Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ

15.908 visualizaciones

Publicado el

Publicado en: Entretenimiento y humor
  • Sé el primero en comentar

Болорцэцэг - ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ

  1. 1. ЦАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ Ганболдын Болорцэцэг Монгол улс, Компьютерийн техник, менежментийн сургууль Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент Boloroo0227@yahoo.com Хураангуй Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд цаг хугацаатай уралдан ажил амьдралаа амжуулна гэдэг хэн хүний хүссэнээр бүтэхгүй. Тэр тусмаа хүчтэй өрсөлдөөн дунд амьдарч буй бидний хувьд бусдаас нэн тэргүүнд бүхнийг хийн, хэт их ачаалалтай ажилладаг. Үүний үр дүнд тодорхой хэмжээний сөрөг нөлөө бий болон толгойны өвчинг нэгээр нэмэгдүүлнэ. Харин энэ бүхнийг энгийн бөгөөд ухаалаг аргаар шийдвэрлэх боломж бидэнд үргэлж байдаг. Үүний нэг бол цагийн менежмент. Бидэнд нэг өдрийн турш илүү ч үгүй дутуу ч үгүй 24 цагийг зарцуулах эрх байдаг. Яаж зарцуулах нь таны дур. Гэвч хэн үр бүтээлтэй ашиглаж чадна, тэр хүн л хожно, хөгжинө. Цагийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй ажиллахыг давуу талаа ашиглан өөрийн байнгын хэрэглээ болгох боломжийг цагийн менежмент олгодог. Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид цаг хугацаанаас ангид байна гэж үгүй. Түлхүүр үг Бүтээмж, үр бүтээл, боломж, амжилт Оршил 21-р зуунд мэдээллийн технологи хурдтайгаар шинэчлэгдэж, түүнийхээ хирээр хүмүүсийн хэрэглээг хөнгөвчилж, олон зүйлийг сурж, таньж мэдэх хугацаа олгож байна. Тэрхүү цаг хугацааг олдсон хором бүхэнд ашиглаж чадахгүй бол дараа хийнэ гэвэл дахиад л нэг ажил хойшлогдоно. Учир нь цаг хугацаа нь хадгалж, устаж үгүй болохгүй, зээлж зээлдүүлж болдоггүй тул хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж, олон зүйлийг амжуулах талаар суралцах нь зүйтэй. Эрт дээр үеэс бид аливаа нэг зүйлийг хийхдээ цаг хугацааг ашиглан өнөөг хүрсэн. Цаг гэдэг зүйл бүтээгдээгүй байхад хүртэл байгалийн хүчин зүйлс болох нар, цаг агаар, улирал зэргийг ашигладаг байв. Цаг хугацааны үнэ цэнийг бидний амьдарч буй нийгэм маш ихээр мэдрүүлж байгаа нь биднийг аливаад идэвхи санаачилгатай ажиллах хүч, өдөөгч болж өгдөгч, үүнийг ухаарч амжаагүй хүмүүсийн хувьд тэрхүү урсан өнгөрч буй цаг хугацаа “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв” гэгчээр том боломжоо алдаж
  2. 2. байгаа мэт санагддаг. Учир нь цаг хугацаа бидэнд олон зүйлийг мэдэх боломжийг олгодог. Өөрт буй цаг хугацааг хэрхэн зөв зохистой ашиглан, өөрт болон өрөөлд хэрэгтэй, бүтээмжтэй үр дүнг бий болгох талаар цаг төлөвлөлт тусална. Цагийг төлөвлөх олон ара байдаг бөгөөд бидний хэзээ ч сонсоогүй, мэдээгүй зүйл бол биш. Цагийг хэрхэн энгийн, хялбар аргаар дадал болох, өөрт ашигтайгаар ашиглаж болох бүхнийг цагийн менежментийн зарчмуудаас мэдэх боломжтой. 