SlideShare una empresa de Scribd logo
1 de 11
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль

Технологийн менежментийн
профессорын баг

Оюутны эрдэм
шинжилгээний илтгэл
Сэдэв: Монголын түүхэн зохиол бүтээл, түүний
хэрэглээ, үр өгөөж

Удирдсан багш:
(Ph.D), дэд проф/
Гүйцэтгэсэн оюутан:

/ С. Төгс - док.
/С. Мараа /

Улаанбаатар
2006

Илтгэлийн агуулга
1. Оршил
2. Хүн мэдээллийг хүлээн авах үе шатууд
3. Түүхэн зохиол бүтээл гэж юу вэ, түүний ач холбогдол
4. Судалгааны анкет
5. Судалгааны боловсруулалт
6. Дүгнэлт
Оршил
Хаврын нэгэн өдөр Алун Гуа эх хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй,
Бүгүнүтэй, Буха хатаги, Бухата салжи, Бодончар мунхаг таван хөвгүүндээ
идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж хүн бүрт нэг нэг сумыг хугал гэж өгвөл
амархан хугачиж орхив. Бас таван сумыг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл
тавуул дараалан оролдоод хугалж эс чадав. Тэгтэл Алун Гуа эх өгүүлрүүн:
-Та таван хөвгүүн миний нэгэн хэвлээс төрсөн

бусуу! Та нар ганц

ганцаар салбал нижээд сум мэт хүнд амархан дийлдэнэ, харин эе эвээ
нэгтгэвэл багласан таван сум мэт бат бөх болж хэнд ч амархан дийлдэхгүй
болно гэж сургасан байдаг.
Ингэж

өгүүлэхийн учир нь

эхэс дээдэс маань ямархуу үнэтэй

сургааль, сургамжийг айлдаж, өнөө хир нь ач холбогдлоо өгч байгааг
харуулах үүднээс Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан
энэ удаагийн хуралд “Монголын түүхэн зохиол бүтээл түүний хэрэглээ, үр
өгөөж ” сэдвийг сонгосон болно. Нөгөөтэйгүүр, Монголын улсын ирээдүй
болсон үе тэнгийн оюутан залуусын маань дийлэнхи хэсэг нь улс
үндэстнийхээ түүх соёлыг хангалттай хэмжээнд мэддэггүй, түүний үр өгөөж
ач холбогдлыг хэдий ойлгодог боловч алхам тутамдаа хэрэгжүүлэн ашиглаж
чадахгүй байна гэж үзэж болохоор байна.
Бид бүхний өмнө Монгол улс, Монгол үндэстнийг хөгжүүлэхэд
өөрийнхөө буурал түүх, өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээсийг тогтоох
шаардлага байнга тулгарч байдаг юм.
Өөрийнхөө авдранд байгаа алтыг мэдэхгүй, өрөөлийн асгасан шороо
шүүрдэх өчүүхэн ухаанаар амьдарч болохгүйн учир эх түүхээ зайлшгүй
судлан мэдэх шаардлагатай гэж би үздэг.
Энэ судалгааны ажлыг хийснээр хүмүүст түүх соёлын үр өгөөжтэй
талыг

ойлгуулах,

үнэ

цэнийг

мэдрүүлэх,

ингэхийн

тулд

ямар

арга
хэрэгслэлээр

түүх, түүхэн уламжлалыг хойч

үедээ өвлүүлбэл илүү ач

холбогдолтой болохыг мэдэж авах боломжтой юм.
Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил хэмээн
сургадаг нь үнэний хувьтай билээ.

Хүн аливаа мэдээ мэдээллийг хүлээж авах үе шат
Хүн аливаа шинэ мэдээ мэдээллийг

өөрийн мэдрэхүйн эрхтэнүүд, уураг

тархиныхаа тусламжтайгаар хүлээн авч боловсруулалт хийж, хариу үйлдэл
хийдэг билээ . Тухайлбал, ном, сонин мэдээллийг унших гэдэг нь зөвхөн ганц
уншаад зогсохгүй түүний үр өгөөжийг хүртэх ёстой байдаг бөгөөд энэ процесс
нь дараах 3 үе шаттайгаар явагддаг гэж үздэг.
1. Уншиж, хүлээн авах үе шат : Энэ шатанд хүн аливаа зүйлийг уншиж,
хүлээн авах ба энэ үед тухайн зүйл нь зөвхөн мэдээлэл төдий байдаг. Энэ үе
шатанд хүн зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй ном сурах бичиг, мэдээллийг
унших чадварыг эзэмшдэг. Ямар мэдээ мэдээлэл уншиж байгаагаас
хамааран хүмүүс өөр өөр байдлаар уншдаг.

Жишээ нь гүн ухаан

философийн ном зохиолыг ганц удаа гүйлгэн уншихад уншсан зүйлийн
30-40% нь л мэдээлэл болж үлддэг байна.
2. Ойлгож танин мэдэх үе шат: Уншсан мэдээллээ учрыг нь ойлгож ,
сэтгэхүйн түвшинд хүлээж

