SlideShare una empresa de Scribd logo
1 de 10
Descargar para leer sin conexión
216
11. ӨРИЙН УДИРДЛАГА, ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД, ДАМЖУУЛАН ЗЭЭЛ
11.1 Засгийн газрын өрийн түвшин
11.1.1 Засгийн газрын өрийн үлдэгдэл
Засгийн газрын гадаад өрийн тухай Засгийн газраас гадаад зээлийн үндсэн төлбөрийн
эргэн төлөлтөд 30.9 тэрбум төгрөг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2010 оны эхний
хагас жилийн эцсийн байдлаар 2,364.1 тэрбум төгрөгт хүрсэн. Өнгөрсөн онд төсвийн алдагдлыг
нөхөх зорилгоор АХБ, ДБ болон Японы Энэтхэг улсаас 200.1 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Мөн Лондонгийн Стандарт банкаар дамжуулан Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд
арилжаалж 66.2 сая ам.доллар буюу 94.7 төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг алт олборлох үйл
ажиллагааг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.
Өнгөрсөн онд төгрөгийн бусад валюттай харьцах ханш огцом суларсан нь гадаад зээлийн
үлдэгдлийг нэмэгдүүлэхэднөлөөлсөн байна. Ялангуяа гадаад зээлийн валютын зээлийн багцын
дийлэнх хувийг эзлэдэг ам.доллар, евро болон Японы иений төгрөгтэй харьцах ханш чангарсан нь
гадаад зээлийн үлдэгдэлийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн байна. Хүснэгт 1-д Гадаад зээлийн
үлдэгдлийн төсвийн ангилалаар харуулав.
Гадаад зээлийн үлдэгдэл 2010 оны эхний хагас жилийн гүйцэтгэл
Гадаад зээлийн
ангилал
Эхний
үлдэгдэл
Ашиглалт
Гадаад зээлийн
үндсэн төлбөр
Ханшийн
өөрчлөлт
Эцсийн
үлдэгдэл
Төслийн зээл 1,731.3 19.7 21.3 -56.8 1,645.6
Авто замын зээл 211.4 4.4 1.8 -6.6 250.0
Санхүүгийн зээл 437.6 3.9 -7.6 426.1
ОУВС-гийн зээл 29.6 3.9 -0.9 9.4
ЗГҮЦ 90.0 57.0 0.0 33.0
НИЙТ ЗЭЭЛ 2,500.0 24.1 87.9 -72.1 2,364.1
Гадаад зээлийн үлдэгдэлийн 35 хувийг Азийн хөгжлийн банк, 22 хувийг Дэлхийн банк, 21
хувийг Япон улсаас авсан зээл эзлэж байгаа бол үлдэх 22 хувийг бусад 19-н зээлдэгчээс авсан зээл
эзлэж байна.
Засгийн газрын гадаад өрийн 76.7 хувийг Дэлхийн
банк, Азийн хөгжлийн банк ба Япон улсаас авсан
зээл эзэлдэг. Мөн нийт гадаад өрийн 60 орчим
хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас
авсан олон талт зээлийн эзэлж байгаа бол үлдэж
байгаа 40 орчим хувийг гадаад улс орнуудаас
авсан хоѐр талт зээлийн үлдэгдэл эзэлж байна.
Засгийн газрын нийт өрийн дийлэнхи хэсгийг
(93.8%) гадаад валютаар илэрхийлэгддэг.
11.1.2 Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратеги /2010-2012/-ийн
тухай
Засгийн газрын Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг нь Монгол
Улсын Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон 2010-2012 оны төсвийн хүрээний
мэдэгдлийн хүрээнд, тэдгээрт дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичиг
нь дунд хугацаанд (2010-2012) Засгийн газрын өрийн зохистой бүтцийг ханган ажиллах үйл
ажиллагааны хүрээг тодорхойлоход оршино.
Япон улс
20.5%
ХБНГУ
5.8%
Бусад
улсууд
13.9%
АХБ
34.5%
Дэлхийн
Банк
21.7%
Бусад
ОУБ-ууд
3.6%
217
Засгийн газрын Өрийн удирдлагын зорилго нь эрсдлийн боломжит түвшинг тодорхойлсны
үндсэн дээр дунд болон урт хугацаанд Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг хамгийн бага
зардлаар цаг хугацаанд нь хангах болон Засгийн газрын дотоод өрийн зах зээлийг хөгжүүлэх явдал
юм. 2010-2012 онд баримтлах Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн
зорилтууд:
 Дотоод өрийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлж Засгийн газрын санхүүжилтийн
эх үүсвэрийн тодорхой хувийг дотоод өрийн зах зээлээс татах буюу нийт өр дэх
гадаад зээлийн хэмжээг үе шаттайгаар бууруулах
 Засгийн газрын нийт өрийн дийлэнхи хэсгийг (93.8%) гадаад валютаар
илэрхийлэгдэж байгаа нь тухайн валютын ханшийн өөрчлөлтөөс үүсэх эрсдлийг
нэмэгдүүлж байгаагаас үүдэн өрийн бүтцийг гадаад валютын нөөцтэй уялдуулан
тогтоох;
 Засгийн газрын санхүүгийн эрсдлийн улирдлагын үүрэг функцийг сайжруулах
ажлын хүрээнд боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, тооцоолол, судалгаа
шинжилгээг олон улсын аргачлалын дагуу хийж Засгийн газрын санхүүгийн
хэрэгцээг хангахдаа эрсдлийг боломжит түвшинд удирдах;
 Хандивлагч орон, Олон улсын байгууллагаас авах гадаад зээлийг дотоодод
дамжуулан зээлдүүлэх бодлогыг Улсын төсвийн болон хөрөнгө оруулалтын
төлөвлөгөөтэй уялдуулан шинэчлэн тодорхойлох;
11.1.3 Өрийн тогтвортой байдал
Гадаад зээлийн тогтвортой байдлын тухай Сүүлийн 5 жилд гадаад зах зээлд таатай нөхцөл
байдал үүсэж, дотоодын эдийн засаг тогтвортой өсөж байсантай холбоотойгоор гадаад өрийн
тогтвортой байдлын үзүүлэлтүүд тогтмол сайжирч байсан.
Засгийн газрын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд (хувиар)
* - Өрийн үлдэгдэл, өнөөгийн үнэ цэнээр
** - ОУВС, ДБ-аас тогтоосон шалгуур үзүүлэлт
2010* -2010 oнд доорхи шинэ зээлүүдийг авснаар гарах өрийн тогтвортой байдлын
үзүүлэлт
11.2 Дамжуулан зээлдүүлсэн зээл
11.2.1 Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл, зээлийн бүтэц
Дамжуулан зээлдүүлсэн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын дамжуулан зээлийн эргэн
төлөлт 2010 оны 9 сарын 1-ний байдлаар зээлийн үндсэн төлбөрт 10.4 тэрбум төгрөг, хүүгийн
төлбөрт 2.0 тэрбум төгрөг нийт 12.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрөөд байна.
Үзүүлэлт
Сэрэмжлэх
түвшин**
2006 2007 2008 2009 2010 2010*
Өр*/ДНБ 40% 31.7% 24.5% 24.0% 29.6% 27.5.% 28.3%
Өр*/Экспорт 150% 55.3% 50.5% 48.7% 65.3% 70.7% 72.8%
Өр*/ЗГ-ын орлого 250% 74.3% 60.2% 58.2% 90.8% 98.3%
101.1
%
Өрийн үйлчилгээ/Экспорт 20% 2.9% 2.7% 2.4% 4.5% 4.5% 4.5%
Өрийн үйлчилгээ/ЗГ-ын
орлого
30% 4.0% 3.2% 3.6% 6.3% 4.9% 4.9%
218
/сая төгрөг/
Төлбөрийн төрөл Салбар Гүйцэтгэл
Үндсэн төлбөр
Харилцаа холбооны салбар 2,000.0
Зам тээврийн салбар 1,311.2
Жижиг дунд үйлдвэрийн салбар 1,266.1
Эрчим хүчний салбар 4,803.0
Санхүү, эдийн засгийн салбар 284.9
Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 677.2
Дүн 10,354.6
Хүүгийн төлбөр
Хөдөө аж ахуйн салбар 50.2
Харилцаа холбооны салбар 990.0
Зам тээврийн салбар 88.8
Жижиг дунд үйлдвэрийн салбар 308.4
Эрчим хүчний салбар 170.5
Санхүү, эдийн засгийн салбар 72.3
Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 362.3
Дүн 2,042.6
НИЙТ ДҮН 12,397.2
11.2.2 Хугацаа хэтэрсэн зээл
Дамжуулан зээлдүүлэх гэрээтэй аж ахуй нэгж байгууллагуудаас 2010 оны эхний хагас
жилийн байдлаар эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ дутуу төвлөрүүлсэн, төвлөрүүлээгүй хугацаа
хэтэрсэн өртэй дараах байгууллагууд байна. Үүнд:
 Эрчим хүчний салбар (Дулааны III цахилгаан станц, Дулааны IV цахилгаан станц,
Дарханы дулааны цахилгаан станц, Даланзадгадын дулааны цахилгаан станц,
Дорнод бүсийн эрчим хүчний систем зэрэг) 2.9 тэрбум төгрөг. “Төрийн өмчит болон
төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний
тухай” Засгийн газрын 2009 оны 284 дүгээр тогтоолын дагуу эрчим хүчний салбарын
компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн гэрээнийн эргэн төлөлтийн хугацааг 3
жилээр /2009-2011 он/ хойшлуулахаар болсон. Хэдийгээр эргэн төлөгдөх хугацааг 3
жил хойшлуулж байгаа боловч эрчим хүчний үнэ тарифт зээлийг төлөх эх үүсвэр
бүрэн тусгагдаагүй, санхүүгийн хүндрэлтэй байдлаасаа эрчим хүчний салбарын
компаниуд бүрэн гарч, төсвөөс ямар нэг татаас авалгүйгээр санхүүгийн хувьд бие
дааж зах зээлийн зарчмаар ажиллаж чадахгүй тохиолдолд зээлээ графикт
хугацаандаа төлж чадахгүй эрсдэл дахин үүсэх магадлалтай байна.
 Уул уурхайн салбар (Багануур ХК, Шивээ-Овоо ХК) 9.0 тэрбум төгрөг. Засгийн
газрын 2009 оны 20 дугаар тогтоолын дагуу тус 2 уурхайнуудын 2007-2011 онуудад
төлөх төлбөрийн 50 хувийг хөнгөлж үлдсэн жилүүдэд тэнцүү хувааж төлөх байдлаар
нэмэлт гэрээг байгуулсан. Дээрх хөнгөлөлтийг үзүүлсэн хэдий ч уурхайнууд тэдний
үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болох нүүрсний үнийг тогтоохдоо зээлийг төлөх эх
үүсвэрийг бүрэн суулгаж өгөлгүйгээр тогтоож өгдөгтэй холбоотойгоор зээлийг
төлөх санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа бөгөөд төлөх бололцоогүй байгаа тухай
мэдэгдээд байна.
 Харилцаа холбооны салбар (Мэдээлэл холбооны сүлжээ ХХК) 20.7 тэрбум төгрөг.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасны дагуу 2007 онд холбооны
салбарт бүтцийн өөрчлөлт хийж, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гадаад
хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бий болсон түрээсээр эзэмшиж сүлжээний
хөрөнгийг эзэмших 100% төрийн өмчит “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг
байгуулсан. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь нийт 9 дамжуулан зээлдүүлсэх
