SlideShare una empresa de Scribd logo
1 de 71
Descargar para leer sin conexión
Зүүдний тайлал Э-Я үсэг




Э ҮСЭГ
Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна.
Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм
сайн сайхнаар төгсөнө.
Эм
Хэн нэгэнд эм өгч байвал - Ажил төрөлдөө амжилт олно.
Эмч
Залуу бүсгүй эмч зүүдлэвэл - Тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна.
Өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл - Сэтгэл санаа хямрахын шинж.

Ээмэг – Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно.
Эмэгтэй
Сурвалжит эмэгтэй - Та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд
очихыг хүсэж байна гэсэн үг.
Энэ эмэгтэй инээмсэглэж байвал - Та зорилгодоо хурдан хүрнэ.
Муухай харж байвал - Энэ оролдлогоо орхисон нь дээр.
Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - Үгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл
маргаан, сэтгэл санаа хоосрох.
Эмнэлэг
Гарч байна - Таныг хорлохоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадна.
Өвчтэй хэвтэж байна - Өвдөж болзошгүй.
Эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал - Танд даван туулахад
хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг
даван туулахад тусална.
Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна - Хүслээ биелүүлэхэд
саад учирна.
Эргүүлэг – Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ
алдаж болзошгүйг харуулна.
Эр нөхөр
Эр нөхөртөө зодуулж байна - Эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун
үүснэ
Эрэгтэй хүн
Царайлаг сайхан эр - Амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй
болно.
Эрэгтэй хүн тарвас - Гай уршигтай.
Эрдэнэсийн чулуу
Дүүрэн хүүдий - Таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Бүхий л талаар дэмжигч
хүмүүсийн дунд орно.
Эрдэнэсийн сан оллоо - Баяр баясгалан тохионо.
Эрдэс чулуулаг – Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан
хандлага удахгүй гарахыг илтгэнэ.
Эрвээхэй
Эрвээхэй – Хий хоосон цуурхал.
Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал - Цэцэглэн хөгжиж,
шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ.
Цагаан эрвээхэй - Хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн
тэмдэг. Эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ - Хүсэл
биелэхгүй.
Өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал - Ойр дотны хэн нэг нь
удахгүй өвдөнө.
Эрвээхэй барилаа - Нууц алдагдана.
Нисч буй эрвээхэй - Найз нөхдөөс сураг сонсоно. Залуу бүсгүйд энэ нь
амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын
тэмдэг.
Эрэл
Та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна -
Та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг, сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч
байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна.
Ээрүүл
Ээрүүл - Амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн
дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй.
Эх
Амьд сэрүүн - Элдэв асуудал ургана.
Нас барсан байна - Хэрүүл гарна.
Өвджээ - Таагүй явдал тохиолдоно.
Эхнэр
Гоё болсноор - Ажил хэрэг ундарна.
Навсгар байгаагаар - Ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна.
Сайхан зантай байна - Аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно.
Үзэсгэлэн төгөлдөр болсноор - Шийдэхэд бэрх олон асуудал тулгарна.
Эхнэр загнаж байна - Гэр бүлийн хосын нэг нь шанална.
Эцэг
Эцгийгээ үхжээ - Өв хөрөнгөө алдана.
Өвдснөөр -Сэтгэл дундуур байна.
Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна - Буян нэмж байгаа хэрэг.

Ю ҮСЭГ
Юм олж - Орлого олох.

Я ҮСЭГ
Ядуурч хоосрох
Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал - Амьдрал дээр бүх юм
сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө.
Явах
Намгаар хэсч явна - Таагүй явдал тохионо.
Ус туулаад явж байвал - Баярлана.
Ойгоор явж байна - Хэрүүл маргаан болно.
Тал хээрээр явж байвал - Хов живэнд өртөнө.
Ялаа – Уйтгар, гуниг, гутрал.
Ямаа
Ямаа – Эд баялаг өсөхийн бэлэгдэл.
Залуу эмэгтэй ямааны сүү ууж байна - Удахгүй их баян хүнтэй гэрлэнэ.
Яндан
Яндангаар доошоо бууж байна - Гуниг гутрал тохионо.
Яр шарх
Яр шарх зүүдлэх - Сэтгэл санаа хямрахын бэлгэдэл.
Шархаа боолгож байна - Таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ.
Ятга
Ятганы гунигтай аялгуу сонсч байна - Таны хувьд ашигтай байсан ажил хэрэг
таагүй төгсөнө.
Эвдэрхий ятга - Өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн
үгнээсээ няцахыг илэрхийлдэг.
Ятга хөгжим дарж байна - Хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана.

Лусын дагина - зүүдлэвэл хувь заяанд өөрчлөлт гарна.
Таныг өөр хүний нэрээр дуудахад хариулж байна - Тулгарсан бэрхшээлийг олж
харахгүй байна.
Ногоон могой - зүүдлэвээс харьцаа тасарна, золгүй тохиолдол.
Загас барьж байна - гэж зүүдлэвээс хүнд сорил шалгалт болно.
Эхнэр загнаж байна - гэж зүүдлэвэл гэр бүлийн хосын нэг нь шанална.
Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна - гэж зүүдлэвээс хүслээ
биелүүлэхэд саад учирна
Өвдөж эмзэглэх
Өвдөж байна гэж зvvдлэх - хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа
хvндрvvлэх
Юу нь ч юм өвчтэй байх - амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх
Өвчтэй хvн эргэж тойрох - баяр баясгалан
Шархтаж зvvдлэх - олны дундаас тодрох, албан тушаал дэвших
Тайван бус нойрсож буй эмэгтэй зvvдлэх - сэрvvн байхдаа сэтгэл санаа тань
ямар байхын илрэл Эмэгтэйн дvр төрх ертөнцийг vзэх vзлийг тань илэрхийлнэ.
Тайван нойрсох бvсгvй - амрах шаардлагатай болсноо мэдрэх

Хөрөг
Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг - гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань
гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх

Ихэр хvмvvс
Ихэр хvмvvсийг зvvдлэх нь - эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/,
аль нэгийг нь сонгох шаардлагатай.

Танихгvй эмэгтэй
Танихгvй эмэгтэйг зvvдлэх нь - аз жаргал, зовлон зvдгvvрийн талаарх таны
төсөөлөл, төлөвлөгөө, нөхцөл байдлын бэлэгдэл, сэтгэл санааны тань байдал:
эмэгтэйн дvр төрх таны сэтгэл санааны байдлыг илэрхийлнэ. Энэ нь өөрийнхөө
vйл хэрэг санаж сэдсэн зvйл жинхэнэ ёсоор vнэлэлт дvгнэлт өгөх
Танихгvй эмэгтэйг бvдэг бадаг зvvдлэх - бага зэрэг таагvй явдал
Танихгvй эмэгтэйн тааламжгvй дvр төрх, гоо vзэсгэлэн, гаднах аятайхан байдал
- баяр баясгалан, аз жаргал, эд баялаг
Жирэмсэн vл таних эмэгтэй - өөрчлөлт хувирал / шинэ соргог зvйлд бэлэн,
өөрчлөлт шинэчлэлтийг хvсэн хvлээх байдал
Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - vгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл
маргаан, сэтгэл санаа хоосрох
Могой араас чинь хөөвөл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ.
Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна.
Загас идэж байвал - Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна.
Бараан өнгөтэй загас зvvдэлбэл - Найз нөхрийн харилцаа тасарна.
Даарч бээрэн, хөлдөж байгаагаар - зүүдлэвэл өв хөрөнгө залгамжилна.
Бүсгүй хүн толь - зүүдлэвээс нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа - зүүдлэвээс буян хишиг дэлгэрэх болно.
Хүүхэн хүн хоргүй могой - зүүдлэвээс тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хүн тарвас - зүүдлэвээс гай уршигтай.
Могой бие ороож байна - гэж зүүдлэвээс насны ханьтайгаа учирна.
Гал - зүүдлэвээс хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь
Цамц зүүдэлбэл - Хагацашгүй хайр ирнэ.
Энгэр нь задгай цамц зүүдэлбэл - Гэнэтийн хайртай учирна.
Хуучин цамц зүүдэлбэл - Эртний найзтайгаа уулзана.
Урагдаж, үрчийсэн цамц зүүдэлбэл - Золгүй явдал тохиолдож магадгүй.
Бөөс зүүдэлбэл - Санаанд оромгүй бэлэг авна.
Гүйж яваа бөөс зүүдэлбэл - Ажил хурдан бүтнэ.
Олон бөөс зүүдэлбэл - Таагүй явдал тохиолдоно
Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр
бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын
амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл
хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул
болон завхай явдлыг єгvvлнэ.

Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна - гэж
зvvдэлвэл та бvсгvйчvvдэд єгєємєр хандсан хэвээр байхыг харуулж байна.
Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл - гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй
vйлдэл хийх харуулна.
Харин таны єрсєлдєгч хайртай хvнийг тань vнсэж байна - гэж
зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нєхєр нэг
нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх
болно.
Хэрвээ та дайснаа vнсэж байна - гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх
боломж гарна гэдгийн илэрхийлэл юм.
Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - гэж зvvдэлвэл
найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ.


Цас - зvvдэлвэл инээдэмтэй юм болох
Нар - зvvдэлвэл газар ухна

Хон хэрээ - зvvдэлвэл хэл сураг дуулна.
Тагтаа - зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх
Могой - зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн
Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна
Адуу - зvvдэлвэл дайсантай учрах болно
Мэлхий - зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах
Хонь - зvvдэлвэл баяжина
Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах
Єндєг - зvvдэлвэл хэрvvл хийнэ
Цаасан мєнгє - зvvдэлвэл юм хожино
Дарс - зvvдэлвэл нэг хvнд буруутан болно
Архи - зvvдэлвэл гачигдал зовлон учрана
Толь - зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ
Зvv - зvvдэлвэл аюулд учирна
Тvлхvvр олж - зvvдэлвэл хулгайчийг барина
Бєгж - зvvдэлвэл хань ижилтэй болно
Сvv - зvvдэлвэл хэрvvл уруул гарна
Гурил - зvvдэлвэл євчин зовлон
Шар айраг ууж - зvvдэлвэл муудалцах болно
Алчуур - зvvдэлвэл захидал авна
Ор дэр - зvvдэлвэл бие муудах
Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог
Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна
Цус - зvvдэлвэл ойрын хамаатантай учирах
Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно
Vсээ самнаж - зvvдэлвэл хурим болно
Нисэж явна - зvvдэлвэл амжилтанд хvрэх
Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх
Юм олж - зvvдэлвэл орлого олох
Уйлж гашуудаж - зvvдэлвэл баярт vйл тохионо
Хvмvvс бvжиглэж байна - зvvдэлвэл согтотлоо архи ууна
Цамц зvvдэлбэл - Хагацашгvй хайр ирэх болно.
Энгэр нь задгай цамц зvvдэлбэл - Гэнэтийн хайртайгаа учирна.
Хуучин цамц зvvдэлбэл - Эртний найз нєхєдтэйгээ уулзана.
Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл - Золгvй явдал тохиолдож магадгvи.
Бєєс зvvдэлбэл - Санаанд оромгvй бэлэг авна.

