SlideShare una empresa de Scribd logo
1 de 14
Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх
асуудлыг боловсронгуй болгох нь.
Протокол
ХЗДХЯ-ны дэд сайд асан В.Удвал: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж "Шүүх эрх
мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь" салбар
хуралдааныг эхлүүлье. Манай энэ салбар хуралдаанд 50-60 хүн оролцох ёстой боловч
зарим хүмүүс нь ирээгүй байх шиг байна. Гэхдээ хуралдаанаа эхлээд явж байя гэж
бодож байна. Өнөөдрийн салбар хуралдаанд "Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай
тэмцэх асуудлын үр дүн" сэдвээр УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд асан Ц.Нямдорж
илтгэл тавина.
Илтгэгч: УИХГ Ц.Нямдорж: Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая,
Би эхлээд амьдрал ярья гэж бодож байна. Ер нь энэ дэлхийн хуулийн систем 2
ерөнхий гэр бүлд л хуваагддаг л даа. Энэ нь цаанаа шашны, улс үндэстнүүдийн гарал
үүсэлтэй очиж холбогддог нарийн эд. Бичмэл хуулийн Роман Германы систем гэж
байдаг, Ромын эзэнт улсаас гаралтай. Англи, Франц гээд мөнхийн өрсөлдөгч улсууд
байсан. Англо-Саксоноос далайн эрх зүйн систем төрсөн. Манай улсын хувьд Чингисийн
үед Их засаг хууль гэж байсан тэр нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд таарсан тийм л
хууль байсан.
Орчин үеийн Монголын хуулийн систем 1926 оны Шүүх цаазын бичгээс эхтэй. Энэ
90 жилийн хугацаанд 1921 оноос хойш 4 Үндсэн хууль баталсан, 4 дэх нь 1992 оны
Үндсэн хууль байдаг. Манай 1992 оны Үндсэн хууль бол уг гарвалаараа Германы бичмэл
хуулийн системийг л авсан. Далайн орнуудын жишиг эрхийн систем бол Англи, түүнийг
дагасан хуучнаар колони нь байсан улсуудад дэлгэрсэн ийм систем л дээ. Англиас
үүдэлтэй Америк болон түүний колони байсан Шинэ Зеланд, Австрали гэх мэтийн
орнуудад энэ жишиг хуулийн систем үйлчилдэг.
Напелион 1812 онд Бродионы тулалдаанд ялагдсаныхаа дараа “Би тавин тулаан
хийж нэгээс бусдад нь ялалт байгуулсан, харин миний Иргэний хууль бүх дэлхийг эзлэх
болно” гэж хэлээд шорон луу явсан түүх байдаг. Тэр Напелионы гэх Иргэний хууль нь
1806 онд батлагдсан бөгөөд одоо хүртэл хүчинтэй мөрдөгдөж байдаг. 1949 онд дайн
дууссаны дараа Япончууд Францын Иргэний хуулийг хуулж энэ хууль Японоор дамжиж
зүүн өмнөд азийн орнуудад дэлгэрсэн бөгөөд Францын колончлолын системийг дагаад
Латин Америкийн орнуудад түгсэн түүхтэй. Манай Үндсэн хуулийн уг гарвал нь ийм юм.
Германы бичмэл хуулийн систем Романовийнхны гэр бүлийг дагаж Оросд орж ирээд
сүүлд нь ардын хувьсгал ялсны дараа манайд орж ирж суурьшсан түүхтэй юм.
Манай 1992 оны Үндсэн хууль чинь нөгөө л бичмэл хуулийн төгөлдөржсөн
үргэлжлэл байсан. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш хуулийн салбарт мөрддөг
гол хуулиудыг 2 удаа шинэчилсэн. 1992-2000 оны хооронд “хагас шинэчлэл”-ийн ажлууд
хийгдсэн. Иргэний хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт
оруулах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, шүүх, прокурор, өмгөөлөл, цагдаагийн гэсэн
хуулиудыг баталсан. 2000-2008 оны хооронд энэ салбарын хуулиудын “бүрэн шинэчлэл”
хийгдсэн он цагууд байдаг юм. Энэ 8 жилийн хугацаанд 2002 онд Эрүүгийн хууль,
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх хууль, Шүүхийн хууль, Прокурорын хууль, Өмгөөллийн хууль сүүлд хожуу
Захиргааны шүүхийн тухай, Авлигатай тэмцэх тухай гээд л хуулиуд батлагдаж нийт
дүнгээрээ бараг арваад байгууллага шинээр бий болсон байдаг. Би хувьдаа үүнийг
хийгдэх ёстой ажил хийгдэж байна гэж ойлгоод элдэв шинэчлэл яриагүй юм.
Монголын Эрүүгийн болон ЭБШ хуулийг шинэчлэх төсөл дээр 1993 оноос хойш
Хансс-Зайделийн сангийнхан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх хууль гэсэн хуулиуд дээр 1996,1997 оны үеэс
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг ажиллаж эдгээр бэлтгэгдсэн төслүүд
явсаар байгаад намайг хуулийн сайд байхад эцэслэн боловсруулагдаж 2002 онд
батлагдсан түүхтэй юм.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2011 оноос шүүх эрх мэдлийн
шинэтгэл хүчтэй яригдаж, 2002 оны хуулиудыг өөрчлөх ажлуудыг Үндсэн хуулийн
рамнаас гарч хийх оролдлогууд хийгдсэн. Тухайлбал шүүхийн нэг хууль байсныг 4 хууль
болгож салгасан, хожуу 2013 онд Цагдаагийн албаны тухай хууль, тэрний араас Хуульч
сонгон шалгаруулах тухай хууль гэж байсныг Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль
гэж өөрчилсөн. Гэтэл Шүүхийн тухай 4 хуулийн амин сүнс болсон бүх заалтууд Үндсэн
хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарсан. Цагдаагийн албаны хууль 2013 онд батлагдсан, тэр
хууль нь болохгүй байгаа тул дахин шинэчлэе гэдэг саналыг Ч.Сайханбилэгийн Засгийн
газар оруулж ирчихээд байна. Хилийн боомтын хууль гаргаж хилийн шалган нэвтрүүлэх
албыг ГИХА-нд шилжүүлээд тэр нь бас болохгүй байна, одоо буцааж хилд нь өгье гэсэн
санал оруулж ирчихээд байна. Ийм байдлаар ерөнхийдөө бүрэн хэмжээний мухардалд
орох процессууд явж байна. Засгийн газраас Захиргааны зөрчлийн тухай хууль,
Эрүүгийн хууль гэсэн 2 хууль Улсын Их Хурал дээр оруулж ирээд Зөрчлийн тухай
хуулийн хэлэлцүүлэг нэлээн яваад батлах шахуу шатандаа хүрчихсэн. Одоо
процессийнх нь хуулийг хэлэлцэж эхлээд байна. Эрүүгийн хуулийн нэг төсөл Улсын Их
Хурал дээр орж ирээд бас гацчихаад байж байна.
Үндсэн шалтгаан нь юунд байна вэ гэхээр эх газрын бичмэл системтэй хуулийн
системийг өөрчилж далайн чанадын буюу жишиг эрхийн системийн элементүүдийг
Эрүүгийн хууль гэх мэтийн суурь хуулинд оруулах оролдлого хийгээд тэр нь өөрөө
Монголын нөхцөлд таарахгүй байгаа учраас наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихоод
байна. Жишээ нь 2002 оны Эрүүгийн хууль батлагдаж байхад хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээ гэдэг шалгуур үзүүлэлтийг тэр хуулиудын үндэс болгож авсан юм. Засгийн
газар жил тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилдөг тэрнийг дагаад хэргийн
өнгө өөрчлөгддөг, хохирлын өнгө өөрчлөгддөг, төлбөр нь өөрчлөгддөг байнгын ханшаа
дагасан хөдөлгөөнтэй механизм үйлчилж байх ийм суурийг 2002 оны хуулинд хийж
өгсөн. Одоо юу болчихоод байна вэ гэхээр “тооцооны нэгж” гэдэг хаана ч байхгүй
өгөгдөхүүнийг энэ 2 төслийн суурь болгоод тэгээд тооцооны нэгж чинь доллар юмуу,
евро юмуу, төгрөг юмуу гэхээр хэн ч хариулдаггүй тэр нь юутай тэнцэх юм гэхээр 2000
төгрөг гээд суугаад байдаг. Засгийн газраас, 2000 төгрөг гэдэг тооцоогоо хаанаас авсан
юм гэхээр тайлбаргүй болчихоод л байгаа юм. Би энэ бүхнийг үндсэн гол санаагаа хэлэх
гэж л дурьдаад байгаа юм.
1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад Монгол 55 хуультай байсан бол одоо
860-аад хуультай болсон байна. 860-аад хуулийн 450-аад нь бие даасан хууль байна.
Өөрөөр хэлбэл шинэ цагийн Монгол төрийн хуулийн байшин нэгэнт боссон, эдгээр нь
бичмэл хуулийн эрх зүйн системд суурилсан цаг үеийг дагаж тэрнээс суурь шинжтэй
өөрчлөлт бол хийх аргагүй гэдэг нь өдрөөс өдөрт л тодорхой болоод байна даа. Энийг
одоо ухаантай хэсэг нь ойлгож эхлэж байх шиг байна. Ухаангүй зүтгүүлдэг хэсэг нь
тоормосонд орж эхэлж байх шиг байна. Нэг иймэрхүү байдалтай шүүх эрх мэдлийн
шинэтгэл гэдэг юм явж байна.
Ер нь хууль гэдэг юмыг хийхийн тулд, ялангуяа хуулийн салбарын хууль хийхийн
тулд 3 үндсэн нөхцлийг харах ёстой юм. Нэгдүгээрт: энэ дэлхийн тогтчихсон 2 дэг
жаягийн алинаар нь явах вэ? гэдгээ сонгох. Би хуулийн яаманд байхдаа, одоо ч ялгаагүй
энэ бичмэл хуулийнхаа системээр цаашаа явнаа, Далайн эрх зүйн системийн орчин цагт
таарсан зарим элементүүдийг Монголын хуулинд оруулж болох боловч энэ эрх зүй
давамгайлсан систем Монголд хэзээ ч таарахгүй гэдэг ийм хатуу зарчим дээр олон жил
явж байгаа хүн. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрт 2000 онд АНУ-ын Элчин
сайдтай гарын үсэг зурж 10,0 сая долларын төсөл Монголд хэрэгжүүлж шүүхийг жаахан
гайгүй болгосон юм. Тэр төсөл хэрэгжиж, эхэлж байхад АНУ-ын шүүхийн шинэтгэл
хөтөлбөрийнхөн над дээр ирж багш нараа Америкаас ав гэдэг юм ярьсан. Тэр үед би
далайн орны эрх зүйн систем Монголд таарахгүй, угаасаа бид нар хуулиа эх газрынхаар
хийчихсэн учраас Германаас багш нараа авна гэж хэлээд Герман багш нараар хичээл
заалгаж, 2002 оны шинэ хуулиудыг сурталчлах ажлыг хагас жилийн хугацаанд хийж
байсан түүхтэй юм. Энгийн үгээр хэлэх юм бол одоо шинэчлэл гэж ярихаасаа илүү
хуулийн тогтвортой байдлыг хангах зарчим луу шилжмээр байгаа юм. Хамгийн сайн
шинэтгэл бол өнөөдөр “хууль эрх зүйн тогтвортой байдлийг л хангах” гэсэн санаа хэлэх
гэсэн юм. Хуулийг байнга өөрчилж тонгочуулаад байвал Монголд хэзээ ч хууль тогтохгүй.
Үүнийг дагаад улс төр нь ч, эрх зүйн систем нь ч бүхэлдээ тогтворгүй байна гэсэн үг.
Өнөөдөр бүх юм мухардалд ороод улс төр, тогтворгүй, төр тогтворгүй, хуулийн систем нь
ч тогтворгүй байгаагийн цаад үндсэн суурь шалтгаан нь үүнд л байгаа юм. Цоодлын
Хулангийн “Зүлгэн дээр гэрээ барьчихаад, зүгээр л нэг тайван амьдрах юмсан” гэсэн
шүлгийн бадаг байдаг. Өнөөдөр ийм л хуулийн тайван, тогтвортой орчин Монголд
хэрэгтэй байна.
Хууль гэдэг юм чинь эхлээд албадлага байдаг, албадаж байж үүнийг хэрэгжүүлж
эхэлдэг, сүүлд нь албадлага нь аажим аажмаар сулраад зан заншил уруугаа ордог, зан
заншил уруу орсон тохиолдолд хууль нь албадлагагүйгээр хэрэгжээд явчихдаг ийм л эд.
Жишээ нь Герман хүн замын хөдөлгөөний дүрмийг яс мөрддөг бол Монгол хүн дуртай
газраараа хөндлөн гардаг даа. Хууль ёс суртахуун болж чадахгүй байгаа шалтгаан нь
ердөө л энэ. Монголын хуулийн системийн шинэчлэл өөрөө Монголын амьдралын
загварын эрс өөрчлөлттэй нэгэн зэрэг яваад байгаа юм. Нүүдэлчний соёл иргэншлээс
суурин соёл иргэншилд шилжих үйл явц, 1990 оноос хойш Монголчуудад маш хүчтэй
явагдаж байна. Амьдралын хэв маягийн энэ шинэчлэл нь системийн шинэчлэлтэйгээ
зэрэгцэж явагдаад байгаа нь бусад оронд гардаг бэрхшээлүүдээс илүү хүнд
нөхцөлүүдийг Монголд үүсгээд байгааг хэлэх хэрэгтэй.
Гэхдээ хуулийн салбарт шинэчилж сайжруулах юмнууд бас байна. Нэгдүгээр
асуудал бол энэ боловсон хүчний шинэчлэлийн асуудал байгаа юм. Хуулийн салбарт
алба хаших нь улам хүнд болсон энэ үед хууль хяналтын байгууллагын толгойд сэтгэл
зүрхээрээ хуулийн төлөө явдаг хүмүүс тавихгүй хоноцын сэтгэлээр энэ албанд хүн
томилоод байх юм бол энэ алба хэзээ ч зүгшрэхгүй, 1000 сайн хуультай байгаад ч хууль
хяналтын байгууллагын толгойд арилжааны зарчмаар ханддаг хүмүүс цаашдаа байгаад
байх юм бол ямар ч шинэчлэл явагдахгүй. Сая энэ Өршөөлийн хууль гэж нэг юм гарч ил
далд энэ хуйвалдаанд манай хуулийн системийнхэн бүхэлдээ хамрагдаж орлоо.
Тэгэхээр энэ хуульд, төрд үнэнч боловсон хүчнийг олон давхар шалгуураар шүүж байж
шуналаас хол, төрийн сэтгэлгээтэй хүмүүсийг энэ системийн толгойд тавьж энэ ажлыг
хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь амин чухал эрх ашгийн асуудал болж байна. Энэ
утгаар нь хуульч мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудын материаллаг
баазыг нь бэхжүүлж цэгцтэй боловсон хүчин бэлтгэдэг үндэсний чадавхи бий болгох
шаардлага байгаа юм. Би хуулийн яаманд байхад Цагдаагийн академийг Дотоод хэргийн
их сургууль болгож өөрчлөөд хуулийн байгууллагад ажилладаг (мөрдөстэйг нь би хэлж
байна шүү) гол боловсон хүчнийг бэлтгэх нэг сургуулийн шавийг тавьсан санаатай юм.
2011 онд Дотоод хэргийн их сургуулийн барилгын ажил эхэлсэн, өнөөдөр тэр барилгын
ажил үндсэндээ дуусаж байна. 40 мянган м2 талбайтай Монголд байхгүй тийм том
байшин одоо баригдаад дуусаж байна. Тэнд материаллаг баазыг нь бэхжүүлж өгөөд энэ
олон шалгуураар хуульчид бэлтгэж энэ хууль хүчний байгууллагад чин шударгаар
ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудал бол нэг номерийн асуудал. Үүнийг дагасан
давтан сургалт байх ёстой.
Хоёрдугаар асуудал үеийн үед хууль хяналтын байгууллага үлдэгдлийн зарчмаар
санхүүжиж ирсэн. Үүнийг өөрчилж ямарч байсан цалингаараа амьдраад байдаг тийм
чадавхитай болгох асуудал бол амин чухал асуудал. Энэ бол хоёрдугаарт хийх
шинэчлэл. Олон олон юм давхцсан учраас би энэ 10 жилийн хугацаанд яаманд байхдаа
зарим ажлыг нь хийж дуусгаж чадсан, заримыг нь эхлүүлээд орхисон. Жишээ нь, Монгол
327 сумтай, 2003 оныг хүртэл сумын төвд цагдаа хоргодох нэг өрөө ч байгаагүй,
өнөөдрийн байдлаар бараг 300 суманд цагдаагийн кабон баригдаж 30 хүрэхгүй сумаас
бусад нь орон байртай боллоо. Шүүхийн системд байр савны асуудал нэлээн цэгцтэй
шийдвэрлэгдээд гайгүй болж байсан ч сүүлийн 2,3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт
нь зогслоо. Ийм 2 чиглэлээр шинэчлэлүүд хийгдэх ёстой гэдэг дээр санал нэг. Энэ
чиглэлээр хийгдэж байгаа бүх шинэтгэлийг дэмжиж ажиллана гэдгээ би хэлэх байна.
Авлигатай тэмцэхийн тухайд бол байдал дээрдэх биш улам хүндэрсэн, яг үнэнийг хэлэх
юм бол. Өнөөдөр 3 том аюул энэ асуудлын цаана байна. Нэгдүгээрт, Монголын хууль
хяналтын байгууллагын удирдлагын олигархижсан үйлчилгээ хэрээс хэтэрсэн. Хуульд юу
гэж заасан ч хамаагүй олигархиудын хүсэл зорилгод нийлүүлэн шийдвэр гаргадаг
хүмүүсийг хууль хяналтын байгууллагын толгойд тавьж тэд нараараа дамжуулж хувийн
атгаг зорилгоо хэрэгжүүлдэг бусармаг явдал өнөөдөр цагаандаа гарлаа. Сонгуулийн үр
дүнг шүүх гаргадаг боллоо. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахын тулд Засгийн газартай
хуйвалддаг боллоо. Дээд шүүх захиалгаар Үндсэн хуулийн цэцэд санал тавих эрх
хэрэгжихээ больж эхэлж байна. Ийм нөхцөлд цаашдаа авлигатай тэмцэх болж байна. Уг
нь 2006 онд Авлигатай тэмцэх хууль батлагдаж энэ байгууллага 10 төрлийн гэмт хэрэгт
мөрдөн байцаалт явуулах эрхтэй болсон. Өнөөдөр эрх барьж байгаа бүлэглэл авлигатай
тэмцэх биш АТГ-ыг татан буулгах сөхрүүлэх үүгээрээ дамжуулж хууль хяналтын
байгууллагыг дураараа захирах, аажмаар төрийн толгой дээр мөнхөд орших ийм л улс
төрийн увайгүй оролдлого хийж 2,3 жил боллоо. Нэгдүгээр хүндэрч байгаа нөхцөл
байдал нь энэ. Үүнийг арилгах ёстой байгаа юм. Үүнийг арилгахын тулд юу хийх ёстой вэ
гэхээр энэ улс төрийн намууд боловсон хүчнийхээ бодлогыг 380 градус эргүүлэх
хэрэгтэй. Мөнгө, шунал, эрх мэдэл гурвыг холдуулж зааглахгүй бол Монголын төр
цаашдаа олигтой төрхтэй болно гэж бүр хэзээ ч байхгүй. Сонгуульд нэр дэвшүүлэх
Монгол төрд зүтгэх хүмүүсийг сонгохоос хийхээс эхлээд мөнгөтэй нь хөгжим захиалдаг
системийг, төрд бэлтгэгдсэн шуналаас хол ийм бүрэлдэхүүнээр солих ажлыг (би
өөрийнхөө намыг оролцуулан хэлж байна шүү) хийхгүй бол цаашид энэ авлигатай
тэмцэх асуудал хүнд сэдэв байсаар байх болно.
Гуравдугаарт Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөнгөтэй хүмүүсийн
түрийвчинд орсон нь хатуу ч гэсэн үнэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр
дамжуулж шүүх, хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс хутгалдах, нийгмийн
