SlideShare una empresa de Scribd logo
1 de 25
51
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, СУДЛАГДСАН БАЙДАЛ:
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амыг аливаа өвчнөөс
урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ
авч хэрэгжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарахаас сэргийлэх, хянах үйл
ажиллагааг бэхжүүлсний үндсэн дээр эмнэлгийн дотоод халдварын бүртгэлийг 2018 онд 30% -иар
нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод
тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан монгол хүний дундаж наслалтыг 2015 оны
суурь түвшин болох 69.89-с нэмэгдүүлэн 2021 онд 71 болгож уртасгах зорилт тавьсан. Эрүүл мэндийн
байгууллагаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болохуйц хүчин зүйлийг эрт илрүүлж
, засч залруулах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх нь эмнэлгийн аюулгүй, чанартай тусламж
үйлчилгээ үзүүлэх баталгаа болдог.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг
байсаар байна. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд Европын Холбооны гишүүн орнуудад нийт эмнэлгийн
хэвтэлтийн 8%-12% нь эмнэлгийн алдаа, урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлийн улмаас иргэдийн
эрүүл мэндэд үүссэн хохиролтой холбоотой байжээ. Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад жилдээ 850
000 эрүүл мэндийн алдаа, зөрчилтэй холбоотой тохиолдол бүртгэгдсэн нь нийт хэвтэн эмчлүүлэгсдийн
10%-ийг эзэлж байна. Испани, Франц, Дани улсын эрүүл мэндийн байгууллагуудад явуулсан
судалгааны дүн ижил төстэй байсныг дурджээ.
Европын Холбооны гишүүн улс орны иргэдийн 23% нь ямар нэгэн байдлаар эмнэлгийн алдаа,
зөрчлийн нөлөөлөлд өртсөн хэмээн мэдэгдэж байхад тэдний 18% нь ноцтой алдаа, зөрчил, 11% нь
эмийн эмчилгээтэй холбоотой алдаа, зөрчлийн хохирол амссан байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдваруудаас хамгийн түгээмэл тохиолддог 4
хэлбэр нь шээсний замын халдвар (27%), амьсгалын доод замын халдвар (24%), мэс засалтай
холбоотой халдвар (17%), цусны халдвар (10.5%) юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй
холбоотой халдварын эмчилгээнд Умард Ирландын Нэгдсэн Вант Улс жилд 1 тэрбум фунт стерлинг
зарцуулжээ.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний алдаа, зөрчлийн 50-70,2%-ийг урьдчилан сэргийлж, зөвхөн Европын Холбооны улсуудад
үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг жилд 750 000, хөдөлмөрийн чадвар алдалтыг 260 000, нас
баралтыг 95 000 тохиолдлоор, эмнэлгийн ор хоногийг 3,2 саяар тус тус бууруулах боломж бий гэсэн
тоо баримтыг ДЭМБ-аас мэдээлсэн байна.
Алдаа, зөрчлийг илрүүлэн мэдээлэх нь түүнээс урьдчилан сэргийлэх үндэс юм. Эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийг бүрэн мэдээлснээр түүнийг үнэлж, урьдчилан сэргийлэх арга
хэмжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэн өвчтний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.
Гадаадын улс орнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийн талаар
сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс судалгаа хийгдсэн байна. Америкийн Нэгдсэн Улсын Харвардын
анагаах ухааны сургуулийн Массачусетсын төв эмнэлэгт хийгдсэн судалгааны явцад эмтэй холбоотой
55 алдаа, зөрчил илэрсний 15 нь урьдчилан сэргийлэх боломжтой, 26 нь үйлчлүүлэгчийн амь насанд
ноцтой хохирол үзүүлсэн байна. Эдгээр 55 тохиолдлын зөвхөн 3 буюу 6%-ийг эмч, сувилагч нар
чанарын албанд албан ёсоор мэдээлжээ. Мөн улсын Salt Lake хотын эмнэлгийн сувилагч нарын дунд
хийсэн судалгаагаар 177 эмнэлгийн алдаа, зөрчлийн ойролцоогоор 30% нь мэдээллийн санд
бүртгэгдсэн ба эмийн эмчилгээтэй холбоотой алдаа, зөрчил давамгайлсан байна.
Америкийн нэгдсэн улсын Питсбург хотын Ахмад дайчдын эмнэлгийн 198 үйлчлүүлэгчийг хамарсан
судалгаа хийх явцад эмийн эмчилгээтэй холбоотой 1 алдаа, зөрчил мэдээний санд бүртгэгдсэн ба
эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчидтэй хийсэн ярилцлагын дүнд ийм төрлийн нийт 83 алдаа,
52
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
зөрчил гарсныг илрүүлсэн байна. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон алдаа,
зөрчил бүртгэлд ордоггүй нь харагдаж байна.
Гадаад орнуудад хийгдсэн судалгаанаас үзэхэд үйлчлүүлэгчид учруулсан хохирлын улмаас эмнэлгийн
ажилчдад үүссэн гэмшил, сэтгэл зүйн зовнил, бусдаас санаа зовох байдал, сахилгын шийтгэлд өртөх
айдас, хуулийн өмнө шийтгэл хүлээх магадлал, ажлын ачаалал зэрэг хүчин зүйлс нь ямар нэгэн аргаар
“далдлах” боломжгүй алдаа, зөрчлийг л бүртгүүлж бусад алдаа, зөрчил нь бүртгэлгүй үлдэх
магадлалыг үүсгэдэг байна. Алдаа зөрчлийн 71% нь эмнэлгийн ажилчдын хоорондын харилцааны үл
ажилчдын хоорондын харилцаан үзэхэд үйлчлүүлэгчид учруулсан хохирлын улмаас эмнэлгийн
ажилчдад үүссэн гэмшил, сэтгэл зүйн оогуур байх нь түүний бүртгэлд нөлөөлдөг байна. Бүгд
Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улсад хийгдсэн судалгаагаар эмнэлгийн ажиллагсад нь
алдаа, зөрчлийн бүртгэлд юуг бүртгүүлэх талаар нэгдсэн ойлголтгүй байжээ. Дадлагажигч эмч нарын
54% нь алдаа, зөрчлийн бүртгэлийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байсныг судалгаагаар
тогтоосон байна. Түүнчлэн ямар алдаа, зөрчлийг хэзээ, хэрхэн бүртгүүлэх талаар сувилагч нар илүү
сайн мэдээлэлтэй, эмч нараас 27%-иар илүү алдаа, зөрчлийг бүртгүүлсэн байжээ. Умард Ирландын
Нэгдсэн Вант Улсад хийсэн судалгаагаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн улмаас
үйлчлүүлэгч гэмтсэн тохиолдолд эмч нарын алдааг бүртгэх магадлал 37%, сувилагчийнх 27%,
үйлчлүүлэгч гэмтээгүй тохиолдолд хохирол учруулж болохуйц үйл явдлыг бүртгэх магадлал эмчийн
хувьд 17%, сувилагчийн хувьд 31% тус тус байв.
Эмнэлгийн тасаг, нэгжийн төрлөөс хамаарч алдаа, зөрчлийн бүртгэл харилцан адилгүй байсан нь
судалгаагаар илэрчээ. Нярайн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарын алдаа, зөрчлийг мэдээлэх
магадлал мэс заслын тасгийн сувилагчаас илүү; хүүхдийн сувилагчийн эмийн эмчилгээтэй холбоотой
алдаа, зөрчлийн бүртгэл дунджаар 67%, насанд хүрэгсдийн сувилагчийнх 56%, алдаа, зөрчлийн
бүртгэлийн дундаж 46%-тай байна гэсэн судалгааны дүн гарчээ.
Мэдээллийн санд бүртгэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил давтан гарахаас
сэргийлэх зорилгоор эмнэлгийн ажиллагсдад зөвлөмж өгөөгүй нь алдаа, зөрчлийн бүртгэлийн тоог
бууруулахад нөлөөлдгийг олон төрлийн судалгаагаар нотолсон байна.
Монгол улсад эмнэлгийн мэргэжилтний алдаа, зөрчил, ёс зүйтэй холбоотой гарсан гомдол 2012 онд 56,
2013 онд 131, 2014 онд 186 болон нэмэгджээ. Энэ хугацаанд 143 үйлчлүүлэгч эмнэлгийн
ажиллагсадтай холбоотой гомдлын улмаас хуулийн байгууллагад хандаж 50.-д нь эмчилгээ, үйлчилгээг
стандартын дагуу хийгээгүй гэж шүүх эмнэлгийн шинжээч дүгнэжээ.
Сүүлийн 3 жилийн эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад манай улсад эмнэлгээс шалтгаалсан халдварын
тохиолдол 2015 онд 77, 2016 онд 1048, 2017 онд 136 бүртгэгдсэн байна.
Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх тогтолцоог бий болгох үүднээс “Удирдамж, загвар батлах тухай”
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг манай улсын эрүүл мэндийн байгууллагууд
мөрдөн ажиллаж байна. Уг тушаалын дагуу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар 13
төрлийн алдаа, зөрчлийг мэдээлэх хуудасны дагуу бүртгэн мэдээлэх нь эмнэлгийн ажилтан бүрийн
үүрэг ба тайлагнах тогтолцоог ажилтанг бууруутган шийтгэх бус, эмнэлгийн алдаа давтан гарахаас
сэргийлэх арга хэрэгсэл болгон ашиглахаар заасан байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь алдаа,
зөрчлийн бүртгэлийн программ хангамжаар хангах, түүний бэлэн байдлыг хариуцах, программд
бүртгэгдсэн мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, дүнг ЭМЯ-ны асуудал хариуцсан нэгжид
хүргүүлэх үүрэгтэй ажиллаж байна.
2013 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, алдаа
зөрчил” судалгааны ажлаар энэхүү алдаа, зөрчлийн цахим мэдээний санд бүртгэгдсэн тохиолдын
төрөл, давтамж зэрэг тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж алдаа, зөрчлийн талаарх нэгдсэн ойлголт
хангалтгүй байгаа нь бүртгэл, мэдээллийн бодит байдал, шалтгаан учир холбогдолд нөлөөлж байна
хэмээн дүгнэжээ. Мөн эрүүл мэндийн зарим байгууллагууд алдаа, зөрчлийн мэдээгээ цаг хугацаандаа
53
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
оруулахгүй, ирүүлэхгүй байх, ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжгүй, дутуу оруулах зэрэг
нийтлэг дутагдал байгаа талаар дурдсан байна
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 онд 564, 2014 онд 171, 2015 онд
241, 2016 онд 145, 2017 онд 270 буюу сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 1391 тохиолдол бүртгэгд сэн
байна. Алдаа, зөрчлийн 51% нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад, 26% нь дүүргийн нэгдсэн
эмнэлэг, эрүүл мэндийн төвд, 23% нь төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдэд гарсан байна. Тусламж,
үйлчилгээний алдаа, зөрчлийн тайлангаас харахад алдаа, зөрчлийн бүртгэлийн жил бүрийн тоо
савалгаа ихтэй, байгууллагын гүйцэтгэлийн хяналт, үнэлгээний оноонд нөлөөлж болзошгүй гэсэн
болгоомжлолын улмаас эрүүл мэндийн байгууллагууд алдаа, зөрчлийг бүрэн мэдээлдэггүй байх
магадлал ажиглагдсан байна.
Тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн мэдээний санд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас
5 жилийн хугацаанд алдаа, зөрчил бүртгэгдээгүй байна.
2017 оны 5 сарын 11-ний өдөр батлагдсан “Зөрчлийн тухай” хуулийн дагуу мэргэшсэн эмч нь
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулиар хүлээсэн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх,
зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх зэрэг үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол,
нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүр тэл
хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
Иймд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний алдаа,
зөрчлийн бүртгэлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, түүнд нөлөөлж байгаа
хүчин зүйлийг судлан, хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг тодруулан, бүртгэлийг нэмэгдүүлэх
боломжийг хайх нь энэхүү судалгааны үндэслэл болж байна.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо, бодлогын
хэрэгжилт, түүний үр дүнг төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түвшинд харьцуулан
судлан “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг шинэчлэх
нотолгоогоор хангах
СУДАЛГААНЫ ЗОРИЛТ:
 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийн цахим сангийн мэдээлэлд
дүн шинжилгээ хийх
 Тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн талаар бусад мэдээллийн эх үүсвэрээс судлах
 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоонд
тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, сайжруулах санал, зөвлөмж боловсруулах
СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛ:
Эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг тогтмол бүртгэж хэвшээгүй.
СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ:
 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцооны
талаар манай улсад хийгдсэн анхны бие даасан судалгаа болж байгаараа шинэлэг юм.
 Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өнгөрсөн туршлагад тулгуурласан мэдээлэлд дүн
шинжилгээ хийгдсэн болно.
 Эмнэлгийн ажиллагсдын өөрсдийнх нь үзэл бодлыг сонссоны үндсэн дээр тусламж,
үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж байгаагаараа
онцлог.
 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоонд
тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, сайжруулах санал, зөвлөмж боловсруулан шийдвэр
гаргагчдад хүргэж байгаагаараа ач холбогдолтой.
54
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо, бодлогын хэрэгжилтэд тулгамдаж буй саад,
бэрхшээлийг даван туулах санал, зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт хүргэнэ.
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ:
Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг ашиглана.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Судалгаанд төр ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тухайн агшинд ажиллаж байгаа
эмнэлгийн ажиллагсад, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийг хамруулна.
СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙ:
Уг судалгааны явцад эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эрүүл мэндтэй холбоотой
сэтгэл зүйн эмзэг асуудлыг хөндсөн мэдээлэл цуглуулах тул нууцлалыг чандлан хадгалж, олон улсын
судлагааны ёс зүйн дүрмийн дагуу судалгаанд хамрагдагсдын овог, нэр, хаяг, ажлын газар зэрэг хувийн
мэдээллийг нууцалсан болно.
СУДАЛГААНЫ БЭРХШЭЭЛ, ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДАЛ:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцооны талаар
улсын хэмжээний бие даасан анхны судалгаа тул судлах материал ховор байв.
Цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хязгаардагдмал байдлын улмаас энэхүү судалгааны асуумжийг эрүүл
мэндийн байгууллагууд руу цахим шуудангаар илгээж, хэвлүүлэн, бөглүүлсэн ба зарим шаардлага
хангахгүй (өмнөх хариултаар дараагийн хариултыг үгүйсгэсэн, асуумжийг бүрэн гүйцэд хувилахгүйгээр
бөглүүлсэн, үйлчлүүлэгч, эмнэлгийн ажиллагсдын асуумжийг хольж хувилан бөглүүлсэн, 1 хүн
судалгааны нилээн олон асуумжийг бөглөсөн байх сэжигтэй, жолооч, нярав зэрэг эмнэлгийн тусламж,
