SlideShare una empresa de Scribd logo
1 de 38
Descargar para leer sin conexión
“Êàçàõ õ¿¿õä¿¿äèéí áîëîâñðîëûí áàéäëûí ä¿í
        øèíæèëãýý” ñóäàëãààíû òàéëàí

      Èõ Áðèòàíèé Õ¿¿õäèéã Èâýýõ Ñàí



              Ñàíäðà Ñ. Õóàíã

              2005 îíû 10 ñàð




                                             1
Оршил

Хүн бүр – хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид – цөм л сурах,
боловсрол эзэмших хүртэх ёстой.
                          (Бүх нийтийн боловсролын талаархи
                          Дэлхийн тунхаглал)

Боловсрол нь урт хугацааны явцад ядуурлыг бууруулах үндэс суурь
юм. Энэ нь тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг юм. Боловсрол
хүртээмжтэй, сурах боломжтой байх олдох нь нийгэм эдийн засгийн
амьдралд оролцох, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх хүний гол
түлхүүр билээ. Бүх нийтийн боловсролын талаархи Дэлхийн
тунхаглалд дурдьсан дээрх мэдэгдэл нь бүх нийтийн боловсролын
мөн чанарын илэрхийлэл болсон юм. Эндээс хархад боловсрол бол
сургууль байна, сургуульд зориулсан санхүүжилт байна гэдгээс
хавьгүй өргөн утгатай байна. Боловсрол чанартай байхын тулд
хүүхдийн сурах хэрэгцээг хангах хэмжээнд тэдэнд боловсролын
үйлчилгээг үр дүнтэй хүргэх ёстой.

Монгол улсын боловсролын салбарт учирч буй нэг бэрхшээл бол төв
суурин газарт шилжин ирсэн хөдөөгийн, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй
зэрэг зарим бүлгийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй
байгаа явдал юм. Энэ нийтлэг хүндрэлтэй асуудлаас гадна
судалгаагаар үндэсний цөөнх, тухайлбал казак хүүхдэд учирч буй
бэрхшээл, тэдний боловсролын байдал, хэрэгцээ, боломж ямар
байгаа, мөн Монгол улавж Засгийн газраас энэ асуудлыг хэрхэн авч
үзэж, арга хэмжээ авдаг. Энэ тайлан нь нийгмийн асуудлууд болон
боловсролын салбарын сул тал Казак хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж
буйд дүгнэлт хийхийн зэрэгцээ хэлний онцлог байдлаас урган гарч
ирсэн бусад бэрхшээл нь казак хүүхдийн боловсролд хэрхэн нөлөөлж
байгааг авч үзсэн болно.

Сурах, боловсрол эзэмших тал дээр Монгол хүүхдүүдэд учирдаг
нийтлэг хүндрэл нь Казак хүүхдүүдэд мөн адил тусч байна. Энэ нь
боловсролын тогтолцооны сул тал, байр хангамжийн дутагдал,
сургалтын материаллаг бааз, сургалтын чанар, сурах нөхцөл байдал,
сурахтай холбоотой албан болон албан бус зардал, ядуурал, өрхийн
амьжиргааны түвшин зэргээс улбаалсан боловсрол олгоход учирч буй
олон хүндрэл юм. Орон нутагт хөдөө аж ахуйн салбарын цагийн
хуанли нь сургуулийн хуанлитай зөрдөг нь хөдөөний хүүхдүүдэд
сургуульд явахад нэмэлт төвөг учруулахаас гадна төвөөс
боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг нь орон нутгийн
амьдралын, орчин нөхцөл аж төрөх ёс заншил, соёлд тэр бүр
зохицдоггүй байна. Дэд бүтцийг хөгжүүлэх болон бусад зардал
subsidy/ гаргахаас гадна хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахад нь
гэр бүлийг дэмжих, боловсролын чанар, тохиромжтой байдлыг
сайжруулах хэрэгтэй байна.

Юуны өмнө Казак хүүхдүүдийн хамгийн гол бэрхшээл нь хэлтэй
холбоотой өвөрмөц асуудал юм. Цөөнх ч бай, олонхи ч бай аль ч


                                                                2
нөхцөл байдалд Монгол сургуульд, суралцдаг казак хүүхдэд хэлнээс
болсон олон төрлийн бэрхшээл гарч байна. Казак хэлний сургалттай
сургууль эсвэл ангид орох замаар төрөлх хэлээрээ суралцах боломж
олдсон ч тасралтгүй боловсрол эзэмшихэд тэдэнд олон талын
хүндрэл тулгардаг байна. Монгол хэлийг хоёрдагч хэл болгон үзэхэд
зохих дэмжлэгийг бий болгох, казак, монгол хоёр хэлээр зэрэгцүүлэн
боловсрол эзэмших явдлыг дэмжих сургалтын тогтолцоо, хандлагыг
бий болгох нь казак хүүхдйн боловсрол эзэмших, хөгжих эрхийг
хангахад нэн чухал байна.

1.   Арга зүй, бэрхшээл

Энэ тайлан нь Их Британийн Хүүхдийг Ивээх Сан ХИС - гийн
захиалгаар бичигдсэн болно. Гол зорилго нь казак хүүхдүүдийн
боловсрол эзэмших, хөгжих эрхийг хангах талаар ХИС-гаас
хэрэгжүүлэх хөтөлбөрийн стратегийн болон үйл ажиллагааны
төлөвлөгөөг боловсруулахад зөвлөн туслах ба казак хүүхдүүдийн
боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг судлахад чиглэсэн юм. Энд
өгүүлж буй мэдээлэл нь салбарын онцлогтой холбоотой онцлог
асуудлыг танилцуулсан бөгөөд салбарын асуудлыг бүх хэмжээнд нь
хамарсан бүрэн хэмжээний судалгаа биш юм.

Нөхцөл байдлын судалгааны гол зорилго:

     Казак хүүхдүүдийн боловсролын өнөөгийн байдалд анализ
     хийж, Баян-Өлгий аймагт сургууль завсардалт өндөр
     байгаагийн шалтгааныг тодруулах
     Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших явцад сөргөөр
     нөлөөлдөг гол хүчин зүйлийг илрүүлж, тэдгээрийг даван туулах
     арга замыг тодруулах
     Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших болон хөгжих эрхийн
     хангамжийг    сайжруулах    талаар    ХИС-гийн     хөтөлбөрт
     стратегийн болон үйл ажиллагааны зөвлөмж өгөх
     Төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын
     зүгээс бодлогын түвшинд анхаарвал зохих асуудлаар зөвлөмж
     боловсруулах

Судалгааны гол асуулт:
  • Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших боломж, гарах үр дүн
     өнөөдөр ямар байна вэ?
  • Өнөөгийн боловсролын бодлого тулгамдсан асуудал, нь Казак
     гэр бүл, тэдний хүүхдүүдийн хэрэгцээ, нөхцөл байдалд хэр
     нийцэж байна вэ?
  • Казак хүүхдүүдийн боловсрол ба хөгжлийн асуудлыг
     сайжруулахад тусгайлан бодлого байна уу?
  • Хэрвээ байхгүй бол бодлого боловсруулахад ямар хүчин
     зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай вэ?
  • Хэрвээ байгаа бол хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?




                                                                3
Энэ судалгаа нь чанарын судалгаа бөгөөд төвийн түвшинд болон Баян-
Өлгий, Ховд аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүрэг гэсэн 3 газарт
хийгдсэн болно. Ихэвчлэн улаанбаатар хотоос мэдээ материал
цуглуулан судлав. Цуглуулсан мэдээгээ Засгийн газар, Яам, агентлаг
болон үндэсний ба олон улсын бусад байгууллагын холбогдох хүмүүстэй
уулзаж ярилцсаны дүнд баяжуулсан болно. Засгийн газрын болон олон
улсын байгууллагуудтай хийсэн уулзалтууд нь хагас албан ярилцлагын
хэлбэртэй байсан. Ихэнх уулзалт орчуулагчаар дамжуулан монгол
хэлээр, зарим нэг нь англи хэлээр явагдсан болно.

Энэ судалгааг явуулахад учирч байсан хамгийн том бэрхшээл нь
судалгааны багийн хэлний асуудал байсан. Казакаас англи хэл рүү
орчуулга хийх хүн олоход ХИС-гийн хувьд хэцүү байсан. Ховдод
орчуулагч олсон боловч орчуулгын чанар муу, харин Баян-Өлгийд эцэг
эхчүүд казакаар ярьж, үүнийг монгол руу, дараа нь англи хэл рүү орчуулж
байв. Энэ асуудлыг энд дурдсан шалтгаан бол онолын хувьд дээд
боловсрол эзэмшихэд тэгш байлгахыг казак хэлний сургалттай сургуульд
монгол хэлийг үздэг гэх боловч үнэн хэрэг дээрээ хоёр хэлээр
хоюулангаар нь төгс ярьдаг хүн тийм ч олон биш байдгийг харуулах гэсэн
юм. Монгол хэлээр төгс сайн ярьдаг казак эцэг эхчүүд тун цөөн байлаа.
Энэ нь Монгол хэлийг, сурах боломж нөхцөл, чанар төдий л үр дүнтэй
биш байгааг харуулж байгаа болов уу.

Судалгааны явцад болон үр дүнд нөлөөлж байсан бас нэг бэрхшээл бол
мэдээллийн олдоц, түүний чанарын асуудал юм. Янз бүрийн эх үүсвэрээс
олдсон мэдээллүүд нь харилцан адилгүй, тэр бүү хэл нэг материал
доторхи мэдээллүүд ч хоорондоо зөрж байв. Гэхдээ хамгийн хүндрэлтэй
асуудал бол мэдээллийн хомсдол байлаа. Аймаг, хотын БСГ, Яамнаас
хүссэн мэдээгээ тэр бүр авч чадахгүй байсан бөгөөд олдсон мэдээлэл нь
харьцуулах боломжгүй байсан учир судалгааны үр дүн нь үгээр дүрслэх
маягаар гарсан болно. Энд орсон статистик мэдээг орон нутгийн албаны
хүмүүс болон бусад хүнээс цуглуулсан хоёрдагч эх үүсвэрээс авсан
бөгөөд энэ тайланг өнөөгийн байдал, учирч буй бэрхшээлийг ойлгоход
анхдагч эх үүсвэр болгон хэрэглэвэл зохино.

   2.    МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ

Монгол улсын боловсролын тогтолцоо нь сургуулийн өмнөх боловсрол,
ерөнхий боловсрол гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ерөнхий боловсрол нь
бага, дунд, ахлах сургуулийн боловсролоос бүрдэнэ. Сургуулийн өмнөх
боловсрол нь 3-6 насны хүүхдийг 2005 – 2006 оноос эхлэн хамрах
бөгөөд үүнд хүүхэд бүр зайлшгүй хамрагдах шаардлагагүй. 2005 – 2006
оны хичээлийн жилээс 11 жилийн боловсролын системд шилжиж байгаа
бөгөөд бага 1 – 5-р, дунд 6 – 9-р ангиуд нийлж суурь боловсролын
бааз болно. Монгол Улсын Үндсэн хуулиар суурь боловсролыг хүн бүр
үнэ төлбөргүй заавал эзэмших ёстой. Ахлах сургууль нь хоёр жилийнх.
Хүн бүр заавал суух шаардлагагүй, гэхдээ ахлах ангийг төгсөх нь
коллежид дээд сургуульд элсэх урьдчилсан нөхцөл болдог. Бүх нийтийн
боловсролын асуудлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам БСШУЯ
хариуцан удирддаг бөгөөд аймаг бүрт байдаг Боловсрол, Соёлын Газар


                                                                     4
БСГ нь орон нутгийн боловсролын асуудлыг хариуцдаг Монголын
Боловсролын Хамтын Ажиллагаа, 2005.

Тус улсын хүн ам нягтшил багатай. Хөдөөгийн хүн амын ихэнх нь
нүүдлийн хэв маягаар амьдардаг. Энэ байдалд тохируулан социализмын
үеэр олсон амжилтын нэг бол сургууль, цэцэрлэгийн сүлжээг сайтар
байгуулж чадсан явдал юм. Уг сүлжээний нэг хэсэг нь сургуулийн дотуур
байр бөгөөд энэ нь нутаг дэвсгэрийн ялгаагүйгээр хүүхдийн сургуульд
хамрагдалт, бичиг үсгийн түвшинг хангаж чадсан юм.

Харин шилжилтийн эхний жилүүдэд хүмүүсийн боловсролын хандлага,
оролцоо эрс суларсан байна. Цэцэрлэгийн төсөвт зардалд төрөөс
олгодог хөрөнгийн хэмжээ буурч, газар болон барилга байгууламжууд
хувьчилагдсан нь цэцэрлэгүүдийн үүдийг хаалгахад хүргэж, сургууль,
дотуур байрны барилга, тоног төхөөрөмжийн чанарыг муудахад
нөлөөлсөн байна. Эдгээр хүчин зүйлээс гадна малын хувьчлал,
ядуурлын гүнзгийрэлт, ажилгүйдэл, түүнчлэн боловсролын тогтолцоог
1990, 1992 онуудад өөрчлөн зохион байгуулсан нь сургууль
завсардалтыг нэмэгдүүлж,сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт
оролцоог бууруулсан байна.

Сургууль завсардалт 1992 – 1993 оны хичээлийн жилд 33000 хүүхэд
буюу сургуульд суралцагсдын 8,8 хувийг эзэлсэн нь оргил үе байв.

Бага сургуульд хамрагсдын тоо 1990 онд 233000 байсан бол 1995 онд
187900 болжээ. Түүнчлэн 8 – 15 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын
хувь 1990 онд 98,6 хувь байсан бол 1995 онд 84,3 хувь болж буурсан
байна. ХХТ, 2003. 1990 оноос 2001 оны хооронд 224 цэцэрлэг
хаагдсанаар сургуулийн өмнөх боловсрол дээрх давалгаанд хамгийн
ихээр өртсөн байна Азийн Хаөгжлийн Банк АХБ, 2002. 1990 онд 97000
хүүхэд цэцэрлэгт явдаг байсан бол 1993 онд энэ 60000 болж цөөрчээ.
АХБ, 2003 1995 оноос эхлэн эдийн засаг, боловсрол аль аль нь сэргэж
эхэлснээр 2004 он гэхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагсдын тоо
82674-д хүрсэн хэдий ч 1990 оныхоо түвшинд хүрээгүй байна. АХБ, 2005

1995 оноос Монгол улс нь боловсролын хүртээмж ба чанарыг
сайжруулах талаар салбарынхаа хэмжээнд өөрчлөлт шинэчлэлтийн арга
хэмжээг авч хэрэгжүүлсээр тодорхой үр дүн гарч байна. Гэсэн хэдий ч
боловсролын хүртээмж, боломжид нөлөөлдөг чухал хүчин зүйл бол улам
бүр нэмэгдэж буй ядуурал юм. Анхаарал татаж байгаа хамгийн хурц
асуудал бол хот хөдөөгийн ялгаа ба хөдөөгийн ядуурал юм. Хөдөө орон
нутагт мэдээлэл хүртэх хүний нөөцийн чадавхи, нийгмийн суурь
үйлчилгээ хол хоцорсон байна. Хөдөө дотроо хүртэл сумын малчин,
аймгийн төвийн хүн амын хооронд эдийн засгийн боломж, үйлчилгээ
хүртэх байдлын хувьд нэн их ялгаа байна. 1998, 2002 онд хийсэн
амьдралын түвшний судалгаан дээр үндэслэн ядуурал нь боловсролын
өртгийг төлөх иргэдийн чадварыг доройтуулж сургууль завсардалтад
нөлөөлсөн байна гэж АХБ дүгнэжээ. Сургуулиудын шалгалтын дүнгээс
харахад сурлагын амжилт нь хүн амын амьжиргааны түвшин дорой
сумдад хүн амын амьжиргааны түвшин өндөртэй сумдаас доогуур байна.


                                                                    5
Монгол улсад хийсэн судалгаануудаас харахад өөр нэгэн анхаарал
татсан асуудал бол хүүхдээ сургуульд явуулах, тогтвортой эсэх талаар
эцэг эхээс гаргах шийдвэр нь сургууль, боловсролын талаархи олон
нийтийн үзэл бодол, багш нарын хандлагаас шалтгаалдаг байна.

Монголын боловсролын өнөөгийн чухал асуудлууд нь ядуурлыг
бууруулах, хөгжлийн үр шимийг тэгш хүртэх тал дээр тулгуурласан
хөгжлийн ерөнхий чиглэлтэй нягт холбоотой байна. Монголын Эдийн
Засгийн Хөгжлийн Стратеги, Ядуурлыг Бууруулах Стратеги ЭЗХСЯБС -д
заасанчлан, боловсрол нь хөгжлийн үйл явцын чухал стратеги ажээ. Бүх
Нийтийн Боловсрол БНБ-ын зорилтод тодорхойлсноор Монгол улс нь
бага насны хүүхдийн халамж, тэдний боловсролын асуудлыг шийдэхэд
дэвшилт гаргаснаар сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг албан бус
боловсролд хамруулж, 2015 он гэхэд Бүх Нийтээр Бага Боловсрол
БНББ - той болохыг зорьж байна. Монгол улсын Мянганы Хөгжлийн
Зорилт нь БНБ –ын БНББ-тай ижил зорилготой бөгөөд үүнээс гадна энэ
насныхны эндэгдлийг 100 хувь үгүй болгох зорилготой байгаа аж. Дээрх
бүх нийтийн зорилгод хүрэхийн тулд Монгол улс нь зөвхөн боловсролын
тогтолцоо, үйл ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй Монголын бүх хүүхдэд
чанартай боловсрол эзэмших, сургуулийн хүртээмжтэй байдлыг
хангахын тулд казак болон бусад үндэстний цөөнхийн боловсролын
онцлог хэрэгцээг хангахад анхаарах хэрэгтэй байна.

  3.    Эрх зүйн болон бодлогын шинэчлэлийн хүрээ

Ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд үйлчилгээг хүргэх зорилгоор Монголын
Засгийн Газраас хэрэгжүүлдэг боловсролын болон нийгмийн халамжийн
арга хэмжээний талаар энэ хэсэгт дурьдана. Хүүхдэд сургуульд
суралцахад учирч буй санхүүгийн саад бэрхшээлийг арилгах,
боловсролын үйлчилгээнд оролцоход урамшуулал олгох, сургалтын
чанар, боловсролын тохиромжтой байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр
хэрэгжүүлж буй зарим нэгэн гол хөтөлбөрийг энд танилцуулна.

1995 оны Боловсролын Үндсэн Зарчмууд ба Боловсролын Хууль
      Иргэд нь үндэс угсаа, хэл соёл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн
      болон өмчийн байдал, эрхэлж буй ажил болон нийгмийн гарал,
      шашин шүтлэг, үзэл бодлоос үл хамааран боловсрол эзэмших
      боломжоор хангагдана. Иргэд өөрийн төрөлх хэлээр сурах
      боломжоор хангагдана.
      Боловсролын салбарт улсын төсвийн 20-иос доошгүй хувийг
      зарцуулсаар байна.
      Дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд жилд хоёр удаа гэртээ
      харихад нөхөн олголт олгож, нийтийн унаанд хөнгөлөлт үзүүлнэ

1997 оны Албан Бус Боловсролын Үндэсний Хөтөлбөр
Албан Бус Боловсрол АББ нь үндсэн хоёр хөтөлбөрөөс тогтоно. Эхнийх
нь хөтөлбөр 1997 онд “Албан Бус Боловсролыг Хөгжүүлэх Үндэсний
Хөтөлбөр” нэртэйгээр гарсан бөгөөд хоёр дахь нь “Зайны Боловсролын
Үндэсний Хөтөлбөр” 2002 оны нэгдүгээр сард батлагдсан байна. Албан
Бус Боловсрол нь шилжилтийн сөрөг нөлөө болсон сургууль завсардалт,


                                                                   6
ажилгүйдлийн асуудлыг шийдэхэд, суурь боловсролын хувилбар болгон
албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын нэг хэлбэр юм. Албан
Бус Боловсролыг сумд дахь Гэгээрлийн төв уг ажлыг хариуцдаг бөгөөд
энэ төвөөс арга зүй болон сургалтын материалаар хангадаг.

