SlideShare una empresa de Scribd logo
1 de 73
Communicable diseases
Халдварт өвчин судлал

А/У доктор , дэд профессор Б.Баярмагнай
Лекц 7-8 /Халдварт
өвчний сувилахуй /
1.
2.
3.

Халдварт өвчний үеийн сувилгааны үндсэн
зарчмууд
Янз бүрийн халдварын үеийн сувилгааны
онцлог
Халдварын үеийн яаралтай тусламж
Зорилго
тасралтгүй, хурдан шуурхай
өвчтөний биеийн байдалд ажиглалт хийх,
ая тухтай орчинг бүрдүүлэх,
хооллолт, хувцаслалтанд анхаарax
өвчтөний сэтгэл санааг дэмжин, эдгэрч
эрүүл саруул болно гэсэн итгэл үнэмшлийг
төрүүлэх,
өвчтөнд
шаардлагатай
сувилахуйн
ажилбаруудыг гүйцэтгэх
Орчин
– Халдварт өвчтөнд 7-8 м.кв талбай
өрөөний дулаан тогтмол 18-20 хэм, чийгшил 56% - 70% байна.
100 вт-аас доошгүй гэрэлтүүлэгтэй,
хаалга нь сайн хаагддаг, хяхтнаж дуугардаггүй
өрөө нь саруулхан, дуу чимээ багатай, цэвэр, дулаан, агааржуулалт сайтай байна.
Өдөрт 4-өөс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ
1% хлорамины уусмал болон жавелионы уусмалаар өглөө, оройд
халдваргүйжүүлнэ.
Кварц өдөрт 15 минутаар 2 удаа өрөөнүүдэд, коридорт 20 минут асаана.
Cалхивчийг дулааны улиралд 2 цаг тутамд 10-15 минут, хүйтэн үед өдөрт 1-2 удаа
Угаалтуурын дэргэд 0,5% хлорамины уусмал
Өвчтөний ор нь хашлага, татуургатай хөлдөө дугуйтай, зориулалтын байх ба орны
хооронд 1 м зайтай байна.
Цагаан хэрэглэлийг 7 хоногт 1 удаа, бохирлогдсон тохиолдолд тухай бүрд нь
солино.
Хооллолт
Өвчтөнг өдөрт 4-6 удаа хооллох нь
тохиромжтой.
Хоол нь амин дэмээр баялаг, амархан
боловсрох, чанартай байна. хоногт 2500-3000
ккал илчлэгийг өвчтөн хоолоороо авах ёстой.
шингэн сайн уулгана. Шингэнийг өгөхдөө бага
хэмжээтэйгээр ойрхон өгнө.
А,В,С витамин агуулсан жимс, хүнсний ногоог
өргөн хэрэглэнэ.
Хувцаслалт
– Биед эвтэйхэн, сул чөлөөтэй, агаар сайн
нэвтрүүлдэг, угаахад хялбар, индүүдлэг сайн
авдаг хөвөн даавуун, материалаар хийгдсэн
унтлагын хувцас өмсөнө.
Энэ нь өмд, цамц байвал тохиромжтой
бөгөөд 2-3 ээлжийн байна.
Мөн дулаан халад, шаахай, чийг татахгүй
оймс өмсөнө.
Сэтгэл зүйн сувилахуй
– Өвчтэй хүнд сэтгэл санааны тааламжтай байдал бий болгох
нь нэн чухал юм. Иймээс хийгдэж байгаа эмчилгээ, сувилгаа
тохирч, таны биеийн байдал сайжирч байна, удахгүй эдгэрч
эрүүл болно, эмнэлгээс гарна гэдгийг хэлж, сэтгэлийн дэм өгч
байх нь зүйтэй.
өвчтөн болон түүний ар гэрийнхэнд тухайн өвчний талаар
тодорхой хэмжээний мэдлэг олгон, эмчийн зөвлөсөн
дэглэмийг баримтлан, сэтгэл санаагаа тайван байлгах нь
өвчний эдгэрэлтэнд чухал нөлөөтэй болох талаар өвчтөнд
ярьж, ойлгуулна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
талаар болон халдварт өвчний үед баримтлах ариун
цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн талаар сургалт явуулна.
Бага насны хүүхдүүд өвдсөн тохиолдолд хүүхдээ хэрхэн асарч
халамжлах талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгнө.
Шинж тэмдгийн сувилахуй
– Өвчтөний зовиур шаналгааг багасгах, ямар нэгэн
асуудлыг нь шийдвэрлэхийн тулд тухайн нөхцөлд
шаардлагатай сувилахуйн тусламжийг үзүүлнэ.
Жишээ нь : халууралтын үед толгойд хүйтэн жин
тавих, биеийг спиртээр арчих, эмчийн заавраар
халуун бууруулах эм өгөх, шингэн ихээр
уулгах, суулгалт өвчний үед өвчтөний цагаан
хэрэглэл дотуур хувцас бохирдсон тохиолдол бүрт
сольж, халдваргүйжүүлэх, суулгалт бүрийн дараа
хүнд өвчтөний бөгсний амсрыг савантай бүлээн
усаар угааж, тос түрхэх зэрэг.
Сувилахуйн тусламж нь 5
шатлалаас бүрдэнэ.
Үнэлэх мэдээлэл цуглуулах
Оношлох асуудлыг тодорхойлох
Төлөвлөх зорилгодоо хүрэх төлөвлөгөө
боловсруулах
Хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх
Дүгнэх үр дүнг үзэх
Халдварт өвчтөнийг үнэлэх
Өвчтөний эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхийн тулд мэдээлэл цуглуулдаг.
Тухайн хүний зовиур, шаналгаа болон биеийн байдалд нөлөөлж болох хүчин
зүйлсийг илрүүлэхийн тулд ажиглах, ярилцах, үзлэг хийх аргуудыг хэрэглэнэ.
өвчтөний нүүр царайны байдал,дуу хоолойны өнгө, сэтгэл санаа, зан байдал, үг
яриаг ажиглана. Сувилагч өвчтөнтэй ярилцахдаа юуны түрүүнд сэтгэлзүйн
нийлэмжтэй байдлыг үүсгэн, улмаар өөртөө татаж, бие биедээ итгэсэн дотно
харьцааг үүсгэх хэрэгтэй. Өвчтөнтэй илэн далангүй, нээлттэй яриаг өрнүүлж
чадсанаар өвчнийх нь талаар олон талын мэдээллийг цуглуулах боломжтой
болдог.
өвчтөний биеийн байдал, зан төлөвийн онцлог, боловсрол, хүмүүжил
Өвчтөний зовиурыг анхааралтай, тэвчээртэй сонсох хэрэгтэй.
Сувилагч тухайн өвчтөний эрүүл мэндтэй холбоотой асуудлын талаарх
мэдээллийг цуглуулснаар сувилахуйн ямар тусламж үзүүлэхээ тодорхойлдог.
Халдварт өвчтөнд
сувилахуйн онош тавих
Халдварт өвчтөнд илэрч байгаа зовиур
шаналгаа болон ямар нэгэн шийдвэрлэвэл
зохих асуудалд нь тулгуурлан сувилахуйн
онош тавигддаг. Сувилахуйн онош нь тухайн
хүнд бий болсон болон бий болох асуудлыг
илрүүлэх үйл явц юм. Сувилахуйн оношийг
товч, тодорхой, томъёолсон
байдлаар
тавина.
Халдварт өвчтөнд
сувилахуйн онош тавих
зүйн онош нь тухайн хүний өвчнийг
тодорхойлдог бол сувилахуйн онош нь
халдварт өвчний улмаас биед үүссэн хариу
урвалыг тодорхойлдог.
Зөв тавигдсан эмнэл зүйн онош өвчний туршид
өөрчлөгддөггүй бол сувилахуйн онош хурдан
өөрчлөгдөж байдаг. Учир нь халдварт өвчний
үед үүсэх биемахбодын хариу урвалууд
хувирамтгай байна.
Халдварт өвчтөнд
сувилахуйн онош тавих
Сувилахуйн онош нь сэтгэц, физиологи, оюун
санаа, нийгэм-ахуй зэрэг өвчтөний амьдралын
бүхий л хүрээг багтаасан хэд хэд байж болно.
Сувилахуйн
оношийг
дараах
байдлаар
ангилна.
-Одоогийн одоо илэрч байгаа
-Болзошгүй
тухайн
байдал
үүссэнээр
сувилгааны үйл ажиллагаа өөрчлөгдөнө
-Эн тэргүүний яаралтай шийдэх асуудлыг
хамгийн эхний онош болгон авна.
Оношийн жишээ /
бие, сэтгэц, нийгэм/
Жишээ нь: настай эмэгтэй “Архаг бруцеллёз, бугалганы үений үрэвсэл”
гэсэн оноштой эмчлүүлж байсан ба тэрээр байнга уйлдаг байв. Түүний
баруун гарын хөдөлгөөн хязгаарлагдсанаас бурхандаа залбирч чадахгүй
байгаа нь үений өвдөлтөөс илүүтэйгээр түүнийг зовоож байлаа. Сувилагч
баруун бугалганы үений хөдөлгөөн хязгаарлагдсанаас болон өвдөлтийн
улмаас залбирч чадахгүй байгаа тухай бичин, “баруун мөрний үений архаг
өвдөлт, хөдөлгөөний хязгаарлагдмал байдал, итгэл үнэмшлийнхээ дагуу
шашны зан үйл гүйцэтгэж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгах сэтгэл”
гэсэн сувилахуйн оношийг тавина. Сувилгааны түүхэнд жижүүр
сувилагчид өөрсдийн сувилгааны үйл явцыг бичих ба өмнөх сувилагчийн
бичсэн асуудлууд нь хэрхэн шийдэгдсэн талаар өвчтөнтэй ярилцана.
Сувилагч бүр өвчтөнд үзүүлэх сувилгааны дарааллыг тогтоон, ажлын
цагаа хуваарилна
Яаралтай шийдвэрлэх эн
тэргүүний асуудлуудад :
Бүхий л хойшлуулшгүй байдлууд жишээ нь : В
гепатитын үед элэгний хурц дутагдалд орж
хүндэрснээс өвчтөн дэмийрэх
Тухайн цаг үед өвчтөнд туйлын хүнд хэцүү байгаа
асуудал жишээ нь : сальмонеллёзын үед олон
удаа шингэн суулгах
Янз бүрийн хүндрэл болон өвчтөний биеийн
байдлыг муутгаж болох асуудлууд жишээ нь :
балнадтай өвчтөнд гэдэс цоорох эрсдэл үүсэх
Тухайн асуудлыг шийдвэрлэснээр өвчтөний бусад
хэд хэдэн хэрэгцээг зэрэг хангах боломжтой
асуудлууд
жишээ
нь
:
бүдүүн
гэдэс
дурандуулахын өмнөх айдсыг арилгаснаар
өвчтөний сэтгэл санааг тайвшруулан, нойрыг
уртасгадаг.
Халдварт өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламжийг төлөвлөх
Сувилахуйн төлөвлөгөөг боловсруулахдаа сувилгааны зорилго
болон ямар үйлдлийг хэрхэн хийх, хугацаа, нөхцөл, тусламж
үзүүлэгч хэн болохыг тодорхойлно Жишээ нь : халдварт
өвчтөнд яаралтай шийдвэрлэх асуудал нь амьсгал давчдах бол
зорилго - амьсгалын дутагдлаас гаргах
үйлдэл - биемахбодыг хүчилтөрөгчөөр хангах
хугацаа - амьсгалын үйл ажиллагааг сэргэтэл
нөхцөл шингэн хүчилтөрөгч болон агааржуулалтын
тусламжтай
тусламж үзүүлэгч - сувилагч
Төлөвлөгөө бол сүйт бүсгүйд баглаа цэцэг бэлтгэх заавар биш
учраас төлөвлөгөөнд жижиг гэлтгүй бүх зүйлс маш тодорхой
байх ёстой.
Халдварт өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламжийг хэрэгжүүлэх
Хэрэгжүүлэх шатанд сувилагч төлөвлөсний дагуу сувилахуйн тусламжийг
үзүүлэх, түүнийг баримтжуулах ажлуудыг хийнэ.
Сувилахуйн
тусламжийг
үзүүлэхдээ
сувилагч
ганцаараа
болон
эмч, лаборант, асрагч, өвчтөн, түүний ар гэрийнхэнтэй хамтарна. Сувилагчийн
үйл ажиллагааг оролцоогоор нь 3 хуваадаг. Үүнд :
бие даан гүйцэтгэх
эмчийн зааврын дагуу гүйцэтгэх
бусад мэргэжлийн хүмүүстэй хамтран гүйцэтгэх
Хүчилтөрөгч эмчилгээ хийх, сургалт явуулах зэрэг сувилахуйн зарим үйл
ажиллагааг сувилагч өөрийн мэдлэг, чадварын хүрээнд бие даан гүйцэтгэнэ.
Тариа хийх, эмчилгээний бургуй тавих зэрэг үйлдлийг сувилагч эмчийн
зааврын дагуу мэргэжлийн дадлага, туршлагаа ашиглан гүйцэтгэнэ. Үүнээс
гадна сувилахуйн зарим нэг тусламжийг үзүүлэхдээ сувилагч бусад
мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллана. Жишээ нь : өвчтөнг шинжилгээнд
бэлдэхдээ сувилагч лаборанттай хамтарч гүйцэтгэдэг. Өвчтөний амь насанд
аюул учирсан, яаралтай тусламж шаардлагатай, эмч байхгүй нөхцөлд сувилагч
бие даан тусламж үзүүлнэ.
Халдварт өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламжийг хэрэгжүүлэх
Өвчтөний амь насанд аюул учирсан, яаралтай тусламж
шаардлагатай, эмч байхгүй нөхцөлд сувилагч бие даан тусламж
үзүүлнэ. Бусад тохиолдолд өвчтөнг өөртөө үйлчлэхэд нь