сэтгэлзүйг хордуулах дайралт улаан цайм явагдаж байна. Өнөөдөр авлигатай тэмцэх
ажил эрх мэдлийн, мөнгөний, хэвлэлийн гэсэн 3 хүнд давааг давах механизм үйлчилж
эхэллээ. Энэ гурвыг шүүх эрх мэдлийн хэрэг шийдэх эрхээс холдуулахгүй бол энэ
шинэчлэл гэдэг яриа өөрөө ямар ч утгагүй болно гэдгийг давхар хэлье. Ер нь эцсийн
дүндээ Монголын төрд юу болчихоод байна вэ гэхээр мөнгө төр дээр, хууль дээр гарах,
хуульгүй амьдрах, эрх мэдлээр бүхнийг шийдэх дон хаа сайгүй газар авлаа. Үүнийг газар
авахуулж огт болохгүй.
Эцсийн том дүнгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ шинэчлэл гэдэг юмыг,
өөрчлөлт гэдэг юмыг Монголд өөрт нь таарсан зохион байгуулалтаар хийхгүй бол
Монголын зохион байгуулалт бусад орныхтой огт таардаггүй. Хааш хаашаагаа 47 км
газар дээр нутагладаг Сингапурын хуулийн тогтолцоо, 1 500 000 км нутаг дээр 3 сая хүн
амьдардаг Монголын тогтолцоотой огт таардаггүй. Сүүлийн үед болоод байгаа
бүтэлгүйтлийн үндсэн шалтгаан нь юу байна вэ гэхээр Монголын амьдралд таарсан
хуулийн тогтолцоо бүрдүүлэхээсээ илүү харийн юмыг хуулаад тэрнийгээ амьдралд
тулгах гэж оролдоод л системээ бүхэлд нь нураагаад байгаа юм, учир энд л байгаа.
Хуулийн тогтвортой орчныг хадгалах нь өөрөөр хэлбэл хамгийн сайн шинэчлэл байж
магадгүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Мэдээж хэрэг надтай санал нийлэхгүй хүмүүс гарах л
байх гэхдээ хэн нь зөв байсныг цаг хугацаа л харуулна.
ХЗДХЯ-ны дэд сайд асан В.Удвал: За баярлалаа, Танд. Хамгийн гол нь бас өнөөдрийн
хийж байгаа шинэчлэл яагаад мухардалд ороод байна вэ гэдэг асуудал, Монгол Улсын
шинэ Үндсэн хууль, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн суурь зарчмууд, түүний үзэл
баримтлалыг бид авч явж чадахгүйгээс шалтгаалан өнөөдөр бас мухардалд хүрч байгаа
гэдгийг илэрхийлж байгаад тань баярлалаа. За энэ ялдамд хамгийн гол шинэчлэл
бидний хийх ёстой зүйл бол өнөөдөр, өмнөх нэгдсэн хуралдаан дээр ч гэсэн манай
илтгэгчид хэлж байсан. Юу вэ гэхээр зэрэг хуулийн тогтвортой бодлого орчныг цааш нь
авч явахгүйгээр бид улс орныг хөгжүүлэх, улс орны ирээдүйн амьдралыг төлөвлөх,
түүнийг цааш хөгжүүлэх боломж байхгүй гэдгийг өнөөдөр бас, мөн өмнөх илтгэгчид ч
гэсэн манй салбар хуралдааны илтгэгч маань ч хэлж байгаа гэдгийг та бүхэн маань бас
мэдэж байгаа байх гэж бодож бодож байна.
За та бүхэнд бас нэг зүйлийг тайлбарлъя гэж бодож байна. Өнөөдөр бас УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ маань надтай цуг энэ хурлыг даргалах ёстой байсан боловч хөдөө орон
нутагт ажлаар яваад цас их орж байдал хүндэрч зам хаагдсан тул ирж амжсангүй гэдгээ
хэлснийг бас Та бүхэнд дамжуулья.
Ингээд цаг маш бага байгаа тул ямар ч байсан мэдээллүүдээ эхлээд сонсоё. Өнөөдөр
энд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын прокурорын газар гээд
нэлээн олон байгууллагуудын төлөөлөл ирэх ёстой. Магадгүй бид танихгүй байж магад.
Энэ байгууллагуудын төлөөлөл, илтгэл тавих хүмүүс маань энд сайн харагдахгүй байна
л даа. Ямар ч байсан дараагийнхаа илтгэл мэдээллийг сонсоё.
ХЗДХЯ-ны газрын дарга асан Ц.Цолмон маань Хууль зүйн бодлого ба хуулийн
байгууллагын боловсон хүчний бодлогын өөрчлөлт, үр дагавар сэдвээр илтгэл тавих
ёстой. Үүнийг сонсоод бас манай байгууллагуудын төлөөллүүд маань илтгэлээ тавих
байх. Үүний дараа та бүхэнд бас асуулт тавих боломжуудыг бас олгоно.
ХЗДХЯ-ны газрын дарга асан Ц.Цолмон:
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Энэхүү хурлын зохион байгуулагч нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ,
мэргэжил нэгт нөхөдтэйгээ өнөөдөр уулзаж хувийн зүгээс санал бодлоо илэрхийлэх
боломж олдож байгаад баяртай байна.
Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэчлэлийн хүрээнд хуулийн салбарын зарим
байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан зарим хууль тогтоомжийг шинэчлэн, эдгээр
байгууллагын зохион байгуулалтыг шинээр батлан, боловсон хүчний бодлогод томоохон
өөрчлөлт хийгджээ. Харин одоо энэ өөрчлөлт яг юу авчирсан бэ гэдэгт бодитой үнэлэлт
дүгнэлт өгөх хангалттай хугацаа өнгөрсөн, хэрэгцээ шаардлага бий болсон гэж үзэж
байна.
Миний зүгээс зөвхөн шүүхийн шинэтгэлийн хууль боловсруулж батлуулах явцад
гарсан зарим алдаа, хуулийн салбарын хууль тогтоомж ямар байдалтай байгаа, шүүхийн
боловсон хүчний бодлого хэрхэн өөрчлөгдөж байгаа, мөн хуулийн салбарын бодлогын
өөрчлөлт нь авлигатай тэмцэх асуудалтай хэрхэн уялдаж байгаад хувийн үнэлэлт өгөх
зорилгоор илтгэлийг бэлдсэн юм.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарч байгаа хууль тогтоомжийн өөрчлөлт
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 570 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж
байна. Эдгээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд эрэмбэ дараатай, хоорондоо
зөрчилгүй, уялдаа холбоотой, “цоорхойгүй” байх ёстой.
Сүүлийн жилүүдэд гаргасан ялангуяа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд
гарсан олон хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, уялдаагүй байгаагаас гадна,
хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь нууц
биш болжээ. Хуулийн салбарын хууль зүйн бодлого алдагдаж, батлагдсан хуулийг
амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна шүүхийн шинэтгэлийн
хүрээнд УИХ-аас батлан гаргасан хуулиудын талаар Үндсэн хуулийн цэцээс Үндсэн
хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байгаа нь энгийн үзэгдэл болсон. Энэ үйл явц
цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна...
“Иргэдийн шударга шүүх” ТББ Х.Бат-Ялалт: Уучлаарай би нэг юм хэлье.
Ц.Цолмон: Би илтгэлээ дуусгая. 15 минут, би багтаагаад дуусгая.
“Иргэдийн шударга шүүх” ТББ Х.Бат-Ялалт: Та нарыг сонсоод суугаад байсан чинь та
нар чинь ухуулга хийгээд байгаа юмуу хаашаа юм тиймэрхүү юм яриад байна л даа. Би
зүгээр энд хамтдаа асуудлыг шийдэх гарцыг олох гээд байгаа юм байх гэж бодсон. Та
хэд ухуулга хийгээд байгаа байхгүй юу. Наад мөнгө төгрөг идэж уусан энэ тэр бүх юмыг
бид сонсоод байгаа шүү дээ. Тийм учраас энд цугласан эрдэмтэн судлаач гээд энэ
хүмүүсийнхээ яриаг сонсоод Хамтдаа хэлэлцье гэсэн энэ уриандаа л баймаар байна ш
дээ. Нямдорж гуай сая юу юу ярьчихаад гараад явчив. Би бас хэдэн юм асууя гэсэн чинь
гараад явчихлаа.
В.Удвал: Одоо ороод ирнээ
Ц.Цолмон: За яахав хуралдааны дэг сахих ёстой байх. Би мэдээллээ дуусгаадахья.
Х.Бат-Ялалт: Юун 3 жилийн юм яриад байгаа юм бэ. Энд бодвол хуульч, эрх зүйч нар
сууж байгаа байх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай ярилцах гэж ирцгээсэн. Та хэд
өөрсдөө хөтөлбөр дээрээ хуваариа тавьчихаач.
Ц.Цолмон: За би яриад дуусчихья. Ингээд зэрэгцээд яриад байх бас утгагүй байна шүү
дээ.
В.Удвал: Түрүүчийн хурал тарахгүй байсан учраас бид хоцорч эхэлсэн, энэ цагийг та
бүхэн бас тооцоод явчихья гэж бодож байна.
Ц.Цолмон: За би ганц юм хэлээдэхье. Би өөрөө хэзээ ч тийм айхтар улс төрч байгаагүй
ээ, би олон жил төрийн алба хаасан албан хаагч хүн, тэр утгаараа өнөөдөр би энэ
хуралдаан дээр судлаачын хувиар оролцож байна гэж ойлгож байгаа. Би өнөөдрийн
байдлаар МАХН-ын гишүүн биш, надад тийм ухуулга сурталчилгаа хийгээд өгөөч гэсэн
үүрэг даалгавар ямар нэгэн байдлаар хэн ч өгөөгүй. За би илтгэлээ яриад дуусчья.
За Өршөөлийн хууль гарлаа, 2 дугаарт нь. Бас л хуульч хүмүүс байгаа байх, мэдэж
байгаа байх. Өнөөдөр ил тод болсон хийгдсэн гэмт хэргээс гадна, хийгдээгүй байгаа
илрээгүй байгаа бүх хэргийг өршөөж байгаа. Цагаатгаж байгаа. Энэ ерөнхийдөө ямар
систем яваад байна вэ гэхээр мэдээж төр бол авлигатай тэмцэх ёстой, бодлоготой байх
ёстой байх. Гэхдээ энэ тэмцэх бодлого бол бишээ. 3 жилийн хугацаанд хамаг нөөцөө,
дээрээс нь баахан зээл аваад тарааж идэж дуусгаад, эрх хэмжээ бүрэн эрхийнх нь
хугацаа дуусахаар наад хууль бусаар идсэн эд хөрөнгө чинь хууль ёсных шүү, дээрээс нь
татвар төлөхгүй шүү, тэгээд гэмт хэрэг үйлдэх юм бол хэрэгсэхгүй болгоно шүү гэдэг ийм
хуулийг манай эрх барих байгууллага маань батлаад байж байна шүү дээ. Ийм
тохиолдлолд Авлигатай тэмцэх газар, хуулийн байгууллагууд маань цаашдаа ер нь яаж
ажиллах болж байна. Хууль зүйн бодлогын хувьд бол ямар хүрээнд яаж ажиллах вэ гэдэг
асуудал тулгарч байгаа.
Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 сараас хүчин
төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд үүнээс хойш зөвхөн жил хагасын хугацаанд Үндсэн
хуулийн цэцээс энэ хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн 7 дүгнэлт гарсан байна. Мөн
хугацаанд Үндсэн хуулийн цэцээс нийт 33 шийдвэр /зарим тохиолдолд дунд, их суудал
давхцаад/ гаргасанаас 20 орчим нь 2012 оноос хойш батлагдсан шүүхийн шинэтгэлийн
хуулиуд байна. Эдгээр 20 орчим хууль Үндсэн хууль зөрчсөн маргаанд УИХ-ын
итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зөвхөн гишүүн Х. Тэмүүжин дангаараа оролцсон байх юм.
Уг нь шүүхийн шинэтгэл ч гэсэн, хууль тогтоох ажиллагаа ч гэсэн нэг хүний эсхүл хэсэг
хүнд л зөвхөн хамаатай асуудал биш юм. Хууль зөвхөн олонхид биш дийлэнх олонхид
хүлээн зөвшөөрөгдөж байж нийтээр дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог нь эрх
зүйт төрийн тогтсон ёс гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Судлаачийн хувьд хууль зүйн салбарын бодлого алдагдаж, УИХ-аас хууль зүйн
салбарын шинэчлэлийн хүрээнд чанаргүй хууль олноор батлагдан гарсан нь дараахь
шалтгаантай гэж үзэж байна.
1. Монгол Улсын Үндсэн хуульд нарийвчлан заасан засаглалын тэнцвэртэй байдал
алдагдсан. 1992 онд Үндсэн хууль анх батлагдаж байсан үетэй харьцуулахад
Ерөнхийлөгчийн институт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд шууд нөлөөлдөг
Монголын төрийн хамгийн хүчтэй институт болж хувирсан. Ерөнхийлөгчийн санаачлан
боловсруулсан шүүх эрх мэдлийн байгууллагын хуулийн төслүүд нь эхэн үедээ буюу
2012-2013 оны хооронд УИХ-аар “ногоон гэрлээр” батлагдаж гарах болсон нь УИХ-ын
гишүүд шүүхийн шинэтгэлийг ойлгож дэмжихээсээ илүү хэлэлцүүлгээс зайлхийх
хандлага илүү давамгайлж байсантай холбоотой болов уу.
2. Төрийн үйл ажиллагааны залгамж чанар алдагдаж урьд нь батлагдсан бодлогын
баримт бичиг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үл тоомсорлох байдлаар хандсан.
Ялангуяа, үүнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар 2000 онд
УИХ-аас баталсан Шүүх эрх эрх мэдлийн стратеги, төлөвлөгөө түүний дагуу авч
хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харгалзаж үзсэнгүй.
3. Хуулийн төслийг хэлэлцдэг парламентын соёл муудсан. Хуулийн төслийн
хэлэлцүүлэгт мэргэжлийн байр суурнаас хандаж, асуудлын мөн чанарыг олохыг
хичээхийн оронд шүүмжилсэн эсхүл зүгээр асуулт асуусан хүнийг эсэргүүцэх,
доромжлох, эсрэг байр суурьтай хүндээ хонзогнох, нэр хоч өгөх, санал зөрүүтэй байгаа
асуудлыг хувь хүний, хэсэг бүлгийн, нам хоорондын асуудал болгож хувиргах, шүүмжлэл
хэлсэн хүний нэр хүндийг өөрийн талын хэвлэл мэдээлийн хэрэгслэлээр гутаах хандлага
ихсэжээ.
4. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал хууль зүйн бодлого алдагдахад
нөлөөлжээ. Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий төрийн албан хаагчид нэг талаас
төвөгшөөсөн, нөгөө талаас хариуцлагаас зайлсхийсэн хандлагаар бодлого
боловсруулах ажилд ханддаг болжээ. Энэ нь мөн улс төрчдийн зүгээс төрийн албан
хаагчдад шахалт үзүүлэх нь ихэссэнтэй холбоотой.
Хууль зүйн бодлого алдагдаж хуулийн чанар муудаж байгаатай холбоотойгоор
дараахь бэрхшээл гарах болжээ. Үүнд:
1. Хууль тогтоомжийн тогтвортой үйлчлэх байдал алга болсон.
Хуулиуд маш богино хугацаанд маш хурдан өөрчлөгдөх болсон. Зарим хууль
батлагдаж гарсан жилдээ, эсхүл хэрэгжиж эхлээгүй байхдаа хүртэл өөрчлөлтөд оржээ.
Тухайлбал 2013 онд хүчин төгөлдөр болсон Шүүхийн захиргааны хууль нь мөн оныхоо 1,
12 сард хоёр удаа 2015 онд нэг удаа өөрчлөлт орж бараг 30-40 хувь нь өөрчлөгдсөн
байх юм. Хөгжсөн улсуудын жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь
хуулиуд 100 дээш жилийн настай байх нь элбэг байдаг.
2. Хуулиудын уялдаа холбоо алдагдсанаас хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй
ойлгомжгүй байдал үүсгэх болсон.
3. Зарим хуулиуд хэтэрхий хүнд сурталтай, шаардлагагүй илүүдэл зохицуулалттай
байхад, зарим хуулийн хувьд хуулийн цоорхойтой байна.
Шүүхийн боловсон хүчний
өөрчлөлтийн асуудал
Олон улсын жишгээр шүүгчийг сонгож, томилдог хоёр үндсэн тогтолцоо дэлхий
нийтэд зонхилж байна. Нэг нь эх газрын буюу шүүгч доод шатнаас нь дээд шат хүртэл
авирдаг карьерийн тогтолцоо, нөгөөдөх нь АНУ-ын буюу шүүгч олон нийтийн сонгуулиар
сонгогддог, эсхүл сонгуулиар сонгогдсон улс төрийн албан тушаалтан улс төрийн аль
намыг дэмжиж байгаагаас нь шалтгаалан шүүгчийг томилдог улс төрийн томилгоо.
АНУ-ын шүүгчид ихэнхдээ өмгөөлөгчөөр удаан ажилласан, шүүн таслах ажлын
нарийн туршлагатай, хууль хэрэглээний мэдлэг чадвартай хүнийг томилдог. Сургуулиа
төгсөөд шууд шүүхийн доод шатнаас ажиллаж эхэлдэг. Эх газрын системтэй оронтой
харьцуулахад АНУ-д насаар нилээд ахимаг хүмүүс шүүгчээр томилогддог бөгөөд
томилогдсоны дараагаар тэдний орлого ихэвчлэн буурдаг. Мөн хууль тайлбарлах замаар
хууль тогтоодог тул шүүгчийн томилгоо нь ард түмнээс мандат авдаг улс төрийн
томилгоо байдаг.
Монгол Улсын хувьд социализмын үеэс олон жилийн турш шүүх, хуулийн
байгууллагад эх газрын тогтолцоог өөрийн орны онцлогод нийцүүлэн боловсронгуй
болгосон тогтвортой бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энгийнээр хэлбэл шүүхэд шүүгчийн
туслах, эсхүл шүүхийн нарийн бичгээр ажилд орсон хүн шүүхийн ажилд нилээд дадсаны
дараагаар орон нутгийн анхан шатнаас ажлын гараагаа эхлэн, ажил нь сайн бол
дэвшүүлэн аймагт ажиллуулж туршлага суулган бага багаар ахиулан Улсын хэмжээний
бодлого тодорхойлдог гол албан тушаалд томилдог тогтолцоотой явж иржээ. Яг ийм
тогтолцоо прокурор, цагдаа гээд хуулийн бүх байгууллагад тогтвортой оршиж ирсэн
бөгөөд хуулийн салбарын ажилтнууд нэг байгууллагаас нөгөөд шилжих нь ховор,
дийлэнхдээ нэг байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилладаг байсан. Үндсэндээ
хуулийн салбарын социализмын үеийн боловсон хүчний чанартай бодлого өнөөдөр
байхгүй болсон бөгөөд, бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц ч шавхагдаж байна гэж хэлж
болохоор байна.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарч байгаа боловсон хүчний бодлогын өөрчлөлт
нь АНУ-ын тогтолцоотой адил төстэй зарим нэг шинжийг агуулж байгаа хэдий ч үнэндээ
Эх газрын ч биш, АНУ-ын ч биш дэлхийд хаана ч байхгүй тогтолцоонд шилжиж байна гэж
дүгнэж болохоор байна.
2004 оны Дээд шүүхийн тайланд нийт шүүгчийн шалгаруулалтанд тэнцэгчдийн 76
