SlideShare a Scribd company logo
1 of 6
Сэдэв: Хүйтэн хоол, зууш, халуун зууш бэлтгэх технологи
Дэд сэдэв:
,[object Object],•Талхан зууш
•Загас, далайн бүтээгдэхүүнээр хийх зууш
•Мах, махан бүтээгдэхүүнээр хийх зууш
•Өндгөөр хийх зууш
•Салат
•Царцаамал
•Хүйтэн зууш, салатанд тавигдах чанарын шаардлага
•Хадгалах нөхцөл
,[object Object],Хичээлийн зорилго: Хүйтэн хоол зууш бэлтгэх технологи, нэр төрөл, чанарын шаардлагын талаар мэдлэг олгох
,[object Object],Хүйтэн хоол, зуушийг өглөөний цай, оройн хоолны цэсэнд үндсэн хоол байдлаар хэрэглэгдэж болно. Хүйтэн хоол нь хачиртай олгогддог учраас цатгах үйлчилгээтэй, үүгээрээ зуушнаас ялгаатай болно.
Хүйтэн хоол, зууш нь хооллох сонирхлыг бий болгох, хоол боловсруулах шүүс ялгаралтыг нэмэгдүүлэх, олон төрлийн шимт бодисуудын эх үүсвэр болно. Хүйтэн зууш нь гарц багатай байхаас гадна хачиргүй эсвэл бага хэмжээний хачиртай олгогдоно.
Зуушийг олгох үеийн температураар нь хүйтэн /+7 +14С/, халуун /+85 +95С/ гэж ангилна. Хүйтэн зууш бэлтгэхэд маш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас тэжээллэг чанар нь харилцан адилгүй байна. Зуушны гадаад байдал чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүний хэрчилт нямбай хийгдсэн, маш үзэмжтэй байна. Хүйтэн зууш хүлээн авалтын цэсэнд зайлшгүй орсон байдаг учраас ширээнд баяр, хүндэтгэлийн уур амьсгал оруулна.
Иймд зууш чимэглэх, таваглах онцлог аргуудыг хэрэглэнэ.
1. Нэг том тавганд 10 хүртэл хүнд олгох хэмжээгээр таваглаж болно.
2. Цэцгэн, цөгцөн аяганд хийх, шарсан талхан дээр тавих, талхаар хийсэн тавганд олгоно.
3. Загас, тахиа, торойг бүтэн байдлаар таваглаж чимэглэнэ.
4. Гоёмсог хийцийн шилэн болон металл таваг, том шаазан таваг сонгоно.
5. Царцмагтай майонез, царцмагтай улаан, цагаан гэх мэт өвөрмөц сүмстэй бэлтгэнэ.
6. Нийлмэл хачир ашиглана.
Талхан зууш: Чанаж, шарж болгосон хүнсний аль нэг бүтээгдэхүүнийг талхан дээр тавьж бэлтгэснийг талхан зууш гэнэ.
Талхан зуушны ангилал

