More Related Content
Similar to сүлжээний хичээл (20)
More from enhsaran_tsahim (20)
сүлжээний хичээл
- 1. LAN, MAN, WAN, Сүлжээ, Кабель, modem
Товч агуулга
Компьютерийн сүлжээ гэдэг нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник
хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл
дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид
олгодог. Өнөөдөр дэлхий дээрхи хамгийн том компьютерийн сүлжээ нь Интернэт юм.
Интернэтийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ
авах боломжтой байдаг. Мөн тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн компьютерийн
дотоод сүлжээг үүсгээд байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй.
“Компьютерийн техник” мэргэжлийг сонгон авсан оюутан танд мэргэжлийн удиртгал
хичээлийн энэ лекцээр Компьютерийн сүлжээ тухай ойлголтыг өгөх болно.
Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээ нь 1950-иад онд анх үүссэн.
Компьютерийн сүлжээ: Нэгдмэл байдлаар хоорондоо холбогдсон компьютерүүд болон
уялдаа холбоо бүхий төхөөрөмжүүдийн нийлмэл цогц юм.
Ерөнхий тохиолдолд энгийн үгээр тайлбарлахад сүлжээ гэдэг нь хоёр буюу
түүнээс дээш компьютер кабелиар холбогдож, сүлжээний картууд, протоколууд,
программуудын тусламжтайгаар зайнаас хамаарахгүйгээр мэдээлэл солилцох, янз
бүрийн төхөөрөмжүүдийг удирдах , нөөцийг хуваарилахыг хэлнэ . Сүлжээний
хэрэглэгдэх хүрээ нь янз бүр байдаг . Сүлжээгээр дуу, дүрс , текст , файл болон
төрөл бүрийн мэдээлэл дамжуулж болдог .
Компьютерын сүлжээний төрлүүд.
Тухайн сүлжээний зорилго болон хийх үйлдэлээр нь хэд хэдэн төрөл болгодог.
Сүлжээний төрлүүд :
- Data
- Voice
- Video
- Multimedia
- Internet
- Intranet
Компьютерын сүлжээний ангилал
Сүлжээг ашиглагдах хүрээгээр нь хэд хэдэн категорт хуваадаг.
Компьютерийн сүлжээг ерөнхий тохиолдолд дараах 3 ангилалд авч үзнэ:
- LAN (Local Area Network)
- MAN (Metropolian Area Network)
- WAN (Wide area Network)
LAN (Local Area Network). Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд
хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны
компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж,
кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох
компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан
- 2. адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим
байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер
компьютер дээрх сүлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан,
файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах
зэрэг асар олон боломжтой.
MAN (Metropolitan Area Network). MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ
LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм.
Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод
сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь
ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network). WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах
хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ
сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу
түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бүхий тусгай тавган антенны аль нэгийг нь
ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
Сүлжээний бүтэц
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон улсын
стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн холбохыг
харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open system
interconnection). Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд тодорхой
үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:
1.2.7. Application буюу хэрэглээний программ хангамж. Энэ давхаргад сүлжээнд
хэрэглэгдэж байгаа программ хангамжууд ордог. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд зориулсан
сүлжээний үйлчилгээнүүдийг явуулна.
1.2.6. The presentation буюу үзүүлэл. Энэ давхарга нь application буюу программ
хангамжаас мэдээлэл уншихад зориулагдсан давхарга. Мөн сүлжээн дэх төхөөрөмжүүдийн
хооронд өгөгдөл солилцоход ашиглагдах форматыг тодорхойлно. Жишээ нь: энд принтер,
сканнер гэх мэт төхөөрөмжүүд орно.
1.2.5. Session буюу сеанс. Энэ нь 2 холбоотой Host (толгой компьютер)-ын хооронд холбоо
тогтоож, удирдан зохицуулах, мөн салгах үүргийг гүйцэтгэдэг. Мөн янз бүрийн төхөөрөмж
дэх хоёр программын хооронд сеанс гэж нэрлэгдэх холболтыг тогтоож ашиглах, таслах
үүргийг гүйцэтгэдэг. Энэ давхарга нь the presentation буюу үзүүлэл давхаргын суурь нь
болж өгдөг.
