SlideShare una empresa de Scribd logo
1 de 11
ШУТИС

                         МТС




           Монголын түүхийн музей судлах нь

Бичсэн                                        /       /



Шалгасан                                      /   /




                     Улаанбаатар

                       2011 он
Оршил
        Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх
ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх
үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон
нийтэд толилуулдаг байгууллага юм. Энэхүү музейг монголийн түүх хичээлтэй холбогдуулан
судалж музейгээр аялан судалгаа хийж монгол оронд суурьшсан хүн төрөлхтөн болон монгол
оронд амьдарч байсан овог аймгууд, улс үндэстэнг танин мэдэх нь бидний туйлийн зорилго юм.
энэхүү музейг танин мэдэж судалсанаар монгол ороны түүхийн үйл явц болон хөгжил, уналтыг он
цагт нь очиж хараагүй ч олон олон баримал болон фото зураг, архиологын олдвор, малтлага
судалгааны үр дүн, хөшөө чулууны хэсэг зэрэгээс нүдээрээ үзэх явдал билээ.



                                         Музейн түүх

       Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей
байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий
цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байсан. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал
ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн
1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдан
Монголын Үндэсний Түүхийн Музей болсон юм.

       1-р танхим: Монголын эртний түүхийн танхим

        Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол
татахуйц түүхийн эхлэл юм. Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800 000 жилийн
өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч
байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна. Хүний хөгжлийн анхдагч
эрин, энэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар эртний түүхийн танхим
дахь үзмэр, үзүүллэгээс дэлгэрэнгүй танилцлаа. Үзсэн үзмэр болон судалсан судалгаан дээрээ
тулгуурлан:

Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ800000-12000 жилийн өмнө:

       Энэ үеийн хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байжээ. Мөн
түүнээс гадна яс, эвэр, том биетэй амьтны шүд зэргийг ч хэрэглэдэг байв. Монгол дахь хамгийн
эртний хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь
Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнө хэрэглэж ирсэн
байна. Тухайн үед монголын уур амьсгал зөөлөн дулаан байжээ. Хуучин чулуун зэвсгийн гол
дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Ө   лзийт сумын Уранхайрхан уул, Ховд
аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо,Ө     вөрхангай аймгийн
Гучин ус сумын Гучин ус, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд
зэрэг юм.
Дунд чулуун зэвсгийн үе (МЭӨ100 000 - 40 000 жилийн өмнө) Тухайн цаг нь мөнх цэвдэг
мөстлөгийн үе байсан ба энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт
байгалын хоргодох газарт байрлан, галыг нээж , агнасан амьтныхаа арьсаар хувцас хийж өмсдөг
байлаа. Түүнчлэн хадны сүг зураг ихэд хөгжжээ. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн
зэвсгүүдийг хийх болсон. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй,
Баянхонгор аймгийн Их Богд уул , Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын
Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ.

        Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөн
голын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал нь
өнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл,
сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг
болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс
агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж
эхэлсэн байна.

2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнө

        Хүн төрөлхтөний их нүүдлийн үе бөгөөд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ.
Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүс
холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг
гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн
хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Дунд
чулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг ч
нэлээд ховор. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун
зэвсэг зэрэг дурсгал бий.

3. Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ7000 - 3000 жилийн өмнө)

       Энэ үед эртний хүмүүс гэрийн эртний хэлбэр нүхэн сууц, оромж урц майханг барьж чаддаг
болов. Үржил шимтэй голын эрэг хөвөөг даган багахан тариалан, загас, ан агнуур эрхлэн аж төрж
байв. Энэ үеийн малтлагаар илэрсэн архелогийн дурсгалт зүйлсээс чулуун зэвсгээс гадна шавраар
хийсэн ваарны хагархай, ясаар хийсэн чимэг зүүлтний төрлүүд, энгийн гоёл чимэглэлийн эдлэлүүд
илэрчээ. Мөн нас барагсадаа тусгай зан үйлийн дагуу оршуулдаг болсон. Тэд үхсэний дараах
амьдралд итгэдэг байжээ. Иймэрхүү оршуулгын газар нь Дорнод аймгийн Норовлин уул,
Тамсагбулаг ууланд илэрсэн. Энэ үеийн чулуун зэвсэг нь чулууг бутлан хийдэг эртний арга
техникээр зогсохгүй, нүх гаргах, өнгөлөх, ирлэх арга дэлгэрсэн. Хуурайдах багаж, сэлэм, зэв мэтийн
багаж дэлгэрсэн. Хатуулаг сайтай пийсүү, хаш чулуугаар багаж зэвсгийн чанарыг сайжруулжээ.

4.Хүрэл зэвсгийн үе (МЭӨ3000- МЭ 300 жилийн өмнө)

      Монгол дахь хүрэл зэвсгийн үе нь МЭӨ3000 оноос эхэлдэг. Хүн төрөлхтөн зэс хэмээх
металлийг нээснээр чулуун зэвсгийн эрин үеийг хүрэл зэвсгээр сольжээ. Хүрэл зэвсгийн үед эртний
нүүдэлчид мал аж ахуйг хөгжүүлж түүнтэй уялдан тухайн үеийн соёл, хувь хүн, өмчийн харилцаа
аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үеийн дурсгалуудад дөрвөлжин хэлбэрийн булш
бунхан, дөрвөлжин мөн дугуй хүрээгээр хүрээлэгдэж чулуугаар хучигдсан том булшны чулуу
байдаг. Мөн төв азийн амьтны загварт урлагийн мянган дурсгал бүхий хадны зураг, хүрэл эдлэл,
евроазид цөөн тоотой тархсан буган чулуун хөшөө хэмээх алдарт дурсгал бүтээгдсэн ажээ.

       2-р танхим: Эртний улсын үе

       Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант
улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал,
археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор
дурсгал энд байсан.

ХҮННҮ ГҮРЭН: МЭӨ3-р зуун - МЭ 1-р зуун.

       Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчид
овгийн холбоонд нэгдэн аж төрж байсныг эртний хятад сурвалжид дурьдсан байдаг. Ийнхүү
нүүдэлчдийн аймгийн холбооноос Хүннү аймгийн холбоо монгол, түрэг, хамниаган болон бусад
нүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулж хожим нь Хүннү гүрэн хэмээн
түүхэнд алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгт
Байгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэж
байсан ажээ. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн
бурхны болон бөөгийн мөргөл бүхий соёлын өвөрмөц орчинтой байсан нь энд харагдаж байна.
Хүннүгийн үеийн Ширмэл ширдэг нь Төв аймаг, Батсүмбэр, Ноён уулын язгууттны булшнаас
олдсон олдвор бөгөөд хосгүй үнэт дурсгалд тоотсогддог.

