SlideShare a Scribd company logo
1 of 9
Эцэг эх, сурагчдад

Хувийн зохион байгуулалттай бай
Аж ахуй эрхлэгчид зохион байгуулалтгүй байх хандлагатай байдаг. Тэд маш их мэдээлэл хянах
хэрэгтэй байдаг боловч хязгаарлагдмал нөөцтэй байдаг. Энэ шалтгааны улмаас албан
тасалгааны бүтэц, зохион байгуулалт, ажиллагаа доголдож болно. Бага зэргийн доголдлыг
ойлгож уучилж болно. Гэхдээ зохион байгуулалтын тогтмол үрэлгэн байдал бизнесийн хувьд
чухал асуудал болдог. Энд жагсаасан зөвлөмж зөвлөгөө зохион байгуулалттай албан тасалгаа
байгуулж, ажиллуулахад туслах болно. Энэ файлыг хадгалж, улиралд дор хаяж нэг удаа эргэн
харж байх хэрэгтэй. Хэрэв танд энэ ажлыг хийх зав байхгүй бол үүнийг таны өмнөөс хийх хүн
ажилд ав. Цаг хэмнэх нь сайн үр дүн авчирна.

Хувийн болон бизнесийн зохион байгуулалтаа хэрхэн хадгалах талаар зөвлөмж үзэхийн тулд
доорхи сэдвүүдээс сонгоно уу.

   1. Албан тасалгааны зохион байгуулалт
   2. Цаасан хавтаст хэрэг
   3. Компьютерийн файлууд

Албан тасалгааны зохион байгуулалт

Албан тасалгаагаа зохион байгуулалттай байлгах системтэй байснаар ажиллагааны зардлыг
багасгах болно. Албан тасалгааны зохион байгуулалтаа эдгээр зөвлөмжийн дагуу шалгаж,
шаардлагатай өөрчлөлтийг хий.

Та ө дө р бү р хэрэглэдэггү й хангамжийн зү йлсээ нү днээс далд байлга

Учир нь овоорсон бичиг цаас, илүү туузны ороомгууд, овоорсон дугтуйнууд замбараагүй
харагддаг бөгөөд ийм эмх цэгцгүй байдал анхаарал сарниулж болно. Зай байвал, илүүдэл
хангамжийн зүйлсээ хувцасны буюу аяганы шүүгээнд хий. Тогтмол хэрэглэдэггүй зүйлээ
хадгалах газар хий. Лиза Канарек "Гэрийн албан тасалгаагаа амжилттай зохион байгуулах нь"
номондоо албан тасалгаагаа хөглөрсөн новшгүй байлгах зөвлөгөө өгсөн. Тэрээр долоон хоногт
нэг л удаа хэрэглэдэг бүхий л жижиг сажиг зүйлсээ хавтаст хэргийн шүүгээ буюу тавиур зэрэг
хоёрдогч газар руу хийхийг зөвлөж байна. Сард нэг удаа хэрэглэдэг зүйлсээ хавтаст хэрэгт
хадгалах буюу тавиур дээр тавь. Үүнээс бага давтамжтай хэрэглэдэг зүйлсээ шүүгээнд хийх
хэрэгтэй.

Хангамжийн зү йлсээ авахад амархан байхаар цэгцэлж зохион байгуул

Жишээ нь, та нэг ширхэг албан бланк авахын тулд хоёр гурван хэсэг цаас зайлуулж, хайрцаг
нээх ёсгүй.

Албан тасалгаагаа саадгү й ажиллахаар зохион байгуул
Хэрэв номын тавиураас нэг ном сугалангуут бүх юм унаж байвал, эсвэл факсын машины ойр
хавьд бичиг хийх буюу ирж байгаа факсыг авах зай байхгүй бол албан тасалгааныхаа зохион
байгуулалтыг өөрчил. Ажлын урсгал дахь эдгээр доголдлууд цаг үрж, дарамт үүсгэдэг.

"Найдвартай" хогийн савтай бай

Хэрэв таны зохион байгуулалтгүй байдлын үндэс нь сүүлд хэрэг болох зүйлсээ хаяснаас үүдэх
бухимдал байдаг бол, "найдвартай" хогийн савтай болох хэрэгтэй. Найдвартай хогийн саванд
цааснаас өөр юу ч хийж болохгүй. Та хогийн саваа ухах хэрэг гарвал дахин харахыг хүсэхгүй
алимны гол, ундааны лааз зэрэг зүйлсийг энд хийж болохгүй. Энэ хогийн саваа хоёр гурван
долоон хоног тутамд цэвэрлэж бай. Тэгснээр та энэ хугацаанд хаясан зүйлээ эргүүлэн олж авч
чадна. Энэ систем танд хог руу хаясан юмаа олоход тус болно.

Мэдээллийн урсгалын систем бий болго

Та ямар төрлийн мэдээлэл, материал, бусад зүйлстэй тогтмол учирдаг талаар бод. Таны
жагсаалтад ирж, явж байгаа шуудан, утасны дугаар, одоо хэрэгжүүлж буй төслүүд, та
хадгалахыг хүсэж байгаа боловч яг одоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа материал зэрэг
үндсэн зүйлс орох байх. Та жагсаалтаа хийнгүүтээ бүх мэдээллээ зохион байгуулах шийдэл
олохын тулд албан тасалгааны хангамжийн зүйлсийн дэлгүүрээр орж үз. Таны хэрэгцээг хангах
хамгийн төгс бүтээгдхүүнийг олоход амархан биш байж болно. Та уг дэлгүүрээс хоёр
бүтээгдхүүнийг хослуулан авах буюу нэг зүйл авч түүнийгээ өөрийн зорилгод тааруулан
өөрчилж болно.

Цаасан хавтаст хэргүү д

Таны албан тасалгааны зохион байгуулалт хичнээн сайн байсан ч, албан тасалгаандаа
мэдээллийг зохион байгуулалттай байлгахад зарим ажиллагаа шаардлагатай. Цаасан буюу
электрон хавтаст хэргүүдээ эмхэлж цэгцлэх зарим зөвлөмжийг дор өглөө.

Хавтаст хэргийн шургуулганд ямар нэгэн зүйл хайж цаг үрэх ямар байдгийг хүн бүр мэднэ.
Хавтаст хэргээс хэрэггүй зүйлсийг тогтмол цэвэрлэж байх нь энэхүү цаг барсан үйл ажиллагааг
багасгадаг.

Тогтмол цэвэрлэ

Улиралд дор хаяж нэг удаа хавтаст хэргийн шүүгээгээ цэгцэлж, хэрэггүй болсон зүйлсээ хаяж
бай. Хэрэв та энэхүү ажлыг үргэлж хойшлуулдаг бол туслах хүн ажилд ав. Та энэхүү цэвэрлэх
үйл явцад оролцох хэрэгтэй нь илэрхий боловч, туслагчтайгаа тохирсон цаг хугацаа таныг
энэхүү ажлыг хийхэд хүргэнэ.

Хавтаст хэргийнхээ нэрийг өө рчил

Хэрэв та хавтаст хэргийн шүүгээнээсээ бичиг баримт олоход бэрхшээлтэй байгаа бол уг хавтаст
хэргийг нээхэд толгойд тань орж ирсэн эхний үгэн дээр үндэслэн хавтаст хэргээ нэрлэ. Хэрэв
таны хавтаст хэргээ бүрдүүлж байхад энэ үг санаанд тань орж ирсэн бол дараа үүнийг хайхад
нэрийг нь санахад амархан байна.
Ө лгө сө н хавтас бү рт дэд хавтас хий

Энэ нь таныг юмаа олоход улам дөхөмтэй болгоно.

