SlideShare una empresa de Scribd logo
1 de 12
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
                          ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ




                                                   СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ




                   АНГИЙН АЖЛЫН
                             УДИРДАМЖ
Боловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/
Хянасан: …................................/Я.Эрдэнэсүрэн (MBA)/




                                       УЛААНБААТАР ХОТ
                                               2013 ОН
Агуулга


1. Ангийн ажлын зорилго, тавигдах шаарлага
     1.1. Ангийн ажлын зорилго
     1.2. Ангийн ажилд тавигдах шаардлага
     1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах
     1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг
2. Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт
     2.1. Ангийн ажлын бүтэц
3. Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа
4. Ангийн ажлын хамгаалалт
  Хавсралт
Нэг: Ангийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага


   1.1.       Ангийн ажлын зорилго
   Ангийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуу суралцсан
хугацаандаа     эзэмшсэн   онолын    мэдлэгээ   бататган   өргөжүүлж,   түүнийгээ
үйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыг
олгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана.
Үүнд:
   1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэм
шинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалд
онолын боловсруулалт хийх;
   2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол,
шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, заавар
зэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэн
үзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх;
   3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг
илтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авч
түүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх;
   4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч,
шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно.


   1.2 Ангийн ажилд тавигдах шаардлага.
   Үүнд:
   а/. Ангийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүй мөртэй,
20-25 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай, албан ѐсны
бичгийн хэллэгээр, зөв байрлуулжь Arial фондтой, мөр хоорондын зай 1,5 мм, зүүн
талаас 25 мм, баруун талаас 25 мм, дээрээс 20 мм, доороос 20 мм-ийн зай авч
компьютероор бичнэ.
   б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учир
шалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх;
   в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг /
3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх;
   г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаас
урган гарсан байх;
д/. Ангийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэр нь
шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн
боломжтой байх зэрэг болно.
   е/. Үг, үеийн ба өгүүлбэрийн алдааг сайтар хянасан, хуудас дугаарласан байх, 2
талаас зэрэгцүүлж, тэгширүүлсэн байх


   Оюутан бүр өөрийн ангийн ажил бичихдээ бизнесийн байгууллагын үйлдвэрлэл,
үйлчилгээ,   санхүүгийн    үйл   ажиллагаатай   холбоотой   статистикийн   судалгаа
шинжилгээний асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалж сайтар сэдэх,
энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүнд муугаар нөлөөлж
байгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийн менежментийн
болон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгах арга замыг эрж
олоод,    авах   арга   хэмжээний   талаар   шинжлэх   ухааны   үндэслэлтэй   санал
боловсруулж дэвшүүлбэл зохино.
   Оюутан багштайгаа тохиролцож ангийн ажил бичих сэдвээ сонгон авч, төлөвлөгөө
боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд ангийн ажил бичих явцдаа
удирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино.
   Ангийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээний ажлын нэг
хэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломын хавсралтад
бичнэ.
   Оюутан ангийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыг цаг
үетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээ сэлтэд
сонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаа гарган
дэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, тэнд
онц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсан бол
энэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссын
гишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ.
   Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээ
ЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно.


   1.3.      Ангийн ажлын сэдэв сонгож авах
   Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутан
өөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно.


   1.4.      Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг
Тэнхимээс томилогдсон багш ангийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйн
талаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана.
   Ангийн      ажлын   агуулга,   бүтцийг   тодорхойлох   болон   бичих   төлөвлөгөө
боловсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал зааж
өгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцад
хяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн.


   Ангийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлт нь
үнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохих
журмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана.


   Хоёр: Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт
   Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэ дараалал
сайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно.


