SlideShare una empresa de Scribd logo
1 de 12
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй
Ажиллагааны Менежментийн Системийг
хэрэгжүүлэх арга зам
Энхбаатар овогтой Сугарсүрэн - shog_lp@yahoo.com
Хоролсүрэн овогтой Жавзандулам - javzan_1427@yahoo.com

Хураангуй
Монгол
Улсын
хэмжээнд
нийт
үйлдвэрлэлийн
осолд
өртөгсөдийн тоо сүүлийн 2 жилийн байдлаар 762 хүн байна.
Эдгээр үзүүлэлт нь жилээс жилд өссөөр байгаа. Иймээс Монгол
Улсын үйлдвэрүүдийн ажлын байрны дотоод орчны нөлөөлөл, эрүүл
ахуйн асуудлыг судалж, хөнгөн үйлдвэрийн салбарт тохирсон
Хөдөлмөрийн
Эрүүл
Ахуй
Аюулгүй
Ажиллагааны
Системийг
хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дараах
системүүд байдаг. Үүнд:
 Үл буруутгах систем /гарсан тохиолдолд хүнд буруу
өгдөггүй /
 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн
систем /осол гарсны дараах хор уршгийг арилгахад
чиглэж ажилладаг /
 OHSAS 18001 стандарт /удирдлагын хүчээр захирах
замаар хэрэгжүүлдэг/
 Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн Системүүдийг хэрэгжүүлж болно.
Эдгээрээс манай орны хөнгөн үйлдвэрүүдийн онцлогт
нийцсэн, хамгийн тохиромжтой, нэвтрүүлэхэд харьцангуй хялбар
систем нь Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн Систем юм. Энэ систем нь ажилагчдын эрүүл мэндийн
асуудлыг судалж хөдөлмөрийн эрүүл ахуйд анхаарч хүн нэгдүгээрт
зарчимд тулгуурлан ослын хэмжээг бууруулснаар аюулгүй
үйлдвэрлэл болгох зорилготой.
Энэ систем амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн ажилтан бүр
аюултай нөхцөл байдлыг үл тэвчиж, засч залруулах ухамсартай
болох ба энэ тал дээр зохих арга хэмжээг үргэлж авах үүрэгтэй
гэдгээ ойлгодог болох юм. Ингэснээр үйлдвэр дэх ослын түвшин
багасч,
ослоос
шалтгаалан
гардаг
зардлын
хэмжээг
эрс
бууруулахаас гадна хүний эрүүл мэнд, амь насыг хохироохгүй
байх чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол Улсын үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцсэн
аюулгүй үйлдвэрлэл болгож чадна.
1.
2.
3.

Түлхүүр үг:
Хүн нэгдүгээрт зарчим
Аюулгүй үйлдвэрлэл
Эрсдлийн түвшин
4.

Бичил орчин

Оршил
Монгол
Улсын
хэмжээнд
нийт
үйлдвэрлэлийн
осолд
өртөгсөдийн тоо сүүлийн 2 жилийн байдлаар 762 хүн байна. Энэ
үзүүлэлтээс гадна нийт 200 хүн ослоор нас барсан. Эдгээр
үзүүлэлт нь жилээс жилд өссөөр байгаа.
Үүнтэй
уялдуулан
хөдөлмөрийн
аюулгүй
ажиллагааны
нөхцлийг сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс
хамгаалах, эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх цогц
арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эдгээр зорилтуудыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн эрүүл
ахуй, аюулгүй ажиллагааны менежментийн орчин үеийн загварыг
судалж, “Аюулгүй үйлдвэрийн бодлого”–ыг нэвтрүүлэх
явдал
манай орны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нэн ач холбогдолтой
юм. Энэ оны 4-р сард “Хөдөлмөрийн хууль” шинэчлэгдэж Засгийн
Газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон байгаа. Энэ
хуулинд одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хуулийн нэлээд
хэдэн
заалтуудыг
өөрчилж
байгаагийн
нэг
нь
хөдөлмөр
хамгаалалын удирдлагын системийн өөрчлөлт юм.
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн
Систем
нь
ажиллагчдын
эрүүл
мэнд,
хөдөлмөрийн
аюулгүй
ажиллагааны нөхцлүүдийг үйлдвэрийн процесс, удирдлага, зохион
байгуулалттай
уялдуулан иж бүрнээр нь авч үзэж байгаагаараа
онцлог юм.
Судалгааны
зорилго, зорилтууд
Судалгааны зорилго:
Монгол Улсын үйлдвэрүүдийн ажлын байрны дотоод орчны
нөлөөлөл, эрүүл ахуйн асуудлыг судалж, хөнгөн үйлдвэрийн
салбарт тохирсон Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн Системийг хэрэгжүүлэх боломжуудыг санал болгох.
Судалгааны зорилтууд:
• Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны өнөөгийн
байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргах.
• Хөдөлмөрийн
Эрүүл
Ахуй
Аюулгүй
Ажиллагааны
Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох.
• Хөдөлмөрийн
Эрүүл
Ахуй
Аюулгүй
Ажиллагааны
Менежментийн Системийг хянах, сайжруулах арга хэмжээ авч
хэрэгжүүлэхийн аргуудыг танилцуулах
1. Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,
эрүүл ахуйн өнөөгийн байдалд хийсэн судалгаа
Монгол
Улсын
хэмжээнд
нийт
үйлдвэрлэлийн
осолд
өртөгсдийн тоог сүүлийн 2 жилийн судалгаанаас үзэхэд, нийт 762
хүн осолд орсны 112 нь буюу 15% нь хөнгөн үйлдвэрийн салбарт
гарсан байгаа бөгөөд ослын тоо нь буурахгүй байна.
Эдгээр ослоор нийт 200 хүн нас барсан. Үүнээс хөнгөн
үйлдвэрийн салбарт 6,5% нь буюу 13 хүн нас барсан байна.
Сүүлийн хоёр жилд нийт тахир дутуу болсон хүний тоо 116,
үүнээс 9,49% ийг хөнгөн үйлдвэрийн салбар эзэлж байгаа.
Үүнээс
гадна
мэргэжлээс
шалтгаалах
өвчний
улмаас
хөдөлмөрийн чадвараа алдагсдын тоо 5000 гаруй байгаа нь жилд
дунджаар
5,5%
өссөн
байна.
Дээрх
өвчлөлийн
97%-ийг
үйлдвэрүүдэд гарсан нь үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг
зайлшгүй шинэ түвшинд авч үзэх шаардлагатай байгааг харуулж
байна.
Дээрх ослууд ямар шалтгааны улмаас гарсан байгааг судалж
үзэхэд:
1. Удирдлага зохион байгуулалт хангалтгүй
2. Ажил үүргийн хуваарь тодорхойгүй
3. Технологийн процесс зөрчсөн
4. Машин
тоног
төхөөрөмжийн
бүрэн
бүтэн
байдал
хангагдаагүй
5. Ажилтны хайхрамжгүй, болгоомжгүй, хариуцлагагүй,
хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байдал зэргээс шалтгаалж дээрх
ослын 85% нь буюу дийлэнх нь гарчээ.
17%
8%

5 5%

7%
13%

Óäè ðäëàãà çî õè î í áàé ãóóëàëò õàí ãàëòã¿é
Àæè ë ¿¿ðãè é í õóâààðü òî äî ðõî é ã¿é
Òåõí î ëî ãè é í ï ðî öåññ çº ð÷ñº í
Ì àø è í òî í î ã òº õº º ðº ì æè é í á¿ðýí á¿òýí áàé äàë õàí ãàãäààã¿é
Àæè ëòí û õàé õðàì æã¿é , áî ëãî î ì æã¿é , õàðè óöëàãàã¿é , õàì ãààëàõ õýðýãñýë õýðýãëýýã¿é áàé äàë

Дээрх судалгаанаас үзэхэд ажилтны хайхрамжгүй,
болгоомжгү, хариуцлагагүй, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй
байдлаас нийт ослын 55% буюу талаас илүү хувь нь гарсан байна.
Энэ нь “Монгол Улсын иргэн хөдөлмөрийн таатай нөхцлөөр
хангуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Үндсэн
хуулийн заалтыг зөрчихөд хүргэж байна.

