SlideShare una empresa de Scribd logo
1 de 6
Зардлын ангилал: Зардлын бүртгэл хөтлөх болон удирдлагад хэрэгцээтэй зардал 
өртгийн тухай шаардлагатай үнэн зөв мэдээллээр удирдлагыг хангах, зардлыг 
бодитойгоор төлөвлөж, түүгээр дамжуулан гүйцэтгэлд нь хяналт тавих, зардлын 
хэтрэлт, хэмнэлтэд шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээг авах 
зорилгоор зардлыг ангилан үзэх шаардлага гардаг1. 
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээний хэмжээг 
тодорхойлоход бүх зарцуулсан зүйлийн хэмжээг оновчтой тогтоох асуудал нэн 
чухал бөгөөд энэ нь үйл ажиллагааны үр ашгийг зөв тодорхойлох замын эхлэл 
юм. Удирдлагын зүгээс тавьсан зорилтыг хэрэгжүүлэх, мэдээллийг 
боловсронгуй болгоход зардлын ангилал зайлшгүй чухал юм. Зардлыг дараах 
байдлаар ангилдаг. Үүнд: 
 Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлыг ангилах 
 Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах 
 Өртгийн обьекттой холбон зардлыг ангилах 
 Өртгийн төвтэй холбон зардлыг ангилах 
 Санхүүгийн тайлантай холбоотойгоор тус тус ангилан авч үздэг. 
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлыг ангилах: 
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор нийт үйл ажиллагааны зардлыг: 
 Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал 
 Үйл ажиллагааны зардал гэж ангилдаг. 
Худалдааны байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал нь худалдаж 
авсан барааны өртөг болно2. 
Үйлдвэрлэл эрхэлдэг газарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг 
бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцож байгаа байдлаар нь: 
 Үндсэн зардал 
 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж ангилна. 
Үндсэн зардал нь шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал гэсэн 2 
хэсгээс бүрдэнэ. 
Шууд материалын зардал гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж 
байгаа үндсэн түүхий эд материалын зардал юм. Тухайлбал оёдлын үйлдвэрийн 
хувьд даавуу, гурилын үйлдвэрт үр тариа, талхны үйлдвэрт гурил гэх мэт. 
1С.Өлзийбат “Зардлын нягтлан бодох бүртгэл” 2014 он 12-р хуудас 
2http://www.eri.mn/index.php/mn/component/booklibrary/?task=view&catid=62&id=494
Шууд хөдөлмөрийн зардал нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гардан 
оролцож байгаа ажилчдын цалин хөлсний зардал. Жишээ нь: оёдлын үйлдвэрт 
оёдолчны цалин, модон эдлэлийн үйлдвэрт мужааны цалин гэх мэт. 
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож 
гарсан шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардлаас бусад бүх 
зардлууд орно3. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд: 
 Шууд бус материалын зардал 
 Шууд бус хөдөлмөрийн зардал 
 Бусад шууд бус зардлууд орно. 
Шууд бус материалын зардал гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 
шаардлагатай материалууд боловч, хэрэглээ нь бага, заавал гарах тодорхой 
норм тогтоож болдоггүй материалын зардлууд. Жишээ нь: шатах тослох 
материал, үйлдвэрлэлийн хангамжийн зүйлс. 
Шууд бус хөдөлмөрийн зардал нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гардан 
оролцоогүй боловч үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлж байдаг ажилчдын 
цалин хөлсний зардал. Жишээ нь: цех, тасаг, бригадын удирдлагын цалин, 
технологичдын цалин, засварын ажилтнуудын цалин, гологдол ажлын хөлс, 
туршилтын ажлын хөлс, бага тушаалын ажилчдын цалин хөлс, сул зогсолтын 
хөлс, илүү цагаар ажилласны урамшуулал, хөдөлмөрийн нэмэгдэл урамшуулал 
гэх мэт. 
Бусад шууд бус зардалд түрээсийн зардал, хөрөнгийн даатгалын зардал, 
хөрөнгийн татварын зардал, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, засварын 
зардал, цахилгаан дулаан уур усны зардал, ажилчдын цалингаас тооцож 
(борлуулалт, удирдлагын ажилчдаас бусад) байгууллага хариуцаж төлдөг 
нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал гэх 
мэт зардлууд орно. 
Шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалын нийлбэрийг 
хувиргалтын зардал гэж нэрлэдэг. Эдгээр зардал нь шууд материалыг бэлэн 
