SlideShare una empresa de Scribd logo
1 de 10
Descargar para leer sin conexión
ДАРХАНЫ ТҮҮХ, БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ХАДГАЛАХ,
ХАМГААЛАХ НЬ
Жамбалдорж.Д, дэд проф
Дархан Дээд Сургууль
Хураангуй
“Соѐлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг сайжруулж,
тус аймгийн 4 сумдын нутаг дэвсгэрт орших соѐлын өвийн жагсаалтыг сум
бүрээр гаргаж, ангилан, мөн эвдэж сүйтгэсэн соѐлын өвийн жагсаалтыг
гаргаж, иргэд, хүүхэд, залуучуудад тэдгээрийг хайрлан хамгаалах үзэл
төлөвшүүлэх олон ажил зохион байгуулах боломжийн талаар шинэлэг
санаанууд дэвшүүлж, дүгнэлт хийв.
Түлхүүр үг: Соѐл, өв, ирээдүй, хөгжил.
Оршил
УИХ-аас батлан гаргасан “Соѐлын өвийг хамгаалах тухай” хуулийг
хэрэгжүүлэх зорилгоор Дархан – Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор,
Орхон сумдын нутаг дэвсгэрт орших түүх, соѐл болон байгалийн дурсгалт
зүйлсийг бүртгэн жагсаалт хийж тэдгээрийг хадгалан хамгаалж, иргэд,
хүүхэд, залуучуудад таниулах ажлыг Аймгийн музейн Бүртгэл мэдээллийн
санч, ажилтнууд хийх ѐстой. Төрийн ачаа ихдээд, ачаагаа даахаа больжээ.
Иймээс ТББ-ууд, сайн дурынхан тэдний ачаанаас дундлан үүрэлцэж болох
боломж бий.
1961 онд Дархан хот байгуулагдсанаас хойш нийт 82 хөшөө, баримал,
түүх соѐлын дурсгалт зүйлсийг барьж босгосноос Хуримын ордны өмнөх
залуу хосын зэс хөөмөл, Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал,
Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал, Залуучуудын театрын гаднах
“Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл, ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх
“Энхийн цагаан тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг, “Тэмээ, буга хоѐр”
баримал, Алтанхундага дахь дурсгалын багана, Богочийн хөтөл, Манхан
толгойн хөшөөний бичээс бүхий өнгөт металл, төмрийг эвдлэн авч
сүйтгэжээ.
Иймээс эдгээр хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг сэргээн босгох
талаар нэгэнт бодож, хийх цаг нь болжээ. Хөшөө дурсгал түүх өгүүлнэ.
Сэдэв сонгосон үндэслэл: Дээр нэр дурьдагдсан 9 хөшөө, баримал,
зэс хөөмөл зэргийг олон сая төсвийн хөрөнгөөр социализмын үед байгуулж
босгоод, дараа нь хариуцах эзэн, харуул хамгаалалттгүй орхисоноос
тэдгээрийг ашиг хонжоо хайсан шунаг сэтгэлтнүүдийн бузар гарт
устгуулжээ.
Судалгааны ажлын зорилго: Аймгийн нутаг дэвсгэрт орших улсын
төсвийн болон хувийн хөрөнгөөр босгосон бүх хөшөө, түүх соѐлын дурсгалт
зүйлсийг ангилан судалгаа хийж, Хуримын ордны өмнөх залуу хосын зэс
хөөмөл, Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал зэрэг 9 хөшөө, түүх,
соѐлын дурсгалт зүйлсийн гашуун түүхийг иргэд, хүүхэд, залуучуудад
ойлгуулан таниулж, соѐлын өвийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэн
хүмүүжүүлэхэд оршино.
Судалгааны ажлын зорилтууд:
1. Аймгийн нутаг дэвсгэрт орших улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр
босгосон бүх хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг ангилан судалгаа хийх
2. Хуримын ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл
3. Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал, Ардын өргөн чөлөө
дэх “Мэлмий” баримал
4. Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл
5. ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан тагтаа”
барималын хүрэл бөмбөрцөг, “Тэмээ, буга хоѐр” баримал
