SlideShare a Scribd company logo
1 of 41
Оюуны хомсдлын үеийн
   биеийн шинжүүд
Гавал ясны гадаад хэлбэрийн
гажиг – Дискрани

   Шинж тэмдгийн хувьд:
Хөлөг онгоц хэлбэрийн толгой
Цамхаг хэлбэрийн толгой
Богино толгой
Урт толгой
Бичил тархи
Гавал ясны нарийсалт
Хөлөг онгоц хэлбэрийн толгой – скафоцефало, скафокефали
Сум хэлбэрийн заадас цаг хугацаанаасаа түрүүлж ясжсанаас
гавал яс дух шанааны хэсгээрээ томорч духанд бөх үүснэ. Ийм
гавал яс хөлөг онгоцны мод шиг хэлбэртэй болно.
Scaphocephaly. There is premature fusion of the sagittal suture as shown by the line of sclerosis and
ridging at the site of what should be an open suture (white arrow) resulting in a restriction of growth
perpendicular to the suture and an exaggeration of growth parallel to it (scaphocephaly).
The coronal (black arrow) and lambdoid sutures (yellow arrow) are still open.
Цамхаг хэлбэрийн толгой – акроцефали
       Гавал яс бүх заадсаараа хугацаанаасаа түрүүлж
ясжсанаас зулай руу чиглэн өснө. Үүний улмаас шовгор хэлбэр
бүхий өндөр гавал ястай болно.
Богино толгой – брахицефали, брахифали
      Гавал яс титэм заадсаараа хугацаанаасаа түрүүлж
ясжсанаас хоёр хажуу тийшээ өргөн, дух дагзны чиглэлд богино
хэмжээтэй болсныг богино толгой гэнэ.
(A) In brachycephaly, both coronal sutures fuse
     prematurely, producing a broad short head and
     often some degree of orbital hypertelorism
Урт толгой – долихоцефали, долихофали
       Хавчиг толгой буюу эрэг дух бүхий гээдэн толгойтой
болохыг урт толгой гэнэ. Гавал тархины дээр дурьдсан гажгууд
дизостозын оюуны хомсдолтой өвчтөнүүдэд ажиглагдана.
Бичил тархи – микроцефали, микроэнцефали, микрокефали
       Биений бусад хэсэг том багаараа хэвийн хэмжээтэй байхад
гавал яс болон уураг тархи жижиг болохыг бичил тархи гэнэ.
Оюуны хомсдолтой бүх хүмүүсийн 3-10%-д бичил тархи
ажиглагддаг. Шалтгааныг нь харгалзан бичил тархийг дотор нь
анхдагч, хоёрдогч гэж ангилна.
Анхдагч жинхэнэ бичил тархи
       Уураг тархины удамшил дамжсан дутуу хөгжлийг жинхэнэ
бичил тархи буюу удамшлын бичил тархи гэнэ. Ийм бичил
тархитай хүмүүсийн биеийн өсөлт хэвийн авч уураг тархи хийгээд
гавал тархины өсөлт нь дутуу, хэмжээ нь жижиг, хэлбэр нь зөв,
гавал ясны тойрог нь 28.5-47.5 см хэмжээтэй. Хэмжээний хувьд
гавал ясны үстэй хэсэг, нүүрэн тал, духны хэсэг гурвын өөр
хоорондын харьцаа алдагдана. Мэдрэлийн голомтот органик
шинжүүд хийгээд хэд хэдэн эрхтний төрөлхийн гажиг согогууд үл
ажиглагдана.
•   At right, an MRI image of the brain of a child with microcephaly (nearly 3 years of age). At left, an MRI
