Publicidad

Más contenido relacionado

Más de Umguullin Mongol Umguulugch(20)

Publicidad

Último(20)

ХӨДӨЛМӨРИЙН АРБИТРЫН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА

  1. ХӨДӨЛМӨРИЙН АРБИТРЫН ДҮРЭМ Бэлтгэсэн: Л.Номинцэцэг Э.Дэшигжав 2023-03-17 Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралт
  2. АГУУЛГА • Нийтлэг үндэслэл • Сонирхлын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах, түүнийг хэлэлцэх арбитрыг байгуулах • Арбитрын үйл ажиллагаа, түүний хэлбэр • Арбитрын шийдвэр, түүний агуулга • Бусад
  3. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Хөдөлмөрийн арбитрын үйл ажиллагааны зорилго Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах зэрэг хүн амд нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гарс ан сонирхлын маргаан Бусад аж ахуйн нэгж, байгууллагад үүссэн хөдөлмөрийн зуучлагчийн оролцоотойгоорши йдвэрлэж чадаагүй сонирхлын маргаан “хөдөлмөрийн сонирхлын маргаан” Хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүү
  4. СОНИРХЛЫН МАРГААНЫГ АРБИТРААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЭЛЭЛЦЭХ АРБИТРЫГ БАЙГУУЛАХ Маргалдагч тал сонирхлын маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүсэлт гаргана Тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан тухайн сонирхлын маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрыг гурван арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна Арбитрын бүрэлдэхүүний талаар маргалдагч талуудад бичгээр мэдэгдэнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооноос томилсон арбитрчаас маргалдагч талууд татгалзах эрхгүй. Сонирхлын маргаанд оролцогч талуудын төлөөлөгчийг арбитрын бүрэлдэхүүнд оруулахгүй. томилогдсон арбитрч тухайн сонирхлын маргааныг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл энэ талаар тухайн шатны хөдөлмөр, нийг мийн түншлэлийн гурван талт хороонд тухай бүр мэдэгдэнэ
  5. АРБИТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР Арбитр нь байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ Сонирхлын маргааны агуулга, холбогдох баримт бичиг, хөдөлмөрийн зуучлагчийн тэмдэглэл, маргалдагч талуудын ирүүлсэн бусад баримт бичигтэй танилцах Маргалдагч талууд, тэдгээрийн төлөөлөгчөөс тайлбар, тодруулга авах, шаардлагатай бол нэмэлт баримт бичиг гаргуулах Арбитрын бүрэлдэхүүний олонх нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сонирхлын маргааны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг нарийвчлан шинжилж тогтоох зорилг оор холбогдох байгууллага, мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авах Арбитрын хуралдааны тов, байршлыг хэлэлцэн тогтох, хуралдааныг танхим, эсхүл цахим хосолсон хэлбэрээр явуулах бол бэлтгэл хангуулах
  6. Арбитр байгуулагдсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан сонирхл ын маргааныг талуудын төлөөлөгчийг оролцуулан хянан шийдвэрлэнэ Шаардлагатай тохиолдолд арбитрын ажиллагааг ажлын 5 хүртэл өдрөөр сунгаж болно Сонирхлын маргааныг хэлэлцэн шийдвэрлэх арбитрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна Арбитр нь холбогдох баримт бичиг, дүгнэлтийг судалж, маргалдагч талуудын үндэслэл, шаардлагыг сонссоны дараа маргалдагч талуудыг байлцуулалгүйгээр зөвлөлдөж, нууц санал хураалт явуулан олонхын саналаар шийдвэрээ гаргана. Хуралдаан даргалагч тов, байршлын талаар маргалдагч талуудад тухай бүр мэдэгдэж, талуудыг хуралдаанд оролцох боломжоор хангах бөгөөд хуралдаанд арбитр бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно. АРБИТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР
  7. Хуралдааны тэмдэглэлийг хуралдаан даргалагчийн сонгосон арбитрч хөтөлнө Хуралдаан даргалагч маргалдагч талууд сонирхлын маргааны талаарх өөрсдийн байр суурь, үндэслэлийг тус тус танилцуулж, чөлөөтэй хэлэлцэх боломжийг олгох хэлбэрээр удирдан явуулна Маргалдагч тал сонирхлын маргаантай холбоотой мэргэжлийн туслалцаа авах, эсхүл баримт бичиг нэмж гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд ажлын 1 өдрөөс хэтрэхгүй хугацаагаар хуралдааныг нэг удаа хойшлуулж болно Хуралдааны явцад маргалдагч талууд сонирхлын маргааныг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон бол ажлын 2 өдөрт багтаан тохиролцоогоо бичгээр үйлдэж, талуудын төлөөлөл гарын үсэг зурна Арбитр нь маргалдагч талуудыг байлцуулалгүйгээр зөвлөлдөж, нууц санал хураалт явуулан олонхын саналаар шийдвэрээ гаргана Хуралдаан дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж маргалдагч талуудад хүргүүлснээр сонирхлын маргааныг арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болно.
  8. АРБИТРЫН ШИЙДВЭР, ТҮҮНИЙ АГУУЛГА Арбитрын шийдвэрийн агуулга Арбитрын бүрэлдэхүүн, уг бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийн огноо Маргалдагч талууд, тэдгээрийн төлөөлөгчдийн нэр, сонир хлын маргааны үндсэн агуулга, хамрах хүрээ, хамтын гэрээ болон хамтын хэлэлцээрийн төслийн заалт Арбитрын хуралдааны явцын талаарх хураангуй тэмдэглэл Нотлох баримтын хураангуй (шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, мэргэжилтний дүгнэлтийн хураангуй) Сонирхлын маргаантай холбоотой арбитрын гаргасан шийдвэр Арбитрын шийдвэр нь тухайн сонирхлын маргааны хувьд эцсийнх байна. Маргалдагч тал арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд гомдол гаргахгүй. Арбитрын шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүргүүлнэ.
  9. Website www.advocate.mn Facebook Mongol-Advocates Law firm Email info@advocate.mn Phone +976 7011-9206, 7012-9206
Publicidad