SlideShare una empresa de Scribd logo
1 de 12
Descargar para leer sin conexión
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
Гоелоги газрын тосны сургууль
2-6
Сэдэв: ...................Юань улсын соёл
Шалгасан: ........................................../Б.Мөнхнасан/
Гүйцэтгэсэн: ................................... /Х.Бат-Эрдэнэ/
/ C.ME12D143/
Улаанбаатар хот 2014 он
Оршил
Энэхүү бие даалтын ажилд Хятадын соёл болон 13 р зууны үед монголчуудын
хятадыг эзлэн авсан тухай бөгөөд монголын Юань улсын соёлын талаар өгүүлэх
бөгөөд юань улсын үүсэл хөгжил, бичиг үсэг,боловсрол, утга зохиол, урлаг, болон
дүрслэх урлаг, уран баримал, уран барилга, шашин, шинжлэх ухаан, техник
технологи болон гар урлал,үйлдвэрлэл болон юань улсын соёлын ололт
амжилтууд дурдагдахаас гадна юань улсын бутрал мөхлын талаар дурдагдана.
13-р зуунд монголчууд Хятад орныг үе шатайгаар байлдан дагуулсан билээ. 1280
онд хятад орон бүхэлдээ эзлэгдэжээ. Монголчууд Хятадыг нийт орны хэмжээгээр
эзэгнэн ноёрхож байсан хугацаа нь 100 орчим жил бөгөөд Юань улс нь гурван
нийслэлтэй байсан нь Хархорум, Бээжин, Хайпин юм. 1 Их Юань улс ,
богиноор Юань улс нь 1271-1368 онд оршин тогтносон Хубилай хааны үүсгэн
байгуулсан Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн улс юм. 1259 онд Мөнх
хаан өөд болж, дүү Хубилай,Аригбөх нар хаан ширээний төлөө тэмцэлдэж,
Хубилайгийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ үеэс Монголчуудын хаант улсууд нь
тус тусдаа салах замдаа оржээ. Гэхдээ Юань улс нь Монголчуудын байгуулсан
бусад хаант улсуудаа (Зүчийн улс, Цагаадайн улс, Ил хаант улс) ерөнхийд нь нэр
төдий нэгтгэдэг байжээ. Хубилай 1271 онд нийслэлээ Дайду (одоогийнБээжин )
хотод шилжүүлж, улсын нэрийг "Их Юань улс" хэмээн өөрчилжээ. Хэдийгээр
монголчууд 70 гаруй жил хятадыг эзэгнэхдээ соёлын асар том ололт амжилтанд
хүрч байсан нь соёлын харилцаа идвэхтэй хөгжиж, гар үйлдвэрлэл, худалдаа, хот
суурингууд цэцэглэн хөгжиж байсан юм.
Бичиг үсэг боловсрол Юань улсын ард иргэд нь олон үндэстэнээс бүрддэг
байсан бөгөөд олон хэлтэй бөгөөд тэдний бичиг үсэг нь өөр өөр байсан бөгөөд энэ
олон хэл дундаас аль нэгийг нь илүү дээрд тавих нь яваандаа бусдын
дургүйцлийг хөдөлгөх, цаашилбал эзэнт гүрнийг бутаргах аюултай гэж хубилай
хаан үзэн бөгөөд бичг үсгийн талаар баримталсан бодолго, хэрэгжүүлсэн арга
хэмжээ нь түүний олон улс үндэстэний бичиг үсгийн талаар ямар байр сууртай
байсныг нь харуулдаг. Хубилай хятад бичиг үсгийн талаар бас өвөрмөц бодолго
барьж байв. Тэрээр хятад бичгийн мэргэд төлөв сонгодог бичгийн хэлээр бичиг
баримт үйлддэг байсныг болиулж энгийн ард иргэдийн дунд илүү тархасан байхуа
хэл хэрэглэхийг албадан шаардаж байв. Тэрээр хятадын сонгодог бичгийн хэлийг
хүлээн зөвшөөрвөл соёлын хувьд хятадад захирагдсан хэрэг болно. Гэж арга
хэмжээ авч байсан. Нөгөө талаар төрийн албанд ажилдаг монголчууд сурахад
дөхөм байсан. Юань улсын эхэн үед албан бичиг хэргийг голчлон монгол бичгээр
үйлдэж хятад руу орчуулахдаа нангиард ард олны өдөр тутмын байхуа хэлийг гол
болгосон нь хятадын уламжлалт сонгодог хэл бичиг , хэл соёлын нөлөөг
хязгаарлах үйлдэлтэй байсан. Нөгөө талаар худам монгол хэл бичгээр олон
үндэстэний нэр томъёо, авиаг тэмдэглэхэд туйлын бэрхшээлтэй байсан. Иймээс
аль нэг улс үндэстэний хэл бичгийг гол болгохгүй, олон хэлний авиаг оновчтой зөв
тэмдэглэж чадахуйц цоо шинэ, албан ёсны бичиг үсэг хэрэглэдэг болох нь зүйтэй
1 Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 тал 261
гэсний үндсэн дээр Хубилай хаан 1260 онд төвдийн Пагва ламыг улсын багшаар
өргөмжилж ‘’Гурван газрын номын хаан Пагва хутагт лам’’ цол хайрлаж , шинэ
бичиг үсэг зохиох зарилаг буулгажээ.2 Зарилгийг хүлээн авснаас хойш жиюаны 6
дугаар он буюу 1269 онд Пагва лам төвд, самгарди үсэг, монгол хэлний авиаг иш
үндэс болгож дөрвөлжин хэлбэртэй, 42 үсэгтэй, монгол бичгийн адил дээрээс
доош бичдэг нэгэн шинэ үсэг зохиосон нь хожим Пагваагийн дөрвөлжин бичиг
хэмээн дуурсагдах болсон. Ингээд шинэ үсгийг дэлгэрүүлэхийн тулд нийслэл
хотод албан ёсны сургууль байгуулж, монгол язгууртны хөвгүүд дүү нарт шинэ үсэг
зааж, мөн орон нутагт сургууль байгуулж авъяслаг хүүхдүүдийг сонгон авч шинэ
үсэг заадаг байсан. Цаашид уг бичгийг улам өргөн хэрэглэдэг болгох зорилгоор
сүм хийдийн өргөл, мөргөлийн бичиг, албан газруудын нэр хаяг, бусад ном
судруудыг дөрвөлжин бичгээр үйлдэх , мөн 1284 оноос орон нутугт яам,
байгуулгын нэр хаягийг дөрвөлжин бичгээр бичих, хишигтэн ба бичиг хэргийн
түшэмдэд уг бишгийг зуу хононгийн дотор сурах зарлаг буулгаж байсан. Хубилай
хаан монгол дөрвөлжин бичгийн дэлгэрүүлэх тал дээр тууштай зогсож, бүх
нийтээр хэрэглэх албан ёсны бичиг болгохоор мэрийж байсан байна. Мөн Юань
улсын үед дайны хөлд нэрвэгндсэн олон сургуулийг сэргээн засварлаж байснаас
гадна хааны ордонд гурван томоохон сургуул байгуулсан нь монгол хөвгүүдийн
сургууль, улсийн хөвгүүдийн сургууль, лалын шашинт үндэстэний хөвгүүдийн
сургууль гэж байгуулагдаж байсан. Хубилай хаан 1271 онд Юань гүрний нийслэлд
монгол хөвгүүдийн сургууль байгуулж монгол ба хятад түшмэл ,хишигтэний
хөвгүүд дүү нар голлон суралцдаг байсан. Бөгөөд Төмөр хаан /1294-1308/ 1304
оны хавар сурагчидын тоо гуч байсныг жар болгосон,Хайсан хаан 1309 онд
эчнээгээр сурдан сурагчдыг дөч болгосон, Аюурбалбад хаан 1315 онд нийт
сурагчдын тоог зуу болгосон бөгөөд тавь нь монгол, хорь нь өнгөт нүдтэн,гуч нь
хятадбайхаар тус тус тогтоож байжээ.3 Харин улсын хөвгүүдын сургуулийг 1287
онд байгуулж байсан энэ сургуульд элсүүлэх журамтай байсан бөгөөд хишигтэн,
гүрний долоодугаар зэргээс дээш түшимэдийн хөвгүүд, дүү нар сурах эрхтэй гэж
зааж байсан. Энэ сургууль анх 100 нь сурагчидтай байсан бөгөөд 50 нь монгол 50
нь өнгөт нүдтэн болон хятад байсан.Төмөр хаан 1306 онд сурагчдын тоог 200
болгосон улмаар яваандаа 300 болж байсан бөгөөд шалгалт нь их хатуу байсан.
Энэ сургуул нь хятад хэл хятадын уламжлалт гүн ухаан, төрийн хэргийн мэдлэг
тал дээр түлхүү анхарч сургалта явуулдаг байсан. Лалын шашинт үндэстэний
хөвгүүдийн сургууль энэ нь 1289 онд байгуулсан бөгөөд сургалтаа перс хэлээр
зааж явуулдаг байсан. Үнээс гадна монгол хаад ордондоо тусгай багш залж
өөрийн хөвгүүдийг эрдэм номд сургаж байв
Утга зохиол урлаг Монголын хаад дөрвөлжин бичгийг албан ёсны бичиг болгох
гэж оролдсон нь амжилт олоогүй. Харин үндэсний дүрс бичгийн уламжлалыг улам
боловсронгуй болгосон явдал Юань улсын хятадын утга зохиолын хөгжилд дөхөм
болсон байдаг. 14 р зууны үед авиа зүйн олон толь бичиг гарч дүрс бичгийн
уламжлалыг улам баяжуулсан. Хятадын утга зохиолд бараг мянган жил ийн турш
зонхилох төрөл зүйл болж байсан уянгын яруу найраг 13 р зуунаас жүжгийн зохиол,
үргэлжилсэн үгийн зохиолд байраа тавьж өгсөн. Хятадын Юань улсын утга
2Ё.Жанчив Дөрвөлжин бичгийн монгол дурсгал УБ 2002 тал 10
3 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 109
зохиолын амьдрал дахь хамгийн тод хуудас нь жүжгийн зохиол байсан. Зөвхөн энэ
үед 600 орчим жүжгийн зохиол бичигдсэн байдаг. Үүнээс манай үед 170 нь л
уламжлагдан ирсэн. Умарт хятадын яриан жүжэг тодорхой дөрвөн бүлэгт
хуваагдах бөгөөд бүлэг тус бүрд нь тохирсон хөг- эгшиглэгээ, шүлгийн холбоц
бүхий шүлгийн бодрол дуунтай байдсан. Бодрол дууг нэг л хүн дуулж бусад нь
ярианы хэлэнд ойролцоо хэлээр харилцан ярилцаж , эсвэл холбоо шүлгийг
аялгуулан уншина. Жүжгийн эхэнд болон бүлгүүдийн хооронд завсарлага гаргана.
Энэ нь хотын хүн амын өргөн олонд зориулагдсан байдаг байсан. Тухайн үед
хятад хүмүүс ядуу хэцүү амдарч байсан бөгөөд энэнийг шууд ил тод хэлэх
боломжгүй байсан бөгөөд өнөөгийн болж буй үйл явдлыг өнгөрсөн үед болж буй
мэтээр харуулах, түүхийн болон уран зөгнөлийн өгүүлэмж хэрэглэх явдал өргөн
дэлгэрсэн бөгөөд тэр нь орчин үеийн ач холбогдлоо алддаггүй байжээ.
Мөн Юань улсын жилүүдэд аман ярианд үндэслэсэн ардын ном хэмээх хэлбэр
дэлгэрсэн . ардын номын хуудас бүрийн дээд тал буюу гурваны нэгийг эзэлсэн
зуруг чимэглэлтэй байхнь цөөнгүй. Бичвэр ба дүрслэлийн тийм харьцаа нь агуйн
сүмийн хананд зурсан зургийн үзүүлэн ярьдаг буддын үлгэр домгоос эхтэй гэж
үздэг. Юань улсын үеийн яруу найргийн гол агуулга нь эх оронч сэдэвт,
монголчуудын байлдан дагуулалын аймшиг, хүмүүсийн ядуу зүдүү байдлыг
дүрслэн харуулахад чиглэгдэж байсан. Тухайн үеийн алдарт яруу найрагч Ван
Мень, уран зураач Ни Цзнаь нарын бүтээлд Юань улсын төгсөглийн самуун цаг
тусгалаа олсон байдаг.4 Юань улсын үед монголчуудын уламжлагдан ирсэн дэвсэх
