SlideShare una empresa de Scribd logo
1 de 12
Батлав. Сургалтын албаны дарга

/Док.проф.Ю.Намсрай/

“ФИЛОСОФИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
1 . Индекс :
SS102
2. Кредит цаг :
3,0
3. Судлах улирал :
Дурын
4. Залгамж холбоо :
Улс төр судлал, Логик гүн сэтгэлгээ, Хүний хөгжил
5. Дараа нь үзэх хичээл: Сэтгэл судлал
6. Заагдах улирал:
1,2
7. Зорилго:
Суралцагчдад хүн төрөлхтөний оюуны соёлын үр болох гүн ухааны үндсэн ойлголт
ухагдахуун, мөн чанарыг тайлбарлан таниулах, үзэгдэл юмсын тухай тодорхой
мэдлэг олгохоос гадна, сэтгэгчдийн үзэл санаа шүүмжлэлт сэтгэлгээнээс суралцаж,
өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, чиг хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү хичээлийн
гол зорилго оршино.
8. Зорилт:
- Өрнө Дорнын гүн ухааны сэтгэлгээний түүх
-Зарим сэтгэгчдийн гол үзэл санаа, бүтээлүүдээс судлаж үзэх
-Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, түүний онцлогоос сурч мэдэх
-Гүн ухааны үндсэн ойлголтуудтай танилцах, мэдлэгээ өргөжүүлэх
-Хичээлийн хэлэлцүүлэг, маргаан, мэтгэлцээний арга замаар явуулж
суралцагчдын бие даасан, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх
9. Эзэмшвэл зохих Мэдлэг, Чадвар, Дадал:
Суралцагчид энэхүү хөтөлбөрийн дагуу судалснаар дор дурьдсан мэдлэг чадварыг
эзэмшинэ.
• Гүн ухааны үндсэн ойлголт, үзэл баримтлалыг ойлгох
• Аливаа асуудалд олон ургальч үзлийн үүднээс тодорхой үндэслэлтэй, бас
шүүмжлэлтэй хандаж сурах
• Олж авсан мэдлэгээ цаашдийн амьдралд өргөн дэлгэр хэрэглэх чадвар дадлыг
төлөвшүүлэх
• Өөрийн үзэл санаа бодлыг хамгийн тохиромжтой үг хэллэгээр үнэн зөв
илэрхийлэх, баримт нотолгоо гаргаж үндэслэх

10.ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
1
№
1.

Хичээлийн сэдэв
Лекцийн хичээлийн товч агуулга. Философи үүсэхэд нөлөөлсөн
урьдчилсан нөхцөл түүхэн орчин.Философи, оюуны болон соёлын
тогтолцоонд эзлэх байр суурь

цаг х/хэлбэр
2
Лекц

2.

Философи дахь методлоги (арга зүй) функци,
Философи ба нийгмийн тухай ойлголт

2

Лекц

3.

Философийн судлах зүйл, философийн бүрэлдэхүүн, анхны эллинист
философи

2

Лекц

4.

Философийн түүх
/Ахуйн сургаал, танин мэдэхүйн сургаал, удирдах ёсны тухай сургаал,
ХХ зууны зарим философийн урсгалууд /
Эртний Дорно дахины философи, /Эртний Энэтхэгийн философи,
Эртний Хятадын философи/

2

Лекц

2

Лекц

Эртний Грек Ромын философи
/Сократаас өмнөх үеийн Грекийн философи,
Дундад зууны философи
/Христос шашны эртний философи, схоластик философи/

2

Лекц

2

Лекц

Философийн танин мэдэхүйн тухайн үндсэн ойлголтууд
/Эмпиризм ба рацмонализм, мэдлэгийн тухай төрөл, интуици ба
бүтээл, скептицизм ба үнэний тухай асуудал/
Мэдлэгийн төрлүүд үнэний шалгуурын тухай /ердийн мэдлэг, шинжлэх
ухааны бус мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, үнэний сонгодог үзэл
баримтлал, үнэнийг илэрхийлэх
Философийн ахуйн тухай сургаал.
Ахуйн тухай ойлголт, матери, байгаль, байгаль нийгэм хоёрын
харилцан хамаарал, нийгэм, хүн, хүний үйлдэл/
Философи дахь хүний үнэлэмжийн тухай асуудал
/Үнэлэмж хэрхэн үүссэн тухай түүхэн нөхцөл, хүний үйл ажиллагааны
явц дахь үнэлэмжийн харилцааны онцлог, /

2

Лекц

2

Лекц

2

Лекц

2

Лекц

5.
6.
7.
8.

9.

10.

11.

12.

Нийгмийн гүн ухаан. /Натуралист буюу байгалчлах үзэл, идеалист
чиглэл, филосифийн шинжилгээнд тулгуурладаг сонгодог үзэл

2

Лекц

13.

Шинжлэх ухааны философи
Үнэн ба итгэл үнэмшлийн талаарх үзлүүд /скептизм, үнэний тухай
ойлголт,Үнэн ба итгэл үнэмшлийн талаарх үзлүүд /скептизм, үнэний
ХХ зууны соёлын философи. / Value/ценность/
Урлагийн философийн үүсэл хөгжил, Гоо сайхны үнэлэмжийн бусад
хэлбэрийн харилцаа холбоо,

2

Лекц

2

Лекц

Монголын гүн ухааны сэтгэлгээний түүх, сэтгэгчдийн зарим намтараас
Сэтгэцийн зүйлийн тухай философи баримтлалууд ба сэтгэц
судлалын /психоаналитик/ философи

2
2

Лекц
Лекц

14.

15.
16.

2
11.Сэдвийн агуулга
1. Лекцийн хичээлийн товч агуулга. Философи үүсэхэд нөлөөлсөн урьдчилсан
нөхцөл түүхэн орчин.
“Философи гэж юу вэ? тэр нь мэдлэгийн бусад төрлөөс ялгагдах ямар онцлог
бүхий вэ?” гэдгийг зөв ойлгоход орчин үеийн төдийгүй хүн төрөлхтөний түүхэнд анх
үүсэн, хойшид нь улам бүр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүнзгийрэн хөгжөн ирсэн нь
философийн мэдлэгийн гол үр дүн, ач холбогдолтой юм.
“Философи” гэдэг нь нэр томъёо нь эртний грекийн phileo-хайрлах, дурлах,
тэмүүлэх, Sophia-цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгнээс гаралтай, /цэцэн
мэргэнийг эрхэмлэх/ гэсэн санааг илэрхийлдэг. Анхны фиолософи сургаалууд Энэтхэг,
Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улс оронд одоогоос 3000 жилийн тэртээгээс үүссэн.
Ертөнцийг үзэх тодорхой үзлийг боловсруулдаг болон түүнийг үгүйсгэдэг зэрэг
аливаа философи аваас танин мэдэхүйн тухай асуудлыг ямар нэг байдлаар дэвшүүлээд
түүнээ өөрийнхөөрөө шийдвэрлэдэг. Ийнхүү аливаа философид гнесологи (мэдлэгийн
тухай сургаал гэсэн утга бүхий грек үг) тодорхой функци (үйлдэл хөдөлгөөн гэсэн утга
бүхий латин үг) байдаг.
2. Философи дахь методлоги (арга зүй) функци, Философи ба нийгмийн тухай
ойлголт
Өргөн утгаараа арга гэдэг нь практикийн болон танин мэдэхүй, ойлгохуйн тодорхой
зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглаж буй янз бүрийн дүрэм, хэм хэмжээ, зарчим, эв дүйн
цогц юм. Харин философи дахь арга бол философийн өөрийн судлах зүйлээ авч үзэхэд
болон мэдлэгийн нийт юм уу олон салбарт баримтлан мөрдөхөөр боловсруулсан
сэтгэхүйн дүрэм, шаардлага, зарчим, эв дүй цогц юм.
Аливаа философийн арга бол танин мэдэхүйн тодорхой хүрээний үр дүнг амжилттай
болгох зориулалтаар үүсэж, хөгжиж, улмаар зарим нь байр сууриа бусад аргад тавьж
өгч, зарим нь нэлээд өргөн хүрээний практик үйлчилгээ бүхий байдаг. Тохирсон арга бол
танин мэдэхүйн олон практик үйл ажиллагааны тодорхой үр дүнд зохих тус болж байдаг.
Орчин үеийн философи аргууд бол өөрчлөлтөөс үлэмж хөндий логик зарчим,
баримтлал, хэрэгслүүдийн цогц болдог. Өөрөөр хэлбэл цогцын тухайн тохиолдолд
шинэчилдэг биш, харин голлож бэлэн зэлэн байгаагаар нь ашигладаг. Түүнчлэн арга зүй
бол хэн нэгэн эзэн хүний хаягаас, субьектив янз бүрийн санаархлаас тус тус
чөлөөлөгдсөн маягийн тийм бэлэн зэлэн мэдлэгийг хүлээж авах байдалд үндэслэдэг.
3.Философийн судлах зүйл, философийн бүрэлдэхүүн, анхны эллинист философи
Хүн төрөлхтөний оюун соёлын аливаа төрлийн үр шимийг аль нэг бодгаль хүнээс
дээгүүрх тийм субъектын эрмэлзэлд нийцүүлэн сайн ба муу, сайхан ба муухай, ашигтай
ба ашиггүй, шударга ба шударга бус гэх мэтээр нэн түрүүнд ёс суртахууны үнэлгээ өгөх
ерөнхий зарчмуудыг боловсруулдаг үндсэн үйл бүхий дүгнэлт хийдэг.
философийн бие даасан аргууд
• мэдлэгийн янз бүрийн төрлийн онолын ба эмпирик аль аль түвшинд хэрэглэгддэг
ерөнхий логик аргууд /индукци, дидукци, анализ, жишилт/
• мэдлэгийн төрлүүдийн империк түвшинд хэрэглэгддэг аргууд /ажиглалт, туршилт
гэх мэт/
• мэдлэгийн янз бүрийн төрөл тус бүрийн зөвхөн аль нэг салбар хэрэглэгдэг аргууд
шинжлэх ухааны онол байгуулахад хэрэглэдэг аргууд /математикчлах, формальчлах/
• философийн түүхийн ихэнхи хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн арга бол:
• деалектик арга байдаг.
• “деалектик” гэдэг нэр томъёо нь
• грекийн “Ярилцах урлаг” гэсэн утга бүхий холбоо нэр үгнээс гаралтай
3
•
•
•

