Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.

Ue buteeh solih

289 visualizaciones

Publicado el

Mongolia

Publicado en: Salud y medicina
  • Sé el primero en comentar

  • Sé el primero en recomendar esto

Ue buteeh solih

  1. 1. Үе бүтээх , солих мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын сорил 1. Суудлын мэдрэлд хориг хийх хатгалтыг ямар цэгт хийх вэ? 1. Өгзөгний зураасаар хуваагдсан хэсэгт 2. Ууц сүүлний үелэмж эх эргүүлгийн хооронд өгзөгний зураасаар огтолцсон хэсэгт 3. Их эргүүлгийн дотор талд 4. Дунд чөмөгний эх эргүүлгийн орой болон суудлын төвгөрийн дотор зах хооронд 5. Бага эргүүлийн дагуу 2. Гуяны дээд гурвалжинд гуяны артер, вен ямар байрлалаар харьцах вэ? А. Урдаас В. Гадагш C. Дотогт D. Арагш E. Хажуу foramen obturatorum 3. Сүүжний нүхээр (foramen ischiadicum major) ямар булчин гарч гуяыг гадагш эргүүлдэг вэ? A. Бүсэлхий, ташааны булчин B. Лийр хэлбэрийн булчин C. Өгзөгний том булчин D. Бүслэхийн жижиг булчин E. Өгзөгний булчингууд 4. Суудлын мэдрэл аарцагны хөндий рүү хаагуур орж ирэх вэ? A. Лийр хэлбэрийн нүхний дээгүүр B. Лийр хэлбэрийн нүхний доогуур C. Сүүжний нүхээр D. Өгзөг яс дагуу E. Түнхний үений урдуур 5. Өгзөгний хэсэгт булчингийн хэдэн давхар байдаг вэ? A. 2 давхар булчин B. 3 давхар булчин C. 4 давхар булчин D. 5 давхар булчин E. 6 давхар булчин 6. Өвдөгний үенд хий хийж зураг авахад /артропневмографий/ хий хийх хамгийн тохиромжтой даралт 1. Их хэмжээгээр хийх 2. 50-100 мм муб 3. 110-130 мм муб 4. 130-150 мм муб 5. 200-250 мм муб 7. Борвины шөрмөсийг хэсэгчлэн гэмтсэнийг тодорхойлох багажийн шинжилгээний аргуудаас алийг хэрэглэх вэ?
  2. 2. A. Термография B. Полярография C. Хэт авиан шинжилгээ D. Булчингийн цахилгаан бичлэг E. Компьютерний томограмм 8. Стандартны гөлтгөнөн коксет боолтыг хийхэд хэдэн давхар гөлтгөнөн бинт хэрэглэх вэ? A. 4-5 B. 6-7 C. 8-9 D. 10-12 E. 16-18 9. Зах хязгаарын цусан дахь гемоглобины хэвийн хэмжээ A. 90-100 г/л B. 110-115 г/л C. 120-160 г/л D. 170-185 г/л E. 190-210 г/л 10.Гематокритын хэвийн хэмжээ А. 45-48% B. 36-42% С. 26-30% D. 49-52% E. 53-58% 11.Ясны эдийн эргэн төлжилт удаан хугацаагаар үргэлжлэх нь 1. Хүүхэд насанд 2. Залуу насанд 3. Хижээл насанд 4. Өтөл насанд 5. Аль ч насанд адил 12.Хурц идээт үрэвслийн гол үүсгэгч: A. Алтлаг стафилококк болон стрептококк B. Протея болон анаэроб C. Протея болон энтерококк D. Хөх идээрийн савханцар E. Агааргүйтэн 13.Идээ төрүүлэгч хөх савханцарын эсрэг ямар халдваргүйжүүлэх бодис сайн үйлчилгээтэй вэ? 1. Борын хүчил 2. Шоргоолжны хүчил 3. Марганц 4. 4 амон агуулсан антисептик 5. Фурациллин 14.Мөч буюу сегментүүдийг тайрах туйлын заалт 1. Эргэн тойрон дарагдсан
  3. 3. 2. Мөч үхжсэн 3. Гэмтлээс үе мөч бүрэн хөнөөгдсөн 4. IIIАВ хэлбэрийн ил хугарал /Густило Андерсон/ 5. Том үений хурц идээт үрэвсэл 15.Чөмөгт ясны ил хугарлын талаар 1. II, III АВС хэлбэрийн ил хугаралд яаралтай шархыг цэгцэлж мэс заслын эмчилгээ хийнэ 2. Шархыг өргөсгөж цэгцлэх нь Густило-Андерсоны III АВС ангиллын хэлбэрт тохиромжтой 3. Ясны хугарлын тогтвортой байдал нэмэлт зөөлөн эдийн гэмтэл бий болохоос урьдчилан сэргийлэх нэн ач холбогдолтой 4. III А зэрэг шарх -10 см –ээс дээш зөөлөн эд няцралттай, хугарал олон сэлтрэлтэй, цусан хангамж хангалттай. Энэ бол Мюллерийн ангилал 5. О 32, В 2.2 D 10-5 см.... МТ. 3 МV 3 – энэ нь Густило –Андерсоний ангилал 16.Ясны ил хугарлын үед газар дээр нь үзүүлэх анхны тусламжийг дурьдана уу. А. Ясны татлага хийх В. Шарханд ариун боолт хийж, хугарлыг зөв байрлалд хөдөлгөөнгүй бэхлэх С. Шахаж сунгах аппарат тавих D. Битүү гөлтгөнө боолт тавих Е. Яаралтай мэс засал хийж хугарлыг эвлүүлэх 17.Ясны архаг үрэвслийн шинжийг нэрлэнэ үү? 1. Үе үе дахилт өгнө 2. Архаг идээт хордлогын шинж 3. Арьсан дээр идээт нүхтэй сорвитой 4. Арьсны уян чанар алдагдана. 5. Хэсэг газрын хэлбэр өөрчлөгдөнө 18.Ясны архаг үрэвслийн рентген шинжийг дурьдана уу. 1. Яс зузаарч хатуурна /остеоскелероз/ 2. Яс ууссан шиг харагдана. 3. Скалероз. 4. Ясны бүтцэд өөрчлөлт гарахгүй. 5. Ясанд хөндий үүснэ. 19.Анаэроб халдварын шинж тэмдгийг нэрлэнэ үү. 1. Шархны ирмэг дээр дарахад хөөс гарна. 2. Өвөрмөц шинж криптация гарна 3. Өвчтөн хордлого ихтэй хүнд 4. Яаралтай эмчлэх шаардлагагүй 5. Мэс засал хийхгүй 20.Үений хурц үрэвсэл (Septic artiritis) эрт илрэх шинж тэмдэг? 1. Байнга өвдөнө. 2. Хэдэн цагаар 3. Нэг үеэнд илэрнэ. 4. Хэд хэдэн үенд 5. Булчин хатингаршина 21.Тулгуур хөдөлгөөний эрхтэний мэс заслын туйлын заалт аль нь вэ? 1. Ил хугарал 2. Мэдрэлийн судал, цусны судас гэмтсэн /хугарлын хүндрэл/
