• Compartir
  • Enviar por correo
  • Insertar
  • Me gusta
  • Guardar
  • Contenido privado
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэх мэт
 

Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэх мэт

on

  • 59,311 reproducciones

 

Estadísticas

reproducciones

reproducciones totales
59,311
reproducciones en SlideShare
57,869
reproducciones incrustadas
1,442

Actions

Me gusta
29
Descargas
1,951
Comentarios
7

4 insertados 1,442

http://tugal.blog.gogo.mn 1409
http://webcache.googleusercontent.com 29
http://www.tugal.blog.gogo.mn 3
http://blog.gogo.mn 1

Accesibilidad

Categorias

Detalles de carga

Uploaded via as Adobe PDF

Derechos de uso

© Todos los derechos reservados

Report content

Marcada como inapropiada Marcar como inapropiada
Marcar como inapropiada

Seleccione la razón para marcar esta presentación como inapropiada.

Cancelar

17 de 7 anterior siguiente Comentar

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Tu mensaje aparecerá aquí
    Processing...
Publicar comentario
Edite su comentario

    Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэх мэт Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэх мэт Presentation Transcript

    • “Энх-Орчлон” дээд сургууль Байгууллагын орчин, Харилцаа холбоо ЛЕКЦ http://gelegjamts.blogspot.com/
    • Байгууллага систем болох нь Менежер хүн байгууллагынхаа гадаад, дотоод орчны хүчин зүйлсийг байнга хянаж түүнд зохицуулан үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй болдог. Байгууллагын талаарх ойлголтыг судлаачид янз бүрээр тодорсойлсон байдаг. Тухайлбал: Менежментийн сонгодог чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан Гилбрет quot;Байгууллагад зорилго, бүтэц, хүмүүс, шагналын систем, мэдээлэл шийдвэрийн үйл явц чухал бөгөөд эдгээрийн хоорондын хамаарал илүү ач холбогдолтойquot; гэсэн байхад, Вейборд quot; Зорилго, бүтэц, харилцан хамаарал, дэмжих механизм, шагнал, орчин, манлайлал чухал нөлөөтэйquot; гэжээ. Дээрхтэй адил судалгааг Петерс, Вотерман нар хийсэн бөгөөд тэд quot;Шилдгийн шилдгийн эрэлдquot; номондоо үүнийг quot;7-Squot; загвараараа тайлбарласан байдаг.
    • Үргэлжлэл... 7S Бүтэц Систем Стратеги Нийтлэг үнэт зүйлс Арга Авъяас барил чадвар Ажилтан quot;7Squot; загварын агуулга нь стратеги /зорилго/, бүтэц, албан хаагчид, yp чадвар, системүүд, арга барил, үнэ цэнийн тухай нийтлэг ойлголт зэрэг нь хоорондоо харилцан нөлөөлж байдаг. Тэрээр эдгээр нь байгууллагын соёлыг бүрдүүлэх бөгөөд байгууллагын зорилгын хэрэгжилтийг үр дүнтэй хангах, түүнийг удирдах гол зэвсэг болноquot; гэж үзсэн байна.
    • Үргэлжлэл... Байгууллагын тухай өөр нэг судалгаа бол Надлер, Тушман нарын судалгаа юм. Тэд байгууллагыг нилээд өргөн хүрээнд судалж, дараах тодорхойлолтыг өгсөн. quot;Байгууллага гэдэг нь хооронооо уялдаа холбоо бүхий нэгж хэсгүүдийн харилцан хамаарал бөгөөд гадаад орчинтой зохицсон нээлттэй систем юм.quot; гэжээ. Орчны уялдаа холбоо гэдэгт нийгэм эдийн засгийн байдал, байгууллагын түүх, байгууллагуудын өрсөлдөөн, нөөц олж авах арга, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн борлуулдаг зэрэг үйл ажиллагааг хамруулдаг.
    • Надлер, Тушман нарын судлагааны тойм ОРЦ ГАРЦ ХУВИРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ОРЦ: • Орчин: зохицуулалт нөөц, ажил үилчилгээний туршлага, орчны тогтвортой байдал болон хамаарал. • Нөөц: мөнгө, хүмүүс, байшин барилга, технологи, бусад зүйл • Түүх: Байгууллагын төлөв байдал, гол шинж, үйл явдал, өнөөгийн үйл ажиллагаанд үзүүлэх тэдгээрийн нөлөө Эдгээр нь байгууллагын стратегийг тодорхойлох ба стратеги нь орчны нөхцөл байдалд нийцүүлэх хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд өгөгдсөн нөөцөөр урт хугацаанд тогтвортой хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа байна.