2000 он, Боловсролын хэрэглэгдхүүнээр хангах нь
      Боловсролын Сайд, Сангийн сайд нарын хамтарсан 3431 тоот
      тушаалаар амьдралын хэрэгцээ шаардлагатай сургуулийн насны
      хүүхдүүдэд жил бүр 16,000 төгрөгийн тусламж олгох
      Дөрөв болон түүнээс дээш тооны хүүхэд нь нэгэн зэрэг сургуульд
      сурч байгаа гэр бүлд болон эмзэг бүлгийн гишүүдэд
      Нөхөн олговор авах шаардлага хангасан хүүхдүүдийн эцэг эхчүүд
      5 дугаар сард орон нутгийн байгуулагад өргөдлөө өгч 9 дүгээр
      сард хичээлийн хэрэгсэл авах хүсэлт гаргах
      2002 онд нийт 56700 хүүхэд, 2003 онд 64000 хүүхэд хичээлийн
      хэрэгсэл авсан.

2000 онд дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг төрөөс дангаар даах
Дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хагасыг махны хэлбэрээр эцэг
эхчүүд төлдөг байсныг болиулж, 1996 оны өмнөх үеийн төрөөс хоолны
зардлыг бүрэн хариуцаж байсан хуучин бодлогоо сэргээв.

2001 – 2003 он Хөдөөгийн дунд сургуулийн багш нарын сургалтын
хангамжийг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр
      Хөдөөгийн сургуульд ажиллах багш нарт сургалтын       зээлийг
      хэрэгсэхгүй болгох төрийн сангаас суралцсан оюутан суманд 2
      жил, аймгийн төвийн сургуульд 5 жил ажилласан тохиолдолд
      зээлийг хэрэгсэхгүй болгох . Одоогоор 200 гаруй багш сум,
      аймагтай гэрээ хийгээд ажиглаж байгаа.
      Багш дутагдах асуудлыг алсын хараатай шийдэхийн тулд зарим
      сурагчийг 8-дугаар ангиас нь сонгож, багшийн мэргэжилд
      тусгайлан бэлдэж байна. Нийт 13 аймгийн 449 хүүхэд хамрагдаад
      байна.
      Зарим аймагт шаардлагатай мэргэжлийн багш нарт нэмэгдэл
      цалин, урамшуулал 300,000 төгрөг олгож байна.
      Баян-Өлгий, Ховд аймагт багш дутагдах хувь бага 14, 16 учир
      дээрх хөнгөлөлт, урамшууллыг эдлээгүй.

2002 он Сургуулийн Өмнөх Боловсрол
Сургуулийн өмнөх боловсролд ямар нэг тусгай хөнгөлөлт үзүүлээгүй,
гэхдээ хувилбарт хэлбэрүүд болох гэр цэцэрлэг, нүүдлийн цэцэрлэг,
хувийн цэцэрлэг олшруулахыг зөвлөмж болгосон.
Хандивын цэцэрлэгүүд байгуулагдаж байгаа.
2003 оны зун 14261 малчин өрхийн хүүхэд нүүдлийн цэцэрлэгт
хамрагдсан.

2003 он Улаанбаатарт шилжин ирэгсдийн бүртгэлийн төлбөрийг халах
бодлого




                                                                   7
Улаанбаатарт шилжин ирэгсдийг бүртгэхэд төлбөр авдаг байсан нь
шилжин ирсэн ихэнх өрхийн хувьд нийгмийн үйлчилгээг хүртэхэд хүндээр
тусч, хүүхдээ сургуульд оруулахад нь саад тотгор болж байсныг халав.

2005 он Хүүхдийн мөнгөний хөтөлбөр
      2004 оны сонгуулийн дагуу Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн
      Яамнаас хэрэгжүүлж байгаа нийгмийн туслалцааны энэхүү
      хөтөлбөрийн дагуу ядуу өрхийн хүүхэд бүрт сар тутам 3000
      төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгч эхэлсэн бөгөөд сургуульд хүүхдийг
      хамруулсан байх нөхцөл тавьжээ.
      2005 онд 127000 өрхийн 560000 хүүхэд уг хөтөлбөрт хамрагджээ.

2004 – 2005 он Казак хэлээр сурах бичиг орчуулах
Сургуулийн сурах бичгийг казак хэл рүү орчуулж хэвлэхээр Боловсрол,
Соёл Шинжлэх ухааны Яам төлөвлөгөөндөө тусгажээ. Хуваарь ёсоор
орчуулгыг 2004 онд эхэлсэн байна.

2005 – 2006 он Боловсролын Шинэ Стандард
Сургалтын хөтөлбөр нь орон нутгийн онцлогоос шалтгаалан уян хатан
байж болно гэсэн санааг дэвшүүлсэн боловч нийт цагийн 70-75 хувийг
хичээлийн танхимд зарцуулахаар төлөвлөсөн агуулгад тулгуурлаж
байлаа. 2005-2006 оны хичээлийн жилээс нэвтрүүлж эхэлсэн Боловсрол
Шинэ Стандарт нь Сурагчийн эзэмшвэл зохих чадварыг тодорхойлон
гаргаж түүний хүрээнд тухайн сургууль орон нутгийн онцлогт тохируулан
агуулгаа боловсруулахаар заасан байна. 11 жилийн тогтолцоонд шилжиж
байгаагаас эхлэн сургууль бүр Боловсролын Соёлын Төвийн
тусламжтайгаар өөрийн сургалтын агуулгыг боловсруулах ёстой. Шинэ
Стандарт нь хүүхэд төвтэй сургалтын арга зүй, үйл ажиллагаанд суурилж
байгаа болно.

2005 он сурах бичгийн ваучер
      Шинэ сурах бичгүүд төлбөртэй болсонтой холбогдуулан эмзэг
      бүлгийн өрхийн хүүхдүүд сурах бичгийн ваучер авна.
      БСШУЯ-ны тооцоолж байгаагаар, 557700 хүүхэд буюу нийт
      сурагчдаас 28 хувь нь сурах бичгийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.

Коллежид элсэх квотын систем
БСШУЯ коллежийн элсэлт дэх квотын системийг өөрчлөхөөр судалж
байна. Одоогоор оюутнууд газарзүйн байрлал дээр үндэслэн коллежид
элсэж байгаа бол цаашдаа үндэсний хэмжээнд өрсөлдөх юм байна.


  4.    Монгол дахь Казакуудын ерөнхий нөхцөл байдал

Энэ тайлангийн гол нь Монголын Улсын хамгийн том үндэсний цөөнхийн
бүлэг, нөгөө талаар Монголчуудын олонхиос зан заншил болон хэл
соёлын хувьд хамгийн их ялгаатай Казакын ард түмний боловсролын
боломж нөхцлийн байдалд төвлөрсөн юм. Монголд амьдардаг Казак
олонхи нь Баян-Өлгий аймагт байдаг. Тэдний боловсролын хүртээмж, үр
дүнгийн суурь үзүүлэлт тун хангалтгүй байна. Энэ байдал нь Казакууд


                                                                   8
болон бусад үндэстний цөөнхийг хоцрогдолд хүргэсэн гол саад тотгор нь
өнөөгийн боловсролын үйлчилгээний тогтолцоонд байна уу гэдгийг
анхааралтай авч үзэхийг шаардсан юм. Үндэстний бүлгүүдийг ялгаж
үзсэн газарзүйн болон боловсролын харьцуулсан тоо баримт Монголд
байхгүй тул энэ нь хүн амын дийлэнх хэсгийг Казакууд эзэлдэг аймаг
болон янз бүрийн үндэстнээс бүрдсэн орон нутагт голчлон хийгдсэн
чанарын судалгаа болно.

А.    Хүн амын ерөнхий зураг

Хүн ам
Хүн амын тоогоороо үндэстний олонхи болох Халхуудын дараахь байрыг
эзэлдэг үндэстний бүлэг бол Казакууд бөгөөд тэд хүн амын 4,4 хувийг, 0-
14 насны хүүхдийн 6 хувийг эзэлдэг. 2000 оны хүн амын тооллогоор, нийт
2 365 269 хүн амаас 102 983 Казак иргэн Монголд амьдарч байна.
Казакуудын ихэнх нь улсын баруун хэсэг болох Баян-Өлгий аймагт
амьдардаг бөгөөд тус аймгийн 99 112 хүн амын олонхи нь Казакууд аж.
Казакууд нь Баян-Өлгий хөрш Ховд аймгийн хүн амын 10 хувийг эзэлдэг
бөгөөд тэдний ихэнх нь аймгийн төвд амьдардаг. Ялангуяа Ховд аймгийн
Ховд сумын хүн амын олонхи нь Казак иргэд байна. Мөн тус аймгийн
Буянт сумын хүн амын гуравны нэг нь Казак иргэд бөгөөд өөр зарим
суманд цөөнгүй казак иргэд амьдардаг болдог байна. Таблиц 1-ийг хар.
Судалгаанд Улаанбаатар хотын Налайх дүүрэг орсон болно. Налайхын
уурхайд 1930 – 1940-өөд оноос хойш Баян-Өлгий аймгаас Казакууд
ажиллахаар нүүн ирж суурьшжээ. Өдгөө тэд тус дүүргийн хүн амын 30
хувийг эзэлдэг аж.

Судалгаанд хамрагдсан орон нутгийн хүн амын бүтэц

Ховд аймаг: Хүн амын нийт тоо 91, 770 10 хувь нь Казак
Буянт сум: Хүн амын нийт тоо: 3,200  30 хувь нь Казак, 10 хувь ньТува
болон Узбек, сургууль – 55 хувь нь Казак
Ховд сум: Хүн амын нийт тоо 4, 917 95 хувь нь Казак
Жаргалан сум аймгийн төв: Хүн амын нийт тоо 32,332 18 хувь нь Казак,
2-р сургууль – 55 хувь нь Казак
Мөнххайрхан сум: Хүн амын нийт тоо 2, 529 98 хувь нь Урианхай
Эрдэнэбүрэн сум: Хүн амын нийт тоо 3,363 96 хувь нь Өөлд, 4 хувь нь
Казак

Баян-Өлгий аймаг: Хүн амын нийт тоо 99,112 90 хувь нь Казак
Алтай сум: Хүн амын нийт тоо 4,010 60 хувь нь Казак, 40 хувь нь
Урианхай
Буянт сум: Хүн амын нийт тоо 3, 127 49 хувь нь Казак
Өлгий сум аймгийн төв: Хүн амын нийт тоо 29,210 98 хувь нь Казак, 5-р
сургууль 100 хувь Казак
Цэнгэл сум: Хүн амын нийт тоо 8,298 80 хувь нь Казак, 20 хувь нь Тува
Улаанхус сум: Хүн амын нийт тоо 9, 075 100 хувь Казак

Улаанбаатар хотын Налайх дүүрэг: Хүн амын нийт тоо 23,620 30 хувь нь
Казак


                                                                     9
Налайхын 4-р хороо: Хүн амын нийт тоо 4,519 90 гаруй хувь Казак



Шилжих хөдөлгөөн
Монгол улсын дотоод дахь шилжих хөдөлгөөнд Казакуудын талаар ямар
нэгэн тоо баримт байхгүй байна. Баян-Өлгий, Ховд аймагт хоюуланд нь
Казакууд аймгийн төв рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнд оролцож байгаа
дүр зураг харагдаж байна. Саяхны судалгаанаас харахад шилжих
хөдөлгөөний сөрөг үр дагавар хүүхдийн боловсролд нөлөөлж байгаа аж.
Гэхдээ тус хоёр аймгаас гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн нь
Улаанбаатар хот, төврүү гэхээсээ илүү Казакстан улс руу чиглэсэн
бөгөөд 2004 оноос хойш энэ хөдөлгөөн нь дахин сэргэж байгаа юм байна.
Энэхүү гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөний явцад хүүхдийн сургууль
шилжилтийн хөдөлгөөнийг нарийн хөтлөөгүй нь Баян-Өлгий аймаг дахь
сургууль завсардалт өндөр хувьтай холбоотой байж болох юм.

Баян-Өлгий аймгаас авсан тоо баримтаас үзэхэд 1990 онд 10,000 өрх
Казакстан руу нүүсэн байна. Тус аймгийн засаг даргын тооцоолж
байгаагаар, 1990, 1994 оны хооронд бараг 70 000 өрх Казакстан руу
нүүсэн аж. Энэ шилжилт нь 1990-ээд оны сүүлээр зогссон боловч 2002
онд дахин эхэлж, 86 өрх шилжиж, улмаар энэ тоо нь 2004 онд 1 294-д
хүрсэн байна. Зарим өрх буцаж ирж байгаа гэсэн ерөнхий ойлголт төв
газарт байдаг боловч аймгийн засгийн даргын үзэж байгаагаар анхны
явсан 70 000 өрхөөс зөвхөн 5 000 нь л буцаж ирээд байгаа байна.
Жишээлбэл, 2004 онд 28 өрх Казакстанаас буцаж ирсэн аж.

Ядуурал
Баримтаас үзэхэд нийслэл хотоос алслагдсан, үндэстний цөөнх
амьдардаг баруун аймгуудын нутгийн бусад хэсэгтэй харьцуулахад илүү
эмзэг байдал байна. Жишээлбэл: 2000 оны статистик мэдээнээс үзэхэд
улсын хэмжээнд ядууралын хувь 36 байхад баруун бүсэд 51 хувь байна.
Зөвхөн бидний очсон аймгуудаар авч үзэхэд үндэсний хэмжээний
ядуурал 36 хувь Казакууд ихээр амьдардаг Ховд аймагт 35 хувь, Баян-
Өлгий аймагт 46 хувь байна. Казакууд ихээр амьдардаг.

Казакууд олноор амьдардаг Улаанбаатар хотын захын дүүрэг болох
Налайхын 4-р хороо нь ядуурал болон бусад эмзэг байдалд илүүтэй
өртжээ. Хүн амын 90 хувь нь Казак иргэд байдаг энэ хороо нь хамгийн
ядуу хороо юм. Хэдийгээр 4-р хороо нь Налайхын хүн амын 19 хувийг
бүрдүүлдэг боловч уг дүүргийн нийт ядуу өрхийн 37 хувь, мөн 5-аас доош
насны хүүхэдтэй ядуу иргэдийн 30 хувь энэ хороонд амьдардаг байна.
Энд бас ядуу болон нэн ядуу өрх толгойлсон эмэгтэй болон дөрөв болон
түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байна. Энэ
бүгд нь боловсролын үйлчилгээнд хамрагдах бага хувьтай таарч байгаа
юм.

Б.    Боловсролд оролцох оролцоо ба гүйцэтгэл

Бичиг үсэгт тайлагдалтын хувь бага байна.


                                                                    10
АХБ-аас гаргасан мэдээнээс үзэхэд, Монголын 16 ястны бүлгүүдийн аль
нь ч “хөгжлийн үр шимээс хүртэхийн хувьд олонхийн бүлгээс илүү эмзэг
байдалд хүргэх ямар нэг ялгаатай зүйл үгүй” гэжээ. Гэхдээ АХБ
боловсролын үйлчилгээний хүртээмж бага байдаг алслагдсан нутагт
бичиг үсэгт тайлагдалт дорой байгааг бас тэмдэглэжээ. Эдгээр бүлгүүд
нь үндэстний цөөнх байна. Жишээлбэл, халхууд буюу Монголчуудын
олонхийн хувьд 7 ба түүнээс дээш насны нийт иргэдийн 4,6 хувь нь бичиг
үсэгт тайлагдаагүй байхад энэ тоо Казак иргэдийн хувьд бараг 50 хувиар
илүү буюу 6,8 хувь байна. Өөр хоёр үндэстний цөөнх болох Дархад
8,4хувь, Хотонгуудын 9,8 хувь хувьд энэ үзүүлэлт нь бүр ч өндөр
байна. Үндэстний цөөнхийн бичиг үсэгт тайлагдсан байдалтай холбоотой
анхаарал татаж буй өөр нэг асуудал бол Монголчуудын дунд
эмэгтэйчүүдийн боловсролын байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү
өндөр байдаг бол бичиг үсэгт тайлагдаагүй Казак эмэгтэйчүүдийн тоо
Казак эрэгтэйчүүдээс илүү байна. 2000 оны хүн амын тооллого.

Сургууль завсардалт илүү их байна.
Бичиг үсэгт тайлагдсан хүн амын хувиар дор үзүүлэлттэй байгаа гол
төлөв Казак иргэд амьдардаг Баян-Өлгий аймагт, сургууль завсардалт
улсын хэмжээнд хамгийн их байна. Эндээс үзэхэд Казак хүүхдүүдийн
эзэмшиж байгаа боловсрол нь чанар бусдаас доогуур, сурах тэгш
боломжоор хангагдаагүйтэй холбоотой гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж
байна. Баян-Өлгий аймгийн хүүхдүүд улсын дундаж хэмжээтэй
харьцуулахад 3 дахин илүү сургууль завсардаж байна. Казак хүүхдүүд
улсын хэмжээний нийт хүүхдийн 5 хувь, сургуульд суралцагсдын 4 хувийг
эзэлдэг. Гэтэл үндэсний хэмжээнд сургууль завсардалт 1,9 хувь байхад
Баян-Өлгий аймагт энэ нь 6,2 хувь байна. 2003 – 2004 оны хичээлийн
жилийн байдлаар тус аймгийн сургууль завсардалт янз бүрийн эх сувгаас
авч үзвэл 13 – 16 хувь байна.

Сургууль завсардагчид нь хэн бэ? Энэ нь хэр зэрэг ноцтой асуудал
болоод байна вэ?
Зарим нэг эх сурвалжаас үзвэл, 1990 оноос Монгол улс зах зээлийн
эдийн засагт шилжсэнээс хойш нийт 200,000 хүүхэд сургууль завсардаад
байна. БХА Гэсэн хэдий ч сургууль завсардалттай холбоотой мэдээ
баримт нь өөр өөр эх сувагт янз бүр, жил бүрийн тоо маш ялгаатай
байна. Энэ судалгааны хувьд л гэхэд, Ховд аймгийн сургууль
завсардалтын тоо БСШУЯ болон бусад сувгаас авсан байдлаар 219
байгаа бол БСХ-ийн бусад материалаас үзэхэд 691 байна. Энэ нь
сургууль завсардалтын талаар нэгдсэн ойлголт үгүй болон хөгжлийн
бэрхшээлтэй зэрэг хүүхдийн тоо мэдээнд ороогүй, бусад бүлгийн
хүүхдүүдийн    боловсролд     хамрагдах     асуудлыг    янз    бүрээр
тодорхойлдогтой холбоотой. Зарим тохиолдолд хоёр долоо хоногийн
албан бус сургалтад хамрагдагсан хүүхдийг тоонд оруулаагүй байхад өөр
тохиолдолд    сургуульд   огт   суралцаагүй    хүүхдүүдийг   сургууль
завсардагсдын тоонд оруулдаг байна.

Ер нь сургууль завсардагсдын тоог гаргахдаа хичээлийн жилийн эхэнд
байсан хүүхдийн тооноос хичээлийн жилийн эцэст байгаа хүүхдийн тоог
хасах гэсэн энгийн аргаар боддог аж. Гэхдээ энэ тооцоо нь хувь хүүхдийг


                                                                    11
тооцдоггүй, өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн дундуур өөр сургуульд
шилжсэн 5 хүүхэд байлаа гэхэд энэ 5 хүүхдийн тоог сургууль
завсардагчдын тооноос хасдаггүй байна. Мөн тухайн хичээлийн жилийг
дүүргэсэн боловч дараагийн хичээлийн жилд ирээгүй хүүхдийг сургууль
завсардалтад оруулж тооцдоггүй байна. Үүнээс гадна сургуулийн
санхүүжилт нь сургуулийн хүүхдийн тооноос шалтгаалдаг учир сургууль
завсардсан хүүхдийг байгаагаар оруулж тооцох аюул харагдаж байна.
Энэ нь хөдөө орон нутаг болон гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн ихтэй
орон нутагт илүү байж болох юм.

