SlideShare una empresa de Scribd logo
1 de 12
Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь dusal.net болон эзэмшигчид (цаашид “бид”, “бидний”, “dusal.net”, “blogmn.net” гэнэ) нь веб програм (цаашид “манай програм”, “манай сайт” гэнэ) ашиглан таныг холбогдох үед мэдээллийг (цаашид “таны мэдээлэл” гэнэ) цуглуулах, хадгалах талаар тайлбарлах болно.Таны мэдээллийг хоёр замаар цуглуулна Нэгдүгээрт, манай сайтад нэвтрэх явцад програмын тусламжтайгаар таны компьютерын веб хөтчийн түр хадгалах файлуудын хэсэгт күүкий гэгдэх жижиг текст файлуудыг хуулах болно. Эдгээр нь ямар нэгэн хортой зүйлгүй бөгөөд таныг веб сайт блогуудыг үзэж хэрэглэхэд туслах зорилготой болно.Хоёрдугаарт, бид манай сайтад холбогдох үед гаднаас програмд оруулсан мэдээллийг күүкийд үүсгэдэг. Хоёр дахь замаар бидний цуглуулж буй мэдээлэл нь таны оруулсан мэдээллүүд байна. Энэ нь зочин байдлаар бичихийг (цаашид “зочин бичлэг, сэтгэгдлүүд” гэнэ) хязгаарлахгүй ба манай сайтад бүртгүүлж (цаашид “таны бүртгэл” гэнэ), нэвтэрч орж хийсэн бичиглэлүүдийг (цаашид “таны бичиглэлүүд” гэнэ) зочин бичлэгээс ялгаж харагдуулахад ашиглагдах болно.Таны бүртгэл хамгийн багадаа давтагдаагүй сонгосон нэр (цаашид “таны хэрэглэгчийн нэр, нэвтрэх нэр” гэнэ), таны оруулсан хувийн нууц үг (цаашид “таны нууц үг” гэнэ) болон цахим захиа(мэйл)-ны хаяг (цаашид “таны цахим захиа (мэйл)” гэнэ) гэсэн мэдээллүүдийг болон бусад таны оруулсан мэдээллийг агуулна. Таны хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим захианы хаяг болон бусад мэдээлэл тань манай сайтад бүртгүүлэх явцад болон нэвтэрч орж тохируулах хэсгүүдэд заавал шаардах болон заавал оруулах албагүйгээр тайлбарлагдан, заагдсан байна. Бүх тохиолдолд тухайн мэдээллийг сайтад оруулах, бусдад дэлгэх эсэхээ та өөрөө зохицуулна. Мөн та манай сайтаар үүсгэгдэн автоматаар илгээгдэх цахим захиануудыг хүлээн авах эсэхээ өөрийн бүртгэлээр нэвтрэн зохицуулах боломжтой. Таны бусдад харагдуулахгүй хэмээн тохируулсан бичлэг, мэдээллийг нууцлан хадгалах боловч та шаардлагагүй тохиолдолд ийм мэдээллийг оруулахгүй байхыг хүсье.Таны нууц үг нэг чиглэлтэй тусгай бантагнуулсан кодлолоор кодлогдож хамгаалалттайгаар өгөгдлийн санд хадгалагдана. Гэхдээ бид таныг бусад өөр веб сайтуудад оруулсан нууц үгтэйгээ адил нууц үг манай сайтад оруулахгүй байхыг зөвлөж байна. Таны нууц үг тань blogmn.net сайтад нэвтрэх таны түлхүүр юм. Тиймээс та нууц үгээ маш сайн хадгалж, Манай dusal.net болон blogmn.net сайтаас бусад өөрсдийгөө бидний нэрээр болон өөрөөр нэрлэсэн, танаас нууц үг асуусан бусад хэнд ч өгөхгүй, ямар ч сайтад оруулахгүй байхыг хүсье. Хэрвээ та нууц үгээ мартсан тохиолдолд “Би нууц үгээ мартсан” гэсэн холбоосоор орж шинэ нууц үг авах боломжтой. Энэ нь танаас хэрэглэгчийн нэр болон цахим захианы хаягийг тань асууна, ингээд веб програм танд шинэ нууц үг үүсгэн өгөх болно.Аюулгүй байдлыг хангах үүднээс сэтгэгдэл бичлэгүүдэд IP хаягийг хадгалдаг ба блогийн эзэн аль улсаас орж буйг илрүүлэн харах боломжтой. Мөн IP хаягийг бид ил гаргадаггүй, зөвхөн нууцлалын бодлогоор бичлэг сэтгэгдэлд хавсарган хадгалдаг ба үүнийг ашиглан зөвхөн хандаж буй улсын тугийг сайтын зарим хэсэгт хэрэглэгчдэд харуулдаг.
Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэлХэрэглэгчид нь тус сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг бүртгүүлэн ашиглаж буй гэж үзнэ.
2. Хориотой зүйлсMaнай сайт хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд хэрэглэгчдийн зүгээс дараах үйлдлүүдийг хориглоно:
・ Монгол улсын болоод олон улсын хуулиар хориотой үйлдэл хийх, хуулиар хориотой үйлдэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах.・ Серверт хүндрэл учруулах, ажиллуулахад саад болох үйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн үйлдэл.・ Сайтад холбогдсон бусад хэрэглэгчид, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, нууцлал, хамгаалалт зэрэгт нөлөөлж болохуйц буюу нөлөөлсөн үйл ажиллагаа хийх, нууц үг, цахим шуудангийн хаяг болон бусад хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах, зөвшөөрөлгүй хуулж авах ашиглах.