    • Үргэлжлэл... ХУВИРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: • Зорилго нь биелүүлэх ёстой даалгавар юм. Зорилгын нарийн төвөгтэй байдал, ур чадварын түвшин, хамтын ажиллагаа, таамаглал нь хоорондоо харилцан шүтэлцээтэй. • Хувь хүн нь ур чадвар, чадавхи, дадлага туршлага, авъяасын нэгдэл юм. Түүнчлэн тэд физиологийн хэрэгцээ, өөрийгөө хегжүүлэх тэмүүлэлтэй байдаг. • Албан бус зохион байгуулалт нь жижиг бүлэг, бүлэг хоорондыг хөгжил эрх мэдлийн уялдаа, албан бус арга хэрэгсэл, байгууллагын соёл, харилцааны сүлжээнд нөлөөлнө. Албан зохион байгуулалт нь байгууллагын бүтэц ажлын хэлбэр, систем ба дэг үнэлгээ болон шагналын систем, нөөц болон хүмүүсийг удирдах үйл ажиллагааг хамарна. ГАРЦ: • Системийн үйл ажиллагаа: тавигдсан зорилгыг хэрхэн хангах, нөөцийг хэрхэн ашиглах, өөрчлөлтөнд дасан зохицох болон хөгжүүлэх ямар боломж байна вэ? • Бүлэг ба бүлгийн хоорондын төлөв байдал: жижиг бүлэг үүсэх, бүлгийн хөгжлийг дэмжих, бүлгүүдийн харилцааг сайжруулахад нөлөөлнө • Хувь хүний араншин: гишүүдийг үнэлэх, зорилгыг биелүүлэх, хүний хөгжлийг хангахад нөлөөлнө.
    • Үргэлжлэл... Байгууллагын дотоод орчныг дээрх загвараар авч үзэх нь тэр бүр оновчтой байхгүй ч хамгийн гол нь байгууллагын стратеги зорилготой бусад хүчин зүйлүүд хэрхэн зохицож байгаад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл менежер тухайн нөхцөлд ямар хүчин зүйлд ач холбогдол өгөхөө зөв тодорхойлоххэрэгтэй гэсэн үг. Албан байгууллагын хувьд түүнийг бүтцийн хэлбэр системийн дэг журам, дүрэм, гол үүрэгтэй байдаг бол албан бус хэлбэрт жижиг бүлгийн үйл ажиллагаа, ам дамжсан яриа байгууллагьн соёл эрх мэдлийн хуваарилалт, манлайлагчийн товойн гарах байдал зэрэг их нөлөөтэй. Иймд байгууллагыг зөв таньж цаашдын үйл ажиллагааг нь хааш нь чиглүүлэхээ шийдэх хэрэгтэй.
    • Байгууллагын ерөнхий төлөв байдлын загвар Хувиргах үйл явц Албан бус зохион байгуулалт Орц Гарц Албан зохион Орчин Зохион байгуулалтын Нөөц Стратеги байгуулалттай Зорилго арга хэрэгсэл Түүх бүлэг, хувь хүн ажлынүр дүн Хувь хүн Дээрх зураг нь менежер тодорхой нэг үр дүнд эсвэл аль нэг элементэд чиглэхээсээ илүү байгууллагын зорилгыг хангах олон дэд системүүд тэдгээрийн уялдаа холбоондбүхэлд нь системтэйгээр хандаж ажиллах хэрэгтэйг харуулсан байна.
    • Байгууллагын дотоод орчин Байгууллагын оршин тогтнох үндэс нь түүний орчин юм. Байгууллагын орчин гэдэг нь байгууллага оршин тогтноход нөлөөлж байдаг хүчин зүйлс тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, шүтэлцээ юм. Байгууллага гадаад орчны нөхцөл байдлаа судалж үзсэний үндсэн дээр түүнтэй дотоод үйл ажиллагаагааоновчтой уялдуулах хэрэгтэй болдог. Байгууллагын орчныг ерөнхийд нь гадаад, дотоод гэж хоёр ангилдаг. Байгууллага үйл ажиллагаагаа явуулахын өмнө орчны ямар хүчин зүйлүүд ажлын үр дүнд эерэг эсвэл сөргөөр нөлөөлж байгааг мэдэх шаардлагатай. Үүний тулд байгууллагын дотоод орчны дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Үүнд: 1. Эрхэм зорилго 2. Зорилго, зорилт 3. Зохион байгуулалтын бүтэц 4. Хүний нөөц 5. Технологи
    • 1. Эрхэм зорилго Эрхэм зорилго нь байгууллагын хүрэхээр тэмүүлж буй эцсийн үр дүн юм. Аливаа байгууллагын эрхэм зорилго нь тодорхой гишүүд нь түүнийг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байгууллагын гишүүд чухам юунд тэмүүлж, эрмэлзэх ёстойгоо мэдэж байх учиртай. Энэ утгаараа байгууллагын үндсэн чиглүүлэгч зүйл нь ЭРХЭМ ЗОРИЛГО байдаг.