Хоорондоо холбоотой хавтаст хэргүү дийг цугт нь бү лэглэ

Үйлчлүүлэгчийн хавтаст хэргүүдийг нэг шургуулганд буюу шургуулгын нэг хэсэгт хийж,
хадгалсан өгүүлэл нийтлэл, гэрээг өөр нэг шургуулга буюу шургуулгын нэг хэсэгт хий. Хувийн
хавтаст хэргүүдээ бизнесийн бүх материалаас тусад нь өөр шургуулганд хий.

Хавтаст хэргээ хадгалах хангалттай зайтай бай

Та хавтаст хэргийн шүүгээндээ хангалттай зайтай байгаа үед л зохион байгуулалттай байх
боломжтой. Та материалаа хадгалахад хангалттай зай бүхий хавтаст хэргийн сайн чанарын том
шүүгээ худалдаж ав.

Компьютерийн файлууд

Та компьютерийн хард драйв буюу хавтаст хэргийн шүүгээний электрон хувилбарыг мөн
тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Энд Fujifilm-ийн компьютерийн бүтээгдхүүн ба Үндэсний
гэрийн албан тасалгааны холбооны зарим зөвлөмжийг оруулав.

Файлаа хуулбарлан хадгалж дискийн зайгаа чө лөө л

Хуучин буюу хааяа хэрэглэдэг файлуудыг хард драйваас уян диск буюу өгөгдлийн зай руу
амархан шилжүүлж болно. Ингэснээр компьютерийн файл нээх хурд нь ихэснэ.

Хард драйвт дэд бү лэг үү сгэ

Өргөн дэд бүлгүүд үндсэн бүлэгт байгаа бүх файлыг бүлэг болгон хадгалах боломж өгнө. Дэд
бүлгийг үүсгэхэд амархан. Компьютерийн програмын гарын авлагыг л үзэх хэрэгтэй.

Файлуудад утга учиртай нэр ө г

"payroll.96" гэх мэт амархан таних ерөнхий бөгөөд ойлгомжтой нэр хэрэглэ. Энэ нь ялангуяа
олон тооны жижигхэн файлтай зэрэг ажиллах үед тустай, бөгөөд нэг бүлэгт байгаа тодорхой
файлыг олоход шаардлагатай хайх хугацааг багасгана.

Зохион байгуулалтыг тууштай баримтал

Зохион байгуулалт нь сурж мэддэг сахилга бат боловч хард драйв ба уян дискээ зохион
байгуулалттай байлгах нь аажимдаа нэмэлт шинж чанар болдог. Файлуудаа тогтмол хуулбарлаж
бай мөн системтэйгээр хадгалж бай.

Ө гө гдлөө шах

Хэрэв хард драйвын зайны асуудал байнга гардаг бол файлуудаа агшаах буюу шахаж
жижигрүүлэн, хадгалах зайг маш их нэмэгдүүлдэг програмууд байдаг. Өгөгдлийг шахаж
жижигрүүлдэг хэд хэдэн програм байдаг.

Ө нгөө р тэмдэглэсэн уян диск хэрэглэ

Уян дискүүдийг уян дискний саванд өнгөөр нь ялгаж хийх нь хэрэглэгчид зохих уян дискийг
хурдан бөгөөд амархан олох боломж өгдөг. Жишээ нь: нягтлан бодох бүртгэлд цэнхэр уян диск,
цалингийн санд ногоон уян диск, борлуулалтын орлогод улаан уян диск хэрэглэ.



Хаалганы тухай зө влө мж                      Таны оюуны чадавхын аль
Хаалганы тухай зөвлөмж                        тал нь илүү вэ?
1.Танай хаалгануудыг хаана хэрэглэх вэ?
                                              Таны оюуны чадавхын аль тал нь илүү
Манай бvх хаалганууд нь барилгын дотор
                                              вэ?
хэрэглэгдэхэд зориулагдсан юм. Ихэнх загварын
хаалгануудыг гэрийн болон албан тасалгаа мөн "Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны
тvvнчлэн олон нийтийн газар хэрэглэж болно. дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм.” Жорж
Гэхдээ                                        Гордон Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн
                                              математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш
Дэлгэрэнгүй...                                бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа,
                                              байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн
                                              оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт
                                              батлагджээ. “Хүн өөрийн оюуны чадавх болон
Тө гө лдө р хуураа хэрхэн                     арга барилаа таньж мэдэн, хөгжүүлэх нь
                                              хамгийн чухал юм. Хүмүүс бид бие биеэсээ
арчлах вэ?                                    ялгаатай байдаг нь хүн болгоны оюун ухаан өөр
                                              өөр байдагтай холбоотой. Хэрэв бид үүнийгээ
Шинээр авсан төгөлдөр хуурыг эхний жилдээ 2
                                              анзаардаг бол амьдралд гарч байгаа саад
удаа хөглөх хэрэгтэй. Төгөлдөр хуур эхний
                                              бэрхшээлийг давах нь хялбар байх сан.“ Ховард
жилдээ өрөөний чийглэг, хуурайшилт зэрэг
                                              Гарднер. Оюуны чадавхыг товчоор дүгнэн
орчиндоо зохицон дасах шаардлагатай байдаг.
                                              хэлвэл “төрөлхийн бөгөөд хожим нь (орчин
 Хэрэв төгөлдөр хуурыг тоглолт болон дуу
                                              тойрноос) бүрэлдэн бий болсон ур чадварын
бичлэгт
                                              нийлбэр” гэжээ. Хүмүүс хэд хэдэн талаараа
                                              ялангуяа оюун ухааны хувьд хөгжүүлж болох
Дэлгэрэнгүй...
                                              нийтлэг олон онцлогтой. Хэдий тийм боловч
                                              биднийг бие биеэс минь ялгадаг өвөрмөц шинж
                                              чанарууд байдаг. Тийм учраас оюун ухааны
                                              чадавхыг удамшил болон хүрээлэн буй орчны
                                              нөлөөгүйгээр тайлбарлах аргагүй. Хүний
                                              оюуны чадавхад төрөлх хэл мөн ёс заншил, соёл
                                              нөлөөлдөг. Оюуны чадавх ба түүний
                                              хэмжүүртэй холбоотой маш олон онол бий.

                                              Бид энэ удаа онол бүрийг нэг нэгээр нь
                                              нуршилгүй мөн оюуны чадавхыг чадвар талаас
                                              нь голчлолгүй, харилцан хоёр талын нөлөөнд
                                              байгаа чадварын систем гэж ойлгоход дөхөм
болох, үүгээрээ бидний ойлголтын цар хүрээг
тэлж өгөх “Олон талт оюуны чадавхын онол”
(ООО)-ыг авч үзнэ. Энэ онолыг амьдралаас
гарган авсан тул өргөн дэлгэрчээ. Гарднерийн
(1983) ООО гарч ирснээр өмнө нь оюун ухааны
чадавхыг зөвхөн “хэл ярианы”, “тооны” гэж
ангилан үзэж, үүндээ тохируулан гаргаж ирсэн
оюуны чадавхын сорилт, оюуны чадавхын
тухай ойлголтууд нь түүх болон үлдлээ. Оюуны
чадавхын талаар шинэ хэмжигдэхүүн бий
болгосон Гарднер хүнд найман төрлийн оюуны
чадавх байдаг гэж үзжээ. Эдгээр нь хоорондоо
нэлээд олон янзаар холбогддог хамтын
ажиллагаатай. Хувь хүний оюун ухааны
чадавхын нэг хэсэг нь тухайн хүний өсч хөгжих
үетэй холбоотойгоор илэрч болдог. ООО –
оороо боловсролд шинийг санаачлан гаргаж
ирсэн Гарднер, хөгжлийн сэтгэл зүй болон
уураг тархины судалгаа, хөгжих үйл явцыг
судалсны үр дүнд дараах найман төрлийн
оюуны чадавхын тоо нэмэгдэж болохыг
онцолжээ. Тэрээр оюуны чадавх бол асуудал
шийдвэрлэх, бүтээх зэрэгт хүн бүхний ашиглаж
болох зүйл гэж үзсэн бөгөөд үүнийг: Хэл,
Логик- математик, Орон зайн, Хөгжмийн, Бие
махбодийн- кинетик, Нийгмийн, Дотоод
сэтгэлийн болон Байгалийн гэж ангилжээ.

