Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо

2.921 visualizaciones

Publicado el

ИРГЭН ТА -ТӨРИЙН ЭЗЭН, ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОН, ТӨРИЙГ УДИРДАНА.
ИРГЭН ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛ ТӨР ХАРИУЦЛАГАГҮЙ

  • Sé el primero en comentar

Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо

  1. 1. Х.Наранжаргал Глоб Интернэшнл Төвийн тэргүүн
  2. 2. Захиргаадалтын дэглэм: Дарангуйлал, үзэл сурталд шүтсэн,төр(нам)-д үйлчилдэг нийгэм:  Удирдан чиглүүлэх  Суртал ухуулга  Заах  Үүрэг ноогдуулах  Бусад
  3. 3. Захиргаадалтын дэглэм:  Төрд хэн үйлчилдэг байв?  Иргэд  Хууль тогтоох засаглал  Гүйцэтгэх засаглал  Шүүх  Хэвлэл мэдээлэл  Олон нийтийн байгууллага
  4. 4. Үндсэн Хууль Бидний зорилго: Ардчилсан Иргэний Хүмүүнлэг нийгэм байгуулна
  5. 5. Ардчилсан тогтолцоо: Хүний эрхэд суурилсан нийгэм Төр ИРГЭНД үйлчилнэ  Хууль тогтоох засаглал  Гүйцэтгэх засаглал  Шүүх засаглал  Хэвлэл мэдээлэл  Улс төрийн намууд  Төрийн бус байгууллага  Хувийн хэвшил
  6. 6. Ардчиллын тулгуур зарчим  Парламентийг бүх нийтээр, эрх тэгш, нууцаар санал хурааж сонгох ёстой  Төлөөлөл. Шийдвэр гаргах эрх мэдэл, сонгогдсон төлөөлөгчдөд хууль тогтоох үйл ажиллагааг найр тавин шилжүүлэх боломж. Бүх хүн нийтийн асуудлыг шийдвэрлэхээр цуглардагггүй  Засгийн газрыг Парламент томилдог. Тэд итгэл даах ёстой  Төрийн тэргүүний байр суурийг янз бүрийн аргаар зохицуулж болно. Хаан гэх мэт  Хуулийг хараат бус шүүх тайлбарладаг  Хэвлэл мэдээлэл хараат бус
  7. 7. Ардчилсан нийгэмд  Улс төрчид иргэдийн санаа бодлыг зайлшгүй хүлээн авах нөхцөл бий болдог.  Иргэд эрх тэгш байна  Төр, засаг ил тод, шударга байх( Нээлттэй засаглал, сайн засаглал)  Засаг захирааны байгууллага, иргэдийн хоорондын сайн түншлэл бий болох (тэдний хоорондын яриа хэлэлцээ үр дүнтэй байх)  Иргэд мэдээлэл олж авах нөхцөл бүрдэнэ. (Мэдээлэл нээлттэй, чөлөөтэй, түүнийг олж авахад хялбар байх)
  8. 8. Үндсэн Хууль Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ 3-р зүйл
  9. 9. Шууд оролцооны эрх Төлөөлөлтэй байх эрх: сонгох, сонгогдох эрх  Үйлдэл хийх эрх: эвсэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх Мэдэх эрх: мэдээллийн эрх чөлөө. Энэ бол суурь эрх
  10. 10. Мэдээллийн эрх чөлөө Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд… НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн. НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос
  11. 11. Мэдэх эрх Мэдээллийн эрх чөлөө - бүлэг эрх  Мэдээлэл хайх  Мэдээлэл хүлээн авах  Мэдээлэл олж авах  Мэдээлэл түгээх
  12. 12. Мэдээллийн ач холбогдол  Мэдээлэл бол эрх мэдэл юм.  Мэдээлэлгүй хариуцлага гэж үгүй.  Ард түмэн мэдээлэл олж авах эрхтэй байна гэдэг бол хүмүүс итгэлтэй байна гэсэн тулгуур зарчим юм.
  13. 13. Мэдээллийн эрх чөлөө 1. Дээд зэргээр ил тод байх 2. Олон нийтэд үйлчилдэг байгууллагууд шаардлагатай гол мэдээллээ нийтэлдэг байх үүрэг ноогдуулах 3. Нээлттэй Засгийн газрыг хөхиүлэн дэмжих 4. Аливаа нууцлал тодорхой, хязгаарлах хүрээ нь бага “хор уршиг”-ийн олон нийтийн ашиг сонирхлын шалгуурт нийцсэн байх