1. Цагийн менежментийн онол, арга зүй 1.1 Цагийн менежментийн тухай ойлголт. Амжилттай цаг төлөвлөтийг бий болгохын тулд маш их хугацаа зарцуулдаг ч өнөөдрийн байдлыг өөрчлөх боломж үүссээр байна. Цагийн менежмент бол бүтээмжтэй ажиллах, өөрт буй цаг хугацааг хэрхэн үр дүнтэй зарцуулах үйл ажиллагааг удирдах, хянах төлөвлөгөөт үйл ажиллагаа болон баримт бичгийн хослол юм. Цагийн менежмент нь хувь хүний авьяас чадварыг нэмэгдүүлж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд цаг хугацааг хэрхэн ашиглаж чадах талаарх чадварыг нэмэгдүүлдэг. Цагийн менежмент нь цаг төлөвлөлт, хувиарлалт, зорилгоо зөв тодорхойлох, хосолсон ажил үүрэг, цаг зарцуулалтанд хяналт тавих, төлөвлөгөө боловсруулах болон ажил үүргээ хийх дарааллаар эрэмбэлэх зэргийг өөртөө багтаадаг ба эдгээрийг өргөн хүрээнд ашиглан амжилтанд хүрэх боломж олгодог. Эхэндээ цагийн менежмент нь зөвхөн бизнесээ амжилттай явуулахад ашиглах арга хэрэгсэл мэт санагддаг ч эцэст нь хувь хүний амжилтанд хүрэхэд нөлөөлөх том хүчин зүйл болон хувирдаг. Ихэвчлэн цагийн менежментийг цаг хугацаа болон зорилго зорилт нь тодорхой бөгөөд амжилттай үр дүн, өндөр бүтээмж хүссэн үед ашигладаг. Үнэндээ энэ нь ямар ч үед ашиглаж болох хувь хүний, баг хамт олны, байгууллагын зохион байгуулалт, өндөр бүтээмжтэй үр дүнг бий болгох энгийн бөгөөд чухал арга зам юм. Цагийн менежментийн үүсэл хөгжил Цагийн менежментийн түүх нь аж үйлдвэрийн хувьсгалын үеэс үүсэлтэй. Энэхүү ойлголт нь аажим аажмаар хөгжсөөр өндөр бүтээмжтэй ажлын амжилтанд хүрэх нэг арга зам болон хувирсан. Аж үйлдвэржихээс өмнөх үе. 18-р зууны дунд үе хүртэл ихэнх хүмүүс нэг талыг баримталсан энгийн амьдрал буюу загас агнуур, гар урлал эрхлэн амьдарч байсан ба байгалийн эх үүсвэр болох нарнаас хамааран ажил үүргээ зохицуулдаг байв. Цагийн менежмент хэмээх ойлголтыг улирал, цаг агаар, газар тариалан зэргээр илэрхийлэн ойлгодог. Өөрөөр хэлбэл тэд дээрх зүйлсээс шууд хамааралтайгаар ажил үүргийн хуваарилал хийн ажилладаг байв. Жишээ нь: Ажил эхлэх дуусах цагийг нараар, амралтын хугацааг тэнгэр муухайрах буюу цаг агаарын байдлаар, ургац тариалах, хураах зэргийг улирал солигдох байдлаар баримжаалах. Нар сараар цагийн явцыг тодорхойлдог байв. Аж үйлдвэрийн хувьсгал буюу хөгжлийн дараагийн үе эхлэхэд тэдний багаж зэвсэг хувьсан өөрчлөгдөж хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдсээр байв. Үйлдвэрлэл дэх том багажны хэрэглээ багасаж, цахилгаан эрчим хүчийг зохион бүтээж, хиймэл