авах үе шат. Энэ үе шатанд ойлгож авсан

мэдээлэл нь мэдлэг болдог. Хэрэв ойлгоогүй бол энэ нь зүгээр л үхмэл
байдалтай мэдээлэл болно. Түүхэн зохиол бүтээлийн хувьд авч үзвэл тэдгээр
нь тухайн үеийнхээ хэллэгээр бичигдсэн, ойлгоход амар биш байдаг учраас
мэдлэг болж үлдэх хувь мөн бага байдаг байна.
3. Ашиглаж үр өгөөжийг нь хүртэх үе шат: Мэдээллийг хүлээн авах
хамгийн дээд буюу олж авсан мэдлэгийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах
үе шат. Ингэж ашигласан мэдлэг нь хэрэглээ болдог. Аливаа мэдээллийг олж
авахын эцсийн зорилго нь мэдээлэл, мэдлэгийг хэрэглээ болгон ашиглах
явдал байх ёстой.
Мэдээллийг хүлээн авах түвшин өгсөх тусам мэдээллийн үлдэц багасдаг.
Өөрөөр хэлбэл хүн анх мэдээллийг 100% уншихад 80% нь мэдлэг болж
ойлгогдоно, 60% нь хэрэглээ болж ашиглагдана гэсэн тооцоо ч байдаг.
Иймд энэхүү илтгэлийн гол зорилго нь түүхэн сэдэвт зохиол бүтээлийг
оюутан залуучууд бид уншиж судлан амьдрал ахуйдаа хэрэглэж байх,
нөгөөтэйгүүр эртний зохиол бүтээлийн бичигдсэн байдлаас болж хүнд бүрэн
ойлгогдож ашиглагдах магадлал бага байдаг учир түүнийг нэмэгдүүлэн хойч
үедээ хүргэвэл илүү үр дүнтэй болохыг судалж мэдрүүлэхэд чиглэсэн юм.

Түүхэн зохиол бүтээл гэж юуг хэлэх вэ,
түүний ач холбогдол
Түүхэн зохиол бүтээл гэдэг нь хүн төрөлхтөн, улс үндэстний үүсэл
гарал, аж амьдрал, хөгжил мөхлийн түүхэн бодит үнэнийг өгүүлсэн, хойч үе
зориулан бүтээсэн удам, угсаа гарлаа таньж мэдэхэд нь баримт болохуйц
уран зохиолын хэлээр найруулагдан бичигдсэн өв соёлын нандин бүтээлүүд
юм.
Үндэстэн бүрт л ийм түүхэн зохиол бүтээл байдаг ба түүнийгээ
нандигнан дээдлэх заншил бий. Жишээлбэл: Орост Х зууны үед зохиогдсон
“Игорийн хорооны үг”, Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон
“Барсын арьс нөмөрсөн баатар”,

Францад “Роландын дуулал”,

Грект

“Эртний грек ба өнөөгийн грек” зэрэг түүхэн ном зохиолууд нь тухайн
улсынхаа түүхийн нэгэн үеийг өгүүлсэн байдгаараа улс үндэстнүүдийнхээ
бахархах сор болсон бүтээлүүд нь байдаг.
Манай Монгол үндэстний хувьд түүхэн зохиол бүтээлийн арвин өв
сантай улс бөгөөд дурдвал XIII зууны үед Монгол улс мандах цагт Монгол
орны дотор болсон явдлуудын талаар өгүүлэх Монголын түүхийн 3 өндөрлөг
хэмээн нэрлэгдэх “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, Чингис хааны
түүхэн дахь ач гавъяа сургаалын талаар өгүүлэх “Чингис хааны цадиг”,
“Алтан

ордны

үйсэн

дээрх

бичиг”,

Инжинаашийн

“Хөх

судар”,

Лувсанданзангийн “Алтан товч”, Саган сэцэний “Эрдэнийн товч”, Цогт
тайжийн “Цогтын хадны шүлэг” зэрэг маш олон бүтээлүүд байдаг.
Түүнчлэн Монголын түүхийн 13 тулгар бичиг хэмээх зохиолуудаар:
1. Түвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг
2. Чадагчийн цадиг
3. Залуусын хурим
4. Хөх судар
5. Чингисийн шастир
6. Юань төв их судар
7. Язгуурын түүх
8. Алтан үрстний товч
9. Да Юаны Чин Си бичиг
10. Саган сэцэний сэтгэлийн цэнгэл
11. Алтан ургийн дөт түүх
12. Богд Чингисийн сул тууж
13. Ган Му судар зэрэг 13 зохиолуудыг нэрлэсэн байдаг.
Түүхийг өгүүлэх эдгээр зохиол бүтээл байгаагүй бол бид Их Монгол
Улсынхаа үүсэл хөгжил, язгуур үндэс, удам угсааг мэдэх арга үгүй юм.
Цаашлаад 2 том гүрний дунд байрласан газар нутагтай манай Монгол
оронд зохицсон нийгэм, эдийн засгийн тогтолцоо, удирдлагын арга барил,
соёл зан заншил зэрэг зүйлүүдийн талаар мэдэх аргагүй юм.
Жишээ нь: Монголын хамгийн анхны улс нь Хүннү гүрэн байсан,
Чингис хаан байлдааны үед цэргээ аравт, зуут, мянгатын системээр зохион
байгуулдаг байсан ба энэ өнөөгийн нийгмийн удирдлагын шатлалын үндэс
байсан, мөн тэр үеийн “Төрийн их цааз” нь Монгол улсын үндсэн хуулийн
суурийг тавьсан гэх мэт зүйлийг бид түүхэн зохиол бүтээлээс л мэдэж авсан
билээ.
Түүхэн зохиол бүтээл нь нийгэмд:
•

Улс үндэстний түүх соёлын хэмжүүр болох

•

Хойч үед сургамж болж , хүмүүжүүлэх

•

Ирээдүйн хандлагыг тодорхойлох

•

Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх

зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Иймд бид өнөөгийн залуучуудын дунд түүхэн зохиол бүтээлийн ашиглалт, үр
өгөөжийг дээшлүүлэх талаар судалгаа хийж үзлээ.
Судалгааны боловсруулалт
Судалгааг

Шинжлэх

Ухаан

Технологийн

Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн нийт

Их

Сургуулийн

80 оюутны дунд

дараах анкетын судалгааны хэлбэрээр явуулсан. Үүнд:
Судалгааны анкет:
1. Түүхийг судалж мэдэх нь ач холбогдолтой гэдэгтэй та санал нийлж байна
уу?
а. тийм

в. үгүй

2. Таны бодлоор түүхэн зохиол бүтээл гэж юуг хэлэх вэ?
……………………………………………………………………………………………
3. Та уншсан 3-4 түүхэн зохиолынхоо нэрийг бичнэ үү?
……………………………………………………………………………………………
4. Монголчуудын түүхийг харуулсан түүхэн зохиол бүтээл хангалттай олон
байдаг гэдэгтэй та санал нийлж байна уу?
а. тийм

