SlideShare a Scribd company logo
1 of 61
Mөнгө, үнийн түвшин ба
инфляци
БҮЛЭГ
25
Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг
эзэмших болно.
Мөнгийг тодорхойлж, мөнгөний үүргийг тайлбарлах
Банк болон бусад хадгаламжийн байгууллагуудын
эдийн засгийн үүргүүдийг тайлбарлах
Холбооны Нөөцийн Систем(ХНС)-ийн үүрэг, бүтцийг
тодорхойлох
Банкны систем мөнгийг хэрхэн бүтээхийг тайлбарлах
Мөнгөний эрэлт, мөнгөний нийлүүлэлт болон
нэрлэсэн хүүний түвшинг юу тодорхойлдог болохыг
тайлбарлах
Мөнгөний хэмжээ урт хугацааны үнийн түвшин,
инфляцид хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах
Mөнгийг дэлхийн өнцөг бүрт ашигладаг
Mөнгө маш олон хэлбэртэй байсаар ирсэн. Одоо мөнгө
гэж юу вэ?
Хэрэв бидний хадгалуулсан мөнгийг арилжааны банк
өөр хэн нэгэнд зээлдүүлвэл юу болохыг боддоо?
ХНС мөнгөний хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ?
ХНС мөнгийг маш ихээр хэвлэж гүйлгээнд гаргавал юу
болох бол?
Мөнгө гэж юу вэ?
Mөнгө гэдэг нь нийтээр төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн
зөвшөөрсөн ямар нэгэн бараа эсвэл эд зүйлийг хэлнэ.
Төлбөрийн хэрэгсэл гэж төлбөр хийх аргыг хэлдэг.
Mөнгө нь гурван үүрэгтэй:
 Гүйлгээний хэрэгсэл
 Өртгийн хэмжүүр
 Хуримтлалын хэрэгсэл
Мөнгө гэж юу вэ?
Гүйлгээний хэрэгсэл
Гүйлгээний хэрэгсэл гэдэг нь бараа, үйлчилгээг сольж
авахыг нийтээр хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн зүйл юм.
Мөнгийг ашиглаагүй тохиолдолд хүмүүс барааг
бараагаар солиход хүрнэ. Ингэж солилцохыг эдийн
засагт бартер гэж хэлдэг.
Бартерийн солилцоо нь хоёр талын хүсэл сонирхол
нийцэхийг шаарддаг. Тиймээс энэ нь маш зардалтай
байдаг.
Өртгийн хэмжүүр
Өртгийн хэмжүүр гэдэг нь бараа, үйлчилгээний үнийн
талаар хүлээн зөвшөөрсөн хэмжүүр юм.
Мөнгө гэж юу вэ?
Хуримтлалын хэрэгсэл
Хуримтлалын хэрэгсэл гэдэг нь мөнгийг тодорхой
хугацаанд хадгалж, дараагаар нь бараа, үйлчилгээгээр
солих боломжтойг хэлнэ.
Өнөөгийн америк дахь мөнгө
Америкт мөнгө дараах хоёр бүрэлдэхүүний нэгдэл
байдаг.
 Гар дээрх бэлэн мөнгө
 Банкууд болон бусад хадгаламжийн байгууллагууд дахь
хадгаламж
Бэлэн мөнгө нь цаасан мөнгө болон зоосон мөнгөний
ерөнхий хэлбэр юм.
Мөнгө гэж юу вэ?
Мөнгөний албан ёсны хэмжилт
Америкт мөнгөний албан ёсны хэмжүүр M1 ба M2
мөнгө байдаг.
M1 мөнгө нь гар дээрх бэлэн мөнгө, замын чек болон
иргэд, бизнес эрхлэгчдийн чекийн хадгаламжаас
бүрдэнэ.
M2 мөнгө нь M1 мөнгө дээр хугацаатай ба хугацаагүй
хадгаламж, хөрөнгө оруулалтын хамтын сангууд
(money market mutual funds) болон бусад
хадгаламжуудаас бүрдэнэ.
Мөнгө гэж юу вэ?
Зураг 25.1-т 2005
оны зургаадугаар
сарын байдлаар
америкийн M1 ба M2
мөнгөний
бүрэлдэхүүнийг
дүрслэв.
Зургаас тэгээрийн
хэмжээ харьцангуй
байгаа нь харагдаж
байна.
Мөнгө гэж юу вэ?
M1 ба M2 мөнгө нь үнэхээр мөнгө үү?
М1 мөнгөний бүх бүрэлдэхүүн төлбөрийн хэрэгсэл болно.
М2 мөнгөний зарим хадгаламж төлбөрийн хэрэгсэл
болдоггүй бөгөөд тэдгээрийг хөрвөх чадвартай актив гэж
нэрлэдэг.
Хөрвөх чадвар гэдэг нь тухайн хөрөнгө өртгийн бага
алдагдалтай хялбар төлбөрийн хэрэгсэл болохыг хэлнэ.
Хадгаламжууд мөнгө, харин чек бол биш бөгөөд
банкуудын мөнгө шилжүүлэхийг шаардсан бичиг юм.
Кредит карт мөнгө биш. Кредит карт нь эзэмшигчиддээ
хурдан зээл авах боломжийг олгодог. Гэхдээ зээлээ
мөнгөөр эргүүлэн төлдөг.
Хадгаламжийн байгууллага
Хадгаламжийн байгууллага гэдэг нь хувь хүмүүс,
пүүсүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, өөр хувь
хүмүүс болон пүүсүүдэд зээл олгодог пүүсийг хэлнэ.
Банкны систем дахь байгууллагуудыг гурван хуваадаг:
 Арилжааны банк
 Хадгаламжийн байгууллага-thrift institutions
 Хөрөнгө оруулалтын хамтын сан-Money market mutual
fund
Хадгаламжийн байгууллага
Арилжааны банк
Арилжааны банк гэдэг нь тусгай зөвшөөрлийн дагуу
хадгаламж татан төвлөрүүлэх, зээл олгох, төлбөрийн
дансны үйлчилгээ үзүүлдэг хувийн пүүсийг хэлнэ.
Ашиг ба эрүүл байдал: тэнцвэртэй үйл ажиллага-
Prudence: A Balancing Act
Аливаа банкны хүрэх зорилго хувь нийлүүлэгчдийн
хөрөнгийг хамгийн их болгоход оршдог. Энэ
зорилгодоо хүрэхийн тулд зээлийн хүүгээ
хадгаламжийн хүүнээс дээгүүр тогтоодог.
Гэхдээ банкууд ашиг ба эрүүл байдлыг тэнцвэржүүлэх
хэрэгтэй: Зээл ашгийг бий болгодог ч хадгаламж
эзэмшигчид хүссэн үедээ мөнгөө авах боломжтой байх
хэрэгтэй.
Хадгаламжийн байгууллага
Нөөц ба зээл
Банкууд хадгаламж эзэмшигчдийн аюулгүй байдлыг
хангаж татан төвлөрүүлсэн хөрөнгөө хоёр хэсэгт
хуваадаг: нөөц ба зээл.
Банкны нөөц нь банкуудын кассд байгаа бэлэн мөнгө
болон ХНС-д байршуулсан банкны хадгаламжаас
бүрдэнэ.
Банк татан төвлөрүүлсэн хадгаламжийн бага хэсгийг
нөөц болгож, үлдсэн хэсгийг зээлдүүлдэг.
Хадгаламжийн байгууллага
Банкны активыг гурван төрөлд ангилна:
1. Хөрвөх чадвартай актив—Америкийн засгийн газрын
вексель, мөн арилжааны вексель
2. Хөрөнгө оруулалтын үнэт цаас—Америкийн засгийн
болон бусад урт хугацаатай бондууд
3. Зээлүүд—Талуудын тохиролцсон хугацаанд тогтмол
хэмжээтэй төлөх мөнгөний үүрэг
Хадгаламжийн байгууллага
Хадгаламжийн байгууллага
 Хадгаламж зээлийн хоршоо
 Хадгаламжийн банк
 Зээлийн хороо
Хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь чекийн болон хугацаагуй
хадгаламж татан төвлөрүүлж, хувийн, арилжааны болон өрхийн
хэрэглээний бараа худалдан авахад зориулсан зээл олгодог
хадгаламжийн байгууллагыг хэлнэ.
Хадгаламжийн банк гэдэг нь хадгаламж эзэмшигчид өмчилдөг
хугацаагүй хадгаламж татан төвлөрүүлж, гол зээл нь өрхийн орон
сууцны зээл байдаг хадагаламжийн байгууллагыг хэлнэ.
Зээлийн хороо гэдэг нь хадгаламж эзэмшигчид өмчилдөг
хугацаагүй хадгаламж татан төвлөрүүлж, ихэндээ хувийн зээл
олгодог хадгаламжийн байгууллагыг хэлнэ.
Хадгаламжийн байгууллага
Хөрөнгө оруулалтын хамтын сан
Хөрөнгө оруулалтын хамтын сан гэдэг нь санхүүгийн
байгууллагууд өөр хоорондоо арилжаалдаг, хөрвөх
чадвартай сангуудыг хэлнэ. Энэ санд АНУ-ын засгийн
газрын вексель, богино хугацааны арилжааны вексель
ордог.
Хадгаламжийн байгууллага
Банкуудын эдийн засгийн үүрэг
Хадгаламжийн байгууллагууд зээлийн хүү ба
хадгаламжийн хүүний зөрүүгээс ашиг олдог.
Учир нь хадгаламжийн байгууллагууд:
 Хөрвөх чадварыг бий болгох
 Сан олох зардлыг хамгийн бага байлгах
 Зээлдэгчдийг хянах зардлыг хамгийн бага байлгах
 Хэлэлцээрийн эрсдлийг багасгах
Хадгаламжийн байгууллага
Санхүүгийн шинэчлэл
Санхүүгийн шинэ бүтээгдэхүүний хөгжил буюу
санхүүгийн шинэчлэлийн зорилго нь хадгаламжийн
зардлыг бууруулж, зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд
оршино.
Санхүүгийн шинэчлэл гурван шалтгааны улмаас
явагддаг:
 Эдийн засгийн орчин
 Технологийн өөрчлөлт
 Зохицуулалтаас зугтах
Холбооны нөөцийн систем
Холбооны нөөцийн систем(ХНС) нь АНУ-ын төв банк
юм.
Төв банк гэдэг нь мөнгөний хэмжэээнд хяналт тавих
болон өөрийн улсын хадгаламжийн байгууллагуудын үйл