  3. 3. гэрлийг бий болгон хөгжсөн. Механик цагийг бүтээн цагийг удирдах боломжтой болсон ч өнөөдрийн ашиглаж буй цагнаас нэлээд өөр байсан. Тэрхүү цаганд секундийг хэмжих үзүүлэлт байгаагүй ба зөвхөн нэг цагийн хугацааг хэмжихээр бүтээгдсэн байв. Цаг хугацааны хором бүрийн үнэ цэнийг хараахан тооцож чадаагүй бололтой. 19-р зуунд Цагийн менежменти хэмээх ойлголт нь 19-р зуунаас эхлэн хурдацтай хөгжиж эхэлсэн. Учир нь: 1. Газар тариалан эрхлэн эдийн засгаа хөгжүүлж байсан байдлыг Аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр эдийн засагт суурилсан үйлдвэрлэл болгон хөгжүүлсэн нь цагийг үр бүтээлтэй удирдах шаардлагатай гэсэн үзэл баримтлалыг бий болсон. 2. Шуудан, цахилгаан холбоо бий болох, төмөр замын хөгжил хурдсах зэрэг нь цагийг маш нарийн тооцох нөхцлийг бүрдүүлэн, түүний хирээр цагийн үнэ цэнэ болон бүтээмжит ажлын талаарх ойлголтийг өргөн ашиглах болсон. 3. Оюутан болон эрдэмтэд бүх зүйлийн талаар санал солилцсон ба Исаак Ньютон хамгийн амжилттай урагшилж буй хүнээр шалгарсан. Түүний байдал нь мэргэжил нэгт хүмүүс болон суралцагчдад хүчтэй нөлөөлсөн ба түүний адилаар эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалттай ажиллаж эхэлсэн. 20-р зуунд Цагийн менежментийн түүх нь 20-р зуунд Менежментийн шинжлэх ухаантай зэрэгцэн хөгжиж байв. Тэйлорын менежментийн хандлага нь цагийн менежментийг үр нөлөөтэй болоход нөлөөлсөн. Тэрээр өөрийн үйлдвэрийн ажилчид нь бүтээмж муутай ажиллаж байгаагийн шалтгаан нь удаан ажилладаг чиг хандлага тогтсонтой холбон тайлбарлаж түргэн шуурхай ажиллахад нь нөлөөлөх өдөөгч, сэдэл алга гэж үзсэн. Тэр үйлдвэрийн ажилчдад төлөвлөгөөт чухал ажлаа зорилгын дагуу хэрхэн хийж гүйцэтгэх талаар дэмжин ажилласан. Энэхүү оролдлого нь цагийг үр бүтээлтэй ашиглахын ач тусыг илэрхийлсэн бөгөөд өнөөгийн цагийн менежментийн хандлагын үндэс юм. Өнөөгийн хандлагууд Өнөөгийн байдлаар цагийн менежментийн 100 гаруй хандлага бий болсон. Ажил болон гэр бүлдээ зарцуулах цаг төлөвлөлтийг тэнцвэржүүлэх, чухал яаралтай зорилгод амжилттай хүрэх зэрэгт онцгойлон ашигладаг арга болон хувирчээ. Нэгдүгээр хандлага: Цагийн менежмент нь хийх ёстой зүйлийг сануулах дохио юм. Хоёрдугаар хандлага: Төлөвлөгөөт ажил болон түүний бэлтгэл ажлыг хийхэд ашиглан төлөвлөгөө гаргах Гуравдугаар хандлага: Чухал ажил болон олон төрлийн зорилгуудыг эрэмбэлэн, түүний дагуух төлөвлөгөөг баримтлан ажиллах Дөрөвдүгээр хандлага: Орчин үеийн хандлага. 3-р төрөлтэй ижил боловч эрэмбэлэх зарчим нь “Чухал ажлаас хойшлуулашгүй яаралтай ажил илүү”. Энэхүү хандлага нь цагийн менежментийн олон арга хэрэгслийг нэгтгэн ашиглах боломжийг олгодог.
  4. 4. 1.2 Цагийн менежментийн зарчмууд Цагийн менежментийн зарчмууд нь цаг хугацааг зөв зохистой ашиглахаас гадна, эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил амьдралын асуудал зэргийг хэрхэн тэнцвэртэйгээр зохицуулах боломжийг олгоно. Цагийн менежментийн бүрдэл хэсгүүдийн хамгийн чухал зүйл бол цаг төлөвлөлт бөгөөд цагийн менежментийн зарчмууд цаг төлөвлөлт хийх арга аргачлалыг агуулсан байдгаараа онцлог. Цаг төлөвлөлтийн зарчмуудыг өөрийн амьдрал ажилд хэрэгжүүлснээр дараах зүйлсийг мэдэж авна. Жишээ нь:  Цаг хугацаа хаашаа урсаад байгааг  Эмх цэгцгүй зүйлээс ангижрах арга зам  Хувийн сахилга батыг хурдан төлөвшүүлэх  Цаг гарздагч хүчин зүйлс  Ачаалалтай ажиллах нь амжилтанд хүрэх хугацааг удаашруулдаг г.