1.2.4. Transport. Төхөөрөмжүүдийн хооронд тодорхой чанарын түдшинд өгөгдөл
дамжуулалт хийх боломжоор хангаж өгдөг. Жишээ нь: Host-оос илгээж байгаа мэдээллийг
сигментлэж хүлээн авах талд уг өгөгдлийг буцааж нэгтгэх үйлдлийг хийдэг. Хоёр
төхөөрөмжийн хооронд холболт тогтоосон үед энэ төхөөрөмжөөс тодорхой үйлчилгээний
ангийг сонгох ба энэ нь дамжуулалтын чанарыг хянаж буурсан тохиолдолд хэрэглэгчдэд
мэдээлэх болно.
7,6,5-р түдшнүүд нь хэрэглээтэй холбоотой түвшин учраас программ хангамж байдаг.
Үлдсэн 4,3,2,1-р түвшнүүд нь өгөгддлийг дамжуулахтай холбоотой байдаг учраас техник
хангамж байдаг.
- 3. 1.2.3. Network буюу сүлжээ. Сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хамгийн оновчтой замыг
сонгох, тэр замаараа өгөгдлийг дамжуулах гол үүрэгтэй. Энэ давхарга нь дээд давхарга
болох программ хангамжийн түвшнээс мэдээллийг хүлээж аваад:
- Дамжуулах ёстой мэдээллээ жижиг дохионуудад хуваана. Хүлээн авч байгаа
компьютерийн энэ давхаргад эдгээр хуваасан дохиог буцааж нэгтгэнэ.
- Очих ёстой газрын хаягийг сүлжээний давхаргын хаяг буюу IP хаяг уруу хөрвүүлнэ.
- Сүлжээгээр хэрхэн, ямар ямар замаар ямар ямар компьютеруудыг дайрч өнгөрөхийг
энэ хаяг дээр зааж өгч болно. Өөрөөр хэлбэл, дохионы явах замыг нь зааж өгнө.
1.2.2. Data link буюу суваг. Энэ давхарга нь физик орчноор өгөгдлийг алдаагүй дамжуулна.
Энэ давхарга нь сүлжээний давхаргаас дохиог хүлээн аваад:
- Дохиог хэзээ цааш нь дамжуулахыг шийднэ.
- Эхлэх хэсэг, дуусах хэсэг, хаягийн дохио гэсэн гурван форматтай болгоно.
- Дохиог дамжуулах үеэр дамжуулах орчны зүгээс гарах янз бүрийн орчны нөлөөтэй
алдааг шалгах, засах үүргийг гүйцэтгэнэ.
1.2.1. Физик давхарга. Үүнд, дохиог дамжуулахад хэрэглэгдэж буй техник төхөөрөмж,
дамжуулах шугам, мөн орчнууд ордог. Жишээ нь, модем, ёүлжээний карт, системийн
хүчдэлийн түвшин, давтамж, дамжуулах зай, коннекторын параметрүүд байна.
Сүлжээг байгуулахад хэрэглэгдэх төхөөрөмжүүд.
Компьютерийн сүлжээг байгуулахад хэд хэдэн төхөөрөмжүүд хэрэглэгддэг ба тэдгээр нь
тус тусдаа өөрийн гэсэн үүрэг зориулалттай байдаг.
Үүнд:
1.Сүлжээний карт.
2.Кабель.
3.Коннектор.
4.Hub.
5.Switch.
6.Router.
7.Repeater.
8.Bridge.
9.Modem.
