Se ha denunciado esta presentación.
Utilizamos tu perfil de LinkedIn y tus datos de actividad para personalizar los anuncios y mostrarte publicidad más relevante. Puedes cambiar tus preferencias de publicidad en cualquier momento.
МОНГОЛ УЛСЫН                        СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,                      МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН            ...
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны                                         Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын   ...
2.3. Банк нь энэ журмын 2.1, 2.2-д заасан баримт бичгийг үндэслэн нам, эвсэлболон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшиг...
4.2. Монголбанк дараахь эрх, үүрэгтэй:            4.2.1. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкны үйлажиллагаа...
5.4. Нам, эвсэл нь тойрогт нэр дэвшигчдээс 5.3.1-5.3.3-т заасан тайланг нэгтгэн5.2-т заасан тайланг, бие даан нэр дэвшигч ...
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны                                               Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сары...
48                                                 5                                                 4                    ...
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны                                              Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын...
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны                                                    Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар...
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны                                                  Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар...
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны                                                   Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаа...
Próxima SlideShare
Cargando en…5
×

Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам

2.911 visualizaciones

Publicado el

Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг
төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай
тайлангийн загвар болон данс нээх, хаах,
бүртгэл, тайланг хөтлөх журам

Publicado en: Noticias y política
  • Sé el primero en comentar

Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам

  1. 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ2012 оны ... дугаар Улаанбаатарсарын ....-ны өдөр Дугаар ...../..... хот “Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам” батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаарзүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхийхороо, Монголбанкнаас хамтран ТОГТООХ нь: 1. “Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам”-ыг 1дүгээр хавсралтаар, нам, эвслийн сонгуулийн зардлын нэгдсэн тайлангийн загварыг2 дугаар хавсралтаар, нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыннэгтгэсэн тайлангийн загварыг 3 дугаар хавсралтаар, нам, эвслээс тойрогт нэрдэвшигч болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн тайлангийн загварыг 4 дүгээрхавсралтаар, нам, эвсэл /нэр дэвшигч/-ийн хандивын тайлангийн загварыг 5 дугаархавсралтаар, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансныгүйлгээг нэгтгэсэн тайлангийн загварыг 6 дугаар хавсралтаар, зардлын дансыг нээх,хаах, гүйлгээ зогсоох, мэдээлэл өгөх зөвшөөрлийн загварыг 7 дугаар хавсралтаар тустус баталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыгСонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн/-д даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо,Монголбанкны хамтран баталсан 2008 оны 27/238 дугаар тогтоол /тушаал/-ыгхүчингүй болсонд тооцсугай. ГАРЫН ҮСЭГ
  2. 2. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 1 дүгээр хавсралт СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭХ, ХААХ, БҮРТГЭЛ, ТАЙЛАНГ ХӨТЛӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийнерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл болон тойргийн хороонд бүртгүүлсэн нэрдэвшигчийн сонгуулийн зардлын дансыг нээх, хаах, уг дансанд мөнгөн хөрөнгийгтөвлөрүүлэх, зарцуулах, бүртгэл хөтлөх, зардлын тайлан гаргах үйл ажиллагаагзохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Нам, эвслийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь, нам, эвслээс нэрдэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч, харин биедаан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна. Хоёр. Сонгуулийн зардлын данс нээх, хаах 2.1. Нам, эвсэл нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш гуравхоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийнсонгуулийн зардлын нэг дансыг дараахь бичиг баримтыг бүрдүүлж, банкинд нээлгэнэ: 2.1.1. сонгуулийн зардлын данс нээлгэх хүсэлт; 2.1.2. улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 2.1.3. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн шийдвэр, батламжийнхуулбар; 2.1.4. сонгуулийн зардлын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиранзарцуулах этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маяг, тэмдгийн дардас; 2.1.5. дансны гүйлгээний тухай мэдээлэл өгөх, Сонгуулийн ерөнхийхорооноос тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээгзогсоох, данс хаах зөвшөөрөл. 2.2. Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч бүр дээр, бие даан нэрдэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээсхойш гурав хоногийн дотор дараахь баримт бичгийг бүрдүүлж, банкинд нээлгэнэ: 2.2.1. сонгуулийн зардлын данс нээлгэх хүсэлт; 2.2.2. иргэний үнэмлэх болон Улсын Их Хурлын сонгуульд нэрдэвшигчийг бүртгэсэн Тойргийн хорооны тогтоол, нэр дэвшигчийн үнэмлэхийнхуулбар; 2.2.3. сонгуулийн зардлын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиранзарцуулах этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маяг; 2.2.4. нэр дэвшигч нь дансыг захиран зарцуулах эрхээ бусдадшилжүүлэхээр бол тухайн этгээдэд олгосон итгэмжлэл; 2.2.5. дансны гүйлгээний тухай мэдээлэл өгөх, Сонгуулийн ерөнхийхорооноос тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээгзогсоох, данс хаах зөвшөөрөл.
