More Related Content
Similar to Lecture №13,14,15,16 (20)
Lecture №13,14,15,16
- 1. ЛЕКЦ ¹ 13,14,15,16
4.1 Худалдааны байгуулагын үйл ажиллагаа
ба орлогын тайлан
4.2 Борлуулалтын орлого буюу борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
4.3 Үйл ажиллагааны зардалууд
4.4 Худалдааны байгуулагын ажлын хүснэгт
- 2. Худалдааны байгууллагын хувьд орлогын тайланг
зохиоход нөлөөлдөг нэмэлт нь хэд хэдэн дансуудыг
шаарддаг. Худалдааны байгууллагын орлогын
тайлан нь доорх 3 үндсэн хэсгээс бүрддэг.
Борлуулалтын орлого
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Үйл ажиллагааны зардал
- 4.
Үйл ажиллагааны зардал /operating expence/
гэдэг
нь
борлуулсан
бүтээгдэхүүний
өртгөөс бусад бүх зардлуудыг хэлнэ.
Цэвэр ашиг /net income / гэдэг нь
худалдааны байгууллагын хувьд нийт
ашгаас үйл ажиллагааны зардлыг хассантай
тэнцүү.
- 5. А. Борлуулалтын үнийг бууруулах замаар
борлуулалтын нийт дүнг ихэсгэж болох
бөгөөд энэ нь нийт ашгийн хувийг бууруулдаг.
Б. Сурталчилгааны зардал гэх мэтийн үйл
ажиллагааны
зардлыг
ихэсгэснээр
борлуулалтын нийт дүн болон нийт ашгийг
ихэсгэж болно.
В. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон
үйл ажиллагааны зардлыг багасгах замаар
ашгийг нэмэгдүүлж болно.
- 6. Орлого, үр дүнгийн тайлан:
1. Борлуулалтын орлого
2. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
3. Үйл ажиллагааны зардал
- 7. “Орхон” компани
Орлогын тайлан /1-р хэсэг/
12 р сарын 31 19хх
Борлуулалтын орлого:
Нийт борлуулалт
306200
Хасах нь: Борлуулалтын буцаалт 1900
Борлуулалтын хөнгөлөлт 4300
6200
Цэвэр борлуулалт
300000
- 8.
Нийт борлуулалт /gross sales/ нь тухайн тайлангийн
хугацаанд бэлнээр болон зээлээр хийгдсэн борлуулалтын
дүнгээс бүрддэг.
Бэлнээр борлуулалт хийсэн үед:
9-р сарын 16 нд 12860 төгрөгийн борлуулалт бэлнээр
хийсэн.
9/16 Мөнгөн хөрөнгө
12860
Борлуулалтын орлого
12860
Зээлээр борлуулалт хийсэн үед:
9-р сарын 16 нд 74600 төгрөгийн борлуулалт зээлээр
хийсэн.
Авлагын данс 74600
Борлуулалтын орлого 74600
- 9.
Борлуулагч нь согог гэмтэлтэй бараа болон худалдан
авагчийн шаардлагад хүрэхээргүй бараа борлуулсан
тохиолдолд худалдан авагч түүнийг буцааж болно.
Энэ үед түүнийг буцаан авч мөнгийг эргүүлж өгөх
эсвэл дахин үнэлж үнийг нь бууруулж болно.
Борлуулалтын
буцаалтын
үед
“Борлуулалтын
буцаалт” дансны дебет талд бичилт хийх ба энэ данс
нь дебет үлдэгдэлтэй, “Борлуулалт” дансны сөрөг
данс учир борлуулалтыг бууруулдаг.
9-р сарын 17 нд нэгэн худалдан авагч 9-р сарын 16
нд худалдан авсан бараанаасаа 760 төгрөгийн
барааг буцаасан.
9/17 Борлуулалтын буцаалт 760
Авлагын данс /Мөнгөн хөрөнгө/ 760
- 10.
Бараа бүтээгдэхүүн нь зээлээр худалдагдсан үед 2
тал төлбөрийн дүн, төлөгдөх хугацааг нарийн
тодорхойлсон байх ёстой. Энэ нөхцөл нь ихэвчлэн
дагалдах хуудсан буюу борлуулалтын нэхэмжлэл
дээр тусгагдсан байдаг. Зарим компаниуд нь
худалдан авагч төлбөрөө хугацаанаас нь өмнө
хийсэн тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг ба үүнийг
борлуулалтын хөнгөлөлт гэнэ.