туслах, байрлалыг солих, өвчтөн болон ар гэрийнхэнд нь сургалт
явуулах, зөвлөгөө өгөх, өвчтөний чөлөөт цагийг зохион байгуулах
зэрэг үйл ажиллагааг бие даан гүйцэтгэнэ. Халдварт өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж нь байнгын, түр зуурын байхаас гадна нөхөн
сэргээх чиглэлээр байна. Өвчтөний биемахбодын ямар нэгэн үйл
ажиллагаа их хэмжээгээр алдагдсан үед сувилахуйн тусламж байнга
шаардагддаг. Энэ үед өвчтөний бүхий л алдагдсан хэрэгцээг хангахад
сувилахуйн
тусламж
чиглэгдэн,
үндсэндээ
өвчтөнд
амьдрах, амьсгалах, идэх, уух, хөдлөх, харьцах энэ бүхэнд нь сувилагч
тусална. Сувилахуйн тусламжийн түр зуурын хэрэгцээ нь халдварт
өвчтөний биемахбодын үйл ажиллагаа сэргэж, хэвийн болтол
үргэлжилнэ. Өвчтөний өөртөө үйлчлэх чадвар болон амьдралын
чанарыг дээшлүүлэх зорилгоор нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулна.
Сувилагч нарийн түвэгтэй арга, техникийг ашиглан, стандартын дагуу
сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлдэг.
Сувилахуйн үйл ажиллагааг
дүгнэх
Тавьсан зорилгодоо хүрсэн эсэхийг тодорхойлохын тулд
сувилгааны үр дүнг үнэлнэ. Өвчтөнг эмнэлгээс гарах, нас
барах хүртэл үнэлгээ тасралтгүй явагдана. Сувилагч өөрийн
үйл ажиллагаандаа байнга дүн шинжилгээ хийх бөгөөд
халдварт өвчтөнд шинээр үүсч байгаа аливаа
асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх тал дээр анхаарлаа
хандуулна. Хэрвээ асуудал шийдвэрлэгдвэл сувилгааны
картанд
он,
сар,
өдөр,
цаг,
минуттай
нь
бичиж, тэмдэглэн, гарын үсгээ зурна. Хэрвээ асуудал
шийдэгдэхгүй, халдварт өвчтөний хэрэгцээ сувилгааны
явцад хангагдахгүй байсаар байвал, сувилагч үйл
ажиллагаагаа өөрчлөн, сувилахуйн шинэ төлөвлөгөө
боловсруулах, эсвэл хуучин төлөвлөгөөгөө засч, залруулах
арга хэмжээ авна.
Сувилахуйн үйл ажиллагааг
дүгнэх
Сувилахуйн үйл ажиллагааг дүгнэхдээ :
Тухайн
өвчтөний
талаар
мэдээлэл
бүрэн
цуглуулсан, үзлэг зөв хийгдсэн эсэх
Тухайн өвчтөнд бий болсон болон бий болох
асуудлыг илрүүлж, тодорхойлсон эсэх
Сайн төлөвлөгөө боловсруулсан эсэх
Сувилгаа зөв хийгдсэн эсэхэд үнэлгээ өгнө.
Энэ шат нь бүхий л үйл ажиллагаандаа дүн
шинжилгээ хийх чадварыг сувилагчаас шаардсан
нарийн түвэгтэй үйл явц юм.
Мэдрэлийн халдвартай
өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Мэдрэлийн халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
Халдварын гаралтай мэдрэлийн цочмог гэмтэл
болон сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнүүдийг
сувилагч байнгын хяналтандаа авч, анхаарлаа
хандуулна. Тэд үзлэг, эмчилгээ хийлгэхийг
эсэргүүцэн,
эмнэлгийн
ажилтнуудад
догшин, ширүүн авирлаж болзошгүй тул сувилагч
энэ бүхэнд тэсвэр, тэвчээртэй хандах ёстой.
Хөөрлийн байдалд байгаа халдварт өвчтөнд
учрыг ойлгуулж, үгэндээ оруулахыг хичээх болон
шүүмжилж, ичээхийг оролдох хэрэггүй. Эмчийг
яаралтай дуудан, цаг алдалгүй эмчилгээг
эхэлж, сувилахуйн тусламжийг үзүүлнэ.
Мэдрэлийн халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
Мэдрэлийн халдвартай өвчтөний эмчилгээний үр
дүн нь өвчтөнийг хэрхэн асарч сувилж байгаагаас их
шалтгаална. Тийм өвчтөнд сувилагч туйлын ая тухтай
орчныг бий болгох ёстой. Өрөө нь дуу чимээ багатай
тайван, бүдэг гэрэлтүүлэгтэй байх ба хаалга нь
онгойх, хаахад чанга дуугардаггүй, хяхтнадаггүй
байна. Өрөөг тогтмол агааржуулан, кварц асаах
бөгөөд өрөөний ариун цэврийн байдал болон
байнгын халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа эсэхийг
хянана
Мэдрэлийн халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
Сахуу, саа, хачигт энцефалит зэрэг өвчний үед олон өвчтөнд
саа, саажил үүсэх ба бруцеллёзын үед үений үрэвслийн
улмаас өвдөлт үүсч, хөдөлгөөн хязгаарлагдмал болох зэрэг
байдал үүсдэг учраас арьсны нягт нямбай арчилгаа, цагаан
хэрэглэл болон дотуур хувцсыг тогтмол солих, холголт
үүсэхээс сэргийлэх, усанд оруулах зэрэг асаргаа, сувилгаа
чухал шаардлагатай байдаг. Саажил болсноос 45 хоногоос
хойш булчингийн хатингаршил үүсч, үений хөдөлгөөн
алдагддаг тул түүнээс сэргийлэхийн тулд саажсан мөчинд
массаж, эмчилгээний гимнастикийг өдөрт хэд хэдэн удаа 510 минутын турш хийнэ.
Мэдрэлийн халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
Мэдрэлийн зарим халдварын үед залгих чадвар
алдагддаг тул хоол нь хагас шингэн, зутан
маягийн байна. Хахаж, цацуулахгүйн тулд
өвчтөнийг яаралгүй хооллох хэрэгтэй. Залгиж
бүрмөсөн чадахгүй үед хамрын зондоор
хооллоно. Хэвтрийн хатгаанаас сэргийлэхийн
тулд өвчтөнг орон дээр нь эргүүлэн, байрлалыг
нь сольж хэвтүүлж байх хэрэгтэй. Мэдрэлийн
халдвартай өвчтөнг эргүүлж хэвтүүлэхдээ
туйлын болгоомжтой хандахгүй бол өвчтөн
таталт өгч болзошгүй байдаг.
Мэдрэлийн халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
Тархи, нугас гэмтсэн үед аарцагны эрхтнүүдийн
үйл
ажиллагаа
алдагдаж
болно.
Шээс
хаагдах, өтгөн хатах эмгэг үүссэн үед өвчтөнд
катетер тавих, буцалсан болон давстай усаар
цэвэрлэх клизм тавина. Шээс задгайрсан үед
эмэгтэйчүүдэд памперс, эрэгтэйчүүдэд шээс
гадагшлуулах гуурс хэрэглэнэ. Памперс болон
орных нь даавууг
Мэдрэлийн халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
Хэл ярианы бэрхшээлтэй өвчтөнтэй захидал, дохио
зангааны тусламжтай
харьцах тул сувилагч тэсвэр
тэвчээртэй, сонор соргог, өрөвч зөөлөн сэтгэлээр өвчтөнд
хандах ёстой. Өвчтөн тийм, үгүй гэж толгой дохиж чадах
тийм асуултыг сувилагч өвчтөнд тавина. Комын байдалд
байгаа өвчтөнг сувилах нь сувилагчаас онцгой хүч
чармайлт, нягт нямбай ажиллагааг шаарддаг.
Өвчтөний ялгадсаар бохирдох бүрийд цагаан хэрэглэлийг
солин, өвчтөний биеийг угааж, цэвэрлэнэ. Ам, хамарнаас
салстыг соруулна. Хэл унжихаас сэргийлнэ. Өвчтөн
ухаангүй байгаа хэдий ч түүний дэргэд биеийн байдал нь
хүнд байгаа тухай болон өвчнийх нь тааламжгүй
төгсгөлийн талаар ярих хэрэггүй.
Амьсгалын замын халдвар
бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Амьсгалын замын халдвар
бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Энэ хам шинжийн үед идэх, уух, амьсгалах, эрүүл байх, цэвэр байх гэсэн
хүний олон хэрэгцээ алдагдана. Хоолой өвдөх, ханиах, амьсгаа
давчдах, залгихад хоолой хөндүүрлэх, бачуурах, нүд болон амны салст
үрэвсэх, булчирхайнууд томрох, бусдыг халдварлуулахаас айх зэрэг олон
асуудлууд өвчтөнийг зовоосоор байдаг. Улайралтын болон гүйлсэн
булчирхайн үрэвслийн хам шинжийн үед үзүүлэх сувилгааны онцлог нь
өвчний цочмог үед өвчтөний ам, хамар, нүдийг байнга цэвэрлэх явдал юм.
Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
• Амьсгалын замын халдварт өвчтэй
хүмүүсийг дулаан, агааржуулалт сайтай
өрөөнд хэвтүүлэн, шаардлагатай бол
хэвтрийн дэглэм сахиулна. Чанга ярих, инээх
зэрэг гадны цочрол нь өвчтөнийг амархан
ядраадаг тул дуу чимээ багатай байх нь
сувилгааны чухал нөхцөл болдог.
• Биеийн халуун хэвийн болсон, хоолой
залгиур дахь үрэвсэл намдсан үед
өвчтөнийг орноосоо босохыг зөвшөөрдөг.
Амьсгалын замын халдвар бүхий
өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Тамхи нь хэсэг газрын салстын нөхөн төлжилтөнд сөргөөр
нөлөөлөөд зогсохгүй салстыг хүчтэй цочроодог тул өвчтөнг
тамхи татахыг хориглоно. Архи уух, их халуун хоол унд идэж, уух
нь салстыг цочроон, эдгэрэлтийг удаашруулдаг. Гүйлсэн
булчирхайн
үрэвслийн
үед
үрэвслийн
шимэгдэлтийг
түргэсгэх, үхэжсэн эдийг ховхлох, цугласан идээ, цэр, өнгөр
зэргийг цэвэрлэхийн тулд ам, залгиурыг давс болон царвангийн
уусмал, фурациллинаар 20-30 минут тутамд тогтмол зайлуулна.
Ам залгиурыг зайлуулах шингэн 40-45 хэмийн бүлээн байх нь
тохиромжтой.
Хүйтэн
байх
нь
салстын
судсыг
нарийсган, эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлнө. Хэт халуун
байх нь салстыг түлж болзошгүй.
Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
• Сахуугийн үед ам, залгиурын арчилгаа онцгой чухал байдаг.
Сувилагч зөвхөн амны хөндийн төдийгүй хамарны цэвэр
байдалд анхаарна. Хамарт цугласан салстыг ариутгагч уусмалд
норгосон хөвөнгөөр авна. Сахуугийн өнгөрийг хүчээр хуулж
болохгүй бөгөөд ам, залгиурыг устөрөгчийн хэт ислийн уусмал
1 стакан усанд 1-2 хоолны халбага хийх, 2% борын хүчил, 2%
содын уусмалаар зайлуулна.
• Хоолой хатаж, сэрвэгнэсэн үед содтой халуун сүү уухыг зөвлөнө.
Нүдний салст үрэвссэн үед гэрлээс гялбах тул хурц гэрлийг
зайлуулна. Нүдийг 2% борын хүчил, фурациллинаар
угаан, эмчийн зааврын дагуу эм дусаана. Нүдний дусаалга нь
тасалгааны хэмтэй ойролцоо бүлээн байна. Сувилагч эмийг
дусаахын өмнө урьд нь хэрэглэж байсан эсэх, гаж нөлөө өгч
байсныг асууна
• Парагриппийн халдвар болон төвөнхийн сахуугийн бачуурлын
үед өвчтөнүүдийг хагас суугаа байрлуулан, чийглэсэн
хүчилтөрөгчийг хамраар нь өгнө.
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Онош тогтоогдоогүй ч өвчтөн суулгаж байгаа үед
сувилагч голомтонд халдвар хамгааллын дэглэм
тогтоон, өвчтөнийг асарч, сувилан, биеийн байдлыг
хянана.
Гэдэсний
хурц
халдвартай
өвчтөнд
бие
засах, эрүүл, цэвэр байх, унтах, амрах зэрэг
физиологийн хэрэгцээ алдагдсанаас асуудлууд үүсдэг.
Халдвартын эмнэлгийн сувилагч, ялангуяа гэдэсний
халдварын тасгийн сувилагчийн ажил нь түүнээс эр
зориг, тэсвэр тэвчээр, өвчтөний ая, эвийг олох
чадвар, энэрэх, өрөвдөх сэтгэлтэй байхыг шаарддаг.
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж

Сувилагч өвчтөний өтгөний эвгүй үнэр болон
өтгөн, бөөлжисийг хараад төрсөн тааламжгүй
сэтгэгдлээ нууж чаддаг байх нь чухал.
Сувилагчийн сэжиглэнгүй царай нь өвчтөнийг
сэтгэл
зовох,
ичих,
арчаагүй
дорой
болох, хүйтэн хөндий харьцахад хүргэж
болзошгүй. Сувилагч – өвчтөний таагүй
харилцаа
нь
өвчний
явцад
муугаар
нөлөөлж, эдгэрэлтийн үеийг уртасгах нь
цөөнгүй тохиолдоно.
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Их хэмжээгээр шингэн алдсанаар өвчтөн усгүйжлийн шокод
орж, нас барж болзошгүй тул суулгалт, бөөлжилт нь сувилгааны эн
тэргүүний асуудал байдаг. Сувилагч өвчтөний баасны
хэмжээ, өнгө, шингэн байдал, цус, салс, идээ зэрэг эмгэг хольц
байгаа эсэхийг байнга ажиглаж, хянах ёстой.
Өвчтөн халдвартын эмнэлэгт тусгай хөтөвчийг хэрэглэнэ.
Хүнд
өвчтөнийг
дундаа
нүхтэй
тусгай
орон
дээр
хэвтүүлж, өвчтөний бөгсийг нүхний амсарт тааруулах бөгөөд дор
нь хэмжээстэй хувин тавина. Орноос хувин хүртэл хулдаас
унжуулан, үзүүрт нь резин залган хувинтай холбоно. Энэ ор нь
хүнд өвчтөнийг асарч, сувилахад хялбар төдийгүй хэмжээстэй
хувин
нь өвчтөний
алдсан
шингэний
хэмжээг
зөв
тооцоолон, эмчилгээг хийхэд чухал нөлөө үзүүлнэ.
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
• Өвчтөний бөөлжис болон өтгөнийг 10% гипохлорид
кальци болон хлорын шохойн уусмалаар 1-2 цагийн
турш халдваргүйжүүлж, жорлонд хийнэ.
• Өвчтөн бие болон сэтгэл санааны хувьд тайван байх
хэрэгтэй бөгөөд сувилагч өвчтөнд эмчилгээний
ямар дэглэм баримтлах талаар болон хувийн ариун
цэвэр хэрхэн сахих талаар зөвлөнө.
• Ер нь халдварт өвчний үед өвчтөн хэвтрийн дэглэм
баримталснаар бие махбод, эд эрхтний цусан
хангамж сайжирч, зүрхний ачаалал багасдаг
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
• Өвчтөний эдгэрэлтэнд хэвтрийн дэглэмээс
гадна хоол, асаргаа сувилгаа их үүрэгтэй.
• Хоол нь хагас шингэн, амархан
шингэх, гэдэсний салстыг цочроох
хольцгүй, уураг ихтэй, өөх тос багатай байна.
• Өвчний ид үед эмчилгээний хоол №4-г идэх ба
өдөрт 4 – 6 удаа бага багаар хооллоно.
• Эмнэлгээс гарснаас хойш 1-2 сарын турш
хоолны дэглэм баримтлан, өөх тостой, хурц
хоол идэхгүй, архи хэрэглэхгүй байхыг
сувилагч анхааруулах үүрэгтэй.
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Суулгалт бүхий өвчтөний сувилгааны нэг хэсэг нь
өвчтөний бие болон цагаан хэрэглэл, орыг цэвэр
байлгах явдал юм. Өвчтөн олон удаа суулгаснаас
бөгсний амсарыг тойрон улайлт, нуралт, шархлаа
үүсдэг тул өвчтөн сувилагчийн зааврын дагуу бие
зассаны дараа бөгсний амсар орчмыг савантай
бүлээн усаар тогтмол угааж, зөөлөн салфеткаар
хуурай болтол арчин, вазелин юмуу хүүхдийн тос
түрхэнэ. Хүнд өвчтөний хувьд энэ бүхнийг сувилагч
хийнэ.
Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Өвчтөний цагаан хэрэглэл, дотуур хувцас нь өтгөн
болон
бөөлжсөөр
бохирдсон
тохиолдолд
сольж, заавал халдваргүйжүүлнэ. Хүнд өвчтөнийг
цооролтоос сэргийлж, түүний орны даавуунд ямар
нэгэн нугалаа, идэх юмны үртэс байгаа эсэхт онцгой
анхаарах ёстой.
Мөн өвчтөний арьсны улайсан хэсгийг 10%
камфорын спиртээр өдөрт 2 удаа арчина. Шингэн
алдалт болон үүсгэгчийн хорын нөлөөгөөр дулаан
зохицуулга алдагддагаас өвчтөн маш даарамтгай
болсон байдаг тул өвчтөнд бүлээн жин тавьж
дулаацуулна.
Элэг дэлүү томрох хам шинж
бүхий өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Элэг дэлүү томрох хам шинж бүхий
өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Вирүст гепатитын үед хэвтрийн болон хоолны дэглэм
сахин, шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух талаар
сувилагч өвчтөнд зөвлөнө. Энэ бүхнийг дагаж
мөрдөөгүйгээс мөн архи согтууруулах ундаа
хэрэглэснээр амь насанд аюултай хүндрэл үүсч
болзошгүй талаар тайлбарлаж өгнө.
Вирүст гепатитийн үед өвчтөний зан ааш, сэтгэл
хөдлөл, хоол, нойрондоо хэр байгааг сувилагч
сайтар ажиглаж, хянах ба шаардлагатай тохиолдолд
эмчид яаралтай мэдэгдэнэ.
Элэг дэлүү томрох хам шинж бүхий
өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Цочмог вирүст гепатит, ялангуяа түүний шаргүй
хэлбэр нь балнадтай андуурч оношлогддог. Учир нь
балнадын үед элэг дэлүү томрохоос гадна
хөдөлгөөний идэвх сулрах, хоолондоо дургүй болох
зэрэг шинжүүд илэрдэг нь гепатиттай төстэй юм.
Балнадын
үед
сувилагч
өвчтөний
баасны
өнгө, пульс, даралтыг байнга хянаж байх ёстой.
Өтгөн хар гарах, пульс харьцангуй цөөн байснаа
олшрох, даралт буурах зэрэг нь балнадын өвөрмөц
хүндрэл болох гэдэсний цус алдалтын шинжүүд юм.
Гэдэс цоорох үед хэвлийгээр хүчтэй өвдөх шинж
илэрнэ.
Элэг дэлүү томрох хам шинж бүхий өвчтөнд
үзүүлэх сувилахуйн тусламж
• Халдварт мононуклеозын үед дэлүү томорно.
Халдварт мононуклеозоор залуу хүмүүс
өвчлөх ба халуурах, хоолой өвдөх, тунгалгийн
булчирхайнууд томрох зэрэг шинжүүд илэрнэ.
Нийт өвчлөгсдийн 50%-75%-д нь өвчний 2-3
дахь долоо хоногт дэлүү маш их томордог.
Ингэснээр бүтэц нь алдагдан, дэлүү задарч
болно. Энэ үед өвчтөн хэвтрийн дэглэм сахих
нь чухал болох, огцом хөдлөх, дасгал
хөдөлгөөн хийхгүй байх талаар сувилагч
өвчтөнд тайлбарлана.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд
үзүүлэх
сувилахуйн тусламж
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
ХДХВ – ын халдвар нь даамжирсан
явцтай, олон жил үргэлжилдэг тул халдвар
авсан өвчтөн үлдсэн амьдралынхаа ихэнх
хэсгийг эмнэлгээс гадуур өнгөрүүлэх ба
өвчний шатандаа шилжиж, 2-догч халдвар
юмуу хавдар хавсарсан үедээ эмнэлэгт хэвтдэг.
Мөн шинж тэмдэггүй үедээ тухайн халдвартай
холбоогүй, өөр шалтгааны улмаас ч эмнэлэгт
хэвтэж болно.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Сувилагч халдвар дамжих эрсдэлт хүчин
зүйлсийг сайн мэдэж байх ёстойгоос гадна
халдвар
цааш
тархахаас
урьдчилан
сэргийлсэн бүхий л арга хэмжээг авч явуулна.
Ямар ч төрлийн халдвар ХДХВ – тэй өвчтөний
биеийн байдлыг огцом муутгадаг. Иймээс
өвчтөнийг вирүсын халдвараас сэргийлэхийн
тулд түүнтэй харьцахдаа амны хаалт заавал
зүүнэ.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Цусаар бохирлогдсон цагаан хэрэглэлийг
солихдоо заавал бээлий өмсөх ба түүнийг
буцалгах юмуу хлорын шохойн уусмалд
дэвтээн, халдваргүйжүүлнэ. Бүх хаягдлыг давхар
хайрцганд хийж, шатаана. Арьсны янз бүрийн
үрэвслүүд, тууралтууд, шарх нь сэжиглэх
мэдрэмж сувилагчид төрүүлж болох ч түүнийгээ
өвчтөнд мэдэгдэж огт болохгүй, харин өрөвч
энэрэнгүй сэтгэлээр түүний шархыг цэвэрлэж
өгнө.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж

Өвчтөн ялангуяа шөнө маш их хөлөрдөг
тул
өдөр
бүр
түүний
биеийг
угааж, арчин, дотуур хувцас, цагаан
хэрэглэлийг
солино.
Уушигны
пневмоцистоз үүссэн үед амьсгаадалт
минутанд
80-150
хүрч,
угсруулан
ханиалгаж,
маш
хурдан
хугацаанд
амьсгалын дутагдалд ордог тул өвчтөнг
өөрт эвтэйхэн байрлалд ороход нь
туслан,
чийглэсэн
хүчилтөрөгчөөр
амьсгалуулна.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
ХДХВ-ын халдвартай өвчтөнүүдэд янз бүрийн
хэрэгцээ
үүсдэг.
Зарим
нь
асаргаа
сувилгаа, байнгын сэтгэлийн дэмээр дутагдаж
байхад зарим нь өөрт тулгарсан бүхий л
асуудалтайгаа эвлэрсэн мэт байдалтай байдаг
ч ганцаараа ирээдүйнхээ талаар бодох нь
хэцүү санагддагаас харилцан ярилцах хүн
түүнд хэрэгтэй байдаг. Сувилагч ихэнхдээ
өвчтөний хамгийн хэрэгтэй, ойр дотны хүн
байдаг тул тэр эмчид хэлээгүй
зүйлээ
сувилагчид хэлэх нь бий.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
ХДХВ –ын халдвар маш удаан хугацаагаар үргэлжилдэг өвчин учраас
өвчтөн удаан амьдрах боломжтой бөгөөд хэр удаан амьдрах нь
өвчтөнөөс өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг сувилагч өвчтөнд
тайлбарлана. Хэрвээ амьдралаа уртасгахыг хүсч байвал ямар нэгэн
халдвар авахгүй байхыг хичээх, архи болон мансууруулах бодис
хэрэглэхгүй байх, аливаа стресс, бухимдлаас зайлсхийх, жирэмслэхгүй
байх, витамин болон ретровирүсын эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэх
хэрэгтэй гэдгийг сувилагч өвчтөнд ойлгуулах хэрэгтэй.
ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх
сувилахуйн тусламж
Амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэн, эмчийн
зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр биед байгаа дархлал
хомсдолын вирүсүүд олон жилийн турш унтаа байдалд
байх бөгөөд ингэснээр өвчин хүндрэхгүй гэдгийг өвчтөнд
байнга хэлж байх нь чухал. Мөн дэлхий дахинд эрдэмтэд
эмчилгээний үр дүнтэй бэлдмэл, вакциныг бүтээхээр
идэвхтэй ажиллаж байгаа талаар ярьж, сэтгэлд нь бага ч
гэсэн итгэл, найдвар төрүүлэх хэрэгтэй.
Халдварт өвчний үеийн
яаралтай тусламжууд
Дэд проф, АУ-ны доктор
Б.Баярмагнай
Усгүйжлийн гиповолемийн
шок
–
Бөөлжилт,
суулгалтын
улмаас
ус, эрдсийн солилцооны алдагдалд
орж, улмаар биед эргэлдэх цусны хэмжээ
багассанаас үүсдэг эмгэг байдал юм. Урвах
тахал, сальмонеллёз, хоолны хордлогот
халдвар, коли халдвар болон гэдэсний
бусад өвчнүүдийн үед үүсдэг.
Усгүйжлийн гиповолемийн
шок
Эмнэлзүй : ухаан санаа самуурах, хүүхэн
хараа
өргөсөх,
арьс
цонхийж
цайх,
хөрөх,
булчингуудын
таталт
илрэх,
арьсны
уян
хатан
чанар
буурах, захын хөхрөлт үүсэх, артерийн
даралт эрс багасах, зүрхний авиа
бүдгэрэх, пульс тэмтрэгдэхгүй болох, шээс
багасах, хаагдах шинжүүд илэрнэ.
Яаралтай тусламж :
Өвчтөнг өөрт нь эвтэйхэн байрлалд байлган,
биед нь бүлээн жин тавьж дулаацуулан, чийглэсэн
хүчилтөрөгч өгөх
Эмчийн зааврын дагуу : 15-20млкг - реополиглюкиныг
дуслаар,
альбумин 5%-150-200млхоногт хийх
Преднизолон 3-5мгкгхоногт судсаар хийх
10%-500мл глюкозыг 12ед инсулины хамт дуслаар хийх
Квартосоль, трисоль ацесоль зэрэг уусмалуудыг дуслаар
хийх
Контрикал-500едкгхоногт 0,9% натри хлоридын
уусмалын хамт дуслаар хийх
Тархины хаван
-Тархи
болон
түүний
бүрхүүлийн
үрэвслийн улмаас үүсэх тархины цочмог
дутагдлын
хам
шинж
юм.
Менингит, энцефалит, лептоспироз, томуу
зэрэг нян болон вируcын халдваруудын
үед үүсдэг.
Тархины хаван
Эмнэлзүй : толгой өвдөх, эргэх, бөөлжих,
ухаан санаа өөрчлөгдөх, улмаар бүүдийх,
ухаангүй болох, таталт өгөх, рефлексүүд
сулрах, арилах, хүүхэн хараа өргөсөх, гэрлийн
урвал сул илрэх, нүдний уг хавагнах зэрэг
шинжүүд илэрнэ.
Яаралтай тусламж
• :
• Өвчтөнг өөрт нь эвтэйхэн байрлалд байлгах
хажуугаар нь хэвтүүлэх ба толгой нь хойшоо ялимгүй
гэдгэр байна.
• Амны хөндийг тогтмол цэвэрлэх
• Эмчийн зааврын дагуу : 1%-2-3мгкг лазикс хийн, 4-5
цагийн дараа давтан хийх, 2,4%-10мл эуфиллинийг
0,9% NaCe уусмалын хамт судсаар аажим хийх
• Глюкокортикостероидууд-преднизолон 90-150мг эсвэл
дексаметазон 16-22мг –ыг судсаар хийх
• 15%-20% - 1-2гкг маннитолыг 0,9% NaCe уусмалын
хамт дуслаар аажим хийх
• Чийглэсэн хүчилтөрөгч байнга өгөх
Бөөрний цочмог дутагдал
• – бөөрний ялгаруулах үйл ажиллагаа
хямарснаас уургийн солилцооны
бүтээгдхүүн биеэс ялгарахаа
больж, биемахбодод хордлого
үүсэн, улмаар хүчил-шүлтийн болон ус
эрдсийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг эмгэг
байдал юм.
Лептоспироз, менингококкцеми, сальмонел
лёз, урвах тахал болон бусад халдварт
өвчнүүдийн үед үүсдэг.
Бөөрний цочмог дутагдал
• Эмнэлзүй : толгой өвдөх, цочромтгой
болох, ам цангах, арьс
хуурайших, амьсгаадах, зүрхний цохилт
түргэсэх, дотор
муухайрах, бөөлжих, хоолонд дургүй
болох, сэтгэцийн өөрчлөлт илрэх, шээс
багасах, хаагдах зэрэг шинжүүд
илрэн, шээсээр азот ялгаран, цусан дахь
кали ихэсдэг.
Яаралтай тусламж :
• Өвчтөнг байнгын хяналтанд байлган, зохих
асаргаа сувилгааг хийх, шээсийг хэмжих
• Эмчийн зааврын дагуу : 10%-500мл
глюкоз, 12ед инсулин преднизолон 60
мг, 2,4%-10мл эуфиллин дуслаар хийх
Элэгний цочмог дутагдал
• – элэгний эс их хэмжээгээр үхжил болж, түүний хоргүйжүүлэх
болон нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдсанаас үүсэх амь
насанд аюултай байдал юм. Вирүст
гепатит, лептоспироз, элэгний хатуурлын үед үүснэ.
• Эмнэлзүй : бие улам сулрах, хоолонд дургүй болох, амнаас
элэгний үнэр гарах, шарлалт нэмэгдэх, нойргүйдэх, олон дахин
бөөлжих, сэтгэцийн өөрчлөлт гарах хөөрөл, саатлын байдалд
орох, арьсан дээр цусархаг тууралт гарах, цусархагийн шинж
илрэх, баруун хавирганы доогуур өвдөх, элэгний хэмжээ
багасах, зовхи чичирхийлэх, хурууны үзүүр салгалах шинжүүд
илрэх ба протромбины индекс
багасан, билирубин, трансаминаза ферментийн идэвх ихэснэ.
Гүн комын үед рефлексүүд арилан, ямар ч цочролд хариулахгүй
болно.
Яаралтай тусламж
• Өвчтөн бөөлжиж байгаа үед толгойг нь хажуу
тийшээ эргүүлэн хэвтүүлж, дор нь бөөлжих сав
тавих ба бөөлжсөний дараа амны хөндийг
цэвэрлэх,
•
Холголт үүсэхээс сэргийлж, өвчтөний
байрлалыг 2 цаг тутам солих
• Эмчийн зааврын дагуу : 2% гидрокарбонат
натрийн уусмалаар өвчтөний ходоодыг
угаан, клизм тавих, Эмийн эмчилгээ судсаар 24
цагийн турш
Төвөнхийн бачуурал круп
- үрэвслийн процесс гүнзгийрсний улмаас төвөнхийг гэмтээн
хавагнуулж, төвөнхийн булчинг агчуулснаас бачуурал үүснэ. Ялангуяа
сахуу, томуу, улаанбурхан зэрэг амьсгалын замын халдварт
өвчнүүдийн үед тохиолдоно.
Эмнэлзүй : 1-р шатанд – хоолой сөөх, сөөнгөтөн хуцуулж
ханиалгах, тайван бус болох, амьсгал авахад саадтай болох
2 – р шатанд дуу гарахаа болих, амьсгал шуугиантай болох, амьсгалд
туслах булчингууд оролцох, цээжний зөөлөн хэсгүүд татагдах, хөхрөлт
улам нэмэгдэх, хүйтэн хөлс чийхрах, пульс олшрох, арьс
цонхийх, даралт багасах,
3 – р шатанд пульс баригдахаа болих, ухаан алдах, татах, хүүхэн хараа
өргөсөх, амьсгал өнгөц, жигд бус болох зэрэг шинжүүд илэрч өвчтөн
бүтэлтийн улмаас нас бардаг.
Яаралтай тусламж :
• Өвчтөнг хагас суугаа байрлалд байлгана.
• Содтой бүлээн сүү уулгах, гичтэй бүлээн усанд хөлийг дүрэх,
хүзүү болон цээжинд бүлээн жин тавих зэрэг үйлдлүүдийг хийх
• Амьсгалын дээд замын цэр салстыг соруулах
• Чийглэсэн хүчилтөрөгч өгөх
• Эмчийн зааврын дагуу : 0,5% - 2-4мл седуксен эсвэл 20% - 20мл
оксибутрат натрийг судсаар хийх
• Преднизолон 5-10мгкг судсаар хийх
• 2,4%-0,1млкг эуфиллинийг 0,9% NaCe уусмалын хамт судсаар
аажим хийх
• 100-200едкг гепариныг 10% глюкозын хамт дуслаар хийх
• Эмчилгээ үр дүнгүй үед хамраар гуурс тавьж амьсгалуулах ба
бэрхшээлтэй тохиолдолд эмч трахеостоми тавина.
Анафилаксийн шок
• – богино хугацааны дотор төв мэдрэлийн
систем, цусны эргэлт, амьсгал, бодисын
солилцоог гүнзгий хямраадаг харшил
урвалын хамгийн хүнд хэлбэр юм.
Антибиотик, сийвэн, ийлдэс, уургийн
бэлдмэлүүд болон харшил төрүүлэгч
нэгдлүүдийг биемахбодод хийснээс үүснэ.
Анафилаксийн шок
• Эмнэлзүй : эхлээд тайван бус болох, толгой
өвдөх, чих шуугих, хүйтэн хөлс чийхрах, арьс
загатнах, цээж давчдах, зүрх дэлсэх, гэдсээр
базлаж өвдөх, дотор муухайрах, бөөлжих
шинжүүд илрэх ба дараа нь царай
цонхийх, хөхрөлт үүсэх, үе мөч хөрөх, амьсгал
шуугиантай болох, зүрхний авиа
бүдгэрэх, пульс тэмтрэгдэхгүй болох, даралт
эрс буурах шинжүүд илэрч, судасны хурц
дутагдал, бүтэлт, уушигны хавангийн улмаас
өвчтөн нас бардаг.
Яаралтай тусламж :
• Эмчилгээг яаралтай зогсоож, өвчтөнг хажуугаар нь, толгойг нам
байрлалд тайван хэвтүүлэх
• Харшил үүсгэсэн бэлдмэл тарьсан газрын дээд талаар чангалуур
тавих
• Эмчийн зааврын дагуу : 0,1%-1мл адреналинийг 0,9% - 10мл NaCe
уусмалын хамт судсаар аажим хийх
• АД эрс буурсан үед 0,2% - 0,5-1мл норадреналин юмуу 1%-1мл
мезатоныг 5-10% глюкозын хамт судсаар хийх
• 2-5мгкг преднизолон юмуу 0,3-1мгкг дексаметазон судсаар хийх
• 2%-2мл супрастин пипольфен,тавегил, димедрол булчинд хийх
• Бронхын агчилтын үед 2,4%-10мл эуфиллинийг 40%-10мл глюкозын
хамт судсаар аажим хийх
• Реополиглюкин 5-10млкг дуслаар хийх
• 0,005%-0,5 мл строфантинийг 0,9% 10мл NaCe уусмалын хамт судсаар
аажим хийх
• Чийглэсэн хүчилтөрөгч тогтмол өгөх
• Төвөнх хавагнасан тохиолдолд хамраар гуурс болон трахеостоми
тавина
Халдвар хордлогын шок
• – Үүсгэгчийн дотор болон гадар хорын
нөлөөгөөр цусны эргэлт, бодисын
солилцоо, мэдрэл зохицуулга
алдагдан, улмаар эд эрхтэн дэх цусны
бичил эргэлт саатах байдлаар илэрдэг хам
шинж юм. Олон халдварт өвчний хүндрэл
байдлаар тохиолдоно.
Халдвар хордлогын шок
• Эмнэлзүй : шокийн эмнэлзүйн илрэл олон янз байхаас
гадна түүний үе шатаас хамаарна. Шокийг
оношлох, түүний зэргийг тогтоох эмнэлзүйн гол шинж
нь артерийн даралт, судасны цохилтын тоо юм. Шок
гүнзгийрэхийн хэрээр даралт буурч, судасны цохилт
олширч, эцэстээ тоологдохгүй болдог. ХХШ нь 39-40 хэм
хүртэл өндөр халуурч, түргэн хугацаанд өвчтөний бие
эрс муудах байдлаар хурц эхэлдэг. Эхний үед өвчтөн
тайван бус болох, мэдрэхүй ихсэх, заримдаа
дэмийрэх, баримжаа алдах, амьсгаадах, царай цонхийх
шинжүүд илрэх ба улмаар өвчтөн ноомой, унтаа
байдалд орох, хөдөлгөөн нь муудах, хүйтэн хөлс
гарах, бие хөхрөх, шээс багасах, цусархагийн шинжүүд
илэрдэг.
Яаралтай тусламж
Өвчтөний хөлд бүлээн жин тавьж, чийглэсэн хүчилтөрөгч өгөх
Эмчийн зааврын дагуу : Реополиглюкин 10-15млкг дуслаар хийх
альбумин , кристалл уусмалууд лактосоль, квартосоль
Контрикал , гордокс , 0,5%-15мл дофамин 5%-400мл глюкозын хамт судсаар
аажим1мин-д 18-20дусал
Гепарин , 5%- аскорбины хүчил, 005%- строфантин, 2,5%-2мл пипольфен
100мг – кокарбоксилаза, 4% - гидрокарбонат натри, 2,4%- эуфиллин , 5%аминокапроны хүчил , 2-4мгкг тренталыг 0,9% NaCl уусмалын хамт дуслаар
хийх , Лазикс-, Антибиотик эмчилгээ
Лекц

7-8 /Халдварт өвчний
сувилахуй /

Нэмж унших материалууд
1. Халдварт өвчин. Сурах бичиг
2006,2010,2012,/Я.Дагвадорж
нар/
2. Халдварт өвчний сувилахуй.
Э.Ариунцэцэг,2012 он

Más contenido relacionado

La actualidad más candente

лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүйлекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүйserkaubuns
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 
давсганд гуурс тавих
давсганд гуурс тавихдавсганд гуурс тавих
давсганд гуурс тавихSosoo Byambaa
 
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанархөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанарLkhagvajav Munkhtumur
 
New зүрхний шигдээс
New зүрхний шигдээсNew зүрхний шигдээс
New зүрхний шигдээсluchinog
 
Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16bulgaaubuns
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарNurdaulet Kupjasar
 
Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа Dulam Bataa
 
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтойхорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтойЭнхсаруул Эрдэнэбат
 
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүдsaruul tungalag
 

La actualidad más candente (20)

лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүйлекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
чихрийн шижин
чихрийн шижинчихрийн шижин
чихрийн шижин
 
давсганд гуурс тавих
давсганд гуурс тавихдавсганд гуурс тавих
давсганд гуурс тавих
 
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанархөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
 
Mb l7
Mb l7Mb l7
Mb l7
 
уушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэгуушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэг
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Ekg
EkgEkg
Ekg
 
New зүрхний шигдээс
New зүрхний шигдээсNew зүрхний шигдээс
New зүрхний шигдээс
 
Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдар
 
Хэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлтХэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлт
 
Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа
 
Hbz emgeg 14
Hbz emgeg 14Hbz emgeg 14
Hbz emgeg 14
 
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтойхорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
 

Destacado

Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүдМэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүдМөнхтуул Г
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалМөнхтуул Г
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Sosoo Byambaa
 
102 tushaal shaardlaga gantuya
102 tushaal shaardlaga gantuya102 tushaal shaardlaga gantuya
102 tushaal shaardlaga gantuyaTumuruu Shiileg
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудMunkhnasan Jijgee
 