бүжиг нь хэвээр байсан бөгөөд монголчууд өрнө, дорны дахины олон улс орныг
нэгтэгснээр олон үндэстэн угсаатны соёлын нөлөөг авч , өөрийн үндэсний
онцлогшинжтэй, баялаг агуулга,монгол бүжгийн урлаг цэцэглэн хөгжих нөхцөл
бүрджээ. Тахилгын ёслол, төрийн хуралдайн бүжиг, хааны ордны ёслолын бүжиг
гэхчлэнолон янзын бүжгийн төрлүүд байсан. Юань улсын хааны ордны дагинасын
бүжиг хосгүй сайханд тооцогдож байсан. Тогоонтөмөр хааны үед ТАан улсын
бүжгийн зарим зүйлийг монгол үндэсний бүжигтэй уяалдуулан уран хөдөлгөөнтэй
бүжиг бүжиглэдэг байжээ. Хааны ордонд “Цэргийн эрдмээр тогтоон бичгийн
эрдмээр илбэдэн засах нь” ,”Дотоодоо төвштгөн гадаадыг багцлах
бүжэг” ,”Эрдмийг эрхэмлэхүй бүжэг” ,”Гавъяаг тогтоох бүжиг зэрэголон арван бүжиг
хийдэг байжээ. Эдгээр бүжиг нь цэрэг ба иргэний гэсэн хоёр зүйлд хуваагдана.
Цэргийн бүжигт Ван ханыг дарсан нь,Тангуд ба Алтан улсыг мөхөөсөн нь, баруун
зүг дайлсан, Хэнаньм Наньжаог эзэлсэн гэхчлэн түүхэн үйл явдлыг харуулдаг
байжээ. Тэр үеийн монголчууд дуу хөгжим мандал бадарлыг илтгэсэн ихэд сүрлэг
хүнгэнэсэн аятай байжээ. Хубилай хаан 1260 онд төвлөн засах яамны мэдэлд
найрал хөгжим үүсгэн байгуулж, ард иргэдийн гар дээр байсан Алтан улсын
хөгжмийн зэмсгийг хураан авах, мөн шинээр хөгжмийн зэмсэг хийлгэх зарилаг
буулган Ван Юн гэгчид үүрэг өгч “Их бүрдлийн хөгжим”-ийг зохиолгосон
байна.1267 оноос дээдсийн сүмд анх удаа хүндтэглийн дуулал, найрын эгшиг
эгшиглүүлж, цэрэг иргэний хоёр зүйлийн бүжиг хийлгэдэг болжээ. 1275 онд дотоод
орны дуулалт бүжиг, “Дээд амгалан” гэх аялгуу, “Өлзий хутугийн аялгуу” зэрэг
бүтээлүүд гарав. 1284 онд төр улсын тахилгын хогжмийг зохиосон бол жилийн
дараа Хубилай хаан Их хөгжмийн яаманд зарлиг буулган аялгуут бүжиг зохиолгов.
4 Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 тал 263
Ийнхүү хааны ордны дуу бүжиг ихэд хөгжиж төгөлдөржив. Тэнгэр газар тахих,
дээдсийн сүмд мөргөл хийх, урьд хаадын дурсгалыг хүндэтгэж зул өргөх зэрэг
үйлдэлд нэг зүйлийн тогтоосон хөгжим тоголж, бүжиг хийлэг ёс тогтов. Их
хуралдай болоход яруу хөгжим эгшиглэдэг,найр хийхэд найрал хөгжим, эзэн хаан
мордоход монголын үндэсний хөгжим, эзэн хааны сүйхийн өмнө найрал болон их
хөгжим тус тус тоголдог байжээ.5 Найрал хөгжмийн оркестр 324 хөгжимчинтэй,
хөгжмийн зэмсгийн бүрдлийн хувьдих хөгжмийн хэнгэрэг,жагсаалтын
хэнгэрэг,модон цуур, луугийн бишгүүр, ятга гэх мэт олон зүйл байжээ. Юань улсын
үед үндэсний хөгжмийн зэмсгээс бүрдсэн найрал хөгжим үүсгэн байгуулсан явдал
монголчуудаас дэлхийн хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр юм.6 Мөн
Юань улс байгуулагдсанаас хойш монгол хаад хийгээд эзлэгдсэн улс орнуудийн
түүхийг бичихэд ихэд анхаарч эрдэмтэн түшмэл тусгайлан томилж уг ажлыг
хариуцуулсан нь 13р зуунд МНТ –оос гадна Рашид-ад-Дины “Судрын чуулган “ гэх
бүтээл гарсан. Юань улсын үеийн дүрслэх урлаг төдийлөн өөрийн онцлогтой
байж чадаагүй. Зураач урчууд гол төлөв Тан,Сүн улсын үеийн уран зургийг
хуулбарлан дууриаж зурж байсан. Сүн улсын уран зураг, хөгжмийн уламжлалыг
цааш хөгжүүлэхийг эрмэлзэж байсан хамгийн авъяслаг зураач бол Ни Цзань юм.
Хөрөг зургийн төрөл дотор өөрийнхөө уран сайхны илэрхийлэлээр сонирхол
татхуйц бүтээлүүд нь Юань улсын эзэн хаадыг дүрсэлсэн зургууд байдаг. Юань
улсын үеийн хаадын хөрөг бүтээгч бас нэгэн томоохон зураач гэвэл 1279-1300 оны
орчимд монгол хаадын ордноо ажиллаж байсан Лю Гуандаог нэрлэж болох юм.
Тэрээр умрын Сүн улсын зураачид Ли Чэн, Гуо Си нарын хэв маягаар бурхдын
болон байгалийн зураг зурахдаа гарамгай нэгэн байжээ. 1279 онд Юзун хааны
хөрөг зурах даалгавар авч байсан энэ зураач удалгүй Хааны хувцас хэрэглэлийн
албанд тусгай алба хашдаг болсон байна. “Хубилай хаан анд явж байгаа нь”
(“Юань шизу чули тү”) гэдэг зураг дээр хааныг өвлийн улиралд анд мордож
буйгаар харуулжээ. Түүн дээр, “Энэхүү зургийг 1280 онд Хааны хувцас
хэрэглэлийн албаны түшмэл Лю Гуандао хүндэтгэлтэйгээр бүтээв” гэсэн бичээс
бий Уран барилга, уран барималд энэтхэг ,төвдийн нөлөө маш их хүчтэй байсан.
Орон сууцны уран барилгад урьдын адил гурав дөрвөн павилонтой, эзэмшил
газриынх нь бол дөрвөлжин хэрмэн ханатай байгууламж зонхилж байлаа.
Шашин Хубилай хаан уламжлалт шашин шүтэлгийг аль болох өөрчлөөгүй хэвээр
байлгахыг хичээсэн бөгөөд будда ,лал, христ, бомбо, бөө гээд олон шашин
зэрэгцэн оршиж, шашний зан үйл , үйл ажилгаа явуулах орчинг бүрдүүлж өгсөн.
Энэ нь Хубилай хаан монголын уламжилалт бөөгийн шашинаа шүтэхийн зэрэгцээ
эзлэгдсэн улс орны шашнийг хамгаалж дэмжих нь улс төрийн хувьд ашиг тусаа
өгдөг гэсэн эхийнхээ сургаалыг алхам бүрдээ мөрдөж явсантай холбллтой. Юань
улсад янз бүрийн шашны сүм 1291 оны байдлаар 42318 байжээ.7
Монголын хаад өөр шашинд тэвчээртэй хандаж байсан хийгээд күнзийн сургаал
ноёрхогч үзэл суртлын статусаа алдаж явдал нь амьдарлыг ардчилахад дөхөм
болсон. 13 р зууны дунд үеэс буддын шашны хувилбар болсон ламын шашин
5 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 117
6 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 117
7 Ч.Далай Монголын түүх /1260-1388/. УБ 1992 тал 164
монголын хаадын албан ёсны шашин болжээ. энэ үед Пагба лам1270-1280 онд
Хубилайн багаар өргөмжлөгдсөн бол Пагбагийн хойд эхээс гарсан дүү
Ринчинжалсан 1276-1279 онд, Пагбагийн дүү Чагнадоржын хүү Дармабал 1281-
1286 онд, Пагбагийн шавь Иширинчин 1286-1291 онд хааны багшаар
өргөмжлөгдсөн байдаг. Хубилай хаан 1264 онд засаг төр ба буддын шашны лам
хувиргуудын харилцааг хянаж зохицуулах алба байгуулж Пагба ламаар
удирдуулсан. Төвдөд Пагбаг эсэргүүцсэн шашны өөр урсгал гарсан ч Хубилай
хаан цэрэг илгээж байдлыг хяналтандаа авсан дараа жил нь төвдийг хянан суух
сайд тавьсан. Пагба лам оюун ухааныг тэтгэгч Манзушир бурхантай Хубилайг
зүйрлэж , тэнгэрийн заяат хаан хэмээн олон түмэнд ухуулан суртаалчлах болжээ.
Хааны багш Юань улсын төрөөс тусгайлан бий болгосон албан тушаал юм. Харин
жирийн нүүдэлчин ард түмэн эртнээс уламжлалтай бөөгийн шашинаа
шүтэж ,түүний зан үйлээ хадгалсаар байв. Жишээ нь: жил бүр Хаанбалгасад
дөрвөн удөө бөөгийн тахилга үйлддэг, монгол бөө удган нар онгон шүтээнээ
дуудаж бөөлдөг, мөн жил бүрийн 6 сарын 24 нд Шанду хотод их тахилга үйлддэг,
9,12 дугаар сарын 26 –аас хойш шатаалганы сүмд тахилга үйлдэж олон бөө, удган
цугларан монгол хэлээр дуудлага дуудан бөөлдөг байжээ.8 Эзэн хааны өргөөнд
төвдийн хэрэг болон ламын шашны сүм хийдийн хэрэг эрхлэх газар ажиладдаг
байлаа. Юань улсын үед Күнзийн сургаалын голлох үүргийг сэргээгээгүй боловч
1315 онд түшимдүүдийг сонгон шалгаж авдаг систем тогтож, күнзийн үзэлтэй
төрийн дээд албан тушаалтныг бэлтгэх уурхай болсон Эх орны хөвгүүдийн
академи гэгч байгуулагдсан.9 Тухайн үед монголчуудын ивээл дэмжлэг хүлээсэн
мусальманы шашин улам бүр нэвтрэн орж ирсээр байлаа. Хятадын төв нутаг
болон юньанид мусальманчуудын анхны нэгдлүүд бий болж байлаа. Мөн анхны
христийн шүтлэгтэн гол төлөв Сири гаратлай несторийн сүсэгтнүүдийг ч таатай
хүлээн авчээ. Бас Юань улсын үед италын каталик шашин номлогчид ирж сүм
дуган барьж байв. Юань улсын мөхснөөс хойш хятадад христийн шүтлэгтэнүүд
үгүй болсон байдаг.
Шинжлэх ухаан , техник Юань улсын үед нэлээд бловсронгуй, хөлөөр
ажлуулдаг шинэ хувилбарийн нэхмэлийн суурь машин гарсан байна. Ус
дамжуулах хулсан хоолой, ус утгадаг шанага бүхий хүрдний тусламжтайгаар тариа
ногооний талбайг услах шинэ арга нэвтэрсний дээр зарим шинэ төрлийн таримлыг
тарьж ургуулах болжээ. Мөн хүмүүс ахуйн амьдралд монгол хувцасны зарим
элемэнт, эмээл, утсан хөгжим нэвтэрч байсан юм. 14р зууны 40-өөд онд гурван
шинэ улсын түүхийг бичжээ. Мөн Юаньулсын үед гар урлал үйлдвэр эрчимтэй
хөгжиж байсан бөгөөд 1275 онд л гэхэд арав гаруй түмэн гар урчуудыг элсүүлэн
үйлдвэрлэл эрхлүүлж байв. Улсын хэмжээнд 310 гаруй том жижиг гар
үйлдвэрлэлийн товчоо байснаас дал гаруй нь том хэмжээний үйлдвэрийн газар
байв. Мөн алт,мөнгө, сувд, хаш, мөнгөн ус, төмөр тугалга, цагаан тугалга, шунх
хужир,шүү зэрэг хорь гаруй төрлийн ашигт малтмалыг нээн ашиглаж байсан
бөгөөд Юань улсын ноёд язгууртанууд алт,мөнгөн эдлэлийг өргөнөөр хэрэглэдэг
байжээ. Үүний илрэл нь археологийн олдвороос үзэхэд Юань улсын үеийн
булшнаас алт мөнгөн эдлэл хэрэгсэл их хэмжээний олдож байгаа. Мөн төрөрлөг
8 Ч.Далай Монголын түүх /1260-1388/. УБ 1992 тал 166
9 Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 тал 262
боловсруулах үйлдвэр сайжирч үүнийг даган зэвсгийн үйлдвэрт нэлээд ахиц
