SlideShare una empresa de Scribd logo
1 de 41
Descargar para leer sin conexión
МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР

                         Редактор профессор Оуэн Латтимор


                            УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР
                                Улаанбаатар 1977



                                     УДИРТГАЛ

   Аман зохиол нь тухайн ард түмний түүхийн нэгэн бүрэлдүүн хэсэг байдаг. Мөн
хэлний нь эрдэнэсийн сан хөмрөг болж байдаг. Учир нь, аман зохиол нь ямагт уран
зохиолын нөлөө, соёлын бусад хүчин зүйлийг шингээж, нэг үндэстнээс нөгөө үндэстэнд
дамжин мянга мянган бээр газрыг туулж, ямарваа хязгаарлагдмал албаны буюу
нийгмийн явцуу хүрээний утга зохиолын дэгжирхсэн маягаар яавч илэрхийлж болшгүй
амин чухал бүхнийг агуулсан ард түмний өдөр дутмын үг хэлээр яригдаж байдаг.
   Бид энд мөхөх аюулд учраад эцэст нь ард түмний эрхэмлэдэг аман зохиолын ачаар
аврагдсан тийм хэл байдгийг ч баримт болгон дурьдаж болох юм. Үүнд: арван есдүгээр
зууны эхээр Дани, Хорват (Югославын) хоёрт герман хэл дээр анги хийгээд
хөрөнгөтнүүдийн хэл болж байлаа. Уншиж, бичиж чаддаг бүхэн өөр хоорондоо герман
хэлээр харилцаж байлаа. Дани, Хорват хэл нь зөвхөн бичиг үсэг үл мэдэх тариачдын
хэлцэх зугуухан мөхөж буй хэл болжээ. Гэтэл эдгээр хоёр оронд хөрөнгөтний зарим
дэвшилтэт сэхээтэн бичиг үсэг үл мэдэх тариачдын ярьсан үлгэр домгийг цуглуулж,
номонд хэвлэж эхэлсэн нь хоёр талын ашиг тусыг өгчээ. Энэ нь утга зохиолын хөгжилд
нөлөөлсөн тул энэ тэрийг уншихын тулд гадаад хэл болох герман хэлийг тэдгээр орны
хүмүүс суралцах шаардлага үгүй болсон. Мөн үлэмжхэн «германчлагдсан»
хөрөнгөтнүүд ч үндэснийхээ хэлийг сурахаас өөр арга үгүй болсон тул дани, хорват хэл
дахин сэргэсэн.
   Монгол хэлээр бичигдсэн эртний том сурвалж бичиг болох «Монголын нууц
товчоонд» хэлний хоёр төрлийн шинж байдал хадгалагдсан байдгийг бид мэднэ. Үүнд:
арван хоёрдугаар зууны овгийн байгууллын үеийн язгууртнуудын болон шинэ дутам
асар түргэн хөгжиж байсан 13-р зууны феодал язгууртнуудын хэлний төлөв шинж
хийгээд ард түмний яруу тансаг хэлний төлөв шинж илэрсэн байдаг.
   Арван есдүгээр зууны эцэс болоход үлэмж их өөрчлөлт гарсан. Буддын шашны
нөлөөгөөр бичгийн хэлэнд санскрит, төвд хэлний элементүүд, манж хятадын эзэнт
улсын албан бичгийн нөлөөгөөр Кунзын элементүүд гүн гүнзгий шингэжээ.
   Бид энэхүү «хожуу» үеийн бичгийн хэлний найруулгыг аман зохиолд хадгалагдаж
ирсэн ярианы хэлтэй харьцуулж үзвэл гадаадын нөлөө нь Монгол бичгийн хэлийг улам
бүр эрхтэн дархтны маяглуулан гуйвуулсан хэл болгон гажуудуулж, нөгөөтэйгүүр
тэдгээр гадаад үг хэллэг нь бичиж уншиж үл мэдэх монголчууд буюу мал маллах, ав
хийх, эсгий хийх, ноос үс янзлаж нэхий илдэх, урт аяны хөсөг тэрэг хөтлөх, цэргийн
алба хаах, ноёд тайж нарын улаа нэхэх зэрэг хар бор хутуу хүтүү бүхнийг хийгч ардын
аман зохиол, үлгэр домогт ам дамжин яригдахдаа «монголчлогддог» байжээ.
   Үүний учир нь ард түмэн үзэл бодол, зан суртахуун, ёс зүй хийгээд нийгмийн янз
бүрийн хандлагыг өөрсдийн бодит байр сууринаас ойлгодогт оршино.
Хятад болон баруун Европт өөрсдийгөө «соёлжиж иргэншсэн» гэж нэрийдэгчид
монголчуудын дийлэнхи бичиг үсэг үл мэдэгч, бүдүүлэг байсан нь даруй тэд угаас
бүдүүлэг, мулгуу тэнэг байснаас болсон хэрэг гэж саяхан болтол үзсээр иржээ.
   Уншиж мэдэхгүй байх нь бүдүүлэг явдалтай адилгүй бөгөөд бүдүүлэг хүн заавал
тэнэг мулгуу байх ёсгүй. Монголчуудын аман зохиолоос бид, энэ үлгэр домгийг ам
дамжуулан хэлэлцэж байсан хүмүүс үнэхээр үлэмжийн их мэдлэгтэй, ялангуяа байгаль
хүний зан төлөв болон бүхнээс эрхэм мэдлэг болох нийгмийн байдал төлөвийн талаар
төгс ухаажсан байжээ гэдгийг ойлгож мэдэх болно. Ардын үлгэрүүдийн дийлэнхи нь
нийгмийн байгуулал хийгээд нийгмийн шудрага биш явдлын талаар ухаалаг хурц
ойлголт, шүүмжлэл бүхий юм. Үйлдвэржүүлэлтийн өмнө үеийн байдал ямаршуу янзтай
байсныг мэдэх хүсэлт хүн энэ ертөнцийн аль ч хэсэгт байх аваас Монголын аман
зохиолоос түүнийг мэдэж болно. 1921 оноос эхтэй социалист хувьсгалын жилүүдэд
энэхүү аман зохиолыг яв цав буулган бичиж авч чадсан нь монголчуудын хувьд гойд их
азтай хэрэг. Энэ нь монголчуудад хоёр зүйлийн тусыг өгсөн. Ярианы хэлний амт
шимтийг хадгалж, түүнийг эдүүгээгийн эрчимтэй хөгжиж буй социалист утга зохиолд
дамжуулсан. Өнөө үед монгол хэлээр бичигдсэн шилдэг роман, тууж, өгүүллэгүүдээс
аман зохиолын үлэмжийн их нөлөөний ул мөр болох тухайн үндэстний ажил үйлсийг
бүтээгч эрэгтэй, эмэгтэй хүн бүхний ертөнцийг ойлгох арга зам, ерийн хүмүүсийн хэл
яриаг олж үзэж болно.
   Англи хэлээр уншигчдад зориулж орчуулагч Алтангэрэл энэ орчуулгыг чин
сэтгэлийн угаас хүчин чармайж, хүчээнгүйлэн хийсэн бөгөөд харилцан ойлголцох
явдал улам бүр боломжтой болж буй энэ дэлхийд биднийг монголчуудтай ойр дотно
болоход хувь нэмэр болох энэ бүтээлийг, бид бүхэн талархвал зохилтой.

                                                                  Оуэн Латтимор




                                                                                2
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ДОМОГ ҮЛГЭРИЙН ЗҮЙЛ




                      3
1. ЭРХИЙ МЭРГЭН
   Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс
улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад амьтан хүн халууцаад, адуу мал
харангатаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг
харснаа харвадаг, харавснаа онодог, хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйд
гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйж
гэнэ.
   Эрийн эр төрсөн
   Эрхий мэргэн харваач
   Эрхийдээ эрчимтэй,
   Элгэндээ сөстэй,
   Залуу настай,
   Халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: «Долоон нарыг би долоон
сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ
байгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй (амьтан болоод) харанхуй нүхэнд амьдрана»
гэж ам алдаж андгай хийж гэнээ,
   Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь
харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар
(татаж? дэлж?) шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуу
хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон
учир (алтан) хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар
харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.
   Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо
хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ: «Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд
хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай: Би
эмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно» гэж ам тангаргаа өгчээ.
   Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч
хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрий
хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг
огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр
хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтой
хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? гүйцэх үү? гэж
дооглон бултан нисдэг нь тэр гэнэ.
   Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад,
эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд
амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг үүнээс болсон гэнэ. Бас
эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж
нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарваганд
хүн мах²²²2 гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ.
Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон
учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.




                                                                                  4
2. ХҮН НҮЦГЭН,
                     НОХОЙ ҮСТЭЙ БОЛСНЫ УЧИР
   Урьд эрт цагт
   Газрын өр сая тогтож
   Галын хүү сая улайж
   Сүн далайг шалбааг байхад
   Сүмбэр уулыг довцог байхад
   Нар сая мандаж байхад
   Навч сая дэлгэрч байхад
   Сар сая мандаж байхад
   Сахилдаг сая хөхөрч байхад Бурхан хүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний
дүрс хийгээд амь оруулах гэж мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөр
хорлох магадгүй гэж нохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулдаг юм
байжээ.
   — Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай!
   Намайг мөнхийн рашаан авчиртал амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн
болж ивээх тулд хичээж сайн харж сахиж бай гэжээ.
   Тэгээд бурхныг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж иртэл, нохой
муур хоёр хавьтуулахгүй байжээ. Тэхлээр нь чөтгөр мууранд сүү, нохойд мах авчирч
өгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүнрүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгч
гэнэ.
   Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнийг амь оруулах гэтэл үс нь бузардсан
байсанд бурхан хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга гэв.
Муураар зулба долоолгож цэвэрлүүлсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээс
хүрсэнгүй тулд үлдээлгэж мөн суга цавинд муурын хэл хүрээгүй газарт бага сага бузар
үс үлдэж гэнэ. Чөтгөр шээсэн тэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ.
Иймээс хүн нүцгэн болж нохой үстэй болсон гэнэ. Мөн үүний шалтгаанаар муурын хэл
нь бузар, нохойн үс бузар гэж хэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузардсан учир
бурхан хүний аманд мөнхийн рашаан тусаасан боловч хүн мөнх наслахгүй, зуурдаар
үхдэг болов гэнэ.



                         3. НАРС, ХУШ, АНЬС
                     МӨНХ НОГООН БОЛСНЫ УЧИР
   Урьд нэг цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнх үүрдийн залуу
болгохын тулд мөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав
гэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт нь час
хийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахь
мөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван
ургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон гэнэ.
   Хамаг хэрэг нь талаар болсныг үзээд хараацай шувуу харуусан гашуудахдаа
хэдгэнийн хэлийг суга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож
чадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болов гэнэ.