    • 2. Зорилго, зорилт Зорилт гэдэг нь эрхэм зорилгод хүрэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон аргаар гүйцэтгэх ёстой ажил буюу ажлын хэсэг юм. Байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны бүх талыг хамарсан зорилтуудыг боловсруулахшаардлагатай.Зорилтууд нь: 1. Бодитой 2. Хэмжигдэхүйц 3. Тодорхой хугацаатай. 4. Байгууллагын нийт гишүүдэд ойлгомжтой байх хэрэгтэй. Байгууллагууд янз бүрийн зорилго, зорилтуудыг өмнөө тавьдаг. Зорилгуудыг салбар, нэгж, хэсгийн гэх мэтчилэн байгууллагын дээд түвшингөөс доод түвшин хүртэл дэвшүүлэн тавьдаг. Дэвшүүлсэн зорилгууд нь өөр хоорондоо авцалдаатай, цаг хугацааны хувьд зөрөхгүй байх ёстой. Аль нэг ажлын хэрэгжиж дуусах хугацаа, нөгөө ажлын эхлэх хугацаанд шууд нөлөөлдөг тал бий.
    • Үргэлжлэл... Гордан Доналдсаны судалгаагаар компаниуд зорилгоо дэвшүүлэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, өрсөлдөгчийн үйл ажиллагаа зэрэг хязгаарлагч хүчин зүйлүүдийг харгалздаггүйгээс бодит биш зорилт дэвшүүлэх явдал элбэг байдаг байна. Мөн зорилгоо тодорхойлохдоо менежерүүд өөрийн сонирхлын үүднээс хандах, хэтэрхий олон зорилго дэвшүүлэн тавьснаас ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудал гарч болохыг анхаарах хэрэгтэй. Зорилгын жишээг харна уу. Маркетингийн албаны Реклам сурталчилгааны зардлыг 10 хувь нэмэгдүүлсэнээр зорилго жилийн борлуулалтын орлогыг 20% өсгөх Үйлдвэрлэлийн Дөрөвдүгээр улиралд чанарын түвшинг алдагдуулахгүйгээр албаны зорилго 100000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх Санхүүгийн албаны Жилийн эцэст хөрөнгө оруулалтын 35%-ийг эргэж төлөх зорилго Хүний нөөцийн албаны 2004 - 2005 онд ажилчдын 30%-ийг мэргэжил дзэшлүүлэх зорилго сургалтанд хамруулах
    • 3. Зохион байгуулалтын бүтэц Байгууллагын зорилт, зорилтонд илүү үр ашигтай хүрэх боломжийг сайн зохион байгуулалтын бүтэц бий болгодог. Зохион байгуулалтын бүтэц нь хөдөлмөр хуваарилалтын үр дүнд бий болох бөгөөд энэ нь байгууллагын өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн хэвтээ хуваарилалт буюу Функциональ хэсэг, хөдөлмөрийн босоо хуваарлилт буюу удирдлагын түвшний хоорондын эрэмбэ дараатай хамаарал юм. Зохион байгуулалтын оновчтой бүтцийг сонгохдоо байгууллагын стратеги, гадаад, дотоод орчны нөхцөл байдлыг сайтар судлах шаардлагатай. Байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тодорхойлогч үндсэн ойлголт нь хяналтын хүрээ, удирдлагын түвшний тоо юм. Энэ тухай зохион байгуулалтын сэдэвт тодорхой үзэж, судална.
    • 4. Хүний нөөц Удирдлага байгууллагын зорилгод хүмүүсийн хүчээр хүрдэг. Хувь хүн бүр хоорондоо адилгүй өөрөөр хэлвэл нас хүйс, боловсрол авьяас чадвар, сонирхол, зан төрхөөрөө ялгаатай байдаг тул менежер хүмүүсийнхээ онцлогт тохируулан тэднийг хэрхэн яаж удирдах, манлайлах, нөлөөлөл үзүүлэх вэ? гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй болдог. Удирдагч хүний хувьд ажилчдынхаа ур чадвар, байгалиас заяасан авьяас, харилцаа, хэрэгцээ, үнэт зүйлс, хүлээлт зэрэгт зүйлсд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Энэ тухай хүний нөөцийн менежмент хэсэгт тодорхой үзнэ.
    • 5. Технологи Байгууллагын дотоод орчинг тодорхойлогч чухал хүчин зүйл бол технологи юм. Технологи гэдэг нь байгууллагын бүх төрлийн нөөц болох түүхий эд, материл, мэдлэг мэдээлэл, хөрөнгө, мөнгө зэргийг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргадаг үйл явц юм. Люи Дейвис технологийг quot;хүмүүс мэдээлэл эсвэл материалд хүссэн өөрчлөлтүүдийг хийхэд чухал болох мэргэжлийн чадавх, туршлага, тоног төхөөрөмж , дэд бүтцүүд, тохирох техникийн мэдлэгийн хослол хэмээн тодорхойлсон байдаг.
    • Дотоод орчны хүчин зүйлсийн уялдаа холбоо Технологи ЭРХЭМ Хүний нөөц Бүтэц ЗОРИЛГО Зорилт
