SlideShare una empresa de Scribd logo
1 de 29
Өрнөдийн ардчилалын
     бойжилт
      Өрнийн түүх
Дэлхийн аж үйлдвэрийн монополио
                 алдсан нь
   XIX зууны 70-аад оны үед Их Британи их
    хямралын урт удаан үе шатыг туулсан. 1873
    оноос аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа,
    санхүүгийн салбарт гарсан хямралаас үүдэн Их
    Британи аж үйлдвэрийн тэргүүлэх байраа эгнэгт
    алдсан. 80-аад оны үед АНУ, XX зууны эхээр
    Герман Их Британийг гүйцэн түрүүлсэн.
    Бүтээгдхүүний зах зээлийн хувьд тэргүүлэх
    байр сууриа алдаагүй хэдий ч аюулын дохио
    өгч эхэлсэн. Гадаадын бараа английн дотоод
    зах зээлд хялбархан нэвтрэх болсон. XX зууны
    эхээр Жозеф Чемберлений дэвшүүлсэн
    протекционизмийн бодлогод шилжих тухай
    ухуулга эргэлзээний тэнгист живсэн. Англичууд
    3 үеэрээ чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжиж
    ирсэн тул протекционизм “тухайн газар нутагт”
    түүхий эд, хүнсний бүтээгдхүүн, хямд ажиллах
    хүчин байгаа залуу капитализмд л хэрэгтэй гэж
    үзсэн. Англид эдгээрийн аль аль нь ч байсангүй
Аж үйлдвэрийн ноёрхолоо алдсан нь
   Гаалиар ивээх бодлогын хүрээнд үнэ өсөх нь
    зайлшгүй байсан тул энэ нь хэрэглэгчид
    төдийгүй, үйлдвэрлэгч, түүхий эд
    тээвэрлэгчдийг түгшээх болсон. Тийм учраас
    протекционизм нь английн эдийн засгийн хувьд
    насанд хүрсэн өндөр жентельменд хүүхдийн
    богино өмд өмсүүлсэн шиг сэтгэгдэл төрүүлж
    байв. үйлдвэрлэлийн төвлөрөл , санхүүгийн
    хөрөнгийн хүчин чадал, тэрбум тэрбумаар нь
    гадагш хөрөнгө оруулах явдал ихээхэн ач
    холбогдолтой байв. Хэдийгээр Британи
    үйлдвэрлэлийн төвлөрөлийн түвшингөөр
    өрсөлдөгчдөөсөө хол хоцорсон хэдий ч
    санхүүгийн салбарт хүчтэй хэвээр байжээ.
    Дэлхийн хамгийн “худалдаачин” орны хувьд
    1862-1900 онуудад 150 саяас 2 тэрбум фаунд
    хүртлээ өссөн гадаадын хөрөнгө,гадаад
    худалдаанаас 5 дахин их орлого орж ирж байв.
Британийн улс төрийн амьдрал
   1 81 5 оны үед Их Британи нь улс төрийн 2 нам
    бүхий парламенттай, хэмжээт эрхт хаант улс
    байжээ. Гэсэн хэдий ч жинхэнэ ардчилалаас
    хол байв. Парламент нь лордын буюу дээд
    танхим, төлөөлөгчдийн буюу дээд танхимаас
    бүрдэж байв. Лордын танхим угсаа
    залгамжилсан язгууртнууд болон
    санваартнуудаас бүрдэж байв. Тэд
    төлөөлөгчдийн танхимаас баталсан хуульд
    хориг тавих онцгой эрх эдлэдэг байв.
    Төлөөлөгчдийн танхим сонгуулиар бүрдэх ба
    сонгуульд хүн амын дөнгөж 5% оролцох
    эрхтэй байсан юм. Зарим хотуудад газрын
    эзэд парламентын гишүүдийг нэр заах эрх
    эдэлж байв. Протестант шашинтнууд
    сонгуулийн эрх эдлэдэггүй байв.
Парламентын төлөөлөлийн байдал
   1820 онд шинэчлэгчид шашинтай холбоотой
    хязгаарлалтуудыг халахын төлөө шахалт
    үзүүлж байжээ. Парламентад өрнөсөн ширүүн
    маргааны дараа эдгээр хязгаарлалтуудыг
    халж, протестантуудад сонгуулийн эрх
    олгожээ. Парламентад төлөөлөлийг тэлэхийн
    төлөө ширүүн тэмцэл өрнөх байдал бий
    болсон. Учир нь аж үйлдвэрийн хувьсгалаар
    хүн ам хот руу нүүдэллэн, хуучин хөдөөгийн
    хотуудад хүн ам цөөрч зарим хотуудад
    сонгуульд оролцох эрхтэй хүн үгүй болжээ.
    Гэсэн ч газрын эзэд эдгээр хотуудаас
    төлөөлөгчөө тохоон томилж байв. Харин хүн
    ам ихтэй Манчестер, Бирмингэм парламентад
    нэг ч суудалгүй байв.
Их шинэчлэлийн хууль
   Гудамж талбайд шинэчлэлийн хуулийг дэмжсэн
    хүмүүс жагсаж байв
   1832 онд шинэчлэлийн хуулийг баталж,
    төлөөлөчдийн танхимд төлөөлөлийг дахин
    хуваарилж, газрын эздийн суудлыг
    устгаж,сонгуулийн эрхийг өргөжүүлж, тодорхой
    хэмжээний хөрөнгө бүхий хүмүүст сонгуулийн
    эрх олгосон байна.
   Уг хууль ардчилалыг бүрэн тогтоож чадаагүй
    хэдий ч дундаж ангийн эрчүүдэд илүү их улс
    төрийн эрх олгожээ.
   Олон ажилчид их өөрчлөлт хийхийг шаардан,
    шинэчлэлийн хуулийг эсэргүүцэж байв
Чартизм
   1830 онд Ард түмний тунхаг буюу
    Чартер хэмээх бичиг боловсруулан
    гаргаж, эрчүүдийн сонгуулийн эрхийг
    өргөжүүлэх, жил бүр сонгууль явуулах,
    нууц санал хураалт хийх,парламентын
    гишүүдэд цалин олгох гэсэн шаардлага
    тавьсан байна. Тэднийг чартистууд
    хөдөлгөөнийг нь чартизм хэмэн нэрлэх
    болсон. Чартистуудын хөдөлгөөнд
    эмэгтэйчүүд идэвхитэй оролцож байсан
    боловч эмэгтэйчүүдийн сонгуулийн
    эрхийн тухай хөндөөгүй байна. Тэд
    парламентад хэдэн сая хүн гарын үсэг
    зурсан өргөх бичгийг 2 удаа өргөн
    барьсан ч хүлээн аваагүй.
Либерал, консерватив намын аль аль нь нийгэм-эдийн
   засгийн өөрчлөлттэй нийцүүлэн шинэтгэл хийх арга
