Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

E government questions last

208 visualizaciones

Publicado el

Mongolian e-Government problems

  • Sé el primero en comentar

  • Sé el primero en recomendar esto

E government questions last

  1. 1. МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИТ АРГА ЗАМ БУЮУ ТӨРИЙН ЭРХ БАРИГЧДАД ТАВИХ АРВАН АСУУЛТ Доктор, дэд профессор Т.Халтар khaltar@csms.edu.mn Агуулга ХУРААНГУЙ . . . . . . . . . 2 ТҮЛХҮҮР ҮГС . . . . . . . . . 2 УДИРТГАЛ . . . . . . . . . 3 ТӨРИЙН ЭРХ БАРИГЧДАД ТАВИХ АРВАН АСУУЛТ. . . . 5 1. Яагаад цахим засаг хэрэгтэй вэ? 2. Бидэнд цахим засгийн үзэл баримтлал, тэргүүлэх чиглэл гэж байна уу? 3. Цахим засагт шилжихэд бид бэлэн байна уу? 4. Цахим засгийг нэвтрүүлэх хүчин чармайлтыг удирдах улс төрийн хүсэл эрмэлзлэл хангалттай байна уу? 5. Бид цахим засгийн зөв, сайн хувилбартай төслүүдийг сонгож чадаж байна уу? 6. Цахим засгийн төслүүдийг хэрхэн төлөвлөж, удирдаж байна вэ? 7. Засгийн газрын дотроос үүсэж буй эсэргүүцлийг хэрхэн давах вэ? 8. Хөгжил дэвшлийг хэрхэн үнэлж, мэдээлж байх вэ? Алдсан гэдгээ хэрхэн мэдэх вэ? 9. Хувийн салбартай харилцах харилцаа ямар байх вэ? 10.Иргэд нийгмийн үйл хэрэгт оролцох оролцоог цахим засаг сайжруулж чадах уу? ДҮГНЭЛТ . . . . . . . . . . 34
  2. 2. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар ХУРААНГУЙ Дэлхийн ихэнх улсад 1995 оноос эхлэн “цахим” хэмээх засгийг бий болгох “хөдөлгөөн” өрнөж эхэлсэн билээ. Зарим улс энэ тал дээр ихээхэн амжилт олж төрийн үйлчилгээний ихэнх хувийг интерактив, онлайн хэлбэрт шилжүүлж, бүрэн уялдуулж чадаж байхад зарим улсад ярихаас цаашгүй байран дээрээ дэвхцэх нь ч байна. Цахим засгийн боломжийг ашиглан төрийн янз бүрийн түвшний байгууллагууд төдийгүй нутгийн удирдлагын байгууллагууд ч маш чухал мэдээллийг интерактив байдлаар бүхэнд хүртээлтэй болгон тавьж, үйлдлийн нарийн үйл явцыг автоматжуулж, орчин үеийн цахим болон мэдээллийн технологийн тусламжтайгаар иргэд, аж ахуй эрхлэгчидтэйгээ харилцаж, хамтран ажиллаж байна. Энэ үйл явцад засгийн газрын сөрөг дүр төрхийг мэдээллийн технологи өөрчилж чадна гэсэн итгэл, үнэмшил, төр засгийн дээд албан тушаалтнуудын ойлголт, дэмжлэг, улс төрийн хүсэл эрмэлзлэл, өөдрөг сэтгэлгээ хүчтэй нөлөөлдөг. Бодит амьдрал дээр иргэд өөрийн засгийн газраа зохиомлоор өсгөсөн, үрэлгэн, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг үл тоомсорлодог хэмээн тооцдог. Засгийн газарт үл итгэх байдал зөвхөн хүн амын дунд төдийгүй, аж ахуй эрхлэгчдийн дунд ч дэлгэрсэн байдаг бөгөөд тэд төрийн албан хаагчдыг “дамын наймаачид” хэмээн тооцох нь элбэг. Түүнчлэн Монгол улсад цахим засгийг байгуулна гэсэн зорилго тавьж, янз бүрийн технологи, програм хангамж, платформ, архитектурын тухай ярьцгааж байна. Гэтэл хичнээн сайн технологи, архитектур байгаад ч сайн удирдлага, улс төрийн хүсэл зориг, дэмжлэг, санхүүгийн болон хүний нөөц, нэгдсэн ойлголт, алсын хараа, олон нийтийн оролцоо, дэмжлэг, ойлголтгүйгээр цахим засгийг бий болгох ажиллагаа олон жилээр саатдаг. Тиймээс төрийн дүр төрх, үнэлгээг сайн талруу нь өөрчлөх, улс төрийн дэмжлэг, хүсэл зориг, олон нийтийн оролцоог бий болгох, улмаар цахим засгийг Монгол улсад цогцлон байгуулахад мэдээлэл, холбооны технологийг ашиглах талаар төрийн дээд албан тушаалтнуудын анхаарах зүйлсийг энэ судалгаа, илтгэлдээ гаргаж ирэхийг зорилоо. ТҮЛХҮҮР ҮГС 2
  3. 3. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Цахим засаг, мэдээлэл, холбооны технологи, олон нийтийн оролцоо, төр-хувийн түншлэл, дотоод аутсорсинг, УДИРТГАЛ Дэлхийн олон улсын туршлагаас харахад төрийн үйл ажиллагааг эрс сайжруулах, ард иргэдийн дунд засгийн газрын нэр хүндийг өргөх, төрийн үйлчилгээг ард түмэнд бага зардлаар, үр дүнтэй, үр нөлөөтэй хүргэхэд мэдээлэл холбооны технологийг ашиглах нь маш үр дүнтэй гэдэг нь батлагдаж байна. Цахим засаг нь үйл ажиллагаагаа үр дүнтэй болгох, төрийн үйлчилгээнд иргэдийн хандах хандалтыг хөнгөвчлөх, төрийн мэдээлэлд өргөнөөр хандах боломжийг хангах, иргэдийнхээ өмнө засгийн газар илүү хариуцлага хүлээдэг болгохын тулд мэдээлэл, холбооны технологийг ашигладаг. Өнөөгийн цахим засаг Интернет, телефон утас, гар утас, утасгүй төхөөрөмжүүд болон орчин үеийн холбооны системүүд ашиглан шаардлагатай үйлчилгээг үзүүлж чадна. Гэхдээ цахим засаг нь улс орны эдийн засгийн хөгжлийг шууд хангадаг, илүүдэл зардлыг бууруулдаг хэрэгсэл биш, шууд үр дүн нь гарч ирдэггүйтэй. Ийм болгохын тулд тодорхой тэмцэл, эрсдэл, зардал, түүний дотор улс төрийн болон санхүүгийн эрсдэлүүдийг давж гарах шаардлагатай. Түүгээр ч барахгүй эдгээр эрсдэлүүд маш ноцтой байж болно. Дутуу бодсон, муу хэрэгжүүлсэн санаачлагын улмаас нөөцийг үр ашиггүй зарцуулж, худал амлалт ихсэж, нийгэм болон төрийн зөрчилдөөн хүчтэй болдог. Монгол мэт хөгжиж буй улсуудад санхүүгийн нөөц дутагдалтай байдаг учир ийм нөхцөл байдал үүсэх магадлал маш өндөр, үр дагавар нь ч маш хортой. Мөн хөгжиж буй улсууд дахь өвөрмөц нөхцөл, онцлог шаардлага, саадуудын улмаас энэ нөхцөл байдал улам гүнзгийрч болно. Ийм хүчин зүйлсэд орон нутгийн уламжлал, дэд бүтцийн сул хөгжил, боловсролын хангалтгүй түвшин, мэдээллийн технологид хандах тэгш боломжийг хангаж чадахгүй байдал (цифр буюу тоон (цахим) ялгаа) хамаардаг. Олон тохиолдолд нөөц хангалтгүй, технологид хандах боломжгүй байхын зэрэгцээ шаардлагатай мэдээлэл байхгүй, практик туршлага дулимаг байдаг. Миний энэ илтгэлийн үндсэн зорилго нь хөгжсөн улсуудад хуримтлагдсан цахим засгийн эерэг болон сөрөг туршлагыг Монгол улсад тооцон үзэж, цахим засгийг амжилттай хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзлэлээс минь урган гарсан билээ. 3
  4. 4. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Илтгэл бэлтгэх явцад хийсэн судалгааны үр дүн, өгөгдлийг дунд нь шигтгэн хийж өгсөн ба төрийн албан тушаалтнууд ажилдаа шууд авч ашиглах боломжтой. Энэ илтгэлд тусгагдсан дүгнэлт, судалгааны үр дүнг засгийн газар, цахим засгийн онцлогийг мэдэхгүй байгаа түүний түншлэгчид болон цахим засгийн төслөө аль болох зөв, зохистой хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй төрийн байгууллага, түүний хамтрагчид ашиглаж болно. Тайланд, Мексикт цахим засгийг бий болгохдоо олж авсан туршлага, сургамж нь цахим засгийн лидерүүд болох Их Британи, Канад, Австрали, Солонгос, Шведийн туршлагатай нэгэн адил чухал. Улс бүр өөрийн гэсэн нөхцөл байдал, тэргүүлэх чиглэл, нөөцтэй. Тийм ч учраас энэ илтгэл нь өнөө хүртэл мэдэгдэж байгаа цахим засгийн туршлагын эмхэтгэл болохоос цахим засгийг хөгжүүлэх бүрэн баталгаа биш юм. Төрийн эрх баригчдад хандсан миний арван асуулт нь удирдлагын бүтцийг боловсруулах үзэл баримтлалыг тогтоохоос эхлээд илэрсэн амжилт, алдааг задлан шинжлэх хүртэл цахим засгийг бүрэлдүүлэн бий болгох бүх үе шатыг хөндсөн болно. Энэ илтгэлд цахим засгийг төлөвлөхөд иргэдийг татан оруулах шаардлагатай юу, түшмэдийн үүрэг ролийг хэрхэн өргөх вэ, хэрэгжүүлж буй хөтөлбөр болон технологи хоорондоо хэрхэн холбогддог вэ гэх зэрэг асуудлуудыг мөн хөндсөн болно. Цахим засгийн үндсэн зорилго болон түүний амжилт нь иргэдэд үйлчлэх үйлчилгээг шинэ түвшинд гаргах, засгийн газрын үйл ажиллагааг өөрчлөх, сайжруулах, юуны түрүүнд нийгэм, иргэдтэй харилцах харилцааны үр нөлөөг өргөжүүлэх, дээшлүүлэхэд оршино. Цахим засгийн амжилтанд засгийн газар, иргэд, хувийн салбарын идэвхтэй харилцан яриа маш нөлөөтэй. Үр дүнтэй, иргэд, аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад чиглэсэн цахим засгийг бий болгох үйл явц нь мэдээллийг тасралтгүй солилцох, буцах холбоог хөгжүүлэх шаардлагыг бий болгодог. Тэдний санаа бодол, үзэл санаа, санаачлагууд нь цахим засгийн үйл ажиллагааг хангах нэг гол суурь болдог. 4