үйлчилгээнд шууд хамааралгүй ажилтнаар бөглүүлсэн, зарим асуудлыг ойлголгүй хийсвэрээр хандсан
гм) асуумжийг хассан болно. Гэхдээ судалгааны түүврийн тоог нөөцтөй авсан тул энэ нь судалгааны
үнэн, найдвартай байдалд нөлөөлөөгүй гэж үзэж байна.
Судалгааны асуумж нь хүвь хүн болон түүний дотны хүний өвчлөл, нас баралт зэрэг сэтгэл зүйн эмзэг
асуудлуудын хөндсөн тул цөөн тохиолдолд талийгаачийн ясыг өндөлзүүлэхгүй байх гэсэн Монгол
хүний сэтгэхүйн онцлогоор хандсан байлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлд эмнэлгийн мэргэжилтний үзүүлж буй
тусламж, үйлчилгээний онцлог хэрхэн нөлөөлж байгааг харах үүднээс судалгаанд хамрагдсан
эмнэлгийн мэргэжилтний ажилладаг тасаг, нэгжийн нэрийг бичихээр асуумж судалгаанд оруулсан
боловч дийлэнх нь хариулаагүй байв.
Цаашид эмнэлгийн алдаа, зөрчлийн талаар Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын болон эрүүл
мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн иргэдийн гомдлууд, шүүхийн байгууллагад шалгагдсан, ял
шийтгүүлсэн хэргүүд, эмнэлгийн алдаа, зөрчлийн талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан
мэдээллүүд, ажиглалтын аргаар эмнэлгийн тасаг, нэгжид гарсан алдаа, зөрчлийн тохиолдлыг илрүүлэх
гм олон эх үүсвэрээс цуглуулсан мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн сангийн
мэдээлэлтэй тулган үзэх, харьцуулан судлах шаардлагатай нь харагдсан.
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АРГА БА МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ:
Тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглан судалгааны мэдээлэлд боловсруулалт
хийсэн.Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад болон үйлчлүүлэгсдээс тусгайлан боловсруулсан
асуумжийг өөрсдөөр нь бөглүүлэх аргаар мэдээллээ цуглуулан тоон судалгааны аргыг ашиглан
боловсруулалт хийсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадын бөглөх асуумж нь олон сонголт
бүхий 8 асуулттай, түүний 2 асуултыг нээлттэй бөглөхөөр; эмнэлгээр үйлчлүүлэгсдэд зориулсан
55
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
асуумж нь хариултаас хамааран 2 эсвэл 4 асуултад хариулахаас 1 нь нээлттэй бөглөх сонголтыг
агуулсан байлаа.
Асуумж судалгааны мэдээлэлд SPSS-2.0 болон Excel программуудыг ашиглан дескриптив болон
статистикийн энгийн шинжилгээний аргыг ашиглан үр дүнгийн шинжилгээ хийсэн.
Чанарын судалгааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын
багийн гишүүдтэй ярилцлага хийх замаар мэдээллийг цуглуулсан болно.Баримтын судалгаанд 2017
оны “Зөрчлийн тухай” хууль, “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274
тоот тушаал, бусад эрх зүйн баримтууд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тусламж, үйлчилгээний
алдаа, зөрчлийн бүртгэлийн 2013-2017 оны тайланг тус тус ашигласан болно.
АЖИЛЛАХ ХҮН ХҮЧИН:
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын асуумж судалгааны мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн
төвийн мэргэжилтэн Л.Бор, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг Ц.Амаржаргал
нар SPSS ᠋программд᠋ шивж, боловсруулалтыг хийж Л.Бор нь нэгтэн, үр дүнгийн тайлан бичсэн.
МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ:
Судалгааны үр дүнгийн тайланг 2018 оны 09 сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн
тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэл,
лицензийн алба, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын чанарын менежерүүдийн хурлаар
хэлэлцүүлэн “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг
шинэчлэх үндэслэлд ашигласан.
СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:
Судалгаанд ЭМЯ-ны харъяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын
харъяа Өргөө Амаржих газар, 21 аймгийн төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагууд хамрагдав.
СУДАЛГААНЫ НЭГЖ, ТҮҮВЭРЛЭЛТИЙН ТОО:
Судалгааны нэгжээр тухайн агшинд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан эмнэлгийн
мэргэжилтэн, эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэдийг сонгосон. Эрүүл мэндийн байгууллагын
амбулатори болон стационарын ажиллагсад ба үйлчлүүлэгчдийн 2017 оны статистик үзүүлэлтийн тоог
эх олонлогоор авч, судалгааны түүвэрлэлтийн тоог дараах томъёогоор байгууллага бүрээр тооцоолон
тогтоосон бөгөөд энэхүү түүвэрлэлт 95.4 %-ийн магадлалыг хангана.
1111111111111111111111111111111
t - Баталгааны коэффициент буюу Стьюдентийн тархалтын критик утга. Итгэх магадлал нь 95.4%
байхад t=2 байна.
w*(1-w) - харьцангуй хэмжигдэхүүний дунджаасаа хазайх хазайлтын квадрат буюу дисперсийг оролдог
тоо ба 0.25-тай тэнцүү байна.
N- Эх олонлогийн хэмжээ буюу тухайн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, йлчлүүлэгсдийн тоо
Делта - Алдааны хязгаар 0.05 байна.
n- Түүврийн хэмжээ
56
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
СУДАЛГААНЫ ҮР ДҮН:
Судалгаанд ЭМЯ-ны харъяа 11 тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,НЭМГ-ын
харъяа “Өргөө” амаржих газар, 18 аймгийн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын 3612, 16
аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 700, нийт 4312 эрүүл мэндийн ажилтан
хамрагдсан.
Хүснэгт 1. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтны
тоо (эрүүл мэндийн байгууллагаар)
№ Байгууллагын нэр
Судалгаанд хамрагдсан эрүүл
мэндийн ажилтан
Тоо Хувь
1 Улсын нэгдүгээр төв эмнэлэг 203 5.6
2 Улсын хоёрдугаар төв эмнэлэг 94 2.6
3 Улсын гуравдугаар төв эмнэлэг 82 2.3
4 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 234 6.5
5 Хавдар судлалын үндэсний төв 236 6.5
6 Халдварт өвчин судлалын үндэсний төв 148 4.1
7 Гэмтэл согог судлалын үндэсний төв 206 5.7
8 Арьсны өвчин судлалын үндэсний төв 75 2.1
9 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 116 3.2
10 Геронтологийн үндэсний төв 10 0.3
11 Хүүхдийн төв сувилал 53 1.5
12 Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн 20 0.6
13 Өргөө амаржих газар 26 0.7
14 Архангай аймгийн ЭМГ 147 4.1
15 Баян-Өлгий аймгийн ЭМГ 102 2.8
16 Булган аймгийн ЭМГ 136 3.8
17 Говь-Алтай аймгийн ЭМГ 182 5.0
18 Говьсүмбэр аймгийн ЭМГ 70 1.9
19 Дорноговь аймгийн ЭМГ 100 2.8
20 Дорнод аймгийн ЭМГ 212 5.9
21 Дундговь аймгийн ЭМГ 101 2.8
22 Завхан аймгийн ЭМГ 30 0.8
23 Орхон аймгийн ЭМГ 49 1.4
24 Өвөрхангай аймгийн ЭМГ 180 5.0
25 Өмнөговь аймгийн ЭМГ 149 4.1
26 Сүхбаатар аймгийн ЭМГ 105 2.9
27 Сэлэнгэ аймгийн ЭМГ 86 2.4
28 Төв аймгийн ЭМГ 68 1.9
29 Увс аймгийн ЭМГ 146 4.0
30 Хөвсгөл аймгийн ЭМГ 115 3.2
31 Хэнтий аймгийн ЭМГ 131 3.6
Дүн
3612 100.0
Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвөөс 1424, орон нутгийн эрүүл
мэндийн байгууллагаас 2109, Өргөө амаржих газраас 79 эрүүл мэндийн ажилтан судалгаанд
хамрагдсан байна.
57
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Хүснэгт 2. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн
ажилтны тоо (аймгаар)
№ Аймгийн нэр
Судалгаанд хамрагдсан
эрүүл мэндийн ажилтан
Тоо Хувь
1 Архангай аймаг 60 8.6
2 Баян-Өлгий аймаг 61 8.7
3 Булган аймаг 29 4.1
4 Говь-Алтай аймаг 16 2.3
5 Дархан-Уул аймаг 55 7.9
6 Дорноговь аймаг 52 7.4
7 Дорнод аймаг 31 4.4
8 Дундговь аймаг 23 3.3
9 Завхан аймаг 25 3.6
10 Орхон аймаг 125 17.9
11 Өвөрхангай аймаг 106 15.1
12 Өмнөговь аймаг 33 4.7
13 Сүхбаатар аймаг 21 3.0
14 Сэлэнгэ аймаг 15 2.1
15 Увс аймаг 10 1.4
16 Хөвсгөл аймаг 38 5.4
Дүн 700 100.0
16 аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 700 эрүүл мэндийн ажилтан судалгаанд
хамрагдсан байна
Хүснэгт 3. Судалгаанд хамрагдсанэрүүл мэндийн ажилтан (байгууллага, мэргэжлээр)
№ Эрүүл
мэндийн
байгууллага
Мэргэжил
Ихэмч
Эмзүйч
Багаэмч
Сувилагч
Эхбаригч
Эмнайруулагч
Сэргээнзасахын
мэргэжилтэн
Техникч
Лаборант
Эмнэлгийнт/тинженер
Туслахсувилагч
Эрүүлахуйч
Нийт
Тоо
Хувь
1 Аймгийн
эрүүл
мэндийн
байгууллага
507 21 211 999 196 42 1 20 90 2 20 0 2109 49
58
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
2
ЭМЯ-ны
харъяа төв
эмнэлэг,
тусгай
мэргэжлийн
төв
502 21 10 717 33 5 12 35 27 0 62 0 1424 33
3
НЭМГ-ын
харъяа
байгууллага
16 1 0 48 6 1 0 0 2 0 5 0 79 1.8
4
Хувийн
хэвшлийн
эрүүл
мэндийн
байгууллага
313 17 29 268 12 23 9 10 17 0 0 2 700 16.2
Дүн Тоо 1338 60 250 2032 247 71 22 65 136 2 87 2
4312 100
Хувь
31 1.4 5.8 47.1 4.7 1.6 0.5 1.5 3.2 0.1 2.0 0.1
Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 83.8 % нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага (үүнээс
49% нь аймгийн эрүүл мэндийн байгууллага, 33% нь Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, тусгай
мэргэжлийн төв), 16.2% нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад байв.
Зураг 1. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан ( мэргэжлээр, хувиар)
Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтнуудын дийлэнх буюу 78.1 %-ийг их эмч ( 31% буюу
1338), сувилагч (47.1% буюу 2032) нар эзэлж байна.
ИХ ЭМЧ 31%
ЭМ ЗҮЙЧ 1,4%
БАГА ЭМЧ 5,8%
СУВИЛАГЧ 47,1%
ЭХ БАРИГЧ 5,7%
ЭМ НАЙРУУЛАГЧ
1,6%
СЭРГЭЭН ЗАСАХЫН
МЭРГЭЖИЛТЭН
0,5%
ТЕХНИКЧ 1,5%
ЛАБОРАНТ 3,1%
ТУСЛАХ СУВИЛАГЧ
2%
59
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Хүснэгт 4. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан
(мэргэжлээр)
№ Мэргэжил Эрүүл мэндийн ажилтан
Тoo Хувь
1 Их эмч 1025 28.4
2 Эм зүйч 43 1.2
3 Бага эмч 221 6.1
4 Сувилагч 1764 48.8
5 Эх баригч 235 6.5
6 Эм найруулагч 48 1.3
7 Сэргээн засахын мэргэжилтэн 13 0.4
8 Техникч 55 1.5
9 Лаборант 119 3.3
10 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 2 0.1
11 Туслах сувилагч 87 2.4
Дүн 3612 100
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудаас 3612 ажилтан судалгаанд хамрагдсаны 48.8% (1764) нь
сувилагч, 28.4%(1025) нь их эмч байлаа.
Хүснэгт 5. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн
ажилтан (мэргэжлээр)
№
Мэргэжил
Эрүүл мэндийн ажилтан
Тoo Хувь
1 Их эмч 313 44.71
2 Эм зүйч 17 2.43
3 Бага эмч 29 4.14
4 Сувилагч 268 38.28
5 Эх баригч 12 1.71
6 Эм найруулагч 23 3.29
7 Сэргээн засахын мэргэжилтэн 9 1.29
8 Техникч 10 1.43
9 Лаборант 17 2.43
10 Эрүүл ахуйч 2 0.29
Дүн 700 100
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 700 ажилтан судалгаанд хамрагдсаны 44.7%(313) нь
их эмч, 38.3 % нь сувилагч байна.
Эрүүл мэндийн байгууллагын болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин
зүйлсийг эрт илрүүлж, засч залруулах, давтан гарахаас сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
зорилгоор “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг
баталсан.Тушаалын 4.1.1-д заасны дагуу алдаа болон таагүй үйл явдлыг шуурхай илрүүлэн мэдээлэх
нь эмнэлгийн ажилтан бүрийн үүрэг хариуцлага юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 -2017 оны хугацаанд нийт 1391
тохиолдол бүртгэгдсэн байна.
60
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 2. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээний санд бүртгэгдсэн алдаа,зөрчлийн тоо
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 онд 564, 2014 онд 171, 2015 онд
241, 2016 онд 145, 2017 онд 270 алдаа, зөрчил тус тус бүртгэгдсэн байна. 2012 онд батлагдсан
“Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 тоот тушаалын дагуу алдаа, зөрчлийг
2013 оноос эхлэн бүртгэсэн ба тушаал хэрэгжиж эхэлсэн эхний жилд (2013 он) нийт 564 буюу хамгийн
олон тохиолдол бүртгэгдсэн ба 2014-2017 оны хугацаанд бүртгэлийн тоо 145-270-ын хооронд
хэлбэлзэл ихтэй байв.
Зураг 3. Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил, эрсдэлт байдал үүссэн үед түүнийг бүртгүүлэх талаар
эрүүл мэндийн ажилтны үзэл бодол (байгууллагаар, хувиар)
0
100
200
300
400
500
600
2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он
564
171
241
145
270 БҮРТГЭГДСЭН АЛДАА,
ЗӨРЧЛИЙН ТОО
86,9%
10,8%
2,3%
92,6%
7,4%
0
10
20
30
40
50
60
70
80
90
100
АЛДАА, ЗӨРЧЛИЙГ
"ЗААВАЛ
БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ"
АЛДАА, ЗӨРЧЛИЙГ
"БҮРТГҮҮЛЭХ
ШААРДЛАГАГҮЙ"
ХАРИУЛААГҮЙ
ТӨРИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛ
МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛЛАГСАД
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛЛАГСАД
61
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Судалгаанд хамрагдсан нийт эрүүл мэндийн ажилтны дийлэнх (3786) буюу 87.8% нь тусламж,
үйлчилгээний алдаа, зөрчил, эрсдэлт байдал үүссэн үед түүнийг “заавал бүртгүүлэх ёстой” гэж үзсэн
байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 92.6%, төрийн өмчит эрүүл
мэндийн байгууллагын ажиллагсдын 86.9% нь үүнтэй санал нэгдсэнээр хувийн хэвшлийн эрүүл
мэндийн байгууллагын ажиллагсдын эзлэх хувь 5.7%-иар илүү байв.
Тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад алдаа, зөрчил үүсгэсэн, эсвэл түүний гэрч болсон үед “заавал
бүртгүүлэх шаардлагагүй” хэмээн 441 буюу нийт судалгаанд хамрагдагсдын 10.2% нь үзсэн ба
тэдгээрийг мэргэжлээр нь авч үзэхэд
Зураг 4. Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил гаргасан, эсвэл түүний гэрч болсон үед “бүртгүүлэх
шаардлагагүй” гэж үзсэн эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, хувиар)
Судалгаанд хамрагдсан нийт туслах сувилагчийн 16,1%, эм найруулагч нарын 15,5%, эх баригч нарын
15,4% , бага эмч нарын 12,8% нь тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад гарсан алдаа, зөрчлийг “бүртгүүлэх
шаардлагагүй” гэж үзсэн нь бусад мэргэжлээс хамгийн өндөр хувьтай байв.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалын дагуу ДЭМБ-ын тодорхойлсон 13 төрлийн
(үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой алдаа, эмнэлзүйн болон эмнэлзүйн бус алдаа, зөрчил,