хэмжээг авч байв. Вильям Гладстоны (1809-1898 он.
    Виктория хатан хааны үед 4 удаа ерөнхий сайд
  байсан хүн. 1868-1874, 1880-1885, 1886, 1892-94 он)
   засгийн газар анхан шатны боловсролын системийг
  1870 онд өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргаж,
 орон нутгийн татвар болон төрийн санхүүжилтээр бага
 сургуулиудын сүлжээ байгуулах болсон. Дараа жил нь
  армийг өөрчлөн хөлснийхөн болон сайн дурын албан
  хаагчдын алба хаах хугацааг 12 жилээс 6 жил болгон
  бууруулсан. Либералиуд офицерийн албан тушаалыг
      худалддаг дундад зууны уламжлалыг халсан.
     Гладстоны засгийн газар төрийн албанд ороход
      шалгалт өгөх журмыг тогтоосон. Бүх түвшний
сонгуулийг нууцаар явуулах болсон нь сонгуулийн өмнө
   сонгогдыг худалдан авдаг хууль бус үйл ажиллагааг
ҮЭ хуулийн этгээд болж шүүхэд сонирхлоо хамгаалах
      боломжтой болсон ч ажил хаялтыг тодорхой
 хязгаарлалтуудаар хориглож байв. Гладстоны засгийн
    газар спиртийн төрлийн ундааг хэрэглэх явдлыг
хязгаарлаж чадаагүй, Алкоголийн эсрэг Гладстоны аян
 түүнээс олон соногогчдыг холдуулж, 1874 онд ялагдал
      хүлээжээ. Консерватив намаас нэр дэвшигч
Бенджамин Дизраэли (Биконсфилдын гүн. 1804-81 он, еврей
   гаралтай, улс төрийн бодлого нь нийгмийн шинэтгэлтэй
хосолсон импераилизм юм. 1875 онд түүний үед Суэцийн сувгийн
  томоохон хувьцааг худалдан авч, 1876 онд Виктория хатан
    хааныг Энэтхэгийн хатан хаанаар хүлээн зөвшөөрүүлж
 чадсан.1880 онд сонгуульд ялагдан, лордын танхмийн гишүүн
   болсон ) хуучны консерватив үнэт зүйлийн зэрэгцээ
(шашин, хаант засаг, уламжлалт институтыг хүндэтгэх )
  ард түмний амьдралын нөхцлийг сайжруулах гэсэн
                 шинэ зүйлийг нэмсэн.
Их Британи дахь намууд
   1860 оны үед Их Британийн улс төрд шинэ эрин
    үе эхэлсэн юм. Б.Дизраэли хуучинсаг тори
    намыг орчин үеийн консерватив нам болгон
    өөрчилсөн юм. Вигуудыг В.Гледстоун тэргүүлэн
    либерал нам болгон өөрчилж, 1868-1880 оны
    хооронд парламент дээрх 2 намын хооронд
    байнга шилжин засгийн эрхийг барьж тэр 2
    ээлжлэн ерөнхий сайд болж байв.
   1867 онд Дизраэлийн удирдсан консерватив
    нам ажилчин ангийн эрчүүдэд сонгуулийн эрх
    олгох хууль санаачилснаар сонгогчдын тоог
    бараг 2 дахин нэмэв.1880 онд Гледстоун
    либерал нам хөдөө аж ахуйн ажилчид болон
    ихэнх эрчүүдэд сонгуулийн эрх олгожээ.19
    зууны эхээр бараг бүх эрчүүдэд сонгуулийн эрх
    олгож, санал хураалт нууцаар явагдах болов.
Лордын танхимын эрхийг хязгаарласан нь
   1911 онд либералиуд лордын эрхийг
    хязгаарлах арга хэмжээг авч зарлиг
    гаргажээ.
   Шинэ хуулиар парламент татвар
    нэмэгдүүлэх хуульд хориг тавих эрхгүй
    болсон байна. Уг хуулийг засгийн газар
    эс баталбал дээд танхимыг тарааж,
    хууль батлах лордуудыг шинэ
    бүрэлдэхүүнд сонгохыг хаанаас
    хүсэмжилнэ хэмэн сүрдүүлж байж,
    тэднийг буулган авчээ.
   Ард түмэн энэ өөрчлөлтийг ардчилалын
    ялалт хэмээн тэмдэглэж байв. Энэ үеэс
    эхлэн лордын танхим хааны адил билэг
    тэмдгийн шинжтэй болж гол үүрэг
    төлөөлөгчдийн танхимд шилжсэн байна.
Эмэгтэйчүүд сонгуулийн эрхийн төлөө
   Эммилин Панхерст хэмээх бүсгүй
    эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг тэргүүлэн
    тэмцлийн хурч хэлбэрийг сонгохыг
    уриалсан учир ял сонсжээ. Тэмцэгчид
    олон тооны өргөх бичиг,сүрт жагсаал
    хийн, тэр бүү хэл байшин барилга эвдэн,
    галдан шатааж байв. 1910 онд тэмцлийн
    хурц хэлбэр болох өлсгөлөн хүртэл
    зарлажээ. Засгийн газар тэднийг
    гуурсаар хооллон, эсэргүүцлийг дарж
    байв.
   1918 онд парламент 30 нас хүрсэн
    эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгов.
1874 оны “Үйлдвэрлэгчид ба ажилчдын тухай хуулиар”
    ажил хаялтыг зохион байгуулах боломж өргөжсөн.
Хүнсний бүтээгдхүүний чанарт төрөөс хяналт тогтоосон.
  Энэ бүх арга хэмжээ нь консерватистууд хаант засаг,
нөлөө бүхий сүм гэсэн хуучин уламжлалаа хадгалахын
  хамт аядуу шинэтгэлийн замыг сонгосныг харуулсан.
 Ажилчид 1874 оны төлөөлөгчдийн танхмийн сонгуульд
 2 суудал авсан байна. 1880 онд Африкт зулусын эсрэг
   цэргийн аян сүйрчээ. Энэ ялагдал ээлжит сонгуульд
      нөлөөлөн, 1884 онд Гладстоны засгийн газар
  сонгуулийн эрхийг эрхийг өргөжүүлэн, өрөө хөлслөгч,
 жижиг фермер-түрээслэгчид, хөдөө аж ахуйн ажилчид
               сонгуулийн эрхтэй болсон.
80-аад оны дунд үед либерал Жозеф Чемберлен
  (1835-1914 он. Английн төрийн зүтгэлтэн. 1873-1876 онд
либерал намаас Бирмингем хотын даргаар сонгогдсон. 1876 онд
засгийн газрын гишүүн болсон. Гладстоны явуулсан Ирланд дахь
     гомрулийн бодлогоос татгалзан Либерал намаас гарч,