хувь нь шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичиг нараас томилогдож байсан бол
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тэдний шүүгчид нэр дэвшихийг нь бүрмөсөн
хоригложээ. Шүүгчдийг улс төрийн чиг хандлагаар буюу хувийн үзэмжээр томилж байгаа
нь нууц биш болсон. Шүүгчээр томилогдохын тулд өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхтэй
уулзаж урьдчилан тохиролцдог, нэгэнтээ тохиролцсон бол сонгон шалгаруулалтанд
тэнцэх нь хэлбэрийн асуудал байдаг тогтолцоо руу бүрэн шилжиж байна. Хууль зүйн
салбарын хувьд ажлаа сайн хийж шат шатаар ахих карьерийн тогтолцооны оронд нэр
бүхий аль нэг улс төрч, улс төрийн хүчинг дагавал илүү албан тушаалд хурдан
томилогддог тогтолцоонд бүрэн шилжсэн байна.
Дүгнэлт
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хуулийн олон байгууллагын бүтэц зохион
байгуулалтын хуулиуд, боловсон хүчний бодлого өөрчлөгдсөн боловч хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг хуулиуд хэвээр үйлчилж байна. Шүүх
шүүгчийн ажлын ачаалал, хэргийн менежмент, нотлох баримт үнэлэх арга зүйн
асуудлууд тулгамдсан хэвээрээ үлджээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай
нэгэн адил хуулийн салбарт хямрал явагдаж байхад, нөгөө талдаа авлигыг шууд
өөгшүүлсөн, хамгаалсан бодлогыг төрөөс ил цагаан явуулж эхэлсэн.
Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 21,6 тэрбум доллар болжээ. Сүүлийн гурван
жилд 11.6 тэрбум долларын өр тавьсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван жилийн өр
Их өр буюу социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд Монгол Улсын тавьсан 11.7
тэрбум шилжих рубль/доллар/-ийн өртэй тэнцэж байна. Монгол банкин дахь Монгол
Улсын валютын нөөц 4.2 тэрбум доллар байхгүй болж, Монгол банкны өр 1.8 тэрбум
доллараар нэмэгджээ. Энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусах дөхүүлээд хууль
бус хөрөнгөө ил болговол хуулийн хариуцлага хүлээдэггүй, огт татвар төлөхгүй байх
зохицуулалттай Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, түүнчлэн өмнөх бүх
хугацаанд илрээгүй хэргийг хүчингүй болгох, Өршөөлийн хууль батлаж байгааг
авлигатай тэмцэх биш төр өөрөө авлигыг системтэйгээр дэмждэг болжээ.
Хууль нэг буюу хэсэг хүний хүсэл зоригийн илэрхийлэл биш нийтээр хүлээн
зөвшөөрч байж дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог. Иймд салбарын хэмжээнд
хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэгжүүлэх боломжгүй хуулийн зохицуулалтыг засах
ажлаас л бүгдийг эхлэх ёстой. Үүнийг эхлүүлэх эхлэлийн цэг бөгөөд амжилттай хэрэгжих
гол баталгаа нь ардчиллын гол зарчим болох улс төрийн зөвшилцөл болов уу.
Нөгөө талаас Парламентын гишүүн ямар хууль санаачилж болох вэ, ямар хууль
санаачилдаггүй вэ гэдэг төлөвшлийг парламентад бий болгох, мөн гишүүний хууль
санаачлах эрхийг нарийвчлан тайлбарлах шаардлагатай байна. Юу ч хийдэггүй улс
төрчийн хажууд бүх зүйлийг өөрчлөх гэсэн халуун сэтгэлтэй улс төрчөөс тогтолцоог
хамгаалах нь өнөөдрийн хамгийн тулгамдсан зорилт болоод байна. Хөгжсөн улсуудын
жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь хуулиуд багадаа 40-50,
заримдаа 100 жилээс дээш настай байх нь элбэг. Хуулийн салбарын хуулийг тухайн
хуулийг хэрэглэж байгаа хуулийн байгуулагын захиалгаар, томоохон эрдэмтэдийн
удирдлагын дор, улс төрчдийн оролцоогүйгээр боловруулдаг соёлыг бий болгож байж
хуулийн тогтвортой үйлчлэх байдал хангагдана гэж үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
В.Удвал: За Цолмондоо баярлалаа. Манай хууль зүйн бодлогын шинэчлэлтэй
холбоотой асуудлуудыг бас нилээд нарийн судалгааны үндсэн дээр тодорхойлж авч
үзлээ. Энэ хуралдаантай зэрэгцээд бас Төрийн албаны бодлоготой холбоотой хуралдаан
маань явж байгаа учраас тэнд бас бид нартай холбоотой асуудлууд хэлэлцэгдээд явж
байгаа гэж найдаж байна.
За ингээд дараагийн мэдээлэл хийх хүмүүс маань ерөөсөө харагдахгүй байх юм. Байхгүй
байна. Тийм учраас өнөөдрийн Дуламсүрэн, Төр-Од хоёрыг ирээгүй байгаа учраас цаг
гарлаа. Энэ цаг дээр та бүхэн хоёр илтгэгчдээс асуух зүйл байвал асуугаад, асуултаа
бид цаг бага байгаа учраас та нар гараа өргөөд, олон хүн байвал таслахгүй бол
болохгүй боллоо.
За нэг, хоёр...өөр асуулттай хүн байна уу, асуултаа эхлээд явчихаад дараа нь та бүхэн
саналаа хэлье. За эхэлье.
УИХ дахь МАН-ын Бүлгийн АА-ны зөвлөх Б. Цогтгэрэл: Та бүхний энэ өдрийн амрыг
айлтгая. Мэргэжлийн том хуульч нар ярихаас өмнө зүгээр иргэний байр сууриар асуулт
санал хоёроо зэрэг тавъя. Протокол явж байгаа биз дээ. Протоколд гол нь тусгуулах
юмнууд бас гараад байна л даа. Түрүүн Нямдорж гуайн ярьсан яриан дээр бас хаана ч
гараагүй тийм байр сууриуд гарч ирж байна л даа. Ер нь сүүлийн үед энэ шүүхийн
салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлууд дээр төөрөгдүүлсэн, эргэж буцсан зүйлс
бол зөндөө гарч байгаа. Та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа. Энэ шүүхийг чинь хэдэн
тийш нь хэдэн удаа ч нааш цааш нь болгов. Үүнтэйгээ холбоотой шүүхийн салбарууд ч
хэдэн удаа хөл толгой нь мэдэгдэхгүй юм болж байна. Үүнээс чинь болж асар их
хэмжээгээр хохирч байгаа. Түрүүн тэр Нямдорж гуайн ярьсан хуулийн байгууллагуудын
хуулийн талаар, одоо энэ форум маань 30-нд дуусах гээд байдаг. Гэтэл эхний тэр
хуулийн салбарын хууль чинь ахиад засвар орчоод 4 дэхийн чуулганы хэлэлцэх
асуудлын 2 дугаарт нь бичигдсэн байж байна. Авлигатай тэмцэх газрын тухай асуудлаар.
Тэгэхээр одоо манай иргэд бас яриад байдаг. Хуулийн иймэрхүү асуудал улс төрийн ийм
хүнд нөхцөл байдалд ороод ирэхээр улс төрийн ноён нуруутайхан шиг хэлчихдэг
хүмүүсээ зөв юм болов уу гээд явчихаар зөв хэлбэр лүүгээ орж засарч явдаг. Тэгэхээр
авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах энэ зарим
хэсгүүдийг өөр газар шилжүүлж байгаа нь зөв юм уу буруу юм уу, яг эцсийн нэг
шийдтэйхэн шиг, олон жил Монгол төрийн тулгад яваа хүний хувьд яг нэг цэгийг нь
хатгаж байгаад хэлээд өгөөч.
Тэгээд энэ форумаас чинь бичиг баримт гарна гэж байгаа юм. Тэгэхээр би протоколд юу
гэж тусгуулмаар байна вэ гэхээр энэ шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх
асуудлыг боловсронгуй болгох гэдэг боловсронгуй гээд ирээдүй цаг дээр хөгжил
дэвшилтэй зүйл ярьж байгаа улсуудын одоо яг энэ хамар дээр тулсан байгаа энэ
асуудлаасаа эхлээд цаашаа хэрхэн яаж явах юм бэ гэдэг санал зөвлөмжөө гаргаад,
протоколд үүнийгээ тусгуулаад, энэ форумынхаа баримт бичиг дээр давхар оруулаад, за
тэгээд одоо энийг чинь маш олон телевизийнхэн харж байна, хэвлэл мэдээллийнхэн
хуулийнхан харж байна, олон хүмүүс хараад сууж байна. Ингээд нэг зөв чиглэлээ
бариад, зөв тийш нь залаад нэг хүн амьтан ард иргэддээ ойлгуулаад явахгүй болохоор
авлигатай тэмцэх газар хэлмэгдүүлдэг юм байна, хорьдог юм байна, шалгадаг юм байна,
хуучин нөгөө гучин хэдэн оны До яам чинь байна, ногоон малггайтнууд байна гэсэн асар
хүчтэй олон нийтийн тархи толгойг угаасан зүйл явж байгаа учраас зөв буруу болон,
үүнээс нь ард түмнээ хэрхэн яаж зөв тийш нь сэнхрүүлэх вэ гэдэг энэ тал дээр нь
зөвлөмж гаргаад явъя гэсэн нэг асуулт нэг санал байна аа. За баярлалаа.
Х.Бат-Ялалт: Би нэг их улс төржөөд янз бүрийн юм хийгээд явдаг хүн бишээ. Би сүүлийн
20-иод жил хүний эрхийг судалж, хүний эрх анхдагч юм уу, төрийн эрх анхдагч юм уу
гэдэг судалгаа хийж байгаа судлаач хүн юм байгаа юм. Сүүлийн 10-аад жил бодитой 10
мянга гаран кейс дээр ажиллаж байгаа юм. Одоо энэ гудамжинд байгаа хэргүүдийг чинь
судалж байгаа гэсэн үг. Би өнөөдөр энэ хэлэлцүүлгээс маш их юм найдаж горьдож орж
ирсэн юм. Монгол улсын ирээдүйд нилээд нөлөө үзүүлж чадахуйц улс төрийн хүчин бас
зөв уриалга гаргаад зөв үйл ажиллагаа хийж байгаа юм болов уу гээд сайхан мэтгэлцье,
маргалдъя гэж бодоод явж байгаа юм. Тэгэхээр хамгийн том асуудал нь одоо энэ хоёр
том нам гээд л яриад байгаа юм. Том ч юм уу жижиг ч юм уу мэдэхгүй. Тэгээд одоо энэ
би, би гэдэг өвчнөөсөө салмаар байгаа юм. Түрүүн тэр Цолмон ярьж байна, нэг хүн хууль
санаачлаад байна, нэг хүн хууль өөрчлөөд байна гээд Сайхансамбуу, Тэмүүжин гээд яг
үүн шиг танай нам ч бас энэ өвчнөөр өвчилсөн байгаа байхгүй юу. Нямдорж гээд нэг хүн
түрүүн би байхдаа, би сайд байхдаа гээд л яриад байна лээ. Хөндлөнгийн хүмүүсийн
саналыг сонсох ямар ч боломж байхгүй. Вакуумжсан. Би жишээлбэл сүүлийн 10-аад жил
маш идэвхитэй ажиллаж байгаа. Ялангуяа хүний эрхийг хамгаалах чиглэлээр, төрийн
албан хаагчдын гэмт халдлагаас хүний эрхийг хэрхэн хамгаалдаг байх юм бэ гэдэг
асуудлын хүрээнд судалгаа хийж байгаа хүний хувьд өнөөдөр та бүхэнтэй энд уулзаад
байж байгаа юм. Судлаачдаа судлаачээ гэж хэлмээр байна. Судалгаа хийдэг танай намд
хамрагддаггүй өөр намд хамрагддаг, их сургууль дээр судалгаа шинжэлгээний ажил
хийдэг залуу судлаачдаа судлахаас эхлээд ажлаа эхлээчээ гэж хэлмээр байна. Нямдорж
гуай ч яахав орондоо ч хуулиа засна гээд л ярьж байсан хүн шүү дээ. Тэгэхээр
өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлээчээ гэж хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр энэ арга
хэмжээний, бид нарын зураг та бүхэнд хэрэгтэй байгаа юм уу, мэдээлэл хэрэгтэй байгаа
юм уу, бид нарын хэлэх үг хэрэгтэй байгаа юм уу гэдгийг би гайхаж байна. Үнэхээр
гудамжинд чинь хүчтэний өмнө хүчин мөхөсдсөн хүмүүс их байна. Өнөөдөр наад хууль
зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд чинь...би гээд нэг ярьчихъя. Анх 2007 онд энэ шүүх
чинь болохоо байчихлаа гээд Энхбаяр даргыг ерөнхийлөгч байх үед өргөх бичиг хийгээд
өргөөд явж байсан. Шүүх арай дэндсэн шүү дээ, өнөөдөр бүр дэндсэн. Тэгэхээр өмнө нь
нэг их сайн шүүхтэй байж байгаад өнөөдөр муу шүүхтэй болчихсон юм биш байхгүй юу.
Энэ дээр АН-ынхан ямар тоглолт хийсэн бэ гэхээр энэ шүүх чинь болохоо больсон юм
байна...............
Иргэн Оюунбилэг: 1. Надад нэг зарчмын санал байна. Хүн болгон ийм юм хийх юмсан,
ийм зүйлийг шинэчлэх юмсан гэсэн бодол хүн болгонд байж байдаг. Тэгээд та нарыг
бидний санааг сонсохоор ирсэн байх гэж бодоод хүн болгон тэр өөрсддөө байгаа хоёр
хоёр санаагаа хэлье гэж бодож байна. Жишээлбэл шүүх эрх мэдлийн шинэтгэл гээд
боловсон хүчний асуудал ярьлаа л даа. Юм шударга явах боломж байна.
Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихдээд байна гэдэг үнэн. Юу гэсэн үг вэ гэхээр сая Шүүх эрх
мэдэл дээр Дээд шүүхийн шүүгч сонгох шалгалт боллоо. Тэгэхэд хуулиараа Шүүхийн
ерөнхий зөвлөлийн гишүүнийг энэ шалгалтанд оруулж болно гээд дүгнэлтээ нэгдүгээрт
гаргачихаж байгаа юм. Гаргасныхаа дараа яаж байна вэ гэхээр шалгалтыг яах гэж авч
байгаа нь мэдэгдэхгүй байгаа байхгүй юу. Шалгалт авлаа оноогоор нь жагсаалаа.
Шалгалтаа өгсөн хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг нэг хүний арын хаалганы
хүмүүсийг оруулж ирээд л, энд одоо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүн алга байна. Тэгээд
хүмүүсээ оруулж ирэнгүүтээ дээрээс өгсөн даалгаварынхаа дагуу доод талынх нь хүнийг
сонгоод явуулчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд шударга ёс гэж юм байхгүй байна.
Шалгалтууд шударга явж болдог юм байна гэдгийг хуульчийн сонгон шалгаруулалтаар
харж болж байна. Би сая хяналт дээр нь байж үзлээ. Тэнд кодоор нь машинаар гаргаад
шууд хариуг нь гаргаад явахад юм шударга явж болдог юм байна, зөвхөн тэрийг
хэрэгжүүлж байгаа хүмүүсээс болдог юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр
Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ нөхдүүд өмнө нь тухайн хүнийг энэ хүн шүүгчээр
ажиллаж чадах хүн үү, үгүй юу гэдгийг судалчихаад, хүмүүсээ гаргачихаад,
шалгалтандаа оруулаад явдаг. Ерөнхийлөгч бол бэлэг тэмдэгийн хувьд тэдгээр
хүмүүсийг баталгаажуулдаг ийм л зарчмаар явдаг байх хэрэгтэй байна. Шалгалтанд орж
байгаа хүмүүс бол өөртөө тодорхой хэмжээний итгэл үнэмшилтэй, өөрийгөө шалгалтаа
хэр өгсөн бэ гэдгээ мэддэг байх чадвартай хүмүүс байж таарна.
2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хууль дээр засаж залруулах зүйлс байж
байгаа. Гэтэл энэ хууль хэрэгжээд 2 жилийн л хугацаа л өнгөрч байгаа. Үр дүн нь гарч
байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилго нь юу юм бэ гэхээр
нэгдүгээрт хуульчдынхаа эрх ашгийг хамгаалаад байгаа юм. Хоёрдугаарт хуульчдаас
иргэдийг хамгаалах тухай байгаа юм. Яагаад иргэдийг хамгаалах гээд байгаа юм бэ
гэхээр цагдаа нар иргэдийг маш их хохирооож байгаа гомдол гараад байгаа юм. Гэтэл
хуульчийн нэг нэгдсэн байгууллага байнаа гэдэг чинь одоо дөнгөж бүртгэл бүх юм
цэгцэндээ орж эхлээд дөнгөж үр дүн нь гараагүй байхад энэ хуулийг өөрчилнө гэж байгаа
юм. Хэн тэрний үр дүнг тооцсон юм бэ. Энэ хууль хэрэгжээд аль зэрэг удсан юм бэ, энэ
хууль хэрэгжээд хэр зэрэг удаан явж байгаа юм. Энэ байгууллагаар одоо ороод үзсэн хүн
хэд байгаа юм. Хэн ч судалгаа хийгээгүй, хэн ч үр дүнг нь тооцоогүй байж дур дураараа
өө одоо болъёо, өмөөлөгч нарыг хамгаалах хууль байх ёстой юм байна гээд л яваад өгч
байгаа байхгүй юу. Үр дүнг нь тооц. Ийм л хоёр санал байна.
“Нээлттэй Нийгэм хүрээлэн” ТББ Бадамрагчаа: Би Засаглалын хөтөлбөрийн
асуудлаар яг энэ шүүхийн тухай асуудлаар 2008 оноос хойш ажиллаж байна. Янз бүрийн
хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг л дээ. Манай байгууллагаас Шүүхийн хараат бус
байдлыг бэхжүүлэх гэдэг хүрээнд бодлогын дүн шинжэлгээ хийж энэ тал дээр нилээд
анхаарч ажилладаг. Энэ үе бол маш эгзэгтэй цаг мөч юмаа. Миний хувьд энэ
шинэтгэлийн асуудлыг эргэж харах цаг нь болжээ гэдэгт санал нийлж байгаа. Тэгээд энэ
хүрээндээ 2015 оны 5 сараас эхлээд Шүүхийн тухай багц хуульд бодлогын дүн
шинжилгээг тодорхой сэдвүүдийн хүрээнд хийсэн байгаа. Тайлангууд нь яг эцэслэх
шатандаа явж байна. Магадгүй яг энэ чиглэлээр зохион байгуулж байгаа хүмүүстэй нь
урьдчилж холбогдож чадсан бол манай судлаач нар энэ хүрээнд яг юу нь болсон юм бэ,
юу нь болохгүй байгаа юм бэ, дараагийн алхам ямар байх ёстой юм бэ гэдэг дээр илүү
барьцтай ярилцах боломж байсан юм болов уу гэж бодож байна.
Энэ хүрээнд бид оны эцсээр томоохон хэмжээний хэлэлцүүлэг явуулах гэж байгаа. Үүнд
та бүхнийг намын хувьд бас оролцоосой гэж бодож байна. Бид бас тайлангаа та бүхэнд
хүргүүлье. Бодит судалгаан дээр үндэслэж бодит үр дүнгийн талаар харилцан яриа
өрнүүлж хэлэлцье.
“Хүний эрх хөгжил төв” Уранцоож: Надад нэг асуулт байна. 1. Ерөөсөө энэ шүүх эрх
мэдлийн шинэтгэл чинь шүүгчид хариуцлага тооцох ямар зүйл оруулсан юм бэ. Ялангуяа
дээд шүүхийн шүүгчид. Яагаад гэвэл одоо миний өөрийн хоёр хэрэг, өмгөөллийн эрх
ашгийн хэрэг дээд шүүх дээр очоод унаад байдаг. Эхний шатний шүүх дээр авч
хэлэлцээд хэрэгсээд явуулдаг. Гэвч дээд шүүх дээр очоод л уначихдаг. Шуналтай шүүгч
нарт хэдэн төгрөгний цалин өгөөд ч адилхан. Яаж шуналгүй шүүгчтэй болох юм,