эм, эмнэлзүй, түүнтэй холбоотой баримт бичгийг мөрдөөгүйгээс үүссэн санамсаргүй алдаа, зөрчил,
эмтэй холбоотой алдаа, зөрчил, бусад санамсаргүй алдаа, зөрчил, аюул, эрсдэл, эрсдэл дагуулж
болзошгүй алдаа, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэг, ажиллагсдад тохиолдсон осол, хүчирхийлэл,
дарамт, сүрдүүлэг, эрүүл мэндэд таагүй нөхцөл, ажлын байрны орчинтой холбоотой эрүүл мэндээр
хохирох гм) алдаа, зөрчлийг бүртгэдэг.
Алдаа, зөрчлийг харсан, оролцсон эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн тасаг, нэгжийн эрхлэгчид, тасаг,
нэгжийн эрхлэгч нь чанарын албанд, чанарын алба нь ЭМХТ-ийн htt://www.chd.mohs.mn-руу хандан
нууцлалын дагуу “Алдаа, зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудас”-аар мэдээлэхээр журамд заасан байна.
0
10
20
8,6% 8,3%
12,8%
10%
15,4% 15,5%
4,5%
9,2%
11,8%
16,1%
62
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 5. Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтууд
ойлгомжтой байдаг эсэх (байгууллагаар, хувиар)
Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 60,8%, хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 71%-д нь Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274
тоот тушаалд бичигдсэн 13 төрлийн алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтууд ойлгомжтой байна.
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38.2%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагын ажиллагсдын 29% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх
тодорхойлолтуудыг ойлгодоггүй, тодорхойлолтыг хараагүй байна.
Зураг 6. Тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтууд “ойлгомжгүй” байдаг
эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, хувиар)
Судалгаанд хамрагдсан нийт туслах сувилагч нарын 30%, эх баригч нарын 23.1%, техникч нарын
21.5%, бага эмч нарын 21.2%, 5 эм зүйч тутмын 1 нь тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх
тодорхойлолтуудыг “ойлгодоггүйгээ” илэрхийлсэн нь бусад мэргэжлийн ажиллагсад тай харьцуулахад
хамгийн өндөр хувьтай байсан.
Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын дийлэнх нь (төрийн
өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 90%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын
ажиллагсдын 90,3%) алдаа, зөрчил гаргаагүй, түүний гэрч болоогүй байна.
0
10
20
30
40
50
60
70
80
АЛДАА,ЗӨРЧЛИЙН
ТОДОРХОЙЛОЛТУУ
ДОЙЛГОМЖТОЙ
БАЙДАГ
АЛДАА,ЗӨРЧЛИЙН
ТОДОРХОЙЛОЛТУУ
ДОЙЛГОМЖГҮЙ
БАЙДАГ
АЛДАА,ЗӨРЧЛИЙН
ТОДОРХОЙЛОЛТЫГ
ХАРААГҮЙ
ХАРИУЛААГҮЙ
60,8%
20,2% 18%
1%
71%
14% 15%
ТӨРИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛ
МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛЛАГСАД
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛЛАГСАД
0
20
40
18,8% 20% 21,2%
18,2%
23,1%
17% 13,6%
21,5% 18,4%
30%
63
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 7. Ажлын байран дээр алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон
ажиллагсад (байгууллагаар, хувиар)
Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 10% (361); хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 9.3% (65) нь ажлын байран дээр ямар нэгэн осол
гэмтэл, алдаа, зөрчил гаргасан, бусдын гаргасан алдаа, зөрчлийн гэрч болсон байна.
Зураг 8. Алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон ажиллагсад
(мэргэжлээр, хувиар)
8.5
9
9.5
10
ТӨРИЙН ӨМЧИТ ЭМБ-ЫН АЖИЛЛАГСАДХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМБ-ЫН АЖИЛЛАГСАД
10%
9,3%
0
2
4
6
8
10
12
14 13,7%
6,7%
7,6%
8,6% 9,3%
1,4%
9,2%
8,8%
3,4%
64
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Нийт судалгаанд хамрагдсан их эмч нарын 13.7% нь алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн,
түүний гэрч болсон нь бусад мэргэжлийн ажиллагсдаас хамгийн өндөр эзлэх хувьтай байна.
Зураг 9. Ажлын байран дээр алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон
ажиллагсад (мэргэжлээр, байгууллагаар, хувиар)
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад ажилладаг их эмч нарын 14.9%, эх баригч нарын 8.9%;
хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын техникч нарын 30%, эх баригч нарын 16.7% нь ажлын
байран дээр осол гэмтэл, алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, эсвэл түүний гэрч болсон
байгаа нь бусад мэргэжлийн дотроос хамгийн өндөр хувьтай байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагад ажилладаг эм найруулагч нар алдаа, зөрчил, эрсдэлт байдал үүсгээгүй ба төрийн өмчит
эрүүл мэндийн байгууллагын эм найруулагчийн 2.1%, туслах сувилагчийн 3.4% нь алдаа, зөрчил
гаргасан нь хамгийн бага тохиолдолд орж байна.
“Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалын дагуу эмнэлгийн
ажиллагсад нь алдаа, зөрчлийг шуурхай илрүүлэн мэдээлэх үүрэгтэй байдаг. Судалгаанд хамрагдсан
төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 21.4%(774); хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагын ажиллагсдын 20.4%(143) нь гаргасан, гэрч болсон алдаа, зөрчлийг мэдээлсэн байна.
14,9%
7%
8,1%
8,4%
8,9%
2,1%
5,4%
8,4%
3,4%
9,9%
5,8%
3,4%
9,3%
16,7%
30%
11,8%
0
5
10
15
20
25
30
35
ТӨРИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛМЭНДИЙН
БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛЛАГСАД
65
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 10. Алдаа, зөрчлийг мэдээлсэн эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, хувиар)
Алдаа, зөрчлийг хамгийн ихээр мэдээлсэн нь лаборант (25%), их эмч (24.2%), техникч (21.5%),
сувилагч нар (21.2 %) байлаа. Хамгийн бага мэдээлсэн эмнэлгийн ажилтанд эм найруулагч (9.8%), эм
зүйч (11.7%) тус тус орж байна.
Хүснэгт 6. Алдаа, зөрчил мэдээлсэн эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, байгууллагаар)
№ Мэргэжил
Төрийн өмчит эрүүл
мэндийн байгууллагын
ажилтан
Хувийн хэвшлийн эрүүл
мэндийн байгууллагын
ажилтан
Тоо Хувь Тоо Хувь
1 Их эмч 250 24,4 74 23,6
2 Эм зүйч 4 9,3 3 17,6
3 Бага эмч 33 14,9 3 10,3
4 Сувилагч 382 21,6 49 18,3
5 Хөдөлгөөн засалч 2 15,4 1 11,1
6 Эх баригч 44 18,7 3 25
7 Эм найруулагч 5 10,4 2 8,7
8 Техникч 10 18,2 4 40
9 Лаборант 30 25,2 4 23,5
10 Туслах сувилагч 14 16,1 0 0
Дүн 774 21,4 143 20,4
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын лаборант нарын 25.2%, их эмч нарын 24.4%, сувилагч
нарын 21.6%; хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эх баригч нарын 25%, их эмч нарын
23,6%, лаборант нарын 23.5% нь бусад мэргэжлийн ажиллагсадтай харьцуулахад илүү алдаа,
зөрчлийг мэдээлжээ.
24,2%
11,7%
14,4%
21,2%
19%
9,8%
21,5%
25%
16,1%
13,6%
0
5
10
15
20
25
30
66
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Эрүүл мэндийн ажиллагсдын мэдээлсэн алдаа, зөрчлүүд:
Эмийн түүврийг дутуу, буруу хийсэн, алсын дуудлагын цүнхний эмийн бүрдэл дутуу байсан,
тариа сольж тарьсан, буруу эм уулгасан, эмийн тунг буруу тодорхойлсон, хугацаа хэтэрсэн эм,
тариа хэрэглэсэн, эмийг цагт нь өгөөгүй, судас олохгүй олон удаа хатгасан, булчин тариаг
судсанд хийсэн, тарианы зүү унагасан, тарьсан газар буглаа үүсгэсэн, бээлий өмсөлгүй, гараа
угаалгүй тариа хийсэн, зүүнд гараа хатгуулсан, ампул болон хурц үзүүртэй багажинд гараа
зүссэн
Эмчилгээ, оношилгооны стандарт мөрдөөгүй, өвчтний биеийн байдлыг дутуу үнэлснээс
эмчилгээний явцад хавсарсан өвчний хүндрэл илэрсэн
Эмнэлгийн дотоод халдвар гарч байсан
Мэс засал, мэдээгүйжүүлгийн явц, шүд авах болон уян зүү тавих ажилбар, плеврийн хөндий,
эпидурал хальсанд хатгалт хийх үед алдаа гаргасан
Цусны бүлэг буруу тодорхойлсон, буруу бүлгийн цус сэлбэсэн, хөргүүрээс гаргасан цусыг
хугацаанд нь сэлбээгүй, гарын шарханд ийлдэс хүргэсэн
Анхан шатны маягт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн бичилт шаардлага хангахгүй,
вакцины талаар тэмдэглэгээ хийгээгүй, шингэний балансыг буруу хөтөлсөн
Халуун бигнүүр, бумба тавихдаа үйлчлүүлэгчийн биед түлэгдэл үүсгэсэн
Шинжилгээг буруу саванд авсан, шинжилгээний материал дутуу явуулсан, газар унагасан,
шинжилгээг уншуулалгүй мартсан, буруу урвалж хэрэглэсэн, шинжилгээний сорьц солигдсон,
шинжилгээг буруу дүгнэсэн
Үйлчлүүлэгчийг орноос унагасан, сувилгаа дутуу хийгдсэн, хэвтрийн холголт үүсгэсэн
Жирэмсний хяналт хийгээгүй, нярайг эргээгүй
Дуудлаганд яваагүй, ёс зүйн алдаа гаргасан, ажлын байранд архи уусан, ажлын байран дээр
хальтирч унаад гараа хугалсан, шагайгаа гэмтээсэн зэрэг алдаа, зөрчлүүд байсан.
Эмнэлгийн ажиллагсдын дурдсан алдаануудаас хамгийн их тохиолдсон нь эмтэй холбоотой алдаа
зөрчил байлаа. Түүнчлэн эмчилгээ, оношилгооны стандарт мөрдөөгүй, мэс засал, гардан үйлдэл, мэс
ажилбар, цус сэлбэлт, шинжилгээ авах, тариа хийх үед гарсан алдаа, зөрчил, ёс зүйтэй холбоотой,
эм, эмнэлзүй, түүнтэй холбоотой баримт бичгийг мөрдөөгүйгээс үүссэн санамсаргүй алд аа зөрчил ,
ажиллагсдад тохиолдсон осол ч цөөнгүй байлаа.
Нийт судалгаанд оролцсон улсын эмнэлгийн ажиллагсдын 94,3%-(3404), хувийн хэвшлийн эрүүл
мэндийн байгууллагын ажиллагсдын 11,7% (82)-д нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг
бүртгүүлэхэд “ямар нэгэн саад, бэрхшээл тулгардаг” хэмээн үзэж 12 саад, бэрхшээлээс сонгосон
байна.
67
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 11. Алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад
тулгардаг саад, бэрхшээлүүд (хувиар)
28,4%
44,7%
47,8%
24,9%
16%
37,5%
17,5%
23,9%
11,2%
12,2%
29,1%
13,5%
0
10
20
30
40
50
60
68
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 12. Алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын
ажиллагсдад тулгардаг саад, бэрхшээлүүд (хувиар)
Улсын эмнэлгийн ажиллагсдын бараг тал орчим хувь (47,8%), хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагын ажиллагсдын 38,6% нь алдаа, зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтнийг байгууллагын
зүгээс буруутгах, тэдний ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасах, хариуцлага тооцож, цалин хасах,
ажлаас халагдах үндэслэл болж магадгүй хэмээн эмээдэг байна. Мөн бусдын алдааг бүртгүүлснээр
хамтран ажиллагчаа эвгүй байдалд оруулах, алдаа, зөрчлийн улмаас үйлчлүүлэгчийг гэмтээх, тэдний
зүгээс сөрөг хандлага үүсэх, хууль, хяналтын байгууллагад шалгагдахаас эмээх, ажлын ачаалал их
байх зэрэг нь алдаа, зөрчлийн бүтгэлд сөргөөр нөлөөлдөг байна. Алдаа, зөрчлийн бүртгэл,
мэдээлиийн талаар мэдлэг дутмаг байх, бүртгэх, мэдээлэх хуудас бөглөхөд хүндрэл үүсэх зэрэг
сургалт, сурталчилгаатай холбоотой үйл ажиллагаа дутмаг байгаа хэмээн судалгаанд хамрагдагсдын
27.4% нь үзжээ.
Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд тулгардаг бусад саад, бэрхшээлд:
 “Алдаа” болон “зөрчил” гэсэн 2 ухагдахууныг ялгаж ойлгодоггүй, “Зөрчлийн тухай” хуулийн дагуу
торгууль төлөх байх гэж эмээдэг.
 Алдаа, зөрчлийн үед хэрхэн ажиллах талаар удирдах ажилтны мэдлэг тааруу, чанарын багийн
ажиллагаа сул, удирдлага нь ажиллагсдад жигд шаардлага тавьдаггүй, алдаа гаргасан
ажилтнуудад хариуцлага тооцож чаддаггүй, садан төрлүүд хамт ажилладаг тул хариуцлага
тооцоход хүндрэлтэй байдал үүсдэг
24,6%
40,6%
38,6%
24,3%
14,3%
38,1%
17,7%
24,4%
9,7%
11,7%
20,6%
12,4%
0
5
10
15
20
25
30
35
40
45
69
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 Удирдлагын буруугаас үүдсэн алдааг бүртгүүлэхэд хүндрэл үүсдэг, удирдлага нь ажил
харицсан хүнийг буруутгах хандлагатай байдаг
 Нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр яригдах, хэл ам, доромжлолд
 өртөхөөс эмээдэг
 Ажилтнуудын хоорондын харилцаанд сэв суулгаж, өс хонзон санахад хүргэдэг
 Тухайн ажилтны ёс зүй нөлөөлдөг ба ажилтан алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, цаг тухайд нь
бүртгүүлэх хэвшил тогтоогүй, бүртгүүлэх сонирхолгүй байдаг
 Үйлчлүүлэгчийг зөвтгөн ажилчдыг буруутгадаг тогтолцоотой
 Бусдын нууцыг хадгалж чаддаггүй зэрэг саад бэрхшээл орж байна.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Удирдамж, загвар батлах тухай” 274 тоот тушаалд дагуу эмнэлгийн
мэргэжилтнүүд нь гаргасан алдаа, зөрчлийг мэдээлснээр түүнээс суралцан, давтан гарахаас
сэргийлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ба энэхүү тайлагнах
тогтолцоо нь тэднийг шийтгэх эрх бүхий нэгж, этгээдээс хамааралгүй, буруутгаж шийтгэх бус эерэг,
бүтээлч замаар шийдвэрлэхээр заасан байна. Гэтэл 2017 оны 5 сарын 11-ний өдөр батлагдсан
“Зөрчлийн тухай” хуулиар мэргэшсэн эмч нь “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулиар
хүлээсэн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх зэрэг
үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл
ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь эрх зүйн бичиг баримтууд хоорондоо харшлан, эмнэлгийн
мэргэжилтнүүд алдаа, зөрчлийг нуухад нөлөөлж байна.
Эрүүл мэндийн сайдын “Удирдамж, загвар батлах тухай” 2012 оны 274 тоот тушаалаар алдаа,
зөрчлийн нууцлалыг хадгалахаар заасан байдаг.Судалгаанд хамрагдсан хувийн хэвшлийн эрүүл
мэндийн байгууллагын ажиллагсдын 42%, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын
28,5% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг үйлчлүүлэгч болон тэдний ар гэрт ил тод мэдээлэх
шаардлагатай гэж үзсэн байна. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын талаас илүү
хувь (53.3%), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 42,6% ньямар төрлийн
алдаа, зөрчлийг үйлчлүүлэгч болон тэдний ар гэрт хэн, хэзээ, хэрхэн мэдээлэх талаар журам
боловсруулан мөрдөх нь эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч
төвтэй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нөлөөлнө гэж дүгнэсэн байна.