  5. 5. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар ТӨРИЙН ЭРХ БАРИГЧДАД ТАВИХ АРВАН АСУУЛТ 1. Яагаад цахим засаг хэрэгтэй вэ? Цахим засаг нь мөн чанараараа мэдээллийн технологийг зэмсэг болгон ашиглах замаар уламжлалт засгийн газрыг хувьсган өөрчлөх үйл явц юм. Юуны өмнө цахим засаг нь дэлхийн эдийн засгийн шинэ боломжуудад монголын иргэдийн хандах хандалтыг нээж өгөх, зохион байгуулах ихээхэн боломжийг агуулна. Гэхдээ цахим засгийн хөтөлбөр нь засгийн газрын ажлыг өөрчлөх, мэдээллийг удирдах, дотоод чиг үүргүүдээ удирдах, иргэд, аж ахуй эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх цогц хөтөлбөрийн үндсэн хэсэг байж чадаагүй тохиолдолд хувьсган өөрчлөхийн тулд зарцуулсан цаг хугацаа, санхүү, нөөц нь хүлээгдэж буй ашиг тусыг авчирч чадахгүй. Цахим засагт шилжих үед тавигдах үндсэн зорилго нь уламжлалт засгийн газрын үүрэг роль, үйл ажиллагааны зарчмуудыг бүхэлд нь дахин нягтлахад оршино. Ингэж хандаж чадсанаар цахим засгийн хэрэгслүүд эдийн засгийн өсөлт авчирч, удирдлагын үр нөлөөг дээшлүүлдэг. Дэлхийн улсуудын туршлагаас харахад энэ зорилгыг хэрэгжүүлэх нь нилээд хүнд зүйл. Цахим засаг нь энгийн, хямдхан зүйл биш. Тиймээс юуны өмнө цахим засгийн үзэл баримтлалыг томъёолж, зарцуулах гэж буй зардал, цаг хугацаа, нөөц, улс төрийн хүчин зүйлс яагаад зүй зохистой, зөв болж байгаа шалтгаануудыг тодорхойлж, үнэлэх хэрэгтэй байдаг. Цахим засаг нь эдийн засгийн хөгжлийг автоматаар хангаж, төсвийн зардлыг шууд бууруулж, засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөөг гэнэт дээшлүүлж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Цахим засаг нь энэ зорилгод хүрэх боломжийг бий болгож буй хэрэгсэл юм. Нөөц багатай хөгжиж буй Монгол мэт улсуудад яарсны улмаас хангалттай бодож төлөвлөж чадаагүй цахим засгийн төлөвлөгөө гарч ирж болох ба материал, санхүү, улс төрийн үүднээс маш үнэтэй, зардалтай зүйл болж хувирна. Ямар нэг өөрчлөлт хийж буйтай нэгэн адил зүгээр нэг хуулийн төсөл гаргаж, улс төрийн лидерүүдийн захиалгыг биелүүлснээр цахим засгийг байгуулчихгүй. 5
  6. 6. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Цахим засаг нь төрийн албан хаагчид төдийгүй лидерүүдийн (удирдагчдын) сэтгэлгээний хэв маягийг өөрчлөхийг шаарддаг. Тэр ч байтугай түшмэдийн үйл ажиллагааны хэв маяг, хийж буй ажлын шинжийг өөрчлөх шаардлагатай болж мэдээллийг төрийн байгууллагууд (G2G), төр бизнесийн байгууллагууд(G2B), төр, иргэн (G2C) хамтран ашиглахаас өөр аргагүй болно. Төрийн одоо байгаа бизнес үйл явцад ч реинжиниринг хийх шаардлага тулгардаг (зөвхөн байгууллагын хүрээнд төдийгүй агентлаг, яам, байгууллагын хоорондын харилцаанд). Ингэж чадсанаар төрийн үйлчилгээ бизнесийн байгууллагын түвшинд хүрч очно хэмээн итгэж найдаж буй иргэдийн итгэлийг биелүүлж чадна. Гэхдээ төр, нутгийн удирдлагын байгууллагуудыг зүгээр л компьютержуулах нь хүлээгдэж буй тэр өөрчлөлтөд хүргэхгүй. Технологийн шинэ шийдлүүд, компьютер, модем, поатформууд ашигласнаар засгийн газар сайжрахгүй, зүгээр л уламжлалт үйл явц, ажиллагааг автоматжуулах түвшинг л нэмэгдүүлнэ. Олон тооны компьютертэй болсноор “хэрэглэгчид”, түншүүддээ үйлчилгээ үзүүлэх хандлагатай албан хаагчид, удирдлагууд шинээр бий болно гэж үгүй. Тиймээс засгийн газрыг өөрчлөн байгуулах эцсийн зорилгодоо хүрэхийн тулд шинэ технологийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар удирдлагууд эхлэн бодох хэрэгтэй. Энэ үүднээс үзвэл МХТ нь төрийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх, урамшуулах хэрэгсэл л юм. Цахим засаг нь зүгээр нэг компьютержуулалт биш өөрчлөн байгуулах үйл явцын нэг хэсэг гэдгийг төрийн томчууд ойлгосноор “мэдлэгт суурилсан мэдээллийн нийгмийг” цогцлоох үйл хэрэгт хувь нэмрээ оруулна. Судалгаанаас дүгнэж үзэхэд ингэж ойлгож чадах л юм бол эдийн засгийн хөгжлийн түвшингээсээ үл хамааран аль ч улсад цахим засаг амжилттай хэрэгжих суурь бүрэлдэн тогтож чадна. Шинэ болон хуучин технологиуд нийгмийн үндсэн зорилгод хүрэх хэрэгсэл л юм. Тиймээс “цахим засаг”-ийн үзэл санаан дээр төвлөрч, анхаарахын оронд “I- government”, “I-society”-ийн (“I” гэдэг нь “мэдлэгийн”, “мэдээллийн” гэсэн утгатай) тухай бодох шаардлагатай болжээ. Улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийг засгийн газар болон нийгэм хэрхэн боловсруулж, ашиглаж байна вэ? иргэд, нийгмийн хэрэгцээ шаардлагад засгийн газрыг яаж илүү мэдрэмтгий болгон хувиргах вэ гэдэгт өөрчлөн байгуулалтын асуудлын мөн чанар нь оршино. 6
  7. 7. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар 2. Бидэнд цахим засгийн үзэл баримтлал, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл гэж байна уу? Цахим засгийн ойлголтонд олон зүйл орох бөгөөд тэд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байж болно. Тиймээс цахим засгийн үзэл баримтлал (үзэл санаа), эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох нь маш чухал гэж тооцогддог. Мэдээж засгийн газрын зорилго нийгмийн зорилготой зөрчилдөх ёсгүй. Энэ үүднээс цахим засгийн үндэс суурь болох үнэт зүйлсийн хүрээг тодруулахаас төлөвлөлтийн үйл явц эхэлнэ. Мэдээж эдгээр үнэт зүйлсийг сонирхогч бүх субъектуудад хүргэж, тэдний санал бодлыг тусгана. Нийгмийн үндсэн зорилго, ашиг сонирхлоос цахим засгийн нийтлэг үзэл баримтлал урган гарна. Судалгаанаас харахад янз бүрийн улсын цахим засагт шилжин орох болсон шалтгаан, зорилгын жагсаалтанд маш олон үзэл санаа, байр суурь багтсан байдаг. Гэхдээ ямар ч улсад чухал бөгөөд заавал байх нийтлэг зорилгуудыг нэгтгэн томъёолж болно. Тухайлбал:  Иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;  Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг дээшлүүлэх;  Хууль зүйн тогтолцоог сайжруулж хууль ёсыг бэхжүүлэх;  Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжих, хөгжүүлэх;  Хүн амын бага орлоготой давхаргын амьжиргааны түвшинг дээшлүүлэх;  Үр нөлөөтэй удирдлага бий болгох, удирдлагад олон түмний оролцох оролцоог өргөжүүлэх;  Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах;  Ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, бэхжүүлэх г.м. Дээрх зорилго тус бүрийн хүрээнд нэмэлт, өвөрмөц зорилгууд бий болж болно. Үүнийг тооцон үзсэний үндсэн дээр Монголын цахим засгийн үзэл баримтлалын тогтолцоонд тэргүүлэх чиглэлийн богинохон жагсаалт хавсаргахад хангалттай. Цахим засгийн үзэл баримтлал, тэргүүлэх салбарууд хэрхэн тодорхойлогдох вэ? гэдэг нь нийгмийн тодорхой нөхцлүүд болон “том санаа”-наас шалтгаална. 7