Сургуульд нас оройтож орж байна.
Сургуульд нас оройтож орох нь сургууль завсардалт болон сурлагын
амжилтад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл бөгөөд энэ нь баруун болон
хангайн бүсэд өндөр байна. Энэ бүсэд 2000 онд 9 болон түүнээс дээш
насандаа сургуульд элсэгчдийн эзлэх хувь нийт элсэгчдийн 16 хувийг
эзэлж байна. Нэгэн судалгаанаас үзэхэд, сургууль завсардагсдын 90 хувь
нь 9 ба 10 насандаа анх сургуульд орсон байна. Мөн сургууль
завсардагсдын ихэнх нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй
байдаг. Хотын Захын Хорооллын судалгаа. 2005 – 2006 оны хичээлийн
жилээс эхлэн 11 жилийн боловсролын тогтолцоонд шилжиж байгаатай
холбогдуулан нэгдүгээр ангид хүүхэд 7 настайгаас эхлэн орж байна.
Гэхдээ 1999 оноос хойш Боловсролын тухай хуулийн дагуу боломжтой
газар хүүхэд 6 -7 настайдаа сургуульд орж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд
7 болон бага насны хүүхдийн сургуульд орох тоо нэмэгдсээр байгаа аж.
Бага сургуульд бага насандаа орох нь хүүхдийн сурлагад эерэг нөлөө
үзүүлж байгаа боловч баруун бүсэд 7 настайгаасаа сургуульд явж байгаа
хүүхдийн тоо харьцангуй цөөн байна. 2000 онд гэхэд баруун бүс нутагт
сургуульд элсэгчдийн 15 хувь нь 7 настангууд байгаа нь улсын дундаж
хэмжээнээс даруй хоёр дахин бага байна. Бусад бүс нутагт 7
настангуудын эзлэх хувь 16-27 хувь, Улаанбаатар хотод 42 хувь хүрч
байхад баруун бүсэд энэ хувь бага нь харагдаж байна.

2004 – 2005 оны хичээлийн жилд Ховд аймагт сургуульд шинээр
элсэгчдийн 45 хувь нь 7 настангууд байсан ба энэ жилд бүх нийтээр 7
настайгаас сургуульд элсэх шийдвэр гарчихаад байхад Баян-Өлгий
аймагт нийт элсэгчдийн дөнгөж дөрөвний нэг нь уг шийдвэрийг
биелүүлжээ. Алтай суманд гурван 1-р анги байхад хоёрт нь 7 настангууд,
нэгд нь 8 болон түүнээс дээш настангууд байна. Алтай сумын багийн
сургуулийн тавдугаар анги төгсөгч 27 хүүхдийн зөвхөн 10 нь сумын
төвийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан байна. Сургуулийн захирлын
тайлбарласнаар багийн бага сургуульд хүүхэд нас оройтож ордог учир
тавдугаар анги дүүргэхдээ 14 – 18 настай байдаг аж.

Сургуулийн өмнөх боловсролын оролцоо бага байна.
 Казак хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх боловсролын ямар нэгэн
тусгайлсан бодлого хөтөлбөр байдаггүй боловч Баян-Өлгий аймаг нь
Сургуулийн Өмнөх Боловсролын Төвийн анхаарлын төвд байгаа ажээ.
Тус аймгийг сонгож авсан нь уг аймгийн Улаанбаатар хотоос алслагдсан
газарзүйн байрлал, сургуулийн өмнөх боловсролын хувь онцгой бага
байгаатай холбоотой байна.


                                                                   12
Сургуулийн өмнөх боловсролын ач холбогдол

Сургуулийн өмнөх боловсрол болон 4 ба 8-р ангиудад сурлагын
амжилтын талаар БСШУЯ-наас саяхан явуулсан судалгаанаас үзэхэд
цэцэрлэгт удаан хугацаагаар явсан хүүхэд бага хугацаагаар хамрагдсан
хүүхдийг бодвол илүү амжилттай суралцаж байна. Наймдугаар анги
төгсөгчдийн бага насандаа цэцэрлэгт явсан сурагчид яваагүй сурагчдаа
бодвол сургууль төгсөх шалгалтаа илүү амжилттай өгчээ. БСШУЯ,
Сургуулийн өмнөх боловсролын тайлан        БСШУЯ-ны судалгаа нь
сургууль завсардалтыг сургуулийн өмнөх боловсролтой холбон
тайлбарласан байна. АХБ, 2002



Оролцоо: Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт Баян-Өлгий аймагт
нь хамгийн бага байна. Тухайлбал: улсын хэмжээнд сургуулийн өмнөх
боловсролд хамрагдалт 33 хувь байгаа бол энэ аймагт 20 хувь байна.
Сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах Үндэсний Хөтөлбөр – 2 нь
сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын дундач хувь 33 байгаа бол
энэ аймагт 20 байна. Сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах
Үндэсний Хөтөлбөр – 2 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг
тус аймагт эрс нэмэгдүүлжээ. 2001 онд уг аймагт цэцэрлэгтийн
хамрагдалт 7 хувь, бусад хувилбарт сургалтад хамрагдалт 5 хувьтай
байсан байна. 2004 он гэхэд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо бараг
хоёр дахин нэмэгдэж 17,5 хувь болсон бол бусад хувилбарт сургалтад
хамрагдсан хүүхдийн тоо 3 дахин нэмэгдэж 17, 5 хувь болж, улмаар нийт
сургуулийн өмнөх боловсролын хувь 35 болжээ. Өнгөрсөн жилд
санхүүжилтээс шалтгаалан хувилбарт сургалтад оролцогсдын хувь буурч
15, 4 хувь болсон боловч албан цэцэрлэгт суралцагсдын хувь 2,4-өөр
нэмэгдэж 19,9 хувь болсон байна. Ингэснээрээ нийт оролцоо адил
түвшинд байна.

Ховд аймгийнхны танилцуулснаар, тэд сургуулийн өмнөх боловсролд
оролцогсдын тоог ястан үндэстний бүлгээр нь гаргадаггүй байна. Гэхдээ
зарим нэгэн баримт олдож байв. Казакуудын амьдардаг Ховд сум нь
1996 оныг хүртэл шилжилтийн үеэр 1993 онд цэцэрлэг хаагдсанаас
хойш цэцэрлэггүй байсан цорын ганц сум байжээ. Ховд аймагт албан
ёсны цэцэрлэгт явдаг хүүхдийн хувь 25 байдаг бол Ховд суманд жилийн
улирлаас шалтгаалан 9 – 13 хувь байдаг байна. Аймгийн хэмжээний
тайлан ба албан бичгүүдэд цэцэрлэгүүд нь даацаа дийлэхгүй байгаа
тухай дурьдах нь элбэг байгаа боловч Ховд сумын Казак цэцэрлэг,
аймгийн төвийн Казак хорооны цэцэрлэг хоёулаа байрныхаа хүчин
чадлын хэмжээнээс бага хүүхэдтэй ажээ. Ховд аймгийн Буянт сум мөн
адил цэцэрлэгт хамрагсдын тоог ястан үндэстний байдлаар нь
гаргадаггүй байна. Гэхдээ сумын хэмжээнд сургуулийн өмнөх
боловсролын зорилгод хүрэхэд амжилт олж цэцэрлэгт явдаг хүүхдийн
хувь 40 хүрч байгаа ч Казак хүүхдүүд ялангуяа Ховд сумаас ирсэн
хүүхдүүд энд бага хувь эзэлнэ гэж оршин суугчид хэлж байв.


                                                                  13
Сургуулийн өмнөх боловсролын оролцооны судалгаа

Ховд аймаг       нийт сургуулийн өмнөх боловсрол 45 %
                 цэцэрлэг 25%           хувилбарт сургалт 20 гаруй %
Буянт сум       нийт сургуулийн өмнөх боловсрол 40 %
Ховд сум       нийт сургуулийн өмнөх боловсрол 30 %
                цэцэрлэг 9 – 13 %      хувилбарт сургалт 17 %
Жаргалан сум аймгийн төв      нийт сургуулийн өмнөх боловсрол 45 %
                цэцэрлэг 24 %         хувилбарт сургалт 21 %
2-р сургууль        нийт сургуулийн өмнөх боловсрол 20 %
Мөнххайрхан сум     нийт сургуулийн өмнөх боловсрол 42 %
Эрдэнэбүрэн сум      нийт сургуулийн өмнөх боловсрол 30 %


Баян-Өлгий аймаг    нийт сургуулийн өмнөх боловсрол 35 %
                    цэцэрлэг 20 %        хувилбарт сургалт 15 %
Алтай сум:          нийт сургуулийн өмнөх боловсрол 30 %
                    цэцэрлэг 11 %        хувилбарт сургалт 19 %
Буянт сум:          нийт сургуулийн өмнөх боловсрол 19 %
                    цэцэрлэг 14 %        хувилбарт сургалт 5 %
Өлгий сум аймгийн төв: нийт сургуулийн өмнөх боловсрол 44 %
                    цэцэрлэг 33 %        хувилбарт сургалт 11 %
5-р сургууль        нийт сургуулийн өмнөх боловсрол 10 - 20 %
Цэнгэл сум:         нийт сургуулийн өмнөх боловсрол 15 %
                    цэцэрлэг 11 %        хувилбарт сургалт 4 %
Улаанхус сум:       нийт сургуулийн өмнөх боловсрол 25 %
                    цэцэрлэг 7 %        хувилбарт сургалт 18 %

Улаанбаатар хот    нийт сургуулийн өмнөх боловсрол 34 %
                   цэцэрлэг 34 %       хувилбарт сургалт <1 %
Налайх дүүрэг:     нийт сургуулийн өмнөх боловсрол 29 %
                   цэцэрлэг 25 %      хувилбарт сургалт 4 %
Налайхын 4-р хороо    нийт сургуулийн өмнөх боловсрол


Сургуулийн өмнөх боловсролын оролцоог нэмэгдүүлэх Засгийн газрын
стратеги: 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. Сургуулийн өмнөх
боловсролын тухай үндэсний хөтөлбөр нь 2007 он гэхэд уг оролцоог 62
%-д хүргэх зорилт тавьжээ. Үүнээс 41 %-ийг албан ёсны цэцэрлэгээр, 21
%-ийг албан бус сургалтаар уг зорилтыг хангахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн эцэг эхэд зориулсан гарын авлагыг түгээх замаар хөдөөгийн
хүүхдийн 35 % -ийг зайны сургалтад хамруулж сургуулийн өмнөх
боловсролын хүртээмжийг дээшлүүлэх арга замыг уг хөтөлбөрт бас
онцлон дурьдсан байна.

Цэцэрлэгийн барилгын хангамж, байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхээс
гадна дээрх хөтөлбөр нь хувилбарт хэлбэрүүд болон хувийн цэцэрлэгийг
хөгжүүлэх зорилго тавьсан байна. 2004 – 2005 оны хичээлийн жилд


                                                                   14
Монголд байсан 687 цэцэрлэгээс 25 нь буюу 3, 6% нь хувийн хэвшлийнх
байна. Хувилбарт цэцэрлэгийн хамгийн өргөн хэлбэр нь гэр цэцэрлэг
буюу нүүдлийн цэцэрлэг юм. Гэр цэцэрлэг нь зуны улиралд баг дамжин
нүүдэллэж малчдын хүүхдэд хүрч 2 – 3 долоо хоногийн сургалт явуулдаг
байна. Баян- Өлгий аймгийн сургуулийн өмнөх боловсролд
хамрагдагсдын бараг тэн хагас нь ийм маягийн богино хугацааны
сургалтаар үйлчилгээ авдаг. Зарим суманд цэцэрлэгийн хувилбарт
сургалт нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн хэлбэр болдог байна.
Гэр цэцэрлэгийн өөр нэг ашигтай тал нь өвлийн улиралд гэр нь
цэцэрлэгийн хажууд үлдэж хагас өдрийн үйлчилгээ үзүүлж болдог тал ч
байна. Энэ үед эцэг эхчүүд нь хоолны мөнгө төлөх шаардлагагүй болдог
буюу хандивын цэцэрлэг маягаар ажилладаг байна. Зарим аймаг, сумын
засаг захиргаа ийм төрлийн цэцэрлэгийг дэмждэг. Баян-Өлгий аймагт
иймэрхүү цэцэрлэг нь 250 хүүхдийн хоолны төлбөрийг даадаг байсан
байна. Харин бидний сонссоноор одоогийн засаг захиргаа ийм нийгмийн
халамжийн санхүүжилтыг зогсоосон байна.


   4.   Бодлого боловсруулахдаа Казак хүүхдүүдийг умартжээ.

Казак хүүхдүүдэд чиглэсэн боловсролын бодлого, ялангуяа эх хэл, соёл
хосолсон үйлчилгээг сонгох талаар ямар нэг тодорхой бодлого
үгүйлэгдэж байна. Энэ нь юуны өмнө үндэстний цөөнхийн талаархи
ойлголт төвдөө дутмагаас болдог байна бидний ярилцсан. БСШУЯ болон
боловсролын бусад байгууллагын хүмүүсийн ихэнх нь үндэстний
цөөнхийн тухай ерөнхийд нь ч, Казакуудын нөхцөл, хэрэгцээний тухайд ч
нэг их чухал авч үзэхгүй байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн шинэ
стандардын сурах бичгүүдийг Казак хэлнээ орчуулж эхэлсэн нь тэдний
сурах онцгой хэрэгцээг хангах талаар авч хэрэгжүүлсэн ганц арга хэмжээ
байлаа.

А. Асуудлын талаар нэгдсэн ойлголт төвийн хэмжээнд үгүйлэгдэж
байна.
Үндэстнүүдийн хооронд улс төрийн зөрчил, сөргөлдөөн байдаггүй нь
тэдний эрхийн талаар амарлингуй хандлагыг бий болгожээ.Боловсролын
болон нийгмийн салбарын үндсэн илтгэлүүд ч үүнийг нотлож байна. АХБ-
ны боловсролын салбарын үнэлгээ нь “Монголын 16 ястан, үндэстний
хувьд боловсролд оролцох оролцоо нь” тэгш биш боловч тийм ч муу биш
гээд бичиг үсгийн түвшинг дурьджээ. Ямар нэг асуудал байхгүй гэсэн бат
итгэлээс гадна орон нутгийн байдлын талаархи ядмаг ойлголт,
Казакуудын тухай тогтсон хэнэггүй хандлага, нийгмийн тэгш байдлын
тухай энгийн хэвшил нь Казак хүүхдүүдийн сурах, боловсрох эрх хэрхэн
хангагдаж байгаа талаар судлахыг хойш тавьдаг байна. Ийм ч учраас
БСШУЯ болон боловсролын бусад салбар байгууллагын олон албан
тушаалтан нь үндэстний цөөнхийн асуудлыг гадаад харилцаа, олон
улсын хэмжээнээс урган гарсан асуудал гэж үздэг байна.

Б. Орон нутгийн байдал, хэрэгцээний талаархи ойлголт сул байна.
Монголд Казак, Тува гээд өвөрмөц соёл, шашин, хэлээ хадгалж,
Монголын нийгмийн бусад хэсгээс тусдаа амьдарч, гэрлэдэг цөөн тооны


                                                                   15
бүлгүүд байна. Баян-Өлгий аймгийн алслагдмал газарзүйн байдал,
Казакын өвөрмөц соёл, тэдний Казакстаныг чиглэсэн нүүдлээс улбаалан
тус аймагт төвөөс анхаарал хэрэггүй, тэд хүсдэггүй гэсэн буруу таамаг
ойлголт ч байдаг. Казак хүн амын талаар төвд хангалттай анхаарал
тавьдаггүй тухай Боловсрол Судлалын Хүрээлэнгийн ажилтнууд
тайлбарлахдаа уг аймаг Казакстанаас дэмжлэг авдаг учир тэдний байдал
боломжийн, нэмэлт тусламж шаардлагатай биш гэж байлаа. БСШУЯ-ны
дэргэдэх АХБ-ны төслийн ажилтан ч дээрх үзэлтэй санал нэг байсан
бөгөөд Баян-Өлгий аймагт хэзээ ч очиж байгаагүй ажээ.

Түүнээс гадна тус аймагт Казак сургууль анх хэзээ байгуулагдсан тухай
харилцан адилгүй ойлголттой байлаа. Нэг бус эх үүсвэрт дурьдсанаар
шилжилтийн үе хүртэл буюу 1992 оны Үндсэн хуулиар үндэстний цөөнхөд
төрөлх хэлээрээ сурах эрхийг олгох хүртэл ганцхан Монгол хэл сургуульд
болон нийгэмд үндсэн хэл байсан байна. Боловсролын байгууллагын
албаны хүмүүс болон Баян-Өлгий аймгийн засаг дарга тайлбарлахдаа
хэдийгээр төв засгийн газар 1978 онд Монгол хэлийг албан ёсны хэл
хэмээн шийдвэр гаргасан боловч Казак сургууль 1940-өөд онд
байгуулагдсан гэв. 1992 оны Үндсэн хууль, 1995 оны Боловсролын тухай
хууль Казак хэлээр сурах хууль зүйн эх үүсвэрийг тавьсан боловч энэ нь
Баян-Өлгий аймагт байдлыг өөрчилсөнгүй. Юу өөрчлөгдсөн гэвэл,
Казакстанаас авч байсан сурах бичгийн хангалт зогссон, Боловсрол
Судлалын Хүрээлэн зэрэг төвийн байгууллагын дэмжлэг зогссон,
боловсролыг дэмжих эрэлт хэрэгцээ улам нэмэгдсэн байна.

В. Казакуудын тухай хэвшмэл ойлголт нь тэдний алслагдмал байдал
болон нөхцөл байдлыг ....

Үндсэн хуулийн дагуу бүх үндэстний бүлгүүд нь бүрэн эрхт иргэд байх
эрхээр бүрэн хангадсан бөгөөд үндэстний бүлгүүдийн эсрэг институцийн
ялгаварлан гадуурхалт байх шинж илэрсэнгүй. Гэхдээ Казакын хэл соёл,
боловсролын     тогтолцоо   дахь    Казакуудын    оролцооны     тухай
Монголчуудтай ярилцаад үзэхэд зарим нэгэн сөрөг хандлага, хэвшмэл
үзэл ажиглагдаж байлаа. Энэ бүгдээс хамгийн түгээмэл нь Казакууд
Баян-Өлгийд алслагдсан байдалд амьдардаг болон өөр бүлгийн
хүмүүстэй гэрлэдэггүйг, тэд Монгол хэл үзэхийг таашаадаггүй, мөн
Монголчуудтай хамаагүй холилдохыг хүсдэггүй гэсэн ойлголт байна.
Гэтэл Казак, Монголчууд хамт амьдардаг анги аль сумын Казак аймгууд
Монгол хэлний сургуульд хүүхдээ өгдөг байна. Ховд аймгийн Ховд
суманд эцэг эхчүүдийн хүсэлтээр сургууль нь Монгол хэлний анги нээсэн
байна. Мөн 100 гаруй хүүхэд нь зэргэлдээ Буянт сумын монгол хэлний
сургалттай сургуульд суралцдаг.