ажиллагааг зохицуулдаг төрийн захиргааны байгууллага
юм.
ХНС-ийн зорилго инфляцийг бага түвшинд барих, бүрэн
ажил эрхлэлтийг хангах, бизнесийн мөчлөгийг
тогтворжуулах, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг
дэмжихэд чиглэгддэг.
Зорилгодоо хүрэхийн тулд ХНС холбооны сангийн
хүүний түвшин-д илүү анхаарал хандуулдаг. Энэ нь
арилжааны банкууд хоорондын нөөцийн овернайт
зээлийн төлбөр юм.
Холбооны нөөцийн систем
ХНС-ийн бүтэц
ХНС-ийн бүтэц дэх үндсэн бүрэлдэхүүнүүд:
 Удирдах зөвлөл
 Бүс нутгийн холбооны нөөцийн банкууд
 Холбооны нээлттэй зах зээлийн хороо
Холбооны нөөцийн систем
Удирдах зөвлөл долоон гишүүнтэй бөгөөд тэдгээрийг
америкийн ерөнхийлөгч томилж Сенат ёсолдог.
Удирдах зөвлөлийн гишүүд 14 жилийн хугацаатай
томилогдох бөгөөд хоёр жил тутамд нэг гишүүн
солигоддог.
Мөн ерөнхийлөгч нэг гишүүнийг дөрвөн жилийн
хугацаатай удирдах зөвлөлийн даргаар томилдог.
12 бүс нутгийн холбооны нөөцийн банк бүр есөн
гишүүнтэй захирлын зөвлөл болон ерөнхийлөгчтэй
байдаг.
Холбооны нөөцийн систем
Зураг 25.2-т
бүс нутгийн
холбооны
нөөцийн
банкуудыг
харуулав.
Холбооны нөөцийн систем
Холбооны нээлттэй зах зээлийн хороо
Холбооны нээлттэй зах зээлийн хороо (ХНЗЗХ) нь
холбооны нөөцийн систем дэх гол бодлогын шийдвэр
гаргадаг нэгж юм.
Хороо нь удирдах зөвлөлийн гишүүд, Нью-Йорк хотын
холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч, бусад 11 бүс
нутгийн холбооны нөөцийн банкуудаас сонгосон 4
гишүүнээс бүрддэг.
ХНЗЗХ мөнгөний бодлого боловсруулахаар зургаан
долоо хоног бүрт уулздаг.
Холбооны нөөцийн систем
ХНС-ийн хүчний төв
Бодит байдал дээр удирдах зөвлөлийн дарга (2006
оноос Бен Бернанке байгаа) ХНС-ийн хүчний төв
байдаг.
Тэрээр удирдах зөвлөлийг хянадаг ба ХНС-ийн албан
хаагчидтай нягт уялдаатай ажиллаж, ХНС-ийн дуу
хоолой болж, холбооны засгийн газар болон гадаадын
засгийн газар, төв банкуудтай харилцах харилцааг
тодорхойлдог.
Холбооны нөөцийн систем
ХНС-ийн бодлогын хэрэгсэл
ХНС зорилгодоо хүрэхийн тулд гурван үндсэн
бодлогын хэрэгсэл ашигладаг:
 Зайлшгүй байлгах нөөцийн норм
 Хямдруулалтын хувь
 Нээлттэй зах зээл дээрх үйл ажиллагаа
Холбооны нөөцийн систем
ХНС зайлшгүй байлгах нөөцийн норм тогтоодог. Энэ
нь хадгаламжийн байгууллагуудын татан төвлөрүүлсэн
хөрөнгийнхөө нөөцөөр эзэмших хадгаламжинд эзлэх
хамгийн доод хэмжээ юм.
ХНС энэ нормыг байнга өөрчлөөд байдаггүй.
Хямдруулалтын хувь гэдэг нь ХНС-ээс хадгаламжийн
байгууллагуудад нөөц бий болгоход нь зориулж
олгосон зээлийн хүүний түвшин юм.
Нээлттэй зах зээл дээрх үйл ажиллагаа гэдэг нь
ХНС нээлттэй зах зээл дээр оролцож засгийн газрын
үнэт цаас болох америкийн вексель, бондыг худалдах
болон худалдан авах үйл ажиллагааг хэлдэг
Зураг 25.3-т ХНС-ийн
бүтэц болон бодлогын
хэрэгслүүдийг
хураангулан дүрслэв.
Холбооны нөөцийн систем
Холбооны нөөцийн систем
ХНС-ийн баланс
ХНС-ийн балансад америкийн засгийн газрын үнэт
цаас хамгийн их хувь эзэлдэг чухал хөрөнгө байдаг.
Балансын хамгийн чухал эх үүсвэр нь гүйлгээнд
гаргасан ХНС-ийн бэлэн мөнгө болон арилжааны
банкуудын хадгаламж байдаг.
Гүйлгээнд гаргасан холбооны нөөцийн бэлэн
мөнгө(цаасан болон зоосон) ба ХНС-д байршуулсан
банкуудын хадгаламжийн нийлбэрийг нөөц мөнгө
гэдэг.
Банкууд мөнгийг бүтээх нь
Зээл олгох замаар хадгаламжийг бүтээх
Банкууд зээл олгох замаар хадгаламжийг бүтээдэг
бөгөөд тэр шинэ хадгаламж нь шинэ мөнгө юм.
Банкуудын бүтээх хадгаламжийн хэмжээ дараах гурван
хүчин зүйлээр хязгаарлагддаг:
 Нөөц мөнгө
 Төлөвлөсөн нөөцийн хэмжээ
 Төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ
Банкууд мөнгийг бүтээх нь
Нөөц мөнгө
Нөөц мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан холбооны
нөөцийн бэлэн мөнгө(цаасан болон зоосон) ба ХНС-д
байршуулсан банкуудын хадгаламжийн нийлбэрийг
хэлнэ.
Нөөц мөнгөний хэмжээ нь банкны системийн бий
болгох нийт мөнгөний хэмжээг хязгаарладаг. Учир нь
 Банкууд төлөвлөсөн нөөцтэй байдаг
 Өрх, пүүсүүд гар дээрээ төлөвлөсөн бэлэн мөнгөтэй
байдаг
Нөөц мөнгөний эдгээр төлөвлөсөн хэмжээнээс нийт
мөнгөний хэмжээ хамаардаг.
Банкууд мөнгийг бүтээх нь
Төлөвлөсөн нөөц
Банкны бодит нөөц түүний касс дахь бэлэн мөнгө
болон ХНС-д байршуулсан хадгаламжаас бүрддэг.
Банкны нөөцөөр эзэмшиж буй нийт хадгаламжид эзлэх
хувийг нөөц ба хадгаламжийн харьцаа гэдэг.
Төлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцаа гэдэг
нь банкны эзэмшихээр төлөвлөсөн нөөц ба
хадгаламжийн харьцааг хэлнэ. Энэ харьцаа нь тухайн
банкны өдрийн мөнгөний хэрэгцээнээс хамаарч
зайлшгүй байлгах нөөцийн норм-оос их байж
болдог.
Илүүдэл нөөц нь бодит нөөцөөс төлөвлөсөн нөөцийг
хассантай тэнцүү.
Банкууд мөнгийг бүтээх нь
Төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ
Бид мөнгийг бэлэн мөнгө болон банкны хадгаламж
хэлбэрээр эзэмшиж байдаг.
Хүмүүс өөрсдийн мөнгөний заримыг бэлэн мөнгөөр
эзэмшдэг.
Тиймээс нийт мөнгөний хэмжээ өсөхөд хүмүүсийн
бэлнээр эзэмших гэсэн мөнгөний хэмжээ бас өсдөг.
Банкууд зээл олгох замаар хадгаламжийг өсгөхөд бэлэн
мөнгө банкуудыг орхидог. Учир нь хадгаламж өсөхөд
төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ өсдөг.
Энэ гарах үзэгдлийг мөнгөний царцалт гэдэг.
Бэлэн мөнгийг хадгаламжид харьцуулсан харьцааг бэлэн
мөнгө хадагаламжийн харьцаа гэж хэлдэг.
Банкууд мөнгийг бүтээх нь
Мөнгө бүтээгдэх үе шат
Мөнгө нь дараах 9 үе шатаар бүтээгддэг. Үүнд:
1. Банкууд илүүдэл нөөцтэй болох.
2. Банкууд илүүдэл нөөцийг зээл болгох.
3. Банкны хадгаламж өсөх.
4. Мөнгөний хэмжээ өсөх.
5. Шинэ мөнгө төлбөр тооцоонд ашиглах.
6. Шинэ мөнгөний зарим нь хадгаламжаар үлдэх.
7. Шинэ мөнгөний зарим нь мөнгөний царцалт болох.
8. Хадгаламж өссөн тул төлөвлөсөн нөөцийн хэмжээ өсөх.
9. Илүүдэл нөөцийн хэмжээ буурна. Гэхдээ эерэг утгатай хэвээрээ
үлдэх буюу дараагийн шинэ цикль эхлэх.
Банкууд мөнгийг бүтээх нь
Зураг 25.4-т банкны систем зээл олгох замаар хэрхэн
мөнгийг бүтээж байгааг харуулав.
Мөнгө бүтээгдэх үйл явц хэрхэн явагдахыг харах
үүднээс төлөвлөсөн нөөцийн харьцааг 10 хувь, бэлэн
мөнгө хадгаламжийн харьцааг 50 хувь гэж үзье.
Мөнгө бүтээгдэх үйл явц эхлэхэд нэг банк 100,000$
илүүдэл нөөцтэй бусад банкууд илүүдэл нөөцгүй
байсан.
Дараагийн хуудасны зураг 25.5-т мөнгө бүтээгдэх үйл
явцыг дүрслэв.
Банкууд мөнгийг бүтээх нь
100,000$-н илүүдэл нөөцтэй банк түүнийг зээл болгосон.
Энэ зээлийн 33,333$ (50 хувь) банкнаас гарч бэлэн мөнгө
болон царцах бол үлдсэн 66,667$ хадгаламж болно.
Банкууд мөнгийг бүтээх нь
Банкны нөөц болон хадгаламж 66,667$-оор нэмэгдэнэ.
Тиймээс банк 6,667$ (10 хувь)-ийг нөөцөлж үлдэх 60,000$-
ийг зээлдүүлнэ.
Банкууд мөнгийг бүтээх нь
20,000$ (зээлийн 50 хувь) бэлэн мөнгө болж царцах ба
үлдсэн 40,000$ хадгаламж хэвээр үлдэнэ.
Банкууд мөнгийг бүтээх нь
Банкууд хадгаламжийг бүтээж илүүдэл нөөцийг байхгүй
болгох хүртэл мөнгө бүтээгдэх үйл явц үргэлжилнэ.