                                                                                   5
4. ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР
   Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн
сайхан амттайг мэдэх гэж хараацай хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд
хэлэв.
   — Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг
мэдэж ир! гэжээ.
   Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар
дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад
хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа
ханатал цэнгэж явав.
   Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж,
халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт
газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:
   — Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:
   — Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний
махаар л хооллох болно гэв.
   Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах
билээ» гэж гайхаш нь барагдаад:
   — Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:
   — Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:
   — Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ
үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил
донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.
   Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга
мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч
хэлж чадсангүй.
   — Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан
унтууцан уурсаад:
   — Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:
   — Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд
могой барьж иддэг болов гэнэ.
   Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой
идэх дуртай ажээ.




                                                                                6
5. МОНГОЛЧУУДЫН ДУНД
                             ҮЛГЭР ХААНААС
                             ҮҮССЭН ТУХАЙ
   Өгүүлэх нь... (олон) жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал
дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу, мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь
өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.
   Арван таван настай залуу эр сохор Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан
алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номон хаан
энэ сүнсийг үзээд ихэд гайхан, «амь нь гараагүй биеэ орхиод юунд ирэв» гэж асуужээ.
Тэр сүнс: «биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь
хүлээсэнгүй ирлээ гэжээ. Тэрхүү сүнсийн ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд
таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн: «Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ
буцаж очиж орогтун! Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!» гээд тамын орноор
дагуулан явжээ. Тэнд баялаг тансаг зол заяа жаргал цэнгэл, өег тав, баяр баясгалан,
зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам дуу хөгжим, үлгэр домог,
бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ.
Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь
өгөөд газарт нь буцаажээ.
   Сүнс нь амигүй болсон биендээ эргэж ирвэл хэрээ нүдийг ухчихсан байв. Төрсөн бие
ийм болсныг үзээд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй
зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд
явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэрэг төлгийг андахгүй байжээ. Сохор мөртөө
хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж
түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр
ярьдаг болов гэнэ.



                           6. ТЭМЭЭ, БУГА ХОЁР
   Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас
өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан,
адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ.
   Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан
хөөрлөдөг байжээ.
   Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ
олж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ.
   Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар
хэлжээ:
   — Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай
мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм
сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргааш
чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ.
   Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мултаж
өгөөд «Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайхан
чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайралдсанд буга
хэнээс звэр авснаа хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд

                                                                                  7
очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас
сольчихжээ.
   Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл
хоёрынхоо аль алиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр
сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд
буга бас нэмж хэлсэн нь:
   — Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмз
гэжээ.
   Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан
болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд
балгаад энэ тэр уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь
авчирч өгнө гэж (амласан бугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа болов
уу» гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарч
унадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ.



                       7. ТЭМЭЭ ҮНСЭНД ХӨРВӨӨХ
                             БОЛСОН УЧИР
   Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа
арван нэгэн амьтны нэрсийг шулуухан тохоогоод сүүлчийн (буюу арван хоёр жилийн
хамгийн эхний) жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж
арван хоёр жилд багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг гомдоохгүйн тулд өөрснөө
шийд гэж айлджээ.
   Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр
жилийн түрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорно зүг
харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана (Тэмээний бөхөн дээр гарч аваад) баруун зүг
харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны
анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ гэжээ.
Тэмээ мэлзээсээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана
овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ.
   Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг
бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. (Ингээд хулгана арван хоёр
жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч
арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ.
   Уг шинж нь:
   1. Хулгана чихтэй
   2. Үхэр гэдэстэй
   3. Бар тавагтай
   4. Туулай хамартай
   5. Луу биетэй
   6. Могой нүдтэй
   7. Морин дэлтэй (Шилний зогдортой)
   8. Хонин ноостой
   9. Мичин бөхтэй
   10. Тахиа өрвөлөгтэй
   11. Нохой гуятай
   12. Гахай сүүлтэй гэнэ)



                                                                                    8
8. ҮХРИЙН БӨӨРНИЙ УЧИР
   Урьд эрт цагт Бурхан, олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр, алхах нь удаан, нэг хоёр
гэж сажилсаар хамгийн бөгсөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан нь
бөөр шилж авахдаа өөлүүлж танасан бөөн өөдөс л үлдээд байжээ. Тэгээд бурхан үхэрт
чи нэгэнтээ хамгийн бөгсөнд ирснээс хойш энэ өөдсийг бүгдийг ав! гээд цөмийг нь
хамаад өгчихсөн. Тэгээд үхрийн бөөр гэж элдэв хангайн өөдөс нийлсэн тийм том юм
болсон гэдэг.



                          9. ЕРТӨНЦИЙН ГУРВАН
                               ИХ САНАЛТАН
  Тогоруу, намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх бий, олон амьтан тэр цөмөрхий
рүү орж унах бий гэж зөөлөн гишгиж байгаа нь энэ гэж гэдэн годон гишгэлдэг юм гэнэ
билээ.
  Голио усаар галав юүлж, үерийн усанд амьтан гэнэдэн авахуулж сүйдэх бий гэж
өндөр дээрээс харж байгаа нь энэ гэж хайр чулуун дээр гардаг юм гэнэ билээ.
  Сарьсан баавгай, тэнгэр нурж, амьтныг сүйдлэх бий гэж өндөр юмнаас уруугаа харж
дүүжлэн, тэнгэр өөд харж байгаа нь тэр юм гэнэ билээ.



                          10. ТАГТАА ШУГ ШУГ
                         ГАСАЛДАГ, БОГШИРГО
                         ШУЛГАНАН ЖИРГЭДЭГ
                              БОЛСОН УЧИР
   Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээр
нэг айлын гэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэг
эмийн дуу тавин ёолох гаслах сонсдов.
   Тэгэхлээр тагтаа хэлэв.
   — Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв.
   — Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж
яарч байна гэжээ.
   Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг
сахиж асраад үлджээ.
   Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном
уншиж, залбирал хийдгийг хардаг болов.
   Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие
биеийнхээ үгийг ойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шуг
шуг ү—х—үү—үх—үү» гэж дуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир»
шулганаад байжээ.
   Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан ба
богширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж


                                                                                 9
шулганаад байдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байх
болжээ.
  Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ.



                     11. ХӨХӨӨ НАМЖИЛЫН ДОМОГ
   Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ.
Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. Гэтэл
Хөхөө Намжил цэргийн албанд явж монголын баруун хязгаарт очжээ.
   Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургууль
хийлгэхийн оронд харин цэргийн албан хаах хугацаанд нь бараг гурван жил шахам
зөвхөн дуу дуулуулсаар байжээ. Тэгэхлээр нь тэр,
   — Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ.
Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн
хоног ч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ.
   — Чиний халагдах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвал
сайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоног
агтан дээр гаргая гэж зөвшөөрчээ. Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурын
захад очоод услах зуураа түүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан хар
морь унасан, ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд,
   — Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд.
   — Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд
нь,
   — Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нүдээ анивал хэдийн хүүхний
гэрт ирсэн байв. Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхний
эцэг эх хоёр Хөхөө Намжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд,
   — Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтай
удаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн:
   — Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ
хугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ.
Ингээд Хөхөө Намжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэй
болж, түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохирчээ.
   Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаа
дуусаж халагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ.
   — Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ.
   Ингээд Хөхөө Намжил адуугаа тууж ирэхэд нь,
   — Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр
малласан ч тийм сайн болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж, ер нь чамайг
цэргийн албанаас халахгүй гэхэд нь нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж аль
гэж Хөхөө Намжил учирлан гуйв гэнэ. Тэгээд цэргийн албанаас халагдаж урьд
ярилцсан ёсоор нөгөө нуурынхаа хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо
ирж хамт гэрт нь очихоор явжээ.
   Хөхөө Намжил ийнхүү сайн сайхан амьдарч байсан боловч орон нутагтаа аав, ээж
амраг гэргийтэй байсан тул орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн нь
Хөхөө Намжилд ийн хэлж гэнээ.
   — Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө.
Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө
заавал саахалтын хиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очиж
байгаарай гэж захиад сайхан хул морь өгч гэнээ..

                                                                                  10
Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловч
түүнээс өөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнө
болгон адуугаа манаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг
байсан гэнэ. Гэтэл Хөхөө Намжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороо
монголын баруун хязгаарт нисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэрт
хоночихоод өглөө болохын хирд яг хэлсэн ёсоор нь мориныхоо амьсгааг түр дарчихаад
адуугаа туугаад очдог байжээ. Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыг
хуучин эхнэр нь ер мэддэггүй байжээ. Гэтэл Хөхөө Намжил нэгэн өглөө жаахан
оройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шууд туугаад ирэхэд нь
нөгөө хардах байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд живэрээ (жигүүрээ) хумиж
амжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр морины
гуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ.
   Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахам
нойр хоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, морин
толгойтой хуур хийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин
толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ.




                                                                              11
ХОЁРДУГААР ХЭСЭГ
АДГУУСАН АМЬТНЫ ҮЛГЭР




                        12
1. ҮНЭГ, АРСЛАН ХОЁР
   Эрт урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Энэ барьсан
юмаа ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг «Чи үүр!»
гэж арслангийн хэлэхэд «Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий
шүү. Түүнийг чи чадах уу?» гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан «Би араатны хаан
байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр хэрэг» гэж
бодоод «Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахий нь чи янцагла!»
гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь
янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ.



                            2. ҮНЭГ, ЧОНО ХОЁР
   Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш
хувааж идэхийг завдаж байтал үнэг:
   — Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч
идье. Чи авч яв гэжээ.
   Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг:
   — Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно:
   — Хэн маань идэх вэ? гэхэд үнэг:
   — Хэн ах настай маань идвэл таарна.
   — Чи хэдэн настай вэ? гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд:
   — Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ
гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо «Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ.
Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо» гэж бодоод:
   — Чи юундаа уйлаа вэ гэхэд үнэг:
   — Надад гурван зулзага бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд
сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолзсоор
хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.




                                                                                  13
3. ҮНЭГ ЗАРАА, ЧОНО ГУРАВ
  Эрт цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж,
түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно:
  — Архинд хэн амархан согтдог маань идье гэв.
  Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно:
  — Би амсаад согтдог гэв. Үнэг:
  — Би үнэрлээд согтдог гэв. Зараа:
  — Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ.
  Ингээд зараа идэхээр болж гэнэ.
  Гэтэл үнэг:
  — Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд
уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж
ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод:
  — Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү? гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн
болж идэж гэнэ.



