Publicidad
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Publicidad
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Publicidad
Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Próximo SlideShare
Swot шинжилгээSwot шинжилгээ
Cargando en ... 3
1 de 10
Publicidad

Más contenido relacionado

Presentaciones para ti(20)

Similar a Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ(20)

Publicidad

Más de batnasanb(20)

Publicidad

Э.Мөнгөнцэцэг - УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

  1. УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ Э.Мөнгөнцэцэг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургууль munguntsetsege@gmail.com Хураангуй Эдүгээ манай оронд хүчтэй хөгжиж буй уул уурхайн салбар нь нүүрс, алт, зэс зэрэг эд баялгийг гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран олборлолт хийснээр гадаад харилцаа, экспорт, импортийн эргэлтийг нэмэгдүүлж улсад өгч буй татвар, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь зэргээрээ улс орны эдийн засгийн эргэлтэнд томоохон түлхэх хүч үзүүлж байна. Энэхүү илтгэлийн эхний хэсэгт уул уурхайн салбарт нэвтрүүлж байгаа системүүд, гадаадын болон дотоодын мэдээллийн системийг хөгжүүлэгчид болон уул уурхайн үйл ажиллагааны талаар товч багтаав. Хоёрдахь хэсэгт Монголд нүүрсний олборлолт хийж буй Канадын хөрөнгө оруулалттай “Саутгоби Энержи Ресурс” уул уурхайн компанийг судалгааны объект болгон сонгож танилцуулга, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойллоо. Сүүлийн хэсэгт компанид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж болохуйц түлш түгээлт ба зарцуулалтын системийг боловсронгуй болгох асуудлыг авч үзэв. Түлхүүр үг Уул уурхайн салбар, Уул уурхайн мэдээллийн систем хөгжүүлэгчид, “Саутгоби Сэндс” уул уурхайн компани, Түлшний мэдээллийн систем (MSS), Байршил тогтоох систем(GPS)
  2. Оршил Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь инженерүүдийн нарийн нягт тооцсон төлөвлөгөө, зураг төсөл, геологичдийн судалгаа, шинжилгээ болон уурхайн ажилчдын төгс хамтын ажиллагааны үр дүнд явагддаг учир эцсийн бүтээгдэхүүний гаралт, төлөвлөгөөний биелэлт, ашигтай ажиллахын тулд мэдээллийн системийн давуу талуудыг ашиглаж байгааг олон улсын туршлагаас харж болно. Мэдээллийн систем болон шинэ технологиудыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр улам боловсронгуй, хяналттай, түргэн шуурхай, аюулгүй болгож цаг хугацаа, зардал хэмнэж, эрсдэлд хамгаалалт хийж чадах гол хүчин зүйл болдог. Энэхүү илтгэлийн хүрээнд Монголд нүүрсний олборлолт хийж буй Канадын хөрөнгө оруулалттай “Саутгоби Сэндс” уул уурхайн компанийг судалгааны объект болгон сонгож авлаа. Уул уурхайн салбарт нэвтрүүлж байгаа зарим мэдээллийн системүүд 1.1 Уул уурхайн үйл ажиллагааны тухай товч Ашигт малтмал олборлох ордыг илрүүлэхийн тулд тусгай геологийн баг судалгаа шинжилгээ хийж хиймэл дагуулаас авсан зураг болон өрөмдлөг хийсэн газрын өгөгдлүүдийг системд оруулан тооцоолон бодож дахин орд илэрсэн газар өрөмдлөг хийж шалгах зэргээр тогтоодог. Уурхайн үйл ажиллагаанд инженер, геологич, маркшейдер нарт төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах тусгай мэдээллийн систем зайлшгүй шаардлагатай ба өргөн хэмжээний газар нутаг, хүнд даацын тоног төхөөрөмж ашиглаж олон тооны ажилчид, гэрээт компаниудтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг учир дан ганц хүний оролцоотой, мэдээллийн систем нэвтрүүлэхгүйгээр уурхайн үйл ажиллагааг явуулах боломжгүй байдаг. Инженерүүдийн гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайн өдөр тутмын, долоо хоногийн, сарын, жилийн үйл ажиллагаа болон нөөцийг ашиглаж дуусах хүртэлх нийт амьдралын хугацааг нь төлөвлөх боломж бүрддэг аж.