Түрэгийн хаант улс (МЭ 6 -7-р зуун)

         Хөх Түрэгүүд МЭ 5-р зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд
Буман Хааны үед төр улсаа байгуулжээ. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед
/552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүй
байдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дараа
Хөх Түрэгийн сурвалжит Бөрү-гийн гэр бүлээс Көтүлүг Тигин Түрэг угсаатныг дахин нэгтгэж
Түрэгийн сүр жавхлант улсыг байгуулсан юм. Элтэрэс хаанбуюу Көтүлүг Тигин 691 онд таалал
төгсөхөд түүний хүүхдүүд балчир байсан учраас заншил ёсоор түүний дүү Капаган ор залгажээ.
Капаган хааны үед Хөх Түрэг улсын алтан үе байлаа. Энэ үеийн Хөх Түрэг улс нь дорнодод Хятадын
тэнгис, өрнөдөд Кавказ, өмнөдөд Түвд, умардад Сибир хүртлэх нутгийг эзэлж байсан бөгөөд
энэхүү өргөн уудам нутаг дахь Түрэг угсаатныг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. 716 онд Хөх
Түрэгийн хаант улсыг Билэг хаан удирдсан бөгөөд түүний дүү Көлтигин болон төрийн жанжин
Тоньюкук нарын үед Түрэгийн ард түмэн амар амгалан амьдарч байлаа. Тоньюкук болон
Көлтигинийг таалал төгссөнөөс хойш төр улсад үймээн самуун дэгдсэн бөгөөд 734 онд Билэг
хааныг насан эцэслэсний дараа хаан ширээнд суусан хаад хуучин төрт улсаа хэзээ ч байгуулж
чадсангүй. Ийнхүү Түрэгийн хаант улс мөхөх шалтгаан болсон юм. Эн танхимд Kөлтигиний толгойн
баримал болон Билгэ хааны онгоны олдвор бий.
Уйгарын хаант улс МЭ 741-840 он

        Орхон болон Сэлэнгийн сав нутгаар нутаглаж байсан Уйгарууд өөрсдийн 3 дахь Түрэгийн
хаант улсаа байгууллаа. Уйгарууд Хөх Түрэгийн нэгэн үндэстэн байсан бөгөөд Хөх Түрэгүүд Уйгар
болон бусад Түрэг овог аймгуудыг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. Уйгарын хаант улс нь
худалдаа наймааг чухалчлан үзэхийн зэрэгцээ Хөх Түрэгийн зан заншлыг үргэлжлүүлэн хадгалжээ.
Худалдаа наймаа хөгжихийн хэрээр Манихейн сүм хийд байгуулагдан худалдааны төв болон
өргөжиж, улмаар албан ёсны шашин нь Манихейзмын шашин болсон юм. Эрэлхэг дайчин Уйгарын
ард түмний соёл урлаг, худалдаа наймаа хөгжсөн хэдий ч цагийн эрхээр хүчин буурч хойд хөрш
Кыргиз Түрэгүүд Уйгарын нийслэл рүү довтолсноор Уйгарын хаант улс мөхсөн юм. Ийнхүү хөдөө
аж ахуй эрхэлдэг Уйгарын ард түмэн баруун бие хэсэгт Туркистаны нутгаар амьдрах болжээ. 1229
онд Монгол угсаатнууд Уйгар угсаатныг түүхийн тавцнаас унагасан юм. Монголчууд Уйгаруудыг
итгэл найдвартай зөвлөгч хэмээн тооцож төрийн дээд албанд ажиллуулсаар иржээ.

Кидан гүрэн 10-11-р зуун

        10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд
өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Энэ үед нүүдэлчдийн бүс нутаг ба хот суурин хослож,
уламжлалт ёс дэгжин дээшилж, газар тариалан эрхэлж, гар урлал, металл төмрийн боловсруулах
технологи, худалдаа арилжаа хурдацтайгаар хөгжсөн. Цайз, тосгон, хот суурин, сүм хийд, дуган,
чулуун гүүр хүртэл хурдтай баригдсан байна. Киданд 2 төрлийн үсэг орж ирсэн байсан тул уран
зохиолын хөгжилд их түлхэц болсон. Судар бичиг болон аян замын тэмдэглэлүүд орчуулагдсан.
Киданд Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их үсэг ба уйгар үсэгт үндэслэсэн бага үсэгний аль алийг нь
хэрэглэж байв. Бичих, орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн
өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж байсан байна. Хөрөнгө чинээтэй
язгууртнууд Кидан, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын арвин номын баялагтай номын сантай
байжээ.

3-р танхим: Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл

        Монгол улс нь 2 үндэсний бүрэлдэхүүнтэй 20 гаруй угсаатны бүлгээс бүрэлддэг билээ.
Угсаатны бүлэг бүр өөр өөрийн уламжлалт хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ хэрэглэдэг
бөгөөд тэдгээр нь хүний нас, хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ тухайн
бүлгүүдийн байгаль орчин, түүх, зан заншлыг ч тусгасан байдаг. Тэдгээр нь дээл, хантааз, бүс,
гадуур хувцас, гутал, малгай зэрэг юм. Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад
төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба
зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр,
ёслол, онцгой хэргийнх гэх мэт. Монголын малгай ба толгойн чимэг нь хэлбэр, зориулалтын хувьд
ондоо байдаг. Малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын,
улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт,
элбэг баян зэргийг зөгнөн мөрөөдсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монгол
хүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий. Монгол гутал нь
нүүдэлчдийн амьдралын маягт ихэд зохицсон байх төдийгүй хэв загварын олон төрөлтэй юм.
Арьс, ширээр эх биеийг хийж улийг нь товшин ширж, түрүү, зуузай, харааг нь уламжлалт хээ
чимгээр гоёсон, ээтгэр хоншоортой байна. Гутлын дотуур эсгий оймс давхар өмсөнө. Монгол гоёл
нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимэгээр баяжуулан өдөр
тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон
төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монгол
эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьдын далавчтай
адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол
хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө,
алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх
хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл
болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр
ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт
унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг,
цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийг
тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ
хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы улчуур хэмээх олон өнгийн торгон
чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны
чимэг зүүлт дагалдана. Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхины
уут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны
толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам,
оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг
голдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи нь хатуу, зөөлөн,
гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж загвар хийцтэй
хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа
зүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, арьс, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох нь
уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм.

4-р танхим: Монголын эзэнт гүрэн (13- 14 зуун)

       Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд
ханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг
байрлуулсан байна. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт
гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл,
эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайн
үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс
бүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон бичвэл:

Ханлиг улсын үе: 10-12-р зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их
говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж
ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал,
тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв.
Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч
амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад
итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн
Чингис хэмээх цолыг олов. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоонд
оруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга,
төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан. Чингис хааны үеийн Их Монгол Улс
умардад Байгаль нуур, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм, дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт
Алтайн нуруу хүртлэх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байлаа. Чингис хааны үе залгамжлагчдын
үед Монголын эзэнт гүрэн нь дэлхийн талыг байлдан дагуулсан аугаа эзэнт гүрэн болов. Чингэс
хаанаас эхлэн 1259 онд Мөнх хааныг таалал төгсөх хүртэлх төв хэсгийн Монголын эзэнт гүрэн,
Хубилай хаанаас эхэлсэн Хятадын Юань гүрэн, Персийн Ил хааны улс, Оросын алтан орд, Төв
Азийн Цагаадайн хаант улс. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн олон үндэстэн, шашин, түүх, хэл
соёлоороо ялгаатай улс орнуудыг эрхшээлдээ оруулж дорно өрнийг холбосон ба эдгээр улсуудын
улс төр, эдийн засаг, соёлын хөгжил дэвшилд чухал нөлөөг үзүүлж байв. Монголын байлдан
дагуулагчдын гүйцэтгэсэн гол үүрэг роль нь, анх удаа өрнө ба дорныг холбосонтой уялдаад хүн
төрөлхтөн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, худалдаа арилжаа, шашинтай холбоотой нийгмийн
хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан явдалюм. Хубилай хааны хаанчлалын үед монголын эзэнт
гүрний бүрэлдэхүүнд Японы арлаас бусад дорно зүгийн газар нутаг үндсэндээ харьяалдаж
байлаа.