    image of the brain of a normal child of approximately the same age.
Хоёрдогч бичил тархи
        Ямар нэг өвчин эмгэгийн улмаас үүссэн жижиг тархийг
хэлнэ. Хоёрдогч бичил тархитай хүмүүсийн уураг тархи болон
гавал ясны хэмжээ нь жижиг, хэлбэр нь зөв биш, бас биеийн өсөлт
нь дутуу байж болно. Үүний зэрэгцээ уналт таталтын хамшинж,
мэдрэлийн голомтот органик шинж хийгээд хэд хэдэн эрхтний
төрөлхийн гажиг согогууд илэрч болно. Хоёрдогч бичил тархи нь
муурын хашгирааны хамшинж, ХХХХУ хамшинж, улаанууд хэмээх
өвчний шалтгаантай эмбриопати зэрэг өвчнүүдийн үед үүсч болно.
Бичил тархитай өвчтөнүүдэд ихэвчлэн хүнд хэлбэрийн оюуны
хомсдол илэрнэ. Бичил тархины нэг хувилбар бол гавал ясны
нарийсалт юм.
Гавал ясны нарийсалт – краниостеноз
        Гавал яс заадсуудаараа хугацаанаасаа түрүүлж
залгагдсаны улмаас түүний хөндий багтаамж багасч уураг тархи
бүх талаасаа болон зарим хэсгээрээ гавал ясандаа шахагдан
дарагдана. Гавал ясны нарийсалтын үед бичил тархи, ТДДИ
хамшинж, мэдрэлийн голомтот органик шинжүүд, уналт таталтын
хамшинж болон оюуны хомсдол хослон илэрч болно. Гавал ясны
нарийсалтаар нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн өвчилж болно. Эл
эмгэг тархины үрэвслийн үед ажиглагдаж болно.
Том толгой – макроцефали буюу усан тархи, гидроцефали
       Гавал ясны зай хөндийнүүдэд, тухайлбал тархины
бүрхүүлүүдийн зай завсарт буюу тархины ховдлуудад тархи
нугасны шингэн их хэмжээгээр хуримтлагдсанаас гавал яс данхайн
томрохыг усан тархи гэнэ. ТДДИ хамшинж илэрнэ. Тархины
судсууд өргөснө. Тархины венийн судсууд бас өргөснө. Тархины
ховдлууд томорно. Гавал яс тэлэгдэн нимгэрнэ. Зулай битүүрэхгүй
байж болно. Усан тархитай өвчтөнүүдэд ажиглагдах содон
өөрчлөлтүүдийн нэг бол “шингэж байгаа нар”-ны шинж тэмдэг
хэмээх өвөрмөц харц юм. Нүд дээрээсээ дарагдаж нүдний алим
сууснаас буюу нүдний эвэрлэг хэсгийн доод тал, доод зовхины
цаана байрласнаас жаргаж байгаа нартай адилтгамаар харцтай
болно. Усан тархи нь үр хөврөл ургийн болон хар бага насны
хүүхдийн онтогенез хөгжлийн явцад бий болсон тархины үрэвсэл,
тархины хордлого хийгээд тархины гэмтлийн улмаас үүсч болно.
Бас уураг тархины төрөлхийн дутуу хөгжил буюу тархины
удамшлын шалтгаантай хатингаршлын үед мэдрэлийн дутуу
хөгжилтэй эд эсийн оронд тархи нугасны шингэн үүсч болно. Ийм
эмгэгийг идэвхигүй усан тархи хэмээн нэрлэх явдал бий. Ийм
хэлбэрийн усан тархи бий болсон үед гавал яс томролгүй жижгэрч
бичил тархи үүсч болно.
Нүүрний галбирийн содон шинжүүд
       Нүүрний галбирыг содон хэлбэрээр өөрчилсөн шинж
тэмдгүүд тодорхой шалтгаантай зарим оюуны хомсдлын үед