шинэ үеийн философид уг үг нь
“танин мэдэхүйн арга”
гэсэн утгатай

4. Философийн түүх. /Ахуйн тухай сургаал, удирдах ёсны тухай сургаал, ХХ
зууны зарим философийн урсгалууд/
ФИЛОСОФИ БОЛ: Хүн төрөлхтөний оюуны соёлын үр шим, нийгмийн үйл явцын
тодорхой бүтээгдэхүүн ба оюуны зэвсэг болж байдаг төдийгүй мэдлэгийн янз бүрийн
төрлийн өсөлтийг хангахад, нийгмийн шинэ харилцаа ба шинэ байгууламж тогтоход
урьдчилан харах ба бүтээх маш чухал үзэл санааны нөлөөг үзүүлж ирсэн байна.
Ахуйн тухай ойлголтонд онотлогийн үндсэн категори нь “ахуй” гэдэг ойлголт мөн. Юу
оршин байна вэ?, оршин байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс чухам үнэхээр оршиж
байгаа тухайн өөрсдийнхөө санал бодлоо яагаад байн байн хянан үзэж, өөрчилж байдаг
юм бэ? Юуны оршихуй нь тодорхой юмнаас хэрхэн хамаарч, шалтгаалж байдаг вэ?
гэхмэтчилэн олон олон асуултанд хариулт авах болно. Бидний мэдлэгийн бүх төрөл бол
онолын мэдлэг мөн. Түүний дотор аливаа онол бол түүний дотор ахуйн тухай сургаал
бол онолын сургаал юм.
5. Эртний Дорно дахины философи. /Сокротаас өмнөх үеийн Грекийн
философи, Эртний Хятадын философи/
 Хуанлийн хугацааг нь тооцвол эртний дорно дахин бол христийн тооллын өмнөх
IV мянганы дунд Үеэс өөрөөр хэлбэл: египет төрт ёс анх тогтсоноос хятадад хан
улс унасан үеийг хүртлэх хугацаа, ерөнхийдөө хамаардаг.
философийн илүү хөгжсөн түүхийг нь бичгийн дурсгалуудад нь Үндэслэн онцолбол
“эртний дорно дахины философи” гэж ярихдаа энэтхэг, хятад хоёрыг тэгж онцлох
шаардлагтай
Эртний энэтхэг, хятад хоёрын философи дахь төсөө нь анхны өлгий нутаг ба
хэлээрээ холбоотой эртний энэтхэг өрнөд хоёрын философийн төсөөнөөс бага байдаг.
хэрэв тийм аваас дэлхийн философийн уг сурвалжийг “дорнод”, “өрнөд гэсэн гэсэн 2
голомтоор биш, харин энэтхэг, хЯтад, өрнөд гэсэн 3 голомттой авч үзэх тохиолдол бий.
Эртний энэтхэгийн философи
Философи мэдлэгийн үүсэл, анхны үе
Эртний Энэтхэгийн анхны бичгийн дурсгал нь Ведүүд /вед/ гэдэг бол эртний
Энэтхэгийн “мэдлэг” гэсэн утга бүхий үг.
Энэ бол үндсэндээ шидэт домгын сэтгэлгээний болон шашны бүтээлүүдийн эмхтгэл
юм. Гэхдээ тэдгээрт мэдлэгийн бусад төрлийн, түүний дотор философийн сэдэвт зүйлс
их байна.
Хүн өөрийгөө байгалиас салгаж ойлгох нь томоохон өөрчлөлтийн нөхцөлд хүргэсэн
билээ.
Тэр нөхцөлд философи мэдлэг нь шидэт домгийн ойлголтуудыг өргөн ашиглажээ.
БРАХМА /ариун хүч гэсэн утгатай санскрит үг/
Энэ бол бүхний бүтээж, дэмжиж, хамгаалж, бие биедээ уусгаж, дараа нь өөр лүүгээ
дахиад буцдаг тийм бүтээгч амьдралыг бататгагч зарчим мөн
6.Эртний Грек Ромын философи, /Сокротаас өмнөх үеийн Грекийн философи,
Эртний Грекийн сонгодог философи/
Латины antiquus кирилл үсгийн галигаар античный гэсэн бол эртний гэсэн утгатай үг.
гэхдээ философи нийгмийн сэтгэлгээний бүтээлүүдэд энэ үгийг хэрэглэсэн “эртний” гэдэг
тодотгол бол эртний улс түмнийг биш, гагцхүү эртний грекчүүд, ромынхон хоёрыг
хамарсан нь цөөнгүй байдаг.
4
жишээ нь: “античная философия” гэдэг утга томъёо нь “эртний грек, ромын” гэж
ойлгогддог.
Энэ философийн үүднээс доорхи үеүүдээр хуваана. үүнд:
1. сократын өмнөх үеийн грекийн философи
Х.Т.Ө. VII-V
2. эртний грекийн сонгодог философи
Х.Т.Ө.V –IV
3. анхны эллинист философи
Х.Т.Ө.IV-II
4. хожмын эллинист ромын философи
Х.Т.Ө.I-V
Сократын өмнөх үеийн грекийн философи
Х.Т.Ө.VII-VI зуун дахь эртний грекчүүдын нутаг дор бага ази, нийгэм, эдийн засгийн,
соёлын хөгжлөөрөө дээгүүрт байжээ. Милет, Эфис гэдэг хоёр хот нь анхны философийн
сургуулиудын төв байсан аж.
7.Дундад зууны философи /Христос шашны эртний философи, схоластик
философи/
Нийгэм соёлын хүн судлал ХХ зууны эхэн үеэс анх Британид гүн ухаан болон нийгэм
судлал хоёр дээр суурьлан үүсэж хөгжсөн. Тиймээс ч одоо хэр нийгэм-соёлын хүн
судлалыг “хүнтэй гүн ухаан” харин гүн ухааныг “хүнгүй гүн ухаан” гэж хошигнон хэлдэг нь
санамсаргүй хэрэг биш юм. Сонгодог утгаараа нийгэм-соёлын хүн судлал улс төр
судлал, шашин судлал, эдийн засаг судлал, ураг төрлийн холбоо судлал гэсэн хүний
нийгмийн бараг бүхий л талыг судалдаг өргөн агуулга бүхүй дөрвөн гол чиглэлтэй
КЮЛЬ-ТЕГИН, БИЛГЭ ХААН тухайлбал, “улс төрийн нийгэм-соёлын хүн судлал” гэгч
“улс төр судлал” гэдэг бүхэл бүтэн том шинжлэх ухаанаас ямар ялгаатай эсвэл “эдийн
засаг” гэдэг том ухаан байхад “эдийн засгийн нийгэм-соёлын хүн судал” юу судалдаг юм
бэ гэхчилэн асуух байхаа. Хүн судлаачид хариуд нь “улс төр судлал улс төрөө судлаад
түүн доторх хүнийг нь анхаардаггүй”, “эдийн засаг судлал эдийн засгаа судлаад түүн
доторх хүнийг анхаардаггүй” гэхчилэн хариулах нь түгээмэл.
8. Философийн танин мэдэхүйн тухайн үндсэн ойлголтууд. /Эмпиризм, ба
рацианализм, мэдлэгийн төрөл/
Ф.Бэкон нь: “шинжлэх ухааны философи” гэж нэрлэгдэх болсон философи
сэтгэлгээний чиглэлийн үндсийг тавигч
 өөрөөр хэлбэл: танин мэдэхүйн арга зҮйн асуудалд гол асуудлыг
боловсруулснаараа алдаршсан хүн билээ
ф.бэкон нь кембриджийн их сургууль дүүргээд дипломат албанд томилогдон, париж
дахь английн элчин сайдын яаманд хэдэн жил ажилласан боловч, эцэг нь өөд болоод
эргэж ирэхээс өөр арга байгаагүй, тэгээд улс төрөөр оролдож эхлэн английн
парламентад нэр дэвшин суусан
бэконы нэр алдрыг мөнхжүүлсэн бүтээлүүд нь түүний эдийн засгийн хүч чадлынх нь
үндэс шинжлэх ухаан болон техник байдалд зохих журмыг барьж шударга нийгмийн
боловсруулах боломжийг авч үзсэн. Үүнд:
• “шинжлэх ухааны эрхэм чанар ба түүнийг олшруулах тухай”
• “шинэ органон” нийгмийн утопи роман гэх мэт
9. Мэдлэгийн төрлүүд үнэний шалгуурын тухай /ердийн мэдлэг, шинжлэх
ухааны бус мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, үнэний сонгодог үзэл
баримтлал, үнэнийг илэрхийлэх/
Мэдлэг юунаас үүсдэг вэ?
түүний үндэс суурь юу вэ?
философичид дээрх 2 асуултанд янз бүрийн тайлбар өгдөг. Үүнд:
5
-1. мэдлэгийн
-2. туршлагын мэдлэг
оюун ухааныг болон интеллектийн ҮҮргийг онцолдог байр суурийг рационалистууд гэдэг.
энэ нь ratio латины “оюун ухаан” гэсэн үг
туршлагын үүргийг онцолдог
empiricism гэдэг грекийн empiria exherience гэсэн туршлага гэсэн үгнээс гаралтай
рационализм болон эмпиризмийн үзлийг мэдлэгийн эх сурвалжийн аль аль үгнээс
татгалзалгүй тэдгээрийн хоорондын харилцааг л судалж ирсэн байна
10.Философийн ахуйн тухай сургаал. /Ахуйн тухай ойлголт, матери, байгаль,
нийгэм хоёрын харилцан хамаарал, нийгэм, хүн, хүний үйлдэл/
“Философи ба ертөнцийг үзэх үзэл” гэдэг ойлголт нь:
Явцуу утгаараа “онтологи” гэдэг утгатай ижил ойлголт .
онтологи гэдэг нь:
ахуйн тухай сургаалийг хэлнэ.
-Ертөнцийг Үзэх философи Үзэл бол онтологи мөнийхөө хувьд ертөнц гэж юу вэ?
ертөнц хүн хоёр ямар харьцаатай вэ?
онтологи сургаалд 3 хэв маяг онцгой нөлөө бүхий байдаг.
1.материализм
2.идеализм
3.шашны сургаал
Гагцхүү философи танин мэдэхүйн л ертөнцийг бүхэлд нь танин мэдэхүйн зорилт
тавиад тодорхой үр дүнд хүрч байдаг. Гэвч уг үр дүн нь: хангалттай байж хэзээ ч
чаддаггүй гэж олон филофичид үздэг. Үүнтэй холбоотойгоор философийн түүхэнд
скентицизмийн янз бүрийн хэлбэр бий болсон. Шинэ үеийн философи дахь
скентицизмын томоохон төлөөлөгч бол XVIII зууны английн философич Д.Ю.м мөн. “Хүн
зөвхөн сэрлийнхээ хүрээнд бий болдог онол ба онолын таамаглалуудын үнэн юм уу,
худлааг тогтоох арга байддаггүй”.
Философийн гносеологи функцийн асуудал бол: мэдлэгийн энэ тӨрлийн аксилоги
/Үнэмэлмж тухай сургаал/ бүхий грек үгний нэр томъёо/ бүхий асуудалтай холбон авч
үзэх шаардлагатай учир уламжлалт /метафизик/ философийн төлөөлөгчид гносеологи
ба аксиологи хоёр биеэ даасан функцүүд.
11.Философи дахь үнэлэмжийн тухай асуудал. /Үнэлэмж хэрхэн үүссэн түүхэн
нөхцөл, хүний үйл ажиллагаан дахь үнэлэмжийн харилцааны онцлог, Үнэлэмжийн
тухай философи бий болсон, Үнэлэмжийг ангилахуй/
Ерөнхий ухамсарын ойлголтоор боловсрол гэдэг бол
хүн амын тодорхой
бүлгийнхний нийгмийн оюуных нь чадамж юм. Философи бол нийгмийн амьдралын
зорилтуудаас, мөн хүмүүсийн тодорхой сонирхлоос хамаарддаггүй тийм оюуны дээд үр
дүн мөн юм.
Соёлын үзэгдлийн мөн түүх, археологи, хүн судлал, угсаатны зүй, шашин судлал,
ёс зүй, сэтгэл судлал, хэл шинжлэл, урлаг судлал, социологи гэхчилэн олон олон
шинжлэх ухаан судалж олон тооны соёлын чиг хандлага, үзэл баримтлал, соёлын
загваруудыг маш олон тодорхойлолтуудаар гарган ирсэн.
Америкийн соёл судлаач А.Кребер, К.Клакхон нарын тэмдэглэснээс үзвэл английн
эдуард бернетт тайлор нь соёлыг анх 1871 онд тодорхойлсноос хойш 1919 он /7/, 1950
он гэхэд /157/ тодорхойлтыг гарсасан байна. Эдгээр тодорхойлолтууд цааш
үргэлжилсээр өнөөдрийг хүртэл 400 хол давсан байх жишээтэй.
6
Бид ямар нэг зүйлийн тухай мэдэж байна гэж ярихад тэрхүү ямар нэгэн үйлийн
талаарх зөв бодол, магадгүй төсөөлөлтэй байдаг. Үүний зэрэгцээ тэрхүү төсөөллийн
зүйл маань худал эсвэл Үнэн болохыг баталгаа Үндэслэгээ, нотолгоо хоёрыг хийх
хэрэгтэй болдог. Нотолгоог хангалттай хийснээр итгэл үнэмшил төрнө. Танин мэдэх онол