  3. Оросын алмазны орд газар ба дагуул хот Зураг1 Алмазны уурхай. Орос улс, Мирна хотын дэргэдэх зүүн Сибир. Уурхайн үйл ажиллагааг дэмжих гадаад болон монголын системүүд ихээхэн хөгжиж байна. Гадаадын уул уурхайн мэдээллийн системийг хөгжүүлэгчид - Campbell Scientific – Автоматчилагдсан хэмжилт ба хяналтын систем Campbell Scientific систем хөгжүүлэгч компани нь гадаргын болон газар доорх уурхайн удирдлагын үйл ажиллагааг хяналт хийх хүчтэй програм хангамжуудыг дэлхий дахинд нийлүүлдэг. Налуу хэмжилт, тоног төхөөрөмжийн хүчин чадал, усны нөөц, уурхайн цаг агаарын байдал буюу тоосжилтийн хэмжилтүүдийг хийх дэд системүүдээс бүрджээ. - - Softrock Solution – Уурхайн налуу хэмжих хяналтын систем Энэхүү систем нь Autoslope, Quikslope гэсэн програм хангамжийн хоёр хэсгээс бүрддэг. Autoslope програм хангамж нь электрон хэмжигчийг ашиглан хяналт явуулах үйл ажилллагаа юм. Quikslope програм хангамж нь Autoslope ба холболтийг бүрэн автоматжуулахад холболт хийх, зааварчилгааны өгөгдлүүдийг удирдах зориулалттай. Мөн цагийн дохиолол суулгаж өгсөнөөр SoftRock системүүд таны удирдлагад үнэ цэнэтэй, аюулгүй ажиллагааг өгч байгаа юм. Premier Gold – Уурхайн үйл ажиллагааг дэмжигч систем Уурхайн үйл ажиллагааг дэмжигч системүүд үндсэн бүртгэл, удирдлага, хяналт, анализ тооцоо хийх зориулалттай байдаг. Дэд системүүдийг жагсаавал:
  4. o o Сайтын хяналтын систем Нүүрсний чанарын удирдлагын систем - CQMS - нүүрсний хүргэлт, мэдээллийн үйл ажиллагааг хянаж төлөвлөх өгөгдлийн баазын багаж o Нүүрсний худалдаа o Уурхайн загварчлалын систем – VULCAN - уурхайн төлөвлөгөөг 3D загвар дээр хийж, анализ хийх боломжтой програм хангамжтай o Уурхайн төлөвлөгөөний систем o Компьютерын тусламжтай хөрсний зөөлтийн систем - CAES - Computer Aided Earthmoving System - дозер ба грэйдерийн хөрс зөөх систем o o Intranet - Компаний цаг агаар, Утасны лавлах, Журам болон стандартууд, Аюулгүй ажлын явц, Хүний нөөцийн загварууд, Засварын ажлын явц, Бараа захиалгын төлвийг хадгалах зэрэг урт хугацааны мэдээллээр хангадаг. Oracle - Бизнес, засвар, хүний нөөц болон аюулгүй ажиллагаа 1.1 Монголын уул уурхайн мэдээллийн системийг хөгжүүлэгч USI – GPS байршил тогтоох систем Энэ систем нь АНУ-ын GPS /Global Positioning System/-ийн хиймэл дагуулын систем дээр тулгуурлах бєгєєд Монголын бvх нутгийг хамарсан хvрээнд аливаа хєдєлгєєнт объектын байршлыг хянах боломжийг олгох юм. . Аливаа хєдєлгєєнт объектод энэ системийн тєхєєрємжийг суурилуулчихвал тvvний явсан замыг Монголын болон Улаанбаатар хотын хаанаас ч интернэтийн тусламжтай хянах боломжтой болно гэсэн vг. 2008 оны эхний хоёр сард анхны бvтээгдэхvvнээ туршаад vйлдвэрлэлд нэвтрvvлсэн. Радио долгион тасраад байршил тогтоох боломжгvй болонгуут тєхєєрємж єєрєє автоматаар бичлэг хийдэг. Тэгээд радио холбоо тогтоох боломжтой болонгуут тэр хооронд хаагуур явсан тухай бvх бичлэг, мэдээллээ тєв рvv илгээдэг давуу талтай. Уул уурхайн дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг эдгээр системүүдээс түлш хяналтын системийг сонгон авч “Саутгоби Сэндс” уул уурхайн компанид тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон судалгаа хийлээ. Байгууллагад тулгамдсан асуудлын нэг болох түлш түгээлт болон зарцуулалтын процесст мэдээллийн системийн нэвтрэлт хийгээгүй ба хяналтын үйл ажиллагаа сул учир нийлүүлэгдсэн түлш алдагдах мөн дутах зэрэг асуудал гардаг байна.
