SlideShare una empresa de Scribd logo
1 de 5
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

                      ЭКОНОМИКС, ЭКОНОМЕТРИКСИЙН ТЭНХИМ




Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба
       нягтлан бодох бүртгэл
        ММНБИ-ийн эссэ бичлэгийн уралдаанд зориулав




  Бөх-Очирын Номун           СЭЗДС-ийн ЭЭТ-ийн 3-р курсын оюутан

                             b_nomun19@yahoo.com   99269950




                         Улаанбаатар хот

                     2010 оны 04 дүгээр сар 11
Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл

          Монгол улс руу урсаж байгаа гадаадын хөрөнгө оруулалт буурай хөгжилтэй манай
орны эдийн засгийн түүхийн шинэ хуудсыг уул уурхайн салбарт хэдийнээ сөхжээ.

Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг бий болгохоор хүлээгдэж байгаа энэхүү салбараас ирэх
ашиг бол нягтлан бодох бүртгэлийн ашигаар хэмжигдсэн үзүүлэлт байдаг. Гэтэл бид
эдийн засгийн ашиг гэдэг ойлголтыг нягтлан бодох бүртгэлд суулгаж чадахгүй
байгаагаараа ирээдүйд алдаж болох “алдагдсан боломжийн өртөг”-ийг хэмжиж чадахгүй
байна. Энэ бол илүү өргөн агуулгатай ойлголт юм.

Хэдийгээр уул уурхайн салбарын бүтцийн өөрчлөлт 2020 он гэхэд эдийн засгийг хоѐр
дахин өсгөх нөлөөтэй (У.Оргилмаа, 2011) байгаа боловч эдгээр хязгаарлагдмал нөөц
баялаг дуусахын цагт бидэнд ухаж төнхсөн газар, хатаж гандсан элсэн цөл л үлдэх
алдагдсан боломжийн өртөг далд оршин байна.

          Эдийн засгийн өсөлт нь дэлхийн болон үндэсний хэмжээний эдийн засгийн цар
хүрээний өргөжилтийг тодорхойлдог ойлголт юм. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүн
үйлдвэрлэлтийн тоон талыг илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтийг хэлнэ.

Харин энэхүү тоон мэдээллийг тооцох тулгын чулууны нэг нь нягтлан бодох бүртгэл юм.

Нэг хүнд ногдох орлогоор эдийн засгийн хөгжлийг хэмжвэл энэ үзүүлэлт нь i) дундаж
наслалт, ii) боловсролын түвшин, iii) технологи бий болголт гэх нийгэм эдийн засгийн
үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байдаг. Энэ нь хүн амын чанар болоод амьдралын
чанар сайжирч байгааг харуулдаг (Robert J.Barro, Xavier Sala-i-Martin, 2004).

Нөгөө талаас Кузнецийн тодорхойлсноор байгаль орчны бохирдол болон эдийн засгийн
өсөлтийн хооронд доошоо харсан U хэлбэрийн муруйн 1 хамааралтай байдаг. Хөгжлийн
доогуур түвшний улс орнууд байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгаа идэвхижүүлдэг
боловч энэхүү үйлдэл нь байгаль орчныг сүйтгэх нөлөөтэй байдаг. Харин хөгжлийн өндөр
түвшинд хүрсэн орнуудын хувьд бүтцийн өөрчлөлтийн нөлөөгөөр мэдээлэлд суурилсан
үйлдвэрлэл ба үйлчилгээ, үр ашигтай технологиор байгалийн бохирдлоос зайлсхийж
чаддаг (Panayotou, 2003).
1
    Кузнецийн муруйн хамаарал
Байгалийн баялгийг хүртснийхээ төлөө олох ашиг, үр өгөөжийг бодитоор
тооцохын тулд нягтлан бодох бүртгэлийн системд алдагдсан боломжийн өртгийг тооцох
шаардлага тулгарч байгаа бөгөөд үүний дагуу хүрээлэн буй орчны нягтлан бодох бүртгэл 2
гэсэн шинэ хандлага гарч ирж байна.

Энэхүү     шинэ    хандлагатай      холбоотойгоор       сүүлийн     жилүүдэд      хийгдэж     байгаа
судалгаануудын дүгнэлт нь судлаачид хүрээлэн буй орчны бүртгэлд хэд хэдэн аргачлалыг
дэвшүүлж байна.