бол мэдлэгийн тухай онол, мэдлэгийн философи Үндэслэгээ бүхий итгэл үнэмшил мөн.
Мэдлэгийн эх сурвалжийн тухай, төрөл, хэлбэрүүд, Үнэн баттай эсэхийг хэрхэн тогтоох
тухай нь философийн нэг салбар болон хөгжиж ирсэн байна
12. Нийгмийн гүн ухаан. /Натуралист буюу байгальчлах үзэл, идиалист чиглэл,
философийн шинжилгээнд тулгуурладаг сонгодог үзэл
Соёлын мөн чанарыг илрүүлэх амаргүй үйлсэд хэдийгээр шинжлэх ухаан цөөнгүй зүтгэж
байгаа ч соёлын философийг бүгд өөр өөр ертөнцийн цонхоор харан тодорхойлдог.
Тиймээс ч онол, дүгнэлтийг, үзэл баримтлалыг тус тусдаа боловсруулж ирсэн түүхтэй.
Тусгаар шинжлэх ухаанууд энэхүү салангид байдал, тэдгээрийн судалгааны эрэл хайгуул
дахь зарим эзгүйдэл, давхцал, онол баримтлалын ялгаа, зөрчил зэрэг нь зарим
тохиолдолд бүр эсрэг тэсрэг байр суурин дээр хүргэдэг. Нөгөө талаас соёлын сонгодог
философи нь амьдралын практикийн наад захын эргэцүүлэх зэрэг зүйлийг боддоггүй
...Хүн хийгээд нийгэмд илрэх аливаа зүйлийг байгалийн, эсвэл бурхан тэнгэрийн
үүдэлтэй гэх төсөөлөл өөрчлөгдөж, хүмүүний өөрийнх нь үйл ажиллагаагаар шалтгаалан
бий болдог өөр юмс өөрийнх нь бүрээсэн ертөнц байдгийг, тэрчлэн хүрээлэн буй бодит
байдлыг өөрчлөх чадвартай, өөрөөсөө хамааралтай болохыг ухаарснаар хүн соёлыг
харна.
ХIХ зууны эхний хагасын Германы философичид хоёр чиглэлийг онцгой товойлгож
байсан. Тэдгээрийн нэг чиглэл нь Имманиул Кант (1724-1804)-ын философи мөн. Тэрээр
нэг талаас XVIII зууны Гэгээрлийн философийг оргилд хүргэсэн, нөгөөтэйгүүр XIX зууны
Германы сонгодог идиализмыг үндэслэн сэтгэгч юм. Өөр нэг чиглэл нь И. Кантын
сургаалаас илүүФридрих Вильгельм Йозщф Шеллинг (1775-1854), В.Ф.Гегель (17751854) нар юм.
13. Шинжлэх ухааны философи. /Итгэл ба үнэмшлийн талаарх үзлүүд. Скептизм,
үнэний тухай ойлголт/
Танин мэдэхүйн үр дүн үнэнийг илэрхийлэх бололцоо аль нэг байдаг тухай философи
үзэл баримтлалууд дотор скептизм, агностицизм хоёр чухал байр суурьтай байдаг. Энэ
хоёр онцлогийн ялгааг авч үзнэ.
Скептицизмын сонгодог хэлбэр нь софистуудын үзэл байдал. Тэгэхээр аливаа мэдлэг нь
Протагорын тайлбарласнаар “Эзэн тэнгэр оршин байгаа юу? Үгүй юү? гэдэг талаар.
Бид юу ч мэдэж чадахгүй гэдэг скептик дүгнэлт нь оюун ухаан, мэдрэн хүртэхүй болон
зан заншлын харвцангуй байдал дээр үндэслэсэн, тэгэхээр үүнээс үүдэлтэй нь мэдээж.
Бидний бодол, оюун ухаан нь мэдрэн хүртэхүй нь харж байгаа зүйлтэйгээ хир зэрэг адил
юм уу, ялгаатай юм уу?, хоёр хүн яг адил солонгыг харсан уу? Гэх мэтчилэн итгэл
үнэмшлийн талаарх ойлголтыг авна.
14. ХХ зууны соёлын философи. /Value/ценность/ Урлагын философийн үүсэл
хөгжил, Гоо сайхны мэдрэмж, бусад харилцаа холбоо. ХХ зууны зарим урлагийн
тухай/
Философийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг нь урлагийн философи юм.
 Урлаг бол хүн төрөлхтний амьдралын нэн сонирхолтой бөгөөд чухал хэсгүүдийн
нэг юм. Тийм учраас философчид энэхүү амьдралын гайхамшигт үзэгдлийг танин
мэдэхийг тайлбарлаж суртчилахыг зорьж иржээ. Тухайлбал:
7
 Эртний Грекийн гүн ухаантан Платон /Х.Т.Ө428-347/ Юмс үзэгдлийн санааны
сүүдэр төдий байдаг тул мэдрэгдэгч юмсыг дуурайж байдаг урлаг нь сүүдрийн
сүүдэр буюу тусгалын тусгал, иймээс доод ертөнцийн үзэгдэл билээ.
Эртний Грекийн эрдэмтэн
Аристотель /Х.Т.Ө384-322/ Тэрээр урлагийн үүсэл гарлыг хүний уг чанарт анхнаас
өгөгдмөл бодит байдлыг дуурайх гэсэн эрмэлзлэлтэй холбон тайлбарласан байна.
Түүний онцлон тэмдэглэснээр дуурайхуй нь хүний ургуулан бодохуйтай салшгүй
холбоотой байж бодит ертөнцийн үзэгдлүүдийг бус харин боломжит зүйлүүдийг
дүрсэлсэн байна. Тэгээд дуурайхуйн гурван хэв маягийг онцлон илэрхийлжээ.
Үүнд:
1. Юмс үзэгдлийг байсан буюу байгаа байдлаар нь
2. Юмс үзэгдлийг бидний буюу ярьж байгаагаар нь
3. Тэдгээрийг байх ёстойгоор тус тус дуурайн дүрслэх хэрэгтэй гэсэн.
УРЛАГ:
Уран бүтээлийн аливаа илрэл нь ёс суртахууны үзэл санааг өөртөө агуулдаг,
Хүний сэтгэл догдлолтын талуудыг илүү их сонирхон судалдаг,
15. Монголын гүн ухааны сэтгэлгээний түүх, сэтгэгчдийн зарим намтараас
Манай ардын эрхэмлэх, билэгдэх, цээрлэх, мэндлэх хүндлэх, тэмдэглэлт Ёс, Ёслол
Үйлдэх, өдөр тутмын зан уламжлал өнө эртний түүхтэй билээ тэдгээрт бичигдсэн хууль
үүсэхээс өмнө манайд Үндэсний уламжлал, Ёс заншил, шашин суртахууны хэм хэмжээ
нь ач төрхийн эрхээр хэвшиж тогтсон байдаг
Төрийн ёслол, төрийн хүндлэл, зэрэг нь ямар ч бичигдсэн хуулиас илүүтэйгээр даган
мөрдөгдөн уламжлөн ирсэн нь сэтгэхүйн нарийн хэлбэрийн нэг байхнээ их засаг, нууц
товчоо-нд үлдсэн эдгээр нарийн нандин хуулиуд нь дээрээ эрх мэдлийг агуулж байгаа
хэлбэр боловч, цаанаа төрийн нарийн ухаанаар ард түмнийг өөрөө өөрөөр нь
удирдуулан чиглүүлэн зааж байсныг гэрчилнэ. Халхын шинэ олдсон цааз эрхэмийн
дурсгалт биЧиг дэх эдийн засгийн сэтгэлгээ нь : монголын хууль цаазны содон дурсгалд
тооцогддог.
Хууль цаазны 18 зүйлийн цааз байсан. дундад зуун монгол Үйсийн бичгийн
уламжлалаас гадна “алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг олдвороос илэрхий.
 алтан ордны үйсэн дээрх бичиг нь ижил мөрний орчмоос олдсон байсан
 алтан ордны үйсэн бичигт 18 цаазын 8 нь анхнаасаа “өчүүхэн цааз” хэмээн нэр
заасан, “их цааз” гэж нэрлэгдэж байсан 1620 онд 92 зүйлтэй байсан зэрэг түүхэн
сэтгэгчдийн намтраас үзэх болно.
16. Сэтгэцийн зүйлийн тухай философи баримтлалууд ба сэтгэц судлалын
/психоаналитик/ философи
XIX зуунаас хойш психологи нь бие даасан шинжлэх ухааны хувьд эрчимтэй хөгжиж
ирсэн. XIX зууны эцэс хх зууны эхэн үеэс янз бүрийн сургуулийн олонхи нь ухамсрыг
сэтгэцийн хүрээнд тайлбарладагаараа ижил боловч, сэтгэц ба ухамсар үүсэж оршдог
арга зам нь ялгаатай.
структурализм механик байгалийн шинжлэлийн нөлөөгөөр XIX зууны сүүлчээр бий
болсон энэ сургуулийг үндэслэгч германы философич психологич Вильгельм Макс
Вундт юм. Тэрээр ухамсар бол сэрэл, хүртэхүй, төсөөлөл, анхаарал хэмээх сэтгэцлэг
элеминтүүдээс тогтож, тэдгээр нь бие биедээ халж байдаг гэсэн дүгнэлтийг хийсэн .
функционализм. энэ бол хх зууны эхээр америкийн психологид ноёрхох болсон сургууль
юм. Австрийн философич, психологич Франц Брентано “интенциональ” /латины хүсэл,
эрмэлзлэл” гэсэн утгатай үг. В.Вундтын Үзэл нь ухамсар бол идэвхтэй, объект руу байнга
8
Чиглэсэн шинжтэй байдгийг харгалзаагүй аж тэрээр ухамсрын тийм Чиглэлт шинжийг гэж
нэрлэсэн. Философийн гносеологи функцийн асуудал бол мэдлэгийн энэ төрлийн
аксиологи /үнэлэмжийн тухай сургаал гэсэн грек үгнээс гаралтай нэр томъёо/ функцийн
асуудалтай холбон яригдах шаардлагатай байдаг. учир нь уламжлалт /метафизик/
философийн төлөөлөгчид философид гносеологи ба аксиологи 2 бие даасан функцийн
тухай ойлголтуудыг үзэх болно.
12.Бие даалтаар гүйцэтгэх ажил:
- Холбогдох ном, хэвлэлийн материал уншиж судлах,
- тодорхой сэдвээр эсээ, реферат бичиж хамгаалах,
- гоо зүйн түүхийн эх зохиол болон түүний судалгаанд харьцуулсан анализ хийх,
- өөрийн сонгож авсан сэдвийн хүрээнд судалгаа хийж, илтгэл, өгүүлэл бичиж
хэлэлцүүлэг зэрэг төрлүүдээр бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
13.Хөтөлбөрийн арга, арга зүй
Лекцээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үндэслэлүүд,
уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга
зүйн тухай мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно.
Лекцийн хичээл :
Лекцийн гол санаа, дүгнэлтийг оюутнууд товч ойлгомжтой тэмдэглэж авна.
Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтална.
Бие даалтын ажил:
Бие даалтын ажил нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн шаардана.
Бие даалт нь оюутнууд лекцийн хичээлээр судалсан зүйлийг нарийвчлан
эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг
хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх биеэ
зөв авч явах, ёс суртахууны болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй болоход тусална.
Оюутнуудын анхаарах зүйл:
Бусад оюутнуудын хэлж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсон, тэд
нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах
Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох
Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх
Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор
тавих
Хэлэлцсэн асуудлын эцсийн зөв хариултыг томъёолж
байх нь чухал
14.Оюутныг үнэлэх үнэлгээ :
А. Үнэлгээний хэлбэр:
Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ УБИС-ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг
баримтална. Үүнд :
• Ирц-10 оноо
• Явц -20 оноо
• Явцын шалгалт-20 оноо
• Бие даалт -20 оноо
• Батлах шалгалт -30 оноо
Б. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
- Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно.
- Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн
9
байдал ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан,
түүндээ боловсруулалт хийж тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•

