Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

1.219 visualizaciones

Publicado el

Publicado en: Educación
  • Sé el primero en comentar

Т.Лхамжав - МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

  1. 1. МОНГОЛ УЛСАД ЛИЗИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ Т.Лхамжав  ШУТИС, Хүнс-Биотехнологийн Сургууль, “Хүнс, Хоол Үйлдвэрлэл Үйлчилгээний Менежмент” профессорын баг, Хүнсний үйлдвэрийн удирдлага-4  Монгол улс e-mail: lhamaa_happy@yahoo.com Хураангуй Лизингийг улс, орнууд өргөнөөр хэрэглэж байна. Банкнаас удаан хугацааны хүрэлцэхүйц зээл авах санхүүгийн боломжгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнесмэн шаардагдах тоног хэрэгслийг лизингээр авч үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, өргөжүүлэх бүрэн боломжийг лизинг олгодог. Санхүүгийн түрээс буюу лизинг санхүүжилтийн бусад төрөлтэй харьцуулахад хэд, хэдэн давуу талтай. Тухайлбал мөнгөний урсгалыг удирдах боломжийг бизнесийн байгууллагуудад олгодог, мөн харьцангуй бага баталгаа шаарддаг. Өөр нэг давуу тал нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд санхүүжилтийн уламжилт эх үүсвэр болох банкны зээлтэй харьцуулахад илүү урт хугацаатай байдаг. Манай оронд лизингийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж жижиг дунд үйлдвэрийг дэмжих арга хэрэгсэл болгох бүрэн боломжтой. Лизингийн үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлснээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг бий болгох, ядуурлыг бууруулах гэх мэт олон ач холбогдолтой юм. Түлхүүр үг : Санхүүгийн түрээс, санхүүжилт, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт
  2. 2. Оршил Лизинг бол түрээс гэж ойлгож болно. Хөгжиж байгаа төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч гэсэн лизингийн үйлчилгээ нэн чухал хэрэгцээт зүйлсийн нэг юм. Бусад орнуудын туршлагаас харахад лизингийн үйлчилгээ нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах нэг гол хөшүүрэг болж байна. 1960-аад онуудад санхүүгийн түрээс нь үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтын санхүүгийн хэрэгсэл гэсэн тодорхойлолттойгоор толь бичигт бичигджээ. Харин ердийн түрээс нь хэдэн зуун жилийн өмнөөс үүсэн хөгжжээ. Сонгодог утгаараа санхүүгийн түрээс нь АНУ-аас үүсэл гаралтай. Европод санхүүгийн түрээс 1950-иад оны сүүлээр 1960-аад оны эхээр хөгжиж эхэлжээ. Хойд Америк болон Европод лизинг эрчтэй түргэн хөгжихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Юуны өмнө 50-иад онд болсон шинжлэх ухаан технологийн хувьсгалын нөлөөгөөр үйлдвэрийн газруудад үндсэн хөрөнгөө шинэчлэх шаардлага бий болсон. Тоног төхөөрөмж худалдан авахад, банкны зээлтэй харьцуулахад санхүүгийн түрээс илүү ашигтай байв. Мөн тэр үед санхүүгийн үйлчилгээний зах зээл түргэн хөгжиж, зээлийн шинэ хэлбэрүүд бий болж бага хэмжээний хүүг санал болгож байжээ. Татварын таатай нөхцлийг бий болгосон нь лизингийн компаниудыг санхүүгийн түрээс рóó илүү ороход түлхэц болж улмаар лизингийн салбарыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн. 1970-аад онд санхүүгийн түрээс Өмнөд Америк, Ази болон Афиркийн орнуудад хөгжиж, 1980-аад онд дэлхий нийтээр санхүүгийн түрээсийн үзэл баримтлалыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр лизинг нь жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд үндсэн хөрөнгөтэй болох буюу үйлдвэрлэлээ шинэчлэх санхүүгийн үр ашигтай хэрэгсэл төдийгүй тээврийн салбарын олон сая хэлцлийг /жишээ нь: нисэх онгоцны түрээс/, газрын тос олборлолт /өрөмдөх байгууламж түрээслэх/ зэргийг санхүүжүүлэх чухал хэрэгсэл болжээ. Сүүлийн жилүүдэд лизингийн нийт хэмжээгээр АНУ, Япон, Герман тэргүүлж, нийт хөрөнгө оруулалтад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын эзлэх хувиар АНУ (31.1%), Румын (30.8%) тэргүүлж байна. Азийн орнуудад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын эзлэх хувиар Япон улс тэргүүлж байна. Монгол улсын хэмжээнд үндсэн хөрөнгийг лизингээр худалдах үйл ажиллагаа ихэвчлэн банк, банк бус санхүүгийн байгууллага мөн тоног төхөөрөмж нийлүүлэгч комïаниуд санхүүжүүлж байна. Нийт түрээсийн 40 орчим хувийг банкууд, харин гурав орчим хувийг банк бус санхүүгийн байгууллага эрхлэдэг байна. Банкууд ихэвчлэн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд нь хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж санхүүжүүлдэг байна. Банкуудын лизингийн дундаж хэмжээ 340 ам доллар, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудын лизингийн дундаж хэмжээ нь 35,117 ам доллар байна. Монголд үйл ажиллагаа явуулж