  8. 8. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Жишээлбэл, аль нэг улсад илүү хариуцлагатай засгийн газар бий болгох зорилго тавигджээ. Тэгэхээр энэ үүднээс цахим засгийг олж харж, үзэл баримтлалаа гаргаж, шүүх засаглалын салбар, авилгалтай тэмцэх салбар дахь ил тод байдлыг дээшлүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө гэсэн үг. Тэгвэл өөр нэг улсад эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх зорилго тавигджээ. Энэ тохиолдолд цахим засгийн хүрээнд цахим бизнесийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч бизнес эрхлэгчдэд зориулсан интерактив үйлчилгээг төрийн порталийн хүрээнд нэвтрүүлнэ. Энэ тохиолдолд тэргүүлэх ач холбогдол өгөх нэг чиглэл нь хөрөнгө оруулалт, татварын тогтолцооны орчныг сайжруулах явдал юм. Гэхдээ ямар ч тохиолдолд засгийн газрын тэргүүлэх чиглэлийг гарган тавьж сонирхсон бүх талын ашиг сонирхолыг тооцон үзэх ёстой. Цахим засгийг бүрдүүлэн бий болгох үедээ засгийн газрын үйл ажиллагааны зардлыг бууруулах нь хэдийгээр нэг үнэт үр дүн болдог боловч гол үндэслэл болгож болохгүй гэдгийг анхаарах ёстой. Мөнгө хэмнэх нь засгийн газар, улс төрийн зүтгэлтнүүдээс цахим засгийн үзэл санаагаа нийгмээр зөвшөөрүүлэх хамгийн энгийн арга болдог. Гэхдээ зарим нэг тохиолдлыг үл тооцвол (Австралийн туршлага) цахим засаг нь иргэд, аж ахуй эрхлэгчдийн мөнгийг маш сайн хэмнэж чаддаг боловч төрийн зардлыг ойрын хугацаанд шууд багасгадаг гэж хэлж болохгүй. Цахим засаг хамтын нэгдмэл үзэл санаан дээр тулгуурлах ёстой. Хэрэв Монгол шиг цахим засгийн мастер төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхэлснийхээ дараа нийгэм болон хувийн салбартай зөвлөлдөх юм бол тийм хөтөлбөрүүд дутуу биелэгдэх, эсхүл бодит байдлаас эрс зөрөх эрсдэл байнга оршиж байдаг. Тэгвэл хамтын нэгдмэл үзэл санаагаа эхэлж гаргаж чадсан байвал цахим засгийн хөтөлбөрийг нийгмийн бүх давхарга, хэрэглэгчид эхнээс нь эцэст нь хүртэл дэмжиж байна. Хэдийгээр манай улсын цахим засгийн мастер төлөвлөгөөг Солонгосчууд боловсруулсан боловч энэ нь Монголын нөхцөлд яг тохирсон, төгс зүйл биш. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхийн өмнө сонирхсон бүх этгээдүүд, тухайлбал иргэдийн төлөөлөгчид, иргэдийн нэгдэл, төрийн албан тушаалтнууд, нутгийн удирдлагын түшмэд, ТББ-ын ажилтнууд, иргэний бусад нэгдэл, хөдөлгөөний төлөөлөгчдийг татан оруулна гэдэг нь цахим засгийн талаарх бүх шийдвэрийг гаргахдаа олон нийтээр хэлэлцүүлнэ, санал бодлыг нь тусгана 8
  9. 9. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар гэсэн үг биш. Харин монголын нөхцөл байдлыг тодруулах, төрийн ямар үйлчилгээг эхний ээлжинд хүсэн хүлээж байна вэ гэдгийг тодруулах, хувийн салбарынханд ямар технолги, шийдэл боломж байгааг тодруулах г.м гол чухал асуудлуудыг заавал тэдний оролцоотойгоор шийдэж байна гэсэн үг. Цахим засаг улс төрийн асар их хүсэл эрмэлзлэл, тэвчээрийг шаарддаг. Тиймээс үзэл санаа, эрхэм зорилгоо тодруулж, тэргүүлэх чиглэлийг тодруулахдаа хэсэг мэргэжилтнүүд, дээд албан тушаалтны үзэл санаагаар хязгаарлалгүйгээр сонирхсон талуудын ашиг сонирхлыг бүрэн тооцож үзэх ёстой. Монголд хүн ам нь төрийн түшээд, засгийн газарт итгэх итгэлгүй байгааг бид харж байна. Авилгал хэмжээ хязгааргүй хөгжсөн, зарим үед ганцаар захирах шинжүүд ч үүсэж байсан манай улсад цахим засгийг цогцлуулахад нийгмийн дэмжлэг маш чухал бөгөөд үүний тулд засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг юуны өмнө бий болгох хэрэгтэй. Засгийн газар, төрд итгэх иргэдийн итгэл байхгүй тохиолдолд цахим засгийн хөтөлбөр нурж унах юмуу сааталд орно. Сонирхсон талуудыг, юуны түрүүнд төрийн бус талуудын өргөн оролцоог бий болгох олон механизм бий. Тухайлбал засгийн газраас олон нийтийн уулзалтууд зохион байгуулж, иргэд, аж ахуй эрхлэгчид, албан хаагчдаас санал асуулга авч болно. Зарим тохиолдолд иргэд болон хувийн салбарын төлөөлөгчид цахим засгийн төлөвлөгөө боловсруулж буй тусгай хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орон ажиллаж болно. Эцсийн эцэст цахим засаг нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах, хүний эрхийг хангах, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх зорилгод үйлчилдэг гэдгийг маш сайн тогтоож авах ёстой. Цахим засаг нь хувийн салбарын туршлага, амжилт ололт дээр тулгууран хэрэглэгчдийн ашиг сонирхлыг дээдэлж, тэдэнд үйлчлэхэд чиглэгдсэн байна. Тэр ч байтугай засгийн газрын дотоод үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн төслүүдийн эцсийн зорилго нь төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах явдал гэдгийг мартахгүй байх нь чухал. Түүнээс гадна иргэд бол төрийг бий болгож буй эх сурвалжаас гадна эцэг, эх, татвар төлөгчид, сонгогчид, аж ахуй эрхлэгчид, албан хаагчид, оюутнууд, хөрөнгө оруулагчид, лоббичид г.м янз бүрийн байр сууринаас ханддаг гэдгийг таньсан байх ёстой гэсэн утга үүнд агуулагддаг. 9
  10. 10. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Цахим засгийн үзэл санаа, эрхэм зорилгоо тодорхойлсны дараа түүнийг дэлгэрүүлэх, сурталчлах нь маш чухал алхам гэж тооцогддог. Ингэж чадсанаар хүмүүс уг үзэл санааг ойлгож, ямар өөрчлөлт гарах, өөрсдөд нь ямар ашиг тустайг ойлгож хүлээн зөвшөөрч, дэмжлэг, хэрэглээ бий болно. Өнөөдрийн Монгол шиг хэдхэн төрийн албан хаагч, зарим шинжээч, сонирхогчид л цахим засаг гэж юу болохыг мэддэг, нийт хүн ам нь харанхуй бүдүүлэг байдлаар яваад байвал мастер төлөвлөгөө ойрын үед хэрэгжинэ, цахим засгийн хэрэглээ үүснэ гэдэг юу л бол. Радио, телевиз, сонин хэвлэл, уулзалтууд, цуглаан, интернет сайтуудыг энэ зорилгод байнга ашиглах боломжтой. Төрийн албан хаагчдын хувьд байгууллагын хэлэлцүүлэг, илтгэл, хурал, сургалтын хүрээнд цахим засгийн үзэл санаа, эрхэм зорилго, төлөвлөгөөгөө байнга дэлгэрүүлж байх ёстой. Цахим засаг авилгалыг бүрэн арилгаж чадахгүй. Хэдийгээр төрийн худалдан авах ажиллагааг бүрэн онлайн хэлбэрт оруулснаар авилгалыг 70 хувь хүртэл бууруулж чадсан туршлага (Эстони) байдаг боловч зохих технологи, үйл явцыг эзэмшиж, бүрэн эрх эдэлж буй албан тушаалтнууд хууль бус ажиллагааны шинэ арга замыг олох нь мэдээж. Тэр ч байтугай цахим засгийн нөхцөлд техникийн мэдлэг, дадал сайтай залуу ажилтнууд авилгалд өртөх боломж ихсэж болно. Тиймээс цахим засгийн үзэл баримтлалд авилгалтай тэмцэх тэмцлийг заавал оруулж өгнө. Цахим засгийн авилгалтай тэмцэх зорилгыг олон нийтэд зарлан тунхагласнаар авилгалын эсрэг үзэл санаатай олон нийтийг татан оруулах, дэмжлэгийг нь авах, төрд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, цахим засгийг амжилттай цогцлуулах нэг нөхцлийг бүрдүүлж чадна. Гэхдээ энэ зорилгоо хэт эрт тунхаглах нь авилгалд идэгдсэн түшмэдийн эсэргүүцлийг үүсгэх, цахим засгийн тухай сөрөг үзэл санааг нийгэмд болон төрийн албан хаагчдын дунд тараах эрсдэлийг бий болгодог. Тиймээс чухам хэдийд энэ зорилгоо тунхаглан зарлах вэ гэдэг нь бас л чухал ач холбогдолтой. 3. Цахим засагт шилжихэд бид бэлэн байна уу? Нийгэм бүр өөрийн гэсэн онцлог, хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлтэй байдаг учир цахим засгийн нэгдмэл загвар гэж байхгүй, тиймээс цахим засагт шилжих бэлэн байдлыг үнэлэх олон талт шалгуур, стандарт гэж байж болохгүй. 10
