SlideShare a Scribd company logo
1 of 6
БАТЛАВ:                                                   БАТЛАВ:
“НЕКСУС ЗОНЕ” ХХК-ИЙН                                     “НЬЮ ТУР САФАРИС.”ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                         ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
/                  / Л.ЭНХЦОГ                             /            / Г.САНЗАЙЖАВ




                                   АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ


2012 оны 11 дүгээр                       №                           Улаанбаатар хот
сарын 12-ны өдөр




        Энэхүү мониторингийн үйлчилгээний гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г Иргэний хуулийг
үндэслэн, нэг талаас Монгол Улс, Улаанбаатар хот “Нью Тур Сафарис” (РД: 2839369) Компани
/цаашид “Захиалагч” гэх/, нөгөө талаас Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо
Metromall Пентхаус 11/1-3 хаягт байрлах (РД: 5470129) “НЕКСУС ЗОНЕ” ХХК /цаашид “Гүйцэтгэгч”
гэх/ нар дараахь нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.

                               Нэгдүгээр зүйл. Ерөнхий нөхцөл

1.1    Гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн сонгосон төрлийн мониторингийн үйлчилгээг
       орчин үеийн програмчлалын дэвшилтэт арга шийдлийг ашиглан үзүүлж, мониторингийн
       тайлан мэдээг чанартай, шуурхай бэлтгэн онлайн хэлбэрээр өгөх бөгөөд захиалагч нь
       тохиролцсон хэмжээгээр төлбөрийг төлнө.
1.2    Захиалагч нь гэрээнд тусгагдсан өөрийн авахыг хүссэн үйлчилгээг сонгон, гүйцэтгэгчтэй
       төлбөрийг тохирно.
1.3    Гүйцэтгэгч нь өөрийн үйлчилгээг www.adnet.mn вэбсайтаар дамжуулан үзүүлэх учир
       захиалагч уг сайтад хэрэглэгч болж бүртгүүлсэнээр энэхүү үйлчилээг авах боломж бүрдэнэ.
1.4    Гэрээний үргэлжлэх хугацаа 2012 оны 12-р сарын 01-ний өдрөөс 2013 оны 03-р сарын 01-
       ний өдрийг хүртэл 3 сар байна. Талууд харилцан тохиролцож гэрээг цаашид сунгах эсэх
       асуудлыг шийдвэрлэнэ.
1.5    Талууд энэ гэрээнд заасан үүргээ зохих ѐсоор шударгаар биелүүлэх, бие биенээ дэмжих,
       харилцан ойлголцох, тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах зарчмыг баримтлана.
1.6    Талууд харилцаандаа Монгол Улсын Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний
       нууцын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.7    Энэхүү гэрээ нь дараах хавсралт баримтуудын хамт хүчин төгөлдөр байна. Үүнд:
       1.7.1 Хавсралт №1 Медиа мониторингид хамаарах эх сурвалж
       1.7.2 Хавсралт №2 Сар бүрийн ажил дүгнэсэн акт
       1.7.3 Хавсралт №3 Захиалагчийн захиалга өгсөн акт


                           Хоёрдугаар зүйл. Нэр томъёоны тайлбар

Энэхүү гэрээнд дурдсан дараах үгсийг дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.   “Медиа Мониторинг” – Захиалагчийн реклам сурталчилгаа болон холбогдох мэдээллийг
       хөндлөнгөөс хянах үйлчилгээ
2.2.   AdNet – advertising networking(www.adnet.mn)буюу реклам сурталчилгааны сүлжээ
2.3.   AdM – Медиа мониторинг, анализын онлайн програм хангамж
2.4.   ТВ тоон мэдээ – Монитoринг хийж буй бүх төрлийн мэдээлэл, статистик үзүүлэлт
2.5.   ТВ хөтөлбөр – Хяналт хийж буй ТВ-үүдийн 7 хоногийн хөтөлбөр
2.6.  ТВ реклам – Монголын ТВ-дээр гарч байгаа бүх рекламын бичлэг
2.7.  ТВ хяналт – ТВ-үүдийн эфирт хийсэн мониторинг
2.8.  ТВ реклам хяналт – ТВ-ийн реклам сурталчилгааны мониторинг
2.9.  ТВ агуулга хяналт – ТВ-ийн мэдээ, мэдээллийн мониторинг
2.10. Сонин хяналт – Сонины мэдээ, мэдээллийн мониторинг
2.11. Вэб хяналт – Вэбсайтын мэдээ, мэдээлэл, реклам сурталчилгааны мониторинг
2.12. Илэрхийлэмж – Profile буюу вэбд байрласан тухайн байгууллагын талаарх танилцуулга
      хуудас
2.13. Үндсэн нэвтрүүлэг – Давтагдаагүй, шинээр цацагдаж буй телевизийн нэвтрүүлэг
2.14. Давталт нэвтрүүлэг- Урьд өдөр буюу өмнө нь гарсан нэвтрүүлэг давтаж гарахыг ойлгоно.