  3. 3. байгаа 17 банкны долоо нь лизинг эсвэл лизингийн зээл гэсэн үйлчилгээг эрхлэдэг. Эдгээр нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Зоос банк, Хаан банк, Анод банк юм. Банкууд олон төрлийн лизингийн үйлчилгээ санал болгож байгаагийн ихэнх нь хэрэглээний бараа буюу гар утас, гэр ахуйн бараа, тээврийн хэрэгсэл юм. Зарим тохиолдолд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг лизингээр худалдахад санхүүжилт олгодог. Гэр ахуйн бараа болон тээврийн хэрэгслийг лизингээр санхүүжүүлж буй банкууд тухайн тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Манай улсад лизингээр үндсэн 3 төрлийн хөрөнгийг санхүүжүүлж байна. Үүнд: 1. Хэрэглээний бараа (цахилгаан болон гэр ахуйн бараа гэх мэт) 2. Тээврийн хэрэгсэл (шинэ болон ашигласан хувийн машин) 3. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Тээврийн хэрэгсэл, хэрэглээний барааны лизингийн нөхцөлд хугацаа 12 хүртэл сар (зарим тохиолдолд 24 хүртэл сар), урьдчилгаа төлбөр нь 2030% хүү нь 1,1-3% байдаг. Түрээслэгчийн ирээдүйн орлого нь тодорхой бус байгаа тохиолдолд түүнээс нэмэлт барьцаа шаарддаг. Лизингээр олгосон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийт дүнд уул уурхайн салбарынх дийлэнх хувийг эзлэж байна. Уул уурхайн тоног төхөөрөмжийн үнэ бусад салбарынхтай харьцуулбал өндөр байдаг тул компаниудын хувьд эдгээрийг шууд буюу зээлээр худалдан авах боломж байдаггүйтэй холбоотой. Лизингийн зээлийн хүү нь жилийн 12-18 хувь байна. Энэ нь зах зээлийн хүүгээс бага юм. Том оврын тоног төхөөрөмжийн лизингийн хугацаа нь 36 сар хүртэл байдаг. Лизингийн нийт гэрээний 80 гаруй хувь нь 12 сараас бага хугацаатай байгаа бөгөөд Монголд санхүүгийн түрээсийг ихэвчлэн маш богино хугацаатайгаар олгож байгаа нь энэ үйлчилгээ нь үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, урт хугацааны санхүүжилтийн хэрэгсэл болж хараахан чадаагүй байна гэсэн үг. Лизинг хөгжүүлэх шаардлага Монголд банкны зээлийн хугацаа богино, хүү харьцангуй өндөр байгаагаас үйлдвэрлэлийн бизнес шинээр эрхлэхэд таатай орчин бүрдэхгүй байна. Харин лизинг нь олон улс орны эдийн засагт өсөлтийг бий болгосон чухал салбар юм. Барьцаа хөрөнгө болон зээлийг эргүүлэн төлөх баталгаагүйгээс банкны зээл авах боломжгүй компаниудын хувьд лизинг нь эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах дунд болон урт хугацааны санхүүжилтийн чухал эх үүсвэр болдог. Манай оронд энэ үйлчилгээ нь доривтой хөгжиж чадахгүй байна. Монголд лизингийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлага нь : Хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэр нь дотоодын компаниудад үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тулгардаг гол бэрхшээл юм. Энэ нь уул
  4. 4. уурхайн компаниуд, хүнсний үйлдвэрүүд болон бизнест хөл тавьж буй жижиг дунд үйлдвэрүүдэд нэгэн адил хамаарна. Монголд санхүүгийн зах зээл нь боломжийн хүүтэйгээр зээл олгох хэмжээнд хараахан хөгжөөгүй байгаагын зэрэгцээ олонх бизнес эрхлэгчдийн хувьд тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор зээл авахад хөрөнгийн барьцаа буюу дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгө хангалттай бус байдаг. Үндэсний аж үйлдвэрлэлийг сэргээх, өргөжүүлэх, газар тариалан эрхлэх, хүнсний дотоодын хэрэгцээг эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон уул уурхайн үйлдвэрлэл, тээврийн үйлчилгээ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт лизингийн үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлж хөгжүүлэх шаардлагатай байна. Лизингийн механизм бий болгох хүрээнд шаардагдах лизингийн тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээний судалгааны дүнд: Эхний ээлжинд хөгжүүлэх нийгмийн зайлшгүй шаардлагатай, боломжтой гэж үзэж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийг авч үзвэл сүү, сүүн болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ундаа, жимсгэнэ савлах үйлдвэр, цэвэр ус савлах үйлдвэр, барилгын материалын болон хаалга цонхны үйлдвэр, мод, модон эдлэл боловсруулах үйлдвэр, хими цэвэрлэгээ, хэвлэлийн