  11. 11. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Аль ч нийгэм, засгийн газрын цахим засагт шилжих бэлэн байдал нь ямар зорилго, салбарыг тэргүүлэх чиглэл болгон сонгож авсан, тухай цаг хугацааны мөчлөгт ямар нөөц, хөрөнгөтэй байгаа (жишээлбэл төсөв, хандив, тусламж г.м), хүн амын дунд цифр (digital эсхүл тоон) ялгаа ямар түвшинд байгаа зэргээс шууд хамаарна. Цахим засгийн урьдчилсан нөхцлүүд нь юуны өмнө нийгмийн үндсэн хэрэгцээ шаардлагаас хамаарна. Жишээлбэл цахим засгийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт, хүний хөгжил нь зорьж буй зорилгоосоо хамааран эрс өөрчлөгдөж болно. Тавигдах шаардлага өөрчлөгдөж байгаа нөхцөлд цахим засагт шилжих бэлэн байдлын түвшинг тодорхойлох асуудал Засгийн газрын өмнө босож ирнэ. Цахим засагт шилжихэд бэлэн байх нь зөвхөн засгийн газрын асуудал биш. Цахим засгийн үзэл баримтлал, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийг тодорхойлмогц нийгэм цахим засагтай хамтран ажиллахад бэлэн байна уу гэдгийг үнэлэх шаардлага тулгарна. Цахим засагт шилжих бэлэн байдлыг үнэлэхийн тулд засгийн газраас төр, нутгийн удирдлагын байгууллагын одоогийн байдал, зохицуулалт, хүний нөөцийн хангалт (түүний дотор мэдээллийн технологийн менежерүүд, инженер, мэргэжилтнүүд, хангалт, худалдан авалт, эрсдэлийн мэргэжилтнүүд), төсвийн хөрөнгө, орлого, төрийн байгууллагын хоорондын мэдээллийн урсгалын хэмжээг эхэлж үнэлнэ. Мэдээллийн технологийн дэд бүтэц, эдийн засгийн байдал, боловсрол, мэдээллийн бодлого, цифр (тоон) ялгаа, хувийн салбарын хөгжил болон бусад асуудлууд нийгмийн бэлэн байдлын хүчин зүйлсэд мөн адил хамаарагдана. Гэхдээ харилцаа холбооны болон мэдээллийн технологийн дэд бүтэц сул хөгжсөн, хүний нөөцийн хөгжил нь Монголоос хэд дахин доогуур (түүний дотор мэдээллийн технологийн салбарын мэдлэг, чадвар) Африкийн зарим улсад (тухайлбал, Египет, Камерун) цахим засгийг нухацтай, бүтээлчээр, үндэслэлтэй төлөвлөж чадсанаар сулхан бэлтгэгдсэн хүн амд бүрэн хүртээлтэй хэрэглээ, үйлчилгээ, мэдээллийг бий болгож чадсан туршлага байна. Цахим засгийн бэлэн байдал улс төрийн хүсэл зоригоос эхэлдэг. Хэдийгээр сонгосон зорилгоосоо хамааран цахим засгийн бэлэн байдал тодорхойлогддог ч гэсэн ямар ч улсын цахим засгийн амжилтын чухал урьдчилсан нөхцөл нь улс төрийн хүсэл зориг – “цахим манлайлал” юм. “Цахим манлайлагчид” 11
  12. 12. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар цахим засгийн санаачлагыг үгээрээ бус үйл хэргээрээ дэмжих ёстой. Тэд төрийн хэмжээнд улс төрийн дэмжлэгийг бий болгож, өөрчлөлтөд тэмүүлж, шаардлагатай нөөцийг гарган өгч, төслийн төлөө хүлээх үүрэг хариуцлагаа олны өмнө амалж, түүнийгээ биелүүлж чаддаг байх ёстой. Улс төрийн зүтгэлтнүүдээс цахим засгийг дэмжин сурталчлах нь сонгогч, дэмжигчдийн тоог өсгөдөг нь батлагдсан зүйл. Бэлэн байдал нь мэдээллийн бодлоготой шууд холбоотой. Төр нийгэмтэйгээ (хүн ам, аж ахуй эрхлэгчидтэй г.м), төрийн байгууллагууд дундаа болон хамтын ажиллагаандаа, янз бүрийн түвшинд мэдээллийг хамтран ашиглах нь цахим бэлэн байдлын хоёрдахь чухал хүчин зүйл болдог. Мэдээллийг байнга болон шуурхай хамтран ашиглах нь төрийн үйлчилгээ үзүүлэхдээ чиглэлийн (функциональ) хандлагыг ашиглах боломжийг засгийн газарт олгодог. Ингэснээр уламжлалт “хэлтэсээс хэлтэст” хандлагыг халж чадна. Үүнээс үзвэл засгийн газрын мэдээллийн бодлого нь цахим бэлэн байдал бүрэлдэн тогтоход нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болдог байна. Бэлэн байдлыг бий болгоход нөлөөлөх бусад хүчин зүйлс. Хэдийгээр бэлэн байдал нь цахим засгийн тэргүүлэх чиглэлээс хамаардаг боловч ямар ч тохиолдолд анхааран үзвэл зохих нийтлэг хүчин зүйл заавал байдаг. Үүнд дараах хүчин зүйлс хамаарагдана: Өгөгдөл дамжуулах дэд бүтэц: Цахим засгийн төслийн зорилгоос хамааран өгөгдөл дамжуулах дэд бүтцийн түвшин тодорхойлогдоно. Цахим засгийн зарим хэрэглээг бий болгоход мэдээллийн технологийн үндэсний дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгардаг. Монгол улс энэ чиглэлд багагүй ажил хийж байгаа, бүх аймгуудад шилэн кабель татаж чадсан. Засгийн газраас мэдээлэл холбооны технологийг ашиглаж буй байдал: МХТ-ийг ашиглаж буй одоогийн түвшинг тодорхойлох нь засгийн газар мэдээллийн урсгалыг удирдаж, цахим засгийн төслүүдийг хэрэгжүүлж чадах бэлэн байдал, түүнчлэн МХТ-ийн одоогийн дэд бүтэц нийтлэг стандартыг хангаж чадаж байгаа эсэхийг тайлбарлах боломж олгоно. Төрийн хүний нөөц: Цахим засгийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын төрд ажиллаж буй мэдээллийн технологи, компьютерийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн тоо хүчтэй нөлөөлнө (мэдээллийн системийн менежер, мэдээллийн технологийн менежер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд, систем администратор, 12
  13. 13. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар програм зохиогчид, техник хангамжийн инженерүүд, мэдээллийн технологийн шийдэл гаргах, үнэлэх, хангалт худалдан авалт хийх туршлагатай менежерүүд г.м). Одоо төрийн нэг албан байгууллага бүү хэл яам, агентлагт ганц нэгхэн програм зохиогч, техник хангамжийн инженерүүд бүх чиг үүргийг хавсран гүйцэтгэж байгааг бид мэднэ. Одоо байгаа болон ирээдүйд бий болох төсвийн нөөц: Цахим бэлэн байдлын дараагийн нэг чухал хүчин зүйл нь Монголын цахим засгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, нөөц байгаа, бий болно гэдэг баталгаа юм. Уг санхүүжилтийг төвлөрсөн болон төвлөрсөн бус байдлаар, нэг яамны хүрээнд болон олон яам агентлагийн хүрээнд хуваарилж байгаагаас үл хамааран зөв удирдах нь бас чухал. Цахим бизнес эрхлэх орчин: Монголд цахим бизнес эрхлэх орчны өнөөгийн байдал, түүний дотор эрх зүйн зохицуулалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж буй байдал, мэдээллийн хамгаалагдсан байдал, илгээлтийн тогтолцоо нь цахим бэлэн байдлыг үнэлэх нэг гол шалгуур болно. Манайд хараахан эрх зүйн зохицуулалт бий болоогүй, байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дэг журам, удирдлага огт байхгүй, мэдээллийг зөвхөн техник, технологийн түвшинд хамгаалдаг, илгээлтийн үнэ тариф маш өндөр байгаа нь цахим засгийг хэрэгжүүлэхэд томоохон саад болох нь дамжиггүй. Албан тушаалтнууд өөрчлөлтөнд бэлэн байх: Төр, нутгийн удирдлагын байгууллага, Засгийн газрын хүрээнд хэвшсэн байгууллагын соёл нь цахим бэлэн байдлын нэг чухал асуудал гэж тооцогддог. Ирж буй өөрчлөлтийг эсэргүүцэж буй түвшин, цахим засгийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд албан хаагчдын татагдан орсон түвшин ямар байгаагаас Монголд цахим засгийг хэрэгжүүлэх хугацаа ихээхэн хамаарна. Цифр (тоон)ялгаа: Монголын нийт хүн амын дунд мэдээлэл боловсруулах хэрэгсэл, түүний дотор компьютер, ухаалаг гар утастай хүмүүс, гэр бүл хэд байгаа (босоо ялгаа), тэдгээр хүмүүс төхөөрөмж, хэрэгслээ ашиглан интернетэд холбогддог эсэх, холбогдох боломж нь ямар түвшинд байгаа, үнийн боломж ямар байгаа, хэрэгслээ ашиглах чадвар ямар байгаагаас (хэвтээ ялгаа) цахим бэлэн байдал ихээхэн шалтгаална. 13