бүтээгдэхүүн болгож хувиргах зардал. Өндөр автоматжсан үйлдвэрт шууд 
хөдөлмөрийн зардал, шууд бус хөдөлмөрийн зардлыг ялгаж бүртгэх боломжгүй 
байдаг тул шууд материалын зардлыгбүтээгдэхүүний өртөгт шууд оруулах ба 
шууд хөдөлмөрийн зардлыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд хамаатуулна. 
3С.Өлзийбат “Зардлын нягтлан бодох бүртгэл” 2014 он 13-р хуудас
Үйл ажиллагааны зардалд: 
 Борлуулалтын зардал (маркетингийн зардал) 
 Удирдлагын зардал (ерөнхий удирдлагын зардал) 
Борлуулалтын зардал нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл дуусч бүтээгдэхүүн 
борлуулах боломжтой болсон үеэс эхэлж гарна. 
Удирдлагын зардалд тухайн байгууллагыг удирдах хянахтай холбогдож гарсан 
зардлууд орно. 
Борлуулалтын зардалд борлуулалтын албаны ажилчдын цалин хөлс, ажилчдын 
цалингаас тооцож байгууллага хариуцаж төлөх нийгмийн даатгалын шимтгэл, 
эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал, зар сурталчилгааны зардал, 
дайллага цайллагын зардал, томилолтын зардал, түрээсийн зардал, элэгдлийн 
зардал гэх мэт зардлууд орно. 
Удирдлагын зардал нь тухайн байгууллагыг удирдах болон түүнд хяналт 
тавихтай холбогдон гарах зардлаас бүрдэнэ. Ерөнхий удирдлагын зардалд 
гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч, нарийн бичгийн цалин хөлс, эдгээр 
ажилчдын цалингаас тооцож байгууллага хариуцаж төлөх нийгмийн даатгалын 
шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал, дайллага цайллагын 
зардал, томилолтын зардал, түрээсийн зардал, элэгдлийн зардал, аудитын хөлс, 
найдваргүй авлагын зардал, хууль зүйн зардал гэх мэт зардлууд орно. 
Үндсэн зардал = ШМ + ШХ 
Хувиргалтын зардал = ШХ + ҮНЗ 
ҮНЗ = ШБМЗ + ШБХЗ + Бусад зардал 
Үйлдвэрлэлийн зардал = ШМ + ШХ + ҮНЗ 
Үйл ажиллагааны зардал = Удирдлагын зардал + Борлуулалтын зардал 
Нийт үйл ажиллагааны зардал = Үйлдвэрлэлийн зардал + Үйл ажиллагааны 
зардал 
Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах: 
Зарим зардал нь үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгдөж 
байхад заримынх нь хэмжээ харьцангуй тогтмол байдаг. 
Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг: 
 Хувьсах зардал 
 Тогтмол зардал 
 Хэсэгчлэн хувьсах буюу холимог (хагас хувьсах) гэж ангилна.
Хувьсах зардал: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний 
хэмжээ өөрчлөгдөхөд нийт хэмжээ нь өөрчлөгддөг зардлыг хувьсах зардал гэнэ. 
Хувьсах зардал нь ерөнхийдөө дараах шинжтэй: 
 Үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар нийт дүн нь 
өөрчлөгдөнө. 
 Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч, 
буурахад нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах хувьсах зардлын хэмжээ 
тогтмол байна. 
 Үйл ажиллагааны анхан шатны удирдлагын түвшинд хянаж болохуйц 
зардал байна. 
Холбогдлын хүрээ гэдэг нь үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал 
өөрчлөгдөөгүй, эдийн засгийн нөхцөл харьцангуй тогтвортой нөхцөл. 
Холбогдлын нэг хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэг нэгжээр 
нэмэгдүүлэхэд хувьсах зардал нь тогтмол хэмжээгээр нэмэгдэнэ. Холбогдлын 
өөр хүрээнд энэ пропорциональ хамаарал алдагдаж, өөр хамаарал бий болно. 
Хувьсах зардалд шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал, ҮНЗ-ын 
хувьсах хэсэг ордог. 
Тогтмол зардал гэдэг нь холбогдлын нэг хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 
хэмжээ өсч буурахад дагаж өөрчлөгддөггүй, тогтвортой байдаг зардлууд юм. 
Тогтмол зардал нь дараах шинжтэй: 
 Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч 
буурахад, нийт дүн нь тогтмол байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 
нэмэгдүүлэхийн тулд гаднаас шинэ тоног төхөөрөмж худалдан авах 
юмуу түрээслэвэл шинэ тоног төхөөрөмжтэй холбогдон нэмэлт тогтмол 
зардлууд гарна. 
 Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч, 
буурахад нэг бүтээгдэхүүнд ногдох тогтмол зардал буурч, өснө. 
 Удирдлагын шийдвэр болон зардал хуваарилах аргаар бүтээгдэхүүний 
нэгжид хуваарилагдана. 