Ногоон ДНБ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг байгаль орчны асуудлыг агуулан бүртгэх нь
маргаантай асуудлуудын нэг юм. Ногоон ДНБ-ийг хөгжүүлэхэд байгаль орчны бүртгэл нь
стандартчилагдаагүй улмаас аливаа төсөл, хөтөлбөрүүдийн тооцооллыг гажуудуулах, улс
хооронд үнэлгээ хийх боломжгүй болгодог.

Байгалийн нөөцийн бүртгэл. Энэ нь байгалийн нөөц, түүний хүний хэрэглээ ба байгалийн
үйл ажиллагааны нөлөөгөөр өөрчлөгдөх өөрчлөлтийн талаарх мэдээллийг агуулдаг
бүртгэл юм. Үүнийг ихэвчлэн газар тариалан, загас агнуур, ой мод, эрдэс бодис, газрын
тос болон усны бүртгэлд хэрэглэдэг. Харин байгалийн нөөцийг үнэлэх технологийн
боломж хомс, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнийг тооцоход
хүндрэлтэй 3 тул хэрэглэх боломж бага байдаг.

Бохирдлын бүртгэл4. Голланд улсын хөгжүүлсэн Хүрээлэн буй орчны бүртгэлийг
агуулсан Үндэсний Нягтлан бодох бүртгэлийн Матриц (NAMEA)5 хэмээх матрицаар
бүртгэх арга нь эдийн засгийн секторуудын бий болгох бохирдлын хэмжээг бүртгэдэг.
Евростат6 үүнийг Европийн Холбооны гишүүн улсуудын хүрээлэн буй орчны бүртгэлд
тусгахад туслаж байна. Бохирдлыг дотоодын орчин, гадаадын орчин эсвэл дэлхий
нийтийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх үүднээс мэдээллийг тодорхой
төрлүүдээр ангилж болно. Бохирдлыг мөнгөөр хэмжснээр байгаль орчны бохирдлоос



2
   Environmental Accounting
3
  Зах зээлийн үнийн хэлбэлзэл болон загас, модон эдлэл гэх мэтийн физик чанарын өөрчлөлтөөс шалтгаалан
хүндрэлтэй байдаг
4
  Emissions accounting
5
   National Accounting Matrix including Environmental Accounts
6
   Европийн Холбооны Статистикийн Газар
зугтах эдийн засгийн зардлыг тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг ба
зардлыг тооцоход ашиглаж болно.

Хүрээлэн буй орчны бүртгэл гэдэг нь нэлээн нарийн, төвөгтэй асуудал тул төгс шийдэл
одоогийн байдлаар гараагүй ч дээрх аргачлалуудаас хамгийн дэвшилттэй байгаа нь
Европийн Холбооны гишүүн улсуудад нэвтрүүлэхийг оролдож байгаа “Бохирдлын
бүртгэл”-ийн аргачлал юм (Joy E.Hecht, 1999).

Бохирдлын бүртгэлийн NAMEA арга нь олон талт мэдээллийн систем бөгөөд байгалийн
нөөц хөрөнгийн байдал болон байгалийн бохирдлын талаар олон нийт, шийдвэр
гаргагчдад тодорхой мэдээлэл өгдөг. Ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль орчныг
бохирдох аюулаас урьдчилан хамгаалах зардал ба макро эдийн засгийн бодлогын
зорилтууд хоорондын “трэйд-офф7”-ийг тоон мэдээлэлд тулгуурлан зураглан харуулдаг
(Peter Stauvermann, Anne van der Veen, 2005).

       Энэ бол бидний өмнө шинээр нээгдэж байгаа эдийн засгийн түүхийн хуудасны
өнгө төрхийг илтгэх нэгэн шинжүүр болох юм. Өөрөөр хэлбэл бохирдлын бүртгэлийн
NAMEA аргыг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн системд хуульчлан суулгаж
өгснөөр эдийн засгийн нөхцөл байдлыг харах өнцөг тэлж өнөө ба ирээдүйн шийдвэр
гаргалт илүү бодитой болох болно.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн зардал нь гол урсаж
байсан ул мөр бүхий хотгор газар, ургамал ургаж байсныг нуух мэт шороон шуурга бүхий
нутаг байж мэдэх юм.