Бас өөр нэг хэвшмэл ойлголт байдаг нь Монголчууд Казакуудын
боловсролыг өндөр үнэлдэггүй, ач холбогдол өгдөггүй, боловсролоо
дээшлүүлэх хүсэлгүй гэж үздэг байна. Үүний зэрэгцээ Аймгийн Хүүхдийн
Төлөө Төвийн ажилтан хэлэхдээ Баян-Өлгий аймгийн Сургуулийн өмнөх
боловсролын ажилтнууд нь бүгд Казак, тэнд олон жил ажилласан, гэвч
тэдний уламжлалт хандлагаас нь улбаалан уг аймагт шинэ үйл
ажиллагаа бараг хийгддэггүй гэж байлаа. Холимог хэлтэй ангид байгаа


                                                                   16
Монгол хүүхдүүд Казак хэл сурах оролдлого гаргаж байхад Казак
хүүхдүүд Монгол хэл сурах сонирхол бага байдаг тал ажиглагдаж байсан
гэж тэрээр нэмж хэлсэн юм. Казак аялгаар шоолон ярих явдал
Монголчуудын дунд нэлээд байдаг. Казак гэр бүлийнхэн олон цагаар
ажиллаж, хүүхдийнхээ боловсролд анхаарал тавьдаггүй гэж Налайхын
нэгэн албаны хүн хэлж байв.

Монголчууд болон Казакуудын хооронд ажиглагддаг зөрчлийн нэг жишээ
Налайх дүүрэгт байв. Энд Монгол иргэдийн бүлэг Казакуудыг хөрөнгөө
нуун дарж ядуучуудад зориулсан тусламжаас авахын тулд худлаа
мэдээлэл өгдөг гэж заргалдсан байна. Уг иргэдийн бүлэг нь 4-р хороонд
байгуулагдсан шинэ цэцэрлэгийг дээрх байдлын жишээ болгон дурьджээ.
Гэтэл энэ хороо нь дүүргийн 6 хорооноос хамгийн сүүлд цэцэрлэгтэй
болсон байна. Хорооны засаг даргын оролцсон дээрх бүлгийн үзэж
байгаагаар Казакуудын байдал нь Монголчуудын хорооноос хавьгүй дээр
аж. Гэтэл баримтаас үзэхэд 4-р хороонд 2-р хорооноос даруй 3 дахин
илүү олон тооны ядуу өрх амьдардаг байна. Логикийн хувьд худлаа байж
болох боловч байгаа баримтаас үзэхэд 2-р хороотой харьцуулахад 4-р
хороон дахь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин их, 4-өөс
дээш хүүхэдтэй өрхийн тоо 6 дахин их байна. Налайхын статистикийн
мэдээ, 2004. Хотын захын дүүргийн хүүхдийн амьдралын нөхцөл
байдлын талаархи судалгаа мөн л Монгол, Казак хүүхдүүдийн хоорондох
зөрчлийн талаар дурьдсан байлаа. Уг судалгаанд дурьдсанаар 4-р
хорооны зэргэлдээх хорооныхон хүүхдэд зориулсан олон нийтийн төв
байгуулахыг хүссэн боловч түүнийгээ Казак хүүхдүүдээс тусдаа байх
ёстой гэж үзжээ Хотын захын судалгаа.

Г. Тэгш байдлыг хуульчилж өгснөөр хөгжлийн зорилгод хүрэх
хангалттай нөхцлийг бүрдүүлэхгүй байна.

Албаны хүмүүс тэгш байдлын тухай хязгаарлагдмал ойлголттой, үл
ялгаварлах гадуурхах, тодорхой бүлгийг хориглохгүй байх зэргээр
хязгаарлахаас биш сурах тэгш боломжоор хангах, сургалтын тэгш үр
дүнд хүрэх онцгой хэрэгцээг төдий л анхаарахгүй, энэ талаар ярихгүй
байлаа. Үндэстний бүлгүүдийн хоорондох ялгаа нь хуваагдах байдалд
хүргэж болзошгүй байдлаас зайлсхийхийн тулд тусгай тусламж
шаардлагатай онцлог нөхцөл байдал бий болгохгүй гэж үзэж байв. Ховд
аймгийн Буянт сумын Засаг дарга гэхэд хэлний улмаас Казак хүүхдүүдэд
тулгарч байдаг бэрхшээлийн талаар ярьсан хэрнээ, хоёрдагч хэлний
бэрхшээлтэй хүүхдүүдэд нэмэлт сургалт хийх, тэдэнд туслах талаар
ямар нэг үйл ажиллагаа явагддаг уу гэсэн асуултад “Үгүй, бид бүх
хүүхдүүдэд адил тэгш ханддаг, үндэс угсаагаар нь ялгадаггүй” гэж
байлаа.

Улаанбаатар хотын Боловсрол Шинжлэх Ухаан Газрын захирал ч ижил
утгатай зүйл хэлж байлаа. Тэрээр “Казак хүүхдүүдэд ямар онцлог
хэрэгцээ байж болох талаар би мэдэхгүй юм. Гэхдээ манай бодлого бүх
хүнд адил үйлчилж аливаа нэгэн бүлгийг хориглосон зүйл байдаггүй
гэдгийг мэднэ” гэв. Тэгш байдлын талаархи Социализмын үеийн бодлого
буюу бүх хүнд яг ижил загвараар үйлчлэх арга барил нь хүүхэд төвтэй,


                                                                  17
хувь хүний сурах хэрэгцээг хангахад чиглэсэн, орон нутгийн онцлогт
тохирсон байх боловсролын үйчилгээний шинэ ойлголттой тэр бүр
таарахгүй билээ. Бүх хүүхдэд ижил зүйл олгох тогтолцооноос онолын
хувьд татгалзах гэсэн Монголын оролдлого нь амьдрал дээр өөр байна.

Д. Гүйцэтгэл, дэвшлийг хянах үзүүлэлт байхгүй байна.

Казак хүүхдүүдийн хэл сурах болон харилцааны өвөрмөц хэрэгцээг
хангах талаар анхаарал тавьдаггүйгээс үүдэн тэд боловсрол эзэмших
тал дээр бусдаас дор нөхцөлд байна. Үүнээс гадна Монголын
боловсролын тогтолцоо дахь нийтлэг хүндрэл, ялангуяа ядуу, хөдөө орон
нутаг, алслагдсан газар нутагт чанартай боловсрол эзэмших тал дээр
оршин байгаа бэрхшээлүүдийг Казак хүүхдүүд мөн адил амсаж байна.
Харин Казакуудын төлөөлөл ядуу, малчин, шилжих хөдөлгөөнд оролцогч
зэрэг бусад эмзэг бүлгүүдэд харьцангуй ихээр орсон эсэх талаар цаашид
нарийвчлан судлах хэрэгцээ байгаа бөгөөд нийгэм эдийн засгийн
бодлого, дэмжлэгт үндэстэн угсаатнуудын асуудлыг тусгайлан тусгах
шаардлага гарч болох юм. Судалгаа, тоо баримт хангалтгүй байгаа
талаар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос мөн ижил зөвлөмж өгсөн
бөгөөд энэ нь ХЭК-ийн хэрэгжилт Монголд ямар байгаа талаар дүгнэлт
хийхэд саад учруулж байгааг дурьдсан байна.

Казакуудын эрүүл мэндийн байдал

Казакуудын эрүүл мэндийн талаар хангалттай тоо баримт, судалгаа
байхгүй байна. Эрүүл мэнд боловсрол хоёр нь нарийн уялдаа холбоотой
бөгөөд хязгаарлагдмал боловсрол нь эрүүл мэнд, ариун цэврийн
байдалд нөлөөлдөг. Нөгөө талаасаа эрүүл мэндийн сул дорой байдал нь
сургуульд хамрагдалт, сурах чадварт нөлөө үзүүлдэг. Хоол хүнсний
хомсдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт боловсрол нөлөө
үзүүлдэг талаар олон нийтийн ойлголт нэмэгдэж байна. Ялангуяа иодын
дутагдал нь тархи, мэдрэлийн хөгжилд муугаар нөлөөлөн, улмаар сурах
бэрхшээл, хөгжлийн саатал, өсөлтийн үйл явцыг эрт зогсох үндсэн
шалтгаан болдог. ЮНИСЕФ, 2000

2002 онд баталсан Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний
Хөтөлбөрт дурьдсанаар Монгол хүүхдүүдэд хоол хүнсний дутагдлын
олон шинж илэрдэг байна. 5-аас доош насны хүүхдүүдээс 13 % нь жин
багадалттай, бараг дөрөвний нэг нь өсөлтийн бэрхшээлтэй, 40% нь цус
багадалтай байна. 5-аас дээш насны хүүхдүүдээс өсвөр үеийнхнийг
оролцуулан 16% нь зогсонги өсөлт, таван хүүхэд тутмаас нэг нь иодын
дутагдалтай аж. Ундны усны хангамж, ариун цэврийн хангалтгүй байдал
нь элдэв өвчлөл, улмаар хоол хүнсний дутагдлыг бий болгох эх үүсвэр нь
болдог байна. Саяхны нэгэн тайлангаас үзэхэд хүн амын 40 % нь
аюулгүй ундны ус хүртэж чадахгүй байна. Шилжих хөдлгөөн Ариун
цэврийн асуудал, дотуур байрны илчлэг муутай хоол, хүнс, түүний
чанарын асуудал мөн хурцаар тавигдаж байна. Иодын хэрэглээ төвийн
нутгийг бодвол баруун бүсэд 3 дахин бага ЮНИСЕФ, 2000 байгаа
боловч энэ тоо нь аймаг, сум, эсвэл үндэстний байдлаар ялгаатай
олдоцгүй учир энэ тал дээр Казакуудын нөхцөл байдал, хэрэгцээний


                                                                   18
талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Албан бус яриагаар Казакуудын олон хүүхэдтэй өнөр өрхийн байдал нь
ядуурал, улмаар боловсролын өртгийг даах чадварт нөлөөлдөг гэх үзэл ч
байна. Өрхийн ам бүл олон байх нь хоолны хомсдол, улмаар эрүүл
мэндийн үйлчилгээ, бусад зардалд илүү төвөг болно. Монголд нэг
эмэгтэйд ногдох төрөлтийн тоо болон дөрөв болон түүнээс дээш
хүүхэдтэй өрхийн тоо ерөнхийдөө буурч байгаа. Нэг эмэгтэйд ногдох
төрөлтийн тоо хөдөөгийн эмэгтэйчүүдийн хувьд хотын эмэгтэйчүүдийг
бодвол илүү өндөр байдаг гэдгийг бид мэдэх боловч Казад эмэгтэйчүүд,
гэр бүлийн тухай бид сайн мэдэхгүй байна.

Үндэстний цөөнхийн талаар тодорхой тоо баримт, судалгаатай байж бид
аливаа бүлгийн боловсролын нөхцөл, хэрэгцээний талаар илүү тодорхой
дүгнэлт гаргаж чадна. Тоо баримт нь зөвхөн боловсрол биш, мөн эрүүл
мэнд, ядуурал, ажил эрхлэлт болон боловсролын хүртээмж, сурах явцад
нөлөө үзүүлдэг бусад хүчин зүйлийн талаар байх нь чухал юм.


   5.   Хүртээмж, чанар, тэгш тохиромжтой байдалд, учирч буй
        түгээмэл бэрхшээл, саад

Казак хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангах шууд бодлого үгүй боловч
Казак хүүхдүүдэд боловсролын ерөнхий бодлого хөтөлбөр хүрч байгаа.
Гэхдээ    Монголын боловсролын тогтолцооны сул тал, сургуульд
тохиолддог бэрхшээлүүд тэдэнд бас нэгэн адил тусч байна. Сургалтын
хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан өөрчлөх уян хатан байдал,
эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан боловсролын нөхөн олговор, багш
нарт зориулсан хөнгөлөлт, урамшуулал зэрэг нь боловсролын чанар,
хүртээмж, бүх хүүхдэд нийцтэй байхад чиглэх ёстой. Гэсэн хэдий ч
бодлого ба түүний хэрэгжилт хоёрын хоорондох зөрүү, үр дүн муутай үйл
ажиллагаа нь боловсролын чанар, хүртээмж, тохиромжтой, тэгш байдлыг
хангахад гардаг саад бэрхшээлийг даван туулахад хүндрэл учруулсаар
байна.

Таатай сурах орчин нь сургууль, анги дотор бүх хүүхдэд сурах бололцоог
дээд зэргээр хангах тэгш нөхцлийг бүрдүүлнэ. Хэлээс үүдэн гардаг
бэрхшээл нь Казак хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангахад саад болж,
тэдний шинэ мэдлэг хүлээн авч шингээхэд хэрхэн муугаар нөлөөлж
байгаа тухай дараачийн бүлэгт өгүүлнэ. Энэ бүлэгт боловсролын
тогтолцоо дахь чанар, тохиромжтой, тэгш байдлыг хангахад учирдаг хэд
хэдэн бэрхшээлийг авч үзнэ. Эдгээр бэрхшээл нь хөдөөний эсвэл хүн
амын амьжиргааны түвшин доогуур орон нутгийн бусад сургуульд
нийтлэг хамаатай бөгөөд нийт хүүхдийн сурах эрх боломжид сөрөг
дагавар үзүүлдэг нь Казак хүүхдүүдийн хувьд бүр ч илүү нөлөөтэй юм.
Хэдийгээр төрөлх хэлээрээ эсвэл хосолсон хэлээр сурах нөхцөл бүрэн
хэмжээгээр бүрдэхгүй байлаа ч гэсэн Казак хүүдүүдийн чанартай
боловсрол эзэмших хөгжих эрхийг хангахын тулд тодорхой арга хэмжээг
заавал авах зайлшгүй шаардлага байна.



                                                                   19
А. Боловсролын өртгийг даахад учирдаг бэрхшээлүүд

2005 оны Монголын Боловсролын салбарын тайланд “Ядуурал нь хүүхэд
сургуульд хамрагдаж байгаа эсэхэд нөлөөлөх цорын ганц хүчин зүйл
мөн” гэж тодорхойлжээ. Хөдөлмөр эрхлэх, мал маллагаанд туслах,
гэртээ ажиллах зэрэг шаардлага нь сургууль завсардалтын гол
шалтгаанд тооцогджээ. Өрхийн боловсролд зарцуулах зардал 1995- 1998
оны хооронд бараг 5 дахин нэмэгдэж, хоол хүнснээс гадуурхи зардалд
боловсролын зардлын эзлэх хувь 9,3%- иар өссөн байна. Ядуурлыг
бууруулах стратеги Хэдийгээр сургуульд төлбөргүй, сурдаг, ядуу өрхийн
хүүхдүүдэд ваучераар сурах бичиг үнэгүй өгдөг, боловсролын өөр олон
нөхөн олговор олгодог, мөн ядуу өрхөд зориулсан бэлэн мөнгөний
тэтгэмж байгаа боловч бусад албан болон албан бус олон зардал нь
ядуу өрхийн хувьд боловсролын өртгийг даахад хүндрэл болсоор байна.
Одоогийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг даахад гэр
бүлд туслах ямар нэгэн хөнгөлөлт үгүй байна.

Ер нь боловсролын зардал нь ялангуяа сургалтын чанар муу, сурах бичиг
болон сургалтын бусад материал нь хүртээмж муутай үед байгаа тэтгэмж
тэтгэлгээс илүү өндөр байж болох юм. Казак хүүхдүүдийн тухайд дээрх
бэрхшээлээс гадна заримынх нь хувьд тэдний гэртээ ярьдаг хэл нь
хичээл ордог хэлээс өөр, эсвэл хичээл ордог хэл нь хэрэглэж буй сурах
бичгээс өөр хэлээр байдагт байна. Энэ байдал нь сургууль тэдэнд тохирч
байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж, сургуульд суралцахын ач холбогдлыг
бууруулж байна.

Б. Хөрөнгө нөөцийн хангамж хүрэлцээгүйгээс үүссэн асуудлууд

Сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн өгүүлснээр Хүүхдийн мөнгөний
хөтөлбөр зэрэг бэлэн мөнгөний туслалцаа нь өрхийн орлогыг
нэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд нь байлгахад их ач холбогдолтой байна.
Сурах бичгийн ваучер, хичээлийн хэрэгсэл зэрэг туслалцааг олон хүүхэд
нь сургуульд явдаг өрхийн хувьд хэрэгтэй зүйл хэмээн тэд бас үзэж
байна. Гэвч Улсын төсөв нь зорилтот бүлэгтээ хүрэхэд хангалтгүйн учир
сургуулийн захиргааны тусламжтайгаар сум, багийн засаг дарга нарын
зүгээс өрхүүдийг орлого амьжиргаагаар нь дугаарлах, эсвэл ээлжээр
тэтгэмж олгох зүйл гардаг гэдэгтэй бүгд санал нэг байв. Зарим газарт
тусламж нь авах ёстой өрхийн талд нь ч хүрэлцдэггүй тэр бүр жинхэнэ
эзэндээ хүрдэггүй гэж байлаа. Дэлхийн Банкны судалгаагаар Хүүхдийн
мөнгөний хөтөлбөрт оролцогчдын 49 % нь ядуу бус өрх байна. АХБ,
2005 Хөтөлбөрт хамрагдагсдыг тодорхойлдог сум, багийн засаг дарга
нарын дунд авилга байдаг, хамаатан садан, эсвэл өөр ямар нэгэн холбоо
сүлбээтэй хүмүүс нь “арын хаалгаар” авдаг гэж хүмүүс ярьж байлаа.

Сургуулийн санхүүжилт нь сургалтын зардал болон байрны хэрэгцээг
хангахад хүрэлцдэггүйгээс гадна хүүхдийн тоогоор шууд төсвийг тооцдог
тогтолцоог хүмүүс шүүмжилж байв. Хүүхдийн тоогоор санхүүжүүлдэг
Одоогийн тогтолцоо нь хүүхдийн олонхид хүрэхдээ хүн ам тархай
бутархай байрласан газарт тохиромжтой биш юм. Соросын сангийн
сургуулийн санхүүжилтын талаар хийсэн судалгаа нь өнөөгийн


                                                                   20
санхүүжилтыг тооцдог томьёоллыг хөдөөний жижиг сургуулиудад
ашиггүй, зөвхөн 2000-аас доошгүй хүүхэдтэй сургуульд л таарч байна
гэсэн дүгнэлт хийжээ. Ийм учраас сургуулийн төсвийг тооцдог арга нь
Казакууд олноор амьдардаг баруун бүсийн алслагдсан орон нутагт
ашиггүйгээс гадна байрлал, ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй байдал,
үндэстний цөөнх, хэл сурах онцгой хэрэгцээ зэрэг холбогдох зардлыг
тооцоогүй байна.

В. Багш бэлтгэх сургалтын асуудал

Багш бэлтгэх үйл ажиллагааны хангалтгүй үр дүн муутай арга байдлаас
үүдсэн сургалтын чанартай холбоотой олон хүндрэл Казак хүүхдүүдэд
учирч байна. Жишээлбэл: багшийн мэдлэг чадвар, түүний дотор Монгол
хэлний чадварын талаар нийтлэг стандард байдаггүй, багш бэлтгэдэг
сургуулиуд нь багшлах чадвартай боллоо гэдгийг батлах шалгалт
байдаггүйн улмаас төгсөгчдийн түвшин болон чанар нь харилцан адилгүй
байдаг байна. Хэдийгээр нотлох баримт үгүй ч Баян-Өлгий аймгийн
сургуулиудын удирдлагуудын үзэж байгаагаар Баян-Өлгий, Казакстаны
төгсөгчдийн чанар харьцангуй доод түвшинд байдаг гэнэ.

Энэ жилээс мөрдөж эхэлж буй шинэ стандардаар багш нар мэдлэг
чадвараа байнга дээшлүүлээд зогсохгүй, тэдний багшлах үүрэг өөр болж
байна. Хэдийгээр 2002 оноос хойш шинэ стандартын арга зүйгээр багш
нарт сургалтууд явагдаж байсан боловч тэд цоо шинэ арга зүйгээр
ажиллахад бүрэн бэлтгэгдээгүй байна. Шинэ стандардын үзэл баримтлал
ойлголт, түүнийг амьдралд хэрэгжүүлэх технолог, мэдлэг, чадварын аль
аль нь үгүйлэгдэж байгаа аж. Дээрх давтан сургалтын дагуу санхүүжилт
хангалттай эсэх талаар яамнаас өгсөн, багш нарын авсан мэдээллүүд
өөр байна. Гэхдээ Баян-Өлгийн аймгийн Боловсрол, соёлын төвийнхний
хэлснээр санхүүжилт нэн хангалтгүй учир бага ангийн багш нар шинэ
стандардын сургалтад өнгөрсөн жил нэг л удаа явсан, тэгэхдээ замын
зардлаа өөрсдөө төлсөн гэнэ. Үүнээс гадна Ховдын багшийн сургуулийн
удирдлага шинэ стандардаар хийсэн төвийн сургалтуудад багш бэлтгэх
сургуулийн багш нар хамрагдаагүй гэж хэлсэн нь шинэ багш нарыг
бэлтгэх ажил тун хангалтгүй байгааг харуулж байна.