2. Хөдөлмөр хамгааллын системүүд
Үл буруутгах систем
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн систем
OHSAS 18001 стандарт
Хөдөлмөрийн
Эрүүл
Ахуй
Аюулгүй
Ажиллагааны
Менежментийн Систем
Эдгээрээс манай орны үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа, эрүүл ахуйн систем хэрэгжиж байгаа юм. Гэвч энэ
системийг дэлхийн түвшинд хоцрогдож байгаа гэж үзэж байна.
Учир нь энэ систем нь ослыг гаргахгүй байх арга хэмжээ
авахаасаа илүү осол гарсны дараах хор уршгийг арилгахад чиглэж
ажилладаг.
Дэлхий дахинд үл буруутгах системийг маш олон
үйлдвэрүүд ашигладаг боловч монгол оронд зөвхөн “Бороо Гоулд”
компани дээр л ашиглагдаж байгаа. Энэ систем нь ямар нэгэн
осол гарсан тохиолдолд хүнд буруу өгдөггүй тухайн хүнийг
сэтгэл санааны эвгүй
байдалд оруулахгүй
байснаар ослыг
гарахаас нь өмнө аливаа мэдээллийг авч, урьдчилан сэргийлэх
зорилготой юм. OHSAS 18001 стандарт нь азийн орнуудад
хэрэгждэг Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Систем
бөгөөд удирдлага хүчээр захирах замаар хэрэгжүүлдэгээрээ сул
талтай юм. Ингэснээр ажилчид осол гарснаар ямар хохирол учирч
болохыг ойлгохоосоо илүү албан хүчээр ёс журмын дагуу
ажилладаг.
Харин хамгийн тохиромжтой, нэвтрүүлэхэд харьцангуй
хялбар систем нь Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн Систем юм. Энэ систем нь ажилагчдын эрүүл мэндийн
асуудлыг судалж хөдөлмөрийн
эрүүл ахуйн
шинэ системийг
нэвтрүүлэх хүн нэгдүгээрт зарчимд тулгуурлан ослын хэмжээг
буруулснаар тэгд хүргэх зорилготой.
Доорх асуудлуудыг арилгахад чиглэсэн үйлдвэрийн зохион
байгуулалтын
иж
бүрэн
арга
хэмжээ
авч
хэрэгжүүлэхийг
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем
гэнэ.
 Ажил мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс хамгаалах
 Ажилтны аюул осолд өртөх боломжоос сэргийлэх
 Ослоос амь насаа алдах явдлыг арилгах
 Аюулгүй ажиллагаа эрүүл мэндийн асуудлаар урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авах
 Ажилтнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарах.
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн
Системийг одоо хэрэгжиж буй Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,
эрүүл ахуйн системтэй харьцуулсан харьцуулалт:
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй
Аюулгүй Ажиллагааны хуучин
Аюулгүй Ажиллагааны




систем

Менежментийн шинэ систем

Зөвхөн Хөдөлмөрийн Эрүүл
Ахуй
хариуцсан
удирдах
ажилтнуудыг
сургаж
мэргэшүүлдэг
Зөвхөн
ажлын
байрны
аюулгүй байдлыг анхаардаг

Үйлдвэрийн
бүх
ажилтнуудыг эрүүл ахуй, аюулгүй
үйл
ажиллагаанд
сургаж
хөгжүүлэхэд анхаарна
Ажлын
байр,
техник,
технологи, багаж хэрэгсэл болон
байрны орчны асуудлыг бүгдийг
нь анхаардаг
Хариуцлагыг
удирдлага,
хувь
хүн
хүлээх
бөгөөд
ухамсарлуулах,
зөвлөх,
ойлгуулах арга хэмжээ авна
Хүн
бүр
өөрийн
эрүүл
мэнд, амь насыг хариуцах эзэн
гэдгээ
хүлээн
зөвшөөрсний
үндсэн дээр гарын үсэг зурдаг

Осол
хариуцлага
болгодог

гаргасан ажилтанд
тооцохыг
урьтал

Ажилчид
Хөдөлмөрийн
аюулгүй
ажиллагааны
зааварчлагыг
авахдаа
зөвхөн
тухайн өдөрт ажиллах
эрх
авахын тулд гарын үсэг зурдаг

Бүх
шатны
удирдлага,
ажилтан хөдөлмөрийн эрүүл ахуй,
аюулгүй
ажиллагааны
талаар
хариуцлага хүлээнэ
Ажлын гүйцэтгэл, цалин
урамшуулалын
хэлбэрийг
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг
бууруулах арга хэрэгсэл болгон
ашигладаг.
Эрүүл
ахуй
аюулгүй
ажиллагаа сөрөг нөлөө үзүүлэх
нөхцөл
бүрдсэнийг
урьдчилан
мэдээлсэн ажилтныг урамшуулах
систем
Дээрх харьцуулалсан судалгаанаас харахад санал болгож
байгаа Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн
Систем нь маш олон давуу талтай байгаа учраас нэвтрүүлэхэд
тохиромжтой гэж үзэж байна.
Энэхүү системийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь урамшуулал
юм. Учир нь энэхүү системийн онцлог нь үйлдвэрээ аюулгүй
үйлдвэрлэл болгохын тулд ажилчин бүр оролцох ёстой гэж үздэг.
Урамшууллыг хамгийн хялбар хэрэгжүүлэх хоёр аргыг дэвшүүлж
байна:
•
Аливаа
ажлыг
хийхдээ
осол
гэмтэл
тохиолдохоос
урьдчилан сэргийлэх ухамсарт байдлаар ажлаа хийж байхад нь,
нэг ажилчин нөгөөд урам өгч, талархал илэрхийлэх
 Мөнгөн болон материаллаг урамшуулал
Дээрх
байдлаар
урамшуулж
ажилласнаар
зардал
бага
гарахаас
гадна
ажилчид
үйл
ажиллагаанд
илүү
идэвхитэй
оролцоно. Ажилчдыг идэвхитэй оролцуулах дараагийн нэг хөшүүрэг
нь хүн бүрт өөрийнх нь ажлын байран дээр гарч болзошгүй аюул,
осол тэрхүү ослоос үүдэн гарч болох аюулыг таньж мэдүүлэх
явдал юм.

3. Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн Системийг хэрэгжүүлэх 4 үндсэн алхам
1.
2.
3.
4.

Аюулыг таньж мэдэх
Эрсдлийг үнэлэх
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг судлах
Хяналт тавих

3.1. Эхний алхам буюу аюулыг таньж мэдэхэд дараах 4
хүчин зүйлсийн нөлөөллийг авч үзэх хэрэгтэй. Эдгээр нь:
• Химийн хүчин зүйлс
• Физикийн хүчин зүйлс
• Биологийн хүчин зүйлс
• Сэтгэл зүйн хүчин зүйлс
Эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг багасгах нь
энэхүү системийн гол зорилго нь юм. Эдгээр хүчин зүйлсийн
сөрөг нөлөөллөөс үүдэн гарч болох хор уршгийг ажилчин бүрт
ойлгуулж таниулах зайлшгүй шаардлагатай. Учир нь ингэснээр
тухайн ажилчин ажлын байрны стандартыг мөрдөж, анхаарал
алдахгүй ажиллах боломж бүрдэх юм. Дээрх хүчин зүйлүүдийг
таньж мэдсэнээр ажлын байр тус бүрийн эрсдлийн түвшинг
тодорхойлох боломжтой болох юм.
3.2. Эрсдлийн түвшинг 4 үндсэн чиглэлээр үнэлж
тодорхойлох нь тохиромжтой гэж үзсэн.Үүнд:
1. Удирдлага зохион байгуулалтын сул тал зөрчил
2. Технологи машин тоног төхөөрөмжийн сул тал зөрчил
3. Ажлын байрны хэвийн бус нөхцөл сул тал зөрчил
4.
Ажилтны мэргэжлийн түвшин сул тал зөрчил
Удирдлагын зохион байгуулалтын сул тал:
•
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн зөвлөлгүй
•
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн асуудал хариуцсан ажилтангүй
•
Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй
•
Машин техникийн засвар үйлчилгээ болон эзэмшигчийг
сургалтад хамруулан тусгайлан томилоогүй
Технологи машин тоног, төхөөрөмжийн сул тал зөрчил:
•
Машин техник, тоног төхөөрөмж эвдрэл гэмтэлтэй
•
Машин техникийн хаалт хамгаалалт дутуу
•
Цахилгаан тэжээлийн салгуур, залгуур бүрэн
ажиллагаатай

биш
•
•
•

Тоосжилттой
Хурц үнэртэй бодис уусмал ашигладаг
Ууршилт ихтэй хортой бодис уусмал ашигладаг гэх мэт.