  14. 14. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар 4. Цахим засгийг нэвтрүүлэх хүчин чармайлтыг удирдах улс төрийн хүсэл эрмэлзлэл хангалттай байна уу? Ямар ч улс төрийн хүчин засгийн эрх барьж байгаагаас үл хамааран цахим засгийн төсөл бүрийг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл эрмэлзлэл заавал шаардлагатай. Монголын төрийг барьж буй түшээд, ерөнхий сайд, төрийн тэргүүн, улс төрийн лидерүүдийн оролцоо, идэвх чармайлт, ойлголт, бодлого, хүсэл эрмэлзлэлгүйгээр, тэдний зүгээс хангах санхүүгийн нөөц, байгууллага хоорондын уялдаа зохицуулалтгүйгээр цахим засгийн бий болгох, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө, хүчин чармайлт нуран унана. Өөрийн цахим манлайллаа илэрхийлэн харуул. Цахим засгийн амжилттай хэрэгжсэн төсөл, хөтөлбөр бүрийн ард ямар нэг манлайлагч байдаг. Тэдгээр манлайлагчид хичнээн төвөгтэй, бэрхшээлтэй байсан ч өөрчлөлт хийхийг хүсэж байж ийм үр дүнд хүрнэ. Ийм манлайлагч эрх мэдэлтэй, аз туршихад бэлэн, хөтөлбөрийн санхүүжилтийг хангадаг, хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн, цахим засгийн үзэл санаанд тууштай үнэнч гэдгээ олны өмнө зарлаж, хамгаалж чаддаг байх ёстой. Ийм манлайлагч монголын улс төрд үнэндээ цөөхөн байна. Эсэргүүцэл, татгалзалт, саад. Цахим засгийг бий болгох хөтөлбөр олон асуудал, эсэргүүцэлтэй тулгарна. Мэдээллийн технологитой холбоотой ямар ч төслийн нэгэн адил саатал, алдаа, саад үүсэн гарах ба төслийг хэрэгжүүлж байх явцад хэрэглэж буй технологи маань эрс өөрчлөгдөж ч болно. Төрийн нийлмэл, төвөгтэй хөтөлбөрүүдэд зохих алдаа бүхий нийлмэл, том програм хангамж шаардлагатай. Төр, засгийн байгууллагуудын доторхи бюрократ давхарга ердийн дэг жаяг нь өөрчлөгдөх, үйл ажиллагаа нь ил тод болохыг эсэргүүцэх магадлал өндөр. Ийм нөхцөлд гаргасан зардал, оршин буй эрсдэлүүдээс олж буй ашиг тус нь давж байгаа гэдэгт улс төрийн манлайлагчид, зүтгэлтнүүд итгэж буй тохиолдолд л цахим засаг байнга урагшлан хөгжиж чадна. Тиймээс цахим манлайлагчид цахим засгийн санаачлагуудыг манлайлж, улс төрийн дэмжлэг бий болгохыг бүх талаараа чармайх ёстой. Энд Монголын нутаг нуга, жалга довны үзэл, намчирхах байдал өчүүхэн ч хамааралгүй байх ёстой. Улс төрийн лидерүүдийн сэдэл: Цахим засгийн үзэл баримтлалыг улс төрийн маш таатай, боломжтой арга хэрэгсэл хэмээн лидерүүдэд ойлгуулах нь цахим 14
  15. 15. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар засгийн амжилтийн нэг түлхүүр болдог. Тэдний хувьд цахим засгаас сонгогчид, сонирхсон талууд ямар ашиг тус олж авах нь тод харагдаж, ойлгогдож байх ёстой. Улс төрийн лидерүүдэд цахим засгийн ашиг тусыг ойлгуулж, тэдний дэмжлэгийг авсны дараа тэдэнд мэдээллийн технологи болон компьютерийн ололт, хэрэглээг танилцуулж, боломж, чадавхийг ойлгуулах нь чухал. Манай УИХ-ын гишүүдийн бараг 70 хувь нь компьютер дээр шивж чаддаггүй гэдгийг энд дурдах нь илүүц биз. Улс төрийн хүсэл эрмэлзлэл нь тогтворгүй зүйл гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс эхний төслүүийг амжилттай хэрэгжүүлж, хүн амын талархал хүлээсэн үйлчилгээ, үр дүнг бий болгосноор улс төрийн лидерүүдийн дунд цахим засгийг дэмжих хүсэл эрмэлзлэлийг бий болгож чадна. Түүнээс гадна төрөөс гадна, бизнесийн хүрээнд нөлөөтэй хүчтэй лидерүүдээр цахим засгийг дэмжүүлж болно. Тогтвортой манлайлал. Хэрэв лидерүүд “төслийн монополь эзэмшигчид” байж чадваас түүнийгээ бүрэн төгс хэрэгжүүлэх, хүн амын талархал хүлээх эрмэлзлэл өндөр байна. Үүний жишээ гэвэл “Цахим монгол” хөтөлбөр, түүний хүрээнд гарч ирсэн бүх нийтийг компьютержуулах хөтөлбөрүүд Ц.Элбэгдоржийн санаачлага байсан боловч түүнийг огцруулснаар эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт хүчтэй саарсан. Хэрэв тэр ерөнхий сайдын албыг хашиж байсан бол эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт өдийд маш өндөр түвшинд байх байсан. Үүнээс үзвэл хэд хэдэн цогтой үг хэлж, засгийн газрын хэдэн тогтоол гаргаснаар төслийг тогтвортой хэрэгжүүлж чадахгүй. Манай жишээн дээрээс харахад сайн лидерүүд ч үндэслэл муутай огцордог. Тиймээс хүн ам, бизнесийн салбар хэмээх “хэрэглэгчид”, хууль тогтоох засаглалын зүгээс дэмжлэгтэй байх нь цахим засгийг хэрэгжүүлэх сонирхолыг барьж байх, энэ талаар хүлээсэн үүргийг дэмжихэд тусалдаг. Шаргуу байх. Хэрэв та улс төрийн хүсэл эрмэлзэлтэй лидерийн дэмжлэг олж авч чадаагүй, тийм дэмжлэгийг бий болгож чадаагүй бол бүү гутар, өөрийн оролдлого, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр бай. Зарим тохиолдолд идэвхтэй, чадалтай лидерүүд улс төрийн засгийн эрхийг авч, удирдлагыг өөрчлөн шинэчлэх гол хөтөлбөрөө, түүний дотор цахим засгийг хэрэгжүүлэх бодлоо хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн хэд хэдэн мөчлөг хүлээж чаддаг. Түүнээс гадна өөр намын лидерүүд солигдон гарч ирсэн ч “цахим манлайлагчид” өөрийн төлөвлөгөө, хөтөлбөртөө үргэлжлүүлэн санаа тавьж, дэмжсээр байдаг. 15
  16. 16. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Сурталчилгаа. Цахим засгийн төслийн төсөв, санхүүжилт нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр төслөө сурталчлах, мэдээлэх боломжийг агуулсан, тусгасан байх ёстой. Ийм сурталчилгаагүйгээр тухайн төсөл, түүний ашиг тус, шинээр бий болсон үйлчилгээний талаар “боломжит хэрэглэгчид” мэдэхгүй өнгөрч ч болно. Тухайн төслөөс хичнээн олон хүн ашиг тус хүртэж чадаж байна, тэр хэмжээгээр гаргасан зардал нөхөгдөнө. Муу сурталчилгаа нь улс төрийн хүсэл эрмэлзлэлийг нурааж болно. Харин сурталчлан дэмжих идэвхтэй ажиллагаа нь нийгмийн сонирхлыг бий болгож, улс төрийн хүсэл эрмэлзлэлийг хүчтэй болгоно. 5. Бид Цахим засгийн зөв, сайн хувилбартай төслүүдийг сонгож чадаж байна уу? Цахим засгийн төслүүдийг зөв сонгох, ялангуяа эхний төслүүдийг чанартай, сайн хийж хэрэгжүүлэх дээр онцгой анхаарал хандуулах ёстой. Энэ бол цахим засгийн нийт хөтөлбөрийн хувь заяанд нөлөөлөх асуудал. Эхний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсанаар улс төрийн түлхэц бий болгож, ирээдүйн хүчин чармайлтын эх сурвалж болж чадна. Тухайлбал бүх нийтийг компьютержуулах хөтөлбөрийн амжилтын талаар багахан ч гэсэн судалгаа хийж, дүнг нь олон нийтэд ойлгуулан сурталчилж чадсанаар бусдын дууриах жишээ, үлгэр дууриаллыг бий болгож чадна. Аливаа өөрчлөлт шинэчлэлтийн нэгэн адил хүрсэн үр дүнгээ аль болох эрт дэлгэн харуулж, эрхэм зорилго, алсын хараа боловсруулах, стратеги бий болгох, ажлын төлөвлөгөө хийхэд илүү их цаг бүү зарцуул. Дэд түвшний хэдэн асуудлыг тодруулаад цахим засгийн туршилтын шийдвэр боловсруулах төслүүдийг түүний дагуу боловсруулж эхлэх нь зөв алхам байж болно. Оношилж байх. Засгийн газар өнөөдөр ямар технологи ашиглаж байна вэ? МХТ-ийн ямар нөөц хүртээмжтэй байна вэ гэдгийг үнэлэхээс ажлаа эхлэх нь илүү ашигтай байж болох юм. Ингэж үнэлж чадсанаар сайн төсөл хэрэгжүүлсэн байна уу? Амжилттай болж уу? Ямар зорилгоор хэрэгжүүлсэн бэ? Технологид ямар зардал гаргаж байна вэ? Үр дүн нь юу болов? Засгийн газрын яам агентлаг, байгууллагууд хоорондоо нийцдэг аппарат, системийн платформ ашиглаж байна уу? Ямар гол саад бэрхшээлтэй тулгарч байна вэ? гэдэг асуултуудыг судлах 16
