Se ha denunciado esta presentación.
Se está descargando tu SlideShare. ×

ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx

Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Próximo SlideShare
Alban 8
Alban 8
Cargando en…3
×

Eche un vistazo a continuación

1 de 6 Anuncio

Más Contenido Relacionado

Más de RAYB (12)

Anuncio

Más reciente (20)

ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx

  1. 1. НХУТ-ГХО-1 Б. Болортуяа ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХЭМ ХЭМЖЭЭ 1. Тодорхойлолт Нэг хэлээс нөгөө хэлрүү хөрвүүлэх үүрэг хариуцлагатай мэргэжилтнүүдийг орчуулагч гэх бөгөөд аман болон дохионы хэлээр ажилладаг бол орчуулагчийн хөрвүүлэн бичсэн үг нь орчуулга юм. Мэдээллийг нэг хэлээс өөр нэг хэлрүү хөрвүүлэхийн тулд эдгээр мэргэжилтнүүд хэл, соёл, зан суртахууны талаар мэдлэгээ ашиглах ёстой байдаг. Зарим баримтууд:  Дэлхий нийтэд 2014 онд орчуулагч нь жилд дунджаар 43,590 америк долларын цалинтай, дундаж цалин нь 20,96 ам доллар байжээ.  2012 онд энэ салбарт 64,000 хүн ажиллаж байсан.  Орчуулагчид ихэвчлэн эмнэлэг, сургууль, шүүхэд ажилладаг.  Орчуулагч нь гэртээ байнга ажилладаг.  Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 20% нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.  АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо (BLS) үүнийг “Bright Outlook” мэргэржлээр ангилж байгаа бөгөөд ажил эрхлэлт 2024 он гэхэд дунджаас илүү хурдан өсөх төлөвтэй байна.  Герман, Португал, Орос, Испани, Хятад, Япон, Хинди, Солонгос, Араб, Ойрхи Дорнодын хэл болон дохионы хэлний орчуулагч эрэлт ихтэй байна. (Хөдөлмөрийн хэтийн төлөв гарын авлага 2014-15) Хэрхэн орчуулагч болох вэ? Орчуулагч болохийн тулд тухайн хүн өөрийн төрөлх хэлийг сайн мэддэг байхаас гадна өөрийн сонгосон өөр нэг хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Бакалаврын зэрэгтэй байх нь нэн чухал шаардлага биш байж болох ч ихэнх ажил олгогчид дипломтой болон ажлын туршлагатай хүмүүсийг илүүд үздэг. Коллеж, их сургууль болон бусад сургалтын хөтөлбөрүүдээс сонгон орчуулах сургалтанд хамрагдах хэрэгтэй. Хэрэв эмнэлэг эсвэл шүүх байгууллагад ажиллахыг хүсч байвал тухайн чиглэлээр өөр мэргэжлийн сургалтанд давхар суралцах шаардлагатай. Хэд хэдэн байгууллагууд орчуулагчдад зориулсан гэрчилгээ олгодог боловч үүнийг сайн дурын үндсэн дээр хүлээлгэн өгдөг. Энэ нь таны чадварыг бататгаж, таныг илүү өрсөлдөх чадвартай ажил хүсэгч болгодог. Ихэнх газар тухайн улсын орчуулагчдын холбоо болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо орчуулагч, хэлмэрчний гэрчилгээ олгодог. Зөөлөн ур чадварууд:
  2. 2. Сонсох чадвар – Үйлчлүүлэгчийн үгсийг зөв тайлбарлахын тулд тэдгээрийг сайн ойлгодог байх хэрэгтэй. Ярилцах чадвар – Тодорхой ярих чадвар маш чухал байдаг. Уншиж ойлгох чадвар – Зөв орчуулга хийхийн тулд баримт бичгийг уншаад зөв ойлгодог байх шаардлагатай. Бичих чадвар – Бичгийн ур чадвар бичгийн орчуулга хийх үед нэн чухал юм. Соёлын мэдлэг – Тухайн үйлчлүүлэгчидтэй ажиллаж байх үед тэр хүний улс орны талаар сайн ойлголттой байх ёстой. 2. Мэргэжлийн ёс зүйн зарчим Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл 1. Ёс зүйн зөрчил Орчуулагч нь үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, асуудалд бодитой, ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, үнэн зөв орчуулах, мэргэжлийн болон холбооны нэр хүндийг эрхэмлэхийг удирдлага болгон ажиллана. Хоёрдугаар зүйл. Мэргэшил, ёс зүйн зөрчил 1. Орчуулагч нь үйлчлүүлэгчийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, нийгмийн гарал, байдал зэрэг аливаа хэлбэрээр ялгаварлахыг хориглоно. 2. Орчуулагч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд Холбоо, түүний гишүүдийн нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх аливаа хэлбэрийн мэдээлэл байршуулах, үйлчлүүлэгчийн орчуулуулсан баримт материалыг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад түгээх, үйлчлүүлэгчийн нууцыг задруулахыг хориглоно. 3. Орчуулагч хараат бус байдлыг эрхэмлэнэ. Аливаа ярианы болон бичгийн орчуулга хийхдээ үйлчлүүлэгчийн ятгалга, шахалтад орж үндсэн баримт материалын агуулгыг өөрчлөх, гуйвуулах зэргээр зориуд буруу орчуулахыг хориглоно. 4. Орчуулагч нь үйлчлүүлэгчийн орчуулгыг алдаагүй, үнэн зөв, чанартай гүйцэтгэх үүрэгтэй. Өөрийн мэргэжил, ур чадвар, туршлага нь тухайн орчуулгыг хийхэд хангалтгүй гэж үзвэл татгалзах үүрэгтэй. Энэ байдлыг мэдсээр байж нуун дарагдуулж, тухайн орчуулгын үйлчилгээг эрхлэхийг хориглоно. Орчуулагч нь өрсөлдөгч, эсхүл хоорондоо хууль хяналтын байгууллагад маргаантай байгаа иргэн, байгууллагын аль аль талд орчуулгын үйлчилгээ үзүүлэх тохиолдолд талуудад энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. 5. Орчуулагч нь үйл ажиллагаагаа явуулах үедээ бусдад хүнлэг бус хандах, нэр хүндийг нь гутаасан үйлдлийг гаргахгүй байх, өөрийн үг яриа, үйлдлээр бусдыг үл хүндэтгэсэн байдал гаргахгүй байх үүрэгтэй. 6. Орчуулагч орчуулгын үйл ажиллагаа эрхлэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглоно.
