SlideShare a Scribd company logo
1 of 18
ШАГДАРЫН   ДУЛМАА

     Монгол улсын СГЗ, яруу найрагч
            Намтар, уран бүтээлээс...
1934 онд Төв аймгийн Баян
суманд төрсөн.1954 онд
МУИС, 1958 онд ЗХУ -ын
консмолын төв сургууль, 1967 онд
ЗХУКН- ын дээд сургууль төгссөн.
"Үүрийн      цолмон"      "Өглөө"
номоороо МЗЭ -ийн шагнал 1970
онд, "Эх орон танаа өргөх дуулал"
"Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ
1984     онд     Д.Нацагдоржийн
шагнал, СГЗ цолыг 2007 онд авчээ.
“Хайрын      эгшиглэн”      зэрэг
шүлэг, найраглал, өгүүллэгийн 20
гаруй ном, “Алтан урсгал” роман
туурвижээ.
Шагдарын Дулмаа: ЧИНГИСИЙН ТАМГА
Эзэн чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд.
Эртний монгол газраас эдүгээ хүртэл олоогүй
Чин үнэнийг өгүүлэхүй
Чингисийн тамгыг эрээд яана
Нутаг. Эзэн хоѐртоо л
Нуугдаж үлдсэн юм чинь
Туурайт сүрэг шийрээрээн тамгалдаг
Туургат гэр бууриараа тамгалдаг
Тусгаар тогтнол хилээрзэн тамгалдаг
Туг сүлд нь улсаан зарладаг
Чингисийн тамга монголдоо л бий
Цэнхэр униарт нутагтаа л бий
Зулын бүдэгхэн гэрэл, өөхөн дэнгийн анивчаанд
Зуун найман ботийг барлаж хэн чадлаа
Зууханд улалзах галын зүмбэр улаан дөлөнд
Зургийн гоо дарь эхийг амилуулж хэн чадлаа
Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа
Догшин хар сүлдэн дор ертөнцийн талыг хурааж
Домгийн найман шарга газарт буусан түүхтэй
Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж
Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан

Тамгат төрийн алтан ураг
Та бид байгаа бус уу?

Хүй дарсан газар-орчлонд мэндэлсний минь тамга
Хүүхэд ахуйн минь хөх толбо-онгон сахиусын тамга
Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай тердөг улс гүрэн
Хөрст энэ дэлхийд өөр хаана байна?!

Чингисийн тамга монголдоо л бий
Чиний, миний, таны цусанд бий
Их эзнийхээ тамгыг зуун дамжуулан эрээд
Энэ монгол газраас эдүгээ хүртэл олоогүй,
Хөрст газраан бусдаар тандуулан, шинжүүлэн
Хөх монголын нутгийг "буулгах" шахан хайлаа
Больцгооѐ та минь эрэхийн хэрэггүй
Богд эзний тамга- их монголын нэрэнд бий
Эсгий гэрийн бууринд бий
Эх орны шороонд бий
Эзэн бидний зүрхэнд бий
Шагдарын Дулмаа: Ариухан бороон дуслуудад шингээн
шивнэсэн

Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг
Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй
Алдрай түүний дээрээс асгаран асгарч
Алаг зүрхний цохилох бүрт хүргээч

Болорхон борооны эзэн хурмаст тэнгэр үүл минь ээ
Балтадсан хайрын минь үгийг
Зөвхөн түүн дээр зөвхөн л түүний дээрээс
Унах усан ширхэгүүддээ хэлмэрчлэн шингээгээд хүргээч

Эрчлэн хуйлрах салхитай хийсгэсэн сэтгэлийн минь үг
Энгийн нэг хад чулуунд цохигдон гээгдэлгүй
Энгүй түүнийг довтлон салхилж
Эгэл сэтгэл нь донслох бүрт хүргээч
Нартад намайг амилаасан ижий аавынхаа ...

Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө
Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө
Мартаж үл чадах сайхан бүхний төлөө
Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө
Тулгаж тавиад амссан хундага дарсны төлөө
Тунирхаж гомдоод унагасан дусал нулимсны төлөө
Хүний орчлонг сүлсэн хар цагааны төлөө
Хүсэл ээдрээж учирсан хайр дурлалын төлөө
Урам хайрлаж сургааль хэлсэн хөгшид өвгөдийн төлөө
Унахад тосч үхэхэд үддэг энэ л ертөнцийн төлөө
Хүсэл мөрөөдлийн биелэл мөнх бусын орчлонд
Хүн хүнийхээ төлөө!
Хүн хүнийхээ төлөө!
Хүн хүнийхээ төлөө!
ШАГДАРЫН ДУЛМАА: ХҮҮГИЙН ЭЦЭГТ БИЧСЭН
                                       ЗАХИА
Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан.
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан.
Хүүгийн аав, эрхэм хүн таныг.
Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.

Өнөөдөр хүү чинь арван найм хүрч.
Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ.
Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож.
Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв.
Яг л энэ өдөр чамайг би дурсаж.
Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж.
Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж.
Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!.
Хоѐр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй.
Хоногтоо л ганцхан олддог <<лавшаанаас” өөр хоолгүй.
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал.
Хомсхон байсан цагт, чи намайг орхиж.
Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг.
Гэргий болгож аваад алс нүүж билээ.
Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр.
Гэнэтхэн бид хоѐр хаягдан үлдэж билээ.
”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч.
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!.
Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн.
Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ.
Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!.
Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ.
Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ.
Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ.
Анх чамайг явахад гуравхан настай байсан ч.
Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов.
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч.
Арван таван намартай аанай бас золгов.
 Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд.
Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ!.
Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж.
Хөөрхий чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ!.
Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж.
Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа.
Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад.
Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа.
Yүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж.
Yеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ.
Yйлээ дагасан сэтгэлдээ гуниг зовлон тээж.
Yрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.
Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод.
Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа.
Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод.
Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа.
Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад.
Миний бяцхан хүү ганцаараа торойн гүйж.
Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд.
Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа.
Бид хоѐрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор.
Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн.
Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж.
Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна.
Эргэн санах нас.
Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт.
Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан.
Аавын хийсэн хоолыг чи бид хоѐр.
Амтархан идэж суудаг сан, санаж байна уу, чи?.
Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж.
Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж.
Давтлага тарав уу үгүй юу хоѐулаа хөтлөлцөн явж.
Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан!.
Хаврын сүүлч болоход сургуулъ маань ч тарж.
Хаа хол газраас мориор чи ирж,.
Ээж аав хоѐр ч баяр хөөр болж.
Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж.
Хос морьд унан сумын наадамд давхиж,.
Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан.
Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг.
Холдож одсон чи минь эргэж нэг санаарай!.
Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амталж.
Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа.
Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн.
Цайлж суусан шүү дээ, тэр нэгэн өдөр!.
Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа.
Хүслээр учирсан надад, харамгүй өгсөн мөртлөө.
Ямар гуниг зүрхэнд минь орхиж.
Яасан билээ дээ, чи минь!.
Хорин насны минь босгонд дэндүү жаргал хайрлаад.
Хожим нь харин намайг гэнэдүүлж их хуурсан.
Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг.
Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна....
Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж.
Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг.
Хөнгөн залуу нас минь ухаарч гүйцээгүй байжээ.
Анхны ариун хайрын онгон охииг амталж.
Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж.
Аав нь үрээ орхидог гэж зүүдлээгүй явсан.
Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч.
Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж.
Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе!.
ШАГДАРЫН ДУЛМАА: БҮСГҮЙ
Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн.
Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн.
Хан уул шиг ноѐн нуруугий нь түшиж.
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж.
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн.
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан.
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “дар эх”.
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас,.
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь.
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь.
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,.
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!.
Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн.
Хорвоо дэлхийн цээжинд үнэнийг дуулах эгшиг.
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “дарь эх”.
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас..
Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол.
Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ.
Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол.
Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ.
Эргэх хорвоод хүн болж төрөхдөө.
Эхийн бүүвэйг анх сонссон үрс.
Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ.
Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу.
Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг.
Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч.
Төр улсдаа өргөх үйлс нь ариун.
Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг-.
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн дар эх.
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан
дагинас.
Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч уясах.
Мэлмэрэн дуслах нулимсанд нь “галзуу” барс ч уярах.
Байгаль эхээс заяатай гоо тансгийн охь,.
Баяр жаргалаас уяатай гоѐ сайхны од,.
Бүсгүй хүн-хорвоо дэлхийн уянга.
Бөхөшгүй амьдрал хайрлах хоѐр “туйлын” нэг..
Шагдарын Дулмаа: ЭРГЭН САНАХУЙ
дурлал хайрын балнаас онгон зүрхээр амтлан.
Дулаан бүлээн харцанд чинь уусан алдарч явлаа л.
Алаг нүдний чинь талимаанд нуурын хун шиг жаргаж.
Ассан хайрын илчинд сэтгэлээ өлгийдүүлж байлаа л.
Он жилүүдийн буурал тоосон дундаас эргэж нэг
санахуй.
Онгон тэргэл насандаа цалгиж явсан байна шүү.
Орчлонгийн тэрхэн зайд хос сүүдэр унаган.
Одтой ханьсан зогссон шүтээн минь чи байж шүү.
Хайртай бүхэн ханьсдаггүй салгуу замын уулзвараас.
Харууслын мананд төөрч өнчин зүрхээр гансанрсан.
Халуун залуу цагийн минь өнө холын дурдатгал.
Хатууг ухааруулсан хорвоод шүлгэн нулимс л болж
дээ.
Шагдарын Дулмаа: Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна
Эх дэлхий эргэх бөмбөрцөг дээр.
Энд тэндгүй, ээвэр газрын тохойд.
Хар цагаан олон үндэс угсааны.
Хайрын дээд, хүний ертөнцийн цэцгүүд.
Элс, шавар, мод, төмрөөр.
Энд тэндгүй, эрт оройгүй тоглож л байна.
Зарим нь сайхан барилгууд ярайтал барьж.
Захад нь бас төмөр зам тавьжээ.
Хойд хэсгээр нь мод тарьж.
Хотныхоо дунд цөөрөм байгуулжээ.
Гар, ухаан, хүч, хөдөлмөрөөрөө.
Гайхамшигтай сайхнаар барьж босгосон.
Хүүхдийн энэ хотуудыг тайван байлгая.
Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна!.
Ноѐдоо наана чинь хүүхэд тоглож байна.
Номин талд ч, таны ордны дэргэд ч.
Хөөрхөн гараараа, хөнгөн ухаанаа.Раа.
Бүхэл өдөржин ядрахаа мартан.
Та бидний голомтыг залгах.
Танхилхан үрс тоглож байна.
Танай хүү цэцэрлэг дунд тоглож байхад.
Миний хүү цэлгэрхэн талд бас л тоглож байна.
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна.
Варшав, лондон, парис, дели.
Вашигтон, москва, праг, токио.
Бээжин, улаанбаатар, ханой.
Берлин, пхнеьян, нью-иорк аль нь ч гэсэн.
Газар сайгүй, гадаа гэртгүй.
Тоодон дээлтэй, тормойсон нүдтэй.
Шар, хар, цагаан арьстан.
Сая сая хүүхдүүд, та бидний хойч.
Энэ бөмбөрцгийн эзэд.
Эгэл түмний үрс.
Тоглож л байна, тоглож л байна.
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!.