Оюуны чадавхыг зөвхөн энэ хүрээнд нь
хязгаарлахгүй байхыг анхааруулсан Гарднер
өөрийгөө хүний авьяас чадварыг өмнө нь
хэмжиж байснаас илүүгээр гаргаж чадсан гэж
үздэг юм. Тэрээр оюуны чадавхыг
хязгаартайгаар шалгадаг олон тестийн эсрэг
хүний мөн чанарт тулгуурлан эдгээр
чадавхуудыг ч задалж болдгийг тогтоожээ.
Жишээ нь хөгжмийн чадавхын дотор хөгжим
тоглох, дуу дуулах, хөгжмийн сонсгол зэрэг
олон чадвар багтаж болдог. Нөгөө талаас нь
үзвэл оюун ухааны чадавхын янз бүрийн төрөл
нь нэг нэгээсээ огт өөр эсвэл онцгой шинж
чанартай цогц зүйл биш. Жишээ нь нэг хөл
бөмбөгчин өөрийнхөө бие махбодийн чадвараа
бөмбөгний хойноос гүйх, авах, өшиглөх үедээ;
орон зайн чадавхаараа нөхцөл байдлыг
шинжих, нөгөө тоглогчийн байрлалыг тогтоох
үедээ; хэл яриа, нийгмийн чадавхаа тоглоомын
дүрмийг сурах, багийн нөхөдтэйгээ маргалдах
үедээ; дотоод чадавхаа өөрийгөө цэгнэх үедээ
ашигладаг. Мөн зөвхөн нэг төрлийн чадавхаар
өөрийгөө хэмждэг үе аль хэдийнээ өнгөрчээ.
Сурч боловсрох үр нөлөө, орчныг олон талт
оюун ухааны чадварт тохируулан бий болгоход
илүү их үр дүнтэйгээр өсч нэмэгддэг. Хувь хүн
бүр өөрийн давамгай “оюуны чадавхаа”
ашиглан бусад чадавхуудаас шалтгаалдаг
чадварыг эзэмших, давамгай чадвараа илрүүлэн,
баяжуулснаар боловсрол, амжилт, бүтээлч
байдал, нээлт ололтыг хийж чадах бөгөөд
хүсвэл өөрийн сул чадавхаа ч маш сайн
сургалтын үр дүнд хөгжүүлж болдог байна.

Өнөө үед сэтгэл судлал, боловсролын салбар
улам хөгжихийн зэрэгцээ хувь хүн юу хийж
чаддагийг бус харин юуг хийж чадахыг судлах
хэрэгтэй юм. Бид дараах хэсэгтээ янз бүрийн
оюуны чадавхын өвөрмөц шинж болон үүнээс
үүдэн гардаг зан чанарт тулгуурласан
мэргэжлийг тодорхойлон, тухайн чадварыг янз
бүрийн орчинд хялбархан хэрэгжүүлж болох
аргыг дурдаж байна.
1. Хэл ярианы чадавх. Хүн төрснөөс эхлэн
сурсан хэл яриагаа ашиглах чадвар нь янз
бүрийн соёл иргэншил, нөхцөл байдлын дунд
ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүн хэлийг
зөвхөн бусадтай харилцахын тулд ашиглаж
байхад зарим нь маш олон хэл мэддэг,
харилцааны чадвартай байх жишээтэй.
Эрдэмтэд олон жилийн турш хэл яриа болон
тархины хоорондох холбоог судалж үзжээ. Хэл
ярианы чадвартай хүн бусадтай харилцах
харилцаа, холбоондоо хэлийг чадварлаг
хэрэглэдэг болох нь нотлогджээ. Энэ чадавх нь
ярих тайлбарлах ойлгуулах,ухуулах зэрэг ажил
мэргэжилд (ихэнхдээ илтгэгч, уран уншигч,
улстөрч гэх мэт) илэрдэг. Хэл ярианы чадавхыг
хөгжүүлэхийн тулд суралцах орчинд ном сонин
унших, бичих, ярих, илтгэл тавих, сонсох, чанга
дуугаар унших, жүжиг тоглох зэргийг хийх
хэрэгтэй.
2. Логик- математикийн чадавх. Хувь хүний
логик сэтгэхүйн чадварлаг байдал нь, асуудлыг
шинжлэх ухааны аргаар шийдэх,
ухагдахуунуудын хоорондох уялдаа холбоог
олох, ялган салгах, ангилах, ерөнхийлөх,
математикийн ямар нэг томьёог батлах,
тооцоолох, адилтгах зэрэг чанаруудаар илэрдэг.
Логик- математикийн чадавх нь хүчтэй хөгжсөн
хүмүүс бол математикчид, эрдэмтэд, нягтлан
бодогчид, статистикчид, компьютерийн
программистууд гэж хэлж болно. Энэ чадавхыг
хөгжүүлэхийн тулд бодлого бодох, геометр
судлах, хэмжих, ангилах, хуваах, сэтгэхүйн
тоглоом, туршилт хийх, ямар нэг зүйл бүтээх
зэрэг дасгалыг хийх хэрэгтэй.
3. Орон зайн чадавх. Энэхүү чадвар нь гурван
хэмжээст дүрсийн хэлбэр байдлыг хэр их
төсөөлж чаддагтай холбоотой. Энэ төрлийн
оюуны чадавх нь биетийг хараагүй боловч
сэтгэлдээ амилуулж, онцлог талуудыг нь ялгаж
чаддаг байхыг хэлнэ. Энэ чадавх нь харах
чадвар болон биет, огторгуйд байгаа дүрсийн
хэлбэр, графикийг үзүүлэх, зурах будах, хэлбэр
үүсгэх зэрэг чанарыг агуулдаг. Анчин, мөрч,
зөвлөгч, уран барималч, засал чимэглэлчин,
зураач, сийлбэрчин зэрэг хүмүүс бол энэ чадвар
нь хөгжсөн хэрэг юм. Энэ чадварыг
хөгжүүлэхийн тулд зураг, график, фото зураг
унших, биет адилтгал бүтээх, гурван хэмжээст
туршилт, будах, эвлүүлэх, өгүүллэгийг зургаар
илэрхийлэх, загвар зохиох, өнгө будаг, дүрс
ашиглах зэрэг арга дасгалыг хийж болно.
4. Хөгжмийн – хэмнэлтийн чадавх. Хөгжмийн
чадавхын тухай бодоход дуу хөгжмөөр
өөрийгөө илэрхийлдэг хүмүүс санаанд ордог.
Эдгээр хүмүүст хэмнэл, хөг аялгуу, жүжиглэх
мэдрэмж байдаг. Хөгжмийн зэмсгээр тоглох,
дуулж байгаа дуугаа шинээр зохиох зэрэг
чадвартай. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс
ихэвчлэн хөгжмийн зэмсэг, найрал дуу, найрал
хөгжим зэргийг сонирхдог. Хөгжмийн чадварыг
хөгжүүлэхийн тулд дуу дуулах, хэмнэл олох,
аялах, хөг олох, фон хөгжим тоглох, хөгжмийн
зэмсэг тоглох зэргээр хичээллэх хэрэгтэй.
5. Бие махбодийн чадавх. Энэ нь хувь хүн
өөрийн бие, үйл хөдлөлөө ашиглах байдал буюу
биеийн хэлийг хэр эзэмшсэнийг нь харуулдаг.
Биеийн чадвар сайтай хүмүүс спортын дасгал
хөдөлгөөн, тогтмол хэмнэлттэй тоглоомыг
хялбархан сурдаг.Ийм чадвартай хүмүүсийн
биеийн тэнцвэр, зайн баримжаа, хурд, туршлага,
уян хатан байдал нь анхаарал татдаг. Бүжигчид,
уран нугарагчид, тамирчид, үггүй жүжиглэгчид,
мэс засалчид, техникчид, уран барималчдыг
нэрлэж болно. Биеийн чадварыг хөгжүүлэхийн
тулд биеийн хөдөлгөөн, биеийн хэлийг ашиглах,
тустай зүйлсийг олох, гардан хийх туршилт
зэргийг ашиглана.
6. Нийгмийн харилцааны чадавх. Энэ чадавхын
дотор хүмүүстэй харилцаа тогтоох, бусдыг
ойлгох, зан аашийг нь мэдэх зэрэг чадвар
багтдаг. Бид энэхүү чадавхынхаа
тусламжтайгаар л хэсэг бүлэг болдог билээ.
Улстөрчид, лидерүүд, сэтгэл зүйчид, багш нар,
жүжигчид, аялал жуулчлалын ажилтан нар бүгд
л энэ чадавхаа сайн ашигладаг хүмүүс юм.
Нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд
бүлгээр ажиллах, багаар суралцах, мэтгэлцэх,
клуб байгуулах, жүжиг тоглох зэрэг нь хэрэгтэй.

