Se ha denunciado esta presentación.
Se está descargando tu SlideShare. ×

“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Próximo SlideShare
лекц. №8
лекц. №8
Cargando en…3
×

Eche un vistazo a continuación

1 de 20 Anuncio

“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Descargar para leer sin conexión

"Гарцаагүй байдалд хохирол учруулах" зүйлийг хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн танилцуулга


www.advocate.mn

"Гарцаагүй байдалд хохирол учруулах" зүйлийг хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн танилцуулга


www.advocate.mn

Anuncio
Anuncio

Más Contenido Relacionado

Presentaciones para usted (20)

Similares a “ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА (15)

Anuncio

Más de Umguullin Mongol Umguulugch (20)

Más reciente (9)

Anuncio

“ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ” ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

  1. 1. 2022-11-15 БЭЛТГЭСЭН: С.ДЭЛГЭРМАА Г.БАТАА
  2. 2. Агуулга
  3. 3. /Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 3.1 дэх заалт/ Simple Portfolio Presentation Designed "Гарцаагүй байдалд хохирол учруулах” Гарцаагүй байдалд хохирол учруулах: Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.
  4. 4. • Бодитой- Аюулыг энэ цаг үед л зогсоохгүй бол цаашид хувийн болон нийтийн эрх ашигт аюул учруулах нь тодорхой байхыг ойлгоно. • Жишээ: А-ийн байшингийн нэг хэсгийг нураахгүй бол гал цааш нүүж бүтэн блок байшин галд өртөх аюултай байдал үүссэн байна. • Аюул- Жам ёсоороо оршин, үргэлжилж байгаа хувийн болон нийтийн эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөлийг ойлгоно. • Жишээ: А-ийн гэр галд шатсан байна. 1. Ямар нэгэн эрх ашгийг бодитой аюулаас хамгаалах нөхцөл байдалд үйлдэл хийнэ. Ж.Эрдэнэбулган, Т.Золбоо “Эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/” 2020 он 91 дэх тал
  5. 5. • Өөр хэн нэгний эрх ашгийг зөрчсөн байна- Хэн нэгний эрх ашгийг хамгаалахын тулд бусдын эрх ашигт халдсан байхыг ойлгоно. • Зайлшгүй, чухал хэрэгцээтэй- Субъект нөхцөл байдлын улмаас тухайн үйлдлийг хийхээс өөр гарцаагүй байдалд орсон байхыг ойлгоно. • Боломжит бага хохирол гаргах- Эрхийг нь зөрчиж буй субъектэд боломжит бага хохирол учруулсан байхыг ойлгоно. 2. Ямар нэг эрх ашгийг хамгаалахын тулд өөр эрхийг зөрчсөн үйлдэл байна. Энэ үйлдэл нь тухайн тохиолдолд аюулыг боломжит бага хохирол гаргаж арилгасан байх. Жишээ: А шатаж байсан байшингаас хүүхдээ аврахын тулд Б-ын машинаар байшингийн ханыг мөргөж Б-д эд хөрөнгийн хохирол учруулжээ. Ж.Эрдэнэбулган, Т.Золбоо “Эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/” 2020 он 91 дэх тал
  6. 6. • Эрхийн тэнцвэрт байдлыг хангана- Хамгаалж байгаа эрх ашиг нь зөрчиж байгаа эрх ашгаас ямагт илүү байхыг ойлгоно. • Тохирсон аргыг ашиглах- Тухайн аюулын хэр хэмжээ, хэлбэрт тохирсон арга байхыг ойлгоно. • Жишээ нь: А согтуу байхдаа бусдын эд хөрөнгийг эвдэж агсан тавьсан байна. Үүнийг болиулах гэсэн Б түүнийг модоор цохиж алжээ. 3. Эрхийн тэнцвэртэй байдлыг хангасан байх бөгөөд тохирсон аргыг ашигласан байна. Ж.Эрдэнэбулган, Т.Золбоо “Эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/” 2020 он 92 дах тал
  7. 7. Гарцаагүй байдалд хохирол учруулах Анхаар: Хувь хүний үндсэн эрхэнд халдаж аюулыг зайлуулсан үйлдлийг гарцаагүй байдалд тооцохгүй. Жишээ: А барьцаалагдсан найз Б-г олохын тулд хүн барьцаалдаг бүлэглэлийн гишүүнийг тамласан байна. Ж.Эрдэнэбулган, Т.Золбоо “Эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/” 2020 он 92 дах тал
  8. 8. Улсын дээд шүүхийн тогтоол 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 123 Улсын дээд шүүхийн тогтоол Шүүхийн шийдвэр-1 https://shuukh.mn/single_case/2545?daterange=2000-01-01%20-%202022-01- 08&id=3&court_cat=2&bb=1&fbclid=IwAR0S4Io1O- u9BU6jODShoYYxER2dhIcCoejuj6cCnbsKZBEBAYlg1YFSK2k
  9. 9. “ ” Шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр-1 2. Монгол Улсын иргэн ... Л.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 1.Монгол Улсын иргэн ... Ц.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,