100,000$-н илүүдэл нөөц 250,000$-н мөнгө бүтээнэ.
Банкууд мөнгийг бүтээх нь
Банкууд мөнгийг бүтээх нь
Мөнгөний үржүүлэгч
Мөнгөний үржүүлэгч гэдэг нь нийт мөнгөний
хэмжээний өөрчлөлт ба нөөц мөнгөний өөрчлөлтийн
харьцааг хэлнэ.
Манай жишээнд нөөц мөнгө 100,000$-оор өсөхөд нийт
мөнгөний хэмжээ 250,000$-оор өссөн. Тиймээс мөнгөний
үржүүлэгч 2.5 болно.
Банкууд мөнгийг бүтээх нь
Мөнгөний үржүүлэгчийн хэмжээ дараах хоёр хүчин
зүйлээс хамаардаг. Үүнд:
 Бэлэн мөнгө хадгаламжийн харьцаа (a)
 Tөлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцаа (b)
Mөнгөний үржүүлэгч = (1 + a)/(a + b)
Манай жишээнд a нь 0.5 ба b нь 0.1. Тиймээс
Mөнгөний үржүүлэгч = (1 + 0.5)/(0.1 + 0.5)
= (1.5)/(0.6)
= 2.5
Мөнгөний зах зээл
Хүмүүс хэр их мөнгө гар дээрээ байлгахыг хүсдэг вэ?
Мөнгө эзэмшихэд нөлөөлдөг хүчин зүйлс
Хүмүүсийн гар дээрээ бэлэн мөнгөөр эзэмших
төлөвлөсөн мөнгөний хэмжээнд нөлөөлдөг хүчин
зүйлс:
 Үнийн түвшин
 Нэрлэсэн хүүний түвшин
 Бодит ДНБ
 Санхүүгийн шинэчлэл
Мөнгөний зах зээл
Үнийн түвшин
Үнийн түвшний өсөлт нэрлэсэн мөнгөний хэмжээ
өсгөдөг. Гэхдээ бодит мөнгөний хэмжээг
өөрчилдөггүй.
Нэрлэсэн мөнгө гэдэг нь доллароор илэрхийлэгдсэн
мөнгөний хэмжээг хэлдэг.
Бодит мөнгө нь нэрлэсэн мөнгийг үнийн түвшинд
харьцуулсантай тэнцүү байдаг.
Нэрлэсэн мөнгөний эрэлтийн хэмжээ үнийн түвшинтэй
пропорциональ бөгөөд үнийн түвшний 10 хувийн өсөлт
нэрлэсэн мөнгөний эрэлтийн хэмжээг 10 хувиар
өсгөдөг.
Мөнгөний зах зээл
Нэрлэсэн хүүний түвшин
Нэрлэсэн хүүний түвшин нь мөнгийг гар дээр бэлэн
мөнгөөр эзэмшсэний алдагдсан боломжийг зардал
байдаг.
Бусад хөрөнгийн нэрлэсэн хүүний түвшин өсөх нь
хүмүүсийн бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн бодит
мөнгөний хэмжээг бууруулдаг.
Бодит ДНБ
Бодит ДНБ-ий өсөлт зардлын хэмжээг нэмэгдүүлж,
хүмүүсийн гар дээрх төлөвлөсөн бодит мөнгөний
хэмжээг өсгөдөг.
Мөнгөний зах зээл
Санхүүгийн шинэчлэл
Хүүний орлого олгодог санхүүгийн активаас бэлэн
мөнгө болгон хөрвүүлэх зардлыг бууруулсан
санхүүгийн шинэчлэл хүмүүсийн бэлэн мөнгөөр
эзэмших төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг
бууруулдаг.
Мөнгөний эрэлт
Мөнгөний эрэлт гэдэг нь бусад хүчин зүйл тогтмол
байхад нэрлэсэн хүүний түвшин ба бодит мөнгөний
эрэлтийн хэмжээний хоорондын хамаарлыг хэлнэ.
Мөнгөний зах зээл
Зураг 25.6-т мөнгөний
эрэлтийн муруйг
дүрслэв.
Хүүний түвшин өсөх нь
бодит мөнгөний эрэлтийн
хэмжээг бууруулдаг.
Хүүний түвшин буурах нь
бодит мөнгөний эрэлтийн
хэмжээг өсгөдөг.
Мөнгөний зах зээл
Мөнгөний эрэлтийн
өөрчлөлт
Зураг 25.7-д бодит ДНБ-
ий бууралт, санхүүгийн
шинэчлэл нь мөнгөний
эрэлтийг бууруулж,
мөнгөний эрэлтийн
муруйг зүүн тийш
шилжүүлэхийг харуулав.
Эсрэг тохиолдолд
мөнгөний эрэлт өсч,
эрэлтийн муруй баруун
тийш шилжих болно.
Мөнгөний зах зээл
Америкийн мөнгөний
эрэлт
Зураг 25.8(a)-т
америкийн 1970 оноос
2005 оны хүүний түвшин
ба бодит М1 мөнгөний
хэмжээгээр байгуулсан
скатир диаграммыг
харуулав.
График мөнгөний
эрэлтийн муруйн
шилжилт болон цэгэн
шилжилтийг тоон
өгөгдлөөр тайлбарлана.
Мөнгөний зах зээл
Зураг 25.8(b)-т
америкийн 1970 оноос
2005 оны хүүний
түвшин ба бодит М2
мөнгөний хэмжээгээр
байгуулсан скатир
диаграммыг харуулав.
График мөнгөний
эрэлтийн муруйн
шилжилт болон цэгэн
шижилтийг тоон
өгөгдлөөр тайлбарлана.
Мөнгөний зах зээл
Mөнгөний зах зээлийн тэнцвэр
Мөнгөний эрэлтийн хэмжээ мөнгөний нийлүүлэлттэй
тэнцүү үед мөнгөний зах зээлийн тэнцвэр хангагддаг.
Мөнгөний зах зээлийн тэнцвэрт хүрэх үйл явц богино
болон урт хугацаанд үндсээрээ ялгаатай байдаг.
Мөнгөний зах зээл
Богино хугацааны
тэнцвэр
Зураг 25.9-т мөнгөний
эрэлтийг дүрслэв.
ХНС-ийн төлөвлөсөн
хүүний түвшин жилийн 5
хувь гэе.
ХНС өөрийн төлөвлөсөн
хүүний түвшинд хүрэх
гэж өдөр бүрийн
мөнгөний хэмжээг
зохицуулдаг.
Мөнгөний зах зээл
Хэрэв хүүний түвшин
төлөвлөсөн түвшнээс их
гарвал
хүмүүсийн гар дээрээ
байлгах гэсэн мөнгөний
хэмжээ нийлүүлэлтээс
бага байна.
Тэд “илүүдэл” мөнгөөрөө
бонд худалдан авна.
Энэ үйл ажиллагаа
хүүний түвшинг бууруулах
болно.
Мөнгөний зах зээл
Хэрэв хүүний түвшин
төлөвлөсөн түвшнээс бага
болвол
хүмүүсийн гар дээрээ
байлгах гэсэн мөнгөний
хэмжээ нийлүүлэлтийн
хэмжээнээс хэтэрнэ.
Тэд бонд худалдах замаар
илүү их мөнгийг
эзэмшинэ.
Энэ үйл ажиллагаа хүүний
түвшинг өсгөх болно.
Мөнгөний зах зээл
Урт хугацааны тэнцвэр
Урт хугацаанд зээлжих сангийн зах зээл хүүний түвшинг
тодорхойлдог.
Нэрлэсэн хүүний түвшин тэнцвэрт бодит хүүний түвшин
дээр хүлээгдэж буй инфляцийн түвшинг нэмсэнтэй
тэнцүү.
Бодит ДНБ потенциаль ДНБ-тэй тэнцүү. Тиймээс үлдэх
ганц хувьсагч болох үнийн түвшин зохицуулдаг.
Мөнгөний зах зээл
Үнийн түвшин нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээ
бодит мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцүүлэх
зохицуулалтыг хийдэг.
ХНС нэрлэсэн мөнгөний хэмжээг өөрчлөхөд үнийн
түвшин урт хугацаанд нэрлэсэн мөнгөний хэмжээтэй
ижил хувиар өөрчлөгддөг.
Урт хугацаанд үнийн түвшний өөрчлөлт нэрлэсэн
мөнгөний өөрчлөлттэй пропорциональ байдаг.
Мөнгөний тооны онол
Мөнгөний тооны онол нь урт хугацаанд мөнгөний
өсөлт үнийн ерөнхий түвшинг ижил хэмжээтэй өсгөнө
гэж үздэг.
Мөнгөний тооны онол нь мөнгөний эргэлтийн хурд ба
арилжааны тэгшитгэлд суурилдаг.
Мөнгөний эргэлтйин хурд гэдэг нь ДНБ-д багтсан
бараа, үйлчилгээг худалдан авахад доллар жилд
дундажаар хэдэн удаа ашиглагдаж байгааг хэлнэ.
Мөнгөний тооны онол
Мөнгөний эргэлтийн хурдыг V, үнийн түвшинг P, бодит
ДНБ-г Y, мөнгөний хэмжээг M гэвэл:
V = PY / M
Арилжааны тэгшитгэл дараах байдлаар
тодорхойлогдоно
MV = PY
Хэрэв M нь V баY-д нөлөөлдөггүй бол арилжааны
тэгшитгэл мөнгөний тооны онол болдог.
Тиймээс урт хугацаанд P-н өөрчлөлт нь M-н
өөрчлөлттэй пропорциональ байдаг.
Мөнгөний тооны онол
Арилжааны тэгшитгэлийг өсөлтийн хувиар бичвэл:
Mөнгөний өсөлтийн хувь + Мөнгөний эргэлтийн хурдын
өөрчлөлт = Инфляцийн түвшин + бодит ДНБ-ий өсөлт
Хувиргаж бичвэл:
Инфляцийн түвшин = Мөнгөний өсөлтийн хувь +
Мөнгөний эргэлтийн хурдын өөрчлөлт − бодит ДНБ-ий
өсөлт
Урт хугацаанд мөнгөний эргэлтийн хурд өөрчлөгдөхгүй.
Тиймээс
Инфляцийн түвшин = Mөнгөний өсөлтийн хувь − бодит
ДНБ-ий өсөлт
Мөнгөний тооны онол
Мөнгөний тооны
онолын нотолгоо
Америкийн нотолгоо
мөнгөний тооны онолтой
нийцэж байна.
Инфляцийн түвшин
мөнгөний өсөлтөөс
бодит ДНБ-ий өсөлтийг
хассан муруйн орчимд
хэлбэлзэж байна.
Мөнгөний тооны онол
Олон улсын хувьд мөн
мөнгөний их өсөлт өндөр
инфляцийн түвшинтэй
тохирч байна.
Зураг 25.11(a)-т 134 орны
1990 оноос 2005 оны
мэдээлэлд тулгуурласан
нотолгоог дүрслэв.
Зураг 25.11(b)-т 104
улсын 1990 оноос
2005 оны мэдээлэлд
тулгуурласан
нотолгоог дүрслэв.
Ерөнхийдөө мөнгөний
өсөлт инфляцийн
хооронд хамаарал
байдаг ч мөнгөний
тооны онол
инфляцийг нарийн
таамагладаггүй.
Мөнгөний тооны онол
ЛЕКЦ ДУУСАВ.