 Үйл ажиллагааны удирдлагаас илүү гүйцэтгэх удирдлагад хянагдана. 
Зарим зардлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарахгүйгээр 
удирдлагын шийдвэрээр, эсвэл санхүүжилтийн байдлаас нь хамааруулан 
тогтмол зардалд оруулдаг.
Жил бүрийн эхэнд тухайн жилд сурталчилгааны зардал, удирдлагын зарим 
зардалд хэдэн төгрөг зарцуулах вэ? гэдгийг удирдлага төсөвлөдөг. Дараа нь 
ихэвчлэн төсөвлөсөн хэмжээгээр зарцуулна. Ийм зардлуудыг төсөвлөгдсөн 
тогтмол зардал гэнэ. 
Зарим зардал нь гэрээнд тохиролцсон хэмжээгээр эсвэл урт хугацааны туршид 
үе үе тогтмол хэмжээтэй гардаг. Ийм зардлыг санхүүжигдсэн зардал гэнэ. 
Жишээ нь: түрээсийн зардал, даатгалын зардал, хүүний зардал, үл хөдлөх 
хөрөнгийн татварын зардал, удирдлагын зардал гэх мэт. 
Хагас хувьсах зардал: Хувьсах ба тогтмол зардлын аль алиных нь шинжийг 
агуулсан зардлыгхагас хувьсах зардал гэнэ. Жишээ нь: цахилгааны зардал, 
телефон утасны төлбөр, цэвэр бохир усны төлбөр гэх мэт. 
Гэрэлтүүлэх зорилгоор ашиглаж байгаа цахилгааны зардал нь үйлдвэр ажиллаж 
л байх юм бол үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарахгүйгээр 
тогтмол хэмжээтэй гарна. Тоног төхөөрөмж ажиллуулахад ашиглаж байгаа 
цахилгааны зардал нь тоног төхөөрөмжийн ашиглалтаас хамаарч өөрчлөгдөнө. 
Өртгийн обьекттой холбон зардлыг ангилахдаа: 
 Шууд зардал 
 Шууд бус зардал гэж ангилдаг. 
Өртгийн төвтэй холбон зардлыг ангилах: 
Үйлдвэрлэлийн цех тасаг, нэгжүүдтэй уялдуулан зардлыг: 
 Цех, тасгийн шууд ба шууд бус зардал 
 Нийтлэг ба хамсарсан зардал гэж ангилна. 
Цех, тасгийн шууд ба шууд бус зардал: Зардлын энэ ангиллын өртгийн объект 
нь цех тасаг юм. Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын цех тасгууд нь 
үйлдвэрлэлийн цех, үйлчилгээний цех гэсэн 2 хэсэгт хуваагдана. 
Үйлдвэрлэлийн цех тасаг нь бүтээгдэхүүн, эсвэл түүний эд ангийг үйлдвэрлэнэ. 
Үйлчилгээний тасаг нь бусад цех тасгуудад дотоод үйлчилгээ үзүүлдэг, ашиг 
олдоггүй нэгж юм. Үйлчилгээний нэгж нь бусад цех тасгууд үйл ажиллагаагаа 
хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлдэг4. 
Хэрэв зардал нь тухайн цех, тасагт шууд хамаарахаар байвал тасгийн шууд 
зардал гэнэ. Жишээ нь: цех тасгийн шууд материалын зардал, шууд 
4https://docs.google.com/document/d/1-mjQLznreVcjysHm6wuZt0QUQ6E6ExgLtSgmi5gqE34/edit
хөдөлмөрийн зардал, тухайн цех тасагт ажиллаж байгаа үндсэн хөрөнгийн 
элэгдлийн зардал гэх мэт. Өөрөөр хэлбэл өртгийн нэг объектод хамаарах 
зардлыг шууд зардал гэнэ. 
Хэрэв зардал нь ашиг олдог хэд хэдэн цех тасгийн дунд гарч байвал түүнийг 
тасгийн шууд бус зардал гэнэ. Өөрөөр хэлбэл хэд хэдэн өртгийн объектод 
хамаарагдах зардлыг шууд бус зардал гэнэ. Жишээ нь: үйлдвэрлэлийн 
хэмжээгээр гарч байгаа байшин барилгын түрээсийн зардал, элэгдлийн зардал 
гэх мэт. 
Нийтлэг ба хамсарсан зардал: Нийтлэг ба хамсарсан зардал нь хоёулаа шууд 
бус зардал. Нийтлэг зардлын жишээ нь: хоёр буюу түүнээс дээш цех тасгуудад 
ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн элэгдэл, түрээсийн зардал, олон цех 
тасгуудад үйлчилдэг үйлчилгээний нэгжийн зардал. 
Өртгийн нэг объектоос нэгэн зэрэг нэг цаг хугацаанд үйлдвэрлэгдэн гарч буй 
хоёр буюу түүнээс дээш үндсэн бүтээгдэхүүнийг хамсарсан бүтээгдэхүүн гэнэ. 
Хамсарсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад гарсан зардлыг хамсарсан зардал 
гэнэ. 
Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг ангилах: 
Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг: 
 Капиталжуулах зардал 
 Үл капиталжих буюу Орлого олох зардал гэж ангилна. 
Капиталжуулах зардал нь ирээдүйд үр ашиг авч ирэх, хөрөнгийн анхны өртөгт 
ордог зардлууд. Капиталжуулах зардлыг баланст хөрөнгөөр бүртгэж харуулна. 
Жишээ нь: хөрөнгийг анх олж бэлтгэхэд гарсан зардлууд, худалдан авалтын 
дараах өртгийн капиталжуулалт. 
Орлого олох зардал нь тухайн тайлант хугацаанд үр ашиг авч ирэх, тайлант 
хугацааны орлогын тайланд тусгагддаг зардлууд. Жишээ нь: тайлант хугацаанд 
борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөг юм.