Ажлын байрны хэвийн бус нөхцөл:
•
Хэт их хүйтэн эсвэл халуун
•
Хэт их хуурайшилттай эсвэл чийглэг
•
Нэг ажлын байранд ногдох талбай бага
•
Хэт их дуу доргио, чичирхийлэлтэй
•
Гэрэлтүүлэг бүдэг, харанхуй гэх мэт.
Ажилтны мэргэжлийн түвшин сул тал болох нь:
•
Тухайн ажлын байранд ажиллахад тохирохгүй

архаг

өвчтэй
•
Сэтгэлийн хөдөлгөөн хэт их
•
Мэргэжлийн түвшин хүрэхгүй байх
•
Дадлага туршлага бага
•
Эмнэлгийн
анхны
тусламж
хамрагдаагүй гэх мэт.

үзүүлэх

сургалтад

Ажлын байр тус бүрийн эрсдлийн судалгааг хийсний дараа
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ерөнхий нөхцлийн судалгааг
хийх шаардлагатай. Учир нь ажлын байр тус бүрийн стандарт,
хөдөлмөрийн нөхцөл, бичил орчин ямар байх нь эрсдлийн
судалгаагаар тодорхой болдог.
3.3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийн судалгаа
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэхийн
тулд хэд хэдэн зүйлийг анхааран үзэх ёстой. Эдгээрт:
ажлын байрны агаарын тохиромжтой температур
тохиромжтой гэрэлтүүлэг
агааржуулалт
цахилгаанжуулалт
доргио, дуу шуугиан зэрэг орно.
Дээрх
зүйлүүдийг
стандартын
дагуу
байлгаж
чадсан
тохиолдолд мэргэжлээс шалтгаалах өвчлөл, осол аваар зэргээс
сэргийлж болох юм.
Эдгээр асуудлуудлаас гадна тухайн хамт олны сэтгэл зүйн
байдал (хүмүүс хоорондын харилцааны уур амьсгал, гэр орны
байдал
г.м)
зэргийн
нөлөөллөөс
үүссэн
сэтгэл
санааны
тогтворгүй байдлыг багасгах талаар санаа тавих хэрэгтэй.

3.4. Хяналт тавих
Аливаа ажлыг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс нь байнгын
хяналт, шалгалт, сайжруулалт байдаг учир энэхүү үе шатыг маш
нарийн хийх ёстой. Иймээс үйлдвэрийн онцлогт тохируулан хянан
шалгах үйл ажиллагааг дараах байдлаар хийх нь тохиромжтой гэж
үзсэн. Үүнд:
 Ажлын байрны өдөр тутмын үзлэг
 Ажлын байрны стандартын мөрдөлт
 Осол, зөрчлийн шинжилгээ
 Дотоод аудит
Ажлын байрны өдөр тутмын үзлэг хийхэд дунджаар 15 минут
шаардлагатай гэж үзээд ихэнх үйлдвэрүүд энэ цагийг мөрддөг
боловч тэр бүр хяналтаа заавар журмын дагуу тавьдаггүй. Харин
Хөдөлмөрийн
Эрүүл
Ахуй
Аюулгүй
Ажиллагааны
Менежментийн
Системийн хяналт тавих 15 минут нь хувь хүний хяналтын дор
явагдана. Үүнээс гадна ажилчин тус бүрт хяналт нь ямар ач
холбогдолтой, хэрэв хяналтыг зааврын дагуу хийхгүй бол ямар
хор хохирол учирч болох талаар хангалттай мэдээлэл өгсөн байх
учраас илүү үр дүнтэй хэрэгжих юм.
Гаргасан ажлын байрны стандартуудыг хэрхэн мөрдөх талаар
заавар, зөвлөгөө өгсний дараа энэхүү стандарт хэрхэн мөрдөгдөж
байгаад удирдлага болон ажилчид өөрсдөө хяналт тавьж үнэлэлт
дүгнэлт өгнө.
Аливаа гарсан ослыг ямар шалтгааны улмаас гарсан бэ
гэдгийг бүх ажилтанд мэдээлж дахин ийм осол гаргахгүй байх
талаар санал зөвлөмж гаргана.
Дотооддоо аудитын албатай байх ба зөвхөн уг албаны
ажилчид хяналт шалгалт хийх бус бүх ажилчид бие биенийхээ
ажлын байр, үйл ажиллагаанд харилцан анхаарал тавьж, энэ
талаар мэдээлж ажиллах юм. Ингэснээр зөвхөн 1 хүн анхаарал
тавьдаг байсан үеийнхээс осол гарах түвшин эрс буурна гэж үзэж
байгаа.

4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайжруулснаар
гарах үр дүн
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн
Системийг хэрэгжүүлэх нь хөдөлмөрийн болон аюулгүй байдлын
тухай хууль тогтоомжийн заалтыг мөрдөж, хэрэгжүүлэх аж ахуйн
нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд
байлгах нь хамгийн чухал зүйл болох хүний эрүүл мэнд, амь нас
хохирох асуудлыг бууруулах, өөрийн хөрөнгийг хэмнэх эдийн
засгийн ач холбогдолтой.
Зарим
аж
ахуйн
нэгж
байгууллага
осол,
золгүй
тохиолдолтой холбоотой зардлыг дутуу үнэлдэг. Энэ нь дараах
шалтгаануудтай холбоотой гэж үзэж байна. Үүнд:
•
Осол, золгүй тохиолдолуудын статистик мэдээллийн
талаар анхаардаггүй
•
•