  14. 14. Мэдээллийн эрх чөлөөний зарчим 5. Мэдээлэл олж авах иргэдийн хүсэлтийг шуурхай биелүүлэх, татгалзсан тохиолдолд хараат бус шинжээчээр нягтлуулах эрхээр хангах 6. Иргэд хүсээн мэдээллээ олж авахын тулд өндөр хэмжээний төлбөр төлөх ёсгүй 7. ОНҮ-дэг байгууллагын хурал олон нийтэд нээлттэй байх 8. Ил тод зарчимд нийцээгүй хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүй болгох 9. Мэдээлэгчийг хамгаалах
  15. 15. Мэдээллийн хязгаарлалт Үндсэн Хууль, 16. 17 Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага,хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална ХЭТТ, ИУЭОУП, 19-р зүйл Үндэсний аюулгүй байдлыг хангах Хүний эрхэм чанарыг хамгаалах Нийгмийн дэг журам, нийгмийн эрүүл мэндийн хамгаалах
  16. 16. Иргэний нийгэм  Үгчилбэл иргэдийн нийгэм  Гэр бүл, төр, зах зээлээс гадуур оршдог иргэдийн эвсэлдэн нэгдэж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг талбар
  17. 17. Иргэний нийгэм  Нийгмийн олон янзын үзэл бодол, ашиг сонирхол, үнэт зүйлс солбилцол олон нийтийн хүрээ бий болгоход иргэний нийгэм голлох үүрэгтэй  Аливаа асуудлаар маргах, хэлэлцэх, эвлэлдэн нэгдэх, нийт нийгэмд нөлөөлөх зорилгоор хүмүүс цугларч байдаг нийгмийн тодорхой орон зай, орчин  Зах зээл, төр, гэр бүлээс ангид онцгой талбар  Улс төрийн талбар- улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлдөг. Энэ нь ашгийн бус салбар хэмээх эдийн засгийн нэр томъёотой адил бус  Засаглал, хөгжлийн өргөн хүрээнд дэх иргэдийн хамтын үйл ажиллагаа. Гэхдээ ашгийн бус байгууллагын эдийн засгийн үүргийн тухай бус  Иргэний нийгмийн талбар доторх болон төр, бизнесийн салбар, иргэний нийгмийн харилцаан дахь эрх мэдлийн асуудлыг анхаардаг
  18. 18. Иргэний нийгэм Эвлэлдэн нэгдэх  Иргэний нийгмийн үндэс нь хүмүүсийн бие биетэйгээ нэгдэх, нийлэх, харилцах, чадвар мөн. Энэ нь тодорхой зохион байгуулалттай байгууллага, гэнэтийн жагсаал цуглааны хэлбэрээр байж болно  Ийм чадвар, боломжгүй нөхцөлд иргэний бус, хүмүүс тусгаарлагдмал, салангид оршдог олон хүн цугларсан нийгэм байна
  19. 19. Монголын иргэний нийгмийн бүтэц  Төрийн бус байгууллага  Үйлдвэрчний эвлэл  Худалдаа аж үйлдвэрийн танхим  Хадгаламж зээлийн хоршоо  Улс төрийн нам  Шашны байгууллага  Сууц өмчлөгчдийн холбоо  Эрүүл мэнд, чөлөөт цаг зэрэг чиглэлээр ажилладаг албан бус бүлэг, үе үе олон нийтийг хамтын тэмцэлд дайчилдаг албан бус бүлэг
  20. 20. Төр-засаглал Үзэл санаа: Засаглалыг хүмүүс өөрсдөө бий болгодог Засаглал хүмүүсийн төлөө ажиллаж, тэднийх байх ёстой Хүмүүс өөрсдийн зарим эрхийг золиосолдог Онцлог: Нийгэмд албадлагыг хэрэглэх монопольт эрхийг хуулийн дагуу эдэлдэг
  21. 21. Төр- засаглал Хүний:  Амьдрах  Эрх чөлөөгөө эдлэх  Эд хөрөнгөтэй байх  Сайн сайхан амьдрах эрхийг хамгаалахад хэрэгтэй
  22. 22. Төр-засаглал  Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа зарим нөхцөлд иргэний нийгэм түр хугацаанд хагас албадлагын зарим үүргийг үүрч болно  Орон нутгийн түвшинд иргэдийн хүчтэй хяналтад ажилладаг нутгийн удирдлагыг зарим нөхцөлд иргэний нийгэмд тооцдог. Гэвч эдгээр нь төр, иргэний нийгмийн үндсэн ялгааг үгүйсгэж чадахгүй. Нутгийн удирдлага нь нутгийн иргэдэд албадан тулгах шийдвэр гаргах онцгой эрх мэдэлтэй байдаг