Талхан зууш бэлтгэхэд анхаарах зүйл
• Талхыг жигд зүссэн байна.
• Хар талхтай бэлтгэх бол тослог ихтэй болон хурц амттай бүтээгдэхүүн, цагаан талхтай бэлтгэх бол тослог багатай бүтээгдэхүүн хэрэглэнэ.
• Талхан дээр тавих бүтээгдэхүүн хальсгүй, ясгүй, сайн цэвэрлэгдсэн байна.
• Бүтээгдэхүүний өнгө өөрчлөгдөөгүй, хатаагүй байна.
• Хүнсний бүтээгдэхүүн талхыг бүрэн далдалсан байна.
• Хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэх бол тэдгээр нь үнэр, амт, өнгө, гадаад байдлаараа зохицсон байна.
• Цөцгийн тос, майонез, шинэ буюу давсалсан өргөст хэмх, амтат чинжүү, чанасан өндөг, нимбэг, ногоон ургамал, жимсээр чимэглэнэ.
Мах, махан бүтээгдэхүүнээр хийх зууш: Махан зууш бэлтгэхэд үхрийн махны зөөлөн хэсгийн болон тахианы чанасан, шарсан мах, чанасан, утсан үхрийн хэл, мах, хиам, гахайн торой ашиглана.
Чанасан, шарсан мах махан бүтээгдэхүүний ширхгийг хөндлөн 2-3 мм зузаантай нимгэн хавтгай хэрчиж, утсан махыг яснаас нь салгаад нимгэн хавтгай хэрчинэ. Хэлийг чанаж гаргангуут, хүйтэн усанд хийж, хөрөхөөс нь өмнө хальсыг хуулна. Тахианы чанасан, шарсан махыг яснаас нь салгаж, 1 тавагт цээж, гуяны хэсэг тус бүрээс оролцуулан бэлтгэнэ.
Үхрийн хэлийг өргөн талаас нь эхлэн нимгэн ташуу хэрчих нь зүйтэй.
Зуушны нэр төрөлд хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцуулан бэлтгэсэн цуглуулга зууш хүндтэй байр суурь эзэлнэ. Цуглуулга зуушинд 3-6 нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн оролцуулан бэлтгэж, шинэ лооль, өргөст хэмх, ногоон ургамал, цэцэгт байцаа, цуужуулсан жимс, алим, улаан байцааны салат, мах, загасны шөлөнд бэлтгэсэн царцаамлаар чимэглэнэ.
Загас, далайн бүтээгдэхүүнээр хийх зууш: Загас далайн бүтээгдэхүүнээр хийсэн зууш нь хурц амттай, өвөрмөц үнэртэй байдаг учраас хооллох сонирхлыг бий болгоно. Зуушинд хар, улаан түрс, чанасан, шарсан, нөөшилсөн, давсалсан, цуужуулсан, шанзалсан загасны мах, далайн бүтээгдэхүүн, загасан бүтээгдэхүүнээр хийсэн нухаш хэрэглэнэ.
Өндгөөр хийх зууш: Өндгөөр олон нэр төрлийн зууш бэлтгэж хэрэглэнэ. Зуушинд зориулан өндгийг гүйцэд чанаад, төмс, вандуй, өргөст хэмх, хар, улаан түрс, улаан лооль, мөөг зэргээр шанзалж бэлтгэнэ.
Мөөгөөр шанзалсан өндөг. Гүйцэд чанасан өндгийг хальслаад уртааш нь таллан зүсч, шар уургийг авна. Мөөгийг чанаж гаргаад хярж хэрчсэн сонгинотой хамт шарна. Дээрээс нь шар уураг нэмээд сайтар хутгана. Өндөгний шар уурагны хонхорхойд бэлтгэсэн мөөг дүүргэж хийгээд чимэглэнэ.
Салат: Энэ зуушийг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнээр бэлтгэнэ. Түүнээс гадна мах, загас, шувууны мах, далайн бүтээгдэхүүн, гоймон, будаа оролцуулан бэлтгэж болно.
Салатны гол үүрэг нь хооллох сонирхлыг нэмэгдүүлэн, ходоодны шүүсийг ялгаруулж, хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Иймд салат нь сайхан амттай байхаас гадна гоёмсог чимэглэлтэй байх ёстой.
Салатанд зориулж шинэ, түүхий, чанасан, нөөшилсөн, цуужуулсан, давсалсан, хөлдөөсөн ногоог хэрэглэнэ. Салатны найрлаганд төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, нүүрс-ус агуулагддаг учраас хүний биед чухал ач холбогдолтой.
Салатыг:
• Шинэ ногооны салат
• Болсон ногооны салат гэж ангилна.
Салат бэлтгэхэд анхаарах зүйл
• Сав, багаж хэрэгслийг гарын дор бэлтгэсэн байна.
• Салат бэлтгэхэд сайн чанарын, гүйцэд боловсорсон ногоог сонгон авна.
• Гампанз нь нягт сайтай хуванцар эсвэл гантигаар хийгдсэн байна.
• Модон гампанз нь жимс, ногооны шүүсийг шингээж авдаг учраас хэрэглэхэд тохиромжгүй.