   2.1.        Ангийн ажлын бүтэц
   Ангийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
   1. Нүүр хуудас
   2. Гарчиг
   3. Удиртгал 1-2 хуудас
   4. Онолын үндэслэл 5-6 хуудас
   5. Үндсэн судалгааны хэсэг 12-14 хуудас
   6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/
   7. Ашигласан материалын жагсаалт
   8. Хавсралт
   Ангийн ажлын хэмжээ нь 20-25 хуудсанд багтаан бичсэн              байвал зохино.
(Ашигласан материал орогүйгээр)


   Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ. Ангийн ажил бичих
сэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутан сонгох
бөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно.
   Гарчигт ангийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал, хавсралт,
ашигласан ном, хэвлэл, эх материалын жагсаалт зэргийг зохих дараалалтайгаар
бичиж, хуудасны дугаарыг зааж өгнө.
Ангийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэ талаархи
төр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана. Мөн уг
сэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба зорилт,
судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаанд хэрэглэсэн
арга, ашигласан материалын талаар өгүүлнэ.
  Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3
бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2
бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыг
цаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ.
  Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэ
асуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцуулан
авч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөс
тодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэх
зорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийн
утга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэн
шинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээр
эрдэмтдийн үзэл бодлыг үндсэн    шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товч
тодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжиж
байгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолын
үндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэн
хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно.
  Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээн
дээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргаар
шинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийг
ашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээ
дутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэн
гаргах. Үүний зэрэгцээ ангийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолын
маргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыг
бататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай.
Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл,
төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг,
үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэн
өгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай.
Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн уг
асуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлж
бичнэ.
   Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарч
байгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны
объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодит
боломжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааны
гүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэй
байна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргаж
болно.
   Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийн
зохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр,
хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийн
он, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он,
дугаар, электрон эх үүсвэр зэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал:
   1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал
   2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001,
№123, 5-р тал гэх мэт




   Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайн
санааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэст
шугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө.
   Хавсралт нь ангийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслах
материалуудаас бүрдэнэ.


   Гурав: Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа
   Ангийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах, тооцоо
хийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах, тэнхимд
тушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал:


                Ангийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө


   Д        Гүйцэтгэх                        Агуулга                 Дуусгах
/д           ажил                                                                хугацаа
                             Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж
                          батлуулах,     холбогдох        ном,   бүтээл   олж
     1     Бэлтгэл ажил
                          судлах,      судлах       хувийн       программаа
                          боловсруулах
              Онолын         Холбогдох ном, бусад материал уншиж
          үндэслэлийг     онолын боловсруулалт хийж энэ талаар
     2
         гүнзгийрүүлэн    өөрийн гэсэн үзэл бодолтой болох
         судлах хугацаа
           Тооцоо хийж       Тодорхой бизнесийн байгууллагын тоон
          дүгнэлт өгөх,   материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ
     3
             санал        дүгнэлт өгч санал боловсруулах
         боловсруулах
                             Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн
                          сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх,
                          найруулга      хэллэгийн          алдаа      мадаг,
            Албан ѐсны    хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх,
     4
             болгох       тооцооны     үнэн      зөвийг     шалгах,    өөрийн
                          санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт
                          өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин
                          сайтар хянах
                             Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны
     5 Тэнхимд тушаах     дараа     зарласан      хугацаанаас       хоцролгүй
                          тэнхимд тушаах
                             Хэрэв оюутан судалгаа шинжилгээний
                          ажлыг олон жилийн материалд тулгуурлан
                          шинжлэх      ухааны       үндэслэлтэй        хийсэн,
                          түүнээс        урган       гарсан           зөвлөмж
                          боловсруулсан бол ангийн ажилд хавсарган
     6      Хамгаалах
                          тэнхимийн хуралд оруулж цаашид хийх
                          ажлын чиглэлийг тогтоолгосноор төгсөлтийн
                          ажил бичиж эхлэж болно.
                             Хэрэв оюутан ангийн ажлыг хангалтгүй
                          бичиж хамгаалсан бол долоо хоногийн дотор
нэмэлт засвар хийж дахин хамгаална.