гэрээний 77.8 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд үүнээс ойролцоогоор 20 гаруй
тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг “Монголын цахилгаан холбоо” ХК эзэмшиж
219
байна. “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн
талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 284 дүгээр тогтоолын
дагуу тус компанийн дамжуулан зээлдүүлсэн 9 зээлийн валютыг нэгдсэн нэг
валютаар илэрхийлж нэмэлт гэрээг хийсэн. Харин харилцаа холбооны салбарт
гадаад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийн зарим хэсгийг
эзэмшиж байгаа “Монголын цахилгаан холбоо” ХК-тай шинээр дамжуулан
зээлдүүлэх гэрээ байгуулагдаагүй байна. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэн, зээлийн
төлөх холбогдох асуудлыг БНСУ-ын талын хөрөнгө оруулагч “Корей Телеком”
корпорацид танилцуулсны үндсэн дээр МЦХ ХК-ны ТУЗ- ийн хуралд оруулан
шийдвэрлүүлэхийг МЦХ ХК-ны удирдлагад үүрэг болгосон боловч “Корей
Телеком” корпорацийн хувьд шилжих зээлийн асуудал нь 2007 онд Монгол Улсын
Засгийн газартай байгуулсан гэрээнд зээлийн хөрөнгөтэй холбоотой аливаа татвар
хураамжийг МЦХ ХК хариуцахгүй гэсэн заалтын дагуу зохицуулагдах ѐстой гэсэн
байр суурьтай байгаа тул МЦХ ХК-ийн ТУЗ-ын хурал нэгдсэн шийдэлд хүрч
чадаагүй болно.
 Зам тээврийн салбар (Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг) 26.2
тэрбум төгрөг. Тус нийгэмлэгээс валютын ханшын хэт өсөлт, сэлбэг хэрэгсэл,
түүхий эдийн үнэ өссөн, ачаа тээвэрлэлт эрс багассан зэрэг шалтгааны улмаас
зээлийг төлөх хугацааг хойшлуулах асуудлаар удаа дараа хүсэлт тавиад байгаа
бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн байдал хүндрэлтэй байнгын алдагдалтай
ажиллаж байгаа учраас зээлийг төлөх бололцоогүй байна гэсэн тайлбарыг ирүүлдэг.
 Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын хувьд зээлийн гэрээнд заасны дагуу улсын
төсөвт төвлөрүүлэх навигацын орлогоос оны эцэст хуваарийн дагуу төлөгдөх зээл,
зээлийн хүүгийн төлбөрийн 7.1 орчим тэрбум төгрөгийг суутган тооцож авахаар
байна.
11.2.3 Дамжуулан зээл (салбараар болон ТЕЗ-аар)
Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн
зээлийн үлдэгдэл 1,255.9 тэрбум төгрөг болсон байна. Үүнээс ойролцоогоор 82.6 % буюу 1.0 их
наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл нь төрийн өмчийн байгууллагуудад, үлдсэн 17.4% буюу 213.5
тэрбум төгрөг зээлийн үлдэгдэл нь хувийн өмчийн байгууллагуудад ногдож байна.
Салбарын ангилалаар авч үзвэл Эрчим хүч, уул уурхайн салбарт 42 хувь, Зам тээврийн
салбар 18 хувь, Жижиг дунд үйлдвэрийн салбар 12 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 8
хувь, Харилцаа холбооны салбар 7 хувь, бусад салбар 13 хувийг тус тус эзэлж байна.
Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын
шугамаар 1991-2009 он хүртэлх хугацаанд авч ашигласан 1.9 тэрбум ам.долларын гадаадын
зээлийн хөрөнгөнөөс ойролцоогоор 1.0 тэрбум ам.долларыг дотоодын 350 гаруй аж ахуйн нэгж
Бусад
13% Жижиг, дунд
үйлдвэрийн салбар
12%
Зам,тээврийн
салбар
18%
Орон сууц нийтийн
аж ахуйн салбар
8%
Харилцаа
холбооны салбар
7%
Эрчим хүч, уул
уурхайн салбар
42%
Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл
(салбараар)
220
байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад /давхардсан тоогоор/ дамжуулан зээлдүүлсэн
байна.
Энэхүү дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтөөр 2010 онд үндсэн төлбөрт 21.7
тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 6.2 тэрбум төгрөг нийт 27.9 тэрбум төгрөгийн улсын төсөвт
төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Авлага барагдуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд дээр
дурдсанчлан он дамжин авлагын тайланд тусгагдаж ирсэн баримт материал туйлын хангалтгүй,
зээл авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь хувьчлагдсан, өөрчлөн байгуулсан, хэд хэд хуваагдсан,
дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй, эзэн холбогдогчгүй болсон, гэрээгүй, хугацаа
хэтэрсэн зэрэг шалтгаантай өр, авлагыг барагдуулалтаар мэргэжлийн хуулийн байгууллагын хүч
бололцоог ашиглан 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.
Ирэх 2011 оны дамжуулан зээлийн буцаан төлөлтийг хуваарийн дагуу хийлгэж төлөвлөгөөг
таслахгүй үүднээс Дамжуулан зээлийн гэрээнд заасны дагуу хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрт
алданги тооцох, мэргэжлийн хуулийн байгууллагад шилжүүлэн шүүхийн байгууллагаар
шийдвэрлүүлэх гэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.
2012 онд дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтөөр үндсэн төлбөрт 25.4 тэрбум
төгрөг, хүүгийн төлбөрт 6.4 тэрбум төгрөг нийт 31.8 тэрбум төгрөг;
2013 онд дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтөөр үндсэн төлбөрт 29.5 тэрбум
төгрөг, хүүгийн төлбөрт 6.9 тэрбум төгрөг нийт 36.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр
төлөвлөөд байна.
11.3 Авлага барагдуулалтыг эрчимжүүлэх хүрээнд
Засгийн газрын авлага барагдуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2008 оны Улсын
төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг УИХ-аар хэлэлцүүлэх явцад
УИХ-ын зарим гишүүдээс дамжуулан болон төсвийн зээлийн олголт, хяналт, эргэн төлөлтийн
асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн хүссэний дагуу
“... зарим байгууллага, аж ахуйн нэгжид эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн өр, үүссэн
авлага, тусгай зориулалтаар олгосон хөрөнгийн барагдуулалтын байдал”-ын талаархи Сангийн
сайдын мэдээллийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд хийсэн болно.
Уг хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Н.Батбаяр зэрэг гишүүдийн гаргасан
саналын дагуу “Монгол Улс гадаад орон, Олон улсын байгууллагаас авсан зээлийн дамжуулан
зээлдүүлсэн өрийн буцаан төлөлтийн байдал, Улсын төсвөөс олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй
зээлийн өрийн барагдуулалтын байдалтай танилцах, санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын
хэсгийг Төсвийн байнгын хорооны 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор
байгуулсан.
Дээрх ажлын хэсгээс Сангийн яамны зүгээс хүссэн шаардлагатай судалгаа, тоо мэдээллийг
хүргүүлж байсан бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Засгийн газрын авлагыг
барагдуулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын Төсвийн байнгын хорооны 14
дүгээр тогтоол гарсан болно. Энэхүү тогтоолоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг
Засгийн газарт даалгасан байна. Үүнд:
1/ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан
зээлдүүлсэн болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн өрийг
барагдуулах ажлыг эрчимжүүлэн, бүрэн эрхийн хугацаанд дуусгах арга хэмжээ авах;
2/ Дээрх тогтоолын хүрээнд Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон болон дамжуулан
зээлийн өр, авлагыг барагдуулах ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар “Зээлийн өр
барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлсэн бөгөөд он
дамжин авлагын тайланд тусгагдаж ирсэн баримт материал туйлын хангалтгүй, зээл авсан
аж ахуйн нэгж байгууллагууд нь хувьчлагдсан, өөрчлөн байгуулсан, хэд хэд хуваагдсан,
дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй, эзэн холбогдогчгүй болсон, гэрээгүй
221
зэрэг шалтгаантай өр, авлагыг барагдуулах ажлыг Засгийн газрын тухай хуульд заасны
дагуу зохих журмын дагуу хуулийн мэргэжлийн төрийн бус байгууллагыг сонгон
шалгаруулж, гүйцэтгүүлэхийг зарчмын хувьд дэмжсэн болно.
11.4 Улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэй олгосон зээл, түүний эргэн төлөлтийн
байдал
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн ерөнхий шаардлагад
нийцүүлэн бүтээгдэхүүн худалдан авах гэрээний дагуу төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх
нөхцөлөөр төсвөөс зээл олгож байна. Тайлант оны эхэнд өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн
үлдэгдэл 40,5 тэрбум төгрөг байсан бол 34,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж нийт 13,9
тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор тайлант оны жилийн эцсийн хүлээгдэж байгаа
гүйцэтгэлээр үлдэгдэл 20,0 тэрбум төгрөг байхаар төлөвтэй байна.
Сүүлийн жилүүдэд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон зээл олголт нэмэгдэж
байгаа ч урьд онуудын авлагын эргэн төлөлт дорвитой нэмэгдэхгүй байна. ХАА-н болон мал аж
ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, хүн амын хүнсний