Más contenido relacionado

La actualidad más candente

Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16ariunubu
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Bbujee
 
Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6Bbujee
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээEnebish Vandandulam
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлEnebish Vandandulam
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС Chuluun Zulaa
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Bbujee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 

La actualidad más candente (20)

Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Sb 6 uh
Sb 6 uhSb 6 uh
Sb 6 uh
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6
 
сэдэв 4-хотш
сэдэв 4-хотшсэдэв 4-хотш
сэдэв 4-хотш
 
Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6
 
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээзардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
Ppe
PpePpe
Ppe
 
Бүлэг4
Бүлэг4Бүлэг4
Бүлэг4
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
 
Бүлэг5
Бүлэг5Бүлэг5
Бүлэг5
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
 
Бүлэг7
Бүлэг7Бүлэг7
Бүлэг7
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 

Destacado

La pintura y la escultura romanica
La pintura y la escultura romanicaLa pintura y la escultura romanica
La pintura y la escultura romanicarocii11
 
Long termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledc
Long termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledcLong termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledc
Long termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledcBrandon Raines
 
Chuyen gia ca phe
Chuyen gia ca phe Chuyen gia ca phe
Chuyen gia ca phe Thien Truong
 
Artifact 1 Powerpoint
Artifact 1 PowerpointArtifact 1 Powerpoint
Artifact 1 Powerpointjrweathe
 
Ensenyament Idiomes
Ensenyament IdiomesEnsenyament Idiomes
Ensenyament Idiomesfrancescfs
 