    • Байгууллагын гадаад орчин Байгууллага нь гадаад орчноос хамаарч байдаг нээлттэй систем юм. Байгууллага гадаад орчноо сайн таньж мэдэхгүйгээр өөрчлөлт шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүйюм. Байгууллагын гадаад орчин гэдэг нь системийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа түүний гадна орших элементүүдийн олонлог юм. Байгууллагын амжилтыг тодорхойлох хүчин зүйлийн нэг нь түүний удаан оршин тогтнох чадвар юм. Үүнийг дээшлүүлэх гол арга зам нь байгууллагын гадаад орчин нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, байгууллагын үйл ажиллагаагаа орчны өөрчлөлттэй оновчтой уялдуулах, зөв бодлого зарчмыг тодорхойлохявдал юм.
    • Гадаад орчны шинжилгээ Байгууллагын гадаад орчны дүн шинжилгээ хийхдээ орчны нөхцөл байдлыг оновчтой зохицуулах нь чухал байдаг. Үүний тулд дараах 4 хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд: 1. Гадаад орчны хүчин зүйлсийн уялдаа холбоо: Энэ нь нэг хүчин зүйлсийн өөрчлөлт нөгөөд үзүүлэх нөлөөллийн хэмжээ юм. 2. Гадаад орчны оөрчлөлмтгий хөдөлгөвнт чанар. Энэ нь гадаад орчны хүчин зүйлсийн өөрчлөлтийн хурдцаар тодорхойлогдоно. Гадаад орчны хүчин зүйлс байнгаөөрчлөгдөж байдаг. 3. Гадаад орчны нарийн нийлмзл шинж. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн тоо юм. Энэ тоо их байх тусам шийдвэр гаргах орчин төвөгтэй болно. 4. Гадаад орчны тодорхойгүй байдал. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гадаад орчны талаарх мэдээлэл, түүний үнэн зөвийг тодорхойлогч функц юм. Гадаад орчны өөрчлөлт нь байгууллагын оршин тогтнох чадварт асар нөлөөтэй бөгөөд түүнийг үнэн зөв тооцож чадахгүй бол пүүс зах зээлээ алдах, улмаар дампууралд хүрэх аюултай.
    • Гадаад орчны хүчин зүйлсийг 1. Шууд үйлчлэх 2. Шууд бус үйлчлэх орчны хүчин зүйл гэж 2 хэсэгт хуваадаг. Шууд үйлчлэх орчны хүчин Шууд бус үйлчлэх орчны хүчин зүйлд: зүйлд: • Хэрэглэгч •Эдийн засгийн байдал •Нийгэм соёлын opчин • Өрсөлдөгч •Олон улсын байдал • Нийлүүлэгч • Үйлдвэрчний эвлэл •Улс төрийн байдал гэх мэт орно. • Төрийн зохицуулалт зэрэг хамаарна.
    • Шууд үйлчлэх орчны хүчин зүйлс ХЭРЭГЛЭГЧ: Энэ нь байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авч, төлбөр хийж байгаа хувь хүн, байгууллагууд юм. Шууд үйлчлэх орчны хүчин зүйлээс хамгийн чухал нь энэ бөгөөд хэрэглэгчийн сонголт нь компаний оршин тогтнох үндэс нь болдог. Иймд хэрэглэгчийн зорилтот зах зээлийг зөв сонгож, хэнд, юуг, хэзээ, хаана, яаж гэсэн зарчмаар хэрэглэгчид чиглэсэн стратеги боловсруулан улмаар зах зээлд нэр хүнд бүхий байр суурь эзэлснээр байгууллагын удаан оршин тогтнох чадвар нэмэгдэнэ. Үүний тулд чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хэрэглэгчдийг байнга татаж байх хэрэгтэй.
    • Үргэлжлэл... ӨРСӨЛДӨГЧИД: Энэ нь хэрэглэгчид болох шаардлагатай нөөцийг олж авахын төлөө өрсөлдөж буй хувь хүн, байгууллагууд юм. Өөрөөр хэлбэл байгууллагын өрсөлдөгч нь ижил төрлийн буюу бие биенээ орлох бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг компаниуд юм. Жишээ нь Талх Чихэр, Өгөөж -чихэр боов, Чингис, Баянгол, Улаанбаатар зочид буудал гэх мэт. Байгууллага цаг ямагт өрсөлдөгчийн талаар судалгаа хийж, тэдний зорилго, стратеги, давуу сул талыг судалж энэ мэдээлэл дээр үндэслэх хариу үйлдэл хийх боломжтой болно.
    • Үргэлжлэл... БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ: Байгууллага бүр бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхийн тулд түүхий эд материал, хөрөнгө мөнгө цахилгаан энерги тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг нөөцүүд шаардлагтай. Эдгээр нөөцүүдээр байгууллагыг хангаж байгаа хувь хүн байгууллагуудыг нийлүүлэгчид гэнэ. Байгууллагуудын гадаад орчныг хязгаарлагдмал нөөцийг авч түүнийг орчинд зориулан чанартай байх үйлчилгээнд хувиргадаг. Байгууллага сайн түүхий эд материал нөөцөөр хангаж чадах тийм найдвартай харилцагчидтай холбоо тогтоох нь чухал. Иймд менежер банк санхүүгийн байгууллага үйлдвэрлэгчид, худалдааны байгууллага, их дээд сургууль зэрэг олон байгууллагатай харилцаа холбоотой ажиллах шаардлага гардаг.