гарсан нь төмөр цагирагт хуяг,эвхэдэг бамбай,ган дуулга, галт буу, их буу зэрэг зэр
зэвсэг шинээр бүтээж байлаа. Мөн давсны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан.
Юань улсын үедс цаасны үйлдвэрлэл орон даяар хөгжсөн бөгөөд тухайн үед хулс,
олс, тэнс, тутрганы иш, буудайн иш, модны холтос зэрэг түүхий эдээр цаас
үйлдвэрлэж байжээ. Бөгөөд цаасан мөнгийг үйлдвэрлэж худалаанд хэрэглэж
байсан. Бас Юань улсын үед хөвөн тарьмал ба хөвөн нэхмэл шинээр бий болж
сунцзян хөвөн нэхэмлийн ажлыг эрхэлсэн өрх 1000 гаруй байж, тэдний
бүтээгдэхүүн нь хол ойрд нэлээн алдаршсан. Юань улсын үед хятадын ваар
шаазан үйлдвэрлэл өндөр хөгжиж , хүрээ хэмжээ нь өргөжив. Юань улсын үед
үйлдвэрлэсэн хөх цэцэгтэй шаазан нь хэлбэр загвар, хээ угалз,хийц маяг аль ч
талаараа өмнөх сүн улсын үеээс хол давж улс даяар борлогдож байсан түүхтэй.
Мөн Юань улсад архи дарсны үйлдвэр ч бас нэлээд хөгжсөн тухайн үед сацал
тахилга өргөх, найр наадам хийх,суурин залгамжлах ёслол зэрэг зан үйл
үйлдэхдээ их хэмжээний архи дарс хэрэглэдэг байжээ. Монголчууд эрт дээр үеэс
эхлэн сүү цагаа исгэж айраг, шимийн архи нэрдэг,13 р зууны үед Дундад Азиас
үзэмжимсний архи оруулж ирсэн. Түүнийг үйлдвэрлэх арга технологи эзэмшсэн юм.
Үүнээс гадна 1297 онд Өлзийтөмөр хаан Хархорумд ван,вантан зөвхөн өөрсдөө
архи нэрж уугтан харин худалдаалж болохгүй гэж байсан байдаг. Мөн усан онгоц
үйлдвэрлэх мэргэжил Хятад оронд эртнээс хөгжиж иржээ. Сүн улсын үед 67 метр
орчим урт усан онгоц үйлдвэрлэж байсан бөгөөд хамгийн том нь 120 метр байсан.
Юань улсын үед усан онгоцны үйлдвэрлэлийн тоо хэмжээ, яс чанарт нэлээд
өөрчлөлөт гарсан. Тухайн үед Ханчжоу, Цюанчжоу, Гуанчжоу зэрэг газарт усан
онгоц үйлдвэрлэх төв байсанбөгөөд эдгээр газруудад усан онгоцыг их хэмжээгээр
үйлдвэрлэх болсон бөгөөд Юань улсын хэмжээнд 424 усан өртөө байсан бөгөөд
6000 гаруй усан онгоцтой байсан нь далайн тээвэр худалдаа арилжаа наймаа усан
боомтоор домжин бас явагдаж байсан бөгөөд Юань улсын үед усан онгоцны
үйлдвэрлэл хөгжүүлсэн нь япон руу дайн хийхэд бараг зориулагдаж байсан гэмээр
тэхдээ тэр дайн нь төдийлөн амжилт олдоггүй байсан.
Монголчууд уламжлалт зурхайн ухаан буюу одот ертөнцийн шүтэн барилдлгыг
судлах ухааны хөгжилд Юань улсын үе онцгой үүрэг гүйцэтгэж, дорно өрнийн
шилдэг эрдэмтэдийн оролцоотойгоор одон орон судлал,тоо бодолго, газарзүйн
ухаан давшингүй хөгжсөн байна. Хубилай хааны зарилгаар Хаанбалгас хотноо
Европ, Араб, Персийн нэрд гарсан матемтикч, одон оронч, зурхайч эрдэмтэн
мэргэд хүрэлцэн ирж тухайн үедээ хамгийн боловсронгуй багаж хэрэгсэлийн
тусламжтайгаар шинжилгээ судалгаа хийдэг байсан бөгөөд жишээ нь: Ала-ад Дин,
Ихэдэр, Шамс, зэрэг математикч, одон оронч,газарзүйчид, мөн хятадын ангаах
ухааны эрдэмтэн Жү Ли, Ли Као, Жү жэньхэн,математикч Ли Жи, одон орон
судлаач, газарүйч Гүо Шоузин, Жү Сынбэн, Ли Зэмин зэрэг тухайн үеийнхээ
шинжлжх ухааны хөгжил, шинэ мэдлэг бий болгох үйл хэрэгт асар их амжилт
гаргасан хүмүүс Юань улсад ажлаж байжээ.10 Монголчуудын ноёрхол баруун ,зүүн,
өмнө тийш өргөжин тэлж газагзүйн нээлтүүд хийхийн хэрээр газарзүйн нээлт
хийхийн хэрээр газарзүйн ухаан шинэ түлхэц авчээ. Одон оронч, газарзүйч
Жамаль-ад-Дин 1267 онд Хубилай хаанд өөрийн хийсэн дэлхийн гадаргуйн
10 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 120
бөмбөрцөг ба зургаан янзын одон орны багаж өгчээ. Уг бөмбөрцөгт дэлхийн усан
гадаргуу хуурай газрын харьцааг 30х70 хэмжээтэй нь туйлын нарийвчлалтай
байжээ. Учир нь өнөө үеийн харцаа 29.2х70.8 юм. Мөн Жү Сыбэн гэдэг эрдэмтэн
Юань улсын үед өөрийн биеэр өргөн уудам газар нутгаар аялал хийж , мөн
газарзүйн сэдэвт ном бүтээлүүдийг судлан үзсэний үр дүнд 1311-1320 онд хятад
ба зэргэлдээх улс орнуудын газрын зургийг хийсэн. Юань улсын үеийн шинжлэх
ухааны хамгийн том нээлт нь цаг тооны бичиг буюу календарьюм. Го Шоузин
/1231-1316/ гэдэг эрдэмтэн 1280-1281 онд хятадын уламжлалт цаг тоололын арга
болон арабын цаг тооллын аргыг харьцуулан судлаад “Шоу Шүли” буюу “Цаг
улирлын хуанли” хэмээх алдарт бүтээлээ туурвиж Хубилай хаанд танилцуулсан
байдаг. Тэрээр цаг тооны бичигт жилийн үргэлжлэх хугацааг 365.2425 хоног гэж
тогтоожээ. Өнөөдрийн одон орон судлаачид энэ тооцоог 365.2422 гэж тогтоосон нь
ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрөө байна.11 Энэ нь 300 жилийн дараа
гарсан бөгөөд одоо бидний хэрэглэж байгаа григорийн цаг тооны бичигтэй тохирч
байдаг. Тиинхүү монголчууд хятад орныг байлдан дагуулсан үеийн хятад
хүмүүсийн хувьд гадаадын дарлалд байсан гэрэг гэгээгүй харанхуй үе байсан
мэтээр төсөөлж бас болохгүй бөгөөд энэ үед соёлын ололт арвин цаг үе байсан.
Хубилайгаас Тогоонтөмөр хаан хvртэл нийт 11 их хаан Монголын Юан улсын
төрийг захиран суув. Тогоонтөмөрийн vед Хятад орны нийгэм улс төрийн байдал
туйлын хvнд болсон байжээ. Тvvний дээр Монголын эрх баригчид эрх мэдлийн
төлөө тэмцэлдэж дотроо хагаралтай байсан нь төрийн хvчирхэг байдал, хяналтыг
сулруулав. Vvнээс vvдэн нутгийн ноёд тvшмэдvvд дур мэдэн алба татварын
хэмжээг vлэмж нэмэгдvvлсэн нь ард тvмний аж байдлыг хvндрvvлсний дээр
байгалийн гамшиг нэрвэж хэд хэдэн удаа томоохон өлсгөлөн болж олон хvн
өлбөрөн vхжээ.
Энэ бvхэн нь улс орны дотоодод тогтворгvй байдлыг бий болгов.
1337 онд Хятадад Монголын дарлалыг эсэргvvцсэн бослого гарч, эрч хvчээ авч
байв. Босогчид улаан алчуураар толгойгоо боосноос тvvхэнд "Улаан алчууртны
бослого" хэмээн алдаршжээ. Босогчид Өмнөд Хятадыг Монголын захиргаанаас
чөлөөлж, улмаар 1368 онд нийслэл Ханбалиг хотыг эзлэн авчээ. Тогоонтөмөр хаан
ойр дотныхоо хvмvvсийг хагас дутуу авч бvслэлтээс зугатан гарчээ. Тийнхvv 1368
онд Хятад дахь Монголын ноёрхол эцэс болж олон улс, угсаатныг нэгтгэсэн
Монголын Юан улс мөхөж Хятадын Мин улс (1368-1644)байгуулагджээ.
11 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 121
Дүгнэлт
Энэхүү бие даалтын ажилд 1260-1380 оны хятадын соёл болон монголчуудын
байлдан дагуулалын үеийн соёлын амьдрал ямар байсан гэхээр тухайн еүд
хятадууд монголчуудын дарлалд байлдан дагуулалын улмаас соёлын хөгжил
зогсонго байдалд байсан мэт санагддагч Юань улсын үед соёлын ололт амжилт
арвин шинэ бүтээл шинэлэг санаа шинэ түүх бичигдэж байсан он цаг бал Юань
улсын үе юм. Монголын Юань гүрны анхны хаан Хубилай монголын нүүдлийн соёл
Хятадын суурийн соёл хоёрыг хамтад нь нэгэн улсын захиргаан дор хөгжүүлж
байсан бөгөөд нэг улс хоёр өөр соёл иргэншилтэй байна гэдэг бол хэцүү бөгөөд
монголын Юань гүрний үед соёлын акультурац явагдаж байсан. Монголчууд
нүүдлын мал аж ахуй гооллож эрхлэдэг бөгөөд нүүдэлчин соёлтой ард түмэн
харин Хятадууд бол суурин соёл иргэншилтэй агаад голлон газар тариалан
эрхлэдэг ард түмэн байсан бөгөөд энэ хоёр соёл нь нэгэн зэрэг оршихын зэрэгцээ
Хубилай хааны үед соёлын хөгжил нь дээд шатандаа хүрч харин Тогоонтөмөр
хааны үед тариачин ардын бослого гарснаар монголын юань улсын соёл нуран
унасан бөгөөд 1381 оноос эхлэх Хятадын Мин улсын байгуулагдсан.
Ашигласан материал
Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998
Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006
Ч.Далай Монголын түүх /1260-1388/. УБ 1992
Ё.Жанчив Дөрвөлжин бичгийн монгол дурсгал УБ 2002
www.google.mn Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас Их Юань улс
Нэмэлт материал
Юань улсын тухайн үеийн газрын зураг
Юань улсын анхны хаан хубилайн хөрөг
Юань улсын хаад
1271—1368
Хааны нэр Цол
Амьдарсан
жилүүд
Хаанчилсан
жилүүд
Хятад оны
цол
Хятад
сүмийн
цол
Хубилай Сэцэн хаан 1215-1294 1271-1294
Чжунтун
(1260-1264)
Чжиюань
(1264-1294)
Шизу
Төмөр Өлзийт хаан 1265-1307 1294-1307
Юаньчжэнь
(1295-1297)
Дадэ (1297-
1307)
Чэнзун
Хайсан Хүлэг хаан 1281-1311 1307-1311
Чжида
(1308-1311)
Узун
Аюурбарбад Буянт хаан 1285-1320 1311-1320
Хуанцин
(1311-1316)
Янь Ю(1316-
1320)
Рэньзун
Шадбал Гэгээн хаан 1303-1323 1320-1323
Чжичжи
(1320-1323)
Инзун
Есөнтөмөр 1276-1328 1323-1328
Тай Дин
(1323-1328)
Тяньли
(1328)
Тай Дин
Ди
Ашидхэв 1320-1328 1328
Тянь Шүнь
(1328)
Тянь
Шүнь Ди
Хүслэн Хутагт хаан 1300-1329 1329
Чжи Шүнь
(1329)
Минзун
Төвтөмөр Заяат хаан 1304-1332
1328-1329,
1329-1332
Тянь Ли
(1328-1329)
Чжи Шүнь
(1329-1332)
Вэньзун
1271—1368
Хааны нэр Цол
Амьдарсан
жилүүд
Хаанчилсан
жилүүд
Хятад оны
цол
Хятад
сүмийн
цол
Ринчинбал
Эрдэнэцогт
хаан
1326-1332 1332 байхгүй Нинзун
Тогоонтөмөр
хаан
Ухаант хаан 1320-1370 1333-1368
Юань Тун
(1333-1335)
Чжи Юань
(1335-1340)
Чжи Чжэн
(1340-1368)
Чжи Юань
Шүнь Ди