Хүснэгт 7. Урамшуулал олгох нь алдаа, зөрчлийн бүртгэлийг нэмэгдүүлэх эсэх
№
Эрүүл мэндийн
байгууллага
Ажиллагсдын эзлэх хувь
Алдаа, зөрчил
бүртгүүлсэн ажилтанд
урамшуулал олговол
алдаа, зөрчлийн бүртгэл
“нэмэгдэнэ” гэж үзсэн
Алдаа, зөрчил
бүртгүүлсэн ажилтанд
урамшуулал олговол
алдаа, зөрчлийн бүртгэл
“нэмэгдэхгүй” гэж үзсэн
Хариулаагүй
1
Төрийн өмчит эрүүл
мэндийн байгууллагын
ажиллагсад
38.3 59.2 2.5
2
Хувийн хэвшлийн эрүүл
мэндийн байгууллагын
ажиллагсад
50.4 49.6 0
Төрийн өмчит эрүүл мэндийн байгуулагын ажиллагсдын 59.2%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагын ажиллагсдын 49.6% нь урамшуулал олгосноор алдаа, зөрчлийн бүртгэл ”нэмэгдэнэ” гэж
үзсэн нь статистикийн ач холбогдол бага байна.
70
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийг нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн ажиллагсдын
саналуудыг багцалбал:
Эрүүл мэндийн байгууллагынбүтэц, зохион байгуулалттай холбоотой саналууд:
1. Эмнэлгийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулан 1 эмч, сувилагчид ногдох
үйлчлүүлэгчийн тоог багасгах
2. Эрүүл мэндийн байгууллагын төсвийг нэмэгдүүлэх замаар эмнэлгийн тоног төхөөрөмж, 1
удаагийн хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах
3. Алдаа, зөрчилд хүргэж буй тогтолцооны оношилгоо, судалгаа хийж, түүнийг багасгах талаар
төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, эргэн мэдээлэх тогтолцоог бий болгох
4. Алдаа гаргасан ажилтантай еэлдэг зөөлөн харьцах, нэр хүндийг нь унагахаас сэргийлэх,
ганцаарчлан уулзах, зааж зөвлөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
5. Эрүүл мэндийн байгууллагуудад алдаа, зөрчлийн бүртгэлийн ажилтан, сэтгэл судлаачийг орон
тоогоор ажиллуулах
6. Тусламж, үйлчилгээ болон гардан ажилбарын стандартын мөрдөлтийг сайжруулах,
ажиллагсдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх
7. Эмнэлгийн дотоод хяналт болон ижил мэргэжилтний үнэлгээг сайжруулах, тусламж,
үйлчилгээний чанарын багийг ажиллагсадтай ойр ажиллуулах
8. Алдаа, зөрчлийн бүртгэлийн талаар ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтод тусгайлан
оруулах
9. Эрүүл мэндийн ажилтны даатгалын тогтолцоог бий болгох
Алдаа, зөрчлийн холбогдолтой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой саналууд:
1. Тушаалаар баталсан алдаа, зөрчлийн төрлийг цөөрүүлэх; алдаа, зөрчлийн тухай
тодорхойлолтуудыг энгийн үгээр бичих, алдаа, зөрчлийн талаар нэр хаяггүй мэдээллийг
цахимаар болон утсаар өгөх боломжоор хангах; бүртгэлийн хуудасны асуумжийг боловсронгуй
болгох, бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад хэрэглэхэд тохиромжтой болгох (одоогийн
мөрдөж буй бүртгэлийн хуудас нь өрхийн эрүүл мэндийн төвд тохирдоггүй).
2. Эмнэлгийн ажилтны гаргасан алдаа, зөрчлийн улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирлын хүнд,
хөнгөний зэрэг, анх удаа эсвэл давтан гаргасан зэргээс хамаарч байгууллагын зүгээс уян хатан
байдлаар хандан (тасаг дотроо хэлэлцэх, эхний удаад сануулах гм) цалингаас ангид арга
хэмжээ авах боломжоор хангах, хариуцлагыг тодорхой болгох;
Сургалт, сурталчилгаатай холбоотой саналууд:
1. Алдаа, зөрчлийг бүртгүүлсний ач холбогдлыг ойлгуулан эрүүл мэндийн ажилтнуудын хандлагыг
өөрчлөх, холбогдох журмын талаар тогтмол сургалт зохион байгуулж, гарын авлага,
зөвлөмжөөр хангах, хэлэлцүүлэг зохион байгуулах (ялангуяа шинэ ажилтнуудад)
2. Өөрийн гаргасан алдааг бүртгүүлж, засах талаар бодитой ажил зохион байгуулсны үр дүнд
давтан гаргахаас сэргийлж чадсан хувь хүн, хамт олныг дэмжих, ажлын үнэлгээг нэмэгдүүлэх,
урамшуулах
3. Эмнэлгийн тасаг, нэгж бүрт алдаа, зөрчлийн бүртгэлийн самбар, санал хүсэлтийн дэвтэр
тогтмол хөтлөх, 14 хоног тутам үнэлж, дүгнэлт өгч ажиллах, зөрчил илрүүлэх аян зохион
байгуулах
4. Удирдагын багийг чадавхижуулах сургалтанд хамруулах гм байв.
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байсан 6085, хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагаар үйлчлүүлж байсан 1749, нийт 7834 иргэнийг судалгаанд хамруулсан.
71
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Хүснэгт 8. Судалгаанд хамрагдсан иргэд ( харъяаллаар)
№ Харъяалал
Үйлчлүүлэгчийн тоо
Төрийн өмчит
ЭМБ
Хувийн
хэвшлийн ЭМБ
Нийт
1
Улаанбаатархот
Баянзүрх дүүрэг 433 0 Тоо Хувь
Сонгинохайрхан дүүрэг 397 0
Баянгол дүүрэг 272 0
Хан-Уул дүүрэг 213 0
Чингэлтэй дүүрэг 194 0
Сүхбаатар дүүрэг 161 0
Налайх дүүрэг 38 0
Багануур дүүрэг 7 0
Багахангай дүүрэг 2 0
Нийт 1717 0 1717 22
2 Орхон аймаг 456 395 851 10.6
3 Өвөрхангай аймаг 336 120 456 5.8
4 Төв аймаг 331 1 332 4.2
5 Говьсүмбэр аймаг 327 15 342 4.4
6 Хэнтий аймаг 312 13 325 4.1
7 Говь-Алтай аймаг 292 99 391 5.0
8 Өмнөговь аймаг 245 162 407 5.2
9 Дархан-Уул аймаг 233 149 382 4.9
10 Увс аймаг 226 50 276 3.5
11 Дорноговь аймаг 222 92 314 4.0
12 Архангай аймаг 215 105 320 4.1
13 Сүхбаатар аймаг 212 44 256 3.3
14 Завхан аймаг 202 55 257 3.3
15 Дундговь аймаг 198 56 254 3.2
16 Дорнод аймаг 195 53 248 3.2
17 Баян-Өлгий аймаг 180 74 254 3.2
18 Сэлэнгэ аймаг 59 71 130 1.6
19 Хөвсгөл 42 145 187 2.4
20 Ховд 33 0 33 0.4
21 Баянхонгор 28 0 28 0.3
22 Булган 24 50 74 1.0
Дүн 6085 1749 7834 100
Судалгаанд нийслэл болон 21 аймгийн иргэд хамрагдсан ба тэдний хамгийн их буюу 22% (1717) нь
Улаанбаатар хотын иргэд байв. Булган, Баянхонгор, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас хамгийн цөөн
үйлчлүүлэгч судалгаанд хамрагдлаа.
72
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Зураг 13. Эмнэлгийн алдаа, зөрчлийн улмаас хохирсон иргэд(хувиар)
Судалгаанд хамрагдсан иргэдийн 10.3% (808)-д нь эмнэлгээр үйлчлүүлэх явцад эрүүл мэнд, аюулгүй
байдал нь хохирсон, хохирол учруулж болохуйц үйл явдал, ослын эрсдэл үүссэн байна. Судалгаанд
хамрагдсан иргэд нь эмнэлгээр үйлчлүүлэх явцад үүссэн хохирол, эрсдэлийн 9 шалтгааныг сонгосон
байна.
Зураг 14. Эмнэлгээр үйлчлүүлэх явцад иргэдэд учирсан хохирол (хувиар)
Судалгааны дүнгээс харахад эмтэй холбоотой алдаа нь хамгийн өндөр буюу 25.6 %; үйлчлүүлэгч
болон түүний дотны хүнийг буруу оношилж, эмчилсэн тохиолдол 23.8%; тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ
ЭМНЭЛГИЙН
АЛДАА,
ЗӨРЧЛИЙН
УЛМААС
ХОХИРСОН
ИРГЭД 10,3%
ЭМНЭЛГЭЭР
ҮЙЛЧЛҮҮЛЭХ
ЯВЦАД ЯМАР
НЭГЭН ХОХИРОЛ
АМСААГҮЙ
ИРГЭД
89,7%
БУРУУ
ОНОШИЛСОН
23,8%
АМЬ НАСАНД
АЮУЛТАЙ
ШААРДЛАГАГҮЙ
АЖИЛБАР
ХИЙСЭН 5,6%
МЭС ЗАСЛЫН
ЯВЦАД АЛДАА
ГАРГАСАН 8,7%
ЭМТЭЙ
ХОЛБООТОЙ
АЛДАА
ГАРГАСАН 25,6%
АРЬС ТҮЛСЭН
6,1%
ЦАГ АЛДСАН,
ХАЙХРАМЖГҮЙ
ХАНДСАН 18,%4
ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖ
ЭВДЭРСЭН 7,7%
ОРОН ДЭЭРЭЭС
УНАГАСАН 2,6% БУСАД
1.5%
73
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
хайхрамжгүй хандсан, даралт үзэх, шинжилгээ хийх цаг хоцроосон, мартсан тохиолдол 18.4% байсан
нь бусад алдаа, зөрчлөөс илүүтэй тохиолдсон байлаа.
Иргэдийн эрүүл мэндийг хохироосон бусад шалтгаануудад эмнэлгээр үйлчлүүлээд элэгний вирүсийн,
хүйн халдвар авсан, оргүйн улмаас эмнэлэгт хэвтүүлээгүй удаан хүлээлгэсэн, төрөлтийн үед нярайн
эгэмийг хугалсан, шинжилгээний хариу ирүүлээгүй, тайлбарлаж өгөөгүй, бүртгэлийг буруу хийсэн зэрэг
шалтгаануудыг мөн дурдсан байлаа.Тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад хохирсон иргэдийн 28.5%(230)-
д нь гарсан алдаа, зөрчлийн талаар хэлж, түүнийг засахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн
талаар эмнэлгийн зүгээс мэдэгдсэн байна.Нийт 320 (39.6%) үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж,
үйлчилгээтэй холбоотой гарсан алдаа, зөрчлийн талаар өөрсдөө хэн нэгэнд мэдээлсэн
байна.Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарсан алдаа, зөрчлийн талаар мэдээлэ эгүй
шалтгаануудыг дурдвал:
 Дотны хүний бие муудсан, нас барсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд байсан
 Онош тодорхойгүй байсан
 Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байсан
 Өөр эмнэлэгт үзүүлээд биеийн байдал сайжирсан
 Хохирол учруулаагүй, жижиг алдаа байсан учраас мэдээлэхийг хүсээгүй, шаардлагагүй гэж
үзсэн
 Алдааг хурдан засч залруулсан
 Алдаа гаргасан эмнэлгийн ажилтныг олж чадаагүй
 Даралтыг тогтмол үзэж хэвшээгүй гэдгийг мэддэг
 Өөрөө эмнэлгийн ажилтан учраас мэдээлээгүй
 Хэнд хэлэхээ мэдээгүй зэрэг шалтгаануудыг дурдсан байна.
Судалгааны явцад 4286 үйлчлүүлэгч буюу судалгаанд хамрагдагсдын талаас илүү буюу 54.7% нь
эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцад гарсан алдаа, зөрчлийн талаар өөрөө мэдэхийг хүсдэгээ
илэрхийлжээ.
ДҮГНЭЛТ:
“Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалаар эмнэлгийн
алдаа, зөрчлийн бүртгэлийг зохицуулж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн
мэдээний санд 2013 онд 564, 2014 онд 171, 2015 онд 241, 2016 онд 145, 2017 онд 270, нийт 1391 алдаа,
зөрчил бүртгэгджээ. Эрүүл мэндийн сайдын 274 тоот тушаал хэрэгжиж эхэлсэн эхний жилд (2013 он)
нийт 564 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн ба 2014-2017 оны хугацаанд бүртгэлийн тоо 145-
270-ын хооронд хэлбэлзэл ихтэй байв.
Судалгаанд хамрагдсан нийт эрүүл мэндийн ажилтны дийлэнх (3786) буюу 87.8% нь тусламж,
үйлчилгээний алдаа зөрчил, эрсдэлт байдал үүссэн үед түүнийг “заавал бүртгүүлэх ёстой” гэж хүлээн
зөвшөөрсөн нь сайшаалтай байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 92.6%,
төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 86.9% нь үүнтэй санал нэгдсэнээр хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын эзлэх хувь 5.7%-иар илүү байв. Гэвч туслах
сувилагч нарын 16.1%, эм найруулагч нарын 15.5%, эх баригч нарын 15.4% , бага эмч нарын 12.8% нь
тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад гарсан алдаа, зөрчлийг “бүртгүүлэх шаардлагагүй” гэж бодож
байна.
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38.2%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагын ажиллагсдын 29% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх
тодорхойлолтуудыг ойлгодоггүй, тодорхойлолтыг хараагүй байна. Ялангуяа: 3 туслах сувилагч тутмын
1, эх баригч нарын 23.1%, техникч нарын 21.5%, бага эмч нарын 21.2%, 5 эм зүйч тутмын 1 нь алдаа,
зөрчлийн талаарх тодорхойлолтуудыг “ойлгодоггүй”-гээ илэрхийлсэн нь бусад мэргэжлийн
ажиллагсадтай харицуулахад хамгийн өндөр байна. Манай улсын эрүүл мэндийн ажилтнуудын алдаа,
74
2018 он
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
зөрчлийн талаар нэгдсэн ойлголт хангалтгүй байгаа нь г адаад оронд хийгдсэн судалгааны дүнтэй адил
байлаа.
Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 10 ажилтан тутмын 1 нь тусламж,
үйлчилгээтэй холбоотой алдаа, зөрчил гаргасан, эсвэл бусдын гаргасан алдаа, зөрчлийн гэрч болсон
байна. Судалгаанд хамрагдсан нийт их эмч нарын 13.7% нь ажлын байран дээр осол гэмтэл, алдаа,
зөрчил гаргасан, түүний гэрч болсон байгаа нь бусад мэргэжлийн ажиллагсдаас илүү хувьтай байна.
Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 21.4% (774); хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 20.4%(143) нь алдаа, зөрчлийг мэдээлсэн байна.
Алдаа, зөрчлийг хамгийн ихээр мэдээлсэн нь лаборант (25%), их эмч (24.2%), техникч (21,5%),
сувилагч нар (21.2 %) байлаа. Хамгийн бага мэдээлсэн эмнэлгийн ажилтанд эм найруулагч (9.8%), эм
зүйч (11,7%) тус тус орж байна.
Эмнэлгийн ажиллагсдад эмтэй холбоотой алдаа, зөрчил хамгийн их тохиолдсон нь гадаадын оронд
хийгдсэн судалгааны дүнтэй ижил байна. Эмчилгээ, оношилгооны стандарт мөрдөхгүй байх, мэс засал,
бусад мэс ажилбар (тариа хийх, цус сэлбэх, шинжилгээ авах гм) гүйцэтгэх үед алдаа гаргах, эрүүл
мэндийн ажилтны ёс зүйтэй холбоотой зөрчил, эм, эмнэлзүй, түүнтэй холбоотой баримт бичгийн
мөрдөлт шаардлага хангаагүйн улмаас үүссэн санамсаргүй алдаа, зөрчил цөөнгүй байлаа.
Нийт судалгаанд оролцсон улсын эмнэлгийн ажиллагсдын дийлэнх буюу 94.3%-(3404), хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 11.7% (82)-д нь тусламж, үйлчилгээний алдаа,
зөрчлийг бүртгүүлэхэд ямар нэгэн саад, бэрхшээл тулгардаг байна.
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын бараг тал орчим хувь (47,8%), хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38.6% нь байгууллагын зүгээс алдаа, зөрчил
гаргасан эмнэлгийн мэргэжилтнийг буруутгах, тэдний ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасах,
хариуцлага тооцож, цалин хасах, ажлаас халагдах байдал үүсэхээс эмээдэг байна. Мөн
үйлчлүүлэгчийг гэмтээснээс тэдний зүгээс гарах сөрөг хандлага үүсэхээс эмээх, хууль, хяналтын
байгуулагад шалгагдах, “Зөрчлийн тухай” хуулиар торгууль төлөхөөс эмээх, бусдын алдааг
бүртгүүлснээр тэднийг эвгүй байдалд оруулах, ажлын ачаалал их байх, алдаа, зөрчлийн үед хэрхэн
ажиллах талаар удирдах ажилтны мэдлэг тааруу, чанарын багийн ажиллагаа сул, удирдлага
ажиллагсдад жигд шаардлага тавьдаггүй, хариуцлага тооцож чаддаггүй, садан төрлүүд хамт ажилладаг
тул хариуцлага тооцоход хүндрэлтэй байдал үүсдэг зэрэг нь алдаа, зөрчлийн бүтгэлд сөргөөр нөлөөлж
байна.
ЗӨВЛӨМЖ:
“Зөрчлийн тухай” хууль батлагдсантай холбоотой Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Удирдамж,
загвар батлах тухай” 274 тоот тушаалаар батлагдсан алдаа, зөрчлийн тухай нэр томъёо,
бүртгэлийн журмыг шинэчлэн эрх зүйн орчинг боловсронгуй болгох
Алдаа, зөрчлийн бүртгэлийн ач холбогдлыг эрүүл мэндийн ажилтнуудад ойлгуулах,
алдаанаасаа суралцах, дахин давтахгүй байх дэмжлэгт удирдлагын тогтолцоог төр, хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх
Алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим программыг шинэчлэх