                                4. ТЭНЭГ ЧОНО
   Эрт урьд цагт нэгэн чоно замаар ороод явж байв гэнэ. Гэтэл зам дээр нь нэгэн
хонины зайдас хэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл, зайдас: —Чоно та
намайг битгий ид. Энэ урд нэгэн адуу шаварт унаад хэвтэж байдаг билээ. Түүнийг очиж
иднэ үү гэж гуйхад чоно тэр зайдсаны үгэнд орж, хэлсэн ёсоор тэнд бий гэсэн газарт нь
очиж үзвэл, үнэхээр нэгэн адуу шаварт унаад хэвтэж байхад түүнийг идэх гэтэл, адуу
бас хэлж гэнэ:
   — Чоно гуай та намайг идэх гэж байгаа юм бол шавраас минь татаж гаргаж орхиод
ид гэж гэнэ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас:
   — Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж орхиод ид
гэж гэнэ. Бас хэлсэн ёсоор шавры нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл:
   — Миний хойд хөлийн тууранд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэ
үү гэж хэлж гэнэ. Чоно түүний тууран дахь бичгийг үзэх гээд очтол тэр адуу дагзы нь
хага өшиглөж орхиод босоод давхиад явчиж гэнэ. Бас тэр чоно үхэх гэж байж ингэж
хэлж хэвтэж гэнэ:
   — Замаар явсан зантгар толгой, зайдсанд хуурагдсан эргүү толгой, шавраас нь татаж
гаргах ямар эзэн нь билээ. Шавры нь долоож арилгах ямар ээж нь билээ. Тууранд нь
бичиг үзэх гэдэг, ямар бичиг мэдэх билээ гээд орилж хэвтэж гэнэ.




                                                                                  14
5. ЗААН, ОГОТНО ХОЁР
   Эрт урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан оршдог байжээ. Заан өдөр бүр голд
очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ.
   Заан ус ууж ханаад оготнын нүхийг усаар сүрчиж усанд авахуулдаг байжээ. Ингээд
оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно, «Миний өчүүхэн орон
байрыг битгий сүйтгээч» гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготнын үгийг
тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ.
   Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно:
   «Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана» гэжээ. Заан энэ
үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад:
   — «Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж
холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү» гэж зарлажээ.
   Гэтэл баячууд оготнын үгийг бас л тоохгүй: «Энэ өчүүхэн муу оготно заантай яаж
байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз» гээд нүүсэнгүй.
Харин ядуу ардууд оготнын үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гээд
нүүцгээжээ.
   Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж, улаан хоолой уушиг
зүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл
амьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ.
   Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын
эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.



                           6. ДОЛООН ХУЛГАНА
   Эрт урьд цагт ах дүү долоон хулгана байжээ. Алгын чинээ газартай юмсанжээ. Нэгэн
өдөр газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн
чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулсан чинь дүү нь
долоосоор байгаад идчихжээ. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихжээ.
   Тэгээд энэ явдлаа ламд очиж хэлжээ.
   «Ах дүү долуулаа юмсан» гэхэд нь лам «Өнөр болохоо дөхжээ» гэж хэлж. «Алгын
чинээ газартай юмсан» гэхэд «Их газартай болох дөхжээ» гэжээ. «Нэг өдөр атгын чинээ
цас орлоо» гэсэнд «Зуд болохоо дөхжээ» гэж гэнэ.
   «Ах дүү долуулаа арилгав» гэхэд «Ажилч болохоо дөхжээ» гэжээ: «Арилгаж байгаад
шагайн чинээ шар тос оллоо» гэхэд «Баян болох дөхжээ» гэжээ. «Хамгийн отгон дүүдээ
хадгалуулсанд долоосоор байгаад идчихэв» гэсэнд «Нярав болох дөхөж дээ» гэж
хэлжээ. «Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа» гэхэд «Дайн болох дөхөж дээ»
гээд огт хайхарч өгсөнгүй. Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу
дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм
байна гэж мэдэцгээж гэндэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.




                                                                                 15
7. БЭТГЭЛЖИН БОР ШУВУУ
   Эрт урьд цагт нар сая мандаж, навч сая дэлгэрч, төр сая тогтож, түмэн сая хурж
байхад Бэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж,
хаврын хатууд харашна гэж хайртай бэтгэ гүзээндээ чимх будаа чихэж, атга будаа
агуулсан юм байжээ.
   Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг нь
хагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь «Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ»
гэж харганыг занаад Бэтгэлжин бор шувуу ямаанд очиж:
   «Ямаа гуай, ямаа гуай, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна.
Харганыг та идээд өгөөч» гэж гуйж гэнэ.
   Гэтэл ямаа: «Чиний хатсан харганыг идэх байтугай, шимтэй ногоогоо идэж барахгүй
яая гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл
чоноор идүүлнэ дээ гэж ямааг занаад чононд очиж. «Чоно гуай, чоно гуай! харгана
сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй
байна. Хар ямааг та идээд өгөөч!» гэж гуйжээ.
   Тэгтэл чоно: «Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ
гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин шувуу «Чамайг тэгвэл анчингаар
алуулна даа» гэж чоныг занаад анчин хар хүнд очиж «Анчин гуай, анчин гуай!
«Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй
байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч»!
гэж гуйжээ.
   Тэгтэл анчин: «Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай, гуу жалгын гөрөөсөө намнаж
чадахгүй явна» гээд бас тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Хулганаар
чиний хувцсыг чинь уруулж хорлоно доо» гэж занаад хулгананд очиж: «Хулгана гуай,
хулгана гуай! Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа
идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөж
намнаж өгөхгүй байна. Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч» гэж гуйжээ.
   Тэгтэл хулгана: «Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэж
ядаж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл
хургачин хүүгээр алуулна даа» гэж хулганыг занаад хургачин хүүд очиж:
   «Хургачин хүү, хургачин хүү, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд
байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна.
Хөх чоныг гөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгана
ноохойлж өгөхгүй байна. Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч»! гэж гуйжээ.
Гэтэл хургачин хүү: «Хулгана зурамтай хөөцөлдөх нь байтугай, хурга ишгээ хариулж
гүйцэхгүй яая гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг
тэгвэл аав ээжээр чинь зодуулна даа» гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтол
тэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савж байжээ. Бэтгэлжин бор шувуу аав ээжид нь
очоод: «Харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харгана сондуулыг
хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг
гөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг хулгана ноохойлоод
өгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна. Хургачин хүүгээ нэг
сайн зодоод өгөөч» гэж гуйжээ.
   Тэгтэл хүүгийн аав зэж хоёр: «Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай, тараасан
унгасаа савж амжихгүй яая ийя гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин
бор шувуу «Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо» гэж занаад


                                                                                  16
салхи гаргахаар шийдэж, болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэн
жиргэж гарчээ.
   Тэгтэл салхи шуурга дэгдэж, савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёр
Бэтгэлжин бор шувуунд очиж: «Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээ
зодоод өгье» гэж амлажээ. Хургачин хүүг хулгана алж өг гэж зодох болсонд хургачин
хүү «Хулганыг алаад өгье» гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиход
хулгана «Гөрөөчний хөдсөн дээлийг ноохойлоод өгье» гэж амлажээ. Хулгана
гөрөөчний дээлийг ноохойлох болоход гөрөөчин эр «Хөх чоныг хөөж намнаж өгье» гэж
амлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алах болоход чоно: «Хар ямааг би хага татаад өгье»
гэж амлажээ. Хар ямааг хага татахаар чоныг очиход хар ямаа нь «Харгана сондуулыг
идээд өгье» гэж амлажээ. Хар ямаа харгана сондуулыг идэхээр очиход харгана сондуул:
   «Бэтгэлжин бор шувууны хайртай бэтгийг би хагалахаа байя» гэж ам тангаргаа
өгчээ.
   Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалан чадаад амар сайхан жаргав
гэнэ.



                    8. ДОЛООН НОГООН ӨНДӨГТЭЙ
                      ДОГОЛОН ШААЗГАЙН ҮЛГЭР
   Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэг
өдөр нэг үнэг хүрч ирээд:
   — Долоон өндөгнөөсөө нэгий нь өгөөч: Би авч идье! гэжээ. Тэхэд нь шаазгай
хэлжээ:
   — Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ.
   — Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь
хуга мөргөнө гэж үнэг хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ.
   Ингэтэл нөгөө үнэг өдөр бүр хүрч ирж урьд ёсоор хэлж өндгийг нь идсээр байтал
ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч
ирээд:
   — Та юунд ингэж уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ.
   — Би уул нь долоон өндөгтэй юмсан. Тэгтэл нэг үнэг хүрч ирээд чи өндөгнөөсөө
надад өгөх хэрэгтэй гэхэд би хичнээн өгөхгүй гэж хэлэхэд «Чамайг өгөхгүй бол би
чиний алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэж аргагүй авч
явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдээлээ гэж оготнонд хэлэв. Оготно шаазгайд
ингэж үг зааж өгөв. За чи одоо өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг
чамд урьдын хэлдэг ёсоор «Алтан улиасы чинь хуга мөргөнө. Алсын чинь тоосыг
гаргана гэж хэлэх биз!» ингэхэд нь чи хэл. «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль
вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэж асуугаарай. Ингэхэд: «Чамд энэ
үгийг хэн зааж өгөв? гэх биз. Тэхэд нь «Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан
ухаан оров. Санан санан санаа оров» гэж хэлээрэй гэж оготно зааж өгчээ.
   Гэтэл өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд «Надад үлдсэн ганц өндгөө өгөөч!» гэсэнд
шаазгай «Өгөхгүй» гэв. Үнэг: «Тэгвэл алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь
тоосыг гаргана» гэжээ. Шаазгай асуув: «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ?
Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэжээ. Үнэг:
   — Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл, гэхэд нь шаазгай хэлсэнгүй, «Би өөрөө бодон
бодон бодол оров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв» гэж хариулжээ.
Үнэг хэлэв. «Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ
хэрэглээд бариад идлээ» гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа: «Тэр нүхэнд
байдаг хулгана зааж өгсөн» гэжээ.

                                                                                 17
Тэр үнэг өнөөх оготнын нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно хариу
хэлжээ: «Одоо би хогоо цэвэрлэж байна» гэв. Гэтэл үнэг нь хүлээж байгаад бас дахин
дууджээ.
   Оготно: «Би толио арчиж байна» гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ.
Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ.
   Тэгэхэд үнэг: «Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол?» гэхэд
нь нөгөө оготно чээжээ гаргажээ. Гэтэл үнэг:
   — Цээж нь ийм хөөрхөн байгаа юм бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд нь
оготно бөгсөө гаргажээ. Гэтэл үнэг:
   — Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм чинь сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно
сүүлээ гаргажээ. Үнэг хэлэв:
   «Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэхэд
оготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ» Оготно ингэж хэлжээ.
   «Чи өмөр өмөр гэж идвэл, өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттай
байдаг юм шүү» гэсэнд үнэг нь оготнын хэлсэн ёсоор ангар ангар идэх гэтэл амнаасаа
оготноо гаргаад алдчихжээ.