Философи /сурах бичиг/ МУИС. УБ.,2002
Философи эхлэн суралцах бичиг. УБ.,1998
Ричард Поупкин, Аврум Стролл. Гүн ухаан. УБ.,1998
Гүн ухааны удиртгал. УБ.,1999
Л.Дамбийням. Гүн ухаан. УБ.,2000.
М.Отгонбаяр. Логик.УБ.1998.
Нансал.Р. Марксаас өмнөх философийн шилдэг төлөөлөгчид. УБ.,1984
Нийгмийн гүн ухаан. Хавх.,1998
Тамир.Э. Биндэръяа.Д. “Дундад зууны үеийн улс төрийн сэтгэлгээний түүх” I
дэвтэр. УБ.,2003
Болд.В.”Амьд явах амар, амьдрах хэцүү. УБ.,2000
Философи шашин судлал. МУИС V.2006 №263(34)
Философи шашин судлал. МУИС IX.2009 №308.(51)
Философи, социологи, политологи. 2.Дашпүрэв.Д.УБ.,2009
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ. ФИЛОСОФИ, СОЦИОЛОГИ,
ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН. Оюунлиг танин мэдэхүй. УБ.,2011
Дундад зууны өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх.I дэвтэр. Х.Ганбаатар,
Э.Тамир, Д.Биндэръяа. УБ.,2004
Өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх II дэвтэр. Х.Ганбаатар, Э.Тамир,
Д.Биндэръяа. УБ.,2004
Философи хичээлийн семинарын сэдвүүд

Сэдэв 1: Эртний Дорно дахины философи
1. Эртний Хятадын философи
Конфуцийн сургаал, Даосизм, Моист үзэл, Хуулийн дэг, Нэрийн дэг, Инь Янийн
сургаал
2. Эртний Энэтхэгийн философи
Ведийн сургаал, Аживек, Миманса, Веданта, Санхья, Иога, Ньяя, Чарвак локоята,
Жайнизм, Буддизм
Сэдэв 2: Эртний Грек, Ромын философи
Ионийн фил,Италийн фил, Элеатууд, Демокрит, Софист, Сократ, Платон,
Аристотель, Эллиний үеийн фил,
Сэдэв 3: Дундад зууны философи
Схоластик, Патристик, Номинализм, Арабын философи
Сэдэв 4: Сэргэн мандалтын үеийн философи
Италийн гуманизм, Неоплатонизм, Аристотелизм, Хүмүүнлэг утопи үзэл,
Натурфилософи
10
Сэдэв 5: Соён гэгээрүүлэгч ба Романтизм
Г.Галилей, Ф.Бэкон, Р.Декарт, Т.Гоббс, И.Ньютон, Б.Спиноза, Ж.Локк, Д.Юм зэрэг
төлөөлөгчдийн үзэл баримтлал, сургаал
Сэдэв 6: Германы Сонгодог философи
И.Кант, И.Г.Фихте, Шеллинг, Г.В.Гегель, Л.Фейрбах зэрэг төлөөлөгчдийн
философийн үзэл
Сэдэв 7: Орчин үеийн философи
Иррационал хандлага: А.Шопенгуэр, Ф.Ницще, В.Дильте, О.Шпенглер, З.Фрейд,
Герменевтик философи, Шашны философи, Позитив философи, Америкийн
прагматизм /Пирс, Сандерс зэрэг/
Сэдэв 8: Монголын философи
1. Философи гэж нэр томъёоны гарал үүслийн тухай, философид оюуны соёлын
тухай
2. Философийн арга зүй, нийгмийн тухай ойлголт
3. Философи юуг судалдаг, философийн бүрэлдэхүүн
4. Танин мэдэх философи ба философийн урсгалуудын талаар
5. Философийн түүхийн зарим асуудал
6. Эртний Грек, Ромын философийн зарим онцлох зүйлс
7. Дундад зууны философи
8. Аливаа зүйлийн танин мэдэх философи утга учир
9. Мэдлэгийн төрлүүд үнэний шалгуурын тухай /ердийн мэдлэг, шинжлэх ухааны бус
мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, үнэний сонгодог үзэл баримтлал,
10. Философийн ахуйн тухай сургаалууд, нийгэм хүн хоёрын харилцан хамаарал
11. Философи дахь хувь хүний үнэлэмжийн тухай асуудал
12. Нийгмийн гүн ухаан. /Натуралист буюу байгальчлах үзэл/
13. Философийн итгэл үнэмшилийн талаарх үзлүүд
14. ХХ зууны соёлын философи, /Урлагийн философи, гоо сайхны философи/
15. Монголын гүн ухааны сэтгэлгээ, сэтгэгчдийн түүхээс
Нийгмийн амьдралын тодорхой үзэгдлүүдийн онцлог, философи баримтлалууд
1.
Гүйцэтгэх ажлын хэлбэр
1. Холбогдох номноос сонгосон сэдвийг уншиж судлах
2. Эссэ бичих
3. Тодорхой сэдвээр реферат бичиж хамгаалах
- Гүйцэтгэх аргачлал
1. Сонгосон сэдвийн дагуу холбогдох номуудыг уншиж, сэдвийн талаарх суурь
мэдлэгийг олж авна. Үүний дараа сэдвийн дагуух бүтээлүүдэд харьцуулсан анализ
хийсний үндсэн дээр сэдвийн боловсруулалт хийнэ.
2. Оюутан хичээлийн дагуу өөрийн сонирхсон сэдвийг чөлөөтэй сонгож эссэ бичнэ.
Бичигдэг эссэ бичихэд тавигдах үндсэн шаардлагын дагуу бичнэ.
3. Хичээлийн сэдвийн дагуу тодорхой нарийвчилсан сэдвийг сонгон авч реферат
бичнэ. Реферат нь дунджаар 10 хуудастай байна.
4. Монгол болон бусад хэл дээр хэвлэгдсэн Философийн эх зохиолууд болон түүний
судалгаанд анализ хийж уншиж танилцан ярьж асуугдахад бэлтгэнэ.

11
2. Үнэлгээ:
• Хэлбэр
В - Бие даалтын үнэлгээ. Эссэ, ярилцлага, илтгэл, бие даалт зэргээр үнэлнэ.
Шалгүур узуулэлтууд Эссэ:
Эссэний ерөнхий бүтцийг
баримтлах. Үүнд:
- Сэдэв нь агуулгатайгаа нийцэж байх
- Сонгосон сэдвийн хүрээнд баримт жишээн дээр тулгуурлан өөрийн үзэл санааг
тусгах харьцуулах, олон талаас нь судлан дүгнэсэн байх
- Ашигласан материалыг зайлшгүй тусгасан байх
- Ишлэл зүүлтийг тодорхой оруулсан байх гэх мэт
- Холбогдох номноос тодорхой сэдвүүдийг уншиж судлах;
- Асуудлын хүрээнд 3 ба түүнээс дээш ном, сурах бичгийг уншиж судалсан байх
- Тухайн асуудлыг оновчтой, тодорхой томъёолох
- Өөрийн үзэл санааг тусган илэрхийлэх
- Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах
Реферат нь дараах шаардлагыг хангасан байх
- Судлах зүйлээ оновчтой томъёолох
- Сэдвийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх
- Реферат нь судалганы бүтэцийг хангасан байх болон дүгнэлтийг хийсэн байх
- Судалгааны материалыг хавсаргах /Зургаар, тайлбараар, хүснэгтээр/
3.
Оноо:
Бие даан гүйцэтгэсэн ажлын оноо нь нийт улирлын дүнгийн 20 %-тай тэнцүү байна.
Ирцийн оноо, хичээллийн тэмдэглэл, эх зохиолын тэмдэглэл чухал ач холбогдолтой.