6. Алтанхундага дахь дурсгалын багана, Богочийн хөтөл, Манхан
толгойн хөшөөний бичээсийн талаар сурвалжлан судалгаа хийх зэрэг
болно.
Судалгааны аргууд:
Дотоод, гадаад ажиглалтын, баримт бичиг, эх зохиол судлах, түүвэр
судалгааны, хүснэгтийн,графикийн, ярилцлагын, нэгтгэн дүгнэх аргууд.
Судалгааны хэсэг
“Дархан – Уул аймгийн соёлын өвийг ангилах нь”
Дархан – Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын
нутаг дэвсгэрт 80 гаруй хөшөө, түүх, соѐлын дурсгалт зүйлс байдаг.
Эдгээрийг 18 бүлэгт ангилан судалж үзлээ. Үүнд:
1. Археологийн олдвор – 8
2. Хот, байгуулалтын ойд зориулсан хөшөө, барималууд – 26
3. Түүхэн хүмүүст зориулсан уран барималууд -10
4. Уран барималууд – 23
5. Чингис хааны түүхтэй холбоотой газар, дурсгалууд – 5
6. Ардын Хувьсгалын түүхтэй холбоотой газар, хөшөө, дурсгалын багана
– 5
7. Тахилгат уул, овоо, толгой, мод – 15
8. Буддын сүм хийд, тэдгээрийн тууриуд, бурхан багшийн сэрэг дүр – 13
9. Суврагууд – 10
10. Агуй – 5
11. Амьтдын дүрс бүхий барималууд – 30
12. Ханын шигтгэмэл зураг /мозайка/ - 4
13. Ханын дурсгалын самбар – 5
14. Чулуун сийлбэр – 15
15. Рашаан – 3
16. Сумын төв, шохойн заводын туурь – 2
17. Хөөмөл дурсгал – 4
18. Хүрэл хөшөө, дурсгал – 9
Дээрх түүх, соѐлын дурсгалт зүйлсээс гадна Дархан сумын нутаг дэвсгэрт
/Хуримын Ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл, ах дүүгийн найрамдалт
хотуудын нэг баримал, “Мэлмий” баримал, “Урлагийн мод”-ны нэг зэс
хөөмөл, “Энхийн цагаан тагтаа” баримал, Манхан толгойн хөшөө/, Хонгор
сумын нутаг Зулзагын голын “Залуу нас” амралтын газраас зүүнтээ орших
Богочийн хөтөлийн хөшөө, мөн Хараа голын баруун эрэгт одоогийн Сэлэнгэ
аймгийн Сайхан сумын нутагт орших Алтанхундага дахь дурсгалын баганын
бичээс бүхий төмөр пайзыг авч сүйтгэсэн зэрэг эвдэж сүйтгэсэн 7 соѐлын
өвүүд бий.
График - 1 . Соёлын өвийг ангилсан судалгаа:
5
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
Дархан, Хонгор сум дахь эвдэж сүйтгэсэн соёлын өвийн
жагсаалт гаргах нь:
Хуримын Ордоны өмнөх залуу хосын зэс хөөмөл
Дархан хотын Хуримын Ордонг 1984 оны VI сард барьж ашиглалтанд
оруулжээ. Тэр цагаас олон мянган залуус гэрлэлтээ бүртгүүлсэн, гал
голомтоо бадраан хуримаа хийсэн.
Тус Хуримын Ордоны өмнө залуу хосын сууж буй 2 м өндөртэй зэс
хөөмөлийг УБ хотын Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн уран баримлын
багш Хайнзангийн Цэгмид бүтээж байрлуулжээ. Энэ зэс хөөмөл 1990- ээд
он хүртэл нилээд хэдэн жил байсан, харамсалтай нь ашиг хонжоо хайсан
шунаг сэтгэлтнүүдийн бузар гарт сүйтгэгдсэн гашуун түүхтэй.
Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал
6-р хорооллын Бурхантын гудамжинд 1988 онд Дархан хотын урчуудын
эвлэлийн салбарын дарга, уран бүтээлч Чүлтэмийн Болдбаатарын
загвараар барьсан дөрвөн баримал байдаг. Эдгээр баримлууд анх
Найрамдлын Дархан хотыг байгуулсан социалист 5 орны ах дүүгийн
найрамдалт хотуудын бэлгэ тэмдгүүдийг керамикаар хийж голд нь
суурилуулсан юм. Харамсалтай нь керамик бэлгэ тэмдгүүд хагарч үрэгдсэн
тул одоогийн хэлбэрээр сэргээн завсарлан барьжээ. Анх таван баримал
барьсан ч хамгийн хойд талын баримлыг машин дайрч нураасан, суурь нь
одоо ч бий.
Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал
Шинэ Дарханд Ардын өргөн чөлөөнд замын голын тусгаарлах хэсэгт уран
барималч Ц.Намдаг, Д.Чинбат нар 1991 оны хавар барьсан дөрвөн баримал