  3. 3. 2.3. Банк нь энэ журмын 2.1, 2.2-д заасан баримт бичгийг үндэслэн нам, эвсэлболон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид сонгуулийн зардлын данс нээж,энэ тухай нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид 2 хоногийндотор мэдэгдэнэ. 2.4. Нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч өөрийнсонгуулийн зардлын данс нээлгэсэн тухай мэдээллээ Сонгуулийн ерөнхий хорооболон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана. 2.5. Банк сонгуулийн зардлын дансыг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэналбан мэдэгдэл, нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийнзөвшөөрлийн дагуу дараахь тохиолдолд хаана: 2.5.1. нам, эвсэл сонгуульд оролцохоос татгалзсан; 2.5.2. эвсэл тарсан; 2.5.3. бие даан нэр дэвшигч нэрээ татсан; 2.5.4. тойрогт нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахтухай тойргийн хорооны шийдвэр гарсан; 2.5.5. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын тайланг хүлээнавсны дараа банкинд өгсөн зааврын дагуу. Гурав. Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах 3.1. Сонгуулийн зардлын дансанд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, биедаан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс өгсөн хандивыгзөвхөн үндэсний валютаар төвлөрүүлж, тухайн дансаар дамжуулан дараахьзориулалтаар зарцуулна: 3.1.1. нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлантаниулах; 3.1.2. нэр дэвшигчийг сурталчлах; 3.1.3. сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах; 3.1.4. нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааныболон албан томилолт, хөлс, урамшуулал. 3.2. Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын нийт хэмжээ ньСонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зардлын дээд хэмжээнээс хэтэрч үл болно. Дөрөв. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, банкуудын эрх, үүрэг 4.1. Сонгуулийн ерөнхий хороо дараахь эрх, үүрэгтэй: 4.1.1. энэ журмыг хэрэгжүүлэх талаар Монголбанк, банкуудтай хамтранажиллах; 4.1.2. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийнсонгуулийн зардлын дансны орлого, зарлагын гүйлгээний тухай мэдээлэлтэйтанилцах; 4.1.3. сонгуулийн зардлын дансны талаархи өргөдөл, гомдлыг зохихжурмын дагуу хянаж шийдвэрлэх; 4.1.4. Монголбанк, банкуудтай хамтран ажиллах ажилтныг томилох; 4.1.5. Энэхүү журам болон зардлын дээд хэмжээг тогтоосон шийдвэрийгбанкинд хүргүүлэх.