м... Цаг төлөвлөх маш олон арга зам байдаг бөгөөд эрдэмтдийн олон удаагийн туршилт, туршлагаас үндэслэн Америкийн Сургалт, Хөгжлийн Нийгэмлэгийн эрхлэгч Памелла Додд, Сурталчилгаа зөвлөгөөний салбарын зөвлөх Доуг Сандхейм нар цаг төлөвлөлтийн 25 зарчмыг тодорхойлжээ. Дээрх 25 зарчмыг 5 бүлэгт ангилан авч үзэж бүлэглэвээс илүү үр дүнтэй бөгөөд хэрэгжүүлэхэд дөхөм хэмээн үзжээ. Нэгдүгээр бүлэг. Төвлөрөх 1. Санаагаа цаасан дээр буулгах 2. Миний хувьд цаг хугацаа гэж юу вэ? талаар ойлгох 3. Үнэт зүйлээ тогтоох 4. Алсын хараа бүтээх Хоёрдугаар бүлэг. Төлөвлөх 5. Хувийн төлөвлөлтийн систем ашиглах 6. Зорилгоо тодорхойлох 7. Өмнөх ажил дээрээ үндэслэн төлөвлөх 8. Чухал ажлын дараалал гаргах Гуравдугаар бүлэг. Эмхэлж цэгцлэх 9. Бүх зүйл байрандаа байх 10. Ширээний эмх цэгц Дөрөвдүгээр бүлэг. Үйлдэл хийх 11. Залхуурлыг ялах 12. Үгүй гэж хэлж сурах 13. Цаг байрьдаг байх 14. Хэт ачааллаас зайлсхийх 15. Саад бологч зүйлээс холдох 16. Нэг цагт нэг ажлыг хийх 17. Аз туршсан зүйл хийж чаддаг байх 18. Бусдаас суралцах 19. Чухал зүйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байх 20. Стратегитэй байх Тавдугаар бүлэг. Суралцах
  5. 5. 21. Биеэр хийж үзэх 22. Эргэн харж, үнэлж цэгнэх 23. Санал зөвлөгөө өгч, авах 24. Үр дүнгийн хэмжилт 25. Стресс ба амралт Дээрх 25 зарчмуудыг өөртөө агуулдаг мөн хамгийн ихээр ашиглагдаж буй 5 аргыг дэлгэрүүлэн судлах нь цаг хугацаа хэмнэж, цэгцтэй мэдлэгийг олгоно. Парето 80:20 зарчим Эрхэмлэл болон чухал зүйлийг харах нэг арга. 1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парето өөрийн амьдарч байсан Швейцари улсын нийт эд баялгийн 80%-г хүн амын дөнгөж 20% эзэмшиж байдгийг олж харжээ. 1940-өөд оны сүүлчээр Америкийн менежментийн ухааны анхны эрдэмтдийн нэг доктор Жосеф Журан эдийн засгийн энэхүү зарчмын санааг хөгжүүлж “чухал цөөнх, чухал бус олонхи” гэдэг зарчмыг гаргаж ирсэн. 80:20-н нийтлэг жишээ:  Хүмүүс нийт хувцасныхаа 20%-г бүх цагийнхаа 80%-н турш өмсдөг.  Нийт хэрэглэгчдийн 20% нь нийт ашгийн 80%-г бүрдүүлдэг.  20%-н хичээл зүтгэл 80%-н үр дүнг бий болгодог. Иймд цагаа зөв зохицуулж бүтээмжтэй байх нь “чухал цөөнх” тэргүүний эрхэмлэлүүдэд төвлөрөхөөс шалтгаалахыг харж болно. Амьдралд хийж буй бүх зүйлдээ 20%-н хүчин чармайлтаар 80%-н үр дүнд хүрэх боломжтойг анзаарвал зөв зүг чиглэлтэй явж буйн дохио. Мөн цагыг төлөвлөхдөө 60:40 зарчмыг ашиглаж болно.  Үйл ажиллагааны 60% төлөвлөдөг  Үйл ажиллагааны 20 орчим хувь төлөвлөгдөөгүй  Үйл ажиллагааны 20 орчим хувь гэнэтийн зүйлд зарцуулдаг. Цагийн төлөвлөлтийн матриц Цаг төлөвлөтийн энэ зарчим нь цагийн менежментийн үндсэн философи болж чаддаг. Хүснэгт 1.1 Цаг төлөвлөлтийн матриц Яаралтай Яаралтай бус Ч у х а л Ч у х а л б и ш I II