Хөрст газар - эх дэлхий дээр минь.
Хүүхэд тоглоогүй өнцөг булан бий гэж үү!.
Хонгорхон үрс жаргалын цэцгүүд.
Хорвоо дахины хойч үе.
Хаана ч гэсэн тоглож л байг!.
Харин та минь битгий цочоо!.
Булбарайхан гараараа хийсэн бүхнийг нь.
Бутарган сарниулах зүрхтэй хүн энэ дэлхийд бий гэж үү.
Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!.

More Related Content

What's hot

хангайн магтаал х2
хангайн магтаал х2хангайн магтаал х2
хангайн магтаал х2B_Otgoo
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
газар хөдлөлтийн тухай
газар хөдлөлтийн тухайгазар хөдлөлтийн тухай
газар хөдлөлтийн тухайBaterdene Tserendash
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8azora14
 
Lecture 4 5.
Lecture 4 5.Lecture 4 5.
Lecture 4 5.Ge Go
 
Ehiin baimj sanaa
Ehiin baimj sanaaEhiin baimj sanaa
Ehiin baimj sanaabolortuul
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛNational University Of Mongolia
 
Nutag guisen unaganii duuli
Nutag guisen unaganii duuliNutag guisen unaganii duuli
Nutag guisen unaganii duuliGua Lucia
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлgbd01
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгсMunguuzb
 

What's hot (20)

1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
хангайн магтаал х2
хангайн магтаал х2хангайн магтаал х2
хангайн магтаал х2
 