  Дөрөв: Ангийн ажлын хамгаалалт
  Оюутан бичсэн ангийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэг зуруулсан
нөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ.
  Ангийн ажлыг тэнхимээс баталсан хугацаанд түүнийг уншсан багш хамгаалуулж
үнэлэлт өгнө. Хамгаалалтаар ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт, агуулга нь энэхүү
журмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээнд оюутны онол, арга зүйн
мэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөн байна.
Хавсралт 1:


                  Ангийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар


Сэдэв1: “Хөдөлмөрийн нөөц, түүний бүтэц өөрчлөлтийн судалгаа”


Оршил


I.    Бүлэг: Хөдөлмөрийн нөөцийн онол, арга зүйн үндэс


1.1. Нөөцийн тухай ойлголт, ангилал
1.2. Хөдөлмөрийн нөөц, түүний бүрэлдэхүүн
1.3. Хөдөлмөрийн нөөцийг тооцох арга зүй


II.   Бүлэг: Ажиллах хүчний тоо бүрэлдэхүүн


2.1. Ажиллах хүчний өнөөгийн байдал
2.2. Хөдөлмөрийн нөөцийн ирээдүйн чиг хандлага


III. Бүлэг: Судалгааны хэсэг




Санал дүгнэлт
Ашигласан ном
Хавсралт
Хавсралт 2:




                                   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
                                Эдийн Засаг Бизнесийн Сургууль


                                                  ...................................-ийн тэнхим
                                                    ....................................хичээлийн




                                                 Ангийн ажил




Сэдэв:........................................................................................................


Удирдсан багш: ........................................................................................


Гүйцэтгэсэн: ..............................................................................................




                                                                           ............анги..........хэсэг


                                                         Тушаасан хугацаа: ........................
                                                                   Тэнхимд ...............................
                                                                   Багшид .................................




                                      Улаанбаатар хот 2012 он
Хавсралт 3:




                          Ангийн ажлын сэдвүүд:
1. Статистик ажиглалт
2. Түүвэр судалгаа
3. Серийн түүвэр
4. Хамааралын хэлбэр ...........

Más contenido relacionado

La actualidad más candente

лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
E-Gazarchin Online University
 
инфляци
инфляциинфляци
инфляци
tulgaa14
 
статистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, график
статистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, графикстатистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, график
статистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, график
altaamecs
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
Nomuuntk
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөр
Tsoomoo Myagmar
 
Insert цэсний командууд
Insert цэсний командуудInsert цэсний командууд
Insert цэсний командууд
Onon Tuul
 
statistic_ajiglalt
statistic_ajiglaltstatistic_ajiglalt
statistic_ajiglalt
oz
 
statistic_tarhalt
statistic_tarhaltstatistic_tarhalt
statistic_tarhalt
oz
 

La actualidad más candente (20)

лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
Excel function
Excel functionExcel function
Excel function
 
статистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, график
статистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, графикстатистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, график
статистик мэдээллийн алдааг шалгах, хүснэгт, график
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Lekts3. tarhaltiin tsuvaa
Lekts3.  tarhaltiin tsuvaaLekts3.  tarhaltiin tsuvaa
Lekts3. tarhaltiin tsuvaa
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөр
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
товч намтар
товч намтартовч намтар
товч намтар
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологи
 
Insert цэсний командууд
Insert цэсний командуудInsert цэсний командууд
Insert цэсний командууд
 
statistic_ajiglalt
statistic_ajiglaltstatistic_ajiglalt
statistic_ajiglalt
 
statistic_tarhalt
statistic_tarhaltstatistic_tarhalt
statistic_tarhalt
 
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлтЛекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
 
оршил
оршилоршил
оршил
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайнмаркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн
 

Destacado

statistic_dundaj
statistic_dundajstatistic_dundaj
statistic_dundaj
oz
 
statistic_buleglelt
statistic_bulegleltstatistic_buleglelt
statistic_buleglelt
oz
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
zorigoo.sph
 
Descriptive statistics ph d
Descriptive statistics ph dDescriptive statistics ph d
Descriptive statistics ph d
zorigoo.sph
 
8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристик
naraa_0714
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
Serod Khuyagaa
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
oz
 
Stata_dad
Stata_dadStata_dad
Stata_dad
oz
 
Spsss_jishee
Spsss_jisheeSpsss_jishee
Spsss_jishee
oz
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jishee
oz
 
лекц №5 labor accounting
лекц №5 labor accountingлекц №5 labor accounting
лекц №5 labor accounting
Amaraa Bat
 