в. үгүй

5. Уншсан зохиол бүтээлээ бүгдийг нь бүрэн, сайн ойлгосон уу?
а. тийм

в. үгүй

6. Түүхэн зохиол бүтээл нь бидний амьдралд үр өгөөжтэй гэж үзэж байна уу?
а. тийм

в. үгүй

7. Таны сэтгэлд сургаал болж үлдсэн түүхэн зохиол бүтээлийн хэсэг байдаг
уу?
а. тийм

в. үгүй

8. Байдаг бол та амьдралдаа түүнийг ашиглаж, үр өгөөжийг нь хүртэж
байсан удаа бий юу?
а. Байнга ашигладаг
б. Цөөхөн удаа ашиглаж байсан
в. Огт ашиглаж байгаагүй
9. Түүхийг хойч үедээ өвлүүлэн хүргэх хамгийн сайн арга хэрэгсэл юу вэ?
………………………………………………………………………………………………
……………………………………………………………………………………………….

Асуулт тус бүрт хариулсан байдлыг диаграмаар үзүүлэв.
Асуулт 1: Түүхийг судалж мэдэх нь ач холбогдолтой гэдэгтэй та
санал нийлж байна уу? Энэ асуултанд хариулсан байдлыг авч үзвэл:
4%
96%

òèéì
¿ã¿é

Судалгаанд оролцогчидын 96% нь түүхэн зохиол бүтээл нь ач холбогдолтой
гэж үзсэн байна. Энэ нь нийгэмд түүхэн зохиол бүтээлийн үүрэг их байдаг
бөгөөд түүнийг ямар нэгэн байдлаар хойч үедээ өвлүүлэн үлдээж, хүн бүр
түүх соёлоо мэдэж байх шаардлагатай гэдгийг нотолж байна.
Асуулт 2: Түүхэн зохиол бүтээл гэж юуг хэлэх вэ? Энэ асуултанд
судалгаанд оролцогчидын дийлэнхи хувь нь түүхэн зохиол бүтээл гэдэг нь
өнгөрсөн үеийн бүхий л түүхийг бодит үнэнээр нь тусган, уран зохиолын
хэллэгээр найруулан бичсэн зохиол бүтээл юм гэж хариулсан байна.
Асуулт 3: Та уншсан 3-4 түүхэн зохиолоо нэрлэнэ үү гэсэн асуултанд
нийт судалгаанд оролцогчидын ихэнх хэсэг нь Монголын нууц товчоо, Алтан
товч, Гэсэр, Жангар зэрэг зохиолуудыг нэрлэсэн байна.
Асуулт

4:

Монголчуудын

хангалттай олон байдаг гэж

түүхийг

харуулсан

зохиол

бүтээл

та боддог уу гэсэн асуултанд хариулсан

байдлыг харуулбал:

38%

62%

òèéì
¿ã¿é

62% нь хангалттай гэж хариулснаас харахад эрт цагт Монголын ард түмний
дунд уран үгийг холбож түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй,
гэгээн боловсролтой хүмүүс олон байсныг харуулж байна.
Асуулт 5: Уншсан зохиол бүтээлээ бүгдийг нь бүрэн сайн ойлгосон
уу? гэсэн асуултанд хариулсан байдал:

22%
78%

òèéì
¿ã¿é

22% нь уншсан зүйлээ бүрэн сайн ойлгоогүй гэж хариулснаас харахад
түүхэн зохиол бүтээл нь найруулга, бичлэгийн хувьд өнөө үеэс өөрөөр
бичигдсэн байдгийн илэрхийлэл бөгөөд үүнийг уншиж

ойлгоход илүү их

хүчин чармайлт шаардлагтайг харуулж байна.
Асуулт 6: Түүхэн зохиол бүтээл үр өгөөжтэй гэж та үздэг үү? гэсэн
асуултанд хариулсан байдал
9%
91%

òèéì
¿ã¿é

Дийлэнх хувь нь тийм гэж хариулсанаас харахад түүхэн зохиол бүтээл
нь хүн амьдралдаа түүнийг ашиглаж, үр өгөөжтэй учир түүнийг цаашид хойч
үедээ уламжлуулан үлдээх шаардлагатай гэдгийг харуулж байна.
Асуулт 7: Таны сэтгэлд сургаал болж үлдсэн түүхэн зохиол
бүтээлийн хэсэг байдаг уу?
17%
83%

Энэ

асуултанд

òèéì
¿ã¿é

нийт 83% нь тийм гэсэн хариулт өгсөн нь түүхэн

зохиол бүтээлийг судалж мэдэх нь ирээдүйдээ түүнийг ашиглаж зөв шийдвэр
гаргахад нь ач холбогдолтой, түүгээр ч зогсохгүй Монголчууд түүх соёлоо
дээдэлдэг гэдгийг харуулж байна.
Асуулт 8 Түүхэн зохиол бүтээлийн сургамжтай хэсгийг амьдралдаа
ашиглаж байсан уу?
21%

15%

áàéí ãà
öº º õº í
î ãò ¿ã¿é

64%

Түүхийн сургамжийг амьдралдаа цөөхөн удаа ашиглаж байсан хүмүүс санал
64%-г эзэлж байгаа нь багагүй хувь боловч байнга ашигладаг хүмүүсийн
эзлэх хувь дөнгөж 15% байгаа нь маш бага үзүүлэлт юм.