2/10, n/30 гэсэн нөхцөл нь төлбөрийг 30 хоногийн
дотор хийж болох бөгөөд 10 хоногийн дотор хийвэл
2% хөнгөлнө гэсэн утгатай. Гэхдээ борлуулалт хийх
үед худалдан авагч нь хөнгөлөлтийг ашиглах эсэх нь,
төлбөр яг заасан хугацаанд орж ирэх эсэх нь
мэдэгддэгүй учраас хөнгөлөлтийг төлбөр хийгдсэний
дараа үзүүлдэг.
- 11.
“Орхон” компани нь 9-р сарын 20 нд 30000 төгрөгийн барааг
2/10, n/60 нөхцөлтэйгээр борлуулжээ.
Борлуулалт хийгдсэн өдөр дараах бичилтийг хийнэ.
9/20 Авлагын данс 30000
Борлуулалтын орлого 30000
Худалдан авагч нь борлуулалтын хөнгөлөлтийг борлуулалтын
нэхэмжлэл бичсэн өдрөөс хойшхи 10 хоногийн дотор эдэлнэ.
Худалдан авагч нь төлбөрийг 9-р сарын 29 нд хийсэн бол доорх
журналын бичилтийг хийнэ.
9/29 Мөнгөн хөрөнгө
29400
Борлуулалтын хөнгөлөлт
600
Авлагын данс
30000
Тайлангийн хугацааны эцэст “Борлуулатын хөнгөлөлт” гэсэн
дансны дебет талд урьдчилж төлөгдсөн төлбөрийн улмаас
үүссэн зардлууд хуримтлагдсан байдаг. Энэ хөнгөлөлт нь
борлуулалтын орлогыг багасгадаг бөгөөд “Орлогын тайлан”гаар дамжуулан борлуулалтаас хасч хааж өгдөг.
- 12. Худалдааны компани бүр нь худалдахад
зориулсан
бараа
материалтай
байдаг.
Тодорхой үе дэх компаний мэдэлд байгаа
худалдахад
зориулсан
зүйлсийг
бараа
материал гэж нэрлэдэг.
Тайлангийн хугацаан дахь борлуулбал зохих
бараа материал нь
Тайлангийн
хугацааны эхэн дэх бараа
материалын үлдэгдэл
Тайлангийн хугацааны туршид цэвэр худалдан
авсан бараа материал хоёроос бүрддэг.
- 13.
Цэвэр худалдан авалт /net purchases/ гэдэг нь
нийт худалдан авалтаас худалдан авалтын
хөнгөлөл, буцаалтыг хасаж худалдан авалттай
холбоотой тээврийн зардлыг нэмсэн дүнтэй
тэнцүү.
Бараа материалын худалдан авалт /purchases/
Бараа худалдан авах үед доорх журналын
бичилтийг хийнэ. 11-р сарын 12 нд 15000
төгрөгийн
бараа
материалыг
2/10,
n/30
нөхцөлтэйгээр худалдан авсан.
БМ худалдан авалт 15000
Өглөгийн данс
15000
- 14. БМ-ын эхний үлдэгдэл /01.01.2008/
19000
Нийт худалдан авалт
235800
Хасах нь:Худалдан авалтын буцаалт 1200
Худалдан авалтын хөнгөлөлт 4100 5300
Цэвэр худалдан авалт
230500
Нэмэх нь: Тээврийн зардал
1500
Цэвэр худалдан авалтын өртөг
232000
Борлуулбал зохих бараа материал
251000
Хасах нь: БМ-ын эцсийн үлдэгдэл/12.31.2008/
21000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
230000
- 15.
Бараа материалын худалдан авалт /purchases/ 11-р
сарын 12 нд 15000 төгрөгийн бараа материалыг 2/10,
n/30 нөхцөлтэйгээр худалдан авсан.
БМ худалдан авалт 15000
Өглөгийн данс
15000
Худалдан авалтын буцаалт /purchases returns and
allowances/ Янз бүрийн шалтгааны улмаас компани нь
худалдан авсан бараа материалаа буцааж болдог.
