SlideShare a Scribd company logo
1 of 7
Чийг температур хэмжих зөөврийн багаж
Өөрийн хийж байсан чийг температур хэмжих багажийг схем, програмын хамт
дэлгэрэнгүйгээр оруулахаар шийдлээ. Агаарын чийгшил гэдэг нь тухайн температурт
агаарт зөөгдөж болох усны уурын хэмжээг агаарт тухайн үед агуулагдаж байгаа усны
уурын хэмжээтэй харьцуулсан харьцаа юм. Түүнээс биш тухайн үед агаарт зөөгдөж байгаа
усны хэмжээ биш юм. Хүний амьдрах байрны стандарт чийгшил нь 40-60% байдаг.
Температурын болон чийгийн мэдрүүр нэгдсэн байдлаар хийгдсэн байдаг юм байна лээ.
Хигрометрүүд нь орчны чийгшлийг хэмжихэд ашиглагддаг багаж юм. Хигрометрийн
энгийн хэлбэрийг ихэвчлэн психрометр нэрээр сайн мэддэг ба дотроо хуурай бөмбөлөг ба
чийг хэмжих чийгтэй бөмбөлөг гэх 2 термометрийг багтаадаг. Орчин үеийн
электроникийн төхөөрөмжид температурыг хэмжихдээ цахилгаан эсэргүүцлийн
өөрчлөлтөөр, харин чийгийг хэмжихдээ цахилгаан багтаамжийн өөрчлөлтөөр хэмждэг
.(zurag1)

Агаарын чийгшил хэмжих
АГААРЫН ЧИЙГШИЛ ХЭМЖИХ
2011-04-24 23:16

Цаг уурын станцад агаарын чийгшлийг психрометрийн, гигрометрийн болон бусад
аргаар      (жингийн,       шүүдэр        цэгийн       гэх      мэт)       хэмждэг.
Психрометрийн арга нь хуурай ба нойтон термометрийн заалтын зөрүүгээр агаарын
чийгшлийг тодорхойлдог арга юм. Эдгээр багажуудын ажиллах үндсэн зарчим нь агаар
хуурай байхын хэрээр ууршилт их явагддаг бөгөөд ууршилтанд дулаан зарцуулагддаг
явдалд                                                                үндэслэгджээ.
Психрометр нь хуурай болон нойтон хоѐр термометрээс бүрдэнэ. Хуурай термометр нь
тухайн үеийн агаарын температурыг хэмждэг. Нойтон термометр гэж нөөцлүүрийг нь
ажиглалтын хугацаанд чийгтэй байлгахын тулд тусгай зориулалтын батист гэж нэрлэгдэх
нэрмэл усаар норгосон даавуугаар ороосон термометрийг хэлнэ. Нөөцлүүрийг ороосон
даавуунаас ууршилт явагдах учир термометрийн заалт хуурай термометрийн заалтнаас
байнга                                 бага                                  заадаг.
Орчны агаар хичнээн их хуурай байвал ууршилт төдий чинээ их явагдаж,
термометрүүдийн заалт улам их болдог. Энэ зөрүү нь агаарын чийгшлийг тодорхойлж
өгдөг. Цаг уурын станц дээр станцын психрометрийг, хээрийн нөхцөлд аспирацын
психрометрийг                   тус                  тус                  хэрэглэнэ.
Аспирацын (сэнст) психрометр: Энэ багаж нь термометрийн нөөцлүүрийн дэргэд
тодорхой хэмжээний хурдтай агаарын урсгалыг бий болгох сэнст хоолой, сэнсийг
ажиллуулах механизм бүхий тусгай хүрээнд бэхлэгдсэн хоѐр ижил термометрээс бүрдэнэ.
Салхилуурын механизмын баадууг толгойн дээр байрлах түлхүүрээр түлхдэг.
Термометрүүд нь гадны нөлөөлөл, нарны шууд тусгалаас төмөр хоолой, бортогоор
хамгаалагдсан                                                                 байна.
Термометрийн хуваарийн хязгаар -250-(+510С), харьцангуй чийгийг хэмжих хязгаар 10-
100%, нөөцлүүрийн орчим үүсэх зохиомол салхины хурд 2 м/с, сэнсний ажиллах хугацаа
8-10 минут юм.




                                                                   zurag1
Хавар агаарын температур нэмэх болсон үеэс эхлэн намар агаарын температур хасах
болох хүртэл аспирацын психрометрээр агаарын чийгийн хэмжилт хийдэг.
Термометрүүдийн нөөцлүүр газрын гадаргаас дээш хоѐр метрийн өндөрт байхаар
аспирацын психрометрийг байрлуулна. Баруун гар талынх нь нөөцлүүрийг батист
даавуугаар ороож уях ба хоѐр долоо хоног тутамд даавууг сольдог. Уяхдаа даавуугаа
нугалаасгүй, нягт ороохдоо даавууны хоѐр захыг нөөцлүүрийн тойргийн дөрөв хуваасны
нэгээс ихгүй хэмжээгээр хоѐр захыг нь зөрүүлж нарийн цагаан утсаар уяна.
Ажиглалт хийхээс өмнө 15 минутын өмнө гаргаж шонд өлгөнө. Нойтон термометрийн
батистыг норгохдоо заавал нэрмэл ус хэрэглэх ба тусгай дусаагуур ашиглана. Үүний тулд
дусаагуурыг термометрийн нөөцлүүрийн хамгаалах хоолойн дотуур эцэс хүртэл оруулж
нөөцлүүрийг усанд дүрж батистыг 5-10 секунд норгоод хавчаарыг сулруулж усыг нь
резинэн саванд нь соруулж дусаагуураа авна. Ингэсний дараа сэнсний баадууг эцэст нь
хүртэл чангалаад психрометрээ байрлуулна. 4 минутын дараа термометрүүдийн заалтыг
авдаг. Термометрүүдийн хуваарь нь 0,20С ба эхлээд хуурай термометрийн, дараа нь
нойтон термометрийн заалтыг тоолно. Тоололт авах явцдаа термометрт хэт ойртох,
нөөцлүүрийн хамгаалагч хоолойд гар хүрэхгүй байх хэрэгтэй. Мөн салхины хурд 4м/с-ээс
их үед аспирацын салхин талд нь салхи хамгаалагчийг хэрэглэнэ.
Тоололт авсны дараа психрометрийн хүснэгт юмуу эсвэл график ашиглан харьцангуй
чийгшлийг тодорхойлно. Психрометрийн хүснэгтийг ашиглан харьцангуй, дутагдал
чийгшлийг шууд тодорхойлоход хялбар байдаг тул өргөнөөр ашигладаг.