Боловсруулсан багш :

Докторант Д.Отгончимэг

12

Más contenido relacionado

La actualidad más candente

философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжилtungalag
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудSiner AG
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигipsrgovmn
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалМҮЗСХТ ТББ
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 

La actualidad más candente (20)

философи 1
философи 1философи 1
философи 1
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичигЗохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгал
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
XX зууны соёлын философи
XX зууны соёлын философиXX зууны соёлын философи
XX зууны соёлын философи
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Орчин үеийн философи
Орчин үеийн философиОрчин үеийн философи
Орчин үеийн философи
 

Similar a философийн хичээлийн хөтөлбөр

Similar a философийн хичээлийн хөтөлбөр (20)

Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
MHON101
MHON101MHON101
MHON101
 
Дорнын философи
Дорнын философиДорнын философи
Дорнын философи
 
P1
P1P1
P1
 
2008uguulleg
2008uguulleg2008uguulleg
2008uguulleg
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 
Filosofi
FilosofiFilosofi
Filosofi
 
Философи.pptx
Философи.pptxФилософи.pptx
Философи.pptx
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
 
P1
P1P1
P1
 
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онолаккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
 

Más de Dorj Otgonchimeg (20)

1
11
1
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
социологийн хичээлийн стандарт
социологийн хичээлийн стандартсоциологийн хичээлийн стандарт
социологийн хичээлийн стандарт
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
шалгалтын асуулт
шалгалтын асуултшалгалтын асуулт
шалгалтын асуулт
 
хичээлийн тодорхойлолт логик
хичээлийн тодорхойлолт логикхичээлийн тодорхойлолт логик
хичээлийн тодорхойлолт логик
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
стандарт
стандартстандарт
стандарт
 