 консерватив талыг дэмжих болсон. Их Британий эзэнт гүрний
    бодлогыг дэмжигч Гомрулийн бодлого- улс орны дотоод
   бодлогыг тодорхойлох эрх бүхий Ирландын парламентыг
  сэргээн байгуулахын төлөө хөдөлгөөн.хүү Чемберлен Артур
Невилл (1869-1940)1937-1940 онд английн ерөнхий сайд байсан.)
подходный татварыг нэвтрүүлэх, орон сууцны нөхцлийг
сайжруулах үнэ төлбөргүй номын сангийн сүлжээ, уран
 зургийн үзэсгэлэн, парк байгуулах, газрын түрээсийн
  төлбөрийг тогтоох радикал хөтөлбөр дэвшүүлсэн.
    Консерватив намаас лорд Рандоль Черчилль
 (1849-1894 он. Английн улс төрч, Герцог Мальборын
    бага хүү, Уинстон Черчиллийн эцэг. 1874 оноос
    консерватив намаас парламентад сонгогдсон.
“Ард түмэндээ итгэ” гэсэн уриатайгаар үнэ төлбөргүй
боловсрол, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, ажлын
      өдрийг хорогдуулахыг шаардаж байсан. Том
 Черчиллийн нийгмийн дээд хэсгийнхнийг ард олонтой
  холбох байгууллага “Яргуй цэцгийн холбоо” одоо ч
                оршин тогтнож байна.
     Гэвч хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл унаж,
     ажилгүйдэл өсч, хөдөө аж ахуй гадаадын хямд
бүтээгдхүүний өрсөлдөөнөөс болж хямрах болжээ. 1887
  оны 11-р сарын 13 английн түүхэнд “цуст хям гариг”
    хэмээн тэмдэглэгдсэн. 100 мянган хүн оролцсон
     жагсаалыг цагдаа армийнхны хүчээр тараасан.
Либералуудын баруун жигүүр консерватист руу хандаж
       байсан тул төлөөлөгчийн танхимд Гладсон
  ирландчуудын дэмжлэгээс ихээхэн хамаарах болж,
   тэдний сонирхлыг бодлогодоо хамгаалах хэрэгтэй
                     болсон.
Ирландын үймээн
   Ирланд нь 1801 онд англо-ирландын гэрээгээр
    парламентаа татан буулгаж, Лондоны шууд
    захиргаанд орсон. 1840-өөд оны үед төмсний
    ургац алдаж Ирландад өлсгөлөн болсон.
    Нийгэм-эдийн засгийн хүндрэлийн улмаас
    британий засгийн газарт дургуйцэх явдал,
    Гомруль –ийг шаардах нь Ирландын XIX зууны
    II хагасын чухал уриа лоозон болсон.
    Ирландуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай
    байсан В.Гладстон 1886 онд Изумруд арлыг
    өөрийн удирдлагын тухай – гомрулийн тухай
    анхны биллийг батлан, Дублин хотод 2
    танхимтай парламент байгуулж, бүх засаг
    захиргааг орон нутгийн гарт өгсөн. Зэвсэгт
    хүчин, санхүү, гадаад харилцаа зэрэг
    удирдлагын гол цөм нь Лондонд үлдсэн.
Гэвч Гладстон энэ ондоо огцорч, 1892 онд гомрулийг
    нэвтрүүлэх түүний хоёрдахь оролдлого амжилтгүй
    болж, лордын танхим эсэргүүцсэн. Эдийн засгийн
   дэвшил, Английн зах зээлээс хараат байсан зэргээс
      үүдэн, үндэсний чөлөөлөх хөдөлгөөн салангид
 байдлаар өрнөж байсан. Ирландын Гомрулийн холбоо
удалгүй Ирландын парламентын нам болон өөрчлөгдөн
 зохион байгуулагдсан. Түүний тэргүүн нь Ирланд дахь
 Английн булаан эзлэгчдийн удам, протестант шашинт
   Ч.С. Парнелл байжээ. Төлөөлөгчдийн танхим дахь
 ирландын жигүүрээс (80-90 гишүүнтэй) хууль төдийгүй
  засгийн газрын хувь заяа ч хамаарч байв. Гомрулийн
     тухай хууль ч олон талаар Парнеллуудын гавьяа
                      байсан
Тэдний хөтөлбөр аядуу, авторномийн хүрээнээс
 халиагүй агаад Англиас бүрмөсөн салан тусгаарлахыг
  зорьсон радикал фенүүдийн хөдөлгөөн эхэлсэн. Тэд
Ирландыг лендлордуудаас цэвэрлэн, БНУ байгуулахыг
    зорьсон. Тэд америк дахь ирландчуудаас дэмжлэг
   авч,байсан хэдий ч жижиг бослого, алан хядлагаас
 хэтэрсэнгүй. Энэ үед “Шинн-фейн” буюу “Бид өөрсдөө”
хэмээх Ирландыг чөлөөлөх байгууллага байгуулагдсан.
Тэд Английн парламентаас Ирландын гишүүдийг татах,
  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон улс
     төрийн байгууллагын төлөөлөгчид, парламентын
гишүүдийн бүрэлдхүүүнтэй Ардын ассамблей буюу 300
 зөвлөл байгуулахаар болсон. “Шинн-фейн” Ирландын
эдийн засгийг дан ганц Англиас хараат бус бие даасан
   байдалтай болгож, үндэсний эдийн засгийг өөрчлөх
               хөтөлбөр дэвшүүлсэн.
Өрсөлдөгчдийн дуудлагын хариуд Их Британи
 газар нутгийн түрэмгийллээ эрс идэвхжүүлсэн.
      1875 онд тэнгисийн харилцаа холбоог
    бэхжүүлэх ховорхон нөхцөл байдал үүссэн
    байна. Дорно дахинд үрэлгэн байдлаараа
  алдаршсан Египетийн хедив Исмаил Суэцийн
сувгийн томоохон хувьцаагаа зарахаар болсон.
  Түүний санал болгосон Францын банкны эзэд
засгийн газрын баталгаагүйгээр наймаа хийхээс
    эргэлзэх мөчид Лондон шийдвэртэй алхам
   хийн, тэр үедээ асар их хөрөнгө болох 4 сая
             фаунт хэрэгтэй болсон.
Суэцийн сувгийн хувьцааг худалдан
                  авсан нь
    Ерөнхий сайд Б.Дизраэль хувийн нарийн
     бичгийн даргаа санхүүгийн том корпорацийн
     тэргүүн барон Лионел Ротшильд руу илгээсэн.