шуналтай шүүгч нарт ямар хариуцлага тооцох юм бэ.
2. Нийтийн эрх ашгийг яаж хамгаалах вэ. Нийтийн эрх ашиг бол шударга ёсны асуудал
байхгүй юу. Нийтийн эрх ашиг компанийн эрх ашигтай зөрчилдөж байхад бид хэнийг нь
авч явж байх ёстой юм бэ.
Хуульч Должинсүрэн: Би Нямдорж гишүүний илтгэлтэй холбоотой ганц асуулт асууя
гэж бодож байна. Хуулийн тогтвортой байдлыг хангах нь хуулийн нэг хэлбэр юм аа гээд
байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хуулиар нийтдээ 33
хэрэг Үндсэн хуулийн цэцэд очоод Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг хариу гарсан гээд
байгаа. Тэгэхээр энэ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгийн тухай хууль нь
өөрөө хууль байгаа. Энэ хуулиудын тухай тогтвортой байдал яригдах ёстой юм уу, энэ
дээр таны байр суурь ямар байна вэ л гэж асуух гэж байна.
Алтангэрэл: Энд байгаа бүх хүмүүс шүүхийн талаар яриад байна. Гэхдээ бид асуудлын
талаар авч хэлэлцэж байгаа байх. Би хоёр дахь асуудлаар нь ярья гэж бодлоо. Надад
ганц асуулт байна. АТГ авлигыг хэмжиж нэг тоо тавиад байх шиг байгаа юм. Гэтэл АТГ-
таа итгэдэг хүн байдаггүй. Барьж хорьдог, хэлмэгдүүлдэг энэ тэр гээд бөөн л юм болох
юм. Тэгэхээр одоо яг аль газрын ямар тоо баримтандаа энэ ард түмэн чинь итгэх
хэрэгтэй болж байна вэ. Олон улсын байгууллагын судалгааг, 2013 оны судалгааг харсан
Монгол улс авлигын хэмжээгээрээ дэлхийн 175 орноос 80-д бичигдсэн байсан. Гэтэл
АТГ-ын судалгааг харахаар өмнөх онуудаасаа буурчихсан 67-д харагдаж байв уу даа.
Буурчихсан байгаа шалтгаан нь авлигагүй болоод байна уу? Авлига нь улам
боловсронгуй болоод байна уу? Энийг хариулж өгөөч? АТГ-аас өөр байгууллага энэ
талаар судалгаа хийж байна уу? Ямар газраас яаж мэдээлэл олж авах вэ? Үнэн бодитой
мэдээлэл хаанаас авах ёстой юм бэ? За баярлалаа.
УИХГ Ц.Нямдорж: Энэ форумын гол зорилго нь та нарын саналыг өнөөдөр сонсоод,
цаашдаа ажил болгох зорилготой учраас элдэв улс төргүй, харъяалалгүй уулзалт хийж
байгаа юм. Тийм учраас та бүхэнд шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллааг
сайжруулах санал байвал 1-т бичгээр өгвөл сайн байна. 2-т судалгааны тайлан гарч
байвал нээлттэй нийгэм форум дээр танай форумын саналыг бид гүнзгийрүүлж үзэхэд
бэлэн байна гэдгийг хэлье. Бас арга хэмжээ зохион байгуулбал, цаг хугацаа олдвол тэр
үед нь уулзахад бэлэн байна. Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж
байсан тэрийг татан буулгачихсан юм. Энэ л буруу болчихоод байгаа юм. 94 онд Эрүүгий
байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсан юм. Тэр хуулиар анх
гарч ирсэн байгууллага. Энэ байгууллага ямар учиртай байсан юм гэхээр “Хэрэг бүртгэгч,
мөрдөн байцаагч, шүүгч, прокурор албан үүрэгтэйгээ холбогдуулж гэмт хэрэг үйлдэх юм
бол тэд нарын хэргийг энэ байгууллага шалгаж шийдвэрлэнэ” гэсэн ийм зохицуулалт
байсан юм. Энэ Улсын Их Хурал тэр албыг татан буулгаад харъяалалын хэргийн
заримыг нь цагдаад өгөөд, заримыг нь АТГ-д шилжүүлээд дуусгасан л даа. Түүнээс
үүдээд юу болчоод байна вэ гэхээр авлигатай тэмцэх байгууллага өөрийнх нь шалгаж
шийдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа шүүгч, прокурорт ил далдуур дарамт үзүүлэх
хэлбэрээр зорилгодоо хүрэх дамын хөшүүрэг бий болчихоод байгаа юм. Энэ аюултай.
Энэ улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба чинь тэр асар их эрх мэдэлтэй
байгуулагуудад хазаар л байсан юм л даа. Тэгээд одоо энэ Алтанхуяг нарын гишүүд
хууль санаачлахдаа бүр өөр тийшээ явуулчихаад хэрэг дээрээ тэр хуулийн гол
механизмыг шинээр дахин бий болгох биш, АТГ-аас авлига зөвхөн авсан, өгсөн,
зуучилсан 3 төрлийн хэргийг нь үлдээгээд бусад албан тушаалын бүх хэргүүдийг нь
цагдаад буюу Засгийн газрын байгууллагад шилжүүлэх ийм санал оруулж ирчихээд
байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл гарыг нь мухарлах ийм санал орж ирчихээд байгаа
юм. Энэ саналыг лав л бид бол дэмжихгүй байх. Хэрэв үнэхээр эцэслэн хийх гэж байгаа
бол тэр мөрдөн байцаах албыг нь байгуул, хуучин харъяалалын хэргийг шилжүүл, тэгээд
энэ ажлыг нь хийлгэ гэдэг ийм нөхцөлтэй бол байж болох юм гэж бодож байгаа шүү.
Үүнийг МАН-ын бүлгийн түвшинд гэж ойлгож болно. Ер нь энэ хуулийн байгуулагад эрх
мэдэл атгуулахын зэрэгцээгээр нөгөө талд нь дандаа хүндрүүлэгч байх ёстой юм байна
шүү дээ. Хүндрүүлэгчгүйгээр 100%-ийн эрх мэдэл өгөөд явчих юм бол ямар ч
хазааргүйгээр элдэв хэлмэгдүүлэлт явдаг юм байна. Ийм юм болчихоод байгаа юм. За
тэр судалгааны ажилтнуудтай хамтар гэдэг зөв өө. Бодитой судалгаа хийгээд тэрийгээ
ажил хэрэг болгох санал болгох юм бол бид авч үзнэ ээ. Эрдэмтдийг ашиглах гэдэг зөв
өө. Энэ дээр санал нэг байна аа. Зүгээр судалгаа хийдэггүй мөртлөө судалгаа хийсэн
гээд улс төр хийгээд байгаа бол тийм чиглэлд хамтарч ажиллахад хэцүү. Барих гэхээр
баригддаггүй тийм нэг хэцүү юм байдаг юм л даа. Юм ярьчихаад гараад явчихдаг, яах
гээд байгаа нь мэдэгддэггүй, ийм хэлбэрийн хамтын ажиллагаа төвөгтэй байдаг юм.
Гэхдээ саналууд байгаа бол бид хүлээж авахад бэлэн. Шүүгчийн шалгаруулалт
захиалгаар явагдаж байгаа гэдэг их ортой л үг дээ. Энэ ШЕЗ гэдэг юмны талаар би их
шүүмжлэлтэй хандаад байгаа. Бараг үүнийг эсэргүүцдэг ганц хүн нь Их Хуралд би
болчихоод байгаа. Орон тооны бус байгаад шалгаруулалтын дүн нь гараад ирэхэд эхний
хамгийн олон оноо авсан хүмүүсийг нь явуулчихдаг байсан юм л даа, тогтсон
системээрээ. Одоо хамгийн бага оноотойг нь дээшээ явуулж томилоод байгаа. Тийм биз.
Бүр урьдчилж захиалга өгөөд, ингээд наад юм чинь захиалгын олигархийн шүүх
бүрдүүлдэг системийн үндсэн хөшүүрэг нь энэ л дээ. Өөрийнх нь үгнээс нь гардаггүй
төлөөний хүнээ шүүхэд шургуулах санал бүр тэндээс гараад тэр саналыг замд нь
хэрэгжүүлдэг ШЕЗ гэдэг дэн буудал бий болгоод, тэр чинь явсаар байгаад энэ ордны 3
давхарт ирж томилгоо болдог ийм адгийн систем рүү явж байгаа зүйл энэ л дээ. Миний
тэр олигарх яриад байгаа учир нь энэ. Тэр Хан-Уул дүүргийн шүүх дээр гэнэт хачин
хачин шийдвэр гараад байгаа. Цаад механизм нь энэ л юм. Тэгэхээр энийг боловсронгуй,
шударга болгоно гэдэг дээр санал нэг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн
талаар саналууд байгаа тэрийгээ хэлнэ гэж шинэхэн ерөнхийлөгч нь саяхан дуугарсан.
Бид нар уулзана гэж бодож байгаа. Та бүхэнд санал байвал тэр саналуудыг туйлын
анхааралтай судалж үзэх шаардлагатай гэж бодож байгаа. За ямар чиглэлээр судалбал
дээр вэ гэж Бадамрагчаа хэллээ. Энэ эрүүгийн шүүх, иргэний шүүх гэж дагнасан
байгууллага байгуулагдав аа. Энэ чинь үндсээрээ буруу. Энэ Монголд болж байна уу,
үгүй юу гэдэг асуудал. Нэг. Хоёрдугаарт өнөөдөр 3 дүүрэг тус бүртээ шүүхтэй байсан.
Тэрэн дээр иргэн хүн маргаан гарвал очоод асуудлаа Хан-Уул дээрээ шийдүүлчихдэг
байсан бол одоо тэр дүүрэг дундын шүүх гэдэг 3 дүүрэг хэсдэг шүүх нэг тогтолцоонд
шилжсэн. Энэ дээр чинь бөөн ачаалал байгаа. Бөөн хүнд суртал байгаа. Мөн биз. Энийг
л та нар судлах ёстой юм болов уу гэж бодоод байгаа юм би. 3-рт шүүхийн шинэ
хуультай холбогдуулж судлах юм бол энэ давж заалдах хэрэг дээр байхгүй болгочихсон
ш дээ. Хуучин сумын шүүх дээрээ шийдлээ, аймаг дээрээ давж заалдан эцэслэн
шийдвэрлүүлдэг байсан бол одоо баруун 5 аймгийн дунд давж заалдах шатны 1 шүүх.
Энэ чинь зүгээр чи давж заалдах эрхгүй гэсэнтэй ижил юм болчихоод байгаа байхгүй юу.
Аливаа шүүхийн тогтолцооны үндсэн алтан зарчим нь бол шийтгүүлсэн хүн давж
заалдах эрхээр бүрэн хангагдсан байх ёстой. Энэ эрхийг л зүгээр байхгүй болгосон.
Тэгээд сая шүүмжлээд байхаар нь яаж залилж байгаа юм гэхээр хуучин Ховд руу очиж
давж заалддаг байсан бол одоо шүүгч нар нь сард нэг удаа очоод шийдчихнэ гээд
залилаад байх юм. Хэрэг дээрээ давж заалдах эрх байхгүй л болчихож байгаа юм. ШЕЗ
их сонин мэдээлэл хийсэн. “5-хан мянган хүн давж заалдлаа. Манай шүүх их мэргэн
шийдвэр гаргаж байна” гэж 2-3 дахин багаслаа гэж өөрийгөө магтаж байгаа юм. Наадах
чинь юу гэж байна гэхээр давж заалдах эрх байхгүй болсон, чирэгдлийн нэмэр гээд
зүгээр хаяж байгаа байхгүй юу. Үүнийг судалж үзэх юм бол энэ чиглэлээр бид нар
хамтарч ажиллахад бэлэн байна. За дараачийн асуудал тэр Дээд шүүхийн хариуцлагын
асуудал. Энэ Дээд шүүх өөр шийдвэр гаргасны төлөө, илтэд хууль зөрчөөгүй бол
хариуцлага тооцоход хэцүү. Ер нь одоо ам нээснийх уушиг нээ гэж үг байдаг. Энэ
шүүгчийг бүх насаараа томилдог Үндсэн хуулийн одооны томилгооны механизм цагаа
олсон шийдвэр биш гэж би шууд хэлдэг хүн. Мулгуй хүнд хууль битгий бариул, мухар
үхэрт худаг бүү үзүүл гэдэг мэргэдийн үг байдаг. Цаг нь болоогүй нөхцөл нь болоогүй
байхад энэ шүүхэд бүх насаар нь томилдог эрх мэдэл өгсөнөөс шалтгаалан өнөөдөр
шүүхийн дураараа авирладаг бүх үүр уурхай нь энэ болчихоод байгаа юм. Одоо энэ
Үндсэн хуулийн өөрчлөлт дээр үүнийг ярьж чадах юм уу, үгүй юм уу. Энэ их төвөгтэй
асуудал ярьлаа шүү. Илтэд хууль зөрчөөд авлига, хахууль авчихаагүй бол тэр Дээд шүүх
өөр шийдвэр гаргасны төлөө Дээд шүүхийн шүүгч нартай хариуцлага тооцох маш хэцүү.
Зүгээр л бараг боломжгүй гээд хэлчихэд болохоор. Өнөөдөр тэр би төр, шүүх, мөнгө 3-ыг
холбож нэг юм ярив аа. Энэ чинь тэнд явагдаж л байгаа байхгүй юу. Жишээ нь Ерөнхий
прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын дарга 6 жилийн хугацаатай томилогддог Үндсэн
хуулийн хугацаатай юм л даа. Тэрийг одоогийн ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө бүгдийг
сольсон. Тэр өөрөө ямар дохио байсан юм гэхээр хууль хяналтын гол байгууллагын
удирдлагууд улс төрийн эргүүлэгт орох зөрчил болж хувирсан даа. Тэрийг дагасан олон
олон муу юмнууд 2009 оноос хойш явагдсан даа. Сонгуулийн мөчлөгөөр дарга нарыг нь
солиод ирэхээр энэ хууль хяналтын байгууллага чинь өөрөө улс төрийн байгууллага
болоод, тэгээд нөгөө хэлмэгдүүлэлт дагуулдаг аюул чинь эндээ л байгаа. Уг нь бол
засчихад амар гэхдээ маш хэцүү асуулт тавьж байнаа гэдгийг би хэлье. Ямар хуулийн
нөхцөл дээр бууж очих юм гэж сая Должинсүрэн асуулаа. Би юм ярихдаа 2002 оны
хуулиудыг цаашдаа тогтвортой мөрдөх ёстой гэдэг үг хэлсэн юм.
“Трансперенси Интернэшнл” ТББ Л.Төр-Од: Юуны өмнө хооцрч ирсэнд уучлал хүсэж
байна. Тэгээд илүү хариулт байдлаар хэдэн үг хэлье. 5 минутанд багтаагаад товчхон
"Монгол улс ба Авлигын түвшин" гэх энэ асуудлаар товч мэдээлэл хийе гэж бодлоо. Та
бүхэн энэ газрын зургыг харж байгаа байх. Дэлхий ба авлигын түвшиний индекс буюу
манай Транспренси олон улсын эвсэл байгууллагаас гаргадаг. Үүн дээр авилгал багатай
орнууд нь сүүлийн үе ихэвчлэн Скандинавын орнууд, Швейцарь, Канад, Ази Номхон
далайн бүс нутагт зөвхөн Сингапур улс л хамгийн бага авилгалтай гэсэн ийм үнэлгээ
дүгнэлт гарч байгаа. Хамгийн их авилгалд өртсөн улс орнуудад Сомал, Умард Солонгос,
Афганистан, Ирак, Туркменистан, Узбекистан гээд бидний мэдэх улсууд байгаа юм.
Манай байгууллагаас авлигын асуудалд дүн шинжилгээ хийх хэд хэдэн аргачлалыг
хэрэглэдэг. Хамгийн их олон улсад хэрэглэгддэг судалгааны аргуудыг би энд ингээд
жагсаасан байна. Олон улсын авлигын түвшний индекс буюу corruption perception, яахав
үүнийг шууд орчуулбал авлигын төсөөллийн индекс гэж байгаа. Энэ corruption perception-
ийг манай байгууллага 1995 оноос хойш гаргаж байгаа болон олон нийтийн санал
асуулгад үндэслэн улс орнуудын авлигын талаарх төсөөллөөр нь жагсааж байр
эзлүүлдэгээрээ онцлог. Манай байгууллагаас төрийн буюу нийтийн эрх ашгийн
сонирхолоо урвуулан ашиглах гэсэн өргөн тодорхойлолтоор хэрэглэдгийг бас дурдах нь
зүйтэй байх гэж бодож байна.
Хоёр дахь том судалгаа бол даян дэлхийн барометр. Энэ нь тухайн улс оронд нийгмийн
давхрагуудаас бүрдсэн хүмүүсийг хамруулаад судалгаа гаргадаг.
Гурав дахь судалгааны хэлбэр бол үндэсний шударга ёсны тогтолцооны судалгаа. Мөн
бид жил болгон Даян дэлхийн авлигын тайлан гэж гаргадаг. Өөрөөр хэлбэл Global
Corupption Report гээд. Шүүхийн асуудлаар 2007 онд бид тусгайлан авч судалгаа явуулж
байсан. Үүнд бас Монгол улс орсон байгаа.
Түрүүн бас асууж байна. Манай улсын авлигын хэмжээ 2010-2011 онд өсөлттөй гараад
2012 оноос ерөнхийдөө тогтвортой бууж байгаа буюу улс орны байр дээшлэх дүгнэлттэй
байгаа.
“Ил тод байдал сан” ТББ Цэрэнжав: Би ТББ-уудыг төлөөлж оролцож байгаа юм. МАН-
д хандаж хэдэн санаа хэлэх гэсэн юм. Юу вэ гэхээр зэрэг манайд энэ эрх зүйн шинэтэгэл
энэ тэр гэхийн нөгөө тал нь тэр хуулийг биелүүлэх явдал юм. Энэ бол маш чухал. Энэ
бол зоосны нөгөө тал. Тухайн хууль нь шинэчлэгдэж байна уу, сайн хууль байна уу, муу
хууль байна уу гэдгээс үл хамаараад тэр хуулийг биелүүлэх гэдэг нь маш том соёл юм.
Үүнийг бид дандаа орхигдуулаад байна. Үүнд бид анхаарлаа хандуулах ёстой юм болов
уу. Гадны улс орнууд янз бүрийн марзан марзан хууль дүрэмтэй байдаг. Тэрийгээ ч
биелүүлээд явж байх юм. Энэ нь тухайн улс орны онцлоготой холбоотой байдаг юм
байна. Тэгэхээр түрүүн Нямдорж гишүүний яриад байгаа тогтвортой байдал гэдгийг л би
үүнийг гэж ойлгоод байна. Тэр сахилга сёчл бий болохын тулд хугацаа хэрэгтэй. Хууль
биелүүлэхийг шаардах хэрэгтэй.
МАН өөрөө сөрөг хүчин байж парламентаас хууль биелүүлэхийг шаардаж, энийгээ бүр
зарчим болгож эцсээ хүртэл явж чадахгүй бол бид нар үнэндээ яах вэ гэдэг асуудал гарч
ирж байгаа юм л даа. Парламентад маш олон хууль зөрчсөн тохиолдууд гараад байгаа.
Энэ бүхнийг МАН залгиад л яваад байгаа. Мэдээж яахав олонхи хүчтэй байгаа байх,
цөөнх хүчгүй байгаа байх, гэхдээ эцсээ хүртэл явдаггүй. Ойлголцлоо, зөвшилцлөө, ард
түмний эрх ашгийг бодлоо барилаа гээд л тэрнээс гадна хуулийг сахих, хуулиа мөрдөх
гэдэг асуудал маань алхам алхмаар орхигдсоор байгаад өнөөдрийн ийм байдалд хүрч
байна гэж бодож байна.
Хуулийн сургуулиудын төлөөлөл Цэрэнжамц: Сонгуульд хандив авдгаа л больмоор
байна. Хандив авчихаад нам эвсэл УИХ нь өөрсдөө барьцаалагдаад гарсан хойноо тэд
нартаа ямар нэгэн юм өгөхгүй бол болохгүй болчихдог. Анхнаасаа хандив мөнгө өгөөд
ороод ирсэн хүмүүс чинь ямар нэг албан тушаалд очихоороо хандив өгсөн мөнгөө
эргүүлж илүү үржүүлж олж авахаа бодно. Ингэхээр төрийн алба болон хаа сайгүй
авлигад орох нь гарцаагүй. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе. Өөрсдөө эхлээд авлига
авахаа больчих. Адаглаад таны доор ажиллаж байгаа хүмүүс манай дарга авлига
авдаггүй сайн хүн, надад итгэж намайг ажилд авсан учраас би энэ хүний нэр хүндийг
гутаахгүйгээр ажиллах ёстой гээд ажиллах болно.
Жишээ нь адаглаад энэ форумын тараах материалыг бид нарын татвараас авсан
мөнгөөр хийсэн үү эсвэл хэн нэгний ивээн тэтгэлэгээр хийсэн үү.
В.Удвал: За та бүхний саналыг бүгдийг бид цаашаа уламжлах болноо.
УИХГ Ц.Нямдорж: Протоколдоо энэ хүмүүсийн хэлсэн санаануудыг сайн тэмдэглээрэй.
Энэ хандив авахаа боль гээд маш чухал асуудлыг сая тэр багш хэлж байна. Үүнийг бас
тусгаарай.

