Se ha denunciado esta presentación.
Se está descargando tu SlideShare. ×

Халхын 4 хан цол авсан нь (2).pptx

Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Anuncio
Próximo SlideShare
7a mongol hel
7a mongol hel
Cargando en…3
×

Eche un vistazo a continuación

1 de 24 Anuncio

Más Contenido Relacionado

Más reciente (20)

Anuncio

Халхын 4 хан цол авсан нь (2).pptx

  1. 1. Хичээлийн сэдэв: “Халхын дөрвөн хан цол авсан нь” домгийг мэдэрч ойлгон унших
  2. 2.  Танил бус үгийн утгыг танин мэдэх  Домгоос гол хэсгийг ялган таних  Домгийг дуурайн бичих Хичээлийн зорилт
  3. 3. “Хаан, хан” гэсэн хоёр үгийн ялгаатай ба адил тал нь юу вэ?
  4. 4. Ялгаатай тал Адил тал Хаан Улсын эзэн Захирдаг Хан Овог аймгийн тэргүүн , ахлагч Эрхэм хүндтэй шүтэж, биширдэг зүйлээ хан гэдэг. Жишээ нь: Богд хан Хан хурмаст Тэргүүлдэг
  5. 5. Домог Амьдралд тохиолдож өнгөрсөн үнэн бодит баримт, түүхт үйл явдлаас үндэс авч уран санаагаар ихэд чимэглэн үлгэр мэт болгон өгүүлсэн хүүрнэл зохиолыг домог гэнэ.
  6. 6. “Халхын дөрвөн хан цол авсан нь” Домгийн агуулгатай танилцацгаая. Сурах бичиг 27-р хуудас
  7. 7. Дараах эхийг эргэцүүлэн бодож уншаарай. “Халхын дөрвөн хан цол авсан нь” Халхын дөрвөн хан манжийн хаанаас хэргэм цол авахаар хүрч очсон байна. Энэ дөрвөн ханыг орж очмогц, ширээ тойруулан суулгаж, олсон хэлхээтэй шүрэн эрих нэг нэгийг бариулжээ. Тэгсэн нэг дэх нь хүзүүндээ углаж, дараах нь чихэндээ өлгөж, гурав дахь нь бугуйндаа зүүж, дөрөв дэх нь: -Аа, би олсоор оосорлуулж, чулуугаар дөнгөлүүлэх болоогүй” гэж хэлээд, цагариглаад тавьчихжээ. -Халхын хан яагаад манжийн хаанаас хэргэм цол хүртэхээр явж байгаа юм бол?
  8. 8. -Та нар өөрсдийгөө энэ түшмэд гэж төсөөлөөрэй. Цайг аваад дөрвөн хан ямар үйлдэл хийх бол? Дараагаар нь тавьж болохгүй бөмбөгөр ёроолтой шилэн аягатай халуун цай оруулж ирсэнд, дөрөв дэх хан ...................... дээрээ авч тавиад дажгүй сууж, бусад нь гар хуруугаа халааж сандарцгааж байж гэнэ. Тэгтэл тэдний өмнүүр эмээлтэй хазаартай тоглоомын модон морь давхиулсанд, нэг дэх хан “Яасан ...............?” гэж, хоёр дахь хан "Эмээлий нь ойчих вий" гэж............. гаргаж, гурав дахь хан эмээлийг нь .................... гаргаж, дөрөв дэх хан “..................” гэж хэлээд, эмээлийг нь авч тавиад дотроос нь халуун хоол гаргаж ирээд, идэж суужээ. За ингээд, "Сайн морь" гэснээр нь “........... ноён хан”, түшсэнээр нь “............ хан, зассанаар нь “............. хан, эмээлийг нь авч идээ будааг гаргаж, мэргэн цэцэн ухаан гаргаснаар нь “................... хан" гэсэн цол хүртээсэн байна.
  9. 9. Та нар өөрсдийгөө энэ түшмэд гэж төсөөлөөрэй. Цайг аваад дөрвөн хан ямар үйлдэл хийх бол? Дараагаар нь тавьж болохгүй бөмбөгөр ёроолтой шилэн аягатай халуун цай оруулж ирсэнд, дөрөв дэх хан цагаригласан эрих дээрээ тавин, дажгүй сууж, бусад нь гар хуруугаа халааж сандарцгааж байж гэнэ. Тэгтэл тэдний өмнүүр эмээлтэй хазаартай тоглоомын модон морь давхиулсанд, нэг дэх хан "Яасан сайн морь вэ?" гэж, хоёр дахь хан "Эмээлий нь ойчих вий" гэж түшээд гаргаж, гурав дахь хан эмээлийг нь засаад гаргаж, дөрөв дэх хан “Монгол хүн малаа иддэг юм” гэж хэлээд, эмээлийг нь авч тавиад дотроос нь халуун хоол гаргаж ирээд, идэж суужээ. За ингээд, "Сайн морь" гэснээр нь Сайн ноён хан, түшсэнээр нь Түшээт хан, зассанаар нь Засагт хан, эмээлийг нь авч идээ будааг гаргаж, мэргэн цэцэн ухаан гаргаснаар нь "Цэцэн хан" гэсэн цол хүртээсэн байна.
