More Related Content
Similar to Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн (20)
More from Ankhbileg Luvsan (20)
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
- 1. УСАЛГААТАЙ ҮР ТАРИАНЫ СЭЛГЭЭНД ДАРШ, ТЭЖЭЭЛИЙН ТАРИМЛЫГ
СУДАЛСАН ДҮН
Балжинням. Г, магистр ЭШДэдА,
Мөнхцэцэг. Ч, магистр ЭШДэдА,
baljka9192@yahoo.com, 88029192
Хураангуй
Манай орны байгаль цаг уурын нөхцөл хуурайшиж буй өнөө үед бэлчээрийн
ургамлын төрөл зүйл хомсдож, ургацын хэмжээ буурсаар байна. Үүний улмаас
малын тоо толгой, тарга хүчинд муугаар нөлөөлж, хорогдол зэргээс улс орны
эдийн засагт хохирол учирч олон тооны малчин өрх амжиргааны эх үүсвэргүй
болох явдал тохиолдсоор байна. Энэ бүхнээс гарахын тулд манай малчид,
фермерүүд өөрсдийн хэрэгцээнд зориулан шимт чанар сайтай, тэжээл бэлтгэж
нөөцлөх явдал хамгийн чухал асуудлын нэг болоод байна.
1990 онд 117.8 мянган га-д тэжээлийн ургамал тариалж 521.7 мянган тонн
ургац хурааж байсан бол 2008 онд дөнгөж 5.5 мянган га-д тариалж 1990 оныхаас
26.5 дахин бага буюу 19.9 мянган тонн ургац хураан авчээ. Мөн 2008 онд бэлтгэсэн
нийт тэжээлийн 61.6%-ийг бүдүүн тэжээл, 2%-ийг гар тэжээл, 0.05%-ийг хүчит
тэжээл, 3.1%-ийг эрдэс тэжээл 33.1%-ийг үйлдвэрийн тэжээл эзэлж байна. Монгол
орны мал аж ахуйг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэхэд байгалийн
бэлчээрийг сайжруулахаас гадна тэжээлийн нэг наст ургамлыг тариалж ашиглах нь
чухал асуудлын нэг юм.
Түлхүүр үг: сэлгээ, ногоон тэжээл, дарш, үржил шим, ногоон масс
Үндэслэл
Дэлхийн хэмжээнд температурын өсөлтийн нэг хэм тутамд үр тарианы ургац
8-10 ц/га-аар буюу 2030-2040 онд хамгийн багаар бодвол 18-20%, хамгийн ихээр
бодвол 30-70%-иар буурч болзошгүй хэмээн анхааруулж байна. Дархан-Уул
аймгийн Хонгор сумын үр тарианы талбайд цаг уур орчны шинжилгээний албанаас
1987-2007 онд хийсэн хэмжилт, судалгаагаар зусах буудайн ургац жил бүр
- 2. дундчаар 0,28 ц/га-аар буурч байна гэсэн дүн гарчээ. Иймээс бид тариалангаа
боломж бололцооны хирээр усалгаанд шилжүүлэх, түүнд тохирсон тариалах
болон бордох технологи, ээлжлэн тариалах систем боловсруулах чиглэлээр
тариалангийн технологио шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
Манай нөхцөлд усалгаатай талбайд таригдаж байгаа таримал тэдгээрийг
сэлгэх технологи дараах үндсэн шаардлагыг хангах учиртай.
- Усалгаатай тариаланд 4-өөс доошгүй ээлжтэй сэлгээ мөрдөх
- Сэлгээнд үндсэн таримлаас гадна хөрс сайжруулах болон тэжээлийн
таримал оруулж өгөх
Манай үйлдвэрлэгчид усалгаатай тариаланг нэмэгдүүлж байгаа ч
бизнесийн сонирхолын дагуу буудай, эсвэл рапс дагнан тариалах бодлого
баримталж байгаа нь өмнөх алдаагаа давтаж дахин уналтанд орох үндсэн нөхцөл
болно.
Манайтай нилээд төстэй гэгдэх баруун Сибирийн усалгаатай тариалан
эрхлэх туршлагаас харахад сэлгээний 10-15%-д үр тариа, 10-15%-д даршны
ургамал (гол төлөв эрдэнэ-шиш), нэг наст өвс 20-30%, бусад хэсгийг олон наст үет
болон буурцагт ургамал тариалах чиглэл барьж байна. Өөрөөр хэлбэл хөрсний
үржил шимийг тогтвортой байлгахад онцгой анхаарч байна. Нөгөө талаар
эрчимжсэн суурин мал аж ахуйгаа таримал тэжээлээр хангахад чиглэгдэж байгаа
юм.