Осол, золгүй тохиолдлуудын зардлыг дутуу үнэлдэг
Материалын харагдахуйц хохирол /барилга, байгууламж,
тоног төхөөрөмж, эд хогшил/-ыг илүүтэйгээр тооцож,
байгууллагынхаа эрх ашгийг хэт анхаардаг
•
Шууд бус зардал болон алдагдсан боломжийг тооцдоггүй
Үйлдвэрлэл гарсан осол, золгүй тохиолдол нь мөнгө
төдийгүй цаг хугацааны алдагдалд хүргэж ихээхэн хохирол
учруулдаг. Даатгал нь бүх зардлыг нөхөхгүй. Золгүй тохиолдлыг
зайлуулснаар цаг хугацаа, мөнгө хэмнэж болно.
Үүнээс дүгнэхэд:
Нэг. Үүнд хамгийн гол нь тухайн ажилтан эрүүл мэндээр,
заримдаа амь насаараа хохирдог. Үүнийг нөхөж барахгүй ба
үнэлэх боломжгүй.
Хоёр Аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, эд хогшил, түүхий
эд, бэлэн бүтээгдэхүүнд хохирол учруулна.
Гурав. Золгүй явдалтай холбогдуулан аж ахуйн нэгжийн
бусад
ажилтнууд
ослын
шалтгааныг
тогтоох
зорилгоор
ажлаасаа хөндийрдөг.
Дөрөв. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлээгүйгээс
болж аж ахуйн нэгж байгууллага орлогоо алдана. Мөн
компаний нэр хүнд унах тухайд мартаж болохгүй.
Эцэст нь аж ахуйн нэгж байгууллагад нийгмийн даатгалын
шимтгэлийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлд
төлдөг шимтгэлийн хэмжээ өсөх, торгууль ногдуулах гэх мэтээр
санхүүгийн ихээхэн алдагдал гарч болзошгүй юм. Ажлын байрны
30-аас
доошгүй
хувьд
хөдөлмөрийн
нөхцлийн
аттестатчилал
явуулсан, аж ахуйн нэгж бүрт эмнэлгийн үзлэг заавал хийгдсэн,
үйлдвэрлэлийн ослын түвшин тайлант жилд үйл ажилллагааны ижил
төрлийн салбарын аж ахуйн нэгжийн дундаж үзүүлэлтээс дээгүүр
биш бол дараагийн жилд нийгмийн даатгалын санд төлөх даатгалын
тарифыг 50 хүртэл хувиар хөнгөлж болно. Хэрэв үйлдвэрлэлийн
ослын түвшин салбарын дундаж үзүүлэлтээс дээгүүр бол тухайн аж
ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд үйлдвэрлэл дээрх
золгүй тохиолдолтой холбоотой шууд бус алдагдал даатгалын
шимтгэлийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр өснө гэж
хуулиар заасан байдаг.
Үйлдвэрлэл дээрх ямар ч осол, золгүй тохиолдол эхний
ээлжинд бидэнд ил ажиглагдах хохирол, шууд хохирол зардлыг
олон гаргахын зэрэгцээ урьдчилан тооцоогүй шууд бус хохирол,
зардлыг гаргаж байдаг.
Шууд зардал:
•
Осол, золгүй явдал гарсан өдөр хохирогчид олгосон
цалин,

•
Ослын шалтгааныг тогтоох комиссын гишүүдийн
хөдөлмөрийн хөлс
•
Ослын шалтгааныг тогтоохтой холбогдсон зардал,
торгууль гэх мэт.
Шууд бус зардал :
•
Удирдах ажилтнуудын ажлын цагийн алдагдал,
•
Тоног төхөрөмж, эд хогшил, түүхий эд, бэлэн
бүтээгдэхүүнд учирсан хохирол, үйлдвэрлэлийн
зогсолт,
•
Осол гарсан байранд аюулгүй байдлыг сэргээхэд
холбогдсон зардал,
•
Ажлаас хөндийрсөн бусад ажилчидын ажлын цагийн
алдагдал
•
Алдагдсан боломж,
•
Нийгмийн даатгалын санд төлөх даатгалын шимтгэл
хэмжээ өсөх
•
Бусад хохирол / ар гэрт, нийгэмд, хамт олонд/
Дээрх зүйлүүдийг харгалзан үзээд байгууллагын алдагдлыг
багасгах хамгийн тохиромжтой гэсэн хувилбараа дор үзүүллээ:
Нэг: үйлдвэрлэл дээрх осол, золгүй тохиолдлын шалтгааныг
тогтооно. Хөдөлмөрийн нөхцлийг эрсдэлийн үнэлгээтэй
хослуулж ажлын байранд аттестатчилал явуулах нь аж ахуйн
нэгжийн үйл ажиллагаанд хамгийн бодит үнэлгээ өгдөг.
Хоёр: Осол, золгүй тохиолдолд ажилтнуудын хэн нь өртөх
магадлалтайг тодорхойлно.
Гурав:
Гарч
болзошгүй
бүх
төрлийн
осол,
золгүй
тохиолдлоос
урьдчилан
сэргийлэхийн
тулд
юу
хийх
шаардлагатай, ямар арга хэмжээ авах талаар шийдвэр
гаргах хэрэгтэй.
Дөрөв: Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний дагуу үйл
ажиллагаагаа эхэлж явуулна.
Тав: өөрийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг
тодорхой хугацаанд шалгах хэрэгтэй.
Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн
Системийг нэвтрүүлэн энэ талаар аж ахуйн нэгж байгууллагын
бодлого, зорилго, хийх ажлыг тодорхойлсноор дээр дурдсан
асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох юм.

Дүгнэлт
1. Энэ систем амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн ажилтан
бүр аюултай нөхцөл байдлыг үл тэвчиж, засч залруулах
ухамсартай болох ба энэ тал дээр зохих арга хэмжээг
үргэлж авах үүрэгтэй гэдгээ ойлгодог болох юм. Ийм
байдлаар
ажлаа
хийхдээ
осол
гэмтэл
тохиолдохоос
урьдчилан сэргийлэх ухамсарт байдлаар хандаж байхад нэг
ажилтан нөгөөд урам өгч, талархал илэрхийлж ажилласнаар
ослын түвшин багасна.
2.
Хөдөлмөрийн
эрүүл
ахуй
аюулгүй
ажиллагааны
менежментийн систем нь хувь хүний эрх ашгийг дээгүүр
тавьдаг. Иймээс энэ систем нь Монгол хүмүүсийн сэтгэл
зүйн онцлогт нийцэж, хэрэгжүүлэх ажлыг хялбарчилна гэж
үзэж байна. Мөн Монгол үйлдвэрүүдэд хэрэгжиж байгаа
системтэй харьцуулахад осол зөрчлийг гарахаас өмнө
сэрэмжилж чаддагаараа давуу талтай учраас үйлдвэрүүдэд
хэрэгжүүлэх нь ашигтай юм.
3. Ослын түвшинг багасгаснаар ослоос шалтгаалан гардаг
зардлын хэмжээг эрс бууруулахаас гадна хүний эрүүл
мэнд, амь насыг хохироохгүй байх чухал ач холбогдолтой
юм.
4. Үүнээс гадна манай орны үйлдвэрлэлийг дэлхийн жишигт
нийцсэн аюулгүй үйлдвэрлэл болгож чадсанаар ослын
хохирлыг
арилгахад
зарцуулдаг
зардлаа
ажилтнуудын
цалин, урамшууллыг нэмэгдүүлэхэд зарцуулах боломжтой
болох бөгөөд ингэснээр гадаадад ажиллаж байгаа өөрийн
орны боловсон хүчинг эргүүлэн татахад ч сайнаар нөлөөлж
болох юм.

Ишлэл татсан

ном, зохиолын нэрс

“Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа” Ч.Авдай,
Л.Удвал, Д.Дамдинсүрэн 2006 он.
2. “Хөдөлмөр хамгааллын үндэс” Ч.Авдай, Ч.Дүүжий 2002он.
3. “Хөдөлмөр хамгааллын асуулт хариултууд” Д.Чулуунбат
1994он.
4. “Хөдөлмөр зохион байгуулалт хичээлийн үзүүлэн” С.Төгс
2003 он.
5. http://risot.safework.ru
6. http://base.safework.ru/safework
7. http://www.safework.ru
8. http://ilonw.safework.ru(“Хөдөлмөр хамгаалал ба бизнес” номны
1.

