Se ha denunciado esta presentación.
Se está descargando tu SlideShare. ×

Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx

Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio

Eche un vistazo a continuación

1 de 26 Anuncio

Más Contenido Relacionado

Similares a Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx (20)

Más de OyunchimegKey (18)

Anuncio

Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx

  1. 1. НИЙГМИЙН СУДАЛГААНЫ ТӨРӨЛ БА АНГИЛАЛ Бэлтгэсэн: Д.Даваахүү
  2. 2. АГУУЛГА Нийгмийн судалгааны арга Тоон ба чанарын аргын давуу болон сул тал Судлаач гэж хэн бэ? Судлаачийн ёс зүй Судалгааны ажлын зорилго Судалгааны мэдээ, материал түүнд тавигдах шаардлага Монголд дахь үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллага Дүгнэлт
  3. 3. Нийгмийн судалгааны арга Судалгааны арга гэдэг нь судлах асуудлын хариуг тайлах арга зам, хэрэгсэл юм. Судалгааны арга зүй судалгааны арга хэрэгсэл ба баримтлах дүрэм, горим, ерөнхий төлөвлөгөө юм.
  4. 4. Тоон ба чанарын аргын судалгаа Тоон аргын судалгааны эх үүсвэр нь тоо, чанарын аргын судалгааны эх үүсвэр нь дүрс, бичвэр, өнгө, авиа, хөдөлгөөн, нүүрний хувирал гэх зэрэг тоон бус (чанарын) өгөгдлүүд байна. Холимог аргын судалгаанд тоон, тоон бус өгөгдлийг хослуулан ашигладаг.
  5. 5. Тоон аргын судалгааг аль нэг онолоос сэдэвлэн таамаглал дэвшүүлж, ажиглалтаа хийж, үр дүнг нь шинжлээд таамаглалаа нотолдог, эс бол няцаадаг. Чанарын аргаар, эхлээд судалгаагаа хийж, зүй тогтлыг ажиглан, таамаглал дэвшүүлж, үр дүнд тулгуурлан үзэл, онолоо боловсруулдаг.
  6. 6. Давуу тал Сул тал Тоон арга • Статистикийн найдвартай үзүүлэлт • Эх олонлогийг төлөөлөх чадвар • Тохиолдлыг хэмжинэ • Хамаарлыг тодорхойлно • Тодорхой хугацааны дараах өөрчлөлтийг харуулна • Олон баримт мэдээллийг агуулна • Асуудлыг урьдчилан тодорхойлдог тул нийтэд болон хэрэглэгчдэд холбогдох зарим асуудлууд орхигддог • Эмзэг, нарийн асуудлуудыг судлахад төвөгтэй • Далд хүчин зүйлсийг тусгадаггүй • Судлагдаагүй болон бага судлагдсан үзэгдлийг мэдэрч судлах боломж хязгаарлагдмал • Олж хүрэхэд бэрхшээлтэй хүмүүст хүрч судлах нь ховор
  7. 7. Давуу тал Сул тал Чанарын арга • Хялбар хөрвөнө. Судлагдаагүй болон бага судлагдсан үзэгдлийг мэдэрч судлах боломжтой • Асуудлыг гүнзгий судална • Үйл явцыг судална • Далд хүчин зүйлсийг илрүүлнэ • Тайлбар сайтай • Олж хүрэхэд хэцүү хүмүүсийг судлах боломжтой • Нийтэд болон хэрэглэгчдэд холбоотой асуудлыг тусгадаг • Тохиолдлыг хэмждэггүй • Түүврийн хэмжээ бага, товч үзүүлэлт цөөн • Статистик төлөөлөл байхгүй
  8. 8. Хос аргын судалгаа Судалгааны нэг төслийн хүрээнд хэрэглэгдэх тоон ба чанарын аргын хослолыг хос арга гэнэ. Тоон судалгааны онолын шинжилгээг чанарын аргаар цуглуулсан мэдээллийн шинжилгээтэй хавсран хэрэглэснийг хос арга гэж зарим судлаачид үздэг хэдий ч тухайн судалгааны хүрээнд тоон ба чанарын аргын аль алийг нь түлхүү хэрэглэсэн бол хос аргад тооцдог.