                                Гуравдугаар. Талуудын эрх, үүрэг

Захиалагчийн эрх, үүрэг:

3.1.    Захиалагч дараах үүрэгтэй.
        3.1.1. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ѐсоор биелүүлэх үүрэгтэй.
        3.1.2. Захиалагч тал гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд
               шаардлагатай мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй.
        3.1.3. Захиалагч нь захиалах мониторингийн үйлчилгээнийхээ холбогдох мэдээллийг
               хамгийн багадаа 1-3 хоногийн дотор гүйцэтгэгчид мэдэгдэнэ. Урьдчилан
               мэдэгдээгүйгээс үүсэх аливаа асуудалд гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй.
        3.1.4. Захиалагч нь сар бүрийн 5-ны дотор өмнөх сарын гүйцэтгэгчийн үзүүлсэн
               үйлчилгээний төлбөрийг бэлнээр төлөх үүрэгтэй.
        3.1.5. Гүйцэтгэгчийн мониторингийн тайлан, мэдээллийг Захиалагч зөвхөн өөрсдийн
               хэрэгцээнд ашиглах ба гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг
               хориглоно.
        3.1.6. Энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон
               шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамааралтай /техник,
               санхүү, бизнесийн нууц гэх мэт/ аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон
               бусад хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
        3.1.7. Гүйцэтгэгчийн телевизийн мониторингийн техникийн шийдэл, мониторингийн тайлан
               гаргадаг загвар, үнэ, саналын тухай мэдээллийг нууцлах үүргийг хугацаагүй хүлээнэ.
        3.1.8. Захиалагч нь өөрийн захиалсан үйлчилгээний үр дүнг хянахын тулд заавал
               www.adnet.mn-д бүртгүүлж, тухайн эрхээрээ нэвтрэн орж, өөрийн “илэрхийлэмж”
               /Profile/ хэсгээс хянах үүрэгтэй.
        3.1.9. Нэмэлт мониторингийн мэдээлэл авах бол Гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх

3.2     Захиалагч дараах эрхтэй:
        3.2.1. Гүйцэтгэгч талаас програмтай холбоотой зөвлөмж, гарын авлага шаардах
        3.2.2. Заxиалагч тал нь Гүйцэтгэгч талаас захиалсан ажлыг мэргэжлийн өндөр түвшинд
               гүйцэтгэхийг шаардах
        3.2.3. Сар бүрийн эцэст тооцоогоо нийлсний дараа НӨАТ-ийн баримтыг Гүйцэтгэгч талаас
               гаргуулан авах

Гүйцэтгэгчийн эрх, үүрэг:

3.1     Гүйцэтгэгч дараах үүрэгтэй.
        3.1.1 Гүйцэтгэгч нь медиа мониторингийн үйлчилгээг үзүүлж, мониторингийн тайланг тогтмол
              хугацаанд програмчлалын шийдлээр буюу онлайн хэлбэрээр гаргаж өгнө.
        3.1.2 Захиалагчид програмд ажиллах заавар, зөвлөмжийг өгнө.
        3.1.3 Adnet.mn програмд алдаа үүссэн тохиолдолд алдааг цаг алдалгүй засаж, захиалагч
              талыг програмд саадгүй хэвийн ажиллах нөхцлөөр хангана.
        3.1.4 Мониторингийн үнэлгээний үнэн бодитой байдалд ямагт анхаарч ажиллана.
3.1.5 Гүйцэтгэгчийн буруугаас үүдэн захиалагчийн мониторингийн захиалгыг дутуу хийсэн
              тохиолдолд, давтан шүүж ажлын тайланг өгнө.
       3.1.6 Захиалагчийн www.adnet.mn вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгийг нууцлана.
3.2.   Гүйцэтгэгч дараах эрхтэй.
       3.2.1. Захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг нэхэмжлэх
       3.2.2. Захиалагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
       3.2.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг захиалагчаас
              шаардах