Магадгүй үүнээс ч илүү, бидний төсөөлөөгүй их хэмжээтэй байж болох юм ...




7
 Хүмүүсийн шийдвэр гаргалтанд хэрэгтэй нөөц нь хязгаарлагдмал тул сонголт хийх шаардлагатай болдог.
Бүх сонголтыг зэрэг хийх боломжгүй учраас “Трэйд-офф” хийдэг (Mankiw, 2009).
I.      АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЭХ СУРВАЛЖ

Joy E.Hecht. (1999 оны Spring). Where We Are Now, Where We Are Heading. Environmental
Accounting , pp. 14-17.

Mankiw, N. (2009). Principles of Microeconomics. Harvard University.

Mehenna Yakhou, Vernon P.Dorweiler. (2004). Environmental accounting: An essential
component of business strategy. Business Strategy and the Environment , pp. 65-77.

Panayotou, T. (2003). Economic Survey of Europe. Economic growth and the environment , pp.
45-46.

Peter Stauvermann, Anne van der Veen. (2005). National accounting matrix including
environmental accounts (NAMEA).

Robert J.Barro, Xavier Sala-i-Martin. (2004). Economic Growth. Massachusetts: The MIT Press.

The Free Encyclopedia. (2011). From http://www.wikipedia.org

The World Conversation Union. (2000). Environmental Accounting: What's it all about? IUCN.

Д.Мөнхчимэг. (2011). Уул уурхайгаар бялуурсан шинэ өнгө. Өнөөдөр .

Н.Энхбаяр, Е. с. (2011). Учирч болох эрсдэлүүд 2011 онд: Дэлхийн түвшинд болон Монгол
Улсын хувьд учирч болох эрсдэл. 2011.

П.Дамбапэлжээ. (2008). Багануур ХК-ийн 30 жилийн тайлан. Багануур дүүрэг: Адмон.

С.Будням, П. (2011). Байгалийн баялаг ба эдийн засгийн өсөлт. Улаанбаатар: Үндэсний
хөгжлийн хүрээлэн.

У.Оргилмаа. (2011). Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй. Улс
төрийн тойм .

Más contenido relacionado

La actualidad más candente

Lec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beLec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beOnobold Odgerel
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020hicheel2020
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Adilbishiin Gelegjamts
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021hicheel2020
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхGreengoldMongolia
 
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...batnasanb
 
микро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвмикро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвJust Burnee
 
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагхичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагOnobold Odgerel
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...batnasanb
 

La actualidad más candente (20)

Lec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beLec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu be
 
ediin zasag
ediin zasagediin zasag
ediin zasag
 
Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
микро эдийн засаг
микро эдийн засагмикро эдийн засаг
микро эдийн засаг
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
Seminar 1
Seminar  1Seminar  1
Seminar 1
 
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
 
семинар №9
семинар №9семинар №9
семинар №9
 
микро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвмикро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэв
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагхичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
 

Similar a Accounting and economic growth

дэлхийн эдийн засгийн өсөлт World GDP
дэлхийн эдийн засгийн өсөлт World GDPдэлхийн эдийн засгийн өсөлт World GDP
дэлхийн эдийн засгийн өсөлт World GDPequinoxx equinoxx
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньAnkhbileg Luvsan
 
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...Ecological Sequestration Trust
 
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...batnasanb
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөлgalsan Lkhanaa
 
World competitiveness report1
World competitiveness report1World competitiveness report1
World competitiveness report1Undram J
 
Imf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежмент
Imf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежментImf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежмент
Imf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежментSharkhuu Munkhbat
 
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...erdmiinshuvuu
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...batnasanb
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...batnasanb
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...batnasanb
 
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭЦогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudLekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudbiedaalt
 
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...batnasanb
 
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...batnasanb
 
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИСМонголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИСMisheel Ganzaya
 

Similar a Accounting and economic growth (20)

эссэ бямбахүү
эссэ бямбахүүэссэ бямбахүү
эссэ бямбахүү
 
дэлхийн эдийн засгийн өсөлт World GDP
дэлхийн эдийн засгийн өсөлт World GDPдэлхийн эдийн засгийн өсөлт World GDP
дэлхийн эдийн засгийн өсөлт World GDP
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
 