ажиглагдаж болно. Ийм оюуны хомсдлын тоонд Дауны өвчин,
муурын хашгирааны хамшинж, гипотиреоз, Пфаундлер-Гурлерийн
өвчин зэрэг эмгэгүүд орно.
•   Clinical features of a patient with Cri du
    Chat syndrome at age of 8 months (A), 2
    years (B), 4 years (C) and 9 years 6/12
    (D)
Нүдний содон шинжүүд
       Удамшлын болон үр хөврөлийн эмгэгтэй холбогдсон зарим
оюуны хомсдлын үед нүдний талаас өвөрмөц шинжүүд илэрч
болно. Гомоцистенури өвчний үед нүдний болрын байршилт гажих,
Патаугийн хамшинж болон улаануудын шалтгаантай үр хөврөлийн
эмгэгийн үед бичил нүд буюу микрофтальмитай болох,
гомоцистенури, галактоземи, Лоренс-Муна-Бидлягийн хамшинж
хийгээд улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийн үед
нүдний болор бүдэгших шинжүүд ажиглагдана.
Чих хатуу буюу дүлий болох
       Ийм шинж нь микседем, Патаугийн хамшинж, Эдвардсын
хамшинж болон Пфаундлер-Гурлерийн өвчний үед илэрнэ.
Зүрхний төрөлхийн гажиг
       Ийм гажиг нь Дауны өвчин, улаануудын шалтгаантай үр
хөврөлийн эмгэг, Патаугийн хамшинж, Эдвардсын хамшинж
хийгээд Лоренс-Муна-Бидлягийн хамшинжийн үед олон хуруу
/полидактили/-тай болох буюу илүү хуруутай болох, Аперийн
хамшинж хийгээд улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийн
үед хам хуруу /синдактили/-тай болох гажгууд үүсч болно.
Арьсны содон шинжүүд
       Тодорхой шалтгаантай зарим оюуны хомсдлын үед
арьсанд өвөрмөц шинжүүд илэрч болно. Хартнопийн өвчний үед
арьс баржгар улаан болох, Рудийн хамшинжийн үед загасны хайрс
шиг эвэрлэг болох, микседемийн үед арьс хуурай хаванлаг болох,
фенилкетонури өвчний үед арьс цайвар болох шинжүүд
ажиглагдана.
•   Rud syndrome - Fig. 1. (A and B) Cranio-facial dysmorphisms such as biparietal microcephaly,
    horizontal palpebral fissures with blepharophimosis, prominent root and nasal bridge, bulbous nasal
    tip with hypoplastic nasal wings, hypertelorism, thin upper lip, fleshy and everted lower lip, are
    illustrated. (C and D) Moderate ichthyosis at the lower limbs.
Үсний содон шинжүүд
       Зарим хэлбэрийн оюуны хомсдлын үед үсний өвөрмөц
шинжүүд илэрч болно. Микседемийн үед үс хуурай хийгээд
хугарамтгай болох, фенилкетонури өвчний үед үс хожгор болох
шинжүүд илэрнэ.
Биенээс содон үнэр ханхийх шинжүүд
       Фенилкетонури өвчний үед адууны хашааны үнэртэй
адилтгамаар өвөрмөц үнэр, лейцинозийн үед шатсан сахарын үнэр
гэмээр содон үнэр өвчтөний бие, шээснээс ханхийнэ.
Өндөр нуруу
      Өндөр нуруу буюу урт чац оюуны хомсдолтой хослох нь
ХУУ хамшинж болон ХХХХУ хамшинжийн үед ажиглагдаж болно.