                      Дөрөвдүгээр зүйл. Гэрээний үнэ, Төлбөрийн нөхцөл

4.1    Гэрээний үнийн дүнд НӨАТ ороогүй бөгөөд дор дурьдсан нөхцөлтэй байна:
       4.1.1 Мониторингийн үйлчилгээний төрөл: ТВ реклам, ТВ агуулга хяналт, Вэб сайт хяналт
       4.1.2 Мониторингийн үйлчилгээний үнэ дараахь тарифаар үнэлэгдэнэ:
             4.1.2.1. Телевизийн реклам хяналт гүйцэтгэлээрээ нэг давтамж 200₮ / нэг давтамж
                      хоѐр зуун төгрөг/,
             4.1.2.2. Нэг сарын Вэб хяналт- 135,000₮ /нэг зуун гучин таван мянган төгрөг / ,
             4.1.2.3. Нэг сарын Телевизийн агуулга хяналт- 500,000₮ / таван зуун мянган төгрөг /
4.2    Захиалагч нь өмнөх сарын төлбөрийг дараа сарын 5-ны дотор Худалдаа Хөгжлийн Банкны
       453141585 тоот данс, эсвэл Голомт Банкны 1165009230 тоот дансанд шилжүүлж төлнө.
4.3.   Захиалагч нь Гүйцэтгэгчийн нэхэмжлэх, ажлын гүйцэтгэлийг үндэслэн сар бүрийн эцэст
       тооцоо нийлэх ба дараа сарын 5-ны дотор төлөх үүрэг хүлээнэ.
4.4.   Хоѐр тал тохиролцсоны үндсэн дээр захиалагчийн телевизийн агуулга хяналтын төлбөрийг 3
       сарын хугацаанд, мөн вэб сайтын төлбөрийг эхний 2 сарын хугацаанд нийт 1770,000₮ -ийг
       бартераар хийхээр тохиролцов. Харин ТВ реклам хяналтын төлбөрийг бэлнээр авахаар
       тохиролцов.
4.5.   Бартерийг хийхдээ 2 тал бүртгэл хийж явах бөгөөд Өргөө кино театр нь Нескус Зоне ХХК-д
       эрхийн бичиг өгөх бөгөөд тухайн эрхийн бичигтэй хүн Өргөө кино театраар саадгүй
       үйлчлүүлэх нөхцөлөөр хангана.

                                  Тавдугаар зүйл. Хариуцлага

5.1    Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ѐсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учруулсан
       хохирлыг хариуцан арилгана.
5.2    Захиалагч мониторингийн ажлын тайланг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд, үндэслэлээ
       танилцуулж, шийдвэрлүүлнэ.
5.3    Тайланг өгсөнөөс хойш ажлын 2 хоногоос хойш гарсан маргааныг гүйцэтгэгч тал хүлээн
       авахгүй.
5.4    Гэрээ байгуулсанаас хойш гүйцэтгэгч тал үүргээ зохих ѐсоор гүйцэтгэж эхэлсэн үед захиалагч
       төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг цуцлахад хүрвэл үйлчилгээ үзүүлсэн
       хугацааны ажлын хөлсийг Захиалагч тал төлнө.
5.5    Захиалагч тал төлбөрийг дараа сарын 5-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа
       хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-иар алданги тооцож төлөх үүрэг
       хүлээнэ.

                                    Зургаадугаар зүйл. Бусад

6.1    Хоѐр тал нь харилцан бие биеэ хүндэтгэх бөгөөд энэхүү гэрээнд хамаарах аливаа асуудлаар
       талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй бол Монгол улсын
       хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
6.2    Програмд оруулсан мэдээлэл, үйлчилгээний нөхцөл нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний
        шинжтэй, онцгой нөхцөл байдал (байгалийн гэнэтийн үзэгдэл болон гал, ус цахилгааны
        аюул)-аас устсан, гэмтсэн бол гүйцэтгэгч тал үүний хариуцлагыг хүлээхгүй
 6.3    Энэхүү гэрээ нь Бизнесийн Нууцад хамаарах бөгөөд талуудын бичгээр үйлдсэн
        зөвшөөрөлгүйгээр бусдад гэрээг шилжүүлэхийг хориглоно.
 6.4    Гэрээт хугацаанаас өмнө талууд гэрээг дангаараа цуцлахгүй бөгөөд зайлшгүй цуцлах
        тохиолдолд талууд саналаа ажлын 14 хоногийн өмнө хүргүүлэх ба аль нэг талаас хариу
        өгөөгүй бол гэрээг цуцалсанд тооцно.
 6.5    Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсны дараа хүчин төгөлдөр
        болно.
 6.6    Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь
        өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацааны туршдаа хүчин төгөлдөр
        байна.
 6.7    Энэхүү гэрээнд заагаагүй бусад асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.


                       Долдугаар зүйл. Нууцлал, мэдээллийн өмчлөх эрх

 7.1.   Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний эх хувь болон гэрээг хэрэгжүүлэхтэй
        холбогдон харилцан солилцсон мэдээлэл, баримтын нууцлалыг гэрээ байгуулагдснаас хойш
        хугацаагүй чанд хадгалах бөгөөд нөгөө тал зөвшөөрөл олгосон эсвэл төрийн эрх бүхий
        байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй,
        дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй байх, гэрээнд заагдаагүй зорилгоор ашиглахгүй байхаар
        тохиролцов.
 7.2.   Талуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ашиглагдсан мэдээлэл,
        баримт материал, технологи, оюуны өмч, барааны тэмдэгт хамааралтай мэдээлэл,
        баримтууд нь тухайн талын эзэмшил, өмчлөлд хэвээр үлдэнэ.