болон сав баглаа боодлын үйлдвэр, гурилын үйлдвэрүүдэд шаардагдах тоног төхөөрөмжүүд болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд жижиг оврын трактор, чиргүүл дагалдах тоноглол, усалгааны систем зэрэг нь эхний ээлжинд эрэлт хэрэгцээ маш ихтэй байна. Лизингийн үйлчилгээгээр дамжуулан авах эдгээр тоног төхөөрөмжүүдийг 1-5 жил хүртэл хугацаатай, дунджаар жилийн 7-8 хувийн хүүтэй байх хүсэлтийг илэрхийлж байна. Дээр дурдсан тоног төхөөрөмжүүдийн гадаад зах зээлийн судалгааны дүнгээс үзэхэд ОХУ, БНХАУ-ын үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд нь үнийн болоод бусад үзүүлэлтээрээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрэлт хэрэгцээг хангах дүгнэлт гарсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд суурин газрын /аймгийн төвүүд/ хүн амын хүнсний хэрэгцээг хангахад сүү, мах, ундаа, жимсгэний үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулах, хүнсний аюулгүй байдлыг бодолцон боловсруулалт, үйлдвэрлэлийг орчин үеийн техник технологийн шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага бий болсон нь харагдаж байна. Агаарын тээврийн харилцаа манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам таруу суурьшсан газарт маш чухал үүрэгтэй. Гэтэл онгоцны паркийн шинэчлэлт хоцрогдож, онгоц худалдан авах боломж улсын болон хувийн агаарын тээврийн компанийн аль алинд хомс байгаа өнөө үед онгоцыг лизингээр авч ашиглах нь ашигтай. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, аялал жуучлал, тээвэр гэх мэтийн салбарын шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингийн үйлчилгээгээр авах нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын эдийн
  5. 5. засгийн чадавхийг дээшлүүлээд зогсохгүй дотоодын компаниудын өмнө тулгарч байгаа капиталын болон санхүүгийн хомсдолоос үүдэлтэй бий болсон үр ашиггүй хамтарсан үйлдвэр, гадны хөрөнгө оруулалтын хараат байдлаас гарахад чухал ач холбогдолтой. Лизинг хөгжүүлэх боломж Монголын лизингийн холбооны гишүүн байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар лизингтэй холбоотойгоор борлуусан нийт бүтээгдэхүүний 75 гаруй хувийг машин, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэгчид нийлүүлсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь санхүүгийн жуучлагч байхыг үл эрхэмлэж, түрээслэгчдийн дунд тэд баттай байр суурь эзэлж байгаагаас үзэхэд Монголд лизинг хөгжүүлэх эрэлт байна гэдгийг тод харуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд санхүүгийн лизингийн үйлчилгээ үгүйлэгдсээр байна. Санхүүгийн түрээс нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үйлвэрлэлийн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авахад нэн шаардлагатай дунд болон урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр болох боломж бий. Лизингийн гэрээнд талууд тэгш эрхтэй байхаар Иргэний хуулинд тусгасан хэдий ч бодит амьдрал дээр түрээслүүлэгч голлох эрхтэй байдаг. Түүнчлэн түрээслэгчид лизингийн талаарх ойлголт багатай, лизингийн үйл ажиллагаа эрхлэдэг байгууллага цөөн байгаа нь дээрхэд нөлөөлдөг. 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр УИХ-аас баталсан Санхүүгийн түрээс(лизинг)-ийн тухай хууль нь 2007 оны 1 сараас эхлэн мөрдөгдөж эхэллээ. Санхүүгийн түрээсийн тухай хууль нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд санхүүжилтийн шинэ механизмыг бий болгох үйл явцыг дэмжиж тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход нэн ач холбогдолтой юм. Шинэ хуульд ямар эд хөрөнгө түрээслэх боломжтой, санхүүгийн түрээст тавих шаардлага, гэрээ байгуулах, талуудын эрх үүрэг, хариуцлага, барьцаа, баталгаа, даатгал мөн түрээсээр олгох зүйлийг буцаах зэрэг асуудлыг тусгасан. УИХ нь Санхүүгийн түрээсийн хуулийн зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан нь лизингийг дэмжсэн татварын таатай орчинг бүрдүүлж байна. Лизингээр дагнан ажиллах компаниуд цаашид олширвол лизингээр ашиглуулах, ялангуяа жижиг, дунд үйлвэрийн тоног төхөөрөмж, эмнэлгийн оношлогооны тоног хэрэгсэл, хөнгөн, хүнд үйлдвэр, уул уурхайн машин механизм, хөдөө аж ахуйн тоног хэрэгсэл, бага оврын трактор, зам барилгын тоног төхөөрөмж, агаарын тээврийн хэрэгсэл, хэвлэлийн тоног хэрэгсэл зэргийг нийлүүлэх боломж байгаа юм. Харин эдгээрийн хэрэгцээг судлах ажил үгүйлэгдэж байна.