Дараах агуулга бүхий мэдээллийг бичлэг, сэтгэгдэл, танилцуулга зэрэг бусдын нүдэнд ил харагдах бүх талбарт бичих, зурвасаар илгээх, ийм агуулга бүхий веб сайт, блог зэргийг нээх, холбох, холбоосыг блогтоо байрлуулахыг хориглоно:・ АНУ-ын болон Монголын зохиогчийн эрхийн хуулийг зөрчин бусдын оюуны өмчийг эзнийх зөвшөөрөлгүй оруулах. (Эзнээс нь зөвшөөрөл авах боломжгүй үед нэр эсвэл хаяг, эх сурвалжийг дурдалгүй хуулбарлан нийтлэх, ашиглах. Үүнд варез буюу хууль бус програм хангамж, кино, дуу, бичлэгүүд, зураг зэргийг байнга илт зохиогчийн эрх зөрчин оруулах, нийтлэх бүх үйлдлийг хамруулан ойлгоно.)・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах талаар сурталчлах, заах сургах, уриалах・ Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах, уриалах・ Элдэв эм, тариа, архи, тамхины бүх төрлийн сурталчилгаа, тэр төрлийн үйл ажиллагааг сурталчлах, таниулсан мэдээллүүд・ Спам, давтсан сурталчилгаа хийх, бичлэгүүдийг дахин дахин нийтлэх.・ Хууран мэхлэх, бусдын мэдээллийг хулгайлах, дамжуулах, цуглуулах зорилготой нийтлэл, сэтгэгдэл болон бүх төрлийн үйлдэл.・ Худал хуурмаг мэдээллүүд нийтлэх.・ Улс төрийн зорилготой болон бусад зорилготой гүтгэлэг, бусдын эрхэнд халдсан материал.・ Бусдын хувийн мэдээлэл, хувийн нууцыг зөвшөөрөлгүй дэлгэх.・ Садар самууныг сурталчилсан элдэв бичлэг, зураг, дүрс, видео.・ Садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн сайт, блогийн холбоос болон сурталчилгаа, холбогдох мэдээлэл, холбоос оруулах, тараахыг хориглоно.・ Танихгүй хэрэглэгчдэд хэт олон тоогоор зурвас илгээх, найз болох хүсэлт гаргах.・ Масс сурталчилгаа, Спам бичлэг, зурвас үйлдэх. (бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил буюу төстэй утгатай бичлэг, веб сайтын холбоосыг олон дахин бичих, зурвасаар илгээх зэрэг.)・ Вирүс, ворм, спай тараах болон хорлон сүйтгэх, тагнах, мэдээлэл хулгайлах зорилготой бусад үйлдлүүд.・ Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай болгож зарлах, өөр хэн нэгний дүрс бичлэг, хувийн мэдээлэл, фото зургийг ашиглах, өөрийн зураг хэмээн ашиглахыг хориглоно.・ Ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бусад үйлдлүүд.・ Дараах тохиолдлуудад нүүр хуудсанд харуулахаар тохируулан нийтлэхийг хориглоно:a) Блогт нийтлэл оруулахдаа өөрийн бүтээгээгүй нийтлэлийг хуулан оруулж байгаа нөхцөлд нэг дор 3-аас дээш нийтллийг нүүр хуудсанд харагдуулахаар тохируулан оруулахыг хориглоноб) Шашны сурталчилгаа, шашинд уриалсан, шашны сургаал зэрэг нийтлэлийг нүүр хуудсанд харагдахаар тохируулан оруулж ашиглахыг хориглонов) Хүүхэд уншихад тохиромжгүй байж болох бүх төрлийн бичлэг, нийтлэлийг нүүр хуудсанд харуулах тохиргоотой оруулахыг хориглоноНэмэлт мэдээлэл:・Энд дурдагдаагүй бусад сайтын үйл ажиллагаанд нийцэхгүй бизнесийн чиглэлийн болон сурталчилгааны үйл болон бусад зохисгүй үйл ажиллагаа гарсан тохиолдолд сайтын зүгээс тухайн үед арга хэмжээ авч хориглох эрхтэй.
Авах арга хэмжээ・ Дээр дурдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан тохиолдолд нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдсэн блог, нийтлэл, бичлэгийг нь түр хаах, устгах, өөрчлөх, хэрэглэгчийн эрхийг нь хаах, устгах цуцлах хүртэл арга хэмжээ авна.・ Аль болохоор блогийг устгалгүй түр хаан, анхааруулж, хоригдсон бичлэг зэргийг хуулж авах, үйлчилгээний нөхцөлд нийцүүлэн засах боломж олгоно.・Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд дахин сануулахгүй бичлэг, сэтгэгдэл, блог, бүртгэл зэргийг бүрэн устгах хүртэл арга хэмжээ авна.・Эдгээрээс давсан болон бусад шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах замыг хайх болон хуулийн байгууллагад мэдэгдэнэ.