улс төр
улс төрулс төр
улс төр
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
газар хөдлөлтийн тухай
газар хөдлөлтийн тухайгазар хөдлөлтийн тухай
газар хөдлөлтийн тухай
 
эх хэл
эх хэлэх хэл
эх хэл
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Lecture 4 5.
Lecture 4 5.Lecture 4 5.
Lecture 4 5.
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
Ehiin baimj sanaa
Ehiin baimj sanaaEhiin baimj sanaa
Ehiin baimj sanaa
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
Temdeg ner 1
Temdeg ner  1Temdeg ner  1
Temdeg ner 1
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
 
Nutag guisen unaganii duuli
Nutag guisen unaganii duuliNutag guisen unaganii duuli
Nutag guisen unaganii duuli
 
Lekts 7 (2)
Lekts 7 (2)Lekts 7 (2)
Lekts 7 (2)
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
Mongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlalMongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlal
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгс
 
хичээл 9
хичээл 9хичээл 9
хичээл 9
 

Similar to Shagdaryn dulmaa

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаtnavka
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгGan Tuya
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэгHurelB1
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий миньОтгоо Т.Ж
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгmunhmaa
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн даваанямSubd85
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолErdenetuya Galbadrah
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолErdenetuya Galbadrah
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдогBolopchimeg Bolopoo
 

Similar to Shagdaryn dulmaa (20)

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий минь
 
Borjginii bor tal
Borjginii bor talBorjginii bor tal
Borjginii bor tal
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Mh201 01-03
Mh201 01-03Mh201 01-03
Mh201 01-03
 
Hereglegdehvvn
HereglegdehvvnHereglegdehvvn
Hereglegdehvvn
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн давааням
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
 
эхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиолэхийн сэтгэл.уран зохиол
эхийн сэтгэл.уран зохиол
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 