Más contenido relacionado

Destacado

бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйZulaa Bold
 
Угийн бичиг
Угийн бичигУгийн бичиг
Угийн бичигdolugen
 
нийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцнийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцBayarmaa Anu
 
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханЭрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханГансүх Г.
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheelurnaa79
 

Destacado (12)

төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүй
 
улс төр
улс төрулс төр
улс төр
 
Угийн бичиг
Угийн бичигУгийн бичиг
Угийн бичиг
 
нийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцнийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэц
 
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханЭрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Más de Unuruu Dear

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин Unuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVUnuruu Dear
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биографияUnuruu Dear
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлUnuruu Dear
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлUnuruu Dear
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлUnuruu Dear
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Unuruu Dear
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"Unuruu Dear
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Unuruu Dear
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Unuruu Dear
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Unuruu Dear
 

Más de Unuruu Dear (20)

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CV
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биография
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 

В.Удвал "Шүүх эрх мэдлийн шинэтгэл"

  • 1. Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь. Протокол ХЗДХЯ-ны дэд сайд асан В.Удвал: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж "Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь" салбар хуралдааныг эхлүүлье. Манай энэ салбар хуралдаанд 50-60 хүн оролцох ёстой боловч зарим хүмүүс нь ирээгүй байх шиг байна. Гэхдээ хуралдаанаа эхлээд явж байя гэж бодож байна. Өнөөдрийн салбар хуралдаанд "Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлын үр дүн" сэдвээр УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд асан Ц.Нямдорж илтгэл тавина. Илтгэгч: УИХГ Ц.Нямдорж: Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая, Би эхлээд амьдрал ярья гэж бодож байна. Ер нь энэ дэлхийн хуулийн систем 2 ерөнхий гэр бүлд л хуваагддаг л даа. Энэ нь цаанаа шашны, улс үндэстнүүдийн гарал үүсэлтэй очиж холбогддог нарийн эд. Бичмэл хуулийн Роман Германы систем гэж байдаг, Ромын эзэнт улсаас гаралтай. Англи, Франц гээд мөнхийн өрсөлдөгч улсууд байсан. Англо-Саксоноос далайн эрх зүйн систем төрсөн. Манай улсын хувьд Чингисийн үед Их засаг хууль гэж байсан тэр нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд таарсан тийм л хууль байсан. Орчин үеийн Монголын хуулийн систем 1926 оны Шүүх цаазын бичгээс эхтэй. Энэ 90 жилийн хугацаанд 1921 оноос хойш 4 Үндсэн хууль баталсан, 4 дэх нь 1992 оны Үндсэн хууль байдаг. Манай 1992 оны Үндсэн хууль бол уг гарвалаараа Германы бичмэл хуулийн системийг л авсан. Далайн орнуудын жишиг эрхийн систем бол Англи, түүнийг дагасан хуучнаар колони нь байсан улсуудад дэлгэрсэн ийм систем л дээ. Англиас үүдэлтэй Америк болон түүний колони байсан Шинэ Зеланд, Австрали гэх мэтийн орнуудад энэ жишиг хуулийн систем үйлчилдэг. Напелион 1812 онд Бродионы тулалдаанд ялагдсаныхаа дараа “Би тавин тулаан хийж нэгээс бусдад нь ялалт байгуулсан, харин миний Иргэний хууль бүх дэлхийг эзлэх болно” гэж хэлээд шорон луу явсан түүх байдаг. Тэр Напелионы гэх Иргэний хууль нь 1806 онд батлагдсан бөгөөд одоо хүртэл хүчинтэй мөрдөгдөж байдаг. 1949 онд дайн дууссаны дараа Япончууд Францын Иргэний хуулийг хуулж энэ хууль Японоор дамжиж зүүн өмнөд азийн орнуудад дэлгэрсэн бөгөөд Францын колончлолын системийг дагаад Латин Америкийн орнуудад түгсэн түүхтэй. Манай Үндсэн хуулийн уг гарвал нь ийм юм. Германы бичмэл хуулийн систем Романовийнхны гэр бүлийг дагаж Оросд орж ирээд сүүлд нь ардын хувьсгал ялсны дараа манайд орж ирж суурьшсан түүхтэй юм. Манай 1992 оны Үндсэн хууль чинь нөгөө л бичмэл хуулийн төгөлдөржсөн үргэлжлэл байсан. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш хуулийн салбарт мөрддөг гол хуулиудыг 2 удаа шинэчилсэн. 1992-2000 оны хооронд “хагас шинэчлэл”-ийн ажлууд хийгдсэн. Иргэний хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, шүүх, прокурор, өмгөөлөл, цагдаагийн гэсэн хуулиудыг баталсан. 2000-2008 оны хооронд энэ салбарын хуулиудын “бүрэн шинэчлэл” хийгдсэн он цагууд байдаг юм. Энэ 8 жилийн хугацаанд 2002 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн хууль, Прокурорын хууль, Өмгөөллийн хууль сүүлд хожуу Захиргааны шүүхийн тухай, Авлигатай тэмцэх тухай гээд л хуулиуд батлагдаж нийт дүнгээрээ бараг арваад байгууллага шинээр бий болсон байдаг. Би хувьдаа үүнийг хийгдэх ёстой ажил хийгдэж байна гэж ойлгоод элдэв шинэчлэл яриагүй юм. Монголын Эрүүгийн болон ЭБШ хуулийг шинэчлэх төсөл дээр 1993 оноос хойш Хансс-Зайделийн сангийнхан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх хууль гэсэн хуулиуд дээр 1996,1997 оны үеэс Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг ажиллаж эдгээр бэлтгэгдсэн төслүүд
  • 2. явсаар байгаад намайг хуулийн сайд байхад эцэслэн боловсруулагдаж 2002 онд батлагдсан түүхтэй юм. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2011 оноос шүүх эрх мэдлийн шинэтгэл хүчтэй яригдаж, 2002 оны хуулиудыг өөрчлөх ажлуудыг Үндсэн хуулийн рамнаас гарч хийх оролдлогууд хийгдсэн. Тухайлбал шүүхийн нэг хууль байсныг 4 хууль болгож салгасан, хожуу 2013 онд Цагдаагийн албаны тухай хууль, тэрний араас Хуульч сонгон шалгаруулах тухай хууль гэж байсныг Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль гэж өөрчилсөн. Гэтэл Шүүхийн тухай 4 хуулийн амин сүнс болсон бүх заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарсан. Цагдаагийн албаны хууль 2013 онд батлагдсан, тэр хууль нь болохгүй байгаа тул дахин шинэчлэе гэдэг саналыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар оруулж ирчихээд байна. Хилийн боомтын хууль гаргаж хилийн шалган нэвтрүүлэх албыг ГИХА-нд шилжүүлээд тэр нь бас болохгүй байна, одоо буцааж хилд нь өгье гэсэн санал оруулж ирчихээд байна. Ийм байдлаар ерөнхийдөө бүрэн хэмжээний мухардалд орох процессууд явж байна. Засгийн газраас Захиргааны зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль гэсэн 2 хууль Улсын Их Хурал дээр оруулж ирээд Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэг нэлээн яваад батлах шахуу шатандаа хүрчихсэн. Одоо процессийнх нь хуулийг хэлэлцэж эхлээд байна. Эрүүгийн хуулийн нэг төсөл Улсын Их Хурал дээр орж ирээд бас гацчихаад байж байна. Үндсэн шалтгаан нь юунд байна вэ гэхээр эх газрын бичмэл системтэй хуулийн системийг өөрчилж далайн чанадын буюу жишиг эрхийн системийн элементүүдийг Эрүүгийн хууль гэх мэтийн суурь хуулинд оруулах оролдлого хийгээд тэр нь өөрөө Монголын нөхцөлд таарахгүй байгаа учраас наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихоод байна. Жишээ нь 2002 оны Эрүүгийн хууль батлагдаж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг шалгуур үзүүлэлтийг тэр хуулиудын үндэс болгож авсан юм. Засгийн газар жил тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилдөг тэрнийг дагаад хэргийн өнгө өөрчлөгддөг, хохирлын өнгө өөрчлөгддөг, төлбөр нь өөрчлөгддөг байнгын ханшаа дагасан хөдөлгөөнтэй механизм үйлчилж байх ийм суурийг 2002 оны хуулинд хийж өгсөн. Одоо юу болчихоод байна вэ гэхээр “тооцооны нэгж” гэдэг хаана ч байхгүй өгөгдөхүүнийг энэ 2 төслийн суурь болгоод тэгээд тооцооны нэгж чинь доллар юмуу, евро юмуу, төгрөг юмуу гэхээр хэн ч хариулдаггүй тэр нь юутай тэнцэх юм гэхээр 2000 төгрөг гээд суугаад байдаг. Засгийн газраас, 2000 төгрөг гэдэг тооцоогоо хаанаас авсан юм гэхээр тайлбаргүй болчихоод л байгаа юм. Би энэ бүхнийг үндсэн гол санаагаа хэлэх гэж л дурьдаад байгаа юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад Монгол 55 хуультай байсан бол одоо 860-аад хуультай болсон байна. 860-аад хуулийн 450-аад нь бие даасан хууль байна. Өөрөөр хэлбэл шинэ цагийн Монгол төрийн хуулийн байшин нэгэнт боссон, эдгээр нь бичмэл хуулийн эрх зүйн системд суурилсан цаг үеийг дагаж тэрнээс суурь шинжтэй өөрчлөлт бол хийх аргагүй гэдэг нь өдрөөс өдөрт л тодорхой болоод байна даа. Энийг одоо ухаантай хэсэг нь ойлгож эхлэж байх шиг байна. Ухаангүй зүтгүүлдэг хэсэг нь тоормосонд орж эхэлж байх шиг байна. Нэг иймэрхүү байдалтай шүүх эрх мэдлийн шинэтгэл гэдэг юм явж байна. Ер нь хууль гэдэг юмыг хийхийн тулд, ялангуяа хуулийн салбарын хууль хийхийн тулд 3 үндсэн нөхцлийг харах ёстой юм. Нэгдүгээрт: энэ дэлхийн тогтчихсон 2 дэг жаягийн алинаар нь явах вэ? гэдгээ сонгох. Би хуулийн яаманд байхдаа, одоо ч ялгаагүй энэ бичмэл хуулийнхаа системээр цаашаа явнаа, Далайн эрх зүйн системийн орчин цагт таарсан зарим элементүүдийг Монголын хуулинд оруулж болох боловч энэ эрх зүй давамгайлсан систем Монголд хэзээ ч таарахгүй гэдэг ийм хатуу зарчим дээр олон жил явж байгаа хүн. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрт 2000 онд АНУ-ын Элчин сайдтай гарын үсэг зурж 10,0 сая долларын төсөл Монголд хэрэгжүүлж шүүхийг жаахан гайгүй болгосон юм. Тэр төсөл хэрэгжиж, эхэлж байхад АНУ-ын шүүхийн шинэтгэл хөтөлбөрийнхөн над дээр ирж багш нараа Америкаас ав гэдэг юм ярьсан. Тэр үед би далайн орны эрх зүйн систем Монголд таарахгүй, угаасаа бид нар хуулиа эх газрынхаар хийчихсэн учраас Германаас багш нараа авна гэж хэлээд Герман багш нараар хичээл
  • 3. заалгаж, 2002 оны шинэ хуулиудыг сурталчлах ажлыг хагас жилийн хугацаанд хийж байсан түүхтэй юм. Энгийн үгээр хэлэх юм бол одоо шинэчлэл гэж ярихаасаа илүү хуулийн тогтвортой байдлыг хангах зарчим луу шилжмээр байгаа юм. Хамгийн сайн шинэтгэл бол өнөөдөр “хууль эрх зүйн тогтвортой байдлийг л хангах” гэсэн санаа хэлэх гэсэн юм. Хуулийг байнга өөрчилж тонгочуулаад байвал Монголд хэзээ ч хууль тогтохгүй. Үүнийг дагаад улс төр нь ч, эрх зүйн систем нь ч бүхэлдээ тогтворгүй байна гэсэн үг. Өнөөдөр бүх юм мухардалд ороод улс төр, тогтворгүй, төр тогтворгүй, хуулийн систем нь ч тогтворгүй байгаагийн цаад үндсэн суурь шалтгаан нь үүнд л байгаа юм. Цоодлын Хулангийн “Зүлгэн дээр гэрээ барьчихаад, зүгээр л нэг тайван амьдрах юмсан” гэсэн шүлгийн бадаг байдаг. Өнөөдөр ийм л хуулийн тайван, тогтвортой орчин Монголд хэрэгтэй байна. Хууль гэдэг юм чинь эхлээд албадлага байдаг, албадаж байж үүнийг хэрэгжүүлж эхэлдэг, сүүлд нь албадлага нь аажим аажмаар сулраад зан заншил уруугаа ордог, зан заншил уруу орсон тохиолдолд хууль нь албадлагагүйгээр хэрэгжээд явчихдаг ийм л эд. Жишээ нь Герман хүн замын хөдөлгөөний дүрмийг яс мөрддөг бол Монгол хүн дуртай газраараа хөндлөн гардаг даа. Хууль ёс суртахуун болж чадахгүй байгаа шалтгаан нь ердөө л энэ. Монголын хуулийн системийн шинэчлэл өөрөө Монголын амьдралын загварын эрс өөрчлөлттэй нэгэн зэрэг яваад байгаа юм. Нүүдэлчний соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих үйл явц, 1990 оноос хойш Монголчуудад маш хүчтэй явагдаж байна. Амьдралын хэв маягийн энэ шинэчлэл нь системийн шинэчлэлтэйгээ зэрэгцэж явагдаад байгаа нь бусад оронд гардаг бэрхшээлүүдээс илүү хүнд нөхцөлүүдийг Монголд үүсгээд байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ хуулийн салбарт шинэчилж сайжруулах юмнууд бас байна. Нэгдүгээр асуудал бол энэ боловсон хүчний шинэчлэлийн асуудал байгаа юм. Хуулийн салбарт алба хаших нь улам хүнд болсон энэ үед хууль хяналтын байгууллагын толгойд сэтгэл зүрхээрээ хуулийн төлөө явдаг хүмүүс тавихгүй хоноцын сэтгэлээр энэ албанд хүн томилоод байх юм бол энэ алба хэзээ ч зүгшрэхгүй, 1000 сайн хуультай байгаад ч хууль хяналтын байгууллагын толгойд арилжааны зарчмаар ханддаг хүмүүс цаашдаа байгаад байх юм бол ямар ч шинэчлэл явагдахгүй. Сая энэ Өршөөлийн хууль гэж нэг юм гарч ил далд энэ хуйвалдаанд манай хуулийн системийнхэн бүхэлдээ хамрагдаж орлоо. Тэгэхээр энэ хуульд, төрд үнэнч боловсон хүчнийг олон давхар шалгуураар шүүж байж шуналаас хол, төрийн сэтгэлгээтэй хүмүүсийг энэ системийн толгойд тавьж энэ ажлыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь амин чухал эрх ашгийн асуудал болж байна. Энэ утгаар нь хуульч мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудын материаллаг баазыг нь бэхжүүлж цэгцтэй боловсон хүчин бэлтгэдэг үндэсний чадавхи бий болгох шаардлага байгаа юм. Би хуулийн яаманд байхад Цагдаагийн академийг Дотоод хэргийн их сургууль болгож өөрчлөөд хуулийн байгууллагад ажилладаг (мөрдөстэйг нь би хэлж байна шүү) гол боловсон хүчнийг бэлтгэх нэг сургуулийн шавийг тавьсан санаатай юм. 2011 онд Дотоод хэргийн их сургуулийн барилгын ажил эхэлсэн, өнөөдөр тэр барилгын ажил үндсэндээ дуусаж байна. 40 мянган м2 талбайтай Монголд байхгүй тийм том байшин одоо баригдаад дуусаж байна. Тэнд материаллаг баазыг нь бэхжүүлж өгөөд энэ олон шалгуураар хуульчид бэлтгэж энэ хууль хүчний байгууллагад чин шударгаар ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудал бол нэг номерийн асуудал. Үүнийг дагасан давтан сургалт байх ёстой. Хоёрдугаар асуудал үеийн үед хууль хяналтын байгууллага үлдэгдлийн зарчмаар санхүүжиж ирсэн. Үүнийг өөрчилж ямарч байсан цалингаараа амьдраад байдаг тийм чадавхитай болгох асуудал бол амин чухал асуудал. Энэ бол хоёрдугаарт хийх шинэчлэл. Олон олон юм давхцсан учраас би энэ 10 жилийн хугацаанд яаманд байхдаа зарим ажлыг нь хийж дуусгаж чадсан, заримыг нь эхлүүлээд орхисон. Жишээ нь, Монгол 327 сумтай, 2003 оныг хүртэл сумын төвд цагдаа хоргодох нэг өрөө ч байгаагүй, өнөөдрийн байдлаар бараг 300 суманд цагдаагийн кабон баригдаж 30 хүрэхгүй сумаас бусад нь орон байртай боллоо. Шүүхийн системд байр савны асуудал нэлээн цэгцтэй шийдвэрлэгдээд гайгүй болж байсан ч сүүлийн 2,3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт
  • 4. нь зогслоо. Ийм 2 чиглэлээр шинэчлэлүүд хийгдэх ёстой гэдэг дээр санал нэг. Энэ чиглэлээр хийгдэж байгаа бүх шинэтгэлийг дэмжиж ажиллана гэдгээ би хэлэх байна. Авлигатай тэмцэхийн тухайд бол байдал дээрдэх биш улам хүндэрсэн, яг үнэнийг хэлэх юм бол. Өнөөдөр 3 том аюул энэ асуудлын цаана байна. Нэгдүгээрт, Монголын хууль хяналтын байгууллагын удирдлагын олигархижсан үйлчилгээ хэрээс хэтэрсэн. Хуульд юу гэж заасан ч хамаагүй олигархиудын хүсэл зорилгод нийлүүлэн шийдвэр гаргадаг хүмүүсийг хууль хяналтын байгууллагын толгойд тавьж тэд нараараа дамжуулж хувийн атгаг зорилгоо хэрэгжүүлдэг бусармаг явдал өнөөдөр цагаандаа гарлаа. Сонгуулийн үр дүнг шүүх гаргадаг боллоо. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахын тулд Засгийн газартай хуйвалддаг боллоо. Дээд шүүх захиалгаар Үндсэн хуулийн цэцэд санал тавих эрх хэрэгжихээ больж эхэлж байна. Ийм нөхцөлд цаашдаа авлигатай тэмцэх болж байна. Уг нь 2006 онд Авлигатай тэмцэх хууль батлагдаж энэ байгууллага 10 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах эрхтэй болсон. Өнөөдөр эрх барьж байгаа бүлэглэл авлигатай тэмцэх биш АТГ-ыг татан буулгах сөхрүүлэх үүгээрээ дамжуулж хууль хяналтын байгууллагыг дураараа захирах, аажмаар төрийн толгой дээр мөнхөд орших ийм л улс төрийн увайгүй оролдлого хийж 2,3 жил боллоо. Нэгдүгээр хүндэрч байгаа нөхцөл байдал нь энэ. Үүнийг арилгах ёстой байгаа юм. Үүнийг арилгахын тулд юу хийх ёстой вэ гэхээр энэ улс төрийн намууд боловсон хүчнийхээ бодлогыг 380 градус эргүүлэх хэрэгтэй. Мөнгө, шунал, эрх мэдэл гурвыг холдуулж зааглахгүй бол Монголын төр цаашдаа олигтой төрхтэй болно гэж бүр хэзээ ч байхгүй. Сонгуульд нэр дэвшүүлэх Монгол төрд зүтгэх хүмүүсийг сонгохоос хийхээс эхлээд мөнгөтэй нь хөгжим захиалдаг системийг, төрд бэлтгэгдсэн шуналаас хол ийм бүрэлдэхүүнээр солих ажлыг (би өөрийнхөө намыг оролцуулан хэлж байна шүү) хийхгүй бол цаашид энэ авлигатай тэмцэх асуудал хүнд сэдэв байсаар байх болно. Гуравдугаарт Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөнгөтэй хүмүүсийн түрийвчинд орсон нь хатуу ч гэсэн үнэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж шүүх, хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс хутгалдах, нийгмийн сэтгэлзүйг хордуулах дайралт улаан цайм явагдаж байна. Өнөөдөр авлигатай тэмцэх ажил эрх мэдлийн, мөнгөний, хэвлэлийн гэсэн 3 хүнд давааг давах механизм үйлчилж эхэллээ. Энэ гурвыг шүүх эрх мэдлийн хэрэг шийдэх эрхээс холдуулахгүй бол энэ шинэчлэл гэдэг яриа өөрөө ямар ч утгагүй болно гэдгийг давхар хэлье. Ер нь эцсийн дүндээ Монголын төрд юу болчихоод байна вэ гэхээр мөнгө төр дээр, хууль дээр гарах, хуульгүй амьдрах, эрх мэдлээр бүхнийг шийдэх дон хаа сайгүй газар авлаа. Үүнийг газар авахуулж огт болохгүй. Эцсийн том дүнгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ шинэчлэл гэдэг юмыг, өөрчлөлт гэдэг юмыг Монголд өөрт нь таарсан зохион байгуулалтаар хийхгүй бол Монголын зохион байгуулалт бусад орныхтой огт таардаггүй. Хааш хаашаагаа 47 км газар дээр нутагладаг Сингапурын хуулийн тогтолцоо, 1 500 000 км нутаг дээр 3 сая хүн амьдардаг Монголын тогтолцоотой огт таардаггүй. Сүүлийн үед болоод байгаа бүтэлгүйтлийн үндсэн шалтгаан нь юу байна вэ гэхээр Монголын амьдралд таарсан хуулийн тогтолцоо бүрдүүлэхээсээ илүү харийн юмыг хуулаад тэрнийгээ амьдралд тулгах гэж оролдоод л системээ бүхэлд нь нураагаад байгаа юм, учир энд л байгаа. Хуулийн тогтвортой орчныг хадгалах нь өөрөөр хэлбэл хамгийн сайн шинэчлэл байж магадгүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Мэдээж хэрэг надтай санал нийлэхгүй хүмүүс гарах л байх гэхдээ хэн нь зөв байсныг цаг хугацаа л харуулна. ХЗДХЯ-ны дэд сайд асан В.Удвал: За баярлалаа, Танд. Хамгийн гол нь бас өнөөдрийн хийж байгаа шинэчлэл яагаад мухардалд ороод байна вэ гэдэг асуудал, Монгол Улсын шинэ Үндсэн хууль, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн суурь зарчмууд, түүний үзэл баримтлалыг бид авч явж чадахгүйгээс шалтгаалан өнөөдөр бас мухардалд хүрч байгаа гэдгийг илэрхийлж байгаад тань баярлалаа. За энэ ялдамд хамгийн гол шинэчлэл бидний хийх ёстой зүйл бол өнөөдөр, өмнөх нэгдсэн хуралдаан дээр ч гэсэн манай илтгэгчид хэлж байсан. Юу вэ гэхээр зэрэг хуулийн тогтвортой бодлого орчныг цааш нь
  • 5. авч явахгүйгээр бид улс орныг хөгжүүлэх, улс орны ирээдүйн амьдралыг төлөвлөх, түүнийг цааш хөгжүүлэх боломж байхгүй гэдгийг өнөөдөр бас, мөн өмнөх илтгэгчид ч гэсэн манй салбар хуралдааны илтгэгч маань ч хэлж байгаа гэдгийг та бүхэн маань бас мэдэж байгаа байх гэж бодож бодож байна. За та бүхэнд бас нэг зүйлийг тайлбарлъя гэж бодож байна. Өнөөдөр бас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ маань надтай цуг энэ хурлыг даргалах ёстой байсан боловч хөдөө орон нутагт ажлаар яваад цас их орж байдал хүндэрч зам хаагдсан тул ирж амжсангүй гэдгээ хэлснийг бас Та бүхэнд дамжуулья. Ингээд цаг маш бага байгаа тул ямар ч байсан мэдээллүүдээ эхлээд сонсоё. Өнөөдөр энд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын прокурорын газар гээд нэлээн олон байгууллагуудын төлөөлөл ирэх ёстой. Магадгүй бид танихгүй байж магад. Энэ байгууллагуудын төлөөлөл, илтгэл тавих хүмүүс маань энд сайн харагдахгүй байна л даа. Ямар ч байсан дараагийнхаа илтгэл мэдээллийг сонсоё. ХЗДХЯ-ны газрын дарга асан Ц.Цолмон маань Хууль зүйн бодлого ба хуулийн байгууллагын боловсон хүчний бодлогын өөрчлөлт, үр дагавар сэдвээр илтгэл тавих ёстой. Үүнийг сонсоод бас манай байгууллагуудын төлөөллүүд маань илтгэлээ тавих байх. Үүний дараа та бүхэнд бас асуулт тавих боломжуудыг бас олгоно. ХЗДХЯ-ны газрын дарга асан Ц.Цолмон: Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү хурлын зохион байгуулагч нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ, мэргэжил нэгт нөхөдтэйгээ өнөөдөр уулзаж хувийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломж олдож байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэчлэлийн хүрээнд хуулийн салбарын зарим байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан зарим хууль тогтоомжийг шинэчлэн, эдгээр байгууллагын зохион байгуулалтыг шинээр батлан, боловсон хүчний бодлогод томоохон өөрчлөлт хийгджээ. Харин одоо энэ өөрчлөлт яг юу авчирсан бэ гэдэгт бодитой үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай хугацаа өнгөрсөн, хэрэгцээ шаардлага бий болсон гэж үзэж байна. Миний зүгээс зөвхөн шүүхийн шинэтгэлийн хууль боловсруулж батлуулах явцад гарсан зарим алдаа, хуулийн салбарын хууль тогтоомж ямар байдалтай байгаа, шүүхийн боловсон хүчний бодлого хэрхэн өөрчлөгдөж байгаа, мөн хуулийн салбарын бодлогын өөрчлөлт нь авлигатай тэмцэх асуудалтай хэрхэн уялдаж байгаад хувийн үнэлэлт өгөх зорилгоор илтгэлийг бэлдсэн юм. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарч байгаа хууль тогтоомжийн өөрчлөлт Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 570 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд эрэмбэ дараатай, хоорондоо зөрчилгүй, уялдаа холбоотой, “цоорхойгүй” байх ёстой. Сүүлийн жилүүдэд гаргасан ялангуяа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд гарсан олон хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, уялдаагүй байгаагаас гадна, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь нууц биш болжээ. Хуулийн салбарын хууль зүйн бодлого алдагдаж, батлагдсан хуулийг амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас батлан гаргасан хуулиудын талаар Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байгаа нь энгийн үзэгдэл болсон. Энэ үйл явц цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна... “Иргэдийн шударга шүүх” ТББ Х.Бат-Ялалт: Уучлаарай би нэг юм хэлье. Ц.Цолмон: Би илтгэлээ дуусгая. 15 минут, би багтаагаад дуусгая. “Иргэдийн шударга шүүх” ТББ Х.Бат-Ялалт: Та нарыг сонсоод суугаад байсан чинь та нар чинь ухуулга хийгээд байгаа юмуу хаашаа юм тиймэрхүү юм яриад байна л даа. Би зүгээр энд хамтдаа асуудлыг шийдэх гарцыг олох гээд байгаа юм байх гэж бодсон. Та хэд ухуулга хийгээд байгаа байхгүй юу. Наад мөнгө төгрөг идэж уусан энэ тэр бүх юмыг бид сонсоод байгаа шүү дээ. Тийм учраас энд цугласан эрдэмтэн судлаач гээд энэ
  • 6. хүмүүсийнхээ яриаг сонсоод Хамтдаа хэлэлцье гэсэн энэ уриандаа л баймаар байна ш дээ. Нямдорж гуай сая юу юу ярьчихаад гараад явчив. Би бас хэдэн юм асууя гэсэн чинь гараад явчихлаа. В.Удвал: Одоо ороод ирнээ Ц.Цолмон: За яахав хуралдааны дэг сахих ёстой байх. Би мэдээллээ дуусгаадахья. Х.Бат-Ялалт: Юун 3 жилийн юм яриад байгаа юм бэ. Энд бодвол хуульч, эрх зүйч нар сууж байгаа байх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай ярилцах гэж ирцгээсэн. Та хэд өөрсдөө хөтөлбөр дээрээ хуваариа тавьчихаач. Ц.Цолмон: За би яриад дуусчихья. Ингээд зэрэгцээд яриад байх бас утгагүй байна шүү дээ. В.Удвал: Түрүүчийн хурал тарахгүй байсан учраас бид хоцорч эхэлсэн, энэ цагийг та бүхэн бас тооцоод явчихья гэж бодож байна. Ц.Цолмон: За би ганц юм хэлээдэхье. Би өөрөө хэзээ ч тийм айхтар улс төрч байгаагүй ээ, би олон жил төрийн алба хаасан албан хаагч хүн, тэр утгаараа өнөөдөр би энэ хуралдаан дээр судлаачын хувиар оролцож байна гэж ойлгож байгаа. Би өнөөдрийн байдлаар МАХН-ын гишүүн биш, надад тийм ухуулга сурталчилгаа хийгээд өгөөч гэсэн үүрэг даалгавар ямар нэгэн байдлаар хэн ч өгөөгүй. За би илтгэлээ яриад дуусчья. За Өршөөлийн хууль гарлаа, 2 дугаарт нь. Бас л хуульч хүмүүс байгаа байх, мэдэж байгаа байх. Өнөөдөр ил тод болсон хийгдсэн гэмт хэргээс гадна, хийгдээгүй байгаа илрээгүй байгаа бүх хэргийг өршөөж байгаа. Цагаатгаж байгаа. Энэ ерөнхийдөө ямар систем яваад байна вэ гэхээр мэдээж төр бол авлигатай тэмцэх ёстой, бодлоготой байх ёстой байх. Гэхдээ энэ тэмцэх бодлого бол бишээ. 3 жилийн хугацаанд хамаг нөөцөө, дээрээс нь баахан зээл аваад тарааж идэж дуусгаад, эрх хэмжээ бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаар наад хууль бусаар идсэн эд хөрөнгө чинь хууль ёсных шүү, дээрээс нь татвар төлөхгүй шүү, тэгээд гэмт хэрэг үйлдэх юм бол хэрэгсэхгүй болгоно шүү гэдэг ийм хуулийг манай эрх барих байгууллага маань батлаад байж байна шүү дээ. Ийм тохиолдлолд Авлигатай тэмцэх газар, хуулийн байгууллагууд маань цаашдаа ер нь яаж ажиллах болж байна. Хууль зүйн бодлогын хувьд бол ямар хүрээнд яаж ажиллах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд үүнээс хойш зөвхөн жил хагасын хугацаанд Үндсэн хуулийн цэцээс энэ хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн 7 дүгнэлт гарсан байна. Мөн хугацаанд Үндсэн хуулийн цэцээс нийт 33 шийдвэр /зарим тохиолдолд дунд, их суудал давхцаад/ гаргасанаас 20 орчим нь 2012 оноос хойш батлагдсан шүүхийн шинэтгэлийн хуулиуд байна. Эдгээр 20 орчим хууль Үндсэн хууль зөрчсөн маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зөвхөн гишүүн Х. Тэмүүжин дангаараа оролцсон байх юм. Уг нь шүүхийн шинэтгэл ч гэсэн, хууль тогтоох ажиллагаа ч гэсэн нэг хүний эсхүл хэсэг хүнд л зөвхөн хамаатай асуудал биш юм. Хууль зөвхөн олонхид биш дийлэнх олонхид хүлээн зөвшөөрөгдөж байж нийтээр дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог нь эрх зүйт төрийн тогтсон ёс гэдгийг дурдах нь зүйтэй байх. Судлаачийн хувьд хууль зүйн салбарын бодлого алдагдаж, УИХ-аас хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд чанаргүй хууль олноор батлагдан гарсан нь дараахь шалтгаантай гэж үзэж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуульд нарийвчлан заасан засаглалын тэнцвэртэй байдал алдагдсан. 1992 онд Үндсэн хууль анх батлагдаж байсан үетэй харьцуулахад Ерөнхийлөгчийн институт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд шууд нөлөөлдөг Монголын төрийн хамгийн хүчтэй институт болж хувирсан. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан шүүх эрх мэдлийн байгууллагын хуулийн төслүүд нь эхэн үедээ буюу 2012-2013 оны хооронд УИХ-аар “ногоон гэрлээр” батлагдаж гарах болсон нь УИХ-ын гишүүд шүүхийн шинэтгэлийг ойлгож дэмжихээсээ илүү хэлэлцүүлгээс зайлхийх хандлага илүү давамгайлж байсантай холбоотой болов уу. 2. Төрийн үйл ажиллагааны залгамж чанар алдагдаж урьд нь батлагдсан бодлогын баримт бичиг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үл тоомсорлох байдлаар хандсан.
  • 7. Ялангуяа, үүнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар 2000 онд УИХ-аас баталсан Шүүх эрх эрх мэдлийн стратеги, төлөвлөгөө түүний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харгалзаж үзсэнгүй. 3. Хуулийн төслийг хэлэлцдэг парламентын соёл муудсан. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт мэргэжлийн байр суурнаас хандаж, асуудлын мөн чанарыг олохыг хичээхийн оронд шүүмжилсэн эсхүл зүгээр асуулт асуусан хүнийг эсэргүүцэх, доромжлох, эсрэг байр суурьтай хүндээ хонзогнох, нэр хоч өгөх, санал зөрүүтэй байгаа асуудлыг хувь хүний, хэсэг бүлгийн, нам хоорондын асуудал болгож хувиргах, шүүмжлэл хэлсэн хүний нэр хүндийг өөрийн талын хэвлэл мэдээлийн хэрэгслэлээр гутаах хандлага ихсэжээ. 4. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал хууль зүйн бодлого алдагдахад нөлөөлжээ. Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий төрийн албан хаагчид нэг талаас төвөгшөөсөн, нөгөө талаас хариуцлагаас зайлсхийсэн хандлагаар бодлого боловсруулах ажилд ханддаг болжээ. Энэ нь мөн улс төрчдийн зүгээс төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх нь ихэссэнтэй холбоотой. Хууль зүйн бодлого алдагдаж хуулийн чанар муудаж байгаатай холбоотойгоор дараахь бэрхшээл гарах болжээ. Үүнд: 1. Хууль тогтоомжийн тогтвортой үйлчлэх байдал алга болсон. Хуулиуд маш богино хугацаанд маш хурдан өөрчлөгдөх болсон. Зарим хууль батлагдаж гарсан жилдээ, эсхүл хэрэгжиж эхлээгүй байхдаа хүртэл өөрчлөлтөд оржээ. Тухайлбал 2013 онд хүчин төгөлдөр болсон Шүүхийн захиргааны хууль нь мөн оныхоо 1, 12 сард хоёр удаа 2015 онд нэг удаа өөрчлөлт орж бараг 30-40 хувь нь өөрчлөгдсөн байх юм. Хөгжсөн улсуудын жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь хуулиуд 100 дээш жилийн настай байх нь элбэг байдаг. 2. Хуулиудын уялдаа холбоо алдагдсанаас хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүсгэх болсон. 3. Зарим хуулиуд хэтэрхий хүнд сурталтай, шаардлагагүй илүүдэл зохицуулалттай байхад, зарим хуулийн хувьд хуулийн цоорхойтой байна. Шүүхийн боловсон хүчний өөрчлөлтийн асуудал Олон улсын жишгээр шүүгчийг сонгож, томилдог хоёр үндсэн тогтолцоо дэлхий нийтэд зонхилж байна. Нэг нь эх газрын буюу шүүгч доод шатнаас нь дээд шат хүртэл авирдаг карьерийн тогтолцоо, нөгөөдөх нь АНУ-ын буюу шүүгч олон нийтийн сонгуулиар сонгогддог, эсхүл сонгуулиар сонгогдсон улс төрийн албан тушаалтан улс төрийн аль намыг дэмжиж байгаагаас нь шалтгаалан шүүгчийг томилдог улс төрийн томилгоо. АНУ-ын шүүгчид ихэнхдээ өмгөөлөгчөөр удаан ажилласан, шүүн таслах ажлын нарийн туршлагатай, хууль хэрэглээний мэдлэг чадвартай хүнийг томилдог. Сургуулиа төгсөөд шууд шүүхийн доод шатнаас ажиллаж эхэлдэг. Эх газрын системтэй оронтой харьцуулахад АНУ-д насаар нилээд ахимаг хүмүүс шүүгчээр томилогддог бөгөөд томилогдсоны дараагаар тэдний орлого ихэвчлэн буурдаг. Мөн хууль тайлбарлах замаар хууль тогтоодог тул шүүгчийн томилгоо нь ард түмнээс мандат авдаг улс төрийн томилгоо байдаг. Монгол Улсын хувьд социализмын үеэс олон жилийн турш шүүх, хуулийн байгууллагад эх газрын тогтолцоог өөрийн орны онцлогод нийцүүлэн боловсронгуй болгосон тогтвортой бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энгийнээр хэлбэл шүүхэд шүүгчийн туслах, эсхүл шүүхийн нарийн бичгээр ажилд орсон хүн шүүхийн ажилд нилээд дадсаны дараагаар орон нутгийн анхан шатнаас ажлын гараагаа эхлэн, ажил нь сайн бол дэвшүүлэн аймагт ажиллуулж туршлага суулган бага багаар ахиулан Улсын хэмжээний бодлого тодорхойлдог гол албан тушаалд томилдог тогтолцоотой явж иржээ. Яг ийм тогтолцоо прокурор, цагдаа гээд хуулийн бүх байгууллагад тогтвортой оршиж ирсэн бөгөөд хуулийн салбарын ажилтнууд нэг байгууллагаас нөгөөд шилжих нь ховор, дийлэнхдээ нэг байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилладаг байсан. Үндсэндээ хуулийн салбарын социализмын үеийн боловсон хүчний чанартай бодлого өнөөдөр
