Más contenido relacionado
La actualidad más candente (18)
Más de Khishighuu Myanganbuu (20)
10b kh.namuundari
- 2. Өвгөн эмгэн хоѐр
амьдран суудаг
байжээ. Өвгөн нэг
өдөр:
-Эмгээн өнхрүүш
боов хийгээч
гэхэд эмгэн нь:
-Гурил байхгүй
юугаар хийх
билээ дээ.
-Ээ эмгэн минь авдрын ѐроол шавхавал атга гурил гарна.
Савны ѐроол шавхвал шанага гурил гарна.
Эмгэн авдрынхаа ѐроолоос атга гурил, савныхаа
ѐроолоос шанага гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч
өнхрүүлж элдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш боов
хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ...
- 3. Гэтэл өнхрүүш боов гэнэтхэн хөдлөөд
цонхноос тавцан дээр, тавцангаас
шалан дээр буугаад хаалгаар гаран
хашаагаар дамжин зугтжээ.
- 4. Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад:
-Ямар сайхан боов бэ. Одоо чамайг иднэ дээ.
-Дэлдэн туулай минь намайг бүү идээч. Би чамд дуу дуулж өгье.
Авдрын жроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны жроолоос авсан
шанага гурилаар
хийсэн,
өрөмтэй сүүгээр
зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хожроос
өөрийн чадлаар
зугтаасан,
дэлдэн туулай чамаас
дэгдэн зайлж чадна
гээд өнхрөн явтал
чонотой тааралджээ.
- 5. -Өнхрүүш боов чамайг одоо би иднэ дээ.
-Чоно гуай чоно гуай намайг бүү идээч би танд дуу дуулж
өгье.
Авдрын ѐроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ѐроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоѐроос
өөрийн чадлаар
зугтаасан,
дэлдэн туулайг
тааралдахад
дэгдэн зайлж чадсан
өлөн чоно чамаас
өнхрөн зугтаж чадна гээд
өнхрөн явтал баавгай
тааралджээ.
- 6. Ямар сайхан боов бэ? Яг одоо иднэ дээ.
-Баавгай ахаа та намайг бүү идээч. Би танд дуу дуулж өгье.
Авдрын жроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны жроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хожроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зайлж чадсан
өлөн чоно чамаас
өнхрөн зугтаж чадсан
майга маахай чамаас
магад зугтаж чадна гээд өнхрөн
одоход баавгай барааг нь хараад
хоцорчээ.
- 7. Түүнийг цаашаа явж байтал зальт шар үнэг тааралдав.
-Амттай сайхан боов байна. Алив одоо идье.
-Үнэг эгч минь намайг идээд яах вэ. Үнэхээр сайхан дуу дуулж
өгье.
- 8. Авдрын ѐроолоос авсан,
Атга гурилаар хийсэн,
Савны ѐроолоос авсан
Шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоѐроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зугтаж чадсан,
өлөн чонотой учирсан ч
өнхрөн зайлж амжсан,
майга баавгай тааралдахад
мадаггүй зугтаж чадсан,
зальт үнэг чамаас
зайлж бас чадна гээд өнхрөн
одох гэтэл зальт шар үнэг:
- 9. -Ямар сайхан дуу вэ?
Даанч эгч нь нас
хөгшрөөд чих хатуутай
болсон тул сайн сонсож
чадсангүй. Алив чи
хоншоор дээр минь
гараад ахиад нэг
дуулаад өгөөч гэхэд
өнхрүүш хоншоор дээр
нь үсрэн гараад нөгөө
дуугаа дуулж дуустал
үнэг түүнийг ганцхан хм
гээд идчихжээ.