Más contenido relacionado

La actualidad más candente

Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улсNyamka Nmk
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улсMarsel Sse
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxEnkh Tseba
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг gbd01
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаbadmaa2013
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5Sainbuyn Baagii
 

La actualidad más candente (20)

Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улс
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улс
 
Logic
LogicLogic
Logic
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 

Destacado

Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.tolya_08
 
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэлБүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэлTsengelmaaa
 
монголын түүх,ёс заншил соёл
монголын түүх,ёс заншил соёлмонголын түүх,ёс заншил соёл
монголын түүх,ёс заншил соёлН. Төгөлдөр Шдэ
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
P ii lekts-2 b-s-l hvvl
P ii lekts-2 b-s-l hvvlP ii lekts-2 b-s-l hvvl
P ii lekts-2 b-s-l hvvludwal555 bhus
 
стресс
стрессстресс
стрессtuya0507
 
P ii lekts-1 soronzon oron
P ii lekts-1 soronzon oronP ii lekts-1 soronzon oron
P ii lekts-1 soronzon oronudwal555 bhus
 
Tsahim hicheel 4
Tsahim hicheel 4Tsahim hicheel 4
Tsahim hicheel 4batgerel79
 

Destacado (20)

агаарын масс өгүүлэл
агаарын масс өгүүлэлагаарын масс өгүүлэл
агаарын масс өгүүлэл
 
Шувууны томуу
Шувууны томууШувууны томуу
Шувууны томуу
 
12 porphyry
12 porphyry12 porphyry
12 porphyry
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
франц улс
франц улсфранц улс
франц улс
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
Khuden
KhudenKhuden
Khuden
 
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэлБүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
 