бий. Эдгээр барималуудыг тойрог руу өгсөх дарааллаар байрлуулсан. 1-р
баримал – “Өглөө”, 2-р баримал – “Хавар”, 3-р баримал – “Шөнө”, 4-р
баримал “Мэлмий” /одоо энэ баримал байхгүй, машин дайрч сүйтгэжээ./, 5-р
баримал – “Амьдрал” нэртэй.
“Өглөө” барималд ургах нарын аруйн шинэхэн туяаг хүүхэд насны
баяр баясгалантай адилтган зүйрлэсэн юм. “Хавар” барималд урь орж, цас
хайлан 4 зүгт байгаль дэлхий сэргэхэд хөгшин хүн өөрийгөө залуу болсон
юм шиг санана гэсэн санаа дэвшүүлжээ. “Шөнө” баримил нь одод түгсэн
шөнийн тэнгэрийн үй олон од гариг эрхэсийг дүрслэхийг зорьсон. “Мэлмий”
барималд хүний мэлмий тунгалаг байж хорвоо ертөнцийг зөвөөр харж чадна
гэсэн санааг илэрхийлдэг. “Амьдрал” барималд хүмүүний амьдралыг
эмзэг түүхий өндөгтэй зүйрлэн, зорилгодоо хүрэхийн төлөө үүрд мөнхөд
тэмүүлж явахыг бэлгэдэж дүрсэлсэн юм.
“Тэмээ, буга хоёр” баримал
Эдгээр баримлуудыг Монгол ардын “Тэмээ, буга хоѐр” үлгэрээс сэдэвлэн
уран барималч Д.Буяндалай 1979 онд барьсан юм. Анх Политехникумын
(одоогийн “Од” цогцолборын А байр) зүүн талын хашаанд байсан. Одоо
тэмээ нь Хүүхэд залуучуудын соѐл, амралтын төв дотор, харин эвэргүй
бугын баримал хуучин байрандаа бий. Тэмээний баримлын суурин дээр:
“Сургуулийн 40 жилийн ойд дурсгав. 1979 оны төгсөгчид” гэсэн бичиг буй.
“Тэмээ, буга хоѐр” Монгол ардын үлгэрийн эвэртэй тэмээний хөшөөг хуучин
байранд нь авчирч байрлуулах шаардлагатай.
Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс
хөөмөл
Энэ хоѐр хөшөөг 1978 онд Залуучууд театр анх байгуулагдахад
Улаанбаатар хотын уран барималч Р.Энхтайван барьжээ. Харамсалтай нь
1990-ээд онд нэг хөшөөг нь хөрөөдөн авч сүйтгэсэн юм. Хөшөөний өргөн нь
1.6м, өндөр нь 2м.
ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан
тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг
Оросын Холбооны Улсын Ерөнхий Консулын Газрын өмнө нэгэн баримал
бий. Энэ баримлыг 1988 оны хавар уран бүтээлч Чүлтэмийн Болдбаатарын
эх загвараар БҮК-д цутгаж Дархан хотын урчуудын эвлэлийн салбарын уран
бүтээлчид угсарчээ. Энэхүү барималд энх тайвны бэлгэдэл-энхийн цагаан
тагтааг дүрсэлж, голд нь дэлхийн бөмбөрцгийг хүрлээр цутгаж байрлуулсан
байв. Харамсалтай нь бөмбөрцгийг эвдэж сүйтгэжээ.
Алтанхундага дахь дурсгалын багана
Хараа голын доод гүүрнээс 4-5 зм зайтай Улаан эргийн баруун хойхно
орших Алтанхундага хэмээх эргэн тойрон алтан шаргал элсээр
хүрээлэгдсэн хонхорын баруун дээр 1921 оны Ардын хувьсгалын үед
журамт цэрэгт агт морьд хоол хүнс нийлүүлсэн нутгийн ардуудыг гамин
цэргүүд хоѐр гэрт бөөгнүүлэн галдан шатаажээ. Эдгээр эрэлхэг зоригт
ардуудад зориулж 1986 оны 6-р сарын 25-нд босгосон дурсгалтай багана
байдаг. Харамсалтай нь дурсгалын баганан дээр байрлуулсан бичээс бүхий
төмрийг мултлан авч сүйтгэжээ.
Богочийн хөтөл
Зулзагын голд “Залуу нас” амралтын газраас зүүн урагш 1 км зайтай
орших Богочийн хөтөл дээрх 4м гаруй өндөр хөшөөг 1980 оны 6-р сарын 25-
нд Монголын хувьсгалчдын өдрийг тохиолдуулан Ардын журамт цэрэг
гамин, цагаантны үлдэгдлийг бут цохисны дурсгалд зориулан босгожээ.
1921 оны 6-р сарын сүүлчээр Ардын журамт цэрэг Хиагтаас Нийслэл Хүрээг
чөлөөлөхөөр явж байхдаа энэ хөтөл дээр үлдэх үед нутгийн ардууд цэргийн
хүнсэнд шар үхэр өгч тусалж байв. Хөшөөг сэргээн засварлах
шаардлагатай.
Манхан толгойн хөшөөний бичээс