5-р танхим 17-19-р зууны Монгол

        Дорно зүгт аажим аажмаар хүчирхэгжсэн Манж нар 1644 онд Хятадыг эзэлж, 1636 онд
өвөр монголыг, 1691 онд халх монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг эзлэн авч монгол орон
бүхэлдээ Чин улсын эрхшээлд орсон юм. Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил
бол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсан. Энэхүү хүнд хэцүү үеийн тухай энэ
танхимд бий. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрх
чөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсан юм. Энэ үед монголд хүчтэй
дэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидээвэр бүтээлээ
туурвижээ. Шашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны
сүм хийд баригдаж, сүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээ.
Энэ нь уран баримал, барилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаан
дэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байв. Энэ үеийн баримт нь зураг сэлт, гав дөнгө гэх
мэтээр илэрсэн энэхүү танхимд бий.

6-р танхим: Уламжлалт соёл

        Монголын соёлын уламжлалт өвийг энэ танхимд багтаасан байна. Тус үзүүлэнгийн
танхимд уламжлалт тоглоом, гар урлалын бүтээлийн дээжис, ном хэвлэлийн технологи, хөгжим,
хөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэлгэсэн. Мөн монголчуудын шашин, мөргөлийн хэлбэр, эд
хэрэглэлийг энэ танхимаас харна. Нүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл
уламжлалт зан үйлийн утга агуулга, мөн чанар, өнөөдөр ч хүмүүс бөө, тэнгэр, өвөг дээдсийн сүнс
сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ танхимиин баримал болон бусад зүйлсээс
илт. Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд
хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин
дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар
болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг үзлээ.

       7-р танхим: Уламжлалт аж ахуй

      Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ирсэн
монголчуудын гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, ан агнуур, газар тариалангийн багаж зэрэг
уламжлалт аж ахуй, соёлын тухай энэ танхимаас үзэх болно.

       8-р танхим: 20-р Зууны Монгол орон

       20-р зуун бол монголчуудын бас нэгэн сонирхолтой баялаг түүхийг агуулсан зуун юм. Энэ
зуунд хүмүүс тусгаар тогтнолоо дахин мандуулж, засаглалын хэлбэрээ гурвантаа халж өөрчилсөн
хувьсгалыг хийсэн юм. Нөгөө талаар эл үеийг монголчуудын шинэ цагийн соёлд гэгээрэн
боловсорсон үе ч гэж болно. Нийгмийн хөгжлийн энэ олон өөрчлөлт шнэчлэлийн тухай биет үзмэр,
архивын баримт, түүхэн гэрэл зураг сэлтийг МҮМ-н 20-р зууны Монгол танхимд үзэх боломжтой.

Богд хаант үеийн Монгол улс (1911-1920)

20-р зуун гараад Монголчууд манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хувьсгалыг
хийсэн юм. Тухайн үед монголчууд “шинэ засгийн бодлого” гэгчийг газар бүр эсэргүүцэж Манжаас
салан тусгаарлах үзэл санаа нийгэм даяар өрнөж байлаа. Үүний дүнд Үндэсний эрх чөлөөний
хувьсгал ялж 1911 оны 12-р сарын 29-нд Олноо Ө  ргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсан
тухай тунхаглан зарласан юм. Шашны тэргүүн 8-р Богд гэгээн Жавзандамба хутагтийг Богд хаанд
өргөмжилж, төрийн 5 яамтай засгийн газраа байгуулжээ. Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн
яамнаас нь тусгаар тогтнолоо зарлаж, олон улсаар батламжлуулах нот бичиг илгээж байв. Энэ
тухайд 1913 онд Монгол-Түвдийн найрамдлын гэрээгээр Олноо өргөгдсөн Богд хаант улсыг хүлээн
зөвшөөрсөн ганц гэрээ юм. Энэ үеийн монголын улс төрчдийн бодлого үйл ажиллагааны талаар
түүхэн баримт, төрийн бэлгэдлийн зүйлс туг, далбаа, түүхэн хүмүүсийн лаан баримал, тухайн үед
оросоос тусламжаар ирсэн зэвсэг зэрэг ховор сонин үзмэр олон байсан. 1913 онд Орос, Дундад
иргэн улс хоёр Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” тунхаглалд гарын үсэг
зурж хоёр гүрэн монголын тусгаар тогтнолыг хавсадан цуцлаж Ар монголыг ДИУ-ын харъяат
автономит эрхтэй байлгахыг удирдамж болгожээ. Хэдийгээр өөртөө засах эрх бүхий улс болсон ч
улсын дотоод хэргийг түвшитгэх, боловсрол, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх тал дээр
анхааран улсын суруультай болоход туслаж, хуурай замын цэргийн байгууламж, сонин, гэрэл
цахилгаан, цахилгаан холбооны газрыг нээхэд зориулан Оросын хаант улсаас зарим эдийн засгийн
тусламжийг нийлүүлж байжээ. Дэлхийн 1-р дайнд айл хөрш Орос, Хятад улсууд аль аль нь
татагдан орж, дотоод улс төрийн байдал нь нэн тогтворгүй болж, нийгмийн анги бүлэг, улс төр,
цэргийн хүчний хоорондын тэмцэл хурцдаж, Орос оронд хувьсгал гарсан нь Монголын дотоод,
гадаад байдалд ихээхэн нөлөөлжээ. Удалгүй ардуудын дунд улаан Оросын большивек намтай
холбоо тогтоох, бүлгэм дугуйлан байгуулах, сэм уулзан нам байгуулах, хаант засгийг халах зэрэг
асуудал өрнөсөөр 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал манджээ.
9-р танхим: Социализмын үе (1921-1989)

        Монголын засгийн эрх харийн түрэмгийлэгчдийн гарт ээлжлэн шилжиж байв. Хятадын
харгислал Унгерний дэглэмээр солигдсон ч Унгерний босгосон автономит засаг нь улс болон
тогтож чадахгүй нь илт байлаа. Энэ эгзэгтэй үед Богд гэгээний засгийн газар нөхцлийг хүлээжнэж
байсан нь умар зүгт үйл явдал түргэн өрнөхөд нөлөөлөв.
1920 онд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг уриалан босгох бүлгэмүүд хуралдаж Монгол
Ардын Нам /МАН/-ыг хамтран байгуулсан ажээ. МАН 1920 оны 7-р сард төлөөлөгчдөө Зөвлөлт
Орос Улс руу улс руу илгээв. Эхлээд С.Данзан, Х.Чойбалсан нар мордож, араас нь Д.Бодоо,
Д.Чагдаржав хоёр мөн Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар Богд хааны тамгатай бичгийг авч
явжээ. МАН нь засгийн газар ба цэрэг армийг зохион байгуулж С.Данзан намын тэргүүн,
С.Сүхбаатар цэргийн удирдагч болов. 1921 оны 7 сарын 23-нд Ардын засгийн газар нь төрийн
хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг Ардын засгийн газарт төвлөрүүлснийг
зарлажээ. 1924 онд Богд хааныг таалал төгсөж 1921-1924 онд ардын эрхтэй аэмжээт цаазат хаант
засгийн хэлбэрээр оршиж байсан шилжилтийн үе дуусаж, монгол оронд анх удаагаа сонгуулийн
бүгд найрамдах засаг тогтоох үйл ажил эхэлжээ. Улсын анхдугаар их хурал хуралдаж 1924 оны 11
сарын 26-нд Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү Үндсэн хуулийг баталсан нь 20-р зууны монголын
түүхэнд онцгой чухал үйл явдал болсон юм. 1925-1953 онуудад Монголын засгийн газраас
үндэсний ардчилсан зорилтийг хэрэгжүүлэх оролдлогыг хийж бие даасан байдлаа хадгалахыг
чармайж байв. Коминтерний “ардын дайсан” гэсэн нэр томъёог гарган ирж, улмаар Монголын
Хувьсгалт Намыг өөрчлөхийг ятгах болов. 1932 онд ЗХУ-аас, лам нарыг үймээн самуун гаргаж
байгаа хэмээн буруутгаж, засгийн газар бүх сүм хийдүүдийг хааж эхэлжээ. 1937 онд засгийн
газраас улсын дайсан болох буддын шашны сүм хийд ба эрдэм мэдлэгтэй хүмүүсийг оролцуулан
тэдгээр хүмүүсийн эсрэг хэлмэгдүүлсэн гашуун түүх өрнөсөн ажээ. Хувийн өмчийг нийгэмчилж,
сүм хийдүүдийг нурааж сүйтгэв. Бүрэн бус мэдээгээр 36000 хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон
хэмээдэг. Дэлхийн 2-р дайны үед монголын төрийн бодлогод коммунист үзэл онол хүчээ авч
МАХН үндэсний ардчилсан үзэл бодол, үйл хэргээсээ социалист үзэл баримтлалд шилжин улс
үндэсний эрх ашиг, сонирхол орхигдоход хүрсэн ажээ. Ингээд 1953-1965, 1965-1989 онуудад
БНМАУ-д Социалист өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.