  23. 23. Хувийн хэвшил  Ашиг сонирхолтой тул иргэний нийгмээс гадуур гэж үздэг  Ашиг олохоос гадна нийгэмд тустай, нөлөөтэй үйл ажиллагаа явуулбал тэр нь иргэний нийгмийн нэг хэсэг мөн  Зах зээлтэй холбоотой нийтлэг эрх ашгийн төлөөх худалдааны танхим, мэргэжлийн холбоод ирэгний нийгмийн нэг хэсэг мөн  Буяны өглөг гэх мэт хүмүүнлэгийн
  24. 24. Иргэдийн оролцоо Иргэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэн, улс төрийн бодлого, шийдвэрт нөлөөлөхийг хэлнэ.  Төр, засагтай эрх тэгш оролцоно  Үгүй бол төр, засаг хүссэнээ хийнэ  Төр, засаг хэмжээгүй эрх эдэлнэ
  25. 25. Иргэдийн оролцоо Давуу тал:  Эрх мэдэлтнүүд эрх мэдлээ хэтрүүлэхгүй байна  Төр засаг олон түмний хүсэл сонирхлын талаар мэдээлэлтэй байна  Сайн мэдээлэлтэй төр, засаг зөв шийдвэр гаргана  Төрийн удирдах хэрэгт олон түмнийг оролцуулна
  26. 26. Иргэдийн шууд оролцоо Иргэд эрхээ эдлэхийн тулд ямар мэдлэг, чадвар, хандлагатай байх вэ? Амьдрал, үйл ажиллагааныхаа явцад хүмүүс ухамсарлан эзэмшиж буй хүн, байгаль, нийгмийн тухай тусгай болон ерөнхий ухагдахууны цогцыг мэдлэг гэнэ
  27. 27. Иргэдийн шууд оролцоо Мэдлэг:  Төр засаг яагаад хэрэгтэй вэ?  Засаг төрийн бодлого, зорилго юу вэ?  Төрийн бүтэц, тогтолцоо  Хууль журмыг хэрхэн боловсруулах вэ?  Олон ургальч үзэл гэж юу вэ?  Хувь хүний эрх, чөлөө  Иргэний үүрэг хариуцлага  Иргэдийн оролцоо
  28. 28. Иргэдийн шууд оролцоо Чадвар Чадвар гэж хүн эзэмшсэн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа амьдрал, үйл ажиллагааны явцад хэрэгжүүлэх түвшин, боломжийг хэлнэ
  29. 29. Иргэдийн шууд оролцоо Бүтээлчээр сэтгэх чадвар  Мэдээлэл цуглуулах, үнэлэх  Нэн тэргүүний зүйлийг ялган тодорхойлох  Үр нөлөө, хор уршгийг тодорхойлох, үнэлэх  Үнэлэлт өгөх  Өөрийн ажил амьдралд тусгах
  30. 30. Иргэдийн шууд оролцоо Оролцох чадвар  Харилцах  Хэлэлцэн ярилцах  Хамтран ажиллах  Зөрчил маргааныг эвээр, шударга зохицуулах  Зөвшилцөлд хүрэх
  31. 31. Иргэдийн шууд оролцоо Хандлага нь хүний итгэл, үнэмшлийн бодит илрэл юм. Мэдлэг, ур чадвар тухайн хүний хандлагаар илэрдэг. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ бусдын болон нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмэр оруулж буй сайн дурын чин эрмэлзэл
  32. 32. Иргэдийн оролцоо Хандлага нь иргэн хүний зан чанараар тодордог Хувийн зан чанар:  Ёс суртахууны үүрэг, хариуцлага  Сахилга, хүмүүжил  Хувь хүний онцдог, үзэл бодлын олон талт хувилбарыг хүндэлдэг байх Нийгмийн зан чанар:  Хууль хүндэтгэх  Олон нийтийн үйл хэрэгт оролцох эхмэлзэл  Олонхийн дүрэм журам цөөнхийн эрхийг хүндэтгэсэн байх  Хувийн ба нийгмийн эрх ашгийг тэнцүүлэх  Шударга бус хууль дүрмийг эв зүйгээр, хуулийн хүрээнд өөрчлөх эрмэлзэл
  33. 33. Үйлдэл хийх эрх  Хяналт тавих  Хуралд оролцох  Үг хэлэх  Үзэл бодлоо илэрхийлэх  Эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах  Жагсаал хийх, бослого гаргах, өлсгөлөн зарлах  Эвлэлдэн нэгдэх  Улс төрчдөд хандан захидал илгээлт явуулах  Засаг захиргаадтай хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгуулах  Хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллах  Хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээлэл түгээх  Ухуулга сурталчилгаа хийх  Сонин хэвлэлийн эздэд хандан захидал илгээлт явуулах  Ухуулах хуудас, товхимол хэвлүүлэх  Бусад