Гvйж яваа бвєс зvvдэлбэл - Ажил хурдан бvтнэ.
Олон бєєс зvvдэлбэл - Таагvй явдал тохиолдоно.
Даарч байна гэж зvvдэлбэл- єв залгамжлана
Даарч бээрэн, хєлдєж байгаагаар - зvvдэлбэл єв хєрєнгє залгамжилна.
Бvсгvй хvн толь - зvvдэлбэл нєхєртєє хууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа - зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно.
Хvvхэн хvн хоргvй могой - зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хvн тарвас - зvvдэлбэл гай уршигтай учирна.
Могой бие ороож байна - гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна.
Гал зvvдэлбэл- хvсэл мєрєєдєл тань бvтэлгvйтэх нь болно.
Могой араас чинь хєєвєл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ.
Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна.
Загас идэж байвал - Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна.
Бараан єнгєтэй загас зvvдэлбэл- Найз нєхрийн харилцаа тасарна.
Ц ҮСЭГ

Цаас
Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна.
Эрээлж бичсэн цаас - Хов жив дэгдэнэ.
Хэвлэсэн цаас бол - Өөрийгөө зөвтгөж чадна.
Цаасан мөнгө - Юм хожино
Цаазын ажиллагааг харж байна - Таагүй явдал.
Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт
явдал тохионо.
Цаг - бирж дээр тогловол ашиг хонжоо олно.
Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ.
Цагаан хэрэгсэл
Цагаан хэрэглэл өлгөж байвал - Хожил авна.
Эвхэж байвал - Ядуухан өв залгамжилна.
Худалдаж авч байвал - Өвчин ирнэ, гомдоно.
Уранхайг харвал - Албан тушаал буурна.
Цэвэр цагаан хэрэглэл харвал - Элбэг хангалуун.
Бохир даавуу - Гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ.
Цалин
Цалингаа авч байна - Одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн
ашигтай байна.
Хэн нэгэнд цалин өгч байна - Та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна.
Цалинг тань багасгажээ - Хэн нэгэн таныг хорлож байна
Цалингаа нэмүүллээ - Юу ч хийсэн ашиг орлого сайтай байна.
Цамц
Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Хагацашгүй хайр ирнэ.
Энгэр нь задгай цамц - Гэнэтийн хайртай учирна.
Хуучин цамц - Эртний найзтайгаа уулзана.
Урагдаж, үрчийсэн цамц - Золгүй явдал тохиолдож магадгүй.Бохир бол -
Өвчин зовлон.
Цамхаг - та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм.
Цамхаг дээр гарч байвал - Өвчин ирнэ.
Унаж буй цамхаг харвал - Эрх чөлөөгөө хасуулна.
Гоёмсог, өндөр цамхаг - Бэрхшээлийг даван туулна.
Харуулын цамхаг үзвэл - Сайхан ирээдүй, удахгүй замд гарна.
Царс мод
Саглагар царс модны дор унтаж байна - Та их нөлөөтэй ивээн тэтгэгч,
хамгаалагчтай.
Царс модруу авирч байна - Амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ
шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана.
Цас – Инээдэмтэй юм болох
Цонх
Онгорхой цонх зүүдлэвэл - Амаа барих хэрэг тохиолдоно.
Цонхноос уналаа - Зодоон цохиондоо хүртэл муудалцана.
Шинэ цонх зүүдлэвэл - Уйтгарт автана.
Цонхоороо орж байна - Ужиг өвчин.
Цом – Мөнгөн цомноос ус ууж байна - Бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ.
Цоож
Онгойлгож байна, эсвэл түгжиж байна - хэн нэгэн таныг хорлож байна.
Цоож эвдэрхий байвал - хайр дурлал үл тоомсорлогдоно.
Цох
Биен дээгүүр тань цох явж байна - Ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал
тохионо. Алж байна - Сайн.
Цөллөг
Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна - Та эрт үхэж болзошгүй.
Хүүхдийг хөөж байна - Ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ.
Цус
Цус - Ойрын хамаатантай учирах.
Цустай хувцас зүүдлэгдвэл - Дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал
ахихад тань саад болох гэж байна.
Цэвэр тунгалаг ус зүүдлэвэл баярлах
Цээж
Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа - Аюул заналхийлж буй хэрэг.
Цээжээ халтар болж, хатингаршчээ - Хайр дурлалд итгэл алдрах, олон
өрсөлдөгчтэй тулгарах.
Цэцэг
Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна.
Хатсан цэцэг - Ажил алба бүтэлгүйтэнэ.
Цэцгийн баглаа - Урьд нь таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө
өвлөн авна.
Цэцэг түүж байвал - Аюултай өвчин тусч болзошгүй.
Цэцэг тасалж - Магтаал сонсоно.
Цэрэг – Маш таагүй явдал.
Цэцэрлэг
Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ.
Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал - Хорон муу санааг илрүүлнэ.

Ч ҮСЭГ
Чавга
Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болно.
Идэж байна - Ихэд хүссэн зүйлээ авна.
Чандар
Чандар харж байна – Дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд
багасгахыг хичээж байна.
Өөрийгөө чандарлуулж байна - Худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ
бусдын нөлөөнд автаад азгүйтэх.
Чихэр
Идэж байна - Санамсаргүй их бэлэг сэлт авна.
Бусдыг чихрээр дайлж байна - Хуучны найзуудтайгаа цагийг таатай
өнгөрөөнө.
Чоно
Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах
юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна.
Чоно алж байвал - Таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна.
Чоно улихыг сонслоо - Таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг
илрүүлж, нэр цэвэр гарна.
Чулуу
Чулуу – Хүнд ажил хийх.

Б.Шүүдэрцэцэг         :    Хүнийх           on    2005-07-04      17:14:00

Цолмон өглөө бүр зүрх зусам ганцаардал дунд сэрдэг. Өглөө
нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлг үй хэсэг хэвтэнэ.
Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй
цаасаар саяхан цаасалсан хана , хоолны болон гоёлын ширээний
үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ,
диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай... Юм
бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх
шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин
зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул
үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр
хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа
уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа
ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм
уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад
цаг     харахад    яг   найм    дөч     болж   байдаг    юм.

Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ
жил хорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөх өртэй болохг үй
гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий
хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин
тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн
ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм.
Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар
байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ
ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд
орондоо орох сон.
Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод
бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч
нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр
залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхг үй
инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө
бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад
цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд
зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр
өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон
түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй,
дараагийн    сонгуулийн    дараа    өөрөө   сайд    ч   болчихож
мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр
бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа.
Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа
гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь
авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан
залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд
дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны
тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад
шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг
нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь
нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө
түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ
байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана.
Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг
нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь
тааралдаж нэг гунигладаг юм.
Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азг үй хувь заяагаа
зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй
хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно.
Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм
бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм.
Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл,
донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус
сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё н үд, өөгүй
цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад
учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой,
галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай
суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ
юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд.
Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох Шинжтэй.
Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхөө босоо толинд өөрийгөө
хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт
хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь
нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж
явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх
өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн
шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг
зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж
явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч
харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу
халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт
хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл
орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий
ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь
хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв.
Гэтэл...
- Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд
нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон
баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өгл өө
бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан
нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан
санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм
байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ.
Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ
аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө
залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн
дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд
нь харагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд
шохоорхсон нүдээр харан:
- Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс
харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон
баярласандаа хашгирах шахав.
- Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй
өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж
эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй.
Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь
урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах
шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвд өгний энэ
шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа.
- Та хаана буух вэ?
- Би “Бодь цамхаг”-т ажилладаг.
- Аан, би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм
байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт
урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор
дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан
цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрх үү
бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас
мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь
сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц
салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ
машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар б үх юм
үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг
гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг
харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос
нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд
танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь
мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол,
муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа.
- Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл
цоччихов.
- ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсанг үй шив дээ
гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа
сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их х үүхэмсэг х үн
биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов.
Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон
өнгө харцанд нь илэрхий байлаа..
- Намайг Цолмон ....Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн
эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу
инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж
зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон
хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх
найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг
яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна.
Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас
атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн
сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн
бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан
ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь
хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих болов уу
гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнг өрс өн хойно
хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав.
- Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд
тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү?
- Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөд өр ер нь
миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны
машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За,
баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өд өржин
хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа.
- Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд
л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн
бага зэрэг үнэд орж эхлэв.
-За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол
баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм
сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс
яахав дээ.
- Аль ресторанд орох дуртай вэ?
- Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний х үссэн
бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж
байгаа хэрэг.
- Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд.
- За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой
болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж
бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав,
Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх
хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй,
бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. М өн л
цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг з үүлээ. Энэ
орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой.
Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн
сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны
цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин
ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан н үд нь
гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв...
Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь
хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан
юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь
хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг:
- Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай.
Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдр өөс
хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт
барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны ш өн ө
залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа
санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу
аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон
эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь
гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж
хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч
үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын
өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд,
толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн
ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж
сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц
цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой,
маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж
билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр
хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, н үд нь
дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл
хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний
юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан
хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр
хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ
ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг
дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов.
Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ.
Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг
чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан
л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад
Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахг үй
байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг
нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй
тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил
дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн
жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр н үдэнд нь ч
анх татагдсан л даа.
Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан
найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж
байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо.
Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов
оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын
бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг
гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг
эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан х үн
шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл
түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна.
Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн
болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов.
Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал
Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм
хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр
хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой .
- Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би
гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож
нүд ирмэх зуур хувцаслачихаад:
- Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно
биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч
одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр
хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төл өө
тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр
дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө
түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн
агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай
бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан
гансарч байлаа.
Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар
хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын
эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Б үсг үйн з үрх
дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж
байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо.
Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц
хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд
л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол
түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд
зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин
хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг
тэр харсан билээ. Түүний хэтэвчинд
Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх
өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би
дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ
ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг
хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз
жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт
зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх ...Одоо
эзэн нь ирж яваа.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Мэдлэгтэй хүн царай муутай
байсан ч дотроосоо гэрэлтдэг
Олон арван сонирхолтой хайрын өгүүллэг, туужуудаараа олны
танил болсон зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр эгчийгээ
Танхил насандаа буландаа урин оролцууллаа. Түүний зохиолоос
сэдэвлэн бүтээгдсэн Шүрэн бугуйвч кино одоо кино театруудаар
гарч                       байгаа                        юм.