  • 8. байхгүй болсон бөгөөд, бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц ч шавхагдаж байна гэж хэлж болохоор байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарч байгаа боловсон хүчний бодлогын өөрчлөлт нь АНУ-ын тогтолцоотой адил төстэй зарим нэг шинжийг агуулж байгаа хэдий ч үнэндээ Эх газрын ч биш, АНУ-ын ч биш дэлхийд хаана ч байхгүй тогтолцоонд шилжиж байна гэж дүгнэж болохоор байна. 2004 оны Дээд шүүхийн тайланд нийт шүүгчийн шалгаруулалтанд тэнцэгчдийн 76 хувь нь шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичиг нараас томилогдож байсан бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тэдний шүүгчид нэр дэвшихийг нь бүрмөсөн хоригложээ. Шүүгчдийг улс төрийн чиг хандлагаар буюу хувийн үзэмжээр томилж байгаа нь нууц биш болсон. Шүүгчээр томилогдохын тулд өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаж урьдчилан тохиролцдог, нэгэнтээ тохиролцсон бол сонгон шалгаруулалтанд тэнцэх нь хэлбэрийн асуудал байдаг тогтолцоо руу бүрэн шилжиж байна. Хууль зүйн салбарын хувьд ажлаа сайн хийж шат шатаар ахих карьерийн тогтолцооны оронд нэр бүхий аль нэг улс төрч, улс төрийн хүчинг дагавал илүү албан тушаалд хурдан томилогддог тогтолцоонд бүрэн шилжсэн байна. Дүгнэлт Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хуулийн олон байгууллагын бүтэц зохион байгуулалтын хуулиуд, боловсон хүчний бодлого өөрчлөгдсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг хуулиуд хэвээр үйлчилж байна. Шүүх шүүгчийн ажлын ачаалал, хэргийн менежмент, нотлох баримт үнэлэх арга зүйн асуудлууд тулгамдсан хэвээрээ үлджээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нэгэн адил хуулийн салбарт хямрал явагдаж байхад, нөгөө талдаа авлигыг шууд өөгшүүлсөн, хамгаалсан бодлогыг төрөөс ил цагаан явуулж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 21,6 тэрбум доллар болжээ. Сүүлийн гурван жилд 11.6 тэрбум долларын өр тавьсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван жилийн өр Их өр буюу социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд Монгол Улсын тавьсан 11.7 тэрбум шилжих рубль/доллар/-ийн өртэй тэнцэж байна. Монгол банкин дахь Монгол Улсын валютын нөөц 4.2 тэрбум доллар байхгүй болж, Монгол банкны өр 1.8 тэрбум доллараар нэмэгджээ. Энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусах дөхүүлээд хууль бус хөрөнгөө ил болговол хуулийн хариуцлага хүлээдэггүй, огт татвар төлөхгүй байх зохицуулалттай Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, түүнчлэн өмнөх бүх хугацаанд илрээгүй хэргийг хүчингүй болгох, Өршөөлийн хууль батлаж байгааг авлигатай тэмцэх биш төр өөрөө авлигыг системтэйгээр дэмждэг болжээ. Хууль нэг буюу хэсэг хүний хүсэл зоригийн илэрхийлэл биш нийтээр хүлээн зөвшөөрч байж дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог. Иймд салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэгжүүлэх боломжгүй хуулийн зохицуулалтыг засах ажлаас л бүгдийг эхлэх ёстой. Үүнийг эхлүүлэх эхлэлийн цэг бөгөөд амжилттай хэрэгжих гол баталгаа нь ардчиллын гол зарчим болох улс төрийн зөвшилцөл болов уу. Нөгөө талаас Парламентын гишүүн ямар хууль санаачилж болох вэ, ямар хууль санаачилдаггүй вэ гэдэг төлөвшлийг парламентад бий болгох, мөн гишүүний хууль санаачлах эрхийг нарийвчлан тайлбарлах шаардлагатай байна. Юу ч хийдэггүй улс төрчийн хажууд бүх зүйлийг өөрчлөх гэсэн халуун сэтгэлтэй улс төрчөөс тогтолцоог хамгаалах нь өнөөдрийн хамгийн тулгамдсан зорилт болоод байна. Хөгжсөн улсуудын жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь хуулиуд багадаа 40-50, заримдаа 100 жилээс дээш настай байх нь элбэг. Хуулийн салбарын хуулийг тухайн хуулийг хэрэглэж байгаа хуулийн байгуулагын захиалгаар, томоохон эрдэмтэдийн удирдлагын дор, улс төрчдийн оролцоогүйгээр боловруулдаг соёлыг бий болгож байж хуулийн тогтвортой үйлчлэх байдал хангагдана гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. В.Удвал: За Цолмондоо баярлалаа. Манай хууль зүйн бодлогын шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг бас нилээд нарийн судалгааны үндсэн дээр тодорхойлж авч үзлээ. Энэ хуралдаантай зэрэгцээд бас Төрийн албаны бодлоготой холбоотой хуралдаан
  • 9. маань явж байгаа учраас тэнд бас бид нартай холбоотой асуудлууд хэлэлцэгдээд явж байгаа гэж найдаж байна. За ингээд дараагийн мэдээлэл хийх хүмүүс маань ерөөсөө харагдахгүй байх юм. Байхгүй байна. Тийм учраас өнөөдрийн Дуламсүрэн, Төр-Од хоёрыг ирээгүй байгаа учраас цаг гарлаа. Энэ цаг дээр та бүхэн хоёр илтгэгчдээс асуух зүйл байвал асуугаад, асуултаа бид цаг бага байгаа учраас та нар гараа өргөөд, олон хүн байвал таслахгүй бол болохгүй боллоо. За нэг, хоёр...өөр асуулттай хүн байна уу, асуултаа эхлээд явчихаад дараа нь та бүхэн саналаа хэлье. За эхэлье. УИХ дахь МАН-ын Бүлгийн АА-ны зөвлөх Б. Цогтгэрэл: Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая. Мэргэжлийн том хуульч нар ярихаас өмнө зүгээр иргэний байр сууриар асуулт санал хоёроо зэрэг тавъя. Протокол явж байгаа биз дээ. Протоколд гол нь тусгуулах юмнууд бас гараад байна л даа. Түрүүн Нямдорж гуайн ярьсан яриан дээр бас хаана ч гараагүй тийм байр сууриуд гарч ирж байна л даа. Ер нь сүүлийн үед энэ шүүхийн салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлууд дээр төөрөгдүүлсэн, эргэж буцсан зүйлс бол зөндөө гарч байгаа. Та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа. Энэ шүүхийг чинь хэдэн тийш нь хэдэн удаа ч нааш цааш нь болгов. Үүнтэйгээ холбоотой шүүхийн салбарууд ч хэдэн удаа хөл толгой нь мэдэгдэхгүй юм болж байна. Үүнээс чинь болж асар их хэмжээгээр хохирч байгаа. Түрүүн тэр Нямдорж гуайн ярьсан хуулийн байгууллагуудын хуулийн талаар, одоо энэ форум маань 30-нд дуусах гээд байдаг. Гэтэл эхний тэр хуулийн салбарын хууль чинь ахиад засвар орчоод 4 дэхийн чуулганы хэлэлцэх асуудлын 2 дугаарт нь бичигдсэн байж байна. Авлигатай тэмцэх газрын тухай асуудлаар. Тэгэхээр одоо манай иргэд бас яриад байдаг. Хуулийн иймэрхүү асуудал улс төрийн ийм хүнд нөхцөл байдалд ороод ирэхээр улс төрийн ноён нуруутайхан шиг хэлчихдэг хүмүүсээ зөв юм болов уу гээд явчихаар зөв хэлбэр лүүгээ орж засарч явдаг. Тэгэхээр авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах энэ зарим хэсгүүдийг өөр газар шилжүүлж байгаа нь зөв юм уу буруу юм уу, яг эцсийн нэг шийдтэйхэн шиг, олон жил Монгол төрийн тулгад яваа хүний хувьд яг нэг цэгийг нь хатгаж байгаад хэлээд өгөөч. Тэгээд энэ форумаас чинь бичиг баримт гарна гэж байгаа юм. Тэгэхээр би протоколд юу гэж тусгуулмаар байна вэ гэхээр энэ шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох гэдэг боловсронгуй гээд ирээдүй цаг дээр хөгжил дэвшилтэй зүйл ярьж байгаа улсуудын одоо яг энэ хамар дээр тулсан байгаа энэ асуудлаасаа эхлээд цаашаа хэрхэн яаж явах юм бэ гэдэг санал зөвлөмжөө гаргаад, протоколд үүнийгээ тусгуулаад, энэ форумынхаа баримт бичиг дээр давхар оруулаад, за тэгээд одоо энийг чинь маш олон телевизийнхэн харж байна, хэвлэл мэдээллийнхэн хуулийнхан харж байна, олон хүмүүс хараад сууж байна. Ингээд нэг зөв чиглэлээ бариад, зөв тийш нь залаад нэг хүн амьтан ард иргэддээ ойлгуулаад явахгүй болохоор авлигатай тэмцэх газар хэлмэгдүүлдэг юм байна, хорьдог юм байна, шалгадаг юм байна, хуучин нөгөө гучин хэдэн оны До яам чинь байна, ногоон малггайтнууд байна гэсэн асар хүчтэй олон нийтийн тархи толгойг угаасан зүйл явж байгаа учраас зөв буруу болон, үүнээс нь ард түмнээ хэрхэн яаж зөв тийш нь сэнхрүүлэх вэ гэдэг энэ тал дээр нь зөвлөмж гаргаад явъя гэсэн нэг асуулт нэг санал байна аа. За баярлалаа. Х.Бат-Ялалт: Би нэг их улс төржөөд янз бүрийн юм хийгээд явдаг хүн бишээ. Би сүүлийн 20-иод жил хүний эрхийг судалж, хүний эрх анхдагч юм уу, төрийн эрх анхдагч юм уу гэдэг судалгаа хийж байгаа судлаач хүн юм байгаа юм. Сүүлийн 10-аад жил бодитой 10 мянга гаран кейс дээр ажиллаж байгаа юм. Одоо энэ гудамжинд байгаа хэргүүдийг чинь судалж байгаа гэсэн үг. Би өнөөдөр энэ хэлэлцүүлгээс маш их юм найдаж горьдож орж ирсэн юм. Монгол улсын ирээдүйд нилээд нөлөө үзүүлж чадахуйц улс төрийн хүчин бас зөв уриалга гаргаад зөв үйл ажиллагаа хийж байгаа юм болов уу гээд сайхан мэтгэлцье, маргалдъя гэж бодоод явж байгаа юм. Тэгэхээр хамгийн том асуудал нь одоо энэ хоёр том нам гээд л яриад байгаа юм. Том ч юм уу жижиг ч юм уу мэдэхгүй. Тэгээд одоо энэ би, би гэдэг өвчнөөсөө салмаар байгаа юм. Түрүүн тэр Цолмон ярьж байна, нэг хүн хууль
  • 10. санаачлаад байна, нэг хүн хууль өөрчлөөд байна гээд Сайхансамбуу, Тэмүүжин гээд яг үүн шиг танай нам ч бас энэ өвчнөөр өвчилсөн байгаа байхгүй юу. Нямдорж гээд нэг хүн түрүүн би байхдаа, би сайд байхдаа гээд л яриад байна лээ. Хөндлөнгийн хүмүүсийн саналыг сонсох ямар ч боломж байхгүй. Вакуумжсан. Би жишээлбэл сүүлийн 10-аад жил маш идэвхитэй ажиллаж байгаа. Ялангуяа хүний эрхийг хамгаалах чиглэлээр, төрийн албан хаагчдын гэмт халдлагаас хүний эрхийг хэрхэн хамгаалдаг байх юм бэ гэдэг асуудлын хүрээнд судалгаа хийж байгаа хүний хувьд өнөөдөр та бүхэнтэй энд уулзаад байж байгаа юм. Судлаачдаа судлаачээ гэж хэлмээр байна. Судалгаа хийдэг танай намд хамрагддаггүй өөр намд хамрагддаг, их сургууль дээр судалгаа шинжэлгээний ажил хийдэг залуу судлаачдаа судлахаас эхлээд ажлаа эхлээчээ гэж хэлмээр байна. Нямдорж гуай ч яахав орондоо ч хуулиа засна гээд л ярьж байсан хүн шүү дээ. Тэгэхээр өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлээчээ гэж хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр энэ арга хэмжээний, бид нарын зураг та бүхэнд хэрэгтэй байгаа юм уу, мэдээлэл хэрэгтэй байгаа юм уу, бид нарын хэлэх үг хэрэгтэй байгаа юм уу гэдгийг би гайхаж байна. Үнэхээр гудамжинд чинь хүчтэний өмнө хүчин мөхөсдсөн хүмүүс их байна. Өнөөдөр наад хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд чинь...би гээд нэг ярьчихъя. Анх 2007 онд энэ шүүх чинь болохоо байчихлаа гээд Энхбаяр даргыг ерөнхийлөгч байх үед өргөх бичиг хийгээд өргөөд явж байсан. Шүүх арай дэндсэн шүү дээ, өнөөдөр бүр дэндсэн. Тэгэхээр өмнө нь нэг их сайн шүүхтэй байж байгаад өнөөдөр муу шүүхтэй болчихсон юм биш байхгүй юу. Энэ дээр АН-ынхан ямар тоглолт хийсэн бэ гэхээр энэ шүүх чинь болохоо больсон юм байна............... Иргэн Оюунбилэг: 1. Надад нэг зарчмын санал байна. Хүн болгон ийм юм хийх юмсан, ийм зүйлийг шинэчлэх юмсан гэсэн бодол хүн болгонд байж байдаг. Тэгээд та нарыг бидний санааг сонсохоор ирсэн байх гэж бодоод хүн болгон тэр өөрсддөө байгаа хоёр хоёр санаагаа хэлье гэж бодож байна. Жишээлбэл шүүх эрх мэдлийн шинэтгэл гээд боловсон хүчний асуудал ярьлаа л даа. Юм шударга явах боломж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихдээд байна гэдэг үнэн. Юу гэсэн үг вэ гэхээр сая Шүүх эрх мэдэл дээр Дээд шүүхийн шүүгч сонгох шалгалт боллоо. Тэгэхэд хуулиараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг энэ шалгалтанд оруулж болно гээд дүгнэлтээ нэгдүгээрт гаргачихаж байгаа юм. Гаргасныхаа дараа яаж байна вэ гэхээр шалгалтыг яах гэж авч байгаа нь мэдэгдэхгүй байгаа байхгүй юу. Шалгалт авлаа оноогоор нь жагсаалаа. Шалгалтаа өгсөн хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг нэг хүний арын хаалганы хүмүүсийг оруулж ирээд л, энд одоо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүн алга байна. Тэгээд хүмүүсээ оруулж ирэнгүүтээ дээрээс өгсөн даалгаварынхаа дагуу доод талынх нь хүнийг сонгоод явуулчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд шударга ёс гэж юм байхгүй байна. Шалгалтууд шударга явж болдог юм байна гэдгийг хуульчийн сонгон шалгаруулалтаар харж болж байна. Би сая хяналт дээр нь байж үзлээ. Тэнд кодоор нь машинаар гаргаад шууд хариуг нь гаргаад явахад юм шударга явж болдог юм байна, зөвхөн тэрийг хэрэгжүүлж байгаа хүмүүсээс болдог юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ нөхдүүд өмнө нь тухайн хүнийг энэ хүн шүүгчээр ажиллаж чадах хүн үү, үгүй юу гэдгийг судалчихаад, хүмүүсээ гаргачихаад, шалгалтандаа оруулаад явдаг. Ерөнхийлөгч бол бэлэг тэмдэгийн хувьд тэдгээр хүмүүсийг баталгаажуулдаг ийм л зарчмаар явдаг байх хэрэгтэй байна. Шалгалтанд орж байгаа хүмүүс бол өөртөө тодорхой хэмжээний итгэл үнэмшилтэй, өөрийгөө шалгалтаа хэр өгсөн бэ гэдгээ мэддэг байх чадвартай хүмүүс байж таарна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хууль дээр засаж залруулах зүйлс байж байгаа. Гэтэл энэ хууль хэрэгжээд 2 жилийн л хугацаа л өнгөрч байгаа. Үр дүн нь гарч байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилго нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт хуульчдынхаа эрх ашгийг хамгаалаад байгаа юм. Хоёрдугаарт хуульчдаас иргэдийг хамгаалах тухай байгаа юм. Яагаад иргэдийг хамгаалах гээд байгаа юм бэ гэхээр цагдаа нар иргэдийг маш их хохирооож байгаа гомдол гараад байгаа юм. Гэтэл
