Сүүлийн үед монгол хэлний дүрмэнд өөрчлөлт орж иргэд төөрөлдөх болсон. Нэг үгийг олон янзаар бичих байдал газар аваад байсан. Олон хувилбараар бичигддэг үгсийг цэгцлэх зорилгоор уг журамлалтыг гаргасан байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар крилл үсгийн стандартыг мөрдөж эхэллээ. Жишээ нь: гэр рүү , гэр лүү гээд 2 янзаар яригдаж бичигддэг бол уг журамлалтад гэр лүү гэж бичихээр болжээ.