                       9. ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН
   Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин,
заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна,
бидний хэн нь ах болбол дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя! гэж хэлэлцээд
хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ.
   Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж «Намайг тугал байхад энэ мод
надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв» гэжээ. Үүнд бичин хэлэв.
   «Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан
байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв. Туулай хэлэв:
   — Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж
иддэг байв» гэжээ. Гэтэл тагтаа хэлэв:
   — Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан
билээ гэв.
   Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон
дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг
хүндлэж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав.
Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч
дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ.
   Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар
жаргалтай болов гэлээ.




                                                                                18
10. ХОЁР САЙН МОРЬ
   Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйж
явтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгширч харьж чадахгүй хоцрох болжээ.
Тэгээд залуу мориндоо ингэж захив.
   — За, залуу дүү минь замдаа сайн яваад хариарай! Хөгшин ах чинь одоо үхэх
болжээ. Дүү минь болзоогүй замаар бүү яваарай! Бөртөлзсөн юман дээр битгий
очоорой! Боолттой юмны амыг бүү задлаарай! гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь
нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ.
Түүнийг очиж үзах юмсан гэж бодоод тэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны
ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байжээ. Түүний
дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсэж ядаад сонирхон амыг задалтал дотроос нь
нэг том өлссөн чоно гарч ирээд:
   — «Чи юун морь ингэж миний боодлыг задлав. Би нэг баян айлын малаас барьж
идсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн
гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. (Иймд) одоо би чамайг иднэ»
гээд барихаар завдан дагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц:
   «Та хоёр юун морь чоно хоёр вэ?» гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр
туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн:
   «Үгүй, чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой
хэвтэж байна гэдэг чинь худал бий зээ. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн
биеийг шагналд нь өгч идүүлье гэв.
   Тэгэхэд чоно: «Үнэн, би энэ уутанд байсан» гэж хэлжээ. Туулай: «Эрхэм чоно та энэ
уутанд яаж багтах билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй» гэхэд чоно: Морь туулай
хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгой хараахан далд оруулаагүй
байхад туулай, «За толгой чинь багтахгүй байна» гэж хашгирмагц чоно толгойгоо
даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив.
Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарч, залуу морь
нутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ.



                  11. БУХ, ХУЦ, УХНА ГУРВЫН ҮЛГЭР
   Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож,
чадахаа байсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван мал
өвөлжөөндөө хаяад нүүжээ.
   Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөх
гурван мал цасан дороос арайхан амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэр
гурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ.
   — Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу:
   — Миний нэр: Гүзээ ихт
   — Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув:
   — Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух:
   — Миний энэ бол:
   Тэнгэр бурхны хайрласан
   Тэх хар жад юм.
   Тэрсэлж ирсэн дайсныг

                                                                                 19
Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв.
   Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун:
   — Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв:
   — Миний энэ:
   Аав ээжийн хайрласан
   Асар гашуун сонгино
   Араатан чонын махыг
   Амталж иддэг юм гэв.
   Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув.
   — Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц:
   — Миний нэрийг: Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв.
   Чоно хуцын эврийг харж асуув:
   — Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц
   — Миний энэ:
   Тэнгэр бурхнаас хайрласан
   Том хар муна.
   Довтолж ирсэн чонын
   Толгойг хага цохидог юм гэв.
   Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув:
   — Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв:
   — Миний нэр:
   Сэлмэн эвэрт.
   Сэнгэ баатар
   Сахал ихт
   Санж хаан гэдэг гэв.
   Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж:
   — Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв:
   — Миний энэ:
   Эзэн тэнгэрээс заяасан
   Ирт их мэс
   Эрсэлж ирсэн чонын
   Элэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ.
   Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж:
   — Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв:
   — Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг.
   Түнгэрцэг савтай давс сонгино хоёр
   Түрүүлж ирснээр нь одоо чамайг идье гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй
айж урт хар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатган
зугтаажээ.
   Ухна улам айлгах гэж хойноос нь элдэж явтал мөсөн дээр халтираад салтаагаа
хагалчихжээ.
   Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар
хашгиран:
   — Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ.
   Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ
нийлээд амар сайхан жаргаж гэнэ.




                                                                              20
12. БУХЫН ҮЛГЭР
                                   (Тааваргүй үлгэр)

   Нэг их бух байжээ. Толгойд нь нэг баян байжээ. Бөөрөнд нь нэг баян хүн байдаг
байжээ. Бөгсөнд нь нэг баян хүн байдаг юм байж. Толгойн баян хүн өвөлжөө
хаваржаатай юм байж. Бөөрний баян хүн мөн өвөлжөө хаваржаатай юм байжээ.
Толгойн баян хүн хэлжээ.
   — Энэ ойрноос бух өвс энэ тэр идэхгүй байна гэж дундахдаа хэлжээ. Дундах баян
хэлэхдээ, аа энэ хонхор цонхор гэдсэнд мөн сая хонхойж байна гэж бөгснийхөө хүнд
хэлжээ. Бөгсний хүн:
   — Аа энд би олон он болсон. Энэ бух ер баагаагүй. Энэ юуны учир вэ? гэжээ. Тэр
хүн бол аргалыг нь авч түлдэг юм байжээ. Тэр бух үхэж хоцорчээ. Бух үхчихлээр нь нэг
үнэг гурван жил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухны далны яс хээр
хэвтэж байжээ. Тэр ясан дээр далан цэрэг бууж, далан майхан барьжээ. Тэр цэргүүдийг
нүүгээд явчихлаар нэг шувуу бууж ирээд тэр далны ясыг зуугаад явчихжээ. Нэг ухны
эвэр дээр очоод сууж, тэр шувуу. Тэр ухны сахал доор нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Тэр
далны ясыг зуусан шувуу алдчихлаар өвгөний нүдэнд орчихжээ. Ойр хавийн улсыг
цуглуулаад хүрз зээтүүгээр тэр далны ясыг авч чадсангүй байжээ. Тэхлээр эмгэн
хэлээрээ долоогоод далны ясыг аваад хаячихжээ...
   Эдний аль нь их вэ? Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого, Бүргэд нь гэвэл
бүдүүлэг хүний бодлого, Өвгөн их гэвэл урт (өнийн) бодлоготын санаа, эмгэн их гэвэл
богино бодлоготын санаа, ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа, Далан цэрэг их
гэвэл олон санаатай хүний бодлого гэжээ.



           13. ХУДГИЙН СОХОР МЭЛХИЙН ТУХАЙ ҮЛГЭР
   Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ.
Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал
болжээ.
   Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар
далайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй,
ирсэн зүгээ ч мэдэхгүй өлсөж цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаар
нөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан,
цэл хөхөрч ийнхүү асуусан нь:
   — Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ.
Далайн мэлхий:
   — Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэй
салхи болж далайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танай
энд хүрч ирэв гэхэд: Сохор мэлхий:
   — Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий:
   — Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт
хамт сууж аж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэн
хэсгийг зааж:
   Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхий
үүнээс ихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж,
   — Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий,

                                                                                  21
— Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь
адилтгашгүй хэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхий
галзуурсан мэт уурлан, хашгичин хэлсэн нь:
   — Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж.
Би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайг
магтаж, над мэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Чи
тэр их устай, хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөн
юм гэнэ билээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж:
   — За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтан
юмдаа. Чи ч доль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ.




                                                                              22
ГУРАВДУГААР ХЭСЭГ
АЖ БАЙДЛЫН ҮЛГЭР




                      23
1. АРСЛАНТАЙ МЭРГЭН ХААН
   Эрт урьд цагт Арслантай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор
дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг
хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. Ямар
учраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн
мориороо тэр гурван чоныг хөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв
гэнэ:
   — Арслантай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж
алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт
уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэн
хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа
зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ.
   Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар
бодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо:
   — Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж
байна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө
зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ.
   Маргааш нь Арслантай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан
мориороо хөөхөд уруугаа зугатаж байгаад гэнэт өөдөө зугадсан тулд гүйцсэнгүй гэнэ.
   Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална
гэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно Арслантай мэргэн хааны адуунд
байдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье гэж нөгөө хоёртоо хэлбэл:
   — Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай
азанд муу болох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч
гэнэ. За тэгвэл Алтай хангайн ар орой дээр нэг уулзъя. Ардаг хүрэн морины нуруун
дээр нэг уулзъя. Арслантай мэргэн хааны дал мөрөн дээр нэг уулзъя гэж нөгөө хоёр
чонондоо хэлжээ.
   Гэтэл маргааш өглөө нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг
хөөж, Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад арьсы нь ардаг хүрэн мориндоо тохож
гэртээ ирж гэнэ. Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайн
уулын ард нэг, ардаг хүрэн морины нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ар далан
дээр нэг, ингээд гурван удаа уулзсан нь энэ ажээ.



                            2. ТААВАРЧИН ГУРАВ
   Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээний
гурван хөхийг гурван хүүхэд, нэгэн хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэн
өдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёр
өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ. Гурван
хүүхэд үнээгээ эрж ноёныдоо очиж гэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ.
Гурван хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. Энэ чинь манай мах байна гэж хэлжээ.
Дундах нь: Үнээний дал байна гэжээ. Бага нь: Манай «мах болоод үнээний бол манай
үнээний дал байна гэжээ. Ноён: Энэ далыг өөрийн үнээний дал гэж та нар яаж мэдэв
гэхэд тэд:


                                                                                  24
«Тааварлаж мэдэв гэв. Ноён: та нар юм таахдаа хэцүү юү? гэвэл тэд: Бид таахдаа л
таадаг гэв. Ноён хэлрүүн: Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж
хөмөрч тавиад: Одоо орж ир! гэжээ.
   Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь: Дээд захын аяганд юу бий вэ? Ахмад хөвгүүн
хэлэв: Бөв бөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү: Шав шар юм байна гэжээ. Бага
хөвгүүн: Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй бол богширгоны өндөг бизээ гэлээ.
   Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ.
   — За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн: Ув улаан юм байна гэжээ.
Дунд хүү: Ав амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн: Ув улаан болоод ав амттайхан юм
бол чавга (алим) бизээ гэсэн чинь бас таачихжээ.
   — Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн: Дүгрэг хэлбэртэй юм
байна гэжээ. Дунд хөвгүүн:: Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн:
Дүгрэг дүрстэй болоод дундаа дөрвөлжин нүхтэй бол гуулин зоос бизээ гэв. Гурван
аяганы доторхийг гурвуулаа таачихжээ.
   Ноён тэхэд нь гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь алж гүү сааж гэр бариулж, найр
хурим хийв. Хаан зарцдаа өгүүлрүүн. Тэд юу хэлэлцэж байна сонсоод ир гэжээ
   Зарц очоод чагнатал: хөвгүүд хэлэлцрүүн: Айраг нь ч айраг юм. Хүний цустай айраг
юм. Мах нь ч мах юм, нохойн мах байна. Ноён ч ноён юм, хятадын хүү байна гэжээ.
Түүнийг зарц нь сонсоод ноёндоо айлтгав.
   Ноён уурлаж хоньчиндоо очиж: Чи надад нохойн мах өгөв үү? гэжээ. Хоньчин: Үгүй
үгүй, тэр хурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндаа
очоод: Чи надад айргийн оронд хүний цус өгөв үү гэжээ. Адуучин: Би морь уургалж
байтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ гэжээ.
   Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь: Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь: Жинхэнэ
эцэг чинь хятад хүн байсан гэсэнд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээг
хулгайлж идсэнээ хүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахыг ноён болгож, хоёр дүүгий нь
түшмэл болгож, өөрөө сул хүн болоод амар сайхан жаргажээ.