Report2013 2016
Report2013 2016Report2013 2016
Report2013 2016
 
монголын түүх,ёс заншил соёл
монголын түүх,ёс заншил соёлмонголын түүх,ёс заншил соёл
монголын түүх,ёс заншил соёл
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
линз
линзлинз
линз
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
P ii lekts-2 b-s-l hvvl
P ii lekts-2 b-s-l hvvlP ii lekts-2 b-s-l hvvl
P ii lekts-2 b-s-l hvvl
 
Hunnu
HunnuHunnu
Hunnu
 
стресс
стрессстресс
стресс
 
P ii lekts-1 soronzon oron
P ii lekts-1 soronzon oronP ii lekts-1 soronzon oron
P ii lekts-1 soronzon oron
 
сэтгэл түгшил
сэтгэл түгшилсэтгэл түгшил
сэтгэл түгшил
 
Tsahim hicheel 4
Tsahim hicheel 4Tsahim hicheel 4
Tsahim hicheel 4
 
Ph lekts-3
Ph lekts-3Ph lekts-3
Ph lekts-3
 

Similar a юань улсын соёл

: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанNational University Of Mongolia
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлагCEO ZOL
 
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUuganbayar Uuganaa
 
Tuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyTuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyduya0809
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гаралAriuntulga Byambadorj
 
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕМонголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕNational University Of Mongolia
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’sainaa88
 
Monggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMonggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMongol Times
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдSainbuyn Baagii
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6Sainbuyn Baagii
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
монголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхмонголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхTemka Temuujin
 

Similar a юань улсын соёл (20)

: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
1235456
12354561235456
1235456
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
History
HistoryHistory
History
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
 
Tuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyTuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedley
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
Lecture 1 a
Lecture 1 aLecture 1 a
Lecture 1 a
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал
 
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕМонголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtserenMongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
 
Monggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMonggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toli
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүд
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
монголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхмонголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүх
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 

Más de Бат-Эрдэнэ Х. (7)

Xakep(eldew.miniih.com)
Xakep(eldew.miniih.com)Xakep(eldew.miniih.com)
Xakep(eldew.miniih.com)
 
Autocad hicheel 0002
Autocad hicheel 0002Autocad hicheel 0002
Autocad hicheel 0002
 
Autocad hicheel 0001
Autocad hicheel 0001Autocad hicheel 0001
Autocad hicheel 0001
 