Дүгнэлт
Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 92% нь Монголын түүхэн
зохиол бүтээлийг уншиж байсан гэсэн хариулт өгсөн боловч түүнийг ойлгож
танин мэдсэн хэсэг нь 78%, харин амьдралдаа байна ашиглаж үр өгөөжийг
нь хүртэж хэрэглээ болгосон нь нийт судалгаанд оролцогчдын 15%-ийг эзэлж
байна.
Энэ нь дээр дурдсан мэдээллийг хүлээн авах шатлал ахих тусам
мэдээллийн үлдэц багасдаг болохыг баталж байна.
Үүний гол шалтгаан нь түүхэн зохиол бүтээл нь түхайн үеийнхээ хэллэгийг
ихээр агуулсан байдагт оршино. Жишээ нь:
“Эрт цагт замбутивийн хүн нь хувилж төрж, дияаны идээ идэж, өөрийн
биеэс гэрэл бадарч, риди хувилгаанаар огторгуйгаар явж цаглашгүй наст
буюу…” (Лувсанданзан “Алтан товч”) гэх мэт.
Иймээс хүнд аливаа мэдээллийг түгээхдээ цаг үетэйгээ уялдсан
байдлаар аль болох ойлгомжтой хүргэх, цаашлаад тэр мэдээллийг ашиглаж
хэрэглээ болгох талаар анхаарч байх шаардлагатайг харуулж байна.
Түүхэн зохиол бүтээл нь уншиж ойлгоход хүндрэлтэй тал байдаг
болохоор ойлгомжтой болгох үүднээс энгийн үг хэллэг ашиглан зохиол
бүтээл хийх болон, түүхэнд давтагдахааргүй кино болгон хойч үедээ
өвлүүлэх, мөн түүнчлэн зөвхөн уран зохиолын бүтээлээс гадна хөшөө
дурсгал, уран зураг, дуу шүлэг, сургаал үг зэрэг төрлүүдийг ашиглавал илүү
үр дүнтэй байх болно гэж

судалгаанд оролцогчидын 98% нь хариулсан

байна.
Түүхэнд алдаж гишигсэн зүйл байвал түүнийгээ засан залруулж дахин
давтахгүйгээр, харин

авууштай

зөв зүйлийг нь уламжилан

авч үйл

ажиллагаандаа хэрэглэж байх нь зүйтэй.
Эцэст нь хэлэхэд өнгөрснөөсөө суралцаж ирээдүйдээ итгэж

улс эх

орноо хөгжүүлэх нь Монгол хүн бүхний чин хүсэл байх ёстой…
Ашигласан ном зүй:
1. Ч.Авдай, нарын “Судалгаа шинжилгээний арга зүй”, 2003 он
2. Ё.Баяр “Чингисийн үзэл ертөнцийн янгууртай болох нь”
3. Лувсанданзан “Эрдэнийн товч”
4. Марко Поло “Орчлонгийн элдэв сонин”

Зохиогчийн тухай:
Самданзаяагийн Мараа ШУТИС-ийн ҮТДС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн
менежментийн 3-р курсэд 3.68 голчтойгоор суралцаж буй оюутан.
“Бид ирээдүйн шилдэг менежер” мэргэжил сурталчлах тэмцээн
болон оюутны дунд зохиогддог урлаг, спортын төрөл бүрийн
тэмцээнүүд, эрдэм шинжилгээний хурлуудад байнга амжилттай
оролцож байдаг, “Захирлын нэрэмжит хуудсанд 1 удаа нэр
бичигдсэн оюутан юм. Ангийн даргын сонгуультай.

Más contenido relacionado

La actualidad más candente

уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаарSodbilegt Sodbilegt
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэгbaterden
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
чингис шүлэг
чингис шүлэгчингис шүлэг
чингис шүлэгUzaya
 
гадаргуугын талбай
гадаргуугын талбайгадаргуугын талбай
гадаргуугын талбайOyuOyu-Erdene
 
гадаргуу талбай
гадаргуу талбайгадаргуу талбай
гадаргуу талбайboloroo_3555
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө jiguurten
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчulzii_od
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилалoogii553
 
3.1.-Монгол-хүний-нэр.pdf
3.1.-Монгол-хүний-нэр.pdf3.1.-Монгол-хүний-нэр.pdf
3.1.-Монгол-хүний-нэр.pdfSunduiBuyanzayaa
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудSiner AG
 
2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих
2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих
2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичихzaya_0902
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа Tsuntsaga Ch
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИMiigaa Mj
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 

La actualidad más candente (20)

Mонгол гэр
Mонгол гэрMонгол гэр
Mонгол гэр
 
уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаар
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэг
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
чингис шүлэг
чингис шүлэгчингис шүлэг
чингис шүлэг
 
гадаргуугын талбай
гадаргуугын талбайгадаргуугын талбай
гадаргуугын талбай
 
гадаргуу талбай
гадаргуу талбайгадаргуу талбай
гадаргуу талбай
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
үнэлгээ
үнэлгээүнэлгээ
үнэлгээ
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
 
3.1.-Монгол-хүний-нэр.pdf
3.1.-Монгол-хүний-нэр.pdf3.1.-Монгол-хүний-нэр.pdf
3.1.-Монгол-хүний-нэр.pdf
 
10 анги
10 анги10 анги
10 анги
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих
2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих
2 цэгийг дайрсан шулууны тэгшитгэл бичих
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИ
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 

Destacado

Assignment 2.3
Assignment 2.3Assignment 2.3
Assignment 2.3berndsls
 
Final copy front cover - page 1
Final copy   front cover - page 1Final copy   front cover - page 1
Final copy front cover - page 1Anna Jordan
 
Coral Active HTML5 Agent Desktop
Coral Active HTML5 Agent DesktopCoral Active HTML5 Agent Desktop
Coral Active HTML5 Agent DesktopPSS Help
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...batnasanb
 
Everything
EverythingEverything
Everythingbweaver8
 
Open Signals Idea Book from Optimal
Open Signals Idea Book from OptimalOpen Signals Idea Book from Optimal
Open Signals Idea Book from Optimaloptimalinc
 
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭЦогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Business article
Business articleBusiness article
Business articlebweaver8
 
Handout simulasi computer
Handout simulasi computerHandout simulasi computer
Handout simulasi computerSyafie ALin
 
Final copy front cover - page 1
Final copy   front cover - page 1Final copy   front cover - page 1
Final copy front cover - page 1Anna Jordan
 
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМБаяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМbatnasanb
 