философийн хичээлийн хөтөлбөр

  • 1. Батлав. Сургалтын албаны дарга /Док.проф.Ю.Намсрай/ “ФИЛОСОФИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 1 . Индекс : SS102 2. Кредит цаг : 3,0 3. Судлах улирал : Дурын 4. Залгамж холбоо : Улс төр судлал, Логик гүн сэтгэлгээ, Хүний хөгжил 5. Дараа нь үзэх хичээл: Сэтгэл судлал 6. Заагдах улирал: 1,2 7. Зорилго: Суралцагчдад хүн төрөлхтөний оюуны соёлын үр болох гүн ухааны үндсэн ойлголт ухагдахуун, мөн чанарыг тайлбарлан таниулах, үзэгдэл юмсын тухай тодорхой мэдлэг олгохоос гадна, сэтгэгчдийн үзэл санаа шүүмжлэлт сэтгэлгээнээс суралцаж, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, чиг хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү хичээлийн гол зорилго оршино. 8. Зорилт: - Өрнө Дорнын гүн ухааны сэтгэлгээний түүх -Зарим сэтгэгчдийн гол үзэл санаа, бүтээлүүдээс судлаж үзэх -Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, түүний онцлогоос сурч мэдэх -Гүн ухааны үндсэн ойлголтуудтай танилцах, мэдлэгээ өргөжүүлэх -Хичээлийн хэлэлцүүлэг, маргаан, мэтгэлцээний арга замаар явуулж суралцагчдын бие даасан, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх 9. Эзэмшвэл зохих Мэдлэг, Чадвар, Дадал: Суралцагчид энэхүү хөтөлбөрийн дагуу судалснаар дор дурьдсан мэдлэг чадварыг эзэмшинэ. • Гүн ухааны үндсэн ойлголт, үзэл баримтлалыг ойлгох • Аливаа асуудалд олон ургальч үзлийн үүднээс тодорхой үндэслэлтэй, бас шүүмжлэлтэй хандаж сурах • Олж авсан мэдлэгээ цаашдийн амьдралд өргөн дэлгэр хэрэглэх чадвар дадлыг төлөвшүүлэх • Өөрийн үзэл санаа бодлыг хамгийн тохиромжтой үг хэллэгээр үнэн зөв илэрхийлэх, баримт нотолгоо гаргаж үндэслэх 10.ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 1
  • 2. № 1. Хичээлийн сэдэв Лекцийн хичээлийн товч агуулга. Философи үүсэхэд нөлөөлсөн урьдчилсан нөхцөл түүхэн орчин.Философи, оюуны болон соёлын тогтолцоонд эзлэх байр суурь цаг х/хэлбэр 2 Лекц 2. Философи дахь методлоги (арга зүй) функци, Философи ба нийгмийн тухай ойлголт 2 Лекц 3. Философийн судлах зүйл, философийн бүрэлдэхүүн, анхны эллинист философи 2 Лекц 4. Философийн түүх /Ахуйн сургаал, танин мэдэхүйн сургаал, удирдах ёсны тухай сургаал, ХХ зууны зарим философийн урсгалууд / Эртний Дорно дахины философи, /Эртний Энэтхэгийн философи, Эртний Хятадын философи/ 2 Лекц 2 Лекц Эртний Грек Ромын философи /Сократаас өмнөх үеийн Грекийн философи, Дундад зууны философи /Христос шашны эртний философи, схоластик философи/ 2 Лекц 2 Лекц Философийн танин мэдэхүйн тухайн үндсэн ойлголтууд /Эмпиризм ба рацмонализм, мэдлэгийн тухай төрөл, интуици ба бүтээл, скептицизм ба үнэний тухай асуудал/ Мэдлэгийн төрлүүд үнэний шалгуурын тухай /ердийн мэдлэг, шинжлэх ухааны бус мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, үнэний сонгодог үзэл баримтлал, үнэнийг илэрхийлэх Философийн ахуйн тухай сургаал. Ахуйн тухай ойлголт, матери, байгаль, байгаль нийгэм хоёрын харилцан хамаарал, нийгэм, хүн, хүний үйлдэл/ Философи дахь хүний үнэлэмжийн тухай асуудал /Үнэлэмж хэрхэн үүссэн тухай түүхэн нөхцөл, хүний үйл ажиллагааны явц дахь үнэлэмжийн харилцааны онцлог, / 2 Лекц 2 Лекц 2 Лекц 2 Лекц 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. Нийгмийн гүн ухаан. /Натуралист буюу байгалчлах үзэл, идеалист чиглэл, филосифийн шинжилгээнд тулгуурладаг сонгодог үзэл 2 Лекц 13. Шинжлэх ухааны философи Үнэн ба итгэл үнэмшлийн талаарх үзлүүд /скептизм, үнэний тухай ойлголт,Үнэн ба итгэл үнэмшлийн талаарх үзлүүд /скептизм, үнэний ХХ зууны соёлын философи. / Value/ценность/ Урлагийн философийн үүсэл хөгжил, Гоо сайхны үнэлэмжийн бусад хэлбэрийн харилцаа холбоо, 2 Лекц 2 Лекц Монголын гүн ухааны сэтгэлгээний түүх, сэтгэгчдийн зарим намтараас Сэтгэцийн зүйлийн тухай философи баримтлалууд ба сэтгэц судлалын /психоаналитик/ философи 2 2 Лекц Лекц 14. 15. 16. 2
  • 3. 11.Сэдвийн агуулга 1. Лекцийн хичээлийн товч агуулга. Философи үүсэхэд нөлөөлсөн урьдчилсан нөхцөл түүхэн орчин. “Философи гэж юу вэ? тэр нь мэдлэгийн бусад төрлөөс ялгагдах ямар онцлог бүхий вэ?” гэдгийг зөв ойлгоход орчин үеийн төдийгүй хүн төрөлхтөний түүхэнд анх үүсэн, хойшид нь улам бүр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүнзгийрэн хөгжөн ирсэн нь философийн мэдлэгийн гол үр дүн, ач холбогдолтой юм. “Философи” гэдэг нь нэр томъёо нь эртний грекийн phileo-хайрлах, дурлах, тэмүүлэх, Sophia-цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгнээс гаралтай, /цэцэн мэргэнийг эрхэмлэх/ гэсэн санааг илэрхийлдэг. Анхны фиолософи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улс оронд одоогоос 3000 жилийн тэртээгээс үүссэн. Ертөнцийг үзэх тодорхой үзлийг боловсруулдаг болон түүнийг үгүйсгэдэг зэрэг аливаа философи аваас танин мэдэхүйн тухай асуудлыг ямар нэг байдлаар дэвшүүлээд түүнээ өөрийнхөөрөө шийдвэрлэдэг. Ийнхүү аливаа философид гнесологи (мэдлэгийн тухай сургаал гэсэн утга бүхий грек үг) тодорхой функци (үйлдэл хөдөлгөөн гэсэн утга бүхий латин үг) байдаг. 2. Философи дахь методлоги (арга зүй) функци, Философи ба нийгмийн тухай ойлголт Өргөн утгаараа арга гэдэг нь практикийн болон танин мэдэхүй, ойлгохуйн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглаж буй янз бүрийн дүрэм, хэм хэмжээ, зарчим, эв дүйн цогц юм. Харин философи дахь арга бол философийн өөрийн судлах зүйлээ авч үзэхэд болон мэдлэгийн нийт юм уу олон салбарт баримтлан мөрдөхөөр боловсруулсан сэтгэхүйн дүрэм, шаардлага, зарчим, эв дүй цогц юм. Аливаа философийн арга бол танин мэдэхүйн тодорхой хүрээний үр дүнг амжилттай болгох зориулалтаар үүсэж, хөгжиж, улмаар зарим нь байр сууриа бусад аргад тавьж өгч, зарим нь нэлээд өргөн хүрээний практик үйлчилгээ бүхий байдаг. Тохирсон арга бол танин мэдэхүйн олон практик үйл ажиллагааны тодорхой үр дүнд зохих тус болж байдаг. Орчин үеийн философи аргууд бол өөрчлөлтөөс үлэмж хөндий логик зарчим, баримтлал, хэрэгслүүдийн цогц болдог. Өөрөөр хэлбэл цогцын тухайн тохиолдолд шинэчилдэг биш, харин голлож бэлэн зэлэн байгаагаар нь ашигладаг. Түүнчлэн арга зүй бол хэн нэгэн эзэн хүний хаягаас, субьектив янз бүрийн санаархлаас тус тус чөлөөлөгдсөн маягийн тийм бэлэн зэлэн мэдлэгийг хүлээж авах байдалд үндэслэдэг. 3.Философийн судлах зүйл, философийн бүрэлдэхүүн, анхны эллинист философи Хүн төрөлхтөний оюун соёлын аливаа төрлийн үр шимийг аль нэг бодгаль хүнээс дээгүүрх тийм субъектын эрмэлзэлд нийцүүлэн сайн ба муу, сайхан ба муухай, ашигтай ба ашиггүй, шударга ба шударга бус гэх мэтээр нэн түрүүнд ёс суртахууны үнэлгээ өгөх ерөнхий зарчмуудыг боловсруулдаг үндсэн үйл бүхий дүгнэлт хийдэг. философийн бие даасан аргууд • мэдлэгийн янз бүрийн төрлийн онолын ба эмпирик аль аль түвшинд хэрэглэгддэг ерөнхий логик аргууд /индукци, дидукци, анализ, жишилт/ • мэдлэгийн төрлүүдийн империк түвшинд хэрэглэгддэг аргууд /ажиглалт, туршилт гэх мэт/ • мэдлэгийн янз бүрийн төрөл тус бүрийн зөвхөн аль нэг салбар хэрэглэгдэг аргууд шинжлэх ухааны онол байгуулахад хэрэглэдэг аргууд /математикчлах, формальчлах/ • философийн түүхийн ихэнхи хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн арга бол: • деалектик арга байдаг. • “деалектик” гэдэг нэр томъёо нь • грекийн “Ярилцах урлаг” гэсэн утга бүхий холбоо нэр үгнээс гаралтай 3
  • 4. • • • шинэ үеийн философид уг үг нь “танин мэдэхүйн арга” гэсэн утгатай 4. Философийн түүх. /Ахуйн тухай сургаал, удирдах ёсны тухай сургаал, ХХ зууны зарим философийн урсгалууд/ ФИЛОСОФИ БОЛ: Хүн төрөлхтөний оюуны соёлын үр шим, нийгмийн үйл явцын тодорхой бүтээгдэхүүн ба оюуны зэвсэг болж байдаг төдийгүй мэдлэгийн янз бүрийн төрлийн өсөлтийг хангахад, нийгмийн шинэ харилцаа ба шинэ байгууламж тогтоход урьдчилан харах ба бүтээх маш чухал үзэл санааны нөлөөг үзүүлж ирсэн байна. Ахуйн тухай ойлголтонд онотлогийн үндсэн категори нь “ахуй” гэдэг ойлголт мөн. Юу оршин байна вэ?, оршин байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс чухам үнэхээр оршиж байгаа тухайн өөрсдийнхөө санал бодлоо яагаад байн байн хянан үзэж, өөрчилж байдаг юм бэ? Юуны оршихуй нь тодорхой юмнаас хэрхэн хамаарч, шалтгаалж байдаг вэ? гэхмэтчилэн олон олон асуултанд хариулт авах болно. Бидний мэдлэгийн бүх төрөл бол онолын мэдлэг мөн. Түүний дотор аливаа онол бол түүний дотор ахуйн тухай сургаал бол онолын сургаал юм. 5. Эртний Дорно дахины философи. /Сокротаас өмнөх үеийн Грекийн философи, Эртний Хятадын философи/  Хуанлийн хугацааг нь тооцвол эртний дорно дахин бол христийн тооллын өмнөх IV мянганы дунд Үеэс өөрөөр хэлбэл: египет төрт ёс анх тогтсоноос хятадад хан улс унасан үеийг хүртлэх хугацаа, ерөнхийдөө хамаардаг. философийн илүү хөгжсөн түүхийг нь бичгийн дурсгалуудад нь Үндэслэн онцолбол “эртний дорно дахины философи” гэж ярихдаа энэтхэг, хятад хоёрыг тэгж онцлох шаардлагтай Эртний энэтхэг, хятад хоёрын философи дахь төсөө нь анхны өлгий нутаг ба хэлээрээ холбоотой эртний энэтхэг өрнөд хоёрын философийн төсөөнөөс бага байдаг. хэрэв тийм аваас дэлхийн философийн уг сурвалжийг “дорнод”, “өрнөд гэсэн гэсэн 2 голомтоор биш, харин энэтхэг, хЯтад, өрнөд гэсэн 3 голомттой авч үзэх тохиолдол бий. Эртний энэтхэгийн философи Философи мэдлэгийн үүсэл, анхны үе Эртний Энэтхэгийн анхны бичгийн дурсгал нь Ведүүд /вед/ гэдэг бол эртний Энэтхэгийн “мэдлэг” гэсэн утга бүхий үг. Энэ бол үндсэндээ шидэт домгын сэтгэлгээний болон шашны бүтээлүүдийн эмхтгэл юм. Гэхдээ тэдгээрт мэдлэгийн бусад төрлийн, түүний дотор философийн сэдэвт зүйлс их байна. Хүн өөрийгөө байгалиас салгаж ойлгох нь томоохон өөрчлөлтийн нөхцөлд хүргэсэн билээ. Тэр нөхцөлд философи мэдлэг нь шидэт домгийн ойлголтуудыг өргөн ашиглажээ. БРАХМА /ариун хүч гэсэн утгатай санскрит үг/ Энэ бол бүхний бүтээж, дэмжиж, хамгаалж, бие биедээ уусгаж, дараа нь өөр лүүгээ дахиад буцдаг тийм бүтээгч амьдралыг бататгагч зарчим мөн 6.Эртний Грек Ромын философи, /Сокротаас өмнөх үеийн Грекийн философи, Эртний Грекийн сонгодог философи/ Латины antiquus кирилл үсгийн галигаар античный гэсэн бол эртний гэсэн утгатай үг. гэхдээ философи нийгмийн сэтгэлгээний бүтээлүүдэд энэ үгийг хэрэглэсэн “эртний” гэдэг тодотгол бол эртний улс түмнийг биш, гагцхүү эртний грекчүүд, ромынхон хоёрыг хамарсан нь цөөнгүй байдаг. 4