                                       Гэрээ байгуулсан:



ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:                                 ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
Мониторингийн албаны                                   Маркетингийн менежер
Захирал


Д.Мягмар                                               Э.Төмөр

Хаяг: “НЕКСУС ЗОНЕ” ХХК
Монгол Улс, Улаанбаатар                                Хаяг: “Нью Тур Сафарис” ХХК
СБД, Бага тойруу Мetro Mall,                           Утас: 70109046
Пентхаус 11/1-3 тоот                                   Факс:
Утас: 70100555, 88009557                               Имэйл: info@urgoo.mn
Факс: 976-77118888
Имэйл: мonitoring@adnet.mn
ХАВСРАЛТ 1


                      МОНИТОРИНГ ХИЙХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛҮҮД



№           Телевиз        №                Вэб Cайт        №      Сонин, сэтгүүл

1    Боловсрол             1    Kinomon.com                 1    Ардын эрх
2    B.TV                  2    Copy.mn                     2    Ардчилал
3    C1                    3    Kinochid.net                3    Зууны мэдээ
4    ETV                   4    Kinosmile.com               4    Монголын Үнэн
5    Eagle TV              5    Ekinosan.info               5    Монголын мэдээ
6    ECO.TV                6    Shuuduzeh.blogspot.com      6    Нийгмийн толь
7    NBS                   7    Kino99.com                  7    Үндэсний шуудан
8    NTV                   8    News.kinochid.com           8    Үндэсний мэдээ
9    Movie Box             9    Miniih.com-салбар сайтууд   9    Улстөрийн тойм
10   Music Box             10   Tulhuur.com                 10   УБ Таймс
11   Монгол ТВ             11   Now.mn                      11   UB Post
12   МҮОНТ                 12   Zurvas.com                  12   Өнөөдөр
13   MN25                  13   Olloo.tv                    13   Өдрийн шуудан
14   Olloo TV              14   Zaluu.com                   14   Өглөөний сонин
15   Royal TV              15   Nicekino.com                15   Өдрийн сонин
16   SBN                   16   Kinotesrelt.com             16   INFO
17   Star TV               17   Shuud.mn                    17   Соронз
18   SCH                   18   Times.mn                    18   Үндэсний Тойм
19   Sport Box             19   Time.mn                     19   Гранд
20   TM                    20   Xopom.com
21   TV1                   21   Movie.top.mn
                           22   Taskino.com
                           23   Yadii.net
22   TV5
23   TV8
24   TV9
25   TV10
26   UBS
27   UBS2                 Тэмдэглэл:
28   MNC TV
29   ZA TV
30   Шинэ Дэлхий
31   Шууд ТВ
32   Эх Орон ТВ
ХАВСРАЛТ 3


                          МЕДИА МОНИТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
                                          ЗАХИАЛГА АВАХ ХУУДАС




2012.10.31                                                       №                            Улаанбаатар хот




ИЛГЭЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “.Нью Тур Сафарис.” ХХК
Мэдээ илгээгчийн нэр:
Утас : 91001521
И-мэйл : tumur@urgoo.com


Үйлчилгээний төрөл : ..............................................................


         Хянуулах рекламны
 №                                          Сек        Гаргах өдөр          Гарах телевиз   Тайлбар
                нэр
  1
  2
  3
  4
  5
  6
  7
  8
  9
 10


ХҮЛЭЭН АВАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “НЕКСУС ЗОНЕ” ХХК
Нэр :
Утас :
И-мэйл :

More Related Content

What's hot

1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
Zaya G
 
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Mongol Advocates
 
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийнхөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
Mongol Advocates
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
naranhuu
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
naranhuu
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
giimaabn
 

What's hot (19)

Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
 
Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
 
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
sta
stasta
sta
 
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ, ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ, ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГАХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ, ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ, ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
 
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийнхөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
 
Хөдөлмөрийн гэрээ монгол хэл дээрхи гэрээ
Хөдөлмөрийн гэрээ монгол хэл дээрхи гэрээХөдөлмөрийн гэрээ монгол хэл дээрхи гэрээ
Хөдөлмөрийн гэрээ монгол хэл дээрхи гэрээ
 
Bairnii juram
Bairnii juramBairnii juram
Bairnii juram
 
Оюуны өмчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага (Зөрчлийн тухай хууль)
Оюуны өмчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага (Зөрчлийн тухай хууль)Оюуны өмчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага (Зөрчлийн тухай хууль)
Оюуны өмчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага (Зөрчлийн тухай хууль)
 
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121
 

Similar to Adm contract last urgoo (1)