  34. 34. Хяналтын үүрэг Хэлбэр  Иргэд  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл  Төрийн бус байгууллага  Иргэдийн "МАНАА" байгууллага
  35. 35. Чөлөөт хэвлэл мэдээлэл  Олон нийтэд мэдээлэл хүргэх гол хэрэгсэл бол чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл билээ.  Мэдээллийн хэт их урсгал хамгийн идэвхтэй иргэнд ч нийгэмд болж буй үйл явдлын талаарх мэдээлэлтэй байх боломж олгодоггүй.  Нийгэм, улс төрийн бүх үйл явдалд иргэн биечлэн оролцох боломж үгүй. Иймд иргэдийн ганц найдвар нь мэргэжлийн ХМХ юм.
  36. 36. Дөрөвдэх засаглал  Чөлөөт хэвлэл мэдээлэл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй хэсэг  Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг амьдралд бодитой болгодог  Хэвлэл мэдээлэл хараат бус байна  Иргэдийн үнэнийг олж мэдэх ашиг сонирхолд үйлчилнэ
  37. 37. Хараат бус  “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” “, Чөлөөт хэвлэлийн харти, 1987  “Хэвлэлийн эрх чөлөө гэж хөндлөнгийн нөлөө, дарамт шахалтаас ангид байхыг хэлнэ”- Ардчилсан хэвлэл мэдээллийн соёлын тунхаг, ОУСХ  Хараат бус хэвлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хяналт, мөн материал, үйлдвэрлэл, түгээлтийн дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ” - Уэндхүекийн зарчим, ЮНЕСКО, ОУСХ
  38. 38. ХМХ-ээр мэдээллийн үүрэг  Мэдээлэх  Соён гэгээрүүлэх  Зугаацуулан цэнгүүлэх
  39. 39. ХМХ-ээр түгээдэг мэдээллийн хэлбэр  Сэтгүүл зүйн мэдээлэл  Нийтийн харилцааны мэдээлэл  Зар сурталчилгааны мэдээлэл
  40. 40. ХМХ-ийн хэлбэр Нийтийн мэдээллийн хэрэгсэл: ХМХ, кино ХМХ:  Уламжлалт: сонин, сэтгүүл, радио, ТВ  Шинэ: Интернэт, гар утас гэх мэт Хэвлэмэл ба өргөн нэвтрүүлэг Хэвлэмэл: сонин сэтгүүл Өргөн нэвтрүүлэг: радио, ТВ
  41. 41. ХМХ-ийн хэлбэр  Олон нийтийн: МҮОНРТ- ашгийн бус, 2005  Хувийн- ашгийн  Хүйн- ашгийн бус, жишээлбэл, тухайн сумын иргэдийн эрх ашигт үйлчилдэг
  42. 42. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль  ОНМХ нийтэлж, нэвтрүүлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ  Аливаа хэлбэрийн хяналтыг хориглоно  Төр ОНМХ өмчлөхгүй  УИХ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль гаргахгүй
  43. 43. Олон нийтийн радио, телевиз  Гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилнэ  Олон нийтийн төлөөллөөс бүрдсэн удирдлагатай  Олон нийтээс санхүүждэг  Олон нийтийн хяналтад байдаг
  44. 44. Иргэний эрхэм чанар  Нэр төр: нийгмийн зүгээс өгч буй үнэлгээ  Алдар хүнд: өөрөө өөртөө өгч буй үнэлгээ  Ажил хэргийн нэр хүнд Ардчилсан нийгэмд хүний хувийн нууц халдашгүй байна
  45. 45. Хариу өгөх эрх  Иргэн бүрийн эрх, гэхдээ ялгаатай  Жирийн иргэд  Жир бусын: нийгмийн алдартнууд буюу шүүмжлэлд өртөмтгий хэсэг:  Хувь заяагаар алдартан болсон хүмүүс  Өөрийн хүсэл зоригоор алдартан бологсод:  Эрх мэдэлтэн, урлаг, спорт, телевизийн одод  Тохиолдлоор алдартан бологсод
  46. 46. ИРГЭН ТА:  ТӨРИЙН ЭЗЭН  ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОН, ТӨРИЙГ УДИРДАНА  ИРГЭН ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛ ТӨР ХАРИУЦЛАГАГҮЙ
  47. 47. Глоб Интернэшнл Төв www.globeinter.org.mn Утас: 324627, 324764

×