PSS Capabilities Overview 2015
PSS Capabilities Overview 2015PSS Capabilities Overview 2015
PSS Capabilities Overview 2015PSS Help
 
O fweek led awards 2013 annual cutting edge character
O fweek led awards 2013 annual cutting edge characterO fweek led awards 2013 annual cutting edge character
O fweek led awards 2013 annual cutting edge characteren.ofweek.com
 
Ashton Allison's Copywriting Portfolio
Ashton Allison's Copywriting PortfolioAshton Allison's Copywriting Portfolio
Ashton Allison's Copywriting PortfolioAshton Allison
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньbatnasanb
 

Destacado (16)

Assignment 2.3
Assignment 2.3Assignment 2.3
Assignment 2.3
 
Final copy front cover - page 1
Final copy   front cover - page 1Final copy   front cover - page 1
Final copy front cover - page 1
 
Thainara fotos
Thainara fotosThainara fotos
Thainara fotos
 
Coral Active HTML5 Agent Desktop
Coral Active HTML5 Agent DesktopCoral Active HTML5 Agent Desktop
Coral Active HTML5 Agent Desktop
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
 
Everything
EverythingEverything
Everything
 
Open Signals Idea Book from Optimal
Open Signals Idea Book from OptimalOpen Signals Idea Book from Optimal
Open Signals Idea Book from Optimal
 
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭЦогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
 
Business article
Business articleBusiness article
Business article
 
Handout simulasi computer
Handout simulasi computerHandout simulasi computer
Handout simulasi computer
 
Final copy front cover - page 1
Final copy   front cover - page 1Final copy   front cover - page 1
Final copy front cover - page 1
 
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМБаяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ
 
PSS Capabilities Overview 2015
PSS Capabilities Overview 2015PSS Capabilities Overview 2015
PSS Capabilities Overview 2015
 
O fweek led awards 2013 annual cutting edge character
O fweek led awards 2013 annual cutting edge characterO fweek led awards 2013 annual cutting edge character
O fweek led awards 2013 annual cutting edge character
 
Ashton Allison's Copywriting Portfolio
Ashton Allison's Copywriting PortfolioAshton Allison's Copywriting Portfolio
Ashton Allison's Copywriting Portfolio
 
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх ньД.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
Д.Бямбацэцэг - Монголын эрсдэлтэй бизнесийг цааш хөгжүүлэх нь
 

Similar a С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж

эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философиPrime Rose Snowdrop
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaatungalag
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Saraa Hurlee
 
9 р анги
9 р анги9 р анги
9 р ангиEesuren
 
Social research methods
Social research methodsSocial research methods
Social research methodsDolgion Aldar
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)Bilgüüdéi Bold
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
Эссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэЭссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэGantulga Dashdondov
 
түүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүд
түүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүдтүүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүд
түүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүдOtgon-Erdene Bazarkhand
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХишигтөгс А.
 
Human development
Human developmentHuman development
Human developmentyivo1004
 
хичээлийн тодорхойлолт логик
хичээлийн тодорхойлолт логикхичээлийн тодорхойлолт логик
хичээлийн тодорхойлолт логикDorj Otgonchimeg
 

Similar a С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж (20)

Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
АРХИВ - New book 2007
АРХИВ - New book 2007АРХИВ - New book 2007
АРХИВ - New book 2007
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003
 
9 р анги
9 р анги9 р анги
9 р анги
 
Social research methods
Social research methodsSocial research methods
Social research methods
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
Эссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэЭссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэ
 
түүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүд
түүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүдтүүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүд
түүхийн судлах зүйлийн хөгжлийн үндсэн чиглэлүүд
 
Исээг хэрхэн ойлгох вэ
Исээг хэрхэн ойлгох вэИсээг хэрхэн ойлгох вэ
Исээг хэрхэн ойлгох вэ
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологи
 
Human development
Human developmentHuman development
Human development
 
Дорнын философи
Дорнын философиДорнын философи
Дорнын философи
 
хичээлийн тодорхойлолт логик
хичээлийн тодорхойлолт логикхичээлийн тодорхойлолт логик
хичээлийн тодорхойлолт логик
 

Más de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Más de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж

  • 1. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль Технологийн менежментийн профессорын баг Оюутны эрдэм шинжилгээний илтгэл Сэдэв: Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж Удирдсан багш: (Ph.D), дэд проф/ Гүйцэтгэсэн оюутан: / С. Төгс - док. /С. Мараа / Улаанбаатар
  • 2. 2006 Илтгэлийн агуулга 1. Оршил 2. Хүн мэдээллийг хүлээн авах үе шатууд 3. Түүхэн зохиол бүтээл гэж юу вэ, түүний ач холбогдол 4. Судалгааны анкет 5. Судалгааны боловсруулалт 6. Дүгнэлт
  • 3. Оршил Хаврын нэгэн өдөр Алун Гуа эх хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухата салжи, Бодончар мунхаг таван хөвгүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж хүн бүрт нэг нэг сумыг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван сумыг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуул дараалан оролдоод хугалж эс чадав. Тэгтэл Алун Гуа эх өгүүлрүүн: -Та таван хөвгүүн миний нэгэн хэвлээс төрсөн бусуу! Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд амархан дийлдэнэ, харин эе эвээ нэгтгэвэл багласан таван сум мэт бат бөх болж хэнд ч амархан дийлдэхгүй болно гэж сургасан байдаг. Ингэж өгүүлэхийн учир нь эхэс дээдэс маань ямархуу үнэтэй сургааль, сургамжийг айлдаж, өнөө хир нь ач холбогдлоо өгч байгааг харуулах үүднээс Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан энэ удаагийн хуралд “Монголын түүхэн зохиол бүтээл түүний хэрэглээ, үр өгөөж ” сэдвийг сонгосон болно. Нөгөөтэйгүүр, Монголын улсын ирээдүй болсон үе тэнгийн оюутан залуусын маань дийлэнхи хэсэг нь улс үндэстнийхээ түүх соёлыг хангалттай хэмжээнд мэддэггүй, түүний үр өгөөж ач холбогдлыг хэдий ойлгодог боловч алхам тутамдаа хэрэгжүүлэн ашиглаж чадахгүй байна гэж үзэж болохоор байна. Бид бүхний өмнө Монгол улс, Монгол үндэстнийг хөгжүүлэхэд өөрийнхөө буурал түүх, өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээсийг тогтоох шаардлага байнга тулгарч байдаг юм. Өөрийнхөө авдранд байгаа алтыг мэдэхгүй, өрөөлийн асгасан шороо шүүрдэх өчүүхэн ухаанаар амьдарч болохгүйн учир эх түүхээ зайлшгүй судлан мэдэх шаардлагатай гэж би үздэг. Энэ судалгааны ажлыг хийснээр хүмүүст түүх соёлын үр өгөөжтэй талыг ойлгуулах, үнэ цэнийг мэдрүүлэх, ингэхийн тулд ямар арга
  • 4. хэрэгслэлээр түүх, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлбэл илүү ач холбогдолтой болохыг мэдэж авах боломжтой юм. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил хэмээн сургадаг нь үнэний хувьтай билээ. Хүн аливаа мэдээ мэдээллийг хүлээж авах үе шат Хүн аливаа шинэ мэдээ мэдээллийг өөрийн мэдрэхүйн эрхтэнүүд, уураг тархиныхаа тусламжтайгаар хүлээн авч боловсруулалт хийж, хариу үйлдэл хийдэг билээ . Тухайлбал, ном, сонин мэдээллийг унших гэдэг нь зөвхөн ганц уншаад зогсохгүй түүний үр өгөөжийг хүртэх ёстой байдаг бөгөөд энэ процесс нь дараах 3 үе шаттайгаар явагддаг гэж үздэг. 1. Уншиж, хүлээн авах үе шат : Энэ шатанд хүн аливаа зүйлийг уншиж, хүлээн авах ба энэ үед тухайн зүйл нь зөвхөн мэдээлэл төдий байдаг. Энэ үе шатанд хүн зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй ном сурах бичиг, мэдээллийг унших чадварыг эзэмшдэг. Ямар мэдээ мэдээлэл уншиж байгаагаас хамааран хүмүүс өөр өөр байдлаар уншдаг. Жишээ нь гүн ухаан философийн ном зохиолыг ганц удаа гүйлгэн уншихад уншсан зүйлийн 30-40% нь л мэдээлэл болж үлддэг байна. 2. Ойлгож танин мэдэх үе шат: Уншсан мэдээллээ учрыг нь ойлгож , сэтгэхүйн түвшинд хүлээж авах үе шат. Энэ үе шатанд ойлгож авсан мэдээлэл нь мэдлэг болдог. Хэрэв ойлгоогүй бол энэ нь зүгээр л үхмэл байдалтай мэдээлэл болно. Түүхэн зохиол бүтээлийн хувьд авч үзвэл тэдгээр нь тухайн үеийнхээ хэллэгээр бичигдсэн, ойлгоход амар биш байдаг учраас мэдлэг болж үлдэх хувь мөн бага байдаг байна. 3. Ашиглаж үр өгөөжийг нь хүртэх үе шат: Мэдээллийг хүлээн авах хамгийн дээд буюу олж авсан мэдлэгийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах үе шат. Ингэж ашигласан мэдлэг нь хэрэглээ болдог. Аливаа мэдээллийг олж авахын эцсийн зорилго нь мэдээлэл, мэдлэгийг хэрэглээ болгон ашиглах явдал байх ёстой.