Танхил:     Таны     бусдаас     ялгарах    онцлог     юу     вэ?
Шүүдэрцэцэг: Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой байдаг. Миний
онцлог гэвэл ном унших, юм бичих маш дуртай маань л байх даа.
Бас өөрийн гэсэн биеэ даасан бодолтой, ямар ч үед өөрийнхөөрөө
байж чаддагаараа л бахархдаг.
 Би үзэл бодол дээрээ үргэлж хатуу зогсдог, жишээлбэл сонин дээр
эмэгтэйчүүдийг муулсан мэдээлэл гарвал би хүлээн зөвшөөрч
чаддаггүй. Тэр сонин руу нь заавал утасдана. Угаасаа миний
судалгааны ажлын чиглэл ч тийм , хэвлэл мэдээлэл ба
эмэгтэйчүүдийн дүр төрх, имижийн талаар байдаг. Зарим
эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэг их эмзэглэхээр асуудал биш мэт
санагдаж магадгүй. Ямар ч эмэгтэйг муулсан надад шууд өм өөр өх
сэтгэл төрдөг. Ялангуяа сонинуудад эмэгтэй хүнийг хүйснийх нь
талаас ялгаварлаж, гутаах маягаар их бичиж байна. Урт үстэй,
ухаан богинотой, бүсгүй хүн цагаан зээр хоёр нутагг үй ч гэх шиг
хоцрогдсон зүйрлэл, стеоротип ашиглаад нэг эмэгтэйг муулсан
байхад би ч гэсэн эмэгтэй юм чинь намайг бас урт үстэй ухаан
богинотой гэсэн үг гэх маягаар ханддаг. Би хэзээд эмэгтэйч үүдийн
эрхийг хамгаалсан феминист үзэл бодолдоо үнэнч байдаг. Тийм
болохоор өөрийнхөө үзэл бодол, хэн нэгнийг хамгаалж чаддагаараа
л бахархах байх даа.
 Танхил: Бага байхдаа өөрийгөө хөөрхөн гэж боддог байсан уу?
Шүүдэрцэцэг: Үгүй, бүх насны хүүхдүүдэд, ялангуяа охидод
өөрийгөө голох сэтгэхүй байдаг гэсэн. Одоо би бүр охидуудад энэ
тухай байнга ярья л гэж боддог юм. Би бүр оюутан болж дээд
сургуульд сурахаар Орост очсон хойноо л гадаадынхантай хамт
суралцаж эхлээд өөртөө итгэлтэй болсон шүү дээ. Тэд намайг чи
ёстой гоё байна гэж хэлж байгаа юм. Тэрнээс өмнө ерөөсөө өөрийгөө
нэг их гоё гэж боддоггүй байсан. Тэгээд одоо энэ насан дээрээ н өг өө
эмэгтэйчүүдийн асуудлыг сонирхоод ирэхээр охид, дундаж насны
эмэгтэйчүүдын үзэл бодлын ялгааг харж байгаа юм. Ер нь барууны
орнуудын судлаачдын үзэж байгаагаар охид ялангуяа өсвөр
насандаа өөртөө маш итгэлгүй, ямагт өөрийгөө голж, сэтгэл дундуур
байдаг гэнэ. Ингэж өсвөр насны охидоор барахгүй насанд х үрсэн
эмэгтэйчүүд ч сэтгэл гутралд автаж байгаа нь тэдний шүтээн
болсон одод нь дандаа загвар өмсөгчид, жүжигчид гээд нарийхан
туранхай хүүхнүүд байдагтай холбоотой. Тусгай мэргэжилтнүүд,
чадварлаг гэрэл зурагчдын ачаар үлгэрийн гүнж мэт үзэсгэлэнтэй
харагддаг тэр оддоос болж охид эмэгтэйчүүд өөрсдийгөө тэдэнтэй
харьцуулж сэтгэл зүйн асар их дарамтанд ордог. Тийм болохоор
охид өөрийгөө бүү гол. Хүсвэл хэн ч сайхан харагдаж болно. Чи бол
энэ дэлхийд дахин давтагдашгүй цорын ганц бие хүн учраас хэнтэй
ч өөрийгөө харьцуулах хэрэггүй гэдгийг ойлгуулмаар байгаа юм.
 Танхил: Яг өнөөдөр тэгж өөрийгөө голж байгаа охидуудад та юу
гэж                            хэлэх                             вэ?
Шүүдэрцэцэг: Зөндөө л зүйл байна. Саяхан Опрагийн нэг шоуг үзэж
байхад яг энэ сэдвийг хөндөж байна лээ. Шоунд өсвөр насны охид
болон охидын сэтгэл зүйгээр мэргэжсэн сэтгэл судлаачид үзэгчээр
оролцож, зочин нь Will Smith-ийн эхнэр Jada Pinkетт Smith байсан.
Жада бол жижигхэн биетэй маш дайчин эмэгтэй шүү дээ. Тэгээд “би
ч бас жаахан байхдаа бүх өндөр охидуудыг гоё юм байх гэж боддог
байсан. Одоо миний нөхөр намайг гоё гэж хэлдэг. Ер нь тэгэtд манай
одуудын дунд ч гэсэн жижигхэн биетэй эмэгтэйчүүд олон байгаа.
Ерөөсөө өөрийгөө өндөр нам, тарган бүдүүн гэж гоочлох хэрэггүй”
гэх мэтээр зөвлөгөө өгч байсан. Тэнд өөрийгөө бүдүүн, батга ихтэй
гэх мэтээр янз бүрийн шалтгаанаар голж сэтгэлээр унадаг охид
ирээд урамшаад гарч байсан. Энэ талаар улам их ярьж охиддоо
урам хайрлаж, зөвлөгөө өгч байх хэрэгтэй юм байна гэж надад
бодогдсон.
 Танхил:           Анхны            үерхлийнхээ            талаар?
Шүүдэрцэцэг: Миний үед хөвгүүд охидыг гуйдаг байлаа л даа.
Одоо ч мэдэхгүй ээ, охидууд бараг хөвгүүдээ гуйдаг болчихсон юм
биш үү. Анх 5-р ангидаа анхныхаа захиаг авч байсан. Захиа авах
дургүй охин ч гэж хаа байхав. Нөгөө ангийн зарим хөвгүүнтэй
холбуулаад л, жаахан цагаан царайтай байсан юм уу, х өвг үүд захиа
барьж нэлээд гүйнэ. Өмсч байсан пальтоны халаасанд захиа
хийчихнэ, зуныхаа амралтаар зусланд явчихаад ирэхээр араас захиа
ирнэ гэх мэт /инээв/. Гэхдээ би 10 жилд байхдаа үерхэж байгааг үй.
Нөхөр бид хоёр чинь 10 жилдээ цуг сурдаг байсан байхгүй юу.
Тэгээд 10-аа төгсөөд үерхэж эхлээд л хоорондоо нийлцгээсэн дээ.
Анхны хайртайгаа суусан.
 Танхил:               Таны              дуртай             өнгө?
Шүүдэрцэцэг: Уг нь би хар, улаан өнгөнд дуртай. Их бадрангуй гоё
өнгө. Гэхдээ улаан хувцас олон байдаггүй. Энэ хавар дуурийн
театрын ойд өмсөх гэж час улаан торгон даашинз хийлгэсэн.
Гайхалтай нь надад ягаан өнгийн хувцаснууд их байдаг юм. Яагаад ч
юм, уг нь өөрөө ягаан өнгөнд дуртай биш хэрнээ л цүнх, туфль энэ
тэрээ ижилсүүлж авсаар байтал баахан ягаан хувцастай болчихсон
байдаг юм. Ягаан цув гэхэд 2 байгаа. Бас хар өнгийн хувцаснууд
нэлээд бий.
 Танхил:             Гэр            бүлийнхээ             талаар?
Шүүдэрцэцэг: Нөхөртэйгээ анх 16-тайдаа танилцаад 19-тэйд өө
үерхэж эхлээд 20 хүрээд л хуримаа хийчихсэн. Хүм үүс биднийг
сайхан л гэр бүл гэж хэлдэг юм. 3 охинтой, нэг охиноо өргөж авсан
юм. Манай гэрт охидуудын маань 2 өрөө нь ягаан, тавилга нь ягаан,
тэгээд миний хувцаснууд ягаан гээд бүгд л ягаан болчихсон байдаг.
Арай л нөхөр минь ягаан болчихоогүй /инээв/.

Танхил: Сайн ээж, сайн эзэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
Шүүдэрцэцэг: Би сайн ээж, сайн эхнэр байх гэж хичээдэг. Харин
сайн эзэгтэй байхыг боддоггүй. Учир нь гэрийн эзэгтэйн ажилд би
үнэхээр сонирхолгүй. Харин сайн ээж байх шаардлагатай, заавал.
Яагаад гэвэл өөрөө л хүүхэд төрүүлж, эх хүн болъё гэсэн сонголтыг
би хийсэн.Тийм болохоор миний ажил 1-рт байх ёстой гээд хүүхдээ
тоохгүй яваад байж болохгүй. Тийм хүмүүсийг би ойлгодоггүй.
Хэрэв карьер хөөж алдарших гэж байгаа бол ээж болохг үй байж
болно. Харин ээж болсон л бол хүүхэд нэгдүгээрт байх ёстой. Сайн
ээж байх сайн эзэгтэй байх бол хоёр өөр асуудал. Сайн эзэгтэй гэдэг
чинь гэрийн ажлаар махран оролддог хүнийг хэлэх байх.

Миний бодлоор сайн ээж гэж хүүхдүүдээ ойлгодог, тэдэндээ цаг
гаргаж, ойлгож чаддаг хүнийг хэлнэ. Би охидуудаасаа 4, 5 нас
хүртэл нь дэргэдээс нь холдоогүй, өөрөө л өсгөсөн. Ээж нь дэргэд
нь байна гэдэг чинь ээж хүүхдээ мэдэрнэ, ялангуяа охидуудынхаа
юунд дуртай, юунд дургүй, тэгээд юунд дуртай болгон хүмүүж үүлэх
вэ гэдгийг мэддэг байхад үнэхээр хэрэгтэй. Би биеийг нь
төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэсэн үгтэй бас нэг их санал
нийлдэггүй. Би хэлд ороогүй байхаас нь эхлээд охиддоо үлгэр
ярьж, ном уншиж өгдөг байлаа. Одоо охидууд маань номонд
ухаангүй дуртай. Ээж аав нь юунд дуртай байна, хүүхэд ч бас түүнд
л дуртай байна. Тиймээс би ухааныг нь ч бас төр үүлсэн ээжийг л
хамгийн сайн ээж гэж боддог.
 Танхил: Таныг урамшуулж сэргээж байдаг хамгийн дуртай үг
тань?




                          Шүүдэрцэцэг: Ухаалаг сайхан үг зөндөө л
уншиж байсан. Гэхдээ нэг найзынхаа хэлсэн үгийг мартдаггүй. Найз
минь надад нэг удаа чи “Хөвдний түймэр” шиг л бай гэж хэлж байсан
юм. Үүнийг би эхлээд ойлгоогүй. Бараг 10 гаруй жилийн өмн ө
намайг сэтгүүлч байхад энэ үгийг хэлж байсан. Учир нь ойд түймэр
гарахад хүмүүс унтраахаар , тэгэхэд нь тэр түймэр хөрсөн доороо
шургачихдаг гэнэ. Тэгээд мод, хөвдний үндсийг нь шатаагаад яваад
байдаг. Хүмүүс дээгүүр нь унтраачихаад санаа амраад байтал
нөгөөх чинь газар доогуур асар их талбайг хамарсан хойноо гэнэт
газрын хөрснөөс цөм үсрээд гараад ирэхээр хэн ч дийлдэггүй. Энэ
зүйрлэл надад их гоё санагддаг юм. Юу ч хийгээг үй хэрнээ
сүржигнээд л, бухимдаад, хүмүүст атаархаад байх биш, чимээгүй л
өөрийнхөө чаддаг ажлыг хийгээд явж байхад нэг л өдөр “Хөвдний
түймэр” шиг л бүтэн уулыг эзлээд цөм үсрээд гараад ирнэ дээ гэж
хэлж байсан. Ийм үг хэлсэнд нь тэр найздаа би үргэлж баярлаж
явдаг юм. Тэгээд би ч тэр философиор л амьдарч, ажиллаж байна
даа. Би урьд нь 2 ном хэвлүүлчихээд байхад Ш үүдэрцэцэг гэж хэн ч
юм хүмүүс мэддэггүй байсан. Би чинь уг нь Тогтохбаяр гэдэг нэртэй
хүн ш дээ. Анх ном хэвлүүлснээс хойш 6 жил өнгөрч байна. Ер нь
элдэв хар хорын бодолд автахгүй, хүмүүст атаархахг үй, яагаа ч
үгүй байж нэр алдрын хойноос хөөцөлдөхгүй, хийх ажлаа л сайн
хийж байхад амжилт ирнэ дээ.
 Танхил: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг юутай зүйрлэх вэ?
Шүүдэрцэцэг: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зүйрлэсэн үгнүүд
зөндөө ш дээ. Явуухулан гуайн шүлгийн нэг сайхан мөр байдаг.

                Сайхан                  бүсгүйн               хөл
              Гаслангуй                модонд             хүрэхэд
     Салаа    мөчир   бүхэн      нь    цэцэглэж    жимсэлнэ   гэж

Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхалтай дүрсэлсэн байгаа биз дээ?
Зүгээр нэг хөөрхөн хүүхний хөл хүрэхэд мод цэцэглэхгүй. Тэгэхээр
сайхан сэтгэл, эрч хүч, ухаалаг байдал, нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн
бүгд л нийлж байж модыг хүртэл амилуулахаар үзэсгэлэн бүрдэнэ
гэсэн утгатай л үг юм шиг.
 Танхил:     Таны     багын      мөрөөдөл     юу     байсан      бэ?
Шүүдэрцэцэг: Би ер нь бага байхдаа их л мундаг сэтг үүлч болох
юмсан л гэж боддог байсан. Их багаасаа л мэргэжлээ сонгосон. Тэр
үед сэтгүүлчийн мэргэжил эмэгтэй хүний хамгийн моодны мэргэжил
байсан байхгүй юу. Тэгээд л нөгөө “Суварган цэнхэр уулс”-ын
Солонго шиг нэг их гоё эмэгтэй, сэтгүүлч, түүн шиг л гоё
хувцасласан эрхэмсэг, содон байхыг л хүсдэг байсан даа.
 Танхил: Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ?
Шүүдэрцэцэг: “Шүүдэрцэцэг” нэртэй дабль CD гаргалаа.Миний
өгүүллэгүүдийг алдартай жүжигчид уншиж хөгжмийн найруулга
хийсэн сонсдог ном л доо.Гадуураа гоёлын ууттай, CD-д орсон
зохиолуудыг жижигхэн ном болгож хэвлэсэн бэлгэнд өгөхөд
тохиромжтой гоё сонсдог ном болсон.Бас бүх өгүүллэгээ нэгтгээд
“Сэтгэлийн анир” гээд нэг түүвэр ном гаргасан. “Шүрэн бугуйвч”
туужаар “САС пикчерс” студи кино хийсэн байгаа.
 Танхил: Уран бүтээл арвин байгаа юм байна. Танхил-ын
хэрэглэгч        охидод        юу        гэж      зөвлөх         вэ?
Шүүдэрцэцэг: Охидод зөвлөх юм их байна аа. Юуны өмнө өөртөө
итгэлтэй бай. Бусад охиддоо тусал, сайхан сэтгэлээр хандаж сур.
Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байж, нөхөрсгөөр хандаж сурах
хэрэгтэй байна. Өөртөө зорилго тавь. Зорилготой хүнд амжилт ирдэг
юм. Тэгээд өөрийгөө хайрла.Чи өөрийгөө хайрлахгүй бол Бурхан
чамайг хайрлахгүй шүү дээ. Их уншиж мэдлэг хуримтлуул. Их
уншиж гэгээрсэн хүн царай муутай байсан ч сайхан харагдаж сэтгэл
татдаг. Хөөрхөн мөртөө тэнэг байвал харцнаасаа л эхлээд харанхуй
нь мэдэгдэж хүнийг өөртөө татаж чаддаггүй.
                    80 хэм /Б.Шүүдэрцэцэг/



Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илүү нэг
л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг
хөнжилдөө шурган тавтайяа чадахгүй зүүнд хатгуулсан мэт
ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гүнээс шөвөгдөх тэр түгшүүрт
мэдрэмж л ийнхүү урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хүргэв үү
дээ. Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа
хагинуулах, хүүхдүүдээ сэрээх гэж үглэхийг нэг чихээрээ сонсч
нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө
нэг л биш ээ. Бүх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ
хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг
руу хяламхийлээ. Долоо гуч. Yсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар
нойрсоно. Харин тэр….Айлын нөхрийн өглөө бүхэн хийдэг олон
ажил түүнийг хүлээж байлаа. Юуны өмнө хүүхдүүдийг сэрээх.
Хүүхдийн өрөө рүү орж сургуульд сурдаг ууган хүүгийнхээ
хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв.
-Босоорой, миний хүү. Хичээлээсээ хоцрох нь. Хүү хөнжлөөрөө
биеэ ороогоод цааш эргэхдээ:
-Аав, сүртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ.
-Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан
даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны
тулам…Тэр яагаад ийнхүү үглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгүй.
Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхүү үглэхэд жигтэйхэн
их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргүй ажил миний толгой
дээр… Ядаж Дөлгөөн өглөө босохгүй юм. Багш нь бас л над руу
ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хүргэх гэсээр яваад би дандаа
ажилдаа хоцорчих юм…”
Эмэгтэйчүүд яагаад үргэлж ингэж нэгэн хэвийн юм үглэж
өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв үглэж таашаал
авдаг бол аймаар юм…Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө…
Мань хүн хүүгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рүү
шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр
эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр.
Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр… Дараагийн гучин
минутанд нойрмог нүдэлсэн том хүүдээ ундыг нь уулгаж, гэрийн
эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хүүгээ босгон нүүрийг нь угааж
хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг
яагаа ч үгүй байхад, яршигтай юм…” гэж гэргий нь ярдаглаад
хөнжлөө буцаан нөмрөх аж.Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан
хүүгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа
ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр.
Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай . Гэтэл эхнэр нь
залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? хэмээн лавлаад орой
хүүхдээ цэцэрлэгээс авч чадахгүйгээ дуулгав..
Аяа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг.
Бага хүү нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно.
Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Yдийн цайны цагаар
уулзмаар байна гэнэ.
Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай
болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хүрсэн гэнэ. Баатар
дотроо манай Энхмаа ч зүгээргүй дэг гэсэн түгшүүрт бодлоо
нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугүй байхав.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахгүй юу. Муу хогийг
хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван х үүхдээ
аваад явчихсан байвал хашрахгүй яадаг юм” гэв.
-Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай . Тэнд очоод түйвээж
өгвөл яана. Аягүй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад
залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм?
Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зүрхгүйгээ
дотроо хүлээн зөвшөөрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх.
Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр.Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт.
Эрчүүд хоорондоо уулзаж зовлонгоо яриахаас хэтрэхг үй дорой
амьтад юм чинь.
Тэр хоёр ямар ч шийдэлд хүрч чадалгүй салцгаав. Yдээс хойш
Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад
өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгүй байхад горьдов оо, бас.
Гэвч очихгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Хүргэнүүд хэзээ сайн
нэртэй байлаа.
Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж
ирээд үймрүүлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг
өдө, гадагшаа хэд хэд ухасхийх нь . Хэлтсийн дарга авгай ч муухай
харахаар тогтохгүй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас
болмогц бага хүүгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа н үдийг
хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн
харчууд бүгд л цаг руугаа хялалзан гэр гэр рүүгээ яарцгаах нь
адилхан. Харин хүүхнүүд хаашаа ч адгасан шинжгүй, энэ орой
хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг
үзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц
бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв.
Баатар бага хүүгээ цэцэрлэгээс нь аваад дэлгүүрээр шуртхийн
талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав
нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншүүн дунд зогсоо
харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан
зурагтаар мэдээ үзэж сууна. Баатар зочны өрөө рүү нь шагайн
хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай
хийж өгөөд бага хүүгий нь дуудан үнсээд үглэж эхлэнэ.
-Миний муу зээ яасан туранхай юм дээ. Эх нь гайгүй л мөнгө олдог
шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, үгүй ч юм уу…
Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд
хүүгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь
ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгүй өнгөрчихөж чадсангүй. Гэр
рүүгээ яарах ч хэрэг байсангүй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л
гэртээ шагайх нь ойлгомжтой.
Түүнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хүү яасан ядруу харагдах
юм. Цаад хүүхэн чинь ганц удаа хүүхэд цэцэрлэгээс нь авчихгүй
юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том
охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж:
-Хүү ирээ юу? Хөгшөөн хүүдээ цай хоол… гэсхийчихээд охинтойгоо
аминч яриагаа үргэлжлүүлнэ. Эгч нь тэдний хүүг дуудан үнсээд
ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. . Зурагтаар УИХ-ын
чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишүүний дунд тавхан
эр харагдах нь тоон дотор үсэг.. гэгчээр дэндүү сондгой . Гэтэл
нэгэн эрэгтэй гишүүн шийдвэр гаргах түвшин дэх эрчүүдийн
оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад
эгч нь тас тас хөхрөөд
-Энэ муусайн эрчүүд гэрээ сахиад л дуугүй сууж байвал барав. Бас
жендер мендер ярьж яах нь вэ. Хүүхдий нь бид гаргаж байна.
Эрчүүд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз.
Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур :
-Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна
биз…Эмэгтэйчүүдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? хэмээн
эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа
:
-Тэгж бас болохгүй ээ. Эрчүүдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шүү
гээд хүү рүүгээ нүд ирмэх нь сэтгэл уужрам. Түүнийг багыгаа
дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хүүгийнхээ
тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа
аваад :
-Хэнтэй ярих вэ?гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгүйгээр:
-Энхмаагийнх мөн үү?гэхэд хардлагын хар манан цээжийг нь
хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад:
-Мөн байна??
-Өөртэй нь ярьж болох уу?
-Байхгүй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой
инээд сонсогдоно.
Залуучууд ичгүүргүйгээр айлын эхнэр эргүүлэх юм даа. Шөнө
эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрүүл болно
яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хүүгээ хооллон
унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв.
Хоёр хүү нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо?
Охинтой байсан бол санаа амар байхгүй юу. Ядаж л удам залгах
охингүй юм гэж амьтан гоочлоод байхгүй. Шөнө дунд болжээ. Санаа
алдаад унтлагын өрөөндөө оров. Эр хүн оргилд нь бүү хэл хажуу
бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сүлдэт уулын цаст оргилыг
дүрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй.
Эхнэр нь хэзээ ирэх юм бүү мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи
яагаад Шерлок Холмс шиг хүн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө
атгуулсан хийморьгүй хүүхэн биш шүү. Та гурвын төлөө нойр
хоолгүй яваад байхад давраад байвал…” гэхээс хойш. Больё.
Орондоо ороод сонин гарчиглав.” Ерөнхийлөгч Европын орнуудад
албан ёсны айлчлал хий байна”
Манай ерөнхийлөгчийн нөхөр тэргүүн ноёны донжлог хувцас
хөгшин европын дээдсийг гайхуулав … ч гэх шиг. Эр хүн гэдэг чинь
зүгээр л нэг хувцасны гол юм гэж үү? Гунигтай бодлоо үргээе.
Түүнийг дөнгөж зүүрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг
харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа
бололтой. Хүлээлтийн дунд нойрмоглосон зүрх нь баярлан цохилж
хаалгаа онгойлгохоор ухасхийв.
-Түлхүүрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв үү дээ?гэх түүнээс өөр
залуугийн сүрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр
дорхноо унтраад :
-Хоол идэхгүй л биз дээ? гэж бувтнаад унтлагын өрөө рүүгээ
зүглэв.
Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд
нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хүйдэс атгаг сэжиг
хуралдсан шөнийн түнэр харанхуйг үүрийн гэгээ ярна. Маргаашийн
наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч үл ялган гийгүүлэх
алтан наран мандана гэсэн бодол байлаа.

Б.Шүүдэрцэцэг
      Арслантай гүүрийн хий үзэгдэл /Б.Шүүдэрцэцэг/



Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал
хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн ,
армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэрг саран авхай шагайж
хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу.
Намайг гүүрний эхэнд Алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн
хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны
үс босоод.ирэв.
Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь
дийлж иш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн
нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой
хуцахаас өөр өчүхэн ч чимээ аниргүй нам гүм.
Би мөн айх юмаа олов oо, бас согтуу хүний чихэнд аль элдэв юм
cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн төрсөн өдөр гэж дарвиад л энэ.
Ядаж таксины мөнгө ч үлдээх ухаан байдаггүй. За хурдхан харьж
нам унтах минь* гэхчлэн албан хүчээр өөрийгөө тайвшируулан
элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа үргээхийг оролдлоо.
Гүүрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хүүе
хүүе..гэх шивнээ сонор шүргэтэхлээ.
Энэ удаа чих минь ч зөн сөвин минь ч намайг хуурсанг үй ээ.
Зогтусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга.
Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй
огцом эргэн харвал.. би эхлээд нүдэндээ итгэсэнг үй.Гарын алгаараа
нүдээ нүдээ арчин харсан чинь.. Бүү үзэгд. Гүүрний тэхий дунд
хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хүхэн зогсож байх юм. Арай
үгүй байлгүй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч үл харагдах шөнө
дундын энэ цагаар даашинзаа намируулаад гүүрэн дээр зогсож
байх ямар хүүхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггүй бүсэлхийгээ
хүрсэн урт задгай үс нь үл мэдэгдэх хийссэн залуухан бүсгүй
цэнхэр хувцасаа намируулан надру айсуй..
Сайн ажиглавал хөл нь газар үл шүргэн ус мяралзах мэт хийагаарт
хөвөх аж. Шууд л Хий узэгдэл.. гэсэн үг саанаанд ороод ирэв.
Уг нь мухар сүсэгтэй хүн биш. гараар барьж, нүдээр үзээгүй л бол
ямар ч баримтанд итгэдэггүй байлаа.
Харин энэ удаа шөнө дунд ийм жихүүцэм үзэгдэлтэй тулгарахдаа л
мэддэг бүх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод
урагш алхлаа. Тэгснээ өвдөг чичрэн хариугүй нугарчих гээд байх тул
ухашийн гүйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг б үү
мэд. Маргааш өглөө нь ээж хөнжлийн захаас татахад нь л сэрэв.
- Миний хүү босч ажилд явна байгаа. Өчигдөр бас юу болоод
балгачихаав? Шөнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хүүхэн. .. гэсээр
нүд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шүүдээ гээд хаалгаа
хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар
л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны өрөөнд
ороход сайхан бантан хийчихсэбн л байгаа.
Өчигдрийн тэр барин тавин хачирхам үзэгдлийн тухай бүдэг бадаг
юм санаанд оржж ирэхээс биш огтхон ч айдас төрсөнгүй. Би
орноосоо ухашийн бослоо.
Орныхоо өмнө тайлан шидсэн жийнсээ авч углав уу үг үй юу 16-тай
охин дүү минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлэн
юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хөхөрсөөр гарч одов.
Бодвол шөнө намайг ирэхэд кино үзээд унтаагүй байсан биз.
Ажилдаа очих замдаа өчигдөр чухам юу болсныг санах гэж
оролдлоо. За байз. Осолдохгүй л Хепс баарнаас маргааш ажилтай ,
энэ тэр гэсээр гэнэт өндөшийн гарч таксины мөнгөгүйгээ санаад
явган алхаснаа санаж байна. Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу
байсаан. Тэгээд цааш нь . . . Арслантай гүүрээр гарч явсан. Гэтэл
чихээр хүн санаа алдахх шиг хүүе мүүе гээд дуудаад байх шиг янз
янзын юм дуулдаж эхэлсэн. Тэгээд, тэгээд. . эргээдхартал цэнхэр
хувцастай залуу, задгай үстэй бүсгүй өөр рүү нь хөвөлзөн дөхөж
явсан н’ тодхон санагдада ирэв. Бие арзаcxийгээд явчихлаа.
Ажил дээрээ ирээд ч толгойноос өнөөх зэвүүн дурсамж салсангүй.
Би гар утас засдаг юм л даа. Тэгээд нэг л мэдэхэд хамт ажиллаг
Ганаагаас:
- Чи арсlантай гүүрээр шөнө явж үзсэн үү? гэж асуувал тэр мөрөө
хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгүй:
- Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм
яриад байх чинь . Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна
гээд шулуухан хэлчихээч дээ. Тэр нь шулуухан байxгүй юу хэмээн
доогтой хариу өгөв. МИний толгой хүнийх юм шиг хүнд оргин
сэтгэлийн гүнээс өнөөх цэнхэр хувцаст хий үзэгдэл салахгүй Хүүе .
. . Хүүе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин.
Хэд хоногийн өмнө би үерхдэг бүсгүйтэйгээ ялихгүй юмнаас болж
муудалц чихаад бууж өгөхгүй санаатай гүрийж байгаа билээ. Тэгэд
шарандаа түүний тухай бодохгүй гэж найзуудтайгаа савсан юм.
Гэтэл өнөөдөр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий
үзэгдэл эргэлдсээр өнжлөө. Дотор ч гэж хачин.
Арай гэж ажил тарах цаг хүрэв. Шар тайлах, хайрттайгаа
муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л
уруу татачихлаа. Надад мөнгө байгаагүй юм чинь мэдээж Ганаа л
даах боллоо. Хаан брой-гоос эхэлсэн бидни наргиан хоёр баар
дамжин үргэлжилээд нэг л мэдэхэд шөнө дунд өнгөрчихөж. Би уг нь
шар айраг л уудаг хүн. Сүүлийн энэ хоёр шөнө л элдвийг холин
хоолой давуулсаар их ч согтжээ. Ганаа 《Арай хэтэрчихлээ авгайдаа
алуулсаан》 хэмээн үглэсээр гэр рүүгээ арилж өгсөн . Авгайтай байх
ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой
муудалцсанаа зөвтгөxийг оролдов. Ингээд такси барин Золоo руу
очих гэснээ больж нөгөө гүүрэн дээрх хүүхэн өнөөдөр харагдах
болов уу гэсэн адийн бодол согтуу ухаанд гялшийв. Эндээс
арслантай гүүр хүртэл сайн даа л 10 мин алхана биз. Аягүй бол
таксигаар очвол үзэгдэхэ больчих ч юм бил үү.
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э
зүүдний тайлал э