     Банкны эзэн дуу цөөнтэй хүн байсан бөгөөд
     хэзээ, хэн батлан даах вэ гэсэн хоёрхон асуулт
     тавьж, маргааш нь Британий засгийн газар
     даана гэсэн хариуг сонссон.
    Маргааш өдөр нь Каир хотод хувьцааг зарах
    тухай гэрээ байгуулсанаар хувьцаа Их
    Британийх болсон ба парламентын хоёр танхим
    энэ наймааг дуу нэгтэй сайшаан, хатан хаан хөл
    хүрэхгүй баярлажээ. Хувьцааны өртөг зууны
    сүүлчээр 10 дахин өссөн байна.
Хатан хаан Виктория
   Амжилтаар жигүүрлэсэн хатан хаан Виктория
    (1819-1901,1837-1901 Их Британий хатан
    хаан.1876 оноос Энэтхэгийн хатан хаан болсон.
    Ханноверийн угсааны сүүлчийн төлөөлөгч. III
    Георг хааны 4 дэх хүү Кентийн герцог
    Эдуардын цорын ганц хүүхэд. 1837 авга ах IV
    Вильгельмийн дараа хаан ширээнд суусан.
    Түүний анхны зөвлөгч нь ерөнхий сайд лорд
    Мельбурн байсан. 1840 онд Альберт
    хунтайжтай гэрлэсэнээр их жаргалтай гэр бүл
    бий болсон. 1861 онд нөхөр нь цаг бусаар нас
    барахад сэтгэл санааны хүнд цохилтонд орж,
    нийгмийн амьдралаас холддож, нэр хүнд нь
    ихээхэн унасан. Б.Дизраэль түүнийг ятган улс
    орноо удирдах амьдралд нь эргүүлэн оруулсан
    түүхтэй.
Виктория хатан хаан
             victoria and disraeli
Английн гадаад бодлого
   Энэ үед Балканы хойгт Туркийн дарлалын эсрэг
    үндэсний ЭЧХ өрнөж, орос –туркийн шинэ дайн
    1877 онд эхэлсэн. Англи Балканы хойгт Оросын
    байр суурь тогтохыг хүсэхгүй байсан тул Хар
    тэнгисийн хоолойд байлдааны онгоцоо
    илгээсэн. Хоёр гүрний мөргөлдөөн зайлшгүй
    болох үед Оросын тал буулт хийсэн агаад
    Дизраэль амжилтаа бататгахын тулд Берлиний
    бага хуралд (1878 оны 6-13-наас,7-13)
    биечлэн ирсэн. Турк Лондоны тусламжийн
    хариуд Кипр арлыг Британид шилжүүлэн, энд
    цэрэг-тэнгисийн бааз байгуулах болсон. 80-аад
    оны эхээр Дизраэль Английн эсрэг Египетийн
    бослого үймээнээр шалтаглан цэргээ Египетэд
    оруулснаар Египет бараг Британий колони
    болсон. Английн Капын колоний хөрш (1815
    оны Вений бага хурлаар бүрэн эзэмших болсон)
    Трансвааль, Оранжийн БНУ-д алт, алмазын
    баян орд олдсон.
Англи Бурын дайн
1899 онд Англи бурын дайн эхэлж БНУ-ын
 нийслэл Претория, Блумфонтейн эзлэгдсэн.
 Гэвч бурууд партизаны үйл ажиллагаанд
 шилжиж, 1902 онд эсэргүүцлийг дарж, БНУ-ыг
 эзэнт улсын бүрэлдхүүнд оруулсан. Уг дайнд
 Английн талаас 6 мянган хүн алагдаж, 23
 мянган хүн шархдан, 16 мянган хүн шархнаас
 болж нас барж, мөнгөн дүнгээр 222 сая
 фаундын хохирол амссан агаад Британии уг
 дайнаас болж олон улсын тавцан дээр
 ганцаардсан ч ерөнхий сайд Р.Солсбери “Англи
 нь тусгаарлагдмал байвал бүр сайн. Хааны
 титмийн дор нар жаргахгүй, хагас тэрбум хүн
 ам, түүний флот хүчирхэг хэвээр” хэмээн
 зарлаж байв. Гэвч Британий хүчирхэг байдалд
 ан цав гарч эхэлсэн. Аж үйлдвэрийн монополио
 алдаж, Герман тэнгист ноёрхох болж, түүний
 өрсөлдөөн эзэнт гүрнүүдийн зөрчлийн нэг
 болсон юм.
Хатан хаан Виктория
   1901 оны 1-р сард хатан хаан Виктория нас
    барсан. Виктория хатан хаан нөхөр Альбертийг
    нас барснаас хойш үргэлж гашуудлын
    хувцастай байжээ. Түүний үе Викториягийн
    зуун гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
    Викториягийн үеийн зан суртахуун, уран
    зохиол, тэр байтугай уран барилга Англид
    төдийгүй Канад, Австрали, Энэтхэг, тэр
    байтугай АНУ-д үлгэр болж байв. Тэрээр улс
    төрийн бодлого, ахуй, ёс суртахуун дахь бат
    бэх, тогтвортой, үнэнч байдлын билэгдэл
    хэмээгддэг. Виктория хаант төрийн ёс, онцгой
    эрхийг хатуу мөрдөн хамгаалж иржээ. Тэрээр
    хэдэн мянган бичиг баримтыг биечлэн уншиж
    танилцан, гарын үсгээ зурж, (тамган гарын үсэг
    хэрэглэдэггүй) ерөнхий сайд нарын тайланг
    сонсох үедээ тэднийг суухыг зөвшөөрдөггүй
    байжээ.
VII Эдуард
   Үүний хамт үндсэн хуулийн ёс заншлын хүрээг
    хүндэтгэдэг байсны жишээ нь өөртөө
    таалагддагүй 14 ерөнхий сайдыг “томилж”
    байснаас тодорхой харагдана. Виктория хатан
    хаан европын бараг бүх ордонтой холбоотой
    байлаа. Түүний хүү хаан ширээ залгамжлагч VII
    Эдуард 60 насандаа хаан мор суусан ба
    залуудаа шинжлэх ухаанд суралцахаас
    татгалзан, хөнгөн явдалтайгаараа нэрд гарсан
    нэгэн байв. Түүнийг данийн гүнж, Оросын хатан
    хаан Мария Федоровнагийн дүү Александратай
    гэрлүүлсэн ч эхнэртээ үнэнч байсангүй,
    түүнчлэн морин уралдаан, хөзөрт хорхойтой
    байснаас байнга өрөнд орж, парламент нэг бус
    удаа өрийг нь дарж байжээ. Эх нь түүнд
    итгэдэггүй байсан агаад Ирланд руу дэд
    вангийн хувиар илгээх Гладстоны санаачилгыг
    хүртэл хориглож байжээ.
Англи Францын харилцаа