Энэ тохиолдолд “Худалдан авалтын буцаалт” дансыг
хөтлөнө.
Жишээ нь: 11-р сарын 12 нд худалдан авсан бараа
материалаасаа 2000 төгрөгийн бараа материалыг 11р сарын 14 нд буцаажээ.
Өглөгийн данс
2000
Худалдан авалтын буцаалт
2000
- 16.
Бараа материалыг зээлээр худалдан авах үед заасан
хугацаанаас нь өмнө төлбөрөө хийсэн тохиолдолд хөнгөлөлт
эдэлдэг. Жишээ нь: 2/10, n/30 гэсэн нь заасан хугацаанаас 10
хоногийн өмнө төлбөр хийгдвэл 2%-ын хөнгөлөлтийг эдэлж
болохыг харуулж байна. 11-р сарын 22 нд 11-р сарын 12 нд
худалдаж авсан бараа материалынхаа үнийг төлсөн.
11/22 Өглөгийн данс
13000
Худалдан авалтын хөнгөлөлт
260
Мөнгөн хөрөнгө
12740
11-р сарын 12-ны худалдан авалт
15000
Хасах нь: Буцаалт
2000
Цэвэр худалдан авалт
13000
2%-ын хөнгөлөлт
260
Нийт төлбөрийн дүн
12740
- 17.
Зарим тохиолдолд тээврийн зардлыг бэлтгэн
нийлүүлэгч нь бараа материалын өртөгт шингээх
замаар төлдөг бөгөөд заримдаа худалдан авагч нь
өөрсдөө төлдөг.
Худалдан
авагч
тээврийн
зардлыг
төлсөн
тохиолдолд доорх журналын бичилтийг хийдэг.
11/12 Тээврийн зардал
1340
Мөнгөн хөрөнгө /Өглөгийн данс/ 1340
- 18.
ФОБ-ачаалах цэг /FOB shipping point/ нөхцөлийн үед
бэлтгэн нийлүүлэгч нь таваарыг үйлдвэрлэсэн цэг
доторх тээврийн зардлыг хариуцах бөгөөд худалдан
авагч нь үүнээс бусад тээврийн зардлыг төлөх болно.
“ФОБ-хүрэх газар” /FOB destination/ нөхцлийн үед
бэлтгэн нийлүүлэгч нь хүрэх газар хүртлэх тээврийн
зардлыг төлөх болно. Энэ тохиолдолд таваар нь
хүрэх газраа хүргэгдээгүй үед таваарыг эзэмшигч нь
бэлтгэн нийлүүлэгч байх болно.
- 19.
Тайлангийн хугацааны эхэнд бэлэн байгаа бараа
материалыг бараа материалын эхний үлдэгдэл
/beginning inventory/,
эцэст бэлэн байгааг нь бараа материалын эхний
үлдэгдэл /ending inventory/ гэж нэрлэдэг.
Бараа материалын эхний болон эцсийн үлдэгдлийг
борлуулсан
бүтээгдэхүүний
өртгийг
тооцоход
хэрэглэдэг.
Эцсийн үлдэгдэл нь балансын хөрөнгө талд
тусгагдана. Дараагийн тайлангийн хугацаанд тэдгээр
нь борлогдох юм бол тухайн тайлангийн хугацааны
борлуулсан бүтээгдэхүүний өртгийн нэг хэсэг болж
өгдөг.
- 20. Бараа материалын мөнгөн үнэлгээ нь
борлуулсан
бүтээгдэхүүний
өртгийг
тодорхойлоход гол хүчин зүйлс болж өгдөг.
Бараа материалын тоо ширхэг, өртгийг
тодорхойлох 2 арга байдаг.
Цаг хугацааны систем /periodic inventory
system/
Байнгын систем /perpetual inventory system/
- 21. Цаг хугацааны системийн үед борлуулсан
бүтээгдэхүүний өртгийг тайлангийн хугацааны
эцэст тодорхойлдог.
Худалдан авсан бараа материалыг “Бараа
материалын
худалдан
авалт”
дансанд
хуримтлуулж, тайлангийн хугацааны эцэст
борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нийт
худалдан
авалт,
эхний
үлдэгдлийн
нийлбэрээс эцсийн үлдэгдэл өртгийг хасах
зарчмаар олно.