  5. 2. Уул уурхайн Саутгоби Энержи Ресурс компаний судалгаа 2.1 Компаний танилцуулга Саутгоби Энержи Ресурс компани нь анх 2003 онд олон нийтэд байгуулагдсанаа зарласан. Тэр үеэс Петер Ж.Мередит захирлаар ажиллаж эхэлсэн. Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Дэд ерөнхийлөгчөөр Денис Лехү тус тус ажилладаг. Компани нь 2007 оны 9-р сарын 20 нд Овоо толгойд нүүрсний олборлолт хийх уул уурхайн лицензийг хүлээн авсан. Пермийн үеийн металлургийн болон дулаан ялгаруулах нүүрсний ордуудыг Монголын говийн бүсэд хайж илрүүлэн хөгжүүлснээр Монгол болон Хятад улсын олон төрлийн нүүрсэн бүтээгдэхүүн болон эрчим хүчийг нийлүүлэх боломжийг бий болгож байна. Монгол улсын Өмнөговь аймгийн Даланзадгад төвөөс зүүн урагш 320 километрын зайд Улаанбаатар хотоос урд зүгт 950 километрийн зайтай, Хятадын хилээс хойд зүгт 45 километрийн зайд байрладаг. 2.2 Тулгамдаж буй асуудал Байгууллагад тулгарч байгаа нэгэн бэрхшээл нь түлшний хулгайн асуудал юм. Овоот толгойн уурхайгаас зүүн урагш 8 километрийн зайд байрлах Гурвантэс сумын Гурванзам компаниас түлшний хэрэгцээгээ хангадаг. Хэдийгээр хулгайг илрүүлсэн ч зарим тохиолдолд хэдий хэмжээгээр авсаныг тодорхойлж чаддаггүйгээс алдагдлаа бүрэн нөхөн төлүүлж чадалгүй ажилтныг халах арга хэмжээ л авдаг.
  6. 2.1 Түлш татан авах ба түгээх процесс 1. Түлшний машин гэрээт компаниас түлшээ авна 2. Гэрээт компаниас түлшний баримт авна 3. Түлшний машин уурхайн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй машинуудад түлш шахна 4. Түлш түгээгч тэмдэглэл хөтлөнө(гар аргаар) 5. Тэмдэглэлийг өдөр болгон уулын хэлтэст бүртгүүлнэ. Түлшний гинжин хэлхээнд үүсч буй асуудал нь: 1. Гэрээт нийлүүлэгчээс түлш авахад хийгдэх бүртгэл 2. Уурхайд нийлүүлж буй түлшинд тавих хяналт 3. Засварын газар хадгалагдах түлшний хяналт 4. Машин дахь түлшний хэмжилт 5. Эдгээр тулгамдсан асуудлаас хэмжилт, болон хяналтын асуудлыг сонгон авч үзлээ. 3. Түлш түгээх ба зарцуулах системийг боловсронгуй болгох асуудал Гэрээт компани, засварын газар, сайтыг нэг сүлжээнд холбон мэдээлэл авч хяналт тавих боломжтой үйлчилгээний мэдээллийн системийг нэвтрүүлэх шаардлагатай.