Түүнчлэн багш нарын чанарт хяналт тавих тогтолцоо үгүй, үргэлжлүүлэн
дэмжих үйл ажиллагаа явагддаггүй байна. Багшийг заах арга зүйн
удирдлагаар хангах үүргийг Боловсрол, соёлын төв хариуцдаг боловч
олонхи сумдын үзэж байгаагаар уг төвийн арга зүйчид жилд зөвхөн нэг
хоёр удаа л суманд очдог, тэр нь үргэлж сургалт байдаггүй. Сургууль
болон ангийнхаа түвшинд багш нар арга зүйгээ сайжруулах чиглэл өгдөг
ч тун бага заавар зөвлөлгөө авдаг байна. Багш нарын хувьд сургалтын
бэрхшээлтэй асуудлаар хамтарч ажиллах юм уу эсвэл илүү их
туршлагатай багш нараасаа сурах хөшүүрэг тун хомс байдаг аж.

Г.   Сургуулийн авцалдаагүй календар, хөтөлбөр, сургалтын
материал
Монголын ерөнхий боловсролын сургуулийн хуваарь нь орон нутгийн
хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйл ажиллагааны хуваарь, өрхийн


                                                                  21
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf

Más contenido relacionado

Similar a 2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf

илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010Horolsuren
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмmecss
 
Сургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмСургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмmecss
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015mecss
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөмmecss
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?Ganbaatar Erdenetsetseg
 

Similar a 2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf (20)

Uilchilgee
UilchilgeeUilchilgee
Uilchilgee
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөм
 
Сургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмСургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөм
 
Mgl 7
Mgl 7Mgl 7
Mgl 7
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
SWON205-20160610
SWON205-20160610SWON205-20160610
SWON205-20160610
 
Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015
 
bt1-1
bt1-1bt1-1
bt1-1
 
Tsum baga
Tsum bagaTsum baga
Tsum baga
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
авъяас
авъяасавъяас
авъяас
 
Sob0727 tsum
Sob0727 tsumSob0727 tsum
Sob0727 tsum
 
Suuri0727 tsum
Suuri0727 tsumSuuri0727 tsum
Suuri0727 tsum
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
 