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын  хүнсний ногооны логистикийн тогто...
Т. Алтангэрэл Ц. Мөнх-Оргил - Монгол улсын хүнсний ногооны логистикийн тогто...
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөл
 
World competitiveness report1
World competitiveness report1World competitiveness report1
World competitiveness report1
 
Imf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежмент
Imf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежментImf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежмент
Imf ашигт малтмал_олборлож_буй_орнуудын_улсынсангийн_менежмент
 
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГ...
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
 
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭЦогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
 
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudLekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
 
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
 
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
 
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИСМонголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
 
Econo intro - part ii
Econo   intro - part iiEcono   intro - part ii
Econo intro - part ii
 

Más de Nomun Bukh-Ochir (20)

Saha lecture updated1
Saha lecture updated1Saha lecture updated1
Saha lecture updated1
 
Orchuulga
OrchuulgaOrchuulga
Orchuulga
 
захирамж1
захирамж1захирамж1
захирамж1
 
захирамж
захирамжзахирамж
захирамж
 
дхб
дхбдхб
дхб
 
ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултууд
 
Wheelen10 ppt01
Wheelen10 ppt01Wheelen10 ppt01
Wheelen10 ppt01
 
Sanhuu udirdlaga
Sanhuu udirdlagaSanhuu udirdlaga
Sanhuu udirdlaga
 
Inflation analysis
Inflation analysisInflation analysis
Inflation analysis
 
Img
ImgImg
Img
 
Huulsan mkt
Huulsan mktHuulsan mkt
Huulsan mkt
 
Handbook example
Handbook exampleHandbook example
Handbook example
 
Chapter 26
Chapter 26Chapter 26
Chapter 26
 
Chapter 25
Chapter 25Chapter 25
Chapter 25
 
Chapter 5 6 case 1
Chapter 5 6 case 1Chapter 5 6 case 1
Chapter 5 6 case 1
 
20100327 klubuudin juram
20100327 klubuudin juram20100327 klubuudin juram
20100327 klubuudin juram
 
260 test
260 test260 test
260 test
 
захирамж2
захирамж2захирамж2
захирамж2
 
Тэмээ мориноос хурдан уу
Тэмээ мориноос хурдан ууТэмээ мориноос хурдан уу
Тэмээ мориноос хурдан уу
 