Más contenido relacionado

La actualidad más candente

гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлДоржханд Б.
 
Case control, cohort study, davaalkham
Case control, cohort study, davaalkhamCase control, cohort study, davaalkham
Case control, cohort study, davaalkhamzorigoo.sph
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгахSerod Khuyagaa
 
Xөхний хавдар
Xөхний хавдарXөхний хавдар
Xөхний хавдарSuvd Sainjargal
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээБ. Лхагваа
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcSICA LLC
 
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологиЛекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологиBat-Erdene Tudevvanchig
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
Бөөрний физиологи
Бөөрний физиологиБөөрний физиологи
Бөөрний физиологиnight owl
 
лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүйлекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүйserkaubuns
 
хэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийххэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийхJavhlan Mkh
 

La actualidad más candente (20)

гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараасэмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
 
Case control, cohort study, davaalkham
Case control, cohort study, davaalkhamCase control, cohort study, davaalkham
Case control, cohort study, davaalkham
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгах
 
Lekc 1
Lekc   1Lekc   1
Lekc 1
 
Xөхний хавдар
Xөхний хавдарXөхний хавдар
Xөхний хавдар
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээ
 
Цусны эргэлтийн тогтолцоо
Цусны эргэлтийн тогтолцооЦусны эргэлтийн тогтолцоо
Цусны эргэлтийн тогтолцоо
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологиЛекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
Hla
HlaHla
Hla
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
Бөөрний физиологи
Бөөрний физиологиБөөрний физиологи
Бөөрний физиологи
 
лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүйлекц   8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
лекц 8 . мэс заслын өвчтө нийг сувилах арга зүй
 
хэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийххэвлийн хөндийд хатгалт хийх
хэвлийн хөндийд хатгалт хийх
 

Similar a Aldaa zurchil (2)

Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжД.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжbatnasanb
 
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulgaHyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulgaShijee Mtsbolor
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгadmiral_mgl
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймgalsan dorj
 
эмг ын долоо хоног
эмг ын долоо хоногэмг ын долоо хоног
эмг ын долоо хоногgalsan dorj
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12admiral_mgl
 
2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)Ukhnaa Tungalag
 
Бат ирээдүй
Бат ирээдүйБат ирээдүй
Бат ирээдүйEruul2017
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Gantulga Nyamdorj
 
ЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухай
ЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухайЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухай
ЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухайBolordulamDashdorj
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндэх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндNaagii Naagii
 

Similar a Aldaa zurchil (2) (20)

Drug 2018
Drug 2018Drug 2018
Drug 2018
 
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжД.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
 
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulgaHyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
 
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тойм
 
эмг ын долоо хоног
эмг ын долоо хоногэмг ын долоо хоног
эмг ын долоо хоног
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)
 
Бат ирээдүй
Бат ирээдүйБат ирээдүй
Бат ирээдүй
 
2017.03.20
2017.03.202017.03.20
2017.03.20
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Week, 09.09
Week, 09.09 Week, 09.09
Week, 09.09
 
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05
 
ЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухай
ЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухайЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухай
ЭМС-ын А/527 тоот тушаал Халдварт өвчний тохиолдлыг тандах журам батлах тухай
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Nem
NemNem
Nem
 
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндэх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд
 

Más de Gantulga Nyamdorj (20)

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 

Aldaa zurchil (2)