  • 5. жишээ нь: “античная философия” гэдэг утга томъёо нь “эртний грек, ромын” гэж ойлгогддог. Энэ философийн үүднээс доорхи үеүүдээр хуваана. үүнд: 1. сократын өмнөх үеийн грекийн философи Х.Т.Ө. VII-V 2. эртний грекийн сонгодог философи Х.Т.Ө.V –IV 3. анхны эллинист философи Х.Т.Ө.IV-II 4. хожмын эллинист ромын философи Х.Т.Ө.I-V Сократын өмнөх үеийн грекийн философи Х.Т.Ө.VII-VI зуун дахь эртний грекчүүдын нутаг дор бага ази, нийгэм, эдийн засгийн, соёлын хөгжлөөрөө дээгүүрт байжээ. Милет, Эфис гэдэг хоёр хот нь анхны философийн сургуулиудын төв байсан аж. 7.Дундад зууны философи /Христос шашны эртний философи, схоластик философи/ Нийгэм соёлын хүн судлал ХХ зууны эхэн үеэс анх Британид гүн ухаан болон нийгэм судлал хоёр дээр суурьлан үүсэж хөгжсөн. Тиймээс ч одоо хэр нийгэм-соёлын хүн судлалыг “хүнтэй гүн ухаан” харин гүн ухааныг “хүнгүй гүн ухаан” гэж хошигнон хэлдэг нь санамсаргүй хэрэг биш юм. Сонгодог утгаараа нийгэм-соёлын хүн судлал улс төр судлал, шашин судлал, эдийн засаг судлал, ураг төрлийн холбоо судлал гэсэн хүний нийгмийн бараг бүхий л талыг судалдаг өргөн агуулга бүхүй дөрвөн гол чиглэлтэй КЮЛЬ-ТЕГИН, БИЛГЭ ХААН тухайлбал, “улс төрийн нийгэм-соёлын хүн судлал” гэгч “улс төр судлал” гэдэг бүхэл бүтэн том шинжлэх ухаанаас ямар ялгаатай эсвэл “эдийн засаг” гэдэг том ухаан байхад “эдийн засгийн нийгэм-соёлын хүн судал” юу судалдаг юм бэ гэхчилэн асуух байхаа. Хүн судлаачид хариуд нь “улс төр судлал улс төрөө судлаад түүн доторх хүнийг нь анхаардаггүй”, “эдийн засаг судлал эдийн засгаа судлаад түүн доторх хүнийг анхаардаггүй” гэхчилэн хариулах нь түгээмэл. 8. Философийн танин мэдэхүйн тухайн үндсэн ойлголтууд. /Эмпиризм, ба рацианализм, мэдлэгийн төрөл/ Ф.Бэкон нь: “шинжлэх ухааны философи” гэж нэрлэгдэх болсон философи сэтгэлгээний чиглэлийн үндсийг тавигч  өөрөөр хэлбэл: танин мэдэхүйн арга зҮйн асуудалд гол асуудлыг боловсруулснаараа алдаршсан хүн билээ ф.бэкон нь кембриджийн их сургууль дүүргээд дипломат албанд томилогдон, париж дахь английн элчин сайдын яаманд хэдэн жил ажилласан боловч, эцэг нь өөд болоод эргэж ирэхээс өөр арга байгаагүй, тэгээд улс төрөөр оролдож эхлэн английн парламентад нэр дэвшин суусан бэконы нэр алдрыг мөнхжүүлсэн бүтээлүүд нь түүний эдийн засгийн хүч чадлынх нь үндэс шинжлэх ухаан болон техник байдалд зохих журмыг барьж шударга нийгмийн боловсруулах боломжийг авч үзсэн. Үүнд: • “шинжлэх ухааны эрхэм чанар ба түүнийг олшруулах тухай” • “шинэ органон” нийгмийн утопи роман гэх мэт 9. Мэдлэгийн төрлүүд үнэний шалгуурын тухай /ердийн мэдлэг, шинжлэх ухааны бус мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, үнэний сонгодог үзэл баримтлал, үнэнийг илэрхийлэх/ Мэдлэг юунаас үүсдэг вэ? түүний үндэс суурь юу вэ? философичид дээрх 2 асуултанд янз бүрийн тайлбар өгдөг. Үүнд: 5
  • 6. -1. мэдлэгийн -2. туршлагын мэдлэг оюун ухааныг болон интеллектийн ҮҮргийг онцолдог байр суурийг рационалистууд гэдэг. энэ нь ratio латины “оюун ухаан” гэсэн үг туршлагын үүргийг онцолдог empiricism гэдэг грекийн empiria exherience гэсэн туршлага гэсэн үгнээс гаралтай рационализм болон эмпиризмийн үзлийг мэдлэгийн эх сурвалжийн аль аль үгнээс татгалзалгүй тэдгээрийн хоорондын харилцааг л судалж ирсэн байна 10.Философийн ахуйн тухай сургаал. /Ахуйн тухай ойлголт, матери, байгаль, нийгэм хоёрын харилцан хамаарал, нийгэм, хүн, хүний үйлдэл/ “Философи ба ертөнцийг үзэх үзэл” гэдэг ойлголт нь: Явцуу утгаараа “онтологи” гэдэг утгатай ижил ойлголт . онтологи гэдэг нь: ахуйн тухай сургаалийг хэлнэ. -Ертөнцийг Үзэх философи Үзэл бол онтологи мөнийхөө хувьд ертөнц гэж юу вэ? ертөнц хүн хоёр ямар харьцаатай вэ? онтологи сургаалд 3 хэв маяг онцгой нөлөө бүхий байдаг. 1.материализм 2.идеализм 3.шашны сургаал Гагцхүү философи танин мэдэхүйн л ертөнцийг бүхэлд нь танин мэдэхүйн зорилт тавиад тодорхой үр дүнд хүрч байдаг. Гэвч уг үр дүн нь: хангалттай байж хэзээ ч чаддаггүй гэж олон филофичид үздэг. Үүнтэй холбоотойгоор философийн түүхэнд скентицизмийн янз бүрийн хэлбэр бий болсон. Шинэ үеийн философи дахь скентицизмын томоохон төлөөлөгч бол XVIII зууны английн философич Д.Ю.м мөн. “Хүн зөвхөн сэрлийнхээ хүрээнд бий болдог онол ба онолын таамаглалуудын үнэн юм уу, худлааг тогтоох арга байддаггүй”. Философийн гносеологи функцийн асуудал бол: мэдлэгийн энэ тӨрлийн аксилоги /Үнэмэлмж тухай сургаал/ бүхий грек үгний нэр томъёо/ бүхий асуудалтай холбон авч үзэх шаардлагатай учир уламжлалт /метафизик/ философийн төлөөлөгчид гносеологи ба аксиологи хоёр биеэ даасан функцүүд. 11.Философи дахь үнэлэмжийн тухай асуудал. /Үнэлэмж хэрхэн үүссэн түүхэн нөхцөл, хүний үйл ажиллагаан дахь үнэлэмжийн харилцааны онцлог, Үнэлэмжийн тухай философи бий болсон, Үнэлэмжийг ангилахуй/ Ерөнхий ухамсарын ойлголтоор боловсрол гэдэг бол хүн амын тодорхой бүлгийнхний нийгмийн оюуных нь чадамж юм. Философи бол нийгмийн амьдралын зорилтуудаас, мөн хүмүүсийн тодорхой сонирхлоос хамаарддаггүй тийм оюуны дээд үр дүн мөн юм. Соёлын үзэгдлийн мөн түүх, археологи, хүн судлал, угсаатны зүй, шашин судлал, ёс зүй, сэтгэл судлал, хэл шинжлэл, урлаг судлал, социологи гэхчилэн олон олон шинжлэх ухаан судалж олон тооны соёлын чиг хандлага, үзэл баримтлал, соёлын загваруудыг маш олон тодорхойлолтуудаар гарган ирсэн. Америкийн соёл судлаач А.Кребер, К.Клакхон нарын тэмдэглэснээс үзвэл английн эдуард бернетт тайлор нь соёлыг анх 1871 онд тодорхойлсноос хойш 1919 он /7/, 1950 он гэхэд /157/ тодорхойлтыг гарсасан байна. Эдгээр тодорхойлолтууд цааш үргэлжилсээр өнөөдрийг хүртэл 400 хол давсан байх жишээтэй. 6
  • 7. Бид ямар нэг зүйлийн тухай мэдэж байна гэж ярихад тэрхүү ямар нэгэн үйлийн талаарх зөв бодол, магадгүй төсөөлөлтэй байдаг. Үүний зэрэгцээ тэрхүү төсөөллийн зүйл маань худал эсвэл Үнэн болохыг баталгаа Үндэслэгээ, нотолгоо хоёрыг хийх хэрэгтэй болдог. Нотолгоог хангалттай хийснээр итгэл үнэмшил төрнө. Танин мэдэх онол бол мэдлэгийн тухай онол, мэдлэгийн философи Үндэслэгээ бүхий итгэл үнэмшил мөн. Мэдлэгийн эх сурвалжийн тухай, төрөл, хэлбэрүүд, Үнэн баттай эсэхийг хэрхэн тогтоох тухай нь философийн нэг салбар болон хөгжиж ирсэн байна 12. Нийгмийн гүн ухаан. /Натуралист буюу байгальчлах үзэл, идиалист чиглэл, философийн шинжилгээнд тулгуурладаг сонгодог үзэл Соёлын мөн чанарыг илрүүлэх амаргүй үйлсэд хэдийгээр шинжлэх ухаан цөөнгүй зүтгэж байгаа ч соёлын философийг бүгд өөр өөр ертөнцийн цонхоор харан тодорхойлдог. Тиймээс ч онол, дүгнэлтийг, үзэл баримтлалыг тус тусдаа боловсруулж ирсэн түүхтэй. Тусгаар шинжлэх ухаанууд энэхүү салангид байдал, тэдгээрийн судалгааны эрэл хайгуул дахь зарим эзгүйдэл, давхцал, онол баримтлалын ялгаа, зөрчил зэрэг нь зарим тохиолдолд бүр эсрэг тэсрэг байр суурин дээр хүргэдэг. Нөгөө талаас соёлын сонгодог философи нь амьдралын практикийн наад захын эргэцүүлэх зэрэг зүйлийг боддоггүй ...Хүн хийгээд нийгэмд илрэх аливаа зүйлийг байгалийн, эсвэл бурхан тэнгэрийн үүдэлтэй гэх төсөөлөл өөрчлөгдөж, хүмүүний өөрийнх нь үйл ажиллагаагаар шалтгаалан бий болдог өөр юмс өөрийнх нь бүрээсэн ертөнц байдгийг, тэрчлэн хүрээлэн буй бодит байдлыг өөрчлөх чадвартай, өөрөөсөө хамааралтай болохыг ухаарснаар хүн соёлыг харна. ХIХ зууны эхний хагасын Германы философичид хоёр чиглэлийг онцгой товойлгож байсан. Тэдгээрийн нэг чиглэл нь Имманиул Кант (1724-1804)-ын философи мөн. Тэрээр нэг талаас XVIII зууны Гэгээрлийн философийг оргилд хүргэсэн, нөгөөтэйгүүр XIX зууны Германы сонгодог идиализмыг үндэслэн сэтгэгч юм. Өөр нэг чиглэл нь И. Кантын сургаалаас илүүФридрих Вильгельм Йозщф Шеллинг (1775-1854), В.Ф.Гегель (17751854) нар юм. 13. Шинжлэх ухааны философи. /Итгэл ба үнэмшлийн талаарх үзлүүд. Скептизм, үнэний тухай ойлголт/ Танин мэдэхүйн үр дүн үнэнийг илэрхийлэх бололцоо аль нэг байдаг тухай философи үзэл баримтлалууд дотор скептизм, агностицизм хоёр чухал байр суурьтай байдаг. Энэ хоёр онцлогийн ялгааг авч үзнэ. Скептицизмын сонгодог хэлбэр нь софистуудын үзэл байдал. Тэгэхээр аливаа мэдлэг нь Протагорын тайлбарласнаар “Эзэн тэнгэр оршин байгаа юу? Үгүй юү? гэдэг талаар. Бид юу ч мэдэж чадахгүй гэдэг скептик дүгнэлт нь оюун ухаан, мэдрэн хүртэхүй болон зан заншлын харвцангуй байдал дээр үндэслэсэн, тэгэхээр үүнээс үүдэлтэй нь мэдээж. Бидний бодол, оюун ухаан нь мэдрэн хүртэхүй нь харж байгаа зүйлтэйгээ хир зэрэг адил юм уу, ялгаатай юм уу?, хоёр хүн яг адил солонгыг харсан уу? Гэх мэтчилэн итгэл үнэмшлийн талаарх ойлголтыг авна. 14. ХХ зууны соёлын философи. /Value/ценность/ Урлагын философийн үүсэл хөгжил, Гоо сайхны мэдрэмж, бусад харилцаа холбоо. ХХ зууны зарим урлагийн тухай/ Философийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг нь урлагийн философи юм.  Урлаг бол хүн төрөлхтний амьдралын нэн сонирхолтой бөгөөд чухал хэсгүүдийн нэг юм. Тийм учраас философчид энэхүү амьдралын гайхамшигт үзэгдлийг танин мэдэхийг тайлбарлаж суртчилахыг зорьж иржээ. Тухайлбал: 7