10-р танхим: Ардчиллын үеийн Монгол (1990- өнөөг хүртэл)

       1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөд
гадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө,
ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист
хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөн
бүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголд
өрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав.
МоАХ-ныхон 1990 оны 3-р сард Сүхбаатарын талбайд төрийн эрх баригчид, Засгийн газрыг
огцруулах шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан юм. МАХН-ын 8-р бүгд хурал хуралдаж Улс төрийн
товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн
заалтаас татгалзах шийдвэр гаргав.
Шинэ засгийн газар нэн яаралтайгаар ажил хэргээ эхлэж дараагийн байнгын тогтвортой засгийн
газрыг байгуулахын тулд Шинэ үндсэн хуулийг батлах ажлыг хийсэн билээ. Жил гаруй толгой өөд
татах завгүй ажиллан, асуудлыг хэлэлцэн 1992 оны 1-р сарын 25-нд Шинэ үндсэн хуулийг
баталжээ. Улс орон феодалын нийгмээс коммунизмд, 1990 оноос ардчилсан ба зах зээлийн
нийгэмд шилжсэн. Гэсэн ч өмнөх чиг хандлага нь маш хэцүү байдалтай байсан. Засгийн газрыг
дахин эмхлэн байгуулахтай зэрэгцээд монголд оруулсан оросын тусламжийн зээллэг хүнд цохилт
болсон. Тэр нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-тэй дүйцэх хэмжээтэй байжээ.
Үйлдвэрүүд зогсож, хэрэгцээтэй бараа материал хомсдож, архи, хонины мах, талх зэрэг хүнсийг
картаар олгох болсон. Картаар хүнс олгох тогтолцоо 1991-1993 он хүртэл үргэлжилжээ. Монгол
орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт
шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгож, ардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны
Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл
явдлын шууд үргэлжлэл нь байв.

               Музейн сан хөмрөг дахь цуглуулгыг ерөнхийд нь тоймлон авч үзвэл:

Угсаатан зүй сан хөмрөг: Гэр орон сууц, тавилга-371, гэр ахуйн сав суулга-771, бурхан багшийн
шүтлэгийн-1524, бөө удганы эд зүйлс-53, мал аж ахуйн-224, газар тариалангийн 65, мужааны
болон дархны багаж зэвсэг-627, хөгжмийн зэмсгийн төрлүүд-353, тоглоом наадгай-241,
монголчуудын улатжлалт дээл хувцас-978, гоёл чимэглэл,хэт хутга , хөөрөг даалин-1407, морины
тоног хэрэгслийн холбогдолтой-436 нэгж ширхэг үзмэр.


Түүхийн сан хөмрөг: янз бүрийн сийлбэр, нэхмэл, хатгамал, наамал, цутгамал зэрэг гар урлал бэлэг
дурсгалын зүйлс-912, уран зургийн янз бүрийн төрлийн-750, өнгөрсөн үеийн түүхийг харуулсан
гэрэл зурга-6500, зоос,мөнгөн тэмдэгт, цаасан мөнгө-7274, одон медаль-1964, тамга-1351, туг,
далбаа, дарцаг-800, цэргийн хувцас, зэвсэг-6168, археологийн олдвор-1560, баримт бичиг1850,
партизан болон хувь хүмүүсийн хэрэглэж байсан-1410 орчим нэгж ширхэг зэрэг үзмэр эд өлгийн
зүйлс хадгалагдаж байна.

                                Монголчуудын байлдааны зэр зэвсэг

       Дундад эртний үеийн монголчуудын дайн байлдааны зэр зэвсэг, агт морьдын тоног
хэрэгсэлийн сонирхолтой үзмэрүүд та бүхний анхаарлыг татах нь гарцаагүй. Юаны үеийн цэргийн
ширэн хуяг. Ханцуйгүй, охор маягийн хуяг, Ур энгэрээр битүү, ардаа уяж өмсөж байсан хийгээд
дөрвөлжин ширэн тушимыг нарийн сураар холбон хийсэн, Гадуураа улаан маажин хамгаалалттай.
Одоогоор ижил үзмэр бүртгэгдээгүй цорын ганц. МҮМ-н сан хөмрөгт 2004 онд шинээр
бүртгэгдсэн, хулсан сум бүхий нум, том хэмжээтэй Юан улсын үеийн цэргийн хэрэглэл.
Дүгнэлт
       Монголын үндэсний түүхийн музейгээр аялан судалгаа шинжилгээний ажилуудтай
танилцаж өөрийн нүдээр олдвор болон хөшөө чулууг харан таниж мэдлээ. Музейг тойрон аялаж
олдвор үзүүлэнгүүдийн тайлбар бичгийг судалж товчлон тэмдэглэл хийж ирлээ. Ингэсний
дараагаар лекц ном сурах бичиг болон интернет сайтнаас олж авсан мэдлэг баримт дээр
тулгуурлан өөрийн бичсэн товчлолоо баяжуулан танхим тус бүрийн онцлог, олдвор, он цагийн
хэлхээсийн тухай товчхон тэмдэглэл бичсэн болно. Энэхүү ажлыг гүйцэтгэснээр бид номноос
уншиж, лекцэнд сонсож байсан бүхнээ бодит олдвор, шинжлэх ухааны баримт нээлт, архиологын
малтлагын үр дүнгээс харсанаар илүү бодитой цаашид судлахад сонирхолтой болсон.

