Se ha denunciado esta presentación.
Se está descargando tu SlideShare. ×

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА /ИРГЭНИЙ ХЭРЭГ/

Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio

Eche un vistazo a continuación

1 de 17 Anuncio

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА /ИРГЭНИЙ ХЭРЭГ/

Descargar para leer sin conexión

Түр орлон гүйцэтгэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийн танилцуулга /иргэний хэрэг/



www.advocate.mn

Түр орлон гүйцэтгэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийн танилцуулга /иргэний хэрэг/



www.advocate.mn

Anuncio
Anuncio

Más Contenido Relacionado

Similares a ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА /ИРГЭНИЙ ХЭРЭГ/ (6)

Más de Umguullin Mongol Umguulugch (20)

Anuncio

Más reciente (8)

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА /ИРГЭНИЙ ХЭРЭГ/

  1. 1. ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ АЖИЛ, АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА (ИРГЭНИЙ ХЭРЭГ) Бэлтгэсэн: Э.Шинэцэцэг Б.Оюунтуул 2022-12-23
  2. 2. 1. Иргэний хэргийн товч танилцуулга; 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн танилцуулга; 3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын танилцуулга; 4. Хяналтын шатны шүүхийн тогтоолын танилцуулга; 5. Дүгнэлт. АГУУЛГА Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг)
  3. 3. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) НЭХЭМЖЛЭГЧ И.П Б сумын соёлын төвийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн. ХАРИУЦАГЧ Б аймгийн Б сумын засаг дарга Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг хангалтгүй биелүүлж, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж, ажлын хариуцлага алдсан алдаанууд удаа дараа гаргасан тул ажлаас халсан. ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (2020-04-30, №436) Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (2020-07-06, №19) Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2021-05-25, №001/ХТ2021/00500)
  4. 4. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (2020-04-30, №436) ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ:  ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАН ЭСЭХ Нэхэмжлэгч И.П , хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга нарын хооронд 2017-12-18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар гэрээ бичгээр хийгдэж ... хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч гарын үсэг зурсан И.П гарын үсэг зураагүй байх тул дээрхи гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй хэдий ч И.П нь Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017-12-18-ны өдрөөс хойш ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.  НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХТЭЙ ЭСЭХ Ажилтныг ажил олгогчийн санаачлагаар 2019-10-17-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ. ... нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.  АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ТУШААЛ ГАРДУУЛСАН ЭСЭХ Ажил олгогч нь ажлаас халагдсан тушаалыг И.П-д 2019-11-25-ны өдөр гардуулан өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.  ГОМДОЛ ГАРГАХ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ ЭСЭХ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2019-12-10-ны өдөр шүүхэд гаргасан ...ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
  5. 5. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА (үргэлжлэл) Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (2020-04-30, №436) ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ:  АЖИЛ ОЛГОГЧИЙН ШИЙДВЭР ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ЭСЭХ - Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ. - Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын 2019-10-17-ны өдрийн Б/12 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5 дахь хэсгийг баримтласан ба ажлаас халсан үндэслэл нь “...үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалж ажлын хариуцлага алдсан” гэжээ. - Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарна, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай, энэ хууль болон бусад хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус заасан. - Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцүүлэн шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байхад Б аймгийн Б сумын Засаг нь И.П-г ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийг баримталсан нь буруу болжээ.
  6. 6. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА (үргэлжлэл) Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (2020-04-30, №436) ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:  АЖИЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЖ, АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ГАРГУУЛСАН Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч И.П ыг Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгч /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б сумын Засаг даргаас 6040467 /зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П-д олгосугай.  НИЙГМИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛСЭН Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар И.П-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргад даалгасугай.  УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ГАРУУЛСАН. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111597 /нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
  7. 7. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (2020-07-06, №19) ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ:  АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ЭСЭХ Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.  ЗОХИГЧИД ШААРДЛАГА, ТАТГАЛЗЛАА НОТЛОЖ БАЙГАА ЭСЭХ ... сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж тогтоосон баримт материалгүй бөгөөд энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийвдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар И.П ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлдагыг хангасан гэж үзнэ.  АЖИЛ ОЛГОГЧИЙН ШИЙДВЭР ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ЭСЭХ ... сумын засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг үндэслэж байгаа талаараа тушаалдаа тодорхой заах үүрэгтэй ба хууль баримтлаагүйг хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзнэ.
  8. 8. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА (үргэлжлэл) Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (2020-07-06, №19) ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ:  АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮГНЭЛТ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЭСЭХ Нэхэмжлэгч И.П нь Б аймгийн ... сумын соёлын төвийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан тул түүний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар зохицуулагдах бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ЗӨРЧСӨН ЭСЭХ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй  АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАЛААР: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ захирамж гэхийг тушаал гэж тогтоох хэсгийн 1 дэх заалтанд зургаан сая дөчин мянга дөрвөн зуун жаран долоо гэхийг зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо гэж ташаа бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