    • Үргэлжлэл... ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ: Ажилчны эрх ашгийг хамгаалах хөдөлмөрийн холбоонд, ажилчны зөвлөл, үйпдвэрчний эвлэл зэрэг байгууллагуудтай нягт харилцаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Ажилтныхаа нийгмийн байдалд анхаарч эрх ашгийг нь зөрчихгүй байвал байгууллагын ажлын бүтээмж дээшилж үр ашигтай ажиллах болно. Хөдөлмөрийн холбоодын үйл ажиллагаа нь байгууллагад хүчтэй нөлөө үзүүлдэг учраас байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь зүйтэй юм.
    • Үргэлжлэл... ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ: Засгийн Газрын тусгай байгууллагууд нь байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг. Жишээ нь Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын алба, Эрүүл ахуй, халдвар судлалын төв, Татвар, Нийгмийн даатгалын газар гэх мэт. Эдгээр байгууллагууд нь бизиесийн үйл ажиллагаанд бодлогын чанартай нөлөөллийг үзүүлдэг. Тухайлбал: Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах тушаал, шийдвэр, тогтоол нь байгууллагын үйл ажиллагааг шууд зохицуулах үндэс болдог.
    • Шууд бус үйлчлэх орчны хүчин зүйлс ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ: Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний болон сангийн бодлого, мөнгөний ханш, зээлийн хүү, ажилгүйдэл нийт эрэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлдэг. Ханш уналтын үед компани нөөцүүдийг худалдан авахад их хэмжээний зардал энэ нь өртөгийг нэмэгдүүлж, үнийг хөөргөддөг. Зээлийн хүү өндөр хөрөнгө оруулалтыг багасгаж ажилгүйдлийг нэмэгдүүлдэг ба хэрэглэгчдийн худалдан авалт буурна. Ийнхүү үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний эрэлт буурах нь эдийн засгийн цаашдын өсөлт хөгжилт сөрөг нөлөө үзүүлдэг. Эдийн засгийн орчны шинжилгээ хийхэд ажил эрхлэлт, хэрэглээний барааны үнийн индекс, үндэсний цэвэр бүтээгдэхүүн, хүн амын мөнгөн орлого, хадгаламж, зээлийн хүү, хүчин чадал ашиглалт, бүтээмж, мөнгөний нийлүүлэт, бөөний болон жижиглэн худалдаа, түүний сүлжээ, бүтээгдэхүүн ба түүний эдийн засгийн нөөц зэрэг гол гол үзүүлэлтийн ашигладаг.
    • Үргэлжлэл... НИЙГЭМ СОЁЛЫН ОРЧИН: Энэ орчинд байгууллагын үйл ажиллагаа явуулж буй нийгэм дэхь хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйл, зан заншил, дадал туршил, ёс зүй зэргийг багтаан ойлгож болно. Аливаа тулгамдсан бэрхшээлийг давж зорилгоо шийдвэрлэхэд боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, оюун. санаа, амьдарлын бүх салбарын ололтыг ашиглах чадварыг нийтэд нь соёл гэдэг. Байгууллага нь тодорхой соёлын орчинд үйл ажиллагаа явуулж байдаг ба орчны онцлогоо судалж, эцсийн үр дүнгээ түүнд зохицуулах нь чухал юм. Аливаа улс орон өөрийн гэсэн уламжлал, зан заншил, соёлтой байдаг. Соёлып хүчин зүйлийг харгалзаж үзэхгүй бол нийгмийн бүлгүүдийн зүгээс янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээл учирч болно.
    • Үргэлжлэл... ТЕХНОЛОГИ: Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй систем болон үйл явцын нэгдлийг технологи тодорхойлдог. Технологийн хүчин зүйл нь нэг талаас байгууллагын гадаад орчинг тодорхойлотч хүчин зүйл юм. Өнөөдөр бүтээгдэхүүнийг quot;хаана үйлдвэрлэсэн бэ? quot; гэхээсээ илүү quot;ямар технологиор үйлдвэрлэсэн бэ?quot; гэдгийг харгалзан сонгох болов. Улс орны хөгжлийн янз бүрийн арга замаар тодорхойлох боловч үйлдвэрлэлийн хөгжлийг техник, технологийн хөгжилгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Орчин үед үйлдвэрлэлийн технологи нь ямар шатанд байна вэ? гэдгээр тухайн орны хөгжлийг тодорхойлж байна. Өнөөдөр эрчим хүч, материал, тээвэр, мэдээлэл ба холбоо харилцаа, удамшил /беомедикал, агрономик/ зэрэг хүрээг хамарсан 5 ангилалын технологи байна.