Валерий Артюшин, РСВО
Валерий Артюшин, РСВОВалерий Артюшин, РСВО
Валерий Артюшин, РСВОconnecticalab
 
Walking on Troubled Water
Walking on Troubled WaterWalking on Troubled Water
Walking on Troubled WaterRay Pack
 
30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...
30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...
30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...Javier Duarte de Ochoa
 
Horario de las eucaristia
 Horario de las eucaristia Horario de las eucaristia
Horario de las eucaristiaParroquiaCM
 
The Pretender Presentacion
The Pretender PresentacionThe Pretender Presentacion
The Pretender PresentacionDavid Mascorro
 

Destacado (13)

лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
La pintura y la escultura romanica
La pintura y la escultura romanicaLa pintura y la escultura romanica
La pintura y la escultura romanica
 
Long termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledc
Long termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledcLong termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledc
Long termplanningandestimatinginthefederalgovtpublicagiledc
 
Gaf investor's pitch
Gaf investor's pitchGaf investor's pitch
Gaf investor's pitch
 
Task media
Task mediaTask media
Task media
 
Chuyen gia ca phe
Chuyen gia ca phe Chuyen gia ca phe
Chuyen gia ca phe
 
Artifact 1 Powerpoint
Artifact 1 PowerpointArtifact 1 Powerpoint
Artifact 1 Powerpoint
 
Ensenyament Idiomes
Ensenyament IdiomesEnsenyament Idiomes
Ensenyament Idiomes
 
Валерий Артюшин, РСВО
Валерий Артюшин, РСВОВалерий Артюшин, РСВО
Валерий Артюшин, РСВО
 
Walking on Troubled Water
Walking on Troubled WaterWalking on Troubled Water
Walking on Troubled Water
 
30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...
30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...
30 06 2014- El gobernador Javier Duarte brindó Conferencia de Prensa. Tema- ...
 
Horario de las eucaristia
 Horario de las eucaristia Horario de las eucaristia
Horario de las eucaristia
 
The Pretender Presentacion
The Pretender PresentacionThe Pretender Presentacion
The Pretender Presentacion
 

Similar a зардал

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Bbujee
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Bbujee
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвzulaat
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвbaagiizul
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4Bbujee
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12Bbujee
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16Bbujee
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтEnebish Vandandulam
 
Lecture 8,9
Lecture 8,9Lecture 8,9
Lecture 8,9Bbujee
 
Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021onhicheel2020
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Bbujee
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйEnebish Vandandulam
 

Similar a зардал (20)

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
CMLectur-1
CMLectur-1CMLectur-1
CMLectur-1
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 
Xx xxx1
Xx xxx1Xx xxx1
Xx xxx1
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
 
зардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголтзардал өртгийн тухай ойлголт
зардал өртгийн тухай ойлголт
 