  • 11. хуульчийн нэг нэгдсэн байгууллага байнаа гэдэг чинь одоо дөнгөж бүртгэл бүх юм цэгцэндээ орж эхлээд дөнгөж үр дүн нь гараагүй байхад энэ хуулийг өөрчилнө гэж байгаа юм. Хэн тэрний үр дүнг тооцсон юм бэ. Энэ хууль хэрэгжээд аль зэрэг удсан юм бэ, энэ хууль хэрэгжээд хэр зэрэг удаан явж байгаа юм. Энэ байгууллагаар одоо ороод үзсэн хүн хэд байгаа юм. Хэн ч судалгаа хийгээгүй, хэн ч үр дүнг нь тооцоогүй байж дур дураараа өө одоо болъёо, өмөөлөгч нарыг хамгаалах хууль байх ёстой юм байна гээд л яваад өгч байгаа байхгүй юу. Үр дүнг нь тооц. Ийм л хоёр санал байна. “Нээлттэй Нийгэм хүрээлэн” ТББ Бадамрагчаа: Би Засаглалын хөтөлбөрийн асуудлаар яг энэ шүүхийн тухай асуудлаар 2008 оноос хойш ажиллаж байна. Янз бүрийн хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг л дээ. Манай байгууллагаас Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх гэдэг хүрээнд бодлогын дүн шинжэлгээ хийж энэ тал дээр нилээд анхаарч ажилладаг. Энэ үе бол маш эгзэгтэй цаг мөч юмаа. Миний хувьд энэ шинэтгэлийн асуудлыг эргэж харах цаг нь болжээ гэдэгт санал нийлж байгаа. Тэгээд энэ хүрээндээ 2015 оны 5 сараас эхлээд Шүүхийн тухай багц хуульд бодлогын дүн шинжилгээг тодорхой сэдвүүдийн хүрээнд хийсэн байгаа. Тайлангууд нь яг эцэслэх шатандаа явж байна. Магадгүй яг энэ чиглэлээр зохион байгуулж байгаа хүмүүстэй нь урьдчилж холбогдож чадсан бол манай судлаач нар энэ хүрээнд яг юу нь болсон юм бэ, юу нь болохгүй байгаа юм бэ, дараагийн алхам ямар байх ёстой юм бэ гэдэг дээр илүү барьцтай ярилцах боломж байсан юм болов уу гэж бодож байна. Энэ хүрээнд бид оны эцсээр томоохон хэмжээний хэлэлцүүлэг явуулах гэж байгаа. Үүнд та бүхнийг намын хувьд бас оролцоосой гэж бодож байна. Бид бас тайлангаа та бүхэнд хүргүүлье. Бодит судалгаан дээр үндэслэж бодит үр дүнгийн талаар харилцан яриа өрнүүлж хэлэлцье. “Хүний эрх хөгжил төв” Уранцоож: Надад нэг асуулт байна. 1. Ерөөсөө энэ шүүх эрх мэдлийн шинэтгэл чинь шүүгчид хариуцлага тооцох ямар зүйл оруулсан юм бэ. Ялангуяа дээд шүүхийн шүүгчид. Яагаад гэвэл одоо миний өөрийн хоёр хэрэг, өмгөөллийн эрх ашгийн хэрэг дээд шүүх дээр очоод унаад байдаг. Эхний шатний шүүх дээр авч хэлэлцээд хэрэгсээд явуулдаг. Гэвч дээд шүүх дээр очоод л уначихдаг. Шуналтай шүүгч нарт хэдэн төгрөгний цалин өгөөд ч адилхан. Яаж шуналгүй шүүгчтэй болох юм, шуналтай шүүгч нарт ямар хариуцлага тооцох юм бэ. 2. Нийтийн эрх ашгийг яаж хамгаалах вэ. Нийтийн эрх ашиг бол шударга ёсны асуудал байхгүй юу. Нийтийн эрх ашиг компанийн эрх ашигтай зөрчилдөж байхад бид хэнийг нь авч явж байх ёстой юм бэ. Хуульч Должинсүрэн: Би Нямдорж гишүүний илтгэлтэй холбоотой ганц асуулт асууя гэж бодож байна. Хуулийн тогтвортой байдлыг хангах нь хуулийн нэг хэлбэр юм аа гээд байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хуулиар нийтдээ 33 хэрэг Үндсэн хуулийн цэцэд очоод Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг хариу гарсан гээд байгаа. Тэгэхээр энэ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгийн тухай хууль нь өөрөө хууль байгаа. Энэ хуулиудын тухай тогтвортой байдал яригдах ёстой юм уу, энэ дээр таны байр суурь ямар байна вэ л гэж асуух гэж байна. Алтангэрэл: Энд байгаа бүх хүмүүс шүүхийн талаар яриад байна. Гэхдээ бид асуудлын талаар авч хэлэлцэж байгаа байх. Би хоёр дахь асуудлаар нь ярья гэж бодлоо. Надад ганц асуулт байна. АТГ авлигыг хэмжиж нэг тоо тавиад байх шиг байгаа юм. Гэтэл АТГ- таа итгэдэг хүн байдаггүй. Барьж хорьдог, хэлмэгдүүлдэг энэ тэр гээд бөөн л юм болох юм. Тэгэхээр одоо яг аль газрын ямар тоо баримтандаа энэ ард түмэн чинь итгэх хэрэгтэй болж байна вэ. Олон улсын байгууллагын судалгааг, 2013 оны судалгааг харсан Монгол улс авлигын хэмжээгээрээ дэлхийн 175 орноос 80-д бичигдсэн байсан. Гэтэл АТГ-ын судалгааг харахаар өмнөх онуудаасаа буурчихсан 67-д харагдаж байв уу даа. Буурчихсан байгаа шалтгаан нь авлигагүй болоод байна уу? Авлига нь улам боловсронгуй болоод байна уу? Энийг хариулж өгөөч? АТГ-аас өөр байгууллага энэ талаар судалгаа хийж байна уу? Ямар газраас яаж мэдээлэл олж авах вэ? Үнэн бодитой мэдээлэл хаанаас авах ёстой юм бэ? За баярлалаа.
  • 12. УИХГ Ц.Нямдорж: Энэ форумын гол зорилго нь та нарын саналыг өнөөдөр сонсоод, цаашдаа ажил болгох зорилготой учраас элдэв улс төргүй, харъяалалгүй уулзалт хийж байгаа юм. Тийм учраас та бүхэнд шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллааг сайжруулах санал байвал 1-т бичгээр өгвөл сайн байна. 2-т судалгааны тайлан гарч байвал нээлттэй нийгэм форум дээр танай форумын саналыг бид гүнзгийрүүлж үзэхэд бэлэн байна гэдгийг хэлье. Бас арга хэмжээ зохион байгуулбал, цаг хугацаа олдвол тэр үед нь уулзахад бэлэн байна. Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байсан тэрийг татан буулгачихсан юм. Энэ л буруу болчихоод байгаа юм. 94 онд Эрүүгий байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсан юм. Тэр хуулиар анх гарч ирсэн байгууллага. Энэ байгууллага ямар учиртай байсан юм гэхээр “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор албан үүрэгтэйгээ холбогдуулж гэмт хэрэг үйлдэх юм бол тэд нарын хэргийг энэ байгууллага шалгаж шийдвэрлэнэ” гэсэн ийм зохицуулалт байсан юм. Энэ Улсын Их Хурал тэр албыг татан буулгаад харъяалалын хэргийн заримыг нь цагдаад өгөөд, заримыг нь АТГ-д шилжүүлээд дуусгасан л даа. Түүнээс үүдээд юу болчоод байна вэ гэхээр авлигатай тэмцэх байгууллага өөрийнх нь шалгаж шийдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа шүүгч, прокурорт ил далдуур дарамт үзүүлэх хэлбэрээр зорилгодоо хүрэх дамын хөшүүрэг бий болчихоод байгаа юм. Энэ аюултай. Энэ улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба чинь тэр асар их эрх мэдэлтэй байгуулагуудад хазаар л байсан юм л даа. Тэгээд одоо энэ Алтанхуяг нарын гишүүд хууль санаачлахдаа бүр өөр тийшээ явуулчихаад хэрэг дээрээ тэр хуулийн гол механизмыг шинээр дахин бий болгох биш, АТГ-аас авлига зөвхөн авсан, өгсөн, зуучилсан 3 төрлийн хэргийг нь үлдээгээд бусад албан тушаалын бүх хэргүүдийг нь цагдаад буюу Засгийн газрын байгууллагад шилжүүлэх ийм санал оруулж ирчихээд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл гарыг нь мухарлах ийм санал орж ирчихээд байгаа юм. Энэ саналыг лав л бид бол дэмжихгүй байх. Хэрэв үнэхээр эцэслэн хийх гэж байгаа бол тэр мөрдөн байцаах албыг нь байгуул, хуучин харъяалалын хэргийг шилжүүл, тэгээд энэ ажлыг нь хийлгэ гэдэг ийм нөхцөлтэй бол байж болох юм гэж бодож байгаа шүү. Үүнийг МАН-ын бүлгийн түвшинд гэж ойлгож болно. Ер нь энэ хуулийн байгуулагад эрх мэдэл атгуулахын зэрэгцээгээр нөгөө талд нь дандаа хүндрүүлэгч байх ёстой юм байна шүү дээ. Хүндрүүлэгчгүйгээр 100%-ийн эрх мэдэл өгөөд явчих юм бол ямар ч хазааргүйгээр элдэв хэлмэгдүүлэлт явдаг юм байна. Ийм юм болчихоод байгаа юм. За тэр судалгааны ажилтнуудтай хамтар гэдэг зөв өө. Бодитой судалгаа хийгээд тэрийгээ ажил хэрэг болгох санал болгох юм бол бид авч үзнэ ээ. Эрдэмтдийг ашиглах гэдэг зөв өө. Энэ дээр санал нэг байна аа. Зүгээр судалгаа хийдэггүй мөртлөө судалгаа хийсэн гээд улс төр хийгээд байгаа бол тийм чиглэлд хамтарч ажиллахад хэцүү. Барих гэхээр баригддаггүй тийм нэг хэцүү юм байдаг юм л даа. Юм ярьчихаад гараад явчихдаг, яах гээд байгаа нь мэдэгддэггүй, ийм хэлбэрийн хамтын ажиллагаа төвөгтэй байдаг юм. Гэхдээ саналууд байгаа бол бид хүлээж авахад бэлэн. Шүүгчийн шалгаруулалт захиалгаар явагдаж байгаа гэдэг их ортой л үг дээ. Энэ ШЕЗ гэдэг юмны талаар би их шүүмжлэлтэй хандаад байгаа. Бараг үүнийг эсэргүүцдэг ганц хүн нь Их Хуралд би болчихоод байгаа. Орон тооны бус байгаад шалгаруулалтын дүн нь гараад ирэхэд эхний хамгийн олон оноо авсан хүмүүсийг нь явуулчихдаг байсан юм л даа, тогтсон системээрээ. Одоо хамгийн бага оноотойг нь дээшээ явуулж томилоод байгаа. Тийм биз. Бүр урьдчилж захиалга өгөөд, ингээд наад юм чинь захиалгын олигархийн шүүх бүрдүүлдэг системийн үндсэн хөшүүрэг нь энэ л дээ. Өөрийнх нь үгнээс нь гардаггүй төлөөний хүнээ шүүхэд шургуулах санал бүр тэндээс гараад тэр саналыг замд нь хэрэгжүүлдэг ШЕЗ гэдэг дэн буудал бий болгоод, тэр чинь явсаар байгаад энэ ордны 3 давхарт ирж томилгоо болдог ийм адгийн систем рүү явж байгаа зүйл энэ л дээ. Миний тэр олигарх яриад байгаа учир нь энэ. Тэр Хан-Уул дүүргийн шүүх дээр гэнэт хачин хачин шийдвэр гараад байгаа. Цаад механизм нь энэ л юм. Тэгэхээр энийг боловсронгуй, шударга болгоно гэдэг дээр санал нэг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар саналууд байгаа тэрийгээ хэлнэ гэж шинэхэн ерөнхийлөгч нь саяхан дуугарсан. Бид нар уулзана гэж бодож байгаа. Та бүхэнд санал байвал тэр саналуудыг туйлын
  • 13. анхааралтай судалж үзэх шаардлагатай гэж бодож байгаа. За ямар чиглэлээр судалбал дээр вэ гэж Бадамрагчаа хэллээ. Энэ эрүүгийн шүүх, иргэний шүүх гэж дагнасан байгууллага байгуулагдав аа. Энэ чинь үндсээрээ буруу. Энэ Монголд болж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Нэг. Хоёрдугаарт өнөөдөр 3 дүүрэг тус бүртээ шүүхтэй байсан. Тэрэн дээр иргэн хүн маргаан гарвал очоод асуудлаа Хан-Уул дээрээ шийдүүлчихдэг байсан бол одоо тэр дүүрэг дундын шүүх гэдэг 3 дүүрэг хэсдэг шүүх нэг тогтолцоонд шилжсэн. Энэ дээр чинь бөөн ачаалал байгаа. Бөөн хүнд суртал байгаа. Мөн биз. Энийг л та нар судлах ёстой юм болов уу гэж бодоод байгаа юм би. 3-рт шүүхийн шинэ хуультай холбогдуулж судлах юм бол энэ давж заалдах хэрэг дээр байхгүй болгочихсон ш дээ. Хуучин сумын шүүх дээрээ шийдлээ, аймаг дээрээ давж заалдан эцэслэн шийдвэрлүүлдэг байсан бол одоо баруун 5 аймгийн дунд давж заалдах шатны 1 шүүх. Энэ чинь зүгээр чи давж заалдах эрхгүй гэсэнтэй ижил юм болчихоод байгаа байхгүй юу. Аливаа шүүхийн тогтолцооны үндсэн алтан зарчим нь бол шийтгүүлсэн хүн давж заалдах эрхээр бүрэн хангагдсан байх ёстой. Энэ эрхийг л зүгээр байхгүй болгосон. Тэгээд сая шүүмжлээд байхаар нь яаж залилж байгаа юм гэхээр хуучин Ховд руу очиж давж заалддаг байсан бол одоо шүүгч нар нь сард нэг удаа очоод шийдчихнэ гээд залилаад байх юм. Хэрэг дээрээ давж заалдах эрх байхгүй л болчихож байгаа юм. ШЕЗ их сонин мэдээлэл хийсэн. “5-хан мянган хүн давж заалдлаа. Манай шүүх их мэргэн шийдвэр гаргаж байна” гэж 2-3 дахин багаслаа гэж өөрийгөө магтаж байгаа юм. Наадах чинь юу гэж байна гэхээр давж заалдах эрх байхгүй болсон, чирэгдлийн нэмэр гээд зүгээр хаяж байгаа байхгүй юу. Үүнийг судалж үзэх юм бол энэ чиглэлээр бид нар хамтарч ажиллахад бэлэн байна. За дараачийн асуудал тэр Дээд шүүхийн хариуцлагын асуудал. Энэ Дээд шүүх өөр шийдвэр гаргасны төлөө, илтэд хууль зөрчөөгүй бол хариуцлага тооцоход хэцүү. Ер нь одоо ам нээснийх уушиг нээ гэж үг байдаг. Энэ шүүгчийг бүх насаараа томилдог Үндсэн хуулийн одооны томилгооны механизм цагаа олсон шийдвэр биш гэж би шууд хэлдэг хүн. Мулгуй хүнд хууль битгий бариул, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг мэргэдийн үг байдаг. Цаг нь болоогүй нөхцөл нь болоогүй байхад энэ шүүхэд бүх насаар нь томилдог эрх мэдэл өгсөнөөс шалтгаалан өнөөдөр шүүхийн дураараа авирладаг бүх үүр уурхай нь энэ болчихоод байгаа юм. Одоо энэ Үндсэн хуулийн өөрчлөлт дээр үүнийг ярьж чадах юм уу, үгүй юм уу. Энэ их төвөгтэй асуудал ярьлаа шүү. Илтэд хууль зөрчөөд авлига, хахууль авчихаагүй бол тэр Дээд шүүх өөр шийдвэр гаргасны төлөө Дээд шүүхийн шүүгч нартай хариуцлага тооцох маш хэцүү. Зүгээр л бараг боломжгүй гээд хэлчихэд болохоор. Өнөөдөр тэр би төр, шүүх, мөнгө 3-ыг холбож нэг юм ярив аа. Энэ чинь тэнд явагдаж л байгаа байхгүй юу. Жишээ нь Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын дарга 6 жилийн хугацаатай томилогддог Үндсэн хуулийн хугацаатай юм л даа. Тэрийг одоогийн ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө бүгдийг сольсон. Тэр өөрөө ямар дохио байсан юм гэхээр хууль хяналтын гол байгууллагын удирдлагууд улс төрийн эргүүлэгт орох зөрчил болж хувирсан даа. Тэрийг дагасан олон олон муу юмнууд 2009 оноос хойш явагдсан даа. Сонгуулийн мөчлөгөөр дарга нарыг нь солиод ирэхээр энэ хууль хяналтын байгууллага чинь өөрөө улс төрийн байгууллага болоод, тэгээд нөгөө хэлмэгдүүлэлт дагуулдаг аюул чинь эндээ л байгаа. Уг нь бол засчихад амар гэхдээ маш хэцүү асуулт тавьж байнаа гэдгийг би хэлье. Ямар хуулийн нөхцөл дээр бууж очих юм гэж сая Должинсүрэн асуулаа. Би юм ярихдаа 2002 оны хуулиудыг цаашдаа тогтвортой мөрдөх ёстой гэдэг үг хэлсэн юм. “Трансперенси Интернэшнл” ТББ Л.Төр-Од: Юуны өмнө хооцрч ирсэнд уучлал хүсэж байна. Тэгээд илүү хариулт байдлаар хэдэн үг хэлье. 5 минутанд багтаагаад товчхон "Монгол улс ба Авлигын түвшин" гэх энэ асуудлаар товч мэдээлэл хийе гэж бодлоо. Та бүхэн энэ газрын зургыг харж байгаа байх. Дэлхий ба авлигын түвшиний индекс буюу манай Транспренси олон улсын эвсэл байгууллагаас гаргадаг. Үүн дээр авилгал багатай орнууд нь сүүлийн үе ихэвчлэн Скандинавын орнууд, Швейцарь, Канад, Ази Номхон далайн бүс нутагт зөвхөн Сингапур улс л хамгийн бага авилгалтай гэсэн ийм үнэлгээ дүгнэлт гарч байгаа. Хамгийн их авилгалд өртсөн улс орнуудад Сомал, Умард Солонгос,
  • 14. Афганистан, Ирак, Туркменистан, Узбекистан гээд бидний мэдэх улсууд байгаа юм. Манай байгууллагаас авлигын асуудалд дүн шинжилгээ хийх хэд хэдэн аргачлалыг хэрэглэдэг. Хамгийн их олон улсад хэрэглэгддэг судалгааны аргуудыг би энд ингээд жагсаасан байна. Олон улсын авлигын түвшний индекс буюу corruption perception, яахав үүнийг шууд орчуулбал авлигын төсөөллийн индекс гэж байгаа. Энэ corruption perception- ийг манай байгууллага 1995 оноос хойш гаргаж байгаа болон олон нийтийн санал асуулгад үндэслэн улс орнуудын авлигын талаарх төсөөллөөр нь жагсааж байр эзлүүлдэгээрээ онцлог. Манай байгууллагаас төрийн буюу нийтийн эрх ашгийн сонирхолоо урвуулан ашиглах гэсэн өргөн тодорхойлолтоор хэрэглэдгийг бас дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Хоёр дахь том судалгаа бол даян дэлхийн барометр. Энэ нь тухайн улс оронд нийгмийн давхрагуудаас бүрдсэн хүмүүсийг хамруулаад судалгаа гаргадаг. Гурав дахь судалгааны хэлбэр бол үндэсний шударга ёсны тогтолцооны судалгаа. Мөн бид жил болгон Даян дэлхийн авлигын тайлан гэж гаргадаг. Өөрөөр хэлбэл Global Corupption Report гээд. Шүүхийн асуудлаар 2007 онд бид тусгайлан авч судалгаа явуулж байсан. Үүнд бас Монгол улс орсон байгаа. Түрүүн бас асууж байна. Манай улсын авлигын хэмжээ 2010-2011 онд өсөлттөй гараад 2012 оноос ерөнхийдөө тогтвортой бууж байгаа буюу улс орны байр дээшлэх дүгнэлттэй байгаа. “Ил тод байдал сан” ТББ Цэрэнжав: Би ТББ-уудыг төлөөлж оролцож байгаа юм. МАН- д хандаж хэдэн санаа хэлэх гэсэн юм. Юу вэ гэхээр зэрэг манайд энэ эрх зүйн шинэтэгэл энэ тэр гэхийн нөгөө тал нь тэр хуулийг биелүүлэх явдал юм. Энэ бол маш чухал. Энэ бол зоосны нөгөө тал. Тухайн хууль нь шинэчлэгдэж байна уу, сайн хууль байна уу, муу хууль байна уу гэдгээс үл хамаараад тэр хуулийг биелүүлэх гэдэг нь маш том соёл юм. Үүнийг бид дандаа орхигдуулаад байна. Үүнд бид анхаарлаа хандуулах ёстой юм болов уу. Гадны улс орнууд янз бүрийн марзан марзан хууль дүрэмтэй байдаг. Тэрийгээ ч биелүүлээд явж байх юм. Энэ нь тухайн улс орны онцлоготой холбоотой байдаг юм байна. Тэгэхээр түрүүн Нямдорж гишүүний яриад байгаа тогтвортой байдал гэдгийг л би үүнийг гэж ойлгоод байна. Тэр сахилга сёчл бий болохын тулд хугацаа хэрэгтэй. Хууль биелүүлэхийг шаардах хэрэгтэй. МАН өөрөө сөрөг хүчин байж парламентаас хууль биелүүлэхийг шаардаж, энийгээ бүр зарчим болгож эцсээ хүртэл явж чадахгүй бол бид нар үнэндээ яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм л даа. Парламентад маш олон хууль зөрчсөн тохиолдууд гараад байгаа. Энэ бүхнийг МАН залгиад л яваад байгаа. Мэдээж яахав олонхи хүчтэй байгаа байх, цөөнх хүчгүй байгаа байх, гэхдээ эцсээ хүртэл явдаггүй. Ойлголцлоо, зөвшилцлөө, ард түмний эрх ашгийг бодлоо барилаа гээд л тэрнээс гадна хуулийг сахих, хуулиа мөрдөх гэдэг асуудал маань алхам алхмаар орхигдсоор байгаад өнөөдрийн ийм байдалд хүрч байна гэж бодож байна. Хуулийн сургуулиудын төлөөлөл Цэрэнжамц: Сонгуульд хандив авдгаа л больмоор байна. Хандив авчихаад нам эвсэл УИХ нь өөрсдөө барьцаалагдаад гарсан хойноо тэд нартаа ямар нэгэн юм өгөхгүй бол болохгүй болчихдог. Анхнаасаа хандив мөнгө өгөөд ороод ирсэн хүмүүс чинь ямар нэг албан тушаалд очихоороо хандив өгсөн мөнгөө эргүүлж илүү үржүүлж олж авахаа бодно. Ингэхээр төрийн алба болон хаа сайгүй авлигад орох нь гарцаагүй. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе. Өөрсдөө эхлээд авлига авахаа больчих. Адаглаад таны доор ажиллаж байгаа хүмүүс манай дарга авлига авдаггүй сайн хүн, надад итгэж намайг ажилд авсан учраас би энэ хүний нэр хүндийг гутаахгүйгээр ажиллах ёстой гээд ажиллах болно. Жишээ нь адаглаад энэ форумын тараах материалыг бид нарын татвараас авсан мөнгөөр хийсэн үү эсвэл хэн нэгний ивээн тэтгэлэгээр хийсэн үү. В.Удвал: За та бүхний саналыг бүгдийг бид цаашаа уламжлах болноо. УИХГ Ц.Нямдорж: Протоколдоо энэ хүмүүсийн хэлсэн санаануудыг сайн тэмдэглээрэй. Энэ хандив авахаа боль гээд маш чухал асуудлыг сая тэр багш хэлж байна. Үүнийг бас тусгаарай.