2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf

  • 1. “Êàçàõ õ¿¿õä¿¿äèéí áîëîâñðîëûí áàéäëûí ä¿í øèíæèëãýý” ñóäàëãààíû òàéëàí Èõ Áðèòàíèé Õ¿¿õäèéã Èâýýõ Ñàí Ñàíäðà Ñ. Õóàíã 2005 îíû 10 ñàð 1
  • 2. Оршил Хүн бүр – хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид – цөм л сурах, боловсрол эзэмших хүртэх ёстой. (Бүх нийтийн боловсролын талаархи Дэлхийн тунхаглал) Боловсрол нь урт хугацааны явцад ядуурлыг бууруулах үндэс суурь юм. Энэ нь тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг юм. Боловсрол хүртээмжтэй, сурах боломжтой байх олдох нь нийгэм эдийн засгийн амьдралд оролцох, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх хүний гол түлхүүр билээ. Бүх нийтийн боловсролын талаархи Дэлхийн тунхаглалд дурдьсан дээрх мэдэгдэл нь бүх нийтийн боловсролын мөн чанарын илэрхийлэл болсон юм. Эндээс хархад боловсрол бол сургууль байна, сургуульд зориулсан санхүүжилт байна гэдгээс хавьгүй өргөн утгатай байна. Боловсрол чанартай байхын тулд хүүхдийн сурах хэрэгцээг хангах хэмжээнд тэдэнд боловсролын үйлчилгээг үр дүнтэй хүргэх ёстой. Монгол улсын боловсролын салбарт учирч буй нэг бэрхшээл бол төв суурин газарт шилжин ирсэн хөдөөгийн, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зарим бүлгийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаа явдал юм. Энэ нийтлэг хүндрэлтэй асуудлаас гадна судалгаагаар үндэсний цөөнх, тухайлбал казак хүүхдэд учирч буй бэрхшээл, тэдний боловсролын байдал, хэрэгцээ, боломж ямар байгаа, мөн Монгол улавж Засгийн газраас энэ асуудлыг хэрхэн авч үзэж, арга хэмжээ авдаг. Энэ тайлан нь нийгмийн асуудлууд болон боловсролын салбарын сул тал Казак хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйд дүгнэлт хийхийн зэрэгцээ хэлний онцлог байдлаас урган гарч ирсэн бусад бэрхшээл нь казак хүүхдийн боловсролд хэрхэн нөлөөлж байгааг авч үзсэн болно. Сурах, боловсрол эзэмших тал дээр Монгол хүүхдүүдэд учирдаг нийтлэг хүндрэл нь Казак хүүхдүүдэд мөн адил тусч байна. Энэ нь боловсролын тогтолцооны сул тал, байр хангамжийн дутагдал, сургалтын материаллаг бааз, сургалтын чанар, сурах нөхцөл байдал, сурахтай холбоотой албан болон албан бус зардал, ядуурал, өрхийн амьжиргааны түвшин зэргээс улбаалсан боловсрол олгоход учирч буй олон хүндрэл юм. Орон нутагт хөдөө аж ахуйн салбарын цагийн хуанли нь сургуулийн хуанлитай зөрдөг нь хөдөөний хүүхдүүдэд сургуульд явахад нэмэлт төвөг учруулахаас гадна төвөөс боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг нь орон нутгийн амьдралын, орчин нөхцөл аж төрөх ёс заншил, соёлд тэр бүр зохицдоггүй байна. Дэд бүтцийг хөгжүүлэх болон бусад зардал subsidy/ гаргахаас гадна хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахад нь гэр бүлийг дэмжих, боловсролын чанар, тохиромжтой байдлыг сайжруулах хэрэгтэй байна. Юуны өмнө Казак хүүхдүүдийн хамгийн гол бэрхшээл нь хэлтэй холбоотой өвөрмөц асуудал юм. Цөөнх ч бай, олонхи ч бай аль ч 2
  • 3. нөхцөл байдалд Монгол сургуульд, суралцдаг казак хүүхдэд хэлнээс болсон олон төрлийн бэрхшээл гарч байна. Казак хэлний сургалттай сургууль эсвэл ангид орох замаар төрөлх хэлээрээ суралцах боломж олдсон ч тасралтгүй боловсрол эзэмшихэд тэдэнд олон талын хүндрэл тулгардаг байна. Монгол хэлийг хоёрдагч хэл болгон үзэхэд зохих дэмжлэгийг бий болгох, казак, монгол хоёр хэлээр зэрэгцүүлэн боловсрол эзэмших явдлыг дэмжих сургалтын тогтолцоо, хандлагыг бий болгох нь казак хүүхдйн боловсрол эзэмших, хөгжих эрхийг хангахад нэн чухал байна. 1. Арга зүй, бэрхшээл Энэ тайлан нь Их Британийн Хүүхдийг Ивээх Сан ХИС - гийн захиалгаар бичигдсэн болно. Гол зорилго нь казак хүүхдүүдийн боловсрол эзэмших, хөгжих эрхийг хангах талаар ХИС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад зөвлөн туслах ба казак хүүхдүүдийн боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг судлахад чиглэсэн юм. Энд өгүүлж буй мэдээлэл нь салбарын онцлогтой холбоотой онцлог асуудлыг танилцуулсан бөгөөд салбарын асуудлыг бүх хэмжээнд нь хамарсан бүрэн хэмжээний судалгаа биш юм. Нөхцөл байдлын судалгааны гол зорилго: Казак хүүхдүүдийн боловсролын өнөөгийн байдалд анализ хийж, Баян-Өлгий аймагт сургууль завсардалт өндөр байгаагийн шалтгааныг тодруулах Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших явцад сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлийг илрүүлж, тэдгээрийг даван туулах арга замыг тодруулах Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших болон хөгжих эрхийн хангамжийг сайжруулах талаар ХИС-гийн хөтөлбөрт стратегийн болон үйл ажиллагааны зөвлөмж өгөх Төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын зүгээс бодлогын түвшинд анхаарвал зохих асуудлаар зөвлөмж боловсруулах Судалгааны гол асуулт: • Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших боломж, гарах үр дүн өнөөдөр ямар байна вэ? • Өнөөгийн боловсролын бодлого тулгамдсан асуудал, нь Казак гэр бүл, тэдний хүүхдүүдийн хэрэгцээ, нөхцөл байдалд хэр нийцэж байна вэ? • Казак хүүхдүүдийн боловсрол ба хөгжлийн асуудлыг сайжруулахад тусгайлан бодлого байна уу? • Хэрвээ байхгүй бол бодлого боловсруулахад ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай вэ? • Хэрвээ байгаа бол хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ? 3
  • 4. Энэ судалгаа нь чанарын судалгаа бөгөөд төвийн түвшинд болон Баян- Өлгий, Ховд аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүрэг гэсэн 3 газарт хийгдсэн болно. Ихэвчлэн улаанбаатар хотоос мэдээ материал цуглуулан судлав. Цуглуулсан мэдээгээ Засгийн газар, Яам, агентлаг болон үндэсний ба олон улсын бусад байгууллагын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсаны дүнд баяжуулсан болно. Засгийн газрын болон олон улсын байгууллагуудтай хийсэн уулзалтууд нь хагас албан ярилцлагын хэлбэртэй байсан. Ихэнх уулзалт орчуулагчаар дамжуулан монгол хэлээр, зарим нэг нь англи хэлээр явагдсан болно. Энэ судалгааг явуулахад учирч байсан хамгийн том бэрхшээл нь судалгааны багийн хэлний асуудал байсан. Казакаас англи хэл рүү орчуулга хийх хүн олоход ХИС-гийн хувьд хэцүү байсан. Ховдод орчуулагч олсон боловч орчуулгын чанар муу, харин Баян-Өлгийд эцэг эхчүүд казакаар ярьж, үүнийг монгол руу, дараа нь англи хэл рүү орчуулж байв. Энэ асуудлыг энд дурдсан шалтгаан бол онолын хувьд дээд боловсрол эзэмшихэд тэгш байлгахыг казак хэлний сургалттай сургуульд монгол хэлийг үздэг гэх боловч үнэн хэрэг дээрээ хоёр хэлээр хоюулангаар нь төгс ярьдаг хүн тийм ч олон биш байдгийг харуулах гэсэн юм. Монгол хэлээр төгс сайн ярьдаг казак эцэг эхчүүд тун цөөн байлаа. Энэ нь Монгол хэлийг, сурах боломж нөхцөл, чанар төдий л үр дүнтэй биш байгааг харуулж байгаа болов уу. Судалгааны явцад болон үр дүнд нөлөөлж байсан бас нэг бэрхшээл бол мэдээллийн олдоц, түүний чанарын асуудал юм. Янз бүрийн эх үүсвэрээс олдсон мэдээллүүд нь харилцан адилгүй, тэр бүү хэл нэг материал доторхи мэдээллүүд ч хоорондоо зөрж байв. Гэхдээ хамгийн хүндрэлтэй асуудал бол мэдээллийн хомсдол байлаа. Аймаг, хотын БСГ, Яамнаас хүссэн мэдээгээ тэр бүр авч чадахгүй байсан бөгөөд олдсон мэдээлэл нь харьцуулах боломжгүй байсан учир судалгааны үр дүн нь үгээр дүрслэх маягаар гарсан болно. Энд орсон статистик мэдээг орон нутгийн албаны хүмүүс болон бусад хүнээс цуглуулсан хоёрдагч эх үүсвэрээс авсан бөгөөд энэ тайланг өнөөгийн байдал, учирч буй бэрхшээлийг ойлгоход анхдагч эх үүсвэр болгон хэрэглэвэл зохино. 2. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ Монгол улсын боловсролын тогтолцоо нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ерөнхий боловсрол нь бага, дунд, ахлах сургуулийн боловсролоос бүрдэнэ. Сургуулийн өмнөх боловсрол нь 3-6 насны хүүхдийг 2005 – 2006 оноос эхлэн хамрах бөгөөд үүнд хүүхэд бүр зайлшгүй хамрагдах шаардлагагүй. 2005 – 2006 оны хичээлийн жилээс 11 жилийн боловсролын системд шилжиж байгаа бөгөөд бага 1 – 5-р, дунд 6 – 9-р ангиуд нийлж суурь боловсролын бааз болно. Монгол Улсын Үндсэн хуулиар суурь боловсролыг хүн бүр үнэ төлбөргүй заавал эзэмших ёстой. Ахлах сургууль нь хоёр жилийнх. Хүн бүр заавал суух шаардлагагүй, гэхдээ ахлах ангийг төгсөх нь коллежид дээд сургуульд элсэх урьдчилсан нөхцөл болдог. Бүх нийтийн боловсролын асуудлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам БСШУЯ хариуцан удирддаг бөгөөд аймаг бүрт байдаг Боловсрол, Соёлын Газар 4
  • 5. БСГ нь орон нутгийн боловсролын асуудлыг хариуцдаг Монголын Боловсролын Хамтын Ажиллагаа, 2005. Тус улсын хүн ам нягтшил багатай. Хөдөөгийн хүн амын ихэнх нь нүүдлийн хэв маягаар амьдардаг. Энэ байдалд тохируулан социализмын үеэр олсон амжилтын нэг бол сургууль, цэцэрлэгийн сүлжээг сайтар байгуулж чадсан явдал юм. Уг сүлжээний нэг хэсэг нь сургуулийн дотуур байр бөгөөд энэ нь нутаг дэвсгэрийн ялгаагүйгээр хүүхдийн сургуульд хамрагдалт, бичиг үсгийн түвшинг хангаж чадсан юм. Харин шилжилтийн эхний жилүүдэд хүмүүсийн боловсролын хандлага, оролцоо эрс суларсан байна. Цэцэрлэгийн төсөвт зардалд төрөөс олгодог хөрөнгийн хэмжээ буурч, газар болон барилга байгууламжууд хувьчилагдсан нь цэцэрлэгүүдийн үүдийг хаалгахад хүргэж, сургууль, дотуур байрны барилга, тоног төхөөрөмжийн чанарыг муудахад нөлөөлсөн байна. Эдгээр хүчин зүйлээс гадна малын хувьчлал, ядуурлын гүнзгийрэлт, ажилгүйдэл, түүнчлэн боловсролын тогтолцоог 1990, 1992 онуудад өөрчлөн зохион байгуулсан нь сургууль завсардалтыг нэмэгдүүлж,сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт оролцоог бууруулсан байна. Сургууль завсардалт 1992 – 1993 оны хичээлийн жилд 33000 хүүхэд буюу сургуульд суралцагсдын 8,8 хувийг эзэлсэн нь оргил үе байв. Бага сургуульд хамрагсдын тоо 1990 онд 233000 байсан бол 1995 онд 187900 болжээ. Түүнчлэн 8 – 15 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын хувь 1990 онд 98,6 хувь байсан бол 1995 онд 84,3 хувь болж буурсан байна. ХХТ, 2003. 1990 оноос 2001 оны хооронд 224 цэцэрлэг хаагдсанаар сургуулийн өмнөх боловсрол дээрх давалгаанд хамгийн ихээр өртсөн байна Азийн Хаөгжлийн Банк АХБ, 2002. 1990 онд 97000 хүүхэд цэцэрлэгт явдаг байсан бол 1993 онд энэ 60000 болж цөөрчээ. АХБ, 2003 1995 оноос эхлэн эдийн засаг, боловсрол аль аль нь сэргэж эхэлснээр 2004 он гэхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагсдын тоо 82674-д хүрсэн хэдий ч 1990 оныхоо түвшинд хүрээгүй байна. АХБ, 2005 1995 оноос Монгол улс нь боловсролын хүртээмж ба чанарыг сайжруулах талаар салбарынхаа хэмжээнд өөрчлөлт шинэчлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр тодорхой үр дүн гарч байна. Гэсэн хэдий ч боловсролын хүртээмж, боломжид нөлөөлдөг чухал хүчин зүйл бол улам бүр нэмэгдэж буй ядуурал юм. Анхаарал татаж байгаа хамгийн хурц асуудал бол хот хөдөөгийн ялгаа ба хөдөөгийн ядуурал юм. Хөдөө орон нутагт мэдээлэл хүртэх хүний нөөцийн чадавхи, нийгмийн суурь үйлчилгээ хол хоцорсон байна. Хөдөө дотроо хүртэл сумын малчин, аймгийн төвийн хүн амын хооронд эдийн засгийн боломж, үйлчилгээ хүртэх байдлын хувьд нэн их ялгаа байна. 1998, 2002 онд хийсэн амьдралын түвшний судалгаан дээр үндэслэн ядуурал нь боловсролын өртгийг төлөх иргэдийн чадварыг доройтуулж сургууль завсардалтад нөлөөлсөн байна гэж АХБ дүгнэжээ. Сургуулиудын шалгалтын дүнгээс харахад сурлагын амжилт нь хүн амын амьжиргааны түвшин дорой сумдад хүн амын амьжиргааны түвшин өндөртэй сумдаас доогуур байна. 5
  • 6. Монгол улсад хийсэн судалгаануудаас харахад өөр нэгэн анхаарал татсан асуудал бол хүүхдээ сургуульд явуулах, тогтвортой эсэх талаар эцэг эхээс гаргах шийдвэр нь сургууль, боловсролын талаархи олон нийтийн үзэл бодол, багш нарын хандлагаас шалтгаалдаг байна. Монголын боловсролын өнөөгийн чухал асуудлууд нь ядуурлыг бууруулах, хөгжлийн үр шимийг тэгш хүртэх тал дээр тулгуурласан хөгжлийн ерөнхий чиглэлтэй нягт холбоотой байна. Монголын Эдийн Засгийн Хөгжлийн Стратеги, Ядуурлыг Бууруулах Стратеги ЭЗХСЯБС -д заасанчлан, боловсрол нь хөгжлийн үйл явцын чухал стратеги ажээ. Бүх Нийтийн Боловсрол БНБ-ын зорилтод тодорхойлсноор Монгол улс нь бага насны хүүхдийн халамж, тэдний боловсролын асуудлыг шийдэхэд дэвшилт гаргаснаар сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг албан бус боловсролд хамруулж, 2015 он гэхэд Бүх Нийтээр Бага Боловсрол БНББ - той болохыг зорьж байна. Монгол улсын Мянганы Хөгжлийн Зорилт нь БНБ –ын БНББ-тай ижил зорилготой бөгөөд үүнээс гадна энэ насныхны эндэгдлийг 100 хувь үгүй болгох зорилготой байгаа аж. Дээрх бүх нийтийн зорилгод хүрэхийн тулд Монгол улс нь зөвхөн боловсролын тогтолцоо, үйл ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй Монголын бүх хүүхдэд чанартай боловсрол эзэмших, сургуулийн хүртээмжтэй байдлыг хангахын тулд казак болон бусад үндэстний цөөнхийн боловсролын онцлог хэрэгцээг хангахад анхаарах хэрэгтэй байна. 3. Эрх зүйн болон бодлогын шинэчлэлийн хүрээ Ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд үйлчилгээг хүргэх зорилгоор Монголын Засгийн Газраас хэрэгжүүлдэг боловсролын болон нийгмийн халамжийн арга хэмжээний талаар энэ хэсэгт дурьдана. Хүүхдэд сургуульд суралцахад учирч буй санхүүгийн саад бэрхшээлийг арилгах, боловсролын үйлчилгээнд оролцоход урамшуулал олгох, сургалтын чанар, боловсролын тохиромжтой байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй зарим нэгэн гол хөтөлбөрийг энд танилцуулна. 1995 оны Боловсролын Үндсэн Зарчмууд ба Боловсролын Хууль Иргэд нь үндэс угсаа, хэл соёл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн болон өмчийн байдал, эрхэлж буй ажил болон нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоос үл хамааран боловсрол эзэмших боломжоор хангагдана. Иргэд өөрийн төрөлх хэлээр сурах боломжоор хангагдана. Боловсролын салбарт улсын төсвийн 20-иос доошгүй хувийг зарцуулсаар байна. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд жилд хоёр удаа гэртээ харихад нөхөн олголт олгож, нийтийн унаанд хөнгөлөлт үзүүлнэ 1997 оны Албан Бус Боловсролын Үндэсний Хөтөлбөр Албан Бус Боловсрол АББ нь үндсэн хоёр хөтөлбөрөөс тогтоно. Эхнийх нь хөтөлбөр 1997 онд “Албан Бус Боловсролыг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр” нэртэйгээр гарсан бөгөөд хоёр дахь нь “Зайны Боловсролын Үндэсний Хөтөлбөр” 2002 оны нэгдүгээр сард батлагдсан байна. Албан Бус Боловсрол нь шилжилтийн сөрөг нөлөө болсон сургууль завсардалт, 6
  • 7. ажилгүйдлийн асуудлыг шийдэхэд, суурь боловсролын хувилбар болгон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын нэг хэлбэр юм. Албан Бус Боловсролыг сумд дахь Гэгээрлийн төв уг ажлыг хариуцдаг бөгөөд энэ төвөөс арга зүй болон сургалтын материалаар хангадаг. 2000 он, Боловсролын хэрэглэгдхүүнээр хангах нь Боловсролын Сайд, Сангийн сайд нарын хамтарсан 3431 тоот тушаалаар амьдралын хэрэгцээ шаардлагатай сургуулийн насны хүүхдүүдэд жил бүр 16,000 төгрөгийн тусламж олгох Дөрөв болон түүнээс дээш тооны хүүхэд нь нэгэн зэрэг сургуульд сурч байгаа гэр бүлд болон эмзэг бүлгийн гишүүдэд Нөхөн олговор авах шаардлага хангасан хүүхдүүдийн эцэг эхчүүд 5 дугаар сард орон нутгийн байгуулагад өргөдлөө өгч 9 дүгээр сард хичээлийн хэрэгсэл авах хүсэлт гаргах 2002 онд нийт 56700 хүүхэд, 2003 онд 64000 хүүхэд хичээлийн хэрэгсэл авсан. 2000 онд дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг төрөөс дангаар даах Дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хагасыг махны хэлбэрээр эцэг эхчүүд төлдөг байсныг болиулж, 1996 оны өмнөх үеийн төрөөс хоолны зардлыг бүрэн хариуцаж байсан хуучин бодлогоо сэргээв. 2001 – 2003 он Хөдөөгийн дунд сургуулийн багш нарын сургалтын хангамжийг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр Хөдөөгийн сургуульд ажиллах багш нарт сургалтын зээлийг хэрэгсэхгүй болгох төрийн сангаас суралцсан оюутан суманд 2 жил, аймгийн төвийн сургуульд 5 жил ажилласан тохиолдолд зээлийг хэрэгсэхгүй болгох . Одоогоор 200 гаруй багш сум, аймагтай гэрээ хийгээд ажиглаж байгаа. Багш дутагдах асуудлыг алсын хараатай шийдэхийн тулд зарим сурагчийг 8-дугаар ангиас нь сонгож, багшийн мэргэжилд тусгайлан бэлдэж байна. Нийт 13 аймгийн 449 хүүхэд хамрагдаад байна. Зарим аймагт шаардлагатай мэргэжлийн багш нарт нэмэгдэл цалин, урамшуулал 300,000 төгрөг олгож байна. Баян-Өлгий, Ховд аймагт багш дутагдах хувь бага 14, 16 учир дээрх хөнгөлөлт, урамшууллыг эдлээгүй. 2002 он Сургуулийн Өмнөх Боловсрол Сургуулийн өмнөх боловсролд ямар нэг тусгай хөнгөлөлт үзүүлээгүй, гэхдээ хувилбарт хэлбэрүүд болох гэр цэцэрлэг, нүүдлийн цэцэрлэг, хувийн цэцэрлэг олшруулахыг зөвлөмж болгосон. Хандивын цэцэрлэгүүд байгуулагдаж байгаа. 2003 оны зун 14261 малчин өрхийн хүүхэд нүүдлийн цэцэрлэгт хамрагдсан. 2003 он Улаанбаатарт шилжин ирэгсдийн бүртгэлийн төлбөрийг халах бодлого 7
  • 8. Улаанбаатарт шилжин ирэгсдийг бүртгэхэд төлбөр авдаг байсан нь шилжин ирсэн ихэнх өрхийн хувьд нийгмийн үйлчилгээг хүртэхэд хүндээр тусч, хүүхдээ сургуульд оруулахад нь саад тотгор болж байсныг халав. 2005 он Хүүхдийн мөнгөний хөтөлбөр 2004 оны сонгуулийн дагуу Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамнаас хэрэгжүүлж байгаа нийгмийн туслалцааны энэхүү хөтөлбөрийн дагуу ядуу өрхийн хүүхэд бүрт сар тутам 3000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгч эхэлсэн бөгөөд сургуульд хүүхдийг хамруулсан байх нөхцөл тавьжээ. 2005 онд 127000 өрхийн 560000 хүүхэд уг хөтөлбөрт хамрагджээ. 2004 – 2005 он Казак хэлээр сурах бичиг орчуулах Сургуулийн сурах бичгийг казак хэл рүү орчуулж хэвлэхээр Боловсрол, Соёл Шинжлэх ухааны Яам төлөвлөгөөндөө тусгажээ. Хуваарь ёсоор орчуулгыг 2004 онд эхэлсэн байна. 2005 – 2006 он Боловсролын Шинэ Стандард Сургалтын хөтөлбөр нь орон нутгийн онцлогоос шалтгаалан уян хатан байж болно гэсэн санааг дэвшүүлсэн боловч нийт цагийн 70-75 хувийг хичээлийн танхимд зарцуулахаар төлөвлөсөн агуулгад тулгуурлаж байлаа. 2005-2006 оны хичээлийн жилээс нэвтрүүлж эхэлсэн Боловсрол Шинэ Стандарт нь Сурагчийн эзэмшвэл зохих чадварыг тодорхойлон гаргаж түүний хүрээнд тухайн сургууль орон нутгийн онцлогт тохируулан агуулгаа боловсруулахаар заасан байна. 11 жилийн тогтолцоонд шилжиж байгаагаас эхлэн сургууль бүр Боловсролын Соёлын Төвийн тусламжтайгаар өөрийн сургалтын агуулгыг боловсруулах ёстой. Шинэ Стандарт нь хүүхэд төвтэй сургалтын арга зүй, үйл ажиллагаанд суурилж байгаа болно. 2005 он сурах бичгийн ваучер Шинэ сурах бичгүүд төлбөртэй болсонтой холбогдуулан эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд сурах бичгийн ваучер авна. БСШУЯ-ны тооцоолж байгаагаар, 557700 хүүхэд буюу нийт сурагчдаас 28 хувь нь сурах бичгийн үнийн хөнгөлөлт эдэлнэ. Коллежид элсэх квотын систем БСШУЯ коллежийн элсэлт дэх квотын системийг өөрчлөхөөр судалж байна. Одоогоор оюутнууд газарзүйн байрлал дээр үндэслэн коллежид элсэж байгаа бол цаашдаа үндэсний хэмжээнд өрсөлдөх юм байна. 4. Монгол дахь Казакуудын ерөнхий нөхцөл байдал Энэ тайлангийн гол нь Монголын Улсын хамгийн том үндэсний цөөнхийн бүлэг, нөгөө талаар Монголчуудын олонхиос зан заншил болон хэл соёлын хувьд хамгийн их ялгаатай Казакын ард түмний боловсролын боломж нөхцлийн байдалд төвлөрсөн юм. Монголд амьдардаг Казак олонхи нь Баян-Өлгий аймагт байдаг. Тэдний боловсролын хүртээмж, үр дүнгийн суурь үзүүлэлт тун хангалтгүй байна. Энэ байдал нь Казакууд 8