   Эдуард хаан суусанд европын улсууд нээлттэй
    байдал бий болно хэмээн харин ч талархан
    хүлээн авав. Тэнгис болон колони дахь
    Германы өрсөлдөөн, Виктория хатан хааны зээ
    II Вильгельмд таагүй ханддаг байдлаас үүдэн
    Францтай хамтран ажиллахаар болсон. 1903
    онд Эдуард Парижд айлчлал хийн, албан ёсны
    хүлээн авалт халуун дулаан нөхцөлд болсон.
    Зун нь Францын ерөнхийлөгч Парижид айлчлал
    хийн, францын олон нийт англитай тогтоосон
    харилцаанд хар үүл сарнин ариллаа гэж үзэх
    болжээ. Британид нэр нөлөө бүхий хүмүүс ч
    олон улсаас тусгаарлагдмал байдлын эрин үе
    өнгөрлөө хэмээн үзэх болсон.

Más contenido relacionado

Destacado

Lecture 2 democracy index
Lecture 2 democracy indexLecture 2 democracy index
Lecture 2 democracy indexJargal Jambal
 
тэмээний наадам
тэмээний наадамтэмээний наадам
тэмээний наадамYumi Yunji
 
Аж үйлдвэр
Аж үйлдвэрАж үйлдвэр
Аж үйлдвэрsurenee
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Adilbishiin Gelegjamts
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилалschool14
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 

Destacado (11)

Lecture 2 democracy index
Lecture 2 democracy indexLecture 2 democracy index
Lecture 2 democracy index
 
тэмээний наадам
тэмээний наадамтэмээний наадам
тэмээний наадам
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
 
Аж үйлдвэр
Аж үйлдвэрАж үйлдвэр
Аж үйлдвэр
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Más de Yumi Yunji

Untitled Presentation
Untitled PresentationUntitled Presentation
Untitled PresentationYumi Yunji
 
булган саруул 1
булган саруул 1булган саруул 1
булган саруул 1Yumi Yunji
 
уулчин гангаамаа
уулчин гангаамаауулчин гангаамаа
уулчин гангаамааYumi Yunji
 
өмнөговь
өмнөговьөмнөговь
өмнөговьYumi Yunji
 
гильом де рубрук
гильом де рубрукгильом де рубрук
гильом де рубрукYumi Yunji
 
Burgediin bayr
Burgediin bayrBurgediin bayr
Burgediin bayrYumi Yunji
 

Más de Yumi Yunji (7)

Untitled Presentation
Untitled PresentationUntitled Presentation
Untitled Presentation
 