                •   XYY /jacobs syndrome/
Одой буюу тарваган өсөлт
       Одой өсөлт зарим хэлбэрийн оюуны хомсдлын үед,
тухайлбал муурын хашгирааны хамшинж, гипотиреоз болон
Пфаундлер-Гурлерийн өвчний үед илэрнэ.
•   Cri-du-Chat Syndrome - 6 and 16 years old
Mental retardation - mn

More Related Content

What's hot

Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8
bayarmagnaiubuns
 
Yaraltai tuslamj husut
Yaraltai tuslamj   husutYaraltai tuslamj   husut
Yaraltai tuslamj husut
Sosoo Byambaa
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
Sosoo Byambaa
 

What's hot (20)

Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлттархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
 
эндокардит
эндокардитэндокардит
эндокардит
 
Acute leukemia
Acute leukemia Acute leukemia
Acute leukemia
 
Meningit
MeningitMeningit
Meningit
 
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлал
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8
 
цус задрах хам шинж
цус задрах хам шинж  цус задрах хам шинж
цус задрах хам шинж
 
breast cancer guideline
breast cancer guidelinebreast cancer guideline
breast cancer guideline
 
анагаах-302
анагаах-302 анагаах-302
анагаах-302
 
Цэврүүт өвчинүүд
Цэврүүт өвчинүүдЦэврүүт өвчинүүд
Цэврүүт өвчинүүд
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
Yaraltai tuslamj husut
Yaraltai tuslamj   husutYaraltai tuslamj   husut
Yaraltai tuslamj husut
 
төрөлт
төрөлттөрөлт
төрөлт
 
аалзавчийн доорх цус харвалт
аалзавчийн доорх цус харвалтаалзавчийн доорх цус харвалт
аалзавчийн доорх цус харвалт
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
уушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэгуушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэг
 

Viewers also liked

бэлгийн хромосомын эмгэгүүд
бэлгийн хромосомын эмгэгүүдбэлгийн хромосомын эмгэгүүд
бэлгийн хромосомын эмгэгүүд
zulaa zul
 
Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа
Dulam Bataa
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11
azora14
 
тархины дутмагшил, 2014 on
тархины дутмагшил, 2014 onтархины дутмагшил, 2014 on
тархины дутмагшил, 2014 on
nytt103103
 
Иончлогч цацраг
Иончлогч цацрагИончлогч цацраг
Иончлогч цацраг
erganaa
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11
azora14
 
Teaching Students with Mental Retardation
Teaching Students with Mental RetardationTeaching Students with Mental Retardation
Teaching Students with Mental Retardation
Rita May Tagalog
 

Viewers also liked (20)

синдром патау
синдром патаусиндром патау
синдром патау
 
бэлгийн хромосомын эмгэгүүд
бэлгийн хромосомын эмгэгүүдбэлгийн хромосомын эмгэгүүд
бэлгийн хромосомын эмгэгүүд
 
Evolution
EvolutionEvolution
Evolution
 
Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа Хүүхдийн тархины саа
Хүүхдийн тархины саа
 
хүний генетикийн аргууд
хүний генетикийн аргуудхүний генетикийн аргууд
хүний генетикийн аргууд
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11
 
синдром патау
синдром патаусиндром патау
синдром патау
 
тархины дутмагшил, 2014 on
тархины дутмагшил, 2014 onтархины дутмагшил, 2014 on
тархины дутмагшил, 2014 on
 
Иончлогч цацраг
Иончлогч цацрагИончлогч цацраг
Иончлогч цацраг
 
Mental Retardation, Epilepsy & Behavior
Mental Retardation, Epilepsy & BehaviorMental Retardation, Epilepsy & Behavior
Mental Retardation, Epilepsy & Behavior
 
Mental retardation
Mental retardationMental retardation
Mental retardation
 
бодисын солилцооны хам шинж
бодисын солилцооны хам шинжбодисын солилцооны хам шинж
бодисын солилцооны хам шинж
 
mental retardation
mental retardationmental retardation
mental retardation
 
Prevetable cause of mental retardation
Prevetable cause of mental retardationPrevetable cause of mental retardation
Prevetable cause of mental retardation
 
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүдМэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
 
Hydrocephalus
HydrocephalusHydrocephalus
Hydrocephalus
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11
 
mental retardation
mental retardationmental retardation
mental retardation
 
Lekts7
Lekts7Lekts7
Lekts7
 
Teaching Students with Mental Retardation
Teaching Students with Mental RetardationTeaching Students with Mental Retardation
Teaching Students with Mental Retardation
 

Similar to Mental retardation - mn

гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
Доржханд Б.
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
saran_saraa
 
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосообөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
Бердибек Мейрамхан
 
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринитхамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
Бачка Рүбби
 

Similar to Mental retardation - mn (20)

гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
ургийн гажгийн ЭХО оношлогоо
ургийн гажгийн ЭХО оношлогоо ургийн гажгийн ЭХО оношлогоо
ургийн гажгийн ЭХО оношлогоо
 
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтГавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
цус хурах
цус хурахцус хурах
цус хурах
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
 
тархины гэмтэл
тархины гэмтэлтархины гэмтэл
тархины гэмтэл
 
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосообөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
 