Más contenido relacionado

La actualidad más candente

популяци
популяципопуляци
популяци
davaa627
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
tulgaa14
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
Siner AG
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
guest00835cf3
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хууль
davaa627
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
euuganaa
 

La actualidad más candente (20)

Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл
 
манлайлал ба ур чадвар
манлайлал ба ур чадварманлайлал ба ур чадвар
манлайлал ба ур чадвар
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
популяци
популяципопуляци
популяци
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
Жангарын тууль
Жангарын туульЖангарын тууль
Жангарын тууль
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжил
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
термодинамикийн I хууль
термодинамикийн I хуультермодинамикийн I хууль
термодинамикийн I хууль
 
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилтОхидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 

Similar a зүүдний тайлал э

б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
Oyuhai1127
 
ад донгийн өвчин
ад донгийн өвчинад донгийн өвчин
ад донгийн өвчин
Tugsuu Tugsuu
 
тусламж цахим хичээл
тусламж цахим хичээлтусламж цахим хичээл
тусламж цахим хичээл
Dogi Doolloo
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
Gan Tuya
 
Dream зүүд
Dream зүүдDream зүүд
Dream зүүд
azora14
 
үгийн утгын харьцаа
үгийн утгын харьцааүгийн утгын харьцаа
үгийн утгын харьцаа
muuduu
 
pdf_content.pdf
pdf_content.pdfpdf_content.pdf
pdf_content.pdf
Little58
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
Gantulga Dashdondov
 

Similar a зүүдний тайлал э (19)

б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
ад донгийн өвчин
ад донгийн өвчинад донгийн өвчин
ад донгийн өвчин
 
Zuragt slaiduud
Zuragt slaiduudZuragt slaiduud
Zuragt slaiduud
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
тусламж цахим хичээл
тусламж цахим хичээлтусламж цахим хичээл
тусламж цахим хичээл
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
4 hemeevees
4 hemeevees4 hemeevees
4 hemeevees
 
Dream зүүд
Dream зүүдDream зүүд
Dream зүүд
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
2015 beltgel hicheel
2015 beltgel hicheel2015 beltgel hicheel
2015 beltgel hicheel
 
3 lec
3 lec3 lec
3 lec
 
Math zaahad
Math zaahadMath zaahad
Math zaahad
 
Math zaahad
Math zaahadMath zaahad
Math zaahad
 
үгийн утгын харьцаа
үгийн утгын харьцааүгийн утгын харьцаа
үгийн утгын харьцаа
 
pdf_content.pdf
pdf_content.pdfpdf_content.pdf
pdf_content.pdf
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
 
Уран зохиол-үр могой хичээл
Уран зохиол-үр могой хичээлУран зохиол-үр могой хичээл
Уран зохиол-үр могой хичээл
 
Уран зохиол /Үр могой /
Уран зохиол /Үр могой /Уран зохиол /Үр могой /
Уран зохиол /Үр могой /
 

Más de tsets_2

үзүүлэн хичээл
үзүүлэн хичээлүзүүлэн хичээл
үзүүлэн хичээл
tsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
tsets_2
 
физик тест
физик тестфизик тест
физик тест
tsets_2
 
мөрөөдлийн хичээл
мөрөөдлийн хичээлмөрөөдлийн хичээл
мөрөөдлийн хичээл
tsets_2
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
tsets_2
 
зайн сургалт2
зайн сургалт2зайн сургалт2
зайн сургалт2
tsets_2
 
9р анги
9р анги9р анги
9р анги
tsets_2
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
tsets_2
 
212335547 102
 212335547   102 212335547   102
212335547 102
tsets_2
 
шинэ эмч
шинэ эмчшинэ эмч
шинэ эмч
tsets_2
 
сургамжит өгүүлэгүүд
сургамжит өгүүлэгүүдсургамжит өгүүлэгүүд
сургамжит өгүүлэгүүд
tsets_2
 
Michael dell
 Michael dell  Michael dell
Michael dell
tsets_2
 
Bill gates
Bill gatesBill gates
Bill gates
tsets_2
 
зайн сургалт2
зайн сургалт2зайн сургалт2
зайн сургалт2
tsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
tsets_2
 
тест9
тест9тест9
тест9
tsets_2
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгаа
tsets_2
 
суд энх
суд энхсуд энх
суд энх
tsets_2
 
9р анги
9р анги9р анги
9р анги
tsets_2
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
tsets_2
 

Más de tsets_2 (20)

үзүүлэн хичээл
үзүүлэн хичээлүзүүлэн хичээл
үзүүлэн хичээл
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
физик тест
физик тестфизик тест
физик тест
 
мөрөөдлийн хичээл
мөрөөдлийн хичээлмөрөөдлийн хичээл
мөрөөдлийн хичээл
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
 
зайн сургалт2
зайн сургалт2зайн сургалт2
зайн сургалт2
 
9р анги
9р анги9р анги
9р анги
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
 
212335547 102
 212335547   102 212335547   102
212335547 102
 
шинэ эмч
шинэ эмчшинэ эмч
шинэ эмч
 
сургамжит өгүүлэгүүд
сургамжит өгүүлэгүүдсургамжит өгүүлэгүүд
сургамжит өгүүлэгүүд
 
Michael dell
 Michael dell  Michael dell
Michael dell
 
Bill gates
Bill gatesBill gates
Bill gates
 
зайн сургалт2
зайн сургалт2зайн сургалт2
зайн сургалт2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
тест9
тест9тест9
тест9
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгаа
 
суд энх
суд энхсуд энх
суд энх
 
9р анги
9р анги9р анги
9р анги
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 

