Хураангуй
Маркетингийн шинжлэх ухаан Монгол улсад үүсэн хөгжөөд багагүй хугацаа
өнгөрчээ. Тэгсэн хэдий ч өнөөгийн зах зээл асар хурдацтайгаар хувьсан, өөрчлөгдөж
байна. Компани зах зээл дээр амжилттай ажиллах, өрсөлдөгчийн үйл
ажиллагаанаас ялгарахын тулд маркетингийн шинжлэх ухааныг илүү сайн судлах,
сайн маркетингийн боловсон хүчнийг олж авах шаардлага тулгарч байна.
Зах зээл дээр гол байр суурь эзлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөгчдөөс
ялгарах, хэрэглэгчдийг татах зэрэг компаний бүхий л үйл ажиллагаанд чухал зүйл
бол судалгаа юм. Судалгаа болон мэдээлэл дээр тулгуурлан компани өнөөгийн байдал,
цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлдог.
Судалгаа, мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийх бөгөөд үүнд маркетингийн
шинжилгээний аргуудыг ашигладаг. Өнөөгийн байдлаар компаний маркетингийн
менежерүүд шинжилгээний аргуудыг төдийлөн сайн ойлгохгүй, ач холбогдлыг нь
мэдэхгүй, ашиглаж чаддаггүй байдлууд ихээхэн анзаарагдаж байна. Иймээс бид
маркетингийн шинжилгээний аргуудыг судлах, хоорондын ялгаа зэргийг нарийвчлан
мэргэжлийн хүрээнд авч үзэх мөн ашиглах шаардлага ихээр тулгарч байна. Энэхүү
илтгэлдээ маркетингийн шинжилгээнд хэрэглэгддэг гол гол аргуудыг онол, арга зүйн
хүрээнд судлан зарим үр дүнг авч үзлээ.
Түлхүүр үг: SWOT шинжилгээ, PEST шинжилгээ, 5С шинжилгээ, Портерийн 5
хүчин зүйлийн шинжилгээ