• Цэвэрлэсэн ногоог усанд удаан хугацаагаар хадгалж болохгүй. Энэ үед ногооны найрлага дахь аминдэм, эрдэс бодис болон нүүрс-ус алдагдаж, тэжээллэг чанар нь буурна.
• Цэвэрлэж, хэрчсэн ногоог буцламгай халуун усанд хийж, тагтай саванд чанана.
• Ногоог хүйтэн усаар угааж, хальстай нь бүтнээр нь чанана.
• Чанасан ногоог бэлэн болмогц шүүж авна. Чанасан усанд нь удаан байлгахад амт чанар нь буурна.
• Чанасан ногооны хальсыг маш нимгэн авна.
• Салат бэлтгэх технологиос хамаарч ногоог шоо дөрвөлжин, нарийн савхан, нимгэн хавтгай, нимгэн дугуй хэрчинэ. Эсвэл үрэгчээр үрж жижиглэнэ.
• Цэвэрлэсэн шар лууванг тэр дор нь хэрэглэх хэрэгтэй. Түүнийг усанд удаан байлгаж болохгүй. Лууван тод шар өнгөтэй байх нь каротины агууламж их байгааг харуулна.
• Шар луувангийн салатыг цөцгий, ургамлын тосоор амтлахад А аминдэмийн шингэц сайжирна.
• Салатыг шил, шаазан, хуванцар, никель саванд хийж амтална.
• Шинэ ногоо, жимс жимсгэний салатыг амт оруулаад шууд олгоно. Харин гоймон, будаа орсон салатыг амт оруулаад 30 минут байлгаж, будаа, гоймонд бүрэн шингэсний дараа олгоно.
• Том хэсгээр шарсан мах, тахиа, утсан махыг тэвшинд, загасны төрлийн бүтээгдэхүүнийг зориулалтын гампанз дээр хуурай алчуураар бүтээж, хадгалаад олгохын өмнө хэрчиж, зүснэ.
Салат – коктейль: Энэ нь хэрэглэхэд бэлэн болсон сүмс, салат амт оруулагч, ааг амттан, ногоон ургамалтай хольж, найруулж бэлтгэсэн салат юм. Салат-коктейлийг шилэн аяга, цөгцөнд хийж олгоно. Коктейльд орох бүтээгдэхүүнийг жижиг шоо дөрвөлжин, эсвэл нарийн савхан, эсвэл жижиг нимгэн хавтгай хэрчээд, хольж хутгахгүй, харин сүмс эсвэл салат амт оруулагчаар найруулна. Чимэглэлд зориулан яншуй, салатны навч, зорхдос, бүтэн жимсгэнэ, нимгэн дугуй эсвэл саримс хэлбэртэй хэрчсэн нимбэг, жүрж хэрэглэнэ. Коктейльд тахианы мах, сам хорхой, наймаалж, загасны түрс, хавчны сүүл, бяслаг, утсан мах, амтат гуа зэрэг хүнсний зүйл оруулж, онцлог сүмсээр амт оруулна.
Царцаамал: Царцаамлыг мах, загас, ногоогоор хийнэ. Үүнээс гадна цэлцэгнэсэн бие бүтэц үүсгэхийн тулд царцмаг хэрэглэнэ. Дэвтээсэн царцмагийг сайн шүүсэн мах, загас, тахианы шөлөнд хийж, хөнгөн халаагаад мах, загас, ногоог бүрхүүлэн бэлтгэнэ.
Хүйтэн зууш, салатанд тавигдах чанарын шаардлага
• Бүх төрлийн хүйтэн хоол, зууш нь нямбай, гоёмсог чимэглэгдсэн байна. Өнгө, үнэр нь тухайн бүтээгдэхүүнд тохирсон байна. Ямар нэг муудаж гэмтсэн шинж тэмдэггүй байна. Үүнд: өнгөний өөрчлөлт, иссэн шинж тэмдэг, гадны үнэр, амт гэх мэт. Гарц нь жоронд заасан хэмжээнд тохирч байна.
• Салатанд орсон ногоон ургамал нь гандаж шарлаагүй, шинэ, өнгөлөг байна. Улаан байцааны салат нь хурц улаан өнгөтэй, навч нь гандаагүй байна.
• Шинэ ногоонууд болох өргөст хэмх, улаан лооль нь гүйцэд боловсорсон, хатуу хальс, том үргүй байна. Ногоон сонгино нь зөөлөн, гандаж шарлаагүй, шар өнгөгүй байна.
• Чанасан ногоонууд гүйцэд зөөлөрсөн, хэт чанагдаагүй, сайн цэвэрлэгдсэн, хальсны үлдэгдэл болон хар толбогүй байна.
• Загасны мах нь сайн цэвэрлэгдсэн, нямбай зүсэгдсэн, ясгүй, арьсгүй бэлтгэх бол гадаргууд нь хурууны хэв ороогүй байна. Май загас нь бага давсархаг, дотор талдаа хар хальсгүй байна. Царцаасан загасны царцмаг харимхай, зөөлөн, тунгалаг өнгөтэй, тундасгүй байна. Чанасан загасны гадаргуу нягт, хэлбэрээ хадгалж байна.
• Зуушинд зориулж чанасан махны өнгө ямар нэг өөрчлөлтгүй, царцаамалд орсон махан бүтээгдэхүүн жижиг хэрчилттэй, царцмагаар бүрэн хучигдсан, жигд тархсан байна.