Станцын психрометр: Психрометрийн бүхээгт 0,20С хүртэл нарийвчлалтай хуваарьтай
хос термометрийг (нойтон ба хуурай) тусгай сууринд босоо байрлуулна. Хэрэглэх арга,
ерөнхий зарчим нь аспирацын психрометртэй адил юм. Харин нойтон термометрийг
норгохдоо уг термометрийн нөөцлүүрийг батистаар ороогоод үзүүрийг нь нэрмэл устай
шилэн аяганд дүрнэ..
. Энэ аягыг хэмжилт хийхээс 30 минутын өмнө усыг дүүргэж ирмэгийг нь термометрийн
нөөцлүүрээс 2 см зайд байрлуулна.
Нойтон термометрийн заалт 00С-аас доош орсон аягатай ус хөлдөхөөс сэргийлж
тасалгаанд тавин даавууг нөөцлүүрээс доош 2-3 мм байхаар тайрдаг. Ийм үед усалгааг 30
минутын өмнө хийдэг бол дулааны улиралд 7-10 минутын өмнө хийдэг.
Температур -100С-аас доош орсон үед психрометрээр хэмжилт хийдэггүй. Станцын
психрометрийн тоололт авч чийгшлийг тодорхойлох нь аспирацын психрометртэй адил
байна.
Гигрометрийн арга нь зарим биет агаарын чийгээс хамаарч агшиж, сунадаг зарчимд
үндэслэгддэг. Бороо ороход норсноосоо болж гэрийн бүс чангарч, дараа нь хатахаараа
сулардаг нь үүний нэг жишээ билээ.
Үсэн гигрометр: Энэхүү гигрометрийн гол хэсэг нь тослоггүй болгосон хүний үс юм.
Энэхүү үсний нэг үзүүрийг металл жаазанд бэхлэн нөгөө үзүүрийг нь зүүтэй холбосон
байдаг. Гигрометрийн жаазанд харьцангуй чийгшлийн 0-100%-ийн хуваарь бэхлэгдсэн
байдаг. Үсэн гигрометрийг психрометрийн бүхээгт байрлуулах ба 1%-ийн нарийвчлалтай
тоололт хийдэг.
Заалтыг нь чийгшил 70%-иас их байх үед психрометрийн хэмжилттэй жишиж заалтыг
тохируулдаг.
Гигрограф: Хоногийн туршид агаарын харьцангуй чийгшлийн хэмжээ хэрхэн
өөрчлөгдөж буйг тасралтгүй тэмдэглэж байдаг өөрөө бичигч багаж юм. Энэ багажны
чийгшлийг мэдрэгч нь мөн хүний тослоггүй болгосон багц үс байдаг. Энэхүү үсний гол
хэсгээс дэгээгээр авч дамжуулах хэсгүүдээр дамжин үзэгт хүрнэ




                                     .
Агаарын чийгшил
 Агаар мандлын бүтцэд ямар нэг хэмжээгээр усны уур оролцсон байдаг тухай
дээр өгүүлсэн билээ. Агаар мандалд орших усны хэлбэрүүдийг агаарын чийг
гэнэ. Дэлхийн газрын гадаргын 71%-ыг эзлэх далай тэнгис, нуур гол мөрний
гадарга болон газрын хөрс ургамлаас ус ууршин агаар мандалд гарч байдаг.
Газрын гадаргад ирж байгаа нарны цацаргийн 15% нь далай тэнгис, нуур гол
мөрөн эх газрын гадаргаас ус ууршихад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл 1 гр
усыг ууршуулахад 600 клж дулаан зарцууулагдана. Дэлхийн усны балансын
тооцооноос үзвэл нэг жилд дэлхийн гадаргаас 520000км3 ус ууршдаг ба түүний
450000 км3 нь далайн гадаргаас, үлдсэн хувь нь эх газрын гадаргаас ууршиж
байна. Ууршиж байгаа усны зарим хэсэг нь хур бороо болж дэлхийн гадаргад
эргэн унах ба үүнийг усны бага эргэлт гэнэ. Харин агаарын орчил урсгалын
нөлөөгөөр далайн гадаргаас их хэмжээний усны уурыг эх газарт зөөхөд далайн
гадрагаас чийг ирж тэнд хур тунадас орно. Тэр хур тунадас нь газрын гүнд
нэвчин хөрсний чийг болон гүний усыг тэжээхэд зарцуулагдаж байхад нөгөө
хэсэг нь гадаргын урсацыг бүрдүүлж, голоор дамжин далайд цутгаж байдаг.
Энэ процессыг усны их эргэлт гэнэ. Цаг уурын ухаан үзэхдээ ус ууршиж агаар
мандалд гарч конденсацлагдаад буцаж хур тунадас хэлбэрээр газарт буух
бүхэл бүтэн цикл процессыг агаар мандлын чийгийн эргэлт гэнэ. Агаар
мандлын доод давхаргад усны уурын ихэнх нь уур байдалтай оршино. Усны
уурын хэмжээ газрын гадаргаас дээшлэх тутам багасаар дунд мандалд усны уур
бараг байхгүй болдог. Агаар мандалд агуулагдаж байгаа усны уур нь агаарын
чийгшлийн хэмжээгээр тодорхойлогдоно. Цаг уурын станцад агаарын
чийгшлийг тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжигдэхүүнийг ашиглана. Үүнд: 1.
Үнэмлэхүй чийгшил. (Q). Энэ хэмжигдэхүүн бол тухайн даралт, температур дахь
нэгж эзэлхүүн агаарт агуулагдаж байгаа усны уурын хэмжээ юм. Үнэмлэхүй
чийг агаарын температураас хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал, температур
буурахад үнэмлэхүй чийг тоо хэмжээний хувьд багасна. Үнэмлэхүй чийгшил нь
нэг шоо дөрвөлжин эзэлхүүн агаарт агуулагдаж байгаа усны уурыг граммаар
илэрхийлсэн үзүүлэлт буюу г/м3-ээр илэрхийлнэ. Q үсгээр тэмдэглэнэ. 2.
Үнэмлэхүй чийгийн багтаамж. Тодорхой температуртай нэгж эзэлхүүн агаарын
шингээж болох усны уурын дээд хязгаар юм. Дулаан агаар чийг агуулах
чадвараар хүйтэн агаараас илүү байдаг. Өөрөөр хэлбэл агаарын температуртай
шууд хамааралтай юм. Тодорхой температуртай нэгж эзэлхүүн агаарын
үнэмлэхүй чийгийн багтаамжийг тооцоолон гаргасан байдаг. (Хүснэгт 3)
Хүснэгт 3. Ханасан уурын даралт, үнэмлэхүй чийгийн багтаамж