Шинэлэг тал
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг сорих, түүний
хөрсний үржил шимд үзүүлэх нөлөөллийг илрүүлэхэд оршино.
Судалгааны материал, аргазүй
Судалгааны ажлыг 2013-2014 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд
орших УГТСЭШХүрээлэнгийн /услалтын системтэй/ талбайд явуулсан. Үр тариа,
төмс, буурцагт болон 1 наст тэжээлийн таримлууд оролцсон 4 талбайт ээлжлэн
тариалалтын 2 хэвшил, 3 давталттайгаар нийт 24 дэвсэгт рендомизийн аргаар
байршуулсан. Туршлагын талбайн 1 дэвсгийн хэмжээ 1000 м2
/25x40м/.
- 3. - Рапсыг /хятад/ 5-р сарын 14-нд 2-3 см-ийн гүнд 10-12 кг/га бүхий үрийн
нормоор, наранцэцгийн /Енесей/ сортын үрийг 20-25 кг/га бүхий үрийн
нормоор 6-7 см-ийн гүнд 5-р сарын 14-нд СЗС-2.1 үрлэгчээр өргөн мөрөөр
тус тус тариалав.
Судалгаанд хамрагдсан ээлжлэн тариалалтын хэвшлүүд
4-н талбайт ЭТС.
А.1.Вандуй /Үр авах/ Б. 1.Төмс
2.Буудай 2.Буудай
3.Арвай 3.Хүнс буурцагтан – /Бөөрөн шош/
4.Дарш - /Наранцэцэг/ 4.Ногоон тэжээлд - /Рапс/
Судалгааны үр дүн
Бид судалгаа явуулсан жилүүдэд ургамал ургалтын хугацаанд 2-3 удаа
350-400м3
/га нормоор усалгааг явуулсан.
Судалгаа явуулсан 2013-2014 онуудад 4 талбайт сэлгээний үр тарианы
дараа тэжээлийн үет таримал болох наранцэцэг тариалахад хөрсний 0-20 см
гүний ялзмагийн агуулалтыг 0.14%- иар, буурцагтны дараа рапс тариалахад
0.18%- иар тус тус нэмэгдүүлж байв /Хүснэгт-1/.
1.Дарш, тэжээлийн таримлын 0-20см гүний хөрсний үржил шимд
сэлгээний нөлөө, (2013-2014 он)
№ Хувилбар
Ялзмаг, %
NO3-N,
мг/кг
P2O5,
мг/100 г
K2O,
мг/100 г
Тарилтын
өмнө
Хураалты
ндараа
Тарилтын
өмнө
Хураалты
ндараа
Тарилтын
өмнө
Хураалты
ндараа
Тарилтын
өмнө
Хураалты
ндараа
1
Вандуй-Буудай-
Арвай-Наранцэцэг
1.64 1.78 2.3 2.9 2.3 2.0 7.9 6.3
- 4. 2
Төмс-Буудай-
Бөөрөншош-Рапс
1.80 1.98 3.3 2.6 2.9 3.0 7.1 6.8
Наранцэцгийн 10тн ногоон масс ургахад азот-30кг, фосфор 10кг, кали 45 кг-
ийг тус тус ашигладаг байна /А.Чойжамц 2009 он/. Энэ дүнтэй харьцуулбал бидний
судалгаагаар хөрснөөс ногоон массын ургацтай хамт азот 60.5кг, фосфор 20.2 кг,
кали 90.8кг тус тус алдагдсан байна.
Харин Рапсын 1ц ногоон масс ургахад азот 2.6 кг, фосфор 0.91кг, кали 3.9 кг
тус тус зарцуулагдана. Хуурай массын ургацаар /өвсний ургац/жишиж үзвэл 66.3 кг
азот, 23.2 кг фосфор, 99.4 кг кали тус тус алдагдсан байгаа нь хөрсний үржил
шимийг хамгаалах, нөхөн өгөхөд усалгаатай нөхцөлд ялангуяа бордоо чухлыг
харуулж байна.
Наранцэцгийн сагсаар хийсэн дарш 6.52% тос, 8.35%-ийн уураг, 46.2%- ийн
азотгүй хандлаг бодис агуулна. Түүний ногоон масс нь дангаар болон буурцагтан
бусад тарималтай хольц байдлаар бод малын сайн тэжээл болдог байна.