электрон хувилбар)

9. Нийслэлийн мэргэжлийн хяналтын албаны судалгааны
эмхтгэл(2006,2007)
10. Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны гаргасан судалгааны
эмхтгэл (2006,2007)
Зохиогчийн товч намтар

ШУТИС-ийн ҮТДС-ийн Хөнгөн Үйлдвэрлэлийн Менежментийн 2-р курсын
оюутан Энхбаатар овогтой Сугарсүрэн нь 2006 онд “Их Засаг Лицей”
сургуулийг, Хоролсүрэн овогтой Жавзандулам нь мөн онд “Шинэ Монгол” ахлах
сургуулийг тус тус төгссөн.
Судалгааны ажлаа “Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны
Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр ҮТДС-ийн харьяа “Ой
Модны Сургалт Судалгааны Хүрээлэн”- ийн захирал Ц. Энхбаатар, ҮТДС-ийн
“Технологийн Менежментийн Профессорын
Баг”-ийн дэд профессор
Я.Оюунтунгалаг багшаар удирдуулан хийсэн.
Судалгааны обьект: “Гоёо” ХХК

Más contenido relacionado

La actualidad más candente

сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтTserendulam Gan-Erdene
 
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмJargalchuluun Mungunbayar
 
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC SICA LLC
 
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулалтах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулалBuka King
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварTemuulen Nyamdorj
 
хүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилхүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилBuka King
 
8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зурагshine shine
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5baljka311
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3giimaabn
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэNinj Suren
 

La actualidad más candente (20)

сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлт
 
Lecture6
Lecture6Lecture6
Lecture6
 
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
 
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
 
цилиндр
цилиндрцилиндр
цилиндр
 
Гөлтгөнө, Gypsum
Гөлтгөнө, GypsumГөлтгөнө, Gypsum
Гөлтгөнө, Gypsum
 
Lecture №1
Lecture №1Lecture №1
Lecture №1
 
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулалтах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
 
Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
хүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилхүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжил
 
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараасэмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
 
8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5
 
Amidraliin salhi3
Amidraliin salhi3Amidraliin salhi3
Amidraliin salhi3
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэ
 
хүний эрх гэж юу
хүний эрх гэж юухүний эрх гэж юу
хүний эрх гэж юу
 
волейболын хичээл
волейболын хичээлволейболын хичээл
волейболын хичээл
 

Similar a Э.Сугарсүрэн Х.Жавзандулам - Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга зам

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...Jvk Law
 
гудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptx
гудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptxгудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptx
гудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptxkhurdniizam
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...batnasanb
 
лекц № 7
лекц № 7лекц № 7
лекц № 7giimaabn
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...batnasanb
 
1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docx1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docxOkBala
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохиролҮйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохиролhulan batsuuri
 
Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...
Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...
Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...batnasanb
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
эрүүл аюулгүй ажлын байр сургалтын хөтөлбөр(1)
эрүүл аюулгүй ажлын байр   сургалтын хөтөлбөр(1)эрүүл аюулгүй ажлын байр   сургалтын хөтөлбөр(1)
эрүүл аюулгүй ажлын байр сургалтын хөтөлбөр(1)Tsogtbaatar Gankhuyag
 

Similar a Э.Сугарсүрэн Х.Жавзандулам - Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга зам (20)

Hudulbur e-a
Hudulbur e-aHudulbur e-a
Hudulbur e-a
 
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
 
гудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptx
гудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptxгудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptx
гудамж төсөл сургалт -2018rrrrrrrrrrrrrrrrrrrr.pptx
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
 
лекц № 7
лекц № 7лекц № 7
лекц № 7
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
 
1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docx1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docx
 
үндсэн слайд 150224
үндсэн слайд 150224үндсэн слайд 150224
үндсэн слайд 150224
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохиролҮйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
 
Risk evaluation acm mon
Risk evaluation acm monRisk evaluation acm mon
Risk evaluation acm mon
 
Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...
Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...
Б. МӨНХНАСАН С. САНДАГДОРЖ - ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ПРОЦЕССИЙН ЗОХИОН ...
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
1
11
1
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
Tulburgui surgalt
Tulburgui surgaltTulburgui surgalt
Tulburgui surgalt
 
эрүүл аюулгүй ажлын байр сургалтын хөтөлбөр(1)
эрүүл аюулгүй ажлын байр   сургалтын хөтөлбөр(1)эрүүл аюулгүй ажлын байр   сургалтын хөтөлбөр(1)
эрүүл аюулгүй ажлын байр сургалтын хөтөлбөр(1)
 

Más de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Más de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Э.Сугарсүрэн Х.Жавзандулам - Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга зам