   Агаарынt0      -300     -200      100       0      100     200     300
     Е (мб)    0,50      1,27     2,85     6,10    12,26    23,38   42,42
    Q (г/м3)   0,44      1,08     2,35     4,86    9,41     17,32   30,38

3. Усны уурын даралт. Агаарт агуулагдаж байгаа усны уурын даралтыг хэлнэ.
Энэ нь агаарын даралттай адил мөнгөн усны баганын миллибар буюу
миллиметрээр хэмжигдэнэ. Энэхүү хэмжээ агаарын температур -300-+300-ын
хооронд байхад агаарын үнэмлэхүй чийгшилтэй бараг адилавтар байна. Харин
агаарын температур +16,40 байхад үнэмлэхүй чийгшил, усны уурын даралт яг
адил байдаг. 4. Ханасан уурын даралт. (Е) Тухайн температур дахь агаар дотор
байж болох усны уурын даралтын хамгийн их хэмжээг хэлнэ. Мм, мб-аар
хэмжигдэнэ. Ханасан уурын даралт нь тухайн температур дахь нэг шоо
дөрвөлжин агаарыг хангахад хэрэглэгдэх усны уурын хэмжээ юм. Ханасан
уурын даралт нь агаарын температурыг даган өөрчлөгдөнө. Гэвч агаарын
температур тасралтгүй нэмэгдэж байхад ханасан уурын даралт нь тодорхой
хэмжээнд хүрээд цааш нэмэгдэхээ больдог. Энэхүү хэмжээг ханасан уурын
даралт гэж нэрлэдэг. 300 температуртай 1 м3 агаарыг уураар ханахад дээрхээс
6 дахин их буюу 30,4 грамм усны уур хэрэгтэй болно. Үүнийг Е үсгээр
тэмдэглэнэ. 5. Харьцангуй чийг. (r). Агаарт байгаа уурын даралтыг ханасан
уурынх нь даралтад харьцуулсан харьцааг илэрхийлсэн хэмжигдэхүүн юм.
Өөрөөр хэлбэл тухайн температурт байгаа агаар, усны уураар хэр зэрэг ханасан
байгааг үзүүлсэн хэмжигдэхүүн бөгөөд r үсгээр тэмдэглэнэ. Харьцангуй чийгийг
r=e/E•100 буюу r=e/Q•100 гэж тодорхойлж болно. Энгийнээр хэлэхэд агаарын
ханах ѐстой чийг буюу үнэмлэхүй чийгийн багтаамжийн хэдэн хувь нь байгааг
илэрхийлнэ. Харьцангуй чийг дараах хоѐр замаар өөрчлөгдөх боломжтой.
Тухайлбал, ууршилтын замаар агаар дахь усны уур нэмэгдэх, эсвэл усны уур
өөрчлөгдөхгүйгээр агаарын температур өөрчлөгдөх зэрэг болно. 6. Дутмаг
чийгшил. (D). Тухайн температур дахь агаар ханах хүртэлх чийгийн хомсдол
буюу үнэмлэхүй чийг ба чийгийн багтаамж хоѐрын ялгавар юм. Өөрөөр хэлбэл
тухайн температур дахь агаарыг уураар хангахад хичнээн хэмжээний уур
дутагдаж ибайгааг үзүүлсэн хэмжээ юм. D=E-e 7. Шүүдэр цэгийн температур.
(T0). Агаар усны уураар ханаж байгаа үеийн агаарын температур юм. Өөрөөр
хэлбэл усны уурын өтгөрч эхлэх үеийн агаарын температурыг хэлнэ. Энэ нь
зөвхөн агаарын температур буурч байх нөхцөлд бүрдэнэ. Шүүдэр цэг нь
агаарын температур болон харьцангуй чийгээс хамаараад өдөр бүр өөр өөр
байдаг. Агаар мандалд байгаа усны уур нь агаарын урсгалаар нэг газраас нөгөө
газарт байнга зөөгдөж, харин агаарын чийгшил босоо чиглэлд агаарын өгсөх,
уруудах урсгалаар тархаж байдаг. Агаарын чийгшил далайгаас холдон эх
газрын гүнд тийш багасаж, гол мөрөн, нуурын эргээс холдох тутам багасаж
байдаг онцлогтой. Үнэмлэхүй чийгшлийн хоногийн болон жилийн явц нь
агаарын температурын хоногийн ба жилийн явцтай адил байдаг. Үнэмлэхүй
чийгшлийн хоногийн явц нь нар мандахын өмнөхөн хамгийн бага болох ба 9-10
цагийн орчимд ихсээд, өдөр дунд дахин багасаж, 17 цагаас хойш ихсэж эхэлдэг.
Үнэмлэхүй чийгшлийн жилийн явц нь өвлийн улиралд хамгийн бага, зуны
улиралд хамгийн их байна. Агаарын харьцангуй чийгшлийн хэмжээ хоног,
жилийн явц нь агаарын температурын хоногийн болон жилийн явцтай урвуу
хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл өдөр, зун хоѐр харьцангуй чийгшил
хамгийн бага, шөнө, өвөл хамгийн их хэмжээтэй болдог. Манай орны хувьд
үнэмлэхүй чийгшлийн хэмжээ агаарын температур, салхинаас хамаарч үдээс
өмнө, мөн нар шингэхийн урьд хамгийн их хэмжээтэй байх ба харин үд дунд,
нар мандахын өмнөхөн хамгийн бага хэмжээ нь ажиглагддаг. Жилийн явцын
хамгийн их хэмжээ нь зуны улиралд, хамгийн бага хэмжээ нь өвлийн улиралд
ажиглагдана. Харьцангуй чийгшил өвлийн улиралд ихсэж 60-70%, зуны
хэдийгээр бороорхог байдаг боловч температур өндөр учир өдрийн цагт 30-
50% хүртэл багасдаг. Харьцангуй чийгшлийн хоногийн явцын хамгийн бага
хэмжээ 13-16 цагт ажиглагдаж үүнээс хойш ихэссээр нар мандахын өмнөхөн
хамгийн их хэмжээндээ хүрдэг. Ууршилт. Ус хийн байдалд шилжих физик
үзэгдлийг ууршилт гэнэ. Ууршилт олон хүчин зүйлээс, ялангуяа ууршуулж буй
гадаргын температур, агаарын чийгшлээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг.
Хөрсний гадаргын температур ихэссэнээс түүний орчны агаарын температур
нэмэгдэж, агаарын дутагдал чийг өссөнөөс хөрсний гадаргын ус уурших
боломж идэвхжинэ. Үүнээс гадна салхи ууршилтын процессд ихээхэн нөлөөлөх
хүчин зүйл учир салхины хүч их байхад ууршилт идэвхтэй явагдана. Ямар нэг
гадаргаас шууд ууршиж байгааг физик ууршилт гэнэ. Ургамал үндсээрээ
дамжуулж газрын гүнээс чийг авч иш навчныхаа гадаргаас ууршуулдаг. Энэ
үйл явцыг транспирац гэж нэрлэнэ. Транспирац ууршилт нь биологийн үйл
явцад оролцдог учир ихээхэн ач холбогдолтой юм. Ургамлын хувьд ууршилт
хоѐр талын ач холбогдолтой. Үүнд: 1. Газрын гүнээс ирэх чийг эрдэс бодисыг
уусгаж, тэр нь ургамлын ургалтанд шаардагдах тэжээл олж байдаг. 2.
Ургамлын температурыг зохицуулдаг. Ууршилтын хэмжээ нь ууршуулж байгаа
талбайн хэмжээ, хэлбэрээс шалтгаалах учир ургамал бүр өөр өөрийн
транспирац үзүүлэлттэй байна. Судалгаагаар улаанбуудай 450-600 мм, хошуу
будаа 500-800 мм, төмс 500-700 мм, хүнсний ногоо 500-800 мм, навчит мод 400-
600 мм ус чийгийг ургалтынхаа хугацаанд хэрэглэдэг байна. Агаарт гарч буй
усны уурын 15% нь хуурай газраас, 85% нь далайн гадаргаас ууршдаг. Тухайн
гадаргаас уурших чийг дутагдалтай бол агаар их хуурай, температур ихтэй
байсан ч ууршилт явагдах боломжгүй юм. Энэ үед ууршиж болох усны уурын
тоо хэмжээг уурших боломж гэж нэрлэдэг. Ууршилт болон уурших боломж
хоѐрын зөрүү нь чийгийн хангамж хэр зэрэг байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Жишээ нь Сахарын цөлд ууршилт 100 мм бараг хүрдэггүй ч уурших бололцоо
1200-1300 мм хүрдэг. Энэ зөрүү Сахарын цөл хэр зэрэг хуурай болохыг илтгэж
байгаа юм. Манан гэдэг нь газрын гадарга орчмын агаарт усан дусал, мөсөн талст
хуримтлагдаж, хэвтээ чиглэл дэх алсын барааны харагдацын утгыг нэг км-ээс доош ортол
муутгах үзэгдэл юм байна. Манангийн эрчимшлээр нь их хүчтэй /харагдац нь 50 м-ээс
бага/, хүчтэй /50...100м/, дунд /200...500м/, сул хүчтэй /500...1000м/ гэж ангилдаг байна.
Манайд үүссэн манан нь хүчтэй ангилалд нь оржээ.