7. Дотоод сэтгэлийн чадавх. Энэ чадвар нь хувь
хүн “өөрийгөө” мэдрэх, ойлгохтой холбоотой
чадвар юм. Бид хэн болохоо, юунаас болоод юу
мэдэрч байгаагаа бодож байгаа маань үүнтэй
холбоотой. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс
өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх, сахилга
баттай байх, хувийн бэрхшээлээ давж гарах гэх
мэт туршлагатай байдаг. Энэ чадварыг
хөгжүүлэхийн тулд хувийн төслийг
хэрэгжүүлэх, ажлынхаа үүрэг хариуцлагыг
ухамсарлах, өөрийгөө таньж мэдэх зэрэг арга
хэрэглэж болно.
8. Байгалийн чадавх. Гарднер олон талт оюуны
чадавхынхаа хамгийн сүүлд (1995 онд) олж
нээсэн ойлголт юм. Төрөлхийн энэ чадвар нь
нэг хэсгийн эсвэл бүхэл дэлхийг хамарсан
өөрчлөлтийг тайлбарлах, ан амьтан, байгалийн
жам ёсыг дурайн авиа ашиглан судлах, гэрэл
зураг авах зэргийг агуулдаг. Анчин, ургамал
судлаач, анатомич зэрэг хүмүүсийг нэрлэж
болно. Энэ чадавхыг нээн илрүүлэх,
хөгжүүлэхийн тулд эргэн тойрныг
төлөвлөгөөтэй судлах, сургуулийн хашаан дахь
цэцэрлэгийг тохижуулах, амьтан тэжээх, хичээл
дээр дуран авай хэрэглэх, байгалийн зураг
зурах, зураг авах, каталог хийх зэрэг олон арга
байж болно. Эцэст нь: Хувь хүн бүрийн онцгой
чанар нь оюун ухааны чадвар биш бөгөөд ийм
болгохын тулд байнгын шинж чанартай байх,
соёл иргэншилийн ойлголтонд хүндтэй байр
суурийг эзлэх, цаашид үр дүнтэй байх, асуудлыг
шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Оюуны
чадавх нь зөвхөн хоёрхон зүйлээр илэрдэг биш
бөгөөд дуу хөгжим, биеийн тамир, бүжиг,
харилцаа, байгаль, зургаар өөрийгөө дүрслэх
зэрэг нь бүгд үүнийг илтгэдэг. Дээр дурдсан 8
төрлийн чадавхыг хөгжүүлэхийн тулд ангид
ямар ямар арга барил хэрэглэж болохыг ч
танилцууллаа. Гэвч сурган хүмүүжүүлэгч бид
үүнийг хийхийн өмнө өөр дээрээ туршиж үзэн
туршлага хуримтлуулан өөрсдийгөө
хөгжүүлсний дараа нөлөөг нь харж хангалттай
болон хангалтгүй талаас нь мэдэж авах
хэрэгтэй. Оюуны чадавхыг хөгжүүлэхэд
сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс ООО нь шинэ
сурах ба сургах арга барилыг хөгжүүлэх эхлэл
болж байна. Гарднерийн үзэж байгаагаар энэ
чадавхад биологийн болон соёл иргэншлийн
нөлөө ч их хамаатай ажээ. Үүнээс үүдэн оюуны
чадавхыг хөгжүүлэхээс гадна сөрөг дагавар
үзүүлдэг хүчин зүйлс ч байдгийг доор дурдлаа.

1. Эх сурвалжид хүрэх боломж: Жишээ нь ядуу
айлын хүүхэд хөгжмийн чадавхаа хөгжүүлэхийн
тулд хийл, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн
зэмсэг авч чадахгүй тул энэ чадвар хөгжих нь
бэрхшээлтэй.
2. Түүх, соёлын хүчин зүйлс: Манай улс шиг гэр
бүл, сургуульд нь математик болон ерөнхий
боловсролын хичээлийг нь чухалчлан үздэг бол
зөвхөн логик- математикийн чадавх нь хөгжих
орчин байна гэсэн үг.
3. Газарзүйн хүчин зүйлс: Хөдөө өссөн
хүүхдийн орон зайн чадавх хөгжил нь хотод
байшинд өссөн хүүхдийг бодвол илүү байдаг.
4. Гэр бүлийн хүчин зүйлс: Зураач болохыг
мөрөөддөг хүүхдийн гэр бүлийнхэн нь түүнийг
өмгөөлөгч болгохыг хүсдэг бол тэд тэр
хүүхдийн зөвхөн хэл ярианы чадавхыг л
дэмждэг.
5. Нөхцөл байдлын хүчин зүйлс: Олон
хүүхэдтэй айлд төрж өссөн “яриа хөөрөөтэй”
нэг нь мөн айлын “дуугүй” нэгнийг бодвол
нийгмийн харилцааны чадавх нь илүү хурдан
хөгждөг.

