SlideShare a Scribd company logo
1 of 18
Олон улсын мэдээллийн
байгууллагын менежментийн онцлог
Сэтгүүл зүйн IV анги
Хэвлэл мэдээллийн менежмент
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
Олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагыг
удирдахад онцгой давуу талтайгаас гадна тодорхой
сорилтуудтай тулгарах нь мэдээж.
Нэг мэдээллийг олон янзын хэрэгцээ, сонирхолд
тохируулан хүргэх нь амаргүй. Түүнчлэн гадаад
орчинд үйл ажиллагаа явуулахад
• компанийн бүтэц төвөгтэй болж,
• ажлын хамт олны хувьд хэл, соёлтой холбоотой
асуудлууд тулгарахын хажуугаар
• удирдагч олон улсын бодлого, эдийн
засаг, бизнесийн практик зэргийг мэддэг байх
шаардлагатай.
Яагаад даяарчлал? Яагаад одоо?
Хариултын гол нь
a) Зах зээл,
b) Технологи
c) Бодлого гэсэн хүчин зүйлийн уулзварыг сайн
ойлгох мэдрэх юм.
Өөрөөр хэлбэл, медиа менежерүүд хэвлэлийн зах
зээл дэх гэнэтийн өөрчлөлт нөлөөлөл, бүтээлээ хийх,
түгээх технологийн өөрчлөлт, үндэсний болон олон
улсын хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулж байдаг
аливаа бодлогыг мэддэг, үүссэн нөхцөл байдлыг зөв
дүгнэж, арга хэмжээ авдаг байх нь чухал.
Дээрх гурван зүйлсээс нэгд нь ямар нэг өөрчлөлт
ороход нөгөө хоёртоо нөлөөлж байдаг тул аль нэгийнх
нь ач холбогдлыг илүү гэж үнэлэх боломжгүй юм.
Зах зээл
• Хэвлэлийн салбарын эдийн засгийн нөхцөл, байдлыг
хэлнэ; Үйл ажиллагаанд хэрэгтэй эх үүсвэр, медиа
бүтээгдэхүүний эрэлт, болон тухайн компань энэ
бизнест ашигтай ажиллах чадах эсэхийн талаарх
бизнес загвар зэрэг багтна.
• Медиа бүтээгдэхүүн гэдэг нь мэдээ, нэвтрүүлэг
биет болон электрон хэлбэрээр бүхий л мэдээлэл
билээ. Энэ утгаараа үйлдвэрлэлийн бусад бүхий л
салбарын бүтээгдэхүүнтэй адил гэсэн үг. Гэхдээ бас
онцгой зарим тал нь медиа компаниуд зах зээлээ
өргөжүүлэх давуу тал болж байгаа юм.
• Медиа бүтээгдэхүүн нь маш их эрсдэлтэй.
Тиймээс менежер нь тухайн агуулгын хүлээн
авагч, зар сурталчилгааны эрэлт зэргийг нарийн
тооцож ямар хэмжээний хөрөнгө оруулах
шаардлагатайг тооцох нь зүйн хэрэг. Түүнчлэн
бусад бүтээгдэхүүнийг бодвол тест хийх
боломжгүй байдаг.
• Санхүүгийн эрсдэл их байхын хэрээр менежерүүд
эцсийн бүтээгдэхүүнийг аль болох олон хүнд
хүргэх шаардлагатай болно. Хэрэв хангалттай
санал болгож чадвал, хүмүүс бага багаар
худалдан авалт хийж ашиг олох нь ойлгомжтой.
Глобаль зах зээл гэдэг бол хамгийн өргөн, том
хүрээлэл билээ.
• Медиа бүтээгдэхүүний эх хувилбар хамгийн
үнэтэй байдаг. Нэг ёсондоо эх бүтээгдэхүүнийг
гаргахад их хэмжээний хөрөнгө зарлаа ч, түүнийг
хувилан олшруулах боломж нь харьцангуй хямд
байдаг. Тиймдээ ч олон хүнд л хүргэж
чадвал, бүтээмжийн зардлыг нөхөхөд илүү үйл
ажиллагаа бараг хэрэггүй.
• Медиа бүтээгдэхүүний хүлээн авагчид харилцан
адилгүй. Энэ утгаараа эрэлтийг тооцоход
бэрхшээлтэй байдаг. Хоёр хүн ижил кино
үзэх, адилхан ном уншиж болох ч глобаль зах
зээлийн хувьд медиа бүтээгдэхүүн хэлээр
дамждаг билээ.
Нөгөөтэйгүүр медиа бүтээгдэхүүн нь соёлыг тээж
байдаг бөгөөд түүнийг дүрслэх, түүнд нөлөөлөх
байдлыг агуулсан байдаг. Судалгаагаар хүлээн
авагчид өөрийн соёлтойгоо илүү ойр, дөхөм
агуулгыг сонирхдог нь батлагдсан.
• Цаг хугацааны хамаарлыг тооцох хэрэгтэй.
Медиа бүтээл цаг, мөнгө шаарддагаас гадна ном
бичлээ гэхэд түүнийг унших цаг бий эсэхийг
бодолцоно. Мөн мэдээллийн хувьд асар
шуурхай, цаг хугацааны хамааралтайг санана.
Өчигдрийн мэдээнд дэлхий даяар үй олон хүнд
мөнгө төлнө гэж үгүй. Түүнчлэн хүлээн авагчдад
бүтээгдэхүүний үнэ цэнэ буурахаас өмнө нэг л
удаагийн борлуулалт хийх нь маш их ур чадвар
шаарддаг.
• Мэдээллийн үр нөлөө, үнэ цэнэ. Медиа бүтээгдэхүүн
нь мэдээлэл хүргээд зогсохгүй нийгэм олон янзын