Манан бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг хүндрүүлж, зарим тохиолдолд
агаарын тээврийн үйл ажиллагааг зогсооход хүргэдэг аюултай үзэгдэл. Манан үүсэхэд
харьцангуй чийгшил заавал100 хувь байх шаардлагагүй. Өтгөрөлтийн цөм нь чийг татах
онцлогтой байх учраас манан харьцангуй чийгшил 100 хувиас бага байхад ч үүснэ.
Мананг үүсэх нөхцлөөр нь цацрагийн, нүүлтийн, нүүлт цацрагийн, фронтын, нам өндөртэй
давхраат үүл газарт суусны улмаас үүсэх, ууршилтын манан гэж ангилдаг байна.

Мөн дотоод массын нэг төрлийн агаарын масс дотор үүсэх, фронтын гэж ангилна.
Агаарыг усны уураар ханахад хүргэх процесээс нь хамааран дотоод массын мананг
хөрөлтийн болон ууршилтын манан гэж ялгадаг. Хөрөлтийн манан нь агаарын
температур буурахаас болж үүснэ. Цацрагийн манан үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл нь
газрын хөрс дулаанаа цацруулан алдаж үүснэ. Харьцангуй дулаан агаар арай хүйтэн
гадарга дээгүүр шилжихдээ хөрч үүсдэг мананг нүүлтийн манан гэж нэрлэдэг юм байна.
Нүүлтийн манан хүйтэн гадарга дээгүүр шилжиж буй харьцангуй дулаан агаарт үүснэ.

Ийм төрлийн манан өвлийн цагт үүсэх бөгөөд энэ үед газрын гадарга их хөрсөн байдаг тул
инверс үүсдэг. Манан газрын гадарга орчим үүсээд инверсийн дээд хил хүртэл тархаж,
заримдаа давхраат үүлтэй нийлэх явдал гарна. Нүүлтийн манан их газар нутаг хамарч
удаан хугацаагаар тогтдог учир нислэгт цацрагийн манангаас илүү аюултайг анхаарах
хэрэгтэй.

Манан зонхилох тохиолдолд жижиг усан дуслаас бүрдэнэ. Улаанбаатарт алсын бараа
муудах, нислэг хойшилж байгаа нь манан үүссэнээс гадна хотын агаарын бохирдол, ил
задгай ууршилт ихтэй байгаатай холбоотой.

Өвлийн цагт Улаанбаатарт ийм удаан удаан хугацаагаар манан үүсэх нь тэр болгон
тохиолдоггүй юм байна. Ойрын хоногуудад манай орны ихэнх нутгаар их хүйтэрсэний
дараагаар дулаан агаар шилжиж ирэхэд нүүлтийн болон цацрагийн хавсарсан манан
үүсэж хараа муудах нөхцөл бүрдүүллээ гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс тайлбарлалаа.

More Related Content

Viewers also liked

салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4Ganbat Narantsetseg
 
уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаарSodbilegt Sodbilegt
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуйdelgerya
 
Цонх цантах, хөлрөх шалтгаан
Цонх цантах, хөлрөх шалтгаанЦонх цантах, хөлрөх шалтгаан
Цонх цантах, хөлрөх шалтгаанPurevhuu monhbaatar
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдOidov Tungaa
 
тунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөлтунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөлenkhee lkhagwae
 
энгийн бутархай.№ 2
энгийн бутархай.№ 2энгийн бутархай.№ 2
энгийн бутархай.№ 2daariimaa53
 
Усны эргэлт - The Water Cycle Budget
Усны эргэлт - The Water Cycle BudgetУсны эргэлт - The Water Cycle Budget
Усны эргэлт - The Water Cycle BudgetEnv. Engineers
 
ажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэгажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэгGanerdene Jargalsakhan
 
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүдэсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүдOidov Tungaa
 
хөрс
хөрсхөрс
хөрсtnrngrl
 

Viewers also liked (20)

салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4
 
Lects2
Lects2Lects2
Lects2
 
уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаар
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
 