  4. 4. 3. Битүү засалтын үед хүндрэл өгсөн шинж илэрсэн 4. Эвийн эмчилгээнд үр дүн өгөөгүй 5. Зөөлөн эд хавчуулагдсан, тасарсан хугарал 22.Тулгуур хөдөлгөөний эрхтэний хагалгааны туйлийн эсрэг заалт аль нь вэ? 1. Өвчтөний биеийн байдал маш хүнд 2. Халдвар өвчнөөр өвдөөд удаагүй 3. Хагалгаа хийх хэсгийн арьс идээт үрэвсэлтэй 4. Өндөр настай 5. Зүрх судасны дутмагшилтай 23.Ясны татлага хийх цэгүүдийг нэрлэнэ үү? 1. Дунд чөмөгний доод булуунаас 2. Дунд чөмөгний их эргүүлгээс 3. Шаант чөмөгний урд бурзангаас 4. Өсгий яснаас 5. Залаа яснаас 24.Дээд мөчний тэнхлэгийн зөв хэмжээг туузан хэмжигчээр уртааш нь тогтооход огтолцох цэгүүд аль нь бэ? 1. Атгаал чөмөгний толгойн төвд / Caput humeri / 2. Атгаал чөмөгний булууны төвгөр толгой /Еminention capitata humeri / 3. Шуу, богт чөмгөний доод төгсгөл 4. Атгаал чөмөгний их төвгөр / Tuberculum major humeri / 5. Шуу,богт чөмгөний шөвөг сэртэн / Processus styloideus ulnar et radii / 25.Ясны татлага хийх заалт 1. дунд чөмөгний дээд хэсгийн хугарал 2. шилбэний ясны бүх төрлийн хугарал 3. аарцаг ясны цагираг тасарсан хугарал 4. шуу богтос ясны хугарал 5. эгэмний ясны хугарал 26.Ясны хугарлын мэс засал эмчилгээний арга 1. Чөмөгний голоор 2. Ясны дотор бэхэлгээ 3. Гадна бэхлэгч аппаратууд 4. Ясны татлага 5. Гөлтгөнөн боолт 27.Доод мөчний тэнхлэгийн хэвийн хэмжээг туузан хэмжигчээр уртааш нь тогтооход огтолцох цэгүүд аль нь бэ? 1. Цавины нуглаасны дундаас 2. Тойгны дундуур 3. 2-р хурууны 4. Дунд чөмгөний их төвгөр 5. 4-р хуруу 28.Үе бүрэн хөдөлгөөнгүй болохыг юу гэж нэрлэх вэ? 1. Остеоартрит
  5. 5. 2. Артроз 3. Ригидность 4. Анкилоз 5. Контрактур 29.Ясны битүү хугарлын шинж тэмдгийг нэрлэ 1. Арьсан дор хий хурах 2. Эмгэг хөдөлгөөн 3. Хэсэг газарт улайлт үүсэх 4. Хэлбэр дүрсээ алдах 5. Ойролцоох үенд пүрштэй мэт эсэргүүцэлтэй 30.Ясны татлага хийх үед эсрэг татлага хийх арга 1. орны хөлийг өндөрлөх 2. суганаас гогцоот татлага хийх 3. тулгуур хайрцаг эрүүл хөлд жийлгэх 4. орны толгойг өндөрлөх 5. өвчтөний цээжийг өндөрлөх 31.Гематогенный остеомиэлит эмнэл зүйн явцаар 1. Хурц 2. Архаг 3. Анхдагч архаг 4. Халдварын дараа 5. Хожуу 32.Гематогенный остеомиэлит-ын эмнэл зүйн шинж тэмдэг 1. Өвдөлт хүчтэй илэрнэ. Өвдөлтөөс үеэр хөдөлгөөн хийж чадахгүй 2. Реактивный артрит 3. Өндөр халуурна 4. СОЭ өндөрсөнө. 5. Ухаан алдана 33. Гэмтлийн дараах архаг остеомиэлитийн мэс заслын бус эмчилгээ 1. Микробын эсрэг 2. Иммуно эмчилгээ 3. Идээний эсрэг 4. Гормоны эмчилгээ 5. Мөчинд гөлтгөнөн боолт, ортез тавих 34.Ясны ил болон битүү хугарлын үндсэн хүндрэлүүд 1. зөв биш бороололт 2. бороолоогүй 3. хуурамч үе 4. гэмтлийн шалтгаант остеомиэлит 5. Бороололт удаашрах 35.Ясны эвийн эмчилгээнд хуурамч үе үүсэх шалтгаан 1. бэхэлгээг олон дахин солих
  6. 6. 2. хугархайг бүрэн эвлүүлээгүй 3. хугархайн хооронд зөөлөн эд хавчуулагдсан 4. витамин хооллолтын дутмагшид 5. Ачаалал эрт өгөх 36.Мэс заслын дараа хуурамч үе үүсэх шалтгаан 1. Яс хадах аргыг зөв биш сонгосон 2. Яс хадах техникийн алдаа гаргасан 3. Хагалгааны заалтыг зөрчсөн 4. Халдвараар хүндэрсэн 5. Зөв ачаалал өгөөгүйгээс 37.Эд эсэд нөлөөлөхгүй, организмд идэвхигүй байдалтай байх, бөх хямдхан металл А. Виталлиум- кобальтай, хрома, молбиден В. Тантал С. Цирхони D. Титан Е. Зэвэрдэггүй болд молбиден агуулсан 38.Метал бэхлэгчийг давтан хэрэглэж болохгүй шалтгаан 1. Бэхлэгчийн гадаргууг авахдаа гэмтээдэг 2. Хүрэлцсэн хэсэгт завсар маягийн зэврэлт өгнө 3. бэхлэгчийн металлын шинж чанар өөрчлөгддөг 4. цэг маягийн зэврэлт өгөх хандлагатай 5. Хэлбэр дүрсээ алдсан 39.Ташуу болон мушгирсан хугаралд 2-оос доошгүй метал бэхлэгчийг хэрэглэхдээ А. Хугарлын шугамтай перпендукляр тавина В. Ясны тэнхлэгтэй перпендукляр тавина. С. Хугарлын шугам болон ясны тэнхлэгийн шугам руу 2 шугамын дунджаар перпендукляр тавина D. Бүх шурагнууд ташуу хугаралд бол нэг хавтгай мушгирсан хугаралд бол янз бүрийн хавтгайд хугарлын болон ясны тэнхлэгийн шугамд тохируулан тавина Е. Ямар ч хэлбэрээр хийж болно. 40.Чөмөгний гадна ясыг хадаж болохгүй заалт 1. Яс сийрэгжсэн 2. Ил хугарлын түвшинд 3. Хугарлаар халдвар авсан 4. Цоорхой, остеомиэлит, арьсны их сорви 5. Сорви арьсанд ихээр үүссэн 41.Чөмөгний гадна ясыг хадаж болох заалт А. Хугархайн завсар зөөлөн эд хавчуулагдсан В. Зөв биш бороолсон, бороолоогүй, хуурамч үе С. Тасарсан хугарал /залаа сэртэн, тойг, булуунуудын хугарал/ D. Шилбэ, дунд чөмөгний өргөссөн хэсэг
  7. 7. Е. Аль нь ч болно. 42.Чөмөгт ясны хугарал остеомиэлитээр хүндэрсэн, ясны эдийн төлжилт удааширсан үед хийгдэх эмчилгээ 1. Ясны голомтоос зайдуу хадах нэгэн зэрэг некросеквестерэктомия хийнэ 2. Голомтонд байнгын угаалга, идэвхитэй соруулалтыг 10-12 хоногийн турш антисептик, антибиотик, ферментээр хийнэ. 3. Хүндрэлтэй тохиолдолд бактериограмм хийгээд тохирсон антибиотикийг артерийн судсаар хийх 4. Хордлогын эсрэг, бодисын солилцоог тэнцвэржүүлэх, идэвхитэй, 5. Идэвхигүй иммуна эмчилгээ хийх 43.Чөмөгт ясны нягт давхрага хугарсан лоозера-ын бүсэд ясны эмгэг өөрчлөлтөөс үйл ажиллагааны өөрчлөлтөнд ямар мэс засал хийх бэ? А. Бека – аргаар өрөмдөх В. Гадны бэхлэгч тавих С. Чөмгөний голоор хадаж түгжих D. Хатуу ортез тавиж өрөмдөх Е. Ясны гадна ялтас тавьж бэхлэх 44.Голомтоос зайдуу ясыг хадах (external fixation) заалт 1. Чөмөгт ясны олон сэлтрэлтэй хугарал 2. Чөмөгт ясны олон сэлтрэлтэй эпиметафизын хугарал 3. Зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй чөмөгт ясны хугарал 4. Идээт халдвар авсан 5. Ил хугарал 45.