ҮНЗ
ҮНЗҮНЗ
ҮНЗ
 
Lecture 8,9
Lecture 8,9Lecture 8,9
Lecture 8,9
 
Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021on
 
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 7
 
cmg
cmgcmg
cmg
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 

зардал

  • 1. Зардлын ангилал: Зардлын бүртгэл хөтлөх болон удирдлагад хэрэгцээтэй зардал өртгийн тухай шаардлагатай үнэн зөв мэдээллээр удирдлагыг хангах, зардлыг бодитойгоор төлөвлөж, түүгээр дамжуулан гүйцэтгэлд нь хяналт тавих, зардлын хэтрэлт, хэмнэлтэд шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор зардлыг ангилан үзэх шаардлага гардаг1. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээний хэмжээг тодорхойлоход бүх зарцуулсан зүйлийн хэмжээг оновчтой тогтоох асуудал нэн чухал бөгөөд энэ нь үйл ажиллагааны үр ашгийг зөв тодорхойлох замын эхлэл юм. Удирдлагын зүгээс тавьсан зорилтыг хэрэгжүүлэх, мэдээллийг боловсронгуй болгоход зардлын ангилал зайлшгүй чухал юм. Зардлыг дараах байдлаар ангилдаг. Үүнд:  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлыг ангилах  Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах  Өртгийн обьекттой холбон зардлыг ангилах  Өртгийн төвтэй холбон зардлыг ангилах  Санхүүгийн тайлантай холбоотойгоор тус тус ангилан авч үздэг. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлыг ангилах: Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор нийт үйл ажиллагааны зардлыг:  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал  Үйл ажиллагааны зардал гэж ангилдаг. Худалдааны байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал нь худалдаж авсан барааны өртөг болно2. Үйлдвэрлэл эрхэлдэг газарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцож байгаа байдлаар нь:  Үндсэн зардал  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж ангилна. Үндсэн зардал нь шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Шууд материалын зардал гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн түүхий эд материалын зардал юм. Тухайлбал оёдлын үйлдвэрийн хувьд даавуу, гурилын үйлдвэрт үр тариа, талхны үйлдвэрт гурил гэх мэт. 1С.Өлзийбат “Зардлын нягтлан бодох бүртгэл” 2014 он 12-р хуудас 2http://www.eri.mn/index.php/mn/component/booklibrary/?task=view&catid=62&id=494
  • 2. Шууд хөдөлмөрийн зардал нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гардан оролцож байгаа ажилчдын цалин хөлсний зардал. Жишээ нь: оёдлын үйлдвэрт оёдолчны цалин, модон эдлэлийн үйлдвэрт мужааны цалин гэх мэт. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардлаас бусад бүх зардлууд орно3. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд:  Шууд бус материалын зардал  Шууд бус хөдөлмөрийн зардал  Бусад шууд бус зардлууд орно. Шууд бус материалын зардал гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай материалууд боловч, хэрэглээ нь бага, заавал гарах тодорхой норм тогтоож болдоггүй материалын зардлууд. Жишээ нь: шатах тослох материал, үйлдвэрлэлийн хангамжийн зүйлс. Шууд бус хөдөлмөрийн зардал нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гардан оролцоогүй боловч үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлж байдаг ажилчдын цалин хөлсний зардал. Жишээ нь: цех, тасаг, бригадын удирдлагын цалин, технологичдын цалин, засварын ажилтнуудын цалин, гологдол ажлын хөлс, туршилтын ажлын хөлс, бага тушаалын ажилчдын цалин хөлс, сул зогсолтын хөлс, илүү цагаар ажилласны урамшуулал, хөдөлмөрийн нэмэгдэл урамшуулал гэх мэт. Бусад шууд бус зардалд түрээсийн зардал, хөрөнгийн даатгалын зардал, хөрөнгийн татварын зардал, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, засварын зардал, цахилгаан дулаан уур усны зардал, ажилчдын цалингаас тооцож (борлуулалт, удирдлагын ажилчдаас бусад) байгууллага хариуцаж төлдөг нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал гэх мэт зардлууд орно. Шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалын нийлбэрийг хувиргалтын зардал гэж нэрлэдэг. Эдгээр зардал нь шууд материалыг бэлэн бүтээгдэхүүн болгож хувиргах зардал. Өндөр автоматжсан үйлдвэрт шууд хөдөлмөрийн зардал, шууд бус хөдөлмөрийн зардлыг ялгаж бүртгэх боломжгүй байдаг тул шууд материалын зардлыгбүтээгдэхүүний өртөгт шууд оруулах ба шууд хөдөлмөрийн зардлыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд хамаатуулна. 3С.Өлзийбат “Зардлын нягтлан бодох бүртгэл” 2014 он 13-р хуудас