Цонх цантах, хөлрөх шалтгаан
Цонх цантах, хөлрөх шалтгаанЦонх цантах, хөлрөх шалтгаан
Цонх цантах, хөлрөх шалтгаан
 
хур тунадас 3
хур тунадас 3хур тунадас 3
хур тунадас 3
 
Hur tunadas
Hur tunadasHur tunadas
Hur tunadas
 
Uul
UulUul
Uul
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
 
Организация помощи маломобильным пожилым людям и людям с деменцией
Организация помощи маломобильным пожилым людям и людям с деменциейОрганизация помощи маломобильным пожилым людям и людям с деменцией
Организация помощи маломобильным пожилым людям и людям с деменцией
 
License
LicenseLicense
License
 
тунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөлтунадас үүсэх нөхцөл
тунадас үүсэх нөхцөл
 
энгийн бутархай.№ 2
энгийн бутархай.№ 2энгийн бутархай.№ 2
энгийн бутархай.№ 2
 
Усны эргэлт - The Water Cycle Budget
Усны эргэлт - The Water Cycle BudgetУсны эргэлт - The Water Cycle Budget
Усны эргэлт - The Water Cycle Budget
 
Et 2016.12.26
Et 2016.12.26Et 2016.12.26
Et 2016.12.26
 
ажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэгажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэг
 
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүдэсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
 
хөрс
хөрсхөрс
хөрс
 

More from enkhee lkhagwae

More from enkhee lkhagwae (13)

8 gz
8 gz8 gz
8 gz
 
8 gz
8 gz8 gz
8 gz
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
10 анги
10 анги10 анги
10 анги
 
гол мөрөн
гол мөрөнгол мөрөн
гол мөрөн
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
япон
японяпон
япон
 