Голомтоос зайдуу ясыг хадах нь бусад мэс заслын эмчилгээнээс давуу тал 1. Хөнөөл багатай 2. Хугарлын найдвартай тогтвортой барина. 3. Хүнд өвчтөнг эрт идэвхитэй байрлалд оруулах 4. Хийх арга нь бусад мэс заслын ажилбаруудтай хослон хийхэд хугацаа бага орно. 5. Цус алдалт бага зэрэг болон цус алдалт гарахгүй 46.Түнхний үеийг сольсны дараа изотопын зураг (Bone scan) хийсний дараа ямар хугацаанд хэвийн үзүүлэлт гарах вэ? А. 3-н долоо хоног В. 6-н долоо хоног С. 3-6 сарын дараа D. 6-12 сарын дараа Е. Хэзээ ч хэвийн болохгүй 47.Өвдөгний үеийг сольсны дараа хэдий хугацаанд technetium-аар изотопын шинжилгээ хийж хэвийн үйл ажиллагаатай болсныг харах вэ? А. 3-н долоо хоногийн дараа В. 6-н долоо хоногийн дараа С. 3-6 сарын дараа D. 6-12 сарын дараа Е. Хэзээ ч хэвийн ажиллагаанд орохгүй
  8. 8. 48.Мениск авах хагалгааны 3 жилийн дараа үений мэдэгдэхүйц эмгэг хэдэн хувь тохиолдох вэ? А/ 2% В/ 5% С/ 50% D/ 20% Е/ 75% 49.Цементээр бэхэлсэн, түнхний суулгацын хөл нь ямар хүчтэй нөлөөнд илүүтэй суларч ганхах вэ? 1/ Түнхний үеэр мушгирч үрцэлдэх 2/ Арагшаа мушгирч эргэх 3/ Хэт ачаалалтай явснаас 4/ Тэнхлэг дагуу ачаалалтай явснаас 5/ Хажуу тийш нугалах 50.Арьсан дор булчингийн гэмтэл үүсэх тэргүүлэх шалтгаан нь: А/ Шууд механизм В/ Бичил гэмтлээр С/ Гэнэт булчин агшилтын тэнцвэржилт алдагдсанаас D/ Булчин шөрмөсний эмгэг байдлын нөлөөнөөс Е/ Шууд биш механизмаар 51.Булчингийн суналтын дагалдах ердийн шинж тэмдэг А/ Илэрхий хавантай В/ Лимфаденит С/ Лимфангоит D/ Үйл ажиллагаа алдагдах Е/ Цус харвалт 52.Булчингийн бүрэн болон хэсэгчилсэн тасралтыг ялгах үндсэн шинж нь А/ Өвдөлтийн хам шинжийн илрэлээр В/ Мөчний үйл ажиллагаа буурна С/ Ихээхэн хавантай D/ Янз бүрийн хэмжээтэй цус хурах, цус нэвчих Е/ Булчингийн тонус ихсэх 53.Шахаж сунгах аппарат эмчилгээний давуу талыг нэрлэнэ үү. 1. Хугарлын голомтонд хөнөөл учруулдаггүй 2. Хугарлын голомтоос зайдуу 3. Үений хөдөлгөөн хязгаарлагддаггүй 4. Хугарлаар чөлөөтэй хөдөлгөж засах боломжтой 5. Өвчтөн идэвхтэй байдалд эрт орно. 54.Дунд чөмөгний хүзүүний хугарлын мэс засал хийхэд баримтлах зарчим А. Хөнөөл багатай хагалгаа В. Хугархайг сайн зөв эвлүүлэх С. Хангалттай бөх бат эвлүүлэх D. Өвчтөнийг эрт идэвхитэй байдалд оруулах Е. Цоорлоос урьдчилан сэргийлэх 55.Хижээл болон хөгшин хүмүүст дунд чөмөгний хүзүүний хугарлаас хуурамч үе үүсэх шалтгаан юу вэ?
  9. 9. 1. Дунд чөмөгний толгой ба хүзүүний цусан хангамж өөрчлөлтөнд орох 2. Хугархайг хангалтгүй эвлүүлснээс 3. Хугархайг бат бөх биш бэхэлснээс 4. Гэмтсэн мөчинд эрт ачаалал өгсөнөөс 5. Өвчтөний насны байдал 56.Өвдөгний үенд хатгалтыг хаагуур хийх вэ? A. Тойгны дээд орой буюу суурь түвшингээс 1-2 см арагш B. Тойгны хажуу талаас 3-4 дотор тал буюу гадна талаас C. Өвдөгний үений дотор талаар шилбэний шаант ясны урд барзгарын түвшинд D. Тойг долгилж байгаа түвшинд E. Тойгны доохно 57.Аарцаг ясны хугарал Школьниково-Саливановын аргаар аарцагны доторхи хоригийг аль цэгээс хатгалт хийх вэ? A. Сүүжний дэлбээний ясны урд төвгөрөөс 5 см дээрээс B. Сүүжний дэлбээний ясны урд төвгөрөөс 1 см дотогш C. Сүүжний дэлбээний ясны урд төвгөрөөс 1 см дотогш 3 см-ийн доор D. Сүүжний дэлбээний ясны урд төвгөрөөс 0.5 см дотогш E. Сүүжний дэлбээний араас 58.Хүүхдийн тулгуур хөдөлгөөний эмгэгийн талаар зөв хариуг өгнө үү? 1. Дугуй холбоос нь дунд чөмөгний толгойн судасжилтын ихэнх хэсгийг хангадаг 2. Түр зуурын синовит нь сэдэрсэн артриттай холбоотой 3. Эргэсэн тавхай, бөгсөөрөө төрсөн, гилжгий хүзүү тохиолдолд түнхний мултралын талаар бодох хэрэгтэй. 4. Түнх рүү урд ард талаас нь ялгаагүй эгц орж болно. 5. Клиник үзлэгээр 0-6 сартай хүүхдийн түнхний мултралыг тестээр илрүүлж олно. 59.Түнхний хиймэл үе хийхэд аль заалтыг анхаарах вэ? 1. Аль аль нь шаазангаар хийгдсэн тохиолдолд гулгах хөдөлгөөн нь сайн боловч зарим талаар хэврэг байдаг. 2. Цеметен протезийн үед труба нь ижил төрлийн цементээр хийгдсэн байх нь чухал 3. Цемент нь дунд чөмгөндөө суулгагдсан байх ёстой 4. Анатомийн хувьд протез нь метафизийг аль болохоор сайн орлуулж хүзүүний антиверзи байдлыг харуулна 5. Тетанаар хийгдсэн протезийг цементлэж болохгүй. 60.Түнхний асептический остеонекроз 1. Хүүхдийн түнхний асептик остеоноекроз нь юунаас ч шалтгаалахгүй өөрөө үүсдэг. 2. Энэ нь кортикоид гормон удаан хэрэглэх, тетаболийн гаралтай зарим өвчнөөс эсвэл насанд хүрсэн хүмүүст архидалтаас шалтгаалж үүсдэг 3. Хүүхдийн хувьд дунд чөмөгний толгой дахин бүрэлдтэл эвийн эмчилгээ хийж болно. 4. Насанд хүрсэн хүний рентген зурагнаас дунд чөмөгний толгой доош унаж, өндөгний голын шар шиг харагдана 5. Дунд чөмөгний толгойг өрөмдөх нь толгойн асептический некрозыг эмчлэх арга биш 61.Аарцаг ясны гэмтэл