                              3. МЭРГЭН ШҮҮГЧ
   Эрт урьд цагт их баян мөртөө, маш харамч нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100
янчаантай мөнгөнийхөө түрийвчийг гээчихжээ. Гэтэл үүний нь хоёр ядуу хүн зам
дээрээс олоод, яг тэр хэвээр нь хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэлд өгчээ.
   Өнөө баян хүн мөнгөө хаяснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан хоол ундаа ч идэж
уулгүй даруй явж хууль цаазын түшмэлд мэдүүлэхээр ортол түрийвч нь түүний дэргэд
байхыг үзээд баярласандаа аргагүй шүүрэн авчээ. Гэтэл түшмэл,
   — Та юунд энэ түрийвчийг дур мэдэн авав гэсэнд, нөгөө баян,
   — Би энэ түрийвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхлаар авсан
юм гэжээ.
   — Үнэхээр таны түрийвч мөн юм бол олсон хүнд нь шан харамжий нь өгөх хэрэгтэй.
Гэхдээ үүнийг чухам хэдэн янчаантай хаясан юм бэ? гэж түшмэл лавлан асуухад баяны
царай гэнэт барсхийн хувирч, энэ чинь миний янчаанаас бас хороох нь байна шүү гэсэн
харамсах сэтгэл эгшин зуур төрж,
   — Би түрийвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг нь
олсон хүн нь авсан юм байлгүй дээ. Түүний нь шагнал болгоё гэжээ.
   Хууль цаазын түшмэл түрийвчтэй мөнгөө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэж
байгаа юм шив дээ гэж нотлон асуувал, харамч баян манайхан хэдэн үедээ хэзээний
буян хишигтэй явсан улс. Арвин цагаан буяны минь хадгалж явсан энэ түрийвчийг
олсон хүнд 100 янчаанаа өгөлгүй яахав дээ гэж ажиггүйхэн өгүүлжээ.

                                                                                  25
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger
Ulger

Más contenido relacionado

La actualidad más candente

монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсогоhishgee79
 
5 р анги эхийн хэв маяг
5 р анги эхийн хэв маяг5 р анги эхийн хэв маяг
5 р анги эхийн хэв маягOyuOyu-Erdene
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6oyunaadorj
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990
 
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньХуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньUmguullin Mongol Umguulugch
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлganzorig_od
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааDer Lehrer Studenten
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчилamka_od
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дууvbayalag
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилалoogii553
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн ньgbd01
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5Otgonsuren Davaajav
 

La actualidad más candente (20)

монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
5 р анги эхийн хэв маяг
5 р анги эхийн хэв маяг5 р анги эхийн хэв маяг
5 р анги эхийн хэв маяг
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 
найруулах чадвар
найруулах чадварнайруулах чадвар
найруулах чадвар
 
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньХуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
үнэт чулуу
үнэт чулууүнэт чулуу
үнэт чулуу
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
хэлц
 хэлц хэлц
хэлц
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
 
тест
тесттест
тест
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дуу
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 
Mongol hel 5
Mongol hel 5Mongol hel 5
Mongol hel 5
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5
 

Similar a Ulger

б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхOyuhai1127
 
Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)Doodoiigo
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruutuya92
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 
Бага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудБага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудAlexandr Asargaev
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiolKocmoc Umbrella
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүүjunesun
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 

Similar a Ulger (20)

б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruu
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Бага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудБага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалганууд
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
LeHS12
LeHS12LeHS12
LeHS12
 