  • 1.
  • 2. 51 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, СУДЛАГДСАН БАЙДАЛ: Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарахаас сэргийлэх, хянах үйл ажиллагааг бэхжүүлсний үндсэн дээр эмнэлгийн дотоод халдварын бүртгэлийг 2018 онд 30% -иар нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан монгол хүний дундаж наслалтыг 2015 оны суурь түвшин болох 69.89-с нэмэгдүүлэн 2021 онд 71 болгож уртасгах зорилт тавьсан. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болохуйц хүчин зүйлийг эрт илрүүлж , засч залруулах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх нь эмнэлгийн аюулгүй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх баталгаа болдог. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг байсаар байна. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд Европын Холбооны гишүүн орнуудад нийт эмнэлгийн хэвтэлтийн 8%-12% нь эмнэлгийн алдаа, урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлийн улмаас иргэдийн эрүүл мэндэд үүссэн хохиролтой холбоотой байжээ. Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад жилдээ 850 000 эрүүл мэндийн алдаа, зөрчилтэй холбоотой тохиолдол бүртгэгдсэн нь нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 10%-ийг эзэлж байна. Испани, Франц, Дани улсын эрүүл мэндийн байгууллагуудад явуулсан судалгааны дүн ижил төстэй байсныг дурджээ. Европын Холбооны гишүүн улс орны иргэдийн 23% нь ямар нэгэн байдлаар эмнэлгийн алдаа, зөрчлийн нөлөөлөлд өртсөн хэмээн мэдэгдэж байхад тэдний 18% нь ноцтой алдаа, зөрчил, 11% нь эмийн эмчилгээтэй холбоотой алдаа, зөрчлийн хохирол амссан байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдваруудаас хамгийн түгээмэл тохиолддог 4 хэлбэр нь шээсний замын халдвар (27%), амьсгалын доод замын халдвар (24%), мэс засалтай холбоотой халдвар (17%), цусны халдвар (10.5%) юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын эмчилгээнд Умард Ирландын Нэгдсэн Вант Улс жилд 1 тэрбум фунт стерлинг зарцуулжээ. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн 50-70,2%-ийг урьдчилан сэргийлж, зөвхөн Европын Холбооны улсуудад үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг жилд 750 000, хөдөлмөрийн чадвар алдалтыг 260 000, нас баралтыг 95 000 тохиолдлоор, эмнэлгийн ор хоногийг 3,2 саяар тус тус бууруулах боломж бий гэсэн тоо баримтыг ДЭМБ-аас мэдээлсэн байна. Алдаа, зөрчлийг илрүүлэн мэдээлэх нь түүнээс урьдчилан сэргийлэх үндэс юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийг бүрэн мэдээлснээр түүнийг үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэн өвчтний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ. Гадаадын улс орнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийн талаар сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс судалгаа хийгдсэн байна. Америкийн Нэгдсэн Улсын Харвардын анагаах ухааны сургуулийн Массачусетсын төв эмнэлэгт хийгдсэн судалгааны явцад эмтэй холбоотой 55 алдаа, зөрчил илэрсний 15 нь урьдчилан сэргийлэх боломжтой, 26 нь үйлчлүүлэгчийн амь насанд ноцтой хохирол үзүүлсэн байна. Эдгээр 55 тохиолдлын зөвхөн 3 буюу 6%-ийг эмч, сувилагч нар чанарын албанд албан ёсоор мэдээлжээ. Мөн улсын Salt Lake хотын эмнэлгийн сувилагч нарын дунд хийсэн судалгаагаар 177 эмнэлгийн алдаа, зөрчлийн ойролцоогоор 30% нь мэдээллийн санд бүртгэгдсэн ба эмийн эмчилгээтэй холбоотой алдаа, зөрчил давамгайлсан байна. Америкийн нэгдсэн улсын Питсбург хотын Ахмад дайчдын эмнэлгийн 198 үйлчлүүлэгчийг хамарсан судалгаа хийх явцад эмийн эмчилгээтэй холбоотой 1 алдаа, зөрчил мэдээний санд бүртгэгдсэн ба эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчидтэй хийсэн ярилцлагын дүнд ийм төрлийн нийт 83 алдаа,
  • 3. 52 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА зөрчил гарсныг илрүүлсэн байна. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон алдаа, зөрчил бүртгэлд ордоггүй нь харагдаж байна. Гадаад орнуудад хийгдсэн судалгаанаас үзэхэд үйлчлүүлэгчид учруулсан хохирлын улмаас эмнэлгийн ажилчдад үүссэн гэмшил, сэтгэл зүйн зовнил, бусдаас санаа зовох байдал, сахилгын шийтгэлд өртөх айдас, хуулийн өмнө шийтгэл хүлээх магадлал, ажлын ачаалал зэрэг хүчин зүйлс нь ямар нэгэн аргаар “далдлах” боломжгүй алдаа, зөрчлийг л бүртгүүлж бусад алдаа, зөрчил нь бүртгэлгүй үлдэх магадлалыг үүсгэдэг байна. Алдаа зөрчлийн 71% нь эмнэлгийн ажилчдын хоорондын харилцааны үл ажилчдын хоорондын харилцаан үзэхэд үйлчлүүлэгчид учруулсан хохирлын улмаас эмнэлгийн ажилчдад үүссэн гэмшил, сэтгэл зүйн оогуур байх нь түүний бүртгэлд нөлөөлдөг байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улсад хийгдсэн судалгаагаар эмнэлгийн ажиллагсад нь алдаа, зөрчлийн бүртгэлд юуг бүртгүүлэх талаар нэгдсэн ойлголтгүй байжээ. Дадлагажигч эмч нарын 54% нь алдаа, зөрчлийн бүртгэлийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байсныг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн ямар алдаа, зөрчлийг хэзээ, хэрхэн бүртгүүлэх талаар сувилагч нар илүү сайн мэдээлэлтэй, эмч нараас 27%-иар илүү алдаа, зөрчлийг бүртгүүлсэн байжээ. Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн судалгаагаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн улмаас үйлчлүүлэгч гэмтсэн тохиолдолд эмч нарын алдааг бүртгэх магадлал 37%, сувилагчийнх 27%, үйлчлүүлэгч гэмтээгүй тохиолдолд хохирол учруулж болохуйц үйл явдлыг бүртгэх магадлал эмчийн хувьд 17%, сувилагчийн хувьд 31% тус тус байв. Эмнэлгийн тасаг, нэгжийн төрлөөс хамаарч алдаа, зөрчлийн бүртгэл харилцан адилгүй байсан нь судалгаагаар илэрчээ. Нярайн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарын алдаа, зөрчлийг мэдээлэх магадлал мэс заслын тасгийн сувилагчаас илүү; хүүхдийн сувилагчийн эмийн эмчилгээтэй холбоотой алдаа, зөрчлийн бүртгэл дунджаар 67%, насанд хүрэгсдийн сувилагчийнх 56%, алдаа, зөрчлийн бүртгэлийн дундаж 46%-тай байна гэсэн судалгааны дүн гарчээ. Мэдээллийн санд бүртгэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил давтан гарахаас сэргийлэх зорилгоор эмнэлгийн ажиллагсдад зөвлөмж өгөөгүй нь алдаа, зөрчлийн бүртгэлийн тоог бууруулахад нөлөөлдгийг олон төрлийн судалгаагаар нотолсон байна. Монгол улсад эмнэлгийн мэргэжилтний алдаа, зөрчил, ёс зүйтэй холбоотой гарсан гомдол 2012 онд 56, 2013 онд 131, 2014 онд 186 болон нэмэгджээ. Энэ хугацаанд 143 үйлчлүүлэгч эмнэлгийн ажиллагсадтай холбоотой гомдлын улмаас хуулийн байгууллагад хандаж 50.-д нь эмчилгээ, үйлчилгээг стандартын дагуу хийгээгүй гэж шүүх эмнэлгийн шинжээч дүгнэжээ. Сүүлийн 3 жилийн эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад манай улсад эмнэлгээс шалтгаалсан халдварын тохиолдол 2015 онд 77, 2016 онд 1048, 2017 онд 136 бүртгэгдсэн байна. Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх тогтолцоог бий болгох үүднээс “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг манай улсын эрүүл мэндийн байгууллагууд мөрдөн ажиллаж байна. Уг тушаалын дагуу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар 13 төрлийн алдаа, зөрчлийг мэдээлэх хуудасны дагуу бүртгэн мэдээлэх нь эмнэлгийн ажилтан бүрийн үүрэг ба тайлагнах тогтолцоог ажилтанг бууруутган шийтгэх бус, эмнэлгийн алдаа давтан гарахаас сэргийлэх арга хэрэгсэл болгон ашиглахаар заасан байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь алдаа, зөрчлийн бүртгэлийн программ хангамжаар хангах, түүний бэлэн байдлыг хариуцах, программд бүртгэгдсэн мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, дүнг ЭМЯ-ны асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх үүрэгтэй ажиллаж байна. 2013 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, алдаа зөрчил” судалгааны ажлаар энэхүү алдаа, зөрчлийн цахим мэдээний санд бүртгэгдсэн тохиолдын төрөл, давтамж зэрэг тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж алдаа, зөрчлийн талаарх нэгдсэн ойлголт хангалтгүй байгаа нь бүртгэл, мэдээллийн бодит байдал, шалтгаан учир холбогдолд нөлөөлж байна хэмээн дүгнэжээ. Мөн эрүүл мэндийн зарим байгууллагууд алдаа, зөрчлийн мэдээгээ цаг хугацаандаа
  • 4. 53 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА оруулахгүй, ирүүлэхгүй байх, ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжгүй, дутуу оруулах зэрэг нийтлэг дутагдал байгаа талаар дурдсан байна Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 онд 564, 2014 онд 171, 2015 онд 241, 2016 онд 145, 2017 онд 270 буюу сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 1391 тохиолдол бүртгэгд сэн байна. Алдаа, зөрчлийн 51% нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад, 26% нь дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд, 23% нь төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдэд гарсан байна. Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн тайлангаас харахад алдаа, зөрчлийн бүртгэлийн жил бүрийн тоо савалгаа ихтэй, байгууллагын гүйцэтгэлийн хяналт, үнэлгээний оноонд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас эрүүл мэндийн байгууллагууд алдаа, зөрчлийг бүрэн мэдээлдэггүй байх магадлал ажиглагдсан байна. Тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн мэдээний санд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 5 жилийн хугацаанд алдаа, зөрчил бүртгэгдээгүй байна. 2017 оны 5 сарын 11-ний өдөр батлагдсан “Зөрчлийн тухай” хуулийн дагуу мэргэшсэн эмч нь “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулиар хүлээсэн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх зэрэг үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүр тэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна. Иймд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлан, хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг тодруулан, бүртгэлийг нэмэгдүүлэх боломжийг хайх нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо, бодлогын хэрэгжилт, түүний үр дүнг төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түвшинд харьцуулан судлан “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг шинэчлэх нотолгоогоор хангах СУДАЛГААНЫ ЗОРИЛТ:  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийн цахим сангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх  Тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн талаар бусад мэдээллийн эх үүсвэрээс судлах  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, сайжруулах санал, зөвлөмж боловсруулах СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛ: Эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг тогтмол бүртгэж хэвшээгүй. СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ:  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцооны талаар манай улсад хийгдсэн анхны бие даасан судалгаа болж байгаараа шинэлэг юм.  Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өнгөрсөн туршлагад тулгуурласан мэдээлэлд дүн шинжилгээ хийгдсэн болно.  Эмнэлгийн ажиллагсдын өөрсдийнх нь үзэл бодлыг сонссоны үндсэн дээр тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж байгаагаараа онцлог.  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, сайжруулах санал, зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэж байгаагаараа ач холбогдолтой.
  • 5. 54 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН: Алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо, бодлогын хэрэгжилтэд тулгамдаж буй саад, бэрхшээлийг даван туулах санал, зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт хүргэнэ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг ашиглана. ХАМРАХ ХҮРЭЭ: Судалгаанд төр ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тухайн агшинд ажиллаж байгаа эмнэлгийн ажиллагсад, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийг хамруулна. СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙ: Уг судалгааны явцад эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эрүүл мэндтэй холбоотой сэтгэл зүйн эмзэг асуудлыг хөндсөн мэдээлэл цуглуулах тул нууцлалыг чандлан хадгалж, олон улсын судлагааны ёс зүйн дүрмийн дагуу судалгаанд хамрагдагсдын овог, нэр, хаяг, ажлын газар зэрэг хувийн мэдээллийг нууцалсан болно. СУДАЛГААНЫ БЭРХШЭЭЛ, ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДАЛ: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцооны талаар улсын хэмжээний бие даасан анхны судалгаа тул судлах материал ховор байв. Цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хязгаардагдмал байдлын улмаас энэхүү судалгааны асуумжийг эрүүл мэндийн байгууллагууд руу цахим шуудангаар илгээж, хэвлүүлэн, бөглүүлсэн ба зарим шаардлага хангахгүй (өмнөх хариултаар дараагийн хариултыг үгүйсгэсэн, асуумжийг бүрэн гүйцэд хувилахгүйгээр бөглүүлсэн, үйлчлүүлэгч, эмнэлгийн ажиллагсдын асуумжийг хольж хувилан бөглүүлсэн, 1 хүн судалгааны нилээн олон асуумжийг бөглөсөн байх сэжигтэй, жолооч, нярав зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шууд хамааралгүй ажилтнаар бөглүүлсэн, зарим асуудлыг ойлголгүй хийсвэрээр хандсан гм) асуумжийг хассан болно. Гэхдээ судалгааны түүврийн тоог нөөцтөй авсан тул энэ нь судалгааны үнэн, найдвартай байдалд нөлөөлөөгүй гэж үзэж байна. Судалгааны асуумж нь хүвь хүн болон түүний дотны хүний өвчлөл, нас баралт зэрэг сэтгэл зүйн эмзэг асуудлуудын хөндсөн тул цөөн тохиолдолд талийгаачийн ясыг өндөлзүүлэхгүй байх гэсэн Монгол хүний сэтгэхүйн онцлогоор хандсан байлаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлд эмнэлгийн мэргэжилтний үзүүлж буй тусламж, үйлчилгээний онцлог хэрхэн нөлөөлж байгааг харах үүднээс судалгаанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний ажилладаг тасаг, нэгжийн нэрийг бичихээр асуумж судалгаанд оруулсан боловч дийлэнх нь хариулаагүй байв. Цаашид эмнэлгийн алдаа, зөрчлийн талаар Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн иргэдийн гомдлууд, шүүхийн байгууллагад шалгагдсан, ял шийтгүүлсэн хэргүүд, эмнэлгийн алдаа, зөрчлийн талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээллүүд, ажиглалтын аргаар эмнэлгийн тасаг, нэгжид гарсан алдаа, зөрчлийн тохиолдлыг илрүүлэх гм олон эх үүсвэрээс цуглуулсан мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн сангийн мэдээлэлтэй тулган үзэх, харьцуулан судлах шаардлагатай нь харагдсан. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АРГА БА МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ: Тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглан судалгааны мэдээлэлд боловсруулалт хийсэн.Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад болон үйлчлүүлэгсдээс тусгайлан боловсруулсан асуумжийг өөрсдөөр нь бөглүүлэх аргаар мэдээллээ цуглуулан тоон судалгааны аргыг ашиглан боловсруулалт хийсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадын бөглөх асуумж нь олон сонголт бүхий 8 асуулттай, түүний 2 асуултыг нээлттэй бөглөхөөр; эмнэлгээр үйлчлүүлэгсдэд зориулсан
  • 6. 55 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА асуумж нь хариултаас хамааран 2 эсвэл 4 асуултад хариулахаас 1 нь нээлттэй бөглөх сонголтыг агуулсан байлаа. Асуумж судалгааны мэдээлэлд SPSS-2.0 болон Excel программуудыг ашиглан дескриптив болон статистикийн энгийн шинжилгээний аргыг ашиглан үр дүнгийн шинжилгээ хийсэн. Чанарын судалгааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын багийн гишүүдтэй ярилцлага хийх замаар мэдээллийг цуглуулсан болно.Баримтын судалгаанд 2017 оны “Зөрчлийн тухай” хууль, “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаал, бусад эрх зүйн баримтууд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийн 2013-2017 оны тайланг тус тус ашигласан болно. АЖИЛЛАХ ХҮН ХҮЧИН: Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын асуумж судалгааны мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Л.Бор, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг Ц.Амаржаргал нар SPSS ᠋программд᠋ шивж, боловсруулалтыг хийж Л.Бор нь нэгтэн, үр дүнгийн тайлан бичсэн. МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ: Судалгааны үр дүнгийн тайланг 2018 оны 09 сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэл, лицензийн алба, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын чанарын менежерүүдийн хурлаар хэлэлцүүлэн “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг шинэчлэх үндэслэлд ашигласан. СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ: Судалгаанд ЭМЯ-ны харъяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Өргөө Амаржих газар, 21 аймгийн төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамрагдав. СУДАЛГААНЫ НЭГЖ, ТҮҮВЭРЛЭЛТИЙН ТОО: Судалгааны нэгжээр тухайн агшинд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэдийг сонгосон. Эрүүл мэндийн байгууллагын амбулатори болон стационарын ажиллагсад ба үйлчлүүлэгчдийн 2017 оны статистик үзүүлэлтийн тоог эх олонлогоор авч, судалгааны түүвэрлэлтийн тоог дараах томъёогоор байгууллага бүрээр тооцоолон тогтоосон бөгөөд энэхүү түүвэрлэлт 95.4 %-ийн магадлалыг хангана. 1111111111111111111111111111111 t - Баталгааны коэффициент буюу Стьюдентийн тархалтын критик утга. Итгэх магадлал нь 95.4% байхад t=2 байна. w*(1-w) - харьцангуй хэмжигдэхүүний дунджаасаа хазайх хазайлтын квадрат буюу дисперсийг оролдог тоо ба 0.25-тай тэнцүү байна. N- Эх олонлогийн хэмжээ буюу тухайн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, йлчлүүлэгсдийн тоо Делта - Алдааны хязгаар 0.05 байна. n- Түүврийн хэмжээ