  17. 17. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар боломж бий болно. Дээрх асуултуудад хариулснаар МХТ-ийн өнөөгийн байдлын талаар үнэт мэдээлэл олж авч, дэлхий дээр байгаа тэргүүний аргуудын мөн чанар, боломжийг мэдэж чадна. Ингэж оношилсон “оношлогоо” нь ирээдүйн төслүүдийн суурилах бааз суурь нь болж болох ба цахим засгийг бий болгох хүчин чармайлтыг давхардуулахаас сэргийлэх, цахим засгийн хөтөлбөрийн эдийн засгийн цар хүрээг тодруулах, цахим засгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус санаачлагын хоорондох тэнцлийг тодорхойлоход тусалдаг. Олж авсан мэдээлэл нь цахим засгийн хөгжил, дэвшлийг хэмжих эхлэлийн цэг, улс төрчдийн өөрсдийгөө үнэлэх эхлэлийн цэг болж болно. Төсвийн нөөц багатай Монгол улсын хувьд энэ оношлогоо зайлшгүй хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд цахим засгийн төслүүдийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж буй түшмэдийг буулт хийлгэх тулгуур цэг нь энэ оношлогоо байж болно. Эргэн тойрноо харах. Монгол гэрийг дахин зохион бүтээсний хэрэггүй. Үүнтэй нэг адил цахим засгийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бусад улс, бүс нутгийн үзэл санаа, туршлагыг монгол хөрсөнд буулгах нь чухал. Энэ тал дээр манай улс багагүй туршлагажиж, БНСУ-ын засгийн газартай хэлэлцээр хийж, ихээхэн туршлага хуулбарлан авч байгаа билээ. Энэ нь тухайн төслийн хувьд алиныг хийх нь зүйтэй вэ? алиныг нь хийхгүй байх вэ? гэдэг мэдээллийг олж авах хамгийн үр дүнтэй бөгөөд хямдхан арга юм. Мэдээж тухайн улсын нөхцөл байдал, хөгжлийн түвшин, хүний хөгжлийг харгалзан орон нутгийн нөхцөлд тохируулан хэвшүүлэх нь чухал. Түүнээс биш сохроор даган дууриах гэсэн үг биш. Алсын хараа болон төсөл нийцэж байх. Монгол улсын цахим засгийн төслийн зорилго, хэрэглэгчид нь цахим засгийн алсын хараатай нийцэж байх ёстой. Энэ шаардлагыг биелүүлсний дараа эхний төслөө сонгож авах нэмэлт стратегиуд гарч ирнэ. Ийм сонголтын нэг хувилбар болгон нийгэм хамгийн их хүсэн хүлээж байгаа төслийг боловсруулж болно. Монгол улсын хувьд юуны өмнө хамгийн их бухимдал үүсгэдэг, байнга дараалалтай байдаг дүүргүүдийн газрын алба, нийгмийн халамжийн үйлчилгээг онлайн хэлбэрт оруулж компьютерээсээ, гар утаснаасаа болон бусад холбогдох төхөөрөмжүүдээс үйлчилгээ авах боломжтой болгон хувиргах төслийг эхлээд хэрэгжүүлж болно. Энэ нь маш олон иргэдэд ашиг тусаа өгч, тэдний цаг хугацаа, мөнгө, мэдрэл, эрүүл мэндийг нь хэмнэх боломж олгоно. 17
  18. 18. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Өөр нэг хувилбар нь төрийн бүх байгууллагад хамааралтай, тухайлбал төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг онлайн болгох, төрийн интранетийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх төсөл байж болно. Ингэснээр төрийн бүх албан хаагчид цахим засгийн үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагаа, сэтгэлгээндээ реинжиниринг хийх нөхцөл бүрдэнэ. Анхааруулга: Үйлчлүүлэгчдийн зорилго болон объект нь технологийн боломжтой нийцсэн, урд нь боловсруулсан оношийг тусгасан байх ёстой. Цахим засгийн тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд сонгон авсан технологи нь бий болох үйлчилгээг (мэдээлэл) үзүүлэх, хүргэх чадвартай, зохих хэрэглэгчдийн хандах хандалтыг хангах боломжтой байх нь мэдээж. Жишээлбэл цэцэрлэгийн багш нар, хөдөөгийн малчид Интернетэд байнга орох боломжгүй байхад тэдэнд зориулсан чухал мэдээлэл бүхий сайтыг бий болгох нь утгагүй асуудал. Хэрэглэгчийн байр сууринаас цахим засгийг үзэх үзэл. Хэрэв цахим засгийн үйлчилгээг хүсэн хүлээж буй ирээдүйн хэрэглэгчид тоног төхөөрөмж болон Интернетэд хандах хандалтгүй бол цахим засгийн төлөвлөгөөнд энэ хандалтыг бий болгох үйл ажиллагааг тусгах ёстой. Энэ ч үүднээс Монгол улсад бүх нийтийг компьютержуулах хөтөлбөр, бүх аймгуудад шилэн кабель татах, Интернетийн үнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Түүний зэрэгцээ энэ нь нийгэмд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэл шиг тэргүүлэх ач холбогдолтой биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэхдээ бий болох үйлчилгээ, хүртээмжтэй нөөц, технологид хандах хандалтын боломж нийцсэн байх нь нэг чухал хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Манлайлагчдыг сонгож авах. Анхны оношлогооны явцад засгийн газрын бүтцийн зарим нэгж, агентлаг, нутгийн удирдлагын зарим байгууллага бусдыгаа бодвол илүү урагшилсан, үзэл бодол, сэтгэлгээ нь хөгжсөн, илүү боломжтой болох нь тодорч болно. Тиймээс цахим засгийн туршилтын хөтөлбөр, эхлэлийн төслийг тэдгээрт тулгуурлан эхлүүлж болно. Тэдгээр нэгжүүдэд тулгуурлан хэд хэдэн туршилтын төсөл хэрэгжүүлэх нь туршлага хуримтлуулах, ирээдүйн цахим засгийн боломж, чадавхийг харуулахад туслана. Эндээс олж авсан үр дүн баримт бичигт тусгалаа олж, цаашид алсын хараагаа өөрчлөн сайжруулах, төлөвлөхөд ашиглагдана. Туршилтын төслүүд нь зөвхөн асуудлыг шийдээд зогсохгүй цахим засгийг бий болгох хүчин чармайлтыг системчилж өгдөг. 18
  19. 19. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Томоор сэтгэ, гэхдээ жигдхэн ажилла. Хувийн салбарын туршлага цахим засагт нэгэн адил ашиг тустай. Цахим засгийг хэрэгжүүлэх том (биеэ тоосон ч гэж болох) үзэл санаануудын багцыг боловсруулан гаргах нь зүйтэй, гэхдээ зорилго нь бодитойгоор биелэгдэх төслөөс ажлаа эхэлнэ. Том, үндэсний хэмжээний, яам, агентлаг дундын төслөөс эхлэх нь аюултай. Цахим засгийн төлөвлөгөөнд олон янзын зүйлс орох нь мэдээж боловч бодитой байх нь гол бөгөөд энэ төлөвлөгөө- ний нэг хэсэг нь удирдах ажилтнууд, төрийн албан хаагчдыг сургах төлөвлөгөө байх ёстой. Одоо байгаа дэг журмын ил тод байдлыг хангах. Цахим засгийг байгуулж эхлэх үеийн нэг үйл ажиллагаа нь төрийн байгуулагуудад мөрдөгдөж байгаа дэг журмыг нийгэмд ил тод болгох явдал юм. Энэ нилээд хүндхэн зорилт гэдгийг анхаарах нь зүйтэй. Төрийн байгууллагын доторхи албан хэрэг хөтлөлтийн заавар, стандарт, үйл ажиллагааны дэг жаягийг ил тод болгон ашиглах нь цахим засгийн төслүүдийг дэмжих чухал ач холбогдолтой. Хэрэглэгчдээсээ асуух. Цахим засгийн эцсийн хэрэглэгчид болох иргэд юуг бий болгох, юу чухал шаардлагатай байгааг үнэлэх гол шинжээч нар байх болно. Тиймээс тулгараад байгаа хэрэгцээ шаардлагыг нь адилтгах, энэ хэрэгцээ шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэхээ тодруулахын тулд иргэд, аж ахуй эрхлэгчидэд хандах нь бас нэг стратеги юм. Энэ тал дээр Монгол улсад дорвитой ямар нэг ажил хийгдээгүй байгаа. Гэхдээ зарим үед засгийн газрын шаардлага иргэдийн шаардлагаас дээгүүр байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Зарим үед иргэд, аж ахуй эрхлэгчид хэрэгжүүлэх боломжгүй үйлчилгээг нэхэж болно. 6. Цахим засгийн төслүүдийг хэрхэн төлөвлөж, удирдаж байна вэ? Засгийн газрын үйл ажиллагаа, үйл явцыг хэрэгжүүлэхтэй нэг адил цахим засгийн амжилтанд үр дүнтэй, нөлөөтэй удирдлага маш чухал. Төслийг тогтоосон төсвийн хүрээнд цаг хугацаанд нь дуусгах, засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааг үр дүнтэй уялдуулах, хувийн салбарын түншүүдтэй хамтран ажиллах ажиллагааг зохион байгуулахын тулд удирдлагын зохих түвшинг хангаж өгөх 19