  • 8.  Эртний Грекийн гүн ухаантан Платон /Х.Т.Ө428-347/ Юмс үзэгдлийн санааны сүүдэр төдий байдаг тул мэдрэгдэгч юмсыг дуурайж байдаг урлаг нь сүүдрийн сүүдэр буюу тусгалын тусгал, иймээс доод ертөнцийн үзэгдэл билээ. Эртний Грекийн эрдэмтэн Аристотель /Х.Т.Ө384-322/ Тэрээр урлагийн үүсэл гарлыг хүний уг чанарт анхнаас өгөгдмөл бодит байдлыг дуурайх гэсэн эрмэлзлэлтэй холбон тайлбарласан байна. Түүний онцлон тэмдэглэснээр дуурайхуй нь хүний ургуулан бодохуйтай салшгүй холбоотой байж бодит ертөнцийн үзэгдлүүдийг бус харин боломжит зүйлүүдийг дүрсэлсэн байна. Тэгээд дуурайхуйн гурван хэв маягийг онцлон илэрхийлжээ. Үүнд: 1. Юмс үзэгдлийг байсан буюу байгаа байдлаар нь 2. Юмс үзэгдлийг бидний буюу ярьж байгаагаар нь 3. Тэдгээрийг байх ёстойгоор тус тус дуурайн дүрслэх хэрэгтэй гэсэн. УРЛАГ: Уран бүтээлийн аливаа илрэл нь ёс суртахууны үзэл санааг өөртөө агуулдаг, Хүний сэтгэл догдлолтын талуудыг илүү их сонирхон судалдаг, 15. Монголын гүн ухааны сэтгэлгээний түүх, сэтгэгчдийн зарим намтараас Манай ардын эрхэмлэх, билэгдэх, цээрлэх, мэндлэх хүндлэх, тэмдэглэлт Ёс, Ёслол Үйлдэх, өдөр тутмын зан уламжлал өнө эртний түүхтэй билээ тэдгээрт бичигдсэн хууль үүсэхээс өмнө манайд Үндэсний уламжлал, Ёс заншил, шашин суртахууны хэм хэмжээ нь ач төрхийн эрхээр хэвшиж тогтсон байдаг Төрийн ёслол, төрийн хүндлэл, зэрэг нь ямар ч бичигдсэн хуулиас илүүтэйгээр даган мөрдөгдөн уламжлөн ирсэн нь сэтгэхүйн нарийн хэлбэрийн нэг байхнээ их засаг, нууц товчоо-нд үлдсэн эдгээр нарийн нандин хуулиуд нь дээрээ эрх мэдлийг агуулж байгаа хэлбэр боловч, цаанаа төрийн нарийн ухаанаар ард түмнийг өөрөө өөрөөр нь удирдуулан чиглүүлэн зааж байсныг гэрчилнэ. Халхын шинэ олдсон цааз эрхэмийн дурсгалт биЧиг дэх эдийн засгийн сэтгэлгээ нь : монголын хууль цаазны содон дурсгалд тооцогддог. Хууль цаазны 18 зүйлийн цааз байсан. дундад зуун монгол Үйсийн бичгийн уламжлалаас гадна “алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг олдвороос илэрхий.  алтан ордны үйсэн дээрх бичиг нь ижил мөрний орчмоос олдсон байсан  алтан ордны үйсэн бичигт 18 цаазын 8 нь анхнаасаа “өчүүхэн цааз” хэмээн нэр заасан, “их цааз” гэж нэрлэгдэж байсан 1620 онд 92 зүйлтэй байсан зэрэг түүхэн сэтгэгчдийн намтраас үзэх болно. 16. Сэтгэцийн зүйлийн тухай философи баримтлалууд ба сэтгэц судлалын /психоаналитик/ философи XIX зуунаас хойш психологи нь бие даасан шинжлэх ухааны хувьд эрчимтэй хөгжиж ирсэн. XIX зууны эцэс хх зууны эхэн үеэс янз бүрийн сургуулийн олонхи нь ухамсрыг сэтгэцийн хүрээнд тайлбарладагаараа ижил боловч, сэтгэц ба ухамсар үүсэж оршдог арга зам нь ялгаатай. структурализм механик байгалийн шинжлэлийн нөлөөгөөр XIX зууны сүүлчээр бий болсон энэ сургуулийг үндэслэгч германы философич психологич Вильгельм Макс Вундт юм. Тэрээр ухамсар бол сэрэл, хүртэхүй, төсөөлөл, анхаарал хэмээх сэтгэцлэг элеминтүүдээс тогтож, тэдгээр нь бие биедээ халж байдаг гэсэн дүгнэлтийг хийсэн . функционализм. энэ бол хх зууны эхээр америкийн психологид ноёрхох болсон сургууль юм. Австрийн философич, психологич Франц Брентано “интенциональ” /латины хүсэл, эрмэлзлэл” гэсэн утгатай үг. В.Вундтын Үзэл нь ухамсар бол идэвхтэй, объект руу байнга 8
  • 9. Чиглэсэн шинжтэй байдгийг харгалзаагүй аж тэрээр ухамсрын тийм Чиглэлт шинжийг гэж нэрлэсэн. Философийн гносеологи функцийн асуудал бол мэдлэгийн энэ төрлийн аксиологи /үнэлэмжийн тухай сургаал гэсэн грек үгнээс гаралтай нэр томъёо/ функцийн асуудалтай холбон яригдах шаардлагатай байдаг. учир нь уламжлалт /метафизик/ философийн төлөөлөгчид философид гносеологи ба аксиологи 2 бие даасан функцийн тухай ойлголтуудыг үзэх болно. 12.Бие даалтаар гүйцэтгэх ажил: - Холбогдох ном, хэвлэлийн материал уншиж судлах, - тодорхой сэдвээр эсээ, реферат бичиж хамгаалах, - гоо зүйн түүхийн эх зохиол болон түүний судалгаанд харьцуулсан анализ хийх, - өөрийн сонгож авсан сэдвийн хүрээнд судалгаа хийж, илтгэл, өгүүлэл бичиж хэлэлцүүлэг зэрэг төрлүүдээр бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. 13.Хөтөлбөрийн арга, арга зүй Лекцээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үндэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн тухай мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно. Лекцийн хичээл : Лекцийн гол санаа, дүгнэлтийг оюутнууд товч ойлгомжтой тэмдэглэж авна. Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтална. Бие даалтын ажил: Бие даалтын ажил нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн шаардана. Бие даалт нь оюутнууд лекцийн хичээлээр судалсан зүйлийг нарийвчлан эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх биеэ зөв авч явах, ёс суртахууны болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй болоход тусална. Оюутнуудын анхаарах зүйл: Бусад оюутнуудын хэлж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсон, тэд нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор тавих Хэлэлцсэн асуудлын эцсийн зөв хариултыг томъёолж байх нь чухал 14.Оюутныг үнэлэх үнэлгээ : А. Үнэлгээний хэлбэр: Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ УБИС-ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална. Үүнд : • Ирц-10 оноо • Явц -20 оноо • Явцын шалгалт-20 оноо • Бие даалт -20 оноо • Батлах шалгалт -30 оноо Б. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд - Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно. - Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн 9
  • 10. байдал ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийж тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан • • • • • • • • • • • • • • • • Философи /сурах бичиг/ МУИС. УБ.,2002 Философи эхлэн суралцах бичиг. УБ.,1998 Ричард Поупкин, Аврум Стролл. Гүн ухаан. УБ.,1998 Гүн ухааны удиртгал. УБ.,1999 Л.Дамбийням. Гүн ухаан. УБ.,2000. М.Отгонбаяр. Логик.УБ.1998. Нансал.Р. Марксаас өмнөх философийн шилдэг төлөөлөгчид. УБ.,1984 Нийгмийн гүн ухаан. Хавх.,1998 Тамир.Э. Биндэръяа.Д. “Дундад зууны үеийн улс төрийн сэтгэлгээний түүх” I дэвтэр. УБ.,2003 Болд.В.”Амьд явах амар, амьдрах хэцүү. УБ.,2000 Философи шашин судлал. МУИС V.2006 №263(34) Философи шашин судлал. МУИС IX.2009 №308.(51) Философи, социологи, политологи. 2.Дашпүрэв.Д.УБ.,2009 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ. ФИЛОСОФИ, СОЦИОЛОГИ, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН. Оюунлиг танин мэдэхүй. УБ.,2011 Дундад зууны өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх.I дэвтэр. Х.Ганбаатар, Э.Тамир, Д.Биндэръяа. УБ.,2004 Өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх II дэвтэр. Х.Ганбаатар, Э.Тамир, Д.Биндэръяа. УБ.,2004 Философи хичээлийн семинарын сэдвүүд Сэдэв 1: Эртний Дорно дахины философи 1. Эртний Хятадын философи Конфуцийн сургаал, Даосизм, Моист үзэл, Хуулийн дэг, Нэрийн дэг, Инь Янийн сургаал 2. Эртний Энэтхэгийн философи Ведийн сургаал, Аживек, Миманса, Веданта, Санхья, Иога, Ньяя, Чарвак локоята, Жайнизм, Буддизм Сэдэв 2: Эртний Грек, Ромын философи Ионийн фил,Италийн фил, Элеатууд, Демокрит, Софист, Сократ, Платон, Аристотель, Эллиний үеийн фил, Сэдэв 3: Дундад зууны философи Схоластик, Патристик, Номинализм, Арабын философи Сэдэв 4: Сэргэн мандалтын үеийн философи Италийн гуманизм, Неоплатонизм, Аристотелизм, Хүмүүнлэг утопи үзэл, Натурфилософи 10
  • 11. Сэдэв 5: Соён гэгээрүүлэгч ба Романтизм Г.Галилей, Ф.Бэкон, Р.Декарт, Т.Гоббс, И.Ньютон, Б.Спиноза, Ж.Локк, Д.Юм зэрэг төлөөлөгчдийн үзэл баримтлал, сургаал Сэдэв 6: Германы Сонгодог философи И.Кант, И.Г.Фихте, Шеллинг, Г.В.Гегель, Л.Фейрбах зэрэг төлөөлөгчдийн философийн үзэл Сэдэв 7: Орчин үеийн философи Иррационал хандлага: А.Шопенгуэр, Ф.Ницще, В.Дильте, О.Шпенглер, З.Фрейд, Герменевтик философи, Шашны философи, Позитив философи, Америкийн прагматизм /Пирс, Сандерс зэрэг/ Сэдэв 8: Монголын философи 1. Философи гэж нэр томъёоны гарал үүслийн тухай, философид оюуны соёлын тухай 2. Философийн арга зүй, нийгмийн тухай ойлголт 3. Философи юуг судалдаг, философийн бүрэлдэхүүн 4. Танин мэдэх философи ба философийн урсгалуудын талаар 5. Философийн түүхийн зарим асуудал 6. Эртний Грек, Ромын философийн зарим онцлох зүйлс 7. Дундад зууны философи 8. Аливаа зүйлийн танин мэдэх философи утга учир 9. Мэдлэгийн төрлүүд үнэний шалгуурын тухай /ердийн мэдлэг, шинжлэх ухааны бус мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, үнэний сонгодог үзэл баримтлал, 10. Философийн ахуйн тухай сургаалууд, нийгэм хүн хоёрын харилцан хамаарал 11. Философи дахь хувь хүний үнэлэмжийн тухай асуудал 12. Нийгмийн гүн ухаан. /Натуралист буюу байгальчлах үзэл/ 13. Философийн итгэл үнэмшилийн талаарх үзлүүд 14. ХХ зууны соёлын философи, /Урлагийн философи, гоо сайхны философи/ 15. Монголын гүн ухааны сэтгэлгээ, сэтгэгчдийн түүхээс Нийгмийн амьдралын тодорхой үзэгдлүүдийн онцлог, философи баримтлалууд 1. Гүйцэтгэх ажлын хэлбэр 1. Холбогдох номноос сонгосон сэдвийг уншиж судлах 2. Эссэ бичих 3. Тодорхой сэдвээр реферат бичиж хамгаалах - Гүйцэтгэх аргачлал 1. Сонгосон сэдвийн дагуу холбогдох номуудыг уншиж, сэдвийн талаарх суурь мэдлэгийг олж авна. Үүний дараа сэдвийн дагуух бүтээлүүдэд харьцуулсан анализ хийсний үндсэн дээр сэдвийн боловсруулалт хийнэ. 2. Оюутан хичээлийн дагуу өөрийн сонирхсон сэдвийг чөлөөтэй сонгож эссэ бичнэ. Бичигдэг эссэ бичихэд тавигдах үндсэн шаардлагын дагуу бичнэ. 3. Хичээлийн сэдвийн дагуу тодорхой нарийвчилсан сэдвийг сонгон авч реферат бичнэ. Реферат нь дунджаар 10 хуудастай байна. 4. Монгол болон бусад хэл дээр хэвлэгдсэн Философийн эх зохиолууд болон түүний судалгаанд анализ хийж уншиж танилцан ярьж асуугдахад бэлтгэнэ. 11
  • 12. 2. Үнэлгээ: • Хэлбэр В - Бие даалтын үнэлгээ. Эссэ, ярилцлага, илтгэл, бие даалт зэргээр үнэлнэ. Шалгүур узуулэлтууд Эссэ: Эссэний ерөнхий бүтцийг баримтлах. Үүнд: - Сэдэв нь агуулгатайгаа нийцэж байх - Сонгосон сэдвийн хүрээнд баримт жишээн дээр тулгуурлан өөрийн үзэл санааг тусгах харьцуулах, олон талаас нь судлан дүгнэсэн байх - Ашигласан материалыг зайлшгүй тусгасан байх - Ишлэл зүүлтийг тодорхой оруулсан байх гэх мэт - Холбогдох номноос тодорхой сэдвүүдийг уншиж судлах; - Асуудлын хүрээнд 3 ба түүнээс дээш ном, сурах бичгийг уншиж судалсан байх - Тухайн асуудлыг оновчтой, тодорхой томъёолох - Өөрийн үзэл санааг тусган илэрхийлэх - Бусдын үзэл бодлыг хүндэтгэх бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах Реферат нь дараах шаардлагыг хангасан байх - Судлах зүйлээ оновчтой томъёолох - Сэдвийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх - Реферат нь судалганы бүтэцийг хангасан байх болон дүгнэлтийг хийсэн байх - Судалгааны материалыг хавсаргах /Зургаар, тайлбараар, хүснэгтээр/ 3. Оноо: Бие даан гүйцэтгэсэн ажлын оноо нь нийт улирлын дүнгийн 20 %-тай тэнцүү байна. Ирцийн оноо, хичээллийн тэмдэглэл, эх зохиолын тэмдэглэл чухал ач холбогдолтой. Боловсруулсан багш : Докторант Д.Отгончимэг 12