агентын гэрээ
агентын гэрээагентын гэрээ
агентын гэрээ
ulkosmos
 

Similar to Adm contract last urgoo (1) (20)

nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewlehnyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
 
Гишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docxГишүүнчлэлийн журам.docx
Гишүүнчлэлийн журам.docx
 
Банкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журам
Банкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журамБанкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журам
Банкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журам
 
Content журам
Content журамContent журам
Content журам
 
ҮНДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, СИСТЕМ АШИГЛАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ,...
ҮНДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, СИСТЕМ АШИГЛАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ,...ҮНДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, СИСТЕМ АШИГЛАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ,...
ҮНДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, СИСТЕМ АШИГЛАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ,...
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
Ggeree (1)
Ggeree (1)Ggeree (1)
Ggeree (1)
 
ховд аймаг-эмийн-тендерийн-баримт-бичиг
ховд аймаг-эмийн-тендерийн-баримт-бичигховд аймаг-эмийн-тендерийн-баримт-бичиг
ховд аймаг-эмийн-тендерийн-баримт-бичиг
 
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА... Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 
Жолоочийн даатгалын тухай хууль
Жолоочийн даатгалын тухай хуульЖолоочийн даатгалын тухай хууль
Жолоочийн даатгалын тухай хууль
 
Жолоочийн даатгалын тухай хууль
Жолоочийн даатгалын тухай хуульЖолоочийн даатгалын тухай хууль
Жолоочийн даатгалын тухай хууль
 
агентын гэрээ
агентын гэрээагентын гэрээ
агентын гэрээ
 
Tyreesin geree
Tyreesin gereeTyreesin geree
Tyreesin geree
 
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
ТБОНӨХБАҮХАТХ: ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН Т...
 
Visual ii
Visual iiVisual ii
Visual ii
 
2016-03-28ны 179 р ТОГТООЛ
2016-03-28ны 179 р ТОГТООЛ2016-03-28ны 179 р ТОГТООЛ
2016-03-28ны 179 р ТОГТООЛ
 
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
 
Aanoat 180502
Aanoat 180502Aanoat 180502
Aanoat 180502
 
СТОУС 16:Түрээс
СТОУС 16:ТүрээсСТОУС 16:Түрээс
СТОУС 16:Түрээс
 
Investment contract gov&im
Investment contract gov&imInvestment contract gov&im
Investment contract gov&im
 

Adm contract last urgoo (1)