  20. 20. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар ёстой. Цахим засгийн аливаа төслийг эхлүүлэхийн өмнө удирдлагын чадварлаг механизмыг төрийн болон төслийн түвшинд бий болгосон байх ёстой. Засгийн газрын хүрээнд цахим засгийн багийг бий болгосон байх ёстой. Цахим засгийн санаачлагууд ихээхэн нөөц, төлөвлөлтийн зохион байгуулалт, хүний нөөцийг шаарддаг. Мэргэшсэн мэргэжилтнүүдийн баггүйгээр энэ нөөцийг олж авах, татан оруулах, цахим засгийн бүрэлдэн тогтох үйл явцыг хянах маш хэцүү. Мэргэжилтнүүдийн энэ баг хангалттай төсөв, хүний нөөц, захиргааны дэмжлэгтэй байж чадвал үүргээ биелүүлж чадна. Төслийг удирдах багт хангалттай бүрэн эрх, засаглалын мэдлийг өгөх ёстой. Төрийн эрх баригчдаас олгосон эрх мэдэлгүй бол цахим засгийн төслийг хариуцаж буй албан тушаалтнууд тогтоосон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хэцүү болно. Түүнчлэн цахим засгийн төслийг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавих хууль зүйн хувьд бэхжүүлэгдсэн бүрэн эрх хэрэгтэй. Аль нэг яамны хүрээнд Цахим засгийн агентлаг байгуулах юмуу төрийн бие даасан байгууллага байгуулж болно. Энэ агентлаг, байгууллага, түүний доторхи багууд улс төрийн түвшинд ч, төслийн түвшинд ч үүрэг хариуцлага хүлээж байх ёстой. Монгол улсад МХХТГ хэмээх агентлагийг ерөнхий сайдын харъяанд байгуулсан боловч түүний бүрэн эрх нь олон салбарт задарсан, цахим засгийг хариуцсан хэдхэн түшмэлтэй, газрын дарга нь маш олон асуудал, салбарыг хариуцдаг нь энэ шаардлагыг хангаж чадахгүй байгааг харуулж байна. Цахим засгийг амжилттай хэрэгжүүлсэн улсуудад Ерөнхий сайдын дэргэд орон тооны хороо, зөвлөл байгуулж өргөн эрх мэдлийг олгосон байдаг. Хэдэн хэдэн агентлаг хамтран төсөл хэрэгжүүлж байгаа бол удирдлагын багт агентлаг бүрээс эрх бүхий төлөөлөгч орсон байна. Цахим засгийн тэргүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах. Цахим засгийг амжилттай хэрэгжүүлж буй улсуудын практикаас харахад зөвхөн цахим засгийн алсын хараа, төслийн тэргүүлэх ач холбогдол дээр тулгуурлах нь хангалтгүй. Ажлын нарийвчилсан төлөвлөгөө зайлшгүй боловсруулна. Ингэж чадсанаар төрийн байгууллагууд, агентлагийн албан тушаалтнууд төслийн явцыг удирдахад нь том тус нэмэр үзүүлнэ гэдэг нь мэдээж. Ажлын ийм төлөвлөгөө боловсруулахдаа дараах үндсэн зургаан бүрдэл хэсэгт анхаарлаа хандуулна. 20
  21. 21. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар • Агуулгаа боловсруулах: хэрэглээ, нээлттэй стандарт, монгол болон бусад хэл дээрх интерфейс, хэрэглэгчийн гарын авлага, цахим сургалтын материалуудыг боловсруулах нь энд хамаарагдана. • Мэдлэг, чадавхийг бий болгох: мэргэшсэн хүний нөөц, сургалтын бодит хөтөлбөрийг шатлал бүрт бий болгосон байх. • Холболт бий болгох: бүх агентлаг, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газарт дотоод сүлжээ байгуулж хооронд нь холбох, нэгдсэн дата төвд өгөгдлийн сангуудыг бүгдийг байршуулах, саадгүй холболттой болгосон байх • Кибернетикийн хуулиуд: Цахим засгийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон төрийн бодлогыг дэмжих эрх зүйн хүрээ хязгаарыг бий болгосон байх. • Иргэдтэй харьцах интерфейс: цахим засгийн үйлчилгээг хүргэх, холболт хийх бүх сувгийг тооцон үзэх (компьютер, гар утас, телефон утас, хүсэлтийн видео /video on demand/, PDA, супермаркетуудад байрлуулсан дэлгэцүүд, байнга солигдон ажилладаг операторууд г.м). • Хөрөнгөөр хангах: Цахим засгийг бий болгох бизнес төлөвлөгөөнд төслөөс олж болох орлого, түүний дотор үйлчилгээний төлбөр, төсвийн санхүүжилтийг тодотгож чадсанаар санхүүгийн тэнцвэрийг олж чадна. • Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ), Аутсорсингийг өргөн ашиглах: Цахим засгийн төрөл бүрийн төслүүдийг ТХХТ-ийн зарчим дээр суурилан хувийн хэвшлийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх, төрийн онлайн үйлчилгээг аутсорсингийн зарчмаар хувийн хэвшилд өгч гүйцэтгүүлснээр хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна цаг хугацааг товчилж илүү чанартай үйлчилгээ бий болгож чадна. Сонирхогч гол талуудыг аажмаар татан оруулах механизм бий болгох. Цахим засгийн алсын хараа, төлөвлөгөөг боловсруулснаар сонирхогч талуудын оролцоо дуусахгүй. Харин ч цахим засгийн төслүүдийг хэрэгжүүлэх үнэт нөөц болон хувирна. Амжилт олсон болон амжилт олоогүй, дахин өөрчлөх шаардлагатай бүрэлдэхүүн хэсгийн талаар хэрэглэгчдийн саналыг авах буцах холбоо чухал үүрэг гүйцэтгэнэ. 21
  22. 22. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Цахим засгийн хэрэгжиж буй төсөл тус бүрт хэрэглэгчид, бусад сонирхогч этгээдээс (төслийн хэрэгжилтэнд чухал нөлөөтэй) бүрдсэн зөвлөлдөх хороог байгуулах боломжийг тусгасан байна. Зөвлөлдөх хороонд хувийн салбарын төлөөлөгчид, засгийн газрын бус шинжээчид, мэргэжилтнүүд, тэтгэвэрт гарсан удирдагчид, олон нийтийн төлөөлөгчид орж болно. Төрийн удирдлагын бүх шатны албан хаагчдыг, түүний дотор дээд албан тушаалтнуудыг сургах нь ажлын төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг байх ёстой. Түүнчлэн цахим засгийн хэрэглээг ашиглаж сургах сургалтыг хэрэглэгчдийн дунд явуулах боломжийг ч төлөвлөгөөнд тусгасан байна. Одоогоор энэ тал дээр Монголын цахим засгийн төлөвлөгөөнд бараг юм тусгагдаагүйг анхаарах нь илүүдэхгүй байх. 7. Засгийн газрын дотроос үүсэж буй эсэргүүцлийг хэрхэн давах вэ? Төрийн албан хаагчид цахим засгийн төслийг эсэргүүцэж, тэр ч байтугай шинэ дэг журмыг хүлээн авахаас татгалзаж болно. Ялангуяа социализмын сэтгэлгээ арилаагүй, төрийн албан хаагчдын дийлэнх хэсэг нь мэдээллийн технологийг эзэмших чадвар сул, чөлөөт зах зээлийн сэтгэлгээ төлөвшөөгүй, шинэ зүйлийг хүлээн авах чадваргүй, авилгалын гэж хэлж болох “аль болох ихийг унагах” үзэлд идэгдсэн Монгол улсад энэ асуудал хурцаар тавигдана. Одоогоор дотроо далд эсэргүүцэж байгаа боловч цахим засаг бодитойгоор хэрэгжээд эхлэхэд энэ эсэргүүцэл ил гарч ирэх нь дамжиггүй. Ойлголт. Энэ асуудлыг шийдэх анхны алхам нь эсэргүүцэл үзүүлж буй шалтгааныг тайлбарлах явдал юм. Ийм шалтгаан маш олон янз байх бөгөөд нийтлэг заримыг нь дурдвал: • Шинэ технологи тэднийг хэрэгцээгүй хүмүүс болгон хувиргаснаар ажилгүй болно гэх айдас; • Шинэ зүйлсийг ойлгож чадахгүй, хуучинсаг сэтгэлгээгээрээ хандах, бюрократ сэтгэлгээ, ажлын арга барилаа өөрчлөхөөс татгалзах; • Одоо байгаа тогтолцоонд эдэлж буй эрх мэдэл, нөлөөллөө алдана гэсэн айдас; 22
  23. 23. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар • Шинэ технологи, компьютерийн программуудыг мэдэхгүй, түүн дээр ажиллах чадваргүй учир алдаа гаргах, буруу ашигласан тохиолдолд бусдын өмнө инээдтэй байдалд орохоос (техникийн шок гэж хэлдэг) айх; • Шинэ технологийн дагуу их ажиллах шаардлагатай болно, ажлаа дийлэхгүй, цаг завгүй болно гэх, тухайлбал байнга онлайнаар болон цахим шуудангаар ирсэн хүсэлтэнд хариулсаар завгүй болно гэх айдас; • Шинэ технологиос ямар ч ашиг тус олж авахгүй, ашиглахаас татгалзахад юу ч алдахгүй гэсэн бодол; • Автоматжуулсан процессийн улмаас хууль бус төлбөр, авилгал авах боломж нь хумигдана гэсэн айдас. Төрийн албан хаагчдыг, ялангуяа удирдлагын дээд түвшний түшмэдийг төлөвлөлтийн эхний шатанд татан оруулах ёстой. Цахим засгийн төслүүд үйл ажиллагааг нь хэрхэн хөндөх, захирагдагсдад нь яаж нөлөөлөхийг удирдагчид ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой. Ингэж ойлгосноор тэдний эсэргүүцэл багасаж, албан хаагчдынхаа зан аашийг удирдах боломжтой болно. Хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө зорилгыг албан хаагчдад тайлбарлах шаардлагатай. Тэд төслийн болон өөрчлөлтийн дайснууд биш гэдэг үүднээс хандах ёстой. Шинэ ажил нь юунаас бүрдэх, хэрхэн явагдах талаар албан хаагчдад тайлбарлаж өгнө. Сургалт. Австралийн туршлагаас харахад эхний ээлжинд яамны сайд агентлагийн дарга, дараа нь газар, хэлтсийн дарга нарыг сургах нь шинэ тогтолцоог дээрээс доош тараах, хүлээн авах тааламжтай нөхцлийг бий болгодог. Үүний дараа доод шатны албан хаагчдыг сургалтанд хамруулж, шинэ аргыг ойлгуулснаар шинэчлэлийг эсэргүүцэх магадлал буурна. Цахим засгийн нөхцөлд ажиллах аргад сургаснаар мэдлэгийг удирдаж чаддаг “мэдлэгт баримжаалсан албан хаагчид” хэмээх албан хаагчдын шинэ давхарга бий болно. Мэдлэгийг удирдах нь цахим засгийн гол элемент учир ийм сургалт ямар ч төслийн салшгүй хэсэг байх ёстой. Үнэлгээ хийх. Цахим засгийн төсөл хэрхэн урагшилж байгаад нарийн чанд, байнгын үнэлгээ хийх, ялангуяа тавьсан зорилго, олж авсан үр дүнгийн харьцаанд онцгой анхаарал хандуулан үнэлэх консалтингийн компани юмуу технологийн 23