More Related Content

What's hot

Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
Data analysis in excel
Data analysis in excelData analysis in excel
Data analysis in excelTuul Tuul
 
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?Bilegtsaikhan Batjargal
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Adilbishiin Gelegjamts
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС Chuluun Zulaa
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10Bbujee
 
MacroL12.2019-2020
MacroL12.2019-2020MacroL12.2019-2020
MacroL12.2019-2020hicheel2020
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5Bbujee
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
банкуудын үүсэл хөгжил
банкуудын үүсэл хөгжилбанкуудын үүсэл хөгжил
банкуудын үүсэл хөгжилTuru Turuu
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварTuru Turuu
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10Etugen
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 

What's hot (20)

Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
Data analysis in excel
Data analysis in excelData analysis in excel
Data analysis in excel
 
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
Борлуулалтыг хэрхэн таамаглах вэ?
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
лекц 13
лекц 13лекц 13
лекц 13
 
Econ ch 7
Econ ch 7Econ ch 7
Econ ch 7
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
свот
свотсвот
свот
 
MacroL12.2019-2020
MacroL12.2019-2020MacroL12.2019-2020
MacroL12.2019-2020
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
банкуудын үүсэл хөгжил
банкуудын үүсэл хөгжилбанкуудын үүсэл хөгжил
банкуудын үүсэл хөгжил
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Rate
RateRate
Rate
 

Viewers also liked

Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
олон улсын худалдаа
олон улсын худалдааолон улсын худалдаа
олон улсын худалдааTuru Turuu
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Adilbishiin Gelegjamts
 
Имфляци зөв алдаагүй
Имфляци зөв алдаагүйИмфляци зөв алдаагүй
Имфляци зөв алдаагүйManlaibayar Akmb
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлогоTuru Turuu
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1Tj Crew
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7ariunubu
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Hunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээр
Hunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээрHunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээр
Hunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээрTuru Turuu
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 

Viewers also liked (20)

Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
олон улсын худалдаа
олон улсын худалдааолон улсын худалдаа
олон улсын худалдаа
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 
Имфляци зөв алдаагүй
Имфляци зөв алдаагүйИмфляци зөв алдаагүй
Имфляци зөв алдаагүй
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Hunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээр
Hunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээрHunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээр
Hunger games Mockingjay Mongolian Language - монгол хэлээр
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
мөнгө гэж юу вэ?
мөнгө гэж юу вэ?мөнгө гэж юу вэ?
мөнгө гэж юу вэ?
 

Similar to Ch25 8e mgl by tuvshee

Similar to Ch25 8e mgl by tuvshee (20)

MacroL12
MacroL12MacroL12
MacroL12
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Санхүү үндэс Лекц 4
Санхүү үндэс Лекц 4Санхүү үндэс Лекц 4
Санхүү үндэс Лекц 4
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
FCON
FCONFCON
FCON
 
Seminar 1
Seminar 1Seminar 1
Seminar 1
 
Seminar 1,2
Seminar 1,2Seminar 1,2
Seminar 1,2
 
Econl14 2. 2020-2021on
Econl14 2. 2020-2021onEconl14 2. 2020-2021on
Econl14 2. 2020-2021on
 
Санхүүгийн үндэс лекц №1
Санхүүгийн үндэс  лекц №1Санхүүгийн үндэс  лекц №1
Санхүүгийн үндэс лекц №1
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 on
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Seminar 1.2020 2021
Seminar 1.2020 2021Seminar 1.2020 2021
Seminar 1.2020 2021
 

More from Turu Turuu

Hunii nootsiin menejment
Hunii nootsiin menejmentHunii nootsiin menejment
Hunii nootsiin menejmentTuru Turuu
 
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол ном
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол номЭмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол ном
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол номTuru Turuu
 
Mis 911 software that saves live
Mis 911  software that saves liveMis 911  software that saves live
Mis 911 software that saves liveTuru Turuu
 
Chap07 The internet , Intranets and Extranets
Chap07  The internet , Intranets and ExtranetsChap07  The internet , Intranets and Extranets
Chap07 The internet , Intranets and ExtranetsTuru Turuu
 
Chap06 Telecommunications and Networks
Chap06 Telecommunications and NetworksChap06 Telecommunications and Networks
Chap06 Telecommunications and NetworksTuru Turuu
 
Chap05# Information Systems in Business Software
Chap05# Information Systems in Business SoftwareChap05# Information Systems in Business Software
Chap05# Information Systems in Business SoftwareTuru Turuu
 
Ch 03 personality and values
Ch 03 personality and valuesCh 03 personality and values
Ch 03 personality and valuesTuru Turuu
 
Ch 02-foundations of individual[1]
Ch 02-foundations of individual[1]Ch 02-foundations of individual[1]
Ch 02-foundations of individual[1]Turu Turuu
 
Managerial finance gitman_e12_ch04
Managerial finance gitman_e12_ch04Managerial finance gitman_e12_ch04
Managerial finance gitman_e12_ch04Turu Turuu
 
My favorite music
My favorite musicMy favorite music
My favorite musicTuru Turuu
 
Quantitative easing
Quantitative easing Quantitative easing
Quantitative easing Turu Turuu
 
Quantitative easing
Quantitative easingQuantitative easing
Quantitative easingTuru Turuu
 
дампуурал
дампууралдампуурал
дампууралTuru Turuu
 
hugatsaanii tsuvaa
hugatsaanii tsuvaahugatsaanii tsuvaa
hugatsaanii tsuvaaTuru Turuu
 
дэлхийн хамгийн сонин сургуулиуд
дэлхийн хамгийн сонин сургуулиуддэлхийн хамгийн сонин сургуулиуд
дэлхийн хамгийн сонин сургуулиудTuru Turuu
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
боловсрол
боловсролболовсрол
боловсролTuru Turuu
 
нийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдалнийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдалTuru Turuu
 

More from Turu Turuu (20)

Hunii nootsiin menejment
Hunii nootsiin menejmentHunii nootsiin menejment
Hunii nootsiin menejment
 
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол ном
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол номЭмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол ном
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг татах - nam in sugh монгол ном
 
Bankruptcy
Bankruptcy Bankruptcy
Bankruptcy
 
Mis 911 software that saves live
Mis 911  software that saves liveMis 911  software that saves live
Mis 911 software that saves live
 
Chap07 The internet , Intranets and Extranets
Chap07  The internet , Intranets and ExtranetsChap07  The internet , Intranets and Extranets
Chap07 The internet , Intranets and Extranets
 
Chap06 Telecommunications and Networks
Chap06 Telecommunications and NetworksChap06 Telecommunications and Networks
Chap06 Telecommunications and Networks
 
Chap05# Information Systems in Business Software
Chap05# Information Systems in Business SoftwareChap05# Information Systems in Business Software
Chap05# Information Systems in Business Software
 
Ch 03 personality and values
Ch 03 personality and valuesCh 03 personality and values
Ch 03 personality and values
 
Ch 02-foundations of individual[1]
Ch 02-foundations of individual[1]Ch 02-foundations of individual[1]
Ch 02-foundations of individual[1]
 
Managerial finance gitman_e12_ch04
Managerial finance gitman_e12_ch04Managerial finance gitman_e12_ch04
Managerial finance gitman_e12_ch04
 
My favorite music
My favorite musicMy favorite music
My favorite music
 
Quantitative easing
Quantitative easing Quantitative easing
Quantitative easing
 
Quantitative easing
Quantitative easingQuantitative easing
Quantitative easing
 
дампуурал
дампууралдампуурал
дампуурал
 
hugatsaanii tsuvaa
hugatsaanii tsuvaahugatsaanii tsuvaa
hugatsaanii tsuvaa
 
дэлхийн хамгийн сонин сургуулиуд
дэлхийн хамгийн сонин сургуулиуддэлхийн хамгийн сонин сургуулиуд
дэлхийн хамгийн сонин сургуулиуд
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
нийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдалнийгмийн хяналт, тэгш бус байдал
нийгмийн хяналт, тэгш бус байдал
 