  10. 10. Дараах үг хэллэгийг тайлбарлаарай. 1. Халх 2. Манж 3. Хэргэм 4. Шүр 5. Эрих 6. Дөнгө 7. Халх
  11. 11. Танил бус үгийн утгыг танин мэдье 1. Халх Монгол улсын үндсэн хүн амын нэр, үндэстэн 2. Хан Овог аймгийн ахлагч 3. Манж Хятадын зүүн хойд хэсгээр 1912 оныг хүртэл нутаглаж байсан улс 4. Хэргэм Ямар нэг албан тушаал хашиж байгаа хүнд олгодог цол 5. Шүр Далай тэнгисийн усны ёроолын хад асганд амьдардаг суумал амьтны эдээр хийсэн чимэглэл 6. Эрих Ямар нэг чухал эдийг 21 юм уу 108 тоотой хэлхэж, маань уншсан тоогоо тэмдэглэх хэрэгсэл 7. Дөнгө Хэрэгтний хөл хүзүүнд углах зориулалттай дундаа нүхтэй, хавтгай мод
  12. 12. Зохиолын гол санаа нь: “Аливаа зүйлийг ухаалгаар эргэцүүлэн бодож, зөв дүгнэлт гаргах хэрэгтэй”
  13. 13. Дээрх эх нь уран зохиолын ямар төрөлд хамаарах вэ? Амьдралд тохиолдсон Үнэн бодитой ? Түүхэн үйл явдал Үлгэр мэт болгон өгүүлсэн
  14. 14. Дээрх эх нь уран зохиолын ямар төрөлд хамаарах вэ? Амьдралд тохиолдсон Үнэн бодитой Түүхэн үйл явдал Үлгэр мэт болгон өгүүлсэн
  15. 15. Манжийн хаан ямар зорилгоор халхын ноёдод эрих, тавих суурьгүй аяга өгч, тоглоомон морь өмнүүр нь давхиулсан вэ?
  16. 16. Даалгавар-1 Зохиолд өгүүлснээр халхын дөрвөн хан Манжийн хааны явуулсан тоглоомон моринд ямар үйлдэл үзүүлснийг бичээрэй.
  17. 17. Нэр Хийсэн үйлдэл Цэцэн хан Засагт хан Сайн ноён хан Түшээт хан Зохиолд өгүүлснээр халхын дөрвөн хан манжийн хааны явуулсан тоглоомон модон моринд ямар үйлдэл үзүүлсэн бэ?
  18. 18. Даалгавар-1 Зохиолд өгүүлснээр халхын дөрвөн хан Манжийн хааны явуулсан тоглоомон моринд ямар үйлдэл үзүүлснийг бичээрэй. Нэр Хийсэн үйлдэл Цэцэн хан Тоглоомон морин доторх хоолыг гаргаж идэж чадсан учир Засагт хан Тоглоомон морины эмээлийг унах нь гэж зассан учир Сайн ноён хан Тоглоомон морийг сайн морь байна гэж магтсан учир Түшээт хан Тоглоомон морины эмээлийг түшсэн учир
  19. 19. Халхын дөрвөн ханы нэр ямар учиртай нэршил вэ? А.Газар нутгийнх нь онцлогтой холбоотой нэршил Б. Байгуулсан гавьяатай нь холбоотой нэршил В. Авсан цол хэргэмтэй нь холбоотой нэршил Г. Мал сүргийнх нь бүтэцтэй холбоотой нэршил
  20. 20. Газрын зургийг ажиглан халхын дөрвөн аймгийн байрлалыг нөхөөрэй. Цэцэн хан аймаг Монгол орны ...................хэсэгт оршдог байж. Түшээт хан аймаг Монгол орны .............болоод..........хэсэгт оршдог байж. Сайн ноён хан аймаг Монгол орны .........болоод..........хэсэгт оршдог байж. Засагт хан аймаг Монгол орны ...................хэсэгт оршдог байж.
  21. 21. ДААЛГАВАР-2 БАГШИЙН ҮЗҮҮЛСЭН ГАЗРЫН ЗУРГИЙГ ХАРЖ БАЙГААД ХАЛХЫН ДӨРВӨН АЙМГИЙН БАЙРЛАЛЫГ НӨХӨЖ БИЧЭЭРЭЙ. Цэцэн хан аймаг Монгол орны зүүн хэсэгт оршдог байж. Түшээт хан аймаг Монгол орны төв болоод зүүн хэсэгт оршдог байж. Сайн ноён хан аймаг Монгол орны төв болоод баруун хэсэгт оршдог байж. Засагт хан аймаг Монгол орны баруун хэсэгт оршдог байж.
  22. 22. Даалгавар-3 “Халхын дөрвөн хан цол авсан нь” домгийн утга санааг дуурайлган төрөлх сумынхаа багийн нэрс хэрхэн үүссэн тухай домог зохион бичээрэй.

×