Más contenido relacionado
La actualidad más candente
La actualidad más candente (20)
Más de Umguullin Mongol Umguulugch
Más de Umguullin Mongol Umguulugch (20)
ЦАХИМ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
- 2. Агуулга
1.Цахим хэлцэл гэж юу вэ;
2.Цахим хэлцлийн онцлог;
3.Цахим хэлцэл хийсэн гэж үзэх, гэрээ байгуулсанд
тооцох;
4.Цахим баримт нотлох баримт болох, үнэлэх;
5.Цахим баримт бичгийг үнэлэх;
6.Цахим баримтыг шинжлэх.
- 3. Цахим гарын үсгийн тухай - 2021 оны 12
дугаар сарын 17-ны өдөр
Иргэний тухай – 4211-р зүйл
Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр
заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно. /ИХ 4211 /
...цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж,
цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар
техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж,
харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
/ИХ 4212/ 2021.05.21
- 5. Цахим гарын үсэг зурснаар
Цахим хэлцэл хүчин төгөлдөр
болох:
Хөдөлгөөнт програмууд (гар утасны апп гэж
нэрлэдэг) нь гар утас , таблет зэрэг гар утасны
төхөөрөмжид зориулсан программ хангамж
юм.
- 7. 1. Бусад төрлийн гэрээг бодвол цаасан хэлбэрээр бус
техник, технологи ашиглаж байгуулдаг;
2. Гэрээний талууд цахим гарын үсэг ашиглан гэрээг
баталгаажуулдаг;
3. Бусад төрлийн гэрээг бодвол акцепт буюу гэрээ
байгуулах саналын хариу нь өөр байж болдог.
4. Талууд гэрээг хадгалах хэлбэр нь өөр байж болдог.
Жишээлбэл бичмэл хэлбэрийн гэрээг талууд тус бүр авч
хадгалдаг бол цахим гэрээг цахим хэлбэрээр хадгалдаг.
5. Цахим гэрээнд хоёр тал, олон тал оролцож болно.
Жишээлбэл худалдагч, худалдан авагчаас гадна
тээвэрлэгч, зуучлагч гэх мэт;
6. Орчин үеийн техник, технологийг ашиглан төлбөр
тооцоо хийгддэг.
Цахим хэлцэл нь:
- 8. Цахим хэлбэрээр
хэлцэл хийх бол
талууд хүсэл зоригоо
илэрхийлсэн цахим
баримт бичиг үйлдэж,
Цахим гарын үсгийн
тухай хуульд заасан
тоон /цахим/ гарын
үсэг зурсан. /ИХ
43.2.4/ 2021.12.27
Цахим хэлбэрээр гэрээ хийх
бол талууд хүсэл зоригоо
харилцан илэрхийлж цахим
баримт бичиг үйлдэж, тоон
гарын үсэг зурснаар, эсхүл
бусад байдлаар техникийн
хэрэгсэл, программ
хангамжийг ашиглан хүсэл
зоригоо илэрхийлснийг
харилцан хүлээн зөвшөөрч
цахим гарын үсэг зурснаар.
/ИХ 196.1.8/ 2021.05.21
Гэрээ байгуулсанд тооцох
Хэлцэл хийсэн гэж үзэх
- 9. Нотлох баримт
Хэргийн нотлох баримт нь
зохигч, гуравдагч этгээд,
тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн
мэдүүлэг, бичмэл
ба цахим баримт, ...зэрэг
нотолгооны хэрэгслээр
тогтоогдоно. /ИХШХШтХ 37.2/
Цахим баримт
бичгийг үнэлэх
Шүүх цахим баримт
бичгийг үнэлэхдээ
Архив, албан хэрэг
хөтлөлтийн тухай
хуулийн 38 дугаар зүйлд
заасныг баримтална.
/ИХШХШтХ 44.5/
- 10. 38 дугаар зүйл.Баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдал
38.1. Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар
тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна.
38.2. Цахим баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдэл,
тоон /цахим/ гарын үсгээр баталгаажна.
38.3. Цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байх
бөгөөд зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтална.
38.4. Цаасан баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд цахим хувь нь мөн
адил хүчингүйд тооцогдоно.
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ
2021.12.17
- 11. Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг
судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн
хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж
сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна. /ИХШХШтХ 110.1/
Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү
хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг
шүүхээс хүсч болно. Бичмэл, цахим баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр
тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл, цахим баримт хуурамч болох тухай
мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох
баримт шаардан авч болно. /ИХШХШтХ 110.3/
Бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх
түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч
шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хуурамч бичиг
баримтын талаар гомдол гаргаж болно. /ИХШХШтХ 110.4/