  6. 6. Лизингийн үйлчилгээг өргөн нэвтрүүлж болох нэг салбар бол мэдээллийн технологийн салбар, компьютер, сервер, сүлжээний тоног хэрэгсэл, холбоо харилцааны тоног төхөөрөмж, офисийн төхөөрөмж юм. Технологи бол үргэлж шинэчлэгдэж, хувьсан өөрчлөгдөж байна. Өнөөдрийн хамгийн шинэлэг зүйл маргааш хоцрогдож болно. Технологийн хоцрогдлоос компьютер, сервер, сүлжээ үнэ цэнээ алдана. Тэд элэгдэж амжилгүй хоцрогддог. Ингэхлээр мэдээллийн технологийг лизингээр авсанаар энэ чиглэлд оруулах хөрөнгө оруулалтаа оновчтой болгон, мэдээллийн технологийн ололт амжилттай хөл нийцүүлэн алхах боломжтой болох юм. Лизинг хувь хүн, бизнесийн байгууллагаар дамжин улс орны эдийн засгийн хөгжилд ч гэсэн багагүй хувь нэмэр оруулах учраас төрийн бодлогоор дэмжиж, гадаадын зээл, тусламжийн зарим хэсгийг лизингийн хэлбэрээр авах, лизингийн компаниудыг бодлогоор дэмжих, лизингийн үйлчилгээг дагнан явуулдаг дэлхийн томоохон компаниудын салбарыг Монголд байгуулах боломжийг судлах шаардлагатай байна. Дүгнэлт Монгол улсад 1990-ээд оноос санхүүгийн түрээсийн үйлчилгээ нэвтэрч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт лизингийн асуудал тусгагдсан бөгөөд үүнд санхүүгийн зах зээл, санхүүгийн жуучлалын үйлчилгээг иж бүрнээр хөгжүүлэх, бизнесийн эрх чөлөөг баталгаажуулж хувийн хэвшил болон хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжихийг заасан байна. Лизинг нь капиталыг хөрвөх чадвартай болгодог бөгөөд бизнес өргөжснөөр илүү олон тоног төхөөрөмж хэрэгтэй болбол лизингийн компаниас илүү өндөр чадвартай тоног хэрэгслийг мөн лизингээр авч болно. Жил бүр мөнгөний ханш бага багаар унаж төгрөгийн худалдан авах чадвар доройтсоор байсан ч гэсэн лизингээр авсан тоног төхөөрөмжийн үнэ авсан өдрийнхтэй адил хэвээр байна. Лизингээр авсан хөрөнгийн үнэ лизингийн төлбөрт төлсөн мөнгөнөөс хамаагүй их байх учраас хүрэлцэхүйц мөнгөгүй ч гэсэн худалдаж авсан мэтээр уг шаардагдах тоног төхөөрөмж, машин механизмыг ашиглах боломжийг нээж өгдөгөөрөө лизинг асар их бололцоог олгодог. Ийм учраас лизинг банкны зээлээс харьцангуй их үр ашигтай байдаг гэж дэлхий даяараа үзэж байна. Монгол улсын хэмжээнд үндсэн хөрөнгийг лизингээр худалдах үйл ажиллагаа нь сонгодог утгаараа хэрэгжиж хараахан амжаагүй бөгөөд хэрэгжүүлж, хөгжүүлэх бүрэн боломжтой. Лизингийг хөгжүүлэх эрэлт байгаа хэдий ч зах зээл дээр санхүүгийн лизинг жинхэнэ утгаараа хөгжиж чадахгүй байгаа нь дараах үндсэн шалтгаантай: Лизингийг бусад хэлцлээс ялгаж заагласан тодорхойлолт байхгүй байсан.