Dad_3
Dad_3Dad_3
Dad_3
oz
 
Dad_5
Dad_5Dad_5
Dad_5
oz
 
Dad_2
Dad_2Dad_2
Dad_2
oz
 

Destacado (20)

statistic_dundaj
statistic_dundajstatistic_dundaj
statistic_dundaj
 
statistic_buleglelt
statistic_bulegleltstatistic_buleglelt
statistic_buleglelt
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
 
Descriptive statistics ph d
Descriptive statistics ph dDescriptive statistics ph d
Descriptive statistics ph d
 
8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристик
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
Stata_dad
Stata_dadStata_dad
Stata_dad
 
Buteelch ajil
Buteelch ajilButeelch ajil
Buteelch ajil
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
Spsss_jishee
Spsss_jisheeSpsss_jishee
Spsss_jishee
 
од12
од12од12
од12
 
Бүтээлч ажил
Бүтээлч ажил Бүтээлч ажил
Бүтээлч ажил
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jishee
 
лекц №5 labor accounting
лекц №5 labor accountingлекц №5 labor accounting
лекц №5 labor accounting
 
Dad_3
Dad_3Dad_3
Dad_3
 
Dad_5
Dad_5Dad_5
Dad_5
 
батлав
батлавбатлав
батлав
 
Dad_2
Dad_2Dad_2
Dad_2
 

Similar a Angiin ajil udirdamj

Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamj
oz
 
Diplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjDiplom bichih udirdamj
Diplom bichih udirdamj
odkoo
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
olziibuyn
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
Tumendemberel Buyanjargal
 
Managment 09
Managment 09Managment 09
Managment 09
ub_old
 

Similar a Angiin ajil udirdamj (20)

Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamj
 
Togsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamjTogsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamj
 
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
 
Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
 
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
 
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
 
1
11
1
 
Diplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjDiplom bichih udirdamj
Diplom bichih udirdamj
 
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
 
Daalgavar
DaalgavarDaalgavar
Daalgavar
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
 
Managment 09
Managment 09Managment 09
Managment 09
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Банкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн системБанкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн систем
 
Zaawar
ZaawarZaawar
Zaawar
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУСсудалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
 

Más de oz

лекц2
лекц2лекц2
лекц2
oz
 
Dad_7
Dad_7Dad_7
Dad_7
oz
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6
oz
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6
oz
 
Dad6
Dad6Dad6
Dad6
oz
 
Dad_4
Dad_4Dad_4
Dad_4
oz
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jishee
oz
 
Spss_dadlaga
Spss_dadlagaSpss_dadlaga
Spss_dadlaga
oz
 
Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lecture
oz
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
oz
 
85 husnegt
85 husnegt85 husnegt
85 husnegt
oz
 
Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09
oz
 
Stata
StataStata
Stata
oz
 
Stata program
Stata programStata program
Stata program
oz
 
Stata програм
Stata програмStata програм
Stata програм
oz
 
Duguilan
DuguilanDuguilan
Duguilan
oz
 
Эчнээ даалгавар
Эчнээ даалгаварЭчнээ даалгавар
Эчнээ даалгавар
oz
 

Más de oz (17)

лекц2
лекц2лекц2
лекц2
 
Dad_7
Dad_7Dad_7
Dad_7
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6
 
Dad6
Dad6Dad6
Dad6
 
Dad_4
Dad_4Dad_4
Dad_4
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jishee
 
Spss_dadlaga
Spss_dadlagaSpss_dadlaga
Spss_dadlaga
 
Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lecture
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
85 husnegt
85 husnegt85 husnegt
85 husnegt
 
Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09
 
Stata
StataStata
Stata
 
Stata program
Stata programStata program
Stata program
 
Stata програм
Stata програмStata програм
Stata програм
 
Duguilan
DuguilanDuguilan
Duguilan
 
Эчнээ даалгавар
Эчнээ даалгаварЭчнээ даалгавар
Эчнээ даалгавар
 

Angiin ajil udirdamj

  • 1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ АНГИЙН АЖЛЫН УДИРДАМЖ Боловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/ Хянасан: …................................/Я.Эрдэнэсүрэн (MBA)/ УЛААНБААТАР ХОТ 2013 ОН
  • 2. Агуулга 1. Ангийн ажлын зорилго, тавигдах шаарлага 1.1. Ангийн ажлын зорилго 1.2. Ангийн ажилд тавигдах шаардлага 1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг 2. Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт 2.1. Ангийн ажлын бүтэц 3. Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа 4. Ангийн ажлын хамгаалалт Хавсралт
  • 3. Нэг: Ангийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага 1.1. Ангийн ажлын зорилго Ангийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуу суралцсан хугацаандаа эзэмшсэн онолын мэдлэгээ бататган өргөжүүлж, түүнийгээ үйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыг олгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана. Үүнд: 1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалд онолын боловсруулалт хийх; 2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол, шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, заавар зэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэн үзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх; 3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг илтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авч түүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх; 4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно. 1.2 Ангийн ажилд тавигдах шаардлага. Үүнд: а/. Ангийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүй мөртэй, 20-25 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай, албан ѐсны бичгийн хэллэгээр, зөв байрлуулжь Arial фондтой, мөр хоорондын зай 1,5 мм, зүүн талаас 25 мм, баруун талаас 25 мм, дээрээс 20 мм, доороос 20 мм-ийн зай авч компьютероор бичнэ. б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учир шалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх; в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг / 3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх; г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаас урган гарсан байх;
  • 4. д/. Ангийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байх зэрэг болно. е/. Үг, үеийн ба өгүүлбэрийн алдааг сайтар хянасан, хуудас дугаарласан байх, 2 талаас зэрэгцүүлж, тэгширүүлсэн байх Оюутан бүр өөрийн ангийн ажил бичихдээ бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой статистикийн судалгаа шинжилгээний асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалж сайтар сэдэх, энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүнд муугаар нөлөөлж байгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийн менежментийн болон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгах арга замыг эрж олоод, авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй санал боловсруулж дэвшүүлбэл зохино. Оюутан багштайгаа тохиролцож ангийн ажил бичих сэдвээ сонгон авч, төлөвлөгөө боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд ангийн ажил бичих явцдаа удирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино. Ангийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээний ажлын нэг хэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломын хавсралтад бичнэ. Оюутан ангийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыг цаг үетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээ сэлтэд сонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаа гарган дэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, тэнд онц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсан бол энэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссын гишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ. Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээ ЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно. 1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутан өөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно. 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг
  • 5. Тэнхимээс томилогдсон багш ангийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйн талаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана. Ангийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөө боловсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал зааж өгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцад хяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн. Ангийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлт нь үнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохих журмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана. Хоёр: Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэ дараалал сайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно. 2.1. Ангийн ажлын бүтэц Ангийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: 1. Нүүр хуудас 2. Гарчиг 3. Удиртгал 1-2 хуудас 4. Онолын үндэслэл 5-6 хуудас 5. Үндсэн судалгааны хэсэг 12-14 хуудас 6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/ 7. Ашигласан материалын жагсаалт 8. Хавсралт Ангийн ажлын хэмжээ нь 20-25 хуудсанд багтаан бичсэн байвал зохино. (Ашигласан материал орогүйгээр) Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ. Ангийн ажил бичих сэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутан сонгох бөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно. Гарчигт ангийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал, хавсралт, ашигласан ном, хэвлэл, эх материалын жагсаалт зэргийг зохих дараалалтайгаар бичиж, хуудасны дугаарыг зааж өгнө.