  • 1. Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга зам Энхбаатар овогтой Сугарсүрэн - shog_lp@yahoo.com Хоролсүрэн овогтой Жавзандулам - javzan_1427@yahoo.com Хураангуй Монгол Улсын хэмжээнд нийт үйлдвэрлэлийн осолд өртөгсөдийн тоо сүүлийн 2 жилийн байдлаар 762 хүн байна. Эдгээр үзүүлэлт нь жилээс жилд өссөөр байгаа. Иймээс Монгол Улсын үйлдвэрүүдийн ажлын байрны дотоод орчны нөлөөлөл, эрүүл ахуйн асуудлыг судалж, хөнгөн үйлдвэрийн салбарт тохирсон Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Системийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дараах системүүд байдаг. Үүнд:  Үл буруутгах систем /гарсан тохиолдолд хүнд буруу өгдөггүй /  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн систем /осол гарсны дараах хор уршгийг арилгахад чиглэж ажилладаг /  OHSAS 18001 стандарт /удирдлагын хүчээр захирах замаар хэрэгжүүлдэг/  Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системүүдийг хэрэгжүүлж болно. Эдгээрээс манай орны хөнгөн үйлдвэрүүдийн онцлогт нийцсэн, хамгийн тохиромжтой, нэвтрүүлэхэд харьцангуй хялбар систем нь Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем юм. Энэ систем нь ажилагчдын эрүүл мэндийн асуудлыг судалж хөдөлмөрийн эрүүл ахуйд анхаарч хүн нэгдүгээрт зарчимд тулгуурлан ослын хэмжээг бууруулснаар аюулгүй үйлдвэрлэл болгох зорилготой. Энэ систем амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн ажилтан бүр аюултай нөхцөл байдлыг үл тэвчиж, засч залруулах ухамсартай болох ба энэ тал дээр зохих арга хэмжээг үргэлж авах үүрэгтэй гэдгээ ойлгодог болох юм. Ингэснээр үйлдвэр дэх ослын түвшин багасч, ослоос шалтгаалан гардаг зардлын хэмжээг эрс бууруулахаас гадна хүний эрүүл мэнд, амь насыг хохироохгүй байх чухал ач холбогдолтой юм. Мөн Монгол Улсын үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцсэн аюулгүй үйлдвэрлэл болгож чадна. 1. 2. 3. Түлхүүр үг: Хүн нэгдүгээрт зарчим Аюулгүй үйлдвэрлэл Эрсдлийн түвшин
  • 2. 4. Бичил орчин Оршил Монгол Улсын хэмжээнд нийт үйлдвэрлэлийн осолд өртөгсөдийн тоо сүүлийн 2 жилийн байдлаар 762 хүн байна. Энэ үзүүлэлтээс гадна нийт 200 хүн ослоор нас барсан. Эдгээр үзүүлэлт нь жилээс жилд өссөөр байгаа. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс хамгаалах, эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр зорилтуудыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны менежментийн орчин үеийн загварыг судалж, “Аюулгүй үйлдвэрийн бодлого”–ыг нэвтрүүлэх явдал манай орны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нэн ач холбогдолтой юм. Энэ оны 4-р сард “Хөдөлмөрийн хууль” шинэчлэгдэж Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон байгаа. Энэ хуулинд одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хуулийн нэлээд хэдэн заалтуудыг өөрчилж байгаагийн нэг нь хөдөлмөр хамгаалалын удирдлагын системийн өөрчлөлт юм. Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем нь ажиллагчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлүүдийг үйлдвэрийн процесс, удирдлага, зохион байгуулалттай уялдуулан иж бүрнээр нь авч үзэж байгаагаараа онцлог юм. Судалгааны зорилго, зорилтууд Судалгааны зорилго: Монгол Улсын үйлдвэрүүдийн ажлын байрны дотоод орчны нөлөөлөл, эрүүл ахуйн асуудлыг судалж, хөнгөн үйлдвэрийн салбарт тохирсон Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх боломжуудыг санал болгох. Судалгааны зорилтууд: • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргах. • Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох. • Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хянах, сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн аргуудыг танилцуулах
  • 3. 1. Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн өнөөгийн байдалд хийсэн судалгаа Монгол Улсын хэмжээнд нийт үйлдвэрлэлийн осолд өртөгсдийн тоог сүүлийн 2 жилийн судалгаанаас үзэхэд, нийт 762 хүн осолд орсны 112 нь буюу 15% нь хөнгөн үйлдвэрийн салбарт гарсан байгаа бөгөөд ослын тоо нь буурахгүй байна. Эдгээр ослоор нийт 200 хүн нас барсан. Үүнээс хөнгөн үйлдвэрийн салбарт 6,5% нь буюу 13 хүн нас барсан байна. Сүүлийн хоёр жилд нийт тахир дутуу болсон хүний тоо 116, үүнээс 9,49% ийг хөнгөн үйлдвэрийн салбар эзэлж байгаа. Үүнээс гадна мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдагсдын тоо 5000 гаруй байгаа нь жилд дунджаар 5,5% өссөн байна. Дээрх өвчлөлийн 97%-ийг үйлдвэрүүдэд гарсан нь үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг зайлшгүй шинэ түвшинд авч үзэх шаардлагатай байгааг харуулж байна. Дээрх ослууд ямар шалтгааны улмаас гарсан байгааг судалж үзэхэд: 1. Удирдлага зохион байгуулалт хангалтгүй 2. Ажил үүргийн хуваарь тодорхойгүй 3. Технологийн процесс зөрчсөн 4. Машин тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй 5. Ажилтны хайхрамжгүй, болгоомжгүй, хариуцлагагүй, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байдал зэргээс шалтгаалж дээрх ослын 85% нь буюу дийлэнх нь гарчээ. 17% 8% 5 5% 7% 13% Óäè ðäëàãà çî õè î í áàé ãóóëàëò õàí ãàëòã¿é Àæè ë ¿¿ðãè é í õóâààðü òî äî ðõî é ã¿é Òåõí î ëî ãè é í ï ðî öåññ çº ð÷ñº í Ì àø è í òî í î ã òº õº º ðº ì æè é í á¿ðýí á¿òýí áàé äàë õàí ãàãäààã¿é Àæè ëòí û õàé õðàì æã¿é , áî ëãî î ì æã¿é , õàðè óöëàãàã¿é , õàì ãààëàõ õýðýãñýë õýðýãëýýã¿é áàé äàë Дээрх судалгаанаас үзэхэд ажилтны хайхрамжгүй, болгоомжгү, хариуцлагагүй, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байдлаас нийт ослын 55% буюу талаас илүү хувь нь гарсан байна. Энэ нь “Монгол Улсын иргэн хөдөлмөрийн таатай нөхцлөөр
  • 4. хангуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэж байна. 2. Хөдөлмөр хамгааллын системүүд Үл буруутгах систем Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн систем OHSAS 18001 стандарт Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем Эдгээрээс манай орны үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн систем хэрэгжиж байгаа юм. Гэвч энэ системийг дэлхийн түвшинд хоцрогдож байгаа гэж үзэж байна. Учир нь энэ систем нь ослыг гаргахгүй байх арга хэмжээ авахаасаа илүү осол гарсны дараах хор уршгийг арилгахад чиглэж ажилладаг. Дэлхий дахинд үл буруутгах системийг маш олон үйлдвэрүүд ашигладаг боловч монгол оронд зөвхөн “Бороо Гоулд” компани дээр л ашиглагдаж байгаа. Энэ систем нь ямар нэгэн осол гарсан тохиолдолд хүнд буруу өгдөггүй тухайн хүнийг сэтгэл санааны эвгүй байдалд оруулахгүй байснаар ослыг гарахаас нь өмнө аливаа мэдээллийг авч, урьдчилан сэргийлэх зорилготой юм. OHSAS 18001 стандарт нь азийн орнуудад хэрэгждэг Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Систем бөгөөд удирдлага хүчээр захирах замаар хэрэгжүүлдэгээрээ сул талтай юм. Ингэснээр ажилчид осол гарснаар ямар хохирол учирч болохыг ойлгохоосоо илүү албан хүчээр ёс журмын дагуу ажилладаг. Харин хамгийн тохиромжтой, нэвтрүүлэхэд харьцангуй хялбар систем нь Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем юм. Энэ систем нь ажилагчдын эрүүл мэндийн асуудлыг судалж хөдөлмөрийн эрүүл ахуйн шинэ системийг нэвтрүүлэх хүн нэгдүгээрт зарчимд тулгуурлан ослын хэмжээг буруулснаар тэгд хүргэх зорилготой. Доорх асуудлуудыг арилгахад чиглэсэн үйлдвэрийн зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем гэнэ.  Ажил мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс хамгаалах  Ажилтны аюул осолд өртөх боломжоос сэргийлэх  Ослоос амь насаа алдах явдлыг арилгах  Аюулгүй ажиллагаа эрүүл мэндийн асуудлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах  Ажилтнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарах. Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг одоо хэрэгжиж буй Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн системтэй харьцуулсан харьцуулалт: Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны хуучин Аюулгүй Ажиллагааны    