Shagdaryn dulmaa

  • 1. ШАГДАРЫН ДУЛМАА Монгол улсын СГЗ, яруу найрагч Намтар, уран бүтээлээс...
  • 2. 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн.1954 онд МУИС, 1958 онд ЗХУ -ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН- ын дээд сургууль төгссөн. "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо МЗЭ -ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд авчээ. “Хайрын эгшиглэн” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэгийн 20 гаруй ном, “Алтан урсгал” роман туурвижээ.
  • 3. Шагдарын Дулмаа: ЧИНГИСИЙН ТАМГА Эзэн чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд. Эртний монгол газраас эдүгээ хүртэл олоогүй Чин үнэнийг өгүүлэхүй Чингисийн тамгыг эрээд яана Нутаг. Эзэн хоѐртоо л Нуугдаж үлдсэн юм чинь Туурайт сүрэг шийрээрээн тамгалдаг Туургат гэр бууриараа тамгалдаг Тусгаар тогтнол хилээрзэн тамгалдаг Туг сүлд нь улсаан зарладаг Чингисийн тамга монголдоо л бий Цэнхэр униарт нутагтаа л бий Зулын бүдэгхэн гэрэл, өөхөн дэнгийн анивчаанд Зуун найман ботийг барлаж хэн чадлаа Зууханд улалзах галын зүмбэр улаан дөлөнд Зургийн гоо дарь эхийг амилуулж хэн чадлаа
  • 4. Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа Догшин хар сүлдэн дор ертөнцийн талыг хурааж Домгийн найман шарга газарт буусан түүхтэй Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан Тамгат төрийн алтан ураг Та бид байгаа бус уу? Хүй дарсан газар-орчлонд мэндэлсний минь тамга Хүүхэд ахуйн минь хөх толбо-онгон сахиусын тамга Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай тердөг улс гүрэн Хөрст энэ дэлхийд өөр хаана байна?! Чингисийн тамга монголдоо л бий Чиний, миний, таны цусанд бий Их эзнийхээ тамгыг зуун дамжуулан эрээд Энэ монгол газраас эдүгээ хүртэл олоогүй, Хөрст газраан бусдаар тандуулан, шинжүүлэн Хөх монголын нутгийг "буулгах" шахан хайлаа
  • 5. Больцгооѐ та минь эрэхийн хэрэггүй Богд эзний тамга- их монголын нэрэнд бий Эсгий гэрийн бууринд бий Эх орны шороонд бий Эзэн бидний зүрхэнд бий
  • 6. Шагдарын Дулмаа: Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй Алдрай түүний дээрээс асгаран асгарч Алаг зүрхний цохилох бүрт хүргээч Болорхон борооны эзэн хурмаст тэнгэр үүл минь ээ Балтадсан хайрын минь үгийг Зөвхөн түүн дээр зөвхөн л түүний дээрээс Унах усан ширхэгүүддээ хэлмэрчлэн шингээгээд хүргээч Эрчлэн хуйлрах салхитай хийсгэсэн сэтгэлийн минь үг Энгийн нэг хад чулуунд цохигдон гээгдэлгүй Энгүй түүнийг довтлон салхилж Эгэл сэтгэл нь донслох бүрт хүргээч
  • 7. Нартад намайг амилаасан ижий аавынхаа ... Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө Мартаж үл чадах сайхан бүхний төлөө Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө Тулгаж тавиад амссан хундага дарсны төлөө Тунирхаж гомдоод унагасан дусал нулимсны төлөө Хүний орчлонг сүлсэн хар цагааны төлөө Хүсэл ээдрээж учирсан хайр дурлалын төлөө Урам хайрлаж сургааль хэлсэн хөгшид өвгөдийн төлөө Унахад тосч үхэхэд үддэг энэ л ертөнцийн төлөө Хүсэл мөрөөдлийн биелэл мөнх бусын орчлонд Хүн хүнийхээ төлөө! Хүн хүнийхээ төлөө! Хүн хүнийхээ төлөө!
  • 8. ШАГДАРЫН ДУЛМАА: ХҮҮГИЙН ЭЦЭГТ БИЧСЭН ЗАХИА Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан. Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан. Хүүгийн аав, эрхэм хүн таныг. Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна. Өнөөдөр хүү чинь арван найм хүрч. Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ. Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож. Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв. Яг л энэ өдөр чамайг би дурсаж. Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж. Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж. Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!. Хоѐр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй. Хоногтоо л ганцхан олддог <<лавшаанаас” өөр хоолгүй. Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал. Хомсхон байсан цагт, чи намайг орхиж.
  • 9. Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг. Гэргий болгож аваад алс нүүж билээ. Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр. Гэнэтхэн бид хоѐр хаягдан үлдэж билээ. ”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч. Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!. Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн. Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ. Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!. Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ. Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ. Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ. Анх чамайг явахад гуравхан настай байсан ч. Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов. Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч. Арван таван намартай аанай бас золгов. Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд. Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ!. Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж. Хөөрхий чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ!.
  • 10. Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж. Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа. Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад. Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа. Yүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж. Yеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ. Yйлээ дагасан сэтгэлдээ гуниг зовлон тээж. Yрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа. Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод. Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа. Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод. Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа. Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад. Миний бяцхан хүү ганцаараа торойн гүйж. Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд. Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа. Бид хоѐрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор. Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн. Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж. Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна.