  10. 10. 1. Аарцаг ясны тогтвортой биш хугарал удаан дарагдалын хам шинжээс гадна цээжний хөндийн эрхтэн хамт няцарч гэмтдэг. 2. Шээс гарахгүй тохиолдолд давсганд -умдаг дээд түвшинд хатгалт хийнэ 3. Аарцгын хугарлыг оношлоход 2 гарын тэмтрэлтээр үзнэ. 4. Аарцаг ясны тогтвортой тогтворгүй хугарлыг ялган оношлоход компьютерная томография чухал ач холбогдолтой 5. С хэлбэрийн хугаралд A.V.iliaca interna гэмтэж болно 62.Аарцгын гэмтлийн эмчилгээний дарааллыг нэрлэ 1. Шок цус алдалтын эсрэг арга 2. Дотор эрхтэний гэмтэл 3. Аарцаг ясны анатомын бүтцийг сэргээнэ 4. Халдварын эсрэг 5. Сэргээн засах 63.Аарцаг ясны гэмтэл 1. Аарцгын бүтцийг сэргээх гадна бэхлэгч хэрэглэх нь цус тогтоох аргын нэг мөн 2. А хэлбэрийн хугаралд 7-14 хоног татлага эмчилгээ хийнэ 3. С хэлбэрийн хугаралд мэс заслын эмчилгээ хийхээс эхний хоногуудад биеийн жингийн 1/7 тэнцэх ачаагаар татлага хийх 4. В1 “open book” хэлбэрийн хугарлыг рамк дээр эмчлэх нь хагалгаанаас илүү үр дүнтэй 5. Цус алдалтыг зогсоох зорилгоор рентгенэмболизация аортын судсанд хийж болно. 64.Аарцаг ясны хугаралд аль багажийн шинжилгээг хийх вэ 1. Рентген зураг авах 2. Эхо сонография 3. Компьютер томограмм 4. Тодотгогч бодистой уретроцистография 5. Ангиография 65.Сүүжний тогооны хугарал: 1. Үен дотуурхи хоёр тулгуур хамарсан, дээгүүр байрлалтай бүтэн хугарал 2. Хугарлын зөрөө 2 мм ээс их биш бол эвийн аргаар эмчилнэ 3. Сүүжний тогооны арын ирмэг сэтэрч хугарч мултархад зөвхөн мэс заслын эмчилгээ хийнэ 4. Сүүжний тогооны арын ирмэг хэлтэрч хугарахад эвийн эмчилгээ хийнэ 5. Тромбо- эмболийн хүндрэл нь ховор 66.Доод мөчний хугарал мултрал 1. Түнхний 1-р үеэр ар доош мултархад n. Ishadicus гэмтэхгүй 2. Согтуу өвчтөнд ерөнхий унтуулга хийхгүй бусад өвчин намдаагч хэрэглээд засалт хийнэ 3. Ургаш мултралыг зассаны дараа хөлөнд цусгүйжилт илрэхгүй 4. Түнхний үений хугарал мултрал бүх тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ 5. Түнхний үений хугарал мултралыг Фрикмани ангиллаар ангилна 67.Дунд чөмөгний хүзүүний гэмтэл 1. Өсгий чирэгдэх шинж тэмдэг илэрнэ
  11. 11. 2. Дунд чөмөгний хүзүүний зөрөөтэй хугаралд 50-аас дээш насанд эндопротез тавина 3. Дунд чөмөгний хүзүүний зөрөөтэй хугаралд 6 цагийн дотор мэс заслын эмчилгээ хийнэ 4. Дунд чөмөгний хүзүүний зөрөөтэй хугаралд 7 хоногийн дотор мэс заслын эмчилгээ хийнэ 5. АО ангилалаар 31 С1 дунд чөмөгний хүзүүний хугарал 68.Дунд чөмөгний хүзүүний гэмтэл 1. Дунд чөмөгний хүзүү зөрүүтэй хугаралд хагас ил аргаар мэс засал хийх нь хагалгааны хугацаа богино бол өвчтөнд тохиромжтой 2. Хагалгаанд чиглүүлэх шөргүүд тавих үе нь тийм ч, чухал биш 3. 70- аас дээш насанд цемент бүхий түнхний хиймэл үе тохиромжтой 4. Дунд чөмөгний төвгөр дайрсан хугарлыг эвийн аргаар эмчлэх нь илүү үр дүнтэй 5. С31, В22 хүзүүний дундуур хугарал 69.Дунд чөмөгний гэмтэл 1. АО ангилал 32 А3 нь нийлмэл хугарал 2. Дунд чөмөгний хугарлын ISS хэмжүүрээр 3-4 балл 3. 3 хүртэлх насны хүүхдэд дунд чөмөгний гаднах төгсгөл хэсгийн хугаралд мэс засал хийж болно 4. Рентген зургийг түнх, өвдөг үеийг оролцуулан авна 5. Дунд чөмөгний хугаралд захын цусны эргэлтийг шинжилгээ шаардлагагүй 70.Дунд чөмөгний мэс заслын эмчилгээний талаар 1. Түгжээт хадаасыг чөмөгний голоор, гандан хэсгийн ямар ч хэлбэрийн хугаралд хийж болно. 2. Үений ойролцоо, үений хугаралд /А.В.С. хэлбэр/ АО ялтас тавина 3. АО мэргэжилтэнгүүд гадна бэхлэгчийг түр зуур бэхлэгчээр хэрэглэхийг зөвлөж байна. 4. Дунд чөмөгний үений ойролцоох хугаралд 5. Түгжээт хадаасыг чөмөгний голоор өрөмдөж хадна 71.Дунд чөмөгний хүндрэлтэй хугаралд 1. 1, 2-р зэргийн ил хугаралд битүү гэмтэлтэй адил эмчилнэ 2. 32 АВС зэргйин ил хугаралд гадна бэхлэгч 3. Хавсарсан хүнд гэмтэл ISS 25 балл 1 ялтас түгжээт хадаасаар ясны дотуур хадна 4. ISS 25-40 ялтас, түгжээт хадаас 5. ISS 40 балл бол гадна бэхлэгчийг хэрэглэнэ 72.Дунд чөмөгний төгсгөлийн хэсгийн хугарал 1. АО ангиллын 33 В22 үений хагас дарагдсан ердийн хугарал 2. Бүх зөрөөтэй суперкондилийн хугарал, (DCS)- ялтас тавина 3. Дотор гадна булууны тасарсан хугаралд мэс заслын эмчилгээ хийнэ 4. Нэмэлт допплеро сонография хийнэ 5. Цусан хангамж муу учир бороололт удаашралттай 73.Өвдөгний гэмтэл 1. Штенманы 1.2 шинж бол менискийн гэмтлийнх 2. Хажуугийн гадна холбоос сэргээсэн мэс заслын дараа өвдөгний үеэр 90° нугалсан байрлалд 6-н долоо хоног гөлтөгнөн боолт хийнэ
  12. 12. 3. Өвдөгний үений шинэ хавсарсан гэмтэлд өвдөгний үеэр 1800–д гөлтөгнөн аравч онош бүрэн тодортол тавина 4. Тойгны төрөлхийн мултралыг эвийн аргаар эмчилнэ 5. Өвдөгний үений завсар 2 талдаа өргөссөн бол хэрээс холбоос гэмтэж болох 74.Өвдөгний үеийг дурангийн мэс заслаар хийх ажилбар мөн үү 1. Менискийг хэсэгчлэн тайрах, оёх, ховхорсон мөгөөрсийг тогтоох 2. Хэрээс хэлбэрийн холбоосыг нөхөн сэргээх 3. Өвдөгний үений доторхи гадна биеийг авна 4. Синовиаль бүрхэвчийг авна 5. Артропластикт үеийг цэвэрлэх 75.Өвдөгний үеийг дурандах мэс заслын заалтыг нэрлэнэ үү 1. Гэмтлийн дараах гемиартроз 2. Үений доторх элементүүд гэмтсэн байж болох 3. Үений бүрхэвч холбоос гэмтсэн байж болох 4. Үенд архаг дахилт өгдөг шингэн хуралт 5. Шалтгаан тодорхой биш өвдөгний үений өвдөлт 76.