булган саруул 1
булган саруул 1булган саруул 1
булган саруул 1
 
уулчин гангаамаа
уулчин гангаамаауулчин гангаамаа
уулчин гангаамаа
 
өмнөговь
өмнөговьөмнөговь
өмнөговь
 
Hun delhii
Hun delhiiHun delhii
Hun delhii
 
гильом де рубрук
гильом де рубрукгильом де рубрук
гильом де рубрук
 
Burgediin bayr
Burgediin bayrBurgediin bayr
Burgediin bayr
 

өрнөдийн ардчилалын бойжилт

  • 1. Өрнөдийн ардчилалын бойжилт Өрнийн түүх
  • 2. Дэлхийн аж үйлдвэрийн монополио алдсан нь  XIX зууны 70-аад оны үед Их Британи их хямралын урт удаан үе шатыг туулсан. 1873 оноос аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, санхүүгийн салбарт гарсан хямралаас үүдэн Их Британи аж үйлдвэрийн тэргүүлэх байраа эгнэгт алдсан. 80-аад оны үед АНУ, XX зууны эхээр Герман Их Британийг гүйцэн түрүүлсэн. Бүтээгдхүүний зах зээлийн хувьд тэргүүлэх байр сууриа алдаагүй хэдий ч аюулын дохио өгч эхэлсэн. Гадаадын бараа английн дотоод зах зээлд хялбархан нэвтрэх болсон. XX зууны эхээр Жозеф Чемберлений дэвшүүлсэн протекционизмийн бодлогод шилжих тухай ухуулга эргэлзээний тэнгист живсэн. Англичууд 3 үеэрээ чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжиж ирсэн тул протекционизм “тухайн газар нутагт” түүхий эд, хүнсний бүтээгдхүүн, хямд ажиллах хүчин байгаа залуу капитализмд л хэрэгтэй гэж үзсэн. Англид эдгээрийн аль аль нь ч байсангүй
  • 3. Аж үйлдвэрийн ноёрхолоо алдсан нь  Гаалиар ивээх бодлогын хүрээнд үнэ өсөх нь зайлшгүй байсан тул энэ нь хэрэглэгчид төдийгүй, үйлдвэрлэгч, түүхий эд тээвэрлэгчдийг түгшээх болсон. Тийм учраас протекционизм нь английн эдийн засгийн хувьд насанд хүрсэн өндөр жентельменд хүүхдийн богино өмд өмсүүлсэн шиг сэтгэгдэл төрүүлж байв. үйлдвэрлэлийн төвлөрөл , санхүүгийн хөрөнгийн хүчин чадал, тэрбум тэрбумаар нь гадагш хөрөнгө оруулах явдал ихээхэн ач холбогдолтой байв. Хэдийгээр Британи үйлдвэрлэлийн төвлөрөлийн түвшингөөр өрсөлдөгчдөөсөө хол хоцорсон хэдий ч санхүүгийн салбарт хүчтэй хэвээр байжээ. Дэлхийн хамгийн “худалдаачин” орны хувьд 1862-1900 онуудад 150 саяас 2 тэрбум фаунд хүртлээ өссөн гадаадын хөрөнгө,гадаад худалдаанаас 5 дахин их орлого орж ирж байв.
  • 4. Британийн улс төрийн амьдрал  1 81 5 оны үед Их Британи нь улс төрийн 2 нам бүхий парламенттай, хэмжээт эрхт хаант улс байжээ. Гэсэн хэдий ч жинхэнэ ардчилалаас хол байв. Парламент нь лордын буюу дээд танхим, төлөөлөгчдийн буюу дээд танхимаас бүрдэж байв. Лордын танхим угсаа залгамжилсан язгууртнууд болон санваартнуудаас бүрдэж байв. Тэд төлөөлөгчдийн танхимаас баталсан хуульд хориг тавих онцгой эрх эдлэдэг байв. Төлөөлөгчдийн танхим сонгуулиар бүрдэх ба сонгуульд хүн амын дөнгөж 5% оролцох эрхтэй байсан юм. Зарим хотуудад газрын эзэд парламентын гишүүдийг нэр заах эрх эдэлж байв. Протестант шашинтнууд сонгуулийн эрх эдлэдэггүй байв.
  • 5. Парламентын төлөөлөлийн байдал  1820 онд шинэчлэгчид шашинтай холбоотой хязгаарлалтуудыг халахын төлөө шахалт үзүүлж байжээ. Парламентад өрнөсөн ширүүн маргааны дараа эдгээр хязгаарлалтуудыг халж, протестантуудад сонгуулийн эрх олгожээ. Парламентад төлөөлөлийг тэлэхийн төлөө ширүүн тэмцэл өрнөх байдал бий болсон. Учир нь аж үйлдвэрийн хувьсгалаар хүн ам хот руу нүүдэллэн, хуучин хөдөөгийн хотуудад хүн ам цөөрч зарим хотуудад сонгуульд оролцох эрхтэй хүн үгүй болжээ. Гэсэн ч газрын эзэд эдгээр хотуудаас төлөөлөгчөө тохоон томилж байв. Харин хүн ам ихтэй Манчестер, Бирмингэм парламентад нэг ч суудалгүй байв.
  • 6. Их шинэчлэлийн хууль  Гудамж талбайд шинэчлэлийн хуулийг дэмжсэн хүмүүс жагсаж байв  1832 онд шинэчлэлийн хуулийг баталж, төлөөлөчдийн танхимд төлөөлөлийг дахин хуваарилж, газрын эздийн суудлыг устгаж,сонгуулийн эрхийг өргөжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө бүхий хүмүүст сонгуулийн эрх олгосон байна.  Уг хууль ардчилалыг бүрэн тогтоож чадаагүй хэдий ч дундаж ангийн эрчүүдэд илүү их улс төрийн эрх олгожээ.  Олон ажилчид их өөрчлөлт хийхийг шаардан, шинэчлэлийн хуулийг эсэргүүцэж байв
  • 7. Чартизм  1830 онд Ард түмний тунхаг буюу Чартер хэмээх бичиг боловсруулан гаргаж, эрчүүдийн сонгуулийн эрхийг өргөжүүлэх, жил бүр сонгууль явуулах, нууц санал хураалт хийх,парламентын гишүүдэд цалин олгох гэсэн шаардлага тавьсан байна. Тэднийг чартистууд хөдөлгөөнийг нь чартизм хэмэн нэрлэх болсон. Чартистуудын хөдөлгөөнд эмэгтэйчүүд идэвхитэй оролцож байсан боловч эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн тухай хөндөөгүй байна. Тэд парламентад хэдэн сая хүн гарын үсэг зурсан өргөх бичгийг 2 удаа өргөн барьсан ч хүлээн аваагүй.
  • 8.
  • 9.
  • 10. Либерал, консерватив намын аль аль нь нийгэм-эдийн засгийн өөрчлөлттэй нийцүүлэн шинэтгэл хийх арга хэмжээг авч байв. Вильям Гладстоны (1809-1898 он. Виктория хатан хааны үед 4 удаа ерөнхий сайд байсан хүн. 1868-1874, 1880-1885, 1886, 1892-94 он) засгийн газар анхан шатны боловсролын системийг 1870 онд өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргаж, орон нутгийн татвар болон төрийн санхүүжилтээр бага сургуулиудын сүлжээ байгуулах болсон. Дараа жил нь армийг өөрчлөн хөлснийхөн болон сайн дурын албан хаагчдын алба хаах хугацааг 12 жилээс 6 жил болгон бууруулсан. Либералиуд офицерийн албан тушаалыг худалддаг дундад зууны уламжлалыг халсан. Гладстоны засгийн газар төрийн албанд ороход шалгалт өгөх журмыг тогтоосон. Бүх түвшний сонгуулийг нууцаар явуулах болсон нь сонгуулийн өмнө сонгогдыг худалдан авдаг хууль бус үйл ажиллагааг
  • 11. ҮЭ хуулийн этгээд болж шүүхэд сонирхлоо хамгаалах боломжтой болсон ч ажил хаялтыг тодорхой хязгаарлалтуудаар хориглож байв. Гладстоны засгийн газар спиртийн төрлийн ундааг хэрэглэх явдлыг хязгаарлаж чадаагүй, Алкоголийн эсрэг Гладстоны аян түүнээс олон соногогчдыг холдуулж, 1874 онд ялагдал хүлээжээ. Консерватив намаас нэр дэвшигч Бенджамин Дизраэли (Биконсфилдын гүн. 1804-81 он, еврей гаралтай, улс төрийн бодлого нь нийгмийн шинэтгэлтэй хосолсон импераилизм юм. 1875 онд түүний үед Суэцийн сувгийн томоохон хувьцааг худалдан авч, 1876 онд Виктория хатан хааныг Энэтхэгийн хатан хаанаар хүлээн зөвшөөрүүлж чадсан.1880 онд сонгуульд ялагдан, лордын танхмийн гишүүн болсон ) хуучны консерватив үнэт зүйлийн зэрэгцээ (шашин, хаант засаг, уламжлалт институтыг хүндэтгэх ) ард түмний амьдралын нөхцлийг сайжруулах гэсэн шинэ зүйлийг нэмсэн.