  • 9. болон бусад үндэстний цөөнхийг хоцрогдолд хүргэсэн гол саад тотгор нь өнөөгийн боловсролын үйлчилгээний тогтолцоонд байна уу гэдгийг анхааралтай авч үзэхийг шаардсан юм. Үндэстний бүлгүүдийг ялгаж үзсэн газарзүйн болон боловсролын харьцуулсан тоо баримт Монголд байхгүй тул энэ нь хүн амын дийлэнх хэсгийг Казакууд эзэлдэг аймаг болон янз бүрийн үндэстнээс бүрдсэн орон нутагт голчлон хийгдсэн чанарын судалгаа болно. А. Хүн амын ерөнхий зураг Хүн ам Хүн амын тоогоороо үндэстний олонхи болох Халхуудын дараахь байрыг эзэлдэг үндэстний бүлэг бол Казакууд бөгөөд тэд хүн амын 4,4 хувийг, 0- 14 насны хүүхдийн 6 хувийг эзэлдэг. 2000 оны хүн амын тооллогоор, нийт 2 365 269 хүн амаас 102 983 Казак иргэн Монголд амьдарч байна. Казакуудын ихэнх нь улсын баруун хэсэг болох Баян-Өлгий аймагт амьдардаг бөгөөд тус аймгийн 99 112 хүн амын олонхи нь Казакууд аж. Казакууд нь Баян-Өлгий хөрш Ховд аймгийн хүн амын 10 хувийг эзэлдэг бөгөөд тэдний ихэнх нь аймгийн төвд амьдардаг. Ялангуяа Ховд аймгийн Ховд сумын хүн амын олонхи нь Казак иргэд байна. Мөн тус аймгийн Буянт сумын хүн амын гуравны нэг нь Казак иргэд бөгөөд өөр зарим суманд цөөнгүй казак иргэд амьдардаг болдог байна. Таблиц 1-ийг хар. Судалгаанд Улаанбаатар хотын Налайх дүүрэг орсон болно. Налайхын уурхайд 1930 – 1940-өөд оноос хойш Баян-Өлгий аймгаас Казакууд ажиллахаар нүүн ирж суурьшжээ. Өдгөө тэд тус дүүргийн хүн амын 30 хувийг эзэлдэг аж. Судалгаанд хамрагдсан орон нутгийн хүн амын бүтэц Ховд аймаг: Хүн амын нийт тоо 91, 770 10 хувь нь Казак Буянт сум: Хүн амын нийт тоо: 3,200 30 хувь нь Казак, 10 хувь ньТува болон Узбек, сургууль – 55 хувь нь Казак Ховд сум: Хүн амын нийт тоо 4, 917 95 хувь нь Казак Жаргалан сум аймгийн төв: Хүн амын нийт тоо 32,332 18 хувь нь Казак, 2-р сургууль – 55 хувь нь Казак Мөнххайрхан сум: Хүн амын нийт тоо 2, 529 98 хувь нь Урианхай Эрдэнэбүрэн сум: Хүн амын нийт тоо 3,363 96 хувь нь Өөлд, 4 хувь нь Казак Баян-Өлгий аймаг: Хүн амын нийт тоо 99,112 90 хувь нь Казак Алтай сум: Хүн амын нийт тоо 4,010 60 хувь нь Казак, 40 хувь нь Урианхай Буянт сум: Хүн амын нийт тоо 3, 127 49 хувь нь Казак Өлгий сум аймгийн төв: Хүн амын нийт тоо 29,210 98 хувь нь Казак, 5-р сургууль 100 хувь Казак Цэнгэл сум: Хүн амын нийт тоо 8,298 80 хувь нь Казак, 20 хувь нь Тува Улаанхус сум: Хүн амын нийт тоо 9, 075 100 хувь Казак Улаанбаатар хотын Налайх дүүрэг: Хүн амын нийт тоо 23,620 30 хувь нь Казак 9
  • 10. Налайхын 4-р хороо: Хүн амын нийт тоо 4,519 90 гаруй хувь Казак Шилжих хөдөлгөөн Монгол улсын дотоод дахь шилжих хөдөлгөөнд Казакуудын талаар ямар нэгэн тоо баримт байхгүй байна. Баян-Өлгий, Ховд аймагт хоюуланд нь Казакууд аймгийн төв рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнд оролцож байгаа дүр зураг харагдаж байна. Саяхны судалгаанаас харахад шилжих хөдөлгөөний сөрөг үр дагавар хүүхдийн боловсролд нөлөөлж байгаа аж. Гэхдээ тус хоёр аймгаас гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн нь Улаанбаатар хот, төврүү гэхээсээ илүү Казакстан улс руу чиглэсэн бөгөөд 2004 оноос хойш энэ хөдөлгөөн нь дахин сэргэж байгаа юм байна. Энэхүү гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөний явцад хүүхдийн сургууль шилжилтийн хөдөлгөөнийг нарийн хөтлөөгүй нь Баян-Өлгий аймаг дахь сургууль завсардалт өндөр хувьтай холбоотой байж болох юм. Баян-Өлгий аймгаас авсан тоо баримтаас үзэхэд 1990 онд 10,000 өрх Казакстан руу нүүсэн байна. Тус аймгийн засаг даргын тооцоолж байгаагаар, 1990, 1994 оны хооронд бараг 70 000 өрх Казакстан руу нүүсэн аж. Энэ шилжилт нь 1990-ээд оны сүүлээр зогссон боловч 2002 онд дахин эхэлж, 86 өрх шилжиж, улмаар энэ тоо нь 2004 онд 1 294-д хүрсэн байна. Зарим өрх буцаж ирж байгаа гэсэн ерөнхий ойлголт төв газарт байдаг боловч аймгийн засгийн даргын үзэж байгаагаар анхны явсан 70 000 өрхөөс зөвхөн 5 000 нь л буцаж ирээд байгаа байна. Жишээлбэл, 2004 онд 28 өрх Казакстанаас буцаж ирсэн аж. Ядуурал Баримтаас үзэхэд нийслэл хотоос алслагдсан, үндэстний цөөнх амьдардаг баруун аймгуудын нутгийн бусад хэсэгтэй харьцуулахад илүү эмзэг байдал байна. Жишээлбэл: 2000 оны статистик мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд ядууралын хувь 36 байхад баруун бүсэд 51 хувь байна. Зөвхөн бидний очсон аймгуудаар авч үзэхэд үндэсний хэмжээний ядуурал 36 хувь Казакууд ихээр амьдардаг Ховд аймагт 35 хувь, Баян- Өлгий аймагт 46 хувь байна. Казакууд ихээр амьдардаг. Казакууд олноор амьдардаг Улаанбаатар хотын захын дүүрэг болох Налайхын 4-р хороо нь ядуурал болон бусад эмзэг байдалд илүүтэй өртжээ. Хүн амын 90 хувь нь Казак иргэд байдаг энэ хороо нь хамгийн ядуу хороо юм. Хэдийгээр 4-р хороо нь Налайхын хүн амын 19 хувийг бүрдүүлдэг боловч уг дүүргийн нийт ядуу өрхийн 37 хувь, мөн 5-аас доош насны хүүхэдтэй ядуу иргэдийн 30 хувь энэ хороонд амьдардаг байна. Энд бас ядуу болон нэн ядуу өрх толгойлсон эмэгтэй болон дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байна. Энэ бүгд нь боловсролын үйлчилгээнд хамрагдах бага хувьтай таарч байгаа юм. Б. Боловсролд оролцох оролцоо ба гүйцэтгэл Бичиг үсэгт тайлагдалтын хувь бага байна. 10
  • 11. АХБ-аас гаргасан мэдээнээс үзэхэд, Монголын 16 ястны бүлгүүдийн аль нь ч “хөгжлийн үр шимээс хүртэхийн хувьд олонхийн бүлгээс илүү эмзэг байдалд хүргэх ямар нэг ялгаатай зүйл үгүй” гэжээ. Гэхдээ АХБ боловсролын үйлчилгээний хүртээмж бага байдаг алслагдсан нутагт бичиг үсэгт тайлагдалт дорой байгааг бас тэмдэглэжээ. Эдгээр бүлгүүд нь үндэстний цөөнх байна. Жишээлбэл, халхууд буюу Монголчуудын олонхийн хувьд 7 ба түүнээс дээш насны нийт иргэдийн 4,6 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байхад энэ тоо Казак иргэдийн хувьд бараг 50 хувиар илүү буюу 6,8 хувь байна. Өөр хоёр үндэстний цөөнх болох Дархад 8,4хувь, Хотонгуудын 9,8 хувь хувьд энэ үзүүлэлт нь бүр ч өндөр байна. Үндэстний цөөнхийн бичиг үсэгт тайлагдсан байдалтай холбоотой анхаарал татаж буй өөр нэг асуудал бол Монголчуудын дунд эмэгтэйчүүдийн боловсролын байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр байдаг бол бичиг үсэгт тайлагдаагүй Казак эмэгтэйчүүдийн тоо Казак эрэгтэйчүүдээс илүү байна. 2000 оны хүн амын тооллого. Сургууль завсардалт илүү их байна. Бичиг үсэгт тайлагдсан хүн амын хувиар дор үзүүлэлттэй байгаа гол төлөв Казак иргэд амьдардаг Баян-Өлгий аймагт, сургууль завсардалт улсын хэмжээнд хамгийн их байна. Эндээс үзэхэд Казак хүүхдүүдийн эзэмшиж байгаа боловсрол нь чанар бусдаас доогуур, сурах тэгш боломжоор хангагдаагүйтэй холбоотой гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Баян-Өлгий аймгийн хүүхдүүд улсын дундаж хэмжээтэй харьцуулахад 3 дахин илүү сургууль завсардаж байна. Казак хүүхдүүд улсын хэмжээний нийт хүүхдийн 5 хувь, сургуульд суралцагсдын 4 хувийг эзэлдэг. Гэтэл үндэсний хэмжээнд сургууль завсардалт 1,9 хувь байхад Баян-Өлгий аймагт энэ нь 6,2 хувь байна. 2003 – 2004 оны хичээлийн жилийн байдлаар тус аймгийн сургууль завсардалт янз бүрийн эх сувгаас авч үзвэл 13 – 16 хувь байна. Сургууль завсардагчид нь хэн бэ? Энэ нь хэр зэрэг ноцтой асуудал болоод байна вэ? Зарим нэг эх сурвалжаас үзвэл, 1990 оноос Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш нийт 200,000 хүүхэд сургууль завсардаад байна. БХА Гэсэн хэдий ч сургууль завсардалттай холбоотой мэдээ баримт нь өөр өөр эх сувагт янз бүр, жил бүрийн тоо маш ялгаатай байна. Энэ судалгааны хувьд л гэхэд, Ховд аймгийн сургууль завсардалтын тоо БСШУЯ болон бусад сувгаас авсан байдлаар 219 байгаа бол БСХ-ийн бусад материалаас үзэхэд 691 байна. Энэ нь сургууль завсардалтын талаар нэгдсэн ойлголт үгүй болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүүхдийн тоо мэдээнд ороогүй, бусад бүлгийн хүүхдүүдийн боловсролд хамрагдах асуудлыг янз бүрээр тодорхойлдогтой холбоотой. Зарим тохиолдолд хоёр долоо хоногийн албан бус сургалтад хамрагдагсан хүүхдийг тоонд оруулаагүй байхад өөр тохиолдолд сургуульд огт суралцаагүй хүүхдүүдийг сургууль завсардагсдын тоонд оруулдаг байна. Ер нь сургууль завсардагсдын тоог гаргахдаа хичээлийн жилийн эхэнд байсан хүүхдийн тооноос хичээлийн жилийн эцэст байгаа хүүхдийн тоог хасах гэсэн энгийн аргаар боддог аж. Гэхдээ энэ тооцоо нь хувь хүүхдийг 11
  • 12. тооцдоггүй, өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн дундуур өөр сургуульд шилжсэн 5 хүүхэд байлаа гэхэд энэ 5 хүүхдийн тоог сургууль завсардагчдын тооноос хасдаггүй байна. Мөн тухайн хичээлийн жилийг дүүргэсэн боловч дараагийн хичээлийн жилд ирээгүй хүүхдийг сургууль завсардалтад оруулж тооцдоггүй байна. Үүнээс гадна сургуулийн санхүүжилт нь сургуулийн хүүхдийн тооноос шалтгаалдаг учир сургууль завсардсан хүүхдийг байгаагаар оруулж тооцох аюул харагдаж байна. Энэ нь хөдөө орон нутаг болон гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн ихтэй орон нутагт илүү байж болох юм. Сургуульд нас оройтож орж байна. Сургуульд нас оройтож орох нь сургууль завсардалт болон сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл бөгөөд энэ нь баруун болон хангайн бүсэд өндөр байна. Энэ бүсэд 2000 онд 9 болон түүнээс дээш насандаа сургуульд элсэгчдийн эзлэх хувь нийт элсэгчдийн 16 хувийг эзэлж байна. Нэгэн судалгаанаас үзэхэд, сургууль завсардагсдын 90 хувь нь 9 ба 10 насандаа анх сургуульд орсон байна. Мөн сургууль завсардагсдын ихэнх нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй байдаг. Хотын Захын Хорооллын судалгаа. 2005 – 2006 оны хичээлийн жилээс эхлэн 11 жилийн боловсролын тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан нэгдүгээр ангид хүүхэд 7 настайгаас эхлэн орж байна. Гэхдээ 1999 оноос хойш Боловсролын тухай хуулийн дагуу боломжтой газар хүүхэд 6 -7 настайдаа сургуульд орж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 7 болон бага насны хүүхдийн сургуульд орох тоо нэмэгдсээр байгаа аж. Бага сургуульд бага насандаа орох нь хүүхдийн сурлагад эерэг нөлөө үзүүлж байгаа боловч баруун бүсэд 7 настайгаасаа сургуульд явж байгаа хүүхдийн тоо харьцангуй цөөн байна. 2000 онд гэхэд баруун бүс нутагт сургуульд элсэгчдийн 15 хувь нь 7 настангууд байгаа нь улсын дундаж хэмжээнээс даруй хоёр дахин бага байна. Бусад бүс нутагт 7 настангуудын эзлэх хувь 16-27 хувь, Улаанбаатар хотод 42 хувь хүрч байхад баруун бүсэд энэ хувь бага нь харагдаж байна. 2004 – 2005 оны хичээлийн жилд Ховд аймагт сургуульд шинээр элсэгчдийн 45 хувь нь 7 настангууд байсан ба энэ жилд бүх нийтээр 7 настайгаас сургуульд элсэх шийдвэр гарчихаад байхад Баян-Өлгий аймагт нийт элсэгчдийн дөнгөж дөрөвний нэг нь уг шийдвэрийг биелүүлжээ. Алтай суманд гурван 1-р анги байхад хоёрт нь 7 настангууд, нэгд нь 8 болон түүнээс дээш настангууд байна. Алтай сумын багийн сургуулийн тавдугаар анги төгсөгч 27 хүүхдийн зөвхөн 10 нь сумын төвийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан байна. Сургуулийн захирлын тайлбарласнаар багийн бага сургуульд хүүхэд нас оройтож ордог учир тавдугаар анги дүүргэхдээ 14 – 18 настай байдаг аж. Сургуулийн өмнөх боловсролын оролцоо бага байна. Казак хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх боловсролын ямар нэгэн тусгайлсан бодлого хөтөлбөр байдаггүй боловч Баян-Өлгий аймаг нь Сургуулийн Өмнөх Боловсролын Төвийн анхаарлын төвд байгаа ажээ. Тус аймгийг сонгож авсан нь уг аймгийн Улаанбаатар хотоос алслагдсан газарзүйн байрлал, сургуулийн өмнөх боловсролын хувь онцгой бага байгаатай холбоотой байна. 12
  • 13. Сургуулийн өмнөх боловсролын ач холбогдол Сургуулийн өмнөх боловсрол болон 4 ба 8-р ангиудад сурлагын амжилтын талаар БСШУЯ-наас саяхан явуулсан судалгаанаас үзэхэд цэцэрлэгт удаан хугацаагаар явсан хүүхэд бага хугацаагаар хамрагдсан хүүхдийг бодвол илүү амжилттай суралцаж байна. Наймдугаар анги төгсөгчдийн бага насандаа цэцэрлэгт явсан сурагчид яваагүй сурагчдаа бодвол сургууль төгсөх шалгалтаа илүү амжилттай өгчээ. БСШУЯ, Сургуулийн өмнөх боловсролын тайлан БСШУЯ-ны судалгаа нь сургууль завсардалтыг сургуулийн өмнөх боловсролтой холбон тайлбарласан байна. АХБ, 2002 Оролцоо: Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт Баян-Өлгий аймагт нь хамгийн бага байна. Тухайлбал: улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 33 хувь байгаа бол энэ аймагт 20 хувь байна. Сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах Үндэсний Хөтөлбөр – 2 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын дундач хувь 33 байгаа бол энэ аймагт 20 байна. Сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах Үндэсний Хөтөлбөр – 2 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг тус аймагт эрс нэмэгдүүлжээ. 2001 онд уг аймагт цэцэрлэгтийн хамрагдалт 7 хувь, бусад хувилбарт сургалтад хамрагдалт 5 хувьтай байсан байна. 2004 он гэхэд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж 17,5 хувь болсон бол бусад хувилбарт сургалтад хамрагдсан хүүхдийн тоо 3 дахин нэмэгдэж 17, 5 хувь болж, улмаар нийт сургуулийн өмнөх боловсролын хувь 35 болжээ. Өнгөрсөн жилд санхүүжилтээс шалтгаалан хувилбарт сургалтад оролцогсдын хувь буурч 15, 4 хувь болсон боловч албан цэцэрлэгт суралцагсдын хувь 2,4-өөр нэмэгдэж 19,9 хувь болсон байна. Ингэснээрээ нийт оролцоо адил түвшинд байна. Ховд аймгийнхны танилцуулснаар, тэд сургуулийн өмнөх боловсролд оролцогсдын тоог ястан үндэстний бүлгээр нь гаргадаггүй байна. Гэхдээ зарим нэгэн баримт олдож байв. Казакуудын амьдардаг Ховд сум нь 1996 оныг хүртэл шилжилтийн үеэр 1993 онд цэцэрлэг хаагдсанаас хойш цэцэрлэггүй байсан цорын ганц сум байжээ. Ховд аймагт албан ёсны цэцэрлэгт явдаг хүүхдийн хувь 25 байдаг бол Ховд суманд жилийн улирлаас шалтгаалан 9 – 13 хувь байдаг байна. Аймгийн хэмжээний тайлан ба албан бичгүүдэд цэцэрлэгүүд нь даацаа дийлэхгүй байгаа тухай дурьдах нь элбэг байгаа боловч Ховд сумын Казак цэцэрлэг, аймгийн төвийн Казак хорооны цэцэрлэг хоёулаа байрныхаа хүчин чадлын хэмжээнээс бага хүүхэдтэй ажээ. Ховд аймгийн Буянт сум мөн адил цэцэрлэгт хамрагсдын тоог ястан үндэстний байдлаар нь гаргадаггүй байна. Гэхдээ сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын зорилгод хүрэхэд амжилт олж цэцэрлэгт явдаг хүүхдийн хувь 40 хүрч байгаа ч Казак хүүхдүүд ялангуяа Ховд сумаас ирсэн хүүхдүүд энд бага хувь эзэлнэ гэж оршин суугчид хэлж байв. 13
  • 14. Сургуулийн өмнөх боловсролын оролцооны судалгаа Ховд аймаг нийт сургуулийн өмнөх боловсрол 45 % цэцэрлэг 25% хувилбарт сургалт 20 гаруй % Буянт сум нийт сургуулийн өмнөх боловсрол 40 % Ховд сум нийт сургуулийн өмнөх боловсрол 30 % цэцэрлэг 9 – 13 % хувилбарт сургалт 17 % Жаргалан сум аймгийн төв нийт сургуулийн өмнөх боловсрол 45 % цэцэрлэг 24 % хувилбарт сургалт 21 % 2-р сургууль нийт сургуулийн өмнөх боловсрол 20 % Мөнххайрхан сум нийт сургуулийн өмнөх боловсрол 42 % Эрдэнэбүрэн сум нийт сургуулийн өмнөх боловсрол 30 % Баян-Өлгий аймаг нийт сургуулийн өмнөх боловсрол 35 % цэцэрлэг 20 % хувилбарт сургалт 15 % Алтай сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 30 % цэцэрлэг 11 % хувилбарт сургалт 19 % Буянт сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 19 % цэцэрлэг 14 % хувилбарт сургалт 5 % Өлгий сум аймгийн төв: нийт сургуулийн өмнөх боловсрол 44 % цэцэрлэг 33 % хувилбарт сургалт 11 % 5-р сургууль нийт сургуулийн өмнөх боловсрол 10 - 20 % Цэнгэл сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 15 % цэцэрлэг 11 % хувилбарт сургалт 4 % Улаанхус сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 25 % цэцэрлэг 7 % хувилбарт сургалт 18 % Улаанбаатар хот нийт сургуулийн өмнөх боловсрол 34 % цэцэрлэг 34 % хувилбарт сургалт <1 % Налайх дүүрэг: нийт сургуулийн өмнөх боловсрол 29 % цэцэрлэг 25 % хувилбарт сургалт 4 % Налайхын 4-р хороо нийт сургуулийн өмнөх боловсрол Сургуулийн өмнөх боловсролын оролцоог нэмэгдүүлэх Засгийн газрын стратеги: 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай үндэсний хөтөлбөр нь 2007 он гэхэд уг оролцоог 62 %-д хүргэх зорилт тавьжээ. Үүнээс 41 %-ийг албан ёсны цэцэрлэгээр, 21 %-ийг албан бус сургалтаар уг зорилтыг хангахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн эцэг эхэд зориулсан гарын авлагыг түгээх замаар хөдөөгийн хүүхдийн 35 % -ийг зайны сургалтад хамруулж сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэх арга замыг уг хөтөлбөрт бас онцлон дурьдсан байна. Цэцэрлэгийн барилгын хангамж, байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна дээрх хөтөлбөр нь хувилбарт хэлбэрүүд болон хувийн цэцэрлэгийг хөгжүүлэх зорилго тавьсан байна. 2004 – 2005 оны хичээлийн жилд 14
  • 15. Монголд байсан 687 цэцэрлэгээс 25 нь буюу 3, 6% нь хувийн хэвшлийнх байна. Хувилбарт цэцэрлэгийн хамгийн өргөн хэлбэр нь гэр цэцэрлэг буюу нүүдлийн цэцэрлэг юм. Гэр цэцэрлэг нь зуны улиралд баг дамжин нүүдэллэж малчдын хүүхдэд хүрч 2 – 3 долоо хоногийн сургалт явуулдаг байна. Баян- Өлгий аймгийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдагсдын бараг тэн хагас нь ийм маягийн богино хугацааны сургалтаар үйлчилгээ авдаг. Зарим суманд цэцэрлэгийн хувилбарт сургалт нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн хэлбэр болдог байна. Гэр цэцэрлэгийн өөр нэг ашигтай тал нь өвлийн улиралд гэр нь цэцэрлэгийн хажууд үлдэж хагас өдрийн үйлчилгээ үзүүлж болдог тал ч байна. Энэ үед эцэг эхчүүд нь хоолны мөнгө төлөх шаардлагагүй болдог буюу хандивын цэцэрлэг маягаар ажилладаг байна. Зарим аймаг, сумын засаг захиргаа ийм төрлийн цэцэрлэгийг дэмждэг. Баян-Өлгий аймагт иймэрхүү цэцэрлэг нь 250 хүүхдийн хоолны төлбөрийг даадаг байсан байна. Харин бидний сонссоноор одоогийн засаг захиргаа ийм нийгмийн халамжийн санхүүжилтыг зогсоосон байна. 4. Бодлого боловсруулахдаа Казак хүүхдүүдийг умартжээ. Казак хүүхдүүдэд чиглэсэн боловсролын бодлого, ялангуяа эх хэл, соёл хосолсон үйлчилгээг сонгох талаар ямар нэг тодорхой бодлого үгүйлэгдэж байна. Энэ нь юуны өмнө үндэстний цөөнхийн талаархи ойлголт төвдөө дутмагаас болдог байна бидний ярилцсан. БСШУЯ болон боловсролын бусад байгууллагын хүмүүсийн ихэнх нь үндэстний цөөнхийн тухай ерөнхийд нь ч, Казакуудын нөхцөл, хэрэгцээний тухайд ч нэг их чухал авч үзэхгүй байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн шинэ стандардын сурах бичгүүдийг Казак хэлнээ орчуулж эхэлсэн нь тэдний сурах онцгой хэрэгцээг хангах талаар авч хэрэгжүүлсэн ганц арга хэмжээ байлаа. А. Асуудлын талаар нэгдсэн ойлголт төвийн хэмжээнд үгүйлэгдэж байна. Үндэстнүүдийн хооронд улс төрийн зөрчил, сөргөлдөөн байдаггүй нь тэдний эрхийн талаар амарлингуй хандлагыг бий болгожээ.Боловсролын болон нийгмийн салбарын үндсэн илтгэлүүд ч үүнийг нотлож байна. АХБ- ны боловсролын салбарын үнэлгээ нь “Монголын 16 ястан, үндэстний хувьд боловсролд оролцох оролцоо нь” тэгш биш боловч тийм ч муу биш гээд бичиг үсгийн түвшинг дурьджээ. Ямар нэг асуудал байхгүй гэсэн бат итгэлээс гадна орон нутгийн байдлын талаархи ядмаг ойлголт, Казакуудын тухай тогтсон хэнэггүй хандлага, нийгмийн тэгш байдлын тухай энгийн хэвшил нь Казак хүүхдүүдийн сурах, боловсрох эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судлахыг хойш тавьдаг байна. Ийм ч учраас БСШУЯ болон боловсролын бусад салбар байгууллагын олон албан тушаалтан нь үндэстний цөөнхийн асуудлыг гадаад харилцаа, олон улсын хэмжээнээс урган гарсан асуудал гэж үздэг байна. Б. Орон нутгийн байдал, хэрэгцээний талаархи ойлголт сул байна. Монголд Казак, Тува гээд өвөрмөц соёл, шашин, хэлээ хадгалж, Монголын нийгмийн бусад хэсгээс тусдаа амьдарч, гэрлэдэг цөөн тооны 15