хамгийн
хамгийнхамгийн
хамгийн
 
монгол
монголмонгол
монгол
 

чийг температур хэмжих зөөврийн 2012,01,17

  • 1. Чийг температур хэмжих зөөврийн багаж Өөрийн хийж байсан чийг температур хэмжих багажийг схем, програмын хамт дэлгэрэнгүйгээр оруулахаар шийдлээ. Агаарын чийгшил гэдэг нь тухайн температурт агаарт зөөгдөж болох усны уурын хэмжээг агаарт тухайн үед агуулагдаж байгаа усны уурын хэмжээтэй харьцуулсан харьцаа юм. Түүнээс биш тухайн үед агаарт зөөгдөж байгаа усны хэмжээ биш юм. Хүний амьдрах байрны стандарт чийгшил нь 40-60% байдаг. Температурын болон чийгийн мэдрүүр нэгдсэн байдлаар хийгдсэн байдаг юм байна лээ. Хигрометрүүд нь орчны чийгшлийг хэмжихэд ашиглагддаг багаж юм. Хигрометрийн энгийн хэлбэрийг ихэвчлэн психрометр нэрээр сайн мэддэг ба дотроо хуурай бөмбөлөг ба чийг хэмжих чийгтэй бөмбөлөг гэх 2 термометрийг багтаадаг. Орчин үеийн электроникийн төхөөрөмжид температурыг хэмжихдээ цахилгаан эсэргүүцлийн өөрчлөлтөөр, харин чийгийг хэмжихдээ цахилгаан багтаамжийн өөрчлөлтөөр хэмждэг .(zurag1) Агаарын чийгшил хэмжих АГААРЫН ЧИЙГШИЛ ХЭМЖИХ 2011-04-24 23:16 Цаг уурын станцад агаарын чийгшлийг психрометрийн, гигрометрийн болон бусад аргаар (жингийн, шүүдэр цэгийн гэх мэт) хэмждэг. Психрометрийн арга нь хуурай ба нойтон термометрийн заалтын зөрүүгээр агаарын чийгшлийг тодорхойлдог арга юм. Эдгээр багажуудын ажиллах үндсэн зарчим нь агаар хуурай байхын хэрээр ууршилт их явагддаг бөгөөд ууршилтанд дулаан зарцуулагддаг явдалд үндэслэгджээ. Психрометр нь хуурай болон нойтон хоѐр термометрээс бүрдэнэ. Хуурай термометр нь тухайн үеийн агаарын температурыг хэмждэг. Нойтон термометр гэж нөөцлүүрийг нь ажиглалтын хугацаанд чийгтэй байлгахын тулд тусгай зориулалтын батист гэж нэрлэгдэх нэрмэл усаар норгосон даавуугаар ороосон термометрийг хэлнэ. Нөөцлүүрийг ороосон даавуунаас ууршилт явагдах учир термометрийн заалт хуурай термометрийн заалтнаас байнга бага заадаг. Орчны агаар хичнээн их хуурай байвал ууршилт төдий чинээ их явагдаж, термометрүүдийн заалт улам их болдог. Энэ зөрүү нь агаарын чийгшлийг тодорхойлж өгдөг. Цаг уурын станц дээр станцын психрометрийг, хээрийн нөхцөлд аспирацын психрометрийг тус тус хэрэглэнэ. Аспирацын (сэнст) психрометр: Энэ багаж нь термометрийн нөөцлүүрийн дэргэд тодорхой хэмжээний хурдтай агаарын урсгалыг бий болгох сэнст хоолой, сэнсийг ажиллуулах механизм бүхий тусгай хүрээнд бэхлэгдсэн хоѐр ижил термометрээс бүрдэнэ. Салхилуурын механизмын баадууг толгойн дээр байрлах түлхүүрээр түлхдэг. Термометрүүд нь гадны нөлөөлөл, нарны шууд тусгалаас төмөр хоолой, бортогоор хамгаалагдсан байна. Термометрийн хуваарийн хязгаар -250-(+510С), харьцангуй чийгийг хэмжих хязгаар 10-
  • 2. 100%, нөөцлүүрийн орчим үүсэх зохиомол салхины хурд 2 м/с, сэнсний ажиллах хугацаа 8-10 минут юм. zurag1 Хавар агаарын температур нэмэх болсон үеэс эхлэн намар агаарын температур хасах болох хүртэл аспирацын психрометрээр агаарын чийгийн хэмжилт хийдэг. Термометрүүдийн нөөцлүүр газрын гадаргаас дээш хоѐр метрийн өндөрт байхаар аспирацын психрометрийг байрлуулна. Баруун гар талынх нь нөөцлүүрийг батист даавуугаар ороож уях ба хоѐр долоо хоног тутамд даавууг сольдог. Уяхдаа даавуугаа нугалаасгүй, нягт ороохдоо даавууны хоѐр захыг нөөцлүүрийн тойргийн дөрөв хуваасны нэгээс ихгүй хэмжээгээр хоѐр захыг нь зөрүүлж нарийн цагаан утсаар уяна. Ажиглалт хийхээс өмнө 15 минутын өмнө гаргаж шонд өлгөнө. Нойтон термометрийн батистыг норгохдоо заавал нэрмэл ус хэрэглэх ба тусгай дусаагуур ашиглана. Үүний тулд дусаагуурыг термометрийн нөөцлүүрийн хамгаалах хоолойн дотуур эцэс хүртэл оруулж нөөцлүүрийг усанд дүрж батистыг 5-10 секунд норгоод хавчаарыг сулруулж усыг нь резинэн саванд нь соруулж дусаагуураа авна. Ингэсний дараа сэнсний баадууг эцэст нь хүртэл чангалаад психрометрээ байрлуулна. 4 минутын дараа термометрүүдийн заалтыг авдаг. Термометрүүдийн хуваарь нь 0,20С ба эхлээд хуурай термометрийн, дараа нь нойтон термометрийн заалтыг тоолно. Тоололт авах явцдаа термометрт хэт ойртох, нөөцлүүрийн хамгаалагч хоолойд гар хүрэхгүй байх хэрэгтэй. Мөн салхины хурд 4м/с-ээс их үед аспирацын салхин талд нь салхи хамгаалагчийг хэрэглэнэ. Тоололт авсны дараа психрометрийн хүснэгт юмуу эсвэл график ашиглан харьцангуй чийгшлийг тодорхойлно. Психрометрийн хүснэгтийг ашиглан харьцангуй, дутагдал чийгшлийг шууд тодорхойлоход хялбар байдаг тул өргөнөөр ашигладаг. Станцын психрометр: Психрометрийн бүхээгт 0,20С хүртэл нарийвчлалтай хуваарьтай хос термометрийг (нойтон ба хуурай) тусгай сууринд босоо байрлуулна. Хэрэглэх арга, ерөнхий зарчим нь аспирацын психрометртэй адил юм. Харин нойтон термометрийг
  • 3. норгохдоо уг термометрийн нөөцлүүрийг батистаар ороогоод үзүүрийг нь нэрмэл устай шилэн аяганд дүрнэ.. . Энэ аягыг хэмжилт хийхээс 30 минутын өмнө усыг дүүргэж ирмэгийг нь термометрийн нөөцлүүрээс 2 см зайд байрлуулна. Нойтон термометрийн заалт 00С-аас доош орсон аягатай ус хөлдөхөөс сэргийлж тасалгаанд тавин даавууг нөөцлүүрээс доош 2-3 мм байхаар тайрдаг. Ийм үед усалгааг 30 минутын өмнө хийдэг бол дулааны улиралд 7-10 минутын өмнө хийдэг. Температур -100С-аас доош орсон үед психрометрээр хэмжилт хийдэггүй. Станцын психрометрийн тоололт авч чийгшлийг тодорхойлох нь аспирацын психрометртэй адил байна. Гигрометрийн арга нь зарим биет агаарын чийгээс хамаарч агшиж, сунадаг зарчимд үндэслэгддэг. Бороо ороход норсноосоо болж гэрийн бүс чангарч, дараа нь хатахаараа сулардаг нь үүний нэг жишээ билээ. Үсэн гигрометр: Энэхүү гигрометрийн гол хэсэг нь тослоггүй болгосон хүний үс юм. Энэхүү үсний нэг үзүүрийг металл жаазанд бэхлэн нөгөө үзүүрийг нь зүүтэй холбосон байдаг. Гигрометрийн жаазанд харьцангуй чийгшлийн 0-100%-ийн хуваарь бэхлэгдсэн байдаг. Үсэн гигрометрийг психрометрийн бүхээгт байрлуулах ба 1%-ийн нарийвчлалтай тоололт хийдэг. Заалтыг нь чийгшил 70%-иас их байх үед психрометрийн хэмжилттэй жишиж заалтыг тохируулдаг. Гигрограф: Хоногийн туршид агаарын харьцангуй чийгшлийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж буйг тасралтгүй тэмдэглэж байдаг өөрөө бичигч багаж юм. Энэ багажны чийгшлийг мэдрэгч нь мөн хүний тослоггүй болгосон багц үс байдаг. Энэхүү үсний гол хэсгээс дэгээгээр авч дамжуулах хэсгүүдээр дамжин үзэгт хүрнэ .