нөлөөлөл үзүүлдгийг бид мэднэ.
• Энэ утгаараа медиа бүтээгдэхүүний нөлөө нь
эерэг, сөрөг аль аль талтай. Нэг талаас даяаршин буй
өнөөгийн нийгэмд аливаа орны Засгийн газар, олон
нийтийг дэлхий нийтийн мэдээллийн урсгалаас
хоцрох, боловсрол, шинжлэх ухааны шинэ
ололт, амжилтаас хоцрох байх боломжийг олгож буй.
Тиймээс энэ төрлийн мэдээллийн
байгууллага, компанийн үйл ажиллагаанд эерэг
хандлагатай байдаг.
• Гэхдээ мэдээ болон мэдээллийн бүтээл нь соёлын
дамжуулагч болдог бөгөөд судлаачдын үзсэнээр
энэ нь тухайн орны бодлого, олон нийтийн үзэл
санаа, соёл, зан заншилд хүчтэй нөлөөлдгийг
ярьсаар байна. Иймд сүүлийн хагас зууныг хүртэл
ихэнх улс гадны эзэмшлийн телевиз, радио, үүрэн
телефоны компань болон зарим хэвлэлийн
байгууллагад хязгаарлалт тавьсаар ирсэн. Энэ бол
одоогоор харьцангуй нээлттэй болсон ч
Канад, Европын холбооны зарим орнууд хүчтэй
хоригтой хэвээр байна.
Технологи
• Технологийн хөгжлийн ачаар мэдээлэл түгээхэд
хялбар болж, олон улсын зах зээлд зориулан
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд өртгийн хувьд
хэмнэлттэй болсон.
• 1970-аад оны үед ихэнх орнууд 2-3 телевизийн сувагтай
байжээ. Учир нь нэг зэрэг олон долгион дамжуулах
техникийн боломж хомс байж. Ялангуяа, европын
орнууд жижиг газар нутагтай тул улс бүр тусдаа
сувагтай байх нь хүндрэлтэй байв.
• Тиймээс дэлхий даяар улс орон бүр нэг олон нийтийн
телевизтэй байсан ба хувийн, арилжааны телевиз
ажиллах боломж байсангүй.
• 1980-аад оноос кабел болон хиймэл дагуулын
технологи хөгсөнөөр олон долгион биедээ
нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж нээгдэж хэд
хэдэн оронд арилжааны телевиз “мэндэлсэн”
байна.
• Улмаар VCR, DCD, дижитал дуу, интернэт зэрэг нь
улам илүү боломж авчрахын хэрээр өрсөлдөөн ч
ширүүссэн.
• Технологи, зах зээлийн нөхцөл бие биедээ
нөлөөлснөөр компаниуд зорилтот хүлээн
авагчийн хүрээллээ бутаргаж, эх орондоо зах
зээлээ алдаж эхэлсэн. Харин үүнийг нөхөх гарц нь
олон улсын зах зээл гэж харах болжээ.
Бодлого
• Үндэстний төдийгүй олон улсын хэмжээний
бодлого нь хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа
явуулахад чухал нөлөөтэй нь тодорхой. Түүхийн
хувьд, олонх улсууд, ялангуяа, АНУ гадаадын
медиа компань тэр дундаа
телефон, телевиз, радио үйлчилгээний компаньд
хязгаарлагдмал хориг тавьдаг байж.
Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980-
аад онд болсон гурван гол үйл явдал
1. 1983 онд AT&T компанийн монополь
задарч, теле-харилцааны салбар төрийн мэдлээс
гарснаар зах зээл чөлөөтэй болж гадаадын
дуудлагын үйлчилгээ өртөг хямдарчээ. Нэгэнт
AT&T теле сүлжээн дэх нөлөөллөө
алдаж, шийдвэр гаргахаа больсноор Америкийн
зах зээлд энэ төрлийн технологийн
тэсрэлт, урсгалыг авчирсан юм.
Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980-
аад онд болсон гурван гол үйл явдал
2. Дараачийн томоохон нөлөөлөл нь 1989 онд
Берлиний ханыг нураасан явдал юм. Ингэснээр
баруун европын медиа компаниуд Зүүн Германд
оффислох болсонтой зэрэгцэн төв Европт
коммунизм задран унасан. Ингээд барууны
компаниуд мэдээллийн байгууллагын эзэмшлийн
бодлогыг шинээр тогтоох хэрэгтэй болжээ.
Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980-
аад онд болсон гурван гол үйл явдал
• Дэлхийн худалдааны байгууллага олон улсын
худалдааны дүрмийг өөрчилж, шинэ бодлого
гаргасан нь 1980-аад онд гарсан бас нэгэн
өөрчлөлт юм. Ингэж чөлөөт байдлыг бий
болгосон ч медиа бүтээгдэхүүний үндсэн чанар
буюу соёлын тээгч байдал нь зарим орныг
хязгаарлалтаа цуцлахгүйд хүргэж байв. Тэгвэл
үүнийг кино, телевизийн хамтарсан компань
байгуулснаар шийдэх болжээ.