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосообөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
 
чихний гаралтай гавал тархины эмгэг
чихний гаралтай гавал тархины эмгэгчихний гаралтай гавал тархины эмгэг
чихний гаралтай гавал тархины эмгэг
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Geriatrics
GeriatricsGeriatrics
Geriatrics
 
тархины дутмагшил, 2014 on
тархины дутмагшил, 2014 onтархины дутмагшил, 2014 on
тархины дутмагшил, 2014 on
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
A 1-2
A 1-2A 1-2
A 1-2
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
Nuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlalNuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlal
 
Hamar daivar hondiin arhag urevsel
Hamar daivar hondiin  arhag urevselHamar daivar hondiin  arhag urevsel
Hamar daivar hondiin arhag urevsel
 
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринитхамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
 

Mental retardation - mn

  • 1. Оюуны хомсдлын үеийн биеийн шинжүүд
  • 2. Гавал ясны гадаад хэлбэрийн гажиг – Дискрани Шинж тэмдгийн хувьд: Хөлөг онгоц хэлбэрийн толгой Цамхаг хэлбэрийн толгой Богино толгой Урт толгой Бичил тархи Гавал ясны нарийсалт
  • 3. Хөлөг онгоц хэлбэрийн толгой – скафоцефало, скафокефали Сум хэлбэрийн заадас цаг хугацаанаасаа түрүүлж ясжсанаас гавал яс дух шанааны хэсгээрээ томорч духанд бөх үүснэ. Ийм гавал яс хөлөг онгоцны мод шиг хэлбэртэй болно.
  • 4.
  • 5. Scaphocephaly. There is premature fusion of the sagittal suture as shown by the line of sclerosis and ridging at the site of what should be an open suture (white arrow) resulting in a restriction of growth perpendicular to the suture and an exaggeration of growth parallel to it (scaphocephaly). The coronal (black arrow) and lambdoid sutures (yellow arrow) are still open.
  • 6. Цамхаг хэлбэрийн толгой – акроцефали Гавал яс бүх заадсаараа хугацаанаасаа түрүүлж ясжсанаас зулай руу чиглэн өснө. Үүний улмаас шовгор хэлбэр бүхий өндөр гавал ястай болно.
  • 7. Богино толгой – брахицефали, брахифали Гавал яс титэм заадсаараа хугацаанаасаа түрүүлж ясжсанаас хоёр хажуу тийшээ өргөн, дух дагзны чиглэлд богино хэмжээтэй болсныг богино толгой гэнэ.
  • 8. (A) In brachycephaly, both coronal sutures fuse prematurely, producing a broad short head and often some degree of orbital hypertelorism
  • 9. Урт толгой – долихоцефали, долихофали Хавчиг толгой буюу эрэг дух бүхий гээдэн толгойтой болохыг урт толгой гэнэ. Гавал тархины дээр дурьдсан гажгууд дизостозын оюуны хомсдолтой өвчтөнүүдэд ажиглагдана.
  • 10.
  • 11. Бичил тархи – микроцефали, микроэнцефали, микрокефали Биений бусад хэсэг том багаараа хэвийн хэмжээтэй байхад гавал яс болон уураг тархи жижиг болохыг бичил тархи гэнэ. Оюуны хомсдолтой бүх хүмүүсийн 3-10%-д бичил тархи ажиглагддаг. Шалтгааныг нь харгалзан бичил тархийг дотор нь анхдагч, хоёрдогч гэж ангилна.
  • 12.
  • 13.
  • 14.