хангамжийг сайжруулах, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр улсын
төвлөрсөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсаны үндсэн дээр зээл олгосоор
ирсэн.
Гэвч эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон зээл хугацаандаа төлөгдөхгүй, он удаан жил
авлагын дансанд бүртгэгдсээр ирсэн байна. Өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн үлдэгдэл болох
40,5 тэрбум төгрөгийн 23,6 тэрбум төгрөг буюу 58,3 хувийг ХЗДХЯаманд олгосон Хадгаламж
зээлийн хоршоодын дампууралтай холбоотой төсвийн зээл дангаараа эзэлж байсан байна. Тайлант
оны эхний үлдэгдлээс үлдэж байгаа 16,9 тэрбум төгрөгийн авлагын дүнд 2007 онд БӨБГ-т
шилжүүлж байсан 12,0 тэрбум төгрөгийн авлага байгаа бөгөөд бусад зээлд ихэвчлэн аймгуудын
эрчим хүч, цахилгаан дулааны хүндрэлийг даван туулах, 2008 онд эхлүүлсэн “Атрын 3 дахь аян”
хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлүүд хамрагдаж байна. Дээрх БӨБГ-аас шилжиж ирсэн зээлийн
ихэнх нь 90-ээд оны эхэн, дунд үед ХАА, Хүнс, Эрчим хүч, Нийтийн тээврийн байгууллагуудад
олгосон зээл эзэлж байгаа юм.
“Атрын 3 дахь аян” хөтөлбөрийн хүрээнд 2008 онд олгосон 7 аймгийн зээлийн хугацаа
хэтэрсэн 1,327.4 сая төгрөгийн үлдэгдлээс 729,6 сая төгрөгийг 2010 онд аймгуудын санхүүгийн
дэмжлэг болон төсвийн дансдаас шууд суутган авснаар авлагыг барагдуулж дууслаа.
Услалтын сэргээн засварлалт, Бөөний худалдааны сүлжээ, Хадлан тэжээл-2001, Баруун 3
аймгийн цахилгаан түгээх сүлжээ, Шуудан цахилгаан холбооны газар, Баян-Өлгий аймгийн орон
сууцны зэрэг зээлийг тухайн үед ХАА-н болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн
хүн амын амьжиргааг дээшлүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах үүднээс гаргасан
Засгийн газрын шийдвэр, төсөл арга хэмжээний хүрээнд олгогдсон бөгөөд эдгээр зээлүүд бүгд
эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн зээлүүд байна. Говь-Алтай, Дундговь зэрэг аймгуудад олгосон
зээл нь орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр олгогдсон
мөн хугацаа хэтэрсэн зээл байгаа юм.
Аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулан Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд,
Увс аймгуудад 2009 онд олгосон нийт 904,3 сая төгрөгийн зээл болон УБЕГазарт 2010 онд олгосон
240,0 сая төгрөгийн зээл гэрээний хугацаандаа эргэн төлөгдсөн. НХХЯ, ЭБЭХЯамдад олгосон
нийт 5,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа оны сүүлээр 12 дугаар сард төлөгдөх
нөхцөлтэй төлөгдөнө гэж тооцоолсон.
“Урьдчилан цэвэрлэх байгууламж” ХХК-ийн технологийн шинэчлэлт хийхэд зориулан
1,740.0 сая төгрөгийн зээлийг энэ онд Нийслэлийн ЗДТГ-т олгохоор зээлийн гэрээ байгуулах
шатандаа явж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сард олгон 1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар
гэрээ байгуулахаар тооцоолж байна.
222
Тайлант онд 2010 оны төсөвт ХЗДХ-ийн сайдын багцад тусгагдсан 4,1 тэрбум төгрөгөөс 2,1
тэрбум төгрөгийг шинээр олгож 2,1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Төсөвт
тусгагдсан 4,1 тэрбум төгрөгөөс үлдсэн 2,0 тэрбум төгрөгийг үлдэж байгаа хугацаанд шинээр
нэмж олгоно гэж тооцвол үлдэгдэл 25,6 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд үлдэгдлийн 50 хувь
болох 12,8 тэрбум төгрөгийг ХЗДХЯамнаас улсын төсөвт эргэн төлөх өрнөөс чөлөөлж өгөхийг
хүссэн албан бичгийг ХЗДХСайдаас Сангийн Сайдад ирүүлээд байна.
Төсвийн зээлийн үлдэгдлийг насжилтаар нь авч үзвэл, 1993 оны зээлийн үлдэгдлээс эхлэн
хамгийн сүүлд 2008 оны хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл хүртэлх хугацааны дунджийг
тооцоход авлагын дансанд бүртгэгдсэн дундаж наслалт 9,5 жил байна. Мөн зээлийн үлдэгдлийн
дүнд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 94,1 хувийг эзэлж байгаа зэрэг нь хугацаа хэтэрсэн,
хугацаандаа төлөгдөхгүй байгаа зээлүүдийг хууль, хяналтын байгууллагуудад шилжүүлэн
шийдвэрлүүлж эргэн төлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
“Засгийн газрын авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын
Төсвийн байнгын хорооны 2010 оны 14 дүгээр тогтоолоор хэд хэдэн арга хэмжээ авч
хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд:
“Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн өрийг барагдуулах ажлыг
эрчимжүүлэн, бүрэн эрхийн хугацаанд дуусгах арга хэмжээ авах”;
Дээрх тогтоолын хүрээнд Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон болон өр, авлагыг
барагдуулах ажлын хүрээнд ЗГ-ын хуралдаанаар “Зээлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх
тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлсэн бөгөөд он дамжин авлагын тайланд тусгагдаж ирсэн
баримт материал туйлын хангалтгүй, зээл авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь хувьчлагдсан,
өөрчлөн байгуулагдсан, хэд хэд хуваагдсан, дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй,
эзэн холбогдогчгүй болсон, гэрээгүй зэрэг шалтгаантай өр, авлагыг барагдуулах ажлыг Засгийн
газрын тухай хуульд заасны дагуу зохих журмын дагуу хуулийн мэргэжлийн төрийн бус
байгууллагыг сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхийг зарчмын хувьд дэмжсэн болно.
11.5 Засгийн газрын үнэт цаас гаргалт, түүний ашиглалт
11.5.1 Засгийн газрын дотоод бонд
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 77 дугаар тогтоолын хүрээнд 2009 оны 12 дугаар
сарын 31-ний өдөр Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон
төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 170.0 тэр бум төгрөгийн 3 төрлийн Засгийн газрын үнэт цаас
гаргаж, гэрээний үндсэн дээр Монголбанкинд арилжаалсан. Монгол Улсын төсвийн улирлын
чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 онд нэмж
Засгийн газрын үнэт цаас гаргаагүй болно.
Засгийн газрын мөнгөн хөрөнгийн өнөөгийн байдал болон цаашдын хандлагыг харгалзан
Засгийн газрын үнэт цаасны төлбөрийг гэрээний 3.1 дүгээр заалтыг үндэслэн нийт 137 тэр бум
төгрөгийн үнэт цаасыг, тооцоологдсон хүүгийн хамт хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан.
Үлдэгдэл болох 33 тэр бум төгрөгийн үнэт цаасыг 2010 оны жилийн эцэст тооцоологдсон
хүүгийн хамт төлж барагдуулах гүйлгээ хүлээгдэж байгаа ба дараах хуваарийн дагуу төлөгдөхөөр
байна:
- 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны хүүгийн төлбөрт
104,166,666.67 /нэг зуун дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран
зургаан төгрөг жаран долоон мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны хүүгийн төлбөрт
50,000,000.00 /тавин сая төгрөг тэг мөнгө/ тус тус;
- 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны хүүгийн төлбөрт
100,694,444.44 /нэг зуун сая зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн
төгрөг дөчин дөрвөн мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны хүүгийн төлбөрт
48,333,333.33 /дөчин найман сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван
төгрөг гучин гурван мөнгө/ тус тус;
223
- 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны хүүгийн төлбөрт
111,111,111.11 /нэг зуун арван нэгэн сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун арван нэгэн
төгрөг арван нэгэн мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны хүүгийн төлбөрт 53,333,333.33
/тавин гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин
гурван мөнгө/ тус тус;
- 2010 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны үндсэн төлбөрт 25
тэр бум, хүүгийн төлбөрт 104,166,666.67 /нэг зуун дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга
зургаан зуун жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны
үндсэн төлбөрт 8 тэр бум хүүгийн төлбөрт 53,333,333.33 /тавин гурван сая гурван зуун
гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/ тус тус
төлөгдөхөөр байна.
11.5.2 Засгийн газрын гадаад бонд
УИХ-ын 2009 оны 08 дугаар тогтоол. /300.0 тэрбум төгрөг/
УИХ-ын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дэлхий нийтийг
хамарсан санхүүгийн хямралын улмаас учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын
төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 хүртэлх тэрбум
төгрөгийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Энэ хүрээнд:
a. Улсын төсвийн улирлын чанартай төсвийн орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 2009 оны 2
дугаар сарын 18-ны өдөр 60.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг
Монголбанкинд жилийн 3.0 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Уг үнэт цаасны эргэн
төлөлтийг 2009 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хугацаанаас нь өмнө буцаан төлсөн болно.
b. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
байгуулсан “Тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд валют харилцан солилцох зорилгоор
2009 оны 4-12 дугаар сарын хооронд нийт 107.3 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх буюу
2009 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 216.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт
цаасыг Монголбанкин дахь ОУВС-гийн дансанд байршуулсан.
c. УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын 2009 оны 08 дугаар
тогтоол, УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны 2009 оны 37 дугаар тэмдэглэл, Засгийн
газрын 2009 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 59 дүгээр тэмдэглэлийг тус
тус үндэслэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр авто зам барьсан
компаниудын гүйцэтгэсэн ажлын төлбөрийг баталгаажуулах зорилгоор 2009 оны 10 дугаар
сарын 19-ны өдөр “Монроуд” ХХК-д 4,423.3 сая төгрөгийн үнэт цаасыг 120 хоногийн
хугацаатай, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Очир төв” ХХК-д 7,592.4 сая төгрөгийн
үнэт цаасыг 180 хоногийн хугацаатайгаар тус тус арилжаалж, тухайн зориулалтаар 2010
оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад суусан эх үүсвэрээр эргүүлэн төлөөд байна.
УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол. /1.2 тэрбум ам.доллар/
a. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бондыг 2009 оны 5 дугаар сарын 13,
мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд Стандарт банкаар дамжуулан 75 сая ам.долларын
нэрлэсэн үнэтэй бондыг 66.2 сая ам.доллараар хямдруулан олон улсын зах зээлд хаалттай
хэлбэрээр жилийн 11.7 хувийн хүүтэй арилжаалсан. Бондын арилжаагаар төвлөрүүлсэн эх
үүсвэрийг дотоодын 5 арилжааны банкаар дамжуулан алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих
зорилгоор алтны компаниудад дамжуулан зээлдүүлсэн. Зээл авсан эдгээр банкууд
давхардсан тоогоор 23 алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд дээрх хөрөнгийг дамжуулан
зээлдүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус аж ахуйн нэгжүүд 3,997 кг алт тушаасан нь
Монголбанкинд тушаагдсан нийт 5,000 кг алтны 80 орчим хувийг эзэлж байна. Уг
хөтөлбөрийг эхлэх үед буюу 2009 оны 5 дугаар сард Монголбанкин дахь гадаад валютын
нийт албан нөөц 648.57 сая ам.доллар байсан бол 2010 оны 5 дугаар сарын эцэст 1 тэрбум
370 сая ам.долларт хүрч улсын валютын албан нөөц даруй 2 дахин өссөн дүнтэй байна.
b. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед, Айвенхоу
Майнз Лимитед Корпораци, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн хооронд 2009 оны
10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хүрээнд тохирсон
224
урьдчилгаа төлбөрийг баталгаажуулах зорилгоор 2009 оны 10 дугаар сарын 19-ны өдөр
115.0 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй Засгийн газрын үнэт цаасыг 100.0 сая ам.доллараар
хямдруулан 5 жилийн хугацаатайгаар жилийн 3.0 хувийн хүүтэй арилжаалсан.
УИХ-ын 2009 оны 77 дугаар тогтоол /250.0 тэрбум төгрөг/
a. Засгийн газрын 2009 оны 372 дугаар тогтоолоор УИХ-аас олгосон 250.0 тэрбум төгрөгийн
үнэт цаасны эрхийг улсын төсвийн алдагдалд 170.0 тэрбум, төрийн албан хаагчдын орон
сууцны зээлд зориулан 80.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар зааглаж өгсөн.
Орон сууц санхүүжилтийн корпорацийн бүрдүүлсэн зээлийн багцийн дүнгээр 5 жилийн
хугацаатай, жилийн 7.8 хувийн хүүтэйгээр Монголбанкинд хэсэгчлэн арилжаалсан. Үнэт
цаас арилжаалсан бүрд эх үүсвэрийг Орон сууц санхүүжилтийн корпорацид дамжуулан
зээлдүүлэх гэрээгээр зээлдүүлсэн болно.
Хүснэгт 2. УИХ-ын 77 дугаар тогтоолын бондын арилжаа
№ Нэр Дүн Хүү/%/ Хугацаа Арилжаалсан огноо Дуусах огноо
1 ОССК 6,000,000,000.00 7.80% 5 жил 3/31/2010 3/31/2015
2 ОССК 6,000,000,000.00 7.80% 5 жил 5/14/2010 5/14/2015
3 ОССК 4,300,000,000.00 7.80% 5 жил 6/22/2010 6/22/2015
4 ОССК 13,700,000,000.00 7.80% 5 жил 7/19/2010 7/19/2015
Нийт 30,000,000,000.00
2010 оны 9 дүгээр сарын 13-нд Хөрөнгийн биржээр дамжуулан нийт 50.0 тэрбум төгрөгийн
Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар төлөвлөн ажиллаж байна.
УИХ-ын 2009 оны 97 дугаар тогтоол /100.0 тэрбум төгрөг/
a. Зоос банкинд бүтцийн өөрчлөлт хийж тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн
хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас арилжаалах тухай
УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009
оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 378 тоот тогтоолууд тус тус гарсан. Уг тогтоолоор
өгөгдсөн үүргийн дагуу Төрийн банкинд 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нийт 67.0
тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 1-3 жилийн хугацаа бүхий гурван
хэсэгтэйгээр жилийн 10 хувийн хүүтэй арилжаалсан.
b. “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийн дагуу Монгол
банкнаас Зоос банкинд олгосон зээлийн төлбөрийг баталгаажуулах зорилгоор 33.0 тэрбум
төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 4-6 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн
хүүтэйгээр 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкинд арилжаалсан. Дээрх
Засгийн газрын үнэт цаасууд нь “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай
хууль”-ийн дагуу төрөөс шууд олгох ѐстой харилцах хадгаламжийг тодорхой хугацааны
дараа гуравдагч этгээдээр төсөвт төлүүлэх үүрэг хүлээсэн мөнгөжөөгүй үнэт цаас юм.
Харилцах, хадгаламж хэлбэрээр төвлөрүүлсэн хөрөнгөөс өгсөн зээлийн эргэн төлөлт нь
эхний ээлжинд Засгийн газрын гаргасан зардлыг санхүүжүүлэхээр буюу төсөвт
төлөгдөхөөр Монголбанкнаас томилогдсон Зоос банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлээд
байна.
Зоос банкны эрх хүлээн авагчаас 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6.0 тэрбум төгрөгийг
төсөвт төлүүлээд байна.
225
Хүснэгт 3. УИХ-ын 97 тогтоолын бондын арилжаа
№ Нэр Дүн Хүү/%/ Хугацаа Арилжаалсан огноо Дуусах огноо
1 Төрийн банк 20,000,000,000.00 10% 1 жил 2010.01.12 2011.01.12
2 Төрийн банк 20,000,000,000.00 10% 2 жил 2010.01.12 2012.01.12
3 Төрийн банк 27,000,000,000.00 10% 3 жил 2010.01.12 2013.01.12
4 Монгол банк 11,000,000,000.00 0.01% 4 жил 2010.03.25 2014.03.25
5 Монгол банк 11,000,000,000.00 0.01% 5 жил 2010.03.25 2015.03.25
6 Монгол банк 11,000,000,000.00 0.01% 6 жил 2010.03.25 2016.03.25
Нийт 100,000,000,000.00
11.6 ЗООС БАНКНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ АВЛАГА
Зоос банкны бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан арилжаалсан 100.0 тэрбум төгрөгийн
Засгийн газрын үнэт цааснаас үүссэн авлагаас 25.0 тэрбум төгрөгийг 2010 онд, үлдсэн хэсгийг
2011 онд 5.0 тэрбум төгрөг, 2012 онд 25.0 тэрбум төгрөг, 2013 онд 5.0 тэрбум төгрөгийг тус тус
төлүүлэх төлөвлөгөөтэй байна.
11.7 МУХС-ГИЙН ХӨРӨНГӨӨР НӨӨЦӨЛСӨН ГАЗРЫН ТОСНЫ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ, УЛСЫН ТӨСӨВТ
ТӨВЛӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
1. УИХ-ын 2010 оны 37 дугаар тогтоолоор МУХС-ийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны
бүтээгдэхүүнийг (ГТБ) худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн
газарт зөвшөөрсөн.
2. Засгийн газрын 2010 оны 206 дугаар тогтоолоор МУХС-ийн хөрөнгөөр нөөцөлсөн ГТБ-ийг
худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайдад даалгасан.
3. Газрын тосны газар болон ГТБ-ийг хадгалж буй компаниудтай тооцоо нийлсэн актаар 2010
оны 7 дугаар сарын 31-ны байдлаар гэрээт компаниудын агуулахад 24,080.85 тн,
ХХААХҮЯ-тай 2009 онд байгуулсан “МУХС-д байршуулсан дизель түлшийг уринш
бэлтгэлд зориулан олгох замаар сэлгэх, нөхөн бүрдүүлэх гэрээ”-ний дагуу олгосон
4073.015 тонн буюу 4,849,547.00 литр, нийт 28,153.87 тн ГТБ байна.
4. ГТБ-ий бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 10 компанитай худалдан борлуулах гэрээ
байгуулах бөгөөд агуулахад хадгалагдаж байгаа нийт 24080.85 тн ГБТ-ийг зах зээлийн
буюу 8-р сарын импортын үнээр тооцож 37,5 тэрбум төгрөг, ХХААХҮЯ-нд зээлээр олгосон
дизель түлшний авлага 6,06 тэрбум төгрөг нийт 43,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт 2010
оны 11 дүгээр сарын 15-ны дотор төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Хүснэгт 7. МУХС-ийн хөрөнгөөр нөөцөлсөн ГТБ-ийг худалдан борлуулах орлого
ГТБ-ий төрөл Хэмжээ, тн Борлуулалтын орлого, төг
АИ-80 7,226.95 10,334,542,790.00
АИ-92 1,284.07 2,080,196,640.00
РОН-93 15,569.83 25,067,418,250.00
Дизель 4,073.02 6,061,933,750.00
Нийт 28,153.87 43,544,091,430.00