Хуучин Дарханд гэрлэх ѐслолын ордоны баруун урд талд орших
хөшөө бөгөөд түүний хойд талын баганы цонхон дотор давхар уулсаар
Монгол нутгийн байгаль, эх барилгын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн бол
урд баганы цонхон дотор монгол гэрийг зуржээ. Мөн хөшөөний эргэн тойрон
орчмыг жижиг хавтанцар суулган тохижуулсан байлаа. Харамсалтай нь тус
хөшөөн дээр байрлуулсан бичээс бүхий төмрийг мултлан авч сүйтгэжээ.
Шинээр дэвшүүлж буй санаа:
1. Дархан суманд МУ-ын Төрийн гурван өндөрлөгүүд болон гадаадын албан
ѐсны төлөөлөгчид ирэхэд цэцэг өргөх хөшөө алга. Иймээс Чингис хааны
хөшөөг
“Найрамдал” талбайн урд талд Морьт хөшөөний дэргэд босгох боломжтой.
2. Дээрх 8 хөшөөнүүд болон одоогийн “Од” цогцолборын хичээлийн “А” байрны
хашаан дотор Монгол ардын “Тэмээ, буга хоѐр” үлгэрээс сэдэвлэн 1979 онд
барьсан барималын тэмээг авчирч байранд нь буцааж байрлуулъя! Эсвэл
шинээр хийе!
3. Олон сая төгрөг зарж босгосон хөшөө, соѐлын өвүүдээ хяналтын камерын
системд хамруулж, шөнийн цагт гэрэлтүүлэгтэй болгох шаардлагатай.
4. Шинээр байгуулсан хөшөө, дурсгалын дэргэд самбар, байгалийн чулуун
дээр тус хөшөөний санаачлагч, уран барималч, ивээн тэтгэгч, зориулалт,
хийсэн материал, он сарын тухай мэдээлэл оруулж бичиж хэвших нь зүйтэй.
5. Дархан сумын 1-р хорооллын 18-р байрны өмнөх “Загасчин хүүхдүүд”,
нэгдсэн эмнэлгийн хашаанд доторх “Буга, согоо хоѐр” баримал зэрэг
барималуудыг шинэчлэн сэргээн босгож усан оргилуурын зориулалтаар
ашиглах нь зүйтэй.
Дүгнэлт
1. “Төвийн бүсийн аялал жуулчлалын сургалт, судалгааны төв” ТББ-аас
Дархан – Уул аймгийн 4 сумдын нутаг дэвсгэрт орших 83 соѐлын өвийн
жагсаалтыг сум бүрээр гаргаж цаашид хамгаалалтад авахаар боллоо.
2. Дархан – Уул аймгийн нутаг дэвсгэрт орших дээрх соѐлын өвүүдийг 18
бүлэгт хуваан ангилан судалж байна.
3. Дархан, Хонгор сум дахь эвдэж сүйтгэсэн 9 соѐлын өвийн жагсаалтыг
гаргаж, иргэд, хүүхэд, залуучууд, оюутнуудад сурталчлан соѐлын өвийг
хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх ажлууд зохиож байна.
Ном зүй:
1. Алтангэрэл Ж “Дарханыг дархлагдсан дурдатгал” Дархан, 1988.
2. Алтангэрэл Ж “Домогт комиссар” Дархан, 1989.
3. Алтангэрэл Ж “Дархан бүтээн босголтын он жилүүд” Дархан, 2001.
4. Батдэлгэр Ч “УБ хот орчмын хөдөө аж ахуйн бүс” УБ, 2007.
5. Гармаа Д нар “Найрамдлаар овоглосон хот” УБ, 1985.
6. Гомбосүрэн С, Сүрэнжав Ж “Хотын сайн сайхан үйлсийн сан хөмрөг”
Дархан, 1981.
7. Гүрринчин И “Миний Дархан – Манай хот – Найрамдлын өргөө” Дархан,
1985.
8. Жамбалдорж Д “Хөтөч тайлбарлагч, орчуулагч нарын мэдвэл зохих газар
усны домог” Дархан, 2003.
9. Жамбалдорж Д “Дархан нутгийн газар, усны товчоон” Дархан, 2004.
10.Жамбалдорж Д “Дархан – Уул аймгийн аялал жуулчлалын газрын зураг”
Дархан, 2008. (англи хэлээр)
11.Жамбалдорж Д, Амарбат Д “Дархан нутгийн түүх, соѐлын дурсгалууд”
Дархан, 2009. (монгол, англи хэлээр)
12.Лхагваа Чой нар “Амжилтаараа тодорсон аваргууд” Дархан, 1984.
13.Майдар Д “Монголын архитектур ба хот байгуулалт” УБ, 1972.
14.Тарва Д “Найрамдлын Дархан” УБ, 1980.
15.Чүлтэм Н “Монголын уран барилга” УБ, 1980.
16.“Amazing buildings of the World” UK, 2004.
17.“Guinness World Records” London, 2005.
18.Jame Blunden “Mongolia The Bradt travel guide” UK, 2004.
19.“Улан – Удэ – столица Бурятий” Улан – Удэ, 2012.