хачигт энцефалит
хачигт энцефалитхачигт энцефалит
хачигт энцефалитAaronAagii
 
Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Sosoo Byambaa
 
халдварт өвчин
халдварт өвчин халдварт өвчин
халдварт өвчин Tuul Tula
 
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Odxvv Monxjargal
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтЦахим Эмч
 

Destacado (20)

Meningit
MeningitMeningit
Meningit
 
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүдМэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
 
Meningit 103
Meningit  103Meningit  103
Meningit 103
 
анагаах-302
анагаах-302 анагаах-302
анагаах-302
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлал
 
397 havsralt
397 havsralt397 havsralt
397 havsralt
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
 
102 tushaal shaardlaga gantuya
102 tushaal shaardlaga gantuya102 tushaal shaardlaga gantuya
102 tushaal shaardlaga gantuya
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
хачигт энцефалит
хачигт энцефалитхачигт энцефалит
хачигт энцефалит
 
миелит
миелитмиелит
миелит
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16
 
эм судлал Test
эм судлал Testэм судлал Test
эм судлал Test
 
Hepatitis
HepatitisHepatitis
Hepatitis
 
халдварт өвчин
халдварт өвчин халдварт өвчин
халдварт өвчин
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
 
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлт
 

Similar a Nursing in infectious diseses lection 7-8

сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухайсүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухайshaagaa
 
Patient evaluation at home 12
Patient evaluation at home 12Patient evaluation at home 12
Patient evaluation at home 12dondooubuns
 
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлагахүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлагаmscoder999
 
Copy of about health lecture 8
Copy of about health lecture 8Copy of about health lecture 8
Copy of about health lecture 8dondooubuns
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Gastro nurs 2019
Gastro nurs 2019Gastro nurs 2019
Gastro nurs 2019Sh Mikah
 
What is nursing 1
What is nursing 1 What is nursing 1
What is nursing 1 Otgoo Lxam
 
What is nursing 1
What is nursing 1 What is nursing 1
What is nursing 1 Otgoo Lxam
 
Patient evaluation at home 3
Patient evaluation at home 3Patient evaluation at home 3
Patient evaluation at home 3dondooubuns
 
лекц 5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухай
лекц   5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухайлекц   5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухай
лекц 5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухайserkaubuns
 
Vaccinii hundrel
Vaccinii hundrel Vaccinii hundrel
Vaccinii hundrel Barsaa Tsog
 
Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2dondooubuns
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlallodoodondoo
 
Trad nurs 2019
Trad nurs 2019Trad nurs 2019
Trad nurs 2019Sh Mikah
 

Similar a Nursing in infectious diseses lection 7-8 (20)

сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухайсүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
 
Patient evaluation at home 12
Patient evaluation at home 12Patient evaluation at home 12
Patient evaluation at home 12
 
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлагахүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
 
Copy of about health lecture 8
Copy of about health lecture 8Copy of about health lecture 8
Copy of about health lecture 8
 
Тархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойрондТархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойронд
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Gastro nurs 2019
Gastro nurs 2019Gastro nurs 2019
Gastro nurs 2019
 
What is nursing 1
What is nursing 1 What is nursing 1
What is nursing 1
 
What is nursing 1
What is nursing 1 What is nursing 1
What is nursing 1
 
Patient evaluation at home 3
Patient evaluation at home 3Patient evaluation at home 3
Patient evaluation at home 3
 
лекц 5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухай
лекц   5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухайлекц   5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухай
лекц 5. мэс заслын хагал гаа, тусламж үйлчилгээни й тухай
 
Vaccinii hundrel
Vaccinii hundrel Vaccinii hundrel
Vaccinii hundrel
 
Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal
 
1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal1 emchilgeenii hool sudlal
1 emchilgeenii hool sudlal
 