  3. 3. 7. Орчуулагч нь ММОХХ-ны гишүүний үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг албан үүрэгтэй холбоогүй аливаа бусад этгээдэд ашиглуулах, барьцаа болгон үлдээхийг хориглоно. 8. Баталгааны тэмдэг /тамга/-г өөрийн хийсэн орчуулгыг илэрхийлсэн бичвэр хэсгийг багтаан дарж, гарын үсэг зурахаар зориулсан баталгааны тэмдгийн цэгэн хэсэгт гарын үсгээ зурж баталгаажуулна. 9. Холбооны дүрэм болон Удирдах зөвлөлөөс гаргасан бусад эрх зүйн актад заасан гишүүний үүргийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн. Гуравдугаар зүйл. Хариуцлага 1. Орчуулагч энэхүү дүрмийг зөрчсөн бол ММОХХ-ны дүрэм болон энэ дүрэмд заасан сахилгын хариуцлага хүлээнэ. 2. Ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 1 жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. 3. Орчуулагч ёс зүйн зөрчил гаргасан боловч түүний хор уршиг, үр дагаврыг арилгах боломжтой гэж Сахилгын зөвлөл үзвэл орчуулгын үйл ажиллагаа эрхлэхийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. Эрх түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг ММОХХ-нд хураалгана. 4. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, орчуулагчийн хувьд мэргэшсэн орчуулгын үйл ажиллагаа явуулах боломжгүй, чадваргүй болсон гэж дүгнэсэн, түүнчлэн эрх түдгэлзүүлсэн хугацаанд хор уршиг, үр дагаврыг арилгаагүй бол орчуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно. 5. Орчуулагч нь орчуулгын үйл ажиллагаандаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас үйлчлүүлэгч болон бусад этгээдэд учруулсан гэм хор, хохирлыг өөрөө хариуцна. 6. Сахилгын зөрчилд хяналт тавих, хянан шийдвэрлэх, сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий Сахилгын зөвлөл ММОХХ-ны дэргэд ажиллана. Сахилгын зөвлөлийн эрх зүйн байдал, бүрэлдэхүүнийг ММОХХ-ны дүрмээр тодорхойлно. 3. Хэм хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ 21. 3 дугаар зүйл. Худал орчуулах, хэлмэрчлэх 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв орчуулах, хэлмэрчлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал орчуулсан, хэлмэрчилсэн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  4. 4. ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ 1.15. “орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг; 1.28. “хэлмэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг; ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 60 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч 60.1. Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захиргааны хэргийн шүүгч захирамж гарган томилно. 60.2. Орчуулагч, хэлмэрч захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй. 60.3. Орчуулагч, хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно. 60.4. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно. 60.5. Санаатайгаар буруу орчуулсан, хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан хэлмэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 7 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг 7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно. 7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. 7.3. Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.
  5. 5. 7.4. Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна. 49 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрч 49.1. Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно. 49.2. Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй. 49.3. Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх үүрэгтэй. 54 дүгээр зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох 54.1. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно: 54.1.1. Шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр; 54.1.2. Шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр; 54.2. Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана. 101 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах 101.1. Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж, хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна. НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР Арван гурав. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх 13.1. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана. 13.3. Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно. 13.4. Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй. Үүнд: 13.4.1. Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй; 13.4.2. Тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.

×