Udirdamj
UdirdamjUdirdamj
Udirdamj
 

Ch25 8e mgl by tuvshee

  • 1. Mөнгө, үнийн түвшин ба инфляци БҮЛЭГ 25
  • 2. Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг эзэмших болно. Мөнгийг тодорхойлж, мөнгөний үүргийг тайлбарлах Банк болон бусад хадгаламжийн байгууллагуудын эдийн засгийн үүргүүдийг тайлбарлах Холбооны Нөөцийн Систем(ХНС)-ийн үүрэг, бүтцийг тодорхойлох Банкны систем мөнгийг хэрхэн бүтээхийг тайлбарлах Мөнгөний эрэлт, мөнгөний нийлүүлэлт болон нэрлэсэн хүүний түвшинг юу тодорхойлдог болохыг тайлбарлах Мөнгөний хэмжээ урт хугацааны үнийн түвшин, инфляцид хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах
  • 3. Mөнгийг дэлхийн өнцөг бүрт ашигладаг Mөнгө маш олон хэлбэртэй байсаар ирсэн. Одоо мөнгө гэж юу вэ? Хэрэв бидний хадгалуулсан мөнгийг арилжааны банк өөр хэн нэгэнд зээлдүүлвэл юу болохыг боддоо? ХНС мөнгөний хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ? ХНС мөнгийг маш ихээр хэвлэж гүйлгээнд гаргавал юу болох бол?
  • 4. Мөнгө гэж юу вэ? Mөнгө гэдэг нь нийтээр төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн бараа эсвэл эд зүйлийг хэлнэ. Төлбөрийн хэрэгсэл гэж төлбөр хийх аргыг хэлдэг. Mөнгө нь гурван үүрэгтэй:  Гүйлгээний хэрэгсэл  Өртгийн хэмжүүр  Хуримтлалын хэрэгсэл
  • 5. Мөнгө гэж юу вэ? Гүйлгээний хэрэгсэл Гүйлгээний хэрэгсэл гэдэг нь бараа, үйлчилгээг сольж авахыг нийтээр хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн зүйл юм. Мөнгийг ашиглаагүй тохиолдолд хүмүүс барааг бараагаар солиход хүрнэ. Ингэж солилцохыг эдийн засагт бартер гэж хэлдэг. Бартерийн солилцоо нь хоёр талын хүсэл сонирхол нийцэхийг шаарддаг. Тиймээс энэ нь маш зардалтай байдаг. Өртгийн хэмжүүр Өртгийн хэмжүүр гэдэг нь бараа, үйлчилгээний үнийн талаар хүлээн зөвшөөрсөн хэмжүүр юм.
  • 6. Мөнгө гэж юу вэ? Хуримтлалын хэрэгсэл Хуримтлалын хэрэгсэл гэдэг нь мөнгийг тодорхой хугацаанд хадгалж, дараагаар нь бараа, үйлчилгээгээр солих боломжтойг хэлнэ. Өнөөгийн америк дахь мөнгө Америкт мөнгө дараах хоёр бүрэлдэхүүний нэгдэл байдаг.  Гар дээрх бэлэн мөнгө  Банкууд болон бусад хадгаламжийн байгууллагууд дахь хадгаламж Бэлэн мөнгө нь цаасан мөнгө болон зоосон мөнгөний ерөнхий хэлбэр юм.
  • 7. Мөнгө гэж юу вэ? Мөнгөний албан ёсны хэмжилт Америкт мөнгөний албан ёсны хэмжүүр M1 ба M2 мөнгө байдаг. M1 мөнгө нь гар дээрх бэлэн мөнгө, замын чек болон иргэд, бизнес эрхлэгчдийн чекийн хадгаламжаас бүрдэнэ. M2 мөнгө нь M1 мөнгө дээр хугацаатай ба хугацаагүй хадгаламж, хөрөнгө оруулалтын хамтын сангууд (money market mutual funds) болон бусад хадгаламжуудаас бүрдэнэ.
  • 8. Мөнгө гэж юу вэ? Зураг 25.1-т 2005 оны зургаадугаар сарын байдлаар америкийн M1 ба M2 мөнгөний бүрэлдэхүүнийг дүрслэв. Зургаас тэгээрийн хэмжээ харьцангуй байгаа нь харагдаж байна.
  • 9. Мөнгө гэж юу вэ? M1 ба M2 мөнгө нь үнэхээр мөнгө үү? М1 мөнгөний бүх бүрэлдэхүүн төлбөрийн хэрэгсэл болно. М2 мөнгөний зарим хадгаламж төлбөрийн хэрэгсэл болдоггүй бөгөөд тэдгээрийг хөрвөх чадвартай актив гэж нэрлэдэг. Хөрвөх чадвар гэдэг нь тухайн хөрөнгө өртгийн бага алдагдалтай хялбар төлбөрийн хэрэгсэл болохыг хэлнэ. Хадгаламжууд мөнгө, харин чек бол биш бөгөөд банкуудын мөнгө шилжүүлэхийг шаардсан бичиг юм. Кредит карт мөнгө биш. Кредит карт нь эзэмшигчиддээ хурдан зээл авах боломжийг олгодог. Гэхдээ зээлээ мөнгөөр эргүүлэн төлдөг.
  • 10. Хадгаламжийн байгууллага Хадгаламжийн байгууллага гэдэг нь хувь хүмүүс, пүүсүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, өөр хувь хүмүүс болон пүүсүүдэд зээл олгодог пүүсийг хэлнэ. Банкны систем дахь байгууллагуудыг гурван хуваадаг:  Арилжааны банк  Хадгаламжийн байгууллага-thrift institutions  Хөрөнгө оруулалтын хамтын сан-Money market mutual fund
  • 11. Хадгаламжийн байгууллага Арилжааны банк Арилжааны банк гэдэг нь тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж татан төвлөрүүлэх, зээл олгох, төлбөрийн дансны үйлчилгээ үзүүлдэг хувийн пүүсийг хэлнэ. Ашиг ба эрүүл байдал: тэнцвэртэй үйл ажиллага- Prudence: A Balancing Act Аливаа банкны хүрэх зорилго хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг хамгийн их болгоход оршдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд зээлийн хүүгээ хадгаламжийн хүүнээс дээгүүр тогтоодог. Гэхдээ банкууд ашиг ба эрүүл байдлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй: Зээл ашгийг бий болгодог ч хадгаламж эзэмшигчид хүссэн үедээ мөнгөө авах боломжтой байх хэрэгтэй.
  • 12. Хадгаламжийн байгууллага Нөөц ба зээл Банкууд хадгаламж эзэмшигчдийн аюулгүй байдлыг хангаж татан төвлөрүүлсэн хөрөнгөө хоёр хэсэгт хуваадаг: нөөц ба зээл. Банкны нөөц нь банкуудын кассд байгаа бэлэн мөнгө болон ХНС-д байршуулсан банкны хадгаламжаас бүрдэнэ. Банк татан төвлөрүүлсэн хадгаламжийн бага хэсгийг нөөц болгож, үлдсэн хэсгийг зээлдүүлдэг.
  • 13. Хадгаламжийн байгууллага Банкны активыг гурван төрөлд ангилна: 1. Хөрвөх чадвартай актив—Америкийн засгийн газрын вексель, мөн арилжааны вексель 2. Хөрөнгө оруулалтын үнэт цаас—Америкийн засгийн болон бусад урт хугацаатай бондууд 3. Зээлүүд—Талуудын тохиролцсон хугацаанд тогтмол хэмжээтэй төлөх мөнгөний үүрэг
  • 14. Хадгаламжийн байгууллага Хадгаламжийн байгууллага  Хадгаламж зээлийн хоршоо  Хадгаламжийн банк  Зээлийн хороо Хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь чекийн болон хугацаагуй хадгаламж татан төвлөрүүлж, хувийн, арилжааны болон өрхийн хэрэглээний бараа худалдан авахад зориулсан зээл олгодог хадгаламжийн байгууллагыг хэлнэ. Хадгаламжийн банк гэдэг нь хадгаламж эзэмшигчид өмчилдөг хугацаагүй хадгаламж татан төвлөрүүлж, гол зээл нь өрхийн орон сууцны зээл байдаг хадагаламжийн байгууллагыг хэлнэ. Зээлийн хороо гэдэг нь хадгаламж эзэмшигчид өмчилдөг хугацаагүй хадгаламж татан төвлөрүүлж, ихэндээ хувийн зээл олгодог хадгаламжийн байгууллагыг хэлнэ.
  • 15. Хадгаламжийн байгууллага Хөрөнгө оруулалтын хамтын сан Хөрөнгө оруулалтын хамтын сан гэдэг нь санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо арилжаалдаг, хөрвөх чадвартай сангуудыг хэлнэ. Энэ санд АНУ-ын засгийн газрын вексель, богино хугацааны арилжааны вексель ордог.
  • 16. Хадгаламжийн байгууллага Банкуудын эдийн засгийн үүрэг Хадгаламжийн байгууллагууд зээлийн хүү ба хадгаламжийн хүүний зөрүүгээс ашиг олдог. Учир нь хадгаламжийн байгууллагууд:  Хөрвөх чадварыг бий болгох  Сан олох зардлыг хамгийн бага байлгах  Зээлдэгчдийг хянах зардлыг хамгийн бага байлгах  Хэлэлцээрийн эрсдлийг багасгах
  • 17. Хадгаламжийн байгууллага Санхүүгийн шинэчлэл Санхүүгийн шинэ бүтээгдэхүүний хөгжил буюу санхүүгийн шинэчлэлийн зорилго нь хадгаламжийн зардлыг бууруулж, зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино. Санхүүгийн шинэчлэл гурван шалтгааны улмаас явагддаг:  Эдийн засгийн орчин  Технологийн өөрчлөлт  Зохицуулалтаас зугтах