Más contenido relacionado

La actualidad más candente

2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...The Business Council of Mongolia
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...The Business Council of Mongolia
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020hicheel2020
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuvmomish_77
 
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагааZulaa Bold
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020hicheel2020
 
Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9Gunjargal
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020hicheel2020
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Gunjargal
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...batnasanb
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 

La actualidad más candente (20)

2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
 
МБЗ Мэдэгдэл
МБЗ МэдэгдэлМБЗ Мэдэгдэл
МБЗ Мэдэгдэл
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 

Similar a 11. өр-бонд-дамжуулан

Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...batnasanb
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxssuserca5598
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.ОчбадрахUnuruu Dear
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлогоMunkh Orgil
 
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага5. урсгал-зарлага
5. урсгал-зарлагаMunkh Orgil
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжилTj Crew
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааUnuruu Dear
 
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолAN Buleg
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлMunkh Orgil
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжThe Business Council of Mongolia
 

Similar a 11. өр-бонд-дамжуулан (20)

Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.Очбадрах
 
Enko
EnkoEnko
Enko
 
Chili 2
Chili 2Chili 2
Chili 2
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
 
Annual report2009 mon
Annual report2009 monAnnual report2009 mon
Annual report2009 mon
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
2017 Monetary Policy
2017 Monetary Policy2017 Monetary Policy
2017 Monetary Policy
 
Overview of investment 2017
Overview of investment 2017Overview of investment 2017
Overview of investment 2017
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
 
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
 
Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessment
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
 

Más de Munkh Orgil

School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016Munkh Orgil
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайMunkh Orgil
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгаMunkh Orgil
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Munkh Orgil
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Munkh Orgil
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliMunkh Orgil
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarMunkh Orgil
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osfMunkh Orgil
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайMunkh Orgil
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульMunkh Orgil
 

Más de Munkh Orgil (20)

264 tog
264 tog264 tog
264 tog
 
263 tog
263 tog263 tog
263 tog
 
2017 3631 1
2017 3631 12017 3631 1
2017 3631 1
 
Togtool 242
Togtool 242Togtool 242
Togtool 242
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015
 
4
44
4
 
3
33
3
 
2
22
2
 
5
55
5
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuli
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavar
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
 
Aimag niislel
Aimag niislelAimag niislel
Aimag niislel
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 