Mh201 01-01
Mh201 01-01Mh201 01-01
Mh201 01-01
 
Heree
HereeHeree
Heree
 
Altan deed geree
Altan deed gereeAltan deed geree
Altan deed geree
 

Ulger

  • 1. МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР Редактор профессор Оуэн Латтимор УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР Улаанбаатар 1977 УДИРТГАЛ Аман зохиол нь тухайн ард түмний түүхийн нэгэн бүрэлдүүн хэсэг байдаг. Мөн хэлний нь эрдэнэсийн сан хөмрөг болж байдаг. Учир нь, аман зохиол нь ямагт уран зохиолын нөлөө, соёлын бусад хүчин зүйлийг шингээж, нэг үндэстнээс нөгөө үндэстэнд дамжин мянга мянган бээр газрыг туулж, ямарваа хязгаарлагдмал албаны буюу нийгмийн явцуу хүрээний утга зохиолын дэгжирхсэн маягаар яавч илэрхийлж болшгүй амин чухал бүхнийг агуулсан ард түмний өдөр дутмын үг хэлээр яригдаж байдаг. Бид энд мөхөх аюулд учраад эцэст нь ард түмний эрхэмлэдэг аман зохиолын ачаар аврагдсан тийм хэл байдгийг ч баримт болгон дурьдаж болох юм. Үүнд: арван есдүгээр зууны эхээр Дани, Хорват (Югославын) хоёрт герман хэл дээр анги хийгээд хөрөнгөтнүүдийн хэл болж байлаа. Уншиж, бичиж чаддаг бүхэн өөр хоорондоо герман хэлээр харилцаж байлаа. Дани, Хорват хэл нь зөвхөн бичиг үсэг үл мэдэх тариачдын хэлцэх зугуухан мөхөж буй хэл болжээ. Гэтэл эдгээр хоёр оронд хөрөнгөтний зарим дэвшилтэт сэхээтэн бичиг үсэг үл мэдэх тариачдын ярьсан үлгэр домгийг цуглуулж, номонд хэвлэж эхэлсэн нь хоёр талын ашиг тусыг өгчээ. Энэ нь утга зохиолын хөгжилд нөлөөлсөн тул энэ тэрийг уншихын тулд гадаад хэл болох герман хэлийг тэдгээр орны хүмүүс суралцах шаардлага үгүй болсон. Мөн үлэмжхэн «германчлагдсан» хөрөнгөтнүүд ч үндэснийхээ хэлийг сурахаас өөр арга үгүй болсон тул дани, хорват хэл дахин сэргэсэн. Монгол хэлээр бичигдсэн эртний том сурвалж бичиг болох «Монголын нууц товчоонд» хэлний хоёр төрлийн шинж байдал хадгалагдсан байдгийг бид мэднэ. Үүнд: арван хоёрдугаар зууны овгийн байгууллын үеийн язгууртнуудын болон шинэ дутам асар түргэн хөгжиж байсан 13-р зууны феодал язгууртнуудын хэлний төлөв шинж хийгээд ард түмний яруу тансаг хэлний төлөв шинж илэрсэн байдаг. Арван есдүгээр зууны эцэс болоход үлэмж их өөрчлөлт гарсан. Буддын шашны нөлөөгөөр бичгийн хэлэнд санскрит, төвд хэлний элементүүд, манж хятадын эзэнт улсын албан бичгийн нөлөөгөөр Кунзын элементүүд гүн гүнзгий шингэжээ. Бид энэхүү «хожуу» үеийн бичгийн хэлний найруулгыг аман зохиолд хадгалагдаж ирсэн ярианы хэлтэй харьцуулж үзвэл гадаадын нөлөө нь Монгол бичгийн хэлийг улам бүр эрхтэн дархтны маяглуулан гуйвуулсан хэл болгон гажуудуулж, нөгөөтэйгүүр тэдгээр гадаад үг хэллэг нь бичиж уншиж үл мэдэх монголчууд буюу мал маллах, ав хийх, эсгий хийх, ноос үс янзлаж нэхий илдэх, урт аяны хөсөг тэрэг хөтлөх, цэргийн алба хаах, ноёд тайж нарын улаа нэхэх зэрэг хар бор хутуу хүтүү бүхнийг хийгч ардын аман зохиол, үлгэр домогт ам дамжин яригдахдаа «монголчлогддог» байжээ. Үүний учир нь ард түмэн үзэл бодол, зан суртахуун, ёс зүй хийгээд нийгмийн янз бүрийн хандлагыг өөрсдийн бодит байр сууринаас ойлгодогт оршино.
  • 2. Хятад болон баруун Европт өөрсдийгөө «соёлжиж иргэншсэн» гэж нэрийдэгчид монголчуудын дийлэнхи бичиг үсэг үл мэдэгч, бүдүүлэг байсан нь даруй тэд угаас бүдүүлэг, мулгуу тэнэг байснаас болсон хэрэг гэж саяхан болтол үзсээр иржээ. Уншиж мэдэхгүй байх нь бүдүүлэг явдалтай адилгүй бөгөөд бүдүүлэг хүн заавал тэнэг мулгуу байх ёсгүй. Монголчуудын аман зохиолоос бид, энэ үлгэр домгийг ам дамжуулан хэлэлцэж байсан хүмүүс үнэхээр үлэмжийн их мэдлэгтэй, ялангуяа байгаль хүний зан төлөв болон бүхнээс эрхэм мэдлэг болох нийгмийн байдал төлөвийн талаар төгс ухаажсан байжээ гэдгийг ойлгож мэдэх болно. Ардын үлгэрүүдийн дийлэнхи нь нийгмийн байгуулал хийгээд нийгмийн шудрага биш явдлын талаар ухаалаг хурц ойлголт, шүүмжлэл бүхий юм. Үйлдвэржүүлэлтийн өмнө үеийн байдал ямаршуу янзтай байсныг мэдэх хүсэлт хүн энэ ертөнцийн аль ч хэсэгт байх аваас Монголын аман зохиолоос түүнийг мэдэж болно. 1921 оноос эхтэй социалист хувьсгалын жилүүдэд энэхүү аман зохиолыг яв цав буулган бичиж авч чадсан нь монголчуудын хувьд гойд их азтай хэрэг. Энэ нь монголчуудад хоёр зүйлийн тусыг өгсөн. Ярианы хэлний амт шимтийг хадгалж, түүнийг эдүүгээгийн эрчимтэй хөгжиж буй социалист утга зохиолд дамжуулсан. Өнөө үед монгол хэлээр бичигдсэн шилдэг роман, тууж, өгүүллэгүүдээс аман зохиолын үлэмжийн их нөлөөний ул мөр болох тухайн үндэстний ажил үйлсийг бүтээгч эрэгтэй, эмэгтэй хүн бүхний ертөнцийг ойлгох арга зам, ерийн хүмүүсийн хэл яриаг олж үзэж болно. Англи хэлээр уншигчдад зориулж орчуулагч Алтангэрэл энэ орчуулгыг чин сэтгэлийн угаас хүчин чармайж, хүчээнгүйлэн хийсэн бөгөөд харилцан ойлголцох явдал улам бүр боломжтой болж буй энэ дэлхийд биднийг монголчуудтай ойр дотно болоход хувь нэмэр болох энэ бүтээлийг, бид бүхэн талархвал зохилтой. Оуэн Латтимор 2
  • 4. 1. ЭРХИЙ МЭРГЭН Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад амьтан хүн халууцаад, адуу мал харангатаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харавснаа онодог, хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйж гэнэ. Эрийн эр төрсөн Эрхий мэргэн харваач Эрхийдээ эрчимтэй, Элгэндээ сөстэй, Залуу настай, Халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: «Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй (амьтан болоод) харанхуй нүхэнд амьдрана» гэж ам алдаж андгай хийж гэнээ, Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар (татаж? дэлж?) шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир (алтан) хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ. Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ: «Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай: Би эмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно» гэж ам тангаргаа өгчээ. Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? гүйцэх үү? гэж дооглон бултан нисдэг нь тэр гэнэ. Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг үүнээс болсон гэнэ. Бас эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарваганд хүн мах²²²2 гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ. 4
  • 5. 2. ХҮН НҮЦГЭН, НОХОЙ ҮСТЭЙ БОЛСНЫ УЧИР Урьд эрт цагт Газрын өр сая тогтож Галын хүү сая улайж Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг довцог байхад Нар сая мандаж байхад Навч сая дэлгэрч байхад Сар сая мандаж байхад Сахилдаг сая хөхөрч байхад Бурхан хүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний дүрс хийгээд амь оруулах гэж мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөр хорлох магадгүй гэж нохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулдаг юм байжээ. — Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай! Намайг мөнхийн рашаан авчиртал амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн болж ивээх тулд хичээж сайн харж сахиж бай гэжээ. Тэгээд бурхныг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж иртэл, нохой муур хоёр хавьтуулахгүй байжээ. Тэхлээр нь чөтгөр мууранд сүү, нохойд мах авчирч өгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүнрүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгч гэнэ. Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнийг амь оруулах гэтэл үс нь бузардсан байсанд бурхан хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга гэв. Муураар зулба долоолгож цэвэрлүүлсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээс хүрсэнгүй тулд үлдээлгэж мөн суга цавинд муурын хэл хүрээгүй газарт бага сага бузар үс үлдэж гэнэ. Чөтгөр шээсэн тэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ. Иймээс хүн нүцгэн болж нохой үстэй болсон гэнэ. Мөн үүний шалтгаанаар муурын хэл нь бузар, нохойн үс бузар гэж хэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузардсан учир бурхан хүний аманд мөнхийн рашаан тусаасан боловч хүн мөнх наслахгүй, зуурдаар үхдэг болов гэнэ. 3. НАРС, ХУШ, АНЬС МӨНХ НОГООН БОЛСНЫ УЧИР Урьд нэг цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнх үүрдийн залуу болгохын тулд мөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав гэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт нь час хийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахь мөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон гэнэ. Хамаг хэрэг нь талаар болсныг үзээд хараацай шувуу харуусан гашуудахдаа хэдгэнийн хэлийг суга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болов гэнэ. 5
  • 6. 4. ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв. — Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ. Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав. Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув: — Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ: — Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв. Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад: — Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ: — Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай: — Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ. Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй. — Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан унтууцан уурсаад: — Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд: — Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд могой барьж иддэг болов гэнэ. Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ. 6
  • 7. 5. МОНГОЛЧУУДЫН ДУНД ҮЛГЭР ХААНААС ҮҮССЭН ТУХАЙ Өгүүлэх нь... (олон) жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу, мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ. Арван таван настай залуу эр сохор Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номон хаан энэ сүнсийг үзээд ихэд гайхан, «амь нь гараагүй биеэ орхиод юунд ирэв» гэж асуужээ. Тэр сүнс: «биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ гэжээ. Тэрхүү сүнсийн ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн: «Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун! Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!» гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг тансаг зол заяа жаргал цэнгэл, өег тав, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам дуу хөгжим, үлгэр домог, бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ. Сүнс нь амигүй болсон биендээ эргэж ирвэл хэрээ нүдийг ухчихсан байв. Төрсөн бие ийм болсныг үзээд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэрэг төлгийг андахгүй байжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болов гэнэ. 6. ТЭМЭЭ, БУГА ХОЁР Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрлөдөг байжээ. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ. Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ: — Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ. Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мултаж өгөөд «Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайралдсанд буга хэнээс звэр авснаа хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд 7
  • 8. очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас нэмж хэлсэн нь: — Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмз гэжээ. Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь авчирч өгнө гэж (амласан бугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа болов уу» гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарч унадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ. 7. ТЭМЭЭ ҮНСЭНД ХӨРВӨӨХ БОЛСОН УЧИР Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрсийг шулуухан тохоогоод сүүлчийн (буюу арван хоёр жилийн хамгийн эхний) жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жилд багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг гомдоохгүйн тулд өөрснөө шийд гэж айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийн түрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана (Тэмээний бөхөн дээр гарч аваад) баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ гэжээ. Тэмээ мэлзээсээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. (Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ. Уг шинж нь: 1. Хулгана чихтэй 2. Үхэр гэдэстэй 3. Бар тавагтай 4. Туулай хамартай 5. Луу биетэй 6. Могой нүдтэй 7. Морин дэлтэй (Шилний зогдортой) 8. Хонин ноостой 9. Мичин бөхтэй 10. Тахиа өрвөлөгтэй 11. Нохой гуятай 12. Гахай сүүлтэй гэнэ) 8
  • 9. 8. ҮХРИЙН БӨӨРНИЙ УЧИР Урьд эрт цагт Бурхан, олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр, алхах нь удаан, нэг хоёр гэж сажилсаар хамгийн бөгсөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан нь бөөр шилж авахдаа өөлүүлж танасан бөөн өөдөс л үлдээд байжээ. Тэгээд бурхан үхэрт чи нэгэнтээ хамгийн бөгсөнд ирснээс хойш энэ өөдсийг бүгдийг ав! гээд цөмийг нь хамаад өгчихсөн. Тэгээд үхрийн бөөр гэж элдэв хангайн өөдөс нийлсэн тийм том юм болсон гэдэг. 9. ЕРТӨНЦИЙН ГУРВАН ИХ САНАЛТАН Тогоруу, намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх бий, олон амьтан тэр цөмөрхий рүү орж унах бий гэж зөөлөн гишгиж байгаа нь энэ гэж гэдэн годон гишгэлдэг юм гэнэ билээ. Голио усаар галав юүлж, үерийн усанд амьтан гэнэдэн авахуулж сүйдэх бий гэж өндөр дээрээс харж байгаа нь энэ гэж хайр чулуун дээр гардаг юм гэнэ билээ. Сарьсан баавгай, тэнгэр нурж, амьтныг сүйдлэх бий гэж өндөр юмнаас уруугаа харж дүүжлэн, тэнгэр өөд харж байгаа нь тэр юм гэнэ билээ. 10. ТАГТАА ШУГ ШУГ ГАСАЛДАГ, БОГШИРГО ШУЛГАНАН ЖИРГЭДЭГ БОЛСОН УЧИР Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээр нэг айлын гэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэг эмийн дуу тавин ёолох гаслах сонсдов. Тэгэхлээр тагтаа хэлэв. — Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв. — Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж яарч байна гэжээ. Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг сахиж асраад үлджээ. Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном уншиж, залбирал хийдгийг хардаг болов. Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие биеийнхээ үгийг ойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шуг шуг ү—х—үү—үх—үү» гэж дуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир» шулганаад байжээ. Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан ба богширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж 9