  4. 4. 4.2. Монголбанк дараахь эрх, үүрэгтэй: 4.2.1. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкны үйлажиллагаанд хяналт тавих; 4.2.2. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкинд зориулжзөвлөмж гаргаж болно; 4.2.3. мэдээлэл, тайланг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхажилтныг томилох; 4.3. Банк дараахь эрх, үүрэгтэй: 4.3.1. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкинд мэдээлэл өгөх,харилцах ажилтныг томилох; 4.3.2. орлогын /хандивын/ гүйлгээ хийж буй банкны ажилтан тухайнхандивлагч иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, хуулийн этгээдийн нэр,улсын бүртгэлийн болон регистрийн дугаарыг гүйлгээний баримттай тулган шалгажхандивыг хүлээн авах; 4.3.3. орлогын /хандивын/ гүйлгээ хийж буй банкны ажилтан гүйлгээнийбаримтан дээрх хандивлагч иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, оршинсуугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийндугаар, оршин байгаа газрын хаяг, гүйлгээний утга зэргийг мэдээллийн санд оруулах; 4.3.4. дансны хөдөлгөөн, түүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл (дансныхуулга)-ийг тухайн данс эзэмшигч болон захиран зарцуулах эрх бүхий этгээд,Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хорооны хүсэлтийн дагуу шуурхай гаргаж өгөх; 4.3.5. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийнзарлагын гүйлгээний нийт дүн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зардлындээд хэмжээнээс давсан зарлагын аливаа гүйлгээг зогсоох. Тав. Сонгуулийн зардлын дансны бүртгэл хөтлөх, тайлан гаргах 5.1. Сонгуулийн зардлын данс эзэмшигч, түүний эрх олгосон этгээд нь дансныорлого, зарлагын гүйлгээнд холбогдох анхан шатны баримтуудыг зохих ѐсоорбүрдүүлэн хадгалж, бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуухөтөлнө. 5.2. Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан дараахь хэсгээс бүрдэнэ: 5.2.1. тайлангийн товч танилцуулга, тодруулга; 5.2.2. нам, эвслийн сонгуулийн зардлын нэгдсэн тайлан /2, 3 дугаархавсралтаар/; 5.2.3. нам, эвслийн хандивын тайлан /Хуулийн этгээдээс хандив өгөхтухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргах/; 5.2.4. аудитын дүгнэлт 5.3. Тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлынтайлан дараахь хэсгээс бүрдэнэ: 5.3.1. тайлангийн товч танилцуулга, тодруулга; 5.3.2. нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан /4 дүгээрхавсралтаар/; 5.3.3. нэр дэвшигчийн хандивын тайлан /Хуулийн этгээдээс хандив өгөхтухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргах/; 5.3.4. аудитын дүгнэлт
  5. 5. 5.4. Нам, эвсэл нь тойрогт нэр дэвшигчдээс 5.3.1-5.3.3-т заасан тайланг нэгтгэн5.2-т заасан тайланг, бие даан нэр дэвшигч 5.3-т заасны дагуу тайлан гаргаж хуульдзаасан хугацааны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. 5.5. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансбайршуулсан банк, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь дансны бүх гүйлгээгнэгтгэсэн тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш 1 сарын дотор гаргажСонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Зургаа. Зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх 6.1. Сонгуулийн зардлын дансанд хяналт тавих зорилгоор Сонгуулийн ерөнхийхороо, Монголбанк хамтран санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулжболно. 6.2. Санхүүгийн хяналтын зөвлөл нь Сонгуулийн төв байгууллагын тухайхуулийн 13 дугаар зүйлийн 1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд ажиллаж, дараахьүйл ажиллагаанд хяналт тавина: 6.2.1. сонгуулийн зардлын данс нээх, хаах; 6.2.2. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчдавхар данс нээх, түүгээр гүйлгээ хийж буй эсэх; 6.2.3. мөнгөн хөрөнгийг хуульд заасан эх үүсвэрээр бүрдүүлж буй эсэх; 6.2.4. зардлын дансанд төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуузарцуулж буй эсэх; 6.2.4. зардлын тогтоосон дээд хэмжээг баримталж буй эсэх. 6.3. Санхүүгийн хяналтын зөвлөл нь хяналт шалгалтын ажилдаа санхүүгийнмэргэжлийн хяналтын байгууллагыг татан оролцуулна. Шалгалтын дүнг Сонгуулийнерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг баталснаар хүчинтөгөлдөр болно. 6.4. Сонгуулийн ерөнхий хороо нь зардлын тайланг хянан үзэх зорилгоор нам,эвсэл, нэр дэвшигч, хандивлагч иргэн, хуулийн этгээд, банк, аудитын байгууллагаасбаримт, тодруулгыг гаргуулан авч болно. 6.5. Шаардлагатай гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэл, нэрдэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэл, тайланг төрийнаудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна. 6.6. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын тайланг нам, эвсэл болонбие даан нэр дэвшигч бүрээр хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45хоногийн дотор дүнг нийтэд мэдээлнэ. ----оОо---
  6. 6. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 2 дугаар хавсралт ..................................НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГДСЭН ТАЙЛАНТайлан гаргасан огноо ................... Мөнгөн хэлбэр Орлого, зарлагын нэр Бүгд Мөнгөн Мөнгөн бус 1 Нам, эвслийн өөрийн хөрөнгөнөөс 2 Хуулийн этгээдээс өгсөн хандивОрлого 3 Иргэдээс өгсөн хандив 4 Бусад ОРЛОГЫН ДҮН Нам, эвслийн сонгуулийн мөрийн 1 хөтөлбөрийг тайлбарлан таниулах 2 Нэр дэвшигчийг сурталчлах Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан 3 зохион байгуулах Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний 4Зардал ажилтан, шадар туслагчийн хөлс, урамшуулал 5 Бичиг хэргийн зардал 6 Шуудан, холбооны зардал 7 Шатахуун, унааны зардал 8 Албан томилолтын зардал 9 Бусад зардал ЗАРДЛЫН ДҮН Өглөг ҮЛДЭГДЭЛ Тайлан гаргасан: Нам, эвслийн төлөөлөх этгээдийн албан тушаал, нэр,Тэмдэг гарын үсэг Ерөнхий нягтлан бодогч /Данс захиран зарцуулах этгээдийн/ нэр, гарын үсэг
  7. 7. 48 5 4 3 2 1 Д/д Нэр Нийт дүн дэвшигчдийн нэр бүгд нам, эвслийн өөрийн хөрөнгөөс өгсөн нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс өгсөн Тайлан гаргасан огноо Орлого үүнээс иргэдийн өгсөн хандив/Тамга, тэмдэг/Тайлан гаргасан: хуулийн этгээдийн өгсөн хандив бүгдНэр дэвшигчийн нэр, гарын үсэг нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах ................................................. Нэр дэвшигчийг сурталчлах Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, шадар туслагчийн хөлс, урамшуулал Зарлага бичиг хэргийн зардал үүнээс шуудан, холбооны зардал унааны зардал албан томилолтын зардал Хуулиар хориглоогүй бусад зардал ............................ НАМ /эвсэл/-ААС ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГТГЭСЭН ТАЙЛАН Өглөг Үлдэгдэл мян.төгрөг тогтоол/тушаалын 3 дугаар хавсралт ...-ны өдрийн хамтарсан ..../.... дугаар Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