11. өр-бонд-дамжуулан

  • 1. 216 11. ӨРИЙН УДИРДЛАГА, ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД, ДАМЖУУЛАН ЗЭЭЛ 11.1 Засгийн газрын өрийн түвшин 11.1.1 Засгийн газрын өрийн үлдэгдэл Засгийн газрын гадаад өрийн тухай Засгийн газраас гадаад зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд 30.9 тэрбум төгрөг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2010 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар 2,364.1 тэрбум төгрөгт хүрсэн. Өнгөрсөн онд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор АХБ, ДБ болон Японы Энэтхэг улсаас 200.1 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн Лондонгийн Стандарт банкаар дамжуулан Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд арилжаалж 66.2 сая ам.доллар буюу 94.7 төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг алт олборлох үйл ажиллагааг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлсэн. Өнгөрсөн онд төгрөгийн бусад валюттай харьцах ханш огцом суларсан нь гадаад зээлийн үлдэгдлийг нэмэгдүүлэхэднөлөөлсөн байна. Ялангуяа гадаад зээлийн валютын зээлийн багцын дийлэнх хувийг эзлэдэг ам.доллар, евро болон Японы иений төгрөгтэй харьцах ханш чангарсан нь гадаад зээлийн үлдэгдэлийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн байна. Хүснэгт 1-д Гадаад зээлийн үлдэгдлийн төсвийн ангилалаар харуулав. Гадаад зээлийн үлдэгдэл 2010 оны эхний хагас жилийн гүйцэтгэл Гадаад зээлийн ангилал Эхний үлдэгдэл Ашиглалт Гадаад зээлийн үндсэн төлбөр Ханшийн өөрчлөлт Эцсийн үлдэгдэл Төслийн зээл 1,731.3 19.7 21.3 -56.8 1,645.6 Авто замын зээл 211.4 4.4 1.8 -6.6 250.0 Санхүүгийн зээл 437.6 3.9 -7.6 426.1 ОУВС-гийн зээл 29.6 3.9 -0.9 9.4 ЗГҮЦ 90.0 57.0 0.0 33.0 НИЙТ ЗЭЭЛ 2,500.0 24.1 87.9 -72.1 2,364.1 Гадаад зээлийн үлдэгдэлийн 35 хувийг Азийн хөгжлийн банк, 22 хувийг Дэлхийн банк, 21 хувийг Япон улсаас авсан зээл эзлэж байгаа бол үлдэх 22 хувийг бусад 19-н зээлдэгчээс авсан зээл эзлэж байна. Засгийн газрын гадаад өрийн 76.7 хувийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ба Япон улсаас авсан зээл эзэлдэг. Мөн нийт гадаад өрийн 60 орчим хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан олон талт зээлийн эзэлж байгаа бол үлдэж байгаа 40 орчим хувийг гадаад улс орнуудаас авсан хоѐр талт зээлийн үлдэгдэл эзэлж байна. Засгийн газрын нийт өрийн дийлэнхи хэсгийг (93.8%) гадаад валютаар илэрхийлэгддэг. 11.1.2 Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратеги /2010-2012/-ийн тухай Засгийн газрын Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг нь Монгол Улсын Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон 2010-2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд, тэдгээрт дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичиг нь дунд хугацаанд (2010-2012) Засгийн газрын өрийн зохистой бүтцийг ханган ажиллах үйл ажиллагааны хүрээг тодорхойлоход оршино. Япон улс 20.5% ХБНГУ 5.8% Бусад улсууд 13.9% АХБ 34.5% Дэлхийн Банк 21.7% Бусад ОУБ-ууд 3.6%
  • 2. 217 Засгийн газрын Өрийн удирдлагын зорилго нь эрсдлийн боломжит түвшинг тодорхойлсны үндсэн дээр дунд болон урт хугацаанд Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг хамгийн бага зардлаар цаг хугацаанд нь хангах болон Засгийн газрын дотоод өрийн зах зээлийг хөгжүүлэх явдал юм. 2010-2012 онд баримтлах Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилтууд:  Дотоод өрийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлж Засгийн газрын санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой хувийг дотоод өрийн зах зээлээс татах буюу нийт өр дэх гадаад зээлийн хэмжээг үе шаттайгаар бууруулах  Засгийн газрын нийт өрийн дийлэнхи хэсгийг (93.8%) гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа нь тухайн валютын ханшийн өөрчлөлтөөс үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгаагаас үүдэн өрийн бүтцийг гадаад валютын нөөцтэй уялдуулан тогтоох;  Засгийн газрын санхүүгийн эрсдлийн улирдлагын үүрэг функцийг сайжруулах ажлын хүрээнд боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, тооцоолол, судалгаа шинжилгээг олон улсын аргачлалын дагуу хийж Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг хангахдаа эрсдлийг боломжит түвшинд удирдах;  Хандивлагч орон, Олон улсын байгууллагаас авах гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх бодлогыг Улсын төсвийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулан шинэчлэн тодорхойлох; 11.1.3 Өрийн тогтвортой байдал Гадаад зээлийн тогтвортой байдлын тухай Сүүлийн 5 жилд гадаад зах зээлд таатай нөхцөл байдал үүсэж, дотоодын эдийн засаг тогтвортой өсөж байсантай холбоотойгоор гадаад өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд тогтмол сайжирч байсан. Засгийн газрын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд (хувиар) * - Өрийн үлдэгдэл, өнөөгийн үнэ цэнээр ** - ОУВС, ДБ-аас тогтоосон шалгуур үзүүлэлт 2010* -2010 oнд доорхи шинэ зээлүүдийг авснаар гарах өрийн тогтвортой байдлын үзүүлэлт 11.2 Дамжуулан зээлдүүлсэн зээл 11.2.1 Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл, зээлийн бүтэц Дамжуулан зээлдүүлсэн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын дамжуулан зээлийн эргэн төлөлт 2010 оны 9 сарын 1-ний байдлаар зээлийн үндсэн төлбөрт 10.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 2.0 тэрбум төгрөг нийт 12.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрөөд байна. Үзүүлэлт Сэрэмжлэх түвшин** 2006 2007 2008 2009 2010 2010* Өр*/ДНБ 40% 31.7% 24.5% 24.0% 29.6% 27.5.% 28.3% Өр*/Экспорт 150% 55.3% 50.5% 48.7% 65.3% 70.7% 72.8% Өр*/ЗГ-ын орлого 250% 74.3% 60.2% 58.2% 90.8% 98.3% 101.1 % Өрийн үйлчилгээ/Экспорт 20% 2.9% 2.7% 2.4% 4.5% 4.5% 4.5% Өрийн үйлчилгээ/ЗГ-ын орлого 30% 4.0% 3.2% 3.6% 6.3% 4.9% 4.9%
  • 3. 218 /сая төгрөг/ Төлбөрийн төрөл Салбар Гүйцэтгэл Үндсэн төлбөр Харилцаа холбооны салбар 2,000.0 Зам тээврийн салбар 1,311.2 Жижиг дунд үйлдвэрийн салбар 1,266.1 Эрчим хүчний салбар 4,803.0 Санхүү, эдийн засгийн салбар 284.9 Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 677.2 Дүн 10,354.6 Хүүгийн төлбөр Хөдөө аж ахуйн салбар 50.2 Харилцаа холбооны салбар 990.0 Зам тээврийн салбар 88.8 Жижиг дунд үйлдвэрийн салбар 308.4 Эрчим хүчний салбар 170.5 Санхүү, эдийн засгийн салбар 72.3 Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 362.3 Дүн 2,042.6 НИЙТ ДҮН 12,397.2 11.2.2 Хугацаа хэтэрсэн зээл Дамжуулан зээлдүүлэх гэрээтэй аж ахуй нэгж байгууллагуудаас 2010 оны эхний хагас жилийн байдлаар эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ дутуу төвлөрүүлсэн, төвлөрүүлээгүй хугацаа хэтэрсэн өртэй дараах байгууллагууд байна. Үүнд:  Эрчим хүчний салбар (Дулааны III цахилгаан станц, Дулааны IV цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станц, Даланзадгадын дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем зэрэг) 2.9 тэрбум төгрөг. “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 284 дүгээр тогтоолын дагуу эрчим хүчний салбарын компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн гэрээнийн эргэн төлөлтийн хугацааг 3 жилээр /2009-2011 он/ хойшлуулахаар болсон. Хэдийгээр эргэн төлөгдөх хугацааг 3 жил хойшлуулж байгаа боловч эрчим хүчний үнэ тарифт зээлийг төлөх эх үүсвэр бүрэн тусгагдаагүй, санхүүгийн хүндрэлтэй байдлаасаа эрчим хүчний салбарын компаниуд бүрэн гарч, төсвөөс ямар нэг татаас авалгүйгээр санхүүгийн хувьд бие дааж зах зээлийн зарчмаар ажиллаж чадахгүй тохиолдолд зээлээ графикт хугацаандаа төлж чадахгүй эрсдэл дахин үүсэх магадлалтай байна.  Уул уурхайн салбар (Багануур ХК, Шивээ-Овоо ХК) 9.0 тэрбум төгрөг. Засгийн газрын 2009 оны 20 дугаар тогтоолын дагуу тус 2 уурхайнуудын 2007-2011 онуудад төлөх төлбөрийн 50 хувийг хөнгөлж үлдсэн жилүүдэд тэнцүү хувааж төлөх байдлаар нэмэлт гэрээг байгуулсан. Дээрх хөнгөлөлтийг үзүүлсэн хэдий ч уурхайнууд тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болох нүүрсний үнийг тогтоохдоо зээлийг төлөх эх үүсвэрийг бүрэн суулгаж өгөлгүйгээр тогтоож өгдөгтэй холбоотойгоор зээлийг төлөх санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа бөгөөд төлөх бололцоогүй байгаа тухай мэдэгдээд байна.  Харилцаа холбооны салбар (Мэдээлэл холбооны сүлжээ ХХК) 20.7 тэрбум төгрөг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасны дагуу 2007 онд холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гадаад хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бий болсон түрээсээр эзэмшиж сүлжээний хөрөнгийг эзэмших 100% төрийн өмчит “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг байгуулсан. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь нийт 9 дамжуулан зээлдүүлсэх гэрээний 77.8 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд үүнээс ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг “Монголын цахилгаан холбоо” ХК эзэмшиж
  • 4. 219 байна. “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 284 дүгээр тогтоолын дагуу тус компанийн дамжуулан зээлдүүлсэн 9 зээлийн валютыг нэгдсэн нэг валютаар илэрхийлж нэмэлт гэрээг хийсэн. Харин харилцаа холбооны салбарт гадаад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийн зарим хэсгийг эзэмшиж байгаа “Монголын цахилгаан холбоо” ХК-тай шинээр дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагдаагүй байна. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэн, зээлийн төлөх холбогдох асуудлыг БНСУ-ын талын хөрөнгө оруулагч “Корей Телеком” корпорацид танилцуулсны үндсэн дээр МЦХ ХК-ны ТУЗ- ийн хуралд оруулан шийдвэрлүүлэхийг МЦХ ХК-ны удирдлагад үүрэг болгосон боловч “Корей Телеком” корпорацийн хувьд шилжих зээлийн асуудал нь 2007 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд зээлийн хөрөнгөтэй холбоотой аливаа татвар хураамжийг МЦХ ХК хариуцахгүй гэсэн заалтын дагуу зохицуулагдах ѐстой гэсэн байр суурьтай байгаа тул МЦХ ХК-ийн ТУЗ-ын хурал нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй болно.  Зам тээврийн салбар (Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг) 26.2 тэрбум төгрөг. Тус нийгэмлэгээс валютын ханшын хэт өсөлт, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийн үнэ өссөн, ачаа тээвэрлэлт эрс багассан зэрэг шалтгааны улмаас зээлийг төлөх хугацааг хойшлуулах асуудлаар удаа дараа хүсэлт тавиад байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн байдал хүндрэлтэй байнгын алдагдалтай ажиллаж байгаа учраас зээлийг төлөх бололцоогүй байна гэсэн тайлбарыг ирүүлдэг.  Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын хувьд зээлийн гэрээнд заасны дагуу улсын төсөвт төвлөрүүлэх навигацын орлогоос оны эцэст хуваарийн дагуу төлөгдөх зээл, зээлийн хүүгийн төлбөрийн 7.1 орчим тэрбум төгрөгийг суутган тооцож авахаар байна. 11.2.3 Дамжуулан зээл (салбараар болон ТЕЗ-аар) Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл 1,255.9 тэрбум төгрөг болсон байна. Үүнээс ойролцоогоор 82.6 % буюу 1.0 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл нь төрийн өмчийн байгууллагуудад, үлдсэн 17.4% буюу 213.5 тэрбум төгрөг зээлийн үлдэгдэл нь хувийн өмчийн байгууллагуудад ногдож байна. Салбарын ангилалаар авч үзвэл Эрчим хүч, уул уурхайн салбарт 42 хувь, Зам тээврийн салбар 18 хувь, Жижиг дунд үйлдвэрийн салбар 12 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн салбар 8 хувь, Харилцаа холбооны салбар 7 хувь, бусад салбар 13 хувийг тус тус эзэлж байна. Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1991-2009 он хүртэлх хугацаанд авч ашигласан 1.9 тэрбум ам.долларын гадаадын зээлийн хөрөнгөнөөс ойролцоогоор 1.0 тэрбум ам.долларыг дотоодын 350 гаруй аж ахуйн нэгж Бусад 13% Жижиг, дунд үйлдвэрийн салбар 12% Зам,тээврийн салбар 18% Орон сууц нийтийн аж ахуйн салбар 8% Харилцаа холбооны салбар 7% Эрчим хүч, уул уурхайн салбар 42% Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл (салбараар)