  6. 6. III IV I- Энэ хүснэгтэн дэх ажлуудад маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь хэт их ач холбогдол өгснөөр таныг эзэрхэх болно. II- Яаралтай тул цагийн дарамтанд орж өөртөө хүндрэл учруулах магадлалтай. Ач холбогдол багатай зарим ажлыг бусдад шилжүүлж болно. III- Яаралтай биш тул таныг хүлээнэ. Илүү идэвхи санаачилгатай байхыг шаарддаг. Хэсэгчилэн бусдад шилжуулж болдог. IV- Энэ төрлийн ажлууд ихэвчлэн энд тэнд овоорч байдаг. Хэт ачаалалтай байдаг. Аль болох татгалзах хэрэгтэй байдаг ч энэ үед аз туршиж үзэх хэрэгтэй. Энэхүү матрицыг багцлан авч үздэг ихэнх мэргэжилтнүүдийн ашигладаг АВС систем байдаг. АВС систем Дараах 3 хүчин зүйлд тулгуурладаг. 1. А буюу хамгийн чухал ажил. Удирдах ажил үүргийн 15 хувийг эзэлдэг.Эдгээрийн бодит үр ашиг нь 65 хувь. Энэ ажлыг төлөвлөхөд 3 цагийг зарцуулах хэрэгтэй гэж үздэг. 2. В буюу харьцангуй чухал ажил нь нийт ажил үүргийн 20 хувь,үр ашгийн мөн 20 хувийг эзэлнэ.Энэ ажлыг 1 цагт багтаан төлөвлөж болно гэж үздэг. 3. С чухал биш ажил үүрэг нь нийт ажлын 65 хувийг эзэлдэг боловч удирдах ажлын үр ашгийн дөнгөж 15 хувь болдог.Энэ ажлуудыг төлөвлөхөд 45 минут байхад болно гэж үздэг. Өдрийн төлөвлөгөө Цагийн менежменттэй ажиллах нэг гол үзүүлэлт бол өдрийн төлөвлөгөө юм. Ажлаа өдрөөр төлөвлөхийн ач тус нь тухайн өдөр хийж гүйцэтгэсэн ажил үүргийн хэдэн хувь нь үнэхээр чухал бөгөөд үр ашиггүй цаг хэд байгааг мэдэх боломжтой. Мөн зарим ажил мартагдан үл хийгдэх эрсдлээс сэргийлнэ. Өдрийн төлөвлөгөөг тогтмол хөтлөх нь 7 хоног, сарын ажлаа төлөвлөх боломжийг олгоно. Ингэснээр хийгдэх ажлууд эмх цэгцтэй болж, цагаа урьдчилан тооцож, үр дүнгээ хэмжих хяналт тавих боломжтой болно.
  7. 7. Эхний ээлжинд цагаа хэрхэн, юунд зарцуулж байгаа одоогийн байдалдаа шинжилгээ хийнэ. Ингэхдээ ажил дээрээ хэдэн цагт ирсэн гэдгээс эхлэх бөгөөд ямар ажилд хэдэн минут зарцуулж байгаагаа бичих хэрэгтэй. Ингээд тодорхой хугацааны дараа тухайн тэмдэглэлээ бүгдийг нь нэгтгэхээр хамгийн их цаг зарцуулдаг ажлууд гарч ирэхээс гадна яг ямар хэрэггүй зүйлд цагаа зарцуулаад байгаа нь гарч ирнэ. Мөн хугацааны аль мөчлөгт гол ажлуудаа амжуулж байгаа болон өөрийн үр бүтээлтэй цагийг мэдэж авахад хэрэг болно. Дараагийн үе шат нь шинэ төлөвлөгөөгөө боловсруулна. Мэдээж хамгийн жижиг хэсэг болох өдрийн төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг нь болдог мөн дунд хугацааны зорилгоо биелүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс тухайн өдрийнхөө төлөвлөгөөг хийж чадахгүй л бол хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүй гэсэг үг. Өдрийн төлөвлөгөө нь долоо хоногийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байдаг ба үүнийгээ хийхдээ Нэг өдрийн төлөвлөгөөгөө өмнөх өдөр нь бэлдэх ба аль болох урд хийсэн шинжилгээн дээрээ үндэслэж хугацаагаа тооцоолно. Хийх ажлын дарааллаа хамгийн чухалаас нь эхлэн