Más contenido relacionado

La actualidad más candente

Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а группСуралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а группMaasuren Baasanbayar
 
Том үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptxТом үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptxRAYB
 
Барилгын зураг
Барилгын зурагБарилгын зураг
Барилгын зурагGerlee Bayrmaa
 
нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлнүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлMunkhbaatar Chimeddorj
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтMyagaa_1987
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12Xaz Bit
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ
 ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ
ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙBatzorigO Batzorig
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварTemuulen Nyamdorj
 
нүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэлнүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэлYanzaga Ch
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлТүүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлUrtnasanOdontuya
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 

La actualidad más candente (20)

Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а группСуралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
Суралцахуйн удирдамж 6, 7, 8, 9р анги а групп
 
Том үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptxТом үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptx
 
БАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМ
БАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМБАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМ
БАГА БОЛОВСРОЛ - ХӨГЖИМ
 
Барилгын зураг
Барилгын зурагБарилгын зураг
Барилгын зураг
 
нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлнүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолт
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ
 ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ
ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
нүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэлнүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэл
 
Tsagaan sar, hel, soyol
Tsagaan sar, hel, soyolTsagaan sar, hel, soyol
Tsagaan sar, hel, soyol
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлТүүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 

Similar a Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь

New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)bee Bear
 
Дорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууДорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууOtgonjargal Batzorig
 
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"surenee
 
цэцгэн эрхт ловон бурханы хөшөө байгуулах тухай
цэцгэн эрхт ловон бурханы хөшөө  байгуулах тухайцэцгэн эрхт ловон бурханы хөшөө  байгуулах тухай
цэцгэн эрхт ловон бурханы хөшөө байгуулах тухайEvsel Nith
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1bee Bear
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1bee Bear
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6Sainbuyn Baagii
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиунBaterdene Tserendash
 
түүх семинар
түүх семинартүүх семинар
түүх семинарGulim Akhat
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлагCEO ZOL
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгE-Gazarchin Online University
 
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалДорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалbvjinee
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанNational University Of Mongolia
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайланJargalsaihan Buyandelger
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиунBaterdene Tserendash
 
монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдBurenjargal Bat-Orshikh
 

Similar a Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь (20)

New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)
 
Дорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууДорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулуу
 
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
 
цэцгэн эрхт ловон бурханы хөшөө байгуулах тухай
цэцгэн эрхт ловон бурханы хөшөө  байгуулах тухайцэцгэн эрхт ловон бурханы хөшөө  байгуулах тухай
цэцгэн эрхт ловон бурханы хөшөө байгуулах тухай
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
 
түүх семинар
түүх семинартүүх семинар
түүх семинар
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
 
Ayalal 5
Ayalal 5Ayalal 5
Ayalal 5
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалДорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
 
монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлд
 
Mongol toriin belgedel
Mongol toriin belgedelMongol toriin belgedel
Mongol toriin belgedel
 