Шилбэний дээд хэсгийн хугарал 1. АО-ангилал 41 С 1, 2 үе рүүгээ бүрэн орсон хугарал 2. Хугарал мултралд чагтан болон хажуугийн холбоос ховор гэмтэнэ 3. Хугарал мултралд чагтан болон хажуугийн холбоос гэмтэх нь элбэг тохиолдоно 4. Допплерийн шинжилгээ шаардлагатай 5. А- хэлбэрийн хугаралд N. Peronеus ийн гэмтэл элбэг тохиолдоно 77.Шаант чөмөгний үе, үений ойролцоох хугаралд 1. А 1. А 2. А3 хэлбэрийн хугаралд шулуун болон Г хэлбэрийн ган ялтас тавьж болно 2. С1. С2. С3- хэлбэрийн хугаралд зөвхөн мэс заслын эмчилгээ 3. В 1 хэлбэрийн хугаралд Т болон Г хэлбэрийн ган ялтас тавина 4. Үений гадаргуу 8 мм дээш алдагдалтай бол мэс заслын эмчилгээ хийнэ 5. Үений гадаргууг сэргээхээр Киршнерийн шөрөг хэрэглэнэ. 78.Шаант чөмөгний гандан хэсгийн хугарал 1. С42. А .3.3 Vedge хэлбэрийн хугарал 2. Comportment syndrom элбэг тохиолдоно 3. Рентген зураг авахдаа хугарсан түвшинд авна 4. СТ шинжилгээ шинэ хугаралд шаардлагагүй 5. Допплерийн шинжилгээ ач холбогдолгүй 79.Мальгены хугарал гэж юу вэ? А. 2 талын умдаг суудал яс хоёулаа хугарах В. 2 талын суудал яс хугарч арын хана босоо байрлалаар хугарах С. Нэг талдаа умдаг суудал яс, ар талдаа ташаан дэлбээ босоо байрлалаар хугарах D. 2 талдаа умдаг суудал яс хугараад олон яс уулзахаар салах Е. Ахар сүүл хугарч, ээрцэг салах 80.Дунд чөмөгний хүзүү хугарсан үед хийх үндсэн эмчилгээг нэрлэ.
  13. 13. А. Мэс засал В. Ясны татлага С. Гөлтгөнө боолт D. Бариа засал Е. Зөөлөн татлага 81.Дунд чөмөгний хүзүүний хугарлын үед илрэх шинж тэмдэгийг нэрлэнэ үү. А. Вернеллын шинж В. Розер Нелатоны шугам өөрчлөх С. Өсгийн наалдах шинж D. Гуяа хавчих байрлалд байх Е. Ларрегийн шинж 82.Шаант чөмөгний гандан хэсгийн хугарлын эмчилгээний үндсэн аргыг нэрлэнэ үү. 1. Чөмөгний голоор уян шөрөг тавьж бэхлэх 2. Голомтоос зайдуу гадна бэхэлгээ 3. Хагас ил аргаар чөмөгний голоор хадаж түгжих 4. Ясны татлага 5. Гөлтгөнөн боолт 83.Дунд чөмөгний хугарлын үед тавих гөлтгөнөн боолтын хэлбэр ямар байх вэ? А. Лонгет В. Корсет С. Тутор D. Коксит Е. Трохобрахиальный 84.Түнхний төрөлхийн мултралыг хэдэн наснаас эхлэн мэс заслаар эмчлэх нь үр дүнтэй вэ? А. Нярай үеэс В. 1-2 нас С. 2 наснаас D. 5-10 наснаас Е. 10 наснаас 85.Түнхний төрөлхийн мултралын үед рентгенд гарах шинжийг заа. А. Гюнтерын шугам өөрчлөгдөх В. Маркс шинж С. Путти шинж D. Ларрейгийн шинж Е. Розер-Нелотаны шугам өөрчлөгдөх 86.Аарцаг ясны хугарлын үед гарах шинж тэмдгийг нэрлэнэ үү. 1. Бүсэлхийн орчмоор өвдөнө. 2. Ларрейгийн шинж 3. Гэмтсэн хэсэгт хөхөрч хавдах 4. Вернеллийн шинж 5. Доод мөчдийн саа саажилт
  14. 14. 87.Түнхний хиймэл үеийг хийх заалт 1. Коксартроз III, IV зэрэг 2. Настай хүмүүст дунд чөмөгний хүзүү хугарсан 3. Дунд чөмөгний толгойн хугарал-цусан хангамж алдагдсан 4. Дунд чөмөгний толгой үхжсэн 5. Түнхний үений үрэвсэл, яс үүсгэгч ясны үрэвслээр өвчилж байсан 88.Гуяны өргөн хальсны булжилт /щелкающее бедра/ гол эмчилгээ аль нь вэ? А. Мэс азсал В. 1-2 жил ажиглана С. Сэргээн засах эмчилгээг идэвхитэй хийнэ D. Дулааны эмчилгээг өсвөр насны хүүхдэд хийнэ. Е. Үрэвслийн эсрэг эмчилгээ 89.Өвдөгний урд, арын хэрээс холбоосны тасралын үед 1. Лачман Триллатын шинж нь /өмнө талын шургуулга/ 2. Арын шургуулга гэж байдаггүй. 3. Өвдөгний саадгүй хөдөлгөөн нь өвдөгний хөдөлгөөнтэй байхад авсан зурагнаас мэдэгдэнэ 4. Бүрэн хэмжээний тасралтын үед нэн даруй хөдөлгөөний хязгаарлалт үүсэх нь элбэг 5. Гэмтэх үедээ мэдэрсэн хүчтэй шажигналт нь хүнд хэлбэрийн гэмтэл гэж үзэхгүй 90.Өвдөгний урд гадны хэсгийн зөрөлдсөн холбоосуудын тасарсан үед. 1. Лачман Триллатын шинж нь эсрэг /өмнө талын шургуулага/ 2. Бүрэн хэмжээний тасралтын үед нэн даруй хөдөлгөөний хязгаарлалт үүсэх нь элбэг. 3. Өвдөгний саадгүй хөдөлгөөн өвдөгний хөдөлгөөнтэй байхад авсан зурагнаас мэдрэгдэнэ. 4. Арын шургуулга гэж байдаг. 5. Гэмтэх үед мэдрэгдсэн хүчтэй шажигналт нь хүнд хэлбэрийн гэмтэл /тасрал/ гэж үзнэ. 91.Өвдөгний үенд дурангаар ямар хагалгаа хийж болох вэ? 1. Менискийг оёх, хэсэгчлэн тайрах 2. Хэрээс хэлбэрийн холбоосыг сэргээх 3. Үений доторхи өөрчлөгдсөн нуглаас, хуниасыг тайрах 4. Синовиал бүрхэвчийг авах 5. Гадна биетийг авах 92.Шаант чөмөг булууны хугаралд мэс заслын эмчилгээ хийх заалт аль нь вэ? 1. Тогтворгүй зөрөөтэй хугарал 2. Үений гадаргуу ясны сэлтэрхийнүүдийн хооронд үений гадаргуу 3 мм илүү дарагдсан бол. 3. Хугаралтай үений холбоосны аппаратын тасрал, хам гэмтэл 4. Тасарсан хугарал 5. Булууны эмгэг хугарал 93.Шаант чөмөгний булууны хугаралд аль аргыг сонгох вэ? 1. Шугамын хугаралд 6.5 мм cancellous шураг 2-ыг сонгож авна. 2. Үений гадаргууны дутмагшилд сэргээх зорилгоор хэмт ясаар дүүргэнэ. 3. Хугарлын байдлаас хамаарч Т буюу L металл ялтас cancellous 6.5 мм шураг, толгойн хэсэгт, бие хэсэгт 4.5 мм portex шураг
