Se ha denunciado esta presentación.
Se está descargando tu SlideShare. ×

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ

Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Cargando en…3
×

Eche un vistazo a continuación

1 de 14 Anuncio

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ

Descargar para leer sin conexión

Түр орлон гүйцэтгэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл


www.advocate.mn

Түр орлон гүйцэтгэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл


www.advocate.mn

Anuncio
Anuncio

Más Contenido Relacionado

Presentaciones para usted (20)

Similares a ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ (19)

Anuncio

Más de Umguullin Mongol Umguulugch (20)

Más reciente (10)

Anuncio

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ

  1. 1. ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ Бэлтгэсэн: Э.Дэшигжав Б.Оюунтуул 2022-11-25
  2. 2. 1. Түр орлон гүйцэтгэгчийн тухай ойлголт; 2. Түр орлон гүйцэтгэгч ажиллуулах үндэслэл 3. Түр орлон гүйцэтгэгч ажиллуулах тохиолдлууд; 4. Хууль тогтоомжийн зохицуулалт; 5. Түр орлон гүйцэтгэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл 6. Дүгнэлт АГУУЛГА Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл
  3. 3. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл АЖИЛ ОЛГОГЧ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АЖИЛ ҮҮРЭГ НЬ ЭЗГҮЙ БАЙГАА АЖИЛТНЫ АЖИЛ, ҮҮРЭГ БАЙНА. ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ АЖИЛТАН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОНООР АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛТАН (ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ) ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЭЗГҮЙ БАЙГАА АЖИЛТНЫ АЖИЛ ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХАРИЛЦАА ҮҮСНЭ.
  4. 4. Түр орлонгүйцэтгэгчийгажил албан тушаалаас чөлөөлөх үндэслэл  Ажил олгогч болон ажилтан заавал харилцан тохиролцсон;  Тухайн ажилтан нь ажил олгогчид ажиллаж байгаа эсхүл тухайн ажил олгогчид ажилладаггүй буюу өмнө нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байж болно;  Хэрэв тухайн ажилтан ажил олгогчид ажиллаж байгаа бол өөрийн үндсэн гүйцэтгэж байгаа ажил, үүргээс чөлөөлөгдөхгүй;  Түр орлон гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэж байсан ажилтан эзгүй байгаа;  Түр орлон гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг олгох;  Түр орлон гүйцэтгэсэн ажил, үүрэгт олгох нэмэгдэл хөлс хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоосон;  Эзгүй байсан ажилтан эргэн ажилдаа орсноор түр орлон гүйцэтгэх ажил, үүргээс чөлөөлөх. ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЖИЛЛУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
  5. 5. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЖИЛЛУУЛАХ ТОХИОЛДЛУУД ээлжийн амралттай байгаа ажилтны донорын үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа ажилтны жирэмсний амралтай байгаа ажилтны амаржсаны амралттай байгаа ажилтны Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны Хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, хууль ёсны ажил хаялтад оролцож байгаа ажилтны Гэрчийн хамгаалалтад байгаа ажилтны Дараах ажилтны ажил, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. Үүнд:
  6. 6. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЖИЛЛУУЛАХ ТОХИОЛДЛУУД (үргэлжлэл) Хохирогчийн хамгаалалтад байгаа ажилтны цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтны (цэргийн жинхэнэ албанд татсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар); хугацаат цэргийн жинхэнэ алба хааж байгаа ажилтны ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн ажилтны Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан ажилтны (тухайн нөхцөл арилах хүртэл хугацаагаар) ажил олгогчийн зөвшөөрснөөр сургалтад хамрагдаж байгаа ажилтны хувийн чөлөөтэй байгаа ажилтны хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан, эсхүл ажил олгогчтой тохиролцсон бусад тохиолдолд. Дараах ажилтны ажил, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. Үүнд:
  7. 7. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ (шинэчилсэн найруулга) /2021 он/: 56 дугаар зүйл.Хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгэх 56.1.Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно. 56.2.Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно. 109 дүгээр зүйл.Нэмэгдэл хөлс 109.6.Ажилтанд эзгүй байгаа ажилтны үүргийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭСЭН, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно.
  8. 8. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ (үргэлжлэл) ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ (шинэчилсэн найруулга) /2017 он/: 42 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ ҮНДЭСЛЭЛ 42.1.Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: 42.1.1.ээлжийн амралттай; 42.1.2.эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй; 42.1.3.дотоод, гадаад албан томилолттой; 42.1.4.зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан; 42.1.5.удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа; 42.1.6.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй; 42.1.7.албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй; 42.1.8.албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан; 42.1.9.албан хаагч өөр албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон; 42.1.10.албан хаагч нас барсан.
  9. 9. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ (үргэлжлэл) ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ (шинэчилсэн найруулга) /2017 он/: 43 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ журам 43.1.Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана. 43.2.Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана. 43.3.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: 43.3.1.байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх; 43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх; 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх; 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх.
  10. 10. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ (үргэлжлэл) ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ (шинэчилсэн найруулга) /2017 он/: 43 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ журам 43.4.Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна. 43.5.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. 43.6.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно. “ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХЭД ЦАЛИН, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ”-ыг Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолоор баталсан байна.
  11. 11. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ Ажил олгогч болон түр орлон гүйцэтгэгчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл бий болсон: (Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл) Талууд харилцан тохиролцсон; Ажилтан нас барсан; Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон; Эрх бүхий байгууллага шаардсан; Тухайн ажлын байранд өмнө ажиллаж байсан хүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эрүүлэн авсан; Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; Ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон; Өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон; Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан.
  12. 12. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ (үргэлжлэл) Дараах үндэслэл бий болбол АЖИЛ ОЛГОГЧИЙН САНААЧИЛГААР ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛНӨ: 1. Ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; 2. Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино; 3. Ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангасан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол; 4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 5. Ажил олгогчийн мөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан; 6. Ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон. Харин ажилтан буюу ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ САНААЧЛАН хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлээ бичгээр ажил олгогчид мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхиж, эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж болно.
  13. 13. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ДҮГНЭЛТ Ажил олгогч нь эзгүй байгаа ажилтны ажил, үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж болно. Тухайн ажил, үүргийг түр орлон гүйцэтгэх хүн нь өмнө нь ажил олгогчид хөдөлмөр эрхэлж байгаагүй бол шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Харин тухайн хүн ажил олгогчид одоо гүйцэтгүүлэх ажил, үүргээс өөр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд эзгүй байгаа ажилтны ажил, үүргийг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах байдлаар цаашид хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэнэ. Аль ч тохиолдолд, нэгэнт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байгаа тухайн харилцааг дуусгавар болох үндэслэл бий болбол түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалаас чөлөөлнө. Мөн ажил олгогчийн санаачилгаар түр орлон гүйцэтгэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. Түүнчлэн түр орлон гүйцэтгэгч өөрийн санаачилгаар ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй байна. Дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь эзгүй байгаа ажилтны ажил, үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндсэн нөхцөлөөр бий болсон тул энэхүү нөхцөлийг харгалзан эзгүй байгаа ажилтан ажилдаа эргэн орох хугацааг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болох энэ тохиодолд үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр гүйцэтгүүлнэ. Төрийн жинхэн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам, цалин хөлсийг хууль тогтоомжид тусгайлан зохицуулсан байна.
  14. 14. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА Website www.advocate.mn Facebook Mongol-Advocates Law firm Email info@advocate.mn Phone +976 7011-9206, 7012-9206

Notas del editor

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах”, 80 дугаар зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” үндэслэлүүд байгаа болно.

×