  • 10. шулганаад байдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байх болжээ. Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ. 11. ХӨХӨӨ НАМЖИЛЫН ДОМОГ Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. Гэтэл Хөхөө Намжил цэргийн албанд явж монголын баруун хязгаарт очжээ. Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд харин цэргийн албан хаах хугацаанд нь бараг гурван жил шахам зөвхөн дуу дуулуулсаар байжээ. Тэгэхлээр нь тэр, — Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ. Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн хоног ч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ. — Чиний халагдах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвал сайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоног агтан дээр гаргая гэж зөвшөөрчээ. Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурын захад очоод услах зуураа түүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан хар морь унасан, ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд, — Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд. — Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд нь, — Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нүдээ анивал хэдийн хүүхний гэрт ирсэн байв. Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхний эцэг эх хоёр Хөхөө Намжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд, — Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтай удаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн: — Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ хугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ. Ингээд Хөхөө Намжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэй болж, түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохирчээ. Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаа дуусаж халагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ. — Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ. Ингээд Хөхөө Намжил адуугаа тууж ирэхэд нь, — Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр малласан ч тийм сайн болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж, ер нь чамайг цэргийн албанаас халахгүй гэхэд нь нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж аль гэж Хөхөө Намжил учирлан гуйв гэнэ. Тэгээд цэргийн албанаас халагдаж урьд ярилцсан ёсоор нөгөө нуурынхаа хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо ирж хамт гэрт нь очихоор явжээ. Хөхөө Намжил ийнхүү сайн сайхан амьдарч байсан боловч орон нутагтаа аав, ээж амраг гэргийтэй байсан тул орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн нь Хөхөө Намжилд ийн хэлж гэнээ. — Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө. Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө заавал саахалтын хиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очиж байгаарай гэж захиад сайхан хул морь өгч гэнээ.. 10
  • 11. Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловч түүнээс өөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнө болгон адуугаа манаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг байсан гэнэ. Гэтэл Хөхөө Намжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороо монголын баруун хязгаарт нисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэрт хоночихоод өглөө болохын хирд яг хэлсэн ёсоор нь мориныхоо амьсгааг түр дарчихаад адуугаа туугаад очдог байжээ. Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыг хуучин эхнэр нь ер мэддэггүй байжээ. Гэтэл Хөхөө Намжил нэгэн өглөө жаахан оройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шууд туугаад ирэхэд нь нөгөө хардах байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд живэрээ (жигүүрээ) хумиж амжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр морины гуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ. Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахам нойр хоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, морин толгойтой хуур хийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ. 11
  • 13. 1. ҮНЭГ, АРСЛАН ХОЁР Эрт урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Энэ барьсан юмаа ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг «Чи үүр!» гэж арслангийн хэлэхэд «Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Түүнийг чи чадах уу?» гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан «Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр хэрэг» гэж бодоод «Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахий нь чи янцагла!» гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ. 2. ҮНЭГ, ЧОНО ХОЁР Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг: — Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье. Чи авч яв гэжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг: — Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно: — Хэн маань идэх вэ? гэхэд үнэг: — Хэн ах настай маань идвэл таарна. — Чи хэдэн настай вэ? гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд: — Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо «Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо» гэж бодоод: — Чи юундаа уйлаа вэ гэхэд үнэг: — Надад гурван зулзага бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ. 13
  • 14. 3. ҮНЭГ ЗАРАА, ЧОНО ГУРАВ Эрт цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж, түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно: — Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно: — Би амсаад согтдог гэв. Үнэг: — Би үнэрлээд согтдог гэв. Зараа: — Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг: — Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод: — Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү? гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ. 4. ТЭНЭГ ЧОНО Эрт урьд цагт нэгэн чоно замаар ороод явж байв гэнэ. Гэтэл зам дээр нь нэгэн хонины зайдас хэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл, зайдас: —Чоно та намайг битгий ид. Энэ урд нэгэн адуу шаварт унаад хэвтэж байдаг билээ. Түүнийг очиж иднэ үү гэж гуйхад чоно тэр зайдсаны үгэнд орж, хэлсэн ёсоор тэнд бий гэсэн газарт нь очиж үзвэл, үнэхээр нэгэн адуу шаварт унаад хэвтэж байхад түүнийг идэх гэтэл, адуу бас хэлж гэнэ: — Чоно гуай та намайг идэх гэж байгаа юм бол шавраас минь татаж гаргаж орхиод ид гэж гэнэ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас: — Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж орхиод ид гэж гэнэ. Бас хэлсэн ёсоор шавры нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл: — Миний хойд хөлийн тууранд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэ үү гэж хэлж гэнэ. Чоно түүний тууран дахь бичгийг үзэх гээд очтол тэр адуу дагзы нь хага өшиглөж орхиод босоод давхиад явчиж гэнэ. Бас тэр чоно үхэх гэж байж ингэж хэлж хэвтэж гэнэ: — Замаар явсан зантгар толгой, зайдсанд хуурагдсан эргүү толгой, шавраас нь татаж гаргах ямар эзэн нь билээ. Шавры нь долоож арилгах ямар ээж нь билээ. Тууранд нь бичиг үзэх гэдэг, ямар бичиг мэдэх билээ гээд орилж хэвтэж гэнэ. 14
  • 15. 5. ЗААН, ОГОТНО ХОЁР Эрт урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан оршдог байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ. Заан ус ууж ханаад оготнын нүхийг усаар сүрчиж усанд авахуулдаг байжээ. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно, «Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч» гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготнын үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно: «Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана» гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад: — «Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү» гэж зарлажээ. Гэтэл баячууд оготнын үгийг бас л тоохгүй: «Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз» гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготнын үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж, улаан хоолой уушиг зүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ. 6. ДОЛООН ХУЛГАНА Эрт урьд цагт ах дүү долоон хулгана байжээ. Алгын чинээ газартай юмсанжээ. Нэгэн өдөр газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулсан чинь дүү нь долоосоор байгаад идчихжээ. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихжээ. Тэгээд энэ явдлаа ламд очиж хэлжээ. «Ах дүү долуулаа юмсан» гэхэд нь лам «Өнөр болохоо дөхжээ» гэж хэлж. «Алгын чинээ газартай юмсан» гэхэд «Их газартай болох дөхжээ» гэжээ. «Нэг өдөр атгын чинээ цас орлоо» гэсэнд «Зуд болохоо дөхжээ» гэж гэнэ. «Ах дүү долуулаа арилгав» гэхэд «Ажилч болохоо дөхжээ» гэжээ: «Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо» гэхэд «Баян болох дөхжээ» гэжээ. «Хамгийн отгон дүүдээ хадгалуулсанд долоосоор байгаад идчихэв» гэсэнд «Нярав болох дөхөж дээ» гэж хэлжээ. «Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа» гэхэд «Дайн болох дөхөж дээ» гээд огт хайхарч өгсөнгүй. Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдэцгээж гэндэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ. 15
  • 16. 7. БЭТГЭЛЖИН БОР ШУВУУ Эрт урьд цагт нар сая мандаж, навч сая дэлгэрч, төр сая тогтож, түмэн сая хурж байхад Бэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж, хаврын хатууд харашна гэж хайртай бэтгэ гүзээндээ чимх будаа чихэж, атга будаа агуулсан юм байжээ. Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг нь хагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь «Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ» гэж харганыг занаад Бэтгэлжин бор шувуу ямаанд очиж: «Ямаа гуай, ямаа гуай, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг та идээд өгөөч» гэж гуйж гэнэ. Гэтэл ямаа: «Чиний хатсан харганыг идэх байтугай, шимтэй ногоогоо идэж барахгүй яая гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл чоноор идүүлнэ дээ гэж ямааг занаад чононд очиж. «Чоно гуай, чоно гуай! харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг та идээд өгөөч!» гэж гуйжээ. Тэгтэл чоно: «Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин шувуу «Чамайг тэгвэл анчингаар алуулна даа» гэж чоныг занаад анчин хар хүнд очиж «Анчин гуай, анчин гуай! «Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч»! гэж гуйжээ. Тэгтэл анчин: «Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай, гуу жалгын гөрөөсөө намнаж чадахгүй явна» гээд бас тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Хулганаар чиний хувцсыг чинь уруулж хорлоно доо» гэж занаад хулгананд очиж: «Хулгана гуай, хулгана гуай! Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөж намнаж өгөхгүй байна. Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч» гэж гуйжээ. Тэгтэл хулгана: «Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэж ядаж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл хургачин хүүгээр алуулна даа» гэж хулганыг занаад хургачин хүүд очиж: «Хургачин хүү, хургачин хүү, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгана ноохойлж өгөхгүй байна. Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч»! гэж гуйжээ. Гэтэл хургачин хүү: «Хулгана зурамтай хөөцөлдөх нь байтугай, хурга ишгээ хариулж гүйцэхгүй яая гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл аав ээжээр чинь зодуулна даа» гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтол тэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савж байжээ. Бэтгэлжин бор шувуу аав ээжид нь очоод: «Харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харгана сондуулыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг хулгана ноохойлоод өгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна. Хургачин хүүгээ нэг сайн зодоод өгөөч» гэж гуйжээ. Тэгтэл хүүгийн аав зэж хоёр: «Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай, тараасан унгасаа савж амжихгүй яая ийя гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо» гэж занаад 16
  • 17. салхи гаргахаар шийдэж, болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэн жиргэж гарчээ. Тэгтэл салхи шуурга дэгдэж, савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёр Бэтгэлжин бор шувуунд очиж: «Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээ зодоод өгье» гэж амлажээ. Хургачин хүүг хулгана алж өг гэж зодох болсонд хургачин хүү «Хулганыг алаад өгье» гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиход хулгана «Гөрөөчний хөдсөн дээлийг ноохойлоод өгье» гэж амлажээ. Хулгана гөрөөчний дээлийг ноохойлох болоход гөрөөчин эр «Хөх чоныг хөөж намнаж өгье» гэж амлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алах болоход чоно: «Хар ямааг би хага татаад өгье» гэж амлажээ. Хар ямааг хага татахаар чоныг очиход хар ямаа нь «Харгана сондуулыг идээд өгье» гэж амлажээ. Хар ямаа харгана сондуулыг идэхээр очиход харгана сондуул: «Бэтгэлжин бор шувууны хайртай бэтгийг би хагалахаа байя» гэж ам тангаргаа өгчээ. Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалан чадаад амар сайхан жаргав гэнэ. 8. ДОЛООН НОГООН ӨНДӨГТЭЙ ДОГОЛОН ШААЗГАЙН ҮЛГЭР Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэг өдөр нэг үнэг хүрч ирээд: — Долоон өндөгнөөсөө нэгий нь өгөөч: Би авч идье! гэжээ. Тэхэд нь шаазгай хэлжээ: — Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ. — Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь хуга мөргөнө гэж үнэг хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ. Ингэтэл нөгөө үнэг өдөр бүр хүрч ирж урьд ёсоор хэлж өндгийг нь идсээр байтал ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч ирээд: — Та юунд ингэж уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ. — Би уул нь долоон өндөгтэй юмсан. Тэгтэл нэг үнэг хүрч ирээд чи өндөгнөөсөө надад өгөх хэрэгтэй гэхэд би хичнээн өгөхгүй гэж хэлэхэд «Чамайг өгөхгүй бол би чиний алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэж аргагүй авч явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдээлээ гэж оготнонд хэлэв. Оготно шаазгайд ингэж үг зааж өгөв. За чи одоо өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урьдын хэлдэг ёсоор «Алтан улиасы чинь хуга мөргөнө. Алсын чинь тоосыг гаргана гэж хэлэх биз!» ингэхэд нь чи хэл. «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэж асуугаарай. Ингэхэд: «Чамд энэ үгийг хэн зааж өгөв? гэх биз. Тэхэд нь «Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа оров» гэж хэлээрэй гэж оготно зааж өгчээ. Гэтэл өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд «Надад үлдсэн ганц өндгөө өгөөч!» гэсэнд шаазгай «Өгөхгүй» гэв. Үнэг: «Тэгвэл алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэжээ. Шаазгай асуув: «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэжээ. Үнэг: — Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл, гэхэд нь шаазгай хэлсэнгүй, «Би өөрөө бодон бодон бодол оров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв» гэж хариулжээ. Үнэг хэлэв. «Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ хэрэглээд бариад идлээ» гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа: «Тэр нүхэнд байдаг хулгана зааж өгсөн» гэжээ. 17