  • 7. 56 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА СУДАЛГААНЫ ҮР ДҮН: Судалгаанд ЭМЯ-ны харъяа 11 тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,НЭМГ-ын харъяа “Өргөө” амаржих газар, 18 аймгийн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын 3612, 16 аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 700, нийт 4312 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан. Хүснэгт 1. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтны тоо (эрүүл мэндийн байгууллагаар) № Байгууллагын нэр Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан Тоо Хувь 1 Улсын нэгдүгээр төв эмнэлэг 203 5.6 2 Улсын хоёрдугаар төв эмнэлэг 94 2.6 3 Улсын гуравдугаар төв эмнэлэг 82 2.3 4 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 234 6.5 5 Хавдар судлалын үндэсний төв 236 6.5 6 Халдварт өвчин судлалын үндэсний төв 148 4.1 7 Гэмтэл согог судлалын үндэсний төв 206 5.7 8 Арьсны өвчин судлалын үндэсний төв 75 2.1 9 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 116 3.2 10 Геронтологийн үндэсний төв 10 0.3 11 Хүүхдийн төв сувилал 53 1.5 12 Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн 20 0.6 13 Өргөө амаржих газар 26 0.7 14 Архангай аймгийн ЭМГ 147 4.1 15 Баян-Өлгий аймгийн ЭМГ 102 2.8 16 Булган аймгийн ЭМГ 136 3.8 17 Говь-Алтай аймгийн ЭМГ 182 5.0 18 Говьсүмбэр аймгийн ЭМГ 70 1.9 19 Дорноговь аймгийн ЭМГ 100 2.8 20 Дорнод аймгийн ЭМГ 212 5.9 21 Дундговь аймгийн ЭМГ 101 2.8 22 Завхан аймгийн ЭМГ 30 0.8 23 Орхон аймгийн ЭМГ 49 1.4 24 Өвөрхангай аймгийн ЭМГ 180 5.0 25 Өмнөговь аймгийн ЭМГ 149 4.1 26 Сүхбаатар аймгийн ЭМГ 105 2.9 27 Сэлэнгэ аймгийн ЭМГ 86 2.4 28 Төв аймгийн ЭМГ 68 1.9 29 Увс аймгийн ЭМГ 146 4.0 30 Хөвсгөл аймгийн ЭМГ 115 3.2 31 Хэнтий аймгийн ЭМГ 131 3.6 Дүн 3612 100.0 Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвөөс 1424, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас 2109, Өргөө амаржих газраас 79 эрүүл мэндийн ажилтан судалгаанд хамрагдсан байна.
  • 8. 57 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Хүснэгт 2. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтны тоо (аймгаар) № Аймгийн нэр Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан Тоо Хувь 1 Архангай аймаг 60 8.6 2 Баян-Өлгий аймаг 61 8.7 3 Булган аймаг 29 4.1 4 Говь-Алтай аймаг 16 2.3 5 Дархан-Уул аймаг 55 7.9 6 Дорноговь аймаг 52 7.4 7 Дорнод аймаг 31 4.4 8 Дундговь аймаг 23 3.3 9 Завхан аймаг 25 3.6 10 Орхон аймаг 125 17.9 11 Өвөрхангай аймаг 106 15.1 12 Өмнөговь аймаг 33 4.7 13 Сүхбаатар аймаг 21 3.0 14 Сэлэнгэ аймаг 15 2.1 15 Увс аймаг 10 1.4 16 Хөвсгөл аймаг 38 5.4 Дүн 700 100.0 16 аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 700 эрүүл мэндийн ажилтан судалгаанд хамрагдсан байна Хүснэгт 3. Судалгаанд хамрагдсанэрүүл мэндийн ажилтан (байгууллага, мэргэжлээр) № Эрүүл мэндийн байгууллага Мэргэжил Ихэмч Эмзүйч Багаэмч Сувилагч Эхбаригч Эмнайруулагч Сэргээнзасахын мэргэжилтэн Техникч Лаборант Эмнэлгийнт/тинженер Туслахсувилагч Эрүүлахуйч Нийт Тоо Хувь 1 Аймгийн эрүүл мэндийн байгууллага 507 21 211 999 196 42 1 20 90 2 20 0 2109 49
  • 9. 58 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА 2 ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 502 21 10 717 33 5 12 35 27 0 62 0 1424 33 3 НЭМГ-ын харъяа байгууллага 16 1 0 48 6 1 0 0 2 0 5 0 79 1.8 4 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага 313 17 29 268 12 23 9 10 17 0 0 2 700 16.2 Дүн Тоо 1338 60 250 2032 247 71 22 65 136 2 87 2 4312 100 Хувь 31 1.4 5.8 47.1 4.7 1.6 0.5 1.5 3.2 0.1 2.0 0.1 Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 83.8 % нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага (үүнээс 49% нь аймгийн эрүүл мэндийн байгууллага, 33% нь Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв), 16.2% нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад байв. Зураг 1. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан ( мэргэжлээр, хувиар) Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтнуудын дийлэнх буюу 78.1 %-ийг их эмч ( 31% буюу 1338), сувилагч (47.1% буюу 2032) нар эзэлж байна. ИХ ЭМЧ 31% ЭМ ЗҮЙЧ 1,4% БАГА ЭМЧ 5,8% СУВИЛАГЧ 47,1% ЭХ БАРИГЧ 5,7% ЭМ НАЙРУУЛАГЧ 1,6% СЭРГЭЭН ЗАСАХЫН МЭРГЭЖИЛТЭН 0,5% ТЕХНИКЧ 1,5% ЛАБОРАНТ 3,1% ТУСЛАХ СУВИЛАГЧ 2%
  • 10. 59 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Хүснэгт 4. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр) № Мэргэжил Эрүүл мэндийн ажилтан Тoo Хувь 1 Их эмч 1025 28.4 2 Эм зүйч 43 1.2 3 Бага эмч 221 6.1 4 Сувилагч 1764 48.8 5 Эх баригч 235 6.5 6 Эм найруулагч 48 1.3 7 Сэргээн засахын мэргэжилтэн 13 0.4 8 Техникч 55 1.5 9 Лаборант 119 3.3 10 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 2 0.1 11 Туслах сувилагч 87 2.4 Дүн 3612 100 Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудаас 3612 ажилтан судалгаанд хамрагдсаны 48.8% (1764) нь сувилагч, 28.4%(1025) нь их эмч байлаа. Хүснэгт 5. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр) № Мэргэжил Эрүүл мэндийн ажилтан Тoo Хувь 1 Их эмч 313 44.71 2 Эм зүйч 17 2.43 3 Бага эмч 29 4.14 4 Сувилагч 268 38.28 5 Эх баригч 12 1.71 6 Эм найруулагч 23 3.29 7 Сэргээн засахын мэргэжилтэн 9 1.29 8 Техникч 10 1.43 9 Лаборант 17 2.43 10 Эрүүл ахуйч 2 0.29 Дүн 700 100 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 700 ажилтан судалгаанд хамрагдсаны 44.7%(313) нь их эмч, 38.3 % нь сувилагч байна. Эрүүл мэндийн байгууллагын болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж, засч залруулах, давтан гарахаас сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалыг баталсан.Тушаалын 4.1.1-д заасны дагуу алдаа болон таагүй үйл явдлыг шуурхай илрүүлэн мэдээлэх нь эмнэлгийн ажилтан бүрийн үүрэг хариуцлага юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 -2017 оны хугацаанд нийт 1391 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • 11. 60 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 2. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээний санд бүртгэгдсэн алдаа,зөрчлийн тоо Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 онд 564, 2014 онд 171, 2015 онд 241, 2016 онд 145, 2017 онд 270 алдаа, зөрчил тус тус бүртгэгдсэн байна. 2012 онд батлагдсан “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 тоот тушаалын дагуу алдаа, зөрчлийг 2013 оноос эхлэн бүртгэсэн ба тушаал хэрэгжиж эхэлсэн эхний жилд (2013 он) нийт 564 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн ба 2014-2017 оны хугацаанд бүртгэлийн тоо 145-270-ын хооронд хэлбэлзэл ихтэй байв. Зураг 3. Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил, эрсдэлт байдал үүссэн үед түүнийг бүртгүүлэх талаар эрүүл мэндийн ажилтны үзэл бодол (байгууллагаар, хувиар) 0 100 200 300 400 500 600 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 564 171 241 145 270 БҮРТГЭГДСЭН АЛДАА, ЗӨРЧЛИЙН ТОО 86,9% 10,8% 2,3% 92,6% 7,4% 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 АЛДАА, ЗӨРЧЛИЙГ "ЗААВАЛ БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ" АЛДАА, ЗӨРЧЛИЙГ "БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ" ХАРИУЛААГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД
  • 12. 61 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Судалгаанд хамрагдсан нийт эрүүл мэндийн ажилтны дийлэнх (3786) буюу 87.8% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил, эрсдэлт байдал үүссэн үед түүнийг “заавал бүртгүүлэх ёстой” гэж үзсэн байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 92.6%, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 86.9% нь үүнтэй санал нэгдсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын эзлэх хувь 5.7%-иар илүү байв. Тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад алдаа, зөрчил үүсгэсэн, эсвэл түүний гэрч болсон үед “заавал бүртгүүлэх шаардлагагүй” хэмээн 441 буюу нийт судалгаанд хамрагдагсдын 10.2% нь үзсэн ба тэдгээрийг мэргэжлээр нь авч үзэхэд Зураг 4. Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил гаргасан, эсвэл түүний гэрч болсон үед “бүртгүүлэх шаардлагагүй” гэж үзсэн эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, хувиар) Судалгаанд хамрагдсан нийт туслах сувилагчийн 16,1%, эм найруулагч нарын 15,5%, эх баригч нарын 15,4% , бага эмч нарын 12,8% нь тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад гарсан алдаа, зөрчлийг “бүртгүүлэх шаардлагагүй” гэж үзсэн нь бусад мэргэжлээс хамгийн өндөр хувьтай байв. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалын дагуу ДЭМБ-ын тодорхойлсон 13 төрлийн (үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой алдаа, эмнэлзүйн болон эмнэлзүйн бус алдаа, зөрчил, эм, эмнэлзүй, түүнтэй холбоотой баримт бичгийг мөрдөөгүйгээс үүссэн санамсаргүй алдаа, зөрчил, эмтэй холбоотой алдаа, зөрчил, бусад санамсаргүй алдаа, зөрчил, аюул, эрсдэл, эрсдэл дагуулж болзошгүй алдаа, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэг, ажиллагсдад тохиолдсон осол, хүчирхийлэл, дарамт, сүрдүүлэг, эрүүл мэндэд таагүй нөхцөл, ажлын байрны орчинтой холбоотой эрүүл мэндээр хохирох гм) алдаа, зөрчлийг бүртгэдэг. Алдаа, зөрчлийг харсан, оролцсон эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн тасаг, нэгжийн эрхлэгчид, тасаг, нэгжийн эрхлэгч нь чанарын албанд, чанарын алба нь ЭМХТ-ийн htt://www.chd.mohs.mn-руу хандан нууцлалын дагуу “Алдаа, зөрчлийг бүртгэх, мэдээлэх хуудас”-аар мэдээлэхээр журамд заасан байна. 0 10 20 8,6% 8,3% 12,8% 10% 15,4% 15,5% 4,5% 9,2% 11,8% 16,1%
  • 13. 62 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 5. Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтууд ойлгомжтой байдаг эсэх (байгууллагаар, хувиар) Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 60,8%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 71%-д нь Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалд бичигдсэн 13 төрлийн алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтууд ойлгомжтой байна. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38.2%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 29% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтуудыг ойлгодоггүй, тодорхойлолтыг хараагүй байна. Зураг 6. Тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтууд “ойлгомжгүй” байдаг эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, хувиар) Судалгаанд хамрагдсан нийт туслах сувилагч нарын 30%, эх баригч нарын 23.1%, техникч нарын 21.5%, бага эмч нарын 21.2%, 5 эм зүйч тутмын 1 нь тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтуудыг “ойлгодоггүйгээ” илэрхийлсэн нь бусад мэргэжлийн ажиллагсад тай харьцуулахад хамгийн өндөр хувьтай байсан. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын дийлэнх нь (төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 90%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 90,3%) алдаа, зөрчил гаргаагүй, түүний гэрч болоогүй байна. 0 10 20 30 40 50 60 70 80 АЛДАА,ЗӨРЧЛИЙН ТОДОРХОЙЛОЛТУУ ДОЙЛГОМЖТОЙ БАЙДАГ АЛДАА,ЗӨРЧЛИЙН ТОДОРХОЙЛОЛТУУ ДОЙЛГОМЖГҮЙ БАЙДАГ АЛДАА,ЗӨРЧЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ХАРААГҮЙ ХАРИУЛААГҮЙ 60,8% 20,2% 18% 1% 71% 14% 15% ТӨРИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД 0 20 40 18,8% 20% 21,2% 18,2% 23,1% 17% 13,6% 21,5% 18,4% 30%
  • 14. 63 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 7. Ажлын байран дээр алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон ажиллагсад (байгууллагаар, хувиар) Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 10% (361); хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 9.3% (65) нь ажлын байран дээр ямар нэгэн осол гэмтэл, алдаа, зөрчил гаргасан, бусдын гаргасан алдаа, зөрчлийн гэрч болсон байна. Зураг 8. Алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон ажиллагсад (мэргэжлээр, хувиар) 8.5 9 9.5 10 ТӨРИЙН ӨМЧИТ ЭМБ-ЫН АЖИЛЛАГСАДХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМБ-ЫН АЖИЛЛАГСАД 10% 9,3% 0 2 4 6 8 10 12 14 13,7% 6,7% 7,6% 8,6% 9,3% 1,4% 9,2% 8,8% 3,4%
  • 15. 64 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Нийт судалгаанд хамрагдсан их эмч нарын 13.7% нь алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон нь бусад мэргэжлийн ажиллагсдаас хамгийн өндөр эзлэх хувьтай байна. Зураг 9. Ажлын байран дээр алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, түүний гэрч болсон ажиллагсад (мэргэжлээр, байгууллагаар, хувиар) Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад ажилладаг их эмч нарын 14.9%, эх баригч нарын 8.9%; хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын техникч нарын 30%, эх баригч нарын 16.7% нь ажлын байран дээр осол гэмтэл, алдаа, зөрчил гаргасан, эрсдэлт байдал үүсгэсэн, эсвэл түүний гэрч болсон байгаа нь бусад мэргэжлийн дотроос хамгийн өндөр хувьтай байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эм найруулагч нар алдаа, зөрчил, эрсдэлт байдал үүсгээгүй ба төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын эм найруулагчийн 2.1%, туслах сувилагчийн 3.4% нь алдаа, зөрчил гаргасан нь хамгийн бага тохиолдолд орж байна. “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалын дагуу эмнэлгийн ажиллагсад нь алдаа, зөрчлийг шуурхай илрүүлэн мэдээлэх үүрэгтэй байдаг. Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 21.4%(774); хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 20.4%(143) нь гаргасан, гэрч болсон алдаа, зөрчлийг мэдээлсэн байна. 14,9% 7% 8,1% 8,4% 8,9% 2,1% 5,4% 8,4% 3,4% 9,9% 5,8% 3,4% 9,3% 16,7% 30% 11,8% 0 5 10 15 20 25 30 35 ТӨРИЙН ӨМЧИТ ЭРҮҮЛМЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСАД
  • 16. 65 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 10. Алдаа, зөрчлийг мэдээлсэн эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, хувиар) Алдаа, зөрчлийг хамгийн ихээр мэдээлсэн нь лаборант (25%), их эмч (24.2%), техникч (21.5%), сувилагч нар (21.2 %) байлаа. Хамгийн бага мэдээлсэн эмнэлгийн ажилтанд эм найруулагч (9.8%), эм зүйч (11.7%) тус тус орж байна. Хүснэгт 6. Алдаа, зөрчил мэдээлсэн эрүүл мэндийн ажилтан (мэргэжлээр, байгууллагаар) № Мэргэжил Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажилтан Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Тоо Хувь Тоо Хувь 1 Их эмч 250 24,4 74 23,6 2 Эм зүйч 4 9,3 3 17,6 3 Бага эмч 33 14,9 3 10,3 4 Сувилагч 382 21,6 49 18,3 5 Хөдөлгөөн засалч 2 15,4 1 11,1 6 Эх баригч 44 18,7 3 25 7 Эм найруулагч 5 10,4 2 8,7 8 Техникч 10 18,2 4 40 9 Лаборант 30 25,2 4 23,5 10 Туслах сувилагч 14 16,1 0 0 Дүн 774 21,4 143 20,4 Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын лаборант нарын 25.2%, их эмч нарын 24.4%, сувилагч нарын 21.6%; хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эх баригч нарын 25%, их эмч нарын 23,6%, лаборант нарын 23.5% нь бусад мэргэжлийн ажиллагсадтай харьцуулахад илүү алдаа, зөрчлийг мэдээлжээ. 24,2% 11,7% 14,4% 21,2% 19% 9,8% 21,5% 25% 16,1% 13,6% 0 5 10 15 20 25 30
  • 17. 66 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Эрүүл мэндийн ажиллагсдын мэдээлсэн алдаа, зөрчлүүд: Эмийн түүврийг дутуу, буруу хийсэн, алсын дуудлагын цүнхний эмийн бүрдэл дутуу байсан, тариа сольж тарьсан, буруу эм уулгасан, эмийн тунг буруу тодорхойлсон, хугацаа хэтэрсэн эм, тариа хэрэглэсэн, эмийг цагт нь өгөөгүй, судас олохгүй олон удаа хатгасан, булчин тариаг судсанд хийсэн, тарианы зүү унагасан, тарьсан газар буглаа үүсгэсэн, бээлий өмсөлгүй, гараа угаалгүй тариа хийсэн, зүүнд гараа хатгуулсан, ампул болон хурц үзүүртэй багажинд гараа зүссэн Эмчилгээ, оношилгооны стандарт мөрдөөгүй, өвчтний биеийн байдлыг дутуу үнэлснээс эмчилгээний явцад хавсарсан өвчний хүндрэл илэрсэн Эмнэлгийн дотоод халдвар гарч байсан Мэс засал, мэдээгүйжүүлгийн явц, шүд авах болон уян зүү тавих ажилбар, плеврийн хөндий, эпидурал хальсанд хатгалт хийх үед алдаа гаргасан Цусны бүлэг буруу тодорхойлсон, буруу бүлгийн цус сэлбэсэн, хөргүүрээс гаргасан цусыг хугацаанд нь сэлбээгүй, гарын шарханд ийлдэс хүргэсэн Анхан шатны маягт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн бичилт шаардлага хангахгүй, вакцины талаар тэмдэглэгээ хийгээгүй, шингэний балансыг буруу хөтөлсөн Халуун бигнүүр, бумба тавихдаа үйлчлүүлэгчийн биед түлэгдэл үүсгэсэн Шинжилгээг буруу саванд авсан, шинжилгээний материал дутуу явуулсан, газар унагасан, шинжилгээг уншуулалгүй мартсан, буруу урвалж хэрэглэсэн, шинжилгээний сорьц солигдсон, шинжилгээг буруу дүгнэсэн Үйлчлүүлэгчийг орноос унагасан, сувилгаа дутуу хийгдсэн, хэвтрийн холголт үүсгэсэн Жирэмсний хяналт хийгээгүй, нярайг эргээгүй Дуудлаганд яваагүй, ёс зүйн алдаа гаргасан, ажлын байранд архи уусан, ажлын байран дээр хальтирч унаад гараа хугалсан, шагайгаа гэмтээсэн зэрэг алдаа, зөрчлүүд байсан. Эмнэлгийн ажиллагсдын дурдсан алдаануудаас хамгийн их тохиолдсон нь эмтэй холбоотой алдаа зөрчил байлаа. Түүнчлэн эмчилгээ, оношилгооны стандарт мөрдөөгүй, мэс засал, гардан үйлдэл, мэс ажилбар, цус сэлбэлт, шинжилгээ авах, тариа хийх үед гарсан алдаа, зөрчил, ёс зүйтэй холбоотой, эм, эмнэлзүй, түүнтэй холбоотой баримт бичгийг мөрдөөгүйгээс үүссэн санамсаргүй алд аа зөрчил , ажиллагсдад тохиолдсон осол ч цөөнгүй байлаа. Нийт судалгаанд оролцсон улсын эмнэлгийн ажиллагсдын 94,3%-(3404), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 11,7% (82)-д нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд “ямар нэгэн саад, бэрхшээл тулгардаг” хэмээн үзэж 12 саад, бэрхшээлээс сонгосон байна.
  • 18. 67 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 11. Алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад тулгардаг саад, бэрхшээлүүд (хувиар) 28,4% 44,7% 47,8% 24,9% 16% 37,5% 17,5% 23,9% 11,2% 12,2% 29,1% 13,5% 0 10 20 30 40 50 60