Más contenido relacionado

La actualidad más candente

Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiGe Go
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл azpurev
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улсMarsel Sse
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
Буриад судлал №1
Буриад судлал №1Буриад судлал №1
Буриад судлал №1Alexandr Asargaev
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиCEO ZOL
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 

La actualidad más candente (20)

чулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үечулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үе
 
хүний үүсэл
хүний үүсэлхүний үүсэл
хүний үүсэл
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
1хүний гарал үүсэл
1хүний гарал үүсэл1хүний гарал үүсэл
1хүний гарал үүсэл
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhai
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улс
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
Буриад судлал №1
Буриад судлал №1Буриад судлал №1
Буриад судлал №1
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
юань улсын соёл
юань улсын соёлюань улсын соёл
юань улсын соёл
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
сэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриасэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриа
 

Destacado

Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
бие даалт 5
бие даалт 5бие даалт 5
бие даалт 5baatarjav
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямааtsetsgeeee
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгE-Gazarchin Online University
 
Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!nyamka0928
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
бие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлагабие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлагаGanbaatar Ch
 
оршил
оршилоршил
оршилMonhzul
 
англи хэлний бие даалт
англи хэлний бие даалтангли хэлний бие даалт
англи хэлний бие даалтtserendulam53
 
мт ба мс бие даалт
мт ба мс бие даалтмт ба мс бие даалт
мт ба мс бие даалтMmargad
 

Destacado (20)

Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
Tuuhiin bie daalt 1
Tuuhiin bie daalt 1Tuuhiin bie daalt 1
Tuuhiin bie daalt 1
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалт 5
бие даалт 5бие даалт 5
бие даалт 5
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
 
оршил.
оршил.оршил.
оршил.
 
Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!Bie daalt hiihdee!!
Bie daalt hiihdee!!
 
Bie daalt
Bie daalt Bie daalt
Bie daalt
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
бие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлагабие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлага
 
оршил
оршилоршил
оршил
 
оршил
оршилоршил
оршил
 
Nomnii nuur2
Nomnii nuur2Nomnii nuur2
Nomnii nuur2
 
англи хэлний бие даалт
англи хэлний бие даалтангли хэлний бие даалт
англи хэлний бие даалт
 
мт ба мс бие даалт
мт ба мс бие даалтмт ба мс бие даалт
мт ба мс бие даалт
 
Бие даалт
Бие даалтБие даалт
Бие даалт
 

Similar a Mongoliin tvvhiin muzei

New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationbee Bear
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиунBaterdene Tserendash
 
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronLekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronschool14
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнDash Oogii
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
Дорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууДорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууOtgonjargal Batzorig
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиунBaterdene Tserendash
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гаралAriuntulga Byambadorj
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалДорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалbvjinee
 
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Otgonjargal Batzorig
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
монголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултмонголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултtuul1420
 

Similar a Mongoliin tvvhiin muzei (20)

New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
 
Mонголын түүх
Mонголын түүхMонголын түүх
Mонголын түүх
 
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronLekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Дорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууДорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулуу
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалДорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
 
түүх 8
түүх 8түүх 8
түүх 8
 
Mongol nutag dahi ertnii humuus
Mongol nutag dahi ertnii humuusMongol nutag dahi ertnii humuus
Mongol nutag dahi ertnii humuus
 
дэлхийн 7
дэлхийн 7дэлхийн 7
дэлхийн 7
 
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
монголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултмонголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуулт
 