  • 18. Холбооны нөөцийн систем Холбооны нөөцийн систем(ХНС) нь АНУ-ын төв банк юм. Төв банк гэдэг нь мөнгөний хэмжэээнд хяналт тавих болон өөрийн улсын хадгаламжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг төрийн захиргааны байгууллага юм. ХНС-ийн зорилго инфляцийг бага түвшинд барих, бүрэн ажил эрхлэлтийг хангах, бизнесийн мөчлөгийг тогтворжуулах, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгддэг. Зорилгодоо хүрэхийн тулд ХНС холбооны сангийн хүүний түвшин-д илүү анхаарал хандуулдаг. Энэ нь арилжааны банкууд хоорондын нөөцийн овернайт зээлийн төлбөр юм.
  • 19. Холбооны нөөцийн систем ХНС-ийн бүтэц ХНС-ийн бүтэц дэх үндсэн бүрэлдэхүүнүүд:  Удирдах зөвлөл  Бүс нутгийн холбооны нөөцийн банкууд  Холбооны нээлттэй зах зээлийн хороо
  • 20. Холбооны нөөцийн систем Удирдах зөвлөл долоон гишүүнтэй бөгөөд тэдгээрийг америкийн ерөнхийлөгч томилж Сенат ёсолдог. Удирдах зөвлөлийн гишүүд 14 жилийн хугацаатай томилогдох бөгөөд хоёр жил тутамд нэг гишүүн солигоддог. Мөн ерөнхийлөгч нэг гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай удирдах зөвлөлийн даргаар томилдог. 12 бүс нутгийн холбооны нөөцийн банк бүр есөн гишүүнтэй захирлын зөвлөл болон ерөнхийлөгчтэй байдаг.
  • 21. Холбооны нөөцийн систем Зураг 25.2-т бүс нутгийн холбооны нөөцийн банкуудыг харуулав.
  • 22. Холбооны нөөцийн систем Холбооны нээлттэй зах зээлийн хороо Холбооны нээлттэй зах зээлийн хороо (ХНЗЗХ) нь холбооны нөөцийн систем дэх гол бодлогын шийдвэр гаргадаг нэгж юм. Хороо нь удирдах зөвлөлийн гишүүд, Нью-Йорк хотын холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч, бусад 11 бүс нутгийн холбооны нөөцийн банкуудаас сонгосон 4 гишүүнээс бүрддэг. ХНЗЗХ мөнгөний бодлого боловсруулахаар зургаан долоо хоног бүрт уулздаг.
  • 23. Холбооны нөөцийн систем ХНС-ийн хүчний төв Бодит байдал дээр удирдах зөвлөлийн дарга (2006 оноос Бен Бернанке байгаа) ХНС-ийн хүчний төв байдаг. Тэрээр удирдах зөвлөлийг хянадаг ба ХНС-ийн албан хаагчидтай нягт уялдаатай ажиллаж, ХНС-ийн дуу хоолой болж, холбооны засгийн газар болон гадаадын засгийн газар, төв банкуудтай харилцах харилцааг тодорхойлдог.
  • 24. Холбооны нөөцийн систем ХНС-ийн бодлогын хэрэгсэл ХНС зорилгодоо хүрэхийн тулд гурван үндсэн бодлогын хэрэгсэл ашигладаг:  Зайлшгүй байлгах нөөцийн норм  Хямдруулалтын хувь  Нээлттэй зах зээл дээрх үйл ажиллагаа
  • 25. Холбооны нөөцийн систем ХНС зайлшгүй байлгах нөөцийн норм тогтоодог. Энэ нь хадгаламжийн байгууллагуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө нөөцөөр эзэмших хадгаламжинд эзлэх хамгийн доод хэмжээ юм. ХНС энэ нормыг байнга өөрчлөөд байдаггүй. Хямдруулалтын хувь гэдэг нь ХНС-ээс хадгаламжийн байгууллагуудад нөөц бий болгоход нь зориулж олгосон зээлийн хүүний түвшин юм. Нээлттэй зах зээл дээрх үйл ажиллагаа гэдэг нь ХНС нээлттэй зах зээл дээр оролцож засгийн газрын үнэт цаас болох америкийн вексель, бондыг худалдах болон худалдан авах үйл ажиллагааг хэлдэг
  • 26. Зураг 25.3-т ХНС-ийн бүтэц болон бодлогын хэрэгслүүдийг хураангулан дүрслэв. Холбооны нөөцийн систем
  • 27. Холбооны нөөцийн систем ХНС-ийн баланс ХНС-ийн балансад америкийн засгийн газрын үнэт цаас хамгийн их хувь эзэлдэг чухал хөрөнгө байдаг. Балансын хамгийн чухал эх үүсвэр нь гүйлгээнд гаргасан ХНС-ийн бэлэн мөнгө болон арилжааны банкуудын хадгаламж байдаг. Гүйлгээнд гаргасан холбооны нөөцийн бэлэн мөнгө(цаасан болон зоосон) ба ХНС-д байршуулсан банкуудын хадгаламжийн нийлбэрийг нөөц мөнгө гэдэг.
  • 28. Банкууд мөнгийг бүтээх нь Зээл олгох замаар хадгаламжийг бүтээх Банкууд зээл олгох замаар хадгаламжийг бүтээдэг бөгөөд тэр шинэ хадгаламж нь шинэ мөнгө юм. Банкуудын бүтээх хадгаламжийн хэмжээ дараах гурван хүчин зүйлээр хязгаарлагддаг:  Нөөц мөнгө  Төлөвлөсөн нөөцийн хэмжээ  Төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ
  • 29. Банкууд мөнгийг бүтээх нь Нөөц мөнгө Нөөц мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан холбооны нөөцийн бэлэн мөнгө(цаасан болон зоосон) ба ХНС-д байршуулсан банкуудын хадгаламжийн нийлбэрийг хэлнэ. Нөөц мөнгөний хэмжээ нь банкны системийн бий болгох нийт мөнгөний хэмжээг хязгаарладаг. Учир нь  Банкууд төлөвлөсөн нөөцтэй байдаг  Өрх, пүүсүүд гар дээрээ төлөвлөсөн бэлэн мөнгөтэй байдаг Нөөц мөнгөний эдгээр төлөвлөсөн хэмжээнээс нийт мөнгөний хэмжээ хамаардаг.
  • 30. Банкууд мөнгийг бүтээх нь Төлөвлөсөн нөөц Банкны бодит нөөц түүний касс дахь бэлэн мөнгө болон ХНС-д байршуулсан хадгаламжаас бүрддэг. Банкны нөөцөөр эзэмшиж буй нийт хадгаламжид эзлэх хувийг нөөц ба хадгаламжийн харьцаа гэдэг. Төлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцаа гэдэг нь банкны эзэмшихээр төлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцааг хэлнэ. Энэ харьцаа нь тухайн банкны өдрийн мөнгөний хэрэгцээнээс хамаарч зайлшгүй байлгах нөөцийн норм-оос их байж болдог. Илүүдэл нөөц нь бодит нөөцөөс төлөвлөсөн нөөцийг хассантай тэнцүү.
  • 31. Банкууд мөнгийг бүтээх нь Төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ Бид мөнгийг бэлэн мөнгө болон банкны хадгаламж хэлбэрээр эзэмшиж байдаг. Хүмүүс өөрсдийн мөнгөний заримыг бэлэн мөнгөөр эзэмшдэг. Тиймээс нийт мөнгөний хэмжээ өсөхөд хүмүүсийн бэлнээр эзэмших гэсэн мөнгөний хэмжээ бас өсдөг. Банкууд зээл олгох замаар хадгаламжийг өсгөхөд бэлэн мөнгө банкуудыг орхидог. Учир нь хадгаламж өсөхөд төлөвлөсөн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ өсдөг. Энэ гарах үзэгдлийг мөнгөний царцалт гэдэг. Бэлэн мөнгийг хадгаламжид харьцуулсан харьцааг бэлэн мөнгө хадагаламжийн харьцаа гэж хэлдэг.
  • 32. Банкууд мөнгийг бүтээх нь Мөнгө бүтээгдэх үе шат Мөнгө нь дараах 9 үе шатаар бүтээгддэг. Үүнд: 1. Банкууд илүүдэл нөөцтэй болох. 2. Банкууд илүүдэл нөөцийг зээл болгох. 3. Банкны хадгаламж өсөх. 4. Мөнгөний хэмжээ өсөх. 5. Шинэ мөнгө төлбөр тооцоонд ашиглах. 6. Шинэ мөнгөний зарим нь хадгаламжаар үлдэх. 7. Шинэ мөнгөний зарим нь мөнгөний царцалт болох. 8. Хадгаламж өссөн тул төлөвлөсөн нөөцийн хэмжээ өсөх. 9. Илүүдэл нөөцийн хэмжээ буурна. Гэхдээ эерэг утгатай хэвээрээ үлдэх буюу дараагийн шинэ цикль эхлэх.
  • 33. Банкууд мөнгийг бүтээх нь Зураг 25.4-т банкны систем зээл олгох замаар хэрхэн мөнгийг бүтээж байгааг харуулав.
  • 34. Мөнгө бүтээгдэх үйл явц хэрхэн явагдахыг харах үүднээс төлөвлөсөн нөөцийн харьцааг 10 хувь, бэлэн мөнгө хадгаламжийн харьцааг 50 хувь гэж үзье. Мөнгө бүтээгдэх үйл явц эхлэхэд нэг банк 100,000$ илүүдэл нөөцтэй бусад банкууд илүүдэл нөөцгүй байсан. Дараагийн хуудасны зураг 25.5-т мөнгө бүтээгдэх үйл явцыг дүрслэв. Банкууд мөнгийг бүтээх нь
  • 35. 100,000$-н илүүдэл нөөцтэй банк түүнийг зээл болгосон. Энэ зээлийн 33,333$ (50 хувь) банкнаас гарч бэлэн мөнгө болон царцах бол үлдсэн 66,667$ хадгаламж болно. Банкууд мөнгийг бүтээх нь
  • 36. Банкны нөөц болон хадгаламж 66,667$-оор нэмэгдэнэ. Тиймээс банк 6,667$ (10 хувь)-ийг нөөцөлж үлдэх 60,000$- ийг зээлдүүлнэ. Банкууд мөнгийг бүтээх нь
  • 37. 20,000$ (зээлийн 50 хувь) бэлэн мөнгө болж царцах ба үлдсэн 40,000$ хадгаламж хэвээр үлдэнэ. Банкууд мөнгийг бүтээх нь