More Related Content

More from Onon Battsengel

зөвөлгөө №2...
зөвөлгөө №2...зөвөлгөө №2...
зөвөлгөө №2...Onon Battsengel
 
зөвөлгөө №1...
зөвөлгөө №1...зөвөлгөө №1...
зөвөлгөө №1...Onon Battsengel
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээлOnon Battsengel
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёлOnon Battsengel
 
газрын зураг эртний түүхийн
газрын зураг эртний түүхийнгазрын зураг эртний түүхийн
газрын зураг эртний түүхийнOnon Battsengel
 
7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээлOnon Battsengel
 
хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3Onon Battsengel
 
хэрэглэгдэхүүн №2
хэрэглэгдэхүүн №2хэрэглэгдэхүүн №2
хэрэглэгдэхүүн №2Onon Battsengel
 
эртний хятадын си онон
эртний хятадын си ононэртний хятадын си онон
эртний хятадын си ононOnon Battsengel
 
7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээлOnon Battsengel
 
хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3Onon Battsengel
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнOnon Battsengel
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёлOnon Battsengel
 
гэрийн даалгавар №3
гэрийн даалгавар №3гэрийн даалгавар №3
гэрийн даалгавар №3Onon Battsengel
 
гэрийн даалгавар №2
гэрийн даалгавар №2 гэрийн даалгавар №2
гэрийн даалгавар №2 Onon Battsengel
 

More from Onon Battsengel (20)

зөвөлгөө №2...
зөвөлгөө №2...зөвөлгөө №2...
зөвөлгөө №2...
 
зөвөлгөө №1...
зөвөлгөө №1...зөвөлгөө №1...
зөвөлгөө №1...
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
багш
багшбагш
багш
 
Doc2
Doc2Doc2
Doc2
 
7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёл
 
газрын зураг эртний түүхийн
газрын зураг эртний түүхийнгазрын зураг эртний түүхийн
газрын зураг эртний түүхийн
 
Enkhmaa tsahim
Enkhmaa tsahimEnkhmaa tsahim
Enkhmaa tsahim
 
7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл
 
хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3
 
хэрэглэгдэхүүн №2
хэрэглэгдэхүүн №2хэрэглэгдэхүүн №2
хэрэглэгдэхүүн №2
 
эртний хятадын си онон
эртний хятадын си ононэртний хятадын си онон
эртний хятадын си онон
 
7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл7 р ангийн иргэншил хичээл
7 р ангийн иргэншил хичээл
 
хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3хэрэглэгдэхүүн №3
хэрэглэгдэхүүн №3
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёл
 