  • 6. Ангийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэ талаархи төр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана. Мөн уг сэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба зорилт, судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаанд хэрэглэсэн арга, ашигласан материалын талаар өгүүлнэ. Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3 бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2 бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыг цаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ. Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэ асуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцуулан авч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөс тодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэх зорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийн утга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэн шинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээр эрдэмтдийн үзэл бодлыг үндсэн шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товч тодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжиж байгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолын үндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно. Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээн дээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргаар шинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийг ашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээ дутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэн гаргах. Үүний зэрэгцээ ангийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолын маргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыг бататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай. Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл, төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг, үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэн өгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай.
  • 7. Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн уг асуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлж бичнэ. Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарч байгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодит боломжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааны гүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэй байна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргаж болно. Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийн зохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр, хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийн он, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он, дугаар, электрон эх үүсвэр зэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал: 1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал 2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001, №123, 5-р тал гэх мэт Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайн санааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэст шугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө. Хавсралт нь ангийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслах материалуудаас бүрдэнэ. Гурав: Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа Ангийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах, тооцоо хийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах, тэнхимд тушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал: Ангийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө Д Гүйцэтгэх Агуулга Дуусгах
  • 8. ажил хугацаа Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж батлуулах, холбогдох ном, бүтээл олж 1 Бэлтгэл ажил судлах, судлах хувийн программаа боловсруулах Онолын Холбогдох ном, бусад материал уншиж үндэслэлийг онолын боловсруулалт хийж энэ талаар 2 гүнзгийрүүлэн өөрийн гэсэн үзэл бодолтой болох судлах хугацаа Тооцоо хийж Тодорхой бизнесийн байгууллагын тоон дүгнэлт өгөх, материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ 3 санал дүгнэлт өгч санал боловсруулах боловсруулах Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх, найруулга хэллэгийн алдаа мадаг, Албан ѐсны хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх, 4 болгох тооцооны үнэн зөвийг шалгах, өөрийн санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин сайтар хянах Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны 5 Тэнхимд тушаах дараа зарласан хугацаанаас хоцролгүй тэнхимд тушаах Хэрэв оюутан судалгаа шинжилгээний ажлыг олон жилийн материалд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн, түүнээс урган гарсан зөвлөмж боловсруулсан бол ангийн ажилд хавсарган 6 Хамгаалах тэнхимийн хуралд оруулж цаашид хийх ажлын чиглэлийг тогтоолгосноор төгсөлтийн ажил бичиж эхлэж болно. Хэрэв оюутан ангийн ажлыг хангалтгүй бичиж хамгаалсан бол долоо хоногийн дотор
  • 9. нэмэлт засвар хийж дахин хамгаална. Дөрөв: Ангийн ажлын хамгаалалт Оюутан бичсэн ангийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэг зуруулсан нөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ. Ангийн ажлыг тэнхимээс баталсан хугацаанд түүнийг уншсан багш хамгаалуулж үнэлэлт өгнө. Хамгаалалтаар ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт, агуулга нь энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээнд оюутны онол, арга зүйн мэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөн байна.
  • 10. Хавсралт 1: Ангийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар Сэдэв1: “Хөдөлмөрийн нөөц, түүний бүтэц өөрчлөлтийн судалгаа” Оршил I. Бүлэг: Хөдөлмөрийн нөөцийн онол, арга зүйн үндэс 1.1. Нөөцийн тухай ойлголт, ангилал 1.2. Хөдөлмөрийн нөөц, түүний бүрэлдэхүүн 1.3. Хөдөлмөрийн нөөцийг тооцох арга зүй II. Бүлэг: Ажиллах хүчний тоо бүрэлдэхүүн 2.1. Ажиллах хүчний өнөөгийн байдал 2.2. Хөдөлмөрийн нөөцийн ирээдүйн чиг хандлага III. Бүлэг: Судалгааны хэсэг Санал дүгнэлт Ашигласан ном Хавсралт
  • 11. Хавсралт 2: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Эдийн Засаг Бизнесийн Сургууль ...................................-ийн тэнхим ....................................хичээлийн Ангийн ажил Сэдэв:........................................................................................................ Удирдсан багш: ........................................................................................ Гүйцэтгэсэн: .............................................................................................. ............анги..........хэсэг Тушаасан хугацаа: ........................ Тэнхимд ............................... Багшид ................................. Улаанбаатар хот 2012 он
  • 12. Хавсралт 3: Ангийн ажлын сэдвүүд: 1. Статистик ажиглалт 2. Түүвэр судалгаа 3. Серийн түүвэр 4. Хамааралын хэлбэр ...........