зүүдний тайлал э

  • 1. Зүүдний тайлал Э-Я үсэг Э ҮСЭГ Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна. Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм сайн сайхнаар төгсөнө. Эм Хэн нэгэнд эм өгч байвал - Ажил төрөлдөө амжилт олно. Эмч Залуу бүсгүй эмч зүүдлэвэл - Тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна. Өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл - Сэтгэл санаа хямрахын шинж. Ээмэг – Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно. Эмэгтэй Сурвалжит эмэгтэй - Та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд очихыг хүсэж байна гэсэн үг. Энэ эмэгтэй инээмсэглэж байвал - Та зорилгодоо хурдан хүрнэ. Муухай харж байвал - Энэ оролдлогоо орхисон нь дээр. Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - Үгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл маргаан, сэтгэл санаа хоосрох. Эмнэлэг Гарч байна - Таныг хорлохоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадна. Өвчтэй хэвтэж байна - Өвдөж болзошгүй. Эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал - Танд даван туулахад хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг даван туулахад тусална. Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна - Хүслээ биелүүлэхэд саад учирна. Эргүүлэг – Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ алдаж болзошгүйг харуулна. Эр нөхөр Эр нөхөртөө зодуулж байна - Эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун үүснэ Эрэгтэй хүн Царайлаг сайхан эр - Амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй болно. Эрэгтэй хүн тарвас - Гай уршигтай. Эрдэнэсийн чулуу
  • 2. Дүүрэн хүүдий - Таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Бүхий л талаар дэмжигч хүмүүсийн дунд орно. Эрдэнэсийн сан оллоо - Баяр баясгалан тохионо. Эрдэс чулуулаг – Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан хандлага удахгүй гарахыг илтгэнэ. Эрвээхэй Эрвээхэй – Хий хоосон цуурхал. Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал - Цэцэглэн хөгжиж, шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ. Цагаан эрвээхэй - Хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн тэмдэг. Эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ - Хүсэл биелэхгүй. Өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал - Ойр дотны хэн нэг нь удахгүй өвдөнө. Эрвээхэй барилаа - Нууц алдагдана. Нисч буй эрвээхэй - Найз нөхдөөс сураг сонсоно. Залуу бүсгүйд энэ нь амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын тэмдэг. Эрэл Та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна - Та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг, сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. Ээрүүл Ээрүүл - Амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй. Эх Амьд сэрүүн - Элдэв асуудал ургана. Нас барсан байна - Хэрүүл гарна. Өвджээ - Таагүй явдал тохиолдоно. Эхнэр Гоё болсноор - Ажил хэрэг ундарна. Навсгар байгаагаар - Ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна. Сайхан зантай байна - Аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно. Үзэсгэлэн төгөлдөр болсноор - Шийдэхэд бэрх олон асуудал тулгарна. Эхнэр загнаж байна - Гэр бүлийн хосын нэг нь шанална. Эцэг Эцгийгээ үхжээ - Өв хөрөнгөө алдана. Өвдснөөр -Сэтгэл дундуур байна. Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна - Буян нэмж байгаа хэрэг. Ю ҮСЭГ Юм олж - Орлого олох. Я ҮСЭГ Ядуурч хоосрох Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал - Амьдрал дээр бүх юм сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө. Явах Намгаар хэсч явна - Таагүй явдал тохионо. Ус туулаад явж байвал - Баярлана.
  • 3. Ойгоор явж байна - Хэрүүл маргаан болно. Тал хээрээр явж байвал - Хов живэнд өртөнө. Ялаа – Уйтгар, гуниг, гутрал. Ямаа Ямаа – Эд баялаг өсөхийн бэлэгдэл. Залуу эмэгтэй ямааны сүү ууж байна - Удахгүй их баян хүнтэй гэрлэнэ. Яндан Яндангаар доошоо бууж байна - Гуниг гутрал тохионо. Яр шарх Яр шарх зүүдлэх - Сэтгэл санаа хямрахын бэлгэдэл. Шархаа боолгож байна - Таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ. Ятга Ятганы гунигтай аялгуу сонсч байна - Таны хувьд ашигтай байсан ажил хэрэг таагүй төгсөнө. Эвдэрхий ятга - Өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн үгнээсээ няцахыг илэрхийлдэг. Ятга хөгжим дарж байна - Хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана. Лусын дагина - зүүдлэвэл хувь заяанд өөрчлөлт гарна. Таныг өөр хүний нэрээр дуудахад хариулж байна - Тулгарсан бэрхшээлийг олж харахгүй байна. Ногоон могой - зүүдлэвээс харьцаа тасарна, золгүй тохиолдол. Загас барьж байна - гэж зүүдлэвээс хүнд сорил шалгалт болно. Эхнэр загнаж байна - гэж зүүдлэвэл гэр бүлийн хосын нэг нь шанална. Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна - гэж зүүдлэвээс хүслээ биелүүлэхэд саад учирна Өвдөж эмзэглэх Өвдөж байна гэж зvvдлэх - хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа хvндрvvлэх Юу нь ч юм өвчтэй байх - амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх Өвчтэй хvн эргэж тойрох - баяр баясгалан Шархтаж зvvдлэх - олны дундаас тодрох, албан тушаал дэвших Тайван бус нойрсож буй эмэгтэй зvvдлэх - сэрvvн байхдаа сэтгэл санаа тань ямар байхын илрэл Эмэгтэйн дvр төрх ертөнцийг vзэх vзлийг тань илэрхийлнэ. Тайван нойрсох бvсгvй - амрах шаардлагатай болсноо мэдрэх Хөрөг Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг - гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх Ихэр хvмvvс Ихэр хvмvvсийг зvvдлэх нь - эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/, аль нэгийг нь сонгох шаардлагатай. Танихгvй эмэгтэй Танихгvй эмэгтэйг зvvдлэх нь - аз жаргал, зовлон зvдгvvрийн талаарх таны
  • 4. төсөөлөл, төлөвлөгөө, нөхцөл байдлын бэлэгдэл, сэтгэл санааны тань байдал: эмэгтэйн дvр төрх таны сэтгэл санааны байдлыг илэрхийлнэ. Энэ нь өөрийнхөө vйл хэрэг санаж сэдсэн зvйл жинхэнэ ёсоор vнэлэлт дvгнэлт өгөх Танихгvй эмэгтэйг бvдэг бадаг зvvдлэх - бага зэрэг таагvй явдал Танихгvй эмэгтэйн тааламжгvй дvр төрх, гоо vзэсгэлэн, гаднах аятайхан байдал - баяр баясгалан, аз жаргал, эд баялаг Жирэмсэн vл таних эмэгтэй - өөрчлөлт хувирал / шинэ соргог зvйлд бэлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хvсэн хvлээх байдал Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - vгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл маргаан, сэтгэл санаа хоосрох Могой араас чинь хөөвөл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ. Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно. Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна. Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна. Загас идэж байвал - Хvvхэдтэй болно. Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна. Бараан өнгөтэй загас зvvдэлбэл - Найз нөхрийн харилцаа тасарна. Даарч бээрэн, хөлдөж байгаагаар - зүүдлэвэл өв хөрөнгө залгамжилна. Бүсгүй хүн толь - зүүдлэвээс нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ. Олон тагтаа - зүүдлэвээс буян хишиг дэлгэрэх болно. Хүүхэн хүн хоргүй могой - зүүдлэвээс тэднийд худууд нь ирнэ. Эрэгтэй хүн тарвас - зүүдлэвээс гай уршигтай. Могой бие ороож байна - гэж зүүдлэвээс насны ханьтайгаа учирна. Гал - зүүдлэвээс хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь Цамц зүүдэлбэл - Хагацашгүй хайр ирнэ. Энгэр нь задгай цамц зүүдэлбэл - Гэнэтийн хайртай учирна. Хуучин цамц зүүдэлбэл - Эртний найзтайгаа уулзана. Урагдаж, үрчийсэн цамц зүүдэлбэл - Золгүй явдал тохиолдож магадгүй. Бөөс зүүдэлбэл - Санаанд оромгүй бэлэг авна. Гүйж яваа бөөс зүүдэлбэл - Ажил хурдан бүтнэ. Олон бөөс зүүдэлбэл - Таагүй явдал тохиолдоно Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно. Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна. Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна. Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул болон завхай явдлыг єгvvлнэ. Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна - гэж зvvдэлвэл та бvсгvйчvvдэд єгєємєр хандсан хэвээр байхыг харуулж байна. Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл - гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй
  • 5. vйлдэл хийх харуулна. Харин таны єрсєлдєгч хайртай хvнийг тань vнсэж байна - гэж зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нєхєр нэг нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно. Хэрвээ та дайснаа vнсэж байна - гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм. Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - гэж зvvдэлвэл найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ. Цас - зvvдэлвэл инээдэмтэй юм болох Нар - зvvдэлвэл газар ухна Хон хэрээ - зvvдэлвэл хэл сураг дуулна. Тагтаа - зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх Могой - зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна Адуу - зvvдэлвэл дайсантай учрах болно Мэлхий - зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах Хонь - зvvдэлвэл баяжина Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах Єндєг - зvvдэлвэл хэрvvл хийнэ Цаасан мєнгє - зvvдэлвэл юм хожино Дарс - зvvдэлвэл нэг хvнд буруутан болно Архи - зvvдэлвэл гачигдал зовлон учрана Толь - зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ Зvv - зvvдэлвэл аюулд учирна Тvлхvvр олж - зvvдэлвэл хулгайчийг барина Бєгж - зvvдэлвэл хань ижилтэй болно Сvv - зvvдэлвэл хэрvvл уруул гарна Гурил - зvvдэлвэл євчин зовлон Шар айраг ууж - зvvдэлвэл муудалцах болно Алчуур - зvvдэлвэл захидал авна Ор дэр - зvvдэлвэл бие муудах Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна Цус - зvvдэлвэл ойрын хамаатантай учирах Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно Vсээ самнаж - зvvдэлвэл хурим болно Нисэж явна - зvvдэлвэл амжилтанд хvрэх Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх Юм олж - зvvдэлвэл орлого олох Уйлж гашуудаж - зvvдэлвэл баярт vйл тохионо
  • 6. Хvмvvс бvжиглэж байна - зvvдэлвэл согтотлоо архи ууна Цамц зvvдэлбэл - Хагацашгvй хайр ирэх болно. Энгэр нь задгай цамц зvvдэлбэл - Гэнэтийн хайртайгаа учирна. Хуучин цамц зvvдэлбэл - Эртний найз нєхєдтэйгээ уулзана. Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл - Золгvй явдал тохиолдож магадгvи. Бєєс зvvдэлбэл - Санаанд оромгvй бэлэг авна. Гvйж яваа бвєс зvvдэлбэл - Ажил хурдан бvтнэ. Олон бєєс зvvдэлбэл - Таагvй явдал тохиолдоно. Даарч байна гэж зvvдэлбэл- єв залгамжлана Даарч бээрэн, хєлдєж байгаагаар - зvvдэлбэл єв хєрєнгє залгамжилна. Бvсгvй хvн толь - зvvдэлбэл нєхєртєє хууртаж, мэхлэгдэнэ. Олон тагтаа - зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно. Хvvхэн хvн хоргvй могой - зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ. Эрэгтэй хvн тарвас - зvvдэлбэл гай уршигтай учирна. Могой бие ороож байна - гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна. Гал зvvдэлбэл- хvсэл мєрєєдєл тань бvтэлгvйтэх нь болно. Могой араас чинь хєєвєл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ. Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно. Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна. Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна. Загас идэж байвал - Хvvхэдтэй болно. Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна. Бараан єнгєтэй загас зvvдэлбэл- Найз нєхрийн харилцаа тасарна. Ц ҮСЭГ Цаас Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна. Эрээлж бичсэн цаас - Хов жив дэгдэнэ. Хэвлэсэн цаас бол - Өөрийгөө зөвтгөж чадна. Цаасан мөнгө - Юм хожино Цаазын ажиллагааг харж байна - Таагүй явдал. Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо. Цаг - бирж дээр тогловол ашиг хонжоо олно. Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ. Цагаан хэрэгсэл Цагаан хэрэглэл өлгөж байвал - Хожил авна. Эвхэж байвал - Ядуухан өв залгамжилна. Худалдаж авч байвал - Өвчин ирнэ, гомдоно. Уранхайг харвал - Албан тушаал буурна. Цэвэр цагаан хэрэглэл харвал - Элбэг хангалуун. Бохир даавуу - Гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ. Цалин Цалингаа авч байна - Одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. Хэн нэгэнд цалин өгч байна - Та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна.
  • 7. Цалинг тань багасгажээ - Хэн нэгэн таныг хорлож байна Цалингаа нэмүүллээ - Юу ч хийсэн ашиг орлого сайтай байна. Цамц Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Хагацашгүй хайр ирнэ. Энгэр нь задгай цамц - Гэнэтийн хайртай учирна. Хуучин цамц - Эртний найзтайгаа уулзана. Урагдаж, үрчийсэн цамц - Золгүй явдал тохиолдож магадгүй.Бохир бол - Өвчин зовлон. Цамхаг - та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм. Цамхаг дээр гарч байвал - Өвчин ирнэ. Унаж буй цамхаг харвал - Эрх чөлөөгөө хасуулна. Гоёмсог, өндөр цамхаг - Бэрхшээлийг даван туулна. Харуулын цамхаг үзвэл - Сайхан ирээдүй, удахгүй замд гарна. Царс мод Саглагар царс модны дор унтаж байна - Та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай. Царс модруу авирч байна - Амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана. Цас – Инээдэмтэй юм болох Цонх Онгорхой цонх зүүдлэвэл - Амаа барих хэрэг тохиолдоно. Цонхноос уналаа - Зодоон цохиондоо хүртэл муудалцана. Шинэ цонх зүүдлэвэл - Уйтгарт автана. Цонхоороо орж байна - Ужиг өвчин. Цом – Мөнгөн цомноос ус ууж байна - Бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ. Цоож Онгойлгож байна, эсвэл түгжиж байна - хэн нэгэн таныг хорлож байна. Цоож эвдэрхий байвал - хайр дурлал үл тоомсорлогдоно. Цох Биен дээгүүр тань цох явж байна - Ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал тохионо. Алж байна - Сайн. Цөллөг Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна - Та эрт үхэж болзошгүй. Хүүхдийг хөөж байна - Ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ. Цус Цус - Ойрын хамаатантай учирах. Цустай хувцас зүүдлэгдвэл - Дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна. Цэвэр тунгалаг ус зүүдлэвэл баярлах Цээж Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа - Аюул заналхийлж буй хэрэг. Цээжээ халтар болж, хатингаршчээ - Хайр дурлалд итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах. Цэцэг Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна. Хатсан цэцэг - Ажил алба бүтэлгүйтэнэ. Цэцгийн баглаа - Урьд нь таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна. Цэцэг түүж байвал - Аюултай өвчин тусч болзошгүй. Цэцэг тасалж - Магтаал сонсоно.