Mongoliin tvvhiin muzei

  • 1. ШУТИС МТС Монголын түүхийн музей судлах нь Бичсэн / / Шалгасан / / Улаанбаатар 2011 он
  • 2. Оршил Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг байгууллага юм. Энэхүү музейг монголийн түүх хичээлтэй холбогдуулан судалж музейгээр аялан судалгаа хийж монгол оронд суурьшсан хүн төрөлхтөн болон монгол оронд амьдарч байсан овог аймгууд, улс үндэстэнг танин мэдэх нь бидний туйлийн зорилго юм. энэхүү музейг танин мэдэж судалсанаар монгол ороны түүхийн үйл явц болон хөгжил, уналтыг он цагт нь очиж хараагүй ч олон олон баримал болон фото зураг, архиологын олдвор, малтлага судалгааны үр дүн, хөшөө чулууны хэсэг зэрэгээс нүдээрээ үзэх явдал билээ. Музейн түүх Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байсан. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн 1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдан Монголын Үндэсний Түүхийн Музей болсон юм. 1-р танхим: Монголын эртний түүхийн танхим Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол татахуйц түүхийн эхлэл юм. Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800 000 жилийн өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна. Хүний хөгжлийн анхдагч эрин, энэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар эртний түүхийн танхим дахь үзмэр, үзүүллэгээс дэлгэрэнгүй танилцлаа. Үзсэн үзмэр болон судалсан судалгаан дээрээ тулгуурлан: Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ800000-12000 жилийн өмнө: Энэ үеийн хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байжээ. Мөн түүнээс гадна яс, эвэр, том биетэй амьтны шүд зэргийг ч хэрэглэдэг байв. Монгол дахь хамгийн эртний хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнө хэрэглэж ирсэн байна. Тухайн үед монголын уур амьсгал зөөлөн дулаан байжээ. Хуучин чулуун зэвсгийн гол дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Ө лзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо,Ө вөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд зэрэг юм.
  • 3. Дунд чулуун зэвсгийн үе (МЭӨ100 000 - 40 000 жилийн өмнө) Тухайн цаг нь мөнх цэвдэг мөстлөгийн үе байсан ба энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт байгалын хоргодох газарт байрлан, галыг нээж , агнасан амьтныхаа арьсаар хувцас хийж өмсдөг байлаа. Түүнчлэн хадны сүг зураг ихэд хөгжжээ. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн зэвсгүүдийг хийх болсон. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй, Баянхонгор аймгийн Их Богд уул , Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ. Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөн голын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал нь өнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл, сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж эхэлсэн байна. 2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнө Хүн төрөлхтөний их нүүдлийн үе бөгөөд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ. Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүс холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Дунд чулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг ч нэлээд ховор. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун зэвсэг зэрэг дурсгал бий. 3. Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ7000 - 3000 жилийн өмнө) Энэ үед эртний хүмүүс гэрийн эртний хэлбэр нүхэн сууц, оромж урц майханг барьж чаддаг болов. Үржил шимтэй голын эрэг хөвөөг даган багахан тариалан, загас, ан агнуур эрхлэн аж төрж байв. Энэ үеийн малтлагаар илэрсэн архелогийн дурсгалт зүйлсээс чулуун зэвсгээс гадна шавраар хийсэн ваарны хагархай, ясаар хийсэн чимэг зүүлтний төрлүүд, энгийн гоёл чимэглэлийн эдлэлүүд илэрчээ. Мөн нас барагсадаа тусгай зан үйлийн дагуу оршуулдаг болсон. Тэд үхсэний дараах амьдралд итгэдэг байжээ. Иймэрхүү оршуулгын газар нь Дорнод аймгийн Норовлин уул, Тамсагбулаг ууланд илэрсэн. Энэ үеийн чулуун зэвсэг нь чулууг бутлан хийдэг эртний арга техникээр зогсохгүй, нүх гаргах, өнгөлөх, ирлэх арга дэлгэрсэн. Хуурайдах багаж, сэлэм, зэв мэтийн багаж дэлгэрсэн. Хатуулаг сайтай пийсүү, хаш чулуугаар багаж зэвсгийн чанарыг сайжруулжээ. 4.Хүрэл зэвсгийн үе (МЭӨ3000- МЭ 300 жилийн өмнө) Монгол дахь хүрэл зэвсгийн үе нь МЭӨ3000 оноос эхэлдэг. Хүн төрөлхтөн зэс хэмээх металлийг нээснээр чулуун зэвсгийн эрин үеийг хүрэл зэвсгээр сольжээ. Хүрэл зэвсгийн үед эртний нүүдэлчид мал аж ахуйг хөгжүүлж түүнтэй уялдан тухайн үеийн соёл, хувь хүн, өмчийн харилцаа
  • 4. аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үеийн дурсгалуудад дөрвөлжин хэлбэрийн булш бунхан, дөрвөлжин мөн дугуй хүрээгээр хүрээлэгдэж чулуугаар хучигдсан том булшны чулуу байдаг. Мөн төв азийн амьтны загварт урлагийн мянган дурсгал бүхий хадны зураг, хүрэл эдлэл, евроазид цөөн тоотой тархсан буган чулуун хөшөө хэмээх алдарт дурсгал бүтээгдсэн ажээ. 2-р танхим: Эртний улсын үе Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал, археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор дурсгал энд байсан. ХҮННҮ ГҮРЭН: МЭӨ3-р зуун - МЭ 1-р зуун. Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчид овгийн холбоонд нэгдэн аж төрж байсныг эртний хятад сурвалжид дурьдсан байдаг. Ийнхүү нүүдэлчдийн аймгийн холбооноос Хүннү аймгийн холбоо монгол, түрэг, хамниаган болон бусад нүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулж хожим нь Хүннү гүрэн хэмээн түүхэнд алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгт Байгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэж байсан ажээ. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн бурхны болон бөөгийн мөргөл бүхий соёлын өвөрмөц орчинтой байсан нь энд харагдаж байна. Хүннүгийн үеийн Ширмэл ширдэг нь Төв аймаг, Батсүмбэр, Ноён уулын язгууттны булшнаас олдсон олдвор бөгөөд хосгүй үнэт дурсгалд тоотсогддог. Түрэгийн хаант улс (МЭ 6 -7-р зуун) Хөх Түрэгүүд МЭ 5-р зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд Буман Хааны үед төр улсаа байгуулжээ. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед /552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүй байдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дараа Хөх Түрэгийн сурвалжит Бөрү-гийн гэр бүлээс Көтүлүг Тигин Түрэг угсаатныг дахин нэгтгэж Түрэгийн сүр жавхлант улсыг байгуулсан юм. Элтэрэс хаанбуюу Көтүлүг Тигин 691 онд таалал төгсөхөд түүний хүүхдүүд балчир байсан учраас заншил ёсоор түүний дүү Капаган ор залгажээ. Капаган хааны үед Хөх Түрэг улсын алтан үе байлаа. Энэ үеийн Хөх Түрэг улс нь дорнодод Хятадын тэнгис, өрнөдөд Кавказ, өмнөдөд Түвд, умардад Сибир хүртлэх нутгийг эзэлж байсан бөгөөд энэхүү өргөн уудам нутаг дахь Түрэг угсаатныг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. 716 онд Хөх Түрэгийн хаант улсыг Билэг хаан удирдсан бөгөөд түүний дүү Көлтигин болон төрийн жанжин Тоньюкук нарын үед Түрэгийн ард түмэн амар амгалан амьдарч байлаа. Тоньюкук болон Көлтигинийг таалал төгссөнөөс хойш төр улсад үймээн самуун дэгдсэн бөгөөд 734 онд Билэг хааныг насан эцэслэсний дараа хаан ширээнд суусан хаад хуучин төрт улсаа хэзээ ч байгуулж чадсангүй. Ийнхүү Түрэгийн хаант улс мөхөх шалтгаан болсон юм. Эн танхимд Kөлтигиний толгойн баримал болон Билгэ хааны онгоны олдвор бий.