  • 5. Мэдээллийг хүлээн авах түвшин өгсөх тусам мэдээллийн үлдэц багасдаг. Өөрөөр хэлбэл хүн анх мэдээллийг 100% уншихад 80% нь мэдлэг болж ойлгогдоно, 60% нь хэрэглээ болж ашиглагдана гэсэн тооцоо ч байдаг. Иймд энэхүү илтгэлийн гол зорилго нь түүхэн сэдэвт зохиол бүтээлийг оюутан залуучууд бид уншиж судлан амьдрал ахуйдаа хэрэглэж байх, нөгөөтэйгүүр эртний зохиол бүтээлийн бичигдсэн байдлаас болж хүнд бүрэн ойлгогдож ашиглагдах магадлал бага байдаг учир түүнийг нэмэгдүүлэн хойч үедээ хүргэвэл илүү үр дүнтэй болохыг судалж мэдрүүлэхэд чиглэсэн юм. Түүхэн зохиол бүтээл гэж юуг хэлэх вэ, түүний ач холбогдол Түүхэн зохиол бүтээл гэдэг нь хүн төрөлхтөн, улс үндэстний үүсэл гарал, аж амьдрал, хөгжил мөхлийн түүхэн бодит үнэнийг өгүүлсэн, хойч үе зориулан бүтээсэн удам, угсаа гарлаа таньж мэдэхэд нь баримт болохуйц уран зохиолын хэлээр найруулагдан бичигдсэн өв соёлын нандин бүтээлүүд юм. Үндэстэн бүрт л ийм түүхэн зохиол бүтээл байдаг ба түүнийгээ нандигнан дээдлэх заншил бий. Жишээлбэл: Орост Х зууны үед зохиогдсон “Игорийн хорооны үг”, Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсын арьс нөмөрсөн баатар”, Францад “Роландын дуулал”, Грект “Эртний грек ба өнөөгийн грек” зэрэг түүхэн ном зохиолууд нь тухайн улсынхаа түүхийн нэгэн үеийг өгүүлсэн байдгаараа улс үндэстнүүдийнхээ бахархах сор болсон бүтээлүүд нь байдаг. Манай Монгол үндэстний хувьд түүхэн зохиол бүтээлийн арвин өв сантай улс бөгөөд дурдвал XIII зууны үед Монгол улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудын талаар өгүүлэх Монголын түүхийн 3 өндөрлөг хэмээн нэрлэгдэх “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, Чингис хааны түүхэн дахь ач гавъяа сургаалын талаар өгүүлэх “Чингис хааны цадиг”, “Алтан ордны үйсэн дээрх бичиг”, Инжинаашийн “Хөх судар”, Лувсанданзангийн “Алтан товч”, Саган сэцэний “Эрдэнийн товч”, Цогт тайжийн “Цогтын хадны шүлэг” зэрэг маш олон бүтээлүүд байдаг.
  • 6. Түүнчлэн Монголын түүхийн 13 тулгар бичиг хэмээх зохиолуудаар: 1. Түвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг 2. Чадагчийн цадиг 3. Залуусын хурим 4. Хөх судар 5. Чингисийн шастир 6. Юань төв их судар 7. Язгуурын түүх 8. Алтан үрстний товч 9. Да Юаны Чин Си бичиг 10. Саган сэцэний сэтгэлийн цэнгэл 11. Алтан ургийн дөт түүх 12. Богд Чингисийн сул тууж 13. Ган Му судар зэрэг 13 зохиолуудыг нэрлэсэн байдаг. Түүхийг өгүүлэх эдгээр зохиол бүтээл байгаагүй бол бид Их Монгол Улсынхаа үүсэл хөгжил, язгуур үндэс, удам угсааг мэдэх арга үгүй юм. Цаашлаад 2 том гүрний дунд байрласан газар нутагтай манай Монгол оронд зохицсон нийгэм, эдийн засгийн тогтолцоо, удирдлагын арга барил, соёл зан заншил зэрэг зүйлүүдийн талаар мэдэх аргагүй юм. Жишээ нь: Монголын хамгийн анхны улс нь Хүннү гүрэн байсан, Чингис хаан байлдааны үед цэргээ аравт, зуут, мянгатын системээр зохион байгуулдаг байсан ба энэ өнөөгийн нийгмийн удирдлагын шатлалын үндэс байсан, мөн тэр үеийн “Төрийн их цааз” нь Монгол улсын үндсэн хуулийн суурийг тавьсан гэх мэт зүйлийг бид түүхэн зохиол бүтээлээс л мэдэж авсан билээ. Түүхэн зохиол бүтээл нь нийгэмд: • Улс үндэстний түүх соёлын хэмжүүр болох • Хойч үед сургамж болж , хүмүүжүүлэх • Ирээдүйн хандлагыг тодорхойлох • Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймд бид өнөөгийн залуучуудын дунд түүхэн зохиол бүтээлийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх талаар судалгаа хийж үзлээ.
  • 7. Судалгааны боловсруулалт Судалгааг Шинжлэх Ухаан Технологийн Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн нийт Их Сургуулийн 80 оюутны дунд дараах анкетын судалгааны хэлбэрээр явуулсан. Үүнд: Судалгааны анкет: 1. Түүхийг судалж мэдэх нь ач холбогдолтой гэдэгтэй та санал нийлж байна уу? а. тийм в. үгүй 2. Таны бодлоор түүхэн зохиол бүтээл гэж юуг хэлэх вэ? …………………………………………………………………………………………… 3. Та уншсан 3-4 түүхэн зохиолынхоо нэрийг бичнэ үү? …………………………………………………………………………………………… 4. Монголчуудын түүхийг харуулсан түүхэн зохиол бүтээл хангалттай олон байдаг гэдэгтэй та санал нийлж байна уу? а. тийм в. үгүй 5. Уншсан зохиол бүтээлээ бүгдийг нь бүрэн, сайн ойлгосон уу? а. тийм в. үгүй 6. Түүхэн зохиол бүтээл нь бидний амьдралд үр өгөөжтэй гэж үзэж байна уу?
  • 8. а. тийм в. үгүй 7. Таны сэтгэлд сургаал болж үлдсэн түүхэн зохиол бүтээлийн хэсэг байдаг уу? а. тийм в. үгүй 8. Байдаг бол та амьдралдаа түүнийг ашиглаж, үр өгөөжийг нь хүртэж байсан удаа бий юу? а. Байнга ашигладаг б. Цөөхөн удаа ашиглаж байсан в. Огт ашиглаж байгаагүй 9. Түүхийг хойч үедээ өвлүүлэн хүргэх хамгийн сайн арга хэрэгсэл юу вэ? ……………………………………………………………………………………………… ………………………………………………………………………………………………. Асуулт тус бүрт хариулсан байдлыг диаграмаар үзүүлэв. Асуулт 1: Түүхийг судалж мэдэх нь ач холбогдолтой гэдэгтэй та санал нийлж байна уу? Энэ асуултанд хариулсан байдлыг авч үзвэл: 4% 96% òèéì ¿ã¿é Судалгаанд оролцогчидын 96% нь түүхэн зохиол бүтээл нь ач холбогдолтой гэж үзсэн байна. Энэ нь нийгэмд түүхэн зохиол бүтээлийн үүрэг их байдаг бөгөөд түүнийг ямар нэгэн байдлаар хойч үедээ өвлүүлэн үлдээж, хүн бүр түүх соёлоо мэдэж байх шаардлагатай гэдгийг нотолж байна. Асуулт 2: Түүхэн зохиол бүтээл гэж юуг хэлэх вэ? Энэ асуултанд судалгаанд оролцогчидын дийлэнхи хувь нь түүхэн зохиол бүтээл гэдэг нь өнгөрсөн үеийн бүхий л түүхийг бодит үнэнээр нь тусган, уран зохиолын хэллэгээр найруулан бичсэн зохиол бүтээл юм гэж хариулсан байна. Асуулт 3: Та уншсан 3-4 түүхэн зохиолоо нэрлэнэ үү гэсэн асуултанд нийт судалгаанд оролцогчидын ихэнх хэсэг нь Монголын нууц товчоо, Алтан товч, Гэсэр, Жангар зэрэг зохиолуудыг нэрлэсэн байна.