гэрийн даалгавар №3
гэрийн даалгавар №3гэрийн даалгавар №3
гэрийн даалгавар №3
 
гэрийн даалгавар №2
гэрийн даалгавар №2 гэрийн даалгавар №2
гэрийн даалгавар №2
 

Zovlogoo2.naraa

  • 1. Эцэг эх, сурагчдад Хувийн зохион байгуулалттай бай Аж ахуй эрхлэгчид зохион байгуулалтгүй байх хандлагатай байдаг. Тэд маш их мэдээлэл хянах хэрэгтэй байдаг боловч хязгаарлагдмал нөөцтэй байдаг. Энэ шалтгааны улмаас албан тасалгааны бүтэц, зохион байгуулалт, ажиллагаа доголдож болно. Бага зэргийн доголдлыг ойлгож уучилж болно. Гэхдээ зохион байгуулалтын тогтмол үрэлгэн байдал бизнесийн хувьд чухал асуудал болдог. Энд жагсаасан зөвлөмж зөвлөгөө зохион байгуулалттай албан тасалгаа байгуулж, ажиллуулахад туслах болно. Энэ файлыг хадгалж, улиралд дор хаяж нэг удаа эргэн харж байх хэрэгтэй. Хэрэв танд энэ ажлыг хийх зав байхгүй бол үүнийг таны өмнөөс хийх хүн ажилд ав. Цаг хэмнэх нь сайн үр дүн авчирна. Хувийн болон бизнесийн зохион байгуулалтаа хэрхэн хадгалах талаар зөвлөмж үзэхийн тулд доорхи сэдвүүдээс сонгоно уу. 1. Албан тасалгааны зохион байгуулалт 2. Цаасан хавтаст хэрэг 3. Компьютерийн файлууд Албан тасалгааны зохион байгуулалт Албан тасалгаагаа зохион байгуулалттай байлгах системтэй байснаар ажиллагааны зардлыг багасгах болно. Албан тасалгааны зохион байгуулалтаа эдгээр зөвлөмжийн дагуу шалгаж, шаардлагатай өөрчлөлтийг хий. Та ө дө р бү р хэрэглэдэггү й хангамжийн зү йлсээ нү днээс далд байлга Учир нь овоорсон бичиг цаас, илүү туузны ороомгууд, овоорсон дугтуйнууд замбараагүй харагддаг бөгөөд ийм эмх цэгцгүй байдал анхаарал сарниулж болно. Зай байвал, илүүдэл хангамжийн зүйлсээ хувцасны буюу аяганы шүүгээнд хий. Тогтмол хэрэглэдэггүй зүйлээ хадгалах газар хий. Лиза Канарек "Гэрийн албан тасалгаагаа амжилттай зохион байгуулах нь" номондоо албан тасалгаагаа хөглөрсөн новшгүй байлгах зөвлөгөө өгсөн. Тэрээр долоон хоногт нэг л удаа хэрэглэдэг бүхий л жижиг сажиг зүйлсээ хавтаст хэргийн шүүгээ буюу тавиур зэрэг хоёрдогч газар руу хийхийг зөвлөж байна. Сард нэг удаа хэрэглэдэг зүйлсээ хавтаст хэрэгт хадгалах буюу тавиур дээр тавь. Үүнээс бага давтамжтай хэрэглэдэг зүйлсээ шүүгээнд хийх хэрэгтэй. Хангамжийн зү йлсээ авахад амархан байхаар цэгцэлж зохион байгуул Жишээ нь, та нэг ширхэг албан бланк авахын тулд хоёр гурван хэсэг цаас зайлуулж, хайрцаг нээх ёсгүй. Албан тасалгаагаа саадгү й ажиллахаар зохион байгуул
  • 2. Хэрэв номын тавиураас нэг ном сугалангуут бүх юм унаж байвал, эсвэл факсын машины ойр хавьд бичиг хийх буюу ирж байгаа факсыг авах зай байхгүй бол албан тасалгааныхаа зохион байгуулалтыг өөрчил. Ажлын урсгал дахь эдгээр доголдлууд цаг үрж, дарамт үүсгэдэг. "Найдвартай" хогийн савтай бай Хэрэв таны зохион байгуулалтгүй байдлын үндэс нь сүүлд хэрэг болох зүйлсээ хаяснаас үүдэх бухимдал байдаг бол, "найдвартай" хогийн савтай болох хэрэгтэй. Найдвартай хогийн саванд цааснаас өөр юу ч хийж болохгүй. Та хогийн саваа ухах хэрэг гарвал дахин харахыг хүсэхгүй алимны гол, ундааны лааз зэрэг зүйлсийг энд хийж болохгүй. Энэ хогийн саваа хоёр гурван долоон хоног тутамд цэвэрлэж бай. Тэгснээр та энэ хугацаанд хаясан зүйлээ эргүүлэн олж авч чадна. Энэ систем танд хог руу хаясан юмаа олоход тус болно. Мэдээллийн урсгалын систем бий болго Та ямар төрлийн мэдээлэл, материал, бусад зүйлстэй тогтмол учирдаг талаар бод. Таны жагсаалтад ирж, явж байгаа шуудан, утасны дугаар, одоо хэрэгжүүлж буй төслүүд, та хадгалахыг хүсэж байгаа боловч яг одоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа материал зэрэг үндсэн зүйлс орох байх. Та жагсаалтаа хийнгүүтээ бүх мэдээллээ зохион байгуулах шийдэл олохын тулд албан тасалгааны хангамжийн зүйлсийн дэлгүүрээр орж үз. Таны хэрэгцээг хангах хамгийн төгс бүтээгдхүүнийг олоход амархан биш байж болно. Та уг дэлгүүрээс хоёр бүтээгдхүүнийг хослуулан авах буюу нэг зүйл авч түүнийгээ өөрийн зорилгод тааруулан өөрчилж болно. Цаасан хавтаст хэргүү д Таны албан тасалгааны зохион байгуулалт хичнээн сайн байсан ч, албан тасалгаандаа мэдээллийг зохион байгуулалттай байлгахад зарим ажиллагаа шаардлагатай. Цаасан буюу электрон хавтаст хэргүүдээ эмхэлж цэгцлэх зарим зөвлөмжийг дор өглөө. Хавтаст хэргийн шургуулганд ямар нэгэн зүйл хайж цаг үрэх ямар байдгийг хүн бүр мэднэ. Хавтаст хэргээс хэрэггүй зүйлсийг тогтмол цэвэрлэж байх нь энэхүү цаг барсан үйл ажиллагааг багасгадаг. Тогтмол цэвэрлэ Улиралд дор хаяж нэг удаа хавтаст хэргийн шүүгээгээ цэгцэлж, хэрэггүй болсон зүйлсээ хаяж бай. Хэрэв та энэхүү ажлыг үргэлж хойшлуулдаг бол туслах хүн ажилд ав. Та энэхүү цэвэрлэх үйл явцад оролцох хэрэгтэй нь илэрхий боловч, туслагчтайгаа тохирсон цаг хугацаа таныг энэхүү ажлыг хийхэд хүргэнэ. Хавтаст хэргийнхээ нэрийг өө рчил Хэрэв та хавтаст хэргийн шүүгээнээсээ бичиг баримт олоход бэрхшээлтэй байгаа бол уг хавтаст хэргийг нээхэд толгойд тань орж ирсэн эхний үгэн дээр үндэслэн хавтаст хэргээ нэрлэ. Хэрэв таны хавтаст хэргээ бүрдүүлж байхад энэ үг санаанд тань орж ирсэн бол дараа үүнийг хайхад нэрийг нь санахад амархан байна.
  • 3. Ө лгө сө н хавтас бү рт дэд хавтас хий Энэ нь таныг юмаа олоход улам дөхөмтэй болгоно. Хоорондоо холбоотой хавтаст хэргүү дийг цугт нь бү лэглэ Үйлчлүүлэгчийн хавтаст хэргүүдийг нэг шургуулганд буюу шургуулгын нэг хэсэгт хийж, хадгалсан өгүүлэл нийтлэл, гэрээг өөр нэг шургуулга буюу шургуулгын нэг хэсэгт хий. Хувийн хавтаст хэргүүдээ бизнесийн бүх материалаас тусад нь өөр шургуулганд хий. Хавтаст хэргээ хадгалах хангалттай зайтай бай Та хавтаст хэргийн шүүгээндээ хангалттай зайтай байгаа үед л зохион байгуулалттай байх боломжтой. Та материалаа хадгалахад хангалттай зай бүхий хавтаст хэргийн сайн чанарын том шүүгээ худалдаж ав. Компьютерийн файлууд Та компьютерийн хард драйв буюу хавтаст хэргийн шүүгээний электрон хувилбарыг мөн тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Энд Fujifilm-ийн компьютерийн бүтээгдхүүн ба Үндэсний гэрийн албан тасалгааны холбооны зарим зөвлөмжийг оруулав. Файлаа хуулбарлан хадгалж дискийн зайгаа чө лөө л Хуучин буюу хааяа хэрэглэдэг файлуудыг хард драйваас уян диск буюу өгөгдлийн зай руу амархан шилжүүлж болно. Ингэснээр компьютерийн файл нээх хурд нь ихэснэ. Хард драйвт дэд бү лэг үү сгэ Өргөн дэд бүлгүүд үндсэн бүлэгт байгаа бүх файлыг бүлэг болгон хадгалах боломж өгнө. Дэд бүлгийг үүсгэхэд амархан. Компьютерийн програмын гарын авлагыг л үзэх хэрэгтэй. Файлуудад утга учиртай нэр ө г "payroll.96" гэх мэт амархан таних ерөнхий бөгөөд ойлгомжтой нэр хэрэглэ. Энэ нь ялангуяа олон тооны жижигхэн файлтай зэрэг ажиллах үед тустай, бөгөөд нэг бүлэгт байгаа тодорхой файлыг олоход шаардлагатай хайх хугацааг багасгана. Зохион байгуулалтыг тууштай баримтал Зохион байгуулалт нь сурж мэддэг сахилга бат боловч хард драйв ба уян дискээ зохион байгуулалттай байлгах нь аажимдаа нэмэлт шинж чанар болдог. Файлуудаа тогтмол хуулбарлаж бай мөн системтэйгээр хадгалж бай. Ө гө гдлөө шах Хэрэв хард драйвын зайны асуудал байнга гардаг бол файлуудаа агшаах буюу шахаж жижигрүүлэн, хадгалах зайг маш их нэмэгдүүлдэг програмууд байдаг. Өгөгдлийг шахаж