  • 5. Уйгарын хаант улс МЭ 741-840 он Орхон болон Сэлэнгийн сав нутгаар нутаглаж байсан Уйгарууд өөрсдийн 3 дахь Түрэгийн хаант улсаа байгууллаа. Уйгарууд Хөх Түрэгийн нэгэн үндэстэн байсан бөгөөд Хөх Түрэгүүд Уйгар болон бусад Түрэг овог аймгуудыг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. Уйгарын хаант улс нь худалдаа наймааг чухалчлан үзэхийн зэрэгцээ Хөх Түрэгийн зан заншлыг үргэлжлүүлэн хадгалжээ. Худалдаа наймаа хөгжихийн хэрээр Манихейн сүм хийд байгуулагдан худалдааны төв болон өргөжиж, улмаар албан ёсны шашин нь Манихейзмын шашин болсон юм. Эрэлхэг дайчин Уйгарын ард түмний соёл урлаг, худалдаа наймаа хөгжсөн хэдий ч цагийн эрхээр хүчин буурч хойд хөрш Кыргиз Түрэгүүд Уйгарын нийслэл рүү довтолсноор Уйгарын хаант улс мөхсөн юм. Ийнхүү хөдөө аж ахуй эрхэлдэг Уйгарын ард түмэн баруун бие хэсэгт Туркистаны нутгаар амьдрах болжээ. 1229 онд Монгол угсаатнууд Уйгар угсаатныг түүхийн тавцнаас унагасан юм. Монголчууд Уйгаруудыг итгэл найдвартай зөвлөгч хэмээн тооцож төрийн дээд албанд ажиллуулсаар иржээ. Кидан гүрэн 10-11-р зуун 10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Энэ үед нүүдэлчдийн бүс нутаг ба хот суурин хослож, уламжлалт ёс дэгжин дээшилж, газар тариалан эрхэлж, гар урлал, металл төмрийн боловсруулах технологи, худалдаа арилжаа хурдацтайгаар хөгжсөн. Цайз, тосгон, хот суурин, сүм хийд, дуган, чулуун гүүр хүртэл хурдтай баригдсан байна. Киданд 2 төрлийн үсэг орж ирсэн байсан тул уран зохиолын хөгжилд их түлхэц болсон. Судар бичиг болон аян замын тэмдэглэлүүд орчуулагдсан. Киданд Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их үсэг ба уйгар үсэгт үндэслэсэн бага үсэгний аль алийг нь хэрэглэж байв. Бичих, орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж байсан байна. Хөрөнгө чинээтэй язгууртнууд Кидан, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын арвин номын баялагтай номын сантай байжээ. 3-р танхим: Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл Монгол улс нь 2 үндэсний бүрэлдэхүүнтэй 20 гаруй угсаатны бүлгээс бүрэлддэг билээ. Угсаатны бүлэг бүр өөр өөрийн уламжлалт хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь хүний нас, хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ тухайн бүлгүүдийн байгаль орчин, түүх, зан заншлыг ч тусгасан байдаг. Тэдгээр нь дээл, хантааз, бүс, гадуур хувцас, гутал, малгай зэрэг юм. Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр, ёслол, онцгой хэргийнх гэх мэт. Монголын малгай ба толгойн чимэг нь хэлбэр, зориулалтын хувьд ондоо байдаг. Малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын, улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт, элбэг баян зэргийг зөгнөн мөрөөдсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монгол хүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий. Монгол гутал нь нүүдэлчдийн амьдралын маягт ихэд зохицсон байх төдийгүй хэв загварын олон төрөлтэй юм.
  • 6. Арьс, ширээр эх биеийг хийж улийг нь товшин ширж, түрүү, зуузай, харааг нь уламжлалт хээ чимгээр гоёсон, ээтгэр хоншоортой байна. Гутлын дотуур эсгий оймс давхар өмсөнө. Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимэгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьдын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы улчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана. Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхины уут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи нь хатуу, зөөлөн, гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж загвар хийцтэй хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа зүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, арьс, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох нь уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм. 4-р танхим: Монголын эзэнт гүрэн (13- 14 зуун) Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан байна. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл, эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон бичвэл: Ханлиг улсын үе: 10-12-р зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал, тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв. Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч
  • 7. амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн Чингис хэмээх цолыг олов. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоонд оруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга, төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан. Чингис хааны үеийн Их Монгол Улс умардад Байгаль нуур, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм, дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт Алтайн нуруу хүртлэх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байлаа. Чингис хааны үе залгамжлагчдын үед Монголын эзэнт гүрэн нь дэлхийн талыг байлдан дагуулсан аугаа эзэнт гүрэн болов. Чингэс хаанаас эхлэн 1259 онд Мөнх хааныг таалал төгсөх хүртэлх төв хэсгийн Монголын эзэнт гүрэн, Хубилай хаанаас эхэлсэн Хятадын Юань гүрэн, Персийн Ил хааны улс, Оросын алтан орд, Төв Азийн Цагаадайн хаант улс. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн олон үндэстэн, шашин, түүх, хэл соёлоороо ялгаатай улс орнуудыг эрхшээлдээ оруулж дорно өрнийг холбосон ба эдгээр улсуудын улс төр, эдийн засаг, соёлын хөгжил дэвшилд чухал нөлөөг үзүүлж байв. Монголын байлдан дагуулагчдын гүйцэтгэсэн гол үүрэг роль нь, анх удаа өрнө ба дорныг холбосонтой уялдаад хүн төрөлхтөн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, худалдаа арилжаа, шашинтай холбоотой нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан явдалюм. Хубилай хааны хаанчлалын үед монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Японы арлаас бусад дорно зүгийн газар нутаг үндсэндээ харьяалдаж байлаа. 5-р танхим 17-19-р зууны Монгол Дорно зүгт аажим аажмаар хүчирхэгжсэн Манж нар 1644 онд Хятадыг эзэлж, 1636 онд өвөр монголыг, 1691 онд халх монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг эзлэн авч монгол орон бүхэлдээ Чин улсын эрхшээлд орсон юм. Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил бол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсан. Энэхүү хүнд хэцүү үеийн тухай энэ танхимд бий. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсан юм. Энэ үед монголд хүчтэй дэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидээвэр бүтээлээ туурвижээ. Шашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийд баригдаж, сүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээ. Энэ нь уран баримал, барилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаан дэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байв. Энэ үеийн баримт нь зураг сэлт, гав дөнгө гэх мэтээр илэрсэн энэхүү танхимд бий. 6-р танхим: Уламжлалт соёл Монголын соёлын уламжлалт өвийг энэ танхимд багтаасан байна. Тус үзүүлэнгийн танхимд уламжлалт тоглоом, гар урлалын бүтээлийн дээжис, ном хэвлэлийн технологи, хөгжим, хөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэлгэсэн. Мөн монголчуудын шашин, мөргөлийн хэлбэр, эд хэрэглэлийг энэ танхимаас харна. Нүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл уламжлалт зан үйлийн утга агуулга, мөн чанар, өнөөдөр ч хүмүүс бөө, тэнгэр, өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ танхимиин баримал болон бусад зүйлсээс илт. Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд
  • 8. хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг үзлээ. 7-р танхим: Уламжлалт аж ахуй Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ирсэн монголчуудын гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, ан агнуур, газар тариалангийн багаж зэрэг уламжлалт аж ахуй, соёлын тухай энэ танхимаас үзэх болно. 8-р танхим: 20-р Зууны Монгол орон 20-р зуун бол монголчуудын бас нэгэн сонирхолтой баялаг түүхийг агуулсан зуун юм. Энэ зуунд хүмүүс тусгаар тогтнолоо дахин мандуулж, засаглалын хэлбэрээ гурвантаа халж өөрчилсөн хувьсгалыг хийсэн юм. Нөгөө талаар эл үеийг монголчуудын шинэ цагийн соёлд гэгээрэн боловсорсон үе ч гэж болно. Нийгмийн хөгжлийн энэ олон өөрчлөлт шнэчлэлийн тухай биет үзмэр, архивын баримт, түүхэн гэрэл зураг сэлтийг МҮМ-н 20-р зууны Монгол танхимд үзэх боломжтой. Богд хаант үеийн Монгол улс (1911-1920) 20-р зуун гараад Монголчууд манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Тухайн үед монголчууд “шинэ засгийн бодлого” гэгчийг газар бүр эсэргүүцэж Манжаас салан тусгаарлах үзэл санаа нийгэм даяар өрнөж байлаа. Үүний дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж 1911 оны 12-р сарын 29-нд Олноо Ө ргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсан тухай тунхаглан зарласан юм. Шашны тэргүүн 8-р Богд гэгээн Жавзандамба хутагтийг Богд хаанд өргөмжилж, төрийн 5 яамтай засгийн газраа байгуулжээ. Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн яамнаас нь тусгаар тогтнолоо зарлаж, олон улсаар батламжлуулах нот бичиг илгээж байв. Энэ тухайд 1913 онд Монгол-Түвдийн найрамдлын гэрээгээр Олноо өргөгдсөн Богд хаант улсыг хүлээн зөвшөөрсөн ганц гэрээ юм. Энэ үеийн монголын улс төрчдийн бодлого үйл ажиллагааны талаар түүхэн баримт, төрийн бэлгэдлийн зүйлс туг, далбаа, түүхэн хүмүүсийн лаан баримал, тухайн үед оросоос тусламжаар ирсэн зэвсэг зэрэг ховор сонин үзмэр олон байсан. 1913 онд Орос, Дундад иргэн улс хоёр Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” тунхаглалд гарын үсэг зурж хоёр гүрэн монголын тусгаар тогтнолыг хавсадан цуцлаж Ар монголыг ДИУ-ын харъяат автономит эрхтэй байлгахыг удирдамж болгожээ. Хэдийгээр өөртөө засах эрх бүхий улс болсон ч улсын дотоод хэргийг түвшитгэх, боловсрол, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхааран улсын суруультай болоход туслаж, хуурай замын цэргийн байгууламж, сонин, гэрэл цахилгаан, цахилгаан холбооны газрыг нээхэд зориулан Оросын хаант улсаас зарим эдийн засгийн тусламжийг нийлүүлж байжээ. Дэлхийн 1-р дайнд айл хөрш Орос, Хятад улсууд аль аль нь татагдан орж, дотоод улс төрийн байдал нь нэн тогтворгүй болж, нийгмийн анги бүлэг, улс төр, цэргийн хүчний хоорондын тэмцэл хурцдаж, Орос оронд хувьсгал гарсан нь Монголын дотоод, гадаад байдалд ихээхэн нөлөөлжээ. Удалгүй ардуудын дунд улаан Оросын большивек намтай холбоо тогтоох, бүлгэм дугуйлан байгуулах, сэм уулзан нам байгуулах, хаант засгийг халах зэрэг асуудал өрнөсөөр 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал манджээ.
  • 9. 9-р танхим: Социализмын үе (1921-1989) Монголын засгийн эрх харийн түрэмгийлэгчдийн гарт ээлжлэн шилжиж байв. Хятадын харгислал Унгерний дэглэмээр солигдсон ч Унгерний босгосон автономит засаг нь улс болон тогтож чадахгүй нь илт байлаа. Энэ эгзэгтэй үед Богд гэгээний засгийн газар нөхцлийг хүлээжнэж байсан нь умар зүгт үйл явдал түргэн өрнөхөд нөлөөлөв. 1920 онд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг уриалан босгох бүлгэмүүд хуралдаж Монгол Ардын Нам /МАН/-ыг хамтран байгуулсан ажээ. МАН 1920 оны 7-р сард төлөөлөгчдөө Зөвлөлт Орос Улс руу улс руу илгээв. Эхлээд С.Данзан, Х.Чойбалсан нар мордож, араас нь Д.Бодоо, Д.Чагдаржав хоёр мөн Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар Богд хааны тамгатай бичгийг авч явжээ. МАН нь засгийн газар ба цэрэг армийг зохион байгуулж С.Данзан намын тэргүүн, С.Сүхбаатар цэргийн удирдагч болов. 1921 оны 7 сарын 23-нд Ардын засгийн газар нь төрийн хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг Ардын засгийн газарт төвлөрүүлснийг зарлажээ. 1924 онд Богд хааныг таалал төгсөж 1921-1924 онд ардын эрхтэй аэмжээт цаазат хаант засгийн хэлбэрээр оршиж байсан шилжилтийн үе дуусаж, монгол оронд анх удаагаа сонгуулийн бүгд найрамдах засаг тогтоох үйл ажил эхэлжээ. Улсын анхдугаар их хурал хуралдаж 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү Үндсэн хуулийг баталсан нь 20-р зууны монголын түүхэнд онцгой чухал үйл явдал болсон юм. 1925-1953 онуудад Монголын засгийн газраас үндэсний ардчилсан зорилтийг хэрэгжүүлэх оролдлогыг хийж бие даасан байдлаа хадгалахыг чармайж байв. Коминтерний “ардын дайсан” гэсэн нэр томъёог гарган ирж, улмаар Монголын Хувьсгалт Намыг өөрчлөхийг ятгах болов. 1932 онд ЗХУ-аас, лам нарыг үймээн самуун гаргаж байгаа хэмээн буруутгаж, засгийн газар бүх сүм хийдүүдийг хааж эхэлжээ. 1937 онд засгийн газраас улсын дайсан болох буддын шашны сүм хийд ба эрдэм мэдлэгтэй хүмүүсийг оролцуулан тэдгээр хүмүүсийн эсрэг хэлмэгдүүлсэн гашуун түүх өрнөсөн ажээ. Хувийн өмчийг нийгэмчилж, сүм хийдүүдийг нурааж сүйтгэв. Бүрэн бус мэдээгээр 36000 хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хэмээдэг. Дэлхийн 2-р дайны үед монголын төрийн бодлогод коммунист үзэл онол хүчээ авч МАХН үндэсний ардчилсан үзэл бодол, үйл хэргээсээ социалист үзэл баримтлалд шилжин улс үндэсний эрх ашиг, сонирхол орхигдоход хүрсэн ажээ. Ингээд 1953-1965, 1965-1989 онуудад БНМАУ-д Социалист өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. 10-р танхим: Ардчиллын үеийн Монгол (1990- өнөөг хүртэл) 1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөд гадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө, ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөн бүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав. МоАХ-ныхон 1990 оны 3-р сард Сүхбаатарын талбайд төрийн эрх баригчид, Засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан юм. МАХН-ын 8-р бүгд хурал хуралдаж Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн
  • 10. заалтаас татгалзах шийдвэр гаргав. Шинэ засгийн газар нэн яаралтайгаар ажил хэргээ эхлэж дараагийн байнгын тогтвортой засгийн газрыг байгуулахын тулд Шинэ үндсэн хуулийг батлах ажлыг хийсэн билээ. Жил гаруй толгой өөд татах завгүй ажиллан, асуудлыг хэлэлцэн 1992 оны 1-р сарын 25-нд Шинэ үндсэн хуулийг баталжээ. Улс орон феодалын нийгмээс коммунизмд, 1990 оноос ардчилсан ба зах зээлийн нийгэмд шилжсэн. Гэсэн ч өмнөх чиг хандлага нь маш хэцүү байдалтай байсан. Засгийн газрыг дахин эмхлэн байгуулахтай зэрэгцээд монголд оруулсан оросын тусламжийн зээллэг хүнд цохилт болсон. Тэр нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-тэй дүйцэх хэмжээтэй байжээ. Үйлдвэрүүд зогсож, хэрэгцээтэй бараа материал хомсдож, архи, хонины мах, талх зэрэг хүнсийг картаар олгох болсон. Картаар хүнс олгох тогтолцоо 1991-1993 он хүртэл үргэлжилжээ. Монгол орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгож, ардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл нь байв. Музейн сан хөмрөг дахь цуглуулгыг ерөнхийд нь тоймлон авч үзвэл: Угсаатан зүй сан хөмрөг: Гэр орон сууц, тавилга-371, гэр ахуйн сав суулга-771, бурхан багшийн шүтлэгийн-1524, бөө удганы эд зүйлс-53, мал аж ахуйн-224, газар тариалангийн 65, мужааны болон дархны багаж зэвсэг-627, хөгжмийн зэмсгийн төрлүүд-353, тоглоом наадгай-241, монголчуудын улатжлалт дээл хувцас-978, гоёл чимэглэл,хэт хутга , хөөрөг даалин-1407, морины тоног хэрэгслийн холбогдолтой-436 нэгж ширхэг үзмэр. Түүхийн сан хөмрөг: янз бүрийн сийлбэр, нэхмэл, хатгамал, наамал, цутгамал зэрэг гар урлал бэлэг дурсгалын зүйлс-912, уран зургийн янз бүрийн төрлийн-750, өнгөрсөн үеийн түүхийг харуулсан гэрэл зурга-6500, зоос,мөнгөн тэмдэгт, цаасан мөнгө-7274, одон медаль-1964, тамга-1351, туг, далбаа, дарцаг-800, цэргийн хувцас, зэвсэг-6168, археологийн олдвор-1560, баримт бичиг1850, партизан болон хувь хүмүүсийн хэрэглэж байсан-1410 орчим нэгж ширхэг зэрэг үзмэр эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Монголчуудын байлдааны зэр зэвсэг Дундад эртний үеийн монголчуудын дайн байлдааны зэр зэвсэг, агт морьдын тоног хэрэгсэлийн сонирхолтой үзмэрүүд та бүхний анхаарлыг татах нь гарцаагүй. Юаны үеийн цэргийн ширэн хуяг. Ханцуйгүй, охор маягийн хуяг, Ур энгэрээр битүү, ардаа уяж өмсөж байсан хийгээд дөрвөлжин ширэн тушимыг нарийн сураар холбон хийсэн, Гадуураа улаан маажин хамгаалалттай. Одоогоор ижил үзмэр бүртгэгдээгүй цорын ганц. МҮМ-н сан хөмрөгт 2004 онд шинээр бүртгэгдсэн, хулсан сум бүхий нум, том хэмжээтэй Юан улсын үеийн цэргийн хэрэглэл.
  • 11. Дүгнэлт Монголын үндэсний түүхийн музейгээр аялан судалгаа шинжилгээний ажилуудтай танилцаж өөрийн нүдээр олдвор болон хөшөө чулууг харан таниж мэдлээ. Музейг тойрон аялаж олдвор үзүүлэнгүүдийн тайлбар бичгийг судалж товчлон тэмдэглэл хийж ирлээ. Ингэсний дараагаар лекц ном сурах бичиг болон интернет сайтнаас олж авсан мэдлэг баримт дээр тулгуурлан өөрийн бичсэн товчлолоо баяжуулан танхим тус бүрийн онцлог, олдвор, он цагийн хэлхээсийн тухай товчхон тэмдэглэл бичсэн болно. Энэхүү ажлыг гүйцэтгэснээр бид номноос уншиж, лекцэнд сонсож байсан бүхнээ бодит олдвор, шинжлэх ухааны баримт нээлт, архиологын малтлагын үр дүнгээс харсанаар илүү бодитой цаашид судлахад сонирхолтой болсон.