  15. 15. 4. Хажуугаас түр зуур киршнерийн хос шөрөгөөр бэхлэнэ. 5. Гадна бэхлэгчийг тодорхой хугацаанд тавина. 94.Остеохондропатий үүсэх хүчин зүйл 1. Төрөлхийн 2. Бодисын солилцоо, халдварын улмаас 3. Халдварын 4. Гэмтлийн 5. Хоол тэжээлийн 95.Шаант ясны остеохондропатий аль насанд илүү тохиолдох вэ? А. 1-5 нас В. 6-8 нас С. 9-13 нас D. 14-15 нас Е. 16-18 нас 96.Остеохондропатий ямар хүйсэнд илүү тохиолдох вэ? А. Эмэгтэй В. Эрэгтэй С. Хоёуланд нь адилхан D. Хүндрэлтэй төрсөн тохиолдолд Е. Хагас дутуу хөгжилтэйй 97.Остеохондропатийн үед рентген зурагт ямар өөрчлөлт гарах вэ? А. Шаант ясны контура зөв биш В. Шаант ясны контура жигд биш С. Фрагментация болсон байх D. Фрагментация хайлсан байх Е. Апофиз овойсон байх 98.Остеохондропатийн үед шаант ясны апофиз хэсэгт илрэх онцлогыг нэрлэнэ үү. 1. Шалтгаангүй өвдөх 2. Дарах үед өвдөлт ихсэх 3. Даарч хөрсөн үед өвдөлт ихсэх 4. Өвдөг нугалах үед өвдөлт ихсэх 5. Их ачаалал өгсний дараа 99.Шаант ясны апофизийн үед хийгдэх эмчилгээ /хөнгөн хэлбэрийн үед/ 1. Физиотерапия /УВЧ/ 2. Иммобилизация 3. Парафин 4. Фрагментация болсон ясыг авах 5. Апофизийг ясны трансплантаар нөхөн 100. Дунд чөмөгний толгойн остеохондропатия-н үе шатууд аль нь зөв бэ? А. Толгойн хөвсгөр эдэд үхжил үүсэх үе В. Толгойн ясны эд эсүүд дарагдаж шахагдах
  16. 16. С. Дарагдаж үхэжсэн эд эс шимэгдэж эдгэрэх D. Сэргэж эдгэрч хэвийн хэлбэртэй болох үе Е. Бүгд илэрнэ. 101. Дунд чөмөгний толгойн асептик үхжлийн эхэн үеийн илрэх шинж тэмдэг 1. Өвчний шинж тэмдэг аажим илэрдэг 2. Өвчний шинж тэмдэг хурдан илрэх 3. Өвчтөн явах үед ядардаг 4. Өвчтөн явах үед ядардаггүй 5. Өвчтөн халуурдаг 102. Дунд чөмөгний толгойн үхжлийн хожуу илрэх шинж тэмдэг 1. Цавь орчмоор өвдөнө. 2. Явахдаа доголно. 3. Өгдөг, гуяны булчингийн хатингаршил 4. Түнхний үений хөдөлгөөн хязгаарлагдмал 5. Мөч богиносох. 103. Дунд чөмөгний булууны дээгүүр хугарлыг өвдөгний үенээс дээш хэдэн см-т тооцох вэ? А. 10 см В. 5 см С. 8 см D. 12 см Е. Аль нь ч болно. 104. Өвдөгний үений мултралд артериография шинжилгээ хийх үү. А. Артериография хийнэ В. Мултралыг оруулсны дараа хийнэ. С. КТГ хийнэ. D. Артериография хийхгүй Е. Өвдөгний үений рентген зураг эгц хажуугаас авна 105. Дунд чөмөгний гандан хэсгийн хугарлын доод түвшинг заана уу? А. Бага эргүүлгээс доош 4-4.5 см В. Бага эргүүлгээс доош 5 см С. Өвдөгний үеэс дээш 8 см D. Өвдөгний үенээс 7 см дээш Е. Аль нь ч адилхан 106. Шаант чөмөгний дээд хэсэг /эхлэх хэсэг/ хугаралд хүнд механизмаар үүсгэгдсэн хэдэн хувьд цусгүйдлийн хам шинж илэрч болох вэ? А. 10%-д В. 20%-д С. 25%-д D. 20-40 Е. 5%-д
  17. 17. 107. Густило Андерсоны ангилалаас шаант чөмөгний ил хугарлын зөөлөн эдийн дутмагшлын ямар булчин, ямар аргаар нөхөн сэргээх вэ? 1. Дээд 1/3 m.gastrochemius 2. Дунд 1/3 m.soleus 3. Доод 1/3 тавихад suralis бүрдлээр 4. Аль ч түвшинд ямар ч булчин m.Sоleus нөхөж болно. 5. Эрт битүүлж оёх нь зөв 108. Өвдөгний үений деформарующая артроз үндсэн эмнэл зүйн шинж 1. Өвдөгний үеэр өвдөнө. 2. Хөдөлгөөн хязгаарлагдана 3. Үеэр хөдөлгөхөд шажигнах 4. Өвдөгний үеэр вальгус, варус байрлалтай болно. 5. Үеэр хавдана. 109. Өвдөгний үений деформирующая артроз рентген үндсэн шинж тэмдэг 1. Үений завсар нарийсна. 2. Үений эргэн тойрон яс ургана. 3. Эпифизд киста үүснэ. 4. Шаант ясны үений гадаргууд зузаарч варус, валгус үүснэ. 5. Яс сийрэгжинэ. 110. Өвдөгний үений деформирующая артрозын эвийн эмчилгээ хийх заалт А. 1 зэрэг В. 2 зэрэг С. 3 зэрэг D. Мөгөөрс ховхорсон үед Е. 4-р зэрэг 111. Өвдөгний үений деформирующая артрозын мэс заслын эмчилгээний заалт 1. Консерватив эмчилгээ үр дүн өгөөгүй бол 2. Бага хугацаагаар сайжрал өгсөн 3. Вальгус, варус өгсөн 4. Өвдөгний үений /Дунд чөмөгний булуу, тойгны/ артроз 5. Өвдөгний үеэр өвдөлттэй 112. Түнхний титаны хайлш суулгацын металлын уярах шинж чанарыг илүүтэйгээр багасгахуйц хүчин зүйлс: 1/ Ховилтой байх 2/ Өндөр халуунаар эмчлэх 3/ Ион суулгах 4/ Гадаргууг гөлгөр болгох 5/ Гадаргууг идэвхигүй болгох /пассивпрование/ 113. Түнхний бүтэн суулгацтай, түнхний гадаргуугийн бүтэн солих артропластикийг харьцуулахад тоо нь цөөрсний шалтгаан: 1/ ДЧТолгойн цусан хангамж алдагдах 2/ Түнхний тогоог хэт ухсанаас 3/ Эрт үед дунд чөмөгний хүзүү хугарах
  18. 18. 4/ Өндөр эзлэхүүнт полиэтилен муудах 5/ Эргэх үрэлтийн хүчинд холбоо нь сулрах 114. 70 настай эрэгтэй, 6 сарын өмнө түнхний эндопротез хийлгэсний дараа байнгын өвдөлт өгч, удаан хугацаанд свищ үүсч хүндэрсэн байна. Протезийн захаар буй тунгалаг бүс ямар шалтгаантай вэ? А/ Полиэтилений хэлтэрхий үүссэнээс В/ Цементны харшил өвчин С/ Кронштейн гулзайх D/ Металлоз өвчин Е/ Сепсис 115. Төрсний эхний цагт хүүхдийн дунд чөмөгний толгойн эпифезеолизд ямар эмчилгээ хийх вэ? А/ Ил аргаар эвлүүлнэ В/ Щеде-ийн аргаар татлага хийнэ С/ Блаунтийн татлага хийнэ D/ Битүү засна Е/ Гэмтсэн хөлийг дотогш эргэлт өгч татлага хийнэ 116. Аарцаг ясны нийлмэл олон хугарлын үед хэвлийн арын зайн цус алдалтын эсрэг эмчилгээний ерөнхий арга барилыг дурдана уу 1/ Ижил бүлгийн бүхэл цусыг их хэмжээгээр юүлэх 2/ Удаанаар цус тогтоох үйлчилгээтэй аарцаг ясанд хориг хийх 3/ Аарцгийн артерт гуурс тавих 4/ А.ilica interna-г боох 5/ Люмботомия хийж хэвлийн ар зайд тампон тавих 117. Борвины шөрмөсний гэмтлийн шалтгаантай тасрахад Томпсаны шинж тэмдэг ямар