Дүгнэлт
Бид энэ удаагийн лекцээр компьютерийн сүлжээ тухай ойлголт авч, сүлжээ гэж юу
болохыг авч үзлээ. Компьютер сүлжээ техник хэрэгсэлийг тусгай протокол ашиглаж,
кабель утсаар холбон хоорондоо мэдээлэл солилцох боломжтой. Өнөөдөр дэлхий дээрхи
хамгийн том сүлжээ нь Internet юм. Internet нь хүн төрөлхтөний түүхэндээ олсон
гайхамшигтай ололт амжилуудын нэг юм.
Мөн түүнчлэн байгууллага өөрсдийнхөө ажилчдынхаа компьютерүүдийг дотоод сүлжээнд
холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний
программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн
компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах, үнэ өртөг ихтэй
төхөөрөмжүүдийг олон хэрэглэгчийн компьютерууд дундаа хэрэглэх зэрэг асар олон
боломжтойгоос гадна эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлттэй байдаг.
- 4. Лекцийн гол зорилго бол компьютерийн сүлжээний тухай ойлготыг Оюутанд өгөх. Эндээс
дүгнэн хэлэхэд компьютерийн сүлжээний өнөөдөр бидний амьдралд амхам дутам
хэрэглэгдэж байгаа мэргэжилийн ангийн оюутаны цааш гүнзгийрүүлэн суралцах бас нэгэн
чиглэл юм.
Hjnhnghngh
Network-
Сүлжээ. Хэд хэдэн компьютерийн системүүд хоорондоо холбогдож групп үүсгэнэ.
LAN (Local Area Network), WAN (Wide-Area Network) зэрэг сүлжээний төрлүүд бий.
Topology-
Компьютерийн сүлжээний холболтын хэлбэр юм. Энэ нь bus, ring, star, loop гэх мэт
ангилагдана.
Star-
Од хэлбэрийн холболт. Төв нь групп, системүүдтэй шууд холбогдоно. Нэг системээс нөгөө
систем рүү мэдээлэл дамжуулахад заавал төвөөр дамждаг
Ring-
Цагариг хэлбэрийн холболт. Бүх төхөөрөмжүүдийг цагариг хэлбэрээр холбоно. Мэдээлэл
нь бүх системээр дамжих бөгөөд тухайн системүүдэд очих мэдээлэл нь дараалан явагдана.
Protocol-
Протокол. Холболтын дүрэм буюу хэл.
IP-
Интернэт протокол гэсэн үгийн товчлол. Энэ нь сүлжээн дэх компьютерийн хаяг бөгөөд
тухайн компьютерийг сүлжээнд холбох боломж олгоно.
FTP
File Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Файл дамжуулах протокол. Энэ нь нэг
компьютераас нөгөө компьютер рүү файлхэрхэн дамжуулахыг тодорхойлно.
Client-
Үйлчлүүлэгч буюу сүлжээнд холбогдсон хэрэглэгч.
- 5. Server.
Сүлжээний толгой компьютер буюу сервер. Энэ нь хэрэглэгчийн (Client) шаардлагын
дагуу үйлчилгээ үзүүлнэ. Жишээлбэл: Таны телефон хэрэглэгч, харин телефоны компани
сервер гэсэн үг.
File server.
Файл сервер. Файл удирдаж, хадгалахад зориулсан сервер.
Print server.
Принт сервер. Сүлжээний хэрэглэгчдийг хэвлэх төхөөрөмжөөр хангана.
Databases server-
Өгөгдлийн бааз хадгалах сервер.
Bus-
Мод хэлбэрийн холболт. Мэдээлэл зөвхөн нэг сувгаар дамжих бөгөөд систем бүр хүлээн
авна.
Communication server.
Moдем болон дамжуулалтын тоног төхөөрөмжид хандах үйл ажиллагааг зохион
байгуулдаг сервер.
Application server.
Логик программд хандах тооцоолон бодох системийн хүрээнд хуваарилалт хийдэг сервер.
SMTP server.
Send Mail Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Энэ нь имэйл явуулах төв юм.
POP server-
Post Office Protocol гэсэн үгийн товчлол. Энэ нь тухайн имэйлийг хүлээн авах төв юм.
User ID.
Хэрэглэгчийн хувийн хаяг