  24. 24. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар компанийг хөлслөн авах зайлшгүй шаардлагатай. Төслийг удирдахдаа шаардагдаж буй үзүүлэлтэнд хүрч байгаа эсэх гэдэг шалгуурыг (performance-based management) голлоно. Албадах. Албан хаагчдад сургалт явуулахдаа шинэ системд шилжиж чадахгүй бол ихээхэн хүндрэл учирна гэдэг дээр анхаарлыг хандуулна. Өөрчлөлт, шинэчлэлтэнд гарцаагүй татагдан орно гэсэн бодлыг тэдэнд бий болгох нь маш үр дүнтэй арга болно. Гэхдээ энэ нь дээр дурдсан улс төрийн хүсэл эрмэлзлэл (4-р асуулт) байгаа нөхцөлд л хэрэгжиж чадна. Санал хүсэлтийг нь авах. Албан хаагчдаа итгэн үнэмшүүлэх, төслийг хэрэгжүүлэх, удирдахдаа тэдний дэмжлэг авах нэг арга нь систем хэрхэн ажиллаж байгаа, ямар асуудалтай тулгарсан, үйл ажиллагааг нь хэрхэн сайжруулах талаар тэдний санал хүсэлтийг авдаг буцах холбоог бий болгох явдал юм. Урамшуулах. Шинэ технологи, орчныг хамгийн үр дүнтэй ашиглаж чадаж байгаа албан хаагчдыг урамшуул. Үүний тулд тестийн материал боловсруулж, үр дүнгийн гэрээ дүгнэх нэг үзүүлэлт болгон оруулж, хөгжил дэвшлийг нь үнэлэх материаллаг үзүүлэлтүүд боловсруул. Дараа нь эдгээр шалгуур, үзүүлэлт дээр тулгуурласан урамшууллыг бий болгоно. Энэ урамшуулал нь мэргэжлийн болон албан тушаалын өсөлт, сургалт, хөнгөлөлт, санхүүгийн урамшууллын хэлбэртэй байж болно. Талархал илэрхийлж, баяр зохион байгуулах. Цахим засгийн орчинд илүү хурдан дасан зохицож байгаа ажилтнуудад нийтийн өмнө, албан болон албан бусаар талархал илэрхийлдэг байх нь маш чухал. Амжилт олсон удирдагчид, албан хаагчдыг хамгийн эхэнд урамшуулж, тэдний нэрэмжит баяр, ёслолын ажиллагаа, тэмцээн зохион байгуулж болно. 8. Хөгжил дэвшлийг хэрхэн үнэлж, мэдээлж байх вэ? Алдсан гэдгээ хэрхэн мэдэх вэ? Цахим засгийг хэрэгжүүлэхэд санхүүгийн ихээхэн нөөц, хүний нөөц, мэдээл- лийн болон улс төрийн үүрэг амлалт шаардагддаг учир хариуцлагын асуудал хурцаар тавигдан гарч ирдэг. Австрали, Канад, Солонгос, Шинэ Зеланд, АНУ, 24
  25. 25. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар Швед, Их Британи зэрэг цахим засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа улсуудын практикаас харахад засгийн газрын яам, агентлагийн улс төрийн албан тушаалтнууд болон удирдах ажилтнууд цахим засгийн хэрэгжилт төдийгүй зарцуулсан мөнгө, явуулж буй бодлого, бий болгосон болон бий болгох гэж буй төрийн үйлчилгээнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байна. Үр дүнтэй байх нь гол хүчин зүйл болдог. Цахим засгийн төсөл зорилгодоо хэрхэн хүрч байна, төрийн үйлчилгээг ямар түвшинд хүргэж байна, мэдээллийн хэрхэн хүртээмжтэй болгож байна, төрд хандах хандалтыг яаж сайруулав гэдэг дээр тулгуурлан төслийн амжилтыг үнэлж үздэг. Үнэлгээ хийж, төслийн хэрэгжилтийн явцыг хурдасгаж байх ёстой гэсэн шаардлага нь тодорхой шалгууруудыг бий болгох, эдгээр шалгуурууд нь ажлын гүйцэтгэлийн үнэлэх, хэмжих стандартуудтай нийцэж байх ёстой гэсэнтэй утга нэг. Ажлын үр дүнг үнэлэх нийтлэг шалгууруудын багц. Цахим засгийн төслийн хэрэгжилтийг хариуцаж буй МХХТГ ажлын гүйцэтгэлийг үнэлэх стандартуудыг боловсруулж батлуулах ёстой. Цахим засгийн ажлыг хэмжих үзүүлэлт, стандартууд хоёр хэсэгт ангилагдаж болно: 1) Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хэмжих стандартууд: • Цахим технологийн тусламжтайгаар хийгдэж буй хэлцэл, гүйлгээний хэмжээ; • Хүсэлтэнд хариу өгөх хугацаа; • Ажиллагаанд оруулснаас хойш ямар нэг доголдолгүй, осолгүй үйлчилсэн хугацаа; • Цахим технологийн тусламжтай үзүүлж буй төрийн үйлчилгээний тоо, хувь; • Цахим технологийн тусламжтай үзүүлж эхэлсэн шинэ үйлчилгээ; • Цахим үйлчилгээнд хамруулж чадсан нутаг дэвсгэрийн хэмжээ; 2)Цахим засгийн хэрэглээний үр нөлөөг хэмжих стандартууд: • Цахим технологи ашиглан төрийн мэдээлэлд хандаж, үйлчилгээг нь авч буй хэрэглэгчдийн тоо, хувь; • Төрийн үйлчилгээ болон мэдээллийг хүргэхдээ хэрэглэгчийн тав тухыг дээшлүүлсэн, цаг хугацааг нь хэмнэсэн, үр нөлөөг дээшлүүлсэн хувь, 25
  26. 26. Төрийн эрх баригчдад тавих арван асуулт. Т.Халтар тоо баримт (жишээлбэл төрийн үйлчилгээ авахад зарцуулдаг байсан хоног, хугацааг хэд дахин багасгасан, дараалалд зогсдог цагийг нь хэрхэн хэмнэсэн, ажлын цагаа үр бүтээлтэй ашиглахад нь хэрхэн нөлөөлсөн г.м); • Бараа, таваар, үйлчилгээ, мэдээллийг хүргэх хугацаа (засгийн газар, бизнесийн салбар, иргэдийн байр сууринаас); • Иргэд, аж ахуй эрхлэгчдийн зардлыг хэрхэн хэмнэсэн (автобус, такси, унааны зардлыг нь яаж хэмнэж байгаа, аливаа бичиг баримт бүрдүүлэхэд гаргадаг зардлыг нь яаж хэмнэсэн, онлайнаар бүрдүүлж буй бүртгэл, мэдүүлэг, тэмдэгтийн хураамжийн үнийг хэд дахин бууруулсан, үүнээс иргэд ямар ашиг олж байгаа г.м); • Засгийн газрын зардлыг хэрхэн бууруулсан (орон тоо хэмнэсэн, хандах хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээр олох ашиг хэрхэн нэмэгдсэн, цаас, дугтуй, элч, шуудангийн зардлыг хэмнэснээс ямар ашиг олсон, програм хангамжууд ашигласнаар баэк офисын зардал хэрхэн буурсан г.м). Энэ жагсаалтанд хэмжигдэж болох нийтлэг хэдхэн үзүүлэлтийг орууллаа. Үүнээс өөр үзүүлэлтийг байгууллага бүр, төсөл бүр дээр нэмж гаргах нь мэдээж. Жишээлбэл, боловсруулсан хэлцлийн тоо, хэмнэсэн цаг хугацаа (худалдан авах ажиллагаанд зарцуулах), худалдан авах ажиллагааны захиргааны зардлыг бууруулсан хэмжээ зэргээр цахим худалдан авалт, нийлүүлэлтийн (e-procurement) үйл явцыг бий болгох төслийг үнэлж болно. Тэгвэл эрүүл мэнд, анагаах ухааны онлайн мэдээлэл өгдөг төслийг хамарч чадаж буй нутаг дэвсгэрийн хэмжээ, тухайн нутаг дэвсгэрээс хандаж буй тоо, хүн амын мэдлэгийн түвшин нь дээшилж, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг болсныг илтгэх бусад үзүүлэлтүүд, эмнэлгийн үйлчилгээ авах тоо нь нэмэгдэж байгаа (иргэдээс асуулга, анкет авч болно) зэргээр үнэлж болно. Цахим засгийн төслийн хэрэгжилтийг хэмжихийн тулд тестлэх. Тестлэх ажиллагааг “бодит байдлыг шалгах шалгалт” хэмээн ойлгож болно. Цахим засгийн төсөл хэрхэн урагшилж байна, байгаа боломжоо хир ашиглаж байна вэ гэдгийг байнга хэмжих аргыг тестлэх явцад санал болгодог. Хөгжил дэвшлийг нь хянах 26

×