хэлбэрээр илрэх вэ? А/ Борвины шөрмөс тасарсан хэсэгтээ хонхор байна В/ Хуруунуудын өвдөлтөөс шалтгаалан зогсож, явж чадахгүй С/ Шилбэний 3-н толгойн булчинг дарахад гэмтсэн мөчний тавхай ул руу нугалах хөдөлгөөн хийж чадахгүй D/ Тавхайн супинация хөдөлгөөн эрс хязгаарлагдана Е/ Борвины шөрмөс тасрахад чимээ гарна 118. Суудлын төвгөрт бэхлэгдсэн булчингийн тасрах үед гол шинж тэмдэг аль нь вэ? А/ Залуу хүмүүст 12-20 насанд тохиолдоно В/ Спортын гэмтэл илүү нөлөөтэй С/ Суудлын төвгөрт хэсгийн шинжтэй хүчтэй өвдөлт түнхний үеэр идэвхгүй тэнийлгэх, өвдөгний үеэр нугалах хөдөлгөөн хийхэд илэрнэ D/ Шууд биш механизмаар үүсгэгдэнэ. Е/ Суудлын төвгөрт тэмтрэлт хийхэд хүчтэй өвдөнө 119. Тойг долгилж байгааг тодорхойлох арга техник аль нь вэ? А/ Өвдөгний үеэр шахаж үзэх В/ Зүүн гараар тойгны зангиралд заворот шахах
  19. 19. С/ Зүүн гараар тойгны дээд зангиралд шахаж, хуруунуудын үзүүрээр тойгийг урагш, хойш чиглэлээр дарна D/ Тойгийг хурууны үзүүрээр дарж урагш, хойш шахна Е/ Тойг дээр тогшиж үзнэ 120. Менискэктомия хийсний дараа менискийн нөхөн төлжилтийн эх үндэс нь аль вэ? 1/ Үений хөндий дэх нөж 2/ Мөгөөрсний үлдэгдэл 3/ Өвдөгний үений капсул 4/ Менискоэктомия хийхдээ капсулын орчинд 1-2 мм менискийн хөвөөг үлдээх 5/ Үений шингэнээс 121. Шилбэ тавхайн үенд цус хурахад тэргүүлэх шинж тэмдгийг заана уу? 1/ Хөхөрч няцрах 2/ Өвдөх 3/ Мөчний үйл ажиллагаа алдагдах 4/ Үенд цус хурах 5/ Шилбэний яс хоорондын үелэмж тасрах 122. Хавчаар яснуудын хугарлыг эвлүүлсний дараа дахин зөрүү өгөх шалтгаан юу вэ? А/ Гэмтлийн шокын бууралт В/ Анхдагчаар битүү гөлтгөнөн боолт тавих С/ Гөлтгөнөн боолтыг хэвшүүлж тавиагүйгээс D/ Сэргээн засах эмчилгээнээс Е/ Эрт ачаалал өгснөөс 123. Хавчаар яснуудын /пронациенно абдукционый хэлбэр/ хугарал мултралд гөлтгөнөн боолтыг хир хугацаагаар тавих вэ? А/ 1 сар В/ 2 сар С/ 2,5 сар D/ 3,5 сар Е/ 4 сар 124. Пронационный хэлбэрийн 3 хавчаар ясны хугарал мултралд мэс заслын эмчилгээ хийгээд хэдэн хоног чиг боолттой байлгах вэ? А/ 1 сар В/ 2 сар С/ 3 сар D/ 4 сар Е/ 5 сар 125. Шагайн ясны хугарахайд ямар шинж тэмдгүүд илрэх вэ? А/ Шилбэ-тавхайн үеэр тэнийлгэх, ул тийш хөдөлгөөн /нугалах/ хязгаарлагдана В/ Өсгий, шагайн үеэр хөдөлгөөн ихэснэ С/ Борвины шөрмөсний цөм хэсэгт цочмог өвдөнө, тавхай өлмий тийш хөдөлгөхөд хүчтэй өвдөнө, өсгийд тогшиход хугарлын түвшинд өвдөлт ихсэнэ, хөлийн I хуруу ул тийш нугалсан байдалтай байна
  20. 20. D/ Гадна дотор хавчаарын хэлбэр өөрчлөгдөх Е/ Шилбэ тайвхайн үеэр хөдөлгөөн хэвийн байна 126. Шагайн ясны хүзүүвчийн зөрүүтэй хугаралд эвийн эмчилгээний дараа хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа А/ 1 сар В/ 2 сар С/ 3 сар D/ 4 сар Е/ 5 сар 127. Шагай ясны бие хэсэг шахагдаж хугарахад гөлтгөнөн боолтыг ямар хугацаагаар тавих вэ? А/ 4-5 сар В/ 3-4 сар С/ 3 сар D/ 2 сар Е 1 сар 128. Шагай өсгийн хэвийн өнцөг аль нь вэ? А/ 10-20± В/ 20-30± С/ 20-40± D/ 20-50± Е/40-60± 129. Төрөлхийн тойгны мултралын шалтгаан 1. Шууд гэмтэлээс 2. Гаж хөгжил 3. Өвдөгний үений анатомийн бүтцийн дутмагшил 4. Дисплазия 5. Удамшлын 130. Түнхний төрөлхийн мултралын шалтгааны аль нь зөв вэ? 1. Хэвлий дотор байхад мултардаг. 2. Энэ нь төрөхөд илэрдэг. 3. Эрэгтэй хүүхдэд элбэг тохиолддог. 4. Түнхний мултрал удамшдаг гэж үздэг. 5. Ихэвчлэн өгзгөөрөө төрсөн хүүхдүүдийнх мултардаг. 131. Түнхний мултралттай нярай хүүхдэд үзэгддэг клиник шинжүүд аль нь вэ? 1. 2 цавины нугалаа өөр байдаг: 2. Мултарсан талынх нь абдукци хөдөлгөөн хязгаарагдмал байдаг. 3. Мултралтай талд Ортоланийн шинж илэрнэ. 4. Эрүүл талаа бодвол мөч нь богино байна. 5. Мултралтай талдаа 132. 4 сартай хүүхдийн нэг түнхний абдукц муу, зургаас харахад мултрал байхгүй дисплази болсон байна. энэ тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ? 1. Павликийн дөрөөвч
  21. 21. 2. Хөлийг алцайлган өргөн памперс хийх ( Lange Calin) 3. Татлага 4. Абдукци татлага /жижиг хэлбэрийн/ 5. Физик эмчилгээ 133. Төрөлхийн тойгны мултралд мэс засал хийх тохиромжтой нас А. 3 нас В. 5 нас С. 7 нас D. 10 наснаас доош Е. 15 насанд 134. Тойгны мултралд мэс засал хийсний дараа ямар бэхэлгээ хийх вэ? А. Гөлтгөнөн коксит В. Цавь хүртэл гөлтгөнөн битүү боолт С. Гөлтгөнөн аравч мөчний ар талаас D. Беллерийн чиг Е. Бэхэлгээ шаардлагагүй 135. Төрөлхийн тойгны мултралд гадна бэхэлгээг хир хугацаагаар хийх вэ? А. 3 долоо хоног В. 4 долоо хоног С. 1.5 сар D. 2 сар Е. 6 сар 136. Төрөлхийн тойгны мултралын мэс заслын дараа сэргээн засах эмчилгээ 1. Эмчилгээний гимнастик 2. Иллэг 3. Цахилгаан эмчилгээ 4. Унтуулгатай үеэр нугалах 5. Татлага хийх 137. Түнхний мултралын мэс заслын эмчилгээний дараа бүрэн гишгэж явах хугацаа А. 1 сарын дараа В. 2 сарын дараа С. 3 сарын дараа D. Хагас жилийн дараа Е. Жилийн дараа 138. Төрөлхийн майга тавхайн этиологийн хүчин зүйл А. Үр хөврөлийн гажиг В. Хэвлийд байхдаа гэмтэл авах С. Төрөхдөө гэмтэх D. Дисплазия Е. Хэвлий полимиелитээр өвдөх 139. Төрөлхийн майга тавхайн үндсэн шинж тэмдэг