3. Хэрэглэгчийн зүгээс хүлээх үүрэг1. Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, Зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх үүрэгтэй. 2. Хэрэглэгчид нь тус сайтын үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.3. Ёс суртахууны хэм хэмжээг баримталж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон олон хүн унших тул бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх. 4. Тус сайтад бүртгүүлэхдээ үнэн зөв цахим захианы хаяг бүртгүүлэх шаардлагатай. Сайтаас илгээсэн мэдээлэл бүхий мэйлийг хүлээж авах, спам болгож сонгохгүй байх үүрэгтэй. (Хүсэхгүй захиануудыг хүлээж авахгүй тохиргоонуудыг хийж болно.)5. БлогМН сайтын үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй бичлэг болон блог, сэтгэгдэл, зурвас олж уншвал сайтын эрхлэгч, удирдагчдад мэдэгдэх, өөрийн блогт бичигдсэн бол засах, устгах үүрэгтэй. (Блог бүрийн доор байх мэдэгдэх товчоор амархан мэдэгдэх боломжтой ба admin@blogmn.net хаягаар мэдэгдэж болно.)6. Хэрэв үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон бол хүлээн авч дагах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч өөрчлөлтийг эс зөвшөөрвөл цаашид уг сайтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ. 7. Ангилалд заагдаагүй зөвшөөрөлгүй ангиллын хэрэглэгчид зарим боломжийг ашиглахыг хориглоно. Жишээ нь тусгай ангиллын хэрэглэгчид доод мөр арилгахыг хориглох г.м.(Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг хэрэглэгч http://blog.blogmn.net албан ёсны блог болон нэвтрэх үед Мэдээллийн цонхноос авах юм уу эсвэл тийм зав боломжгүй бол захианы жагсаалтад бүртгүүлж мэдээлэл авах боломжоо хангаж, өөрчлөлтийг мэдэх үүрэгтэй.)
4. Тус сайтын зүгээс хүлээх үүрэг1. Сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллана . 2. Хэрэглэгчдийн хувийн нууцыг (цахим шуудангийн хаяг, хувийн бичлэгүүд, бусдад харуулахгүйгээр тохируулсан бусад мэдээлэл) хадгалах, алдахгүй, тараахгүй байх. (Маш өндөр технологи, биднээс хамааралгүй халдлагаар алдагдсан мэдээлэлд сайтын зүгээс хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг олгоно уу. Мөн шүүх цагдаагийн байгууллагаас бидэнд албан ёсоор хандсан тохиолдолд хуулийн дагуу тохиолдолд бид зөрчих, гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах, хаацайлах эрхгүй болно.)3. Сайтын үйлчилгээг цуцлахгүй цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулсаар байх. Ямар нэгэн тохиолдлоор сайтын үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоох болбол 1 сараас багагүй хугацааны өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх, бичлэг, блогийг хуулж авах боломж олгох.4. Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй, спам сурталчилгаа, virus, worm, spy тараахгүй байх.
5. Төлбөр тооцоо1. Үйлчлүүлэгч төлбөртэй нэмэлт үйлчилгээ авч буй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлнө.2а. Үйлчлүүлэгч уг сайтаас төлбөртэй үйлчилгээ авахдаа төлбөрийн картын систем ашиглах тохиолдолд зөвхөн удирдлагын самбараас төлбөр төлөх товчийг дарж зөвхөн Alertpay эсвэл Paypal систем (тухайн үед аль идэвхтэй байгаа) ашиглан төлбөрөө төлнө. (өөр ямар нэгэн блог хуудсаар дамжуулан төлбөр авахгүй)2б. Үйлчлүүлэгч дансаар төлбөр хийх тохиолдолд сайтын удирдлагын хэсэгт нэмэлт үйлчилгээ авах хэсэгт танд тухайн үед танилцуулах дансанд төлбөрөө тушаан сайтын эрхлэгчид энэ тухай ямар нэгэн сувгаар мэдэгдэнэ.3. Бэлэн мөнгөөр төлбөр хүлээж авахгүй.4. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд блог, сайт хаагдахгүй ба удирдах боломжгүй болно. Энэ нь 1 сарын хугацаанд ийм байдлаар хадгалагдах ба төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд блогийн ачаалал ихтэй бол ангиллыг энгийн ангилал руу шилжүүлнэ.5. Төлбөртэй нэмэлт үйлчилгээ авч байсан тохиолдолд төлбөрийн хугацаа хэтэрсэн ба төлбөрөө төлөн үргэлжлүүлэн төлбөртэй ангиллаар үйлчилгээ авах тохиолдолд төлбөр төлөхдөө хэтэрсэн хугацааны төлбөрийг нөхөн төлнө.6. Тус сайт нь дусал.нэт сайтын ажиллуулдаг сайт боловч үйлчлүүлэгч дусал.нэт сайтын ажиллуулдаг бусад сайтаас төлбөртэй үйлчилгээ авах нь тус сайтад хамааралгүй юм. 7. Үйлчлүүлэгч уг сайтаас төлбөртэй үйлчилгээ авснаар тухайн нэмэлт үйлчилгээ, зай боломжуудыг л нэмж авах бөгөөд хурд болон бусад үйл ажиллагааны хувьд бусад хэрэглэгчдээс илүү эрх эдлэхгүй.8. Төлбөр нэгэнт хийгдсэн тохиолдолд төлбөрийг буцаахгүй.
6. Бусад1. Тус сайт үйл ажиллагаа явуулахдаа quot;
АЛЬ БОЛОХquot;
БОЛОН quot;
БОЛОМЖТОЙ БОЛquot;