  • 4. жижигрүүлдэг хэд хэдэн програм байдаг. Ө нгөө р тэмдэглэсэн уян диск хэрэглэ Уян дискүүдийг уян дискний саванд өнгөөр нь ялгаж хийх нь хэрэглэгчид зохих уян дискийг хурдан бөгөөд амархан олох боломж өгдөг. Жишээ нь: нягтлан бодох бүртгэлд цэнхэр уян диск, цалингийн санд ногоон уян диск, борлуулалтын орлогод улаан уян диск хэрэглэ. Хаалганы тухай зө влө мж Таны оюуны чадавхын аль Хаалганы тухай зөвлөмж тал нь илүү вэ? 1.Танай хаалгануудыг хаана хэрэглэх вэ? Таны оюуны чадавхын аль тал нь илүү Манай бvх хаалганууд нь барилгын дотор вэ? хэрэглэгдэхэд зориулагдсан юм. Ихэнх загварын хаалгануудыг гэрийн болон албан тасалгаа мөн "Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны тvvнчлэн олон нийтийн газар хэрэглэж болно. дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм.” Жорж Гэхдээ Гордон Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш Дэлгэрэнгүй... бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ. “Хүн өөрийн оюуны чадавх болон Тө гө лдө р хуураа хэрхэн арга барилаа таньж мэдэн, хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Хүмүүс бид бие биеэсээ арчлах вэ? ялгаатай байдаг нь хүн болгоны оюун ухаан өөр өөр байдагтай холбоотой. Хэрэв бид үүнийгээ Шинээр авсан төгөлдөр хуурыг эхний жилдээ 2 анзаардаг бол амьдралд гарч байгаа саад удаа хөглөх хэрэгтэй. Төгөлдөр хуур эхний бэрхшээлийг давах нь хялбар байх сан.“ Ховард жилдээ өрөөний чийглэг, хуурайшилт зэрэг Гарднер. Оюуны чадавхыг товчоор дүгнэн орчиндоо зохицон дасах шаардлагатай байдаг. хэлвэл “төрөлхийн бөгөөд хожим нь (орчин Хэрэв төгөлдөр хуурыг тоглолт болон дуу тойрноос) бүрэлдэн бий болсон ур чадварын бичлэгт нийлбэр” гэжээ. Хүмүүс хэд хэдэн талаараа ялангуяа оюун ухааны хувьд хөгжүүлж болох Дэлгэрэнгүй... нийтлэг олон онцлогтой. Хэдий тийм боловч биднийг бие биеэс минь ялгадаг өвөрмөц шинж чанарууд байдаг. Тийм учраас оюун ухааны чадавхыг удамшил болон хүрээлэн буй орчны нөлөөгүйгээр тайлбарлах аргагүй. Хүний оюуны чадавхад төрөлх хэл мөн ёс заншил, соёл нөлөөлдөг. Оюуны чадавх ба түүний хэмжүүртэй холбоотой маш олон онол бий. Бид энэ удаа онол бүрийг нэг нэгээр нь нуршилгүй мөн оюуны чадавхыг чадвар талаас нь голчлолгүй, харилцан хоёр талын нөлөөнд байгаа чадварын систем гэж ойлгоход дөхөм
  • 5. болох, үүгээрээ бидний ойлголтын цар хүрээг тэлж өгөх “Олон талт оюуны чадавхын онол” (ООО)-ыг авч үзнэ. Энэ онолыг амьдралаас гарган авсан тул өргөн дэлгэрчээ. Гарднерийн (1983) ООО гарч ирснээр өмнө нь оюун ухааны чадавхыг зөвхөн “хэл ярианы”, “тооны” гэж ангилан үзэж, үүндээ тохируулан гаргаж ирсэн оюуны чадавхын сорилт, оюуны чадавхын тухай ойлголтууд нь түүх болон үлдлээ. Оюуны чадавхын талаар шинэ хэмжигдэхүүн бий болгосон Гарднер хүнд найман төрлийн оюуны чадавх байдаг гэж үзжээ. Эдгээр нь хоорондоо нэлээд олон янзаар холбогддог хамтын ажиллагаатай. Хувь хүний оюун ухааны чадавхын нэг хэсэг нь тухайн хүний өсч хөгжих үетэй холбоотойгоор илэрч болдог. ООО – оороо боловсролд шинийг санаачлан гаргаж ирсэн Гарднер, хөгжлийн сэтгэл зүй болон уураг тархины судалгаа, хөгжих үйл явцыг судалсны үр дүнд дараах найман төрлийн оюуны чадавхын тоо нэмэгдэж болохыг онцолжээ. Тэрээр оюуны чадавх бол асуудал шийдвэрлэх, бүтээх зэрэгт хүн бүхний ашиглаж болох зүйл гэж үзсэн бөгөөд үүнийг: Хэл, Логик- математик, Орон зайн, Хөгжмийн, Бие махбодийн- кинетик, Нийгмийн, Дотоод сэтгэлийн болон Байгалийн гэж ангилжээ. Оюуны чадавхыг зөвхөн энэ хүрээнд нь хязгаарлахгүй байхыг анхааруулсан Гарднер өөрийгөө хүний авьяас чадварыг өмнө нь хэмжиж байснаас илүүгээр гаргаж чадсан гэж үздэг юм. Тэрээр оюуны чадавхыг хязгаартайгаар шалгадаг олон тестийн эсрэг хүний мөн чанарт тулгуурлан эдгээр чадавхуудыг ч задалж болдгийг тогтоожээ. Жишээ нь хөгжмийн чадавхын дотор хөгжим тоглох, дуу дуулах, хөгжмийн сонсгол зэрэг олон чадвар багтаж болдог. Нөгөө талаас нь үзвэл оюун ухааны чадавхын янз бүрийн төрөл нь нэг нэгээсээ огт өөр эсвэл онцгой шинж чанартай цогц зүйл биш. Жишээ нь нэг хөл бөмбөгчин өөрийнхөө бие махбодийн чадвараа бөмбөгний хойноос гүйх, авах, өшиглөх үедээ; орон зайн чадавхаараа нөхцөл байдлыг шинжих, нөгөө тоглогчийн байрлалыг тогтоох үедээ; хэл яриа, нийгмийн чадавхаа тоглоомын дүрмийг сурах, багийн нөхөдтэйгээ маргалдах үедээ; дотоод чадавхаа өөрийгөө цэгнэх үедээ
  • 6. ашигладаг. Мөн зөвхөн нэг төрлийн чадавхаар өөрийгөө хэмждэг үе аль хэдийнээ өнгөрчээ. Сурч боловсрох үр нөлөө, орчныг олон талт оюун ухааны чадварт тохируулан бий болгоход илүү их үр дүнтэйгээр өсч нэмэгддэг. Хувь хүн бүр өөрийн давамгай “оюуны чадавхаа” ашиглан бусад чадавхуудаас шалтгаалдаг чадварыг эзэмших, давамгай чадвараа илрүүлэн, баяжуулснаар боловсрол, амжилт, бүтээлч байдал, нээлт ололтыг хийж чадах бөгөөд хүсвэл өөрийн сул чадавхаа ч маш сайн сургалтын үр дүнд хөгжүүлж болдог байна. Өнөө үед сэтгэл судлал, боловсролын салбар улам хөгжихийн зэрэгцээ хувь хүн юу хийж чаддагийг бус харин юуг хийж чадахыг судлах хэрэгтэй юм. Бид дараах хэсэгтээ янз бүрийн оюуны чадавхын өвөрмөц шинж болон үүнээс үүдэн гардаг зан чанарт тулгуурласан мэргэжлийг тодорхойлон, тухайн чадварыг янз бүрийн орчинд хялбархан хэрэгжүүлж болох аргыг дурдаж байна. 1. Хэл ярианы чадавх. Хүн төрснөөс эхлэн сурсан хэл яриагаа ашиглах чадвар нь янз бүрийн соёл иргэншил, нөхцөл байдлын дунд ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүн хэлийг зөвхөн бусадтай харилцахын тулд ашиглаж байхад зарим нь маш олон хэл мэддэг, харилцааны чадвартай байх жишээтэй. Эрдэмтэд олон жилийн турш хэл яриа болон тархины хоорондох холбоог судалж үзжээ. Хэл ярианы чадвартай хүн бусадтай харилцах харилцаа, холбоондоо хэлийг чадварлаг хэрэглэдэг болох нь нотлогджээ. Энэ чадавх нь ярих тайлбарлах ойлгуулах,ухуулах зэрэг ажил мэргэжилд (ихэнхдээ илтгэгч, уран уншигч, улстөрч гэх мэт) илэрдэг. Хэл ярианы чадавхыг хөгжүүлэхийн тулд суралцах орчинд ном сонин унших, бичих, ярих, илтгэл тавих, сонсох, чанга дуугаар унших, жүжиг тоглох зэргийг хийх хэрэгтэй. 2. Логик- математикийн чадавх. Хувь хүний логик сэтгэхүйн чадварлаг байдал нь, асуудлыг шинжлэх ухааны аргаар шийдэх, ухагдахуунуудын хоорондох уялдаа холбоог олох, ялган салгах, ангилах, ерөнхийлөх, математикийн ямар нэг томьёог батлах, тооцоолох, адилтгах зэрэг чанаруудаар илэрдэг. Логик- математикийн чадавх нь хүчтэй хөгжсөн