Más de Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

Más de Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь

  • 1. ДАРХАНЫ ТҮҮХ, БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ НЬ Жамбалдорж.Д, дэд проф Дархан Дээд Сургууль Хураангуй “Соѐлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг сайжруулж, тус аймгийн 4 сумдын нутаг дэвсгэрт орших соѐлын өвийн жагсаалтыг сум бүрээр гаргаж, ангилан, мөн эвдэж сүйтгэсэн соѐлын өвийн жагсаалтыг гаргаж, иргэд, хүүхэд, залуучуудад тэдгээрийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх олон ажил зохион байгуулах боломжийн талаар шинэлэг санаанууд дэвшүүлж, дүгнэлт хийв. Түлхүүр үг: Соѐл, өв, ирээдүй, хөгжил. Оршил УИХ-аас батлан гаргасан “Соѐлын өвийг хамгаалах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Дархан – Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын нутаг дэвсгэрт орших түүх, соѐл болон байгалийн дурсгалт зүйлсийг бүртгэн жагсаалт хийж тэдгээрийг хадгалан хамгаалж, иргэд, хүүхэд, залуучуудад таниулах ажлыг Аймгийн музейн Бүртгэл мэдээллийн санч, ажилтнууд хийх ѐстой. Төрийн ачаа ихдээд, ачаагаа даахаа больжээ. Иймээс ТББ-ууд, сайн дурынхан тэдний ачаанаас дундлан үүрэлцэж болох боломж бий. 1961 онд Дархан хот байгуулагдсанаас хойш нийт 82 хөшөө, баримал, түүх соѐлын дурсгалт зүйлсийг барьж босгосноос Хуримын ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл, Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал, Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал, Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл, ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг, “Тэмээ, буга хоѐр” баримал, Алтанхундага дахь дурсгалын багана, Богочийн хөтөл, Манхан
  • 2. толгойн хөшөөний бичээс бүхий өнгөт металл, төмрийг эвдлэн авч сүйтгэжээ. Иймээс эдгээр хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг сэргээн босгох талаар нэгэнт бодож, хийх цаг нь болжээ. Хөшөө дурсгал түүх өгүүлнэ. Сэдэв сонгосон үндэслэл: Дээр нэр дурьдагдсан 9 хөшөө, баримал, зэс хөөмөл зэргийг олон сая төсвийн хөрөнгөөр социализмын үед байгуулж босгоод, дараа нь хариуцах эзэн, харуул хамгаалалттгүй орхисоноос тэдгээрийг ашиг хонжоо хайсан шунаг сэтгэлтнүүдийн бузар гарт устгуулжээ. Судалгааны ажлын зорилго: Аймгийн нутаг дэвсгэрт орших улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр босгосон бүх хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг ангилан судалгаа хийж, Хуримын ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл, Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал зэрэг 9 хөшөө, түүх, соѐлын дурсгалт зүйлсийн гашуун түүхийг иргэд, хүүхэд, залуучуудад ойлгуулан таниулж, соѐлын өвийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд оршино. Судалгааны ажлын зорилтууд: 1. Аймгийн нутаг дэвсгэрт орших улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр босгосон бүх хөшөө, түүх соѐлын дурсгалт зүйлсийг ангилан судалгаа хийх 2. Хуримын ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл 3. Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал, Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал 4. Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл 5. ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг, “Тэмээ, буга хоѐр” баримал 6. Алтанхундага дахь дурсгалын багана, Богочийн хөтөл, Манхан толгойн хөшөөний бичээсийн талаар сурвалжлан судалгаа хийх зэрэг болно. Судалгааны аргууд:
  • 3. Дотоод, гадаад ажиглалтын, баримт бичиг, эх зохиол судлах, түүвэр судалгааны, хүснэгтийн,графикийн, ярилцлагын, нэгтгэн дүгнэх аргууд. Судалгааны хэсэг “Дархан – Уул аймгийн соёлын өвийг ангилах нь” Дархан – Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын нутаг дэвсгэрт 80 гаруй хөшөө, түүх, соѐлын дурсгалт зүйлс байдаг. Эдгээрийг 18 бүлэгт ангилан судалж үзлээ. Үүнд: 1. Археологийн олдвор – 8 2. Хот, байгуулалтын ойд зориулсан хөшөө, барималууд – 26 3. Түүхэн хүмүүст зориулсан уран барималууд -10 4. Уран барималууд – 23 5. Чингис хааны түүхтэй холбоотой газар, дурсгалууд – 5 6. Ардын Хувьсгалын түүхтэй холбоотой газар, хөшөө, дурсгалын багана – 5 7. Тахилгат уул, овоо, толгой, мод – 15 8. Буддын сүм хийд, тэдгээрийн тууриуд, бурхан багшийн сэрэг дүр – 13 9. Суврагууд – 10 10. Агуй – 5 11. Амьтдын дүрс бүхий барималууд – 30 12. Ханын шигтгэмэл зураг /мозайка/ - 4 13. Ханын дурсгалын самбар – 5 14. Чулуун сийлбэр – 15 15. Рашаан – 3 16. Сумын төв, шохойн заводын туурь – 2 17. Хөөмөл дурсгал – 4 18. Хүрэл хөшөө, дурсгал – 9 Дээрх түүх, соѐлын дурсгалт зүйлсээс гадна Дархан сумын нутаг дэвсгэрт /Хуримын Ордны өмнөх залуу хосын зэс хөөмөл, ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал, “Мэлмий” баримал, “Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл, “Энхийн цагаан тагтаа” баримал, Манхан толгойн хөшөө/, Хонгор