  • 5. 220 байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад /давхардсан тоогоор/ дамжуулан зээлдүүлсэн байна. Энэхүү дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтөөр 2010 онд үндсэн төлбөрт 21.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 6.2 тэрбум төгрөг нийт 27.9 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Авлага барагдуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд дээр дурдсанчлан он дамжин авлагын тайланд тусгагдаж ирсэн баримт материал туйлын хангалтгүй, зээл авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь хувьчлагдсан, өөрчлөн байгуулсан, хэд хэд хуваагдсан, дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй, эзэн холбогдогчгүй болсон, гэрээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг шалтгаантай өр, авлагыг барагдуулалтаар мэргэжлийн хуулийн байгууллагын хүч бололцоог ашиглан 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх 2011 оны дамжуулан зээлийн буцаан төлөлтийг хуваарийн дагуу хийлгэж төлөвлөгөөг таслахгүй үүднээс Дамжуулан зээлийн гэрээнд заасны дагуу хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрт алданги тооцох, мэргэжлийн хуулийн байгууллагад шилжүүлэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх гэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. 2012 онд дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтөөр үндсэн төлбөрт 25.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 6.4 тэрбум төгрөг нийт 31.8 тэрбум төгрөг; 2013 онд дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтөөр үндсэн төлбөрт 29.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 6.9 тэрбум төгрөг нийт 36.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 11.3 Авлага барагдуулалтыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын авлага барагдуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2008 оны Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг УИХ-аар хэлэлцүүлэх явцад УИХ-ын зарим гишүүдээс дамжуулан болон төсвийн зээлийн олголт, хяналт, эргэн төлөлтийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн хүссэний дагуу “... зарим байгууллага, аж ахуйн нэгжид эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн өр, үүссэн авлага, тусгай зориулалтаар олгосон хөрөнгийн барагдуулалтын байдал”-ын талаархи Сангийн сайдын мэдээллийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд хийсэн болно. Уг хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Н.Батбаяр зэрэг гишүүдийн гаргасан саналын дагуу “Монгол Улс гадаад орон, Олон улсын байгууллагаас авсан зээлийн дамжуулан зээлдүүлсэн өрийн буцаан төлөлтийн байдал, Улсын төсвөөс олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн өрийн барагдуулалтын байдалтай танилцах, санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан. Дээрх ажлын хэсгээс Сангийн яамны зүгээс хүссэн шаардлагатай судалгаа, тоо мэдээллийг хүргүүлж байсан бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Засгийн газрын авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын Төсвийн байнгын хорооны 14 дүгээр тогтоол гарсан болно. Энэхүү тогтоолоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/ Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлсэн болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэн, бүрэн эрхийн хугацаанд дуусгах арга хэмжээ авах; 2/ Дээрх тогтоолын хүрээнд Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон болон дамжуулан зээлийн өр, авлагыг барагдуулах ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар “Зээлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлсэн бөгөөд он дамжин авлагын тайланд тусгагдаж ирсэн баримт материал туйлын хангалтгүй, зээл авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь хувьчлагдсан, өөрчлөн байгуулсан, хэд хэд хуваагдсан, дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй, эзэн холбогдогчгүй болсон, гэрээгүй
  • 6. 221 зэрэг шалтгаантай өр, авлагыг барагдуулах ажлыг Засгийн газрын тухай хуульд заасны дагуу зохих журмын дагуу хуулийн мэргэжлийн төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, гүйцэтгүүлэхийг зарчмын хувьд дэмжсэн болно. 11.4 Улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэй олгосон зээл, түүний эргэн төлөлтийн байдал Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн ерөнхий шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн худалдан авах гэрээний дагуу төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр төсвөөс зээл олгож байна. Тайлант оны эхэнд өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн үлдэгдэл 40,5 тэрбум төгрөг байсан бол 34,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж нийт 13,9 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор тайлант оны жилийн эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр үлдэгдэл 20,0 тэрбум төгрөг байхаар төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон зээл олголт нэмэгдэж байгаа ч урьд онуудын авлагын эргэн төлөлт дорвитой нэмэгдэхгүй байна. ХАА-н болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр улсын төвлөрсөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсаны үндсэн дээр зээл олгосоор ирсэн. Гэвч эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон зээл хугацаандаа төлөгдөхгүй, он удаан жил авлагын дансанд бүртгэгдсээр ирсэн байна. Өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн үлдэгдэл болох 40,5 тэрбум төгрөгийн 23,6 тэрбум төгрөг буюу 58,3 хувийг ХЗДХЯаманд олгосон Хадгаламж зээлийн хоршоодын дампууралтай холбоотой төсвийн зээл дангаараа эзэлж байсан байна. Тайлант оны эхний үлдэгдлээс үлдэж байгаа 16,9 тэрбум төгрөгийн авлагын дүнд 2007 онд БӨБГ-т шилжүүлж байсан 12,0 тэрбум төгрөгийн авлага байгаа бөгөөд бусад зээлд ихэвчлэн аймгуудын эрчим хүч, цахилгаан дулааны хүндрэлийг даван туулах, 2008 онд эхлүүлсэн “Атрын 3 дахь аян” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлүүд хамрагдаж байна. Дээрх БӨБГ-аас шилжиж ирсэн зээлийн ихэнх нь 90-ээд оны эхэн, дунд үед ХАА, Хүнс, Эрчим хүч, Нийтийн тээврийн байгууллагуудад олгосон зээл эзэлж байгаа юм. “Атрын 3 дахь аян” хөтөлбөрийн хүрээнд 2008 онд олгосон 7 аймгийн зээлийн хугацаа хэтэрсэн 1,327.4 сая төгрөгийн үлдэгдлээс 729,6 сая төгрөгийг 2010 онд аймгуудын санхүүгийн дэмжлэг болон төсвийн дансдаас шууд суутган авснаар авлагыг барагдуулж дууслаа. Услалтын сэргээн засварлалт, Бөөний худалдааны сүлжээ, Хадлан тэжээл-2001, Баруун 3 аймгийн цахилгаан түгээх сүлжээ, Шуудан цахилгаан холбооны газар, Баян-Өлгий аймгийн орон сууцны зэрэг зээлийг тухайн үед ХАА-н болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах үүднээс гаргасан Засгийн газрын шийдвэр, төсөл арга хэмжээний хүрээнд олгогдсон бөгөөд эдгээр зээлүүд бүгд эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн зээлүүд байна. Говь-Алтай, Дундговь зэрэг аймгуудад олгосон зээл нь орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр олгогдсон мөн хугацаа хэтэрсэн зээл байгаа юм. Аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулан Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Увс аймгуудад 2009 онд олгосон нийт 904,3 сая төгрөгийн зээл болон УБЕГазарт 2010 онд олгосон 240,0 сая төгрөгийн зээл гэрээний хугацаандаа эргэн төлөгдсөн. НХХЯ, ЭБЭХЯамдад олгосон нийт 5,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа оны сүүлээр 12 дугаар сард төлөгдөх нөхцөлтэй төлөгдөнө гэж тооцоолсон. “Урьдчилан цэвэрлэх байгууламж” ХХК-ийн технологийн шинэчлэлт хийхэд зориулан 1,740.0 сая төгрөгийн зээлийг энэ онд Нийслэлийн ЗДТГ-т олгохоор зээлийн гэрээ байгуулах шатандаа явж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сард олгон 1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар гэрээ байгуулахаар тооцоолж байна.
  • 7. 222 Тайлант онд 2010 оны төсөвт ХЗДХ-ийн сайдын багцад тусгагдсан 4,1 тэрбум төгрөгөөс 2,1 тэрбум төгрөгийг шинээр олгож 2,1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Төсөвт тусгагдсан 4,1 тэрбум төгрөгөөс үлдсэн 2,0 тэрбум төгрөгийг үлдэж байгаа хугацаанд шинээр нэмж олгоно гэж тооцвол үлдэгдэл 25,6 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд үлдэгдлийн 50 хувь болох 12,8 тэрбум төгрөгийг ХЗДХЯамнаас улсын төсөвт эргэн төлөх өрнөөс чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг ХЗДХСайдаас Сангийн Сайдад ирүүлээд байна. Төсвийн зээлийн үлдэгдлийг насжилтаар нь авч үзвэл, 1993 оны зээлийн үлдэгдлээс эхлэн хамгийн сүүлд 2008 оны хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл хүртэлх хугацааны дунджийг тооцоход авлагын дансанд бүртгэгдсэн дундаж наслалт 9,5 жил байна. Мөн зээлийн үлдэгдлийн дүнд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 94,1 хувийг эзэлж байгаа зэрэг нь хугацаа хэтэрсэн, хугацаандаа төлөгдөхгүй байгаа зээлүүдийг хууль, хяналтын байгууллагуудад шилжүүлэн шийдвэрлүүлж эргэн төлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. “Засгийн газрын авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2010 оны 14 дүгээр тогтоолоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд: “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэн, бүрэн эрхийн хугацаанд дуусгах арга хэмжээ авах”; Дээрх тогтоолын хүрээнд Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон болон өр, авлагыг барагдуулах ажлын хүрээнд ЗГ-ын хуралдаанаар “Зээлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлсэн бөгөөд он дамжин авлагын тайланд тусгагдаж ирсэн баримт материал туйлын хангалтгүй, зээл авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь хувьчлагдсан, өөрчлөн байгуулагдсан, хэд хэд хуваагдсан, дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй, эзэн холбогдогчгүй болсон, гэрээгүй зэрэг шалтгаантай өр, авлагыг барагдуулах ажлыг Засгийн газрын тухай хуульд заасны дагуу зохих журмын дагуу хуулийн мэргэжлийн төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхийг зарчмын хувьд дэмжсэн болно. 11.5 Засгийн газрын үнэт цаас гаргалт, түүний ашиглалт 11.5.1 Засгийн газрын дотоод бонд Монгол Улсын Их Хурлын 2009 оны 77 дугаар тогтоолын хүрээнд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 170.0 тэр бум төгрөгийн 3 төрлийн Засгийн газрын үнэт цаас гаргаж, гэрээний үндсэн дээр Монголбанкинд арилжаалсан. Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 онд нэмж Засгийн газрын үнэт цаас гаргаагүй болно. Засгийн газрын мөнгөн хөрөнгийн өнөөгийн байдал болон цаашдын хандлагыг харгалзан Засгийн газрын үнэт цаасны төлбөрийг гэрээний 3.1 дүгээр заалтыг үндэслэн нийт 137 тэр бум төгрөгийн үнэт цаасыг, тооцоологдсон хүүгийн хамт хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан. Үлдэгдэл болох 33 тэр бум төгрөгийн үнэт цаасыг 2010 оны жилийн эцэст тооцоологдсон хүүгийн хамт төлж барагдуулах гүйлгээ хүлээгдэж байгаа ба дараах хуваарийн дагуу төлөгдөхөөр байна: - 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны хүүгийн төлбөрт 104,166,666.67 /нэг зуун дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны хүүгийн төлбөрт 50,000,000.00 /тавин сая төгрөг тэг мөнгө/ тус тус; - 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны хүүгийн төлбөрт 100,694,444.44 /нэг зуун сая зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны хүүгийн төлбөрт 48,333,333.33 /дөчин найман сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/ тус тус;