  7. Мөн хамгаалалтын системийг сайжруулахын тулд хяналтын систем, тоног төхөөрөмж суурилуулах хэрэгтэй. 3.1 Түлш удирдлагын систем Түлш түгээх процессыг баримтжуулж баталгаажуулан, мэдээлэл авч боловсруулахын тулд мэдээлэл, бүртгэл хийдэг өгөгдлийн бааз байгуулах юм. 3.2 Технологийн шийдлүүд 3.2.1 Сайт болон уурхайн ажилчдын хэрэглэдэг радио станц нь : - Суурин станц (машин болон оффист суурилуулсан нь 20 км-ийн зайд баридаг) Гар станц (ажилчдын биедээ авч явдаг 10 км-ийн зайд баридаг) 3.2.2 Засварын газар, машины зогсоолууд, агуулахад хяналтын камер суурилуулах Шийдэгдэх боломжтой асуудлууд: - машин, тоног төхөөрөмжүүд уурхайгаас гарсан тохиолдолд хол зайд станц ашиглан холбоо тогтоох боломжтой болно. - хяналтын камер суулгасанаар түлшний хадгалалтанд тавигдах хяналтыг сайжруулах болно. 3.2.3 Байршил тогтоох систем - “USI” компанийн GPS /Global Positioning System/ Монголын бүх нутгийг - хамарсан хүрээнд хиймэл дагуулын систем дээр тулгуурлан хөдөлгөөнт объектын байршлыг хянах боломжтой - 2008 онд анхны бүтээгдэхүүнээ туршин нэвтрүүлсэн. Ажиллах горим
  8. - Интернэтэд холбогдох монголын аль ч газраас хянах боломжтой Камераар кабин доторх болон гаднах замыг бичиж болно - Радио долгион тасарсан тохиолдолд төхөөрөмж өөрөө автоматаар бичлэг хийдэг. - Холбоо тогтоох боломжтой болоход хийсэн бичлэг, мэдээллээ төв рүү илгээдэг. - Температур хэмжих - Машины түлшийг хэмжих Төхөөрөмж суурилуулах: А. Худалдаж авах /Энэ тохиолдолд илүү үнэтэй болно/ - Тоног төхөөрөмж болон сүлжээг худалдаж аван өөрийн мэргэжилтнээр ажиллуулна Б. Түрээс төлж үйлчлүүлэх - Эрх авч хянуулна Үйлчилгээний түрээс төлнө - Төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн тоогоор худалдаж авна Төхөөрөмжийн чадвараас хамаараад үнийн сонголт өөр өөр (нэг төхөөрөмжөөр үйлчлүүлэх жилийн хураамж нь интернэтийн төлбөрөөс ч хямд юм) Энэхүү системийг суурилуулсанаар: - Түлш түгээгч машины байршлыг байнга хянах Түлшний хэмжээг автоматоор тогтоох - Түлш нийлүүлэх үйл ажиллагааг хянаж, бичлэг хийж баримтжуулах Уурхайд одоогийн ашиглагдаж байгаа түлшний машинууд нь электрон хэмжигч суурилсан байдаг ч үйлдвэрлэлээс захиалж хийлгүүлдэг тул системийг суулгасанаар энэхүү нэмэлт зардлыг хасч чадах юм. Дүгнэлт Уул уурхайн салбар нь эх орны эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч ба үйл ажиллагааны том бүтэц нь бүхэл бүтэн хот босгож болдогийг дэлхийд бодит жишээн дээр нэгэнт батлагджээ. Илтгэл бичигч миний бие нь өөрөө уул уурхайн салбарт ажиллаж байсныхаа хувьд ажлын туршлага, энэ салбарыг сонирхох болсон шалтгааны улмаас сонгон авч судалгаа, шинжилгээний ажил хийлээ.