зарчмын хүрээнд явуулах ба сайтын үйл ажиллагаанаас болсон болсон болон, ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээ зогсох болон зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг тус сайт хариуцахгүй болно. 2. Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөгдсөн тухай хэрэглэгчдэд албан ёсны блогоор мэдэгдэх бөгөөд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө. 3. Тус сайт нь SSL буюу нууц үгийг кодолж илгээх системийг ойрын хугацаанд ашиглах төлөвлөгөө байхгүй бөгөөд хэрэглэгчид нууц үг алдагдах аюултай гэж үзвэл ойр ойрхон хугацаанд нууц үгээ өөрчилж байна уу. 4. Хувийн мэдээллийг засварлах, устгах: Тус сайт нь хэрэглэгчийн өөрийнх нь хүсэлтээр хувийн мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч өөрөө мөн гэдгийг магадалсны дараа аль болох түргэн хугацаанд шийдвэрлэнэ. 5. Сайттай холбоотой чухал мэдээ, мэдээллийг аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдэд удирдлагын самбар болон албан ёсны блогоор дамжуулан мэдэгдэж байх болно. 6. Бид аль болох блогуудын агуулгад хяналт тавьж, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хичээж хяналт тавин ажиллах боловч минут тутамд шинэчлэгдэн нэмэгдэж буй бичлэг, холбоос, тавигдаж буй файл бүрийг хянах боломжгүй учир бичлэгийн агуулга, хавсралт файл, холбоосуудаас үүдсэн аливаа асуудалд тус сайт ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй болохыг анхаарна уу.7. Тухайн хэрэглэгчийн блог дахь бичлэг, агуулга нь ямар нэгэн байдлаар тус сайтын байр суурийг илэрхийлэхгүй (тус сайтын эзэмшигч, вебмастер бичээгүй бол) бөгөөд тухайн хэрэглэгчдийн хувийн үзэл санаа юм.8. Блогийн хаяг нь эцсээ хүртэл тухайн хүний хувийн эзэмшилд олгогдохгүй ба эзэмших эрх нь үндсэн домэйн нэрийг эзэмшигчид хамаарна. (Хувийн домэйн нэр авч холбосон бол хамаарахгүй)9. Хэдийгээр домэйн нэр хаягийг тус сайт эзэмших боловч блогийн хаягийг хүндэтгэх шалтгаангүйгээр блог хөтлөгчөөс булаан авах, дамжуулах эрхгүй.
Сануулга:
・ Сайн муу, олон хүний өмнө дэлгэгдэх учир хувийн нууц мэдээллээ сайтад ил цацахгүй байх, алдахгүй байх, шаардлагагүй бол энэ төрлийн мэдээллийг оруулахгүй, нийтлэхгүй байхыг хүсье. (Хувийн нууц мэдээлэл гэдэгт хаяг, утасны дугаар, гэр бүлийн байдал, ажил сургууль, кредит картны дугаар, банкны дансны дугаар гэх мэт тухайн хүнийг хэн болохыг тодорхойлж мэдэх боломж бүхий, гэмт үйлдэлд ашиглагдаж болохуйц мэдээллийг ойлгоно.)・Бүх төрлийн шашны сурталчилгаа болон хуулбарласан өөрөө зохиогоогүй, бүтээгээгүй (нийтлэл, дуу, шүлэг, онигоо, програм хангамж, кино г.м) мэдээллийг агуулсан блог болон бичлэгийг сайтын нүүр хуудсанд харуулахаар тохируулан оруулахыг хориглоно. Ийм төрлийн блог нээж буй тохиолдод Ерөнхий тохиргоо хэсэгт нэвтрэн Саитын нүүрэнд харуулахгүй тохиргоог Тийм гэж сонгоод хадгалах хэрэгтэй. Мөн нийтлэл оруулах бүрдээ нийтлэл оруулах цонхны Нарийвчилсан тохиргоо хэсэг дэх blogmn.net нүүр хуудсанд: гэсэн тохиргоог нуух тохиргоотой нийтлэх хэрэгтэй.
Жич:Ёс суртахууны хэмжүүрийг сайтын админ эсвэл админууд болон бусад хэрэглэгчдийн үзэмжээр тодорхойлно.
Жич: Хориглогдсон агуулга бүхий бичлэг оруулахдаа найзын хүрээнд болон нууц үгтэй хэлбэрээр бичихэд сайтын зүгээс тэдгээр бичлэгүүдэд хяналт тавих боломжгүй учир хяналт тавихгүй боловч ийм төрлийн бичлэгээс хортой үр дагавар үүссэн болон үүсэхээр завдсан тохиолдол ямар нэгэн байдлаар илэрсэн тохиолдолд зохих арга хэмжээг авах болон цаашлаад хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээг авах болно.
Мэдээлэл:
Хэрэв та өөрийн бүтээсэн зүйлсийг байрлуулах тохиолдолд манай сайтаас танд төлбөргүйгээр зэрэглэл ахиулан файл хуулах зайг нэмж өгөх боломжтой. Та ийм байдлаар өгөгдсөн зайг зөвхөн өөрийн бүтээсэн фото болон зураг, дүрс бичлэг, програм хангамж болон бусад өөрийн бүтээсэн зүйлсийг хуулж байрлуулах, сургалтын болон үйл явдлын мэдээ, мэдээллийн чиглэлээр л ашиглах боломжтой юм. Чиглэл, мэдээлэл, файл нийтлэлийн шалгуурыг хатуу чанд тавихгүй боловч админ, болон админуудын үзэмжээр шийдвэрлэн зөрчсөн гэж үзвэл төлбөргүй ангиллыг хураан авах болно.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол бүртгүүлэлгүйгээр, тус сайт дахь мэдээллийг уншиж ашиглах боломжтой.
Та энэхүү үйлчилгээний нөхцлийг бүрэн зөвшөөрсний үндсэн дээр Blogmn.net сайтыг хэрэглэж буй болно. Үйлчилгээний нөхцлийг http://blogmn.net хаягаар нэвтрэн нүүр хуудасны хөлд буй Хэрэглэх нөхцөл холбоосоор хүссэн үедээ орж унших боломжтой.