  • 18. Тэр үнэг өнөөх оготнын нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно хариу хэлжээ: «Одоо би хогоо цэвэрлэж байна» гэв. Гэтэл үнэг нь хүлээж байгаад бас дахин дууджээ. Оготно: «Би толио арчиж байна» гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ. Тэгэхэд үнэг: «Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол?» гэхэд нь нөгөө оготно чээжээ гаргажээ. Гэтэл үнэг: — Цээж нь ийм хөөрхөн байгаа юм бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд нь оготно бөгсөө гаргажээ. Гэтэл үнэг: — Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм чинь сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно сүүлээ гаргажээ. Үнэг хэлэв: «Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэхэд оготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ» Оготно ингэж хэлжээ. «Чи өмөр өмөр гэж идвэл, өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттай байдаг юм шүү» гэсэнд үнэг нь оготнын хэлсэн ёсоор ангар ангар идэх гэтэл амнаасаа оготноо гаргаад алдчихжээ. 9. ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нь ах болбол дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя! гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж «Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв» гэжээ. Үүнд бичин хэлэв. «Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв. Туулай хэлэв: — Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв» гэжээ. Гэтэл тагтаа хэлэв: — Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв. Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндлэж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэлээ. 18
  • 19. 10. ХОЁР САЙН МОРЬ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйж явтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгширч харьж чадахгүй хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо ингэж захив. — За, залуу дүү минь замдаа сайн яваад хариарай! Хөгшин ах чинь одоо үхэх болжээ. Дүү минь болзоогүй замаар бүү яваарай! Бөртөлзсөн юман дээр битгий очоорой! Боолттой юмны амыг бүү задлаарай! гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. Түүнийг очиж үзах юмсан гэж бодоод тэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байжээ. Түүний дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсэж ядаад сонирхон амыг задалтал дотроос нь нэг том өлссөн чоно гарч ирээд: — «Чи юун морь ингэж миний боодлыг задлав. Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. (Иймд) одоо би чамайг иднэ» гээд барихаар завдан дагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц: «Та хоёр юун морь чоно хоёр вэ?» гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн: «Үгүй, чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал бий зээ. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв. Тэгэхэд чоно: «Үнэн, би энэ уутанд байсан» гэж хэлжээ. Туулай: «Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй» гэхэд чоно: Морь туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгой хараахан далд оруулаагүй байхад туулай, «За толгой чинь багтахгүй байна» гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарч, залуу морь нутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ. 11. БУХ, ХУЦ, УХНА ГУРВЫН ҮЛГЭР Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож, чадахаа байсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван мал өвөлжөөндөө хаяад нүүжээ. Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөх гурван мал цасан дороос арайхан амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэр гурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ. — Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу: — Миний нэр: Гүзээ ихт — Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув: — Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух: — Миний энэ бол: Тэнгэр бурхны хайрласан Тэх хар жад юм. Тэрсэлж ирсэн дайсныг 19
  • 20. Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв. Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун: — Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв: — Миний энэ: Аав ээжийн хайрласан Асар гашуун сонгино Араатан чонын махыг Амталж иддэг юм гэв. Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув. — Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц: — Миний нэрийг: Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв. Чоно хуцын эврийг харж асуув: — Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц — Миний энэ: Тэнгэр бурхнаас хайрласан Том хар муна. Довтолж ирсэн чонын Толгойг хага цохидог юм гэв. Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув: — Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв: — Миний нэр: Сэлмэн эвэрт. Сэнгэ баатар Сахал ихт Санж хаан гэдэг гэв. Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж: — Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв: — Миний энэ: Эзэн тэнгэрээс заяасан Ирт их мэс Эрсэлж ирсэн чонын Элэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ. Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж: — Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв: — Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг. Түнгэрцэг савтай давс сонгино хоёр Түрүүлж ирснээр нь одоо чамайг идье гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй айж урт хар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатган зугтаажээ. Ухна улам айлгах гэж хойноос нь элдэж явтал мөсөн дээр халтираад салтаагаа хагалчихжээ. Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар хашгиран: — Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ. Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ нийлээд амар сайхан жаргаж гэнэ. 20
  • 21. 12. БУХЫН ҮЛГЭР (Тааваргүй үлгэр) Нэг их бух байжээ. Толгойд нь нэг баян байжээ. Бөөрөнд нь нэг баян хүн байдаг байжээ. Бөгсөнд нь нэг баян хүн байдаг юм байж. Толгойн баян хүн өвөлжөө хаваржаатай юм байж. Бөөрний баян хүн мөн өвөлжөө хаваржаатай юм байжээ. Толгойн баян хүн хэлжээ. — Энэ ойрноос бух өвс энэ тэр идэхгүй байна гэж дундахдаа хэлжээ. Дундах баян хэлэхдээ, аа энэ хонхор цонхор гэдсэнд мөн сая хонхойж байна гэж бөгснийхөө хүнд хэлжээ. Бөгсний хүн: — Аа энд би олон он болсон. Энэ бух ер баагаагүй. Энэ юуны учир вэ? гэжээ. Тэр хүн бол аргалыг нь авч түлдэг юм байжээ. Тэр бух үхэж хоцорчээ. Бух үхчихлээр нь нэг үнэг гурван жил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухны далны яс хээр хэвтэж байжээ. Тэр ясан дээр далан цэрэг бууж, далан майхан барьжээ. Тэр цэргүүдийг нүүгээд явчихлаар нэг шувуу бууж ирээд тэр далны ясыг зуугаад явчихжээ. Нэг ухны эвэр дээр очоод сууж, тэр шувуу. Тэр ухны сахал доор нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Тэр далны ясыг зуусан шувуу алдчихлаар өвгөний нүдэнд орчихжээ. Ойр хавийн улсыг цуглуулаад хүрз зээтүүгээр тэр далны ясыг авч чадсангүй байжээ. Тэхлээр эмгэн хэлээрээ долоогоод далны ясыг аваад хаячихжээ... Эдний аль нь их вэ? Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого, Бүргэд нь гэвэл бүдүүлэг хүний бодлого, Өвгөн их гэвэл урт (өнийн) бодлоготын санаа, эмгэн их гэвэл богино бодлоготын санаа, ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа, Далан цэрэг их гэвэл олон санаатай хүний бодлого гэжээ. 13. ХУДГИЙН СОХОР МЭЛХИЙН ТУХАЙ ҮЛГЭР Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ. Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар далайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй, ирсэн зүгээ ч мэдэхгүй өлсөж цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаар нөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан, цэл хөхөрч ийнхүү асуусан нь: — Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ. Далайн мэлхий: — Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэй салхи болж далайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танай энд хүрч ирэв гэхэд: Сохор мэлхий: — Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий: — Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт хамт сууж аж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэн хэсгийг зааж: Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхий үүнээс ихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж, — Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий, 21
  • 22. — Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь адилтгашгүй хэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхий галзуурсан мэт уурлан, хашгичин хэлсэн нь: — Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж. Би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайг магтаж, над мэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Чи тэр их устай, хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөн юм гэнэ билээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж: — За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтан юмдаа. Чи ч доль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ. 22
  • 24. 1. АРСЛАНТАЙ МЭРГЭН ХААН Эрт урьд цагт Арслантай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. Ямар учраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ: — Арслантай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар бодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо: — Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж байна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориороо хөөхөд уруугаа зугатаж байгаад гэнэт өөдөө зугадсан тулд гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална гэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно Арслантай мэргэн хааны адуунд байдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье гэж нөгөө хоёртоо хэлбэл: — Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч гэнэ. За тэгвэл Алтай хангайн ар орой дээр нэг уулзъя. Ардаг хүрэн морины нуруун дээр нэг уулзъя. Арслантай мэргэн хааны дал мөрөн дээр нэг уулзъя гэж нөгөө хоёр чонондоо хэлжээ. Гэтэл маргааш өглөө нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж, Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад арьсы нь ардаг хүрэн мориндоо тохож гэртээ ирж гэнэ. Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайн уулын ард нэг, ардаг хүрэн морины нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ар далан дээр нэг, ингээд гурван удаа уулзсан нь энэ ажээ. 2. ТААВАРЧИН ГУРАВ Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээний гурван хөхийг гурван хүүхэд, нэгэн хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэн өдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёр өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ. Гурван хүүхэд үнээгээ эрж ноёныдоо очиж гэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ. Гурван хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. Энэ чинь манай мах байна гэж хэлжээ. Дундах нь: Үнээний дал байна гэжээ. Бага нь: Манай «мах болоод үнээний бол манай үнээний дал байна гэжээ. Ноён: Энэ далыг өөрийн үнээний дал гэж та нар яаж мэдэв гэхэд тэд: 24
  • 25. «Тааварлаж мэдэв гэв. Ноён: та нар юм таахдаа хэцүү юү? гэвэл тэд: Бид таахдаа л таадаг гэв. Ноён хэлрүүн: Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж хөмөрч тавиад: Одоо орж ир! гэжээ. Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь: Дээд захын аяганд юу бий вэ? Ахмад хөвгүүн хэлэв: Бөв бөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү: Шав шар юм байна гэжээ. Бага хөвгүүн: Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй бол богширгоны өндөг бизээ гэлээ. Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ. — За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн: Ув улаан юм байна гэжээ. Дунд хүү: Ав амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн: Ув улаан болоод ав амттайхан юм бол чавга (алим) бизээ гэсэн чинь бас таачихжээ. — Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн: Дүгрэг хэлбэртэй юм байна гэжээ. Дунд хөвгүүн:: Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн: Дүгрэг дүрстэй болоод дундаа дөрвөлжин нүхтэй бол гуулин зоос бизээ гэв. Гурван аяганы доторхийг гурвуулаа таачихжээ. Ноён тэхэд нь гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь алж гүү сааж гэр бариулж, найр хурим хийв. Хаан зарцдаа өгүүлрүүн. Тэд юу хэлэлцэж байна сонсоод ир гэжээ Зарц очоод чагнатал: хөвгүүд хэлэлцрүүн: Айраг нь ч айраг юм. Хүний цустай айраг юм. Мах нь ч мах юм, нохойн мах байна. Ноён ч ноён юм, хятадын хүү байна гэжээ. Түүнийг зарц нь сонсоод ноёндоо айлтгав. Ноён уурлаж хоньчиндоо очиж: Чи надад нохойн мах өгөв үү? гэжээ. Хоньчин: Үгүй үгүй, тэр хурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндаа очоод: Чи надад айргийн оронд хүний цус өгөв үү гэжээ. Адуучин: Би морь уургалж байтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ гэжээ. Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь: Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь: Жинхэнэ эцэг чинь хятад хүн байсан гэсэнд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээг хулгайлж идсэнээ хүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахыг ноён болгож, хоёр дүүгий нь түшмэл болгож, өөрөө сул хүн болоод амар сайхан жаргажээ. 3. МЭРГЭН ШҮҮГЧ Эрт урьд цагт их баян мөртөө, маш харамч нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100 янчаантай мөнгөнийхөө түрийвчийг гээчихжээ. Гэтэл үүний нь хоёр ядуу хүн зам дээрээс олоод, яг тэр хэвээр нь хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэлд өгчээ. Өнөө баян хүн мөнгөө хаяснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан хоол ундаа ч идэж уулгүй даруй явж хууль цаазын түшмэлд мэдүүлэхээр ортол түрийвч нь түүний дэргэд байхыг үзээд баярласандаа аргагүй шүүрэн авчээ. Гэтэл түшмэл, — Та юунд энэ түрийвчийг дур мэдэн авав гэсэнд, нөгөө баян, — Би энэ түрийвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхлаар авсан юм гэжээ. — Үнэхээр таны түрийвч мөн юм бол олсон хүнд нь шан харамжий нь өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг чухам хэдэн янчаантай хаясан юм бэ? гэж түшмэл лавлан асуухад баяны царай гэнэт барсхийн хувирч, энэ чинь миний янчаанаас бас хороох нь байна шүү гэсэн харамсах сэтгэл эгшин зуур төрж, — Би түрийвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг нь олсон хүн нь авсан юм байлгүй дээ. Түүний нь шагнал болгоё гэжээ. Хууль цаазын түшмэл түрийвчтэй мөнгөө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэж байгаа юм шив дээ гэж нотлон асуувал, харамч баян манайхан хэдэн үедээ хэзээний буян хишигтэй явсан улс. Арвин цагаан буяны минь хадгалж явсан энэ түрийвчийг олсон хүнд 100 янчаанаа өгөлгүй яахав дээ гэж ажиггүйхэн өгүүлжээ. 25