  • 1. БАТЛАВ: БАТЛАВ: “НЕКСУС ЗОНЕ” ХХК-ИЙН “НЬЮ ТУР САФАРИС.”ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ / / Л.ЭНХЦОГ / / Г.САНЗАЙЖАВ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ 2012 оны 11 дүгээр № Улаанбаатар хот сарын 12-ны өдөр Энэхүү мониторингийн үйлчилгээний гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г Иргэний хуулийг үндэслэн, нэг талаас Монгол Улс, Улаанбаатар хот “Нью Тур Сафарис” (РД: 2839369) Компани /цаашид “Захиалагч” гэх/, нөгөө талаас Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо Metromall Пентхаус 11/1-3 хаягт байрлах (РД: 5470129) “НЕКСУС ЗОНЕ” ХХК /цаашид “Гүйцэтгэгч” гэх/ нар дараахь нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав. Нэгдүгээр зүйл. Ерөнхий нөхцөл 1.1 Гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн сонгосон төрлийн мониторингийн үйлчилгээг орчин үеийн програмчлалын дэвшилтэт арга шийдлийг ашиглан үзүүлж, мониторингийн тайлан мэдээг чанартай, шуурхай бэлтгэн онлайн хэлбэрээр өгөх бөгөөд захиалагч нь тохиролцсон хэмжээгээр төлбөрийг төлнө. 1.2 Захиалагч нь гэрээнд тусгагдсан өөрийн авахыг хүссэн үйлчилгээг сонгон, гүйцэтгэгчтэй төлбөрийг тохирно. 1.3 Гүйцэтгэгч нь өөрийн үйлчилгээг www.adnet.mn вэбсайтаар дамжуулан үзүүлэх учир захиалагч уг сайтад хэрэглэгч болж бүртгүүлсэнээр энэхүү үйлчилээг авах боломж бүрдэнэ. 1.4 Гэрээний үргэлжлэх хугацаа 2012 оны 12-р сарын 01-ний өдрөөс 2013 оны 03-р сарын 01- ний өдрийг хүртэл 3 сар байна. Талууд харилцан тохиролцож гэрээг цаашид сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 1.5 Талууд энэ гэрээнд заасан үүргээ зохих ѐсоор шударгаар биелүүлэх, бие биенээ дэмжих, харилцан ойлголцох, тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах зарчмыг баримтлана. 1.6 Талууд харилцаандаа Монгол Улсын Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. 1.7 Энэхүү гэрээ нь дараах хавсралт баримтуудын хамт хүчин төгөлдөр байна. Үүнд: 1.7.1 Хавсралт №1 Медиа мониторингид хамаарах эх сурвалж 1.7.2 Хавсралт №2 Сар бүрийн ажил дүгнэсэн акт 1.7.3 Хавсралт №3 Захиалагчийн захиалга өгсөн акт Хоёрдугаар зүйл. Нэр томъёоны тайлбар Энэхүү гэрээнд дурдсан дараах үгсийг дор дурдсан утгаар ойлгоно: 2.1. “Медиа Мониторинг” – Захиалагчийн реклам сурталчилгаа болон холбогдох мэдээллийг хөндлөнгөөс хянах үйлчилгээ 2.2. AdNet – advertising networking(www.adnet.mn)буюу реклам сурталчилгааны сүлжээ 2.3. AdM – Медиа мониторинг, анализын онлайн програм хангамж 2.4. ТВ тоон мэдээ – Монитoринг хийж буй бүх төрлийн мэдээлэл, статистик үзүүлэлт 2.5. ТВ хөтөлбөр – Хяналт хийж буй ТВ-үүдийн 7 хоногийн хөтөлбөр
  • 2. 2.6. ТВ реклам – Монголын ТВ-дээр гарч байгаа бүх рекламын бичлэг 2.7. ТВ хяналт – ТВ-үүдийн эфирт хийсэн мониторинг 2.8. ТВ реклам хяналт – ТВ-ийн реклам сурталчилгааны мониторинг 2.9. ТВ агуулга хяналт – ТВ-ийн мэдээ, мэдээллийн мониторинг 2.10. Сонин хяналт – Сонины мэдээ, мэдээллийн мониторинг 2.11. Вэб хяналт – Вэбсайтын мэдээ, мэдээлэл, реклам сурталчилгааны мониторинг 2.12. Илэрхийлэмж – Profile буюу вэбд байрласан тухайн байгууллагын талаарх танилцуулга хуудас 2.13. Үндсэн нэвтрүүлэг – Давтагдаагүй, шинээр цацагдаж буй телевизийн нэвтрүүлэг 2.14. Давталт нэвтрүүлэг- Урьд өдөр буюу өмнө нь гарсан нэвтрүүлэг давтаж гарахыг ойлгоно. Гуравдугаар. Талуудын эрх, үүрэг Захиалагчийн эрх, үүрэг: 3.1. Захиалагч дараах үүрэгтэй. 3.1.1. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ѐсоор биелүүлэх үүрэгтэй. 3.1.2. Захиалагч тал гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй. 3.1.3. Захиалагч нь захиалах мониторингийн үйлчилгээнийхээ холбогдох мэдээллийг хамгийн багадаа 1-3 хоногийн дотор гүйцэтгэгчид мэдэгдэнэ. Урьдчилан мэдэгдээгүйгээс үүсэх аливаа асуудалд гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй. 3.1.4. Захиалагч нь сар бүрийн 5-ны дотор өмнөх сарын гүйцэтгэгчийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг бэлнээр төлөх үүрэгтэй. 