More Related Content
More from tg_tuvshee (20)
Ergeltiin bie
- 1. Хавтгайд О цэгт төвтэй тойрог , хавтгайн гадна орших S цэг авч S
цэгийг тойргийн цэг бүртэй хэрчмээр холбоход үүссэн гадаргууг дугуй
конус гэнэ.
S цэгийг конусын орой
Тойргоор хүрээлэгдсэн дугуйг
конусын суурь
Оройг суурийн тойргийн цэгүүдтэй
холбосон хэрчмийг конусын байгуулагч L
S цэгээс суурийн хавтгайд буулгасан
перпендикулярыг конусын өндөр H ;
радиус R
Конусын өндөр нь суурийн хавтгайд
перпендикуляр бол уг конусыг шулуун
конус гэнэ.
Конусын байгуулагч нь тойргийн ямарч
цэгээс хамааралгүй тогтмол
байна.
- 2. Шулуун конусын хажуу
гадаргуугийн талбай нь
суурийн периметрийн хагасыг
байгуулагчаар үржүүлсэнтэй
тэнцүү байна.
Конусын бүтэн гадаргуугийн талбай
нь : хажуу гадаргуугийн талбай дээр
суурийн талбайг нэмсэн нийлбэртэй
тэнцүү байна
- 3. Конусыг α суурьтай нь параллель α’
хавтгайгаар огтолбол r радиустай дугуй
үүснэ. r<R; α//α’
α ба α’ хавтгайнуудын хооронд орших
конусын хэсгийг огтлогдсон конус гэнэ.
Анхны конусын суурь ба огтлолд үүссэн
дугуйг огтлогдсон конусын сууриуд гэнэ.
Анхны конусын өндөр ба байгуулагчийн α, α’
хавтгайн хооронд хаагдах хэсгийг
харгалзан огтлогдсон конусын өндөр ба
байгуулагч гэнэ.
Огтлогдсон конусын хажуу гадаргуу
суурийн тойргуудын уртын нийлбэрийн
хагасыг байгуулагчаар үржүүлсэнтэй
тэнцүү.
- 5. Цилиндрийн хажуу гадаргуу
суурийн тойргийн уртыг өндрөөр
үржүүлсэнтэй тэнцүү
Цилиндрийн гүйцэт гадаргуу
хажуу гадаргуу дээр суурийн
дугуйн талбайг 2 дахин авч
нэмсэнтэй тэнцэнэ