Juam
Juam
Juam
Juam
Juam
Juam
Juam
Juam
Juam
Juam
Juam

Más contenido relacionado

Destacado

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu

Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software

Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow

AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork

PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley

Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently

How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian

Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)

Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal

5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub

ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd

Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero

Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray

Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky

The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius

Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36

Destacado (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot

Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT

Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health

AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf

Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code

PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024

Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)

How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024

Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights

Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024

5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary

ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd

Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next

Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent

How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations

Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science

Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices

The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management

Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...

Juam

• 1. Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь dusal.net болон эзэмшигчид (цаашид “бид”, “бидний”, “dusal.net”, “blogmn.net” гэнэ) нь веб програм (цаашид “манай програм”, “манай сайт” гэнэ) ашиглан таныг холбогдох үед мэдээллийг (цаашид “таны мэдээлэл” гэнэ) цуглуулах, хадгалах талаар тайлбарлах болно.Таны мэдээллийг хоёр замаар цуглуулна Нэгдүгээрт, манай сайтад нэвтрэх явцад програмын тусламжтайгаар таны компьютерын веб хөтчийн түр хадгалах файлуудын хэсэгт күүкий гэгдэх жижиг текст файлуудыг хуулах болно. Эдгээр нь ямар нэгэн хортой зүйлгүй бөгөөд таныг веб сайт блогуудыг үзэж хэрэглэхэд туслах зорилготой болно.Хоёрдугаарт, бид манай сайтад холбогдох үед гаднаас програмд оруулсан мэдээллийг күүкийд үүсгэдэг. Хоёр дахь замаар бидний цуглуулж буй мэдээлэл нь таны оруулсан мэдээллүүд байна. Энэ нь зочин байдлаар бичихийг (цаашид “зочин бичлэг, сэтгэгдлүүд” гэнэ) хязгаарлахгүй ба манай сайтад бүртгүүлж (цаашид “таны бүртгэл” гэнэ), нэвтэрч орж хийсэн бичиглэлүүдийг (цаашид “таны бичиглэлүүд” гэнэ) зочин бичлэгээс ялгаж харагдуулахад ашиглагдах болно.Таны бүртгэл хамгийн багадаа давтагдаагүй сонгосон нэр (цаашид “таны хэрэглэгчийн нэр, нэвтрэх нэр” гэнэ), таны оруулсан хувийн нууц үг (цаашид “таны нууц үг” гэнэ) болон цахим захиа(мэйл)-ны хаяг (цаашид “таны цахим захиа (мэйл)” гэнэ) гэсэн мэдээллүүдийг болон бусад таны оруулсан мэдээллийг агуулна. Таны хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим захианы хаяг болон бусад мэдээлэл тань манай сайтад бүртгүүлэх явцад болон нэвтэрч орж тохируулах хэсгүүдэд заавал шаардах болон заавал оруулах албагүйгээр тайлбарлагдан, заагдсан байна. Бүх тохиолдолд тухайн мэдээллийг сайтад оруулах, бусдад дэлгэх эсэхээ та өөрөө зохицуулна. Мөн та манай сайтаар үүсгэгдэн автоматаар илгээгдэх цахим захиануудыг хүлээн авах эсэхээ өөрийн бүртгэлээр нэвтрэн зохицуулах боломжтой. Таны бусдад харагдуулахгүй хэмээн тохируулсан бичлэг, мэдээллийг нууцлан хадгалах боловч та шаардлагагүй тохиолдолд ийм мэдээллийг оруулахгүй байхыг хүсье.