  • 5. систем Менежментийн шинэ систем Зөвхөн Хөдөлмөрийн Эрүүл Ахуй хариуцсан удирдах ажилтнуудыг сургаж мэргэшүүлдэг Зөвхөн ажлын байрны аюулгүй байдлыг анхаардаг Үйлдвэрийн бүх ажилтнуудыг эрүүл ахуй, аюулгүй үйл ажиллагаанд сургаж хөгжүүлэхэд анхаарна Ажлын байр, техник, технологи, багаж хэрэгсэл болон байрны орчны асуудлыг бүгдийг нь анхаардаг Хариуцлагыг удирдлага, хувь хүн хүлээх бөгөөд ухамсарлуулах, зөвлөх, ойлгуулах арга хэмжээ авна Хүн бүр өөрийн эрүүл мэнд, амь насыг хариуцах эзэн гэдгээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурдаг Осол хариуцлага болгодог гаргасан ажилтанд тооцохыг урьтал Ажилчид Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагыг авахдаа зөвхөн тухайн өдөрт ажиллах эрх авахын тулд гарын үсэг зурдаг Бүх шатны удирдлага, ажилтан хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар хариуцлага хүлээнэ Ажлын гүйцэтгэл, цалин урамшуулалын хэлбэрийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бууруулах арга хэрэгсэл болгон ашигладаг. Эрүүл ахуй аюулгүй ажиллагаа сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдсэнийг урьдчилан мэдээлсэн ажилтныг урамшуулах систем Дээрх харьцуулалсан судалгаанаас харахад санал болгож байгаа Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем нь маш олон давуу талтай байгаа учраас нэвтрүүлэхэд тохиромжтой гэж үзэж байна. Энэхүү системийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь урамшуулал юм. Учир нь энэхүү системийн онцлог нь үйлдвэрээ аюулгүй үйлдвэрлэл болгохын тулд ажилчин бүр оролцох ёстой гэж үздэг. Урамшууллыг хамгийн хялбар хэрэгжүүлэх хоёр аргыг дэвшүүлж байна: • Аливаа ажлыг хийхдээ осол гэмтэл тохиолдохоос урьдчилан сэргийлэх ухамсарт байдлаар ажлаа хийж байхад нь, нэг ажилчин нөгөөд урам өгч, талархал илэрхийлэх  Мөнгөн болон материаллаг урамшуулал Дээрх байдлаар урамшуулж ажилласнаар зардал бага гарахаас гадна ажилчид үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцоно. Ажилчдыг идэвхитэй оролцуулах дараагийн нэг хөшүүрэг
  • 6. нь хүн бүрт өөрийнх нь ажлын байран дээр гарч болзошгүй аюул, осол тэрхүү ослоос үүдэн гарч болох аюулыг таньж мэдүүлэх явдал юм. 3. Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх 4 үндсэн алхам 1. 2. 3. 4. Аюулыг таньж мэдэх Эрсдлийг үнэлэх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг судлах Хяналт тавих 3.1. Эхний алхам буюу аюулыг таньж мэдэхэд дараах 4 хүчин зүйлсийн нөлөөллийг авч үзэх хэрэгтэй. Эдгээр нь: • Химийн хүчин зүйлс • Физикийн хүчин зүйлс • Биологийн хүчин зүйлс • Сэтгэл зүйн хүчин зүйлс Эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг багасгах нь энэхүү системийн гол зорилго нь юм. Эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөөллөөс үүдэн гарч болох хор уршгийг ажилчин бүрт ойлгуулж таниулах зайлшгүй шаардлагатай. Учир нь ингэснээр тухайн ажилчин ажлын байрны стандартыг мөрдөж, анхаарал алдахгүй ажиллах боломж бүрдэх юм. Дээрх хүчин зүйлүүдийг таньж мэдсэнээр ажлын байр тус бүрийн эрсдлийн түвшинг тодорхойлох боломжтой болох юм. 3.2. Эрсдлийн түвшинг 4 үндсэн чиглэлээр үнэлж тодорхойлох нь тохиромжтой гэж үзсэн.Үүнд: 1. Удирдлага зохион байгуулалтын сул тал зөрчил 2. Технологи машин тоног төхөөрөмжийн сул тал зөрчил 3. Ажлын байрны хэвийн бус нөхцөл сул тал зөрчил 4. Ажилтны мэргэжлийн түвшин сул тал зөрчил Удирдлагын зохион байгуулалтын сул тал: • Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн зөвлөлгүй • Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн асуудал хариуцсан ажилтангүй • Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй • Машин техникийн засвар үйлчилгээ болон эзэмшигчийг сургалтад хамруулан тусгайлан томилоогүй Технологи машин тоног, төхөөрөмжийн сул тал зөрчил: • Машин техник, тоног төхөөрөмж эвдрэл гэмтэлтэй • Машин техникийн хаалт хамгаалалт дутуу • Цахилгаан тэжээлийн салгуур, залгуур бүрэн ажиллагаатай биш
  • 7. • • • Тоосжилттой Хурц үнэртэй бодис уусмал ашигладаг Ууршилт ихтэй хортой бодис уусмал ашигладаг гэх мэт. Ажлын байрны хэвийн бус нөхцөл: • Хэт их хүйтэн эсвэл халуун • Хэт их хуурайшилттай эсвэл чийглэг • Нэг ажлын байранд ногдох талбай бага • Хэт их дуу доргио, чичирхийлэлтэй • Гэрэлтүүлэг бүдэг, харанхуй гэх мэт. Ажилтны мэргэжлийн түвшин сул тал болох нь: • Тухайн ажлын байранд ажиллахад тохирохгүй архаг өвчтэй • Сэтгэлийн хөдөлгөөн хэт их • Мэргэжлийн түвшин хүрэхгүй байх • Дадлага туршлага бага • Эмнэлгийн анхны тусламж хамрагдаагүй гэх мэт. үзүүлэх сургалтад Ажлын байр тус бүрийн эрсдлийн судалгааг хийсний дараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ерөнхий нөхцлийн судалгааг хийх шаардлагатай. Учир нь ажлын байр тус бүрийн стандарт, хөдөлмөрийн нөхцөл, бичил орчин ямар байх нь эрсдлийн судалгаагаар тодорхой болдог. 3.3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийн судалгаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг анхааран үзэх ёстой. Эдгээрт: ажлын байрны агаарын тохиромжтой температур тохиромжтой гэрэлтүүлэг агааржуулалт цахилгаанжуулалт доргио, дуу шуугиан зэрэг орно. Дээрх зүйлүүдийг стандартын дагуу байлгаж чадсан тохиолдолд мэргэжлээс шалтгаалах өвчлөл, осол аваар зэргээс сэргийлж болох юм. Эдгээр асуудлуудлаас гадна тухайн хамт олны сэтгэл зүйн байдал (хүмүүс хоорондын харилцааны уур амьсгал, гэр орны байдал г.м) зэргийн нөлөөллөөс үүссэн сэтгэл санааны тогтворгүй байдлыг багасгах талаар санаа тавих хэрэгтэй. 3.4. Хяналт тавих
  • 8. Аливаа ажлыг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс нь байнгын хяналт, шалгалт, сайжруулалт байдаг учир энэхүү үе шатыг маш нарийн хийх ёстой. Иймээс үйлдвэрийн онцлогт тохируулан хянан шалгах үйл ажиллагааг дараах байдлаар хийх нь тохиромжтой гэж үзсэн. Үүнд:  Ажлын байрны өдөр тутмын үзлэг  Ажлын байрны стандартын мөрдөлт  Осол, зөрчлийн шинжилгээ  Дотоод аудит Ажлын байрны өдөр тутмын үзлэг хийхэд дунджаар 15 минут шаардлагатай гэж үзээд ихэнх үйлдвэрүүд энэ цагийг мөрддөг боловч тэр бүр хяналтаа заавар журмын дагуу тавьдаггүй. Харин Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийн хяналт тавих 15 минут нь хувь хүний хяналтын дор явагдана. Үүнээс гадна ажилчин тус бүрт хяналт нь ямар ач холбогдолтой, хэрэв хяналтыг зааврын дагуу хийхгүй бол ямар хор хохирол учирч болох талаар хангалттай мэдээлэл өгсөн байх учраас илүү үр дүнтэй хэрэгжих юм. Гаргасан ажлын байрны стандартуудыг хэрхэн мөрдөх талаар заавар, зөвлөгөө өгсний дараа энэхүү стандарт хэрхэн мөрдөгдөж байгаад удирдлага болон ажилчид өөрсдөө хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгнө. Аливаа гарсан ослыг ямар шалтгааны улмаас гарсан бэ гэдгийг бүх ажилтанд мэдээлж дахин ийм осол гаргахгүй байх талаар санал зөвлөмж гаргана. Дотооддоо аудитын албатай байх ба зөвхөн уг албаны ажилчид хяналт шалгалт хийх бус бүх ажилчид бие биенийхээ ажлын байр, үйл ажиллагаанд харилцан анхаарал тавьж, энэ талаар мэдээлж ажиллах юм. Ингэснээр зөвхөн 1 хүн анхаарал тавьдаг байсан үеийнхээс осол гарах түвшин эрс буурна гэж үзэж байгаа. 4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайжруулснаар гарах үр дүн Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх нь хөдөлмөрийн болон аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн заалтыг мөрдөж, хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд байлгах нь хамгийн чухал зүйл болох хүний эрүүл мэнд, амь нас хохирох асуудлыг бууруулах, өөрийн хөрөнгийг хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой. Зарим аж ахуйн нэгж байгууллага осол, золгүй тохиолдолтой холбоотой зардлыг дутуу үнэлдэг. Энэ нь дараах шалтгаануудтай холбоотой гэж үзэж байна. Үүнд: • Осол, золгүй тохиолдолуудын статистик мэдээллийн талаар анхаардаггүй