дарааллуулна, үүнийхээ дараа хамгийн яаралтайгаар нь эрэмбэлнэ. Өдрийн төлөвлөгөөг өөрийн болгохын тулд нэг сарын турш системтэйгээр хэрэгжүүлэх боломж байдаг. Эхний долоо хоног: 'Юу ч хийхгүй' долоо хоног Юу ч хийхгүй байвал юунд ч хүрэхгүй гэж чи бодож байгаа байх. Гэхдээ энэ долоо хоногт чиний өөртөө хийх хөрөнгө оруулалт цаашдын уртхан аялалд чинь тус болно. Нэг дэх өдөр: Бүхнийг тодорхой бодож боловсруул Хоёр дахь өдөр: Зорилтоо тодорхойлно Гурав дахь өдөр: Зорилтоо биелүүлэх төлөвлөгөө боловсруул 4-7 дох өдөр: Саад бэрхшээлүүдээ бичиж, тэднийг арилга Хоёр дахь долоо хоног: “Дайтах” долоо хоног Цэргүүд дайны талбар руу давшилж ордог шиг, зорилго руугаа шууд эрчимтэй дайрах хэрэгтэй. Зорилтуудаа нэг нэгээр нь биелүүлж, эхнээс нь дарна. Энэ долоо хоногт амжуулж бүх зорилтоо биелүүлэх хэрэгтэй. Гурав дахь долоо хоног: Бодит байдалтай нүүр тулах өдрүүд Зорилгодоо хүрэхээр яаран тэмүүлж байсан догдлол энэ долоо хоногт бага зэрэг саарч магадгүй. Дундуур нь өөр юм хиймээр санагдаж, эсвэл гэнэтийн эрсдэл үүсч болно. Ганц нэг зорилт талаар өнгөрч ч мэднэ. Яг энэ үед л юунд хүрэх гэж байгаагаа санаж, зорилгоо биелүүлсний дараа амьдрал чинь яаж өөрчлөгдөхийг төсөөлөөд үзэх хэрэгтэй. 4 дэх долоо хоног: ‘Зуршил болгох' долоо хоног Сарын өмнө л зорилго бол хэзээ ч хүршгүй оргил мэт санагдаж байсан. Харин өнгөрсөн
  8. 8. гурван долоо хоногийн турш хийсэн бүхний үр дүнд, одоо зорилгодоо хүрнэ гэдэг өдөр тутам хийдэг зүйлийн чинь нэг хэсэг болсон байна. Өөрөөр хэлвэл зорилгодоо хүрэхээр ажиллах нь зуршил болсон байх болно. Тэнцвэрийг хадгалах Өөрийн зорилго ба төлөвлөгөөгөө тодорхойлохдоо Ажил –Амьдралын тэнцвэрт зарчмын 4 чухал зүйлийн аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Учир нь хүний нэг зүйл бүтэмжгүй байвал бусад зүйлээ дагуулан хойшилдог. Тиймд аль болох бүгдийг багтаан тэнцвэртэйгээр байх боломжоор хангах нь чухал.  Бие махбодь-Эрүүл мэндийн асуудал.  Соёл-Боловсролын асуудал  Гэр бүл-Нийгмийн асуудал  Ажил хөдөлмөр-Түүнтэй холбоотой асуудал Өндөр цалин хөлс, авьяас чадвартай байлаа гээд эрүүл мэнддээ анхаарал хандуулаагүйн улмаас амжилтанд хүрэх боломж хаагдаж болно. Хүн эрүүл байж, бүхнийг хийнэ, цаашид суралцаж, бусдад үлгэр дууриал үзүүлнэ. Ажлын ачаалал, цаг төлөвлөлтийг эмх цэгцгүй хийх, Биохэмнэлээ зөвөөр ашиглаж чадахгүйн улмаас эрүүл мэндээрээ хохирч үлддэг. Өөрийн хүрээлэн буй орчны хувьсан өөрчлөгдөж буй зүйлийг ухаалгаар мэдэрч, дасан зохицож чадваас үл ойлгох, шантрах, хавчигдах зэрэг сэтгэлийн шаналалаас хол байж чаддаг. Зарим тохиолдолд гэрийнхэндээ цаг гаргаж чадахгүй үе гардаг. Үүний үндэс шалтгааныг бодоод шууд хамааралтай шалтгаанууд байдаг. Энэ зуршлаас салах хэрэгтэй. Ажлаа цагт нь хийгээгүйгээс болж гэр бүлээсээ холдох, нэг зүйлээс хоцрох нь хойшдоо сэтгэл зүйд нөлөөлөн стресстэд үндэс болдог. Хөдөлмөр эрхлэх нь хүмүүсийн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн илрэл. Хүмүүс хооронд үл ойлголцох асуудал цөөнгүй байдаг ба хэн нэгнээс шууд хамааралтай ажиллаж буй тохиолдолд хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлтийг нарийн гаргах хэрэгтэй. Таны хийж буй ажлын үр дүн хамтрагчийн тань ажлын эхлэл байж болно. Тиймээс цаг цагт нь багтаан ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. 