  • 4. Агаарын чийгшил Агаар мандлын бүтцэд ямар нэг хэмжээгээр усны уур оролцсон байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Агаар мандалд орших усны хэлбэрүүдийг агаарын чийг гэнэ. Дэлхийн газрын гадаргын 71%-ыг эзлэх далай тэнгис, нуур гол мөрний гадарга болон газрын хөрс ургамлаас ус ууршин агаар мандалд гарч байдаг. Газрын гадаргад ирж байгаа нарны цацаргийн 15% нь далай тэнгис, нуур гол мөрөн эх газрын гадаргаас ус ууршихад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл 1 гр усыг ууршуулахад 600 клж дулаан зарцууулагдана. Дэлхийн усны балансын тооцооноос үзвэл нэг жилд дэлхийн гадаргаас 520000км3 ус ууршдаг ба түүний 450000 км3 нь далайн гадаргаас, үлдсэн хувь нь эх газрын гадаргаас ууршиж байна. Ууршиж байгаа усны зарим хэсэг нь хур бороо болж дэлхийн гадаргад эргэн унах ба үүнийг усны бага эргэлт гэнэ. Харин агаарын орчил урсгалын нөлөөгөөр далайн гадаргаас их хэмжээний усны уурыг эх газарт зөөхөд далайн гадрагаас чийг ирж тэнд хур тунадас орно. Тэр хур тунадас нь газрын гүнд нэвчин хөрсний чийг болон гүний усыг тэжээхэд зарцуулагдаж байхад нөгөө хэсэг нь гадаргын урсацыг бүрдүүлж, голоор дамжин далайд цутгаж байдаг. Энэ процессыг усны их эргэлт гэнэ. Цаг уурын ухаан үзэхдээ ус ууршиж агаар мандалд гарч конденсацлагдаад буцаж хур тунадас хэлбэрээр газарт буух бүхэл бүтэн цикл процессыг агаар мандлын чийгийн эргэлт гэнэ. Агаар мандлын доод давхаргад усны уурын ихэнх нь уур байдалтай оршино. Усны уурын хэмжээ газрын гадаргаас дээшлэх тутам багасаар дунд мандалд усны уур бараг байхгүй болдог. Агаар мандалд агуулагдаж байгаа усны уур нь агаарын чийгшлийн хэмжээгээр тодорхойлогдоно. Цаг уурын станцад агаарын чийгшлийг тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжигдэхүүнийг ашиглана. Үүнд: 1.
  • 5. Үнэмлэхүй чийгшил. (Q). Энэ хэмжигдэхүүн бол тухайн даралт, температур дахь нэгж эзэлхүүн агаарт агуулагдаж байгаа усны уурын хэмжээ юм. Үнэмлэхүй чийг агаарын температураас хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал, температур буурахад үнэмлэхүй чийг тоо хэмжээний хувьд багасна. Үнэмлэхүй чийгшил нь нэг шоо дөрвөлжин эзэлхүүн агаарт агуулагдаж байгаа усны уурыг граммаар илэрхийлсэн үзүүлэлт буюу г/м3-ээр илэрхийлнэ. Q үсгээр тэмдэглэнэ. 2. Үнэмлэхүй чийгийн багтаамж. Тодорхой температуртай нэгж эзэлхүүн агаарын шингээж болох усны уурын дээд хязгаар юм. Дулаан агаар чийг агуулах чадвараар хүйтэн агаараас илүү байдаг. Өөрөөр хэлбэл агаарын температуртай шууд хамааралтай юм. Тодорхой температуртай нэгж эзэлхүүн агаарын үнэмлэхүй чийгийн багтаамжийг тооцоолон гаргасан байдаг. (Хүснэгт 3) Хүснэгт 3. Ханасан уурын даралт, үнэмлэхүй чийгийн багтаамж Агаарынt0 -300 -200 100 0 100 200 300 Е (мб) 0,50 1,27 2,85 6,10 12,26 23,38 42,42 Q (г/м3) 0,44 1,08 2,35 4,86 9,41 17,32 30,38 3. Усны уурын даралт. Агаарт агуулагдаж байгаа усны уурын даралтыг хэлнэ. Энэ нь агаарын даралттай адил мөнгөн усны баганын миллибар буюу миллиметрээр хэмжигдэнэ. Энэхүү хэмжээ агаарын температур -300-+300-ын хооронд байхад агаарын үнэмлэхүй чийгшилтэй бараг адилавтар байна. Харин агаарын температур +16,40 байхад үнэмлэхүй чийгшил, усны уурын даралт яг адил байдаг. 4. Ханасан уурын даралт. (Е) Тухайн температур дахь агаар дотор байж болох усны уурын даралтын хамгийн их хэмжээг хэлнэ. Мм, мб-аар хэмжигдэнэ. Ханасан уурын даралт нь тухайн температур дахь нэг шоо дөрвөлжин агаарыг хангахад хэрэглэгдэх усны уурын хэмжээ юм. Ханасан уурын даралт нь агаарын температурыг даган өөрчлөгдөнө. Гэвч агаарын температур тасралтгүй нэмэгдэж байхад ханасан уурын даралт нь тодорхой хэмжээнд хүрээд цааш нэмэгдэхээ больдог. Энэхүү хэмжээг ханасан уурын даралт гэж нэрлэдэг. 300 температуртай 1 м3 агаарыг уураар ханахад дээрхээс 6 дахин их буюу 30,4 грамм усны уур хэрэгтэй болно. Үүнийг Е үсгээр тэмдэглэнэ. 5. Харьцангуй чийг. (r). Агаарт байгаа уурын даралтыг ханасан уурынх нь даралтад харьцуулсан харьцааг илэрхийлсэн хэмжигдэхүүн юм. Өөрөөр хэлбэл тухайн температурт байгаа агаар, усны уураар хэр зэрэг ханасан байгааг үзүүлсэн хэмжигдэхүүн бөгөөд r үсгээр тэмдэглэнэ. Харьцангуй чийгийг r=e/E•100 буюу r=e/Q•100 гэж тодорхойлж болно. Энгийнээр хэлэхэд агаарын ханах ѐстой чийг буюу үнэмлэхүй чийгийн багтаамжийн хэдэн хувь нь байгааг илэрхийлнэ. Харьцангуй чийг дараах хоѐр замаар өөрчлөгдөх боломжтой. Тухайлбал, ууршилтын замаар агаар дахь усны уур нэмэгдэх, эсвэл усны уур өөрчлөгдөхгүйгээр агаарын температур өөрчлөгдөх зэрэг болно. 6. Дутмаг чийгшил. (D). Тухайн температур дахь агаар ханах хүртэлх чийгийн хомсдол буюу үнэмлэхүй чийг ба чийгийн багтаамж хоѐрын ялгавар юм. Өөрөөр хэлбэл тухайн температур дахь агаарыг уураар хангахад хичнээн хэмжээний уур дутагдаж ибайгааг үзүүлсэн хэмжээ юм. D=E-e 7. Шүүдэр цэгийн температур. (T0). Агаар усны уураар ханаж байгаа үеийн агаарын температур юм. Өөрөөр хэлбэл усны уурын өтгөрч эхлэх үеийн агаарын температурыг хэлнэ. Энэ нь зөвхөн агаарын температур буурч байх нөхцөлд бүрдэнэ. Шүүдэр цэг нь агаарын температур болон харьцангуй чийгээс хамаараад өдөр бүр өөр өөр