  8. 8. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 4 дүгээр хавсралт ..................................НАМ, ЭВСЛЭЭС ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНУИХ-ын ....... дугаар тойрогНэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрТайлан гаргасан огноо ................... Мөнгөн хэлбэр Орлого, зарлагын нэр Бүгд Мөнгөн Мөнгөн бус 1 Нам, эвслийн хөрөнгөнөөс Нэр дэвшигчийн өөрийн 2 хөрөнгөнөөс 3 Хуулийн этгээдээс өгсөн хандивОрлого 4 Иргэдээс өгсөн хандив 5 Бусад ОРЛОГЫН ДҮН Нам, эвслийн сонгуулийн мөрийн 1 хөтөлбөрийг тайлбарлан таниулах 2 Нэр дэвшигчийг сурталчлах Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан 3 зохион байгуулах Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний 4Зардал ажилтан, шадар туслагчийн хөлс, урамшуулал 5 Бичиг хэргийн зардал 6 Шуудан, холбооны зардал 7 Шатахуун, унааны зардал 8 Албан томилолтын зардал 9 Бусад зардал ЗАРДЛЫН ДҮН Өглөг ҮЛДЭГДЭЛ Тайлан гаргасан: Нэр дэвшигчийн нэр, гарын үсэгТэмдэг Ерөнхий нягтлан бодогч /Данс захиран зарцуулах этгээдийн/ нэр, гарын үсэг
  9. 9. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 5 дугаар хавсралт НАМ, ЭВСЭЛ /НЭР ДЭВШИГЧ/-ИЙН ХАНДИВЫН ТАЙЛАННам, эвсэл /нэр дэвшигчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн/-ийн нэр ........................Нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэр ……………………УИХ-ын сонгуулийн ….. дугаар тойрогТайлан гаргасан огноо ……………………….А. Иргэдийн хандив Оршин Хандивын хэмжээ буюу Банкны Хандивлагчийн суугаа үнийн дүн /төгрөгөөр/ гүйлгээ№ эцэг/эх/-ийн нэр, Тайлбар газрын хийсэн өөрийн нэр Мөнгөн Мөнгөн бус хаяг огноо ДүнБ. Хуулийн этгээдийн хандив Гүйцэтгэх Хандивын хэмжээ буюу Хандивлагч Оршин Тайлбар захирлын үнийн дүн /төгрөгөөр/№ хуулийн байгаа эцэг/эх/-ийн нэр, этгээдийн нэр газрын хаяг Мөнгөн Мөнгөн бус өөрийн нэр ДүнЖич: 1. “Тайлбар” гэсэн багананд мөнгөн бус хандивыг ямар хэлбэр, хэмжээтэй өгснийг тэмдэглэнэ. 2. Тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчид энэхүү хавсралтаар тайлан гаргана. 3. Хуулийн этгээдээс хандив өгөх тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг дээрх тайланд заавал хавсаргана. 4. Нам, эвсэл болон нам, эвслээс тойрогт нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39,9 дэх заалтыг анхаарна уу. Тайлан гаргасан:Тэмдэг Нам, эвсэл /нэр дэвшигч/-ийн нэр, төлөөлөх этгээдийн нэр, гарын үсэг, тайлал
  10. 10. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 6 дугаар хавсралт НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭГ НЭГТГЭСЭН ТАЙЛАНБанкны нэр …………………………….Банкны захирлын нэр ………………Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн нэр..............................Данс захиран зарцуулагчийн нэр …………………..Дансны дугаар ……………………..Тайлан гаргасан огноо ………………………. Үнийн дүн Гүйлгээ Гүйлгээ хийсэн№ Гүйлгээний утга /төгрөгөөр/ хийсэн Тайлбар этгээдийн нэр орлого зарлага огноо ДҮН Тайлан гаргасан:Тамга ………………. Банкны захирал……………………. /нэр, гарын үсэг, тайлал/
  11. 11. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 7 дугаар хавсралт ЗАРДЛЫН ДАНСЫГ НЭЭХ, ХААХ, ГҮЙЛГЭЭ ЗОГСООХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗӨВШӨӨРӨЛ 2012 оны .... сарын .... ны өдөр УИХ-ын 2012 оны сонгуульд .............................................. нам, эвсэл /нэрдэвшигч/ ..................................... банк дахь ........................ тоот харилцах дансныорлого, зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхийхороо, ....... дугаар тойргийн хороонд гаргаж өгөх, тэдгээрээс өгсөн мэдэгдлийн дагууэнэхүү дансны зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг зогсоох, дансхаах, сонгуулийн санал хураалт дууссан өдрөөс хойш зардлын тайлан гаргах хүртэлхугацаанд болон дансны хөдөлгөөний тайлан гаргаснаас хойш хугацаанд гүйлгээхийхгүй байх зэрэг ажиллагаа гүйцэтгэхийг ..................................... банкинд зөвшөөрчбайна. Зөвшөөрөл гаргасан:Тэмдэг Нам, эвслийн нэр, төлөөлөх этгээдийн нэр, гарын үсэг, тайлал /бие даан нэр дэвшигчийн нэр, гарын үсэг/

×