  9. 9. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА (үргэлжлэл) Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (2020-07-06, №19) ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:  Хариуцагчийн өмгөөлөгч ...-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  10. 10. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2021-05-25, №001/ХТ2021/00500) ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ХЯНАХ:  ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ, ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙД - Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ ажлын байр буюу албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн талаар тухайлан ярьж тохирсон байх ёстой бөгөөд эдгээр нөхцөлүүд нь ажил олгогчийн өмчийн төрөл, хэлбэр, ажилтны эрхлэх ажил, албан тушаалын онцлог зэргээс үл шалтгаалж аливаа хөдөлмөрийн гэрээнд нийтлэг, адил хэмжээгээр хамаардаг. - Аливаа гэрээ, хэлэлцээр нь талуудын хүсэл зоригийн адил тэгш илэрхийлэл байдгаас үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нарын хооронд нэгэнт тохирч байгуулсан бол түүнийгээ аль нэг тал дангаар өөрчлөх эрхгүй болдог. - Хөдөлмөрийн гэрээгээр талууд эрх, үүргээ харилцан тохиролцохоос гадна, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг урьдчилан нэрлэн заасан бол хөндлөнгийн байгууллага тэдний хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд эрх зүйн хувьд чиг баримжаа болгож, холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг. - Зохигчийн хооронд 2017.12.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгагдсан гэрээ хэрэгт авагджээ. - Уг гэрээнд ажилтан И.П гарын үсэг зураагүй хэдий ч шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
  11. 11. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2021-05-25, №001/ХТ2021/00500) ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ХЯНАХ:  АЖИЛ ОЛГОГЧИЙН ШИЙДВЭР ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙХ ТУХАЙД - Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд холбогдох хуулийн зүйл, заалтыг нарийвчлан баримтлахаас илүүтэй ажилтны гаргасан зөрчлийг нэг бүрчлэн тогтоохоос гадна энэ нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, холбогдох хуульд заасан зөрчилд хамаарах ёстой байдаг. - Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.П нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тухайлан заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж тогтоосон баримтгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх талаар гаргасан тайлбар, Булган аймгийн Бугат сумын засаг даргын 2019.10.17-ны өдрийн Б/12 дугаар “Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.П-ыг ажлаас халах тухай” захирамжийг үндэслэл бүхий гэж үзэхгүй.
  12. 12. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2021-05-25, №001/ХТ2021/00500) ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ХЯНАХ:  ЗОХИГЧИД ШААРДЛАГА, ТАТГАЛЗЛАА НОТЛОХ ТУХАЙД - И.П нь Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017.12.18-ны өдрөөс хойш ажиллаж байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно. - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  ШИЙДВЭР, МАГАДЛАЛ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ТУХАЙД - Дээрх байдлын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. - Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
  13. 13. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2021-05-25, №001/ХТ2021/00500) ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ХЯНАХ:  ШИЙДВЭР, МАГАДЛАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙД - Анхан болон давж заалдах шатны шүүх “И.П-ыг Б аймгийн Б сумын соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж” гэсэн дүгнэлт хийж, түүнийг Б аймгийн Б сумын соёлын төвийн эрхлэгч /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ийн ажилд эгүүлэн тогтоосон нь хоёрдмол утгыг илэрхийлсэн, ажилд томилсон тушаал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна. - Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч И.П-ыг ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, /зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ гэж алдаатай бичсэнийг залруулах шаардлагатай. - Иймээс магадлал, шийдвэрийн 1 дэх заалтыг “...нэхэмжлэгч И.П-ыг Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б аймгийн Б сумын засаг даргын тамгын газраас 6,040,467 /зургаан сая дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
  14. 14. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2021-05-25, №001/ХТ2021/00500) ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: - Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч И.П-ыг Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газраас 6,040,467 /зургаан сая дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П-д олгосугай.” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч ... гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  15. 15. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийнтанилцуулга(Иргэнийхэрэг) НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ (дээрх шүүх шийдвэрүүдийг үндэслэн дахин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар маргасан байна.) Тус нэхэмжлэгч И.П нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Б сумын Тамгын газарт холбогдуулан “Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор /947903*16 сар=15,166,448 төгрөг, 8*44091=352,728 төгрөг/ нийт 15,519,176 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Цалинг анхан шатны шүүхийн шийдвэрт тооцсон өдөр сарын цалин бодолтоор тооцсон. Иймд хариуцагчаас 15,519,176 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэл гаргасан. - Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн (2021-10-22, №132/ШШ2021/00461);/ - Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол (2022-03-18, №001/ХТ/00322)-оор “Б сумын Засаг даргын Тамгын газраас И.П-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 15,519,176 /арван таван сая таван зуун арван есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.П-д олгохоор шийдвэрлэсэн байна.
  16. 16. Түр орлонгүйцэтгэгчийгажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл ДҮГНЭЛТ Дээрх шүүхийн шийдвэрүүдийн танилцуулгыг бэлтгэн судалснаар дараах дүгнэлтийг гаргалаа. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр нь тодорхой үндэслэл бүхий, үүнд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг заавал баримталсан байна. Хэрэв тухайн шийдвэр гаргах үндэслэл нь ажилтны гаргасан зөрчилд хамаарах бол уг зөрчлийг нэг бүрчлэн тогтоохоос гадна тухайн зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчилд заавал хамаарч байвал зохино. Мөн хөдөлмөрийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд хариуцагчийг зөв тодорхойлох, зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бий болсон, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, ажил олгогч гаргасан шийдвэрээ ажилтанд танилцуулсан уу, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан уу, ажил олгогчийн шийдвэр үндэслэл бүхий юу, хэргийн зохигчид шаардлага эсхүл татгалзалаа нотлох баримтаар нотлож байна уу, тэдгээр нотлох баримтыг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлсэн үү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримталж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй байна. Түүнчлэн ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болох тул ажилтан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө дахин нэхэмжилж болох юм.
  17. 17. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА Website www.advocate.mn Facebook Mongol-Advocates Law firm Email info@advocate.mn Phone +976 7011-9206, 7012-9206

Notas del editor

  • ИРГЭНИЙ ХЭРГИЙН БОЛОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  • АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч түүний өмгөөлөгч болон 6 гэрч оролцсон байна.
  • АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР
  • АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР
  • ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцсэн байна.
  • ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ.
  • ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ.
  • ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛ. Хяналтын шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцсэн байна.
  • ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛ.
  • ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛ.
  • ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛ.
  • ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛ.
  • Ингэхдээ, анхан шатны шүүх “ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно” гэж дүгнэснийг хяналтын шатны шүүх дэмжсэн байна.

×