  • 9. • • Осол, золгүй тохиолдлуудын зардлыг дутуу үнэлдэг Материалын харагдахуйц хохирол /барилга, байгууламж, тоног төхөөрөмж, эд хогшил/-ыг илүүтэйгээр тооцож, байгууллагынхаа эрх ашгийг хэт анхаардаг • Шууд бус зардал болон алдагдсан боломжийг тооцдоггүй Үйлдвэрлэл гарсан осол, золгүй тохиолдол нь мөнгө төдийгүй цаг хугацааны алдагдалд хүргэж ихээхэн хохирол учруулдаг. Даатгал нь бүх зардлыг нөхөхгүй. Золгүй тохиолдлыг зайлуулснаар цаг хугацаа, мөнгө хэмнэж болно. Үүнээс дүгнэхэд: Нэг. Үүнд хамгийн гол нь тухайн ажилтан эрүүл мэндээр, заримдаа амь насаараа хохирдог. Үүнийг нөхөж барахгүй ба үнэлэх боломжгүй. Хоёр Аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, эд хогшил, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд хохирол учруулна. Гурав. Золгүй явдалтай холбогдуулан аж ахуйн нэгжийн бусад ажилтнууд ослын шалтгааныг тогтоох зорилгоор ажлаасаа хөндийрдөг. Дөрөв. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлээгүйгээс болж аж ахуйн нэгж байгууллага орлогоо алдана. Мөн компаний нэр хүнд унах тухайд мартаж болохгүй. Эцэст нь аж ахуйн нэгж байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлд төлдөг шимтгэлийн хэмжээ өсөх, торгууль ногдуулах гэх мэтээр санхүүгийн ихээхэн алдагдал гарч болзошгүй юм. Ажлын байрны 30-аас доошгүй хувьд хөдөлмөрийн нөхцлийн аттестатчилал явуулсан, аж ахуйн нэгж бүрт эмнэлгийн үзлэг заавал хийгдсэн, үйлдвэрлэлийн ослын түвшин тайлант жилд үйл ажилллагааны ижил төрлийн салбарын аж ахуйн нэгжийн дундаж үзүүлэлтээс дээгүүр биш бол дараагийн жилд нийгмийн даатгалын санд төлөх даатгалын тарифыг 50 хүртэл хувиар хөнгөлж болно. Хэрэв үйлдвэрлэлийн ослын түвшин салбарын дундаж үзүүлэлтээс дээгүүр бол тухайн аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд үйлдвэрлэл дээрх золгүй тохиолдолтой холбоотой шууд бус алдагдал даатгалын шимтгэлийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр өснө гэж хуулиар заасан байдаг. Үйлдвэрлэл дээрх ямар ч осол, золгүй тохиолдол эхний ээлжинд бидэнд ил ажиглагдах хохирол, шууд хохирол зардлыг олон гаргахын зэрэгцээ урьдчилан тооцоогүй шууд бус хохирол, зардлыг гаргаж байдаг. Шууд зардал: • Осол, золгүй явдал гарсан өдөр хохирогчид олгосон цалин, • Ослын шалтгааныг тогтоох комиссын гишүүдийн хөдөлмөрийн хөлс • Ослын шалтгааныг тогтоохтой холбогдсон зардал, торгууль гэх мэт.
  • 10. Шууд бус зардал : • Удирдах ажилтнуудын ажлын цагийн алдагдал, • Тоног төхөрөмж, эд хогшил, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд учирсан хохирол, үйлдвэрлэлийн зогсолт, • Осол гарсан байранд аюулгүй байдлыг сэргээхэд холбогдсон зардал, • Ажлаас хөндийрсөн бусад ажилчидын ажлын цагийн алдагдал • Алдагдсан боломж, • Нийгмийн даатгалын санд төлөх даатгалын шимтгэл хэмжээ өсөх • Бусад хохирол / ар гэрт, нийгэмд, хамт олонд/ Дээрх зүйлүүдийг харгалзан үзээд байгууллагын алдагдлыг багасгах хамгийн тохиромжтой гэсэн хувилбараа дор үзүүллээ: Нэг: үйлдвэрлэл дээрх осол, золгүй тохиолдлын шалтгааныг тогтооно. Хөдөлмөрийн нөхцлийг эрсдэлийн үнэлгээтэй хослуулж ажлын байранд аттестатчилал явуулах нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамгийн бодит үнэлгээ өгдөг. Хоёр: Осол, золгүй тохиолдолд ажилтнуудын хэн нь өртөх магадлалтайг тодорхойлно. Гурав: Гарч болзошгүй бүх төрлийн осол, золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатай, ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах хэрэгтэй. Дөрөв: Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа эхэлж явуулна. Тав: өөрийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг тодорхой хугацаанд шалгах хэрэгтэй. Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг нэвтрүүлэн энэ талаар аж ахуйн нэгж байгууллагын бодлого, зорилго, хийх ажлыг тодорхойлсноор дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох юм. Дүгнэлт 1. Энэ систем амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн ажилтан бүр аюултай нөхцөл байдлыг үл тэвчиж, засч залруулах ухамсартай болох ба энэ тал дээр зохих арга хэмжээг үргэлж авах үүрэгтэй гэдгээ ойлгодог болох юм. Ийм байдлаар ажлаа хийхдээ осол гэмтэл тохиолдохоос урьдчилан сэргийлэх ухамсарт байдлаар хандаж байхад нэг ажилтан нөгөөд урам өгч, талархал илэрхийлж ажилласнаар ослын түвшин багасна. 2. Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны менежментийн систем нь хувь хүний эрх ашгийг дээгүүр
  • 11. тавьдаг. Иймээс энэ систем нь Монгол хүмүүсийн сэтгэл зүйн онцлогт нийцэж, хэрэгжүүлэх ажлыг хялбарчилна гэж үзэж байна. Мөн Монгол үйлдвэрүүдэд хэрэгжиж байгаа системтэй харьцуулахад осол зөрчлийг гарахаас өмнө сэрэмжилж чаддагаараа давуу талтай учраас үйлдвэрүүдэд хэрэгжүүлэх нь ашигтай юм. 3. Ослын түвшинг багасгаснаар ослоос шалтгаалан гардаг зардлын хэмжээг эрс бууруулахаас гадна хүний эрүүл мэнд, амь насыг хохироохгүй байх чухал ач холбогдолтой юм. 4. Үүнээс гадна манай орны үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцсэн аюулгүй үйлдвэрлэл болгож чадсанаар ослын хохирлыг арилгахад зарцуулдаг зардлаа ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхэд зарцуулах боломжтой болох бөгөөд ингэснээр гадаадад ажиллаж байгаа өөрийн орны боловсон хүчинг эргүүлэн татахад ч сайнаар нөлөөлж болох юм. Ишлэл татсан ном, зохиолын нэрс “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа” Ч.Авдай, Л.Удвал, Д.Дамдинсүрэн 2006 он. 2. “Хөдөлмөр хамгааллын үндэс” Ч.Авдай, Ч.Дүүжий 2002он. 3. “Хөдөлмөр хамгааллын асуулт хариултууд” Д.Чулуунбат 1994он. 4. “Хөдөлмөр зохион байгуулалт хичээлийн үзүүлэн” С.Төгс 2003 он. 5. http://risot.safework.ru 6. http://base.safework.ru/safework 7. http://www.safework.ru 8. http://ilonw.safework.ru(“Хөдөлмөр хамгаалал ба бизнес” номны 1. электрон хувилбар) 9. Нийслэлийн мэргэжлийн хяналтын албаны судалгааны эмхтгэл(2006,2007) 10. Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны гаргасан судалгааны эмхтгэл (2006,2007)
  • 12. Зохиогчийн товч намтар ШУТИС-ийн ҮТДС-ийн Хөнгөн Үйлдвэрлэлийн Менежментийн 2-р курсын оюутан Энхбаатар овогтой Сугарсүрэн нь 2006 онд “Их Засаг Лицей” сургуулийг, Хоролсүрэн овогтой Жавзандулам нь мөн онд “Шинэ Монгол” ахлах сургуулийг тус тус төгссөн. Судалгааны ажлаа “Хөдөлмөрийн Эрүүл Ахуй Аюулгүй Ажиллагааны Менежментийн Системийг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр ҮТДС-ийн харьяа “Ой Модны Сургалт Судалгааны Хүрээлэн”- ийн захирал Ц. Энхбаатар, ҮТДС-ийн “Технологийн Менежментийн Профессорын Баг”-ийн дэд профессор Я.Оюунтунгалаг багшаар удирдуулан хийсэн. Судалгааны обьект: “Гоёо” ХХК