Рапсын ногоон массаар өвсөн дарш, шахмал тэжээл, өвсөгний гурил зэрэг
олон янзын тэжээл бэлтгэдэг. Нэг кг ногоон массд 2.58г кальци, 0.75г фосфор,
0.28г магни, хүхэр, түүнчлэн цинк, молибден зэрэг микроэлементүүдээс гадна 4.1-
5.1%- ийн уураг, 12-15% хуурай бодис агуулагдана. 1ц ногоон масс нь 16
тэжээлийн нэгжтэй тэнцэх ба шингэцийн коэффициент нь 0.72 байна. Рапсыг
бундуйлалтын сүүлч, цэцэглэлтийн эхээр ногоон тэжээлд хурааж болох бөгөөд энэ
үед ургамалд тэжээлийн бүх элементүүдийн хамгийн тохиромжтой харьцаа бий
болсон байдаг гэж үздэг. Рапсыг эзэнт уриншид хавар эрт тариад 6-р сарын нэг ба
хоѐрдугаар 10 хоногт малын тэжээлд хадаж, намар хэнзийг нь ногоон тэжээлд
ашигладаг болно.
Тэжээлийн таримлын хамгийн их ногоон масс үүсэх үе шат болох
цэцэглэлтийн үе шатанд хэмжилт хийж үзэхэд 4 талбайт сэлгээний рапс /ногоон
тэжээл/ 108.4 ц/га, наранцэцэг /дарш/ 201.8 ц/га буюу рапсаас 93.4 ц/га – аар ахиу
ургац бүрдүүлж байв (тахирмаг-1).
1. Таримлын ногоон масс, өвсний ургац, ц/га 2013-2014 он
- 5. Тайлбар: - Төмс-Буудай-Бөөрөншош-Рапс
- Вандуй-Буудай-Арвай-Наранцэцэг
Дарш, ногоон тэжээлийн таримлын ногоон массыг хатааж хуурай жинд
шилжүүлэхэд байгалийн хадлангаас /8 ц/ даруй 3.2-5.6 дахин их, сайн чанарын
ургац хураан авах боломжтой нь харагдаж байна.
Иймд усалгаатай тариаланд хөрс сайжруулах, хөрсний үржил шимийг
тогтоон барих, тэжээлийн арвин ургац авах чиглэлээр дээрхи 2 төрлийн 4 талбайт
сэлгээг бордоотой зөв хослуулан хэрэглэх нь өндөр ургац авах боломжтойг
харуулж байна.
Дүгнэлт
1. Усалгаатай тариаланд дарш, тэжээлийн ургамал тариалахад зөв сэлгээ
мөрдөхөөс гадна хөрсний үржил шимийг хамгаалж сайжруулахад бордоо
чухал ач холбогдолтой рсний үржил шимийг хамгаалж сайжруулахад бордоо
чухал ач холбогдолтой нь харагдаж байна.
2. Тэжээлийн таримлын хамгийн их ногоон масс үүсэх үе шат болох
цэцэглэлтийн үе шатанд 4 талбайт сэлгээний рапс /ногоон тэжээл/ 108.4
ц/га, наранцэцэг /дарш/ 201.8 ц/га буюу рапсаас 93.4 ц/га – аар ахиу ургац
бүрдүүлж байв. Ногоон массыг хатааж хуурай жинд шилжүүлэхэд байгалийн
хадлангаас /8 ц/ даруй 3.2-5.6 дахин их, сайн чанарын ургац хураан авах
боломжтой нь харагдаж байна.
Ном зүй
108.4
201.8
25.5 44.8
0
50
100
150
200
250
Т- Б- Ш- Р В- Б- А- Н
Цэцэглэлтийн үед
Ногоон масс, ц/га Өвсний ургац, ц/га
- 6. 1. Мижиддорж Ж. “Хөрс хамгаалах газар тариалан”. Дархан 2012 он
2. Мижиддорж Ж. “Монгол орны экосистем түүний тулгамдсан асуудал”. Дархан
2014 он
3. Мөнхжаргал О. “Зусах рапс тариалах технологи” УБ хот 2013 он
4. Чандмань Д, Адъяабазар Д. “Услалтын мелиораци” УБ хот 2008 он
5. Эрдэм шинжилгээний бүтээл №30. УГТЭШХ, Дархан-Уул аймаг, 2013
6. Умберто Бланко, Раттан Лал. Хөрс хамгаалах менежментийн зарчим.
Орчуулга. Улаанбаатар. 2011 он
7. “Таримал тариалах технологи зөвлөмж”, УБ хот, 2013 он
8. Чойжамц А. “Ургамлыг бордох менежмент”, УБ хот, 2009 он
9. ”Хөрсний үржил шимийг сайжируулах арга, технологи” сэдэвт онол
үйлдвэрлэлийн бага хурлын эмхэтгэл, УБ 2014 он