  9. Мэдээллийн систем даяаршиж буй дэлхийд нийгэм эдийн засгийн бүх салбарт нэвтрэн орж үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг үеэсээ хоцролгүй өөрийн түншүүдтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгож чаддаг. Гадаадын болон эх орны мэдээллийн систем хөгжүүлэгч байгууллагуудыг судалж үзэхэд аль ч уурхайд хэрэглэгдэж болохуйц үйл ажиллагааг автоматжуулах програм хангамж , мэдээллийн технологийн шийдлийг маш нарийн хийж байна. Дэлхийн жишигт хэрэглэгдэж буй уул уурхайн үйл ажиллагааг дэмжигч мэдээллийн системүүдээс түлш удирдлагын системийг сонгон авсан маань “Саутгоби Энержи Ресурс” компаний түлш түгээлт ба зарцуулалтын процессийг автоматжуулж, хяналт тавих зорилготой юм. Түлш түгээлт ба зарцуулалтын системийг уурхайд нэвтрүүлж мэдээллийн технологитой хослуулан хэрэглэх боломжийн талаар хийсэн судалгаа маань энэхүү асуудлыг шийдэж болох нэгээхэн гарц байж болох юмаа гэдгийг мэдэж авлаа. Хөгжиж буй энэхүү том салбарт цаашид мэдээллийн системийн шинэ шинэ нэвтрэлт, технологийн дэвшлүүдийг хэрэглэн байгууллагыг хэрхэн үр ашигтай, зардал багатай ажиллуулах вэ гэдэг асуудалд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил олон арваараа хийгдэж улс орны маань хөгжлийн гарцыг нээх томоохон дэвшлүүдийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Ном зүй [1] http://www.gijima.com [2] http://www1.premiercoal.com.au [3] http://softwarefinder.mbtmag.com [4] http://www.campbellsci.com [5] http://www.usi.mn Çîõèîã÷èéí òóõàé: Эрхэмбаяр овогтой Мөнгөнцэцэг миний бие нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуульд Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр бакалаврын зэрэгт гурав дахь жилдээ суралцаж байна. Уул уурхайн мэдээллийн систем сэдвээр багахан хэмжээний судалгаа хийж ойлгож, мэдсэн зүйлээрээ илтгэл бичлээ. Илтгэлийн Удирдсан багшаар – Доктор, дэд профессор Ц.Ганбат.
  10. Мэдээллийн систем даяаршиж буй дэлхийд нийгэм эдийн засгийн бүх салбарт нэвтрэн орж үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг үеэсээ хоцролгүй өөрийн түншүүдтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгож чаддаг. Гадаадын болон эх орны мэдээллийн систем хөгжүүлэгч байгууллагуудыг судалж үзэхэд аль ч уурхайд хэрэглэгдэж болохуйц үйл ажиллагааг автоматжуулах програм хангамж , мэдээллийн технологийн шийдлийг маш нарийн хийж байна. Дэлхийн жишигт хэрэглэгдэж буй уул уурхайн үйл ажиллагааг дэмжигч мэдээллийн системүүдээс түлш удирдлагын системийг сонгон авсан маань “Саутгоби Энержи Ресурс” компаний түлш түгээлт ба зарцуулалтын процессийг автоматжуулж, хяналт тавих зорилготой юм. Түлш түгээлт ба зарцуулалтын системийг уурхайд нэвтрүүлж мэдээллийн технологитой хослуулан хэрэглэх боломжийн талаар хийсэн судалгаа маань энэхүү асуудлыг шийдэж болох нэгээхэн гарц байж болох юмаа гэдгийг мэдэж авлаа. Хөгжиж буй энэхүү том салбарт цаашид мэдээллийн системийн шинэ шинэ нэвтрэлт, технологийн дэвшлүүдийг хэрэглэн байгууллагыг хэрхэн үр ашигтай, зардал багатай ажиллуулах вэ гэдэг асуудалд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил олон арваараа хийгдэж улс орны маань хөгжлийн гарцыг нээх томоохон дэвшлүүдийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Ном зүй [1] http://www.gijima.com [2] http://www1.premiercoal.com.au [3] http://softwarefinder.mbtmag.com [4] http://www.campbellsci.com [5] http://www.usi.mn Çîõèîã÷èéí òóõàé: Эрхэмбаяр овогтой Мөнгөнцэцэг миний бие нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуульд Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр бакалаврын зэрэгт гурав дахь жилдээ суралцаж байна. Уул уурхайн мэдээллийн систем сэдвээр багахан хэмжээний судалгаа хийж ойлгож, мэдсэн зүйлээрээ илтгэл бичлээ. Илтгэлийн Удирдсан багшаар – Доктор, дэд профессор Ц.Ганбат.
Publicidad