    • Үргэлжлэл... ОЛОН УЛСЫН БА УЛС ТӨРИЙН ОРЧИН: Тухайн улс орны улс төрийн байдал засгийн газрын явуулж буй үйл ажиллагаа нь бусад орны засгийн газарт тийм ч чухал биш боловч бизнесийн мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Улс төрийн хандгага ба үйл явдал нь бизнесийн төлөвлөлт болон стратегиар тогтохгүй бүтэц, зохион байгуулалганд ч мөн адил нөлөөлдөг. 1980-аад оноос улс төрийн шинжтэй хүчин зүйлсүүд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх болсныг анхаарах хэрэгтэй. ЗГ болон бизнес хоорондын харилцааны асуудал нь тухайн улс оронд ямар байдгийг танин мэдсэнээр янз бүрийн хууль эрх зүйн хязгаарлалтуудын менежментийн бодлогод үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллүүдийг урьдчилан тодорхойлж, эрсдэлтэй алхам хийхээс сэргийлэх ба энэ нь урт хугацааны төлөвлөлт хийхэд ч чухал нөлөөлөлтэй байдгийг бодолцох хэрэгтэй.
    • Байгууллага дахь харилцаа (Коммуникаци)
    • Удирдлагын үйл ажиллагаанд хамгийн чухал холбогч үйл явц нь харилцаа байдаг. Байгууллагын зорилгод хүрэх удирдлагын үйл ажиллагааг холбогч үйл явц нь харилцаа байдаг. Ер нь удирдлагад гүйцэтгэх харилцаа холбооны ач холбогдол асар их юм. Учир нь байгууллагад ажиллаж байгаа хүн бүр хоорондоо тодорхой мэдээлэл дамжуулан харилцаж байж ажил үүргээ явуулладаг.
    • Үргэлжлэл... Менежер хүн ажлынхаа дийлэнх хувийг (50-90%) харилцаанд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Мөн судалагаагаар Америк менежерүүдийн 73% , Англи менежерүүдийн 63%, Япон менежерүүдийн 85% нь байгууллагын ажлын амжилтанд харилцаа холбоо бэрхшээл учруулдаг гэж үзсэн байна. Эндээс байгууллага доторх мэдээлэл солилцоо буюу харилцааг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах нь менежерийн үүрэг нөгөө талаас том хариуцлага гэж ойлгож болно. Үүний тулд байгууллагын чухам хаана нь үр ашигтай харилцааны үйл явц шаарлагатай байна вэ? гэдгийг олж илрүүлэх нь чухал юм.
    • Үргэлжлэл... Харилцаа гэдгийг хамгийн ерөнхий утгаар нь хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц гэж үздэг. Харилцааны үйл явц нь ярих, бичих, сонсох , дохио тэмдэгт гэх мэт хэлбэрээр дамжин илэрнэ. Коммуникаци гэдэг нь хүмүүс тодорхой нэг тэмдэгтийн тусламжтагаар ямар нэг утга санааг солилцох үйл явц (процесс) юм .
    • Үргэлжлэл... Менежер байгууллагын талаарх гадны байгууллага, хүмүүсийн сэтгэгдэл, тэдний юу яриж, бичиж, уншиж байгаад анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Учир нь байгууллагын тухай үндэслэлгүй сөрөг муу мэдээлэл олны дунд тархвал түүнийг зайлшгүй засаж залруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах шаардлага гарч болно. Ер нь байгууллага гадаад орчинтой харилцаа холбоо тогтоохдооянз бүрийн арга хэрэгсэлийг ашигладаг.
    • Коммуникацийн үүрэг Коммуникаци нь байгууллагад дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. 1. Хүмүүс хоорондын харилцааны 2. Мэдээллийн 3. Удирдлагын шийдвэр боловсруулах Коммуникацийг судлаачид янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайлбал Америкийн удирдах ажилтаи бэлтгэх нийгэмлэг коммуникацийг хүмүүс харилцан ойлголцохын тулд санаа бодол, мэдээлэл солилцох явдал, эрдэмтэн Ньюмен, Саммер нар: баримт үзэл бодол, санаа, сэтгэл хөдлөлөө солилцох үйл явц хэмээн тайлбарласан байдаг. Ч.Бернард коммуникацид нилээн ач холбогдол өгч судласан бөгөөд тэрээр коммуникацийг хүмүүсийг байгууллагын нэгэн зорилго, тэмүүлэлд нэгтгэдэг хэрэгсэлгэж үзсэн. Коммуникацийн үйл явц нь хүмүүсээс хариуцлага хүлээхийг шаарддаг.