More Related Content

Similar to Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог

Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдолОлон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдолJargalmaa Gantomor
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалJargal Jambal
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖbatnasanb
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетингgrane09
 
А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН
А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН
А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН batnasanb
 
Vndesten damnasan korporatsy
Vndesten damnasan korporatsyVndesten damnasan korporatsy
Vndesten damnasan korporatsyIveel Amin
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptEnkh Tseba
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...batnasanb
 
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхЦахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхGlobe International
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньbatnasanb
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөлgalsan Lkhanaa
 
олон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтолон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтgrane09
 

Similar to Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог (20)

олон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчинолон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчин
 
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдолОлон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
 
олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1
 
олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1
олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1
олон улсын маркетингийн үндсэн ойлголт 1
 
олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1 олон улсын маркетинг 1
олон улсын маркетинг 1
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
 
А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН
А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН
А.Намуун - ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН
 
Vndesten damnasan korporatsy
Vndesten damnasan korporatsyVndesten damnasan korporatsy
Vndesten damnasan korporatsy
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
 
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхЦахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
 
Chap001 ch
Chap001 chChap001 ch
Chap001 ch
 
Mab khotolbor
Mab khotolborMab khotolbor
Mab khotolbor
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөл
 
Macro L14
Macro L14Macro L14
Macro L14
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
олон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтолон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалт
 

More from Khulan Jugder

Технологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналтТехнологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналтKhulan Jugder
 
Мэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүйМэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүйKhulan Jugder
 
Арабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиаАрабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиаKhulan Jugder
 
Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ? Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ? Khulan Jugder
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгKhulan Jugder
 
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжИнфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжKhulan Jugder
 
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгДиплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгKhulan Jugder
 
Portfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээхPortfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээхKhulan Jugder
 
Дизайны консепт 2
Дизайны консепт 2Дизайны консепт 2
Дизайны консепт 2Khulan Jugder
 
Дизайны консепт
Дизайны консептДизайны консепт
Дизайны консептKhulan Jugder
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгKhulan Jugder
 
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлсВэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлсKhulan Jugder
 
Вэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичихВэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичихKhulan Jugder
 
User generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэUser generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэKhulan Jugder
 
Видео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухайВидео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухайKhulan Jugder
 
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)Khulan Jugder
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжKhulan Jugder
 
Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай Khulan Jugder
 
Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?Khulan Jugder
 
Менежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлтМенежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлтKhulan Jugder
 

More from Khulan Jugder (20)

Технологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналтТехнологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналт
 
Мэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүйМэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүй
 
Арабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиаАрабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиа
 
Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ? Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ?
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
 
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжИнфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
 
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгДиплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
 
Portfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээхPortfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээх
 
Дизайны консепт 2
Дизайны консепт 2Дизайны консепт 2
Дизайны консепт 2
 
Дизайны консепт
Дизайны консептДизайны консепт
Дизайны консепт
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
 
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлсВэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
 
Вэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичихВэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичих
 
User generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэUser generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэ
 
Видео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухайВидео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухай
 
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай
 
Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?
 
Менежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлтМенежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлт
 

Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог

  • 1. Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог Сэтгүүл зүйн IV анги Хэвлэл мэдээллийн менежмент Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  • 2. Олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагыг удирдахад онцгой давуу талтайгаас гадна тодорхой сорилтуудтай тулгарах нь мэдээж. Нэг мэдээллийг олон янзын хэрэгцээ, сонирхолд тохируулан хүргэх нь амаргүй. Түүнчлэн гадаад орчинд үйл ажиллагаа явуулахад • компанийн бүтэц төвөгтэй болж, • ажлын хамт олны хувьд хэл, соёлтой холбоотой асуудлууд тулгарахын хажуугаар • удирдагч олон улсын бодлого, эдийн засаг, бизнесийн практик зэргийг мэддэг байх шаардлагатай.
  • 3. Яагаад даяарчлал? Яагаад одоо? Хариултын гол нь a) Зах зээл, b) Технологи c) Бодлого гэсэн хүчин зүйлийн уулзварыг сайн ойлгох мэдрэх юм. Өөрөөр хэлбэл, медиа менежерүүд хэвлэлийн зах зээл дэх гэнэтийн өөрчлөлт нөлөөлөл, бүтээлээ хийх, түгээх технологийн өөрчлөлт, үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулж байдаг аливаа бодлогыг мэддэг, үүссэн нөхцөл байдлыг зөв дүгнэж, арга хэмжээ авдаг байх нь чухал.
  • 4. Дээрх гурван зүйлсээс нэгд нь ямар нэг өөрчлөлт ороход нөгөө хоёртоо нөлөөлж байдаг тул аль нэгийнх нь ач холбогдлыг илүү гэж үнэлэх боломжгүй юм.
  • 5. Зах зээл • Хэвлэлийн салбарын эдийн засгийн нөхцөл, байдлыг хэлнэ; Үйл ажиллагаанд хэрэгтэй эх үүсвэр, медиа бүтээгдэхүүний эрэлт, болон тухайн компань энэ бизнест ашигтай ажиллах чадах эсэхийн талаарх бизнес загвар зэрэг багтна. • Медиа бүтээгдэхүүн гэдэг нь мэдээ, нэвтрүүлэг биет болон электрон хэлбэрээр бүхий л мэдээлэл билээ. Энэ утгаараа үйлдвэрлэлийн бусад бүхий л салбарын бүтээгдэхүүнтэй адил гэсэн үг. Гэхдээ бас онцгой зарим тал нь медиа компаниуд зах зээлээ өргөжүүлэх давуу тал болж байгаа юм.
  • 6. • Медиа бүтээгдэхүүн нь маш их эрсдэлтэй. Тиймээс менежер нь тухайн агуулгын хүлээн авагч, зар сурталчилгааны эрэлт зэргийг нарийн тооцож ямар хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатайг тооцох нь зүйн хэрэг. Түүнчлэн бусад бүтээгдэхүүнийг бодвол тест хийх боломжгүй байдаг.
  • 7. • Санхүүгийн эрсдэл их байхын хэрээр менежерүүд эцсийн бүтээгдэхүүнийг аль болох олон хүнд хүргэх шаардлагатай болно. Хэрэв хангалттай санал болгож чадвал, хүмүүс бага багаар худалдан авалт хийж ашиг олох нь ойлгомжтой. Глобаль зах зээл гэдэг бол хамгийн өргөн, том хүрээлэл билээ.
  • 8. • Медиа бүтээгдэхүүний эх хувилбар хамгийн үнэтэй байдаг. Нэг ёсондоо эх бүтээгдэхүүнийг гаргахад их хэмжээний хөрөнгө зарлаа ч, түүнийг хувилан олшруулах боломж нь харьцангуй хямд байдаг. Тиймдээ ч олон хүнд л хүргэж чадвал, бүтээмжийн зардлыг нөхөхөд илүү үйл ажиллагаа бараг хэрэггүй.
  • 9. • Медиа бүтээгдэхүүний хүлээн авагчид харилцан адилгүй. Энэ утгаараа эрэлтийг тооцоход бэрхшээлтэй байдаг. Хоёр хүн ижил кино үзэх, адилхан ном уншиж болох ч глобаль зах зээлийн хувьд медиа бүтээгдэхүүн хэлээр дамждаг билээ. Нөгөөтэйгүүр медиа бүтээгдэхүүн нь соёлыг тээж байдаг бөгөөд түүнийг дүрслэх, түүнд нөлөөлөх байдлыг агуулсан байдаг. Судалгаагаар хүлээн авагчид өөрийн соёлтойгоо илүү ойр, дөхөм агуулгыг сонирхдог нь батлагдсан.
  • 10. • Цаг хугацааны хамаарлыг тооцох хэрэгтэй. Медиа бүтээл цаг, мөнгө шаарддагаас гадна ном бичлээ гэхэд түүнийг унших цаг бий эсэхийг бодолцоно. Мөн мэдээллийн хувьд асар шуурхай, цаг хугацааны хамааралтайг санана. Өчигдрийн мэдээнд дэлхий даяар үй олон хүнд мөнгө төлнө гэж үгүй. Түүнчлэн хүлээн авагчдад бүтээгдэхүүний үнэ цэнэ буурахаас өмнө нэг л удаагийн борлуулалт хийх нь маш их ур чадвар шаарддаг.