,[object Object],Халуун зууш нь хурц амттай, хачиргүй байдгаараа үндсэн хоолноос ялгагдана. Хоолны цэсэнд хүйтэн зуушны дараа оруулна.

Тахианы махны жульен
Тахианы цул мах, мөөгийг тус тусад нь хөнгөн шараад, савхан хэлбэртэй хэрчинэ. Мөөг, махыг нийлүүлээд зөөхийн сүмсээр найруулж, давс, повоороор амт оруулна. Гал дээр тавьж, 5-6 минут хөнгөн халаана. Кокотницаг тослоод бэлтгэсэн хольцыг хийж, дээгүүр нь үйрүүлсэн бяслаг цацаад, шарах шүүгээнд битүү шарна.
Орц: Тахианы цул мах 400 г, мөөг 200г, цөцгийн тос 80 г, зөөхийн сүмс 400 г, үйрүүлсэн бяслаг 50 г

Hool uildverleliin tehnologi lekts 12
Hool uildverleliin tehnologi lekts 12
Hool uildverleliin tehnologi lekts 12
Hool uildverleliin tehnologi lekts 12
Hool uildverleliin tehnologi lekts 12

More Related Content

What's hot

Hool uildverleliin tehnologi lekts 6
Hool uildverleliin tehnologi lekts 6Hool uildverleliin tehnologi lekts 6
Hool uildverleliin tehnologi lekts 6Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 15
Hool uildverleliin tehnologi lekts 15Hool uildverleliin tehnologi lekts 15
Hool uildverleliin tehnologi lekts 15Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 13
Hool uildverleliin tehnologi lekts 13Hool uildverleliin tehnologi lekts 13
Hool uildverleliin tehnologi lekts 13Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 11
Hool uildverleliin tehnologi lekts 11Hool uildverleliin tehnologi lekts 11
Hool uildverleliin tehnologi lekts 11Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 1
Hool uildverleliin tehnologi lekts 1Hool uildverleliin tehnologi lekts 1
Hool uildverleliin tehnologi lekts 1Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 5
Hool uildverleliin tehnologi lekts 5Hool uildverleliin tehnologi lekts 5
Hool uildverleliin tehnologi lekts 5Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 10
Hool uildverleliin tehnologi lekts 10Hool uildverleliin tehnologi lekts 10
Hool uildverleliin tehnologi lekts 10Lha Bolorerdene

зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололтTuul Tula

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya

хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэсхоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэсOyundari Nyamsuren

Hool uildverleliin tehnologi lekts 9
Hool uildverleliin tehnologi lekts 9Hool uildverleliin tehnologi lekts 9
Hool uildverleliin tehnologi lekts 9Lha Bolorerdene

хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa

Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааЗохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааAnkhbileg Luvsan