  • 38. Банкууд хадгаламжийг бүтээж илүүдэл нөөцийг байхгүй болгох хүртэл мөнгө бүтээгдэх үйл явц үргэлжилнэ. 100,000$-н илүүдэл нөөц 250,000$-н мөнгө бүтээнэ. Банкууд мөнгийг бүтээх нь
  • 39. Банкууд мөнгийг бүтээх нь Мөнгөний үржүүлэгч Мөнгөний үржүүлэгч гэдэг нь нийт мөнгөний хэмжээний өөрчлөлт ба нөөц мөнгөний өөрчлөлтийн харьцааг хэлнэ. Манай жишээнд нөөц мөнгө 100,000$-оор өсөхөд нийт мөнгөний хэмжээ 250,000$-оор өссөн. Тиймээс мөнгөний үржүүлэгч 2.5 болно.
  • 40. Банкууд мөнгийг бүтээх нь Мөнгөний үржүүлэгчийн хэмжээ дараах хоёр хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:  Бэлэн мөнгө хадгаламжийн харьцаа (a)  Tөлөвлөсөн нөөц ба хадгаламжийн харьцаа (b) Mөнгөний үржүүлэгч = (1 + a)/(a + b) Манай жишээнд a нь 0.5 ба b нь 0.1. Тиймээс Mөнгөний үржүүлэгч = (1 + 0.5)/(0.1 + 0.5) = (1.5)/(0.6) = 2.5
  • 41. Мөнгөний зах зээл Хүмүүс хэр их мөнгө гар дээрээ байлгахыг хүсдэг вэ? Мөнгө эзэмшихэд нөлөөлдөг хүчин зүйлс Хүмүүсийн гар дээрээ бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн мөнгөний хэмжээнд нөлөөлдөг хүчин зүйлс:  Үнийн түвшин  Нэрлэсэн хүүний түвшин  Бодит ДНБ  Санхүүгийн шинэчлэл
  • 42. Мөнгөний зах зээл Үнийн түвшин Үнийн түвшний өсөлт нэрлэсэн мөнгөний хэмжээ өсгөдөг. Гэхдээ бодит мөнгөний хэмжээг өөрчилдөггүй. Нэрлэсэн мөнгө гэдэг нь доллароор илэрхийлэгдсэн мөнгөний хэмжээг хэлдэг. Бодит мөнгө нь нэрлэсэн мөнгийг үнийн түвшинд харьцуулсантай тэнцүү байдаг. Нэрлэсэн мөнгөний эрэлтийн хэмжээ үнийн түвшинтэй пропорциональ бөгөөд үнийн түвшний 10 хувийн өсөлт нэрлэсэн мөнгөний эрэлтийн хэмжээг 10 хувиар өсгөдөг.
  • 43. Мөнгөний зах зээл Нэрлэсэн хүүний түвшин Нэрлэсэн хүүний түвшин нь мөнгийг гар дээр бэлэн мөнгөөр эзэмшсэний алдагдсан боломжийг зардал байдаг. Бусад хөрөнгийн нэрлэсэн хүүний түвшин өсөх нь хүмүүсийн бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг бууруулдаг. Бодит ДНБ Бодит ДНБ-ий өсөлт зардлын хэмжээг нэмэгдүүлж, хүмүүсийн гар дээрх төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг өсгөдөг.
  • 44. Мөнгөний зах зээл Санхүүгийн шинэчлэл Хүүний орлого олгодог санхүүгийн активаас бэлэн мөнгө болгон хөрвүүлэх зардлыг бууруулсан санхүүгийн шинэчлэл хүмүүсийн бэлэн мөнгөөр эзэмших төлөвлөсөн бодит мөнгөний хэмжээг бууруулдаг. Мөнгөний эрэлт Мөнгөний эрэлт гэдэг нь бусад хүчин зүйл тогтмол байхад нэрлэсэн хүүний түвшин ба бодит мөнгөний эрэлтийн хэмжээний хоорондын хамаарлыг хэлнэ.
  • 45. Мөнгөний зах зээл Зураг 25.6-т мөнгөний эрэлтийн муруйг дүрслэв. Хүүний түвшин өсөх нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээг бууруулдаг. Хүүний түвшин буурах нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээг өсгөдөг.
  • 46. Мөнгөний зах зээл Мөнгөний эрэлтийн өөрчлөлт Зураг 25.7-д бодит ДНБ- ий бууралт, санхүүгийн шинэчлэл нь мөнгөний эрэлтийг бууруулж, мөнгөний эрэлтийн муруйг зүүн тийш шилжүүлэхийг харуулав. Эсрэг тохиолдолд мөнгөний эрэлт өсч, эрэлтийн муруй баруун тийш шилжих болно.
  • 47. Мөнгөний зах зээл Америкийн мөнгөний эрэлт Зураг 25.8(a)-т америкийн 1970 оноос 2005 оны хүүний түвшин ба бодит М1 мөнгөний хэмжээгээр байгуулсан скатир диаграммыг харуулав. График мөнгөний эрэлтийн муруйн шилжилт болон цэгэн шилжилтийг тоон өгөгдлөөр тайлбарлана.
  • 48. Мөнгөний зах зээл Зураг 25.8(b)-т америкийн 1970 оноос 2005 оны хүүний түвшин ба бодит М2 мөнгөний хэмжээгээр байгуулсан скатир диаграммыг харуулав. График мөнгөний эрэлтийн муруйн шилжилт болон цэгэн шижилтийг тоон өгөгдлөөр тайлбарлана.
  • 49. Мөнгөний зах зээл Mөнгөний зах зээлийн тэнцвэр Мөнгөний эрэлтийн хэмжээ мөнгөний нийлүүлэлттэй тэнцүү үед мөнгөний зах зээлийн тэнцвэр хангагддаг. Мөнгөний зах зээлийн тэнцвэрт хүрэх үйл явц богино болон урт хугацаанд үндсээрээ ялгаатай байдаг.
  • 50. Мөнгөний зах зээл Богино хугацааны тэнцвэр Зураг 25.9-т мөнгөний эрэлтийг дүрслэв. ХНС-ийн төлөвлөсөн хүүний түвшин жилийн 5 хувь гэе. ХНС өөрийн төлөвлөсөн хүүний түвшинд хүрэх гэж өдөр бүрийн мөнгөний хэмжээг зохицуулдаг.
  • 51. Мөнгөний зах зээл Хэрэв хүүний түвшин төлөвлөсөн түвшнээс их гарвал хүмүүсийн гар дээрээ байлгах гэсэн мөнгөний хэмжээ нийлүүлэлтээс бага байна. Тэд “илүүдэл” мөнгөөрөө бонд худалдан авна. Энэ үйл ажиллагаа хүүний түвшинг бууруулах болно.
  • 52. Мөнгөний зах зээл Хэрэв хүүний түвшин төлөвлөсөн түвшнээс бага болвол хүмүүсийн гар дээрээ байлгах гэсэн мөнгөний хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс хэтэрнэ. Тэд бонд худалдах замаар илүү их мөнгийг эзэмшинэ. Энэ үйл ажиллагаа хүүний түвшинг өсгөх болно.
  • 53. Мөнгөний зах зээл Урт хугацааны тэнцвэр Урт хугацаанд зээлжих сангийн зах зээл хүүний түвшинг тодорхойлдог. Нэрлэсэн хүүний түвшин тэнцвэрт бодит хүүний түвшин дээр хүлээгдэж буй инфляцийн түвшинг нэмсэнтэй тэнцүү. Бодит ДНБ потенциаль ДНБ-тэй тэнцүү. Тиймээс үлдэх ганц хувьсагч болох үнийн түвшин зохицуулдаг.
  • 54. Мөнгөний зах зээл Үнийн түвшин нь бодит мөнгөний эрэлтийн хэмжээ бодит мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцүүлэх зохицуулалтыг хийдэг. ХНС нэрлэсэн мөнгөний хэмжээг өөрчлөхөд үнийн түвшин урт хугацаанд нэрлэсэн мөнгөний хэмжээтэй ижил хувиар өөрчлөгддөг. Урт хугацаанд үнийн түвшний өөрчлөлт нэрлэсэн мөнгөний өөрчлөлттэй пропорциональ байдаг.
  • 55. Мөнгөний тооны онол Мөнгөний тооны онол нь урт хугацаанд мөнгөний өсөлт үнийн ерөнхий түвшинг ижил хэмжээтэй өсгөнө гэж үздэг. Мөнгөний тооны онол нь мөнгөний эргэлтийн хурд ба арилжааны тэгшитгэлд суурилдаг. Мөнгөний эргэлтйин хурд гэдэг нь ДНБ-д багтсан бараа, үйлчилгээг худалдан авахад доллар жилд дундажаар хэдэн удаа ашиглагдаж байгааг хэлнэ.
  • 56. Мөнгөний тооны онол Мөнгөний эргэлтийн хурдыг V, үнийн түвшинг P, бодит ДНБ-г Y, мөнгөний хэмжээг M гэвэл: V = PY / M Арилжааны тэгшитгэл дараах байдлаар тодорхойлогдоно MV = PY Хэрэв M нь V баY-д нөлөөлдөггүй бол арилжааны тэгшитгэл мөнгөний тооны онол болдог. Тиймээс урт хугацаанд P-н өөрчлөлт нь M-н өөрчлөлттэй пропорциональ байдаг.
  • 57. Мөнгөний тооны онол Арилжааны тэгшитгэлийг өсөлтийн хувиар бичвэл: Mөнгөний өсөлтийн хувь + Мөнгөний эргэлтийн хурдын өөрчлөлт = Инфляцийн түвшин + бодит ДНБ-ий өсөлт Хувиргаж бичвэл: Инфляцийн түвшин = Мөнгөний өсөлтийн хувь + Мөнгөний эргэлтийн хурдын өөрчлөлт − бодит ДНБ-ий өсөлт Урт хугацаанд мөнгөний эргэлтийн хурд өөрчлөгдөхгүй. Тиймээс Инфляцийн түвшин = Mөнгөний өсөлтийн хувь − бодит ДНБ-ий өсөлт
  • 58. Мөнгөний тооны онол Мөнгөний тооны онолын нотолгоо Америкийн нотолгоо мөнгөний тооны онолтой нийцэж байна. Инфляцийн түвшин мөнгөний өсөлтөөс бодит ДНБ-ий өсөлтийг хассан муруйн орчимд хэлбэлзэж байна.
  • 59. Мөнгөний тооны онол Олон улсын хувьд мөн мөнгөний их өсөлт өндөр инфляцийн түвшинтэй тохирч байна. Зураг 25.11(a)-т 134 орны 1990 оноос 2005 оны мэдээлэлд тулгуурласан нотолгоог дүрслэв.
  • 60. Зураг 25.11(b)-т 104 улсын 1990 оноос 2005 оны мэдээлэлд тулгуурласан нотолгоог дүрслэв. Ерөнхийдөө мөнгөний өсөлт инфляцийн хооронд хамаарал байдаг ч мөнгөний тооны онол инфляцийг нарийн таамагладаггүй. Мөнгөний тооны онол