    • Коммуникацийн зарчмууд Коммуникацийн үйл явцад дараах зарчмууд байна.  Тодорхой байх  Бүхэл бүтэн байх  Албан ёсны бус байгууллагыг ашиглах
    • Үргэлжлэл... Тодорхой байх зарчим: Энэ нь мэдээ хүлээн авч байгаа хүнд ойлгомжтой байхаар томъёологдож дамжуулагдсан байх зарчим юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл хүлээн авч байгаа хүнд дутуу эсвэл буруу ойлгогдохгүй байх ёстой. Үүний тулд мэдээг дэмжуулж буй этгээд явуулах мэдээллээ аль болох ойлгомжтой томъёолж бичгийн болон аман хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй. Гэвч энд ажиглагдаж болох нэг сөрөг зүйл бол мэдээлэл сайн томъёологдож, хариуцлагатай дамжуулагдсан ч хүлээн авч байгаа хүн түүнийг ойлгохгүй, эсвэл анхааралгүй хандаж болно. Иймээс хүмүүсийг мэдээллийг хүлээн авч хариуцлагатай хандахад сургаж , бэлтгэх хэрэгтэй.
    • Үргэлжлэл... Бүхэл бүтэн байх зарчим: Энэ нь байгууллагын бүтцийн шат дамжлага, албан тушаал бүрийг мэдээлэл дамжуулах процесст зөв ашиглах хэрэгтэй гэсэн зарчим. Байгууллагын мэдээлэл нь зорилго зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааны явцад хүмүүсийн хооронд харилцан ойлголцлыг бий болгоход чиглэгдэх учиртай. Иймээс удирдлагын түвшин бүрт мэдээлэл дамжих гүйцэтгэгчид хүрч байвал зохих ба энэ нь цаанаа мэдээлэл шаардлагатай xүн бүрт хүрч байх ёстой гэсэн зарчмыг агуулж байна.
    • Үргэлжлэл... Албан бус сувгийг ашиглах зарчим: Мэдээллийг албан ёснь сувгийн зэрэгцээ албан бус сувгийг ашиглан дамжуулвал илүү үр дүнтэй болно гэж үздэг. Ялангуяа зөвхөн албан ёсны сувгаар мэдээлэл дамжих нь учир дутагдалтай, үр нөлөөгүй байж болох талтай. Албан ёсны бус сувгийн сонгодог жишээ нь цуу яриа юм. Цуу яриа нь албан ёсны мэдээллээс илүү хурдан тархдаг бөгөөд хүмүүс хэсэг бүлгээрээ цугларсан газруудад олон тохиолддог.
    • Харилцааны үйл явцын үндсэн загвар Харилцааны үйл явцад илгээгч, хүлээн авагч гэсэн хоёр субьект оролцох бөгөөд дараахэнгийн загвараармэдээлэл солилцоо явагддаг. Илгээгч Кодлох Илгээгч Код тайлах Хүлээн авагч (шүүлт хийх) (томъёолох) (шүүлт хийх) (шүүлт хийх) Чимээ (саад) Буцах холбоо
    • Үргэлжлэл... Илгээгч гэдэг нь мэдээллийг дамжуулж буй субьөкт. Хулээн авагч гэдэг нь мэдээллийн утгыг тайлж ойлгож буй субьект Кодлохгэдэг нь тодорхой үзэл санааг ямар нэг тэмдэг буюу үг, аялгуу, дүрс, дохио зангааг ашиглан мэдээний хэлбэрт оруулах үйл явц юм. Суваг гэдэг нь кодлогдсон мэдээллийг илгээгч аман болон бичгийн, видео бичлэг, комьютерийн сүлжээний аль оновчтой гэсэн сувгаар нь дамжуулдаг. Код тайлах: Илгээгчийн дамжуулсан мэдээллийг хүлээн авагч өөрийн санаанд хувиргах үйл явц юм. Кодыг тайлах үед дараах :хэд хэдэн тохиолдлуудаар мэдээ өөрчлөгдөж байж болохыг анхаарах хэрэгтэй. 1. Илгээгчийн шүүлтүүрээр шүүгдсэн 2. Чимээ саадаар гажуудсан 3. Хүлээн авагчийн шүүлтүүрээр шүүгдсэн Илгээгчийн явуулсан тэмдэгт, томьёололын утга нь хүлээн авагчийнхтай тохирч байвал мэдээ амжилтай дамжигдлаа гэж үзэж болно. Мэдээнд хариу өгөх шаардлагагүй бол мэдээлэл солилцох үйл ажиллагаа үүгээр төгсөнө. Янз бүрийн шалтгаанаар хүлээн авагч мэдээг илгээгчийн бодож байснаас өөр агуулгаар ойлгож болзошгүй, харин хүлээн авагч илгээгчийн хүлээсэн хариу үйлдлийг хийж байвал коммуникациүр дүнтэй болсныг гэрчилнэ.