  • 12. Их Британи дахь намууд  1860 оны үед Их Британийн улс төрд шинэ эрин үе эхэлсэн юм. Б.Дизраэли хуучинсаг тори намыг орчин үеийн консерватив нам болгон өөрчилсөн юм. Вигуудыг В.Гледстоун тэргүүлэн либерал нам болгон өөрчилж, 1868-1880 оны хооронд парламент дээрх 2 намын хооронд байнга шилжин засгийн эрхийг барьж тэр 2 ээлжлэн ерөнхий сайд болж байв.  1867 онд Дизраэлийн удирдсан консерватив нам ажилчин ангийн эрчүүдэд сонгуулийн эрх олгох хууль санаачилснаар сонгогчдын тоог бараг 2 дахин нэмэв.1880 онд Гледстоун либерал нам хөдөө аж ахуйн ажилчид болон ихэнх эрчүүдэд сонгуулийн эрх олгожээ.19 зууны эхээр бараг бүх эрчүүдэд сонгуулийн эрх олгож, санал хураалт нууцаар явагдах болов.
  • 13. Лордын танхимын эрхийг хязгаарласан нь  1911 онд либералиуд лордын эрхийг хязгаарлах арга хэмжээг авч зарлиг гаргажээ.  Шинэ хуулиар парламент татвар нэмэгдүүлэх хуульд хориг тавих эрхгүй болсон байна. Уг хуулийг засгийн газар эс баталбал дээд танхимыг тарааж, хууль батлах лордуудыг шинэ бүрэлдэхүүнд сонгохыг хаанаас хүсэмжилнэ хэмэн сүрдүүлж байж, тэднийг буулган авчээ.  Ард түмэн энэ өөрчлөлтийг ардчилалын ялалт хэмээн тэмдэглэж байв. Энэ үеэс эхлэн лордын танхим хааны адил билэг тэмдгийн шинжтэй болж гол үүрэг төлөөлөгчдийн танхимд шилжсэн байна.
  • 14. Эмэгтэйчүүд сонгуулийн эрхийн төлөө  Эммилин Панхерст хэмээх бүсгүй эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг тэргүүлэн тэмцлийн хурч хэлбэрийг сонгохыг уриалсан учир ял сонсжээ. Тэмцэгчид олон тооны өргөх бичиг,сүрт жагсаал хийн, тэр бүү хэл байшин барилга эвдэн, галдан шатааж байв. 1910 онд тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн хүртэл зарлажээ. Засгийн газар тэднийг гуурсаар хооллон, эсэргүүцлийг дарж байв.  1918 онд парламент 30 нас хүрсэн эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгов.
  • 15. 1874 оны “Үйлдвэрлэгчид ба ажилчдын тухай хуулиар” ажил хаялтыг зохион байгуулах боломж өргөжсөн. Хүнсний бүтээгдхүүний чанарт төрөөс хяналт тогтоосон. Энэ бүх арга хэмжээ нь консерватистууд хаант засаг, нөлөө бүхий сүм гэсэн хуучин уламжлалаа хадгалахын хамт аядуу шинэтгэлийн замыг сонгосныг харуулсан. Ажилчид 1874 оны төлөөлөгчдийн танхмийн сонгуульд 2 суудал авсан байна. 1880 онд Африкт зулусын эсрэг цэргийн аян сүйрчээ. Энэ ялагдал ээлжит сонгуульд нөлөөлөн, 1884 онд Гладстоны засгийн газар сонгуулийн эрхийг эрхийг өргөжүүлэн, өрөө хөлслөгч, жижиг фермер-түрээслэгчид, хөдөө аж ахуйн ажилчид сонгуулийн эрхтэй болсон.
  • 16. 80-аад оны дунд үед либерал Жозеф Чемберлен (1835-1914 он. Английн төрийн зүтгэлтэн. 1873-1876 онд либерал намаас Бирмингем хотын даргаар сонгогдсон. 1876 онд засгийн газрын гишүүн болсон. Гладстоны явуулсан Ирланд дахь гомрулийн бодлогоос татгалзан Либерал намаас гарч, консерватив талыг дэмжих болсон. Их Британий эзэнт гүрний бодлогыг дэмжигч Гомрулийн бодлого- улс орны дотоод бодлогыг тодорхойлох эрх бүхий Ирландын парламентыг сэргээн байгуулахын төлөө хөдөлгөөн.хүү Чемберлен Артур Невилл (1869-1940)1937-1940 онд английн ерөнхий сайд байсан.) подходный татварыг нэвтрүүлэх, орон сууцны нөхцлийг сайжруулах үнэ төлбөргүй номын сангийн сүлжээ, уран зургийн үзэсгэлэн, парк байгуулах, газрын түрээсийн төлбөрийг тогтоох радикал хөтөлбөр дэвшүүлсэн. Консерватив намаас лорд Рандоль Черчилль (1849-1894 он. Английн улс төрч, Герцог Мальборын бага хүү, Уинстон Черчиллийн эцэг. 1874 оноос консерватив намаас парламентад сонгогдсон.
  • 17. “Ард түмэндээ итгэ” гэсэн уриатайгаар үнэ төлбөргүй боловсрол, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, ажлын өдрийг хорогдуулахыг шаардаж байсан. Том Черчиллийн нийгмийн дээд хэсгийнхнийг ард олонтой холбох байгууллага “Яргуй цэцгийн холбоо” одоо ч оршин тогтнож байна. Гэвч хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл унаж, ажилгүйдэл өсч, хөдөө аж ахуй гадаадын хямд бүтээгдхүүний өрсөлдөөнөөс болж хямрах болжээ. 1887 оны 11-р сарын 13 английн түүхэнд “цуст хям гариг” хэмээн тэмдэглэгдсэн. 100 мянган хүн оролцсон жагсаалыг цагдаа армийнхны хүчээр тараасан. Либералуудын баруун жигүүр консерватист руу хандаж байсан тул төлөөлөгчийн танхимд Гладсон ирландчуудын дэмжлэгээс ихээхэн хамаарах болж, тэдний сонирхлыг бодлогодоо хамгаалах хэрэгтэй болсон.
  • 18. Ирландын үймээн  Ирланд нь 1801 онд англо-ирландын гэрээгээр парламентаа татан буулгаж, Лондоны шууд захиргаанд орсон. 1840-өөд оны үед төмсний ургац алдаж Ирландад өлсгөлөн болсон. Нийгэм-эдийн засгийн хүндрэлийн улмаас британий засгийн газарт дургуйцэх явдал, Гомруль –ийг шаардах нь Ирландын XIX зууны II хагасын чухал уриа лоозон болсон. Ирландуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байсан В.Гладстон 1886 онд Изумруд арлыг өөрийн удирдлагын тухай – гомрулийн тухай анхны биллийг батлан, Дублин хотод 2 танхимтай парламент байгуулж, бүх засаг захиргааг орон нутгийн гарт өгсөн. Зэвсэгт хүчин, санхүү, гадаад харилцаа зэрэг удирдлагын гол цөм нь Лондонд үлдсэн.
  • 19. Гэвч Гладстон энэ ондоо огцорч, 1892 онд гомрулийг нэвтрүүлэх түүний хоёрдахь оролдлого амжилтгүй болж, лордын танхим эсэргүүцсэн. Эдийн засгийн дэвшил, Английн зах зээлээс хараат байсан зэргээс үүдэн, үндэсний чөлөөлөх хөдөлгөөн салангид байдлаар өрнөж байсан. Ирландын Гомрулийн холбоо удалгүй Ирландын парламентын нам болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Түүний тэргүүн нь Ирланд дахь Английн булаан эзлэгчдийн удам, протестант шашинт Ч.С. Парнелл байжээ. Төлөөлөгчдийн танхим дахь ирландын жигүүрээс (80-90 гишүүнтэй) хууль төдийгүй засгийн газрын хувь заяа ч хамаарч байв. Гомрулийн тухай хууль ч олон талаар Парнеллуудын гавьяа байсан