Таны нууц үг нэг чиглэлтэй тусгай бантагнуулсан кодлолоор кодлогдож хамгаалалттайгаар өгөгдлийн санд хадгалагдана. Гэхдээ бид таныг бусад өөр веб сайтуудад оруулсан нууц үгтэйгээ адил нууц үг манай сайтад оруулахгүй байхыг зөвлөж байна. Таны нууц үг тань blogmn.net сайтад нэвтрэх таны түлхүүр юм. Тиймээс та нууц үгээ маш сайн хадгалж, Манай dusal.net болон blogmn.net сайтаас бусад өөрсдийгөө бидний нэрээр болон өөрөөр нэрлэсэн, танаас нууц үг асуусан бусад хэнд ч өгөхгүй, ямар ч сайтад оруулахгүй байхыг хүсье. Хэрвээ та нууц үгээ мартсан тохиолдолд “Би нууц үгээ мартсан” гэсэн холбоосоор орж шинэ нууц үг авах боломжтой. Энэ нь танаас хэрэглэгчийн нэр болон цахим захианы хаягийг тань асууна, ингээд веб програм танд шинэ нууц үг үүсгэн өгөх болно.Аюулгүй байдлыг хангах үүднээс сэтгэгдэл бичлэгүүдэд IP хаягийг хадгалдаг ба блогийн эзэн аль улсаас орж буйг илрүүлэн харах боломжтой. Мөн IP хаягийг бид ил гаргадаггүй, зөвхөн нууцлалын бодлогоор бичлэг сэтгэгдэлд хавсарган хадгалдаг ба үүнийг ашиглан зөвхөн хандаж буй улсын тугийг сайтын зарим хэсэгт хэрэглэгчдэд харуулдаг.
Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэлХэрэглэгчид нь тус сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг бүртгүүлэн ашиглаж буй гэж үзнэ.
2. Хориотой зүйлсMaнай сайт хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд хэрэглэгчдийн зүгээс дараах үйлдлүүдийг хориглоно:
・ Монгол улсын болоод олон улсын хуулиар хориотой үйлдэл хийх, хуулиар хориотой үйлдэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах.・ Серверт хүндрэл учруулах, ажиллуулахад саад болох үйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн үйлдэл.・ Сайтад холбогдсон бусад хэрэглэгчид, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, нууцлал, хамгаалалт зэрэгт нөлөөлж болохуйц буюу нөлөөлсөн үйл ажиллагаа хийх, нууц үг, цахим шуудангийн хаяг болон бусад хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах, зөвшөөрөлгүй хуулж авах ашиглах.
Дараах агуулга бүхий мэдээллийг бичлэг, сэтгэгдэл, танилцуулга зэрэг бусдын нүдэнд ил харагдах бүх талбарт бичих, зурвасаар илгээх, ийм агуулга бүхий веб сайт, блог зэргийг нээх, холбох, холбоосыг блогтоо байрлуулахыг хориглоно:・ АНУ-ын болон Монголын зохиогчийн эрхийн хуулийг зөрчин бусдын оюуны өмчийг эзнийх зөвшөөрөлгүй оруулах. (Эзнээс нь зөвшөөрөл авах боломжгүй үед нэр эсвэл хаяг, эх сурвалжийг дурдалгүй хуулбарлан нийтлэх, ашиглах. Үүнд варез буюу хууль бус програм хангамж, кино, дуу, бичлэгүүд, зураг зэргийг байнга илт зохиогчийн эрх зөрчин оруулах, нийтлэх бүх үйлдлийг хамруулан ойлгоно.)・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах талаар сурталчлах, заах сургах, уриалах・ Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах, уриалах・ Элдэв эм, тариа, архи, тамхины бүх төрлийн сурталчилгаа, тэр төрлийн үйл ажиллагааг сурталчлах, таниулсан мэдээллүүд・ Спам, давтсан сурталчилгаа хийх, бичлэгүүдийг дахин дахин нийтлэх.・ Хууран мэхлэх, бусдын мэдээллийг хулгайлах, дамжуулах, цуглуулах зорилготой нийтлэл, сэтгэгдэл болон бүх төрлийн үйлдэл.・ Худал хуурмаг мэдээллүүд нийтлэх.・ Улс төрийн зорилготой болон бусад зорилготой гүтгэлэг, бусдын эрхэнд халдсан материал.・ Бусдын хувийн мэдээлэл, хувийн нууцыг зөвшөөрөлгүй дэлгэх.・ Садар самууныг сурталчилсан элдэв бичлэг, зураг, дүрс, видео.・ Садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн сайт, блогийн холбоос болон сурталчилгаа, холбогдох мэдээлэл, холбоос оруулах, тараахыг хориглоно.・ Танихгүй хэрэглэгчдэд хэт олон тоогоор зурвас илгээх, найз болох хүсэлт гаргах.・ Масс сурталчилгаа, Спам бичлэг, зурвас үйлдэх. (бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил буюу төстэй утгатай бичлэг, веб сайтын холбоосыг олон дахин бичих, зурвасаар илгээх зэрэг.)・ Вирүс, ворм, спай тараах болон хорлон сүйтгэх, тагнах, мэдээлэл хулгайлах зорилготой бусад үйлдлүүд.・ Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай болгож зарлах, өөр хэн нэгний дүрс бичлэг, хувийн мэдээлэл, фото зургийг ашиглах, өөрийн зураг хэмээн ашиглахыг хориглоно.・ Ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бусад үйлдлүүд.・ Дараах тохиолдлуудад нүүр хуудсанд харуулахаар тохируулан нийтлэхийг хориглоно:a) Блогт нийтлэл оруулахдаа өөрийн бүтээгээгүй нийтлэлийг хуулан оруулж байгаа нөхцөлд нэг дор 3-аас дээш нийтллийг нүүр хуудсанд харагдуулахаар тохируулан оруулахыг хориглоноб) Шашны сурталчилгаа, шашинд уриалсан, шашны сургаал зэрэг нийтлэлийг нүүр хуудсанд харагдахаар тохируулан оруулж ашиглахыг хориглонов) Хүүхэд уншихад тохиромжгүй байж болох бүх төрлийн бичлэг, нийтлэлийг нүүр хуудсанд харуулах тохиргоотой оруулахыг хориглоноНэмэлт мэдээлэл:・Энд дурдагдаагүй бусад сайтын үйл ажиллагаанд нийцэхгүй бизнесийн чиглэлийн болон сурталчилгааны үйл болон бусад зохисгүй үйл ажиллагаа гарсан тохиолдолд сайтын зүгээс тухайн үед арга хэмжээ авч хориглох эрхтэй.
Авах арга хэмжээ・ Дээр дурдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан тохиолдолд нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдсэн блог, нийтлэл, бичлэгийг нь түр хаах, устгах, өөрчлөх, хэрэглэгчийн эрхийг нь хаах, устгах цуцлах хүртэл арга хэмжээ авна.・ Аль болохоор блогийг устгалгүй түр хаан, анхааруулж, хоригдсон бичлэг зэргийг хуулж авах, үйлчилгээний нөхцөлд нийцүүлэн засах боломж олгоно.・Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд дахин сануулахгүй бичлэг, сэтгэгдэл, блог, бүртгэл зэргийг бүрэн устгах хүртэл арга хэмжээ авна.・Эдгээрээс давсан болон бусад шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах замыг хайх болон хуулийн байгууллагад мэдэгдэнэ.
3. Хэрэглэгчийн зүгээс хүлээх үүрэг1. Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, Зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх үүрэгтэй. 2. Хэрэглэгчид нь тус сайтын үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.3. Ёс суртахууны хэм хэмжээг баримталж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон олон хүн унших тул бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх. 4. Тус сайтад бүртгүүлэхдээ үнэн зөв цахим захианы хаяг бүртгүүлэх шаардлагатай. Сайтаас илгээсэн мэдээлэл бүхий мэйлийг хүлээж авах, спам болгож сонгохгүй байх үүрэгтэй. (Хүсэхгүй захиануудыг хүлээж авахгүй тохиргоонуудыг хийж болно.)5. БлогМН сайтын үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй бичлэг болон блог, сэтгэгдэл, зурвас олж уншвал сайтын эрхлэгч, удирдагчдад мэдэгдэх, өөрийн блогт бичигдсэн бол засах, устгах үүрэгтэй. (Блог бүрийн доор байх мэдэгдэх товчоор амархан мэдэгдэх боломжтой ба admin@blogmn.net хаягаар мэдэгдэж болно.)6. Хэрэв үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон бол хүлээн авч дагах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч өөрчлөлтийг эс зөвшөөрвөл цаашид уг сайтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ. 7. Ангилалд заагдаагүй зөвшөөрөлгүй ангиллын хэрэглэгчид зарим боломжийг ашиглахыг хориглоно. Жишээ нь тусгай ангиллын хэрэглэгчид доод мөр арилгахыг хориглох г.м.(Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг хэрэглэгч http://blog.blogmn.net албан ёсны блог болон нэвтрэх үед Мэдээллийн цонхноос авах юм уу эсвэл тийм зав боломжгүй бол захианы жагсаалтад бүртгүүлж мэдээлэл авах боломжоо хангаж, өөрчлөлтийг мэдэх үүрэгтэй.)
4. Тус сайтын зүгээс хүлээх үүрэг1. Сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллана . 2. Хэрэглэгчдийн хувийн нууцыг (цахим шуудангийн хаяг, хувийн бичлэгүүд, бусдад харуулахгүйгээр тохируулсан бусад мэдээлэл) хадгалах, алдахгүй, тараахгүй байх. (Маш өндөр технологи, биднээс хамааралгүй халдлагаар алдагдсан мэдээлэлд сайтын зүгээс хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг олгоно уу. Мөн шүүх цагдаагийн байгууллагаас бидэнд албан ёсоор хандсан тохиолдолд хуулийн дагуу тохиолдолд бид зөрчих, гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах, хаацайлах эрхгүй болно.)3. Сайтын үйлчилгээг цуцлахгүй цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулсаар байх. Ямар нэгэн тохиолдлоор сайтын үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоох болбол 1 сараас багагүй хугацааны өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх, бичлэг, блогийг хуулж авах боломж олгох.4. Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй, спам сурталчилгаа, virus, worm, spy тараахгүй байх.
