More Related Content
More from Umguullin Mongol Umguulugch (20)
хэүк
- 2. ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ
КОМИСС ГОМДОЛ ГАРГАХ ЭРХ
МУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комиссын
тухай хуулийн 9-р зүйлд зааснаар:
Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон
улсын гэрээгээр баталгаажуулсан эрх,
эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага,
албан тушаалтан, хувь хүн зөрчсөн
тохиолдолд Комисст гомдол гаргах
эрхтэй.
- 3. ХЭҮК-Т ЯМАР ГОМДОЛ
ХАРЬЯАЛАГДАХГҮЙ ВЭ?
хэрэг бүртгэл, шүүхийн шатанд болон
шүүхээр шийдвэрлэсэн эрүү, иргэний хэрэг
маргаантай холбоотой гомдол;
хувь хүмүүсийн хоорондын зан харилцааны
асуудлаарх гомдол;
харьяалах албан тушаалтан шууд
шийдвэрлэх боломжтой асуудлаар
гаргасан гомдол;
- 4. ХЭҮК-Т ХЭН ГОМДОЛ ГАРГАЖ
БОЛОХ ВЭ?
Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч;
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын
иргэн, харьяалалгүй хүн;
Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим буюу
хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль
ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч нь
төлөөлж;
Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан
гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч
нь төлөөлж;
Төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн
байгууллага төлөөлөгчөөрөө дамжуулж тус тус
гомдол гаргана.
- 5. ХЭҮК-Т ГАРГАХ ГОМДОЛД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Гомдол гаргагч гомдлоо захиргааны журмаар
шийдвэрлүүлсэн байх;
Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц,
дотоодын хууль тогтоомжид заасан ямар эрх
зөрчигдсөн болохыг тодорхой заах;
Өөрийн нэр, оршин суугаа газрын болон
шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын
үсгээ зурсан байх;
Гомдолд холбогдож буй аж ахуйн нэгж,
байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр,
хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг
хавсаргасан байх.
- 6. ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ, ХЭРХЭН
ШИЙДВЭРЛЭХ ВЭ?
Гомдол гаргагч эрх, эрх чөлөө нь
зөрчигдсөн өдрөөс, эсхүл зөрчигдсөн
гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн
дотор, монгол хэл дээр, амаар болон
бичгээр гаргана.
Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30
хоногт багтаан хариу өгнө. Нэмэлт
шалгалт хийх шаардлагатай гэж үзвэл
хугацааг Комиссын дарга 60 хүртэл
хоногоор сунгаж болно.