- 22.
Бараа материалын эцсийн үлдэгэл: Бараа
материалын цаг хугацааны систем хэрэглэж
байгаа үед тайлант хугацаа бүрийн эцэст
бараа материалын эцсийн үлдэгдлээ тооцохын
тулд тооллого хийдэг.
- 23.
ББӨртөг =/БМС+Цэвэр худалдан авалт/-Бараа
материалын эцсийн үлдэгдэл
Цэвэр худалдан авалт=Бараа материалын
худалдан авалт-Худалдан авалтын буцаалтХудалдан авалтын хөнгөлөлт
- 24.
Байнгын системийн үед худалдан авсан бараа
материалын өртгийн хэмжэээгээр “Бараа материал”
дансыг дебетлэнэ.
Бараа борлуулах үед “Бараа материал” дансыг
кредитлэж, “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”
дансыг дебетлэнэ.
“Бараа материал” дансны дебет үлдэгдэл нь
үлдэгдэл бараа материалтай тэнцүү
“Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” дансны дебетийн
гүйлгээ нь борлуулсан зүйлсийн өртөгтэй тэнцүү
Борлуулалт хийх бүртээ борлуулсан бүтээгдэхүүний
өртгийг тодорхойлдог.
- 25.
Үйл ажиллагааны зардал /operating expenses/-д борлуулсан
бүтээгдэхүүний өртөгт хамрагддаггүй, компаний үйл ажиллагааг
явуулахад зайлшгүй шаардлагатай зардлууд ордог.
Үйл ажиллагааны зардал нь орлогын тайлангийн 3-р хэсэг болж
өгдөг ба тэдгээр нь ихэвчлэн 2 төрлөөс бүрддэг.
Борлуулалтын зардал /selling expenses/
Удирдлагын зардал /general and administrative expenses/
Борлуулатын
зардалд
бараа
материалыг
хадгалах,
борлуулахтай холбогдон гарсан зардал болон сурталчилгааны
зардал болно.
Удирдлагын зардалд албан хаагчдын цалингийн зардал,
зээлийн хүүгийн зардал, бичиг хэргийн зардал гэх мэтчилэн
удирдлагын үйл ажиллагаатай холбогдсон бусад бүх зардлууд
хамрагдана.
- 26.
Худалдааны компани нь үйлчилгээний компаний
адил ажлын хүснэгтийг ашиглан тохиргоо, хаалтын
бичилтийг хийх, санхүүгийн тайлан бэлтгэж болдог.
Гэхдээ худалдааны компани нь:
Борлуулалт,
борлуулалтын буцаалт ба үнийн бууралт,
борлуулалтын хөнгөлөлт,
бараа материалын худалдан авалт,
худалдан авалтын хөнгөлөлт,
тээврийн зардал,
бараа материал зэрэг шинэ дансдыг хэрэглэдэг.
- 27.
Ажлын хүснэгтэнд: Бараа материалын эцсийн үлдэгдэл нь
орлогын тайлангийн КТ багананд, харин балансын дебет
баганад тусгагдана. Бараа материалын эцсийн үлдэгдэл
нь яагаад орлогын тайлангийн кредит баганад тусгадаж
байна вэ? гэвэл борлуулсан бүтээгдэхүүний өртгийг
тооцохдоо борлуулбал зохих бүтээгдэхүүнээс бараа
материалын эцсийн үлдэгдлийг хасдаг. Балансын яагаад
дебет багананд бичигдэж байна вэ? Гэвэл бараа
материал нь балансад тусгагдах хөрөнгө юм.
Ажлын хүснэгт дэхь борлуулалсан бүтээгдэхүүний өртөг:
Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тооцоололт нь ажлын
хүснэгтийн орлогын тайлангийн багананд тусгагддаг.
Бараа материалын эхний үлдэгдэл, худалдан авсан
бараа, тээврийн зардал нь дебетэд, бараа материалын
эцсийн үлдэгдэл, худалдан авалтын буцаалт ба
хасагдуулга, худалдан авалтын хөнгөлөлт нь кредитэд
баганад бичигдэнэ.
- 28.
Борлуулсан
бүтээгдэхүүний
өртгийн
тооцоололт нь ажлын хүснэгтийн орлогын
тайлангийн багананд тусгагддаг.