  • 3. Үйл ажиллагааны зардалд:  Борлуулалтын зардал (маркетингийн зардал)  Удирдлагын зардал (ерөнхий удирдлагын зардал) Борлуулалтын зардал нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл дуусч бүтээгдэхүүн борлуулах боломжтой болсон үеэс эхэлж гарна. Удирдлагын зардалд тухайн байгууллагыг удирдах хянахтай холбогдож гарсан зардлууд орно. Борлуулалтын зардалд борлуулалтын албаны ажилчдын цалин хөлс, ажилчдын цалингаас тооцож байгууллага хариуцаж төлөх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал, зар сурталчилгааны зардал, дайллага цайллагын зардал, томилолтын зардал, түрээсийн зардал, элэгдлийн зардал гэх мэт зардлууд орно. Удирдлагын зардал нь тухайн байгууллагыг удирдах болон түүнд хяналт тавихтай холбогдон гарах зардлаас бүрдэнэ. Ерөнхий удирдлагын зардалд гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч, нарийн бичгийн цалин хөлс, эдгээр ажилчдын цалингаас тооцож байгууллага хариуцаж төлөх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал, дайллага цайллагын зардал, томилолтын зардал, түрээсийн зардал, элэгдлийн зардал, аудитын хөлс, найдваргүй авлагын зардал, хууль зүйн зардал гэх мэт зардлууд орно. Үндсэн зардал = ШМ + ШХ Хувиргалтын зардал = ШХ + ҮНЗ ҮНЗ = ШБМЗ + ШБХЗ + Бусад зардал Үйлдвэрлэлийн зардал = ШМ + ШХ + ҮНЗ Үйл ажиллагааны зардал = Удирдлагын зардал + Борлуулалтын зардал Нийт үйл ажиллагааны зардал = Үйлдвэрлэлийн зардал + Үйл ажиллагааны зардал Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах: Зарим зардал нь үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгдөж байхад заримынх нь хэмжээ харьцангуй тогтмол байдаг. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг:  Хувьсах зардал  Тогтмол зардал  Хэсэгчлэн хувьсах буюу холимог (хагас хувьсах) гэж ангилна.
  • 4. Хувьсах зардал: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ өөрчлөгдөхөд нийт хэмжээ нь өөрчлөгддөг зардлыг хувьсах зардал гэнэ. Хувьсах зардал нь ерөнхийдөө дараах шинжтэй:  Үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар нийт дүн нь өөрчлөгдөнө.  Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч, буурахад нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах хувьсах зардлын хэмжээ тогтмол байна.  Үйл ажиллагааны анхан шатны удирдлагын түвшинд хянаж болохуйц зардал байна. Холбогдлын хүрээ гэдэг нь үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал өөрчлөгдөөгүй, эдийн засгийн нөхцөл харьцангуй тогтвортой нөхцөл. Холбогдлын нэг хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд хувьсах зардал нь тогтмол хэмжээгээр нэмэгдэнэ. Холбогдлын өөр хүрээнд энэ пропорциональ хамаарал алдагдаж, өөр хамаарал бий болно. Хувьсах зардалд шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал, ҮНЗ-ын хувьсах хэсэг ордог. Тогтмол зардал гэдэг нь холбогдлын нэг хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч буурахад дагаж өөрчлөгддөггүй, тогтвортой байдаг зардлууд юм. Тогтмол зардал нь дараах шинжтэй:  Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч буурахад, нийт дүн нь тогтмол байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд гаднаас шинэ тоног төхөөрөмж худалдан авах юмуу түрээслэвэл шинэ тоног төхөөрөмжтэй холбогдон нэмэлт тогтмол зардлууд гарна.  Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч, буурахад нэг бүтээгдэхүүнд ногдох тогтмол зардал буурч, өснө.  Удирдлагын шийдвэр болон зардал хуваарилах аргаар бүтээгдэхүүний нэгжид хуваарилагдана.  Үйл ажиллагааны удирдлагаас илүү гүйцэтгэх удирдлагад хянагдана. Зарим зардлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарахгүйгээр удирдлагын шийдвэрээр, эсвэл санхүүжилтийн байдлаас нь хамааруулан тогтмол зардалд оруулдаг.