  7. 7. Лизингийг хөгжүүлэхэд хөрөнгө дутмаг. Банкны зээлийн хүү маш өндөр хэвээр байна. Лизинг олгогч бусад байгууллага болон лизингийн компаниуд хангалттай хэмжээний хөрөнгийн эх үүсвэргүй тул банкны зээлийн тогтсон хүүтэй өрсөлдөх боломжгүй юм. Иймд лизингийг сонирхож байгаа бусад компаниудтай харьцуулахад банкууд илүү давуу байдалтай байна. Нийлүүлэгч байгууллага болон лизингийн компаниуд харьцангуй давуу бус байдалтай байна. Лизингийн үйлчилгээ эрхлэхэд лиценз авах, лизингийн бүртгэлгүй байх, лизингийн талаарх мэдлэг туршлага дутмаг байгаа зэрэг асуудлууд нь лизингийг хөгжүүлэхэд саад болж байна. Түүнчлэн санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан түрээслүүлэгч байгууллага лизингийн үйлчилгээг хоёроос дээш жилээр олгож чаддаггүй. Харин түрээслэгч байгууллага доод тал нь гурван жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн үнийг төлөх боломжтой байдаг. Зээлийн эрсдэл хүлээж байгаагын хувьд түрээслүүлэгч яваандаа санхүүгийн эх үүсвэрийн дутагдалд орох нь их байдаг. Нөгөөтэйгүүр, түрээслэгч байгууллагаас банкинд төлж буй зээлийн хүүгийн дарамт түрээслэгч компанид шууд тусдаг. Мөн урт хугацаагаар тоног төхөөрөмж түрээслүүлэхэд төлөх түрээсийн хүү нь банкны зээлийн хүүгээс бага байж чаддаггүй. 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр УИХ-аас баталсан Санхүүгийн түрээс(лизинг)-ийн тухай хууль нь 2007 оны 1 сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан нь лизингийг дэмжсэн татварын таатай орчинг бүрдүүлж байна. Барьцаа хөрөнгөгүйн улмаас тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай урт хугацааны зээлийг банкнаас авах боломжгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд Санхүүгийн түрээсийн тухай хууль нь нэн ач холбогдолтой юм. Энэ нь санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болж, арилжааны банкны зээлийн жилийн хүү 10 хувь руу буурч, 1-5 жилийн хугацаатай болох нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ. Лизингийг хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнуудын лизингийн хөгжлийн туршлагаас судлах, тухайлбал хамгийн ойр орших хөрш орнуудын туршлагыг судлах хэрэгтэй. Гадны том, том лизингийн компаниудтай хамтран ажиллах түүнчлэн тусгай мэргэжилтэнг бэлтгэх, байнга сургалт семинар зохион байгуулж байх хэрэгтэй. Лизингийн үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлснээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг бий болгох, ядуурлыг бууруулах, төврүү тэмүүлсэн нүүдлийг сааруулах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгээд зогсохгүй лизинг нь аж үйлдвэр, үйлчилгээний чухал салбар болон Монгол улсад хүрээгээ тэлэн хөгжих бүрэн боломжтой юм.
  8. 8. Үүний үр дүнд банкнаас удаан хугацааны хүрэлцэхүйц зээл авах санхүүгийн боломжгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнесмэн шаардагдах тоног хэрэгслийг лизингээр авч үйлдвэрлэл үйлчилгээ явуулснаар ашиг орлогоо түргэн хугацаанд нэмэгдүүлж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж мөн түүнчлэн манай эдийн засгийн өсөлтөнд ихээхэн хувь оруулна гэж үзэж байна. Ашигласан ном, хэвлэл [1] www.mongolialeasing.mn [2] Монголын лизингийн салбарын өнөөгийн байдал, лизинг хөгжүүлэх төсөл. 2006 оны III сар IFC Монголд [3] Санхүүгийн түрээсийн тухай хууль, 2006 он Зохиогчийн тухай: Тэгшээ Лхамжав. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Био-Технологийн Сургуулийн Хүнсний үйлдвэрийн менежментийн ангийн оюутан. Бакалаврын диплом удирдагч нь КТМС-ийн доктор, профессор багш Б.Цэрэндорж.Судалгааны ажлийн чиглэл нь Монгол улсад Лизинг хөгжүүлэх асуудал бөгөөд хүнсний үйлдвэрт лизинг нэвтрүүлж, хөгжүүлэх боломжийг илүү сонирхон судлаж байгаа.

×