  • 8. Цэрэг – Маш таагүй явдал. Цэцэрлэг Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ. Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал - Хорон муу санааг илрүүлнэ. Ч ҮСЭГ Чавга Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болно. Идэж байна - Ихэд хүссэн зүйлээ авна. Чандар Чандар харж байна – Дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. Өөрийгөө чандарлуулж байна - Худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх. Чихэр Идэж байна - Санамсаргүй их бэлэг сэлт авна. Бусдыг чихрээр дайлж байна - Хуучны найзуудтайгаа цагийг таатай өнгөрөөнө. Чоно Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. Чоно алж байвал - Таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. Чоно улихыг сонслоо - Таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна. Чулуу Чулуу – Хүнд ажил хийх. Б.Шүүдэрцэцэг : Хүнийх on 2005-07-04 17:14:00 Цолмон өглөө бүр зүрх зусам ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлг үй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана , хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай... Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм. Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил хорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөх өртэй болохг үй
  • 9. гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон. Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхг үй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь тааралдаж нэг гунигладаг юм. Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азг үй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё н үд, өөгүй
  • 10. цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд. Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох Шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхөө босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл... - Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өгл өө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд нь харагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан: - Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав. - Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах
  • 11. шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвд өгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа. - Та хаана буух вэ? - Би “Бодь цамхаг”-т ажилладаг. - Аан, би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрх үү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар б үх юм үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа. - Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цоччихов. - ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсанг үй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их х үүхэмсэг х үн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов. Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа.. - Намайг Цолмон ....Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих болов уу
  • 12. гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнг өрс өн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав. - Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү? - Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөд өр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өд өржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа. - Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв. -За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ. - Аль ресторанд орох дуртай вэ? - Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний х үссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. - Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд. - За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. М өн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг з үүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой. Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан н үд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв... Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг: - Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдр өөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны ш өн ө
  • 13. залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, н үд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов. Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахг үй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр н үдэнд нь ч анх татагдсан л даа. Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан х үн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна.
  • 14. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой . - Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад: - Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төл өө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа. Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Б үсг үйн з үрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх ...Одоо эзэн нь ирж яваа. Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Мэдлэгтэй хүн царай муутай байсан ч дотроосоо гэрэлтдэг
  • 15. Олон арван сонирхолтой хайрын өгүүллэг, туужуудаараа олны танил болсон зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр эгчийгээ Танхил насандаа буландаа урин оролцууллаа. Түүний зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн Шүрэн бугуйвч кино одоо кино театруудаар гарч байгаа юм. Танхил: Таны бусдаас ялгарах онцлог юу вэ? Шүүдэрцэцэг: Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой байдаг. Миний онцлог гэвэл ном унших, юм бичих маш дуртай маань л байх даа. Бас өөрийн гэсэн биеэ даасан бодолтой, ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддагаараа л бахархдаг. Би үзэл бодол дээрээ үргэлж хатуу зогсдог, жишээлбэл сонин дээр эмэгтэйчүүдийг муулсан мэдээлэл гарвал би хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр сонин руу нь заавал утасдана. Угаасаа миний судалгааны ажлын чиглэл ч тийм , хэвлэл мэдээлэл ба эмэгтэйчүүдийн дүр төрх, имижийн талаар байдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэг их эмзэглэхээр асуудал биш мэт санагдаж магадгүй. Ямар ч эмэгтэйг муулсан надад шууд өм өөр өх сэтгэл төрдөг. Ялангуяа сонинуудад эмэгтэй хүнийг хүйснийх нь талаас ялгаварлаж, гутаах маягаар их бичиж байна. Урт үстэй, ухаан богинотой, бүсгүй хүн цагаан зээр хоёр нутагг үй ч гэх шиг хоцрогдсон зүйрлэл, стеоротип ашиглаад нэг эмэгтэйг муулсан байхад би ч гэсэн эмэгтэй юм чинь намайг бас урт үстэй ухаан богинотой гэсэн үг гэх маягаар ханддаг. Би хэзээд эмэгтэйч үүдийн эрхийг хамгаалсан феминист үзэл бодолдоо үнэнч байдаг. Тийм болохоор өөрийнхөө үзэл бодол, хэн нэгнийг хамгаалж чаддагаараа л бахархах байх даа. Танхил: Бага байхдаа өөрийгөө хөөрхөн гэж боддог байсан уу?
  • 16. Шүүдэрцэцэг: Үгүй, бүх насны хүүхдүүдэд, ялангуяа охидод өөрийгөө голох сэтгэхүй байдаг гэсэн. Одоо би бүр охидуудад энэ тухай байнга ярья л гэж боддог юм. Би бүр оюутан болж дээд сургуульд сурахаар Орост очсон хойноо л гадаадынхантай хамт суралцаж эхлээд өөртөө итгэлтэй болсон шүү дээ. Тэд намайг чи ёстой гоё байна гэж хэлж байгаа юм. Тэрнээс өмнө ерөөсөө өөрийгөө нэг их гоё гэж боддоггүй байсан. Тэгээд одоо энэ насан дээрээ н өг өө эмэгтэйчүүдийн асуудлыг сонирхоод ирэхээр охид, дундаж насны эмэгтэйчүүдын үзэл бодлын ялгааг харж байгаа юм. Ер нь барууны орнуудын судлаачдын үзэж байгаагаар охид ялангуяа өсвөр насандаа өөртөө маш итгэлгүй, ямагт өөрийгөө голж, сэтгэл дундуур байдаг гэнэ. Ингэж өсвөр насны охидоор барахгүй насанд х үрсэн эмэгтэйчүүд ч сэтгэл гутралд автаж байгаа нь тэдний шүтээн болсон одод нь дандаа загвар өмсөгчид, жүжигчид гээд нарийхан туранхай хүүхнүүд байдагтай холбоотой. Тусгай мэргэжилтнүүд, чадварлаг гэрэл зурагчдын ачаар үлгэрийн гүнж мэт үзэсгэлэнтэй харагддаг тэр оддоос болж охид эмэгтэйчүүд өөрсдийгөө тэдэнтэй харьцуулж сэтгэл зүйн асар их дарамтанд ордог. Тийм болохоор охид өөрийгөө бүү гол. Хүсвэл хэн ч сайхан харагдаж болно. Чи бол энэ дэлхийд дахин давтагдашгүй цорын ганц бие хүн учраас хэнтэй ч өөрийгөө харьцуулах хэрэггүй гэдгийг ойлгуулмаар байгаа юм. Танхил: Яг өнөөдөр тэгж өөрийгөө голж байгаа охидуудад та юу гэж хэлэх вэ? Шүүдэрцэцэг: Зөндөө л зүйл байна. Саяхан Опрагийн нэг шоуг үзэж байхад яг энэ сэдвийг хөндөж байна лээ. Шоунд өсвөр насны охид болон охидын сэтгэл зүйгээр мэргэжсэн сэтгэл судлаачид үзэгчээр оролцож, зочин нь Will Smith-ийн эхнэр Jada Pinkетт Smith байсан. Жада бол жижигхэн биетэй маш дайчин эмэгтэй шүү дээ. Тэгээд “би ч бас жаахан байхдаа бүх өндөр охидуудыг гоё юм байх гэж боддог байсан. Одоо миний нөхөр намайг гоё гэж хэлдэг. Ер нь тэгэtд манай одуудын дунд ч гэсэн жижигхэн биетэй эмэгтэйчүүд олон байгаа. Ерөөсөө өөрийгөө өндөр нам, тарган бүдүүн гэж гоочлох хэрэггүй” гэх мэтээр зөвлөгөө өгч байсан. Тэнд өөрийгөө бүдүүн, батга ихтэй гэх мэтээр янз бүрийн шалтгаанаар голж сэтгэлээр унадаг охид ирээд урамшаад гарч байсан. Энэ талаар улам их ярьж охиддоо урам хайрлаж, зөвлөгөө өгч байх хэрэгтэй юм байна гэж надад бодогдсон. Танхил: Анхны үерхлийнхээ талаар? Шүүдэрцэцэг: Миний үед хөвгүүд охидыг гуйдаг байлаа л даа. Одоо ч мэдэхгүй ээ, охидууд бараг хөвгүүдээ гуйдаг болчихсон юм биш үү. Анх 5-р ангидаа анхныхаа захиаг авч байсан. Захиа авах дургүй охин ч гэж хаа байхав. Нөгөө ангийн зарим хөвгүүнтэй
  • 17. холбуулаад л, жаахан цагаан царайтай байсан юм уу, х өвг үүд захиа барьж нэлээд гүйнэ. Өмсч байсан пальтоны халаасанд захиа хийчихнэ, зуныхаа амралтаар зусланд явчихаад ирэхээр араас захиа ирнэ гэх мэт /инээв/. Гэхдээ би 10 жилд байхдаа үерхэж байгааг үй. Нөхөр бид хоёр чинь 10 жилдээ цуг сурдаг байсан байхгүй юу. Тэгээд 10-аа төгсөөд үерхэж эхлээд л хоорондоо нийлцгээсэн дээ. Анхны хайртайгаа суусан. Танхил: Таны дуртай өнгө? Шүүдэрцэцэг: Уг нь би хар, улаан өнгөнд дуртай. Их бадрангуй гоё өнгө. Гэхдээ улаан хувцас олон байдаггүй. Энэ хавар дуурийн театрын ойд өмсөх гэж час улаан торгон даашинз хийлгэсэн. Гайхалтай нь надад ягаан өнгийн хувцаснууд их байдаг юм. Яагаад ч юм, уг нь өөрөө ягаан өнгөнд дуртай биш хэрнээ л цүнх, туфль энэ тэрээ ижилсүүлж авсаар байтал баахан ягаан хувцастай болчихсон байдаг юм. Ягаан цув гэхэд 2 байгаа. Бас хар өнгийн хувцаснууд нэлээд бий. Танхил: Гэр бүлийнхээ талаар? Шүүдэрцэцэг: Нөхөртэйгээ анх 16-тайдаа танилцаад 19-тэйд өө үерхэж эхлээд 20 хүрээд л хуримаа хийчихсэн. Хүм үүс биднийг сайхан л гэр бүл гэж хэлдэг юм. 3 охинтой, нэг охиноо өргөж авсан юм. Манай гэрт охидуудын маань 2 өрөө нь ягаан, тавилга нь ягаан, тэгээд миний хувцаснууд ягаан гээд бүгд л ягаан болчихсон байдаг. Арай л нөхөр минь ягаан болчихоогүй /инээв/. Танхил: Сайн ээж, сайн эзэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ? Шүүдэрцэцэг: Би сайн ээж, сайн эхнэр байх гэж хичээдэг. Харин сайн эзэгтэй байхыг боддоггүй. Учир нь гэрийн эзэгтэйн ажилд би үнэхээр сонирхолгүй. Харин сайн ээж байх шаардлагатай, заавал. Яагаад гэвэл өөрөө л хүүхэд төрүүлж, эх хүн болъё гэсэн сонголтыг би хийсэн.Тийм болохоор миний ажил 1-рт байх ёстой гээд хүүхдээ тоохгүй яваад байж болохгүй. Тийм хүмүүсийг би ойлгодоггүй. Хэрэв карьер хөөж алдарших гэж байгаа бол ээж болохг үй байж болно. Харин ээж болсон л бол хүүхэд нэгдүгээрт байх ёстой. Сайн ээж байх сайн эзэгтэй байх бол хоёр өөр асуудал. Сайн эзэгтэй гэдэг чинь гэрийн ажлаар махран оролддог хүнийг хэлэх байх. Миний бодлоор сайн ээж гэж хүүхдүүдээ ойлгодог, тэдэндээ цаг гаргаж, ойлгож чаддаг хүнийг хэлнэ. Би охидуудаасаа 4, 5 нас хүртэл нь дэргэдээс нь холдоогүй, өөрөө л өсгөсөн. Ээж нь дэргэд нь байна гэдэг чинь ээж хүүхдээ мэдэрнэ, ялангуяа охидуудынхаа юунд дуртай, юунд дургүй, тэгээд юунд дуртай болгон хүмүүж үүлэх вэ гэдгийг мэддэг байхад үнэхээр хэрэгтэй. Би биеийг нь
  • 18. төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэсэн үгтэй бас нэг их санал нийлдэггүй. Би хэлд ороогүй байхаас нь эхлээд охиддоо үлгэр ярьж, ном уншиж өгдөг байлаа. Одоо охидууд маань номонд ухаангүй дуртай. Ээж аав нь юунд дуртай байна, хүүхэд ч бас түүнд л дуртай байна. Тиймээс би ухааныг нь ч бас төр үүлсэн ээжийг л хамгийн сайн ээж гэж боддог. Танхил: Таныг урамшуулж сэргээж байдаг хамгийн дуртай үг тань? Шүүдэрцэцэг: Ухаалаг сайхан үг зөндөө л уншиж байсан. Гэхдээ нэг найзынхаа хэлсэн үгийг мартдаггүй. Найз минь надад нэг удаа чи “Хөвдний түймэр” шиг л бай гэж хэлж байсан юм. Үүнийг би эхлээд ойлгоогүй. Бараг 10 гаруй жилийн өмн ө намайг сэтгүүлч байхад энэ үгийг хэлж байсан. Учир нь ойд түймэр гарахад хүмүүс унтраахаар , тэгэхэд нь тэр түймэр хөрсөн доороо шургачихдаг гэнэ. Тэгээд мод, хөвдний үндсийг нь шатаагаад яваад байдаг. Хүмүүс дээгүүр нь унтраачихаад санаа амраад байтал нөгөөх чинь газар доогуур асар их талбайг хамарсан хойноо гэнэт газрын хөрснөөс цөм үсрээд гараад ирэхээр хэн ч дийлдэггүй. Энэ зүйрлэл надад их гоё санагддаг юм. Юу ч хийгээг үй хэрнээ сүржигнээд л, бухимдаад, хүмүүст атаархаад байх биш, чимээгүй л өөрийнхөө чаддаг ажлыг хийгээд явж байхад нэг л өдөр “Хөвдний түймэр” шиг л бүтэн уулыг эзлээд цөм үсрээд гараад ирнэ дээ гэж хэлж байсан. Ийм үг хэлсэнд нь тэр найздаа би үргэлж баярлаж явдаг юм. Тэгээд би ч тэр философиор л амьдарч, ажиллаж байна даа. Би урьд нь 2 ном хэвлүүлчихээд байхад Ш үүдэрцэцэг гэж хэн ч юм хүмүүс мэддэггүй байсан. Би чинь уг нь Тогтохбаяр гэдэг нэртэй
  • 19. хүн ш дээ. Анх ном хэвлүүлснээс хойш 6 жил өнгөрч байна. Ер нь элдэв хар хорын бодолд автахгүй, хүмүүст атаархахг үй, яагаа ч үгүй байж нэр алдрын хойноос хөөцөлдөхгүй, хийх ажлаа л сайн хийж байхад амжилт ирнэ дээ. Танхил: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг юутай зүйрлэх вэ? Шүүдэрцэцэг: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зүйрлэсэн үгнүүд зөндөө ш дээ. Явуухулан гуайн шүлгийн нэг сайхан мөр байдаг. Сайхан бүсгүйн хөл Гаслангуй модонд хүрэхэд Салаа мөчир бүхэн нь цэцэглэж жимсэлнэ гэж Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхалтай дүрсэлсэн байгаа биз дээ? Зүгээр нэг хөөрхөн хүүхний хөл хүрэхэд мод цэцэглэхгүй. Тэгэхээр сайхан сэтгэл, эрч хүч, ухаалаг байдал, нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн бүгд л нийлж байж модыг хүртэл амилуулахаар үзэсгэлэн бүрдэнэ гэсэн утгатай л үг юм шиг. Танхил: Таны багын мөрөөдөл юу байсан бэ? Шүүдэрцэцэг: Би ер нь бага байхдаа их л мундаг сэтг үүлч болох юмсан л гэж боддог байсан. Их багаасаа л мэргэжлээ сонгосон. Тэр үед сэтгүүлчийн мэргэжил эмэгтэй хүний хамгийн моодны мэргэжил байсан байхгүй юу. Тэгээд л нөгөө “Суварган цэнхэр уулс”-ын Солонго шиг нэг их гоё эмэгтэй, сэтгүүлч, түүн шиг л гоё хувцасласан эрхэмсэг, содон байхыг л хүсдэг байсан даа. Танхил: Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ? Шүүдэрцэцэг: “Шүүдэрцэцэг” нэртэй дабль CD гаргалаа.Миний өгүүллэгүүдийг алдартай жүжигчид уншиж хөгжмийн найруулга хийсэн сонсдог ном л доо.Гадуураа гоёлын ууттай, CD-д орсон зохиолуудыг жижигхэн ном болгож хэвлэсэн бэлгэнд өгөхөд тохиромжтой гоё сонсдог ном болсон.Бас бүх өгүүллэгээ нэгтгээд “Сэтгэлийн анир” гээд нэг түүвэр ном гаргасан. “Шүрэн бугуйвч” туужаар “САС пикчерс” студи кино хийсэн байгаа. Танхил: Уран бүтээл арвин байгаа юм байна. Танхил-ын хэрэглэгч охидод юу гэж зөвлөх вэ? Шүүдэрцэцэг: Охидод зөвлөх юм их байна аа. Юуны өмнө өөртөө итгэлтэй бай. Бусад охиддоо тусал, сайхан сэтгэлээр хандаж сур. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байж, нөхөрсгөөр хандаж сурах хэрэгтэй байна. Өөртөө зорилго тавь. Зорилготой хүнд амжилт ирдэг юм. Тэгээд өөрийгөө хайрла.Чи өөрийгөө хайрлахгүй бол Бурхан чамайг хайрлахгүй шүү дээ. Их уншиж мэдлэг хуримтлуул. Их уншиж гэгээрсэн хүн царай муутай байсан ч сайхан харагдаж сэтгэл татдаг. Хөөрхөн мөртөө тэнэг байвал харцнаасаа л эхлээд харанхуй