  • 15. Анхдагч жинхэнэ бичил тархи Уураг тархины удамшил дамжсан дутуу хөгжлийг жинхэнэ бичил тархи буюу удамшлын бичил тархи гэнэ. Ийм бичил тархитай хүмүүсийн биеийн өсөлт хэвийн авч уураг тархи хийгээд гавал тархины өсөлт нь дутуу, хэмжээ нь жижиг, хэлбэр нь зөв, гавал ясны тойрог нь 28.5-47.5 см хэмжээтэй. Хэмжээний хувьд гавал ясны үстэй хэсэг, нүүрэн тал, духны хэсэг гурвын өөр хоорондын харьцаа алдагдана. Мэдрэлийн голомтот органик шинжүүд хийгээд хэд хэдэн эрхтний төрөлхийн гажиг согогууд үл ажиглагдана.
  • 16. At right, an MRI image of the brain of a child with microcephaly (nearly 3 years of age). At left, an MRI image of the brain of a normal child of approximately the same age.
  • 17. Хоёрдогч бичил тархи Ямар нэг өвчин эмгэгийн улмаас үүссэн жижиг тархийг хэлнэ. Хоёрдогч бичил тархитай хүмүүсийн уураг тархи болон гавал ясны хэмжээ нь жижиг, хэлбэр нь зөв биш, бас биеийн өсөлт нь дутуу байж болно. Үүний зэрэгцээ уналт таталтын хамшинж, мэдрэлийн голомтот органик шинж хийгээд хэд хэдэн эрхтний төрөлхийн гажиг согогууд илэрч болно. Хоёрдогч бичил тархи нь муурын хашгирааны хамшинж, ХХХХУ хамшинж, улаанууд хэмээх өвчний шалтгаантай эмбриопати зэрэг өвчнүүдийн үед үүсч болно. Бичил тархитай өвчтөнүүдэд ихэвчлэн хүнд хэлбэрийн оюуны хомсдол илэрнэ. Бичил тархины нэг хувилбар бол гавал ясны нарийсалт юм.
  • 18.
  • 19. Гавал ясны нарийсалт – краниостеноз Гавал яс заадсуудаараа хугацаанаасаа түрүүлж залгагдсаны улмаас түүний хөндий багтаамж багасч уураг тархи бүх талаасаа болон зарим хэсгээрээ гавал ясандаа шахагдан дарагдана. Гавал ясны нарийсалтын үед бичил тархи, ТДДИ хамшинж, мэдрэлийн голомтот органик шинжүүд, уналт таталтын хамшинж болон оюуны хомсдол хослон илэрч болно. Гавал ясны нарийсалтаар нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн өвчилж болно. Эл эмгэг тархины үрэвслийн үед ажиглагдаж болно.
  • 20.
  • 21.
  • 22. Том толгой – макроцефали буюу усан тархи, гидроцефали Гавал ясны зай хөндийнүүдэд, тухайлбал тархины бүрхүүлүүдийн зай завсарт буюу тархины ховдлуудад тархи нугасны шингэн их хэмжээгээр хуримтлагдсанаас гавал яс данхайн томрохыг усан тархи гэнэ. ТДДИ хамшинж илэрнэ. Тархины судсууд өргөснө. Тархины венийн судсууд бас өргөснө. Тархины ховдлууд томорно. Гавал яс тэлэгдэн нимгэрнэ. Зулай битүүрэхгүй байж болно. Усан тархитай өвчтөнүүдэд ажиглагдах содон өөрчлөлтүүдийн нэг бол “шингэж байгаа нар”-ны шинж тэмдэг хэмээх өвөрмөц харц юм. Нүд дээрээсээ дарагдаж нүдний алим сууснаас буюу нүдний эвэрлэг хэсгийн доод тал, доод зовхины цаана байрласнаас жаргаж байгаа нартай адилтгамаар харцтай болно. Усан тархи нь үр хөврөл ургийн болон хар бага насны хүүхдийн онтогенез хөгжлийн явцад бий болсон тархины үрэвсэл, тархины хордлого хийгээд тархины гэмтлийн улмаас үүсч болно. Бас уураг тархины төрөлхийн дутуу хөгжил буюу тархины удамшлын шалтгаантай хатингаршлын үед мэдрэлийн дутуу хөгжилтэй эд эсийн оронд тархи нугасны шингэн үүсч болно. Ийм эмгэгийг идэвхигүй усан тархи хэмээн нэрлэх явдал бий. Ийм хэлбэрийн усан тархи бий болсон үед гавал яс томролгүй жижгэрч бичил тархи үүсч болно.