3.1.5. Гүйцэтгэгчийн мониторингийн тайлан, мэдээллийг Захиалагч зөвхөн өөрсдийн хэрэгцээнд ашиглах ба гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно. 3.1.6. Энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамааралтай /техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт/ аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон бусад хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ. 3.1.7. Гүйцэтгэгчийн телевизийн мониторингийн техникийн шийдэл, мониторингийн тайлан гаргадаг загвар, үнэ, саналын тухай мэдээллийг нууцлах үүргийг хугацаагүй хүлээнэ. 3.1.8. Захиалагч нь өөрийн захиалсан үйлчилгээний үр дүнг хянахын тулд заавал www.adnet.mn-д бүртгүүлж, тухайн эрхээрээ нэвтрэн орж, өөрийн “илэрхийлэмж” /Profile/ хэсгээс хянах үүрэгтэй. 3.1.9. Нэмэлт мониторингийн мэдээлэл авах бол Гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх 3.2 Захиалагч дараах эрхтэй: 3.2.1. Гүйцэтгэгч талаас програмтай холбоотой зөвлөмж, гарын авлага шаардах 3.2.2. Заxиалагч тал нь Гүйцэтгэгч талаас захиалсан ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг шаардах 3.2.3. Сар бүрийн эцэст тооцоогоо нийлсний дараа НӨАТ-ийн баримтыг Гүйцэтгэгч талаас гаргуулан авах Гүйцэтгэгчийн эрх, үүрэг: 3.1 Гүйцэтгэгч дараах үүрэгтэй. 3.1.1 Гүйцэтгэгч нь медиа мониторингийн үйлчилгээг үзүүлж, мониторингийн тайланг тогтмол хугацаанд програмчлалын шийдлээр буюу онлайн хэлбэрээр гаргаж өгнө. 3.1.2 Захиалагчид програмд ажиллах заавар, зөвлөмжийг өгнө. 3.1.3 Adnet.mn програмд алдаа үүссэн тохиолдолд алдааг цаг алдалгүй засаж, захиалагч талыг програмд саадгүй хэвийн ажиллах нөхцлөөр хангана. 3.1.4 Мониторингийн үнэлгээний үнэн бодитой байдалд ямагт анхаарч ажиллана.
  • 3. 3.1.5 Гүйцэтгэгчийн буруугаас үүдэн захиалагчийн мониторингийн захиалгыг дутуу хийсэн тохиолдолд, давтан шүүж ажлын тайланг өгнө. 3.1.6 Захиалагчийн www.adnet.mn вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгийг нууцлана. 3.2. Гүйцэтгэгч дараах эрхтэй. 3.2.1. Захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг нэхэмжлэх 3.2.2. Захиалагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах 3.2.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг захиалагчаас шаардах Дөрөвдүгээр зүйл. Гэрээний үнэ, Төлбөрийн нөхцөл 4.1 Гэрээний үнийн дүнд НӨАТ ороогүй бөгөөд дор дурьдсан нөхцөлтэй байна: 4.1.1 Мониторингийн үйлчилгээний төрөл: ТВ реклам, ТВ агуулга хяналт, Вэб сайт хяналт 4.1.2 Мониторингийн үйлчилгээний үнэ дараахь тарифаар үнэлэгдэнэ: 4.1.2.1. Телевизийн реклам хяналт гүйцэтгэлээрээ нэг давтамж 200₮ / нэг давтамж хоѐр зуун төгрөг/, 4.1.2.2. Нэг сарын Вэб хяналт- 135,000₮ /нэг зуун гучин таван мянган төгрөг / , 4.1.2.3. Нэг сарын Телевизийн агуулга хяналт- 500,000₮ / таван зуун мянган төгрөг / 4.2 Захиалагч нь өмнөх сарын төлбөрийг дараа сарын 5-ны дотор Худалдаа Хөгжлийн Банкны 453141585 тоот данс, эсвэл Голомт Банкны 1165009230 тоот дансанд шилжүүлж төлнө. 4.3. Захиалагч нь Гүйцэтгэгчийн нэхэмжлэх, ажлын гүйцэтгэлийг үндэслэн сар бүрийн эцэст тооцоо нийлэх ба дараа сарын 5-ны дотор төлөх үүрэг хүлээнэ. 4.4. Хоѐр тал тохиролцсоны үндсэн дээр захиалагчийн телевизийн агуулга хяналтын төлбөрийг 3 сарын хугацаанд, мөн вэб сайтын төлбөрийг эхний 2 сарын хугацаанд нийт 1770,000₮ -ийг бартераар хийхээр тохиролцов. Харин ТВ реклам хяналтын төлбөрийг бэлнээр авахаар тохиролцов. 4.5. Бартерийг хийхдээ 2 тал бүртгэл хийж явах бөгөөд Өргөө кино театр нь Нескус Зоне ХХК-д эрхийн бичиг өгөх бөгөөд тухайн эрхийн бичигтэй хүн Өргөө кино театраар саадгүй үйлчлүүлэх нөхцөлөөр хангана. Тавдугаар зүйл. Хариуцлага 5.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ѐсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учруулсан хохирлыг хариуцан арилгана. 5.2 Захиалагч мониторингийн ажлын тайланг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд, үндэслэлээ танилцуулж, шийдвэрлүүлнэ. 5.3 Тайланг өгсөнөөс хойш ажлын 2 хоногоос хойш гарсан маргааныг гүйцэтгэгч тал хүлээн авахгүй. 5.4 Гэрээ байгуулсанаас хойш гүйцэтгэгч тал үүргээ зохих ѐсоор гүйцэтгэж эхэлсэн үед захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг цуцлахад хүрвэл үйлчилгээ үзүүлсэн хугацааны ажлын хөлсийг Захиалагч тал төлнө. 5.5 Захиалагч тал төлбөрийг дараа сарын 5-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-иар алданги тооцож төлөх үүрэг хүлээнэ. Зургаадугаар зүйл. Бусад 6.1 Хоѐр тал нь харилцан бие биеэ хүндэтгэх бөгөөд энэхүү гэрээнд хамаарах аливаа асуудлаар талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