  • 20. Тэдний хөтөлбөр аядуу, авторномийн хүрээнээс халиагүй агаад Англиас бүрмөсөн салан тусгаарлахыг зорьсон радикал фенүүдийн хөдөлгөөн эхэлсэн. Тэд Ирландыг лендлордуудаас цэвэрлэн, БНУ байгуулахыг зорьсон. Тэд америк дахь ирландчуудаас дэмжлэг авч,байсан хэдий ч жижиг бослого, алан хядлагаас хэтэрсэнгүй. Энэ үед “Шинн-фейн” буюу “Бид өөрсдөө” хэмээх Ирландыг чөлөөлөх байгууллага байгуулагдсан. Тэд Английн парламентаас Ирландын гишүүдийг татах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон улс төрийн байгууллагын төлөөлөгчид, парламентын гишүүдийн бүрэлдхүүүнтэй Ардын ассамблей буюу 300 зөвлөл байгуулахаар болсон. “Шинн-фейн” Ирландын эдийн засгийг дан ганц Англиас хараат бус бие даасан байдалтай болгож, үндэсний эдийн засгийг өөрчлөх хөтөлбөр дэвшүүлсэн.
  • 21. Өрсөлдөгчдийн дуудлагын хариуд Их Британи газар нутгийн түрэмгийллээ эрс идэвхжүүлсэн. 1875 онд тэнгисийн харилцаа холбоог бэхжүүлэх ховорхон нөхцөл байдал үүссэн байна. Дорно дахинд үрэлгэн байдлаараа алдаршсан Египетийн хедив Исмаил Суэцийн сувгийн томоохон хувьцаагаа зарахаар болсон. Түүний санал болгосон Францын банкны эзэд засгийн газрын баталгаагүйгээр наймаа хийхээс эргэлзэх мөчид Лондон шийдвэртэй алхам хийн, тэр үедээ асар их хөрөнгө болох 4 сая фаунт хэрэгтэй болсон.
  • 22. Суэцийн сувгийн хувьцааг худалдан авсан нь  Ерөнхий сайд Б.Дизраэль хувийн нарийн бичгийн даргаа санхүүгийн том корпорацийн тэргүүн барон Лионел Ротшильд руу илгээсэн. Банкны эзэн дуу цөөнтэй хүн байсан бөгөөд хэзээ, хэн батлан даах вэ гэсэн хоёрхон асуулт тавьж, маргааш нь Британий засгийн газар даана гэсэн хариуг сонссон. Маргааш өдөр нь Каир хотод хувьцааг зарах тухай гэрээ байгуулсанаар хувьцаа Их Британийх болсон ба парламентын хоёр танхим энэ наймааг дуу нэгтэй сайшаан, хатан хаан хөл хүрэхгүй баярлажээ. Хувьцааны өртөг зууны сүүлчээр 10 дахин өссөн байна.
  • 23. Хатан хаан Виктория  Амжилтаар жигүүрлэсэн хатан хаан Виктория (1819-1901,1837-1901 Их Британий хатан хаан.1876 оноос Энэтхэгийн хатан хаан болсон. Ханноверийн угсааны сүүлчийн төлөөлөгч. III Георг хааны 4 дэх хүү Кентийн герцог Эдуардын цорын ганц хүүхэд. 1837 авга ах IV Вильгельмийн дараа хаан ширээнд суусан. Түүний анхны зөвлөгч нь ерөнхий сайд лорд Мельбурн байсан. 1840 онд Альберт хунтайжтай гэрлэсэнээр их жаргалтай гэр бүл бий болсон. 1861 онд нөхөр нь цаг бусаар нас барахад сэтгэл санааны хүнд цохилтонд орж, нийгмийн амьдралаас холддож, нэр хүнд нь ихээхэн унасан. Б.Дизраэль түүнийг ятган улс орноо удирдах амьдралд нь эргүүлэн оруулсан түүхтэй.
  • 24. Виктория хатан хаан  victoria and disraeli
  • 25. Английн гадаад бодлого  Энэ үед Балканы хойгт Туркийн дарлалын эсрэг үндэсний ЭЧХ өрнөж, орос –туркийн шинэ дайн 1877 онд эхэлсэн. Англи Балканы хойгт Оросын байр суурь тогтохыг хүсэхгүй байсан тул Хар тэнгисийн хоолойд байлдааны онгоцоо илгээсэн. Хоёр гүрний мөргөлдөөн зайлшгүй болох үед Оросын тал буулт хийсэн агаад Дизраэль амжилтаа бататгахын тулд Берлиний бага хуралд (1878 оны 6-13-наас,7-13) биечлэн ирсэн. Турк Лондоны тусламжийн хариуд Кипр арлыг Британид шилжүүлэн, энд цэрэг-тэнгисийн бааз байгуулах болсон. 80-аад оны эхээр Дизраэль Английн эсрэг Египетийн бослого үймээнээр шалтаглан цэргээ Египетэд оруулснаар Египет бараг Британий колони болсон. Английн Капын колоний хөрш (1815 оны Вений бага хурлаар бүрэн эзэмших болсон) Трансвааль, Оранжийн БНУ-д алт, алмазын баян орд олдсон.
  • 26. Англи Бурын дайн 1899 онд Англи бурын дайн эхэлж БНУ-ын нийслэл Претория, Блумфонтейн эзлэгдсэн. Гэвч бурууд партизаны үйл ажиллагаанд шилжиж, 1902 онд эсэргүүцлийг дарж, БНУ-ыг эзэнт улсын бүрэлдхүүнд оруулсан. Уг дайнд Английн талаас 6 мянган хүн алагдаж, 23 мянган хүн шархдан, 16 мянган хүн шархнаас болж нас барж, мөнгөн дүнгээр 222 сая фаундын хохирол амссан агаад Британии уг дайнаас болж олон улсын тавцан дээр ганцаардсан ч ерөнхий сайд Р.Солсбери “Англи нь тусгаарлагдмал байвал бүр сайн. Хааны титмийн дор нар жаргахгүй, хагас тэрбум хүн ам, түүний флот хүчирхэг хэвээр” хэмээн зарлаж байв. Гэвч Британий хүчирхэг байдалд ан цав гарч эхэлсэн. Аж үйлдвэрийн монополио алдаж, Герман тэнгист ноёрхох болж, түүний өрсөлдөөн эзэнт гүрнүүдийн зөрчлийн нэг болсон юм.
  • 27. Хатан хаан Виктория  1901 оны 1-р сард хатан хаан Виктория нас барсан. Виктория хатан хаан нөхөр Альбертийг нас барснаас хойш үргэлж гашуудлын хувцастай байжээ. Түүний үе Викториягийн зуун гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Викториягийн үеийн зан суртахуун, уран зохиол, тэр байтугай уран барилга Англид төдийгүй Канад, Австрали, Энэтхэг, тэр байтугай АНУ-д үлгэр болж байв. Тэрээр улс төрийн бодлого, ахуй, ёс суртахуун дахь бат бэх, тогтвортой, үнэнч байдлын билэгдэл хэмээгддэг. Виктория хаант төрийн ёс, онцгой эрхийг хатуу мөрдөн хамгаалж иржээ. Тэрээр хэдэн мянган бичиг баримтыг биечлэн уншиж танилцан, гарын үсгээ зурж, (тамган гарын үсэг хэрэглэдэггүй) ерөнхий сайд нарын тайланг сонсох үедээ тэднийг суухыг зөвшөөрдөггүй байжээ.
  • 28. VII Эдуард  Үүний хамт үндсэн хуулийн ёс заншлын хүрээг хүндэтгэдэг байсны жишээ нь өөртөө таалагддагүй 14 ерөнхий сайдыг “томилж” байснаас тодорхой харагдана. Виктория хатан хаан европын бараг бүх ордонтой холбоотой байлаа. Түүний хүү хаан ширээ залгамжлагч VII Эдуард 60 насандаа хаан мор суусан ба залуудаа шинжлэх ухаанд суралцахаас татгалзан, хөнгөн явдалтайгаараа нэрд гарсан нэгэн байв. Түүнийг данийн гүнж, Оросын хатан хаан Мария Федоровнагийн дүү Александратай гэрлүүлсэн ч эхнэртээ үнэнч байсангүй, түүнчлэн морин уралдаан, хөзөрт хорхойтой байснаас байнга өрөнд орж, парламент нэг бус удаа өрийг нь дарж байжээ. Эх нь түүнд итгэдэггүй байсан агаад Ирланд руу дэд вангийн хувиар илгээх Гладстоны санаачилгыг хүртэл хориглож байжээ.
  • 29. Англи Францын харилцаа  Эдуард хаан суусанд европын улсууд нээлттэй байдал бий болно хэмээн харин ч талархан хүлээн авав. Тэнгис болон колони дахь Германы өрсөлдөөн, Виктория хатан хааны зээ II Вильгельмд таагүй ханддаг байдлаас үүдэн Францтай хамтран ажиллахаар болсон. 1903 онд Эдуард Парижд айлчлал хийн, албан ёсны хүлээн авалт халуун дулаан нөхцөлд болсон. Зун нь Францын ерөнхийлөгч Парижид айлчлал хийн, францын олон нийт англитай тогтоосон харилцаанд хар үүл сарнин ариллаа гэж үзэх болжээ. Британид нэр нөлөө бүхий хүмүүс ч олон улсаас тусгаарлагдмал байдлын эрин үе өнгөрлөө хэмээн үзэх болсон.