  22. 22. А. Эквинус тавхай В. Хавтгай тавхай С. Вальгус тавхай D. Варус тавхай Е. Өсгий тавхай 140. Түнхний үений дисплазий хүүхдийн амьдралын эхний саруудад тэргүүлэх шинж тэмдэг юу вэ? А. Мөч богиносох B. Арьсны нугалаас ижил биш C. “Щелчка” шинж тэмдэг D. Алцайлт хязгаарлагдана Е. Мөч гадагш эргэсэн байдалтай 141. Эмнэлгийн мэргэжилтний ёс үйн хэм хэмжээ гэж юу вэ? 1. Эмнэлгийн мэргэжилтэн бүхий л үйл ажиллагаандаа мөрдвөл зохих ёс зүйн тогтсон журам 2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон, харилцааны тухай цогц ойлголт 3. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгч, нийгэмтэй харилцахад баримтлах зарчим 4. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих ёс зүйн тогтсон журам 5. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгч, нийгэмтэй болон өөр хоорондоо харилцахад баримтлах зарчим 142. Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн горим, давхар харилцаа гэж юу вэ? 1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон, харилцааны тухай цогц ойлголт 2. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих ёс зүйн тогтсон журам 3. Өөрийн үйлчлүүлэгчтэй бэлгийн харилцаанд орох тэднийг өөрийн эрхшээлд орулах 4. Эмч өвчтөнөөс гадна ар гэрийнхэнтэй нь өвчтөний талаар ярилцах 5. Аль нь ч биш 143. Эмнэлгийн мэргэжилтний дагаж буй хууль тогтоомж дүрэм журам нь үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцэхгүй тохиолдолд А. Хууль учраас дагаж мөрдөхөөс өөр арга байхгүй В. Түүнийг өөрчлүүлэх талаар саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавина. С. Түүнийг өөрчлүүлэх талаар хуулийн байгууллагад хандана. D. Үйлчлүүлэгчдэд өөрчлөх зөвлөгөө өгнө. Е. Аль нь ч биш 144. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрүүл мэндийн байгууллага эмчээ сонгох, эрхээ эдэлж сонголт хийх нь А. Шууд нөлөө үзүүлэхгүй В. Зөвлөгөө өгөх
  23. 23. С. өрийн үйлчилгээний давуу талыг сурталчлах D. Эрс татгалзах Е. Аль нь ч болно. 145. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэршгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн мэдээллээс хамаарч мэдээллийг ямар байдлаар бүрэн өгөхийг А. Дарга шийднэ. В. Эмчилгээг гардан явуулж байгаа сувилагч шийднэ. С. Эмч шийднэ D. Тасгийн эрхлэгч шийднэ Е. Аль нь ч болно. 146. Эмнэлгийн мэргэжилтэн дараах тохиолдолд үйлчлүүлэгчдийн зөвшөөрөлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний шийдвэр гаргаж болно. А. Үйлчлүүлэгч сэтгэцийн хувьд чадамжгүйгээс зөвшөөрөл өгөх боломжгүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий В. Тухайн хүн согтуу үед С. Өвчтөний талаархи мэдээлэл нь үйлчлүүэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх. Түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй. D. Төрөл, төрөгсдийн зөвшөөрөх эс зөвшөөрөх Е. Аль нь ч болно. 147. Үйлчлүүлэгчийн хууль ёсны төлөөлөгч гэж хэн бэ? 1. Эцэг эх 2. Асран хамгаалагч 3. Харгалзан дэмжигч 4. Найз нөхөд 5. Аль нь ч болно 148. Эмнэлгийн мэргэжилтэн нэгнийгээ алдаа дутагдлыг шударгаар илчлэн, засаж залруулахад идэвхитэй оролцох, чөлөөт шударгаар өрсөлдөх нь А. Ёс зүйд хамаарна. В. Дотоод журамд хамаарна. С. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдана. D. Иргэний хуульд хамаарна. Е. Аль нь ч болно. 149. Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ? А. Зөвлөх эмч В. Үйлчлүүлэгчийг гардан хариуцаж буй эмнэлгийн мэргэжилтэн С. Эмч нарын зөвлөгөөний шийдвэр D. Клиникийн захирал Е. Аль нь ч болно. 150. Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж 1. Хүн эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжин урамшуулахад чиглүүлэн өөрөө болон бусадтай хамтран явуулж байгаа арга хэмжэг хэлнэ.
  24. 24. 2. Хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, сэхээн амьдруулах үйл ажиллагааг хэлнэ. 3. Хүнд эрүүлжүүлэх бүх нийтийн эмнэлгийн үзлэг хийх. 4. Хүний өвчин, эмгэг, гэмтлийн илрүүлэх, оношлох магадлах илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн, эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагааг хэлнэ. 5. Хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хангахад чиглэгдсэн анагаах ухаан, нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг хэлнэ. Сорилын зөв хариулт 1-D 2-C 3-B 4-B 5-B 6-D 7-C 8-C 9-C 10-A 11-D 12-A 13-D 14-A 15-A 16-B 17-E 18-A 19-A 20-B 21- E 22-A 23-E 24-A 25-A 26-A 27-A 28-D 29-C 30-B 31-A 32-E 33-E 34-E 35-E 36-E 37-E 38-E 39-C 40-E 41-C 42-E 43-E 44-E 45-D 46-D 47-E 48-D 49-C 50-D 51-E 52-E 53-e 54-A 55-E 56-A 57-B 58- A 59-E 60-E 61-E 62-e 63-E 64-B 65-A 66-c 67-A 68-B 69-C 70-A 71-E 72-A 73-A 74-E 75-E 76-B 77-B 78-C 79-C 80-A 81-C 82-E 83-D 84-B 85-c 86-C 87-E 88-A 89-B 90-A 91-E 92-E 93-E 94-A 95- D 96-B 97-E 98-C 99-B 100-e 101-B 102-e 103-C 104-A 105-C 106-C 107-A 108-E 109-E 110-a 111-E 112-B 113-C 114-E 115-E 116-A 117-c 118-C 119-C 120-d 121-D 122-e 123-C 124-B 125-C 126-D 127-B 128-C 129-D 130-E 131-a 132-A 133-B 134-C 135-B 136-A 137-B 138-D 139-D 140-D 141-C 142-B 143-B 144-A 145-C 146-A 147-A 148-A 149-C 150-D

×