  • 11. Эргэн санах нас. Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт. Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан. Аавын хийсэн хоолыг чи бид хоѐр. Амтархан идэж суудаг сан, санаж байна уу, чи?. Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж. Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж. Давтлага тарав уу үгүй юу хоѐулаа хөтлөлцөн явж. Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан!. Хаврын сүүлч болоход сургуулъ маань ч тарж. Хаа хол газраас мориор чи ирж,. Ээж аав хоѐр ч баяр хөөр болж. Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж. Хос морьд унан сумын наадамд давхиж,. Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан. Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг. Холдож одсон чи минь эргэж нэг санаарай!. Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амталж. Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа. Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн. Цайлж суусан шүү дээ, тэр нэгэн өдөр!.
  • 12. Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа. Хүслээр учирсан надад, харамгүй өгсөн мөртлөө. Ямар гуниг зүрхэнд минь орхиж. Яасан билээ дээ, чи минь!. Хорин насны минь босгонд дэндүү жаргал хайрлаад. Хожим нь харин намайг гэнэдүүлж их хуурсан. Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг. Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна.... Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж. Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг. Хөнгөн залуу нас минь ухаарч гүйцээгүй байжээ. Анхны ариун хайрын онгон охииг амталж. Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж. Аав нь үрээ орхидог гэж зүүдлээгүй явсан. Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч. Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж. Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе!.
  • 13. ШАГДАРЫН ДУЛМАА: БҮСГҮЙ Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн. Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн. Хан уул шиг ноѐн нуруугий нь түшиж. Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж. Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн. Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан. Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “дар эх”. Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас,. Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь. Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь. Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,. Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!. Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн. Хорвоо дэлхийн цээжинд үнэнийг дуулах эгшиг.
  • 14. Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “дарь эх”. Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас.. Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол. Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ. Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол. Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ. Эргэх хорвоод хүн болж төрөхдөө. Эхийн бүүвэйг анх сонссон үрс. Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ. Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу. Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг. Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч. Төр улсдаа өргөх үйлс нь ариун. Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг-.
  • 15. Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн дар эх. Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан дагинас. Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч уясах. Мэлмэрэн дуслах нулимсанд нь “галзуу” барс ч уярах. Байгаль эхээс заяатай гоо тансгийн охь,. Баяр жаргалаас уяатай гоѐ сайхны од,. Бүсгүй хүн-хорвоо дэлхийн уянга. Бөхөшгүй амьдрал хайрлах хоѐр “туйлын” нэг..
  • 16. Шагдарын Дулмаа: ЭРГЭН САНАХУЙ дурлал хайрын балнаас онгон зүрхээр амтлан. Дулаан бүлээн харцанд чинь уусан алдарч явлаа л. Алаг нүдний чинь талимаанд нуурын хун шиг жаргаж. Ассан хайрын илчинд сэтгэлээ өлгийдүүлж байлаа л. Он жилүүдийн буурал тоосон дундаас эргэж нэг санахуй. Онгон тэргэл насандаа цалгиж явсан байна шүү. Орчлонгийн тэрхэн зайд хос сүүдэр унаган. Одтой ханьсан зогссон шүтээн минь чи байж шүү. Хайртай бүхэн ханьсдаггүй салгуу замын уулзвараас. Харууслын мананд төөрч өнчин зүрхээр гансанрсан. Халуун залуу цагийн минь өнө холын дурдатгал. Хатууг ухааруулсан хорвоод шүлгэн нулимс л болж дээ.
  • 17. Шагдарын Дулмаа: Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна Эх дэлхий эргэх бөмбөрцөг дээр. Энд тэндгүй, ээвэр газрын тохойд. Хар цагаан олон үндэс угсааны. Хайрын дээд, хүний ертөнцийн цэцгүүд. Элс, шавар, мод, төмрөөр. Энд тэндгүй, эрт оройгүй тоглож л байна. Зарим нь сайхан барилгууд ярайтал барьж. Захад нь бас төмөр зам тавьжээ. Хойд хэсгээр нь мод тарьж. Хотныхоо дунд цөөрөм байгуулжээ. Гар, ухаан, хүч, хөдөлмөрөөрөө. Гайхамшигтай сайхнаар барьж босгосон. Хүүхдийн энэ хотуудыг тайван байлгая. Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна!. Ноѐдоо наана чинь хүүхэд тоглож байна. Номин талд ч, таны ордны дэргэд ч. Хөөрхөн гараараа, хөнгөн ухаанаа.Раа. Бүхэл өдөржин ядрахаа мартан. Та бидний голомтыг залгах. Танхилхан үрс тоглож байна. Танай хүү цэцэрлэг дунд тоглож байхад. Миний хүү цэлгэрхэн талд бас л тоглож байна. Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна.
  • 18. Варшав, лондон, парис, дели. Вашигтон, москва, праг, токио. Бээжин, улаанбаатар, ханой. Берлин, пхнеьян, нью-иорк аль нь ч гэсэн. Газар сайгүй, гадаа гэртгүй. Тоодон дээлтэй, тормойсон нүдтэй. Шар, хар, цагаан арьстан. Сая сая хүүхдүүд, та бидний хойч. Энэ бөмбөрцгийн эзэд. Эгэл түмний үрс. Тоглож л байна, тоглож л байна. Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!. Хөрст газар - эх дэлхий дээр минь. Хүүхэд тоглоогүй өнцөг булан бий гэж үү!. Хонгорхон үрс жаргалын цэцгүүд. Хорвоо дахины хойч үе. Хаана ч гэсэн тоглож л байг!. Харин та минь битгий цочоо!. Булбарайхан гараараа хийсэн бүхнийг нь. Бутарган сарниулах зүрхтэй хүн энэ дэлхийд бий гэж үү. Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!.