  • 4. сумын нутаг Зулзагын голын “Залуу нас” амралтын газраас зүүнтээ орших Богочийн хөтөлийн хөшөө, мөн Хараа голын баруун эрэгт одоогийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Алтанхундага дахь дурсгалын баганын бичээс бүхий төмөр пайзыг авч сүйтгэсэн зэрэг эвдэж сүйтгэсэн 7 соѐлын өвүүд бий. График - 1 . Соёлын өвийг ангилсан судалгаа:
  • 5. 5 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
  • 6. Дархан, Хонгор сум дахь эвдэж сүйтгэсэн соёлын өвийн жагсаалт гаргах нь: Хуримын Ордоны өмнөх залуу хосын зэс хөөмөл Дархан хотын Хуримын Ордонг 1984 оны VI сард барьж ашиглалтанд оруулжээ. Тэр цагаас олон мянган залуус гэрлэлтээ бүртгүүлсэн, гал голомтоо бадраан хуримаа хийсэн. Тус Хуримын Ордоны өмнө залуу хосын сууж буй 2 м өндөртэй зэс хөөмөлийг УБ хотын Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн уран баримлын багш Хайнзангийн Цэгмид бүтээж байрлуулжээ. Энэ зэс хөөмөл 1990- ээд он хүртэл нилээд хэдэн жил байсан, харамсалтай нь ашиг хонжоо хайсан шунаг сэтгэлтнүүдийн бузар гарт сүйтгэгдсэн гашуун түүхтэй. Ах дүүгийн найрамдалт хотуудын нэг баримал 6-р хорооллын Бурхантын гудамжинд 1988 онд Дархан хотын урчуудын эвлэлийн салбарын дарга, уран бүтээлч Чүлтэмийн Болдбаатарын загвараар барьсан дөрвөн баримал байдаг. Эдгээр баримлууд анх Найрамдлын Дархан хотыг байгуулсан социалист 5 орны ах дүүгийн найрамдалт хотуудын бэлгэ тэмдгүүдийг керамикаар хийж голд нь суурилуулсан юм. Харамсалтай нь керамик бэлгэ тэмдгүүд хагарч үрэгдсэн тул одоогийн хэлбэрээр сэргээн завсарлан барьжээ. Анх таван баримал барьсан ч хамгийн хойд талын баримлыг машин дайрч нураасан, суурь нь одоо ч бий. Ардын өргөн чөлөө дэх “Мэлмий” баримал Шинэ Дарханд Ардын өргөн чөлөөнд замын голын тусгаарлах хэсэгт уран барималч Ц.Намдаг, Д.Чинбат нар 1991 оны хавар барьсан дөрвөн баримал бий. Эдгээр барималуудыг тойрог руу өгсөх дарааллаар байрлуулсан. 1-р баримал – “Өглөө”, 2-р баримал – “Хавар”, 3-р баримал – “Шөнө”, 4-р баримал “Мэлмий” /одоо энэ баримал байхгүй, машин дайрч сүйтгэжээ./, 5-р баримал – “Амьдрал” нэртэй.
  • 7. “Өглөө” барималд ургах нарын аруйн шинэхэн туяаг хүүхэд насны баяр баясгалантай адилтган зүйрлэсэн юм. “Хавар” барималд урь орж, цас хайлан 4 зүгт байгаль дэлхий сэргэхэд хөгшин хүн өөрийгөө залуу болсон юм шиг санана гэсэн санаа дэвшүүлжээ. “Шөнө” баримил нь одод түгсэн шөнийн тэнгэрийн үй олон од гариг эрхэсийг дүрслэхийг зорьсон. “Мэлмий” барималд хүний мэлмий тунгалаг байж хорвоо ертөнцийг зөвөөр харж чадна гэсэн санааг илэрхийлдэг. “Амьдрал” барималд хүмүүний амьдралыг эмзэг түүхий өндөгтэй зүйрлэн, зорилгодоо хүрэхийн төлөө үүрд мөнхөд тэмүүлж явахыг бэлгэдэж дүрсэлсэн юм. “Тэмээ, буга хоёр” баримал Эдгээр баримлуудыг Монгол ардын “Тэмээ, буга хоѐр” үлгэрээс сэдэвлэн уран барималч Д.Буяндалай 1979 онд барьсан юм. Анх Политехникумын (одоогийн “Од” цогцолборын А байр) зүүн талын хашаанд байсан. Одоо тэмээ нь Хүүхэд залуучуудын соѐл, амралтын төв дотор, харин эвэргүй бугын баримал хуучин байрандаа бий. Тэмээний баримлын суурин дээр: “Сургуулийн 40 жилийн ойд дурсгав. 1979 оны төгсөгчид” гэсэн бичиг буй. “Тэмээ, буга хоѐр” Монгол ардын үлгэрийн эвэртэй тэмээний хөшөөг хуучин байранд нь авчирч байрлуулах шаардлагатай. Залуучуудын театрын гаднах “Урлагийн мод”-ны нэг зэс хөөмөл Энэ хоѐр хөшөөг 1978 онд Залуучууд театр анх байгуулагдахад Улаанбаатар хотын уран барималч Р.Энхтайван барьжээ. Харамсалтай нь 1990-ээд онд нэг хөшөөг нь хөрөөдөн авч сүйтгэсэн юм. Хөшөөний өргөн нь 1.6м, өндөр нь 2м. ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын өмнөх “Энхийн цагаан тагтаа” барималын хүрэл бөмбөрцөг Оросын Холбооны Улсын Ерөнхий Консулын Газрын өмнө нэгэн баримал бий. Энэ баримлыг 1988 оны хавар уран бүтээлч Чүлтэмийн Болдбаатарын эх загвараар БҮК-д цутгаж Дархан хотын урчуудын эвлэлийн салбарын уран бүтээлчид угсарчээ. Энэхүү барималд энх тайвны бэлгэдэл-энхийн цагаан