  • 6. байдаг. Агаар мандалд байгаа усны уур нь агаарын урсгалаар нэг газраас нөгөө газарт байнга зөөгдөж, харин агаарын чийгшил босоо чиглэлд агаарын өгсөх, уруудах урсгалаар тархаж байдаг. Агаарын чийгшил далайгаас холдон эх газрын гүнд тийш багасаж, гол мөрөн, нуурын эргээс холдох тутам багасаж байдаг онцлогтой. Үнэмлэхүй чийгшлийн хоногийн болон жилийн явц нь агаарын температурын хоногийн ба жилийн явцтай адил байдаг. Үнэмлэхүй чийгшлийн хоногийн явц нь нар мандахын өмнөхөн хамгийн бага болох ба 9-10 цагийн орчимд ихсээд, өдөр дунд дахин багасаж, 17 цагаас хойш ихсэж эхэлдэг. Үнэмлэхүй чийгшлийн жилийн явц нь өвлийн улиралд хамгийн бага, зуны улиралд хамгийн их байна. Агаарын харьцангуй чийгшлийн хэмжээ хоног, жилийн явц нь агаарын температурын хоногийн болон жилийн явцтай урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл өдөр, зун хоѐр харьцангуй чийгшил хамгийн бага, шөнө, өвөл хамгийн их хэмжээтэй болдог. Манай орны хувьд үнэмлэхүй чийгшлийн хэмжээ агаарын температур, салхинаас хамаарч үдээс өмнө, мөн нар шингэхийн урьд хамгийн их хэмжээтэй байх ба харин үд дунд, нар мандахын өмнөхөн хамгийн бага хэмжээ нь ажиглагддаг. Жилийн явцын хамгийн их хэмжээ нь зуны улиралд, хамгийн бага хэмжээ нь өвлийн улиралд ажиглагдана. Харьцангуй чийгшил өвлийн улиралд ихсэж 60-70%, зуны хэдийгээр бороорхог байдаг боловч температур өндөр учир өдрийн цагт 30- 50% хүртэл багасдаг. Харьцангуй чийгшлийн хоногийн явцын хамгийн бага хэмжээ 13-16 цагт ажиглагдаж үүнээс хойш ихэссээр нар мандахын өмнөхөн хамгийн их хэмжээндээ хүрдэг. Ууршилт. Ус хийн байдалд шилжих физик үзэгдлийг ууршилт гэнэ. Ууршилт олон хүчин зүйлээс, ялангуяа ууршуулж буй гадаргын температур, агаарын чийгшлээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг. Хөрсний гадаргын температур ихэссэнээс түүний орчны агаарын температур нэмэгдэж, агаарын дутагдал чийг өссөнөөс хөрсний гадаргын ус уурших боломж идэвхжинэ. Үүнээс гадна салхи ууршилтын процессд ихээхэн нөлөөлөх хүчин зүйл учир салхины хүч их байхад ууршилт идэвхтэй явагдана. Ямар нэг гадаргаас шууд ууршиж байгааг физик ууршилт гэнэ. Ургамал үндсээрээ дамжуулж газрын гүнээс чийг авч иш навчныхаа гадаргаас ууршуулдаг. Энэ үйл явцыг транспирац гэж нэрлэнэ. Транспирац ууршилт нь биологийн үйл явцад оролцдог учир ихээхэн ач холбогдолтой юм. Ургамлын хувьд ууршилт хоѐр талын ач холбогдолтой. Үүнд: 1. Газрын гүнээс ирэх чийг эрдэс бодисыг уусгаж, тэр нь ургамлын ургалтанд шаардагдах тэжээл олж байдаг. 2. Ургамлын температурыг зохицуулдаг. Ууршилтын хэмжээ нь ууршуулж байгаа талбайн хэмжээ, хэлбэрээс шалтгаалах учир ургамал бүр өөр өөрийн транспирац үзүүлэлттэй байна. Судалгаагаар улаанбуудай 450-600 мм, хошуу будаа 500-800 мм, төмс 500-700 мм, хүнсний ногоо 500-800 мм, навчит мод 400- 600 мм ус чийгийг ургалтынхаа хугацаанд хэрэглэдэг байна. Агаарт гарч буй усны уурын 15% нь хуурай газраас, 85% нь далайн гадаргаас ууршдаг. Тухайн гадаргаас уурших чийг дутагдалтай бол агаар их хуурай, температур ихтэй байсан ч ууршилт явагдах боломжгүй юм. Энэ үед ууршиж болох усны уурын тоо хэмжээг уурших боломж гэж нэрлэдэг. Ууршилт болон уурших боломж хоѐрын зөрүү нь чийгийн хангамж хэр зэрэг байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. Жишээ нь Сахарын цөлд ууршилт 100 мм бараг хүрдэггүй ч уурших бололцоо 1200-1300 мм хүрдэг. Энэ зөрүү Сахарын цөл хэр зэрэг хуурай болохыг илтгэж байгаа юм. Манан гэдэг нь газрын гадарга орчмын агаарт усан дусал, мөсөн талст хуримтлагдаж, хэвтээ чиглэл дэх алсын барааны харагдацын утгыг нэг км-ээс доош ортол
  • 7. муутгах үзэгдэл юм байна. Манангийн эрчимшлээр нь их хүчтэй /харагдац нь 50 м-ээс бага/, хүчтэй /50...100м/, дунд /200...500м/, сул хүчтэй /500...1000м/ гэж ангилдаг байна. Манайд үүссэн манан нь хүчтэй ангилалд нь оржээ. Манан бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг хүндрүүлж, зарим тохиолдолд агаарын тээврийн үйл ажиллагааг зогсооход хүргэдэг аюултай үзэгдэл. Манан үүсэхэд харьцангуй чийгшил заавал100 хувь байх шаардлагагүй. Өтгөрөлтийн цөм нь чийг татах онцлогтой байх учраас манан харьцангуй чийгшил 100 хувиас бага байхад ч үүснэ. Мананг үүсэх нөхцлөөр нь цацрагийн, нүүлтийн, нүүлт цацрагийн, фронтын, нам өндөртэй давхраат үүл газарт суусны улмаас үүсэх, ууршилтын манан гэж ангилдаг байна. Мөн дотоод массын нэг төрлийн агаарын масс дотор үүсэх, фронтын гэж ангилна. Агаарыг усны уураар ханахад хүргэх процесээс нь хамааран дотоод массын мананг хөрөлтийн болон ууршилтын манан гэж ялгадаг. Хөрөлтийн манан нь агаарын температур буурахаас болж үүснэ. Цацрагийн манан үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл нь газрын хөрс дулаанаа цацруулан алдаж үүснэ. Харьцангуй дулаан агаар арай хүйтэн гадарга дээгүүр шилжихдээ хөрч үүсдэг мананг нүүлтийн манан гэж нэрлэдэг юм байна. Нүүлтийн манан хүйтэн гадарга дээгүүр шилжиж буй харьцангуй дулаан агаарт үүснэ. Ийм төрлийн манан өвлийн цагт үүсэх бөгөөд энэ үед газрын гадарга их хөрсөн байдаг тул инверс үүсдэг. Манан газрын гадарга орчим үүсээд инверсийн дээд хил хүртэл тархаж, заримдаа давхраат үүлтэй нийлэх явдал гарна. Нүүлтийн манан их газар нутаг хамарч удаан хугацаагаар тогтдог учир нислэгт цацрагийн манангаас илүү аюултайг анхаарах хэрэгтэй. Манан зонхилох тохиолдолд жижиг усан дуслаас бүрдэнэ. Улаанбаатарт алсын бараа муудах, нислэг хойшилж байгаа нь манан үүссэнээс гадна хотын агаарын бохирдол, ил задгай ууршилт ихтэй байгаатай холбоотой. Өвлийн цагт Улаанбаатарт ийм удаан удаан хугацаагаар манан үүсэх нь тэр болгон тохиолдоггүй юм байна. Ойрын хоногуудад манай орны ихэнх нутгаар их хүйтэрсэний дараагаар дулаан агаар шилжиж ирэхэд нүүлтийн болон цацрагийн хавсарсан манан үүсэж хараа муудах нөхцөл бүрдүүллээ гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс тайлбарлалаа.