8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристикnaraa_0714

хоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрхоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрOyundari Nyamsuren

хүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилалхүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилалOyundari Nyamsuren

хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээOyundari Nyamsuren

хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнOidov Tungaa

амны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуйамны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуйWaterlily Javzaa

What's hot (20)

Hool uildverleliin tehnologi lekts 6
Hool uildverleliin tehnologi lekts 6Hool uildverleliin tehnologi lekts 6
Hool uildverleliin tehnologi lekts 6

Hool uildverleliin tehnologi lekts 15
Hool uildverleliin tehnologi lekts 15Hool uildverleliin tehnologi lekts 15
Hool uildverleliin tehnologi lekts 15

Hool uildverleliin tehnologi lekts 13
Hool uildverleliin tehnologi lekts 13Hool uildverleliin tehnologi lekts 13
Hool uildverleliin tehnologi lekts 13

Hool uildverleliin tehnologi lekts 11
Hool uildverleliin tehnologi lekts 11Hool uildverleliin tehnologi lekts 11
Hool uildverleliin tehnologi lekts 11

Hool uildverleliin tehnologi lekts 1
Hool uildverleliin tehnologi lekts 1Hool uildverleliin tehnologi lekts 1
Hool uildverleliin tehnologi lekts 1

Hool uildverleliin tehnologi lekts 5
Hool uildverleliin tehnologi lekts 5Hool uildverleliin tehnologi lekts 5
Hool uildverleliin tehnologi lekts 5

Hool uildverleliin tehnologi lekts 10
Hool uildverleliin tehnologi lekts 10Hool uildverleliin tehnologi lekts 10
Hool uildverleliin tehnologi lekts 10

Togooch
TogoochTogooch
Togooch

зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололт

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт

хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэсхоол үйлдвэрлэлийн технологийн үндэс
хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс

Hool uildverleliin tehnologi lekts 9
Hool uildverleliin tehnologi lekts 9Hool uildverleliin tehnologi lekts 9
Hool uildverleliin tehnologi lekts 9

хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого

Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгааЗохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа
Зохицуулах үйлчилгээтэй талх үйлдвэрлэх технологийн судалгаа

8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристик

хоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрхоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэр

хүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилалхүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилал

хоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээхоолны газрын үйлчилгээ
хоолны газрын үйлчилгээ

хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн

амны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуйамны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуй

Viewers also liked

Hool uildverleliin tehnologi lekts 14
Hool uildverleliin tehnologi lekts 14Hool uildverleliin tehnologi lekts 14
Hool uildverleliin tehnologi lekts 14Lha Bolorerdene

Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16Lha Bolorerdene

Нарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмаг
Нарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмагНарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмаг
Нарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмагTuvaanjav Ganaa

Mongol undesnii hool
Mongol undesnii hoolMongol undesnii hool
Mongol undesnii hooltg_tuvshee

Lh 6-niitiin hoolnii tuh.
Lh 6-niitiin hoolnii tuh.Lh 6-niitiin hoolnii tuh.
Lh 6-niitiin hoolnii tuh.Hongorzul1025

салатны чимэглэл
салатны чимэглэлсалатны чимэглэл
салатны чимэглэлOyundari Nyamsuren

ширээ засалт
ширээ засалтширээ засалт
ширээ засалтPanju0511

үндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмсүндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмсOyundari Nyamsuren

Viewers also liked (14)

Hool uildverleliin tehnologi lekts 14
Hool uildverleliin tehnologi lekts 14Hool uildverleliin tehnologi lekts 14
Hool uildverleliin tehnologi lekts 14

Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7

Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16

Нарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмаг
Нарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмагНарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмаг
Нарийн боовны технологи хичээл ШИДС чихэрлэг зуурмаг

Mongol undesnii hool
Mongol undesnii hoolMongol undesnii hool
Mongol undesnii hool

Lh 6-niitiin hoolnii tuh.
Lh 6-niitiin hoolnii tuh.Lh 6-niitiin hoolnii tuh.
Lh 6-niitiin hoolnii tuh.