    • Үргэлжлэл... Саад (чимээ): Үүнийг шуугиан гэж бас нэрлэдэг бөгөөд коммуникацийн үед мэдээний утга санааг гажуудуулж байгаа хөндлөнгийн хүчин зүйлс юм. Нэг үгээр хэлвэл мэдээлэл солилцооны замд учрах янз бүрийн саад тотгор юм. Мэдээллийн системд хэл яриа, мэдрэхүй, биеийн xapилцан үйлчлэлийн гэх мэт хүчин зүйлийн нөлөөлөлөөр мэдээллийн утга алдагдах Тохиолдол олон байдаг. Буцах холбоо: Мэдээлэл солилцоо нь хоёр талын байх ёстой. Дамжуулсан мэдээг хүлээн авагч тал хэрхэн хүлээн авснаа буцах холбооны тусламжтайгаар илэрхийлдэг. Бизнесийн мэдээлэл солилцооны мэргэжилтэн профессор Филипп Льюис: quot;Буцах холбоог хүлээн авагч уг мэдээг хэрхэн ойлгож, итгэж зөвшөөрч мэдэх эсэхээ илгээгчид мэдэгдэж буй хэрэгquot; хэмээн тодорхойлсон байна. Буцах холбоо нь удирдлагын мэдээллийн солилцооны үр ашгийг дээшлүүлэх чухал нөлеөтэй. Шүүлт хийх: Илгээгч, хүлээн авагч хоёрт хоёуланд нь тохиолддог зүйл бол шүүлт хийх юм. Мэдээнд хувь хүн өөрийн үзэл бодол санаа, үнэлэмжээрээ хакдаж мэдээг кодлон цааш дамжуулах үйл явц бөгөөд; мэдээ гажуудах нэг үндсэн шалтгаан болдог.
    • Байгууллага дахь коммуникацийн сүлжээ Байгууллагад коммуникацийн процесс явагдаж байгаа сувгуудын иж бүрдлийг коммуникацийн сүлжээ гэдэг. Байгууллага дахь коммуникацийн сүлжээ нь: • Босоо (өгсөх, уруудах) • Хэвтээ • Диагналь • солбицох коммуникаци гэсэн төрлүүдтэй
    • Үргэлжлэл... Босоо коммуникаци: Удирдлагын өөр өөр түвшингийн хооронд өгсөх уруудах чиглэлээр мэдээлэл дамжих үйл явц юм. Энэ нь өгсөх уруудах гэсэн хоёр чиглэлтэй. Уруудах коммуникаци: удирдлагаас; захирагдагсад руу чиглэсэн шугаман харилцаа, өгсөх коммуникаци нь захирагдагсдаас удирдлага руу хандсан харилцаа юм. Хэвтээ коммуникаци: Энэ нь байгууллагын удирдлагын нэг түвшингийн буюу ижил түвшний нэгж, хувь хүмүүсийн хооронд явагддаг харилцаа юм. Жишээ нь байгууллагын албадуудын дарга нарын хоорондын харилцаа байж болно. Диагналь коммуникаци: Энэ нь өөр өөр дарга нарийн болон захирагдагсадын хоорондын харилцаа юм. Энэ харилцаагаар хоорондоо огт харилцдаггүй нэгж, бүлэг, хувь хүмүүсийг холбож өгдөг. Эдгээр харилцааны хэлбэрүүд нь албан ёсны сувгуудыг ашиглахгүйгээр мэдээг хурдан дамжуулахад өргөн хэрэглэддэг байна. Солбицох коммуникаци: Энэ нь нэг нэгж хэсгийн ажилтан, өөр нэгжийн адил албан тушаалын бусад ажилтнуудын хооронд явагддаг коммуникаци юм. Солбицох коммуникацийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг ажилтнуудад олгож байх нь чухал.
    • Байгууллага дахь коммуникацийн процессыг гажуудуулагч хүчин зүйлс  Мэдээллийн гажуудал  Сул анхаарал  Яарсан дүгнэлт  Нийтлэг үгсийн сангийн хомсдол  Зөвтгөх  Эсэргүүцэл  Мэдээлэл дамжуулах хадгалах үеийн алдагдал  Мэдээ дамжуулах сувгийн сонголт
    • Байгууллагын харилцаа холбоог сайжруулах арга зам Байгууллагын мэдээлэл солилцоог зохицуулан удирдах олон арга бий. Тухайлбал:  Мэдээллийн урсгалыг чөлөөтэй байлгах  Буцах холбооны системийг бий болгох  Удирдлагын зүгээс уулзалт хийх  Санал хүсэл цуглуулах  Мэдээллийн хэрэгсэл ашиглах  Эсэргүүцэл
    • Үргэлжлэл... Байгууллагын ажил хэргийн болон хувь хүмүүсийн хоорондын харилцаанд хувь хүний зан төрх үйлдэл их нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ авахад xүн бүр бусдыг сонсох чадварыг эзэмшээгүйгээс мэдээлэл солилцох явцад олон бэрхшээл учирдаг. Удирдагч хүн сонсох чадварынхаа зөвхөн 25%-ийг ашигладаг гэсэн судалгаа бий. Иймээс хүн бусдыг сомсох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Просрессор Кет Девис үр ашигтай сонсох 10-н дүрмийг санал болгожээ. 1. Ярихаа боль. Ярьснаар та сонсож чадахгүй 2. Ярьж байгаа хүндээ чөлөөтэй байх боломжийг болго. 3. Сонсоход бэлэн, сонсож байгаагаа ярьж буй хүндээ харуул. 4. Эвгүүцэх байдал бүү гарга. Зураг бүү зур. Ширээ тогшихгүй бай. 5. Ярилцаж буй хүнийхээ оронд өөрийгөө тавь. 6. Тэвчээртэй байж ярьж буй хүнийхээ үгийг бүү тасал, гарахыг бүү яар. 7. Өөрийн зан авираа барьж бай. Эргүүцсэн байдлаа шууд илэрхийлж болохгүй. 8. Маргалдах хэрэггүй. Шүүмжлэлтэй байдал бүү гарга. 9. Асуулт тавь. Энэ нь ярьж байгаа хүнийг урамшуулдаг. 10.Ярихаа боль. Энэ нь зөвөлгөөг энд дахин давтан Хэлье. Хэрэв та ярьвал сонсож чадахгүй.
    • Анхаар тавьсанд баярлалаа...