захирамж1
захирамж1захирамж1
захирамж1
 

Accounting and economic growth

  • 1. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ЭКОНОМИКС, ЭКОНОМЕТРИКСИЙН ТЭНХИМ Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл ММНБИ-ийн эссэ бичлэгийн уралдаанд зориулав Бөх-Очирын Номун СЭЗДС-ийн ЭЭТ-ийн 3-р курсын оюутан b_nomun19@yahoo.com 99269950 Улаанбаатар хот 2010 оны 04 дүгээр сар 11
  • 2. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл Монгол улс руу урсаж байгаа гадаадын хөрөнгө оруулалт буурай хөгжилтэй манай орны эдийн засгийн түүхийн шинэ хуудсыг уул уурхайн салбарт хэдийнээ сөхжээ. Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг бий болгохоор хүлээгдэж байгаа энэхүү салбараас ирэх ашиг бол нягтлан бодох бүртгэлийн ашигаар хэмжигдсэн үзүүлэлт байдаг. Гэтэл бид эдийн засгийн ашиг гэдэг ойлголтыг нягтлан бодох бүртгэлд суулгаж чадахгүй байгаагаараа ирээдүйд алдаж болох “алдагдсан боломжийн өртөг”-ийг хэмжиж чадахгүй байна. Энэ бол илүү өргөн агуулгатай ойлголт юм. Хэдийгээр уул уурхайн салбарын бүтцийн өөрчлөлт 2020 он гэхэд эдийн засгийг хоѐр дахин өсгөх нөлөөтэй (У.Оргилмаа, 2011) байгаа боловч эдгээр хязгаарлагдмал нөөц баялаг дуусахын цагт бидэнд ухаж төнхсөн газар, хатаж гандсан элсэн цөл л үлдэх алдагдсан боломжийн өртөг далд оршин байна. Эдийн засгийн өсөлт нь дэлхийн болон үндэсний хэмжээний эдийн засгийн цар хүрээний өргөжилтийг тодорхойлдог ойлголт юм. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тоон талыг илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтийг хэлнэ. Харин энэхүү тоон мэдээллийг тооцох тулгын чулууны нэг нь нягтлан бодох бүртгэл юм. Нэг хүнд ногдох орлогоор эдийн засгийн хөгжлийг хэмжвэл энэ үзүүлэлт нь i) дундаж наслалт, ii) боловсролын түвшин, iii) технологи бий болголт гэх нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байдаг. Энэ нь хүн амын чанар болоод амьдралын чанар сайжирч байгааг харуулдаг (Robert J.Barro, Xavier Sala-i-Martin, 2004). Нөгөө талаас Кузнецийн тодорхойлсноор байгаль орчны бохирдол болон эдийн засгийн өсөлтийн хооронд доошоо харсан U хэлбэрийн муруйн 1 хамааралтай байдаг. Хөгжлийн доогуур түвшний улс орнууд байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгаа идэвхижүүлдэг боловч энэхүү үйлдэл нь байгаль орчныг сүйтгэх нөлөөтэй байдаг. Харин хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын хувьд бүтцийн өөрчлөлтийн нөлөөгөөр мэдээлэлд суурилсан үйлдвэрлэл ба үйлчилгээ, үр ашигтай технологиор байгалийн бохирдлоос зайлсхийж чаддаг (Panayotou, 2003). 1 Кузнецийн муруйн хамаарал
  • 3. Байгалийн баялгийг хүртснийхээ төлөө олох ашиг, үр өгөөжийг бодитоор тооцохын тулд нягтлан бодох бүртгэлийн системд алдагдсан боломжийн өртгийг тооцох шаардлага тулгарч байгаа бөгөөд үүний дагуу хүрээлэн буй орчны нягтлан бодох бүртгэл 2 гэсэн шинэ хандлага гарч ирж байна. Энэхүү шинэ хандлагатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа судалгаануудын дүгнэлт нь судлаачид хүрээлэн буй орчны бүртгэлд хэд хэдэн аргачлалыг дэвшүүлж байна. Ногоон ДНБ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг байгаль орчны асуудлыг агуулан бүртгэх нь маргаантай асуудлуудын нэг юм. Ногоон ДНБ-ийг хөгжүүлэхэд байгаль орчны бүртгэл нь стандартчилагдаагүй улмаас аливаа төсөл, хөтөлбөрүүдийн тооцооллыг гажуудуулах, улс хооронд үнэлгээ хийх боломжгүй болгодог. Байгалийн нөөцийн бүртгэл. Энэ нь байгалийн нөөц, түүний хүний хэрэглээ ба байгалийн үйл ажиллагааны нөлөөгөөр өөрчлөгдөх өөрчлөлтийн талаарх мэдээллийг агуулдаг бүртгэл юм. Үүнийг ихэвчлэн газар тариалан, загас агнуур, ой мод, эрдэс бодис, газрын тос болон усны бүртгэлд хэрэглэдэг. Харин байгалийн нөөцийг үнэлэх технологийн боломж хомс, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнийг тооцоход хүндрэлтэй 3 тул хэрэглэх боломж бага байдаг. Бохирдлын бүртгэл4. Голланд улсын хөгжүүлсэн