  • 9. Асуулт 4: Монголчуудын хангалттай олон байдаг гэж түүхийг харуулсан зохиол бүтээл та боддог уу гэсэн асуултанд хариулсан байдлыг харуулбал: 38% 62% òèéì ¿ã¿é 62% нь хангалттай гэж хариулснаас харахад эрт цагт Монголын ард түмний дунд уран үгийг холбож түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс олон байсныг харуулж байна. Асуулт 5: Уншсан зохиол бүтээлээ бүгдийг нь бүрэн сайн ойлгосон уу? гэсэн асуултанд хариулсан байдал: 22% 78% òèéì ¿ã¿é 22% нь уншсан зүйлээ бүрэн сайн ойлгоогүй гэж хариулснаас харахад түүхэн зохиол бүтээл нь найруулга, бичлэгийн хувьд өнөө үеэс өөрөөр бичигдсэн байдгийн илэрхийлэл бөгөөд үүнийг уншиж ойлгоход илүү их хүчин чармайлт шаардлагтайг харуулж байна. Асуулт 6: Түүхэн зохиол бүтээл үр өгөөжтэй гэж та үздэг үү? гэсэн асуултанд хариулсан байдал 9% 91% òèéì ¿ã¿é Дийлэнх хувь нь тийм гэж хариулсанаас харахад түүхэн зохиол бүтээл нь хүн амьдралдаа түүнийг ашиглаж, үр өгөөжтэй учир түүнийг цаашид хойч үедээ уламжлуулан үлдээх шаардлагатай гэдгийг харуулж байна. Асуулт 7: Таны сэтгэлд сургаал болж үлдсэн түүхэн зохиол бүтээлийн хэсэг байдаг уу?
  • 10. 17% 83% Энэ асуултанд òèéì ¿ã¿é нийт 83% нь тийм гэсэн хариулт өгсөн нь түүхэн зохиол бүтээлийг судалж мэдэх нь ирээдүйдээ түүнийг ашиглаж зөв шийдвэр гаргахад нь ач холбогдолтой, түүгээр ч зогсохгүй Монголчууд түүх соёлоо дээдэлдэг гэдгийг харуулж байна. Асуулт 8 Түүхэн зохиол бүтээлийн сургамжтай хэсгийг амьдралдаа ашиглаж байсан уу? 21% 15% áàéí ãà öº º õº í î ãò ¿ã¿é 64% Түүхийн сургамжийг амьдралдаа цөөхөн удаа ашиглаж байсан хүмүүс санал 64%-г эзэлж байгаа нь багагүй хувь боловч байнга ашигладаг хүмүүсийн эзлэх хувь дөнгөж 15% байгаа нь маш бага үзүүлэлт юм. Дүгнэлт Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 92% нь Монголын түүхэн зохиол бүтээлийг уншиж байсан гэсэн хариулт өгсөн боловч түүнийг ойлгож танин мэдсэн хэсэг нь 78%, харин амьдралдаа байна ашиглаж үр өгөөжийг нь хүртэж хэрэглээ болгосон нь нийт судалгаанд оролцогчдын 15%-ийг эзэлж байна. Энэ нь дээр дурдсан мэдээллийг хүлээн авах шатлал ахих тусам мэдээллийн үлдэц багасдаг болохыг баталж байна. Үүний гол шалтгаан нь түүхэн зохиол бүтээл нь түхайн үеийнхээ хэллэгийг ихээр агуулсан байдагт оршино. Жишээ нь: “Эрт цагт замбутивийн хүн нь хувилж төрж, дияаны идээ идэж, өөрийн биеэс гэрэл бадарч, риди хувилгаанаар огторгуйгаар явж цаглашгүй наст буюу…” (Лувсанданзан “Алтан товч”) гэх мэт.
  • 11. Иймээс хүнд аливаа мэдээллийг түгээхдээ цаг үетэйгээ уялдсан байдлаар аль болох ойлгомжтой хүргэх, цаашлаад тэр мэдээллийг ашиглаж хэрэглээ болгох талаар анхаарч байх шаардлагатайг харуулж байна. Түүхэн зохиол бүтээл нь уншиж ойлгоход хүндрэлтэй тал байдаг болохоор ойлгомжтой болгох үүднээс энгийн үг хэллэг ашиглан зохиол бүтээл хийх болон, түүхэнд давтагдахааргүй кино болгон хойч үедээ өвлүүлэх, мөн түүнчлэн зөвхөн уран зохиолын бүтээлээс гадна хөшөө дурсгал, уран зураг, дуу шүлэг, сургаал үг зэрэг төрлүүдийг ашиглавал илүү үр дүнтэй байх болно гэж судалгаанд оролцогчидын 98% нь хариулсан байна. Түүхэнд алдаж гишигсэн зүйл байвал түүнийгээ засан залруулж дахин давтахгүйгээр, харин авууштай зөв зүйлийг нь уламжилан авч үйл ажиллагаандаа хэрэглэж байх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд өнгөрснөөсөө суралцаж ирээдүйдээ итгэж улс эх орноо хөгжүүлэх нь Монгол хүн бүхний чин хүсэл байх ёстой… Ашигласан ном зүй: 1. Ч.Авдай, нарын “Судалгаа шинжилгээний арга зүй”, 2003 он 2. Ё.Баяр “Чингисийн үзэл ертөнцийн янгууртай болох нь” 3. Лувсанданзан “Эрдэнийн товч” 4. Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” Зохиогчийн тухай: Самданзаяагийн Мараа ШУТИС-ийн ҮТДС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн 3-р курсэд 3.68 голчтойгоор суралцаж буй оюутан. “Бид ирээдүйн шилдэг менежер” мэргэжил сурталчлах тэмцээн болон оюутны дунд зохиогддог урлаг, спортын төрөл бүрийн тэмцээнүүд, эрдэм шинжилгээний хурлуудад байнга амжилттай оролцож байдаг, “Захирлын нэрэмжит хуудсанд 1 удаа нэр бичигдсэн оюутан юм. Ангийн даргын сонгуультай.