  • 5. Жил бүрийн эхэнд тухайн жилд сурталчилгааны зардал, удирдлагын зарим зардалд хэдэн төгрөг зарцуулах вэ? гэдгийг удирдлага төсөвлөдөг. Дараа нь ихэвчлэн төсөвлөсөн хэмжээгээр зарцуулна. Ийм зардлуудыг төсөвлөгдсөн тогтмол зардал гэнэ. Зарим зардал нь гэрээнд тохиролцсон хэмжээгээр эсвэл урт хугацааны туршид үе үе тогтмол хэмжээтэй гардаг. Ийм зардлыг санхүүжигдсэн зардал гэнэ. Жишээ нь: түрээсийн зардал, даатгалын зардал, хүүний зардал, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал, удирдлагын зардал гэх мэт. Хагас хувьсах зардал: Хувьсах ба тогтмол зардлын аль алиных нь шинжийг агуулсан зардлыгхагас хувьсах зардал гэнэ. Жишээ нь: цахилгааны зардал, телефон утасны төлбөр, цэвэр бохир усны төлбөр гэх мэт. Гэрэлтүүлэх зорилгоор ашиглаж байгаа цахилгааны зардал нь үйлдвэр ажиллаж л байх юм бол үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарахгүйгээр тогтмол хэмжээтэй гарна. Тоног төхөөрөмж ажиллуулахад ашиглаж байгаа цахилгааны зардал нь тоног төхөөрөмжийн ашиглалтаас хамаарч өөрчлөгдөнө. Өртгийн обьекттой холбон зардлыг ангилахдаа:  Шууд зардал  Шууд бус зардал гэж ангилдаг. Өртгийн төвтэй холбон зардлыг ангилах: Үйлдвэрлэлийн цех тасаг, нэгжүүдтэй уялдуулан зардлыг:  Цех, тасгийн шууд ба шууд бус зардал  Нийтлэг ба хамсарсан зардал гэж ангилна. Цех, тасгийн шууд ба шууд бус зардал: Зардлын энэ ангиллын өртгийн объект нь цех тасаг юм. Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын цех тасгууд нь үйлдвэрлэлийн цех, үйлчилгээний цех гэсэн 2 хэсэгт хуваагдана. Үйлдвэрлэлийн цех тасаг нь бүтээгдэхүүн, эсвэл түүний эд ангийг үйлдвэрлэнэ. Үйлчилгээний тасаг нь бусад цех тасгуудад дотоод үйлчилгээ үзүүлдэг, ашиг олдоггүй нэгж юм. Үйлчилгээний нэгж нь бусад цех тасгууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлдэг4. Хэрэв зардал нь тухайн цех, тасагт шууд хамаарахаар байвал тасгийн шууд зардал гэнэ. Жишээ нь: цех тасгийн шууд материалын зардал, шууд 4https://docs.google.com/document/d/1-mjQLznreVcjysHm6wuZt0QUQ6E6ExgLtSgmi5gqE34/edit
  • 6. хөдөлмөрийн зардал, тухайн цех тасагт ажиллаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал гэх мэт. Өөрөөр хэлбэл өртгийн нэг объектод хамаарах зардлыг шууд зардал гэнэ. Хэрэв зардал нь ашиг олдог хэд хэдэн цех тасгийн дунд гарч байвал түүнийг тасгийн шууд бус зардал гэнэ. Өөрөөр хэлбэл хэд хэдэн өртгийн объектод хамаарагдах зардлыг шууд бус зардал гэнэ. Жишээ нь: үйлдвэрлэлийн хэмжээгээр гарч байгаа байшин барилгын түрээсийн зардал, элэгдлийн зардал гэх мэт. Нийтлэг ба хамсарсан зардал: Нийтлэг ба хамсарсан зардал нь хоёулаа шууд бус зардал. Нийтлэг зардлын жишээ нь: хоёр буюу түүнээс дээш цех тасгуудад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн элэгдэл, түрээсийн зардал, олон цех тасгуудад үйлчилдэг үйлчилгээний нэгжийн зардал. Өртгийн нэг объектоос нэгэн зэрэг нэг цаг хугацаанд үйлдвэрлэгдэн гарч буй хоёр буюу түүнээс дээш үндсэн бүтээгдэхүүнийг хамсарсан бүтээгдэхүүн гэнэ. Хамсарсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад гарсан зардлыг хамсарсан зардал гэнэ. Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг ангилах: Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг:  Капиталжуулах зардал  Үл капиталжих буюу Орлого олох зардал гэж ангилна. Капиталжуулах зардал нь ирээдүйд үр ашиг авч ирэх, хөрөнгийн анхны өртөгт ордог зардлууд. Капиталжуулах зардлыг баланст хөрөнгөөр бүртгэж харуулна. Жишээ нь: хөрөнгийг анх олж бэлтгэхэд гарсан зардлууд, худалдан авалтын дараах өртгийн капиталжуулалт. Орлого олох зардал нь тухайн тайлант хугацаанд үр ашиг авч ирэх, тайлант хугацааны орлогын тайланд тусгагддаг зардлууд. Жишээ нь: тайлант хугацаанд борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөг юм.