Trad nurs 2019
Trad nurs 2019Trad nurs 2019
Trad nurs 2019
 
Nyarain asargaa
Nyarain asargaaNyarain asargaa
Nyarain asargaa
 
экспо 3
экспо 3экспо 3
экспо 3
 

Nursing in infectious diseses lection 7-8

  • 1. Communicable diseases Халдварт өвчин судлал А/У доктор , дэд профессор Б.Баярмагнай
  • 2. Лекц 7-8 /Халдварт өвчний сувилахуй / 1. 2. 3. Халдварт өвчний үеийн сувилгааны үндсэн зарчмууд Янз бүрийн халдварын үеийн сувилгааны онцлог Халдварын үеийн яаралтай тусламж
  • 3. Зорилго тасралтгүй, хурдан шуурхай өвчтөний биеийн байдалд ажиглалт хийх, ая тухтай орчинг бүрдүүлэх, хооллолт, хувцаслалтанд анхаарax өвчтөний сэтгэл санааг дэмжин, эдгэрч эрүүл саруул болно гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх, өвчтөнд шаардлагатай сувилахуйн ажилбаруудыг гүйцэтгэх
  • 4. Орчин – Халдварт өвчтөнд 7-8 м.кв талбай өрөөний дулаан тогтмол 18-20 хэм, чийгшил 56% - 70% байна. 100 вт-аас доошгүй гэрэлтүүлэгтэй, хаалга нь сайн хаагддаг, хяхтнаж дуугардаггүй өрөө нь саруулхан, дуу чимээ багатай, цэвэр, дулаан, агааржуулалт сайтай байна. Өдөрт 4-өөс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ 1% хлорамины уусмал болон жавелионы уусмалаар өглөө, оройд халдваргүйжүүлнэ. Кварц өдөрт 15 минутаар 2 удаа өрөөнүүдэд, коридорт 20 минут асаана. Cалхивчийг дулааны улиралд 2 цаг тутамд 10-15 минут, хүйтэн үед өдөрт 1-2 удаа Угаалтуурын дэргэд 0,5% хлорамины уусмал Өвчтөний ор нь хашлага, татуургатай хөлдөө дугуйтай, зориулалтын байх ба орны хооронд 1 м зайтай байна. Цагаан хэрэглэлийг 7 хоногт 1 удаа, бохирлогдсон тохиолдолд тухай бүрд нь солино.
  • 5. Хооллолт Өвчтөнг өдөрт 4-6 удаа хооллох нь тохиромжтой. Хоол нь амин дэмээр баялаг, амархан боловсрох, чанартай байна. хоногт 2500-3000 ккал илчлэгийг өвчтөн хоолоороо авах ёстой. шингэн сайн уулгана. Шингэнийг өгөхдөө бага хэмжээтэйгээр ойрхон өгнө. А,В,С витамин агуулсан жимс, хүнсний ногоог өргөн хэрэглэнэ.
  • 6. Хувцаслалт – Биед эвтэйхэн, сул чөлөөтэй, агаар сайн нэвтрүүлдэг, угаахад хялбар, индүүдлэг сайн авдаг хөвөн даавуун, материалаар хийгдсэн унтлагын хувцас өмсөнө. Энэ нь өмд, цамц байвал тохиромжтой бөгөөд 2-3 ээлжийн байна. Мөн дулаан халад, шаахай, чийг татахгүй оймс өмсөнө.
  • 7. Сэтгэл зүйн сувилахуй – Өвчтэй хүнд сэтгэл санааны тааламжтай байдал бий болгох нь нэн чухал юм. Иймээс хийгдэж байгаа эмчилгээ, сувилгаа тохирч, таны биеийн байдал сайжирч байна, удахгүй эдгэрч эрүүл болно, эмнэлгээс гарна гэдгийг хэлж, сэтгэлийн дэм өгч байх нь зүйтэй. өвчтөн болон түүний ар гэрийнхэнд тухайн өвчний талаар тодорхой хэмжээний мэдлэг олгон, эмчийн зөвлөсөн дэглэмийг баримтлан, сэтгэл санаагаа тайван байлгах нь өвчний эдгэрэлтэнд чухал нөлөөтэй болох талаар өвчтөнд ярьж, ойлгуулна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар болон халдварт өвчний үед баримтлах ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн талаар сургалт явуулна. Бага насны хүүхдүүд өвдсөн тохиолдолд хүүхдээ хэрхэн асарч халамжлах талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгнө.
  • 8. Шинж тэмдгийн сувилахуй – Өвчтөний зовиур шаналгааг багасгах, ямар нэгэн асуудлыг нь шийдвэрлэхийн тулд тухайн нөхцөлд шаардлагатай сувилахуйн тусламжийг үзүүлнэ. Жишээ нь : халууралтын үед толгойд хүйтэн жин тавих, биеийг спиртээр арчих, эмчийн заавраар халуун бууруулах эм өгөх, шингэн ихээр уулгах, суулгалт өвчний үед өвчтөний цагаан хэрэглэл дотуур хувцас бохирдсон тохиолдол бүрт сольж, халдваргүйжүүлэх, суулгалт бүрийн дараа хүнд өвчтөний бөгсний амсрыг савантай бүлээн усаар угааж, тос түрхэх зэрэг.
  • 9. Сувилахуйн тусламж нь 5 шатлалаас бүрдэнэ. Үнэлэх мэдээлэл цуглуулах Оношлох асуудлыг тодорхойлох Төлөвлөх зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулах Хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Дүгнэх үр дүнг үзэх
  • 10. Халдварт өвчтөнийг үнэлэх Өвчтөний эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхийн тулд мэдээлэл цуглуулдаг. Тухайн хүний зовиур, шаналгаа болон биеийн байдалд нөлөөлж болох хүчин зүйлсийг илрүүлэхийн тулд ажиглах, ярилцах, үзлэг хийх аргуудыг хэрэглэнэ. өвчтөний нүүр царайны байдал,дуу хоолойны өнгө, сэтгэл санаа, зан байдал, үг яриаг ажиглана. Сувилагч өвчтөнтэй ярилцахдаа юуны түрүүнд сэтгэлзүйн нийлэмжтэй байдлыг үүсгэн, улмаар өөртөө татаж, бие биедээ итгэсэн дотно харьцааг үүсгэх хэрэгтэй. Өвчтөнтэй илэн далангүй, нээлттэй яриаг өрнүүлж чадсанаар өвчнийх нь талаар олон талын мэдээллийг цуглуулах боломжтой болдог. өвчтөний биеийн байдал, зан төлөвийн онцлог, боловсрол, хүмүүжил Өвчтөний зовиурыг анхааралтай, тэвчээртэй сонсох хэрэгтэй. Сувилагч тухайн өвчтөний эрүүл мэндтэй холбоотой асуудлын талаарх мэдээллийг цуглуулснаар сувилахуйн ямар тусламж үзүүлэхээ тодорхойлдог.
  • 11. Халдварт өвчтөнд сувилахуйн онош тавих Халдварт өвчтөнд илэрч байгаа зовиур шаналгаа болон ямар нэгэн шийдвэрлэвэл зохих асуудалд нь тулгуурлан сувилахуйн онош тавигддаг. Сувилахуйн онош нь тухайн хүнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлэх үйл явц юм. Сувилахуйн оношийг товч, тодорхой, томъёолсон байдлаар тавина.
  • 12. Халдварт өвчтөнд сувилахуйн онош тавих зүйн онош нь тухайн хүний өвчнийг тодорхойлдог бол сувилахуйн онош нь халдварт өвчний улмаас биед үүссэн хариу урвалыг тодорхойлдог. Зөв тавигдсан эмнэл зүйн онош өвчний туршид өөрчлөгддөггүй бол сувилахуйн онош хурдан өөрчлөгдөж байдаг. Учир нь халдварт өвчний үед үүсэх биемахбодын хариу урвалууд хувирамтгай байна.
  • 13. Халдварт өвчтөнд сувилахуйн онош тавих Сувилахуйн онош нь сэтгэц, физиологи, оюун санаа, нийгэм-ахуй зэрэг өвчтөний амьдралын бүхий л хүрээг багтаасан хэд хэд байж болно. Сувилахуйн оношийг дараах байдлаар ангилна. -Одоогийн одоо илэрч байгаа -Болзошгүй тухайн байдал үүссэнээр сувилгааны үйл ажиллагаа өөрчлөгдөнө -Эн тэргүүний яаралтай шийдэх асуудлыг хамгийн эхний онош болгон авна.
  • 14. Оношийн жишээ / бие, сэтгэц, нийгэм/ Жишээ нь: настай эмэгтэй “Архаг бруцеллёз, бугалганы үений үрэвсэл” гэсэн оноштой эмчлүүлж байсан ба тэрээр байнга уйлдаг байв. Түүний баруун гарын хөдөлгөөн хязгаарлагдсанаас бурхандаа залбирч чадахгүй байгаа нь үений өвдөлтөөс илүүтэйгээр түүнийг зовоож байлаа. Сувилагч баруун бугалганы үений хөдөлгөөн хязгаарлагдсанаас болон өвдөлтийн улмаас залбирч чадахгүй байгаа тухай бичин, “баруун мөрний үений архаг өвдөлт, хөдөлгөөний хязгаарлагдмал байдал, итгэл үнэмшлийнхээ дагуу шашны зан үйл гүйцэтгэж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгах сэтгэл” гэсэн сувилахуйн оношийг тавина. Сувилгааны түүхэнд жижүүр сувилагчид өөрсдийн сувилгааны үйл явцыг бичих ба өмнөх сувилагчийн бичсэн асуудлууд нь хэрхэн шийдэгдсэн талаар өвчтөнтэй ярилцана. Сувилагч бүр өвчтөнд үзүүлэх сувилгааны дарааллыг тогтоон, ажлын цагаа хуваарилна
  • 15. Яаралтай шийдвэрлэх эн тэргүүний асуудлуудад : Бүхий л хойшлуулшгүй байдлууд жишээ нь : В гепатитын үед элэгний хурц дутагдалд орж хүндэрснээс өвчтөн дэмийрэх Тухайн цаг үед өвчтөнд туйлын хүнд хэцүү байгаа асуудал жишээ нь : сальмонеллёзын үед олон удаа шингэн суулгах Янз бүрийн хүндрэл болон өвчтөний биеийн байдлыг муутгаж болох асуудлууд жишээ нь : балнадтай өвчтөнд гэдэс цоорох эрсдэл үүсэх Тухайн асуудлыг шийдвэрлэснээр өвчтөний бусад хэд хэдэн хэрэгцээг зэрэг хангах боломжтой асуудлууд жишээ нь : бүдүүн гэдэс дурандуулахын өмнөх айдсыг арилгаснаар өвчтөний сэтгэл санааг тайвшруулан, нойрыг уртасгадаг.
  • 16. Халдварт өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламжийг төлөвлөх Сувилахуйн төлөвлөгөөг боловсруулахдаа сувилгааны зорилго болон ямар үйлдлийг хэрхэн хийх, хугацаа, нөхцөл, тусламж үзүүлэгч хэн болохыг тодорхойлно Жишээ нь : халдварт өвчтөнд яаралтай шийдвэрлэх асуудал нь амьсгал давчдах бол зорилго - амьсгалын дутагдлаас гаргах үйлдэл - биемахбодыг хүчилтөрөгчөөр хангах хугацаа - амьсгалын үйл ажиллагааг сэргэтэл нөхцөл шингэн хүчилтөрөгч болон агааржуулалтын тусламжтай тусламж үзүүлэгч - сувилагч Төлөвлөгөө бол сүйт бүсгүйд баглаа цэцэг бэлтгэх заавар биш учраас төлөвлөгөөнд жижиг гэлтгүй бүх зүйлс маш тодорхой байх ёстой.
  • 17. Халдварт өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламжийг хэрэгжүүлэх Хэрэгжүүлэх шатанд сувилагч төлөвлөсний дагуу сувилахуйн тусламжийг үзүүлэх, түүнийг баримтжуулах ажлуудыг хийнэ. Сувилахуйн тусламжийг үзүүлэхдээ сувилагч ганцаараа болон эмч, лаборант, асрагч, өвчтөн, түүний ар гэрийнхэнтэй хамтарна. Сувилагчийн үйл ажиллагааг оролцоогоор нь 3 хуваадаг. Үүнд : бие даан гүйцэтгэх эмчийн зааврын дагуу гүйцэтгэх бусад мэргэжлийн хүмүүстэй хамтран гүйцэтгэх Хүчилтөрөгч эмчилгээ хийх, сургалт явуулах зэрэг сувилахуйн зарим үйл ажиллагааг сувилагч өөрийн мэдлэг, чадварын хүрээнд бие даан гүйцэтгэнэ. Тариа хийх, эмчилгээний бургуй тавих зэрэг үйлдлийг сувилагч эмчийн зааврын дагуу мэргэжлийн дадлага, туршлагаа ашиглан гүйцэтгэнэ. Үүнээс гадна сувилахуйн зарим нэг тусламжийг үзүүлэхдээ сувилагч бусад мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллана. Жишээ нь : өвчтөнг шинжилгээнд бэлдэхдээ сувилагч лаборанттай хамтарч гүйцэтгэдэг. Өвчтөний амь насанд аюул учирсан, яаралтай тусламж шаардлагатай, эмч байхгүй нөхцөлд сувилагч бие даан тусламж үзүүлнэ.
  • 18. Халдварт өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламжийг хэрэгжүүлэх Өвчтөний амь насанд аюул учирсан, яаралтай тусламж шаардлагатай, эмч байхгүй нөхцөлд сувилагч бие даан тусламж үзүүлнэ. Бусад тохиолдолд өвчтөнг өөртөө үйлчлэхэд нь туслах, байрлалыг солих, өвчтөн болон ар гэрийнхэнд нь сургалт явуулах, зөвлөгөө өгөх, өвчтөний чөлөөт цагийг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг бие даан гүйцэтгэнэ. Халдварт өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж нь байнгын, түр зуурын байхаас гадна нөхөн сэргээх чиглэлээр байна. Өвчтөний биемахбодын ямар нэгэн үйл ажиллагаа их хэмжээгээр алдагдсан үед сувилахуйн тусламж байнга шаардагддаг. Энэ үед өвчтөний бүхий л алдагдсан хэрэгцээг хангахад сувилахуйн тусламж чиглэгдэн, үндсэндээ өвчтөнд амьдрах, амьсгалах, идэх, уух, хөдлөх, харьцах энэ бүхэнд нь сувилагч тусална. Сувилахуйн тусламжийн түр зуурын хэрэгцээ нь халдварт өвчтөний биемахбодын үйл ажиллагаа сэргэж, хэвийн болтол үргэлжилнэ. Өвчтөний өөртөө үйлчлэх чадвар болон амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулна. Сувилагч нарийн түвэгтэй арга, техникийг ашиглан, стандартын дагуу сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлдэг.
  • 19. Сувилахуйн үйл ажиллагааг дүгнэх Тавьсан зорилгодоо хүрсэн эсэхийг тодорхойлохын тулд сувилгааны үр дүнг үнэлнэ. Өвчтөнг эмнэлгээс гарах, нас барах хүртэл үнэлгээ тасралтгүй явагдана. Сувилагч өөрийн үйл ажиллагаандаа байнга дүн шинжилгээ хийх бөгөөд халдварт өвчтөнд шинээр үүсч байгаа аливаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулна. Хэрвээ асуудал шийдвэрлэгдвэл сувилгааны картанд он, сар, өдөр, цаг, минуттай нь бичиж, тэмдэглэн, гарын үсгээ зурна. Хэрвээ асуудал шийдэгдэхгүй, халдварт өвчтөний хэрэгцээ сувилгааны явцад хангагдахгүй байсаар байвал, сувилагч үйл ажиллагаагаа өөрчлөн, сувилахуйн шинэ төлөвлөгөө боловсруулах, эсвэл хуучин төлөвлөгөөгөө засч, залруулах арга хэмжээ авна.
  • 20. Сувилахуйн үйл ажиллагааг дүгнэх Сувилахуйн үйл ажиллагааг дүгнэхдээ : Тухайн өвчтөний талаар мэдээлэл бүрэн цуглуулсан, үзлэг зөв хийгдсэн эсэх Тухайн өвчтөнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлж, тодорхойлсон эсэх Сайн төлөвлөгөө боловсруулсан эсэх Сувилгаа зөв хийгдсэн эсэхэд үнэлгээ өгнө. Энэ шат нь бүхий л үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх чадварыг сувилагчаас шаардсан нарийн түвэгтэй үйл явц юм.
  • 22. Мэдрэлийн халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Халдварын гаралтай мэдрэлийн цочмог гэмтэл болон сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнүүдийг сувилагч байнгын хяналтандаа авч, анхаарлаа хандуулна. Тэд үзлэг, эмчилгээ хийлгэхийг эсэргүүцэн, эмнэлгийн ажилтнуудад догшин, ширүүн авирлаж болзошгүй тул сувилагч энэ бүхэнд тэсвэр, тэвчээртэй хандах ёстой. Хөөрлийн байдалд байгаа халдварт өвчтөнд учрыг ойлгуулж, үгэндээ оруулахыг хичээх болон шүүмжилж, ичээхийг оролдох хэрэггүй. Эмчийг яаралтай дуудан, цаг алдалгүй эмчилгээг эхэлж, сувилахуйн тусламжийг үзүүлнэ.