Хүрээлэн буй орчны бүртгэлийг агуулсан Үндэсний Нягтлан бодох бүртгэлийн Матриц (NAMEA)5 хэмээх матрицаар бүртгэх арга нь эдийн засгийн секторуудын бий болгох бохирдлын хэмжээг бүртгэдэг. Евростат6 үүнийг Европийн Холбооны гишүүн улсуудын хүрээлэн буй орчны бүртгэлд тусгахад туслаж байна. Бохирдлыг дотоодын орчин, гадаадын орчин эсвэл дэлхий нийтийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх үүднээс мэдээллийг тодорхой төрлүүдээр ангилж болно. Бохирдлыг мөнгөөр хэмжснээр байгаль орчны бохирдлоос 2 Environmental Accounting 3 Зах зээлийн үнийн хэлбэлзэл болон загас, модон эдлэл гэх мэтийн физик чанарын өөрчлөлтөөс шалтгаалан хүндрэлтэй байдаг 4 Emissions accounting 5 National Accounting Matrix including Environmental Accounts 6 Европийн Холбооны Статистикийн Газар
  • 4. зугтах эдийн засгийн зардлыг тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг ба зардлыг тооцоход ашиглаж болно. Хүрээлэн буй орчны бүртгэл гэдэг нь нэлээн нарийн, төвөгтэй асуудал тул төгс шийдэл одоогийн байдлаар гараагүй ч дээрх аргачлалуудаас хамгийн дэвшилттэй байгаа нь Европийн Холбооны гишүүн улсуудад нэвтрүүлэхийг оролдож байгаа “Бохирдлын бүртгэл”-ийн аргачлал юм (Joy E.Hecht, 1999). Бохирдлын бүртгэлийн NAMEA арга нь олон талт мэдээллийн систем бөгөөд байгалийн нөөц хөрөнгийн байдал болон байгалийн бохирдлын талаар олон нийт, шийдвэр гаргагчдад тодорхой мэдээлэл өгдөг. Ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль орчныг бохирдох аюулаас урьдчилан хамгаалах зардал ба макро эдийн засгийн бодлогын зорилтууд хоорондын “трэйд-офф7”-ийг тоон мэдээлэлд тулгуурлан зураглан харуулдаг (Peter Stauvermann, Anne van der Veen, 2005). Энэ бол бидний өмнө шинээр нээгдэж байгаа эдийн засгийн түүхийн хуудасны өнгө төрхийг илтгэх нэгэн шинжүүр болох юм. Өөрөөр хэлбэл бохирдлын бүртгэлийн NAMEA аргыг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн системд хуульчлан суулгаж өгснөөр эдийн засгийн нөхцөл байдлыг харах өнцөг тэлж өнөө ба ирээдүйн шийдвэр гаргалт илүү бодитой болох болно. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн зардал нь гол урсаж байсан ул мөр бүхий хотгор газар, ургамал ургаж байсныг нуух мэт шороон шуурга бүхий нутаг байж мэдэх юм. Магадгүй үүнээс ч илүү, бидний төсөөлөөгүй их хэмжээтэй байж болох юм ... 7 Хүмүүсийн шийдвэр гаргалтанд хэрэгтэй нөөц нь хязгаарлагдмал тул сонголт хийх шаардлагатай болдог. Бүх сонголтыг зэрэг хийх боломжгүй учраас “Трэйд-офф” хийдэг (Mankiw, 2009).
  • 5. I. АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЭХ СУРВАЛЖ Joy E.Hecht. (1999 оны Spring). Where We Are Now, Where We Are Heading. Environmental Accounting , pp. 14-17. Mankiw, N. (2009). Principles of Microeconomics. Harvard University. Mehenna Yakhou, Vernon P.Dorweiler. (2004). Environmental accounting: An essential component of business strategy. Business Strategy and the Environment , pp. 65-77. Panayotou, T. (2003). Economic Survey of Europe. Economic growth and the environment , pp. 45-46. Peter Stauvermann, Anne van der Veen. (2005). National accounting matrix including environmental accounts (NAMEA). Robert J.Barro, Xavier Sala-i-Martin. (2004). Economic Growth. Massachusetts: The MIT Press. The Free Encyclopedia. (2011). From http://www.wikipedia.org The World Conversation Union. (2000). Environmental Accounting: What's it all about? IUCN. Д.Мөнхчимэг. (2011). Уул уурхайгаар бялуурсан шинэ өнгө. Өнөөдөр . Н.Энхбаяр, Е. с. (2011). Учирч болох эрсдэлүүд 2011 онд: Дэлхийн түвшинд болон Монгол Улсын хувьд учирч болох эрсдэл. 2011. П.Дамбапэлжээ. (2008). Багануур ХК-ийн 30 жилийн тайлан. Багануур дүүрэг: Адмон. С.Будням, П. (2011). Байгалийн баялаг ба эдийн засгийн өсөлт. Улаанбаатар: Үндэсний хөгжлийн хүрээлэн. У.Оргилмаа. (2011). Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй. Улс төрийн тойм .