  • 19. 68 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 12. Алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад тулгардаг саад, бэрхшээлүүд (хувиар) Улсын эмнэлгийн ажиллагсдын бараг тал орчим хувь (47,8%), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38,6% нь алдаа, зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтнийг байгууллагын зүгээс буруутгах, тэдний ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасах, хариуцлага тооцож, цалин хасах, ажлаас халагдах үндэслэл болж магадгүй хэмээн эмээдэг байна. Мөн бусдын алдааг бүртгүүлснээр хамтран ажиллагчаа эвгүй байдалд оруулах, алдаа, зөрчлийн улмаас үйлчлүүлэгчийг гэмтээх, тэдний зүгээс сөрөг хандлага үүсэх, хууль, хяналтын байгууллагад шалгагдахаас эмээх, ажлын ачаалал их байх зэрэг нь алдаа, зөрчлийн бүтгэлд сөргөөр нөлөөлдөг байна. Алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээлиийн талаар мэдлэг дутмаг байх, бүртгэх, мэдээлэх хуудас бөглөхөд хүндрэл үүсэх зэрэг сургалт, сурталчилгаатай холбоотой үйл ажиллагаа дутмаг байгаа хэмээн судалгаанд хамрагдагсдын 27.4% нь үзжээ. Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд тулгардаг бусад саад, бэрхшээлд:  “Алдаа” болон “зөрчил” гэсэн 2 ухагдахууныг ялгаж ойлгодоггүй, “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгууль төлөх байх гэж эмээдэг.  Алдаа, зөрчлийн үед хэрхэн ажиллах талаар удирдах ажилтны мэдлэг тааруу, чанарын багийн ажиллагаа сул, удирдлага нь ажиллагсдад жигд шаардлага тавьдаггүй, алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцож чаддаггүй, садан төрлүүд хамт ажилладаг тул хариуцлага тооцоход хүндрэлтэй байдал үүсдэг 24,6% 40,6% 38,6% 24,3% 14,3% 38,1% 17,7% 24,4% 9,7% 11,7% 20,6% 12,4% 0 5 10 15 20 25 30 35 40 45
  • 20. 69 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА  Удирдлагын буруугаас үүдсэн алдааг бүртгүүлэхэд хүндрэл үүсдэг, удирдлага нь ажил харицсан хүнийг буруутгах хандлагатай байдаг  Нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр яригдах, хэл ам, доромжлолд  өртөхөөс эмээдэг  Ажилтнуудын хоорондын харилцаанд сэв суулгаж, өс хонзон санахад хүргэдэг  Тухайн ажилтны ёс зүй нөлөөлдөг ба ажилтан алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, цаг тухайд нь бүртгүүлэх хэвшил тогтоогүй, бүртгүүлэх сонирхолгүй байдаг  Үйлчлүүлэгчийг зөвтгөн ажилчдыг буруутгадаг тогтолцоотой  Бусдын нууцыг хадгалж чаддаггүй зэрэг саад бэрхшээл орж байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Удирдамж, загвар батлах тухай” 274 тоот тушаалд дагуу эмнэлгийн мэргэжилтнүүд нь гаргасан алдаа, зөрчлийг мэдээлснээр түүнээс суралцан, давтан гарахаас сэргийлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ба энэхүү тайлагнах тогтолцоо нь тэднийг шийтгэх эрх бүхий нэгж, этгээдээс хамааралгүй, буруутгаж шийтгэх бус эерэг, бүтээлч замаар шийдвэрлэхээр заасан байна. Гэтэл 2017 оны 5 сарын 11-ний өдөр батлагдсан “Зөрчлийн тухай” хуулиар мэргэшсэн эмч нь “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулиар хүлээсэн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх зэрэг үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь эрх зүйн бичиг баримтууд хоорондоо харшлан, эмнэлгийн мэргэжилтнүүд алдаа, зөрчлийг нуухад нөлөөлж байна. Эрүүл мэндийн сайдын “Удирдамж, загвар батлах тухай” 2012 оны 274 тоот тушаалаар алдаа, зөрчлийн нууцлалыг хадгалахаар заасан байдаг.Судалгаанд хамрагдсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 42%, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 28,5% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг үйлчлүүлэгч болон тэдний ар гэрт ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзсэн байна. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын талаас илүү хувь (53.3%), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 42,6% ньямар төрлийн алдаа, зөрчлийг үйлчлүүлэгч болон тэдний ар гэрт хэн, хэзээ, хэрхэн мэдээлэх талаар журам боловсруулан мөрдөх нь эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нөлөөлнө гэж дүгнэсэн байна. Хүснэгт 7. Урамшуулал олгох нь алдаа, зөрчлийн бүртгэлийг нэмэгдүүлэх эсэх № Эрүүл мэндийн байгууллага Ажиллагсдын эзлэх хувь Алдаа, зөрчил бүртгүүлсэн ажилтанд урамшуулал олговол алдаа, зөрчлийн бүртгэл “нэмэгдэнэ” гэж үзсэн Алдаа, зөрчил бүртгүүлсэн ажилтанд урамшуулал олговол алдаа, зөрчлийн бүртгэл “нэмэгдэхгүй” гэж үзсэн Хариулаагүй 1 Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад 38.3 59.2 2.5 2 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад 50.4 49.6 0 Төрийн өмчит эрүүл мэндийн байгуулагын ажиллагсдын 59.2%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 49.6% нь урамшуулал олгосноор алдаа, зөрчлийн бүртгэл ”нэмэгдэнэ” гэж үзсэн нь статистикийн ач холбогдол бага байна.
  • 21. 70 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн бүртгэлийг нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн ажиллагсдын саналуудыг багцалбал: Эрүүл мэндийн байгууллагынбүтэц, зохион байгуулалттай холбоотой саналууд: 1. Эмнэлгийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулан 1 эмч, сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоог багасгах 2. Эрүүл мэндийн байгууллагын төсвийг нэмэгдүүлэх замаар эмнэлгийн тоног төхөөрөмж, 1 удаагийн хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах 3. Алдаа, зөрчилд хүргэж буй тогтолцооны оношилгоо, судалгаа хийж, түүнийг багасгах талаар төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, эргэн мэдээлэх тогтолцоог бий болгох 4. Алдаа гаргасан ажилтантай еэлдэг зөөлөн харьцах, нэр хүндийг нь унагахаас сэргийлэх, ганцаарчлан уулзах, зааж зөвлөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх 5. Эрүүл мэндийн байгууллагуудад алдаа, зөрчлийн бүртгэлийн ажилтан, сэтгэл судлаачийг орон тоогоор ажиллуулах 6. Тусламж, үйлчилгээ болон гардан ажилбарын стандартын мөрдөлтийг сайжруулах, ажиллагсдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх 7. Эмнэлгийн дотоод хяналт болон ижил мэргэжилтний үнэлгээг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанарын багийг ажиллагсадтай ойр ажиллуулах 8. Алдаа, зөрчлийн бүртгэлийн талаар ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтод тусгайлан оруулах 9. Эрүүл мэндийн ажилтны даатгалын тогтолцоог бий болгох Алдаа, зөрчлийн холбогдолтой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой саналууд: 1. Тушаалаар баталсан алдаа, зөрчлийн төрлийг цөөрүүлэх; алдаа, зөрчлийн тухай тодорхойлолтуудыг энгийн үгээр бичих, алдаа, зөрчлийн талаар нэр хаяггүй мэдээллийг цахимаар болон утсаар өгөх боломжоор хангах; бүртгэлийн хуудасны асуумжийг боловсронгуй болгох, бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад хэрэглэхэд тохиромжтой болгох (одоогийн мөрдөж буй бүртгэлийн хуудас нь өрхийн эрүүл мэндийн төвд тохирдоггүй). 2. Эмнэлгийн ажилтны гаргасан алдаа, зөрчлийн улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирлын хүнд, хөнгөний зэрэг, анх удаа эсвэл давтан гаргасан зэргээс хамаарч байгууллагын зүгээс уян хатан байдлаар хандан (тасаг дотроо хэлэлцэх, эхний удаад сануулах гм) цалингаас ангид арга хэмжээ авах боломжоор хангах, хариуцлагыг тодорхой болгох; Сургалт, сурталчилгаатай холбоотой саналууд: 1. Алдаа, зөрчлийг бүртгүүлсний ач холбогдлыг ойлгуулан эрүүл мэндийн ажилтнуудын хандлагыг өөрчлөх, холбогдох журмын талаар тогтмол сургалт зохион байгуулж, гарын авлага, зөвлөмжөөр хангах, хэлэлцүүлэг зохион байгуулах (ялангуяа шинэ ажилтнуудад) 2. Өөрийн гаргасан алдааг бүртгүүлж, засах талаар бодитой ажил зохион байгуулсны үр дүнд давтан гаргахаас сэргийлж чадсан хувь хүн, хамт олныг дэмжих, ажлын үнэлгээг нэмэгдүүлэх, урамшуулах 3. Эмнэлгийн тасаг, нэгж бүрт алдаа, зөрчлийн бүртгэлийн самбар, санал хүсэлтийн дэвтэр тогтмол хөтлөх, 14 хоног тутам үнэлж, дүгнэлт өгч ажиллах, зөрчил илрүүлэх аян зохион байгуулах 4. Удирдагын багийг чадавхижуулах сургалтанд хамруулах гм байв. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байсан 6085, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байсан 1749, нийт 7834 иргэнийг судалгаанд хамруулсан.
  • 22. 71 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Хүснэгт 8. Судалгаанд хамрагдсан иргэд ( харъяаллаар) № Харъяалал Үйлчлүүлэгчийн тоо Төрийн өмчит ЭМБ Хувийн хэвшлийн ЭМБ Нийт 1 Улаанбаатархот Баянзүрх дүүрэг 433 0 Тоо Хувь Сонгинохайрхан дүүрэг 397 0 Баянгол дүүрэг 272 0 Хан-Уул дүүрэг 213 0 Чингэлтэй дүүрэг 194 0 Сүхбаатар дүүрэг 161 0 Налайх дүүрэг 38 0 Багануур дүүрэг 7 0 Багахангай дүүрэг 2 0 Нийт 1717 0 1717 22 2 Орхон аймаг 456 395 851 10.6 3 Өвөрхангай аймаг 336 120 456 5.8 4 Төв аймаг 331 1 332 4.2 5 Говьсүмбэр аймаг 327 15 342 4.4 6 Хэнтий аймаг 312 13 325 4.1 7 Говь-Алтай аймаг 292 99 391 5.0 8 Өмнөговь аймаг 245 162 407 5.2 9 Дархан-Уул аймаг 233 149 382 4.9 10 Увс аймаг 226 50 276 3.5 11 Дорноговь аймаг 222 92 314 4.0 12 Архангай аймаг 215 105 320 4.1 13 Сүхбаатар аймаг 212 44 256 3.3 14 Завхан аймаг 202 55 257 3.3 15 Дундговь аймаг 198 56 254 3.2 16 Дорнод аймаг 195 53 248 3.2 17 Баян-Өлгий аймаг 180 74 254 3.2 18 Сэлэнгэ аймаг 59 71 130 1.6 19 Хөвсгөл 42 145 187 2.4 20 Ховд 33 0 33 0.4 21 Баянхонгор 28 0 28 0.3 22 Булган 24 50 74 1.0 Дүн 6085 1749 7834 100 Судалгаанд нийслэл болон 21 аймгийн иргэд хамрагдсан ба тэдний хамгийн их буюу 22% (1717) нь Улаанбаатар хотын иргэд байв. Булган, Баянхонгор, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас хамгийн цөөн үйлчлүүлэгч судалгаанд хамрагдлаа.
  • 23. 72 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Зураг 13. Эмнэлгийн алдаа, зөрчлийн улмаас хохирсон иргэд(хувиар) Судалгаанд хамрагдсан иргэдийн 10.3% (808)-д нь эмнэлгээр үйлчлүүлэх явцад эрүүл мэнд, аюулгүй байдал нь хохирсон, хохирол учруулж болохуйц үйл явдал, ослын эрсдэл үүссэн байна. Судалгаанд хамрагдсан иргэд нь эмнэлгээр үйлчлүүлэх явцад үүссэн хохирол, эрсдэлийн 9 шалтгааныг сонгосон байна. Зураг 14. Эмнэлгээр үйлчлүүлэх явцад иргэдэд учирсан хохирол (хувиар) Судалгааны дүнгээс харахад эмтэй холбоотой алдаа нь хамгийн өндөр буюу 25.6 %; үйлчлүүлэгч болон түүний дотны хүнийг буруу оношилж, эмчилсэн тохиолдол 23.8%; тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ЭМНЭЛГИЙН АЛДАА, ЗӨРЧЛИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭД 10,3% ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЯВЦАД ЯМАР НЭГЭН ХОХИРОЛ АМСААГҮЙ ИРГЭД 89,7% БУРУУ ОНОШИЛСОН 23,8% АМЬ НАСАНД АЮУЛТАЙ ШААРДЛАГАГҮЙ АЖИЛБАР ХИЙСЭН 5,6% МЭС ЗАСЛЫН ЯВЦАД АЛДАА ГАРГАСАН 8,7% ЭМТЭЙ ХОЛБООТОЙ АЛДАА ГАРГАСАН 25,6% АРЬС ТҮЛСЭН 6,1% ЦАГ АЛДСАН, ХАЙХРАМЖГҮЙ ХАНДСАН 18,%4 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭВДЭРСЭН 7,7% ОРОН ДЭЭРЭЭС УНАГАСАН 2,6% БУСАД 1.5%
  • 24. 73 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА хайхрамжгүй хандсан, даралт үзэх, шинжилгээ хийх цаг хоцроосон, мартсан тохиолдол 18.4% байсан нь бусад алдаа, зөрчлөөс илүүтэй тохиолдсон байлаа. Иргэдийн эрүүл мэндийг хохироосон бусад шалтгаануудад эмнэлгээр үйлчлүүлээд элэгний вирүсийн, хүйн халдвар авсан, оргүйн улмаас эмнэлэгт хэвтүүлээгүй удаан хүлээлгэсэн, төрөлтийн үед нярайн эгэмийг хугалсан, шинжилгээний хариу ирүүлээгүй, тайлбарлаж өгөөгүй, бүртгэлийг буруу хийсэн зэрэг шалтгаануудыг мөн дурдсан байлаа.Тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад хохирсон иргэдийн 28.5%(230)- д нь гарсан алдаа, зөрчлийн талаар хэлж, түүнийг засахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар эмнэлгийн зүгээс мэдэгдсэн байна.Нийт 320 (39.6%) үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарсан алдаа, зөрчлийн талаар өөрсдөө хэн нэгэнд мэдээлсэн байна.Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарсан алдаа, зөрчлийн талаар мэдээлэ эгүй шалтгаануудыг дурдвал:  Дотны хүний бие муудсан, нас барсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд байсан  Онош тодорхойгүй байсан  Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байсан  Өөр эмнэлэгт үзүүлээд биеийн байдал сайжирсан  Хохирол учруулаагүй, жижиг алдаа байсан учраас мэдээлэхийг хүсээгүй, шаардлагагүй гэж үзсэн  Алдааг хурдан засч залруулсан  Алдаа гаргасан эмнэлгийн ажилтныг олж чадаагүй  Даралтыг тогтмол үзэж хэвшээгүй гэдгийг мэддэг  Өөрөө эмнэлгийн ажилтан учраас мэдээлээгүй  Хэнд хэлэхээ мэдээгүй зэрэг шалтгаануудыг дурдсан байна. Судалгааны явцад 4286 үйлчлүүлэгч буюу судалгаанд хамрагдагсдын талаас илүү буюу 54.7% нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцад гарсан алдаа, зөрчлийн талаар өөрөө мэдэхийг хүсдэгээ илэрхийлжээ. ДҮГНЭЛТ: “Удирдамж, загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274 тоот тушаалаар эмнэлгийн алдаа, зөрчлийн бүртгэлийг зохицуулж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн алдаа, зөрчлийн мэдээний санд 2013 онд 564, 2014 онд 171, 2015 онд 241, 2016 онд 145, 2017 онд 270, нийт 1391 алдаа, зөрчил бүртгэгджээ. Эрүүл мэндийн сайдын 274 тоот тушаал хэрэгжиж эхэлсэн эхний жилд (2013 он) нийт 564 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн ба 2014-2017 оны хугацаанд бүртгэлийн тоо 145- 270-ын хооронд хэлбэлзэл ихтэй байв. Судалгаанд хамрагдсан нийт эрүүл мэндийн ажилтны дийлэнх (3786) буюу 87.8% нь тусламж, үйлчилгээний алдаа зөрчил, эрсдэлт байдал үүссэн үед түүнийг “заавал бүртгүүлэх ёстой” гэж хүлээн зөвшөөрсөн нь сайшаалтай байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 92.6%, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 86.9% нь үүнтэй санал нэгдсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын эзлэх хувь 5.7%-иар илүү байв. Гэвч туслах сувилагч нарын 16.1%, эм найруулагч нарын 15.5%, эх баригч нарын 15.4% , бага эмч нарын 12.8% нь тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад гарсан алдаа, зөрчлийг “бүртгүүлэх шаардлагагүй” гэж бодож байна. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38.2%, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 29% нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтуудыг ойлгодоггүй, тодорхойлолтыг хараагүй байна. Ялангуяа: 3 туслах сувилагч тутмын 1, эх баригч нарын 23.1%, техникч нарын 21.5%, бага эмч нарын 21.2%, 5 эм зүйч тутмын 1 нь алдаа, зөрчлийн талаарх тодорхойлолтуудыг “ойлгодоггүй”-гээ илэрхийлсэн нь бусад мэргэжлийн ажиллагсадтай харицуулахад хамгийн өндөр байна. Манай улсын эрүүл мэндийн ажилтнуудын алдаа,
  • 25. 74 2018 он ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА, ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА зөрчлийн талаар нэгдсэн ойлголт хангалтгүй байгаа нь г адаад оронд хийгдсэн судалгааны дүнтэй адил байлаа. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 10 ажилтан тутмын 1 нь тусламж, үйлчилгээтэй холбоотой алдаа, зөрчил гаргасан, эсвэл бусдын гаргасан алдаа, зөрчлийн гэрч болсон байна. Судалгаанд хамрагдсан нийт их эмч нарын 13.7% нь ажлын байран дээр осол гэмтэл, алдаа, зөрчил гаргасан, түүний гэрч болсон байгаа нь бусад мэргэжлийн ажиллагсдаас илүү хувьтай байна. Судалгаанд хамрагдсан төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 21.4% (774); хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 20.4%(143) нь алдаа, зөрчлийг мэдээлсэн байна. Алдаа, зөрчлийг хамгийн ихээр мэдээлсэн нь лаборант (25%), их эмч (24.2%), техникч (21,5%), сувилагч нар (21.2 %) байлаа. Хамгийн бага мэдээлсэн эмнэлгийн ажилтанд эм найруулагч (9.8%), эм зүйч (11,7%) тус тус орж байна. Эмнэлгийн ажиллагсдад эмтэй холбоотой алдаа, зөрчил хамгийн их тохиолдсон нь гадаадын оронд хийгдсэн судалгааны дүнтэй ижил байна. Эмчилгээ, оношилгооны стандарт мөрдөхгүй байх, мэс засал, бусад мэс ажилбар (тариа хийх, цус сэлбэх, шинжилгээ авах гм) гүйцэтгэх үед алдаа гаргах, эрүүл мэндийн ажилтны ёс зүйтэй холбоотой зөрчил, эм, эмнэлзүй, түүнтэй холбоотой баримт бичгийн мөрдөлт шаардлага хангаагүйн улмаас үүссэн санамсаргүй алдаа, зөрчил цөөнгүй байлаа. Нийт судалгаанд оролцсон улсын эмнэлгийн ажиллагсдын дийлэнх буюу 94.3%-(3404), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 11.7% (82)-д нь тусламж, үйлчилгээний алдаа, зөрчлийг бүртгүүлэхэд ямар нэгэн саад, бэрхшээл тулгардаг байна. Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын бараг тал орчим хувь (47,8%), хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын 38.6% нь байгууллагын зүгээс алдаа, зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтнийг буруутгах, тэдний ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасах, хариуцлага тооцож, цалин хасах, ажлаас халагдах байдал үүсэхээс эмээдэг байна. Мөн үйлчлүүлэгчийг гэмтээснээс тэдний зүгээс гарах сөрөг хандлага үүсэхээс эмээх, хууль, хяналтын байгуулагад шалгагдах, “Зөрчлийн тухай” хуулиар торгууль төлөхөөс эмээх, бусдын алдааг бүртгүүлснээр тэднийг эвгүй байдалд оруулах, ажлын ачаалал их байх, алдаа, зөрчлийн үед хэрхэн ажиллах талаар удирдах ажилтны мэдлэг тааруу, чанарын багийн ажиллагаа сул, удирдлага ажиллагсдад жигд шаардлага тавьдаггүй, хариуцлага тооцож чаддаггүй, садан төрлүүд хамт ажилладаг тул хариуцлага тооцоход хүндрэлтэй байдал үүсдэг зэрэг нь алдаа, зөрчлийн бүтгэлд сөргөөр нөлөөлж байна. ЗӨВЛӨМЖ: “Зөрчлийн тухай” хууль батлагдсантай холбоотой Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Удирдамж, загвар батлах тухай” 274 тоот тушаалаар батлагдсан алдаа, зөрчлийн тухай нэр томъёо, бүртгэлийн журмыг шинэчлэн эрх зүйн орчинг боловсронгуй болгох Алдаа, зөрчлийн бүртгэлийн ач холбогдлыг эрүүл мэндийн ажилтнуудад ойлгуулах, алдаанаасаа суралцах, дахин давтахгүй байх дэмжлэгт удирдлагын тогтолцоог төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх Алдаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим программыг шинэчлэх