Uvs
UvsUvs
Uvs
 
My home town
My home townMy home town
My home town
 
Omar
OmarOmar
Omar
 
мөнгө элемент
мөнгө элементмөнгө элемент
мөнгө элемент
 

юань улсын соёл

  • 1. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Гоелоги газрын тосны сургууль 2-6 Сэдэв: ...................Юань улсын соёл Шалгасан: ........................................../Б.Мөнхнасан/ Гүйцэтгэсэн: ................................... /Х.Бат-Эрдэнэ/ / C.ME12D143/ Улаанбаатар хот 2014 он
  • 2. Оршил Энэхүү бие даалтын ажилд Хятадын соёл болон 13 р зууны үед монголчуудын хятадыг эзлэн авсан тухай бөгөөд монголын Юань улсын соёлын талаар өгүүлэх бөгөөд юань улсын үүсэл хөгжил, бичиг үсэг,боловсрол, утга зохиол, урлаг, болон дүрслэх урлаг, уран баримал, уран барилга, шашин, шинжлэх ухаан, техник технологи болон гар урлал,үйлдвэрлэл болон юань улсын соёлын ололт амжилтууд дурдагдахаас гадна юань улсын бутрал мөхлын талаар дурдагдана. 13-р зуунд монголчууд Хятад орныг үе шатайгаар байлдан дагуулсан билээ. 1280 онд хятад орон бүхэлдээ эзлэгдэжээ. Монголчууд Хятадыг нийт орны хэмжээгээр эзэгнэн ноёрхож байсан хугацаа нь 100 орчим жил бөгөөд Юань улс нь гурван нийслэлтэй байсан нь Хархорум, Бээжин, Хайпин юм. 1 Их Юань улс , богиноор Юань улс нь 1271-1368 онд оршин тогтносон Хубилай хааны үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн улс юм. 1259 онд Мөнх хаан өөд болж, дүү Хубилай,Аригбөх нар хаан ширээний төлөө тэмцэлдэж, Хубилайгийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ үеэс Монголчуудын хаант улсууд нь тус тусдаа салах замдаа оржээ. Гэхдээ Юань улс нь Монголчуудын байгуулсан бусад хаант улсуудаа (Зүчийн улс, Цагаадайн улс, Ил хаант улс) ерөнхийд нь нэр төдий нэгтгэдэг байжээ. Хубилай 1271 онд нийслэлээ Дайду (одоогийнБээжин ) хотод шилжүүлж, улсын нэрийг "Их Юань улс" хэмээн өөрчилжээ. Хэдийгээр монголчууд 70 гаруй жил хятадыг эзэгнэхдээ соёлын асар том ололт амжилтанд хүрч байсан нь соёлын харилцаа идвэхтэй хөгжиж, гар үйлдвэрлэл, худалдаа, хот суурингууд цэцэглэн хөгжиж байсан юм. Бичиг үсэг боловсрол Юань улсын ард иргэд нь олон үндэстэнээс бүрддэг байсан бөгөөд олон хэлтэй бөгөөд тэдний бичиг үсэг нь өөр өөр байсан бөгөөд энэ олон хэл дундаас аль нэгийг нь илүү дээрд тавих нь яваандаа бусдын дургүйцлийг хөдөлгөх, цаашилбал эзэнт гүрнийг бутаргах аюултай гэж хубилай хаан үзэн бөгөөд бичг үсгийн талаар баримталсан бодолго, хэрэгжүүлсэн арга хэмжээ нь түүний олон улс үндэстэний бичиг үсгийн талаар ямар байр сууртай байсныг нь харуулдаг. Хубилай хятад бичиг үсгийн талаар бас өвөрмөц бодолго барьж байв. Тэрээр хятад бичгийн мэргэд төлөв сонгодог бичгийн хэлээр бичиг баримт үйлддэг байсныг болиулж энгийн ард иргэдийн дунд илүү тархасан байхуа хэл хэрэглэхийг албадан шаардаж байв. Тэрээр хятадын сонгодог бичгийн хэлийг хүлээн зөвшөөрвөл соёлын хувьд хятадад захирагдсан хэрэг болно. Гэж арга хэмжээ авч байсан. Нөгөө талаар төрийн албанд ажилдаг монголчууд сурахад дөхөм байсан. Юань улсын эхэн үед албан бичиг хэргийг голчлон монгол бичгээр үйлдэж хятад руу орчуулахдаа нангиард ард олны өдөр тутмын байхуа хэлийг гол болгосон нь хятадын уламжлалт сонгодог хэл бичиг , хэл соёлын нөлөөг хязгаарлах үйлдэлтэй байсан. Нөгөө талаар худам монгол хэл бичгээр олон үндэстэний нэр томъёо, авиаг тэмдэглэхэд туйлын бэрхшээлтэй байсан. Иймээс аль нэг улс үндэстэний хэл бичгийг гол болгохгүй, олон хэлний авиаг оновчтой зөв тэмдэглэж чадахуйц цоо шинэ, албан ёсны бичиг үсэг хэрэглэдэг болох нь зүйтэй 1 Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 тал 261
  • 3. гэсний үндсэн дээр Хубилай хаан 1260 онд төвдийн Пагва ламыг улсын багшаар өргөмжилж ‘’Гурван газрын номын хаан Пагва хутагт лам’’ цол хайрлаж , шинэ бичиг үсэг зохиох зарилаг буулгажээ.2 Зарилгийг хүлээн авснаас хойш жиюаны 6 дугаар он буюу 1269 онд Пагва лам төвд, самгарди үсэг, монгол хэлний авиаг иш үндэс болгож дөрвөлжин хэлбэртэй, 42 үсэгтэй, монгол бичгийн адил дээрээс доош бичдэг нэгэн шинэ үсэг зохиосон нь хожим Пагваагийн дөрвөлжин бичиг хэмээн дуурсагдах болсон. Ингээд шинэ үсгийг дэлгэрүүлэхийн тулд нийслэл хотод албан ёсны сургууль байгуулж, монгол язгууртны хөвгүүд дүү нарт шинэ үсэг зааж, мөн орон нутагт сургууль байгуулж авъяслаг хүүхдүүдийг сонгон авч шинэ үсэг заадаг байсан. Цаашид уг бичгийг улам өргөн хэрэглэдэг болгох зорилгоор сүм хийдийн өргөл, мөргөлийн бичиг, албан газруудын нэр хаяг, бусад ном судруудыг дөрвөлжин бичгээр үйлдэх , мөн 1284 оноос орон нутугт яам, байгуулгын нэр хаягийг дөрвөлжин бичгээр бичих, хишигтэн ба бичиг хэргийн түшэмдэд уг бишгийг зуу хононгийн дотор сурах зарлаг буулгаж байсан. Хубилай хаан монгол дөрвөлжин бичгийн дэлгэрүүлэх тал дээр тууштай зогсож, бүх нийтээр хэрэглэх албан ёсны бичиг болгохоор мэрийж байсан байна. Мөн Юань улсын үед дайны хөлд нэрвэгндсэн олон сургуулийг сэргээн засварлаж байснаас гадна хааны ордонд гурван томоохон сургуул байгуулсан нь монгол хөвгүүдийн сургууль, улсийн хөвгүүдийн сургууль, лалын шашинт үндэстэний хөвгүүдийн сургууль гэж байгуулагдаж байсан. Хубилай хаан 1271 онд Юань гүрний нийслэлд монгол хөвгүүдийн сургууль байгуулж монгол ба хятад түшмэл ,хишигтэний хөвгүүд дүү нар голлон суралцдаг байсан. Бөгөөд Төмөр хаан /1294-1308/ 1304 оны хавар сурагчидын тоо гуч байсныг жар болгосон,Хайсан хаан 1309 онд эчнээгээр сурдан сурагчдыг дөч болгосон, Аюурбалбад хаан 1315 онд нийт сурагчдын тоог зуу болгосон бөгөөд тавь нь монгол, хорь нь өнгөт нүдтэн,гуч нь хятадбайхаар тус тус тогтоож байжээ.3 Харин улсын хөвгүүдын сургуулийг 1287 онд байгуулж байсан энэ сургуульд элсүүлэх журамтай байсан бөгөөд хишигтэн, гүрний долоодугаар зэргээс дээш түшимэдийн хөвгүүд, дүү нар сурах эрхтэй гэж зааж байсан. Энэ сургууль анх 100 нь сурагчидтай байсан бөгөөд 50 нь монгол 50 нь өнгөт нүдтэн болон хятад байсан.Төмөр хаан 1306 онд сурагчдын тоог 200 болгосон улмаар яваандаа 300 болж байсан бөгөөд шалгалт нь их хатуу байсан. Энэ сургуул нь хятад хэл хятадын уламжлалт гүн ухаан, төрийн хэргийн мэдлэг тал дээр түлхүү анхарч сургалта явуулдаг байсан. Лалын шашинт үндэстэний хөвгүүдийн сургууль энэ нь 1289 онд байгуулсан бөгөөд сургалтаа перс хэлээр зааж явуулдаг байсан. Үнээс гадна монгол хаад ордондоо тусгай багш залж өөрийн хөвгүүдийг эрдэм номд сургаж байв Утга зохиол урлаг Монголын хаад дөрвөлжин бичгийг албан ёсны бичиг болгох гэж оролдсон нь амжилт олоогүй. Харин үндэсний дүрс бичгийн уламжлалыг улам боловсронгуй болгосон явдал Юань улсын хятадын утга зохиолын хөгжилд дөхөм болсон байдаг. 14 р зууны үед авиа зүйн олон толь бичиг гарч дүрс бичгийн уламжлалыг улам баяжуулсан. Хятадын утга зохиолд бараг мянган жил ийн турш зонхилох төрөл зүйл болж байсан уянгын яруу найраг 13 р зуунаас жүжгийн зохиол, үргэлжилсэн үгийн зохиолд байраа тавьж өгсөн. Хятадын Юань улсын утга 2Ё.Жанчив Дөрвөлжин бичгийн монгол дурсгал УБ 2002 тал 10 3 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 109
  • 4. зохиолын амьдрал дахь хамгийн тод хуудас нь жүжгийн зохиол байсан. Зөвхөн энэ үед 600 орчим жүжгийн зохиол бичигдсэн байдаг. Үүнээс манай үед 170 нь л уламжлагдан ирсэн. Умарт хятадын яриан жүжэг тодорхой дөрвөн бүлэгт хуваагдах бөгөөд бүлэг тус бүрд нь тохирсон хөг- эгшиглэгээ, шүлгийн холбоц бүхий шүлгийн бодрол дуунтай байдсан. Бодрол дууг нэг л хүн дуулж бусад нь ярианы хэлэнд ойролцоо хэлээр харилцан ярилцаж , эсвэл холбоо шүлгийг аялгуулан уншина. Жүжгийн эхэнд болон бүлгүүдийн хооронд завсарлага гаргана. Энэ нь хотын хүн амын өргөн олонд зориулагдсан байдаг байсан. Тухайн үед хятад хүмүүс ядуу хэцүү амдарч байсан бөгөөд энэнийг шууд ил тод хэлэх боломжгүй байсан бөгөөд өнөөгийн болж буй үйл явдлыг өнгөрсөн үед болж буй мэтээр харуулах, түүхийн болон уран зөгнөлийн өгүүлэмж хэрэглэх явдал өргөн дэлгэрсэн бөгөөд тэр нь орчин үеийн ач холбогдлоо алддаггүй байжээ. Мөн Юань улсын жилүүдэд аман ярианд үндэслэсэн ардын ном хэмээх хэлбэр дэлгэрсэн . ардын номын хуудас бүрийн дээд тал буюу гурваны нэгийг эзэлсэн зуруг чимэглэлтэй байхнь цөөнгүй. Бичвэр ба дүрслэлийн тийм харьцаа нь агуйн сүмийн хананд зурсан зургийн үзүүлэн ярьдаг буддын үлгэр домгоос эхтэй гэж үздэг. Юань улсын үеийн яруу найргийн гол агуулга нь эх оронч сэдэвт, монголчуудын байлдан дагуулалын аймшиг, хүмүүсийн ядуу зүдүү байдлыг дүрслэн харуулахад чиглэгдэж байсан. Тухайн үеийн алдарт яруу найрагч Ван Мень, уран зураач Ни Цзнаь нарын бүтээлд Юань улсын төгсөглийн самуун цаг тусгалаа олсон байдаг.4 Юань