  • 23. Мэдрэлийн халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Мэдрэлийн халдвартай өвчтөний эмчилгээний үр дүн нь өвчтөнийг хэрхэн асарч сувилж байгаагаас их шалтгаална. Тийм өвчтөнд сувилагч туйлын ая тухтай орчныг бий болгох ёстой. Өрөө нь дуу чимээ багатай тайван, бүдэг гэрэлтүүлэгтэй байх ба хаалга нь онгойх, хаахад чанга дуугардаггүй, хяхтнадаггүй байна. Өрөөг тогтмол агааржуулан, кварц асаах бөгөөд өрөөний ариун цэврийн байдал болон байнгын халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа эсэхийг хянана
  • 24. Мэдрэлийн халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Сахуу, саа, хачигт энцефалит зэрэг өвчний үед олон өвчтөнд саа, саажил үүсэх ба бруцеллёзын үед үений үрэвслийн улмаас өвдөлт үүсч, хөдөлгөөн хязгаарлагдмал болох зэрэг байдал үүсдэг учраас арьсны нягт нямбай арчилгаа, цагаан хэрэглэл болон дотуур хувцсыг тогтмол солих, холголт үүсэхээс сэргийлэх, усанд оруулах зэрэг асаргаа, сувилгаа чухал шаардлагатай байдаг. Саажил болсноос 45 хоногоос хойш булчингийн хатингаршил үүсч, үений хөдөлгөөн алдагддаг тул түүнээс сэргийлэхийн тулд саажсан мөчинд массаж, эмчилгээний гимнастикийг өдөрт хэд хэдэн удаа 510 минутын турш хийнэ.
  • 25. Мэдрэлийн халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Мэдрэлийн зарим халдварын үед залгих чадвар алдагддаг тул хоол нь хагас шингэн, зутан маягийн байна. Хахаж, цацуулахгүйн тулд өвчтөнийг яаралгүй хооллох хэрэгтэй. Залгиж бүрмөсөн чадахгүй үед хамрын зондоор хооллоно. Хэвтрийн хатгаанаас сэргийлэхийн тулд өвчтөнг орон дээр нь эргүүлэн, байрлалыг нь сольж хэвтүүлж байх хэрэгтэй. Мэдрэлийн халдвартай өвчтөнг эргүүлж хэвтүүлэхдээ туйлын болгоомжтой хандахгүй бол өвчтөн таталт өгч болзошгүй байдаг.
  • 26. Мэдрэлийн халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Тархи, нугас гэмтсэн үед аарцагны эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж болно. Шээс хаагдах, өтгөн хатах эмгэг үүссэн үед өвчтөнд катетер тавих, буцалсан болон давстай усаар цэвэрлэх клизм тавина. Шээс задгайрсан үед эмэгтэйчүүдэд памперс, эрэгтэйчүүдэд шээс гадагшлуулах гуурс хэрэглэнэ. Памперс болон орных нь даавууг
  • 27. Мэдрэлийн халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Хэл ярианы бэрхшээлтэй өвчтөнтэй захидал, дохио зангааны тусламжтай харьцах тул сувилагч тэсвэр тэвчээртэй, сонор соргог, өрөвч зөөлөн сэтгэлээр өвчтөнд хандах ёстой. Өвчтөн тийм, үгүй гэж толгой дохиж чадах тийм асуултыг сувилагч өвчтөнд тавина. Комын байдалд байгаа өвчтөнг сувилах нь сувилагчаас онцгой хүч чармайлт, нягт нямбай ажиллагааг шаарддаг. Өвчтөний ялгадсаар бохирдох бүрийд цагаан хэрэглэлийг солин, өвчтөний биеийг угааж, цэвэрлэнэ. Ам, хамарнаас салстыг соруулна. Хэл унжихаас сэргийлнэ. Өвчтөн ухаангүй байгаа хэдий ч түүний дэргэд биеийн байдал нь хүнд байгаа тухай болон өвчнийх нь тааламжгүй төгсгөлийн талаар ярих хэрэггүй.
  • 28. Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж
  • 29. Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Энэ хам шинжийн үед идэх, уух, амьсгалах, эрүүл байх, цэвэр байх гэсэн хүний олон хэрэгцээ алдагдана. Хоолой өвдөх, ханиах, амьсгаа давчдах, залгихад хоолой хөндүүрлэх, бачуурах, нүд болон амны салст үрэвсэх, булчирхайнууд томрох, бусдыг халдварлуулахаас айх зэрэг олон асуудлууд өвчтөнийг зовоосоор байдаг. Улайралтын болон гүйлсэн булчирхайн үрэвслийн хам шинжийн үед үзүүлэх сувилгааны онцлог нь өвчний цочмог үед өвчтөний ам, хамар, нүдийг байнга цэвэрлэх явдал юм.
  • 30. Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж • Амьсгалын замын халдварт өвчтэй хүмүүсийг дулаан, агааржуулалт сайтай өрөөнд хэвтүүлэн, шаардлагатай бол хэвтрийн дэглэм сахиулна. Чанга ярих, инээх зэрэг гадны цочрол нь өвчтөнийг амархан ядраадаг тул дуу чимээ багатай байх нь сувилгааны чухал нөхцөл болдог. • Биеийн халуун хэвийн болсон, хоолой залгиур дахь үрэвсэл намдсан үед өвчтөнийг орноосоо босохыг зөвшөөрдөг.
  • 31. Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Тамхи нь хэсэг газрын салстын нөхөн төлжилтөнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй салстыг хүчтэй цочроодог тул өвчтөнг тамхи татахыг хориглоно. Архи уух, их халуун хоол унд идэж, уух нь салстыг цочроон, эдгэрэлтийг удаашруулдаг. Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед үрэвслийн шимэгдэлтийг түргэсгэх, үхэжсэн эдийг ховхлох, цугласан идээ, цэр, өнгөр зэргийг цэвэрлэхийн тулд ам, залгиурыг давс болон царвангийн уусмал, фурациллинаар 20-30 минут тутамд тогтмол зайлуулна. Ам залгиурыг зайлуулах шингэн 40-45 хэмийн бүлээн байх нь тохиромжтой. Хүйтэн байх нь салстын судсыг нарийсган, эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлнө. Хэт халуун байх нь салстыг түлж болзошгүй.
  • 32. Амьсгалын замын халдвар бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж • Сахуугийн үед ам, залгиурын арчилгаа онцгой чухал байдаг. Сувилагч зөвхөн амны хөндийн төдийгүй хамарны цэвэр байдалд анхаарна. Хамарт цугласан салстыг ариутгагч уусмалд норгосон хөвөнгөөр авна. Сахуугийн өнгөрийг хүчээр хуулж болохгүй бөгөөд ам, залгиурыг устөрөгчийн хэт ислийн уусмал 1 стакан усанд 1-2 хоолны халбага хийх, 2% борын хүчил, 2% содын уусмалаар зайлуулна. • Хоолой хатаж, сэрвэгнэсэн үед содтой халуун сүү уухыг зөвлөнө. Нүдний салст үрэвссэн үед гэрлээс гялбах тул хурц гэрлийг зайлуулна. Нүдийг 2% борын хүчил, фурациллинаар угаан, эмчийн зааврын дагуу эм дусаана. Нүдний дусаалга нь тасалгааны хэмтэй ойролцоо бүлээн байна. Сувилагч эмийг дусаахын өмнө урьд нь хэрэглэж байсан эсэх, гаж нөлөө өгч байсныг асууна • Парагриппийн халдвар болон төвөнхийн сахуугийн бачуурлын үед өвчтөнүүдийг хагас суугаа байрлуулан, чийглэсэн хүчилтөрөгчийг хамраар нь өгнө.
  • 33. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж
  • 34. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Онош тогтоогдоогүй ч өвчтөн суулгаж байгаа үед сувилагч голомтонд халдвар хамгааллын дэглэм тогтоон, өвчтөнийг асарч, сувилан, биеийн байдлыг хянана. Гэдэсний хурц халдвартай өвчтөнд бие засах, эрүүл, цэвэр байх, унтах, амрах зэрэг физиологийн хэрэгцээ алдагдсанаас асуудлууд үүсдэг. Халдвартын эмнэлгийн сувилагч, ялангуяа гэдэсний халдварын тасгийн сувилагчийн ажил нь түүнээс эр зориг, тэсвэр тэвчээр, өвчтөний ая, эвийг олох чадвар, энэрэх, өрөвдөх сэтгэлтэй байхыг шаарддаг.
  • 35. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Сувилагч өвчтөний өтгөний эвгүй үнэр болон өтгөн, бөөлжисийг хараад төрсөн тааламжгүй сэтгэгдлээ нууж чаддаг байх нь чухал. Сувилагчийн сэжиглэнгүй царай нь өвчтөнийг сэтгэл зовох, ичих, арчаагүй дорой болох, хүйтэн хөндий харьцахад хүргэж болзошгүй. Сувилагч – өвчтөний таагүй харилцаа нь өвчний явцад муугаар нөлөөлж, эдгэрэлтийн үеийг уртасгах нь цөөнгүй тохиолдоно.
  • 36. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Их хэмжээгээр шингэн алдсанаар өвчтөн усгүйжлийн шокод орж, нас барж болзошгүй тул суулгалт, бөөлжилт нь сувилгааны эн тэргүүний асуудал байдаг. Сувилагч өвчтөний баасны хэмжээ, өнгө, шингэн байдал, цус, салс, идээ зэрэг эмгэг хольц байгаа эсэхийг байнга ажиглаж, хянах ёстой. Өвчтөн халдвартын эмнэлэгт тусгай хөтөвчийг хэрэглэнэ. Хүнд өвчтөнийг дундаа нүхтэй тусгай орон дээр хэвтүүлж, өвчтөний бөгсийг нүхний амсарт тааруулах бөгөөд дор нь хэмжээстэй хувин тавина. Орноос хувин хүртэл хулдаас унжуулан, үзүүрт нь резин залган хувинтай холбоно. Энэ ор нь хүнд өвчтөнийг асарч, сувилахад хялбар төдийгүй хэмжээстэй хувин нь өвчтөний алдсан шингэний хэмжээг зөв тооцоолон, эмчилгээг хийхэд чухал нөлөө үзүүлнэ.
  • 37. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж • Өвчтөний бөөлжис болон өтгөнийг 10% гипохлорид кальци болон хлорын шохойн уусмалаар 1-2 цагийн турш халдваргүйжүүлж, жорлонд хийнэ. • Өвчтөн бие болон сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй бөгөөд сувилагч өвчтөнд эмчилгээний ямар дэглэм баримтлах талаар болон хувийн ариун цэвэр хэрхэн сахих талаар зөвлөнө. • Ер нь халдварт өвчний үед өвчтөн хэвтрийн дэглэм баримталснаар бие махбод, эд эрхтний цусан хангамж сайжирч, зүрхний ачаалал багасдаг
  • 38. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж • Өвчтөний эдгэрэлтэнд хэвтрийн дэглэмээс гадна хоол, асаргаа сувилгаа их үүрэгтэй. • Хоол нь хагас шингэн, амархан шингэх, гэдэсний салстыг цочроох хольцгүй, уураг ихтэй, өөх тос багатай байна. • Өвчний ид үед эмчилгээний хоол №4-г идэх ба өдөрт 4 – 6 удаа бага багаар хооллоно. • Эмнэлгээс гарснаас хойш 1-2 сарын турш хоолны дэглэм баримтлан, өөх тостой, хурц хоол идэхгүй, архи хэрэглэхгүй байхыг сувилагч анхааруулах үүрэгтэй.
  • 39. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Суулгалт бүхий өвчтөний сувилгааны нэг хэсэг нь өвчтөний бие болон цагаан хэрэглэл, орыг цэвэр байлгах явдал юм. Өвчтөн олон удаа суулгаснаас бөгсний амсарыг тойрон улайлт, нуралт, шархлаа үүсдэг тул өвчтөн сувилагчийн зааврын дагуу бие зассаны дараа бөгсний амсар орчмыг савантай бүлээн усаар тогтмол угааж, зөөлөн салфеткаар хуурай болтол арчин, вазелин юмуу хүүхдийн тос түрхэнэ. Хүнд өвчтөний хувьд энэ бүхнийг сувилагч хийнэ.
  • 40. Суулгалт бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Өвчтөний цагаан хэрэглэл, дотуур хувцас нь өтгөн болон бөөлжсөөр бохирдсон тохиолдолд сольж, заавал халдваргүйжүүлнэ. Хүнд өвчтөнийг цооролтоос сэргийлж, түүний орны даавуунд ямар нэгэн нугалаа, идэх юмны үртэс байгаа эсэхт онцгой анхаарах ёстой. Мөн өвчтөний арьсны улайсан хэсгийг 10% камфорын спиртээр өдөрт 2 удаа арчина. Шингэн алдалт болон үүсгэгчийн хорын нөлөөгөөр дулаан зохицуулга алдагддагаас өвчтөн маш даарамтгай болсон байдаг тул өвчтөнд бүлээн жин тавьж дулаацуулна.
  • 41. Элэг дэлүү томрох хам шинж бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж
  • 42. Элэг дэлүү томрох хам шинж бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Вирүст гепатитын үед хэвтрийн болон хоолны дэглэм сахин, шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух талаар сувилагч өвчтөнд зөвлөнө. Энэ бүхнийг дагаж мөрдөөгүйгээс мөн архи согтууруулах ундаа хэрэглэснээр амь насанд аюултай хүндрэл үүсч болзошгүй талаар тайлбарлаж өгнө. Вирүст гепатитийн үед өвчтөний зан ааш, сэтгэл хөдлөл, хоол, нойрондоо хэр байгааг сувилагч сайтар ажиглаж, хянах ба шаардлагатай тохиолдолд эмчид яаралтай мэдэгдэнэ.
  • 43. Элэг дэлүү томрох хам шинж бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Цочмог вирүст гепатит, ялангуяа түүний шаргүй хэлбэр нь балнадтай андуурч оношлогддог. Учир нь балнадын үед элэг дэлүү томрохоос гадна хөдөлгөөний идэвх сулрах, хоолондоо дургүй болох зэрэг шинжүүд илэрдэг нь гепатиттай төстэй юм. Балнадын үед сувилагч өвчтөний баасны өнгө, пульс, даралтыг байнга хянаж байх ёстой. Өтгөн хар гарах, пульс харьцангуй цөөн байснаа олшрох, даралт буурах зэрэг нь балнадын өвөрмөц хүндрэл болох гэдэсний цус алдалтын шинжүүд юм. Гэдэс цоорох үед хэвлийгээр хүчтэй өвдөх шинж илэрнэ.
  • 44. Элэг дэлүү томрох хам шинж бүхий өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж • Халдварт мононуклеозын үед дэлүү томорно. Халдварт мононуклеозоор залуу хүмүүс өвчлөх ба халуурах, хоолой өвдөх, тунгалгийн булчирхайнууд томрох зэрэг шинжүүд илэрнэ. Нийт өвчлөгсдийн 50%-75%-д нь өвчний 2-3 дахь долоо хоногт дэлүү маш их томордог. Ингэснээр бүтэц нь алдагдан, дэлүү задарч болно. Энэ үед өвчтөн хэвтрийн дэглэм сахих нь чухал болох, огцом хөдлөх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх талаар сувилагч өвчтөнд тайлбарлана.
  • 45. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж
  • 46. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж ХДХВ – ын халдвар нь даамжирсан явцтай, олон жил үргэлжилдэг тул халдвар авсан өвчтөн үлдсэн амьдралынхаа ихэнх хэсгийг эмнэлгээс гадуур өнгөрүүлэх ба өвчний шатандаа шилжиж, 2-догч халдвар юмуу хавдар хавсарсан үедээ эмнэлэгт хэвтдэг. Мөн шинж тэмдэггүй үедээ тухайн халдвартай холбоогүй, өөр шалтгааны улмаас ч эмнэлэгт хэвтэж болно.