1.3. Цаг төлөвлөлтийн ач холбогдол. Цагийг зөв удирдах явдал таны хувийн амьдрал болоод ажилд тун чухал. Өөрийн цагийг зөв удирдах нь өөрийгөө удирдахын гол цөм болохоос гадна менежер болоод хүн нэг бүрийн хувьд үнэхээр чухал ур чадвар болно. Мөн дараах үр дүнг бий болгоно.Үүнд: - Өөрийн хүсч буй зүйлийг хийх цаг хугацааг бий болгоно - Аливаа зүйлд бэлэн байдлыг нэмэгдүүлнэ
  9. 9. - Шийдвэр гаргах чадвар сайжирна. - Ажлын бүтээмж үр ашиг үр нөлөө дээшлэнэ. - Учирч болох аливаа эрсдэлийг багасгана - Ажлыг хөнгөвчилнө - Эрүүл мэндийг сайжруулна - Ачаала багасна - Гэр бүл болон ажилдаа зарцуулах цаг хугацаа тэнцвэржинэ - Стрессийг багасгана Аливаа зүйлийг зөв хийх. Үүний тулд хүмүүс нэг бол Реактив арга хэлбэрээр ажиллах бөгөөд энэ нь болж буй бүхэнд зохицохийн тулд өөрийнхөө болон бусдийн хийсэн алдааг засах гээд завгүй ажиллах тухай ойлголт болно. Эсвэл хүмүүс Проактив арга хэлбэрээр буюу нөхцөл байдлыг гартаа оруулах, санаачлага гаргах, хянах, өөртөө болон байгууллагадаа зориулан ирээдүйг өөрчлөхийн төлөө ажилллах ёстой болно. Өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн давуу талаа зөв зүйлд ашиглан өндөр бүтээмжид хүрч, цаг хугацааг хөөж биш зэрэгцэж алхах боломж үргэлж байдаг ба цагийн төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэх нь олон зүйлийг нэг дор шийдвэрлэх боломж олгоно. Бенжамин Франклины Цагийн менежментийн 12 зарчим 2013 онд. 300 гаруй жилийн өмнө дараах 12 зарчмыг Бенжамин Франклин санаачилан өөрийн зарчим болгон ашиглаж байв. Франклин аливаа зүйлийг хийхдээ өөрийн давуу талаа маш сайн ашигладаг ба түүн дээрээ үндэслэн цаг төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж чаддаг байв. Харин 21-р зуун, 2013 онд түүний зарчмыг өөрсдийн хөгжил дэвшилд дүйцүүлэн ашиглах зарчмыг Форбис сэтгүүлээс эмхэтгэн гаргажээ. Үүнд: 1. Өөрийн үнэн мөн чанар, давуу талаа зөв тодорхойлох
  10. 10. 2. Хамтрагчдаа итгэл төрүүлэх 3. Жижиг зүйлийг ч өөрт буй эрч хүчээ дайчил, сэтгэлээсээ хийх 4. Өөрийн биоритм буюу биологийн ажиллах чадвар, идэвхит байдалдаа тохируулан ажиллах 5. Хийх ажлаа чухлаас нь эрэмбэ тогтоон ажиллах 6. Ажил бүрд зарцуулах цагаа тодорхойлох 7. Аливаа зүйлийг хэр хурдан сайн хийх аргыг үргэлж мэддэг, ашигладаг байх 8. Хийсэн ажил бүхэн үр дүнтэй, бүтээмжтэй, бодитой байхаар төлөвлө 9. Учирч болох эрсдлийг тооцох, зайлсхийх төлөвлөгөө боловсруулах 10. Хийх зүйлийн талаар цэгцтэй бодох, бичиж тэмдэглэх 11. Үгүй гэж сурах 