улсын үед монголчуудын уламжлагдан ирсэн дэвсэх бүжиг нь хэвээр байсан бөгөөд монголчууд өрнө, дорны дахины олон улс орныг нэгтэгснээр олон үндэстэн угсаатны соёлын нөлөөг авч , өөрийн үндэсний онцлогшинжтэй, баялаг агуулга,монгол бүжгийн урлаг цэцэглэн хөгжих нөхцөл бүрджээ. Тахилгын ёслол, төрийн хуралдайн бүжиг, хааны ордны ёслолын бүжиг гэхчлэнолон янзын бүжгийн төрлүүд байсан. Юань улсын хааны ордны дагинасын бүжиг хосгүй сайханд тооцогдож байсан. Тогоонтөмөр хааны үед ТАан улсын бүжгийн зарим зүйлийг монгол үндэсний бүжигтэй уяалдуулан уран хөдөлгөөнтэй бүжиг бүжиглэдэг байжээ. Хааны ордонд “Цэргийн эрдмээр тогтоон бичгийн эрдмээр илбэдэн засах нь” ,”Дотоодоо төвштгөн гадаадыг багцлах бүжэг” ,”Эрдмийг эрхэмлэхүй бүжэг” ,”Гавъяаг тогтоох бүжиг зэрэголон арван бүжиг хийдэг байжээ. Эдгээр бүжиг нь цэрэг ба иргэний гэсэн хоёр зүйлд хуваагдана. Цэргийн бүжигт Ван ханыг дарсан нь,Тангуд ба Алтан улсыг мөхөөсөн нь, баруун зүг дайлсан, Хэнаньм Наньжаог эзэлсэн гэхчлэн түүхэн үйл явдлыг харуулдаг байжээ. Тэр үеийн монголчууд дуу хөгжим мандал бадарлыг илтгэсэн ихэд сүрлэг хүнгэнэсэн аятай байжээ. Хубилай хаан 1260 онд төвлөн засах яамны мэдэлд найрал хөгжим үүсгэн байгуулж, ард иргэдийн гар дээр байсан Алтан улсын хөгжмийн зэмсгийг хураан авах, мөн шинээр хөгжмийн зэмсэг хийлгэх зарилаг буулган Ван Юн гэгчид үүрэг өгч “Их бүрдлийн хөгжим”-ийг зохиолгосон байна.1267 оноос дээдсийн сүмд анх удаа хүндтэглийн дуулал, найрын эгшиг эгшиглүүлж, цэрэг иргэний хоёр зүйлийн бүжиг хийлгэдэг болжээ. 1275 онд дотоод орны дуулалт бүжиг, “Дээд амгалан” гэх аялгуу, “Өлзий хутугийн аялгуу” зэрэг бүтээлүүд гарав. 1284 онд төр улсын тахилгын хогжмийг зохиосон бол жилийн дараа Хубилай хаан Их хөгжмийн яаманд зарлиг буулган аялгуут бүжиг зохиолгов. 4 Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 тал 263
  • 5. Ийнхүү хааны ордны дуу бүжиг ихэд хөгжиж төгөлдөржив. Тэнгэр газар тахих, дээдсийн сүмд мөргөл хийх, урьд хаадын дурсгалыг хүндэтгэж зул өргөх зэрэг үйлдэлд нэг зүйлийн тогтоосон хөгжим тоголж, бүжиг хийлэг ёс тогтов. Их хуралдай болоход яруу хөгжим эгшиглэдэг,найр хийхэд найрал хөгжим, эзэн хаан мордоход монголын үндэсний хөгжим, эзэн хааны сүйхийн өмнө найрал болон их хөгжим тус тус тоголдог байжээ.5 Найрал хөгжмийн оркестр 324 хөгжимчинтэй, хөгжмийн зэмсгийн бүрдлийн хувьдих хөгжмийн хэнгэрэг,жагсаалтын хэнгэрэг,модон цуур, луугийн бишгүүр, ятга гэх мэт олон зүйл байжээ. Юань улсын үед үндэсний хөгжмийн зэмсгээс бүрдсэн найрал хөгжим үүсгэн байгуулсан явдал монголчуудаас дэлхийн хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр юм.6 Мөн Юань улс байгуулагдсанаас хойш монгол хаад хийгээд эзлэгдсэн улс орнуудийн түүхийг бичихэд ихэд анхаарч эрдэмтэн түшмэл тусгайлан томилж уг ажлыг хариуцуулсан нь 13р зуунд МНТ –оос гадна Рашид-ад-Дины “Судрын чуулган “ гэх бүтээл гарсан. Юань улсын үеийн дүрслэх урлаг төдийлөн өөрийн онцлогтой байж чадаагүй. Зураач урчууд гол төлөв Тан,Сүн улсын үеийн уран зургийг хуулбарлан дууриаж зурж байсан. Сүн улсын уран зураг, хөгжмийн уламжлалыг цааш хөгжүүлэхийг эрмэлзэж байсан хамгийн авъяслаг зураач бол Ни Цзань юм. Хөрөг зургийн төрөл дотор өөрийнхөө уран сайхны илэрхийлэлээр сонирхол татхуйц бүтээлүүд нь Юань улсын эзэн хаадыг дүрсэлсэн зургууд байдаг. Юань улсын үеийн хаадын хөрөг бүтээгч бас нэгэн томоохон зураач гэвэл 1279-1300 оны орчимд монгол хаадын ордноо ажиллаж байсан Лю Гуандаог нэрлэж болох юм. Тэрээр умрын Сүн улсын зураачид Ли Чэн, Гуо Си нарын хэв маягаар бурхдын болон байгалийн зураг зурахдаа гарамгай нэгэн байжээ. 1279 онд Юзун хааны хөрөг зурах даалгавар авч байсан энэ зураач удалгүй Хааны хувцас хэрэглэлийн албанд тусгай алба хашдаг болсон байна. “Хубилай хаан анд явж байгаа нь” (“Юань шизу чули тү”) гэдэг зураг дээр хааныг өвлийн улиралд анд мордож буйгаар харуулжээ. Түүн дээр, “Энэхүү зургийг 1280 онд Хааны хувцас хэрэглэлийн албаны түшмэл Лю Гуандао хүндэтгэлтэйгээр бүтээв” гэсэн бичээс бий Уран барилга, уран барималд энэтхэг ,төвдийн нөлөө маш их хүчтэй байсан. Орон сууцны уран барилгад урьдын адил гурав дөрвөн павилонтой, эзэмшил газриынх нь бол дөрвөлжин хэрмэн ханатай байгууламж зонхилж байлаа. Шашин Хубилай хаан уламжлалт шашин шүтэлгийг аль болох өөрчлөөгүй хэвээр байлгахыг хичээсэн бөгөөд будда ,лал, христ, бомбо, бөө гээд олон шашин зэрэгцэн оршиж, шашний зан үйл , үйл ажилгаа явуулах орчинг бүрдүүлж өгсөн. Энэ нь Хубилай хаан монголын уламжилалт бөөгийн шашинаа шүтэхийн зэрэгцээ эзлэгдсэн улс орны шашнийг хамгаалж дэмжих нь улс төрийн хувьд ашиг тусаа өгдөг гэсэн эхийнхээ сургаалыг алхам бүрдээ мөрдөж явсантай холбллтой. Юань улсад янз бүрийн шашны сүм 1291 оны байдлаар 42318 байжээ.7 Монголын хаад өөр шашинд тэвчээртэй хандаж байсан хийгээд күнзийн сургаал ноёрхогч үзэл суртлын статусаа алдаж явдал нь амьдарлыг ардчилахад дөхөм болсон. 13 р зууны дунд үеэс буддын шашны хувилбар болсон ламын шашин 5 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 117 6 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 117 7 Ч.Далай Монголын түүх /1260-1388/. УБ 1992 тал 164
  • 6. монголын хаадын албан ёсны шашин болжээ. энэ үед Пагба лам1270-1280 онд Хубилайн багаар өргөмжлөгдсөн бол Пагбагийн хойд эхээс гарсан дүү Ринчинжалсан 1276-1279 онд, Пагбагийн дүү Чагнадоржын хүү Дармабал 1281- 1286 онд, Пагбагийн шавь Иширинчин 1286-1291 онд хааны багшаар өргөмжлөгдсөн байдаг. Хубилай хаан 1264 онд засаг төр ба буддын шашны лам хувиргуудын харилцааг хянаж зохицуулах алба байгуулж Пагба ламаар удирдуулсан. Төвдөд Пагбаг эсэргүүцсэн шашны өөр урсгал гарсан ч Хубилай хаан цэрэг илгээж байдлыг хяналтандаа авсан дараа жил нь төвдийг хянан суух сайд тавьсан. Пагба лам оюун ухааныг тэтгэгч Манзушир бурхантай Хубилайг зүйрлэж , тэнгэрийн заяат хаан хэмээн олон түмэнд ухуулан суртаалчлах болжээ. Хааны багш Юань улсын төрөөс тусгайлан бий болгосон албан тушаал юм. Харин жирийн нүүдэлчин ард түмэн эртнээс уламжлалтай бөөгийн шашинаа шүтэж ,түүний зан үйлээ хадгалсаар байв. Жишээ нь: жил бүр Хаанбалгасад дөрвөн удөө бөөгийн тахилга үйлддэг, монгол бөө удган нар онгон шүтээнээ дуудаж бөөлдөг, мөн жил бүрийн 6 сарын 24 нд Шанду хотод их тахилга үйлддэг, 9,12 дугаар сарын 26 –аас хойш шатаалганы сүмд тахилга үйлдэж олон бөө, удган цугларан монгол хэлээр дуудлага дуудан бөөлдөг байжээ.8 Эзэн хааны өргөөнд төвдийн хэрэг болон ламын шашны сүм хийдийн хэрэг эрхлэх газар ажиладдаг байлаа. Юань улсын үед Күнзийн сургаалын голлох үүргийг сэргээгээгүй боловч 1315 онд түшимдүүдийг сонгон шалгаж авдаг систем тогтож, күнзийн үзэлтэй төрийн дээд албан тушаалтныг бэлтгэх уурхай болсон Эх орны хөвгүүдийн академи гэгч байгуулагдсан.9 Тухайн үед монголчуудын ивээл дэмжлэг хүлээсэн мусальманы шашин улам бүр нэвтрэн орж ирсээр байлаа. Хятадын төв нутаг болон юньанид мусальманчуудын анхны нэгдлүүд бий болж байлаа. Мөн анхны христийн шүтлэгтэн гол төлөв Сири гаратлай несторийн сүсэгтнүүдийг ч таатай хүлээн авчээ. Бас Юань улсын үед италын каталик шашин номлогчид ирж сүм дуган барьж байв. Юань улсын мөхснөөс хойш хятадад христийн шүтлэгтэнүүд үгүй болсон байдаг. Шинжлэх ухаан , техник Юань улсын үед нэлээд бловсронгуй, хөлөөр ажлуулдаг шинэ хувилбарийн нэхмэлийн суурь машин гарсан байна. Ус дамжуулах хулсан хоолой, ус утгадаг шанага бүхий хүрдний тусламжтайгаар тариа ногооний талбайг услах шинэ арга нэвтэрсний дээр зарим шинэ төрлийн таримлыг тарьж ургуулах болжээ. Мөн хүмүүс ахуйн амьдралд монгол хувцасны зарим элемэнт, эмээл, утсан хөгжим нэвтэрч байсан юм. 14р зууны 40-өөд онд гурван шинэ улсын түүхийг бичжээ. Мөн Юаньулсын үед гар урлал үйлдвэр эрчимтэй хөгжиж байсан бөгөөд 1275 онд л гэхэд арав гаруй түмэн гар урчуудыг элсүүлэн үйлдвэрлэл эрхлүүлж байв. Улсын хэмжээнд 310 гаруй том жижиг гар үйлдвэрлэлийн товчоо байснаас дал гаруй нь том хэмжээний үйлдвэрийн газар байв. Мөн алт,мөнгө, сувд, хаш, мөнгөн ус, төмөр тугалга, цагаан тугалга, шунх хужир,шүү зэрэг хорь гаруй төрлийн ашигт малтмалыг нээн ашиглаж байсан бөгөөд Юань улсын ноёд язгууртанууд алт,мөнгөн эдлэлийг өргөнөөр хэрэглэдэг байжээ. Үүний илрэл нь археологийн олдвороос үзэхэд Юань улсын үеийн булшнаас алт мөнгөн эдлэл хэрэгсэл их хэмжээний олдож байгаа. Мөн төрөрлөг 8 Ч.Далай Монголын түүх /1260-1388/. УБ 1992 тал 166 9 Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 тал 262