  • 23.
  • 24.
  • 25.
  • 26.
  • 27. Нүүрний галбирийн содон шинжүүд Нүүрний галбирыг содон хэлбэрээр өөрчилсөн шинж тэмдгүүд тодорхой шалтгаантай зарим оюуны хомсдлын үед ажиглагдаж болно. Ийм оюуны хомсдлын тоонд Дауны өвчин, муурын хашгирааны хамшинж, гипотиреоз, Пфаундлер-Гурлерийн өвчин зэрэг эмгэгүүд орно.
  • 28.
  • 29. Clinical features of a patient with Cri du Chat syndrome at age of 8 months (A), 2 years (B), 4 years (C) and 9 years 6/12 (D)
  • 30. Нүдний содон шинжүүд Удамшлын болон үр хөврөлийн эмгэгтэй холбогдсон зарим оюуны хомсдлын үед нүдний талаас өвөрмөц шинжүүд илэрч болно. Гомоцистенури өвчний үед нүдний болрын байршилт гажих, Патаугийн хамшинж болон улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийн үед бичил нүд буюу микрофтальмитай болох, гомоцистенури, галактоземи, Лоренс-Муна-Бидлягийн хамшинж хийгээд улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийн үед нүдний болор бүдэгших шинжүүд ажиглагдана.
  • 31.
  • 32. Чих хатуу буюу дүлий болох Ийм шинж нь микседем, Патаугийн хамшинж, Эдвардсын хамшинж болон Пфаундлер-Гурлерийн өвчний үед илэрнэ.
  • 33. Зүрхний төрөлхийн гажиг Ийм гажиг нь Дауны өвчин, улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэг, Патаугийн хамшинж, Эдвардсын хамшинж хийгээд Лоренс-Муна-Бидлягийн хамшинжийн үед олон хуруу /полидактили/-тай болох буюу илүү хуруутай болох, Аперийн хамшинж хийгээд улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийн үед хам хуруу /синдактили/-тай болох гажгууд үүсч болно.
  • 34. Арьсны содон шинжүүд Тодорхой шалтгаантай зарим оюуны хомсдлын үед арьсанд өвөрмөц шинжүүд илэрч болно. Хартнопийн өвчний үед арьс баржгар улаан болох, Рудийн хамшинжийн үед загасны хайрс шиг эвэрлэг болох, микседемийн үед арьс хуурай хаванлаг болох, фенилкетонури өвчний үед арьс цайвар болох шинжүүд ажиглагдана.
  • 35. Rud syndrome - Fig. 1. (A and B) Cranio-facial dysmorphisms such as biparietal microcephaly, horizontal palpebral fissures with blepharophimosis, prominent root and nasal bridge, bulbous nasal tip with hypoplastic nasal wings, hypertelorism, thin upper lip, fleshy and everted lower lip, are illustrated. (C and D) Moderate ichthyosis at the lower limbs.
  • 36. Үсний содон шинжүүд Зарим хэлбэрийн оюуны хомсдлын үед үсний өвөрмөц шинжүүд илэрч болно. Микседемийн үед үс хуурай хийгээд хугарамтгай болох, фенилкетонури өвчний үед үс хожгор болох шинжүүд илэрнэ.
  • 37. Биенээс содон үнэр ханхийх шинжүүд Фенилкетонури өвчний үед адууны хашааны үнэртэй адилтгамаар өвөрмөц үнэр, лейцинозийн үед шатсан сахарын үнэр гэмээр содон үнэр өвчтөний бие, шээснээс ханхийнэ.
  • 38. Өндөр нуруу Өндөр нуруу буюу урт чац оюуны хомсдолтой хослох нь ХУУ хамшинж болон ХХХХУ хамшинжийн үед ажиглагдаж болно. • XYY /jacobs syndrome/
  • 39. Одой буюу тарваган өсөлт Одой өсөлт зарим хэлбэрийн оюуны хомсдлын үед, тухайлбал муурын хашгирааны хамшинж, гипотиреоз болон Пфаундлер-Гурлерийн өвчний үед илэрнэ.
  • 40. Cri-du-Chat Syndrome - 6 and 16 years old