  • 47. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Сувилагч халдвар дамжих эрсдэлт хүчин зүйлсийг сайн мэдэж байх ёстойгоос гадна халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлсэн бүхий л арга хэмжээг авч явуулна. Ямар ч төрлийн халдвар ХДХВ – тэй өвчтөний биеийн байдлыг огцом муутгадаг. Иймээс өвчтөнийг вирүсын халдвараас сэргийлэхийн тулд түүнтэй харьцахдаа амны хаалт заавал зүүнэ.
  • 48. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Цусаар бохирлогдсон цагаан хэрэглэлийг солихдоо заавал бээлий өмсөх ба түүнийг буцалгах юмуу хлорын шохойн уусмалд дэвтээн, халдваргүйжүүлнэ. Бүх хаягдлыг давхар хайрцганд хийж, шатаана. Арьсны янз бүрийн үрэвслүүд, тууралтууд, шарх нь сэжиглэх мэдрэмж сувилагчид төрүүлж болох ч түүнийгээ өвчтөнд мэдэгдэж огт болохгүй, харин өрөвч энэрэнгүй сэтгэлээр түүний шархыг цэвэрлэж өгнө.
  • 49. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Өвчтөн ялангуяа шөнө маш их хөлөрдөг тул өдөр бүр түүний биеийг угааж, арчин, дотуур хувцас, цагаан хэрэглэлийг солино. Уушигны пневмоцистоз үүссэн үед амьсгаадалт минутанд 80-150 хүрч, угсруулан ханиалгаж, маш хурдан хугацаанд амьсгалын дутагдалд ордог тул өвчтөнг өөрт эвтэйхэн байрлалд ороход нь туслан, чийглэсэн хүчилтөрөгчөөр амьсгалуулна.
  • 50. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж ХДХВ-ын халдвартай өвчтөнүүдэд янз бүрийн хэрэгцээ үүсдэг. Зарим нь асаргаа сувилгаа, байнгын сэтгэлийн дэмээр дутагдаж байхад зарим нь өөрт тулгарсан бүхий л асуудалтайгаа эвлэрсэн мэт байдалтай байдаг ч ганцаараа ирээдүйнхээ талаар бодох нь хэцүү санагддагаас харилцан ярилцах хүн түүнд хэрэгтэй байдаг. Сувилагч ихэнхдээ өвчтөний хамгийн хэрэгтэй, ойр дотны хүн байдаг тул тэр эмчид хэлээгүй зүйлээ сувилагчид хэлэх нь бий.
  • 51. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж ХДХВ –ын халдвар маш удаан хугацаагаар үргэлжилдэг өвчин учраас өвчтөн удаан амьдрах боломжтой бөгөөд хэр удаан амьдрах нь өвчтөнөөс өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг сувилагч өвчтөнд тайлбарлана. Хэрвээ амьдралаа уртасгахыг хүсч байвал ямар нэгэн халдвар авахгүй байхыг хичээх, архи болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх, аливаа стресс, бухимдлаас зайлсхийх, жирэмслэхгүй байх, витамин болон ретровирүсын эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй гэдгийг сувилагч өвчтөнд ойлгуулах хэрэгтэй.
  • 52. ХДХВ – ын халдвартай өвчтөнд үзүүлэх сувилахуйн тусламж Амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэн, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр биед байгаа дархлал хомсдолын вирүсүүд олон жилийн турш унтаа байдалд байх бөгөөд ингэснээр өвчин хүндрэхгүй гэдгийг өвчтөнд байнга хэлж байх нь чухал. Мөн дэлхий дахинд эрдэмтэд эмчилгээний үр дүнтэй бэлдмэл, вакциныг бүтээхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар ярьж, сэтгэлд нь бага ч гэсэн итгэл, найдвар төрүүлэх хэрэгтэй.
  • 53. Халдварт өвчний үеийн яаралтай тусламжууд Дэд проф, АУ-ны доктор Б.Баярмагнай
  • 54. Усгүйжлийн гиповолемийн шок – Бөөлжилт, суулгалтын улмаас ус, эрдсийн солилцооны алдагдалд орж, улмаар биед эргэлдэх цусны хэмжээ багассанаас үүсдэг эмгэг байдал юм. Урвах тахал, сальмонеллёз, хоолны хордлогот халдвар, коли халдвар болон гэдэсний бусад өвчнүүдийн үед үүсдэг.
  • 55. Усгүйжлийн гиповолемийн шок Эмнэлзүй : ухаан санаа самуурах, хүүхэн хараа өргөсөх, арьс цонхийж цайх, хөрөх, булчингуудын таталт илрэх, арьсны уян хатан чанар буурах, захын хөхрөлт үүсэх, артерийн даралт эрс багасах, зүрхний авиа бүдгэрэх, пульс тэмтрэгдэхгүй болох, шээс багасах, хаагдах шинжүүд илэрнэ.
  • 56. Яаралтай тусламж : Өвчтөнг өөрт нь эвтэйхэн байрлалд байлган, биед нь бүлээн жин тавьж дулаацуулан, чийглэсэн хүчилтөрөгч өгөх Эмчийн зааврын дагуу : 15-20млкг - реополиглюкиныг дуслаар, альбумин 5%-150-200млхоногт хийх Преднизолон 3-5мгкгхоногт судсаар хийх 10%-500мл глюкозыг 12ед инсулины хамт дуслаар хийх Квартосоль, трисоль ацесоль зэрэг уусмалуудыг дуслаар хийх Контрикал-500едкгхоногт 0,9% натри хлоридын уусмалын хамт дуслаар хийх
  • 57. Тархины хаван -Тархи болон түүний бүрхүүлийн үрэвслийн улмаас үүсэх тархины цочмог дутагдлын хам шинж юм. Менингит, энцефалит, лептоспироз, томуу зэрэг нян болон вируcын халдваруудын үед үүсдэг.
  • 58. Тархины хаван Эмнэлзүй : толгой өвдөх, эргэх, бөөлжих, ухаан санаа өөрчлөгдөх, улмаар бүүдийх, ухаангүй болох, таталт өгөх, рефлексүүд сулрах, арилах, хүүхэн хараа өргөсөх, гэрлийн урвал сул илрэх, нүдний уг хавагнах зэрэг шинжүүд илэрнэ.
  • 59. Яаралтай тусламж • : • Өвчтөнг өөрт нь эвтэйхэн байрлалд байлгах хажуугаар нь хэвтүүлэх ба толгой нь хойшоо ялимгүй гэдгэр байна. • Амны хөндийг тогтмол цэвэрлэх • Эмчийн зааврын дагуу : 1%-2-3мгкг лазикс хийн, 4-5 цагийн дараа давтан хийх, 2,4%-10мл эуфиллинийг 0,9% NaCe уусмалын хамт судсаар аажим хийх • Глюкокортикостероидууд-преднизолон 90-150мг эсвэл дексаметазон 16-22мг –ыг судсаар хийх • 15%-20% - 1-2гкг маннитолыг 0,9% NaCe уусмалын хамт дуслаар аажим хийх • Чийглэсэн хүчилтөрөгч байнга өгөх
  • 60. Бөөрний цочмог дутагдал • – бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямарснаас уургийн солилцооны бүтээгдхүүн биеэс ялгарахаа больж, биемахбодод хордлого үүсэн, улмаар хүчил-шүлтийн болон ус эрдсийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг эмгэг байдал юм. Лептоспироз, менингококкцеми, сальмонел лёз, урвах тахал болон бусад халдварт өвчнүүдийн үед үүсдэг.
  • 61. Бөөрний цочмог дутагдал • Эмнэлзүй : толгой өвдөх, цочромтгой болох, ам цангах, арьс хуурайших, амьсгаадах, зүрхний цохилт түргэсэх, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, сэтгэцийн өөрчлөлт илрэх, шээс багасах, хаагдах зэрэг шинжүүд илрэн, шээсээр азот ялгаран, цусан дахь кали ихэсдэг.
  • 62. Яаралтай тусламж : • Өвчтөнг байнгын хяналтанд байлган, зохих асаргаа сувилгааг хийх, шээсийг хэмжих • Эмчийн зааврын дагуу : 10%-500мл глюкоз, 12ед инсулин преднизолон 60 мг, 2,4%-10мл эуфиллин дуслаар хийх
  • 63. Элэгний цочмог дутагдал • – элэгний эс их хэмжээгээр үхжил болж, түүний хоргүйжүүлэх болон нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдсанаас үүсэх амь насанд аюултай байдал юм. Вирүст гепатит, лептоспироз, элэгний хатуурлын үед үүснэ. • Эмнэлзүй : бие улам сулрах, хоолонд дургүй болох, амнаас элэгний үнэр гарах, шарлалт нэмэгдэх, нойргүйдэх, олон дахин бөөлжих, сэтгэцийн өөрчлөлт гарах хөөрөл, саатлын байдалд орох, арьсан дээр цусархаг тууралт гарах, цусархагийн шинж илрэх, баруун хавирганы доогуур өвдөх, элэгний хэмжээ багасах, зовхи чичирхийлэх, хурууны үзүүр салгалах шинжүүд илрэх ба протромбины индекс багасан, билирубин, трансаминаза ферментийн идэвх ихэснэ. Гүн комын үед рефлексүүд арилан, ямар ч цочролд хариулахгүй болно.
  • 64. Яаралтай тусламж • Өвчтөн бөөлжиж байгаа үед толгойг нь хажуу тийшээ эргүүлэн хэвтүүлж, дор нь бөөлжих сав тавих ба бөөлжсөний дараа амны хөндийг цэвэрлэх, • Холголт үүсэхээс сэргийлж, өвчтөний байрлалыг 2 цаг тутам солих • Эмчийн зааврын дагуу : 2% гидрокарбонат натрийн уусмалаар өвчтөний ходоодыг угаан, клизм тавих, Эмийн эмчилгээ судсаар 24 цагийн турш
  • 65. Төвөнхийн бачуурал круп - үрэвслийн процесс гүнзгийрсний улмаас төвөнхийг гэмтээн хавагнуулж, төвөнхийн булчинг агчуулснаас бачуурал үүснэ. Ялангуяа сахуу, томуу, улаанбурхан зэрэг амьсгалын замын халдварт өвчнүүдийн үед тохиолдоно. Эмнэлзүй : 1-р шатанд – хоолой сөөх, сөөнгөтөн хуцуулж ханиалгах, тайван бус болох, амьсгал авахад саадтай болох 2 – р шатанд дуу гарахаа болих, амьсгал шуугиантай болох, амьсгалд туслах булчингууд оролцох, цээжний зөөлөн хэсгүүд татагдах, хөхрөлт улам нэмэгдэх, хүйтэн хөлс чийхрах, пульс олшрох, арьс цонхийх, даралт багасах, 3 – р шатанд пульс баригдахаа болих, ухаан алдах, татах, хүүхэн хараа өргөсөх, амьсгал өнгөц, жигд бус болох зэрэг шинжүүд илэрч өвчтөн бүтэлтийн улмаас нас бардаг.
  • 66. Яаралтай тусламж : • Өвчтөнг хагас суугаа байрлалд байлгана. • Содтой бүлээн сүү уулгах, гичтэй бүлээн усанд хөлийг дүрэх, хүзүү болон цээжинд бүлээн жин тавих зэрэг үйлдлүүдийг хийх • Амьсгалын дээд замын цэр салстыг соруулах • Чийглэсэн хүчилтөрөгч өгөх • Эмчийн зааврын дагуу : 0,5% - 2-4мл седуксен эсвэл 20% - 20мл оксибутрат натрийг судсаар хийх • Преднизолон 5-10мгкг судсаар хийх • 2,4%-0,1млкг эуфиллинийг 0,9% NaCe уусмалын хамт судсаар аажим хийх • 100-200едкг гепариныг 10% глюкозын хамт дуслаар хийх • Эмчилгээ үр дүнгүй үед хамраар гуурс тавьж амьсгалуулах ба бэрхшээлтэй тохиолдолд эмч трахеостоми тавина.
  • 67. Анафилаксийн шок • – богино хугацааны дотор төв мэдрэлийн систем, цусны эргэлт, амьсгал, бодисын солилцоог гүнзгий хямраадаг харшил урвалын хамгийн хүнд хэлбэр юм. Антибиотик, сийвэн, ийлдэс, уургийн бэлдмэлүүд болон харшил төрүүлэгч нэгдлүүдийг биемахбодод хийснээс үүснэ.
  • 68. Анафилаксийн шок • Эмнэлзүй : эхлээд тайван бус болох, толгой өвдөх, чих шуугих, хүйтэн хөлс чийхрах, арьс загатнах, цээж давчдах, зүрх дэлсэх, гэдсээр базлаж өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинжүүд илрэх ба дараа нь царай цонхийх, хөхрөлт үүсэх, үе мөч хөрөх, амьсгал шуугиантай болох, зүрхний авиа бүдгэрэх, пульс тэмтрэгдэхгүй болох, даралт эрс буурах шинжүүд илэрч, судасны хурц дутагдал, бүтэлт, уушигны хавангийн улмаас өвчтөн нас бардаг.
  • 69. Яаралтай тусламж : • Эмчилгээг яаралтай зогсоож, өвчтөнг хажуугаар нь, толгойг нам байрлалд тайван хэвтүүлэх • Харшил үүсгэсэн бэлдмэл тарьсан газрын дээд талаар чангалуур тавих • Эмчийн зааврын дагуу : 0,1%-1мл адреналинийг 0,9% - 10мл NaCe уусмалын хамт судсаар аажим хийх • АД эрс буурсан үед 0,2% - 0,5-1мл норадреналин юмуу 1%-1мл мезатоныг 5-10% глюкозын хамт судсаар хийх • 2-5мгкг преднизолон юмуу 0,3-1мгкг дексаметазон судсаар хийх • 2%-2мл супрастин пипольфен,тавегил, димедрол булчинд хийх • Бронхын агчилтын үед 2,4%-10мл эуфиллинийг 40%-10мл глюкозын хамт судсаар аажим хийх • Реополиглюкин 5-10млкг дуслаар хийх • 0,005%-0,5 мл строфантинийг 0,9% 10мл NaCe уусмалын хамт судсаар аажим хийх • Чийглэсэн хүчилтөрөгч тогтмол өгөх • Төвөнх хавагнасан тохиолдолд хамраар гуурс болон трахеостоми тавина
  • 70. Халдвар хордлогын шок • – Үүсгэгчийн дотор болон гадар хорын нөлөөгөөр цусны эргэлт, бодисын солилцоо, мэдрэл зохицуулга алдагдан, улмаар эд эрхтэн дэх цусны бичил эргэлт саатах байдлаар илэрдэг хам шинж юм. Олон халдварт өвчний хүндрэл байдлаар тохиолдоно.
  • 71. Халдвар хордлогын шок • Эмнэлзүй : шокийн эмнэлзүйн илрэл олон янз байхаас гадна түүний үе шатаас хамаарна. Шокийг оношлох, түүний зэргийг тогтоох эмнэлзүйн гол шинж нь артерийн даралт, судасны цохилтын тоо юм. Шок гүнзгийрэхийн хэрээр даралт буурч, судасны цохилт олширч, эцэстээ тоологдохгүй болдог. ХХШ нь 39-40 хэм хүртэл өндөр халуурч, түргэн хугацаанд өвчтөний бие эрс муудах байдлаар хурц эхэлдэг. Эхний үед өвчтөн тайван бус болох, мэдрэхүй ихсэх, заримдаа дэмийрэх, баримжаа алдах, амьсгаадах, царай цонхийх шинжүүд илрэх ба улмаар өвчтөн ноомой, унтаа байдалд орох, хөдөлгөөн нь муудах, хүйтэн хөлс гарах, бие хөхрөх, шээс багасах, цусархагийн шинжүүд илэрдэг.
  • 72. Яаралтай тусламж Өвчтөний хөлд бүлээн жин тавьж, чийглэсэн хүчилтөрөгч өгөх Эмчийн зааврын дагуу : Реополиглюкин 10-15млкг дуслаар хийх альбумин , кристалл уусмалууд лактосоль, квартосоль Контрикал , гордокс , 0,5%-15мл дофамин 5%-400мл глюкозын хамт судсаар аажим1мин-д 18-20дусал Гепарин , 5%- аскорбины хүчил, 005%- строфантин, 2,5%-2мл пипольфен 100мг – кокарбоксилаза, 4% - гидрокарбонат натри, 2,4%- эуфиллин , 5%аминокапроны хүчил , 2-4мгкг тренталыг 0,9% NaCl уусмалын хамт дуслаар хийх , Лазикс-, Антибиотик эмчилгээ
  • 73. Лекц 7-8 /Халдварт өвчний сувилахуй / Нэмж унших материалууд 1. Халдварт өвчин. Сурах бичиг 2006,2010,2012,/Я.Дагвадорж нар/ 2. Халдварт өвчний сувилахуй. Э.Ариунцэцэг,2012 он