  • 11. • Мэдээллийн үр нөлөө, үнэ цэнэ. Медиа бүтээгдэхүүн нь мэдээлэл хүргээд зогсохгүй нийгэм олон янзын нөлөөлөл үзүүлдгийг бид мэднэ. • Энэ утгаараа медиа бүтээгдэхүүний нөлөө нь эерэг, сөрөг аль аль талтай. Нэг талаас даяаршин буй өнөөгийн нийгэмд аливаа орны Засгийн газар, олон нийтийг дэлхий нийтийн мэдээллийн урсгалаас хоцрох, боловсрол, шинжлэх ухааны шинэ ололт, амжилтаас хоцрох байх боломжийг олгож буй. Тиймээс энэ төрлийн мэдээллийн байгууллага, компанийн үйл ажиллагаанд эерэг хандлагатай байдаг.
  • 12. • Гэхдээ мэдээ болон мэдээллийн бүтээл нь соёлын дамжуулагч болдог бөгөөд судлаачдын үзсэнээр энэ нь тухайн орны бодлого, олон нийтийн үзэл санаа, соёл, зан заншилд хүчтэй нөлөөлдгийг ярьсаар байна. Иймд сүүлийн хагас зууныг хүртэл ихэнх улс гадны эзэмшлийн телевиз, радио, үүрэн телефоны компань болон зарим хэвлэлийн байгууллагад хязгаарлалт тавьсаар ирсэн. Энэ бол одоогоор харьцангуй нээлттэй болсон ч Канад, Европын холбооны зарим орнууд хүчтэй хоригтой хэвээр байна.
  • 13. Технологи • Технологийн хөгжлийн ачаар мэдээлэл түгээхэд хялбар болж, олон улсын зах зээлд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд өртгийн хувьд хэмнэлттэй болсон. • 1970-аад оны үед ихэнх орнууд 2-3 телевизийн сувагтай байжээ. Учир нь нэг зэрэг олон долгион дамжуулах техникийн боломж хомс байж. Ялангуяа, европын орнууд жижиг газар нутагтай тул улс бүр тусдаа сувагтай байх нь хүндрэлтэй байв. • Тиймээс дэлхий даяар улс орон бүр нэг олон нийтийн телевизтэй байсан ба хувийн, арилжааны телевиз ажиллах боломж байсангүй.
  • 14. • 1980-аад оноос кабел болон хиймэл дагуулын технологи хөгсөнөөр олон долгион биедээ нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж нээгдэж хэд хэдэн оронд арилжааны телевиз “мэндэлсэн” байна. • Улмаар VCR, DCD, дижитал дуу, интернэт зэрэг нь улам илүү боломж авчрахын хэрээр өрсөлдөөн ч ширүүссэн. • Технологи, зах зээлийн нөхцөл бие биедээ нөлөөлснөөр компаниуд зорилтот хүлээн авагчийн хүрээллээ бутаргаж, эх орондоо зах зээлээ алдаж эхэлсэн. Харин үүнийг нөхөх гарц нь олон улсын зах зээл гэж харах болжээ.
  • 15. Бодлого • Үндэстний төдийгүй олон улсын хэмжээний бодлого нь хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулахад чухал нөлөөтэй нь тодорхой. Түүхийн хувьд, олонх улсууд, ялангуяа, АНУ гадаадын медиа компань тэр дундаа телефон, телевиз, радио үйлчилгээний компаньд хязгаарлагдмал хориг тавьдаг байж.
  • 16. Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980- аад онд болсон гурван гол үйл явдал 1. 1983 онд AT&T компанийн монополь задарч, теле-харилцааны салбар төрийн мэдлээс гарснаар зах зээл чөлөөтэй болж гадаадын дуудлагын үйлчилгээ өртөг хямдарчээ. Нэгэнт AT&T теле сүлжээн дэх нөлөөллөө алдаж, шийдвэр гаргахаа больсноор Америкийн зах зээлд энэ төрлийн технологийн тэсрэлт, урсгалыг авчирсан юм.
  • 17. Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980- аад онд болсон гурван гол үйл явдал 2. Дараачийн томоохон нөлөөлөл нь 1989 онд Берлиний ханыг нураасан явдал юм. Ингэснээр баруун европын медиа компаниуд Зүүн Германд оффислох болсонтой зэрэгцэн төв Европт коммунизм задран унасан. Ингээд барууны компаниуд мэдээллийн байгууллагын эзэмшлийн бодлогыг шинээр тогтоох хэрэгтэй болжээ.
  • 18. Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980- аад онд болсон гурван гол үйл явдал • Дэлхийн худалдааны байгууллага олон улсын худалдааны дүрмийг өөрчилж, шинэ бодлого гаргасан нь 1980-аад онд гарсан бас нэгэн өөрчлөлт юм. Ингэж чөлөөт байдлыг бий болгосон ч медиа бүтээгдэхүүний үндсэн чанар буюу соёлын тээгч байдал нь зарим орныг хязгаарлалтаа цуцлахгүйд хүргэж байв. Тэгвэл үүнийг кино, телевизийн хамтарсан компань байгуулснаар шийдэх болжээ.