  • 8. тагтааг дүрсэлж, голд нь дэлхийн бөмбөрцгийг хүрлээр цутгаж байрлуулсан байв. Харамсалтай нь бөмбөрцгийг эвдэж сүйтгэжээ. Алтанхундага дахь дурсгалын багана Хараа голын доод гүүрнээс 4-5 зм зайтай Улаан эргийн баруун хойхно орших Алтанхундага хэмээх эргэн тойрон алтан шаргал элсээр хүрээлэгдсэн хонхорын баруун дээр 1921 оны Ардын хувьсгалын үед журамт цэрэгт агт морьд хоол хүнс нийлүүлсэн нутгийн ардуудыг гамин цэргүүд хоѐр гэрт бөөгнүүлэн галдан шатаажээ. Эдгээр эрэлхэг зоригт ардуудад зориулж 1986 оны 6-р сарын 25-нд босгосон дурсгалтай багана байдаг. Харамсалтай нь дурсгалын баганан дээр байрлуулсан бичээс бүхий төмрийг мултлан авч сүйтгэжээ. Богочийн хөтөл Зулзагын голд “Залуу нас” амралтын газраас зүүн урагш 1 км зайтай орших Богочийн хөтөл дээрх 4м гаруй өндөр хөшөөг 1980 оны 6-р сарын 25- нд Монголын хувьсгалчдын өдрийг тохиолдуулан Ардын журамт цэрэг гамин, цагаантны үлдэгдлийг бут цохисны дурсгалд зориулан босгожээ. 1921 оны 6-р сарын сүүлчээр Ардын журамт цэрэг Хиагтаас Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр явж байхдаа энэ хөтөл дээр үлдэх үед нутгийн ардууд цэргийн хүнсэнд шар үхэр өгч тусалж байв. Хөшөөг сэргээн засварлах шаардлагатай. Манхан толгойн хөшөөний бичээс Хуучин Дарханд гэрлэх ѐслолын ордоны баруун урд талд орших хөшөө бөгөөд түүний хойд талын баганы цонхон дотор давхар уулсаар Монгол нутгийн байгаль, эх барилгын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн бол урд баганы цонхон дотор монгол гэрийг зуржээ. Мөн хөшөөний эргэн тойрон орчмыг жижиг хавтанцар суулган тохижуулсан байлаа. Харамсалтай нь тус хөшөөн дээр байрлуулсан бичээс бүхий төмрийг мултлан авч сүйтгэжээ. Шинээр дэвшүүлж буй санаа:
  • 9. 1. Дархан суманд МУ-ын Төрийн гурван өндөрлөгүүд болон гадаадын албан ѐсны төлөөлөгчид ирэхэд цэцэг өргөх хөшөө алга. Иймээс Чингис хааны хөшөөг “Найрамдал” талбайн урд талд Морьт хөшөөний дэргэд босгох боломжтой. 2. Дээрх 8 хөшөөнүүд болон одоогийн “Од” цогцолборын хичээлийн “А” байрны хашаан дотор Монгол ардын “Тэмээ, буга хоѐр” үлгэрээс сэдэвлэн 1979 онд барьсан барималын тэмээг авчирч байранд нь буцааж байрлуулъя! Эсвэл шинээр хийе! 3. Олон сая төгрөг зарж босгосон хөшөө, соѐлын өвүүдээ хяналтын камерын системд хамруулж, шөнийн цагт гэрэлтүүлэгтэй болгох шаардлагатай. 4. Шинээр байгуулсан хөшөө, дурсгалын дэргэд самбар, байгалийн чулуун дээр тус хөшөөний санаачлагч, уран барималч, ивээн тэтгэгч, зориулалт, хийсэн материал, он сарын тухай мэдээлэл оруулж бичиж хэвших нь зүйтэй. 5. Дархан сумын 1-р хорооллын 18-р байрны өмнөх “Загасчин хүүхдүүд”, нэгдсэн эмнэлгийн хашаанд доторх “Буга, согоо хоѐр” баримал зэрэг барималуудыг шинэчлэн сэргээн босгож усан оргилуурын зориулалтаар ашиглах нь зүйтэй. Дүгнэлт 1. “Төвийн бүсийн аялал жуулчлалын сургалт, судалгааны төв” ТББ-аас Дархан – Уул аймгийн 4 сумдын нутаг дэвсгэрт орших 83 соѐлын өвийн жагсаалтыг сум бүрээр гаргаж цаашид хамгаалалтад авахаар боллоо. 2. Дархан – Уул аймгийн нутаг дэвсгэрт орших дээрх соѐлын өвүүдийг 18 бүлэгт хуваан ангилан судалж байна. 3. Дархан, Хонгор сум дахь эвдэж сүйтгэсэн 9 соѐлын өвийн жагсаалтыг гаргаж, иргэд, хүүхэд, залуучууд, оюутнуудад сурталчлан соѐлын өвийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх ажлууд зохиож байна. Ном зүй: 1. Алтангэрэл Ж “Дарханыг дархлагдсан дурдатгал” Дархан, 1988. 2. Алтангэрэл Ж “Домогт комиссар” Дархан, 1989.
  • 10. 3. Алтангэрэл Ж “Дархан бүтээн босголтын он жилүүд” Дархан, 2001. 4. Батдэлгэр Ч “УБ хот орчмын хөдөө аж ахуйн бүс” УБ, 2007. 5. Гармаа Д нар “Найрамдлаар овоглосон хот” УБ, 1985. 6. Гомбосүрэн С, Сүрэнжав Ж “Хотын сайн сайхан үйлсийн сан хөмрөг” Дархан, 1981. 7. Гүрринчин И “Миний Дархан – Манай хот – Найрамдлын өргөө” Дархан, 1985. 8. Жамбалдорж Д “Хөтөч тайлбарлагч, орчуулагч нарын мэдвэл зохих газар усны домог” Дархан, 2003. 9. Жамбалдорж Д “Дархан нутгийн газар, усны товчоон” Дархан, 2004. 10.Жамбалдорж Д “Дархан – Уул аймгийн аялал жуулчлалын газрын зураг” Дархан, 2008. (англи хэлээр) 11.Жамбалдорж Д, Амарбат Д “Дархан нутгийн түүх, соѐлын дурсгалууд” Дархан, 2009. (монгол, англи хэлээр) 12.Лхагваа Чой нар “Амжилтаараа тодорсон аваргууд” Дархан, 1984. 13.Майдар Д “Монголын архитектур ба хот байгуулалт” УБ, 1972. 14.Тарва Д “Найрамдлын Дархан” УБ, 1980. 15.Чүлтэм Н “Монголын уран барилга” УБ, 1980. 16.“Amazing buildings of the World” UK, 2004. 17.“Guinness World Records” London, 2005. 18.Jame Blunden “Mongolia The Bradt travel guide” UK, 2004. 19.“Улан – Удэ – столица Бурятий” Улан – Удэ, 2012.