Бараа материалын эхний үлдэгдэл, худалдан
авсан бараа, тээврийн зардал нь дебетэд,
бараа
материалын
эцсийн
үлдэгдэл,
худалдан авалтын буцаалт ба хасагдуулга,
худалдан авалтын хөнгөлөлт нь кредитэд
баганад бичигдэнэ.
- 29. Ажлын
хүснэгтийн
ашгийн
тайлангийн
кредитэд байгаа дансыг ОЗНД-ны кредитэд
хаана. Энэ бичилтээр кредит үлдэгтэй бүх
орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг
гаргахад хэрэглэгдэх дансууд хаагдана. Мөн
бараа
материалын
дансанд
бараа
материалын эцсийн үлдэгдэл бичигдэнэ.
ОЗНД-ы цэвэр ашгийг хуримтлагдсан ашиг
руу хаана.
Ноогдол ашгийн дансыг хуримтлагдсан ашиг
руу хаана.
- 31. Орлогын тайлангийн зураглал
“Орхон” компани
Орлогын тайлан
12-р сарын 13 19””/жилийнх/
Борлуулалтын орлого:
Нийт борлуулалт
306200
Хасах нь: Борлуулалтын буцаалт 1900
Борлуулалтын хөнгөлөлт 4300 6200
Цэвэр борлуулалт
300000
- 32. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг:
Худалдан авалт
235800
Хасах нь: Худалдан авалтын буцаалт 1200
Худалдан авалтын хөнгөлөлт 4100 5300
Цэвэр худалдан авалт
230500
Тээврийн зардал
1500
Цэвэр худалдан авалтын өртөг
232000
Борлуулбал зохих бараа материал
251000
Хасах нь: БМатериалын эцсийн үлдэгдэл 21000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Нийт ашиг
230000
70000
- 33. Үйл ажиллагааны зардал
1. Борлуулалтын зардал:
Борлуулалтын цалингийн зардал
Борлуулалтын түрээсийн зардал
Сурталчилгааны зардал
ДТТ-ийн элэгдлийн зардал
Дэлгүүрийн хангамжийн зардал
Нийт борлуулалтын зардал
2. Удирдлагын зардал:
Албан хаагчдын цалингийн зардал
КТТ-ийн элэгдлийн зардал
Түрээсийн зардал
Нийт удирдлагын зардал
Нийт үйл ажиллагааны зардал
Үйл ажиллагааны ашиг
Орлогын татвар
Цэвэр ашиг
18500
8100
700
3000
400
30700
25800
1500
900
28200
58900
11100
1700
9400
- 34. Бодлого ¹4.5
Борлуулсан Бүтээгдэхүүний Өртөг
БМ эхний үлдэгдэл: ………………………….25700
Нийт худалдан авалт: ……………98100
Хасах нь: ХАБуц …………. 720
ХАХөн ……….. 1020
Цэвэр худалдан авалт: ….……... 96360
Нэмэх нь: тээврийн зардал. 2030
ЦХАӨ: ……………………………….……… 98390
Борлуулвал зохих бараа мат: …………….. 124090
Хасах нь: БМ-ын эцсийн үлдэгдэл: …..…... 19450
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг: ……….104640
- 35.
Номын нэр: Дунд шатны НББүртгэл
Зохиогч: Donald E. Kieso
Хэвлэгдсэн он: 2000 он, Долоодохь хэвлэл
Номын нэр: Санхүүгийн бүртгэл
Зохиогч: Д.Жавзмаа, Саранчимэг
Хэвлэгдсэн он: 2000 он
Номын нэр: Нягтлан бодох бүртгэлийн үндэс
Зохиогч: МУИС-ын багш нарын баг
Хэвлэгдсэн он: 2009 он
Номын нэр: Санхүүгийн дунд шатны бүртгэл 1-р дэвтэр
Зохиогч: МУИС-ын багш нарын баг
Хэвлэгдсэн он: 2009 он
Номын нэр:“Санхүүгийн бүртгэл”
Зохиогч: Орчуулгын ном-Р. Мейгс, В.Мейгс
Хэвлэгдсэн он: 1996 он
Номын нэр: “Нягтлан бодох бүртгэл”
Зохиогч: Н.Агваан
Хэвлэгдсэн он: 2004 он