Editor's Notes

  1. Notes and teaching tips: 4, 6, 7, 11, 20, 30, 37, 45 and 64. To view a full-screen figure during a class, click the red “expand” button. To return to the previous slide, click the red “shrink” button. To advance to the next slide, click anywhere on the full screen figure.
  2. The defining characteristic of money Adam Smith wrote, “Money is a commodity or token that everyone will accept in exchange for the things they have to sell.” Most people have interpreted this statement as defining money as the medium of exchange. That interpretation is wrong. Smith is defining money as the means of payment. Money is a commodity or token that everyone will accept as payment for the things they have to sell. When Michael was at the start of his career, he had the enormous good fortune to meet Anna Schwartz, Milton Friedman, and a group of other leading monetary economists. It was during the late 1960s when the monetarist debate was alive and well and people were still arguing about whether the demand for money was interest inelastic (as the monetarists claimed) or almost perfectly elastic (as the Keynesians claimed). Anna made a remark that for him was one of those defining moments. She said money is the means of payment. Nothing else performs this function. It is unique to money. Many things serve as a medium of exchange, unit of account, or store of value, but money alone serves as the means of payment—the means of settling a debt so that there is no remaining obligation between the parties to a transaction.
  3. Fiat money. To get across the idea of money, take a coloured piece of paper and cut it to the same size as a $20 bill. Then take the paper into class along with a $20 bill. Ask the students why one piece of paper has value and the other does not. Is there anything intrinsically more valuable about the $20 bill? If not, why won’t someone in class exchange his or her old wrinkled piece of Bank of Canada paper with writing on it for the nice new piece you offer? The contrast between money in economics and money in everyday language. It can be helpful to emphasize that “money” is a technical term in economics that has a precise meaning and that differs from its looser usages in every day language. For example, an economist would not say “Bill Gates makes a lot of money.” Rather, the economist would say “Bill Gates earns a large income.” An interesting exercise is to have students think of statements containing the word “money” that make complete sense in normal language but that misuse the word in its precise economic sense, and to get them to explain why. A picky point. The textbook is careful in its use of the terms “quantity of money” and “money supply”. The money supply is the relationship between the quantity of money supplied and the interest rate, other things remaining the same. It parallels the demand for money. Although this point might seem picky, you can help your students by using this same language convention. Everyday usage over uses the term “money supply.”
  4. Get the class involved in figuring out what money is. To involve the students in the process of determining what money is, after noting its definition and three functions, ask them what they think should be counted as money. List the suggestions on the board before commenting on them. Coins and currency will certainly be mentioned. Usually each class has a few members who have read the text and will suggest checkable deposits. Almost always you will obtain some not-so-excellent answers, ranging from gold to shares of stock to credit cards. The point of this exercise is to obtain these incorrect answers because they give you a chance to discuss why these items are not money. Without ridiculing the wrong answers, you can poke fun at some of the suggestions. (Point out that students rarely pay for books by giving the bookstore shares of Bombardier stock and asking for change in BCE stock.) By being involved and having to think, the students emerge with a stronger grasp of why money is measured as it is.
  5. Students usually have bank accounts, but often they have never fully thought through what banks do, how they do it, or what the differences are between banks and other deposit-taking institutions, so what tends to strike instructors as rather dry descriptive material can be interesting to students. It is worth being explicit about the fact, which students tend to be very aware of, that in practice chartered banks earn income not only by the spread between their deposit and lending rates, but also by charging fees for their services. The text focuses on the role of depository institutions as a source of credit creation; for most students, like most customers, their most important function is actually facilitating the payment process, and a little discussion on that (and how relatively cheap it is) can also engage students.
  6. Conspiracy theory of the Fed. Some students will have heard about a “conspiracy theory of the Fed.” This theory, advanced by the ignorant, the misinformed, or the deceitful, is that the commercial banks own the Fed, which is run solely to benefit the banks to ensure that they earn large profits. Point out that commercial banks do indeed own the Fed—they own all the stock issued by the Fed. But Fed stock is not like shares in General Electric or Microsoft. The dividend on the Fed’s stock is fixed at 6 percent of the purchase price, and the stock cannot be sold in a marketplace. So this stock is a lousy investment What privileges come with the stock? Commercial banks elect six of the nine directors of their Federal Reserve Regional bank; each commercial bank’s votes are proportional to the stock it owns. But the directors of the regional banks are hardly key players in the Federal Reserve System. Essentially, the most important task they perform is nominating a president for the regional bank. The regional banks’ presidents are important. The directors, however, do not get much freedom in this choice because their nominee must be approved by the Board of Governors, which does not hesitate to veto anyone considered unacceptable. Moreover, the regional bank presidents gain their power from sitting on the FOMC. But there they are a minority because the voting members of the FOMC consist of five regional bank presidents and seven members of the Board of Governors. Because the board members are appointed by the president and approved by the Senate, the government thus wields the ultimate power in the Federal Reserve. The regional bank presidents must be approved by the publicly appointed board members and the board members constitute a majority on the FOMC.
  7. It is useful to look at the Fed’s balance sheet (available on its excellent Web site). It shows very quickly that loans to banks usually are a trivial portion of the Fed’s assets. Of the Fed’s theoretical three tools, only open market operations really matter and there is no harm in being blunt about this. Students can easily see why required reserve ratio changes would work, but also can see quickly how discontinuous and disruptive they would be. Tell students that (a) many industrialized countries no longer bother with required reserve ratios at all, and (b) changes in required reserve ratios are normally only used as monetary policy tools in developing countries without capital markets in which open market operations would be possible. The discount rate looks like it ought to matter more, and certainly changes in it are announced, but explain that it is in practice a signal: banks only borrow from the Fed as a last resort. Why? Because banks believe that if they borrow from the Fed, that will be interpreted as meaning that they cannot borrow from any other source, so they are in very bad trouble. So what actually matters is the Federal Funds Rate, which the Fed can influence very strongly by changing the supply of reserves by Open Market Operations. The distinction between the deposit multiplier and the money multiplier is somewhat subtle; the key issue is not only that there may be a currency drain, but that banks do sometimes hold excess reserves, or move excess reserves into alternate income-generating assets rather than loans.
  8. A money creation experiment. The process through which banks “create money” can be a dark and mysterious secret to the students. Indeed, even though the text contains a superb description of the process, students still manage to end up confused. The first prerequisite to students understanding the process is that they be comfortable with balance sheets shown in the form of T-accounts, and it is well worth spending time on them to make sure students understand what they are and what they show. This will be the first time some students have ever had to interpret a balance sheet, and it is key that they understand that assets are what are owned, liabilities are what are owed, by the institution for which the balance sheet is constructed; and that the two sides must balance. Mark Rush (our U.S. study guide author and supplements czar) tackles the problem of getting students to understand bank money creation head-on by (again) involving the class in a demonstration. Prepare by decorating a piece of green paper with currency-like symbols. (For instance, Mark draws a seal and around it write “In Rush We Trust.” You may write the same slogan, but substituting your name for his probably will be more effective; an alternative is to use “play money”). Label this piece of paper a “$100 bill.” In class use one of the students by handing him the bill. Tell him that he has decided to deposit it in his bank and ask him his bank’s name. On the chalkboard draw a balance sheet for the bank with deposits of $100, reserves of $10, and loans of $90. Tell the students that the required reserve ratio is 10 percent, so this bank currently has no excess reserves. Now, instruct the student to deposit the money in his bank, which coincidentally happens to be run by the student next to him. Show the class what happens to the balance sheet and how the bank now has excess reserves of $90. Clearly the “banker” will loan these reserves to the next student in the class, who wants a $90 dollar loan so she can take a bus ride to some nearby dismal location. (Being located in Gainesville, Florida, Mark picks on the city of Stark, home to Florida’s electric chair and a town with an apt name.) When the loan takes place, rip the $100 bill so that only about nine tenths of it is given as the loan. This student pays the money to Greyhound—coincidentally the next student. Ask the name of Greyhound’s bank and draw an initial balance sheet for this bank identical to the initial balance sheet of the first bank. Greyhound deposits the money in the bank—the next student in the row. Work with the balance sheets to show what happens to the first bank and what happens to the second bank. Clearly the first one no longer has excess reserves but the second bank now has $81 of excess reserves ($90 of additional deposits minus $9 of required reserves). The second bank will make a loan, which you can act out with more students in the class, again ripping off nine tenths of the remaining bill. Work through the point where the second loan winds up deposited in a third bank and then stop to take stock. At this point the quantity of money has increased by $90 in the second bank and $81 in the third, for a total increase—so far—of $171. The students will clearly see that this loaning and reloaning process is not yet over and that the quantity of money will increase by still more. Moreover (and more important) the students will grasp how banks “create money.”
  9. It is worth reminding students that “money” has a jargon sense in economics; students are often confused by the phrase “demand for money” and it is worth tackling it head-on by emphasizing this does not equate to “wanting to be rich,” but refers to how much of total wealth (assets) the public want to hold in the particular form “money.” Students often try to understand ideas in terms of their own lives; few will make a clear connection between interest rates and demand for money from their own introspection. There are two ways to overcome this: one is to ask them to think in terms of extreme situations (get what short-term interest rates are in a high-inflation country); the other is to get them to imagine themselves in the job of treasurer of a corporation with large liquid resources, and to think how their behavior with respect to those funds might differ according to the short-term interest rates available.
  10. Velocity of circulation. Emphasize that velocity is defined by the equation V = PY/M, and is not the average number of times a given piece of paper changes hands in a year. Nor is V the transactions velocity because most transactions are not payments for goods and services. (Transactions are twice PY because they also include payments for the services of factors of production, which equals PY, plus all the purely financial transactions such as buying and selling stocks, bonds, foreign currency, and real estates.) The quantity theory of money. Given that V is defined as PY/M, the equation of exchange, MV = PY is an identity. The quantity theory is not the equation of exchange but the propositions that (1) V is independent of M and (2) Y equals potential GDP, which is independent of M. Given these assumptions, the inflation rate equals the growth rate of the quantity of money. The quantity theory of hyperinflation. A possible exercise is to ask students whether we would expect the correlation between money growth and inflation to remain strong in a hyperinflation. Most will see that in a hyperinflation, velocity will increase. Emphasize that the level of velocity is greater in hyperinflation but if the inflation rate remains constant (and high) velocity also is constant (and high), so the quantity theory still holds. It does not hold in the move from low inflation to high inflation. The inflation rate overshoots the growth rate of the quantity of money.