5. Төлбөр тооцоо1. Үйлчлүүлэгч төлбөртэй нэмэлт үйлчилгээ авч буй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлнө.2а. Үйлчлүүлэгч уг сайтаас төлбөртэй үйлчилгээ авахдаа төлбөрийн картын систем ашиглах тохиолдолд зөвхөн удирдлагын самбараас төлбөр төлөх товчийг дарж зөвхөн Alertpay эсвэл Paypal систем (тухайн үед аль идэвхтэй байгаа) ашиглан төлбөрөө төлнө. (өөр ямар нэгэн блог хуудсаар дамжуулан төлбөр авахгүй)2б. Үйлчлүүлэгч дансаар төлбөр хийх тохиолдолд сайтын удирдлагын хэсэгт нэмэлт үйлчилгээ авах хэсэгт танд тухайн үед танилцуулах дансанд төлбөрөө тушаан сайтын эрхлэгчид энэ тухай ямар нэгэн сувгаар мэдэгдэнэ.3. Бэлэн мөнгөөр төлбөр хүлээж авахгүй.4. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд блог, сайт хаагдахгүй ба удирдах боломжгүй болно. Энэ нь 1 сарын хугацаанд ийм байдлаар хадгалагдах ба төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд блогийн ачаалал ихтэй бол ангиллыг энгийн ангилал руу шилжүүлнэ.5. Төлбөртэй нэмэлт үйлчилгээ авч байсан тохиолдолд төлбөрийн хугацаа хэтэрсэн ба төлбөрөө төлөн үргэлжлүүлэн төлбөртэй ангиллаар үйлчилгээ авах тохиолдолд төлбөр төлөхдөө хэтэрсэн хугацааны төлбөрийг нөхөн төлнө.6. Тус сайт нь дусал.нэт сайтын ажиллуулдаг сайт боловч үйлчлүүлэгч дусал.нэт сайтын ажиллуулдаг бусад сайтаас төлбөртэй үйлчилгээ авах нь тус сайтад хамааралгүй юм. 7. Үйлчлүүлэгч уг сайтаас төлбөртэй үйлчилгээ авснаар тухайн нэмэлт үйлчилгээ, зай боломжуудыг л нэмж авах бөгөөд хурд болон бусад үйл ажиллагааны хувьд бусад хэрэглэгчдээс илүү эрх эдлэхгүй.8. Төлбөр нэгэнт хийгдсэн тохиолдолд төлбөрийг буцаахгүй.
6. Бусад1. Тус сайт үйл ажиллагаа явуулахдаа quot; АЛЬ БОЛОХquot; БОЛОН quot; БОЛОМЖТОЙ БОЛquot; зарчмын хүрээнд явуулах ба сайтын үйл ажиллагаанаас болсон болсон болон, ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээ зогсох болон зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг тус сайт хариуцахгүй болно. 2. Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөгдсөн тухай хэрэглэгчдэд албан ёсны блогоор мэдэгдэх бөгөөд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө. 3. Тус сайт нь SSL буюу нууц үгийг кодолж илгээх системийг ойрын хугацаанд ашиглах төлөвлөгөө байхгүй бөгөөд хэрэглэгчид нууц үг алдагдах аюултай гэж үзвэл ойр ойрхон хугацаанд нууц үгээ өөрчилж байна уу. 4. Хувийн мэдээллийг засварлах, устгах: Тус сайт нь хэрэглэгчийн өөрийнх нь хүсэлтээр хувийн мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч өөрөө мөн гэдгийг магадалсны дараа аль болох түргэн хугацаанд шийдвэрлэнэ. 5. Сайттай холбоотой чухал мэдээ, мэдээллийг аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдэд удирдлагын самбар болон албан ёсны блогоор дамжуулан мэдэгдэж байх болно. 6. Бид аль болох блогуудын агуулгад хяналт тавьж, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хичээж хяналт тавин ажиллах боловч минут тутамд шинэчлэгдэн нэмэгдэж буй бичлэг, холбоос, тавигдаж буй файл бүрийг хянах боломжгүй учир бичлэгийн агуулга, хавсралт файл, холбоосуудаас үүдсэн аливаа асуудалд тус сайт ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй болохыг анхаарна уу.7. Тухайн хэрэглэгчийн блог дахь бичлэг, агуулга нь ямар нэгэн байдлаар тус сайтын байр суурийг илэрхийлэхгүй (тус сайтын эзэмшигч, вебмастер бичээгүй бол) бөгөөд тухайн хэрэглэгчдийн хувийн үзэл санаа юм.8. Блогийн хаяг нь эцсээ хүртэл тухайн хүний хувийн эзэмшилд олгогдохгүй ба эзэмших эрх нь үндсэн домэйн нэрийг эзэмшигчид хамаарна. (Хувийн домэйн нэр авч холбосон бол хамаарахгүй)9. Хэдийгээр домэйн нэр хаягийг тус сайт эзэмших боловч блогийн хаягийг хүндэтгэх шалтгаангүйгээр блог хөтлөгчөөс булаан авах, дамжуулах эрхгүй.