  • 7. боловсруулах үйлдвэр сайжирч үүнийг даган зэвсгийн үйлдвэрт нэлээд ахиц гарсан нь төмөр цагирагт хуяг,эвхэдэг бамбай,ган дуулга, галт буу, их буу зэрэг зэр зэвсэг шинээр бүтээж байлаа. Мөн давсны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан. Юань улсын үедс цаасны үйлдвэрлэл орон даяар хөгжсөн бөгөөд тухайн үед хулс, олс, тэнс, тутрганы иш, буудайн иш, модны холтос зэрэг түүхий эдээр цаас үйлдвэрлэж байжээ. Бөгөөд цаасан мөнгийг үйлдвэрлэж худалаанд хэрэглэж байсан. Бас Юань улсын үед хөвөн тарьмал ба хөвөн нэхмэл шинээр бий болж сунцзян хөвөн нэхэмлийн ажлыг эрхэлсэн өрх 1000 гаруй байж, тэдний бүтээгдэхүүн нь хол ойрд нэлээн алдаршсан. Юань улсын үед хятадын ваар шаазан үйлдвэрлэл өндөр хөгжиж , хүрээ хэмжээ нь өргөжив. Юань улсын үед үйлдвэрлэсэн хөх цэцэгтэй шаазан нь хэлбэр загвар, хээ угалз,хийц маяг аль ч талаараа өмнөх сүн улсын үеээс хол давж улс даяар борлогдож байсан түүхтэй. Мөн Юань улсад архи дарсны үйлдвэр ч бас нэлээд хөгжсөн тухайн үед сацал тахилга өргөх, найр наадам хийх,суурин залгамжлах ёслол зэрэг зан үйл үйлдэхдээ их хэмжээний архи дарс хэрэглэдэг байжээ. Монголчууд эрт дээр үеэс эхлэн сүү цагаа исгэж айраг, шимийн архи нэрдэг,13 р зууны үед Дундад Азиас үзэмжимсний архи оруулж ирсэн. Түүнийг үйлдвэрлэх арга технологи эзэмшсэн юм. Үүнээс гадна 1297 онд Өлзийтөмөр хаан Хархорумд ван,вантан зөвхөн өөрсдөө архи нэрж уугтан харин худалдаалж болохгүй гэж байсан байдаг. Мөн усан онгоц үйлдвэрлэх мэргэжил Хятад оронд эртнээс хөгжиж иржээ. Сүн улсын үед 67 метр орчим урт усан онгоц үйлдвэрлэж байсан бөгөөд хамгийн том нь 120 метр байсан. Юань улсын үед усан онгоцны үйлдвэрлэлийн тоо хэмжээ, яс чанарт нэлээд өөрчлөлөт гарсан. Тухайн үед Ханчжоу, Цюанчжоу, Гуанчжоу зэрэг газарт усан онгоц үйлдвэрлэх төв байсанбөгөөд эдгээр газруудад усан онгоцыг их хэмжээгээр үйлдвэрлэх болсон бөгөөд Юань улсын хэмжээнд 424 усан өртөө байсан бөгөөд 6000 гаруй усан онгоцтой байсан нь далайн тээвэр худалдаа арилжаа наймаа усан боомтоор домжин бас явагдаж байсан бөгөөд Юань улсын үед усан онгоцны үйлдвэрлэл хөгжүүлсэн нь япон руу дайн хийхэд бараг зориулагдаж байсан гэмээр тэхдээ тэр дайн нь төдийлөн амжилт олдоггүй байсан. Монголчууд уламжлалт зурхайн ухаан буюу одот ертөнцийн шүтэн барилдлгыг судлах ухааны хөгжилд Юань улсын үе онцгой үүрэг гүйцэтгэж, дорно өрнийн шилдэг эрдэмтэдийн оролцоотойгоор одон орон судлал,тоо бодолго, газарзүйн ухаан давшингүй хөгжсөн байна. Хубилай хааны зарилгаар Хаанбалгас хотноо Европ, Араб, Персийн нэрд гарсан матемтикч, одон оронч, зурхайч эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж тухайн үедээ хамгийн боловсронгуй багаж хэрэгсэлийн тусламжтайгаар шинжилгээ судалгаа хийдэг байсан бөгөөд жишээ нь: Ала-ад Дин, Ихэдэр, Шамс, зэрэг математикч, одон оронч,газарзүйчид, мөн хятадын ангаах ухааны эрдэмтэн Жү Ли, Ли Као, Жү жэньхэн,математикч Ли Жи, одон орон судлаач, газарүйч Гүо Шоузин, Жү Сынбэн, Ли Зэмин зэрэг тухайн үеийнхээ шинжлжх ухааны хөгжил, шинэ мэдлэг бий болгох үйл хэрэгт асар их амжилт гаргасан хүмүүс Юань улсад ажлаж байжээ.10 Монголчуудын ноёрхол баруун ,зүүн, өмнө тийш өргөжин тэлж газагзүйн нээлтүүд хийхийн хэрээр газарзүйн нээлт хийхийн хэрээр газарзүйн ухаан шинэ түлхэц авчээ. Одон оронч, газарзүйч Жамаль-ад-Дин 1267 онд Хубилай хаанд өөрийн хийсэн дэлхийн гадаргуйн 10 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 120
  • 8. бөмбөрцөг ба зургаан янзын одон орны багаж өгчээ. Уг бөмбөрцөгт дэлхийн усан гадаргуу хуурай газрын харьцааг 30х70 хэмжээтэй нь туйлын нарийвчлалтай байжээ. Учир нь өнөө үеийн харцаа 29.2х70.8 юм. Мөн Жү Сыбэн гэдэг эрдэмтэн Юань улсын үед өөрийн биеэр өргөн уудам газар нутгаар аялал хийж , мөн газарзүйн сэдэвт ном бүтээлүүдийг судлан үзсэний үр дүнд 1311-1320 онд хятад ба зэргэлдээх улс орнуудын газрын зургийг хийсэн. Юань улсын үеийн шинжлэх ухааны хамгийн том нээлт нь цаг тооны бичиг буюу календарьюм. Го Шоузин /1231-1316/ гэдэг эрдэмтэн 1280-1281 онд хятадын уламжлалт цаг тоололын арга болон арабын цаг тооллын аргыг харьцуулан судлаад “Шоу Шүли” буюу “Цаг улирлын хуанли” хэмээх алдарт бүтээлээ туурвиж Хубилай хаанд танилцуулсан байдаг. Тэрээр цаг тооны бичигт жилийн үргэлжлэх хугацааг 365.2425 хоног гэж тогтоожээ. Өнөөдрийн одон орон судлаачид энэ тооцоог 365.2422 гэж тогтоосон нь ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрөө байна.11 Энэ нь 300 жилийн дараа гарсан бөгөөд одоо бидний хэрэглэж байгаа григорийн цаг тооны бичигтэй тохирч байдаг. Тиинхүү монголчууд хятад орныг байлдан дагуулсан үеийн хятад хүмүүсийн хувьд гадаадын дарлалд байсан гэрэг гэгээгүй харанхуй үе байсан мэтээр төсөөлж бас болохгүй бөгөөд энэ үед соёлын ололт арвин цаг үе байсан. Хубилайгаас Тогоонтөмөр хаан хvртэл нийт 11 их хаан Монголын Юан улсын төрийг захиран суув. Тогоонтөмөрийн vед Хятад орны нийгэм улс төрийн байдал туйлын хvнд болсон байжээ. Тvvний дээр Монголын эрх баригчид эрх мэдлийн төлөө тэмцэлдэж дотроо хагаралтай байсан нь төрийн хvчирхэг байдал, хяналтыг сулруулав. Vvнээс vvдэн нутгийн ноёд тvшмэдvvд дур мэдэн алба татварын хэмжээг vлэмж нэмэгдvvлсэн нь ард тvмний аж байдлыг хvндрvvлсний дээр байгалийн гамшиг нэрвэж хэд хэдэн удаа томоохон өлсгөлөн болж олон хvн өлбөрөн vхжээ. Энэ бvхэн нь улс орны дотоодод тогтворгvй байдлыг бий болгов. 1337 онд Хятадад Монголын дарлалыг эсэргvvцсэн бослого гарч, эрч хvчээ авч байв. Босогчид улаан алчуураар толгойгоо боосноос тvvхэнд "Улаан алчууртны бослого" хэмээн алдаршжээ. Босогчид Өмнөд Хятадыг Монголын захиргаанаас чөлөөлж, улмаар 1368 онд нийслэл Ханбалиг хотыг эзлэн авчээ. Тогоонтөмөр хаан ойр дотныхоо хvмvvсийг хагас дутуу авч бvслэлтээс зугатан гарчээ. Тийнхvv 1368 онд Хятад дахь Монголын ноёрхол эцэс болж олон улс, угсаатныг нэгтгэсэн Монголын Юан улс мөхөж Хятадын Мин улс (1368-1644)байгуулагджээ. 11 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 тал 121
  • 9. Дүгнэлт Энэхүү бие даалтын ажилд 1260-1380 оны хятадын соёл болон монголчуудын байлдан дагуулалын үеийн соёлын амьдрал ямар байсан гэхээр тухайн еүд хятадууд монголчуудын дарлалд байлдан дагуулалын улмаас соёлын хөгжил зогсонго байдалд байсан мэт санагддагч Юань улсын үед соёлын ололт амжилт арвин шинэ бүтээл шинэлэг санаа шинэ түүх бичигдэж байсан он цаг бал Юань улсын үе юм. Монголын Юань гүрны анхны хаан Хубилай монголын нүүдлийн соёл Хятадын суурийн соёл хоёрыг хамтад нь нэгэн улсын захиргаан дор хөгжүүлж байсан бөгөөд нэг улс хоёр өөр соёл иргэншилтэй байна гэдэг бол хэцүү бөгөөд монголын Юань гүрний үед соёлын акультурац явагдаж байсан. Монголчууд нүүдлын мал аж ахуй гооллож эрхлэдэг бөгөөд нүүдэлчин соёлтой ард түмэн харин Хятадууд бол суурин соёл иргэншилтэй агаад голлон газар тариалан эрхлэдэг ард түмэн байсан бөгөөд энэ хоёр соёл нь нэгэн зэрэг оршихын зэрэгцээ Хубилай хааны үед соёлын хөгжил нь дээд шатандаа хүрч харин Тогоонтөмөр хааны үед тариачин ардын бослого гарснаар монголын юань улсын соёл нуран унасан бөгөөд 1381 оноос эхлэх Хятадын Мин улсын байгуулагдсан. Ашигласан материал Б.Сумъяа Дэлхийн соёлын түүх. УБ 1998 Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг, Д.Наран, А.Пунсаг. Монголын юань улс. УБ,2006 Ч.Далай Монголын түүх /1260-1388/. УБ 1992 Ё.Жанчив Дөрвөлжин бичгийн монгол дурсгал УБ 2002 www.google.mn Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас Их Юань улс
  • 10. Нэмэлт материал Юань улсын тухайн үеийн газрын зураг Юань улсын анхны хаан хубилайн хөрөг
  • 11. Юань улсын хаад 1271—1368 Хааны нэр Цол Амьдарсан жилүүд Хаанчилсан жилүүд Хятад оны цол Хятад сүмийн цол Хубилай Сэцэн хаан 1215-1294 1271-1294 Чжунтун (1260-1264) Чжиюань (1264-1294) Шизу Төмөр Өлзийт хаан 1265-1307 1294-1307 Юаньчжэнь (1295-1297) Дадэ (1297- 1307) Чэнзун Хайсан Хүлэг хаан 1281-1311 1307-1311 Чжида (1308-1311) Узун Аюурбарбад Буянт хаан 1285-1320 1311-1320 Хуанцин (1311-1316) Янь Ю(1316- 1320) Рэньзун Шадбал Гэгээн хаан 1303-1323 1320-1323 Чжичжи (1320-1323) Инзун Есөнтөмөр 1276-1328 1323-1328 Тай Дин (1323-1328) Тяньли (1328) Тай Дин Ди Ашидхэв 1320-1328 1328 Тянь Шүнь (1328) Тянь Шүнь Ди Хүслэн Хутагт хаан 1300-1329 1329 Чжи Шүнь (1329) Минзун Төвтөмөр Заяат хаан 1304-1332 1328-1329, 1329-1332 Тянь Ли (1328-1329) Чжи Шүнь (1329-1332) Вэньзун
  • 12. 1271—1368 Хааны нэр Цол Амьдарсан жилүүд Хаанчилсан жилүүд Хятад оны цол Хятад сүмийн цол Ринчинбал Эрдэнэцогт хаан 1326-1332 1332 байхгүй Нинзун Тогоонтөмөр хаан Ухаант хаан 1320-1370 1333-1368 Юань Тун (1333-1335) Чжи Юань (1335-1340) Чжи Чжэн (1340-1368) Чжи Юань Шүнь Ди