  • 16. бүлгүүд байна. Баян-Өлгий аймгийн алслагдмал газарзүйн байдал, Казакын өвөрмөц соёл, тэдний Казакстаныг чиглэсэн нүүдлээс улбаалан тус аймагт төвөөс анхаарал хэрэггүй, тэд хүсдэггүй гэсэн буруу таамаг ойлголт ч байдаг. Казак хүн амын талаар төвд хангалттай анхаарал тавьдаггүй тухай Боловсрол Судлалын Хүрээлэнгийн ажилтнууд тайлбарлахдаа уг аймаг Казакстанаас дэмжлэг авдаг учир тэдний байдал боломжийн, нэмэлт тусламж шаардлагатай биш гэж байлаа. БСШУЯ-ны дэргэдэх АХБ-ны төслийн ажилтан ч дээрх үзэлтэй санал нэг байсан бөгөөд Баян-Өлгий аймагт хэзээ ч очиж байгаагүй ажээ. Түүнээс гадна тус аймагт Казак сургууль анх хэзээ байгуулагдсан тухай харилцан адилгүй ойлголттой байлаа. Нэг бус эх үүсвэрт дурьдсанаар шилжилтийн үе хүртэл буюу 1992 оны Үндсэн хуулиар үндэстний цөөнхөд төрөлх хэлээрээ сурах эрхийг олгох хүртэл ганцхан Монгол хэл сургуульд болон нийгэмд үндсэн хэл байсан байна. Боловсролын байгууллагын албаны хүмүүс болон Баян-Өлгий аймгийн засаг дарга тайлбарлахдаа хэдийгээр төв засгийн газар 1978 онд Монгол хэлийг албан ёсны хэл хэмээн шийдвэр гаргасан боловч Казак сургууль 1940-өөд онд байгуулагдсан гэв. 1992 оны Үндсэн хууль, 1995 оны Боловсролын тухай хууль Казак хэлээр сурах хууль зүйн эх үүсвэрийг тавьсан боловч энэ нь Баян-Өлгий аймагт байдлыг өөрчилсөнгүй. Юу өөрчлөгдсөн гэвэл, Казакстанаас авч байсан сурах бичгийн хангалт зогссон, Боловсрол Судлалын Хүрээлэн зэрэг төвийн байгууллагын дэмжлэг зогссон, боловсролыг дэмжих эрэлт хэрэгцээ улам нэмэгдсэн байна. В. Казакуудын тухай хэвшмэл ойлголт нь тэдний алслагдмал байдал болон нөхцөл байдлыг .... Үндсэн хуулийн дагуу бүх үндэстний бүлгүүд нь бүрэн эрхт иргэд байх эрхээр бүрэн хангадсан бөгөөд үндэстний бүлгүүдийн эсрэг институцийн ялгаварлан гадуурхалт байх шинж илэрсэнгүй. Гэхдээ Казакын хэл соёл, боловсролын тогтолцоо дахь Казакуудын оролцооны тухай Монголчуудтай ярилцаад үзэхэд зарим нэгэн сөрөг хандлага, хэвшмэл үзэл ажиглагдаж байлаа. Энэ бүгдээс хамгийн түгээмэл нь Казакууд Баян-Өлгийд алслагдсан байдалд амьдардаг болон өөр бүлгийн хүмүүстэй гэрлэдэггүйг, тэд Монгол хэл үзэхийг таашаадаггүй, мөн Монголчуудтай хамаагүй холилдохыг хүсдэггүй гэсэн ойлголт байна. Гэтэл Казак, Монголчууд хамт амьдардаг анги аль сумын Казак аймгууд Монгол хэлний сургуульд хүүхдээ өгдөг байна. Ховд аймгийн Ховд суманд эцэг эхчүүдийн хүсэлтээр сургууль нь Монгол хэлний анги нээсэн байна. Мөн 100 гаруй хүүхэд нь зэргэлдээ Буянт сумын монгол хэлний сургалттай сургуульд суралцдаг. Бас өөр нэг хэвшмэл ойлголт байдаг нь Монголчууд Казакуудын боловсролыг өндөр үнэлдэггүй, ач холбогдол өгдөггүй, боловсролоо дээшлүүлэх хүсэлгүй гэж үздэг байна. Үүний зэрэгцээ Аймгийн Хүүхдийн Төлөө Төвийн ажилтан хэлэхдээ Баян-Өлгий аймгийн Сургуулийн өмнөх боловсролын ажилтнууд нь бүгд Казак, тэнд олон жил ажилласан, гэвч тэдний уламжлалт хандлагаас нь улбаалан уг аймагт шинэ үйл ажиллагаа бараг хийгддэггүй гэж байлаа. Холимог хэлтэй ангид байгаа 16
  • 17. Монгол хүүхдүүд Казак хэл сурах оролдлого гаргаж байхад Казак хүүхдүүд Монгол хэл сурах сонирхол бага байдаг тал ажиглагдаж байсан гэж тэрээр нэмж хэлсэн юм. Казак аялгаар шоолон ярих явдал Монголчуудын дунд нэлээд байдаг. Казак гэр бүлийнхэн олон цагаар ажиллаж, хүүхдийнхээ боловсролд анхаарал тавьдаггүй гэж Налайхын нэгэн албаны хүн хэлж байв. Монголчууд болон Казакуудын хооронд ажиглагддаг зөрчлийн нэг жишээ Налайх дүүрэгт байв. Энд Монгол иргэдийн бүлэг Казакуудыг хөрөнгөө нуун дарж ядуучуудад зориулсан тусламжаас авахын тулд худлаа мэдээлэл өгдөг гэж заргалдсан байна. Уг иргэдийн бүлэг нь 4-р хороонд байгуулагдсан шинэ цэцэрлэгийг дээрх байдлын жишээ болгон дурьджээ. Гэтэл энэ хороо нь дүүргийн 6 хорооноос хамгийн сүүлд цэцэрлэгтэй болсон байна. Хорооны засаг даргын оролцсон дээрх бүлгийн үзэж байгаагаар Казакуудын байдал нь Монголчуудын хорооноос хавьгүй дээр аж. Гэтэл баримтаас үзэхэд 4-р хороонд 2-р хорооноос даруй 3 дахин илүү олон тооны ядуу өрх амьдардаг байна. Логикийн хувьд худлаа байж болох боловч байгаа баримтаас үзэхэд 2-р хороотой харьцуулахад 4-р хороон дахь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин их, 4-өөс дээш хүүхэдтэй өрхийн тоо 6 дахин их байна. Налайхын статистикийн мэдээ, 2004. Хотын захын дүүргийн хүүхдийн амьдралын нөхцөл байдлын талаархи судалгаа мөн л Монгол, Казак хүүхдүүдийн хоорондох зөрчлийн талаар дурьдсан байлаа. Уг судалгаанд дурьдсанаар 4-р хорооны зэргэлдээх хорооныхон хүүхдэд зориулсан олон нийтийн төв байгуулахыг хүссэн боловч түүнийгээ Казак хүүхдүүдээс тусдаа байх ёстой гэж үзжээ Хотын захын судалгаа. Г. Тэгш байдлыг хуульчилж өгснөөр хөгжлийн зорилгод хүрэх хангалттай нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Албаны хүмүүс тэгш байдлын тухай хязгаарлагдмал ойлголттой, үл ялгаварлах гадуурхах, тодорхой бүлгийг хориглохгүй байх зэргээр хязгаарлахаас биш сурах тэгш боломжоор хангах, сургалтын тэгш үр дүнд хүрэх онцгой хэрэгцээг төдий л анхаарахгүй, энэ талаар ярихгүй байлаа. Үндэстний бүлгүүдийн хоорондох ялгаа нь хуваагдах байдалд хүргэж болзошгүй байдлаас зайлсхийхийн тулд тусгай тусламж шаардлагатай онцлог нөхцөл байдал бий болгохгүй гэж үзэж байв. Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга гэхэд хэлний улмаас Казак хүүхдүүдэд тулгарч байдаг бэрхшээлийн талаар ярьсан хэрнээ, хоёрдагч хэлний бэрхшээлтэй хүүхдүүдэд нэмэлт сургалт хийх, тэдэнд туслах талаар ямар нэг үйл ажиллагаа явагддаг уу гэсэн асуултад “Үгүй, бид бүх хүүхдүүдэд адил тэгш ханддаг, үндэс угсаагаар нь ялгадаггүй” гэж байлаа. Улаанбаатар хотын Боловсрол Шинжлэх Ухаан Газрын захирал ч ижил утгатай зүйл хэлж байлаа. Тэрээр “Казак хүүхдүүдэд ямар онцлог хэрэгцээ байж болох талаар би мэдэхгүй юм. Гэхдээ манай бодлого бүх хүнд адил үйлчилж аливаа нэгэн бүлгийг хориглосон зүйл байдаггүй гэдгийг мэднэ” гэв. Тэгш байдлын талаархи Социализмын үеийн бодлого буюу бүх хүнд яг ижил загвараар үйлчлэх арга барил нь хүүхэд төвтэй, 17
  • 18. хувь хүний сурах хэрэгцээг хангахад чиглэсэн, орон нутгийн онцлогт тохирсон байх боловсролын үйчилгээний шинэ ойлголттой тэр бүр таарахгүй билээ. Бүх хүүхдэд ижил зүйл олгох тогтолцооноос онолын хувьд татгалзах гэсэн Монголын оролдлого нь амьдрал дээр өөр байна. Д. Гүйцэтгэл, дэвшлийг хянах үзүүлэлт байхгүй байна. Казак хүүхдүүдийн хэл сурах болон харилцааны өвөрмөц хэрэгцээг хангах талаар анхаарал тавьдаггүйгээс үүдэн тэд боловсрол эзэмших тал дээр бусдаас дор нөхцөлд байна. Үүнээс гадна Монголын боловсролын тогтолцоо дахь нийтлэг хүндрэл, ялангуяа ядуу, хөдөө орон нутаг, алслагдсан газар нутагт чанартай боловсрол эзэмших тал дээр оршин байгаа бэрхшээлүүдийг Казак хүүхдүүд мөн адил амсаж байна. Харин Казакуудын төлөөлөл ядуу, малчин, шилжих хөдөлгөөнд оролцогч зэрэг бусад эмзэг бүлгүүдэд харьцангуй ихээр орсон эсэх талаар цаашид нарийвчлан судлах хэрэгцээ байгаа бөгөөд нийгэм эдийн засгийн бодлого, дэмжлэгт үндэстэн угсаатнуудын асуудлыг тусгайлан тусгах шаардлага гарч болох юм. Судалгаа, тоо баримт хангалтгүй байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос мөн ижил зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь ХЭК-ийн хэрэгжилт Монголд ямар байгаа талаар дүгнэлт хийхэд саад учруулж байгааг дурьдсан байна. Казакуудын эрүүл мэндийн байдал Казакуудын эрүүл мэндийн талаар хангалттай тоо баримт, судалгаа байхгүй байна. Эрүүл мэнд боловсрол хоёр нь нарийн уялдаа холбоотой бөгөөд хязгаарлагдмал боловсрол нь эрүүл мэнд, ариун цэврийн байдалд нөлөөлдөг. Нөгөө талаасаа эрүүл мэндийн сул дорой байдал нь сургуульд хамрагдалт, сурах чадварт нөлөө үзүүлдэг. Хоол хүнсний хомсдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт боловсрол нөлөө үзүүлдэг талаар олон нийтийн ойлголт нэмэгдэж байна. Ялангуяа иодын дутагдал нь тархи, мэдрэлийн хөгжилд муугаар нөлөөлөн, улмаар сурах бэрхшээл, хөгжлийн саатал, өсөлтийн үйл явцыг эрт зогсох үндсэн шалтгаан болдог. ЮНИСЕФ, 2000 2002 онд баталсан Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний Хөтөлбөрт дурьдсанаар Монгол хүүхдүүдэд хоол хүнсний дутагдлын олон шинж илэрдэг байна. 5-аас доош насны хүүхдүүдээс 13 % нь жин багадалттай, бараг дөрөвний нэг нь өсөлтийн бэрхшээлтэй, 40% нь цус багадалтай байна. 5-аас дээш насны хүүхдүүдээс өсвөр үеийнхнийг оролцуулан 16% нь зогсонги өсөлт, таван хүүхэд тутмаас нэг нь иодын дутагдалтай аж. Ундны усны хангамж, ариун цэврийн хангалтгүй байдал нь элдэв өвчлөл, улмаар хоол хүнсний дутагдлыг бий болгох эх үүсвэр нь болдог байна. Саяхны нэгэн тайлангаас үзэхэд хүн амын 40 % нь аюулгүй ундны ус хүртэж чадахгүй байна. Шилжих хөдлгөөн Ариун цэврийн асуудал, дотуур байрны илчлэг муутай хоол, хүнс, түүний чанарын асуудал мөн хурцаар тавигдаж байна. Иодын хэрэглээ төвийн нутгийг бодвол баруун бүсэд 3 дахин бага ЮНИСЕФ, 2000 байгаа боловч энэ тоо нь аймаг, сум, эсвэл үндэстний байдлаар ялгаатай олдоцгүй учир энэ тал дээр Казакуудын нөхцөл байдал, хэрэгцээний 18
  • 19. талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй юм. Албан бус яриагаар Казакуудын олон хүүхэдтэй өнөр өрхийн байдал нь ядуурал, улмаар боловсролын өртгийг даах чадварт нөлөөлдөг гэх үзэл ч байна. Өрхийн ам бүл олон байх нь хоолны хомсдол, улмаар эрүүл мэндийн үйлчилгээ, бусад зардалд илүү төвөг болно. Монголд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо болон дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо ерөнхийдөө буурч байгаа. Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо хөдөөгийн эмэгтэйчүүдийн хувьд хотын эмэгтэйчүүдийг бодвол илүү өндөр байдаг гэдгийг бид мэдэх боловч Казад эмэгтэйчүүд, гэр бүлийн тухай бид сайн мэдэхгүй байна. Үндэстний цөөнхийн талаар тодорхой тоо баримт, судалгаатай байж бид аливаа бүлгийн боловсролын нөхцөл, хэрэгцээний талаар илүү тодорхой дүгнэлт гаргаж чадна. Тоо баримт нь зөвхөн боловсрол биш, мөн эрүүл мэнд, ядуурал, ажил эрхлэлт болон боловсролын хүртээмж, сурах явцад нөлөө үзүүлдэг бусад хүчин зүйлийн талаар байх нь чухал юм. 5. Хүртээмж, чанар, тэгш тохиромжтой байдалд, учирч буй түгээмэл бэрхшээл, саад Казак хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангах шууд бодлого үгүй боловч Казак хүүхдүүдэд боловсролын ерөнхий бодлого хөтөлбөр хүрч байгаа. Гэхдээ Монголын боловсролын тогтолцооны сул тал, сургуульд тохиолддог бэрхшээлүүд тэдэнд бас нэгэн адил тусч байна. Сургалтын хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан өөрчлөх уян хатан байдал, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан боловсролын нөхөн олговор, багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшуулал зэрэг нь боловсролын чанар, хүртээмж, бүх хүүхдэд нийцтэй байхад чиглэх ёстой. Гэсэн хэдий ч бодлого ба түүний хэрэгжилт хоёрын хоорондох зөрүү, үр дүн муутай үйл ажиллагаа нь боловсролын чанар, хүртээмж, тохиромжтой, тэгш байдлыг хангахад гардаг саад бэрхшээлийг даван туулахад хүндрэл учруулсаар байна. Таатай сурах орчин нь сургууль, анги дотор бүх хүүхдэд сурах бололцоог дээд зэргээр хангах тэгш нөхцлийг бүрдүүлнэ. Хэлээс үүдэн гардаг бэрхшээл нь Казак хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангахад саад болж, тэдний шинэ мэдлэг хүлээн авч шингээхэд хэрхэн муугаар нөлөөлж байгаа тухай дараачийн бүлэгт өгүүлнэ. Энэ бүлэгт боловсролын тогтолцоо дахь чанар, тохиромжтой, тэгш байдлыг хангахад учирдаг хэд хэдэн бэрхшээлийг авч үзнэ. Эдгээр бэрхшээл нь хөдөөний эсвэл хүн амын амьжиргааны түвшин доогуур орон нутгийн бусад сургуульд нийтлэг хамаатай бөгөөд нийт хүүхдийн сурах эрх боломжид сөрөг дагавар үзүүлдэг нь Казак хүүхдүүдийн хувьд бүр ч илүү нөлөөтэй юм. Хэдийгээр төрөлх хэлээрээ эсвэл хосолсон хэлээр сурах нөхцөл бүрэн хэмжээгээр бүрдэхгүй байлаа ч гэсэн Казак хүүдүүдийн чанартай боловсрол эзэмших хөгжих эрхийг хангахын тулд тодорхой арга хэмжээг заавал авах зайлшгүй шаардлага байна. 19
  • 20. А. Боловсролын өртгийг даахад учирдаг бэрхшээлүүд 2005 оны Монголын Боловсролын салбарын тайланд “Ядуурал нь хүүхэд сургуульд хамрагдаж байгаа эсэхэд нөлөөлөх цорын ганц хүчин зүйл мөн” гэж тодорхойлжээ. Хөдөлмөр эрхлэх, мал маллагаанд туслах, гэртээ ажиллах зэрэг шаардлага нь сургууль завсардалтын гол шалтгаанд тооцогджээ. Өрхийн боловсролд зарцуулах зардал 1995- 1998 оны хооронд бараг 5 дахин нэмэгдэж, хоол хүнснээс гадуурхи зардалд боловсролын зардлын эзлэх хувь 9,3%- иар өссөн байна. Ядуурлыг бууруулах стратеги Хэдийгээр сургуульд төлбөргүй, сурдаг, ядуу өрхийн хүүхдүүдэд ваучераар сурах бичиг үнэгүй өгдөг, боловсролын өөр олон нөхөн олговор олгодог, мөн ядуу өрхөд зориулсан бэлэн мөнгөний тэтгэмж байгаа боловч бусад албан болон албан бус олон зардал нь ядуу өрхийн хувьд боловсролын өртгийг даахад хүндрэл болсоор байна. Одоогийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг даахад гэр бүлд туслах ямар нэгэн хөнгөлөлт үгүй байна. Ер нь боловсролын зардал нь ялангуяа сургалтын чанар муу, сурах бичиг болон сургалтын бусад материал нь хүртээмж муутай үед байгаа тэтгэмж тэтгэлгээс илүү өндөр байж болох юм. Казак хүүхдүүдийн тухайд дээрх бэрхшээлээс гадна заримынх нь хувьд тэдний гэртээ ярьдаг хэл нь хичээл ордог хэлээс өөр, эсвэл хичээл ордог хэл нь хэрэглэж буй сурах бичгээс өөр хэлээр байдагт байна. Энэ байдал нь сургууль тэдэнд тохирч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж, сургуульд суралцахын ач холбогдлыг бууруулж байна. Б. Хөрөнгө нөөцийн хангамж хүрэлцээгүйгээс үүссэн асуудлууд Сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн өгүүлснээр Хүүхдийн мөнгөний хөтөлбөр зэрэг бэлэн мөнгөний туслалцаа нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд нь байлгахад их ач холбогдолтой байна. Сурах бичгийн ваучер, хичээлийн хэрэгсэл зэрэг туслалцааг олон хүүхэд нь сургуульд явдаг өрхийн хувьд хэрэгтэй зүйл хэмээн тэд бас үзэж байна. Гэвч Улсын төсөв нь зорилтот бүлэгтээ хүрэхэд хангалтгүйн учир сургуулийн захиргааны тусламжтайгаар сум, багийн засаг дарга нарын зүгээс өрхүүдийг орлого амьжиргаагаар нь дугаарлах, эсвэл ээлжээр тэтгэмж олгох зүйл гардаг гэдэгтэй бүгд санал нэг байв. Зарим газарт тусламж нь авах ёстой өрхийн талд нь ч хүрэлцдэггүй тэр бүр жинхэнэ эзэндээ хүрдэггүй гэж байлаа. Дэлхийн Банкны судалгаагаар Хүүхдийн мөнгөний хөтөлбөрт оролцогчдын 49 % нь ядуу бус өрх байна. АХБ, 2005 Хөтөлбөрт хамрагдагсдыг тодорхойлдог сум, багийн засаг дарга нарын дунд авилга байдаг, хамаатан садан, эсвэл өөр ямар нэгэн холбоо сүлбээтэй хүмүүс нь “арын хаалгаар” авдаг гэж хүмүүс ярьж байлаа. Сургуулийн санхүүжилт нь сургалтын зардал болон байрны хэрэгцээг хангахад хүрэлцдэггүйгээс гадна хүүхдийн тоогоор шууд төсвийг тооцдог тогтолцоог хүмүүс шүүмжилж байв. Хүүхдийн тоогоор санхүүжүүлдэг Одоогийн тогтолцоо нь хүүхдийн олонхид хүрэхдээ хүн ам тархай бутархай байрласан газарт тохиромжтой биш юм. Соросын сангийн сургуулийн санхүүжилтын талаар хийсэн судалгаа нь өнөөгийн 20
  • 21. санхүүжилтыг тооцдог томьёоллыг хөдөөний жижиг сургуулиудад ашиггүй, зөвхөн 2000-аас доошгүй хүүхэдтэй сургуульд л таарч байна гэсэн дүгнэлт хийжээ. Ийм учраас сургуулийн төсвийг тооцдог арга нь Казакууд олноор амьдардаг баруун бүсийн алслагдсан орон нутагт ашиггүйгээс гадна байрлал, ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй байдал, үндэстний цөөнх, хэл сурах онцгой хэрэгцээ зэрэг холбогдох зардлыг тооцоогүй байна. В. Багш бэлтгэх сургалтын асуудал Багш бэлтгэх үйл ажиллагааны хангалтгүй үр дүн муутай арга байдлаас үүдсэн сургалтын чанартай холбоотой олон хүндрэл Казак хүүхдүүдэд учирч байна. Жишээлбэл: багшийн мэдлэг чадвар, түүний дотор Монгол хэлний чадварын талаар нийтлэг стандард байдаггүй, багш бэлтгэдэг сургуулиуд нь багшлах чадвартай боллоо гэдгийг батлах шалгалт байдаггүйн улмаас төгсөгчдийн түвшин болон чанар нь харилцан адилгүй байдаг байна. Хэдийгээр нотлох баримт үгүй ч Баян-Өлгий аймгийн сургуулиудын удирдлагуудын үзэж байгаагаар Баян-Өлгий, Казакстаны төгсөгчдийн чанар харьцангуй доод түвшинд байдаг гэнэ. Энэ жилээс мөрдөж эхэлж буй шинэ стандардаар багш нар мэдлэг чадвараа байнга дээшлүүлээд зогсохгүй, тэдний багшлах үүрэг өөр болж байна. Хэдийгээр 2002 оноос хойш шинэ стандартын арга зүйгээр багш нарт сургалтууд явагдаж байсан боловч тэд цоо шинэ арга зүйгээр ажиллахад бүрэн бэлтгэгдээгүй байна. Шинэ стандардын үзэл баримтлал ойлголт, түүнийг амьдралд хэрэгжүүлэх технолог, мэдлэг, чадварын аль аль нь үгүйлэгдэж байгаа аж. Дээрх давтан сургалтын дагуу санхүүжилт хангалттай эсэх талаар яамнаас өгсөн, багш нарын авсан мэдээллүүд өөр байна. Гэхдээ Баян-Өлгийн аймгийн Боловсрол, соёлын төвийнхний хэлснээр санхүүжилт нэн хангалтгүй учир бага ангийн багш нар шинэ стандардын сургалтад өнгөрсөн жил нэг л удаа явсан, тэгэхдээ замын зардлаа өөрсдөө төлсөн гэнэ. Үүнээс гадна Ховдын багшийн сургуулийн удирдлага шинэ стандардаар хийсэн төвийн сургалтуудад багш бэлтгэх сургуулийн багш нар хамрагдаагүй гэж хэлсэн нь шинэ багш нарыг бэлтгэх ажил тун хангалтгүй байгааг харуулж байна. Түүнчлэн багш нарын чанарт хяналт тавих тогтолцоо үгүй, үргэлжлүүлэн дэмжих үйл ажиллагаа явагддаггүй байна. Багшийг заах арга зүйн удирдлагаар хангах үүргийг Боловсрол, соёлын төв хариуцдаг боловч олонхи сумдын үзэж байгаагаар уг төвийн арга зүйчид жилд зөвхөн нэг хоёр удаа л суманд очдог, тэр нь үргэлж сургалт байдаггүй. Сургууль болон ангийнхаа түвшинд багш нар арга зүйгээ сайжруулах чиглэл өгдөг ч тун бага заавар зөвлөлгөө авдаг байна. Багш нарын хувьд сургалтын бэрхшээлтэй асуудлаар хамтарч ажиллах юм уу эсвэл илүү их туршлагатай багш нараасаа сурах хөшүүрэг тун хомс байдаг аж. Г. Сургуулийн авцалдаагүй календар, хөтөлбөр, сургалтын материал Монголын ерөнхий боловсролын сургуулийн хуваарь нь орон нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйл ажиллагааны хуваарь, өрхийн 21