  9. 9. Хос аргын хэлбэрүүд Зэрэгцэх Солбих Салгах
  10. 10. Зэрэгцэх Тоон ба чанарын мэдээлийг цуглуулж, шинжлэх нь зэрэгцэж явагдана.
  11. 11. Солбих Чанарын аргаар цуглуулсан мэдээллийн шинжилгээний завсраар тоон аргын шинжилгээг ашиглах, эсвэл тоон аргын мэдээллийн шинжилгээг чанарын аргын мэдээ, шинжилгээний үр дүнгээр баяжуулдаг.
  12. 12. Салгах Аль нэг аргаар цуглуулсан мэдээллийг салгаж, тоон ба чанарын аргаар шинжилдэг.
  13. 13. Туршилт судалгаа Нийгмийн аливаа үзэгдэл, үйл явцын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, тэдний нөлөөллийн хүч, үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулахад туршилт судалгааны аргыг хэрэглэдэг. Туршилтыг голдуу ижил нөхцөл байдалд бага хэмжээний бүлэгт хийх нь олонтаа.
  14. 14. Тоон ба чанарын судалгааны ялгаа Үзүүлэлт Чанарын судалгаа Тоон судалгаа Шинж чанар “Б” гэж юу вэ? “Б” нь янз бүрийн нөхцөлд хэрхэн өөрчлөгддөг вэ? Яагаад? “Б” хир зэрэг том бэ? Хэдэн “б” байна вэ? Мэдээ Үг, өгүүлбэр Тоо Түүвэрлэх арга Зорилготой Санамсаргүй Түүврийн хэмжээ Чухал биш Чухал Төлөөлөл Шаардлагүй Шаардлагатай Мэдээ цуглуулах арга Олон арга Нэр арга Судлах зүйл Зан үйл, хандлага, үзэл бодол, хүмүүсийн харилцаа Мэдлэг, баримт, онолын асуудал Шинжлэх ухаан Нийгмийн шинжлэх ухаанд суурилсан Байгалийн шинжлэх ухаанд суурилсан Судалгааны үнэн магадлал Судалгааны гурвал хэрэглэдэг Түүврийн тоог ихэсгэдэг
  15. 15. Тоон ба чанарын судалгааны үүрэг, онцлог Үүрэг Тоон судалгааны 4R Чанарын судалгааны 4P Хэрхэн судалгааны сэдвээ сонгох вэ? Төлөөлөх чадвар (Representativeness) Тодорхой зорилготой (Purposefulness) Сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах Харилцан нөлөөлөлгүй (non-Reactivity) Оролцоо (Participation) Тохиолдлын үр дүнгээс хэрхэн зайлсхийх вэ? Үнэн зөв (Reliability) Үйл явц (Process) Үр дүнгээ хэрхэн бусдад итгүүлж таниулах вэ? (Replicability) Нарийн, нягт байдал (Particularity)
  16. 16. Судлаач гэж хэн бэ? Аль ч аргын судалгаанд, хүмүүстэй харьцаж мэдээлэл цуглуулах тохиолдолд судлуулагчтай тогтоох харилцаа, судлаачийн мэдлэг ур чадвараас мэдээллийн чанар шууд хамаардаг. Судлаач нь нас хүйс, боловсрол, зан төлөв, итгэл үнэмшил, үзэл бодлоороо ялгаатай олон хүмүүстэй харилцах хэмжээний соёлтой, зохих ёсны мэдлэгтэй хүн байхаар бэлтгэгддэг.
  17. 17. Судлаачийн ёс зүй • Судалгааны тухай мэдээлэл хийхээс эхлээд судалгааг явуулах, судалгааны дүнг нэгтгэн хэлэлцэх, үр дүн мэдээллийг санаатайгаар зохих, өөрчлөлт, бусдын ажлын үр дүнг хуулбарлах үйлдэл үл гаргах • Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ дүгнэлт нь баримт нотолгоонд тулгуурлах • Судлуулагчид болон бусад судлаачдын үзэл бодол, ёс заншлыг хүндэтгэн үзэх • Хамтын судалгааны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг хамтлаг, багийн зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхгүй байх • Судалгааны явцад судлуулагчийн бие махбод, сэтгэл санаанд учирч болзошгүй сөрөг нөлөө, хохирол, эрсдэлийг урьдчилан тооцож, түүнээс сэргийлэх, хамгаалах • Судалгааны үе шатаас үл хамааран судалгаанд оролцох, үргэлжлүүлэхээс татгалзсан судлуулагчид дарамт шахалт үзүүлэхгүй байх • Нууцлалын зэргийг оролцогчдод танилцуулах, нууц мэдээллийг задруулахгүй байх