салатны чимэглэл
салатны чимэглэлсалатны чимэглэл
салатны чимэглэл

ширээ засалт
ширээ засалтширээ засалт
ширээ засалт

Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11

Haccp тогтолцоо
Haccp тогтолцооHaccp тогтолцоо
Haccp тогтолцоо

үндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмсүндсэн хоол, хачир, сүүмс
үндсэн хоол, хачир, сүүмс

Lecture 13
Lecture 13Lecture 13
Lecture 13

Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12

Lecture 9
Lecture  9Lecture  9
Lecture 9

Similar to Hool uildverleliin tehnologi lekts 12

хоолны жор
хоолны жорхоолны жор
хоолны жорBama740517

хоолны жор
хоолны жорхоолны жор
хоолны жорenkhbold61

санаж явахад илүүдэхгүй
санаж  явахад илүүдэхгүйсанаж  явахад илүүдэхгүй
санаж явахад илүүдэхгүйHuslen Zaya

Dund hut in angi mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4 Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi mongol hool lekts 4 Lha Bolorerdene

шорлог хорхогийн талаар
шорлог хорхогийн талааршорлог хорхогийн талаар
шорлог хорхогийн талаарОргил Ган-Оч

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөrn0302

Zokhistoi khoollolt
Zokhistoi khoolloltZokhistoi khoollolt
Zokhistoi khoolloltTuul Tula

Shimt bodisiin dutal lect 6
Shimt bodisiin dutal lect 6Shimt bodisiin dutal lect 6
Shimt bodisiin dutal lect 6bulgaaubuns

Dund hut in angi mongol hool lekts 3
Dund hut in angi  mongol hool lekts 3 Dund hut in angi  mongol hool lekts 3
Dund hut in angi mongol hool lekts 3 Lha Bolorerdene

хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулахTugsuu Tugsuu

Similar to Hool uildverleliin tehnologi lekts 12 (18)

хоолны жор
хоолны жорхоолны жор
хоолны жор

Hool
HoolHool
Hool

хоолны жор
хоолны жорхоолны жор
хоолны жор

санаж явахад илүүдэхгүй
санаж  явахад илүүдэхгүйсанаж  явахад илүүдэхгүй
санаж явахад илүүдэхгүй

Dund hut in angi mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4 Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi mongol hool lekts 4

шорлог хорхогийн талаар
шорлог хорхогийн талааршорлог хорхогийн талаар
шорлог хорхогийн талаар

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө

Gemodializ garin avlga
Gemodializ garin  avlgaGemodializ garin  avlga
Gemodializ garin avlga

Gemodializ garin avlga
Gemodializ garin  avlgaGemodializ garin  avlga
Gemodializ garin avlga

Gemodializ garin avlga
Gemodializ garin  avlgaGemodializ garin  avlga
Gemodializ garin avlga

эрүүл хоол
эрүүл хоолэрүүл хоол
эрүүл хоол

Emd
EmdEmd
Emd

Mua idee undaa
Mua idee undaaMua idee undaa
Mua idee undaa

Ulamj idee undaa
Ulamj idee undaaUlamj idee undaa
Ulamj idee undaa

Zokhistoi khoollolt
Zokhistoi khoolloltZokhistoi khoollolt
Zokhistoi khoollolt

Shimt bodisiin dutal lect 6
Shimt bodisiin dutal lect 6Shimt bodisiin dutal lect 6
Shimt bodisiin dutal lect 6

Dund hut in angi mongol hool lekts 3
Dund hut in angi  mongol hool lekts 3 Dund hut in angi  mongol hool lekts 3
Dund hut in angi mongol hool lekts 3

хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулах

More from Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8

Lessons
LessonsLessons
Lessons

Integral1
Integral1Integral1
Integral1

дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар

олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт

семинар
семинарсеминар
семинар

семинар
семинарсеминар
семинар

Os l1
Os l1Os l1
Os l1

Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1

лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud

L 4
L 4L 4
L 4

L 3
L 3L 3
L 3

L 3
L 3L 3
L 3

Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа

10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

Hool uildverleliin tehnologi lekts 12

• 1.