  • 20. нь мэдэгдэж хүнийг өөртөө татаж чаддаггүй. 80 хэм /Б.Шүүдэрцэцэг/ Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илүү нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа чадахгүй зүүнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гүнээс шөвөгдөх тэр түгшүүрт мэдрэмж л ийнхүү урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хүргэв үү дээ. Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хагинуулах, хүүхдүүдээ сэрээх гэж үглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бүх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Yсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр….Айлын нөхрийн өглөө бүхэн хийдэг олон ажил түүнийг хүлээж байлаа. Юуны өмнө хүүхдүүдийг сэрээх. Хүүхдийн өрөө рүү орж сургуульд сурдаг ууган хүүгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв. -Босоорой, миний хүү. Хичээлээсээ хоцрох нь. Хүү хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ: -Аав, сүртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ. -Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам…Тэр яагаад ийнхүү үглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхүү үглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргүй ажил миний толгой дээр… Ядаж Дөлгөөн өглөө босохгүй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хүргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм…” Эмэгтэйчүүд яагаад үргэлж ингэж нэгэн хэвийн юм үглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв үглэж таашаал авдаг бол аймаар юм…Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө… Мань хүн хүүгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рүү шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр… Дараагийн гучин минутанд нойрмог нүдэлсэн том хүүдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хүүгээ босгон нүүрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч үгүй байхад, яршигтай юм…” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж.Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан
  • 21. хүүгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр. Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай . Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? хэмээн лавлаад орой хүүхдээ цэцэрлэгээс авч чадахгүйгээ дуулгав.. Аяа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хүү нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно. Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Yдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ. Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хүрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зүгээргүй дэг гэсэн түгшүүрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугүй байхав. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахгүй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван х үүхдээ аваад явчихсан байвал хашрахгүй яадаг юм” гэв. -Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай . Тэнд очоод түйвээж өгвөл яана. Аягүй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм? Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зүрхгүйгээ дотроо хүлээн зөвшөөрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр.Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчүүд хоорондоо уулзаж зовлонгоо яриахаас хэтрэхг үй дорой амьтад юм чинь. Тэр хоёр ямар ч шийдэлд хүрч чадалгүй салцгаав. Yдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгүй байхад горьдов оо, бас. Гэвч очихгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Хүргэнүүд хэзээ сайн нэртэй байлаа. Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд үймрүүлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдө, гадагшаа хэд хэд ухасхийх нь . Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгүй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хүүгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа н үдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бүгд л цаг руугаа хялалзан гэр гэр рүүгээ яарцгаах нь адилхан. Харин хүүхнүүд хаашаа ч адгасан шинжгүй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг үзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв. Баатар бага хүүгээ цэцэрлэгээс нь аваад дэлгүүрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншүүн дунд зогсоо
  • 22. харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ үзэж сууна. Баатар зочны өрөө рүү нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хүүгий нь дуудан үнсээд үглэж эхлэнэ. -Миний муу зээ яасан туранхай юм дээ. Эх нь гайгүй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, үгүй ч юм уу… Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хүүгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгүй өнгөрчихөж чадсангүй. Гэр рүүгээ яарах ч хэрэг байсангүй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой. Түүнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хүү яасан ядруу харагдах юм. Цаад хүүхэн чинь ганц удаа хүүхэд цэцэрлэгээс нь авчихгүй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж: -Хүү ирээ юу? Хөгшөөн хүүдээ цай хоол… гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа үргэлжлүүлнэ. Эгч нь тэдний хүүг дуудан үнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. . Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишүүний дунд тавхан эр харагдах нь тоон дотор үсэг.. гэгчээр дэндүү сондгой . Гэтэл нэгэн эрэгтэй гишүүн шийдвэр гаргах түвшин дэх эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд -Энэ муусайн эрчүүд гэрээ сахиад л дуугүй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хүүхдий нь бид гаргаж байна. Эрчүүд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур : -Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз…Эмэгтэйчүүдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа : -Тэгж бас болохгүй ээ. Эрчүүдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шүү гээд хүү рүүгээ нүд ирмэх нь сэтгэл уужрам. Түүнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хүүгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад : -Хэнтэй ярих вэ?гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгүйгээр: -Энхмаагийнх мөн үү?гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад: -Мөн байна?? -Өөртэй нь ярьж болох уу? -Байхгүй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно.
  • 23. Залуучууд ичгүүргүйгээр айлын эхнэр эргүүлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрүүл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хүүгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хүү нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгүй юу. Ядаж л удам залгах охингүй юм гэж амьтан гоочлоод байхгүй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров. Эр хүн оргилд нь бүү хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сүлдэт уулын цаст оргилыг дүрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй. Эхнэр нь хэзээ ирэх юм бүү мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хүн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгүй хүүхэн биш шүү. Та гурвын төлөө нойр хоолгүй яваад байхад давраад байвал…” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав.” Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хий байна” Манай ерөнхийлөгчийн нөхөр тэргүүн ноёны донжлог хувцас хөгшин европын дээдсийг гайхуулав … ч гэх шиг. Эр хүн гэдэг чинь зүгээр л нэг хувцасны гол юм гэж үү? Гунигтай бодлоо үргээе. Түүнийг дөнгөж зүүрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хүлээлтийн дунд нойрмоглосон зүрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв. -Түлхүүрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв үү дээ?гэх түүнээс өөр залуугийн сүрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад : -Хоол идэхгүй л биз дээ? гэж бувтнаад унтлагын өрөө рүүгээ зүглэв. Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хүйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн түнэр харанхуйг үүрийн гэгээ ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч үл ялган гийгүүлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа. Б.Шүүдэрцэцэг Арслантай гүүрийн хий үзэгдэл /Б.Шүүдэрцэцэг/ Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн , армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэрг саран авхай шагайж хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу.
  • 24. Намайг гүүрний эхэнд Алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны үс босоод.ирэв. Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж иш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой хуцахаас өөр өчүхэн ч чимээ аниргүй нам гүм. Би мөн айх юмаа олов oо, бас согтуу хүний чихэнд аль элдэв юм cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн төрсөн өдөр гэж дарвиад л энэ. Ядаж таксины мөнгө ч үлдээх ухаан байдаггүй. За хурдхан харьж нам унтах минь* гэхчлэн албан хүчээр өөрийгөө тайвшируулан элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа үргээхийг оролдлоо. Гүүрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хүүе хүүе..гэх шивнээ сонор шүргэтэхлээ. Энэ удаа чих минь ч зөн сөвин минь ч намайг хуурсанг үй ээ. Зогтусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга. Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй огцом эргэн харвал.. би эхлээд нүдэндээ итгэсэнг үй.Гарын алгаараа нүдээ нүдээ арчин харсан чинь.. Бүү үзэгд. Гүүрний тэхий дунд хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хүхэн зогсож байх юм. Арай үгүй байлгүй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч үл харагдах шөнө дундын энэ цагаар даашинзаа намируулаад гүүрэн дээр зогсож байх ямар хүүхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггүй бүсэлхийгээ хүрсэн урт задгай үс нь үл мэдэгдэх хийссэн залуухан бүсгүй цэнхэр хувцасаа намируулан надру айсуй.. Сайн ажиглавал хөл нь газар үл шүргэн ус мяралзах мэт хийагаарт хөвөх аж. Шууд л Хий узэгдэл.. гэсэн үг саанаанд ороод ирэв. Уг нь мухар сүсэгтэй хүн биш. гараар барьж, нүдээр үзээгүй л бол ямар ч баримтанд итгэдэггүй байлаа. Харин энэ удаа шөнө дунд ийм жихүүцэм үзэгдэлтэй тулгарахдаа л мэддэг бүх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод урагш алхлаа. Тэгснээ өвдөг чичрэн хариугүй нугарчих гээд байх тул ухашийн гүйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг б үү мэд. Маргааш өглөө нь ээж хөнжлийн захаас татахад нь л сэрэв. - Миний хүү босч ажилд явна байгаа. Өчигдөр бас юу болоод балгачихаав? Шөнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хүүхэн. .. гэсээр нүд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шүүдээ гээд хаалгаа хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны өрөөнд ороход сайхан бантан хийчихсэбн л байгаа. Өчигдрийн тэр барин тавин хачирхам үзэгдлийн тухай бүдэг бадаг юм санаанд оржж ирэхээс биш огтхон ч айдас төрсөнгүй. Би орноосоо ухашийн бослоо.
  • 25. Орныхоо өмнө тайлан шидсэн жийнсээ авч углав уу үг үй юу 16-тай охин дүү минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлэн юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хөхөрсөөр гарч одов. Бодвол шөнө намайг ирэхэд кино үзээд унтаагүй байсан биз. Ажилдаа очих замдаа өчигдөр чухам юу болсныг санах гэж оролдлоо. За байз. Осолдохгүй л Хепс баарнаас маргааш ажилтай , энэ тэр гэсээр гэнэт өндөшийн гарч таксины мөнгөгүйгээ санаад явган алхаснаа санаж байна. Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу байсаан. Тэгээд цааш нь . . . Арслантай гүүрээр гарч явсан. Гэтэл чихээр хүн санаа алдахх шиг хүүе мүүе гээд дуудаад байх шиг янз янзын юм дуулдаж эхэлсэн. Тэгээд, тэгээд. . эргээдхартал цэнхэр хувцастай залуу, задгай үстэй бүсгүй өөр рүү нь хөвөлзөн дөхөж явсан н’ тодхон санагдада ирэв. Бие арзаcxийгээд явчихлаа. Ажил дээрээ ирээд ч толгойноос өнөөх зэвүүн дурсамж салсангүй. Би гар утас засдаг юм л даа. Тэгээд нэг л мэдэхэд хамт ажиллаг Ганаагаас: - Чи арсlантай гүүрээр шөнө явж үзсэн үү? гэж асуувал тэр мөрөө хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгүй: - Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм яриад байх чинь . Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна гээд шулуухан хэлчихээч дээ. Тэр нь шулуухан байxгүй юу хэмээн доогтой хариу өгөв. МИний толгой хүнийх юм шиг хүнд оргин сэтгэлийн гүнээс өнөөх цэнхэр хувцаст хий үзэгдэл салахгүй Хүүе . . . Хүүе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин. Хэд хоногийн өмнө би үерхдэг бүсгүйтэйгээ ялихгүй юмнаас болж муудалц чихаад бууж өгөхгүй санаатай гүрийж байгаа билээ. Тэгэд шарандаа түүний тухай бодохгүй гэж найзуудтайгаа савсан юм. Гэтэл өнөөдөр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий үзэгдэл эргэлдсээр өнжлөө. Дотор ч гэж хачин. Арай гэж ажил тарах цаг хүрэв. Шар тайлах, хайрттайгаа муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л уруу татачихлаа. Надад мөнгө байгаагүй юм чинь мэдээж Ганаа л даах боллоо. Хаан брой-гоос эхэлсэн бидни наргиан хоёр баар дамжин үргэлжилээд нэг л мэдэхэд шөнө дунд өнгөрчихөж. Би уг нь шар айраг л уудаг хүн. Сүүлийн энэ хоёр шөнө л элдвийг холин хоолой давуулсаар их ч согтжээ. Ганаа 《Арай хэтэрчихлээ авгайдаа алуулсаан》 хэмээн үглэсээр гэр рүүгээ арилж өгсөн . Авгайтай байх ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой муудалцсанаа зөвтгөxийг оролдов. Ингээд такси барин Золоo руу очих гэснээ больж нөгөө гүүрэн дээрх хүүхэн өнөөдөр харагдах болов уу гэсэн адийн бодол согтуу ухаанд гялшийв. Эндээс арслантай гүүр хүртэл сайн даа л 10 мин алхана биз. Аягүй бол таксигаар очвол үзэгдэхэ больчих ч юм бил үү.