  • 7. хүмүүс бол математикчид, эрдэмтэд, нягтлан бодогчид, статистикчид, компьютерийн программистууд гэж хэлж болно. Энэ чадавхыг хөгжүүлэхийн тулд бодлого бодох, геометр судлах, хэмжих, ангилах, хуваах, сэтгэхүйн тоглоом, туршилт хийх, ямар нэг зүйл бүтээх зэрэг дасгалыг хийх хэрэгтэй. 3. Орон зайн чадавх. Энэхүү чадвар нь гурван хэмжээст дүрсийн хэлбэр байдлыг хэр их төсөөлж чаддагтай холбоотой. Энэ төрлийн оюуны чадавх нь биетийг хараагүй боловч сэтгэлдээ амилуулж, онцлог талуудыг нь ялгаж чаддаг байхыг хэлнэ. Энэ чадавх нь харах чадвар болон биет, огторгуйд байгаа дүрсийн хэлбэр, графикийг үзүүлэх, зурах будах, хэлбэр үүсгэх зэрэг чанарыг агуулдаг. Анчин, мөрч, зөвлөгч, уран барималч, засал чимэглэлчин, зураач, сийлбэрчин зэрэг хүмүүс бол энэ чадвар нь хөгжсөн хэрэг юм. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд зураг, график, фото зураг унших, биет адилтгал бүтээх, гурван хэмжээст туршилт, будах, эвлүүлэх, өгүүллэгийг зургаар илэрхийлэх, загвар зохиох, өнгө будаг, дүрс ашиглах зэрэг арга дасгалыг хийж болно. 4. Хөгжмийн – хэмнэлтийн чадавх. Хөгжмийн чадавхын тухай бодоход дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс санаанд ордог. Эдгээр хүмүүст хэмнэл, хөг аялгуу, жүжиглэх мэдрэмж байдаг. Хөгжмийн зэмсгээр тоглох, дуулж байгаа дуугаа шинээр зохиох зэрэг чадвартай. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс ихэвчлэн хөгжмийн зэмсэг, найрал дуу, найрал хөгжим зэргийг сонирхдог. Хөгжмийн чадварыг хөгжүүлэхийн тулд дуу дуулах, хэмнэл олох, аялах, хөг олох, фон хөгжим тоглох, хөгжмийн зэмсэг тоглох зэргээр хичээллэх хэрэгтэй. 5. Бие махбодийн чадавх. Энэ нь хувь хүн өөрийн бие, үйл хөдлөлөө ашиглах байдал буюу биеийн хэлийг хэр эзэмшсэнийг нь харуулдаг. Биеийн чадвар сайтай хүмүүс спортын дасгал хөдөлгөөн, тогтмол хэмнэлттэй тоглоомыг хялбархан сурдаг.Ийм чадвартай хүмүүсийн биеийн тэнцвэр, зайн баримжаа, хурд, туршлага, уян хатан байдал нь анхаарал татдаг. Бүжигчид, уран нугарагчид, тамирчид, үггүй жүжиглэгчид, мэс засалчид, техникчид, уран барималчдыг нэрлэж болно. Биеийн чадварыг хөгжүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн, биеийн хэлийг ашиглах, тустай зүйлсийг олох, гардан хийх туршилт
  • 8. зэргийг ашиглана. 6. Нийгмийн харилцааны чадавх. Энэ чадавхын дотор хүмүүстэй харилцаа тогтоох, бусдыг ойлгох, зан аашийг нь мэдэх зэрэг чадвар багтдаг. Бид энэхүү чадавхынхаа тусламжтайгаар л хэсэг бүлэг болдог билээ. Улстөрчид, лидерүүд, сэтгэл зүйчид, багш нар, жүжигчид, аялал жуулчлалын ажилтан нар бүгд л энэ чадавхаа сайн ашигладаг хүмүүс юм. Нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд бүлгээр ажиллах, багаар суралцах, мэтгэлцэх, клуб байгуулах, жүжиг тоглох зэрэг нь хэрэгтэй. 7. Дотоод сэтгэлийн чадавх. Энэ чадвар нь хувь хүн “өөрийгөө” мэдрэх, ойлгохтой холбоотой чадвар юм. Бид хэн болохоо, юунаас болоод юу мэдэрч байгаагаа бодож байгаа маань үүнтэй холбоотой. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх, сахилга баттай байх, хувийн бэрхшээлээ давж гарах гэх мэт туршлагатай байдаг. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд хувийн төслийг хэрэгжүүлэх, ажлынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлах, өөрийгөө таньж мэдэх зэрэг арга хэрэглэж болно. 8. Байгалийн чадавх. Гарднер олон талт оюуны чадавхынхаа хамгийн сүүлд (1995 онд) олж нээсэн ойлголт юм. Төрөлхийн энэ чадвар нь нэг хэсгийн эсвэл бүхэл дэлхийг хамарсан өөрчлөлтийг тайлбарлах, ан амьтан, байгалийн жам ёсыг дурайн авиа ашиглан судлах, гэрэл зураг авах зэргийг агуулдаг. Анчин, ургамал судлаач, анатомич зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Энэ чадавхыг нээн илрүүлэх, хөгжүүлэхийн тулд эргэн тойрныг төлөвлөгөөтэй судлах, сургуулийн хашаан дахь цэцэрлэгийг тохижуулах, амьтан тэжээх, хичээл дээр дуран авай хэрэглэх, байгалийн зураг зурах, зураг авах, каталог хийх зэрэг олон арга байж болно. Эцэст нь: Хувь хүн бүрийн онцгой чанар нь оюун ухааны чадвар биш бөгөөд ийм болгохын тулд байнгын шинж чанартай байх, соёл иргэншилийн ойлголтонд хүндтэй байр суурийг эзлэх, цаашид үр дүнтэй байх, асуудлыг шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Оюуны чадавх нь зөвхөн хоёрхон зүйлээр илэрдэг биш бөгөөд дуу хөгжим, биеийн тамир, бүжиг, харилцаа, байгаль, зургаар өөрийгөө дүрслэх зэрэг нь бүгд үүнийг илтгэдэг. Дээр дурдсан 8
  • 9. төрлийн чадавхыг хөгжүүлэхийн тулд ангид ямар ямар арга барил хэрэглэж болохыг ч танилцууллаа. Гэвч сурган хүмүүжүүлэгч бид үүнийг хийхийн өмнө өөр дээрээ туршиж үзэн туршлага хуримтлуулан өөрсдийгөө хөгжүүлсний дараа нөлөөг нь харж хангалттай болон хангалтгүй талаас нь мэдэж авах хэрэгтэй. Оюуны чадавхыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс ООО нь шинэ сурах ба сургах арга барилыг хөгжүүлэх эхлэл болж байна. Гарднерийн үзэж байгаагаар энэ чадавхад биологийн болон соёл иргэншлийн нөлөө ч их хамаатай ажээ. Үүнээс үүдэн оюуны чадавхыг хөгжүүлэхээс гадна сөрөг дагавар үзүүлдэг хүчин зүйлс ч байдгийг доор дурдлаа. 1. Эх сурвалжид хүрэх боломж: Жишээ нь ядуу айлын хүүхэд хөгжмийн чадавхаа хөгжүүлэхийн тулд хийл, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсэг авч чадахгүй тул энэ чадвар хөгжих нь бэрхшээлтэй. 2. Түүх, соёлын хүчин зүйлс: Манай улс шиг гэр бүл, сургуульд нь математик болон ерөнхий боловсролын хичээлийг нь чухалчлан үздэг бол зөвхөн логик- математикийн чадавх нь хөгжих орчин байна гэсэн үг. 3. Газарзүйн хүчин зүйлс: Хөдөө өссөн хүүхдийн орон зайн чадавх хөгжил нь хотод байшинд өссөн хүүхдийг бодвол илүү байдаг. 4. Гэр бүлийн хүчин зүйлс: Зураач болохыг мөрөөддөг хүүхдийн гэр бүлийнхэн нь түүнийг өмгөөлөгч болгохыг хүсдэг бол тэд тэр хүүхдийн зөвхөн хэл ярианы чадавхыг л дэмждэг. 5. Нөхцөл байдлын хүчин зүйлс: Олон хүүхэдтэй айлд төрж өссөн “яриа хөөрөөтэй” нэг нь мөн айлын “дуугүй” нэгнийг бодвол нийгмийн харилцааны чадавх нь илүү хурдан хөгждөг.