  10. 10. “ ” Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон, хөдөлгөөнд оролцохдоо хүний машин мөргөсөн. Ц.Х нь энэ бүх байдлыг харж тухайн үед нөхцөл байдалд дүгнэлт хийж согтуу жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрт хүрч цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн, цагдаагийн албан хаагчаас согтуу жолоочийг явуулахгүй байх арга хэмжээ авч байхыг зөвлөсөн. Ийнхүү Л.О-г согтуугаар машин бариулахгүй гэх үүднээс түүнтэй маргалдаж машины түлхүүрийг булаан авсан. Энэ үйлдэлд Л.О дургүйцэж маргалдсан ба Ц.Х согтуу жолоочийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Хэргийн үйл баримт:
  11. 11. Хэргийг шийдвэрлэсэн байдал Анхан шатны шүүх: Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх Ц.Х, Л.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
  12. 12. Хяналтын шатны шүүх: ... Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Ц.Х нь Л.О харилцан зодолдохдоо гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүйн дээр, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас харахад гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол үйлдэн хүн гэмтээх, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах болон өөрийгөө гэмтээн гэмт хэрэг, зөрчил үйлдэх боломжтой байсан нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан Ц.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” буюу мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдалд хохирол учруулах” гэсэн ойлголтод хамаарна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг шийдвэрлэсэн байдал
  13. 13. Улсын дээд шүүхийн тогтоол 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 350 Улсын дээд шүүхийн тогтоол Шүүхийн шийдвэр-2 https://shuukh.mn/single_case/2329?daterange=2000-01-01%20- %202022-01- 08&id=3&court_cat=2&bb=1&fbclid=IwAR2esAUkLFmKno1oLJuHnoiNu wyCtLrwSoow3nAjYh_32AoBJd1c6ItHuGQ
  14. 14. “ ” Монгол Улсын иргэн .... Г нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Тээгийн хөндий” гэх нэртэй газарт 97-90 *** улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Э.С, Б.Б, Г.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Т.А, Б.С, М.Г нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр-2
  15. 15. “ ” Шүүгдэгч Б.Г нь “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон хөдөөний замд замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж, урдаа явсан машиныг 2 удаа гүйцэж түрүүлэх оролдлого хийсэн бөгөөд 3 дахь удаагаа гүйцэж түрүүлж байхад нь урдаас нь машин гарч ирснээр зам тээврийн осол гарсан. Ийнхүү гурван зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нэг зорчигч хүнд гэмтэж дахин гурван зорчигч амь насаараа хохирсон хүнд хор уршиг бүхий гэмт хэрэг үйлдсэн. Хэргийн үйл баримт:
  16. 16. Анхан шатны шүүх: Хэргийг шийдвэрлэсэн байдал Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Б.Г-г “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Э.С, Б.Б, Г.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Т.А, Б.С, М.Г нарын амь насыг хохироосон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
  17. 17. Давж заалдах шатны шүүх: Хэргийг шийдвэрлэсэн байдал Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
  18. 18. Хяналтын шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ын буруутай үйлдэл, /тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалын замын хажуу руу унасан/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарцаагүй байдалд хохирол учруулах” хуулийн зохицуулалтын үндсэн шинжийг /тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүй.../ түүний үйлдэл үгүйсгэж байна. гэж дүгнэсэн. Шүүгдэгч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө...уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх .. зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед...зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн нь уг гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан, нөхцөл болжээ. Хэргийг шийдвэрлэсэн байдал
  19. 19. Дүгнэлт Улсын дээд шүүх хэргийг шийдвэрлэсэн байдлаас үзэхэд “гарцаагүй байдалд хохирол учруулсан нөхцөл байдал” гэдэгт эрүүгийн эрх зүйн онолын ойлголтуудыг удирдлага болгон хууль хэрэглээг нэг мөр ойлгож хэрэглэх талаар жишиг тогтоон шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг үйлдэл, эс үйлдэхүй байна.
  20. 20. Website www.advocate.mn Facebook Mongol-Advocates Law firm Email info@advocate.mn Phone +976 7011-9206, 7012-9206

×