12. Ажлын үр дүнгээ байнга хянах, алдаагаа засах 2. “Бориг Тэс”ХХК-ийн өнөөгийн төлөв байдал, цаг төлөвлөвлөлтийн байдал 2.1 “Бориг Тэс”ХХК-ийн өнөөгийн төлөв байдал “Бориг тэс” ХХК-ний үйл ажиллагааны чиглэл. Геодизи, байр зүйн зураглал, Кадастрын зураг, GPS-ээр сүлжээ байгуулах, Газар доорхи шугам сүлжээний зураглал, Барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураглал, угсралтын үеийн хяналтын хэмжилт  Авто зам, цахилгаан шугамын трассын зураглал  Уул уурхайн кадастрын цэг байгуулах, геологи геопикийн профиль байгуулах  Геодизийн хэмжилтийн багажны худалдаа      “Бориг Тэс” ХХК нь нийт 40 гаруй ажилтантай. Цаг төлөвлөлтийн систем ашиглалтгүй. Чиг үүргийн дагуу хийгдэх ажлын хугацааг олон удаагийн туршлага дээр үнлэслэн
  11. 11. хийгдэх хугацааг интервалаар гаргадаг. Энэхүү байгууллагад цаг төлөвлөлт хэрэгжүүлснээр ажлын хийгдэх хугацаа, түүнээс үүсэх давуу тал зэргийг судална. Дүгнэлт. Цаг төлөвлөлтийг их бага гэлтгүй өөрийн ажил хөдөлмөр, амьдралдаа хэрэгжүүлэх нь олон давуу талыг олгодгийг дээр өгүүлсэн. Гагцхүү хэрэглэснээр ямар ач холбогдолтой, чухамхүү яагаад ашиглах ёстой, яагаад чухлаар тавигдаж байгааг сайн ойлгох нь чухал. Хувь хүний хөгжил, баг хамт олны, байгууллагын амжилттай ажиллах үндэс болдог. Хувийн зохион байгуулалт сайтай, бусдад эерэг үлгэр дууриал үзүүлж, илүү олон зүйлийг бага хугацаанд сурж, мэдэх зэрэг нь хувь хүний хөгжилд чухал бөгөөд өнөөгийн нийгэмд тэсч үлдэх боломж юм. Эдгээрийг энгийн бөгөөд үр дүнтэйгээр өөрийн болгож хэвшүүлэхийн тулд цаг төлөвлөлтийг ашиглах хэрэгтэй. Цаг төлөвлөлтийн зарчмууд нь хүний өдөр тутмын хийгдэх энгийн ажлуудыг эмх цэгцтэй, үр дүнтэй, бодитой биелэгдэх боломжийг өөртөө агуулж байдаг ба цаг хугацааг эрт дээр үеэс хэрэглэж амжилтанд хүрсэн хүмүүсийн адилаар ажиллаж амьдрах зөвлөмжийг боловсруулсан. Бид шаардлагагүй олон зүйлд цаг хугацаа зарцуулдгаа мэддэг мөртлөө засч, залруулах талаар төдийлөн боддоггүй. Мөн хэрэгтэй зүйлээ бага хугацаанд хэрхэн амжуулах талаар мэддэг ч тухайн үед ашиглаад өнгөрхөөс биш өөрсдийн дадал зуршил болгон ашигладаггүй. Хүн өөрөө хөгждөг нөөц тул нэг зөв арга барилыг эзэмшсэнээр цаашдаа түүнийгээ улам хөгжүүлэн, амжилтанл хүрнэ. Тиймээс цагийн менежментийн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллаж амжилтанд илүү хурдан хүрч, олон зүйлийн талаар илүү их бодитой мэдлэгтэй болж улс орон, байгууллагынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах нь хүмүүсийн үүрэг. Ашигласан материал [1] Жирард М Блайр, What is Personal Time Management, 2010, [2] http://www.timeplanning.net/ [3] http://www.amanet.org /American Management Association/ [4] Памелла Додд,Доуг Сандхейм, Цагийн менежментийн шилдэг 25 зарчим, 2012, [5] Мэтью Эдлинг, Цаг бол алт, УБ.: 2010, 128х [6] Sue W.Chapman, Michael Rupured, 10 strategies for better time management, 2012,

×