  • 8. 223 - 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны хүүгийн төлбөрт 111,111,111.11 /нэг зуун арван нэгэн сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун арван нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны хүүгийн төлбөрт 53,333,333.33 /тавин гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/ тус тус; - 2010 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр ЗГЭБ-Б-/365/-Т-0902 үнэт цаасны үндсэн төлбөрт 25 тэр бум, хүүгийн төлбөрт 104,166,666.67 /нэг зуун дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө/; ЗГЭБ-Б-/365/-Т-0903 үнэт цаасны үндсэн төлбөрт 8 тэр бум хүүгийн төлбөрт 53,333,333.33 /тавин гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/ тус тус төлөгдөхөөр байна. 11.5.2 Засгийн газрын гадаад бонд УИХ-ын 2009 оны 08 дугаар тогтоол. /300.0 тэрбум төгрөг/ УИХ-ын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Энэ хүрээнд: a. Улсын төсвийн улирлын чанартай төсвийн орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 60.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкинд жилийн 3.0 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Уг үнэт цаасны эргэн төлөлтийг 2009 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хугацаанаас нь өмнө буцаан төлсөн болно. b. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан “Тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд валют харилцан солилцох зорилгоор 2009 оны 4-12 дугаар сарын хооронд нийт 107.3 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх буюу 2009 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 216.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкин дахь ОУВС-гийн дансанд байршуулсан. c. УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын 2009 оны 08 дугаар тогтоол, УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны 2009 оны 37 дугаар тэмдэглэл, Засгийн газрын 2009 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 59 дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр авто зам барьсан компаниудын гүйцэтгэсэн ажлын төлбөрийг баталгаажуулах зорилгоор 2009 оны 10 дугаар сарын 19-ны өдөр “Монроуд” ХХК-д 4,423.3 сая төгрөгийн үнэт цаасыг 120 хоногийн хугацаатай, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Очир төв” ХХК-д 7,592.4 сая төгрөгийн үнэт цаасыг 180 хоногийн хугацаатайгаар тус тус арилжаалж, тухайн зориулалтаар 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад суусан эх үүсвэрээр эргүүлэн төлөөд байна. УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол. /1.2 тэрбум ам.доллар/ a. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бондыг 2009 оны 5 дугаар сарын 13, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд Стандарт банкаар дамжуулан 75 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг 66.2 сая ам.доллараар хямдруулан олон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр жилийн 11.7 хувийн хүүтэй арилжаалсан. Бондын арилжаагаар төвлөрүүлсэн эх үүсвэрийг дотоодын 5 арилжааны банкаар дамжуулан алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор алтны компаниудад дамжуулан зээлдүүлсэн. Зээл авсан эдгээр банкууд давхардсан тоогоор 23 алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд дээрх хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус аж ахуйн нэгжүүд 3,997 кг алт тушаасан нь Монголбанкинд тушаагдсан нийт 5,000 кг алтны 80 орчим хувийг эзэлж байна. Уг хөтөлбөрийг эхлэх үед буюу 2009 оны 5 дугаар сард Монголбанкин дахь гадаад валютын нийт албан нөөц 648.57 сая ам.доллар байсан бол 2010 оны 5 дугаар сарын эцэст 1 тэрбум 370 сая ам.долларт хүрч улсын валютын албан нөөц даруй 2 дахин өссөн дүнтэй байна. b. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед, Айвенхоу Майнз Лимитед Корпораци, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хүрээнд тохирсон
  • 9. 224 урьдчилгаа төлбөрийг баталгаажуулах зорилгоор 2009 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 115.0 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй Засгийн газрын үнэт цаасыг 100.0 сая ам.доллараар хямдруулан 5 жилийн хугацаатайгаар жилийн 3.0 хувийн хүүтэй арилжаалсан. УИХ-ын 2009 оны 77 дугаар тогтоол /250.0 тэрбум төгрөг/ a. Засгийн газрын 2009 оны 372 дугаар тогтоолоор УИХ-аас олгосон 250.0 тэрбум төгрөгийн үнэт цаасны эрхийг улсын төсвийн алдагдалд 170.0 тэрбум, төрийн албан хаагчдын орон сууцны зээлд зориулан 80.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар зааглаж өгсөн. Орон сууц санхүүжилтийн корпорацийн бүрдүүлсэн зээлийн багцийн дүнгээр 5 жилийн хугацаатай, жилийн 7.8 хувийн хүүтэйгээр Монголбанкинд хэсэгчлэн арилжаалсан. Үнэт цаас арилжаалсан бүрд эх үүсвэрийг Орон сууц санхүүжилтийн корпорацид дамжуулан зээлдүүлэх гэрээгээр зээлдүүлсэн болно. Хүснэгт 2. УИХ-ын 77 дугаар тогтоолын бондын арилжаа № Нэр Дүн Хүү/%/ Хугацаа Арилжаалсан огноо Дуусах огноо 1 ОССК 6,000,000,000.00 7.80% 5 жил 3/31/2010 3/31/2015 2 ОССК 6,000,000,000.00 7.80% 5 жил 5/14/2010 5/14/2015 3 ОССК 4,300,000,000.00 7.80% 5 жил 6/22/2010 6/22/2015 4 ОССК 13,700,000,000.00 7.80% 5 жил 7/19/2010 7/19/2015 Нийт 30,000,000,000.00 2010 оны 9 дүгээр сарын 13-нд Хөрөнгийн биржээр дамжуулан нийт 50.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар төлөвлөн ажиллаж байна. УИХ-ын 2009 оны 97 дугаар тогтоол /100.0 тэрбум төгрөг/ a. Зоос банкинд бүтцийн өөрчлөлт хийж тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас арилжаалах тухай УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 378 тоот тогтоолууд тус тус гарсан. Уг тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу Төрийн банкинд 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нийт 67.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 1-3 жилийн хугацаа бүхий гурван хэсэгтэйгээр жилийн 10 хувийн хүүтэй арилжаалсан. b. “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийн дагуу Монгол банкнаас Зоос банкинд олгосон зээлийн төлбөрийг баталгаажуулах зорилгоор 33.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 4-6 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкинд арилжаалсан. Дээрх Засгийн газрын үнэт цаасууд нь “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийн дагуу төрөөс шууд олгох ѐстой харилцах хадгаламжийг тодорхой хугацааны дараа гуравдагч этгээдээр төсөвт төлүүлэх үүрэг хүлээсэн мөнгөжөөгүй үнэт цаас юм. Харилцах, хадгаламж хэлбэрээр төвлөрүүлсэн хөрөнгөөс өгсөн зээлийн эргэн төлөлт нь эхний ээлжинд Засгийн газрын гаргасан зардлыг санхүүжүүлэхээр буюу төсөвт төлөгдөхөөр Монголбанкнаас томилогдсон Зоос банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлээд байна. Зоос банкны эрх хүлээн авагчаас 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6.0 тэрбум төгрөгийг төсөвт төлүүлээд байна.
  • 10. 225 Хүснэгт 3. УИХ-ын 97 тогтоолын бондын арилжаа № Нэр Дүн Хүү/%/ Хугацаа Арилжаалсан огноо Дуусах огноо 1 Төрийн банк 20,000,000,000.00 10% 1 жил 2010.01.12 2011.01.12 2 Төрийн банк 20,000,000,000.00 10% 2 жил 2010.01.12 2012.01.12 3 Төрийн банк 27,000,000,000.00 10% 3 жил 2010.01.12 2013.01.12 4 Монгол банк 11,000,000,000.00 0.01% 4 жил 2010.03.25 2014.03.25 5 Монгол банк 11,000,000,000.00 0.01% 5 жил 2010.03.25 2015.03.25 6 Монгол банк 11,000,000,000.00 0.01% 6 жил 2010.03.25 2016.03.25 Нийт 100,000,000,000.00 11.6 ЗООС БАНКНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ АВЛАГА Зоос банкны бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан арилжаалсан 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цааснаас үүссэн авлагаас 25.0 тэрбум төгрөгийг 2010 онд, үлдсэн хэсгийг 2011 онд 5.0 тэрбум төгрөг, 2012 онд 25.0 тэрбум төгрөг, 2013 онд 5.0 тэрбум төгрөгийг тус тус төлүүлэх төлөвлөгөөтэй байна. 11.7 МУХС-ГИЙН ХӨРӨНГӨӨР НӨӨЦӨЛСӨН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ, УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР 1. УИХ-ын 2010 оны 37 дугаар тогтоолоор МУХС-ийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг (ГТБ) худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газарт зөвшөөрсөн. 2. Засгийн газрын 2010 оны 206 дугаар тогтоолоор МУХС-ийн хөрөнгөөр нөөцөлсөн ГТБ-ийг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайдад даалгасан. 3. Газрын тосны газар болон ГТБ-ийг хадгалж буй компаниудтай тооцоо нийлсэн актаар 2010 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар гэрээт компаниудын агуулахад 24,080.85 тн, ХХААХҮЯ-тай 2009 онд байгуулсан “МУХС-д байршуулсан дизель түлшийг уринш бэлтгэлд зориулан олгох замаар сэлгэх, нөхөн бүрдүүлэх гэрээ”-ний дагуу олгосон 4073.015 тонн буюу 4,849,547.00 литр, нийт 28,153.87 тн ГТБ байна. 4. ГТБ-ий бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 10 компанитай худалдан борлуулах гэрээ байгуулах бөгөөд агуулахад хадгалагдаж байгаа нийт 24080.85 тн ГБТ-ийг зах зээлийн буюу 8-р сарын импортын үнээр тооцож 37,5 тэрбум төгрөг, ХХААХҮЯ-нд зээлээр олгосон дизель түлшний авлага 6,06 тэрбум төгрөг нийт 43,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төвлөрүүлэхээр ажиллаж байна. Хүснэгт 7. МУХС-ийн хөрөнгөөр нөөцөлсөн ГТБ-ийг худалдан борлуулах орлого ГТБ-ий төрөл Хэмжээ, тн Борлуулалтын орлого, төг АИ-80 7,226.95 10,334,542,790.00 АИ-92 1,284.07 2,080,196,640.00 РОН-93 15,569.83 25,067,418,250.00 Дизель 4,073.02 6,061,933,750.00 Нийт 28,153.87 43,544,091,430.00