  • 4. 6.2 Програмд оруулсан мэдээлэл, үйлчилгээний нөхцөл нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй, онцгой нөхцөл байдал (байгалийн гэнэтийн үзэгдэл болон гал, ус цахилгааны аюул)-аас устсан, гэмтсэн бол гүйцэтгэгч тал үүний хариуцлагыг хүлээхгүй 6.3 Энэхүү гэрээ нь Бизнесийн Нууцад хамаарах бөгөөд талуудын бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр бусдад гэрээг шилжүүлэхийг хориглоно. 6.4 Гэрээт хугацаанаас өмнө талууд гэрээг дангаараа цуцлахгүй бөгөөд зайлшгүй цуцлах тохиолдолд талууд саналаа ажлын 14 хоногийн өмнө хүргүүлэх ба аль нэг талаас хариу өгөөгүй бол гэрээг цуцалсанд тооцно. 6.5 Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсны дараа хүчин төгөлдөр болно. 6.6 Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацааны туршдаа хүчин төгөлдөр байна. 6.7 Энэхүү гэрээнд заагаагүй бусад асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Долдугаар зүйл. Нууцлал, мэдээллийн өмчлөх эрх 7.1. Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний эх хувь болон гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон харилцан солилцсон мэдээлэл, баримтын нууцлалыг гэрээ байгуулагдснаас хойш хугацаагүй чанд хадгалах бөгөөд нөгөө тал зөвшөөрөл олгосон эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй байх, гэрээнд заагдаагүй зорилгоор ашиглахгүй байхаар тохиролцов. 7.2. Талуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ашиглагдсан мэдээлэл, баримт материал, технологи, оюуны өмч, барааны тэмдэгт хамааралтай мэдээлэл, баримтууд нь тухайн талын эзэмшил, өмчлөлд хэвээр үлдэнэ. Гэрээ байгуулсан: ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: Мониторингийн албаны Маркетингийн менежер Захирал Д.Мягмар Э.Төмөр Хаяг: “НЕКСУС ЗОНЕ” ХХК Монгол Улс, Улаанбаатар Хаяг: “Нью Тур Сафарис” ХХК СБД, Бага тойруу Мetro Mall, Утас: 70109046 Пентхаус 11/1-3 тоот Факс: Утас: 70100555, 88009557 Имэйл: info@urgoo.mn Факс: 976-77118888 Имэйл: мonitoring@adnet.mn
  • 5. ХАВСРАЛТ 1 МОНИТОРИНГ ХИЙХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛҮҮД № Телевиз № Вэб Cайт № Сонин, сэтгүүл 1 Боловсрол 1 Kinomon.com 1 Ардын эрх 2 B.TV 2 Copy.mn 2 Ардчилал 3 C1 3 Kinochid.net 3 Зууны мэдээ 4 ETV 4 Kinosmile.com 4 Монголын Үнэн 5 Eagle TV 5 Ekinosan.info 5 Монголын мэдээ 6 ECO.TV 6 Shuuduzeh.blogspot.com 6 Нийгмийн толь 7 NBS 7 Kino99.com 7 Үндэсний шуудан 8 NTV 8 News.kinochid.com 8 Үндэсний мэдээ 9 Movie Box 9 Miniih.com-салбар сайтууд 9 Улстөрийн тойм 10 Music Box 10 Tulhuur.com 10 УБ Таймс 11 Монгол ТВ 11 Now.mn 11 UB Post 12 МҮОНТ 12 Zurvas.com 12 Өнөөдөр 13 MN25 13 Olloo.tv 13 Өдрийн шуудан 14 Olloo TV 14 Zaluu.com 14 Өглөөний сонин 15 Royal TV 15 Nicekino.com 15 Өдрийн сонин 16 SBN 16 Kinotesrelt.com 16 INFO 17 Star TV 17 Shuud.mn 17 Соронз 18 SCH 18 Times.mn 18 Үндэсний Тойм 19 Sport Box 19 Time.mn 19 Гранд 20 TM 20 Xopom.com 21 TV1 21 Movie.top.mn 22 Taskino.com 23 Yadii.net 22 TV5 23 TV8 24 TV9 25 TV10 26 UBS 27 UBS2 Тэмдэглэл: 28 MNC TV 29 ZA TV 30 Шинэ Дэлхий 31 Шууд ТВ 32 Эх Орон ТВ
  • 6. ХАВСРАЛТ 3 МЕДИА МОНИТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХИАЛГА АВАХ ХУУДАС 2012.10.31 № Улаанбаатар хот ИЛГЭЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “.Нью Тур Сафарис.” ХХК Мэдээ илгээгчийн нэр: Утас : 91001521 И-мэйл : tumur@urgoo.com Үйлчилгээний төрөл : .............................................................. Хянуулах рекламны № Сек Гаргах өдөр Гарах телевиз Тайлбар нэр 1 2 3 4 5 6 7 8 9 10 ХҮЛЭЭН АВАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “НЕКСУС ЗОНЕ” ХХК Нэр : Утас : И-мэйл :