  18. 18. Судалгааны ажлын зорилго Судалгааны ажлын зорилго бол сургуулийн өдөр тутмын амьдралд гарч буй аливаа асуудлыг цаг алдалгүй олж судлан шийдвэрлэж улмаар сургалт хэвийн, үр дүнтэй явахад тус дэм болохын хамт шинжлэх ухааныг шинэ мэдлэг, зүй тогтлоор баяжуулан цааш хөгжүүлэх юм.
  19. 19. Бакалаврын түвшний судалгааны ажлын зорилго бол 1. Судалж буй асуудлын мөн чанарыг танин мэдэх 2. Судалж буй асуудлын учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг олж тогтоох 3. Судалж буй асуудал амжилттай хэрэгжих нөхцлийг олж үндэслэх 4. Судалж буй асуудлын шалгуур үзүүлэлтийг олж үндэслэх 5. Судалж буй асуудлыг түвшинг тогтоох
  20. 20. Судалгааны ажлын зарчим Чухал асуудлыг судлах Асуудлыг тодорхой зорилго, зорилттой судлах Судалгааны ажлыг систем эрэмбэ дараатай хийх Асуудлыг бүхэлд нь холбоо хамааралд судлах
  21. 21. Судалгааны үе шат 1.Судалгааны ажлын бэлтгэл үе 2.Судалгааны ажлын бэлтгэл үе 3. Төгсгөл үе
  22. 22. Судалгааны мэдээ, материал түүнд тавигдах шаардлага • Тохиромжтой байдал: Уг судалгаагаар цуглуулсан тоо, баримт зөв эсэх, урьд авч байсан болон хуучин мэдээ, мэдээлэл цаашид хэрэг болох эсэх • Хамтралт: Тоо баримт нь өртөмхий бүлэг ба өндөр эрсдэлтэй бүлгийг тогтоох боломж • Чанар: Тоо баримт хэрэг болохуйц үнэн бодитой байдал, түүний хязгаарлалт нь шийдвэр гаргах хүчин зүйл болж чадах эсэх • Хүлээж авах боломж: Авч байгаа баримт нь загвар, өртөг, ёс зүйн хувьд хүлээж авах боломж • Хугацаа: Тоо мэдээ нь хугацааны хувьд хоцрогдоогүй, сүүлийн үеийн, тухайн үр дүнг хугацааны хувьд илэрхийлэх боломж • Хүртээмжтэй байдал: Шаардлагатай үед тэдгээр тоо баримтыг олох боломж, хэвлэн нийтэлсэн, түгээсэн байдал, мэдээ баримтын хүртээмжтэй байдал • Хэрэглэх боломж: Хэрэглэгдэх байдлаар илэрхийлсэн байдал, түүнийг мэргэжлийн бус хүмүүс ашиглах, ойлгох боломжтой эсэх • Тэгш байдал: Судалж буй эх олонлог, судалгааны нэгжүүдийг төлөөлөх байдал
  23. 23. Монголд үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллага
  24. 24. HTTP://WWW.SICA.MN/ABOUT- COMPANY/OVERVIEW
  25. 25. Дүгнэлт • Судалгааны ажил бол байнгын эрэл хайгуул шаардсан бүтээлч үйл ажиллагаа юм. • Судалгааны ажил амжилттай болох эсэх нь судлаач судалгааныхаа аргыг хэр онож сонгож авснаас шалтгаалдаг. Сонгож хэрэглэх судалгааны арга нь судлах асуудлын онцлог, цар хүрээ, дэвшүүлсэн зорилго, зорилт зэргээс шалтгаална. Аливаа судалгааны ажлыг хийхдээ дараах зарчмыг баримталдаг. Үүнд: • Чухал асуудлыг судлах • Асуудлыг тодорхой зорилго, зорилттой судлах • Асуудлыг бүхэлд нь холбоо хамааралд судлах • Ёс суртахууны нийтлэг хэм хэмжээний дагуу хийх юм.
  26. 26. Анхаарал хандуулсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

×